- Нүүр
- Сайдын тушаал
- БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦ. ҮНДСЭН ДҮРЭМ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
Сайдын 2010 оны 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦ. ҮНДСЭН ДҮРЭМ
БНбД 52-01-10
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү норм ба дүрэм нь бүх төрлийн бетон ба арматураар бэлтгэсэн, үйлдвэр, иргэний ба тээвэр, усны болон бусад барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээцэд хамаарна.
1. ИШ ТАТСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮД
Энэхүү норм ба дүрэмд иш татаж ашигласан норматив баримт бичгийг 1 дүгээр хавсралтаар үзүүлэв.
2. НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД
Энэхүү норм ба дүрэмд хэрэглэсэн нэр томьёо, тодорхойлолтыг 2 дугаар хавсралтаар үзүүлэв.
3. БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦЭД ТАВИХ
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
4.1. Бүх төрлийн бетон ба төмөр бетон бүтээц нь:
- аюулгүй байдал;
- ашиглалтад тохирох байдал;
- эдэлгээний хугацаанд тавигдах шаардлагууд, түүнчлэн төслийн даалгаварт тусгасан нэмэгдэл шаардлагуудыг хангасан байх ёстой.
4.2. Бүтээцийн аюулгүй байдлын шаардлагыг хангахын тулд, барилга байгууламжийг барих болон aшиглах явц дахь янз бүрийн тооцооны үйлчлэлд, зохих найдваршилийн зэрэглэлтэйгээр, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, орчин тойронд хор хүргэх хэмжээнд хүртэл ашиглалтад тохирох байдлын зөрчил, эсвэл ямар нэгэн эвдрэл гарахгүй байх анхны шинж чанартай байх ёстой.
4.3. Бүтээцийн ашиглалтад тохирох байдлын шаардлагыг хангах нөхцөл нь төрөл бүрийн тооцооны үйлчлэлд бүтээцэд ан цав үүсэх, эсвэл ан цав огцом нээгдэх, түүнчлэн ашиглалтын хэвийн байдалд бэрхшээл учруулах шилжилт, хэлбэлзэл огцом үүсэх зэрэг аливаа гэмтэл гарах (бүтээцийн гаднах төрх байдал, тоног төхөөрөмж , механизмын хэвийн ажиллах технологийн шаардлага, зураг төсөлд тусгасан барилгын элементүүдийн хамтран ажиллах бүтээцлэлийн болон бусад шаардлагуудыг зөрчих) зэрэг анхны шинж тэмдэг илрэхээргүй найдваршилийн зэрэглэлээр тодорхойлогдоно.
Зайлшгүй шаардлагатай үед бүтээц нь дулаан тусгаарлалт, дуу чимээнээс хамгаалах болон биологийн хамгаалалтын шаардлагыг хангасан байвал зохино.
Бүхэлдээ суналтад ажиллах огтлолд нь үл нэвтэршилийн шаардлага хангагдсан байх ёстой (хий, шингэний даралтанд эсвэл цацрагийн үйлчлэлд орших) бүтээц болон эдэлгээний хугацаанд нь өндөр шаардлага тавигддаг онцгой чухал бүтээц, хүчтэй идэмхий орчинд ажиллах төмөр бетон бүтээцэд ан цав үүсэхгүй байх ёстой.
Бусад төмөр бетон бүтээцэд ан цав үүсэхийг зөвшөөрөх ба түүний нээгдэлтийн өргөний хэмжээг хязгаарлах шаардлагыг тавина.
4.4. Эдэлгээний хугацааны шаардлагыг хангахын тулд бүтээц нь тогтоосон хугацааны турш, төрөл бүрийн тооцооны үйлчлэлд (ачааллын үйлчлэх хугацаа, уур амьсгал, технологи, температур ба чийгшилийн тааламжгүй байдал, гэсэх, хөлдөх давтамжууд, идэмхий үйлчлэл гэх мэт) бүтээцийн материалын механик шинж чанар, бүтээцийн геометрийн төлөвт үзүүлэх нөлөөллийг харгалзан үзсэн аюулгүйн төлөв байдал, ашиглалтад тохирох байдлын шаардлагыг хангах анхны шинж чанарыг агуулсан байвал зохино.
4.5. Дараах шаардлагуудыг хангаснаар бетон ба төмөр бетон бүтээцийн аюулгүй байдал, ашиглалтад тохирох байдал, эдэлгээний хугацаа ба төслийн даалгаварт тусгасан бусад нөхцөл хангагдана. Үүнд:
- бетонд болон бетоны найрлага, мөн хольцод орох материалд тавих шаардлага;
- арматурт тавих шаардлага;
- бүтээцийн тооцоонд тавих шаардлага;
- бүтээцлэлийн шаардлага;
- технологийн шаардлага;
- ашиглалтын шаардлага;
Ачаалал ба үйлчлэл, гал тэсвэрлэлтийн хязгаар, хий ба шингэн үл нэвтэршил, хүйтэн тэсвэрлэлт, хэв гажилтын (хотойлт, шилжилт, хэлбэлзлийн далайц) үзүүлэлтийн хязгаар, гаднах агаарын температурын ба орчны харьцангуй чийгшилийн тооцооны утга, идэмхий орчны үйлчлэлээс барилгын бүтээцийг хамгаалах болон бусад шаардлагыг холбогдох норматив баримт бичгээр (БНбД 2.01.07-90, БНбД 33-05-09, БНбД 22.01.01*/2006, БНбД 21-01-02, БНбД 21-02-02, БНбД 2.02.01-94, БНбД 32-02-03, БНбД 32-02-03, БНбД 33-01-03, БНбД 33-08-09, БНбД 2.01.01-93, БНбД 2.01.01-90/2001, БНбД 32-05-07) тогтооно.
4.6. Бетон ба төмөр бетон бүтээцийг төлөвлөхдөө бүтээцийн найдваршилийг барилга байгууламжийн хариуцлагын зэргийг бодолцон, ачаалал ба үйлчлэлийн нормын утга, бетон ба арматурын (эсвэл бүтээцлэлийн гангийн) норматив үзүүлэлтэд харгалзах найдваршилийн хувийн илтгэлцүүрийн тусламжтайгаар тодорхойлсон тооцооны утга болон тооцооны үзүүлэлтийг ашиглан, MNS 2111 стандартын дагуу тооцооны хагас магадлалын аргаар тооцно.
Ачаалал ба үйлчлэлийн нормын утга, ачааллын болон бүтээцийн зориулалтын найдваршилийн илтгэлцүүрийн утгыг барилгын бүтээцэд хамаарах норматив баримт бичгээр тогтооно.
Ачаалал ба үйлчлэлийн тооцооны утгыг, тооцох гэж буй хязгаарын төлөв, тооцооны нөхцөл зэргээс хамааруулан тогтооно.
Материалын үзүүлэлтийн тооцооны утгын найдваршилийн түвшинг тооцооны нөхцөл ба харгалзах хязгаарын төлөв байдалд хүрэхэд учирч болох аюулын хэмжээнээс хамааруулан тогтоох бөгөөд бетон ба арматурын (эсвэл бүтээцлэлийн гангийн) найдваршилийн илтгэлцүүрийн утгаар тохируулна.
Бетон ба төмөр бетон бүтээцийн тооцоог, тооцооны хамааралд орсон үндсэн хүчин зүйлсийн хувьсах чанарын тухай хангалттай өгөгдөхүүнтэй үед, бүрэн магадлалын тооцоог үндэслэн, өгөгдсөн найдваршилийн утгаар гүйцэтгэж болно.
4. БЕТОН БА АРМАТУРТ ТАВИХ ШААРДЛАГА
5.1 Бетонд тавих шаардлага
5.1.1. Бетон ба төмөр бетон барилга байгууламжийн зураг төсөл зохиохдоо тодорхой нэр бүхий бүтээцийн шаардлагад тохирох бетоны төрөл, түүний нормчлогдох ба чанарын хяналтын үзүүлэлтүүдийг тогтоосон байвал зохино (MNS 3996).
5.1.2. Тухайн бетон ба төмөр бетон бүтээцийн зориулалтанд тохирсон, MNS 3996, MNS 1228, MNS 0831, MNS 5771 болон "Хөнгөн бетон. Техникийн шаардлага", "Химийн үйлчлэлд тэсвэртэй бетон. Техникийн шаардлага" стандартуудын шаардлагыг хангасан бетоны төрлийг хэрэглэнэ.
5.1.3. Бетоны чанарыг нормчлох, чанарын хяналт тавих үндсэн үзүүлэлтүүд нь:
- шахалтын бат бэхээр тогтоосон анги В;
- тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр тогтоосон анги Вt;
- хүйтэн тэсвэрлэлтээр тогтоосон марк F;
- ус үл нэвтэршилээр тогтоосон марк W;
- дундаж нягтшилаар тогтоосон марк D;
болно.
Шахалтын бат бэхээр тогтоосон бетоны ангийг (B) бетоны шооны шахалтын нормын бат бэхийн 95 хувийн магадлалт утгаар, мПа нэгжээр илэрхийлнэ. Энэ анги нь В 0.5 - аас В 120 хүртэлх хязгаар дотор байна.
Тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр тогтоосон бетоны анги (Bt) нь мөн тэнхлэгийн дагуух суналтын нормын бат бэхийн 95 хувийн магадлалт утгыг, мПа нэгжээр илэрхийлсэнтэй харгалзна. Энэ анги нь Вt 0.4 – өөс Вt 6 хүртэл байна.
Зарим тусгай төрлийн байгууламжид (тухайлбал усны барилга байгууламжийн цул бүтээцэд) норматив баримт бичгийн холбогдох шаардлагын дагуу бетоны шахалтын ба тэнхлэгийн дагуух суналтын бат бэхийн өөр утгыг хэрэглэж болно.
Холбогдох стандартын дагуу гүйцэтгэсэн туршилтын үед бетоны дээжийн тэсвэрлэх хөлдөөх, гэсгээх мөчлөгийн хамгийн бага тоогоор түүний хүйтэн тэсвэрлэлтийн маркийг (F) тогтоох ба F15 - аас F1000 хүртэл байна.
Ус үл нэвтэршилээр тогтоосон бетоны марк (W) нь бетоны дээжийн тэсвэрлэх, туршилтын явцад үүссэн усны даралтыг хамгийн их утгаар (МПа 10-1) илэрхийлэгдэх бөгөөд W2 – оос W20 хүртэл байна.
Дундаж нягтшилаар тогтоосон бетоны марк (D) нь бетоны нэгж эзлэхүүнд ноогдох массын утгаар (кг/м3) илэрхийлэх ба D200 – аас D5000 хязгаарын дотор байна.
Эзлэхүүний өөрчлөлтөөс дотоодод нь хүчдэл үүсдэг (напрягающий) бетонд өөрийн хүчдэлээр нь маркийг тогтооно.
Бетон ба төмөр бетон бүтээцэд БНбД 23 – 02 ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах зураг төсөл зохиох нормативд тусгасан үзүүлэлтээс гадна хэрэгцээтэй гэж үзвэл дулаан дамжуулах чанар, температур тэсвэрлэлт, гал тэсвэрлэлт, зэв тэсвэрлэлт (бетонд болон түүний доторх арматурт) түүнчлэн биологийн хамгаалалт болон бусад шаардлагаар бетоны чанарын нэмэгдэл үзүүлэлт тогтооно.
Бетоны чанарын үзүүлэлт нь бетонд хэрэглэх материалын шинж чанар, бетонд тавигдах шаардлагад үндэслэсэн түүний найрлага, жор болон бетон бэлтгэх ба ажил гүйцэтгэх технологийг урьдчилан төлөвлөснөөр хангагдах ёстой. Бетоны үзүүлэлтүүдийг ажлын явцад болон уг бүтээцийн биет дээр шалгаж тогтооно.
Бетонд тавигдах шаардлагатай үзүүлэлтүүдийг бетон ба төмөр бетон бүтээцийн зураг төсөл зохиох явцад, зохих тооцоо болон барилгын ашиглалтын нөхцөлийг (хүрээлэн буй орчны янз бүрийн үйлчлэл, хэрэглэж байгаа арматурын төрөлд тохирсон бетоны хамгаалалтын онцлог зэргийг оролцуулан тооцсон) харгалзан үзэж тогтооно.
Бетоны анги ба маркийг норматив баримт бичгээр тогтоосон параметрийн эгнээг баримтлан тогтооно.
Шахалтын бат бэхээр тогтоосон бетоны ангийг (В) бүх тохиолдолд зааж өгнө.
Тэнхлэгийн дагуух суналт голлох нөлөөтэй бөгөөд, түүнийг үйлдвэрлэл дээр хянаж байх шаардлагатай бол бетоны тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр тогтоосон ангийг (Bt) зааж өгнө.
Бетоны хүйтэн тэсвэрлэлтээр тогтоосон маркийг (F) гэсэх, хөлдөх ээлжилсэн үйлдэлд өртөж байдаг бүтээцэд заавал зааж өгнө.
Ус үл нэвтэршилээр тогтоосон маркийг (W) ус нэвчилтийг хязгаарласан бүтээцэд (тухайлбал гидротехникийн цул байгууламжид) зааж өгнө.
Бетоны шахалтын ба тэнхлэгийн дагуух суналтын бат бэхэд хүрэх бэхжилтийн хугацааг (бэхжилтийн төслийн хугацаа) зураг төсөлд тусгах хэрэгтэй. Тэгэхдээ барилга барих арга ажиллагаа, бетоны бэхжих нөхцөлийг харгалзан үзэж, бүтээцийг төслийн ачааллаар ачаалах бодит хугацааг тогтоовол зохино. Хэрэв ийм хугацаа заагаагүй бол бетоны ангийг бэхжилтийн 28 хоног дахь бат бэхээр тодорхойлно.
5.2 Бетоны бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтүүдийн
нормын болон тооцооны утга
5.2.1. Бетоны бат бэх, хэв гажилтын үзүүлэлтүүдийн нормын утга нь түүний үндсэн гол үзүүлэлт болно. Бетоны бат бэхийн үндсэн нормын үзүүлэлт нь:
- бетоны тэнхлэгийн дагуух шахалтын эсэргүүцэл Rb.n;
- бетоны тэнхлэгийн дагуух суналтын эсэргүүцэл Rbt.n болно.
Бетоны тэнхлэгийн дагуух шахалтын эсэргүүцлийн (призмийн бат бэх) нормын утгыг, тухайн төрлийн бетоны, үйлдвэрлэл дээр шалгах сорьц шооны бат бэхийн нормын утгаас (шооны нормын бат бэх) хамааруулан тогтооно.
Шахалтын бат бэхийг тогтоосон тухайн ангийн бетоны тэнхлэгийн дагуух суналтын эсэргүүцлийн нормын утгыг тухайн төрлийн бетоны үйлдвэрлэл дээр шалгасан сорьц шооны шахалтын бат бэхийн нормын утгаас хамааруулан тогтооно.
Бетоны призмийн ба шооны шахалтын бат бэхийн нормын утгын хоорондох харьцаа, түүнчлэн тухайн төрлийн бетоны шахалтын ба суналтын бат бэхийн нормын утгуудын хоорондын харьцааг стандартын туршилтын үндсэн дээр тогтооно.
Тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр бетоны ангийг тогтооход, тэнхлэгийн дагуух суналтын эсэргүүцлийн нормын утгыг, үйлдвэрлэл дээр шалгагдсан бетоны, тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр тогтоосон ангийн тоон утгатай тэнцүүгээр авна.
Бетоны хэв гажилтын үндсэн үзүүлэлтүүд нь дараах үзүүлэлтүүдийн нормын утгууд нь болно. Үүнд:
- тэнхлэгийн дагуух суналт ба шахалтын үеийн хязгаарын харьцангуй хэв гажилт ebo.n ба ebto.n
- бетоны харимхайн анхны модуль Еb.n;
Үүнээс гадна дараах хэв гажилтын үзүүлэлтүүдийг тогтооно.
- бетоны хөндлөн хэв гажилтын анхны илтгэлцүүр – n;
- бетоны шилжисхийлтийн модуль - G;
- бетоны температурын хэв гажилтын илтгэлцүүр - abt;
- бетоны гулсалтын (ползучесть) харьцангуй хэв гажилт ecr (эсвэл гулсалтын харгалзах үзүүлэлт (jb.cr ба Cb.cr ));
- бетоны агшилтын (усадка) харьцангуй хэв гажилт e shr;
Хэв гажилтын үзүүлэлтийн нормын утгыг бетоны төрөл, шахалтын бат бэхээр тогтоосон анги, бетоны дундаж нягтшилаар тогтоосон марк болон хэрэв мэдэгдэж байгаа бол бетоны технологийн үзүүлэлт (найрлага, бетоны хольцын шинж чанар, бетоныг бэхжүүлэх арга гэх мэт ) зэрэг хүчин зүйлсээс хамааруулан тогтооно.
5.2.2. Нэг тэнхлэгт хүчдэлт төлөв дэх бетоны механик шинж чанарыг ерөнхийлөн дүгнэхэд, нэг удаагийн ачааллын богино хугацааны үйлчлэлээр (стандартын туршилт ёсоор) нормын утгад хүргэсэн бетоны шахалт (суналт) дахь дагуугийн харьцангуй хэв гажилт eb.n (ebt.n) ба хүчдэлүүдийн sb.n (sbt.n) хоорондын хамаарлыг тодорхойлсон бетоны төлөв байдлын (хэв гажилтын) нормын диаграммыг ашиглана.
5.2.3. Бетоны эсэргүүцлийн тооцооны утга нь бетоны бат бэхийн тооцооны үндсэн үзүүлэлт болно. Үүнд: тэнхлэгийн дагуух шахалт - Rb; тэнхлэгийн дагуух суналт - Rbt;
Бетоны тэнхлэгийн дагуух шахалт, суналтын нормын эсэргүүцлийг бетоны шахалт, суналтанд харгалзах найдваршилийн илтгэлцүүрт хувааж бетоны бат бэхийн тооцооны утгыг тодорхойлно. Найдваршилийн илтгэлцүүр нь бетоны төрөл, тооцооны үзүүлэлт, авч үзэж байгаа хязгаарын төлөвөөс хамаарах ба доор зааснаас багагүй байна.
Шахалтан дахь бетоны найдваршилийн илтгэлцүүр:
- I бүлгийн хязгаарын төлөвт 1.3;
- II бүлгийн хязгаарын төлөвт 1.0;
Суналтан дах бетоны найдваршилийн илтгэлцүүр:
- I бүлгийн хязгаарын төлөвт шахалтын бат бэхээр бетоны ангийг тогтооход 1.5;
- мөн бүлгийн хязгаарын төлөвт тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр бетоны ангийг тогтооход 1.3;
- II - бүлгийн хязгаарын төлөвт 1.0;
Бетоны хэв гажилтын үндсэн үзүүлэлтүүдийн тооцооны утгыг I ба II бүлгийн хязгаарын төлөв түүний нормын утгатай тэнцүүгээр авна.
Элементийн бүтээцлэлийн онцлог, бетоны хүчдэлт төлөв, хүрээлэн буй орчин, ачааллын шинж чанар зэрэг тооцоонд шууд тусгагддаггүй нөлөөллүүдийг бетоны тооцооны бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтэнд бетоны ажиллах нөхцөлийн илтгэлцүүрээр (gbi) илэрхийлнэ.
5.2.4. Бетоны төлөв байдлын (хэв гажилтын) тооцооны диаграммыг байгуулахдаа, бетоны төлөв байдлын диаграммын хэмжигдэхүүнүүдийн нормын утгыг энэ нормын 5.2.3. дугаар зүйлд заасан харгалзах тооцооны утгаар сольж тодорхойлно.
5.2.5. Хавтгайн (2 тэнхлэгт) ба орон зайн (3 тэнхлэгт) хүчдэлт төлөв дэх бетоны бат бэхийн үзүүлэлтүүдийн утгыг, бетоны анги, төрлийг харгалзан үзэж, харилцан эгц босоо хоёр, эсвэл гурван тэнхлэгийн дагуу үүсэх хүчдэлүүдийн хязгаарын утгуудын хоорондох хамаарлыг илэрхийлэх шалгуураар тодорхойлно.
Бетоны хэв гажилтыг хавтгайн ба орон зайн хүчдэлт төлвийг харгалзан үзэж тооцно.
5.2.6. Тараамал арматурчлалтай бүтээцийн бетоны үзүүлэлтийг бетон ба төмөр бетон бүтээцийн бетоныхтой адил авна.
Фибробетон бүтээцийн фибробетоны үзүүлэлтийг, бетоны үзүүлэлтүүд болон бетон дах фиброгийн (шөрмөс, утас) хэлбэр хэмжээ, агууламж, байрлал, бетонтой барьцалдсан байдал ба физик механикийн шинж чанар, түүнчлэн элемент болон бүтээцийн хэмжээ зэрэг хүчин зүйлсээс хамааруулан тогтооно.
5.3. Арматурт тавих шаардлага
5.3.1. Бетон ба төмөр бетон бүтээцэд тавигддаг шаардлагын дагуу төмөр бетон барилга байгууламжийг төсөллөхөд арматурын төрөл, түүний чанарын хяналтын ба нормчлох үзүүлэлтийг тогтоосон байвал зохино.
5.3.2. Зохих стандартаар тогтоогдсон, дараах төрлийн арматурыг төмөр бетон бүтээцэд хэрэглэнэ. Үүнд:
- халуунаар цувисан гөлгөр ба иржгэр (хавиргат, үечилсэн, долгиолсон гэх мэт) гадаргуутай арматур (диаметр 3 – 80 мм);
- дулаан механикийн аргаар бат бэхийг нь сайжруулсан иржгэр гадаргуутай арматур (диаметр 6 – 40 мм);
- хүйтэн үед нь механик аргаар бэхжүүлсэн (хүйтнээр хэв гажилтанд оруулсан) гөлгөр ба иржгэр гадаргуутай арматур (диаметр 3 – 12 мм);
- арматуран татлага (диаметр 6 – 15 мм);
- хүйтнээр сунгасан ган утас (диаметр 2,5 – 12 мм);
- хатжуулж, уяраасан ган утас (диаметр 6 – 16 мм);
- металл бус нийлмэл бүтэцтэй арматур;
Эдгээрээс гадна их алслалтай бүтээцэд ган татлага (мушгимал, давхар гөрмөл, томсон, битүү татлагууд) хэрэглэж болно.
Бетоны тараамал арматурчлалд фибро (шөрмөс, утас), эсвэл хэсэгчилсэн тор хэрэглэнэ.
Ган-төмөр бетон бүтээцэд (төмөр бетон ба ган нийлмэл хөндлөн огтлолтой бүтээц) холбогдох норм, стандартын (БНбД 53-03-07) дагуу хуудсан ба хэлбэржүүлсэн ган хэрэглэнэ.
Арматурын төрлийг хүрээлэн буй орчны үйлчлэл болон ачааллын шинж чанар, бүтээцийн зориулалт, түүний шийдэл зэргээс хамааруулан сонгоно.
5.3.3. Ган арматурын чанарын нормчлох ба хяналтын үндсэн үзүүлэлт болох суналтын бат бэхээр тогтоосон ангийг дараах байдлаар тэмдэглэнэ.
А – халуунаар цувисан ба дулааны механикийн аргаар бат бэхийг нь сайжруулсан арматурт;
В – хүйтэн үед нь хэв гажилтанд оруулсан арматурт;
К – арматуран татлагад;
SD - халуунаар цувисан иржгэр ган туйванд;
SR - халуунаар цувисан гөлгөр ган туйванд;
MP, MC, ML, MR - цувимал ороомог утсанд;
SP, SC, SL, SR - хүчдэлийг нь сулруулсан төмөр утсанд;
P, R, G, I - хатжуулж, уяраасан ган утсанд;
Арматурын анги нь холбогдох стандарт, техникийн нөхцөлийн шаардлагын дагуу тогтоогдсон урсалтын (бодит болон нөхцөлт) хязгаарын баталгаат утгыг (мПа нэгжтэй) илэрхийлнэ. Үүнд: А240–өөс А1500 хүртэл, В500–аас В2000 хүртэл, К1400–аас К2500 хүртэл, SD295A–аас SD490 хүртэл, SR235–аас SR295 хүртэл, M(P;C;L;R)1470-аас M(P;C;L;R)1960 хүртэл, S(P;C;L;R)1470-аас S(P;C;L;R)1770 хүртэл, S(P;C;L;R)1470-аас S(P;C;L;R)1770 хүртэл, P1420 (R1420, I1420)-оос P1570 (R1570, I1570) хүртэл үзүүлэлттэй байна.
Арматурын ангийг норматив баримт бичигт заасан параметрийн эгнээний дагуу сонгоно.
Арматурт суналтын бат бэхээс гадна холбогдох стандартанд тодорхойлох дараах нэмэгдэл үзүүлэлтээрхи шаардлагууд тавигдана. Үүнд: - гагнагдах байдал, давтан үйлчлэлийг тэсвэрлэлт (выносливость), налархай чанар, зэвэрч ан цавтахын тэсвэрлэлт, анхны хэв гажилтын байнгын нөлөөллийг (релаксация) тэсвэрлэх чадвар, хүйтэн тэсвэрлэлт, өндөр температур дахь тэсвэр, тасралтын үе дэхь харьцангуй уртсалт гэх мэт.
Металл бус арматурт (тухайлбал, фибро) шүлт тэсвэрлэлт, бетонд нийлж наалдах чанарын гэх мэт нэмэлт шаардлагыг тавина.
Бүтээцийн тооцоо хийх, бүтээцийг бэлтгэхтэй, мөн орчны төрөл бүрийн үйлчлэл дэх бүтээцийн ашиглалттай холбоотой үзүүлэлт зайлшгүй шаардлагатай бол тэдгээрийг төмөр бетон бүтээцийг төсөллөх явцад авч үзнэ.
5.4 Арматурын бат бэхийн ба хэв гажилтын
үзүүлэлтийн нормын ба тооцооны утга
5.4.1. Арматурын бат бэхийн ба хэв гажилтын үндсэн үзүүлэлт нь түүний бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтийн нормын утгууд болно.
Арматурын суналтын (шахалтын) бат бэхийн үндсэн үзүүлэлт нь урсалтын хязгаарын бодит утгатай, эсвэл 0,2%-ийн үлдэгдэл уртсалтад (богиносолтод) харгалзах нөхцөлт утгатай тэнцэх арматурын эсэргүүцлийн нормын утгаар ( s.n) илэрхийлэгдэнэ. Түүнээс гадна, арматурын шахалтын эсэргүүцлийн нормын утга нь шахалтанд ажиллаж байгаа арматурын эргэн тойрон дахь бетоны богиносолтын харьцангуй хэв гажилтын хэмжээтэй тэнцүү хэв гажилтад тохирох утгаар хязгаарлагдана.
Арматурын хэв гажилтын үндсэн үзүүлэлтүүд нь доорхи нормын утгууд болно. Үүнд:
- хүчдэлийн нормын утга Rs.n хүрэх үеийн арматурын уртсалтын харьцангуй хэв гажилт - eso.nl;
- арматурын харимхайн модуль - Es,n;
Бодит урсалтын хязгаартай арматурын уртсалтын харьцангуй хэв гажилтын нормын утгыг (eso.n) тодорхойлоход, арматурын эсэргүүцлийн нормын утга ба түүний харимхайн модульд харьцангуй харимхай хэв гажилт гэж авч үзнэ.
Нөхцөлт урсалтын хязгаартай арматурын уртсалтын харьцангуй хэв гажилтын нормын утгыг (eso.n) тодорхойлоход болзолт урсалтын хязгаартай тэнцүү хүчдэл дэхь харьцангуй харимхай хэв гажилт ба 0,2%-тай тэнцэх арматурын үлдэгдэл уртсалтын нийлбэрийг авна.
Шахалтын арматурт, түүний богиносолтын харьцангуй хэв гажилтын нормын утгыг, тусгайлан зааснаас бусад тохиолдолд, суналтын арматурынхтай адилаар авах бөгөөд энэ нь бетоны богиносолтын харьцангуй хязгаарын хэв гажилтаас ихгүй байна.
Шахалт, суналтан дахь арматурын харимхайн модулийн нормын утга адилхан байх бөгөөд арматурын анги төрөл тус бүрээр тогтооно.
5.4.2. Арматурын механик шинж чанарыг ерөнхийлөн дүгнэхэд, түүнд нэг удаагийн ачааны богино хугацааны үйлчлэлээр (стандартын туршилтын дагуу) арматурын тогтоосон нормын хэмжээнд хүргэхэд харьцангуй хэв гажилт - es.n ба хүчдэлийн (ss.n) хамаарлыг тодорхойлох арматурын хэв гажилтад орсон төлөв байдлын нормын диаграммыг ашиглана.
Өмнө нь эсрэг чиглэлтэй тэмдэгтэй харимхай бус хэв гажилттай байсан арматурын (богиносолтын харьцангуй хэв гажилттай байсан суналтын арматур, эсвэл уртсалтын харьцангуй хэв гажилттай байсан шахалтын арматур) ажлыг тооцохоос бусад тохиолдолд шахалт ба суналт дахь арматурын төлөв байдлын диаграммыг адилаар авна.
Арматурын төлөв байдлын диаграммыг арматурын төрлөөс хамааруулан авна.
5.4.3. Арматурын эсэргүүцлийн тооцооны утгыг (Rs) арматурын эсэргүүцлийн нормын утгыг түүний найдваршилийн илтгэлцүүрт хувааж гаргана.
Найдваршилийн илтгэлцүүрийг арматурын анги ба авч үзэж буй хязгаарын төлөвөөс хамааруулан тогтоох бөгөөд доор дурдсан утгуудаас багагүй байна.
- I бүлгийн хязгаарын төлөвөөр тооцоо хийхэд – 1,1;
- II бүлгийн хязгаарын төлөвөөр тооцоо хийхэд – 1,0;
Арматурын харимхайн модулийн ( s) тооцооны утгыг түүний нормын утгатай ижил авна.
Ачааллын шинж чанар, хүрээлэн буй орчин, арматурын хүчдэлт төлөв, технологийн ба бусад ажлын нөхцөл зэрэг тооцоонд шууд тусгагддаггүй хүчин зүйлсийг арматурын хэв гажилтын ба бат бэхийн тооцооны үзүүлэлтүүдэд ажлын нөхцөлийн илтгэлцүүрээр (gsi) тооцож оруулна.
5.4.4. Арматурын төлөв байдлын тооцооны диаграммыг тодорхойлоход, диаграммын хэмжигдэхүүнүүдийн нормын утгын оронд 5.4.3. дугаарт заасны дагуу тооцож гаргасан зохих тооцооны утгыг хэрэглэнэ.
6. БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦИЙН ТООЦООНД
ТАВИХ ШААРДЛАГА
6.1. Ерөнхий дүрэм
6.1.1. Бетон ба төмөр бетон бүтээцийн тооцоог MNS 2111 стандартын шаардлагад нийцүүлэн хязгаарын төлөвийн дараах аргуудаар гүйцэтгэнэ.
- I бүлгийн хязгаарын төлөвөөр, (бүтээцийг ашиглахад бүрэн тэнцэхгүй болох);
- II бүлгийн хязгаарын төлөвөөр, (бүтээцийг хэвийн ашиглахад бэрхшээлтэй болох, эсвэл барилга байгууламжийн эдэлгээний хугацааг төлөвлөснөөс багасахад хүргэх);
Тооцоо нь барилга байгууламжийн найдваршилийг ашиглалтынхаа нийт хугацааны туршид болон гадна ажил гүйцэтгэх явцад тавигдах шаардлагад нийцэж, хангахаар байх ёстой.
I бүлгийн хязгаарын төлөвөөр хийх тооцоонд дараах тооцоонууд орно. Үүнд:
- бат бэхийн тооцоо;
- хэлбэр дүрсийн (нимгэн ханат бүтээцэд) тогтворшилийн тооцоо;
- байрлалын (онхолдох, гулсах, хөвөх) тогтворшилийн тооцоо;
Бетон ба төмөр бетон бүтээцийн бат бэхийн тооцоог, анхны хүчдэлт төлвийг (урьдчилан хүчитгэх, температурын ба бусад үйлчлэл) оролцуулсан төрөл бүрийн үйлчлэлээр бүтээцэд үүсэх хүчлэл, хүчдэл ба хэв гажилт нь нормоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байх нөхцөлөөр гүйцэтгэнэ.
Бүтээцийн хэлбэр дүрсийн ба байрлалын (бүтээц ба буурийн хамтарсан ажиллагаа, тэдний хэв гажих чанар, буурьтай нийлэх хэсгийн шилжисхийлтийн эсэргүүцэл болон бусад онцлогуудыг оролцуулан) тогтворшилийн тооцоог, бүтээцийн тухайн төрлүүдийн норматив баримт бичигт заасны дагуу гүйцэтгэнэ.
Бүтээцийн төрөл, зориулалтаас хамааран, шаардлагатай тохиолдолд, бүтээцийг ашиглахыг зайлшгүй хориглох нөхцөл (хэт их хэв гажилт, холбоосуудын шилжилт гэх мэт) үүсэхтэй холбоотой хязгаарын төлөвийн тооцоог заавал хийнэ.
II бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонуудад:
- ан цав үүсэлтийн тооцоо;
- ан цавын нээгдэлтийн тооцоо;
- хэв гажилтын тооцоонууд орно.
Бетон ба төмөр бетон бүтээцийн ан цав үүсэлтийн тооцоог төрөл бүрийн үйлчлэлээс бүтээцэд үүсэх хэв гажилт, хүчдэл, хүчлэл нь түүнд ан цав үүсгэх хязгаарын утгаас хэтрэхгүй байх нөхцөлд үндэслэж хийнэ.
Төмөр бетон бүтээцийн ан цав нээгдэлтийн тооцоог төрөл бүрийн үйлчлэлээр бүтээцэд бий болох ан цавын нээгдэлтийн өргөний хэмжээ нь ашиглалтын нөхцөл, хүрээлэн буй орчин, арматурын зэвэнд идэгдэх онцлогийг бодолцон бүтээцэд тавигдах шаардлагаар тогтоосон зөвшөөрөгдөх утгаас хэтрэхгүй байх нөхцөлөөр хийнэ.
Бетон ба төмөр бетон бүтээцийн хэв гажилтын тооцоог төрөл бүрийн үйлчлэлээр бүтээцэд бий болох хотойлт, огтлолын эргэлтийн өнцөг, шилжилт ба хэлбэлзлийн далайц нь харгалзах хязгаарын утгаас хэтрэхгүй байх нөхцөлд үндэслэж хийнэ.
Ан цав үүсэхийг зөвшөөрөхгүй бүтээц нь ан цавгүй байх шаардлагыг хангасан байвал зохино. Ийм бүтээцэд ан цавын нээгдэлтийн тооцоо хийхгүй.
Ан цав үүсэхийг зөвшөөрдөг бүтээцэд ан цав үүсэлтийн тооцоог ан цавын нээгдэлтийн тооцоо хийх шаардлагатэй эсэх болон хэв гажилтын тооцоонд ан цавыг бодолцох эсэхийг тогтоох зорилгоор хийнэ.
6.1.2. Бетон ба төмөр бетон бүтээцийн эдэлгээний хугацааг тодорхойлох (нэг ба хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд үндэслэсэн) тооцоог, бүтээц, бетоны ба арматурын чанарын үзүүлэлтүүдийн (бүтээцэд: хэмжээ, арматурын тоо болон бусад үзүүлэлт, бетонд: бат бэх, хүйтэн тэсвэрлэлт, ус үл нэвтэршил, зэв тэсвэрлэлт, температур тэсвэрлэлт болон бусад, арматурт: бат бэх, зэв тэсвэрлэлт болон бусад) өгөгдсөн утгад барилга байгууламжийн бүтээцийн эдэлгээний хугацаа, засвар хоорондын үргэлжлэх хугацаа нь тодорхой төрлийн барилга байгууламжийн тогтоосон хугацаанаас багагүй байх нөхцөлөөр хийх ба энэ тооцоонд хүрээлэн байгаа орчны нөлөөг харгалзаж үзнэ.
Дээрхээс гадна шаардлагатай тохиолдолд дулаан дамжуулалт, дуу тусгаарлалт, биологийн хамгаалалтын ба бусад шаардлагаар мөн тооцоо хийнэ.
6.1.3. Бетон ба төмөр бетон бүтээцийн нэг ба хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоог (шугаман, хавтгай, орон зайн болон цул) бүтээц ба түүнээс бүрдэх барилга байгууламжийн системд үйлчлэх гадны үйлчлэлээр тооцож гаргасан шилжилт, хэв гажилт, хүчлэл, хүчдэлээр, физикийн шугаман бус байдал (бетон арматурын харимхай биш хэв гажилт), болзошгүй ан цавын үүсэлт, шаардлагатай тохиолдолд анизотроп чанар (дурын чиглэлд механик чанар нь харилцан адилгүй байх), гэмтэл хуримтлагдах байдал, геометрийн шугаман бус байдал (бүтээцийн хүчлэлийн өөрчлөлтөд хэв гажилтын нөлөөлөл) зэргийг харгалзан үзэж гүйцэтгэнэ.
Физикийн шугаман бус байдал, анизотроп чанарыг хүчдэл ба хэв гажилтын (эсвэл хүчлэл ба шилжилтийн) хоорондын хамаарлыг тодорхойлох, түүнчлэн, материалын бат бэх, ан цав тэсвэрлэлтийн нөхцөл зэрэгт харгалзаж үзнэ.
Статик тодорхой биш систем үүсгэсэн бүтээцэд ан цав үүссэнээс болон бетон ба арматурт харимхай бус хэв гажилт нэмэгдсэнээс, элементийн төлөв байдлын хязгаар хүртэл системийн элементүүдэд хүчлэлийн дахин хуваарилалт явагдахыг харгалзаж үзнэ. Төмөр бетоны харимхай бус шинж чанарыг оролцуулж тооцох тооцооны аргачлал байхгүй, түүнчлэн төмөр бетон элементийн харимхай бус ажлын тухай өгөгдөхүүн үгүй бол, статик тодорхой бус систем үүсгэсэн бүтээцийн хүчдэл ба хүчлэлийг төмөр бетон элементийн харимхай ажлынхаар хялбарчлан тодорхойлохыг зөвшөөрдөг. Түүнчлэн, шугаман бус загварчлалын туршилтын судалгааны үндсэн дээр, эсвэл ижил төстэй объектын тооцооны үр дүн болон экспертийн үнэлгээг ашиглан шугаман тооцооны үр дүнд засвар хийх замаар физикийн шугаман бус нөлөөллийг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Бүтээцийн бат бэх, хэв гажилт, ан цав үүсэлт, түүний нээгдэлтийг төгсгөлөг элементийн аргын үндсэн дээр тооцоход бүтээцийг бүрдүүлж буй бүх төгсгөлөг элементийн хувьд ан цав тэсвэрлэлт, бат бэхийг заавал шалгах хэрэгтэй. Түүнчлэн бүтээцэд хэт их шилжилт үүсэх нөхцөлийг шалгавал зохино. Бат бэхийн хязгаарын төлөв байдлыг үнэлэхэд зарим төгсгөлөг элемент эвдрэхийг зөвшөөрнө. Тэгэхдээ, энэ эвдрэл нь барилга байгууламжийг эвдрэлд хүргэхээр өргөжихгүй, цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг сэргээх боломжтой байвал зохино.
Бетон, төмөр бетон бүтээцийн хязгаарын хэв гажилт ба хүчлэлийг, авч үзэж байгаа хязгаарын төлөв дэх бүтээц ба материалын ажиллагааны бодит байдалд аль болох ойртсон тооцооны загварыг ашиглаж тодорхойлно.
Хангалттай налархай хэв гажилтыг тэсвэрлэх чадвартай (тухайлбал бодит урсалтын хязгаартай арматур хэрэглэсэн байхад) төмөр бетон бүтээцийн даах чадварыг хязгаарын тэнцвэрийн аргаар тодорхойлж болно.
6.1.4. Бетон ба төмөр бетон бүтээцийн хязгаарын төлөвийн тооцоо хийхдээ MNS 2111 – д дурдсан тооцооны нөхцөлүүдийг авч үзвэл зохино.
6.1.5. Бетон ба төмөр бетон бүтээцийг, хүрээлэн буй орчны нөлөөг (усаар хүрээлэгдсэн бүтээцэд, ус цаг уурын үйлчлэл) оролцуулан, барилга байгууламжийн үйл ажиллагааны зориулалтад харгалзах бүх төрлийн ачаалалд тооцно. Зайлшгүй тохиолдолд, гал түймрийн үйлчлэл, технологийн болон температурын ба чийгшилийн нөлөө, химийн идэмхий орчны үйлчлэл зэргийг мөн оролцуулж тооцно.
6.1.6. Бетон ба төмөр бетон бүтээцийн тооцоог гулзайлгах момент, дагуу ба хөндлөн хүч, мушгих момент, ачааллын орчны үйлчлэлд тус тус хийнэ.
6.1.7. Бетон ба төмөр бетон бүтээцийн тооцоонд барилга байгууламжийн төмөр бетон бүтээц, эдлэлийн төрөл бүрийн бетон ба арматурын шинж чанарын онцлог, ачааллын байдал ба хүрээлэн буй орчны нөлөө, арматурчлах арга, бетон ба арматурын хамтын ажиллагаа (арматурын бетонтой барьцалдсан, эсвэл барьцалдаагүй), бэлтгэх технологи зэргийг харгалзан үзэх шаардлагатай.
Урьдчилан хүчитгэсэн бүтээцийн тооцоонд бетон, арматур дахь анхны (урьдчилсан) хүчдэл ба хэв гажилт, мөн урьдчилан өгсөн хүчдэлийн алдагдал, урьдчилан өгсөн хүчдэл бетонд дамжих онцлог зэргийг харгалзан үзвэл зохино.
Угсармал - цутгамал ба ган–төмөр бетон бүтээцийн тооцоо хийхэд, цутгасан бетоныг бэхжихээс өмнө ачааллын үйлчлэлээр даацын ган элемент, эсвэл угсармал төмөр бетон эдлэхүүний хүлээж авсан анхны хүчдэл ба хэв гажилтыг харгалзан үзэхээс гадна даацын ган элемент, эсвэл угсармал төмөр бетон эдлэхүүнтэй хамтран ажиллах нөхцөлийг хангавал зохино. Угсармал – цутгамал ба ган – төмөр бетон бүтээцийн тооцоонд угсармал төмөр бетон ба даацат ган элементийн, цутгамал бетонтой нийлэх уулзварыг үрэлтээр барьцалдуулах, эсвэл холбох шаантаг (шпонка) суулгах, арматур ба тусгай тээглүүрийн төхөөргийг илүү гаргаж цулжуулах зэргээр холбоосын бат бэхийг хангах арга хэмжээ авах хэрэгтэй.
Цутгамал бүтээцэд, бүтээцийн бат бэх нь бетоны ажлын заадсыг оролцуулж тооцоход хангагдсан байх ёстой.
Угсармал бүтээцийг тооцоход, ган суулгах нарийвч, арматуран гаргалгааг залгаж, бетоноор цулжуулах замаар гүйцэтгэсэн угсармал элементийн уулзвар, зангилааны бат бэх хангагдсан байх ёстой.
Тараамал арматурчлалтай бүтээцийн (фибробетон ба армоцементэн) тооцоонд бетон ба арматурын үзүүлэлтүүд, тараамал арматурчлалтай бүтээцийн онцлог зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.
6.1.8. Харилцан эгц босоо чиглэлтэй хүчний үйлчлэлд байгаа хавтгай ба орон зайн бүтээцийг тооцохдоо, бүтээцээс салгаж авсан, бие даасан, хажуу гадаргуунуудад нь үйлчилж буй хүчлэлтэй, хавтгай, эсвэл орон зайн, төлөөлөх жижиг элементийг авч үзнэ. Хэрэв элементэд ан цав байвал, дээрхи хүчлэлийг ан цавын байрлал, арматурын хөшүүншил (тэнхлэгээр ба жишүү өнцгөөр) бетоны хөшүүншил (ан цавын хоорондуур ба ан цаваар дайруулан) болон бусад онцлогийг харгалзан үзэж тодорхойлно. Ан цавгүй бол, уг хүчлэлийг, цул биетийнхтэй ижлээр тодорхойлно.
Ан цав байвал, төмөр бетон элементийг харимхай ажиллагаатай гэж хялбарчлан үзэж хүчлэлийг тодорхойлохыг зөвшөөрнө.
Ан цавтай хэсэг дэх суналтын арматурын болон ан цавуудын хоорондох бетоны ажлыг харгалзаж үзсэн тооцооны загварын үндсэн дээр, хавтгайн хүчдэлт төлөвлт орших элементэд үйлчилж буй хүчлэлийн чиглэлд өнцөг үүсгэх хамгийн аюултай гэж үзсэн огтлолоор тооцоог гүйцэтгэнэ.
Хавтгайн ба орон зайн бүтээцийг бүхэлд нь, хязгаарын тэнцвэрийн аргын үндсэн дээр, түүний дотор, эвдрэлийн үед харгалзах хэв гажилтын төлөв байдлыг харгалзан үзэж, мөн хялбаршуулсан тооцооны загвар ашиглан тооцохыг зөвшөөрнө.
6.1.9. Харилцан эгц босоо гурван чиглэлийн хүчний үйлчлэлд байгаа цул бүтээцийн тооцоонд, хүчлэл нь гадна талаар нь үйлчлэх бага эзлэхүүнтэй бие даасан элементүүдэд уг цулыг хуваагдсан гэж авч үзнэ. Үүнийг 6.1.8. дугаарт дурдсан хавтгай элементүүдтэй адил гэж үзэж хүчлэлийг тодорхойлно.
Эзлэхүүнт хүчдэлт төлөвт орших бетон ба арматурын ажлыг тусгасан тооцооны загварт тулгуурлан, элементэд үйлчилж байгаа хүчлэлийн чиглэлд өнцөг үүсгэх байрлалтай хамгийн аюултай гэсэн огтлолоор тооцоо хийвэл зохино.
6.1.10. Төвөгтэй хэлбэр дүрстэй (тухайлбал, орон зайн) бүтээцэд даац, ан цав тэсвэрлэлт, хэв гажих чанарыг үнэлэх тооцооны аргаас гадна, бодит загвар дээр хийсэн туршилтын үр дүнг ашиглаж болно.
6.2 Бетон ба төмөр бетон элементийн
бат бэхийн тооцоо
6.2.1. Бетон ба төмөр бетон элементийн бат бэхийн тооцоог дараах байдлаар гүйцэтгэнэ:
- нормаль огтлолоор (гулзайлгах момент ба дагуу хүчний үйлчлэлд), шугаман бус хэв гажилтын загвараар, харин энгийн хэлбэр дүрстэй элементэд хязгаарын хүчлэлээр;
- налуу огтлолоор (хөндлөн хүчний үйлчлэлд), орон зайн огтлолоор (мушгих моментийн үйлчлэлд), ачааллын орчны үйлчлэлд (орчны шахалт, цөм дарах) – хязгаарын хүчлэлээр;
Төмөр бетон богино элементийн (богино консоль ба бусад элемент) бат бэхийн тооцоог каркасан шилбэт загварт үндэслэж хийнэ.
6.2.2. Бетон ба төмөр бетон элементийн бат бэхийн тооцоог хязгаарын хүчлэлээр хийхэд гаднын ачаалал болон үйлчлэлээс үүсэх хүчлэл (F) нь, тухайн огтлолын хүлээн авч чадах хязгаарын хүчлэлээс (Fult) хэтрэхгүй байх нөхцөлийг баримтална.
F F ult (6.1)
Бетон элементийн бат бэхийн тооцоо
6.2.3. Бетон элементүүдийг тэдгээрт тавих шаардлага ба ажиллах нөхцөлөөс хамааруулан нормаль огтлолоор, хязгаарын хүчлэлээр бетоны суналтын бүсний эсэргүүцлийг оролцуулахгүйгээр (6.2.4.), эсвэл оролцуулахаар (6.2.5.) тооцно.
6.2.4. Төвийн бус шахалттай бетон элементийн тэнхлэгийн дагуу үйлчлэх хүчний эксцентрситетийн хэмжээ нь огтлолын хүндийн төвөөс хамгийн их шахалттай хэсэг хүртэлх зайг 0,9 – өөр үржүүлсэн хэмжээнээс хэтрэхгүй байвал бетоны суналтын бүсний эсэргүүцлийг оролцуулахгүйгээр бат бэхийн тооцоо хийнэ. Үүнд элементийн хүлээн авч чадах хязгаарын хүчлэлийг бетоны шахалтын тооцооны эсэргүүцлээр (Rb) тодорхойлно. Тэгэхдээ, дагуу хүчний үйлчлэх цэгтэй давхацсан хүндийн төвтэй, нөхцөлт шахалтын бүсэд уг эсэргүүцэл жигд тархсан байна гэж үзнэ.
Усны барилга байгууламжийн цул бетон бүтээцэд, шахалтын бүсний хүчдэлийн эпюр гурвалжин байна гэж тооцох бөгөөд хамгийн их хүчдэл нь бетоны шахалтын тооцооны эсэргүүцлээс (Rb) хэтрэхгүй байна. Тэгэхдээ, огтлолын хүндийн төвтэй харьцуулсан дагуу хүчний эксцентрситет нь бетоны хамгийн их шахалттай ирмэгээс хүндийн төв хүртэлх зайг 0.65 – аар үржүүлсэн хэмжээнээс хэтэрч болохгүй.
6.2.5. Дараах нөхцөлд ажиллах элементийн тооцоонд суналтын бүсийн бетоны эсэргүүцлийг оролцуулж үзнэ. Үүнд:
- дагуу хүчний эксцентрситет нь 6.2.4. дүгээрт зааснаас их байх төвийн бус шахалтын элемент;
- гулзайлтанд ажиллах (хэрэв хэрэглэхийг зөвшөөрсөн бол) бетон элемент;
- дагуу хүчний эксцентрситет нь 6.2.4. дүгээрт заасан хэмжээтэй боловч ашиглалтын шаардлагаар ан цав үүсэхийг зөвшөөрдөггүй төвийн бус шахалттай элемент;
Тэгэхдээ, элементийн огтлолын хүлээж авч чадах хязгаарын хүчлэлийг, бетоны суналтын тооцооны эсэргүүцэлтэй (Rbt) тэнцэх хамгийн их сунгах хүчдэлтэй харимхай биетийнхтэй адилаар тодорхойлно.
6.2.6. Төвийн бус шахалттай бетон элементийн тооцоонд дагуугийн гулзайлтын болон санамсаргүй эксцентрситетийн нөлөөг бодолцох хэрэгтэй.
Төмөр бетон элементийн нормаль огтлолын бат бэхийн тооцоо
6.2.7. Нормаль огтлол дахь бетон ба арматурын хүлээн авч чадах хязгаарын хүчлэлээр төмөр бетон элементийг доорх байдлаар тооцно. Үүнд:
- бетоны суналтын эсэргүүцлийг тэгтэй тэнцүү гэж авна;
- бетоны шахалтын эсэргүүцэл нь бетоны шахалтын тооцооны эсэр- гүүцэлтэй тэнцэх хүчдэлээр тодорхойлогдоно. Тэгэхдээ, бетоны нөхцөлт шахалтын бүсэд хүчдэл жигд тархсан гэж үзнэ;
- арматурын суналтын ба шахагдах хүчдэлийг, харгалзах шахалт ба суналтын тооцооны эсэргүүцлээс ихгүйгээр авна;
6.2.8. Хавтгай огтлолын таамналаас (гипотез) гаргасан бетон, арматурын төлөв байдлын диаграммыг үндэслэн төмөр бетон элементийн шугаман бус хэв гажилтын загварын тооцоог хийнэ. Бетон, эсвэл арматурын харьцангуй хэв гажилтын хүрэх хязгаарын хэмжээ нь нормаль огтлолын бат бэхийн шалгуур түвшин болно.
6.2.9. Төвийн бус шахалттай элементийн тооцоонд гулзайлтын нөлөө ба санамсаргүй эксцентрситетийг харгалзан үзэх хэрэгтэй.
Төмөр бетон элементийн налуу огтлолын
бат бэхийн тооцоо
6.2.10. Төмөр бетон элементийн налуу огтлолын бат бэхийн тооцоог:
- хөндлөн хүчний үйлчлэлд, налуу огтлолоор;
- гулзайлгах моментийн үйлчлэлд, налуу огтлолоор;
- хөндлөн хүчний үйлчлэлд, налуу огтлолуудын хоорондох зурвасаар;
тус тус хийх хэрэгтэй.
6.2.11. Төмөр бетон элементийн хөндлөн хүчний үйлчлэл дэх налуу огтлолын бат бэхийн тооцоонд, налуу огтлол дахь бетоны ба налуу огтлолыг хөндлөн огтлон гарч буй хөндлөн арматурын хүлээн авах хязгаарын хөндлөн хүчний нийлбэрийг хөндлөн хүчний хязгаар гэж авна.
6.2.12. Төмөр бетон элементийн гулзайлгах моментийн үйлчлэл дэх налуу огтлолын бат бэхийн тооцоонд, авч буй гулзайлгах моментийн хязгаар нь налуу огтлолыг хөндлөн огтолж буй дагуу ба хөндлөн арматурын хүлээн авч чадах, шахалтын бүсэн дэх тэнцүү үйлчлэгч хүчлэлийн цэгийг дайрч гарсан тэнхлэгт харьцуулсан хязгаарын моментын нийлбэрээс хэтрэх ёсгүй.
6.2.13. Хөндлөн хүчний үйлчлэлд байгаа төмөр бетон элементийн налуу огтлолуудын хоорондох зурвасын бат бэхийн тооцоонд, элементийн хүлээн авах хөндлөн хүчний хязгаарыг налуу зурвасыг огтлолцох хөндлөн арматурдын сунгах хүчлэл ба зурвасын дагуух шахах хүчлэл хоёрын үйлчлэлд байгаа налуу бетон зурвасын бат бэхийн хүлээн авах хөндлөн хүчээр тодорхойлно.
Төмөр бетон элементийн орон зайн огтлолын
бат бэхийн тооцоо
6.2.14. Төмөр бетон элементийн орон зайн огтлолын бат бэхийн тооцоонд хязгаарын мушгих моментоор элементийн ирмэг тус бүрд байрлах болон орон зайн огтлолыг, даран гарч буй дагуу ба хөндлөн арматуруудын хүлээн авах мушгих моментуудын нийлбэрийг авна. Түүнээс гадна орон зайн огтлолын хоорондох бетон зурвас болон зурвасын дагуух шахагдах хүчлэл, зурвасыг огтлон гарч байгаа хөндлөн арматурын сунгах хүчлэл хоёрын үйлчлэлд буй бетон зурвас тус бүрд төмөр бетон элементийн бат бэхийн тооцоо хийх хэрэгтэй.
Орчны ачааллын үйлчлэлд
төмөр бетон элементийг тооцох
6.2.15. Төмөр бетон элементийн орчны шахалтын тооцоонд хязгаарын шахах хүчний хэмжээг, тухайн орчны бетон ба ташуу арматурын (хэрэв ташуу арматур тавьсан бол) бий болгосон эзлэхүүний хүчдэлт төлөв дэх бетоны эсэргүүцлийг үндэслэн тодорхойлно.
6.2.16. Хавтгай төмөр бетон элементийн (хавтан) цөмрөлт үүсэх бүсэд төвлөрсөн хүч ба момент үйлчилж байвал цөмрөлтийн тооцоо хийх хэрэгтэй. Үүнд: төмөр бетон элементийн хүлээн авах хязгаарын хүчлэл нь цөмрөлтийн бүс дэх бетон ба хөндлөн арматурын хүлээн авах хязгаарын хүчлэлийн нийлбэрээс ихгүй байна.
6.3 Төмөр бетон элементийн ан цав үүсэлтийн тооцоо
6.3.1. Төмөр бетон элементийн нормаль ан цав үүсэлтийн тооцоог хязгаарын хүчлэлээр эсвэл шугаман бус хэв гажилтын загвараар хийж гүйцэтгэнэ. Налуу ан цав үүсэлтийн тооцоог хязгаарын хүчлэлээр хийнэ.
6.3.2. Төмөр бетон элементийн ан цав үүсэлтийг хязгаарын хүчлэлээр тооцоход, авч үзэж буй огтлол дахь гаднын ачаалал ба үйлчлэлээс үүсэх хүчлэл (F) нь төмөр бетон элементийн ан цав үүсгэлтийн хүлээн авах хязгаарын хүчлэлээс (Fcrc) хэтрэхгүй байх ёстой
F Fcrc.ult (6.2)
6.3.3. Нормаль ан цав үүсэх үед төмөр бетон элементийн хүлээн авч чадах хязгаарын хүчлэлийг тодорхойлоход, төмөр бетон элементийг нэг цул биет гэж үзэж, харимхай хэв гажилттай арматуртай, харин бетоны тооцооны эсэргүүцэлтэй (Rbt) тэнцүү хэмжээтэй хамгийн их нормаль сунгах хүчдэлтэй, шахалт-суналтанд ажиллах бетон нь харимхай бус хэв гажилттай гэж авна.
6.3.4. Төмөр бетон элементийн нормаль ан цав үүсэлтийн тооцоог шугаман бус хэв гажилтын загвараар гүйцэтгэхэд, хавтгай огтлолын таамнал (гипотез) ба арматур болон суналт, шахалттай бетоны төлөв байдлын диаграммыг үндэс болгоно. Суналттай бетоны харьцангуй хэв гажилтын хүрэх хязгаар нь ан цав үүсэлтийн шалгуур үзүүлэлт болно.
6.3.5. Налуу ан цав үүсэхэд төмөр бетон элементийн хүлээж авч чадах хязгаарын хүчлэлийг тодорхойлоход уг элементийг цул харимхай биет гэж үзэж суналт–шахалт бүхий хавтгай хүчдэлт төлөв дэх бетоны бат бэхийн шалгуур үзүүлэлтийг ашиглана.
6.4. Төмөр бетон элементийн ан цав
нээгдэлтийн тооцоо
6.4.1. Төмөр бетон элементэд ан цав үүсэх нь тооцоогоор нотлогдсон тохиолдолд ан цав нээгдэлтийн тооцоо хийнэ.
6.4.2. Гадны ачааллын үйлчлэлээр үүссэн ан цавын нээгдэлтийн өргөн (acrc) нь ан цавын нээгдэлтийн өргөний зөвшөөрөгдөх хэмжээнээс (acrc, ult) хэтрэхгүй байх нөхцөлөөр ан цавын нээгдэлтийн тооцоо хийнэ.
acrc acrc, ult (6.3)
6.4.3. Төмөр бетон элементийн нормаль ба налуу ан цав нээгдэлтийг урт хугацааны нээгдэлттэй болон богино хугацааны нээгдэлттэй гэж ангилан үзэж тооцно.
Удаан хугацааны нээгдэлттэй ан цавын өргөнийг 6.4. томьёогоор, богино хугацааны нээгдэлттэй ан цавын өргөнийг 6.5 томьёогоор тодорхойлно.
acrc acrc1 (6.4)
acrc acrc1 +acrc2 - acrc3 (6.5)
Үүнд: acrc1 – тогтмол ба удаан хугацааны түр ачааллын, удаан хугацааны үйлчлэлээр үүсэх ан цавын нээгдэлтийн өргөн
acrc2 - тогтмол ба түр (удаан хугацааны ба богино хугацааны) ачааллын богино хугацааны үйлчлэлээр үүсэх ан цавын нээгдэлтийн өргөн
acrc3 - тогтмол ба удаан хугацааны түр ачааллын, богино хугацааны үйлчлэлээр үүсэх ан цавын нээгдэлтийн өргөн
6.4.4. Нормаль ан цавын нээгдэлтийн өргөнийг, ан цавуудын хоорондох хэсэгт байгаа арматурын дундаж харьцангуй хэв гажилтыг тэрхүү хэсгийн уртаар үржүүлж тодорхойлно. Ан цавын хоорондох арматурын дундаж харьцангуй хэв гажилтыг, мөнхүү ан цавын хоорондох суналттай бетоны ажлыг харгалзан үзэж тодорхойлно. Ан цав дээрх арматурын харьцангуй хэв гажилтыг, шахалттай бүсийн бетоны харимхай бус хэв гажилтын нөлөөллийг бодолцож тогтоосон шахалттай бетоны шилжүүлсэн хэв гажилтын модулийг ашиглан ан цавтай төмөр бетон элементийн харимхайн тооцоогоор тодорхойлно. Эсвэл шугаман бус хэв гажилтын загвараар тодорхойлж болно. Ан цавуудын хооронд зайг, ан цавтай огтлол дахь ба ан цавуудын хоорондох огтлол дахь дагуу арматурын хүчлэлийн зөрүүг ан цавуудын хоорондох хэсгийн арматур ба бетоны барьцалдалтын хүчлэл хүлээж авах нөхцөлөөр тодорхойлно.
Нормаль ан цавын нээгдэлтийн өргөнийг, ачааллын үйлчлэлийн шинж чанар (давтамж, үргэлжлэх хугацаа гэх мэт) ба арматурын төрлийг (гөлгөр, иржгэр гэх мэт) харгалзан үзэж тодорхойлно.
6.4.5. Ан цавын өргөний зөвшөөрөгдөх хязгаарын утгыг бүтээцэд ямар нэг зүйл нэвчих байдал, хийцийн өнгө үзэмжид нийцүүлж, түүнчлэн ачааллын үйлчлэлийн үргэлжлэх хугацаа, арматурын гангийн төрөл, ан цаваар дамжин арматурт зэв үүсэх боломж зэргээс хамааруулан тогтооно.
Тэгэхдээ, ан цавын нээгдэлтийн өргөний зөвшөөрөгдөх хязгаарын утгыг (acrc,ult) доор зааснаас ихгүйгээр авна. Үүнд:
а). Арматурын хэвийн нөхцөлийг хангахад
- ан цавын удаан хугацааны нээгдэлтийн үед – 0,3 мм
- ан цавын богино хугацааны нээгдэлтийн үед – 0,4 мм
б). Бүтээцэд аливаа зүйл нэвчихийг хязгаарлах нөхцөлд
- ан цавын удаан хугацааны нээгдэлтийн үед – 0,2 мм
- ан цавын богино хугацааны нээгдэлтийн үед – 0,3 мм
Усны барилга байгууламжийн цул бүтээцэд ан цавын нээгдэлтийн өргөний зөвшөөрөгдөх хязгаарын утгыг, уг бүтээцийн ажиллах нөхцөл ба бусад хүчин зүйлээс хамааруулан холбогдох норматив баримт бичгээр тогтоох бөгөөд 0,5 мм–ээс их байж болохгүй.
6.5 Төмөр бетон элементийн хэв гажилтын тооцоо
6.5.1. Төмөр бетон элементийн хэв гажилтын тооцоонд гаднын ачааллын үйлчлэлээр үүссэн бүтээцийн шилжилт, эсвэл хотойлт (баганын хувьд гулзайлт) (f) нь шилжилт, эсвэл хотойлтын (гулзайлтын) зөвшөөрөгдөх хязгаарын хэмжээнээс (fult) хэтрэхгүй байх нөхцөлийг баримтлана.
f f ult (6.6)
6.5.2. Барилгын механикийн ерөнхий дүрмийг баримтлан төмөр бетон элементийн уртын дагуух огтлолуудад гулзайлт, шилжисхийлт, тэнхлэгийн хэв гажилтын (хөшүүншлийн) мурийлт, шилжисхийлтийн өнцөг гэх мэт үзүүлэлтээр уг элементийн хотойлт, гулзайлт, шилжилтийг тодорхойлно.
6.5.3. Төмөр бетон элементийн хотойлт, гулзайлт нь голлон гулзайлтын хэв гажилтаас хамаарах бол хотойлт ба гулзайлтыг элементийн мурийлтаар, эсвэл хөшүүншилээр тодорхойлно.
Төмөр бетон элементийн тухайн огтлол дахь хөшүүншлийг материалын эсэргүүцлийн ерөнхий дүрмээр тодорхойлно. Тэгэхдээ ан цавгүй огтлолд харимхай цул элементээр, ан цавтай огтлолд ан цавтай харимхай элементээр (хүчдэл ба хэв гажилтын хооронд шугаман хамааралтай гэж үзээд) авна. Бетоны харимхай бус хэв гажилтын нөлөөллийг бетоны хэв гажилтын шилжүүлсэн модулиар, ан цавуудын хоорондох суналттай бетоны ажлын нөлөөллийг арматурын хэв гажилтын шилжүүлсэн модулийн тусламжтайгаар тус, тус тодорхойлно.
Төмөр бетон элементийн мурийлтыг ихэвчилэн гулзайлгах моментийг гулзайлттай төмөр бетон элементийн огтлолын хөшүүншилд хувааж тодорхойлно.
Ан цав үүсэх нь тооцоогоор нотлогдсон үед төмөр бетон бүтээцийн хэв гажилтын тооцоог ан цавын нөлөөг бодолцож хийнэ. Эсрэг тохиолдолд хэв гажилтын тооцоог ан цавгүй төмөр бетон элементийнхээр хийнэ.
Төмөр бетон элементийн мурийлт ба дагуугийн хэв гажилтыг шугаман бус хэв гажилтын загвар ашиглан элементийн нормаль огтлолд үйлчлэх дотоод, гадаад хүчлэлийн тэнцвэрийн тэгшитгэл, хавтгай огтлолын таамнал (гипотез), бетон ба арматурын төлөв байдлын диаграмм, ан цавуудын хоорондох арматурын дундаж хэв гажилт зэрэгт үндэслэн тодорхойлно.
6.5.4. Төмөр бетон элементийн хэв гажилтын тооцоо хийхэд, холбогдох норматив баримт бичгээр тогтоогдсон ачааны үйлчлэлийн үргэлжлэх хугацааг оролцуулж тооцох хэрэгтэй.
Элементийн тогтмол ба удаан хугацааны ачааллын үйлчлэл дэх мурийлтыг 6.7 томьёогоор, тогтмол, удаан хугацааны болон богино хугацааны ачааллын үйлчлэл дэх мурийлтийг 6.8 томьёогоор тодорхойлно.
(6.7)
+ (6.8)
Үүнд: - тогтмол ба удаан хугацааны түр ачааллын удаан хугацааны үйлчлэлээр элементэд үүсэх мурийлт;
- тогтмол ба түр (удаан хугацааны ба богино хугацааны) ачааллын богино хугацааны үйлчлэлээр элементэд үүсэх мурийлт;
– тогтмол ба удаан хугацааны түр ачааллын богино хугацааны үйлчлэлээр элементэд үүсэх мурийлт;
6.5.5. Хотойлтын зөвшөөрөгдөх хязгаарын утгыг (fult), холбогдох нормативын баримт бичгээр (БНбД 2.01.07-90) тодорхойлно. Тогтмол ба удаан хугацааны болон богино хугацааны түр ачааллын үйлчлэл дэх төмөр бетон элементийн хотойлт, ямарч тохиолдолд, алслалын ба консолийн өнгийлтийн – ээс хэтэрч болохгүй.
7. БҮТЭЭЦЛЭЛИЙН ШААРДЛАГА
7.1 Ерөнхий шаардлага
7.1.1. Бетон ба төмөр бетон бүтээцийн аюулгүй байдал болон ашиглалтад тохирох байдлыг хангахад, тооцооны шаардлагын зэрэгцээ, геометр хэмжээс ба арматурчлалд тавих бүтээцлэлийн шаардлагыг биелүүлбэл зохино. Дараах тохиолдолд бүтээцлэлийн шаардлага тавигдана.
- гаднын ачаалал ба үйлчлэлд бүтээцийн эсэргүүцлийг тооцоогоор хангалттай, бүрэн нарийн тодорхойлж, батлах боломжгүй үед;
- тухайн тооцооны байдлыг хэрэглэж болох нөхцөл боломжийн хил хязгаарыг бүтээцлэлийн шаардлагаар тогтоох үед;
Түүнчлэн, бүтээцлэлийн шаардлага нь бетон ба төмөр бетон бүтээцийг бэлтгэх технологийг гүйцэтгэх боломжийг хангана.
7.2 Геометр хэмжээст тавих шаардлага
Бетон ба төмөр бетон бүтээцийн геометр хэмжээ нь дараах нөхцөлийг хангах ёстой. Үүнд:
- бетон дах арматурын байрлал, түүний тээглүүр, бетонтой хамтарсан ажиллагаа нь 7.3.3 – 7.3.11 дүгээр зүйлд дурдсан шаардлагад нийцэх;
- шахалттай элементийн туяншилийг хязгаарлах;
- бүтээц дэх бетоны чанарын шаардагдах үзүүлэлтүүдийг хангах;
7.3 Арматурчлалд тавих шаардлага
Бетон хамгаалалтын үе
7.3.1. Бетон хамгаалалтын үе, доор дурдсан шаардлагыг хангавал зохино.
- арматур, бетон хамтарсан ажиллагааг хангах;
- бетон дахь арматурын тээглүүр ба арматуран элементүүдийн залгаасыг хийх бололцоог хангах;
- хүрээлэн буй орчны (түүний дотор идэмхий үйлчилгээ үзүүлэх) үйлчлэлээс арматурыг хамгаалах;
- бүтээцийн гал тэсвэрлэлт ба галд өртсөний дараа бүтээц нь үлдэгдэл бат бөхөөр, мөн үлдэгдэл хэв гажилттай нөхцөлдөө найдвартай ажиллах чадварыг (огнесохранность) хангах;
7.3.2. Бетон хамгаалалтын үеийн зузааныг, бүтээц дэх арматурын зориулалт, үүрэг (ажлын ба бүтээцлэлийн) бүтээцийн төрөл (багана, хавтан, дамнуруу, суурийн элемент, хана гэх мэт) арматурын төрөл, диаметр зэргийг харгалзан үзэж, 7.3.1 дүгээр зүйлтийн шаардлагыг баримтлан тогтооно. Арматурыг хамгаалах бетон үеийн зузаан нь арматурын диаметрээс багагүй бөгөөд 10 мм–ээс багагүй байх ёстой.
Арматурын шилбэнүүдийн хоорондох хамгийн бага зай
7.3.3. Арматурын шилбэнүүдийн хоорондох зай нь дараах боломжуудыг хангахаар байвал зохино. Үүнд:
- арматур, бетонтой хамтран ажиллах;
- арматурт тээглүүр хийх ба арматурыг залгах;
- бүтээцийн бетоныг чанартай цутгах;
7.3.4. Арматурын шилбэнүүдийн хоорондох хоорондох хамгийн бага зайг арматурын диаметр, бетоны дүүргэгчийн ширхэглэлийн хэмжээ, элементэд бетон цутгах чиглэлтэй харьцангуй арматурын байрлал, бетоныг цутгах, нягтруулах арга зэргээс хамааруулан тогтооно.
Арматурын шилбэнүүдийн хоорондох зай, арматурын диаметрээс багагүй бөгөөд 25 мм–ээс багагүй байх ёстой.
Давчуу зайнд арматуруудыг хэсэгчлэн багцалж (хоорондоо завсаргүйгээр) тавихыг зөвшөөрнө. Ийм тохиолдолд багцуудын хоорондох зай нь зохиомол шилбэний (багцны арматуруудын хөндлөн огтлолын талбайн нийлбэртэй тэнцүү огтлолтой) шилжүүлсэн диаметрээс багагүй байх ёстой.
Дагуу арматур
7.3.5. Төмөр бетон элементэд тавигдаж буй тооцооны дагуу арматурын харьцангуй хэмжээ (арматурын талбайг элементийн хөндлөн огтлолын ажлын талбайд харьцуулсан), уг элементийг төмөр бетон гэж тооцон үзэх хэмжээнээс багагүй байвал зохино.
Төмөр бетон элемент дэх ажлын дагуу арматурын харьцангуй хэмжээний доод хязгаар, тухайн арматурын ажлын байдал (шахалт, суналт) элементийн ажлын онцлог (гулзайлт, төвийн бус шахалт, төвийн бус суналт), түүнчлэн төвийн бус шахалттай элементийн туяншил зэргээс хамаарах бөгөөд 0,1% - иас багагүй байх ёстой. Усны барилга байгууламжийн цул бүтээцийн арматурын харьцангуй хэмжээний доод хязгаарыг тусдаа норматив баримт бичгээр тогтооно.
7.3.6. Дагуу ажлын арматурын шилбэнүүдийн хоорондын зайг, төмөр бетон элементийн төрөл (багана, дам нуруу, хавтан, хана) элементийн хөндлөн огтлолын өндөр, өргөн зэргийг харгалзан үзэж, бетонтой хамтран ажиллах, элементийн огтлолын өргөнөөр хүчдэл ба хэв гажилт жигд тархах, түүнчлэн арматурын шилбэнүүдийн хоорондох ан цавын нээгдэлтийн өргөнийг хязгаарлах нөхцөлүүдийг хангахуйц хэмжээнээс ихгүйгээр авна. Үүнд : ажлын дагуу арматурын шилбэнүүдийн хоорондох зай, элементийн өндрийг 2 дахин авснаас ихгүй бөгөөд 400 мм–ээс хэтрэхгүй байвал зохино. Харин төвийн бус шахалттай шугаман элементэд, гулзайлтын хавтгайн чиглэлд энэ хэмжээ 500 мм–ээс хэтрэхгүй байх болно. Усны барилга байгууламжийн цул бүтээцийн арматурын шилбэнүүдийн хоорондох зайн дээд хэмжээг тусдаа норматив баримт бичгээр тогтооно.
Хөндлөн арматурчлал
7.3.7. Хөндлөн хүчийг бетон дангаараа хүлээж авах боломжгүй нь тооцоогоор тодорхой болсон бол төмөр бетон элементийг, ан цав үүсч, нээгдэх үед бетон ба арматурын хамтын ажиллагааг хангахуйц хэмжээнээс хэтрэхгүй алхамтай, хөндлөн арматураар арматурлана. Хөндлөн арматурын алхамын хэмжээ элементийн ажлын өндрийн хагасаас ихгүй бөгөөд 300 мм–ээс хэтрэхгүй байх ёстой.
7.3.8. Төмөр бетон элементэд тооцоогоор шахалтын дагуу арматур тавьсан тохиолдолд, хөндлөн арматурын алхамыг, шахалтын дагуу арматурын гүдийлт, хотойлтыг хориглоход хүрэлцэх хэмжээтэй байхаар тогтооно. Тэгэхдээ, хөндлөн арматурын алхам нь шахалтын дагуу арматурын голчийг 15 дахин авснаас ихгүй бөгөөд 500 мм–ээс хэтрэхгүй байх ёстой. Хөндлөн арматурын бүтээцлэл нь аль ч чиглэл дэх дагуу арматурын гүдийлт, хотойлтыг хорих нөхцлийг хангах ёстой.
Арматурт тээглүүр үүсгэх ба арматурын залгаас хийх арга хэмжээ
7.3.9. Төмөр бетон бүтээцийн, авч үзэж буй огтлол дахь арматурт үүсэх хүчлэлийг хүлээн авахад хүрэлцэхүйц хэмжээний тээглүүрийг арматурт гаргах ёстой. Арматурт үйлчилж буй хүчлэлээс, тээглүүрийн урт дахь бетон ба арматурын барьцалдах хүч, тээглүүрийг чагтлах төхөөргийн эсэргүүцлийн хүчний нийлбэр их байхаар тээглүүрийн уртыг сонгоно. Тээглүүрийг чагтлах төхөөргийн эсэргүүцлийн хүч нь арматурын диаметр, түүний гадаргуугийн байдал, бетоны суналтын бат бэх, бетон хамгаалалтын үеийн зузаан, тээглүүрийн чагтны төрөл (шилбийг нугалж тахийлгасан, хөндлөн тээг – шилбэ гагнасан) тээглүүр хийсэн зурвас дах хөндлөн арматурчлал, дагуу арматурын хүчлэлийн байдал (шахах, сунгах) тээглүүрийн урт дах бетоны хүчдэлт төлөв зэргээс хамаарна.
7.3.10. Хөндлөн арматурыг тээглүүрийг, дагуу арматурыг ороож дэгээ гаргах, эсвэл дагуу арматурт гагнах замаар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд, дагуу арматурын диаметр, хөндлөн арматурын голчийн хагасаас багагүй байх ёстой.
7.3.11. Арматурын зөрүүлгэн залгаасны (хооронд нь гагнаагүй бол) урт нь залгаж буй арматурын тооцооны хүчлэлийг нэг шилбэнээс нөгөөд дамжуулах нөхцөлийг хангахуйц хэмжээтэй байх ёстой. Зөрүүлгэн залгаасны уртыг тээглүүрийн уртынхтай адил тодорхойлохоос гадна, нэг цэг дээр залгаж байгаа шилбүүдийн тоо, зөрүүлгийн зурвас дах хөндлөн арматурын алхам, залгаж буй шилбэ ба залгаасны хоорондох зай зэрэг нэмэлт нөхцөлийг харгалзан үзэх хэрэгтэй.
7.3.12. Арматурын гагнаасан холбоосыг холбогдох норматив баримт бичгийн (MNS 3073, MNS 2797) дагуу гүйцэтгэнэ.
7.4. Орчны үйлчлэлийн тааламжгүй нөлөөнөөс бүтээцийг хамгаалах
7.4.1. Орчны тааламжгүй үйлчлэлд (идэмхий үйлчлэл) ажиллаж байгаа зэв тэсвэрлэлтийг хангаагүй бүтээцийн эдэлгээний хугацааг уртасгах шаардлагаар, түүний гадаргууг хамгаалах нэмэгдэл арга хэмжээг барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах зураг төсөл зохиох нормативт заасны дагуу (бетоны гадаргууг идэмхий үйлдэлд тэсвэртэй материалаар өнгөлөх, бүтээцийн гадаргууд идэмхий үйлчлэлд тэсвэртэй түрхлэг хийж бүрэх) авах хэрэгтэй.
8. БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦИЙГ БЭЛТГЭХ,
БАРИХ, АШИГЛАХАД ТАВИХ ШААРДЛАГУУД
8.1. Бетон
8.1.1. Бетоны хольцийн найрлагыг энэ нормын 5 дугаар бүлэгт заасан ба зураг төсөлд тусгасан бүтээцийн бетоны техникийн үзүүлэлтийг хангаж байхаар тогтоох хэрэгтэй.
Бүтээцийн зориулалт ба өгөгдсөн бетоны төрлийг тодорхойлох үзүүлэлтүүд нь бетоны найрлагыг сонгох үндэс болно. Тэгэхдээ зураг төсөлд тусгасан бетоны чанарын бусад шаардлагыг хангах хэрэгтэй.
Бетоны шаардагдах бат бэхийг хангах бүтэц, найрлагыг сонгоход холбогдох норматив баримт бичгийг (MNS 2997 ба "Бетон. Бетоны найрлага сонгох дүрэм" болон бусад) мөрдөнө.
Бетоны хольцийн найрлагыг сонгохдоо түүний чанарын үзүүлэлтүүдийг (цутгахад эвлэг байдал, чанараа хадгалах чадвар, үетэж өрөмтөхгүй байдал, агаар агууламж гэх мэт) хангавал зохино.
Сонгон авсан бетоны хольцийн шинж чанар нь бэхжих нөхцөл, хугацаа, бетоны хольцийг тээвэрлэх, бэлтгэх горим, арга ажиллагаа зэрэг технологийн процессийн (MNS 1185, MNS 1170) онцлог бүхий бетоны үйлдвэрлэлийн технологид тохирсон байх хэрэгтэй.
Бетоныг бэлтгэхэд ордог барьцалдуулагч, дүүргэгч, ус бусад нэмэлт (MNS 5771, MNS 3821, MNS 0346, MNS 0390, MNS 0392, MNS 2319 ) зэрэг материалын үзүүлэлтэд үндэслэн бетоны хольцийг сонгон авч, найрлагыг тогтооно.
Бетон хольцод орох элсэн дэх хортой хольцын хэмжээ, энэ нормын 3 дугаар хавсралтад заасан хэмжээнээс ихгүй байвал зохино.
Бетоны хольцийг сонгоход экологийн цэвэр материал (радон, хорт бодис, радио идэвхт зэргийн агууламжийн хязгаарлалттай) хэрэглэвэл зохино.
Бетоны хольцийн найрлагын хэмжигдэхүүнүүдийн тооцоо хийхэд туршилтаар тогтоосон хамаарлуудыг ашиглана.
Фибробетоны найрлагыг сонгоход, дээр дурдсан шаардлагуудаас гадна арматурчлалд хэрэглэх фиброгийн (шөрмөс, утас) төрөл, шинж чанарыг харгалзан үзэх хэрэгтэй.
8.1.2. Бетоны хольцийг бэлтгэхэд, түүнд хэрэглэх материалын орцын нарийвчилсан хэмжээ, холих дараалал (БНбД 52-02-05) зэргийг чанд баримтлавал зохино.
Бетонд орох материалууд хольцийн эзлэхүүн дотор жигд тархсан байхаар бетоны хольцийг хутгах хэрэгтэй. Энэхүү хутгаж зуурах ажлын үргэлжлэх хугацааг бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрийн бетон зуурагч төхөөрөмжийн заавар, эсвэл туршилтын замаар тогтооно.
8.1.3. Бетоны хольцийг тээвэрлэхэд түүнд өөр материал орж бохирдуулахаас хамгаалах, бетоны шинж чанар өөрчлөгдөхгүй, үетэж өрөмтөхгүй байх нөхцөлийг хангах арга ажиллагаа, хэрэгсэлийг сонговол зохино. Бетоныг цутгах үед химийн нэмэлт хийх болон чанарын бусад шаардлагыг хангах технологийн үйл ажиллагаа явуулах зэргээр бетоны зарим нэг үзүүлэлтийг сэргээн дээшлүүлэх арга хэмжээ авахыг зөвшөөрнө.
8.1.4. Бетоныг цутгах, нягтруулах ажлыг, бетоны нягт ба нэг төрлийн байдал нь тухайн барилгын бүтээцэд тавигдах шаардлагыг (БНбД 52-02-05) баталгаатай хангах хэмжээнд хүрэхээр гүйцэтгэх хэрэгтэй.
Хэрэглэж буй бетоныг хэвлэх горим, аргачлал нь үйлдвэрлэлийн ба инженер – геологийн тодорхой нөхцөл, хийц эдлэлийн төрөл, бетоны чанарын үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн бөгөөд бетоны өгөгдсөн нягтшил, нэг төрлийн байдлыг хангаж байвал зохино. Байгууламжийн бетон цутгах технологийн ба хийцийн онцлогийг харгалзан үзэж бетоны ажлын завсарлагааны заадаснуудын байрлалыг тогтоосны үндсэн дээр бетон цутгах журам, дарааллыг тогтоох хэрэгтэй. Тэгэхдээ, заадас дээрх бетоны нийлэх гадаргуугийн бат бэх хангалттай хэмжээнд хүрсэн, заадастай бетон нь бүтээцийн бат бэхийг хангасан байвал зохино.
Бетоныг хасах, эсвэл үлэмж доошилсон нэмэх хэмд, эсвэл хэт өндөр нэмэх хэмд (халуун нөхцөлд) цутгахад түүний шаардагдах чанарыг хангах тусгай арга хэмжээ авах хэрэгтэй.
8.1.5. Хурдасгагч технологийн үйлдэл хэрэглэж, эсвэл хэрэглэхгүйгээр (ердийн ба өндөр даралтанд, чийг – дулааны боловсруулалтын тусламжтай) бетоныг бэхжүүлэх хэрэгтэй.
Бетоныг бэхжих явцад тооцооны температур – чийгшилийн горимыг мөрдөж байвал зохино. Бетоны бат бэхийг нэмэгдүүлэх, агшилтыг багасгах нөхцөлийг хангах шаардлагатай үед тусгай хамгаалалтын арга хэмжээ авбал зохино. Дулаанаар боловсруулах технологийн явцад температурын зөрөөг бууруулах болон бетон ба хэвний харилцан шилжиж хөдлөхийг багасгах арга хэмжээ авна.
Овортой, цул цутгамал бүтээцэд, бетон бэхжих үед дулааны үзэгдэлтэй холбоотой үүссэн хүчдэлийн, бүтээцийн ажилд нөлөөлөх, температур – чийгшилийн талбарын нөлөөллийг багасгах арга хэмжээг тусгах хэрэгтэй.
8.2. Арматур
8.2.1. Бүтээцэд хэрэглэх арматур нь зураг төслийн болон холбогдох стандартын шаардлагыг хангасан байвал зохино. Арматурыг, түүний чанарыг баталсан гэрчилгээ дагалдах ба тэмдэглэгээ хийгдсэн байх ёстой.
Арматурыг тээвэрлэх, хадгалахдаа зэврүүлэх, бетонтой барьцалдах барьцалдалтыг бууруулахад хүргэдэг налархай хэв гажилт болон механик гэмтэл гаргахгүй байх нөхцөлийг хангах хэрэгтэй.
8.2.2. Уямал арматурыг хэв хашмалд зураг төслийн дагуу байрлуулна. Тэгэхдээ тэдгээрийг байрлуулах, бетон цутгах үед арматур хөдөлж, шилжихээргүй найдвартай байрлалтай байлгах арга хэмжээг авах хэрэгтэй.
Арматурын байрлалын, зураг төсөлд зааснаас гажих зөрөө нь норм ба дүрэмд (БНбД 52-02-05) заасан хүлцэх хэмжээнээс хэтэрч болохгүй.
8.2.3. Гагнааст арматурын тор, каркасыг цэгэн гагнуур болон бусад аргаар бэлтгэнэ. Эдгээрийн гагнааст залгаасны бат бэх нь холбогдох норматив баримт бичгийн (MNS 3073, MNS 2797) шаардлагыг хангаж байвал зохино.
Гагнасан арматуран эдлехүүнийг хэв хашмалд зураг төслийн дагуу байрлуулна. Үүнд, түүнийг байрлуулах, бетон цутгах үед арматурууд хөдөлж шилжихээргүй найдвартай байрлалтай байлгах арга хэмжээ авна.
Арматуран эдлэхүүний байрлалын, зураг төсөлд тусгаснаас гажих зөрөө нь БНбД 52-02-05 норм ба дүрмээр тогтоосон хүлцэх хэмжээнээс хэтэрч болохгүй.
8.2.4. Арматурын шилбэний төгсгөлийг шаардлагатай хэмжээний радиустай матаж, дэгээ гаргахад тусгай багаж ашиглавал зохино.
8.2.5. Арматурын уулзварын залгаасыг контактын, нуман, онгоцон гагнуураар гагнана. Хэрэглэж буй гагнуурын арга нь гагнааст холбоосны бат бэх ба түүнд нийлж байгаа хэсгийн арматурын гагнааст холбоосны хэв гажих чанар, бат бэхийг хангах ёстой.
8.2.6. Арматурын (уулзварын) механик холбоосыг шахагч болон эргээст муфтээр, эсвэл холбогдох норматив баримт бичгээр зөвшөөрсөн бусад төрлийн холбоосоор гүйцэтгэнэ. Суналтын арматурын механик холбоосны бат бэх нь залгаж буй шилбэнийхтэй адил байвал зохино.
8.2.7. Арматурыг тулгуурт, эсвэл бэхэжсэн бетонд тулж хөвчилж татахад арматурын урьдчилсан хүчдэл нь зураг төсөлд заасан хэмжээнд, холбогдох норматив баримт бичгээр, эсвэл тусгай шаардлагаар тогтоосон зөвшөөрөгдөх зөрөөтэйгээр хүрсэн байвал зохино.
Арматурын татуургыг буулгахад урьдчилсан хүчдэл бетонд аажмаар дамжих нөхцөлийг хангах хэрэгтэй.
8.3 Хэв хашмал
8.3.1. Хэв хашмал нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- бетоноор бүтээцийн төслийн хэлбэр дүрсийг бий болгох;
- бетоны гаднах гадаргуугийн шаардлагатай үзэмжийг хангах;
- хэв хашмалгүй байх үеийн бат бэхийг автал бүтээцийг барьж байх;
- шаардлага гарвал арматурыг сунгахад тулгуур болох;
Бетон ба төмөр бетон бүтээцэд хөдөлгөөнт, шилжүүлдэг ба тусгай хэв хашмалыг (MNS 3173, MNS 3852, MNS 5121) хэрэглэнэ.
Хэвний элементийн, нэрлэсэн байрлалаас зөрөх хязгаар, мөн хэвний элементийн хэмжээний зөрүүгийн хязгаар MNS 3173, MNS 3852 стандартуудад зааснаас гадна 4 ба 5 дугаар хавсралтад зааснаас хэтрэхгүй байна.
Хэв хашмал ба түүний бэхэлгээг тухайн байгууламж, бүтээцийн тогтоосон хүлцэх хязгаарын доторх зөрөөг ажиглах боломжтой бөгөөд бүтээц чөлөөтэй хэв гажилттай байх нөхцөлийг хангаж, үйлдвэрлэлийн үед үүссэн ачааллыг хүлээн авч чадахуйцаар төсөллөж, бэлтгэх хэрэгтэй.
Хэв хашмал ба түүний бэхэлгээ нь сонгож авсан аргаар бетоныг цутгах, нягтруулахад тохиромжтой бөгөөд урьдчилан хүчитгэх, бетон бэхжих, дулааны боловсруулалт хийх нөхцөлийг хангасан байвал зохино.
Задалж буулгадаг хэв хашмал нь түүнийг задлахад бүтээцийн бетонд гэмтэл учруулахгүй байхаар бэлтгэгдсэн байна.
Бетоны бат бэх хэв хашмалыг задлахад хангалттай болсон үед бүтээцийн хэв хашмалыг буулгана.
Задалж буулгадаггүй хэв хашмалыг бүтээцийн бүрэлдэхүүн хэсэг гэж төсөллөвөл зохино.
8.4 Бетон ба төмөр бетон бүтээц
8.4.1. Бетон ба төмөр бетон бүтээцийг бэлтгэх ажилд энэ нормын 8.1: 8.2: 8.3 дугаар зүйлүүдэд дурдсан хэв хашмалын, арматурчлалын ба бетоны ажил багтана.
Бэлэн болсон бүтээц нь зураг төслийн ба норматив баримт бичгийн (MNS 2228) шаардлагыг хангах ёстой. Геометр хэмжээсийн зөрөө нь тухайн бүтээцэд тогтоосон хүлцэх хязгаарын дотор байвал зохино.
8.4.2. Бетон ба төмөр бетон бүтээцийг ашиглаж эхлэх үеийн бетоны бодит бат бэх нь зураг төсөлд заасан бетоны бат бэхээс багагүй байх ёстой.
Угсармал бетон ба төмөр бетон бүтээц нь зураг төслөөр тогтоосон, нийлүүлэлтийн (бүтээцийг хэрэглэгчид ачуулах үеийн) бат бэхийг хангасан байвал зохино. Харин урьдчилан хүчитгэсэн бүтээц нь зураг төслөөр тогтоосон, дамжуулалтын бат бэхийг (арматурын татуургыг авах үеийн бетоны бат бэх) хангах ёстой.
Автоклавт бэхжүүлснээс бусад бүтээцийн нийлүүлэлтийн үеийн бетоны бат бэх нь зураг төсөлд заасан хэмжээнээс багагүй байхаас гадна, энэ нормын 6 дугаар хавсралтад заасан нормын хэмжээнээс хэтрэхгүй байна.
Цутгамал бүтээцийн бетон нь төслийн хугацаанд (даацын хэв хашмалыг авахад) хэв хашмалыг задлах үеийн бат бэхэд хүрсэн байвал зохино.
8.4.3. Бүтээцийг төсөлд тусгасан тусгай төхөөргөөр (угсралтын гогцоот оосор ба бусад хэрэгсэл) өргөнө. Үүнд бүтээцийг өргөхөд, эвдрэх, тогтвороо алдах, онхолдох, эргэлдэх, савлах зэрэг нөхцөл гаргахгүй байх бололцоог бүрдүүлбэл зохино.
8.4.4. Бүтээцийг хадгалах, хураах, тээвэрлэхэд зураг төсөлд дурдсан зааврыг баримтлана. Үүнд: угсралтын гогцоо, гадагш цухуйлгасан арматур (гаргалгаа, сахал), бетоны гадаргуу зэргийг гэмтээхгүй, бүтээц бүхэлдээ хэвийн байдлаа хадгалбал зохино.
8.4.5. Барилга байгууламжийг угсармал элементээр барихад, ажил гүйцэтгэх төслийг мөрдөх хэрэгтэй. Барилга байгууламжийн эд анги болон бүтээцийг босгоход, түүний тогтворшил, төслийн байрлал, нэгтгэж томсгон угсрахад бүтээцийн орон зайн үл өөрчлөгдөх байдал, тэдгээрийн нарийвчлал, ажлын дараалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэргийг ажил гүйцэтгэх төсөлд тусгасан байна.
Барилга байгууламжийн цутгамал бетоны ажлыг гүйцэтгэхэд, бүтээцийн бетоны ажлын дараалал, бетоны хэв хашмалыг буулгах, шилжүүлж байрлуулах, барих явцад бүтээцийн хөшүүншил, ан цав тэсвэрлэлт, бат бэхийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Түүнчлэн технологийн ан цав үүсэх, нэмэгдэх явцыг хязгаарлах (хийцийн ба технологийн арга хэмжээ авах ба шаардлагатай бол тооцоо хийх) арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлбэл зохино.
Аливаа бүтээцийн байрлалын зураг төсөлд зааснаас зөрөх зөрөө нь барилга байгууламжийн (БНбД 52-02-05; БНбД 52-03-05; БНбД 3.03.02-90) зохих бүтээцүүдийн (багана, дамнуруу, хавтан) тогтоосон хүлцэх утгаас хэтрэх ёсгүй.
8.4.6. Барилгын бүтээц нь зураг төслөөр тодорхойлсон зориулалтаараа, тухайн барилга байгууламжийн, зохих норматив баримт бичгээр тогтоосон ашиглалтын хугацааны турш үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Ашиглалтын хэвийн нөхцөлийг ноцтой зөрчсөний (бүтээцийг хэт ачаалах, төлөвлөгөөт - урьдчилсан засвар үйлчилгээ хийх хугацааг үл баримтлах, идэмхий орчныг ихэсгэх гэх мэт) уршгаар ашиглалтад тохирох байдал, эдэлгээний хугацаа, бүтээцийн даах чадварыг бууруулах зэрэг сөрөг нөлөөлөл гаргахгүйн тулд барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээцийн ашиглалтын горимыг хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй. Хэрэв, ашиглалтын явцад бүтээцийн аюулгүй байдлын түвшинг доошлуулах, түүний хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэмтэл илэрвэл, энэ нормын 9 дүгээр бүлэгт дурдсаны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зохино.
8.5 Чанарын хяналт
8.5.1. Чанарын хяналтаар, барилгын бүтээцийг бэлтгэх, угсрах, ашиглах явц дах түүний техникийн үзүүлэлтүүд (геометр хэмжээс, бүтээцийн болон бетон ба арматурын хэв гажилтын байдал, бат бэх, ан цав тэсвэрлэлт гэх мэт), түүнчлэн үйлдвэрлэлийн, технологийн горимын үзүүлэлтүүд нь зураг төсөл, нормативын болон технологийн баримт бичгийн (БНбД 12-01-03*/2009) үзүүлэлтүүдтэй тохирч байгаа эсэхийг тогтооно.
Чанарын хяналтын ажлыг (хяналтын дүрэм, туршилтын аргачлал) холбогдох стандарт, техникийн нөхцөлийн (БНбД 52-02-05; БНбД 52-03-05; БНбД 3.03.02-90, MNS 2228, MNS 2370) дагуу гүйцэтгэнэ
8.5.2. Бетон ба төмөр бетон бүтээцэд тавих шаардлагыг бүтээгдэхүүний хяналтын: эхлэлийн, үйлдлийн явцын, хүлээн авах үеийн, ашиглалтын гэсэн үе шатны шалгалтаар хангана.
8.5.3. Хяналт хийхдээ, бетоны бат бэхийг бүтээцээс сонгон авсан, эсвэл тусгайлан бэлтгэсэн хяналтын сорьцын туршилтын (MNS 1272 ба "Бетон. Бүтээцээс авсан сорьцоор бат бэхийг тодорхойлох арга") үр дүнгээр тодорхойлно.
Цутгамал бүтээцэд дээрхээс гадна, хэрэглэж буй бетоны хольцоор газар дээр нь бэлтгэж, мөн тэр нөхцөлд хадгалж бүтээцийн бетоныхтой яг адил бэхжүүлсэн хяналтын сорьцын туршилтаар, эсвэл үл эвдлэх аргаар (MNS 1920, MNS 5581, MNS 4114) бетоны бат бэхийг тодорхойлно.
Бат бэхийн хяналтыг бетоны бат бэхийн бодит нэг төрлийн бусыг харгалзан үзэж, статистик аргаар гүйцэтгэж болно. Үүндээ бетон үйлдвэрлэгч үйлдвэр дээрх, эсвэл барилгын талбай дээрх бетоны бат бэхийн вариацын илтгэлцүүрийн утгыг ашиглана. Түүнчлэн, үүнийг бүтээц дэх бетоны бат бэхийг үл эвдлэх аргаар хянахад хэрэглэж болно.
Шалгаж буй бүтээцийн хяналтын эхний шатанд хязгаарлагдмал эзлэхүүн дэх дээжийн туршилтын үр дүнгээр статистикийн бус арга хэрэглэж болно. Түүнчлэн, цутгамал бүтээцийг барьж буй талбай дээр нь түүвэрчилсэн нэмэгдэл хяналт хийх шатанд, эсвэл үл эвдлэх аргаар шалгахад дээрх аргыг хэрэглэхийг зөвшөөрнө. Эдгээрийг гүйцэтгэхэд энэ нормын 9.3.4 дүгээр зүйлийг харгалзан үзэж, бетоны ангийг тогтооно.
8.5.4. Хүйтэн тэсвэрлэлт, ус үл нэвтэршил, бетоны нягтшилийг шалгахад MNS 1918, MNS 2122 ба "Хөнгөн ба сүвэрхэгжүүлсэн бетон. Дундаж нягтыг хянах журам" норматив баримт бичгүүдийн шаардлагыг удирдлага болгоно.
8.5.5. Арматурын чанарын үзүүлэлтийн (эхлэлийн) хяналтанд, арматурын стандартын шаардлага, төмөр бетон эдлэхүүний чанарын үнэлгээний актын нормыг мөрдөнө.
Гагнуурын ажлын чанарын хяналтанд БНбД 52-02-05; БНбД 52-03-05; БНбД 3.03.02-90 норм ба дүрмүүд, MNS 2797 ба "Төмөр бетон бүтээцийн арматурын тавр ба тулган ширээлтийн холбоос. Чанарын шалгалтын хэт авианы арга. Хүлээн авах журам" стандартуудыг мөрдөнө.
8.5.6. Бүтээцийн бат бэх, ан цав тэсвэрлэлт, хэв гажих чанараар (ашиглалтад тохирох байдал) тохиромжтой байдлын үнэлгээг тодорхойлоход, MNS 2370 стандартын зааврын дагуу, бүтээцийг хяналтын ачаагаар ачаалж сорилт хийх, эсвэл нэг төрлийн угсармал эдлэхүүний хэсгээс сонгон авч, эвдэртэл ачаалан түүвэр туршилт явуулна. Бүтээцийн тохиромжтой байдлын үнэлгээг иж бүрэн нэгдсэн үзүүлэлтийн (угсармал ба цутгамал бүтээцэд) хяналтын үр дүнгээр гаргаж болно. Энэхүү нэгдсэн үзүүлэлтэнд бетоны бат бэх, хамгаалалтын үеийн зузаан, бүтээц ба огтлолын геометр хэмжээс, арматурын байрлал, гагнааст холбоосын бат бэх, арматурын диаметр ба механик шинж чанар, арматуран эдлэхүүний үндсэн хэмжээ, арматурын сунгалтын, таталтын хэмжээ зэрэг эхлэлийн, үйлдлийн ба хүлээн авалтын хяналтаар гаргаж авсан дүн орно.
8.5.7. Бетон ба төмөр бетон бүтээцийг барьсны дараа хүлээн авахдаа, уг бүтээцүүдийг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг тогтооно. (БНбД 52-02-05; БНбД 52-03-05; БНбД 3.03.02-90).
9. ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦИЙГ СЭРГЭЭН ЗАСАХ
БА ХҮЧИТГЭХЭД ТАВИХ ШААРДЛАГА
9.1 Үндсэн дүрэм
Төмөр бетон бүтээцийг сэргээн засах, хүчитгэх ажлыг биет судалгаа, хяналтын тооцоог үндэслэн гүйцэтгэнэ. Төмөр бетон бүтээцийг хүчитгэхэд тооцоо, бүтээцлэлийн зураг төсөл заавал байх шаардлагатай.
9.2 Бүтээцийн биет судалгаа хийх
Биет судалгаа нь тавьсан зорилтоосоо хамааран, доорх зүйлсийг тодруулна. Үүнд: Бүтээцийн төлөв байдал, түүний геометр хэмжээс, бүтээцийн арматурчлал, бетоны бат бэх, анги, арматурын төрөл, түүний төлөв байдал, бүтээцийн хотойлт (гулзайлт), ан цавын нээгдэлтийн өргөн, урт, байрлал, гэмтэл эвдрэлийн шинж байдал, хэмжээ, ачааллын хэмжээ, бүтээцийн статик схем г.м.
9.3 Бүтээцийн шалгалтын тооцоо
9.3.1. Ашиглагдаж байгаа барилгын ачаалал, ашиглалтын нөхцөл, эзлэхүүн төлөвлөлтийн шийдэлд өөрчлөлтүүд гарсан болон бүтээцэд ноцтой эвдрэл гэмтэл илэрсэн тохиолдолд шалгалтын тооцоо хийх хэрэгтэй.
Энэ тооцооны үндсэн дээр бүтээцийг ашиглалтад тохирох эсэх, хүчитгэх, эсвэл ашиглалтын үеийн ачааллыг багасгах, түүнчлэн уг бүтээцийг ашиглах бүрэн боломжгүй талаар шийдэл гаргана.
9.3.2. Зураг төслийн материал, бүтээцийг бэлтгэх, барих талаарх өгөгдлүүд болон биет дээрх судалгааны үр дүнг үндэслэн шалгалтын тооцоо хийнэ.
Бүтээцийн бодит хэмжээс, угсралтын явцад төслөөс зөрөөтэй болсон бүтээц, элемент тэдгээрийн харилцан үйлчлэл болон газар дээрээ байгаа холбоос зэргийг харуулсан тооцооны схем боловсруулж түүнийг шалгалтын тооцоонд хэрэглэнэ.
9.3.3. Шалгалтын тооцоог даах чадвар, хэв гажилт, ан цав тэсвэрлэлтээр хийх хэрэгтэй. Бодит хамгийн их ачаалалтай бүтээцийн ан цав нээгдэлтийн өргөн ба шилжилт хүлцэх хэмжээнээс хэтрэхгүй, харин элементүүдийн огтлолуудад боломжит ачааллаас үүсэх хүчлэл нь бодит ачааллаас үүссэн хүчлэлээс хэтрэхгүй байвал түүнд ашиглалтад тохирох байдлын шалгалтын тооцоог хийхгүй байж болно.
9.3.4. Бетоны тооцооны үзүүлэлтүүдийг төсөлд заасан бетоны ангиас хамааруулан тогтооно. Эсвэл, бүтээцээс авсан дээжээр, эсвэл эвдэхгүй аргын туршилтаар тодорхойлсон бетоны дундаж бат бэхээр эквивалент бат бэхийг хангагч шилжүүлэх илтгэлцүүрээр тогтоосон, бетоны зохиомол ангийг ашиглаж болно.
9.3.5. Арматурын тооцооны үзүүлэлтүүдийг төсөлд заасан ангиас хамааруулан тогтооно. Эсвэл шинжилж буй бүтээцийн арматураас авсан дээжийг туршиж тогтоосон, арматурын дундаж бат бэхийн бодит утгын эквивалент бат бэхийг хангагч шилжүүлэх илтгэлцүүрээр тодорхойлсон, арматурын зохиомол ангийг ашиглаж болно.
Хэрэв төсөлд арматурын анги заагаагүй бөгөөд дээжээр ангийг тодорхойлох боломжгүй бол арматурын гадаргуугийн хэлбэрээр ангийг тогтоохыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд, норматив баримт бичигт заасан, тухайн ангийн арматурын тооцооны эсэргүүцлийг 20%-иар бууруулж авна.
9.3.6. Бүтээц ба түүний холбоосын зураг төслөөс зөрөөтэй байдал, ан цавын нээгдэлт, түүнээс ноцтой нөхцөл үүсч болох, бетон арматурын барьцалдалт муудсан, тээглүүр хангалтгүй, арматур зэвэрсэн, зарим цэгт тасарсан, бетон эвдэрсэн, эсвэл зарим хэсэгт гэмтсэн, бат бэх нь доошилсон зэргээр биет үзлэг, судалгаагаар бүтээцэд гарсан эвдрэл гэмтлийг шалгалтын тооцоо хийхэд харгалзан үзэх хэрэгтэй.
9.3.7. Шалгалтын тооцоогоор даах чадвар, ашиглалтад тохирох байдал нь шаардлага хангахгүй нь нотлогдсон бүтээцийг хүчитгэх, эсвэл ашиглалтын ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авна.
Шалгалтын тооцоогоор ашиглалтад тохирох байдал нь хангагдахгүй нь нотлогдсон боловч бодит хотойлт нь хүлцэх хэмжээнээс хэтэрсэн ч ашиглалтын хэвийн байдалд саад болохооргүй, түүнчлэн, ан цавын бодит нээгдэлт хүлцэх хэмжээнээс их боловч нурах аюул үүсгэхээргүй байвал уг бүтээцийг хүчитгэх, эсвэл ачааллыг хөнгөлөхгүй үлдээхийг зөвшөөрнө.
9.4 Төмөр бетон бүтээцийг хүчитгэх
9.4.1. Төмөр бетон бүтээцийг ган элемент, бетон, төмөр бетон, арматур, полимер материал ашиглаж хүчитгэнэ.
9.4.2. Төмөр бетон бүтээцийг хүчитгэхдээ, хүчитгэх элементийн болон хүчитгэгдэж буй бүтээцийн аль алиных нь даах чадварыг тооцож үзэх хэрэгтэй. Үүний тулд хүчитгэх элементийг бүтээцийн ажиллагаанд оролцуулах, хүчитгэгдэж буй бүтээцтэй хамтран ажиллах нөхцөлийг хангавал зохино. Ихээхэн гэмтэлтэй бүтээцийг хүчитгэхдээ түүний даах чадварыг тооцож үзэхгүй.
Зөвшөөрөгдөх хэмжээнээс их нээгдэлттэй ан цавыг бөглөх болон бетоны бусад гэмтлийг арилгахдаа сэргээн засварлаж байгаа бүтээцийн хэсгүүдийн бат бэх нь үндсэн бетоныхтой ижил байх нөхцөлийг хангах шаардлагатай.
9.4.3. Хүчитгэхэд хэрэглэж буй материалын тооцооны үзүүлэлтийг мөрдөж байгаа норматив баримт бичгийн дагуу авна.
Хүчитгэгдэж буй бүтээцийн материалын тооцооны үзүүлэлтүүдийг, хяналтын тооцоонд сонгон авсан дүрмийн дагуу гүйцэтгэсэн судалгааны үр дүнг оролцуулан тооцсон, төслийн өгөгдлүүдийг үндэс болгож авна.
9.4.4. Хүчитгэгдэж буй төмөр бетон бүтээцийн тооцоог, түүнд хүчитгэхийн өмнөх үед бий болсон хүчдэл – хэв гажилтын төлөв байдлыг харгалзан үзэж, төмөр бетон бүтээцэд хэрэглэдэг тооцооны ерөнхий аргаар хийнэ.
1 дүгээр хавсралт
(лавлагааны)
ИШ ТАТСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮД
БНбД 2.01.07-90 Ачаалал ба үйлчлэл
БНбД 2.02.01-94 Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм
БНбД 32-02-03 Авто замын гүүр ба хоолой төсөллөх
БНбД 52-02-05 Цутгамал бетон, төмөр бетон бүтээц
БНбД 52-03-05 Угсармал бетон, төмөр бетон бүтээц
БНбД 3.03.02-90 Угсармал бетон, төмөр бетон бүтээц
БНбД 12-01-03*/2009 Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт
БНбД 21-01-02 Барилга байгууламжийн галын аюулгүйн байдал
БНбД 21-02-02 Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм
БНбД 2.01.01-93 Барилгад хэрэглэх уур амьсгал, геофизикийн үзүүлэлтүүд
БНбД 2.01.01-93/2001 Барилгад хэрэглэх уур амьсгал, геофизикийн үзүүлэлтүүд /нэмэлт өөрчлөлт/
БНбД 23-02-09 Барилгын дулаан хамгаалалт
БНбД 32-05-07 Төмөрзам ба автозамын тоннель
БНбД 33-01-03 Усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн дүрэм
БНбД 22.01.01*/2006 Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм
БНбД 53-03-07 Ган бүтээц (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм)
БНбД 32-02-03 Авто замын гүүр ба хоолой төсөллөх
БНбД 33-05-09 Усны барилга байгууламжийн ачаалал ба үйлчлэл
БНбД 32-02-03 Бетон ба төмөр бетон боомт
MNS 0346:2000 Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга
MNS 0390:1998 Барилгын ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага
MNS 0392:1998 Барилгын ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага
MNS 0831:2001 Сийрмэг бетон. Бүтээц ба эдлэхүүн. Техникийн шаардлага
MNS 1170:1985 Бетон зуурмагийг турших арга
MNS 1185:1985 Барилгын зуурмаг. Техникийн шаардлага
MNS 1228:1987 Хүнд бетон. Техникийн ерөнхий шаардлага
MNS 1272:99 Бетон. Сорьцоор бат бэхийг тодорхойлох арга
MNS 1918:1985 Бетоны хүйтэн тэсвэрлэлтийг тодорхойлох арга.
MNS 1920:1999 Бетоны бат бэхийг шалгах, үнэлэх зарчим
MNS 2122:1985 Бетоны эзлэхүүн жин, ус шингээлт, сүвэрхэгжилт, ус үл нэвтрүүлэлтийг тодорхойлох арга
MNS 2228:2002 Угсармал бетон, төмөр бетон бүтээц, эдлэхүүн. Техникийн ерөнхий шаардлага
MNS 2319:1986 Холбогч материалд хэрэглэх идэвхит эрдэс нэмэлт
MNS 2370:2003 Угсармал төмөрбетон бүтээц, эдлэхүүн. Ачаалж турших арга. Бат бэх, хөшүүншил, цав тэсвэрлэлтийг үнэлэх журам
MNS 2797:2001 Төмөрбетон бүтээцийн ширээсэн арматур эдлэхүүн ба бэхэлгээний төмөр. Техникийн ерөнхий шаардлага
MNS 2803:2004 Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материал. Техникийн шаардлага
MNS 3073:2001 Төмөрбетон бүтээцийн бэхэлгээний төмөр ба арматурын ширээсэн холбоо. Нэр төрөл ба хэмжээ
MNS 3091:2008 Цемент. Техникийн ерөнхий шаардлага
MNS 3173:2002 Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн хашмал. Ангилал ба техникийн ерөнхий шаардлага
MNS 3821:1985 Бетон болон барилгын зуурмагт хэрэглэх ус. Техникийн нөхцөл
MNS 3852:1985 Бетон ба төмөр бетон эдлэлийн металл хэв
MNS 4114:1991 Хэт богино авиагаар бетоны бат бэхийг тодорхойлох арга
MNS 3996:1987 Бетон. Ангилал , ерөнхий техникийн шаардлага
MNS 5121:2002 Цутгамал бетон. Төмөр бетон бүтээцийн задалж шилжүүлдэг хашмал
MNS 5581:2005 Бетон. үл эвдэх механик сорилын аргаар бетны бат бэх тодорхойлох арга
MNS 5771:2007 Полистиролбетон. Техникийн шаардлага
MNS ISO 6934-1:2003 Бетоныг урьдчилан хүчитгэхэд зориулсан ган. 1-р хэсэг. Ерөнхий шаардлага
MNS ISO 6934-2:2003 Бетоныг урьдчилан хүчитгэхэд зориулсан ган. 2-р хэсэг. Хүйтнээр сунгасан ган утас. Техникийн шаардлага
MNS ISO 6934-3:2003 Бетоныг урьдчилан хүчитгэхэд зориулсан ган. 3-р хэсэг. Хатжуулж, уяраасан ган утас
MNS JIS G 3112:2002 Төмөрбетон бүтээцийн ган туйван
ГОСТ 5781-82 Сталь горячекатаная для армирования железобетонных конструкций. Технические условия
ГОСТ 6727-80 Проволока из низкоуглеродистой стали холоднотянутая для армирования железобетонных конструкций. Технические условия
ГОСТ 10884-94 Сталь арматурная термомеханически упрочненная для железобетонных конструкций. Технические условия
2 дугаар хавсралт
(лавлагааны)
НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Бетон бүтээц арматургүй, дан бетоноор гүйцэтгэсэн, эсвэл тооцоонд оруулаагүй, зөвхөн бүтээцлэлийн үүднээс арматурласан бүтээц. Бетон бүтээцийн бүх төрлийн үйлдэлийн тооцооны хүчлэлийг зөвхөн бетон хүлээж авна.
Төмөр бетон бүтээц ажлын ба бүтээцлэлийн арматуртай (арматурчилсан бетон бүтээц) бетоноор хийсэн бүтээц. Төмөр бетон бүтээцийн бүх төрлийн үйлдэлийн тооцооны хүчлэлийг бетон ба ажлын арматурууд хүлээн авна.
Ган-төмөр бетон бүтээц төмөр бетон элементтэй нэгдэж ажилладаг арматураас ялгаатай ган элемент хэрэглэсэн төмөр бетон бүтээц
Тараамал арматурчлалтай
(фибробетон ба армоцементэн)
бүтээц фибро эсвэл нарийн ган утсаар сүлжсэн, жижиг нүд бүхий тороор чиглэл бүрд арматурласан төмөр бетон бүтээц
Ажлын арматур тооцоогоор тодорхойлж тавьсан арматур
Бүтээцлэлийн арматур тооцоогүйгээр, бүтээцлэлийн үүднээс тавьсан арматур
Урьдчилан хүчитгэсэн
арматур ашиглалтын үеийн гаднын ачаа үйлчлэхээс өмнө бүтээцийг бэлтгэх явцад анхны (урьдчилсан) хүчдэлтэй болгосон арматур
Арматурын тээглүүр төгсгөлд нь тусгай чагтан төхөөрөг суулгаж, эсвэл тооцооны огтлолтой арматурыг бетонд тодорхой урттай шигтгэж, түүнд үйлчилж байгаа хүчлэлийг авч чадах арматуран бэхэлгээ
Арматурын зөрүүлгэн
залгаас арматуран шилбийг уртын дагууд гагнахгүйгээр, нэгийнх нь төгсгөлийг нөгөөгийнх нь төгсгөлтэй зөрүүлж залгасан холбоос.
Огтлолын ажлын өндөр элементийн огтлолын шахалттай бүсийн захаас суналттай дагуу арматурын хүндийн төв хүртэлх зай
Бетон хамгаалалтын
үе элементийн захаас хамгийн ойр байгаа арматурын шилбэний гадаргуу хүртэлх бетон давхаргын зузаан
Хязгаарын хүчлэл зохих үзүүлэлт бүхий материалтай элементийн огтлолын хүлээн авах хамгийн их хүчлэл
Параметрийн эгнээ аливаа хэмжигдэхүүнүүдийн, тодорхой зүй тогтолд нийцүүлэн байрлуулсан, тоон утгын цогц
3 дугаар хавсралт
(зөвлөмжийн)
БАРИЛГЫН АЖИЛД ХЭРЭГЛЭХ ЭЛСЭН ДЭХ
ХОРТОЙ ХОЛЬЦИЙН АГУУЛАМЖ
Бетон ба зуурмагийн дүүргэгчээр хэрэглэх элсэн дэх хортой хольц бүрэлдүүлбэрт хамаарах чулуулаг болон эрдэс бодисын агууламжийн хүлцэх хэмжээ дор дурдсанаас хэтэрч болохгүй.
- Шүлтэнд уусамтгай (мана, гэрэлт чимэд, цахиур г.м.) цахиурын давхар ислийн тодорхой хэлбэргүй төрлүүд – 50 ммоль/л–ээс ихгүй;
- Галтмараас бусад (марказит, пирротин г.м.) хүхэр, сульфит ба сульфат (гөлтгөнө, ангидрит г.м.) SO(3) – жингийн 1%-иас, галтмар SO (3) – массын 4% -иас тус тус ихгүй;
- Гялтгануур –массын 2% - иас ихгүй;
- Усанд уусамтгай хлор агуулсан галлоид нэгдэл (чулуун давс, сильвин г.м.) хлорын ионы - массын 0,15% - иас ихгүй;
- Нүүрс - массын 1% - иас ихгүй;
- Органик хольц (ялзмагийн хүчил) – зуурмагт орох натрийн гидроксидын (техникийн соод) тоо бага хэмжээтэй жишиг загварын зуурмагийн өнгөтэй тохирох, эсвэл түүнээс бараан өнгөтэй байх.
Энэ шаардлагыг хангахгүй элс нь бетон ба зуурмагийн эдэлгээний үзүүлэлтүүдэд эерэг үр дүнтэй байх нь туршилтаар тогтоогдсон байвал хэрэглэхийг зөвшөөрнө.
Бетон ба зуурмагийн эдэлгээнд элсний нөлөөлөх байдлаар түүн дэх цеолит, бал чулуу, шатах чанарын агууламжийн хүлцэх хэмжээг судалгаагаар тогтооно.
4 дүгээр хавсралт
(заавал мөрдөх)
ХЭВНИЙ ЭЛЕМЕНТҮҮДИЙН НЭРЛЭСЭН БАЙРЛАЛААС ЗӨРӨХ ХЯЗГААР
Хэвний элементүүдийн нэрлэсэн байрлалаас зөрөх хязгаар дор дурдсанаас хэтэрч болохгүй:
- харилцан солих буюу салгадаг зангилаа, нарийвчийн бэхлэх, тогтоох элементэд ± 1мм;
- түгжээтэй харилцан үйлчилдэг элементүүд ба түгжээ, нугаст татуурга, чиглүүлэгч, нугаст татуурга ба чиглүүлэгчийн тулгуур, хэвний хажуу талыг салгагч ба тогтоогч, механизм, суулгах нарийвчийг тогтоогч, арматурын гаргалгаа, угсралтын гогцоо зэрэгт зориулсан хашлага элементүүд, 1000мм хүртэл хэмжээтэй эвлүүлэх ба гагнах зангилааны деталь зэрэгт ± 2.мм;
- 1000мм-ээс дээш хэмжээтэй хэвний нугаст хашлага болон эвлүүлэх ба гагнах зангилааны детальд ± 3мм;
5 дугаар хавсралт
(заавал мөрдөх)
ХЭВНИЙ БОЛОВСРУУЛАЛТААС ХАМААРУУЛАН
ТҮҮНИЙ ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХЭМЖЭЭНИЙ ЗӨРҮҮГИЙН ХЯЗГААР
|
Зөрүүгийн хязгаар (мм)
|
||||
Нэрлэсэн хэмжээс
(мм)
|
Зүсэж боловсруулсан деталийн, эсвэл эвлүүлэх нэгжийн чөлөөт хэмжээнд
|
Зүсэж боловсруулахаас (хүчилтөрөгчөөр зүсэх, дарж таслах, нугалж салгах, хөрөөдөх, хайчлах г.м.) бусад аргаар бэлтгэсэн деталийн, эсвэл эвлүүлэх нэгжийн чөлөөт хэмжээ
|
|||
Шугаман дугуйралтын радиус буюу налуу ирмэг
|
Диаметр
|
Шугаман ба диаметрийн
|
Дугуйралтын радиус ба налуу ирмэгт
|
||
Нийт
|
Нүх
|
||||
0,5-3,0
|
± 0,15
|
- 0,3
|
+ 0,3
|
± 1,5
|
± 1,5
|
3,0-6,0
|
± 0,2
|
- 0,4
|
+ 0,4
|
± 1,5
|
± 1,5
|
6,0-30,0
|
± 0,5
|
-1,0
|
+ 1,0
|
± 1,5
|
± 1,5
|
30-120
|
± 1,0
|
-2,0
|
+ 2,0
|
± 2,5
|
± 2,0
|
120-1000
|
± 1,5
|
-3,0
|
+ 3,0
|
± 2,0
|
± 4,0
|
1000-3150
|
± 2,0
|
-
|
-
|
± 3,0
|
-
|
3150-10000
|
± 3,0
|
-
|
-
|
± 5,0
|
-
|
6 дугаар хавсралт
(зөвлөмжийн)
НИЙЛҮҮЛЭЛТИЙН (ТЭЭВЭРЛЭХ) ҮЕИЙН БЕТОНЫ
БАТ БЭХИЙН НОРМЧЛОГДСОН ХЭМЖЭЭ.
Бүтээц ба эдэлхүүн
|
Нийлүүлэлтийн үеийн бетоны бат бэхийн нормчлогдсон хэмжээ (бетоны марк, эсвэл ангийн шахалтын бат бэхийн %-иар)
|
|||
Жилийн дулаан улиралд
|
Жилийн хүйтэн улиралд
|
|||
1. Суурь
|
|
|
||
1.1
|
Суурийн гулдмай, хавтан суурийн дэр
|
70
|
80
|
|
1.2
|
Аяган суурь, суурийн дам нуруу
|
70
|
90
|
|
2. Багана
|
|
|
||
2.1
|
Дан барилга байгууламжийн багана
|
70
|
90
|
|
2.2
|
Олон давхар барилгын багана
|
70
|
85
|
|
3. Дам нуруу татанга
|
|
|
||
3.1
|
Давхар дундын хучилтын дам нуруу, ригель
|
70
|
85
|
|
3.2
|
Гол нуруу ба хучилтын татанга, дам нуруу, ригель
|
70
|
90
|
|
3.3
|
Өргүүрийн ба бүслүүр дам нуруу
|
70
|
90
|
|
4
|
Барилга байгууламжийн хучилт, хучлагын хавтан
|
70
|
85
|
|
5. Шатны элемент
|
|
|
||
5.1
|
Марш, талбай, гишгүүр, тулгуурын рам
|
70
|
85
|
|
5.2
|
Нэмэгдэл гишгүүр
|
70
|
80
|
|
6. Ханын элемент
|
|
|
||
6.1
|
В 12,5 ба түүнээс дээш ангийн бетонтой зоорийн ханын цул гулдмай
|
50
|
70
|
|
6.2
|
В 10 түүнээс доош ба ангийн бетонтой зоорийн ханын цул гулдмай
|
70
|
90
|
|
|
||||
6.3
|
Дотор талын даацат бус ханын гулдмай, В 10 түүнээс доош ангийн хөнгөн бетонон гадна ханын гулдмай ба хавтгайлж
|
80
|
90
|
|
6.4
|
Дотор талын даацат бус ханын гулдмай, ба гадна ханын (6.3-д дурьдсанаас буюу) гулдмай ба хавтгайлж
|
70
|
85
|
|
6.5
|
Дотор талын даацат ханын гулдмай ба хавтгайлж
|
70
|
90
|
|
7. Барилгын бусад бүтээц
|
|
|
||
7.1
|
Тагт, лоож, мөгийн ба хашлага ханын хавтангийн элемент
|
70
|
85
|
|
7.2
|
Сантехникийн кабин, салхивчийн блок, цахилгаан шатны цооногийн элемент, барилгын эзэлхүүнт элемент, цонхны тавцан
|
70
|
80
|
|
7.3
|
Ялуу
|
70
|
90
|
|
8
|
Түрэлттэй түрэлтгүй хоолой
|
70
|
90
|
|
9
|
Шугам сүлжээний газар дорх суваг ба коллекторын элемент, усны ба сувгийн хяналтын худгийн деталь
|
70
|
90
|
|
10
|
Хотын цахилгаан тээврийн залгагдах шугам ба гэрэлтүүлэгийн элемент, төмөр замын залгагдах шугам ба цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур
|
70
|
90
|
|
11
|
Хотын зам, аэродромын хучлагын хавтан, явган хүний нүхэн гарцын элемент, явган замын хавтан, чулуун хашлага
|
70
|
90
|
|
12
|
Услалтын системийн ховил, услалтын сувгийн өнгөлгөөний хавтан
|
70
|
80
|
|
13
|
Төмөр замын дэр
|
85
|
85
|
|
Тайлбар. Энэхүү хүснэгтээр дурьдсан бетоны нийлүүлэлтийн бат бэх, тухай бүс нутагт хэрэглэх тодорхой төрлийн бүтээцийн бат бэхээс өндөр байвал бэлтгэн нийлүүлэгч үйлдвэртэй зөвшөөрөлцөж бетоны ангийг олгохгүй байж болно.
Гарчиг
1. Хэрэглэх хүрээ 3
2. Иш татсан норматив баримт бичгүүд 3
3. Нэр томьёо ба тодорхойлолтууд 3
4. Бетон ба төмөр бетон бүтээцэд тавих үндсэн шаардлага 3
5. Бетон ба арматурт тавих шаардлага 5
5.1 Бетонд тавих шаардлага 5
5.2 Бетоны бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтүүдийн
норматив болон тооцооны утгууд 7
5.3 Арматурт тавих шаардлага 9
5.4 Арматурын бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтийн
норматив ба тооцооны утгууд 11
6. Бетон ба төмөр бетон бүтээцийн тооцоонд тавих шаардлага 12
6.1 . Үндсэн дүрэм 12
6.2 . Бетон ба төмөр бетон элементийн бат бэхийн тооцоо 16
6.3 . Төмөр бетон элементийн ан цав үүсэлтйн тооцоо 19
6.4 . Төмөр бетон элементийн ан цав нээгдэлтийн тооцоо 20
6.5 . Төмөр бетон элементийн хэв гажилтын тооцоо 21
7. Бүтээцлэлийн шаардлага 23
7.1 . Үндсэн дүрэм 22
7.2 . Геометр хэмжээсийн шаардлага 23
7.3 . Арматурчлалын шаардлага 23
7.4 . Орчны тааламжгүй үйлдлээс бүтээцийг хамгаалах 26
8. Бетон ба төмөр бетон бүтээцийг бэлтгэх, барих, ашиглахад
тавих шаардлага 26
8.1 . Бетон 26
8.2 . Арматур 28
8.3 . Хэв хашмал 28
8.4 . Бетон ба төмөр бетон бүтээц 29
8.5 . Чанарын хяналт 30
9. Төмөр бетон бүтээцийг сэргээн засах ба хүчитгэхэд тавих
шаардлага 32
9.1 . Үндсэн дүрэм 32
9.2 . Бүтээцийн биет дээр судалгаа хийх 32
9.3 . Бүтээцийн хяналтын тооцоо 32
9.4 . Төмөр бетон бүтээцийг хүчитгэх 33
1 дүгээр хавсралт (лавлагааны) Иш татсан норматив баримт бичгүүд 35
2 дугаар хавсралт (лавлагааны) Нэр томьёо ба тодорхойлолт 38
3 дугаар хавсралт (зөвлөмжийн) Барилгын ажилд хэрэглэх элсэн дэх
хортой хольцийн агууламж 40
4 дүгээр хавсралт (заавал мөрдөх) Хэвний элементүүдийн
нэрлэсэн байрлалаас зөрөх хязгаар 41
5 дугаар хавсралт (заавал мөрдөх) Хэвний боловсруулалтаас хамаарсан,
түүний элементүүдийн хэмжээний зөрүүгийн хязгаар 42
6 дугаар хавсралт (зөвлөмжийн) Нийлүүлэлтийн (тээвэрлэх) үеийн
бетоны бат бэхийн нормчлогдсон хэмжээ. 43
Текст томруулах
A
A
A