A

A

A

Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 02 дугаар хавсралт
 
ДУУ ЧИМЭЭ ТУСГААРЛАЛТ
БНбД 23-05-10
НЭГ. ХАМРАХ ХҮРЭЭ
Энэхүү норм ба дүрмээр төрөл бүрийн зориулалттай байшин, барилгыг барих ашиглах, зураг төсөл боловсруулах болон суурин газрыг төлөвлөх, барилгажуулахад дуу чимээнээс хамгаалах, орон сууцны хорооллын нутаг дэвсгэр, үйлдвэр, олон нийтийн ба орон сууцны барилгын акустикийн орчны норматив үзүүлэлтийг хангахад заавал хэрэгжүүлэх шаардлагыг тогтооно.
ХОЁР. НОРМАТИВ ИШЛЭЛ
Энэхүү норм дүрэмд дараахь норматив бичиг баримтын заалтыг ишлэл болгов. Үүнд:
БНбД 30-01-04. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт
MNS 0012-1-016:1988 ХХСС. Хэт өндөр дуу. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага.
MNS OIML R 102:2001 Дууны калибратор.
MNS 0012-4-005:1985 ХХСС. Шуугианаас хамгаалах хэрэгсэл ба аргууд. Ангилал.
MNS 0012-1-009:1985 ХХСС. Шуугиан. Орон сууц, иргэний барилгад байж болох шуугианы төвшин.
MNS 0012-1-0017:1988 ХХСС. Хэт өндөр дуу. Ажлын байранд дууны даралтыг хэмжих арга.
MNS 5002:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага.
MNS 5003:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Шуугиан хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага.
ГУРАВ. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү норм дүрэмд хэрэглэж буй нэр томьёог холбогдох тодорхойлолтын хамт  А Хавсралт-д оруулав.
ДӨРӨВ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1.   Барилгын дуу чимээний хамгаалалтыг акустик аргаар гүйцэтгэхдээ дараахь шаардлагыг хангах ёстой:
а)      Үйлдвэрийн газрын ажлын байранд:
-                акустикийн үүднээс барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний болон барилгын архитектур - төлөвлөлтийн оновчтой шийдлийг бий болгох
-                шаардагдах дуу чимээний тусгаарлалттай бүтээцийг барилгад хэрэглэх
-                дуу чимээ шингээх бүтээцийг хэрэглэх /дуу чимээ шингээх өнгөлгөө, халхавч, шингээгч ширхэгийн материал зэрэг/
-                зайнаас удирдах болон дуу тусгаарлалтыг ажиглах өрөө төлөвлөх
-                чимээ ихтэй төхөөрөмжид дуу чимээ тусгаарлах бүрхүүлийг хэрэглэх
-                дуу чимээ хаах дэлгэцийг хэрэглэх
-                агаар-хийн динамик тоног төхөөрөмжөд болон салхивч, агааржуулалтын кондиционерийн системд дуу чимээ намсгагчийг хэрэглэх
-                технологийн тоног төхөөрөмжийг доргилт чичиргээнээс тусгаарлах
б)      Орон сууц ба олон нийтийн барилгад:
-                барилгын архитектур-төлөвлөлтөнд зохистой шийдлийг хэрэглэх
-                норматив дуу тусгаарлалтыг хангахуйц тусгаарлах бүтээцийг хэрэглэх
-                дуу шингээгч өнгөлгөө хэрэглэх /олон нийтийн барилгад/
-                салхивч, агааржуулалтын кондиционерийн механик ажиллагаатай салхивчны системд дуу чимээ намсгагчийг хэрэглэх
-                барилгын сан техникийн ба инженерийн бусад тоног төхөөрөмжийг чичиргээ доргилтоос тусгаарлах
в) Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт
-                үйлдвэрийн болон эрчим хүчний газар, түүнчлэн  авто зам, төмөр зам, нисэх буудал, тээврийн газар (ангилан ялгах станц, трамвайны депо, автобусны паркад) эрүүл ахуй-хамгаалалтын /дуу чимээний хүчин зүйлээр нь ангилсан/ бүсчлэлийг төлөвлөж дагаж мөрдөх
-                орон сууцны хороолол, бичил хорооллыг төлөвлөх болон барилгажуулахад оновчтой аргыг хэрэглэх
-                дуу чимээнээс хамгаалсан барилгыг ашиглах
-                замын хажуугийн дуу чимээнээс хамгаалах дэлгэцийг хэрэглэх
-                ногоон байгууламжыг дуу чимээнээс хамгаалах зурвас болгон ашиглах.
4.2.   Хичээлийн анги танхим, театр, кинотеатр, соёлын ордон, үзэгчдийн танхим, спортын зал, нисэх буудал, авто вокзал, төмөр замын хүлээлгийн болон үйлчилгээний заланд дуу чимээний зохимжтой орчинг бий болгох, тэдгээрийн акустик таатай нөхцлийг бүрдүүлэхэд:
-                заалыг орон зайн оновчтой шийдлээр төлөвлөх (эзэлхүүн ба шугаман хэмжээний харьцаа)
-                дуу чимээ шингээх материал, бүтээцийг хэрэглэх
-                дуу чимээ ойлгох, сарниулах бүтээцийг хэрэглэх
-                гаднын ба дотоодын эх сурвалжтай дуу чимээнээс хамгаалах шаардлагыг хангасан тусгаарлах бүтээц хэрэглэх
-                механик салхижуулалтын ба агаарын солилцооны системд дуу чимээ намсгагчийг хэрэглэх
-                мэдээлэл дамжуулах, дохиолол ба зарлан мэдээллэх системд дуу нэмэгдүүлэгч хэрэглэх
4.3.   Зураг төсөлд дуу чимээнээс хамгаалах арга хэмжээг заавал тусгах ёстой.
-                "технологийн шийдэл" гэсэн хэсэгт /үйлдвэрийн газрын/ технологийн тоног төхөөрөмжийг сонгохдоо дуу чимээний тодорхойлолт нь MNS 0012-1-016 стандартад нийцэх дуу чимээ багатай тоног төхөөрөмжийг урьтал болгох хэрэгтэй.
-                архитектур төлөвлөлтийн оновчтой шийдлийг хэрэглэх замаар барилгын нутаг дэвсгэр дээр болон өрөөн доторхи, ажлын байран дээр дуу чимээг намсгах боломжийг тооцон үзэж тоног төхөөрөмжийг байрлуулах хэрэгтэй.
-                "барилгын шийдэл" хэсэгт /үйлдвэрийн газар/ ажлын байран дээр гарч болох дуу чимээний акустик тооцооны үндсэн дээр шаардлагатай бол дуу чимээнээс хамгаалах арга хэмжээг барилгад төлөвлөх хэрэгтэй.
-                барилга архитектурын шийдэл хэсэгт /орон сууцны болон иргэний барилгад/ барилгын тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлалтыг тооцож тэдгээрийн зураг төслийн шийдлийг гаргана.
-                "инженерийн тоног төхөөрөмж" хэсэгт инженерийн тоноглолын чичиргээ - дуу тусгаарлах тооцоон дээр үндэслэн холбогдох зураг төслийн шийдлийг гаргана.
4.4.   Хот, хөдөөгийн суурин газар, хотын бичил хорооллыг барьж байгуулах, төлөвлөхдөө БНбД 30-01-04-д нийцүүлэн хот байгуулалтын бичиг баримтын бүтцэд "Дуу чимээнээс хамгаалах" хэсгийг оруулах шаардлагатай.
Энэхүү хэсэгт дараахь зүйлийг хамруулна.
-                хотын хөгжлийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон хот суурины ерөнхий төлөвлөгөөний шатанд үйлдвэрийн бүс буюу бие даасан үйлдвэр, эрчим хүчний объект, усан ба агаарын тээвэр, төмөр зам, гудамж замын сүлжээний дуу чимээний картыг гаргах
-                хотын үйлдвэрийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ба бүлэг үйлдвэр аж ахуйн байгууллагын ерөнхий төлөвлөгөөний төслийн үе шатанд үйлдвэрийн газрын дуу чимээний картыг гаргах, барилга барих бүсийн нутаг дэвсгэрт нөлөөлөх дуу чимээг бууруулахад чиглэсэн архитектур төлөвлөлтийн болон барилга - акустикийн арга хэмжээг авах;
-                хотын бүс нутгийн нарийвчилсан ерөнхий төлөвлөгөөний төслийн үе шатанд-барилгын /орон сууц, засаг захиргаа, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, сургууль, эмнэлгийн/ нүүрэн талд болон амралтын талбайд гарч болох дуу чимээг тооцоолон тухайн нутаг дэвсгэрийн дуу чимээний картыг гаргах, төв гудамж дагуух дуу чимээнээс хамгаалсан барилгын байрлал хэв шинжийг тодорхойлох, түүний хэлбэр, хурдны замын орчны талбайн чимээ шуугианаас хамгаалах дэлгэцэн хавтан байгууламжийг барих, дуу чимээнээс хамгаалах ногоон зурвас байгуулах, төв зам руу харсан барилгын нүүрэн талд дуу чимээнээс хамгаалах цонх хэрэглэх зэрэг болно.
4.5.   Акустик тооцоог дараахь дарааллаар хийх ёстой. Үүнд:
-                дуу чимээний эх сурвалжийг илрүүлэн, тэдгээрийн дуу чимээний шинж чанарыг тодорхойлох
-                зайлшгүй шаардлагатай барилга байгууламж, нутаг дэвсгэр дээр сонголт хийж тооцооллын цэгийг тогтоох;
-                эх сурвалжаас гарч тооцооллын цэг хүртэл дуу чимээний тархалтын зам болон тархах зам дахь дууны энергийн алдагдлыг (хоорондын зай, хавтан дэлгэцийн хэмжээ, тусгаарлагч байгууламжын дуу тусгаарлах чанар, дуу чимээ шингээлт зэргээс шалтгаалан) тодорхойлох;
-                тооцооллын цэгт хүрч очих дуу чимээг тодорхойлох;
-                гарч болох дуу чимээний түвшинг боломжит утгатай харьцуулсаны үндсэн дээр дуу чимээг бууруулах түвшинг тодорхойлох;
-                дуу чимээг шаардлагатай түвшинд бууруулах нөхцлийг хангах арга хэмжээг боловсруулах;
-                барилга-акустикийн арга хэмжээг хэрэгжүүлсэнээр тооцооллын цэгт хүрч болох дуу чимээний түвшинд хяналтын тооцоо хийх;
4.6.   Акустик тооцоог L, дБ дууны даралтын түвшингээр 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000 болон 8000 Гц-ийн геометрийн дундаж давтамжтай найман октавт давтамжийн үелзэл дээр буюу "А" , дБА үелзлийн коррекцийн дууны түвшингээр хийх хэрэгтэй. Тооцооллыг 0.1 децибел хүртэл нарийвчлалаар хийх ба эцсийн үр дүнг бүхэл утгатай тэгшилж гаргана.
4.7.   Дуу чимээнээс хамгаалах тухай төсөлд гарсан шийдвэр бүрийн техник-эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох хэрэгтэй.
4.8.   Төсөлд ашиглаж байгаа дуу тусгаарлах, дуу шингээх, чичиргээ доргилтоос хамгаалах зөөллөгч хийтэй материал нь галын аюулгүйн болон эрүүл ахуйн хувьд батламж гэрчилгээтэй байх ёстой.
ТАВ. ДУУ ЧИМЭЭНИЙ ЭХ СУРВАЛЖ БА ТҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
5.1.   Төрөл бүрийн зориулалттай барилгын дуу чимээний үндсэн эх сурвалж нь технологийн болон инженерийн тоноглол болдог.
Байнгын дуу чимээ гаргаж байдаг инженер технологийн тоноглолын дуу чимээ үүсгэх шинж нь 63-8000 Гц-ийн (дууны хүч чадлын октавын түвшин болох) геометрийн дундаж давтамжтай 8 октавт үелзлийн , дБ дууны хүч чадлын  түвшин бөгөөд харин байнгын бус дуу чимээг үүсгэдэг тоноглол нь дууны хүч чадлын түвшинд эквивалент ба 8 октавт үелзлийн давтамж дахь дууны хүч чадлын  дээд түвшин гэж үзнэ.
5.2.   Инженерийн болон технологийн тоног төхөөрөмжийн дуу чимээний шинжийн тодорхойлолтыг түүний техникийн баримт бичигт оруулж, төслийн "Дуу чимээнээс хамгаалах" гэсэн бүлэгт хавсаргах хэрэгтэй. Дуу чимээний шинж нь ажлын горим, гүйцэтгэж байгаа үйлдэл, боловсруулж буй материал зэргээс хамаардгийг тооцож үзэх хэрэгтэй. Дуу чимээний шинжийг тодорхойлогч боломжит хувилбарыг тоног төхөөрөмжийн техникийн баримтад тусгавал зохино.
5.3.   Гадны дуу чимээний үндсэн эх сурвалжид гудамж замын тээврийн хэрэгслийн урсгал, төмөр зам, усан ба агаарын замын хөдөлгөөн, үйлдвэрийн ба эрчим хүчний үйлдвэр, түүний салангид төхөөрөмж түүнчлэн хорооллын доторх дуу чимээний эх сурвалж (цахилгааны дэд өртөө, төвлөрсөн дулааны цэг, дэлгүүрийн аж ахуйн хашаа, спортын болон тоглоомын талбай гэх мэт) орно.
5.4.   Гадны дуу чимээний эх сурвалжийг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:
-                гудамж замын тээврийн хэрэгслийн урсгал хөдөлгөөний эхний эгнээний тэнхлэгээс 7.5 м-ийн зайнд дууны эквивалент түвшин , дБА байна (трамвайнд ойрхи замын тэнхлэгээс 7.5 метрийн зайд байна).
-                галт тэрэгний цувааны дуу авианы эквивалент түвшин,  дБА байх бөгөөд дууны дээд түвшин , дБА-ийг тооцооллын цэгт хамгийн ойр замын тэнхлэгээс 25 м-ийн зайд авна.
-                усан тээврийн дууны эквивалент түвшин , дБА байна, хөлгийн тавцангаас 25 м-ийн зайд дууны дээд түвшин , дБА байна.
-                агаарын тээврийн дуу авианы эквивалент түвшин , дБА тооцооны цэгт дууны дээд түвшин , дБА байна
-                байгуулалт дээрх шугаман их хэмжээгээрээ 300 м ба түүнээс бага байвал үйлдвэрийн болон эрчим хүчний үйлдвэрийн дууны хүч чадлын эквивалент түвшин , 63-8000 Гц-ийн геометрийн дундаж давтамжтай 8 октавын /үелзэл/ зурваст давтамж болон Ф тооцооллын цэг рүү чиглэсэн (хэрвээ чиглэлийн хүчин зүйл тодорхой бус бол Ф=1 байна) цацрагийн чиглэлийн хүчин зүйл дэх дууны хүч чадлын дээд түвшин  байна. Дуу чимээний тодорхойлолтыг дууны хүч чадлын тэнцвэрт засварласан , дБА түвшин хэлбэрээр, мөн дууны хүч чадлын засварласан дээд , дБА түвшин хэлбэрээр тус тус төлөөлүүлж болно.
-                байгуулалт дээрх шугаман их хэмжээгээрээ 300 метрээс дээш байвал аж үйлдвэрийн болон эрчим хүчний үйлдвэрийн бүсэд дууны тэнцвэрт түвшин , дБА, үйлдвэр аж ахуйн эзэмшил газрын хил дээр болон тооцооллын цэгийн чиглэлдэх суурьшлын бүсийн нутаг дэвсгэр дээр дууны дээд түвшин , дБА байна.
-                хорооллын доторх дуу чимээний эх сурвалжийн дууны тэнцвэрт түвшин , эх сурвалжаас алсад тогтоосон зай дахь дуу чимээний дээд түвшин  байна.
ЗУРГАА. ДУУ ЧИМЭЭНИЙ ЗӨВШӨӨРӨГДӨХ ТҮВШИН
6.1.   Тооцооллын цэг дэх тогтмол буюу байнгын дуу чимээг хэмжих түвшингийн параметр /шалгуур/ нь 31,5; 63; 125; 250; 500; 1000; 2000; 4000 болон 8000 Гц-ийн геометрийн дундаж давтамжтай октавын судлын дууны даралтын L, дБ түвшин болно. Тойм тооцоонд дууны  дБА түвшинг ашиглахыг зөвшөөрнө.
6.2.   Тогтмол бус (тасалдалттай, тодорхой үед хэлбэлздэг) дуу чимээг хэмжих түвшингийн параметр нь дууны эквивалент түвшин , дБ, түүнчлэн 31,5; 63; 125; 250; 500; 1000; 2000; 4000 болон 8000 Гц-ийн геометрийн дундаж давтамжтай октавын /үелзлийн/ судлын дууны даралтын дээд түвшин , дБ зэрэг болно.
Дууны эквивалент түвшин , дБА ба дууны дээд түвшин , дБА-г ашиглахыг зөвшөөрнө. Эквивалент болон дээд түвшингээрээ тогтсон норматив утгаас давж гараагүй дуу чимээг нормт хэмжээний дотор байна гэж үзнэ.
6.3.   Үйлдвэрлэлийн ба туслах барилга байгууламж, үйлдвэрийн талбай дахь ажлын байр, орон сууцны болон нийтийн барилгын өрөө тасалгаа, түүнчлэн орон сууцны хорооллын нутаг дэвсгэр дээрх зөвшөөрөгдөх дууны даралтын түвшин L, дБ (дууны эквивалент түвшин дБ), дууны зөвшөөрөгдөх эквивалент болон дээд түвшинг 1 дүгээр хүснэгт-ээс үз.
1 дүгээр хүснэгт
Барилга буюу талбайн зориулалт
Хоногийн хугацаа цаг
Дууны даралтын түвшин (дууны даралтын эквивалент түвшин) L, дБ, октавт судал дахь геометрийн дундаж давталттай давтамж, Гц
Дууны түвшин L (Дууны тэнцүү түвшин L), Аэкв дБА
Дууны дээд түвшин L, Амакс дБА
31,5
63
125
250
500
1000
2000
4000
8000
1. Үйлдвэрлэлийн газар, лаборатори, хэмжил зүйн болон аналитик ажиллагаа явуулдаг захиргаа-удирдлагын нэгжийн ажлын байр
-
93
79
70
63
58
55
52
50
49
60
70
2. Диспетчерийн албаны ажлын байр, утсаар ярих холбоог ажиглах болон зайнаас удирдах кабин, нарийн угсралтын хэсэг, телефон болон цахилгаан мэдээний станц, компьютер дээр мэдээлэл боловсруулах заал
-
96
83
74
68
63
60
57
55
54
65
75
3. Туршилтын ажил явуулахад зориулсан лабораторийн байр, ажиглалтын болон ярихгүйгээр холбогдох утсан холбоог зайнаас удирдах кабин
-
103
91
83
77
73
70
68
66
64
75
90
4. Байнгын ажлын байртай үйлдвэрийн газрын өрөө, мөн байнгын ажлын байртай үйлдвэрийн нутаг дэвсгэр (1-3-р зүйлд дурдсанаас бусад ажил)
-
107
95
87
82
78
75
73
71
69
80
95
5. Эмнэлэгийн болон сувиллын өвчтөний тасаг
7.00-23.00
23.00-7.00
76
69
59
51
48
39
40
31
34
24
30
20
27
17
25
14
23
13
35
25
50
40
6. Мэс засалын эмнэлэг, нэгдсэн эмнэлэг сувиллын газрын эмч нарын кабинет
-
76
59
48
40
34
30
27
25
23
35
50
7. Суургуулийн анги тасалгаа, сургалтын кабинет танхим хурлын заал номын сангийн уншлагын танхим клуб, кинотеатрын үзэгчдийн танхим шүүхийн хуралдааны танхим, сүм дуган
-
79
63
52
45
39
35
32
30
28
40
55
8. Орон сууцны өрөө:
·    А зэрэглэлийн барилгад
7.00-23.00
23.00-7.00
76
69
59
51
48
39
40
31
34
24
30
20
27
17
25
14
23
13
35
25
50
40
·    Б, В зэрэглэлийн барилгад
7.00-23.00
23.00-7.00
79
72
63
55
52
44
45
35
39
29
35
25
32
22
30
20
28
18
40
30
55
45
9. Дотуур байрны сууцны өрөө
7.00-23.00
23.00-7.00
83
76
67
59
57
48
49
40
44
34
40
30
37
27
35
25
33
23
45
35
60
50
10. Зочид буудлын өрөө
·    А зэрэглэлийн барилгад
7.00-23.00
23.00-7.00
76
69
59
51
48
39
40
31
34
24
30
20
27
17
25
14
23
13
35
25
50
40
·    Б зэрэглэлийн барилгад
7.00-23.00
23.00-7.00
79
72
63
55
52
44
45
35
39
29
35
25
32
22
30
20
28
18
40
30
55
45
·    В зэрэглэлийн барилгад
7.00-23.00
23.00-7.00
83
76
67
59
57
48
49
40
44
34
40
30
37
27
35
25
33
23
45
35
60
50
11. Амралтын газар, дотуур байр, тахир дутуу болон өндөр настны асрамжийн газрын орон байр, сургуулийн өмнөх насны хүүхдийн болон сургуулийн дотуур байрны унтлагын өрөө
7.00-23.00
23.00-7.00
79
72
63
55
52
44
45
35
39
29
35
25
32
22
30
20
28
18
40
30
55
45
12. Албан ажлын байр, засаг захиргааны барилга зохион бүтээх, төслийн болон шинжлэх ухаан судалгааны байгууллагын ажлын байр, кабинет
·    А зэрэглэлийн
-
83
67
57
49
44
40
37
35
33
45
60
·    Б, В зэрэглэлийн
-
86
71
61
54
49
45
42
40
38
50
65
13. Кафе, рестораны хооллох танхим, театр, кинотеатрын амралтын заал
·    А зэрэглэлийн
-
86
71
61
54
49
45
42
40
38
50
60
·    Б, В зэрэглэлийн
-
89
75
66
59
54
50
47
45
43
55
65
14. Дэлгүүрийн худалдааны заал, төмөр замын ба нисэх онгоцны буудлын зорчигчийн танхим, спорт заал
-
93
79
70
63
58
55
52
50
49
60
70
15. Эмнэлэг сувиллын газрын барилгад шууд хамаарах нутаг дэвсгэр
7.00-23.00
23.00-7.00
86
79
71
63
61
52
54
45
49
39
45
35
42
32
40
30
38
28
50
40
65
55
16. Орон сууцны барилга, амралтын газар, өндөр настан, тахир дутуу хүмүүсийн асрамжийн байранд шууд хамаарах нутаг дэвсгэр
7.00-23.00
23.00-7.00
90
83
75
67
66
57
59
49
54
44
50
40
47
37
45
35
44
33
55
45
70
60
17. Нэгдсэн эмнэлэг, сургууль болон бусад сургалтын байгууллага, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, бичил хороолол ба бүлэг орон сууцны дундах амралтын талбайд шууд хамаарах нутаг дэвсгэр
-
90
75
66
59
54
50
47
45
44
55
70
Тайлбар.
1. 1 ба 5-13-д хамаарах өрөө тасалгааны дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин нь зөвхөн гаднаас болон бусад өрөө тасалгаанаас нэвтрэн орж ирэх дуу чимээнд хамаарна.
2. 5-12-т хамаарах өрөө тасалгааны гадаад эх сурвалжаас үүсэх дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг агаарын солилцооны хэвийн нөхцөл хангасан байдлаар тогтоосон болно, өөрөөр хэлбэл, агаарын солилцооны механик систем байхгүй тохиолдолд агаарын урсгал орох боломжийг цонхны нээлттэй гэгээвч буюу бусад төхөөрөмжийг ашиглаж хангана гэж үзэв.
Агаарын хэвийн солилцоог агаарын кондиционер буюу агааржуулалтын механик системээр хангах тохиолдолд тухайн барилгад нэвширч болох гаднын дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг (хүснэгт 15-17-д) цонх нь хаалттай байрны зөвшөөрөгдөх түвшинг хангахуйцаар дээшлүүлнэ.
3. Дуу чимээний хөг аяс, хүчдэлээс хамааруулан зөвшөөрөгдөх түвшинг 1 дүгээр хүснэгтэд заасан утгаас 5 дБ (дБА)-аар доош авна.
4. Агааржуулалтын болон салхивч сэнсний, агаарын халаалтын тоног төхөөрөмж түүнчлэн худалдаа нийтийн хоолны барилга дотор буюу нэмэж барьсан халаалт, ус хангамж ба хөргөлтийн тоног төхөөрөмжийн шахуурганаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг 1-р хүснэгтэд заасан утгаас 5 дБ (дБА)-аар доошлуулж авна.
Энд дуу чимээний хөг аясын засвар өөрчлөлтийг тооцдоггүй
5.  Хүснэгтийн 5, 7-10, 12-рт заасан тээврийн хэрэгслээс гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг 1-р хүснэгтэд харуулсан утгаас 5 дБ (5 дБА)-аар дээш авч тооцно.
6.4.   Орон сууцны  ба олон нийтийн барилгыг дуу чимээний түвшингөөс хамааруулан дорхи зэрэглэлээр ангилна. Үүнд:
А зэрэглэл - дээд зэргийн тав тухтай нөхцөл хангасан
Б зэрэглэл - тав тухтай нөхцөл хангасан
В зэрэглэл - боломжит нөхцөл хангасан
Барилгын энэхүү зэрэглэлийг төслийн техникийн даалгавараар тогтооно.
А зэрэглэлийн зочид буудалд олон улсын ангиллын дөрөв ба таван одтой буудал, Б зэрэглэлд олон улсын ангиллын гурван одтой зочид буудал, В ангилалд мөн ангиллын гурваас доош одтой зочид буудал тус тус хамаарна.
ДОЛОО. ТООЦООЛЛЫН ЦЭГ ДЭХ ДУУНЫ ДАРАЛТЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ
7.1.   Үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн болон туслах байрын тасалгаан дахь тооцооллын цэгийг ажлын байр эсвэл хүмүүс байнга байдаг бүсэд шалнаас дээш 1.5 метрт сонгож авна. Нэг буюу хэд хэдэн ижил хэв шинжтэй дуу чимээний эх сурвалжтай өрөө тасалгаанд тооцооллын нэг цэгийг ажлын байран дахь дууны шууд эх сурвалжаас, нөгөөг нь тухайн эх сурвалжийн ажиллагаатай шууд холбоогүй бөгөөд хүмүүс байнга байдаг газар дахь дууны тусгалын бүсэд авна.
Хэд хэдэн дуу чимээний эх сурвалжтай бөгөөд дууны хүч чадлын түвшин нь 10 дБ-ээс дээш тийм өрөө тасалгаанд тооцооллын цэгийг хамгийн их болон хамгийн бага түвшинтэй эх сурвалж бүхий ажлын байранд авна. Нэг хэв шинжийн хэсэг бүлэг тоног төхөөрөмжтэй байранд тооцооллын цэгийг ажлын байран дахь  хамгийн их болон хамгийн бага түвшинтэй бүлгийн төвд авна.
7.2.   Акустик тооцоо хийхэд хэрэглэгддэг үндсэн баримт нь:
-                технологийн ба инженерийн тоног төхөөрөмжийн байрлал, тооцооллын цэгийг харуулсан байрны байгуулалт, огтлол;
-                өрөө тасалгааны тусгаарлах бүтээцийн шинж чанарын тухай мэдээлэл (материал, зузаан, нягт гэх мэт);
-                 дуу чимээний тодорхойлолт, дуу чимээний эх сурвалжийн геометрийн хэмжээс.
7.3.   Дууны хүч чадлын октавт түвшин  хэлбэрээр, дууны хүч чадлын засагдсан түвшин хэлбэрээр, түүнчлэн дуу чимээний тогтмол бус эх сурвалжийн дууны хүч чадлын засварлагдсан эквивалент түвшин  ба засварлагдсан дээд түвшин  хэлбэрээр байх бөгөөд өгөгдсөн технологийн ба инженерийн тоног төхөөрөмжийн дуу чимээний тодорхойлолтыг тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн үйлдвэрийн техникийн бичиг баримтад дурдсан байх ёстой.
Дуу чимээний тодорхойлолтыг дууны даралтын октавт түвшин L хэлбэрээр, эсвэл ганцаархнаа ажилладаг тоног төхөөрөмжийн ажлын байран дахь дууны түвшин  хэлбэрээр (тодорхой алслагдсан түвшинд) гаргаж болно.
7.4.   зохимжит хэмжээстэй өрөө тасалгааны (тасалгааны геометрийн хамгийн их хэмжээг хамгийн багад нь харьцуулахад 5-аас ихгүй байх) тооцооллын цэг дэх дуу чимээний нэг их сурвалжтай ажлын үед дууны даралтын октавт /үелзлэл/ L, дБ түвшинг дорх томъёогоор тодорхойлно.
     (1)
Үүнд  - дууны хүч чадлын октавт түвшин дБ;
- хоорондын зай r нь хамгийн том эх үүсвэрийг хоёр дахин үржүүлсэнээс бага (r < 2 ) үед ойрын талбайн нөлөөлөх нөлөөг тооцож үзэх итгэлцүүр (2-р хүснэгтээс авна)
Ф - дуу чимээний эх үүсвэрийн чиглэлийн хүчин зүйл (жигд тархалттай эх сурвалжид Ф=1)
 - эх сурвалжийн тархалтын орон зайн өнцөг "рад"-аар (3-р хүснэгтээс авна)
r - дуу чимээний эх сурвалжийн акустик төвөөс тооцооллын цэг хүртэлх зай, метрээр (хэрвээ акустик төвийн байрлал тодорхой бус бол түүнийг геометрийн төвтэй нь давхцуулж авна)
k - өрөө тасалгаан дахь дуу тархах талбайн тархалтын алдагдлыг тооцох итгэлцүүр (дуу шингээх дундаж итгэлцүүр  - аас хамааруулан 4-р хүснэгтээс авна)
В - өрөө тасалгааны акустик тогтмол хэмжигдэхүүнийг, (м²) дараахь томъёогоор тодорхойлно.
                              (2)
А - дуу шингээх эквивалент талбай, (м²)-г дараахь томъёогоор тодорхойлно.
             (3)
 - i гадаргуун дуу шингээх итгэлцүүр;
 - i гадаргуун талбай, м²;
 - i гадаргуун өөрийнх нь ширхэглэн шингээх чадварын эквивалент дуу шингээх талбай, м²;
 i гадаргуун өөрийн ширхэглэн шингээгчийн тоо, ширхэгээр
 - Дуу шингээх дундаж итгэлцүүрийг дараахь томъёогоор олно.
,                              (4)
 - өрөө тасалгааны тусгаарлах гадаргууны нийт талбай, м²
2 дугаар хүснэгт
r
-----
l
хамгийн их хэмжэ
хи
10 lg хи, дБ
0.6
3
5
0.8
2.5
4
1.0
2
3
1.2
1.6
2
1.5
1.25
1
2
1
0
3 дугаар хүснэгт
Цацрагийн нөхцөл
Омега,
рад.
10 lg Омега,
дБ
орон зайд – өрөө тасалгааны багана, шураг, яндан дээрх эх сурвалж
4пи
11
хагас орон зайд – шал, газар, ханан дээрх  эх сурвалж
2пи
8
¼ орон зайд – хоёр талтай булан дахь эх сурвалж (нэг хананд ойр шалан дээр)
пи
5
1/8 орон зайд – гурван талтай булан дэх эх сурвалж (хоёр хананд ойр шалан дээр)
пи/2
2
4 дүгээр хүснэгт
Альфа
дунд.
k
10 lgk, дБ
0,2
1,25
1
0,4
1,6
2
0,5
2,0
3
0,6
2,5
4
7.5.   Дуу чимээний нэг эх сурвалжтай өрөө тасалгаанд хязгаарын радиус , м-шууд гарах дууны нягт,  ойсон дууны энергийн нягттай тэнцүү байх эх сурвалжийн акустик төвөөс алслагдах зайг  дараахь томъёогоор олно.
                                          (5)
Хэрвээ эх сурвалж өрөө тасалгааны шалан дээр байрласан бол хязгаарын радиусыг дараахь томъёогоор тодорхойлно.
                                                  (6)
Тооцооллын цэг 0,5  хүртэл зайтай байвал түүнийг шууд тархах дууны (идэвхтэй) бүсэд оршиж байна гэж үзнэ. Ийм тохиолдолд дууны даралтын октавт түвшинг дараахь томъёогоор олно:
                (7)
2 -ээс дээш зайнд байвал тооцооллын цэгийг ойсон дууны (идэвхтэй) бүсэд байна гэж үзнэ. Ийм тохиолдолд дууны даралтын октавт түвшинг дараахь томъёогоор тодорхойлно:
                                       (8)
7.6.   Хэд хэдэн дуу чимээний эх сурвалжтай бөгөөд тохирсон зохистой хэмжээтэй өрөө тасалгааны тооцооллын цэгт дууны даралтын  октавт түвшинг L, дБ дараахь томъёогоор тооцно:
                  (9)
Үүнд,  - i дугаар эх сурвалжийн дууны хүч чадлын октавт түвшин, дБ;
, ,  - (1), (6)-р томъёонд өгөгдсөнтэй нэгэн адил, тэхдээ i дугаар эх сурвалжийнх байна;
m - тооцооллын цэгт ойр орших дуу чимээний эх сурвалжын тоо (  <= 5  зайд орших, үүнд  - тооцооллын цэгээс ойрхон орших дуу чимээний акустик төв хүртэлх зай болно);
n - өрөө тасалгаан дахь дуу чимээний эх сурвалжийн нийт тоо;
k ба В - (1) ба (8) - р томъёонд өгөгдсөнтэй адил
Хэрвээ n эх сурвалж бүгд адилхан дууны хүч чадалтай бол:
                                      (10)
7.7.   Хэрэв дуу чимээний эх сурвалж ба тооцооллын цэгийн хоорондох зай дуу чимээний эх сурвалжийн том хэмжээг 2 дахин авсанаас их бөгөөд тэдний хооронд саад байхгүй, хөшигөн буюу ойсон дуу чимээ тооцооллын цэг рүү чиглэсэн L, дБ талбай дээр дуу чимээний эх сурвалж, тооцооллын цэг хоёр оршиж байвал тооцооллын цэг дэх дууны даралтын октавт түвшинг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:
дуу чимээний цэгэн эх сурвалжид (нутаг дэвсгэр дээр суурилуулсан тусгай төхөөрөмж, трансформатор гэх мэт) дараахь томъёогоор тодорхойлно:
                  (11)
хязгаарлагдсан хэмжээтэй сунаж үргэлжилсэн эх сурвалжид (үйлдвэрийн барилгын хана, үйлдвэрийн барилгын дээвэр дээрх салхивчийн сэнсний яндан, олон тооны ил байрласан трансформатортай дэд станц) дараахь томъёогоор тооцоо хийнэ:
                   (12)
Үүнд, , r, Ф,  - (1) и (7) - р томъёотай адил
 - 5 - р хүснэгтэд заасан агаар мандал дахь дууны замхрал, дБ/км
5 дугаар хүснэгт
Октавт судал дахь геометрийн дундаж давтамж Гц
63
125
250
500
1000
2000
4000
8000
Бета  , дБ/км
а
0
0.7
1.5
3
6
12
24
48
r <= 50 м зайтай бол агаар дахь дууны замхралыг тооцохгүй.
7.8.   Тусгаарлагчтай өрөө тасалгааны тооцооллын цэг дэх дууны даралтын октавт түвшин L, дБ-ийн дуу чимээний эх сурвалж бүхий зэргэлдээх өрөө тасалгааны дуу чимээ тусгаарлах бүтээцийг нэвтрэх буюу ил талбайгаас тархахад дараахь томъёогоор олно.
                       (13)
Үүнд, -тусгаарлах халхавч өрөө тасалгаанаас 2 м-ийн зайд орших дуу чимээний эх сурвалжтай өрөө тасалгаан дахь дууны даралтын октавт түвшин, дБ-г (1), (8) эсвэл (9)-р томъёогоор тодорхойлно, харин тусгаарлагч бүхий өрөө тасалгаанд ил талбайгаас нэвтрэн орох дуу чимээний үед тусгаарлах бүтээцээс гадагш 2 м-ийн зайд байх дууны даралтын  октавт түвшинг (11) буюу (12)-р томъёогоор тодорхойлно.
R- дуу чимээ нэвтрүүлэх тусгаарлах бүтээцийн агаараар дамжих дуу чимээг тусгаарлагч, дБ;
S - тусгаарлах бүтээцийн талбай, м²;
- тусгаарлах өрөө тасалгааны акустик тогтмол хэмжигдэхүүн, м²;
k- (1)-р томъёотой адил.
Хэрвээ тусгаарлагч бүтээц нь дуу тусгаарлах өөр өөр чадвартай хэд хэдэн хэсгээс (жишээ нь, цонх хаалгатай хана) бүрдэж байвал R-ийг дараахь томъёогоор тодорхойлно.
                                                     (14)
Үүнд - i хэсгийн талбай, м²;
 - i хэсгээр агаараар тархах дуу чимээг тусгаарлагч, дБ.
Хэрэв тусгаарлагч бүтээц өөр өөр дуу тусгаарлах чадвартай хоёр хэсгээс ( > ) бүрдэж байвал R-ийг дараахь томъёогоор тодорхойлно:
                                   (15)
 >>  үед,  талбайн харьцааг тодорхойлоход (13)-р томъёоны тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлагч R - ийн оронд нийлмэл тусгаарлагчийн сул хэсгийн дуу тусгаарлагч , түүний талбай  - г орлуулах хэрэгтэй.
Цонхтой гадна ханыг нэвтлэн (цонхоор) тасалгаанд орж ирэх гадаах тээврийн хэрэгслийн үүсгэж байгаа дуу чимээний эквивалент болон дээд түвшинг , дБА-г дараахь томъёогоор тодорхойлно:
         (16)
Үүнд,  - халхавчнаас 2 м - ийн зайд гаднаас ирэх дууны эквивалент (хамгийн их) түвшин, дБА;
- цонхоор дамжин орох гадаах тээврийн хэрэгслийн дуу чимээг тусгаарлагч, дБА;
 - цонхны (цонхны) талбай, м²;
 - өрөө тасалгааны акустик тогтмол хэмжигдэхүүн, м² (500 Гц октавт зурваст);
k - (1)-р томъёоныхтой адил.
Орон сууцны болон засаг захиргааны барилга, зочид буудал, нийтийн байр зэрэгт 25 м² хүртэл , дБА талбайтай бол дараахь томъёогоор тодорхойлно:
                                                 (17)
7.9.   Дуу чимээ үүсгэгч өөр барилгад оршдог бол дуу чимээнээс хамгаалагдсан өрөө тасалгааны дууны даралтын октавт түвшинг хэд хэдэн үе шатаар тооцоолно. Үүнд:
1)      ил талбай дээрх нэг буюу хэд хэдэн халхавч дамжин нэвтрэх дуу чимээний хүч чадлын октавт түвшин , дБ - г дараахь томъёогоор тодорхойлно:
              (18)
Үүнд  - i дугаар эх сурвалжийн дууны хүч чадлын октавт түвшин, дБ;
- дуу чимээний эх үүсвэртэй өрөө тасалгааны акустик тогтмол хэмжигдэхүүн, м²;
S - халхавчны талбай, м²;
R - агаарын дуу чимээг халхавчаар тусгаарлах, дБ;
2)      туслах тооцооллын цэг дээрх дууны даралтын октавт түвшинг дуу чимээнээс дотор халхавчаар тусгаарлагдсан өрөө тасалгаанаас 2 м - ийн зайд (10) - р томъёогоор, эсвэл дуу чимээний эх үүсвэр (ДЧЭҮ) бүрээс 2 м - ийн зайнд (11) - р томъёогоор тус тус тодорхойлно. (ДЧЭҮ 1 ба ДЧЭҮ 2, Зураг 1 үз.)
Барилгын хананы хавтгайгаас 10 градусын  хүрээнд тооцооллын цэгийг (ТЦ) авч тооцоолох үедээ цацрагийн чиглэлд 10 lgФ = -5 дБ засвар оруулахыг (Зураг 1 дээрх ДЧЭҮ 1 - ийн иж бүрдэл) тооцож үзвэл зохино.
 
РТ - тооцооллын цэг (ТЦ);
РТ 1 - тооцооллын туслах цэг;
ИШ 1 ба ИШ 2 - дуу чимээний эх үүсвэр барилга
1 дүгээр зураг. Тооцооллын схем
3)      дуу чимээний бүх эх сурвалжаас туслах тооцооллын цэгт (дуу чимээнээс өрөө тасалгааг хамгаалах гаднах халхавчнаас 2 м - ийн зайд) дууны даралтын октавт нийт түвшин , дБ - г дараахь томъёогоор тодорхойлно:
                                                   (19)
Үүнд  - i дугаар эх үүсвэрийн дууны даралтын түвшин, дБ;
4)      дуу чимээнээс хамгаалагдсан өрөө тасалгааны дууны даралтын октавт түвшин L, дБ - г тодорхойлохдоо (13) - р томъёог ашиглах ба түүний  - г  - ээр орлуулан хэрэглэнэ.
7.10.      Тогтмол бус дуу чимээний үед тооцооллын цэг дэх дууны даралтын октавт түвшин , дБ-г тодорхойлохдоо түвшин тогтмол болох цаг хугацааны мин агшин бүрээр нь (1), (7), (8), (9), (11), (12) буюу (13) томъёонд оруулан бодно. Дээрх томъёоны L-ийг -ээр сольж авна.
Нөлөөллийн нийт мин хугацаан дахь дууны даралтын эквивалент октавт түвшин , дБ - г дараахь томъёогоор тодорхойлно.
                                        (20)
Үүнд  - түвшинд нөлөөлөх хугацаа, мин;
-  хугацаан дахь октавын түвшин, дБ.
Дуу чимээний нөлөөллийн нийт хугацаа Т гэдэгт: үйлдвэрлэлийн болон албан өрөө тасалгаанд- ажлын нэг ээлжийн үргэлжлэх хугацааг авна, орон сууц ба бусад өрөө тасалгаа буюу нутаг дэвсгэрт өдөр шөнөөр ялгаварлан хэм хэмжээ тогтоосон байвал өдрийг- 7.00-23.00 хүртэлх цаг, шөнийг- 23.00-7.00 хоорондох цаг гэж тооцно.
Сүүлчийн тохиолдолд Т нөлөөллийн хугацааг өдөрт хамгийн их түвшинтэй дөрвөн цагийн үргэлжлэлээр, шөнөд хамгийн их түвшинтэй нэг цагийн үргэлжлэлээр тооцож болно.
7.11.      Тогтмол бус дуу чимээний дууны эквивалент , дБА түвшинг тогтоохдоо (20)-р томъёог ашиглах ба энд  - г  - ээр,  - г  - ээр тус тус сольж орлуулан тооцно.
НАЙМ. ДУУ ЧИМЭЭНИЙ ШААРДАГДАХ БУУРАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
8.1.   Давтамжийн октавт судалд /үелзэлд/ эсвэл дууны дБА түвшинд дууны түвшний шаардагдах , дБ бууралтыг 7.1-р зүйлд нийцүүлэн сонгосон тооцооллын цэг бүрт тодорхойлох хэрэгтэй. Гудамж замын тээврийн хөдөлгөөн, төмөр зам трамвайны шугам, усан ба агаарын тээвэр, түүнчлэн үйлдвэрийн бүс ба бусад байгууллагын дуу чимээг тооцохдоо дуу чимээний түвшний шаардагдах бууралтыг төслийн бүх шатанд нь, дууны бүх түвшинд нь тодорхойлбол зохино.
8.2.   Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн шатанд үйлдвэрийн гол ба туслах барилга байгууламжын ажлын байр болон үйлдвэрийн ил талбай дээр, түүнчлэн орон сууцны болон олон нийтийн барилга байгууламжийн өрөө тасалгааны тооцооллын цэг дэх дуу чимээг тооцоолохдоо дууны түвшний шаардагдах бууралтыг дууны түвшинд  тодорхойлохийг зөвшөөрнө.
8.3.   Орон сууц иргэний болон үйлдвэрийн барилга объектын ажлын зурагт тооцооллын цэг дэх дууны түвшний шаардагдах бууралтыг зөвшөөрөгдөх давтамжийн цар хүрээний октавт зурваст (үелзлэлд) тодорхойлно.
8.4.   Задгай талбай дээрх (гудамж замын тээврийн хөдөлгөөн, төмөр замын тээвэр, орон сууцны хороолол доторх ба үйлдвэрийн байгууламжийн талбайн г.м.) тооцооллын цэгт дуу чимээний эх сурвалж бүрээс үүсэх дууны даралтын октавт түвшний , дБ (эсвэл дууны түвшний , дБА) шаардагдах бууралтыг дараахь томъёогоор тодорхойлно:
                                            (21)
Үүнд  - тооцооллын цэгт тодорхойлсон дууны даралтын октавт түвшин буюу i эх сурвалжаас гарах дууны түвшин дБ (дБА);
-дууны давтамжийн шаардагдах октавт түвшин дБ, буюу дууны түвшин дБА (1-р хүснэгтээр тодорхойлно)
n – тооцооллын цэгт нийлбэр түвшинг тооцоход харгалзаж үзэх дуу чимээний эх сурвалжын нийт тоо
8.5.   Дууны даралтын октавт түвшингийн, эсвэл дууны , дБА түвшний шаардагдах , дБ бууралтыг өрөө тасалгаан дахь тооцооллын цэгт дараахь байдлаар тодорхойлно.
а)      дуу чимээний нэг эх сурвалжтай бол дорх томъёогоор тодорхойлно:
                                                            (22)
.
Үүнд L - тооцооллын цэгт тодорхойлсон дууны даралтын октавт түвшин дБ буюу уг эх сурвалжаас гарсан дууны түвшин дБА;
 - (21)-р томъёонд өгөдсөнтэй ижил;
б)      нэгэн зэрэг ажилладаг нэг хэв шинжийн дуу чимээний эх үүсвэртэй үед (жишээ нь нэхмэлийн цехэд) дараахь томъёогоор тодорхойлно.
                                                    (23)
Үүнд - дууны даралтын октавт түвшин дБ, (9), (10)-р томъёогоор тооцож гаргасан тооцооллын цэг дэх дууны түвшин дБА болно.
 - (21)-р томъёоныхтай ижил;
в)      бүлгээрээ байрлаж нэг зэрэг ажилладаг хэд хэдэн дуу чимээ үүсгэгч дууны хүч чадлын түвшнээрээ огцом ялгаатай (10 дБ-аас дээш) бол:
-                хамгийн их дуу чимээтэй бүлэг эх сурвалжийн төв дэх тооцооллын цэгт (23)-р томъёогоор бодно. Үүнд:
-       -дууны даралтын октавт түвшин буюу (9)-р томъёогоор тооцоолсон дууны түвшин
-       - (21)-р томъёотой ижил;
-                дуу чимээ багатай бүлэг эх үүсвэрийн төв дэх тооцооллын цэгт (23)-р томъёогоор тооцоолно
г)      дуу чимээний эх сурвалжгүй өрөө тасалгаанд дараахь томъёогоор тодорхойлно
                                            (24)
Үүнд  - дууны даралтын октавт түвшин дБ буюу 7.8-р зүйлд дурдсан дуу чимээний гадаад эх сурвалж тус бүрд нь тооцоолсон дууны түвшин дБА
n - дуу чимээний гадаад эх сурвалжийн нийт тоо;
 - (21)-р томъёоныхтой адил.
8.6.   Өөр хоорондоо дууны хүч чадлын түвшнээрээ эрс ялгаатай эх сурвалжыг байрлуулсан өрөө тасалгаа ба ил талбай дээр дуу чимээ намдаагчийг хамгийн их дуутай эх сурвалжаас эхлэн суурилуулах хэрэгтэй.
ЁС. БАРИЛГЫН ТУСГААРЛАХ БҮТЭЭЦИЙН ДУУНЫ ТУСГААРЛАЛТ
9.1.   Орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэрийн туслах барилгын доторхи тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлах нормчлогдсон үзүүлэлтэд тусгаарлах бүтээцийн агаарын дуу чимээг тусгаарлах индекс , дБ ба цохилтот дуу чимээний дурдсан түвшингийн индекс , дБ (хучилтанд) эдгээрийг авна.
Гадна талын тусгаарлах бүтээцийн (үүний дотор цонх, дэлгүүрийн үзмэрийн шилэн хаалт, болон бусад шилэн зүйлсийн) дуу тусгаарлах зөвшөөрөгдөх параметр нь хотын тээврийн хэрэгслийн урсгалаас үүсэн гарах гадаад дуу чимээг тусгаарлах дуу тусгаарлагч , дБА байна.
9.2.   Агаарын дуу чимээг дотоод тусгаарлах бүтээцийн тусгаарлах  индексийн болон орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэрийн барилга байгууламжийн цохилтот дуу чимээний дурдсан түвшингийн  индексийн нормчлогдсон утгыг А, Б ба В гэсэн барилгын зэрэглэлээр 6 дугаар хүснэгтэд харуулав.
6 дугаар хүснэгт
Тусгаарлах бүтээцийн нэр байршил
R, дБ
w
L, дБ
nw
Орон сууцны барилга
1. Орон сууцны хучилт, тасалгааг шатны хонгил адарын өрөөнөөс тусгаарлах хана
·    А зэрэглэлийн барилгад
54
55 <*>
·    Б зэрэглэлийн барилгад
52
58 <*>
·    В зэрэглэлийн барилгад
50
60 <*>
2. Сууцны өрөө тасалгааны ба түүний доорх дэлгүүрийн хучилт
·    А зэрэглэлийн барилгад
 
59
 
55
45 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
57
58
48 <**>
3. Хоёр түвшин дэх айлын сууцны өрөө тасалгааны хоорондох хучилт
·    А зэрэглэлийн барилгад
47
60
·    Б зэрэглэлийн барилгад
45
63
·    В зэрэглэлийн барилгад
43
66
4. Нийтийн байрны сууцны тасалгааны хоорондох хамар хана, хучилт
50
60
5. Нийтийн байрны соёл-ахуйн үйлчилгээний өрөө тасалгааны бие биеээс нь болон нийтийн ашиглалтын талбайгаас (коридор, гонх, амрах талбай г.м.) тусгаарлах хамар хана хучилт
47
65 <*>
6. Байр сууцны өрөө тасалгаа ба түүний доор байрлах ресторан, кафе, спорт заал хоорондын хучилт
·    А зэрэглэлийн барилгад
 
62
 
55
45 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
60
58
48 <**>
7. Сууцны байр болон түүний доор орших засаг захиргааны байр, албаны өрөөнөөс тусгаарлах хучилт
·    А зэрэглэлийн барилгад
52
58 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
50
60 <**>
8. Айлын хоорондох болон сууцны өрөөг шатны хонгил, коридор, амрах талбай, үүдэвчээс тусгаарлах хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
54
-
·    Б зэрэглэлийн барилгад
52
-
·    В зэрэглэлийн барилгад
50
-
9. Сууцны өрөө ба дэлгүүрийн хоорондын хана
·    А зэрэглэлийн барилгад
59
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
57
-
10. Сууцны өрөөг ресторан, кафе, спорт заалнаас тусгаарлах хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
62
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
60
-
11. сууцны дотоод тасалгааны хоорондох ба гал тогоо өрөөний хоорондох хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
43
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
41
-
12. Айлын сууцны ба арийун цэврийн өрөөний хоорондох хамар хана
47
-
13. Нийтийн байрны өрөөний хоорондын хана хамар хана
50
-
14. Нийтийн байрны соёл-ахуйн үйлчилгээний өрөө тасалгааны бие биеээс нь болон нийтийн эзэмшлийн өрөө тасалгаанаас (амрах талбай, гонх, шатны хонгилоос) зааглагч хана, хамар хана
47
-
15. Шатны хонгил, гонх, амрах талбайруу гардаг айлын хаалга
·    А зэрэглэлийн барилгад
34
-
·    Б зэрэглэлийн барилгад
32
-
·    В зэрэглэлийн барилгад
30
-
Зочид буудлууд
16. Өрөөний хоорондын хана, хучилт
·    А зэрэглэлийн барилгад
52
57
·    Б зэрэглэлийн барилгад
50
60
·    В зэрэглэлийн барилгад
48
62
17. Өрөөг байрны нийтийн эзэмшлийн талбайнаас (гонх, амрах талбай, цайны газраас) тусгаарлагч хучилт
·    А зэрэглэлийн барилгад
 
54
 
55
50 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
52
58
53 <**>
18. Өрөөг ресторан, кафенаас тусгаарласан хучилт
·    А зэрэглэлийн барилгад
 
62
 
57
45 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
59
60
48 <**>
19. Өрөөний хоорондох хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
52
-
·    Б зэрэглэлийн барилгад
50
-
·    В зэрэглэлийн барилгад
48
-
20. Өрөөг нийтийн эзэмшлийн тасалгаанаас (шатны хонгил, гонх, амрах талбай, зуушны өрөөнөөс) тусгаарласан хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
54
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
52
-
21. Өрөөг ресторан, кафенаас тусгаарласан хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
62
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
59
-
Засаг захиргааны барилга, албан тасалгаа
22. Ажлын өрөө, кабинет, нарийн бичгийн даргын өрөөний хоорондын болон түүнийг нийтийн эзэмшлийн тасалгаанаас (гонх, амрах талбай) тусгаарласан хана, хучилт
·    А зэрэглэлийн барилгад
52
63 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
50
66 <**>
23. Ажлын өрөө, кабинетыг дуу чимээний эх үүсвэртэй тасалгаанаас заагласан хучилт (бичээчийн ба телетайпын г.м.)
·    А зэрэглэлийн барилгад
54
60 <**>
·    Б, В зэрэглэлийн барилгад
52
63 <**>
24. Кабинетыг хооронд нь болон тэдгээрийг ажлын өрөөнөөс тусгаарласан хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
51
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
49
-
25. Ажлын өрөөг нийтийн эзэмшлийн өрөө тасалгаанаас тусгаарласан (гонх, амрах талбай, цайны газар) болон дуу чимээний эх үүсвэртэй өрөө тасалгаанаас (бичээчийн ба телетайпын г.м.) тусгаарласан хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
50
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
48
-
26. Кабинетыг нийтийн эзэмшлийн өрөө тасалгаа болон дуу чимээ ихтэй өрөө тасалгаанаас тусгаарласан хана, хамар хана
·    А зэрэглэлийн барилгад
54
-
·    Б, В зэрэглэлийн барилгад
52
-
Эмнэлэг сувиллын газар
27. Эмнэлэгийн өвчтөний тасаг, эмчнарын кабинетийн хоорондох хучилт
47
60
28. Мэс заслын өрөө хоорондын болон түүний өвчтөний тасаг, кабинетаас тусгаарласан хучилт
57
60
29. Өвчтөний тасаг, эмчийн кабинетыг нийтийн эзэмшлийн талбай байрнаас (гонх, амрах талбайгаас) тусгаарласан хучилт
52
63
30. Өвчтөний тасаг, эмчийн кабинетийг гуанз, гал тогооноостусгаарласан хучилт
57
50 <**>
31. Өвчтөний тасаг, эмчийн кабинетыг хооронд нь тусгаарласан хана, хамар хана
47
-
32. Мэс заслын өрөөг хооронд нь болон бусад өрөө тасалгаанаас тусгаарласан хана, хамар хана. Өвчтөний тасаг, эмчийн кабинетыг гуанз, гал тогооны өрөөнөөс тусгаарласан хана, хамар хана
57
-
33. Өвчтөний тасаг, эмчийн кабинетийг нийтийн эзэмшлийн байр талбайнаас тусгаарласан хана, хамар хана
52
-
Суургууль, сургалтын газар
34. Анги кабинет, танхимыг хооронд нь болон нийтийн эзэмшлийн байр талбайнаас (коридор, гонх, амрах талбай) тусгаарласан хучилт
47
63
35. Дунд сургуулийн хөгжмийн ангиудын хоорондын хучилт
57
58
36. Их дээд сургуулиудын хөгжмийн ангиудын хоорондын хучилт
60
53
37. Анги, кабинет, танхимыг хооронд нь болон тэднийг нийтийн эзэмшлийн байр талбайнаас тусгаарласан хана, хамар хана
47
-
38. Дунд суургуулийн хөгжмийн ангиудыг хооронд нь болон тэднийг бусад нийтийн эзэмшлийн байр талбайгаас тусгаарласан хана, хамар хана
57
-
39. Их дээд сургуулийн хөгжмийн ангиудыг хооронд нь тусгаарласан хана, хамар хана
60
-
Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага
40. Хүүхдийн бүлгийн өрөө ба унтлагын өрөөний хоорондын хучилт
47
63
41. Хүүхдийн бүлгийн өрөө, унтлагын өрөөг гал тогооноос тусгаарласан хучилт
51
63 <**>
42. Хүүхдийн бүлгийн өрөө, унтлагын өрөө болон бусад хүүхдийн өрөөг тусгаарласан хана, хамар хана
47
-
43. Бүлгийн өрөө, унтлагын өрөөг гал тогооноос тусгаарласан хана, хамар хана
51
-
Тайлбар.
<*> Айлын шалан дээр цохилтын хүч үйлчлэхэд тэр давхарт байгаа айлын сууцны өрөөнд цохилтын чимээ дамжихад тавих шаардлага.
<**> Дуу чимээний эх үүсвэр болж байгаа байрны шалан дээр цохих үйлдэл хийх үед дуу чимээнээс хамгаалагдсан өрөө тасалгаанд цохилтын дуу чимээ мажихад тавих шаардлага
Байрны нүүрэн талаас тээврийн хэрэгслийн дуу чимээг тооцох түвшингээс хамааруулан гаргасан 25 м² хүртэл талбайтай орон сууцны өрөө, зочид буудал, нийтийн байрны өрөө, засаг захиргааны барилгын кабинет, ажлын өрөө, эмнэлгийн өвчтөний тасгийн зөвшөөрөгдөх  утгыг 7-р хүснэгтэд үзүүлэв. Тооцооллын түвшний шаардагдах -ийн завсрын утгыг интерполяцилж тодорхойлно.
7 дугаар хүснэгт
Цонхны дуу тусгаарлалтанд тавигдах шаардлага
Өрөө тасалгааны зориулалт
Шаардагдах утга R          , дБА тээврийн хэрэгслийн хамгийн
Атран
их хөдөлгөөнтэй үед барилгын нүүрэн талаас ирэх дууны эквивалент түвшинтэй үед (өдрийн цагаар, ид ачааллын үеэр), дБА
60
65
70
75
80
1. Эмнэлгийн болон сувиллын өвчтөний тасаг, эмнэлгийн байгууллагын кабинет
15
20
25
30
35
2. Орон сууцны барилгын өрөө тасалгаанд
·    А зэрэглэлийн барилгад
15
20
25
30
35
·    Б, В зэрэглэлийн барилгад
-
15
20
25
30
3. Нийтийн байрны хүн амьдардаг өрөө
-
-
15
20
25
4. Зочид буудлын өрөө
·    А зэрэглэлийн буудалд
15
20
25
30
35
·    Б зэрэглэлийн буудалд
-
15
20
25
30
·    В зэрэглэлийн буудалд
-
-
15
20
25
5. Амралтын газар, тахир дутуу хүмүүсийн асрамжийн байрны сууцны өрөөнд
15
20
25
30
35
6. Засаг захиргаа бусад албаны барилгын ажлын өрөө, кабинетад
·    А зэрэглэлийн барилгад
-
-
15
20
25
·    Б, В зэрэглэлийн барилгад
-
-
-
15
20
9.3.   Агаарын дуу чимээг тусгаарлах тодорхой давтамжит шинжтэй (урьд нь тооцоологдсон буюу хэмжигдсэн) тусгаарлах бүтээцийн агаарын дуу чимээг тусгаарлах индекс , дБ-ийг тухайн давтамжит шинжийг 8 дугаар хүснэгтийн 1 дүгээр зүйлд тусгаасан үнэлэмжийн муруйтай харьцуулах замаар тодорхойлно.
8 дугаар хүснэгт
Д/д
Үзүүлэлтийн нэр
Гурван октавт судлын дундаж давтамж, Гц
100
125
160
200
250
315
400
500
630
800
1000
1250
1600
2000
2500
3150
1.
Агаарын дуу тусгаарлагч R, дБ
33
36
39
42
45
48
51
52
53
54
55
56
56
56
56
56
2.
Цохилтот дуу чимээний шилжүүлсэн түвшин L , дБ
 n
62
62
62
62
62
62
61
60
59
58
57
54
51
48
45
42
3.
Загвар спектрийн чимээг авч засварлагдсан түвшин L , дБ
 i
55
55
57
59
60
61
62
63
64
66
67
66
65
64
62
60
Агаарын дуу чимээг тусгаарлах  индексийг тодорхойлохдоо үнэлгээний муруйгаас тухайн давтамжит шинж чанар хэр зэрэг зохимжгүй хазайсан дүнг гаргах шаардлагатай. Үнэлгээний муруйгаас доош хазайсныг зохимжгүй хазайлт гэдэг.
Хэрвээ зохимжгүй хазайлтын нийлбэр хамгийн ихдээ 32 дБ-д ойртсон ч хэтрэхгүй бол индексийн хэмжээ  нь 52 дБ байна.
Хэрвээ зохимжгүй хазайлтын нийлбэр 32 дБ-аас дээш байвал үнэлгээний муруйг зохимжгүй хазайлтын нийлбэр тухайн хэмжигдэхүүнээс дээш гарахааргүйгээр бүхэл тоон децибелээр доош шилжүүлнэ.
Хэрвээ зохимжгүй хазайлтын нийлбэр 32 дБ-ээс нэлээд бага эсвэл зохимжгүй хазайлт байхгүй бол үнэлгээний муруйг түүний шилжилтийн зохимжгүй хазайлтын нийлбэр хамгийн ихдээ 32 дБ-д ойртох боловч энэ хэмжигдэхүүнээс илүү гарахааргүйгээр бүхэл тоон децибелээр дээш шилжүүлж авна.
 индексийн хэмжээ гэдэгт 500 Гц геометрийн дундаж давтамжтай гурван октавт судал дээр үнэлгээний муруй дээш буюу доош шилжих ординатыг хэлнэ.
9.4.   Цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшинг хучилтын нэмэгдэж буй давтамжийн шинжээр гаргахдаа цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшингийн  индексийг 8-р хүснэгтийн 2-т үзүүлсэнээр үнэлгээний муруйтай энэ давтамжит шинжийг харьцуулах замаар тодорхойлно.
 индексийг тооцоолохын тул үнэлгээний муруйгаас тухайн давтамжит чанар хэр зэрэг хазайсны нийлбэрийг тодорхойлох хэрэгтэй. Энд үнэлгээний муруйгаас дээш хазайсныг авна.
Хэрвээ зохимжгүй хазайлтын нийлбэрийн хамгийн их нь 32 дБ-д ойртовч түүнээс илүү гарахгүй байгаа бол  индексийн хэмжээ 60 дБ байна.
Хэрвээ зохимжгүй хазайлтын нийлбэр 32 дБ-ээс илүү бол үнэлгээний муруйг зохимжгүй хазайлтын нийлбэр тухайн хэмжигдэхүүнээс дээш гарахааргүйгээр бүхэл тоон децибелээр дээш шилжүүлнэ.
Хэрвээ зохимжгүй хазайлтын нийлбэр 32 дБ-ээс нэлээд бага эсвэл зохимжгүй хазайлт байхгүй бол үнэлгээний муруйг түүний шилжилтийн зохимжгүй хазайлтын нийлбэр хамгийн ихдээ 32 дБ-д ойртовч энэ хэмжигдэхүүнээс илүү гарахааргүйгээр бүхэл тоон децибелээр доош шилжүүлнэ.
 Индексийн хэмжээ гэдэгт 500 Гц геометрийн дундаж давтамжтай гурван октавт судал дээр үнэлгээний муруй дээш буюу доош шилжих ординатыг хэлнэ.
9.5.   Цонхны дуу тусгаарлагчийн , дБА хэмжээ хотын тээврийн хэрэгслийн урсгалаас гарах дуу чимээний загвар спектрийн тусламжтайгаар цонхны агаарын дуу чимээг тусгаарлах давтамжийн шинжийг үндэслэн тодорхойлно. 75 дБА түвшинтэй дуу чимээний давтамжийн коррекцийн "А" муруйгаар засварлагдсан /хянагдсан/ загвар спектрийн түвшинг 8 дугаар хүснэгтийн 3-д харуулав.
Агаарын дуу чимээг тусгаарлах мэдэгдэж буй давтамжийн шинжээр цонхны дуу тусгаарлалтын  хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо давтамжийн гуравдагч октавын судал бүрт загвар спектрийн  түвшинөөс агаарын дуу чимээг цонхны хийцийн тусгаарлах  хэмжигдэхүүнийг хасна. Гарч ирсэн түвшний хэмжээг энергетикийн хувьд нэмж энэ нийлбэрийг 75 дБА-тай тэнцэх загвар дууны түвшнээс хасна.
Цонхны дуу тусгаарлах , дБА хэмжигдэхүүнийг дараахь томъёогоор тодорхойлно:
                                    (25)
Үүнд - i дугаар гуравтоктавын давтамжийн судал дээр "А" давтамжийн коррекцийн муруйгаар засварлагдсан /хянагдсан/ загвар спектрийн дууны даралтын түвшин, дБ. (8-р хүснэгтийн 3-д заасан)
- i дугаар давтамжийн гуравтоктавт дБ судалд тухайн цонхны хийцийн агаарын дуу чимээг тусгаарлалт.
9.6.   6-р хүснэгтэд харуулсан өрөө тасалгаанд хамаарахгүй, үйлдвэрийн барилгын, доторх тусгаарлах бүтээц түүнчлэн дуу чимээний эх үүсвэртэй байрыг дуу чимээнээс хамгаалагдсан байраас зааглах тусгаарлах бүтээций шаардагдах дуу тусгаарлагчийг нормчлогдсон цар хүрээтэй давтамжийн октавт судал дахь (6.1 ба 6.2-р зүйл) агаарын дуу чимээг тусгаарлагч , дБ хэлбэрээр тодорхойлно.
9.7.   Дуу чимээний эх үүсвэртэй зэрэгцээ өрөөнөөс, эсвэл ойр орших талбайгаас дууны хамгаалалттай байр руу дуу чимээ тархах үед дуу чимээг нэвтрүүлж байгаа тусгаарлах бүтээцийн давтамжийн октавт судалд шаардагдах агаарын дуу чимээ тусгаарлагчийг дараахь томъёогоор тодорхойлно:
                 (26)
Үүнд , S, , k - (13)-р томъёоныхтой адил.
Өөр өөр дуу тусгаарлагчтай (цонх, хаалгатай хана) хэд хэдэн хэсгээс тусгаарлах бүтээц бүрдэж байвал (26)-р томъёогоор тодорхойлсон хэмжигдэхүүн нь тухайн нийлмэл тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлагчийн ерөнхий  хэмжигдэхүүн гэж үзнэ. Тухайн бүтээцийг бүрэлдүүлэгч хэсгийн дуу тусгаарлагч  - ийг дараахь томъёогоор тодорхойлно.
                                                    (27)
Үүнд  - (26)-р томъёонд байгаа -тэй нэг адил;
n -өөр өөр дуу тусгаарлагчтай тусгаарлах бүтээцийн элементийн нийт тоо.
Өөр хоорондоо эрс ялгарах (  >> ) дуу тусгаарлагчтай 2 хэсгээс тусгаарлах бүтээц бүрдэж байвал шаардагдах дуу нэвтрүүлэх чанарыг тодорхойлоход тусгаарлах бүтээцийн зөвхөн сул хэсэгт (26)-р томъёонд   -ийн оронд , S-ийн оронд -г тус тус сольж орлуулан хэрэглэнэ.
9.8.   25 м²-аас дээш талбайтай байр ба 8 дугаар хүснэгтэд заагаагүй өрөөний гадна талын тусгаарлах бүтээцэд (цонх, витрин зэрэг шилэн гадаргуу бүхий) болон тээврийн сүлжээ замд ойр орших барилгад  шаардагдах дуу тусгаарлагчийн  хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно:
        (28)
Үүнд , , , k - (16)-р томъёонд өгөгдсөнтэй ижил;
- байранд нэвтэрч орох дууны эквивалент (хамгийн их) зөвшөөрөгдөх түвшин, дБА.
Нэвтрэх дуу чимээний зөвшөөрөгдөх утгыг олоход эквивалент болон хамгийн их түвшинөөр нь шаардагдах дуу тусгаарлалтыг тодорхойлж түүнээс -ын их утгыг нь авна.
9.9.   Шинэ материал эдлэхүүнийг хэрэглэхээр боловсруулсан тусгаарлах бүтээцийн шийдлийн дагуу түүний дуу тусгаарлалтыг тооцож гаргасаны дараа MNS 0012-4-005-ыг баримтлан бодит байдал дээр туршилт хийж энэ бүтээцийн дуу тусгаарлалтыг эцэслэн тогтооно.
9.10. Тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлалтын тооцоог орон сууц, олон нийтийн барилгын хаших бүтээцийн дуу тусгаарлалтыг төлөвлөх барилгын дүрмийн дагуу гүйцэтгэвэл зохино.
НОРМАТИВ ДУУ ТУСГААРЛАГЧИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУСГААРЛАХ БҮТЭЭЦИЙГ ТӨСӨЛЛӨХ ЗӨВЛӨМЖ
9.11.      Тусгаарлах элементийг нэвт сүвгүй нягт бүтэцтэй материалаар хийхээр зураг төсөл боловсруулвал зохимжтой. Нэвт сиймхийтэй материалаар хийгдсэн элементийн гаднах үеийг нягт материалаар эсвэл бетон буюу зуурмагаар өнгөлсөн байх ёстой.
Тоосго, вааран болон шаарган бетон гулдмайгаар хийсэн дотор хана, хамар ханын өргийн босоо ба хэвтээ заадсыг зуурмагаар дүүргэхээр (хөндий зайгүйгээр), мөн 2 талаас нь агшдаггүй зуурмагаар шавардахаар зураг төсөлд тусгавал зохино.
9.12.      Тусгаарлах бүтээцийг төсөллөхдөө барилга барих, ашиглах явцад түүнд өчүүхэн ч нэвт заадас, ан цав үүсэхээргүйгээр төлөвлөх хэрэгтэй. Барилга барих явцад үүссэн завсар ан цавыг цэвэрлэсний дараа нойтон болон бусад материалаар гүнд нь ортол цутгаж битүүмжлэн дүүргэх хэрэгтэй.
ДАВХАР ХООРОНДЫН ХУЧИЛТ
9.13.   Дуу тусгаарлах давхарга (жийрэг) дээрх шал нь хучилт, хана зэрэг даацат бүтээц болон барилгын бусад хэсэгтэй хөшүүн холбоогоор холбогдох ёсгүй, өөрөөр хэлбэл "хөвөгч" маягтай байх ёстой. Модон шал буюу шалны хөвөгч бетонон дэвсгэр барилгын хана ба бусад бүтээцээс эргэн тойрондоо 1-2 см өргөн завсраар тусгаарлагдсан байх ёстой. Энэ завсрыг дуу тусгаарлах материал, эсвэл бусад зүйлсээр, тухайлбал зоргодосон хавтангаар буюу сүвэрхэг полиэтилен эдэлхүүнээр чигжиж болно.
Шалны хөвөө болон ховилыг зөвхөн хана шалны аль нэгэнд бэхэлнэ. Дуу тусгаарлах давхарга дээрх шалны хийцийг хана буюу хамар хананд бэхлэхийг 2 дугаар зурагт үзүүлэв.
 
1-давхар хоорондын даацат хучилт;
2-шалны бетонон дэвсгэр; 3-шалны бүрхүүл;
4-дуу тусгаарлах материалаар хийсэн жиийрэг (давхарга);
5-уян хуванцар хөвөө; 6-хана;
7-модон мөлүү; 8-дэр модон дээрх банзан шал
2 дугаар зураг. Дуу тусгаарлах давхаргатай шал ба ханын (хамар хананд) уулзварын хийцийн шийдэл
"хөвөгч" бетон цутгамал дэвсгэртэй шалны зураг төсөлд дуу тусгаарлах давхрагын дээгүүр ус тусгаарлах нэлэнхүй давхаргыг (жишээ нь, пергамин, гидроизол рубериод зэрэг хар цаас) дэвсэхдээ дуу тусгаарлах давхаргын зааг дээр 20 см-ээс багагүйгээр давхарлаж байрлуулахаар тусгах хэрэгтэй. Дуу тусгаарлах хавтангийн зааг дээр ан цав болон завсар байж болохгүй.
9.14.   Дуу тусгаарлах чадваргүй хучилтын бүтээц нь агаарын дуу чимээг  индексийн дагуу 1 дБ түвшнээр бууруулдаг учир ширхэгт улавчтай хулдаасаар шалыг бүрхэж болохгүй. Харин агаарын дуу чимээг тусгаарлахад нөлөөлдөггүй хөөсөн давхаргатай хулдаасыг хэрэглэж болно. Учир нь ийм хулдаас цохилтын дуу чимээг хөөсөн давхаргаараа тодорхой хэмжээгээр бууруулах боломжийг хангана.
9.15.   Орон сууц болон дуу чимээ ихтэй байрыг заагладаг, агаарын дуу чимээг тусгаарлах өндөр ( =57-62 дБ) шаардлагтай давхар хоорондын хучилтанд хангалттай зузаан цул төмөр бетон хавтанг ашиглахаар зураг төсөлд төлөвлөх нь (жишээ нь, нэгдүгээр давхарт цутгамал каркас, эсвэл цутгамал бүтээц) зүйтэй. Ийм бүтээцийн дуу тусгаарлалт хангалттай эсэхийг тооцоогоор тогтооно.
Хүн суудаггүй 1-р давхарт дуу чимээтэй өрөө тасалгаа гаргах өөр нэг хувилбар бол завсрын (техникийн) 2-р давхрыг барих явдал юм. Үүний тулд орон сууцны өрөө тасалгааг дуу чимээнээс хангалттай тусгаарлахыг нотолсон тооцоо хийх хэрэгтэй. Дуу чимээний эх үүсвэртэй өрөө тасалгаан 1 дүгээр давхарт байрласан тохиолдолд хучилтын дуу тусгаарлах чадварыг үлэмж нэмэгдүүлдэг дүүжин тааз хийвэл зохимжтой.
ДОТОР ХАНА БА ХАМАР ХАНА
9.16.   Хос хана буюу хамар ханын элементийн хооронд нийт хүрээгээр нь эсвэл зарим цэгт хөдөлгөөнгүй холбоосоор бэхлэхээр зураг төсөлд тусгана. Бүтээцийн элементийн хоорондын зай 4 см-ээс багагүй байна.
Сараалжийг нь бүрсэн хуудасыг 300 мм-ээс багагүй алхамтай цэгт бэхэлсэн хамар ханын нэг талд 2 үе хуудас хэрэглэвэл тэдгээрийг хооронд нь заавал наах шаардлагагүй. Түүнчлэн сараалжны босоо тулгуурын алхам ба хөндлөн элементийн хоорондох зай 600 мм-ээс багагүй байвал зохино. Сараалжны доторх зайг дуу шингээгч зөөлөн материалаар дүүргэвэл сараалжит-хадааст хамар ханын дуу тусгаарлалт сайжирна. Түүнээс гадна түүний дуу тусгаарлалтыг дээшлүүлэхийн тул хуудас бүрийг бие даасан сараалжтай болгож шаардлагтай бол хамар ханын хажуу тал бүрийн 2-3-н үе хуудсаар бүрж болно.
9.17.   Төмөр бетон, бетон, тоосго зэрэг хатуу материалаар хийсэн хана буюу хамар хананы агаарын дуу чимээ тусгаарлах чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт бүрхүүл ашиглах нь тохиромжтой.
Бүрхүүл материалд шахмал гөлтгөнөт-картон хавтан хатуу зоргодост хавтанг ашиглаж болно тэдгээрийг саваа мод буюу гөлтгөнөт зуурмаган хэсэгчилсэн шаваасаар хананд бэхлэнэ. Хана ба бүрхүүлийн хоорондын 40-50 мм зузаантай орон зайг дуу шингээх зөөлөн материалаар (эрдэст шилэн хөвөн мөн хавтан г.м.) дүүргэх хэрэгтэй.
9.18.   Айлын орох хаалгыг босготой бөгөөд хавтасандаа нягт жийрэгтэй байхаар зураг төсөлд тусгах хэрэгтэй.
УУЛЗВАР ЗААГ БА ЗАНГИЛАА
9.19.   Дотор талын тусгаарлах бүтээцийн хоорондох уулзвар, түүний бусад бүтээцтэй нийлэх уулзварыг барилга барих ба ашиглалтын явцад дуу тусгаарлагчийг бууруулахуйц ямар ч нэвт гарсан ан цав, сүв, нягт бус хэсэг гарахааргүй төлөвлөх хэрэгтэй.
Хийцлэлийн арга хэмжээ авсан ч барилгыг ашиглах явцад ачаалалын үйлчлэл, температурын ба суултын хэв гажилтаас шалтгаалан элементийн уулзвар заагт шилжилт үүссэн үед уулзварыг эдэлгээ удаантай харимхай уян материал эдлэлээр нааж битүүмжлэх хэрэгтэй.
9.20.   Хананы даацат элементийн хооронд болон түүн дээр тулах хучилтын хоорондох заагийг зуурмаг буюу бетоноор дүүргэх хэрэгтэй. Хэрэв ачаалал болон бусад нөлөөллийн үр дүнд заадас ангайвал түүнийг нэвт ан цав гарахаас сэргийлэх арга хэмжээг урьдчилан төлөвлөх хэрэгтэй.
Дотор талын хананы даацат элементийн хоорондын уулзварт гарсан заагийг зуурмаг буюу бетоноор дүүргэх ёстой. Нийлж буй элементийн заагийн нийт гүний хэмжээгээр бетон буюу зуурмаг цутгаж дүүргэх боломжтой завсар гаргавал зохино. Нийлж буй элемент хоорондоо харилцан шилжихийг хязгаарлах (шаантаглах, холбоос эд анги гагнах г.м.) арга хэмжээг авах хэрэгтэй. Холбогч эд ангиуд, арматурын сахал зэрэг нь заагийг бетон буюу зуурмагаар дүүргэхэд саад болох ёсгүй. Заагийг агшдаггүй (тэлдэг) бетон буюу зуурмагаар дүүргэнэ.
Зураг төсөлд угсармал бүтээцийн элементийн хэмжээ хэлбэр дүрс нь тэдгээрийн уулзвар заагийг материал эдлэлээр зохих ёсоор дүүргэж битүүмжлэх, наах, тогтоох бололцоотой байхаар тусгавал зохино.
ИНЖЕНЕРИЙН ТОНОГЛОЛЫГ ТУСГААРЛАХ БҮТЭЭЦЭД БАЙРЛУУЛАХ НЬ
9.21.   Усан халаалт, усан хангамжийн хоолойн оролт зэргийг айл хоорондын ханаар дамжуулан гаргахыг хориглоно.
Халаалт ус түгээгүүр зэрэг шугамын яндан давхар дундын хучилт, айлын доторх ханыг (хамар хана) нэвтлэн гарахад сүвэрхэг полиэтилен, болон бусад уян материалаар бөгжилж температурын өөрчлөлт хоолойн хэв гажилтын нөлөөгөөр нэвт завсар үүсэхээс хамгаалах хэрэгтэй (3 дугаар зургийг үз).
 
1-хана; 2-агшдаггүй бетон буюу зуурмаг;
3-дуу тусгаарлах материалаар хийгдсэн жийрэг (давхарга);
4-шалны бетонон суурь; 5-даацат хучилтын хэсэг;
6-уян бөгж; 7-дулааны босоо хоолой
3 дугаар зураг. Давхар хоорондын хучилтыг нэвтлэх дулааны босоо
хоолойн оролтын зангилааны хийцийн шийдлийн схем.
Дотор хананы хавтгаалжин дахь дулааны босоо хоолойг холбоход зориулсан хөндий ховилыг агшдаггүй бетон буюу зуурмагаар дүүргэвэл зохино.
9.22.   Айл хоорондын хана ба хамар ханандах цахилгааны далд утас нь айл бүрт тусдаа суваг буюу ухлаадасд байрлах ёстой. Цахилгааны хайрцаг болон залгуурын салгах суурийн хоног нь хананд нэвт гарч болохгүй. Хэрэв технологийн шаардлагаар хананд нэвт гарсан бол тухайн төхөөрөмжийг түүнд зөвхөн нэг талаас нь суурилуулна. Хоосон талыг гипс болон бусад агшдаггүй зуурмагаар 40 мм-ээс багагүй зузаан үеээр шавж таглана.
Цахилгааны хайрцаг болон залгуурын салгах суурийг айл хоорондын сараалжит бүрхүүлтэй хамар хананд суулгаж болохгүй. Шаардлагатай үед залгуурын салгах суурь болон унтраалгыг хамар ханын бүрхүүлийн хуудсанд нүх гаргахгүйгээр суурилуулж болно.
Хучилтын таазанд гэрэлтүүлгийн цахилгааны утас гаргахдаа нэвт бус хөндийг ашиглана. Хэрэв технологийн шаардлагаар хучилтын хавтанд нэвт нүх гаргасан байвал дээд талын том хэсгийг агшдаггүй зуурмагаар бөглөж нүхний доод хэсэгт дуу шингээдэг (нарийн ширхэгтэй шилэн хөвөн г.м.) материалаар дүүргэж таазны талаас зуурмагаар өнгөлөх буюу гоёолын хавтангаар таглана (4-р зураг).
 
1-хучилтын хавтан; 2-цахилгааны суваг; 3-дэгээ
(дугуй ган ялтсанд гагнасан байна); 4-зуурмаг
(нүхний доод хэсгийн дүүргэлтийг энд харуулаагүй болно)
4 дүгээр зураг. Хучилтнаас (нэвт нүхтэй хучилт) таазны гэрэлтүүлэг рүү цахилгааны утас гаргах  шийдлийн схем
9.23.   Агааржуулах хоолойн /блок/ хийц нь сувгыг хооронд нь заагладаг хананы бүхэл бүтэн байдлыг (нэвт нүх, ан цав байхгүй) хангах ёстой. Агааржуулах хоолойн хэвтээ уулзварт зааг нь нягт бус байдлын улмаас нэг сувгаас нөгөө сувагруу дуу чимээ нэвтрэх боломж гаргаж болохгүй. Давхрын харгалдаах айлын салхивчийн босоо суваг нь нэгээс цөөнгүй давхар өнгөрсний дараа цуглуулах ба дамжуулах сувагтай нийлж болно.
АЖИГЛАЛТЫН КАБИН, ЗАЙНААС УДИРДАХ БАЙР, МАШИН ТӨХӨӨРӨМЖИЙН ХАЛХЛАВЧ БА БҮРЭЭСНИЙ ДУУ ТУСГААРЛАХ БҮТЭЭЦ
9.24.   Үйлдвэрийн цех болон зөвшөөрөгдөх түвшнээс давсан дуу чимээтэй талбайд ажилчид, үйлчилгээний хүмүүсийг дуу чимээнээс хамгаалахын тулд дуу тусгаарлах кабиныг ашиглана. Ийм кабинд хяналтын тавиур ширээ, технологийн үйл явц ба тоног төхөөрөмжийн удирдлагын самбар, мастер цехийн дарга нарын ажлын өрөөг байрлуулна.
Дуу тусгаарлах чанараар нь эдгээр кабиныг 4 зэрэгт хуваана.
Кабины ангиллаас хамаарч давтамжийн R октавт судал дахь агаарын дуу чимээг тусгаарлах чанарын утга 9 дүгээр хүснэгтэд дурдсанаас бага байх ёсгүй.
9 дүгээр хүснэгт
Кабины зэрэг
Геометрийн дундаж давтамжтай октавын судал дахь, Гц агаарын дуу чимээний тусгаарлалт R, дБ
63
125
250
500
1000
2000
4000
8000
1
25
30
35
40
45
50
50
45
2
15
20
25
30
35
40
40
35
3
5
10
15
20
25
30
30
25
4
-
-
5
10
15
20
20
15
Кабины хана, хучилтын элемэнтийн шаардагдах дуу тусгаарлалтын чанарыг (26) ба (27)-р томъёогоор тооцох ба үүнд -ийн оронд 7.4, 7.5 буюу 7.6-р зүйлд нийцүүлэн тооцсон кабиныг байрлуулах газар дахь дууны L даралтын тооцооллын октавт түвшин,  кабин дахь ажлын байрны зөвшөөрөгдөх октавт түвшин;  кабины акустик тогтмол хэмжигдэхүүн гэж авна.
9.25.   Шаардагдах дуу тусгаарлалтаас хамаарч кабиныг энгийн барилгын материалаар хийхээр төлөвлөх (тоосго, төмөр бетон гэх мэт), эсвэл угсармал буюу гагнааст каркасан дээр ган, хөнгөн цагаан, хуванцар, сарампай болон бусад хуудсан материалаар урьдаас бэлдэж угсарахаар төлөвлөнө. Кабины тусгаарлах бүтээц ба каркасанд чичиргээ дамжихаас хамгаалж түүнийг чичиргээнээс хамгаалах резинэн дэвсгэр дээр байрлуулна.
9.26.   Кабины доторх эзлэхүүн нэг хүнд 15 м³ оногдохооор байх ёстой. Кабины өндөр (дотор) 2.5 м-ээс багагүй байна. Кабин нь агааржуулах систем болон агаар сэлгэх системээр тоноглогдож, шаардагдах дуу чимээ намжаагчтай байна. Кабины дотор гадаргууны 50-70%-ийг дуу шингээх материалаар доторлосон байх ёстой.
Кабины хаалга хүрээгээрээ нягт жийрэгтэй, жийргээ шахаж өгөх тээг түгжээтэй байвал зохино. 1 ба 2-р зэргийн кабинд үүдний гонхтой давхар хаалга байх ёстой.
9.27.   Барилгын акустик бүсэд арга хэмжээ авахад зохимжгүй газар, өөрөөр хэлбэл, дуу чимээний эх үүсвэрийн яг дэргэд байрласан ажлын байрны дуу чимээг бууруулахад машин ба технологийн тоног төхөөрөмжийн дуу тусгаарлах бүрээсийг хэрэглэнэ, бүрээсийг нимгэн хуудсан материалаар (металл, хуванцар, шил г.м.) хийнэ.
Бүрээсний бүтээцийн акустик үр ашгийг түүний дуу тусгаарлалт , дБ - аар нь үнэлнэ.
9.28.   Машин эд агрегатын гаргаж байгаа дуу чимээ тооцооллын цэгт ядаж нэг октавын судалд зөвшөөрөгдөх утгаас 5 дБ ба түүнээс дээш утгаар илүү гарч, бусад технологийн тоног төхөөрөмжийн дуу чимээ яг энэ октавт судал дээр зөвшөөргөх түвшнээс (яг ижил тооцооллын цэгт) 2 дБ-ээр доош байгаа тохиолдолд дуу тусгаарлах бүрээсийг хэрэглэх нь зохимжтой.
Бүрээсний шаардагдах дуу тусгаарлах түвшинг давтамжийн октавт судалд дараахь томъёогоор тодорхойлно:
                                          (29)
Үүнд L- тооцооллын цэгт тухайн агрегатын үүсгэж байгаа дууны даралтын тооцооны октавт түвшин, дБ;
- дууны даралтын зөвшөөрөгдөх октавт түвшин, дБ;
- бүрээсний дотор өнгөлгөөний дуу шингээх итгэлцүүр;
- Тухайн агрегатын оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн ажлын дуу чимээний тооцоот түвшин  ба дууны даралтын зөвшөөрөгдөх , дБ түвшин хоёрын хамаарлаас шалтгаалсан засвар оруулга 10-р хүснэгтээр тодорхойлно.

10 дугаар хүснэгт
L           - L  , дБ
нэмэлт   ф
Дельта, дБ
2
4.3
3
3
4
2.2
5
1.6
6
1.2
7
1.0
8
0.8
9
0.6
Хэрвээ  хэмжигдэхүүн дундаж болон дээд давтамждаа 10 дБ-аас илүү гарахгүй бол бүрээсийг уян материалаар (винил, резин гэх мэт) хийж болно. Бүрээсний элементийг каркасан дээр бэхэлнэ.
Хэрвээ  хэмжигдэхүүн дундаж болон дээд давтамждаа 10 дБ-аас дээш байвал бүрээсийг хуудсан хавтант материалаар хийх хэрэгтэй.
9.29.   Металл бүрээсийг чичиргээ доргилтоос хамгаалах (хуудасан түрхлэг) материалаар бүрэх хэрэгтэй ба бүрэх зузаан нь хананы зузаанаас 2-3 дахин их байх ёстой. Бүрээсний дотор талд 40-50 мм-ийн зузаантай дуу шингээгч материалаар давхарлага хийнэ. Түүнийг механик нөлөөлөл, тоос болон бусад бохирдлоос хамгаалахын тулд 20-30 мкм зузаантай шилэн даавуу буюу нимгэн хальстай металл торыг ашиглана.
Бүрээсийг агрегат болон дамжуулах хоолойноос хөндий байлгана. Технологийн болон агааржуулах нүхийг дуу намжаагч ба нягтралжуулагчаар таглах ёстой.
АРАВ. ДУУ ШИНГЭЭХ БҮТЭЭЦ БА, ДЭЛГЭЦ, ХАШИЛТ
10.1.   Дуу шингээх хийцийг (дүүжин тааз, хананы доторлогоо, гүйлгүүрт болон ширхэгт шингээгч) ажлын байранд болон үйлдвэр ба олон нийтийн барилгын хүмүүс байнга байдаг бүсэд дуу чимээний түвшинг бууруулах зорилгоор ашиглана. Дуу шингээх доторлогооны талбай ба ширхэгт шингээгчдийн тоог тооцоогоор тодорхойлно.
10.2.   Хэрэв доторлогоо нь дуу чимээг шаардагдах түвшинд хүртэл хангалттай бууруулахгүй байх түүнчлэн дүүжин таазны оронд түүнийг хэрэглэхэд үр нөлөө багатай буюу хэрэглэх боломжгүй (үйлдвэрийн байр их өндөр, гүүрэн крантай, гэрэлтүүлэх буюу агааржуулах дээшээ гарсан гэгээвчтэй) үед дуу шингээх ширхэгийн шингээгчийг хэрэглэнэ.
10.3.   Дуу чимээ бууруулах, өрөө тасалгааны зохистой акустик шалгуур үзүүлэлтийг хангах үүднээс дорх байранд дуу шингээх хийцийг заавал хийнэ:
үйлдвэрийн газрын дуу чимээ ихтэй цехэд
тооцоолон бодох төвийн машин техниктэй зааланд
сургууль, эмнэлэг, зочид буудал, дотуур байрны коридор, амрах талбайд
төмөр зам, нисэх буудал  автовокзалын хүлээлгийн ба үйлчилгээний зааланд
спорт заал, усан сэлэлтийн бассейнд
дуу тусгаарлах кабин мөн тусгаарлах ба далдлах байранд.
10.4.   Дуу чимээний эх сурвалж ба тухайн хүний ажлын байрны (тухайн эх сурвалжийн үйлчилгээтэй шууд холбоогүй) хооронд ажлын байрыг шууд дуу чимээнээс хамгаалах дэлгэц байршуулна (7.5). Дэлгэцийг дуу шингээх бүтээцтэй хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй.
10.5.   Хашилт таславч нь дуу чимээний эх сурвалжийг бүх талаас нь тойруулан тавьсан дэлгэц юм. Дуу чимээний бусад эх сурвалжтай харьцуулбал тэднээс 15 дБ-аар илүү буюу түүнээс дээш дууны хүч чадалтай түвшин бүхий дуу чимээ үүсгэгчид хашилтыг хийх нь зохистой.
Дэлгэц болон хашилт таславчын хувилбарыг 5 дугаар зурагт харуулав.
а)
 
б)
 
в)
 
а-хавтгай; б- П-хэлбэртэй; в-хашилт таславч;
ИШ-дуу чимээний эх үүсвэр; 1-дэлгэц; 2-тооцооллын цэг
5 дугаар зураг. Акустик дэлгэцийн хэлбэр
ДУУ ШИНГЭЭХ БҮТЭЭЦ
10.6.   Ойсон дууны бүсэд байрлах тооцооллын цэг дэх дууны даралтын , дБ түвшинг бууруулах хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно:
                                                                       (30)
Үүнд k ба В - (1)-р томъёоныхтой адил;
 ба - мөн адил, гэхдээ дуу шингээх бүтээцийг суурилуулсны дараахь.
Ойсон дууны үйлчлэлийн бүсэд дуу чимээний эх үүсвэрээс 7.5-р зүйлд зааснаар r>=2  зайд дууны даралтын түвшинг хамгийн их бууруулах боломж нь    8-10 дБ байна гэдгийг бодолцох хэрэгтэй. Завсрын (0,5 байхад
10.7.   Дуу шингээх бүтээцийг таазан дээр болон хананы дээд хэсэгт байрлуулах нь зүйтэй. Дуу шингээх бүтээцийг салангид буюу зурвас хэлбэрээр байрлуулах нь зохимжтой. 250 Гц-ээс доош давтамжтай бол доторлогоог өрөө тасалгааны буланд байрлуулбал дуу шингээлт нь нэмэгдэнэ.
ДЭЛГЭЦ БА ХАШИЛТ ТАСЛАВЧ
10.8.   Шууд дуу чимээний үйлчлэлийн бүсэд (7.5) болон завсрын бүсэд орших ажлын байрны дууны даралтын түвшинг бууруулахын тулд Дэлгэцийг ашиглах хэрэгтэй. Дэлгэцийг дуу чимээний эх сурвалжид аль болох ойр байрлуулбал зохино.
10.9.   Дэлгэцийг хатуу хавтан материалаар эсвэл дуу чимээний эх сурвалж руу харсан гадаргууг дуу шингээх материалаар өнгөлсөн салангид самбараар хийх хэрэгтэй. В байрны акустик тогтмол хэмжигдэхүүнийг (2)-р томъёогоор, А дуу шингээгчтэй эквивалент талбайг (3)-р томъёогоор, дуу шингээх дундаж итгэлцүүр -ийг (4)-р томъёог тус тус тодорхойлоход дуу шингээгч нэмэгдэл зөөврийн дэлгэцийг бодолцож үзнэ.
10.10. Дэлгэц нь хавтгай (5-р зураг, а), мөн П хэлбэртэй (5-р зураг, б) байхад, түүний үр нөлөө нэмэгдэнэ. Хэрэв дэлгэц дуу чимээний эх үүсвэрийг хүрээлж байвал энэ нь хашилт таславч (5-р зураг, в) болох бөгөөд үр нөлөө нь Н өндөртэй хязгааргүй дэлгэцийнхэд дөхөж очно. Дэлгэцний шугаман хэмжээ нь дуу чимээний эх сурвалжийн шугаман хэмжээнээс дор хаяж 3 дахин их байх ёстой.
АРВАН НЭГ. БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ТОНОГЛОЛ
11.1.   Дуу чимээний горимд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг барилгын инженерийн тоноглолд дараахь зүйл орно. Үүнд:
-        агааржуулалтын болон агаарын солилцооны систем, агаарын халаалтын төхөөрөмж;
-        барилга доторх цахилгааны дэд станц (ТП);
-        цахилгаан шат;
-        барилга дотор байрлах бие даасан дулааны цэг (ИТП);
-        дээвэр дээрх халаалтын зуух
11.2.   Агаар солилцуулах ба салхивч болон агаарын халаалтын дуу чимээний эх үүсвэрт вентилятор, кондиционер, фанкойл, халаах хэрэгслэл (калорфер) агаар дамжуулан тохируулагч төхөөрөмж (дроссель, шибер, хавхлага, түгжээ) агаар хувиарлах төхөөрөг (торон ба сараалжин хаалт, тал бүрхүүл, салхин хөдөлгүүр) агаар дамжуулагчийн эргэлт ба салаалах хоолой тэдгээрийн шахуурга орно.
Дуу чимээний эх үүсвэрийн дууны шинж чанарыг агааржуулах тоног төхөөрөмжийн паспорт, товъёогт бичсэн байх ёстой.
11.3.   Вентиляторын дуу чимээг бууруулахын тулд:
· дууны хүч чадлын хамгийн бага хувийн түвшинтэй агрегатыг сонгох;
· вентиляторын ашигт ажиллагааны дээд горимд ажиллах боломжоор хангах;
· цахилгааны сүлжээний эсэргүүцлийг бууруулах болон илүүдэл даралт үүсгэх вентиляторыг хэрэглэхгүй байх;
· вентиляторын оролтын богино хоолойгоор агаар намуухан урсан орох боломжоор хангах.
11.4.   Агаар дамжуулагч хоолойгоор дамжин тархах вентиляторын дуу чимээг бууруулахын тулд:
-        төвийн (вентиляторын шууд дэргэд) болон төгсгөлийн дуу чимээ намдаагчийг (агаар дамжуулах хоолойн хуваарилах төхөөрөмжийн өмнө байрлах) тусгах;
-        агаар тохируулах ба хувиарлах төхөөрөмжөөс гарах дуу чимээний түвшинг үйлчилгээний байрны зөвшөөрөгдөх хязгаараас хэтрүүлэхгүйн тул шугаман дахь агаарын хөдөлгөөний хурдыг хязгаарлах.
11.5.   Агааржуулах системийн дуу чимээг намжаах зорилгоор яндан болон хавтгай цилиндр буюу хөндийтэй дуу багасгагчийг хэрэглэхээс гадна дотор талдаа дуу шингээх материалаар өнгөлсөн агаар дамжуулагч хоолой, түүний холбогчыг ашиглаж болно.
Дуу намжаагчийн загварыг дуу чимээ бууруулах шаардлагтай түвшин агаар дамжуулагчийн хэмжээ агаарын зөвшөөрөгдөх хурд зэргээс хамааруулан, зохих дүрэм журмаар тооцоолсоны үндсэн дээр сонгоно.
11.6.   Инженерийн тоноглол төхөөрөмжөөс барилгын бусад өрөө тасалгаа руу өндөр дуу чимээ нэвтрэн орохоос хамгаалахын тулд:
-        дуу чимээнээс хамгаалах өндөр шаардлага бүхий өрөөг вентиляторын өрөө, трансформаторын дэд станц, лифтний хонгил зэрэгтэй ойр байрлуулж болохгүй;
-        агрегатыг пүрш буюу резинэн чичиргээ тусгаарлагчийн тусламжтайгаар доргилтоос тусгаарлах;
-        вентиляторын бусад дуу чимээ ихтэй тоног төхөөрөмжтэй өрөө тасалгаанд дуу шингээх доторлогоо хийх;
-        эдгээр өрөө тасалгаанд уян суурьтай (сул) шал хэрэглэх;
-        дуу чимээтэй тоног төхөөрөмж байгаа өрөө тасалгаанд дуу тусгаарлагч бүхий тусгаарлах бүтээц төлөвлөх.
11.7.   Шалны уян суурийг (сул) өрөө тасалгааны бүх талбайг хамруулан 60-80 мм-ээс багагүй зузаантай төмөр бетон хавтан хэлбэрээр хийнэ. Уян давхаргыг 50-100 кг/м³ нягттай ширхэгт шилэн буюу эрдэслэг хавтан, сүлжмэлээр хийвэл зохимжтой. Материалын нягт 50 кг/м³ бол нийт ачаалал (хавтан ба агрегатын жин) 10 кПа, 100 кг/м³ бол нийт ачаалал 20 кПа - аас дээш гарах ёсгүй.
11.8.   Цахилгаан шатны цооногийг шатны хонгилд шатны өгслийн хооронд байрлуулах нь зүйтэй. Орон сууцны барилгын архитектур-төлөвлөлтийн шиийдэлээр цахилгаан шат талын ханын дагуу дуу чимээнээс хамгаалах шаардлагагүй өрөө тасалгааг (үүдэвч, коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө) байрлуулбал зохино. Цахилгаан шатны цооног бүхэн тус тусдаа суурьтай байх ёстой ба барилгын дунд бүтээцээс 40-50 мм-ийн өргөнтэй дуу чимээ тусгаарлагчаар тусгаарлагдсан байна.
11.9.   Барилга дотор байрлах шахуурганы станц трансформаторын дэд өртөө, халаалтын зууханд резин даавуун хоолой хэлбэртэй уян оруулга (шаардлагатай үед метал спирал арматурчлалтай) байвал зохино. Уян оруулгыг аль болох шахуургад ойр байрлуулах хэрэгтэй.
АРВАН ХОЁР. ХОТ СУУРИНЫ СУУРЬШЛЫН НУТАГ, ДЭВСГЭР
12.1.   Хот, тосгон суурин газрын суурьшлын бүсийг төлөвлөх, барилгажуулахад энэхүү нормын 6-р бүлэгт дурьдсан дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг хангах боломжийг харгалзан үзэх хэрэгтэй.
12.2.   Бичил хороолол, бүлэг орон сууц, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, сургууль, эмнэлгийн газрын талбайд тооцооллын цэгийг дуу чимээний эх үүсвэрт ойр талбайн захад газрын гадаргаас 1.5 м-ийн өндөрт сонговол зохино. Хэрэв энэ талбайн зарим хэсэг нь бусад объектын буюу барилга байгууламжын дуу чимээний хүрээнд, нөгөө хэсэг нь дуу авианы шууд үйлчлэлийн бүсэд байвал тооцооллын цэгийг дуу чимээний хүрээллийн бүсийн гадна авна.
12.3.   Энэ норм дүрмийн 6-р бүлгийн заалтын дагуу тархах дуу чимээний түвшинг тодорхойлохын тул орон сууц ба бусад барилгатай шууд нийлэх талбай дээр тооцооллын цэгийг, дуу чимээний эх үүсвэррүү харсан барилгын нүүрэн талаас 2 м зайнд газрын гадаргаас 12 м өндөрт сонгоно. Харин олон давхар бус барилгатай бол дээд давхрын цонхны түвшинд тооцооллын цэгийг авна.
12.4.   Суурийн газрын техник-эдийн засгийн үндэслэл болон ерөнхий төлөвлөгөө боловсруулахад суурьшлын бүсийн дуу чимээг бууруулахад чиглэсэн дараахь арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:
-        суурьшлын ба амралт-зугаалгын бүсийг үйлдвэрийн болон нийтийн аж ахуйн агуулах бүс ба тээврийн үндсэн сүлжээнээс зааглан нутаг дэвсгэрийг үйл ажиллагаагаар нь бүсчлэх;
-        хурдны болон ачаа тээврийн хөдөлгөөний гол замын чиглэлийг орон сууцны ба амралтын бүсийг тойруулан гаргах;
-        тусгай зориулалтын гол зам дээрх ачааны машины үндсэн хэмжээг тусад нь зааглаж тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний урсгалыг гудамж замын сүлжээгээр ялгавартай тогтоох;
-        орон сууцны хорооллоос алсуур өнгөрдөг (үйлдвэрийн болон нийтийн аж ахуйн агуулах бүс, төмөр замд зориулсан зурвасаар), нэвтрүүлэх чадвар сайтай гол гудамжны нэгээхэн хэсэгт тээврийн хэрэгслийн урсгалыг төвлөрүүлэх;
-        барилгажилтын үндсэн төвлөрлөөс тээврийн гол замыг тусгаарлахын тулд нэг чиглэлийн гол замыг нэгтгэн түүний эзлэх нутаг дэвсгэрийг өргөтгөх;
-        орон сууцны хороолол болон бүлэг орон сууцны эзэмшил талбайн хил дээр автомашины зогсоолын систем бий болгох;
-        хот нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн системийг бүрэлдүүлэх.
12.5.   Жижиг суурин газрын орон сууцны хороолол, бичил хорооллын нарийвчилсан ерөнхий төлөвлөгөөний төсөлд дуу чимээнээс хамгаалах дараахь арга хэмжээг тусгах хэрэгтэй:
Гол зам буюу төмөр замд ойр орших шаардлагатай дуу чимээ намдаагчаар хангагдаагүй хүн ам ихээр суурьшаагүй газарт орон нутгийн газрын гадаргын байгалийн болон хиймэл элементийг дуу чимээнээс хамгаалах дэлгэц болгон ашиглаж болно тухайлбал далан босгох, хөрсийг зайлуулах, асгаас хийх, хана хонгил барих түүнчлэн тэдгээрийг хослуулах (жишээ нь, асгаас+хана). Ийм дэлгэц нь цөөн давхартай намхавтар барилгад үр ашигтай байна;
Төв замын дагуу нүүрэн талд дуу чимээнээс хамгаалагдсан барилгыг барих нь хотын орон сууцны хороолол, бичил хорооллын доторх орон зай, сууцны барилгыг тээврийн хэрэгсэллийн дуу чимээнээс хамгаалах дэлгэц хаалт болно.
12.6.   Дэлгэцийн зориулалтаар сууцны бус зориулалттай тухайлбал дэлгүүр, гараж, нийтийн ахуйн үйлчилгээний барилгыг ашиглана, гэхдээ эдгээр барилга гол төлөв хоёр давхраас илүүгүй байдаг болохоор түүний халхлах үр нөлөө их биш байна. Хамгийн үр нөлөөтэй нь дуу чимээнээс хамгаалагдсан олон давхар орон сууцны болон засаг захиргааны барилга байна.
12.7.   Дуу чимээнээс хамгаалагдсан орон сууцны барилгад:
айлын туслах өрөө тасалгаанд (гал тогоо, халуун усны ба ариун цэврийн өрөө), нийтийн хэрэгцээний хэсэг (шат, цахилгаан шат, коридор), түүнчлэн 3 болон түүнээс олон өрөөтэй айлын нэгээс олонгүй өрөөг дуу чимээний эх үүсвэрлүү (гол зам) чиглэсэн байхаар тооцсон архитектур-төлөвлөлтийн өвөрмөц шийдэлтэй барилга;
гол зам руу харсан нүүрэн талдаа дуу чимээнээс хамгаалах шаардлага хангасан цонхтой барилга;
өвөрмөц архитектур-төлөвлөлтийн шийдэлтэй бөгөөд гол зам руу харсан өрөө нь дуунаас хамгаалах цонхтай дээрх 2 хэв шинжийг хосолсон барилга.
12.8.   Дуу чимээнээс хамгаалагдсан барилгын зураг төсөлд нарны ээвэрлэлт ба агаарын солилцооны норматив шаардлагыг заавал хангах хэрэгтэй, өөрөөр хэлбэл, тусгай төлөвлөлтийн шийдэлтэй барилгыг гудамжны хойд талд өргөрөгийн дагуу байхаар бариж болохгүй. Дуунаас хамгаалах цонх нь дуу намжаагчтай агааржуулах төхөөрөмжтэй байх ёстой. Агааржуулалтын болон агаарын солилцооны механик системтэй барилгад энэ шаардлага хамаарахгүй.
12.9.   Дуу чимээнээс хамгаалсан барилгыг олон давхар өндөр, их урт хэмжээтэй, дуу чимээний эх үүсвэрт аль болох ойр барих нь урашигтай дэлгэцийн үүрэг гүйцэтгэнэ. Хот байгуулалтын норм ба гаднах  тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлах шинжийг тооцсоны үндсэн дээр эдгээр барилгыг гол гудамж, төмөр замд хамгийн ойр байвал зохино.
12.10. Гудамжны нүүрний эгнээний барилгын тэнхлэгт ойр хороолол доторх орон зайн бүсэд сургуулийн өмнөх насны хүүхдийн барилга, сургууль, эмнэлэг, амрах талбайг байрлуулах хэрэгтэй.
Барилгажилтын нүүрний цувааны барилгын хоорондын зайн эсрэг талд орших бүсэд худалдаа, нийтийн хоол, холбоо ахуйн, үйлчилгээний байгууллагыг, байрлуулбал зохино.
12.11. Дуу чимээнээс хамгаалах дэлгэцийн үр нөлөөг дээшлүүлэхийн тулд ийм үүрэг бүхий барилгыг гудамж замын хөдөлгөөний ба тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг тооцож үзэн гол зам буюу төмөр замаас хамгийн бага зайд байрлуулбал зохино.
12.12. Барилгын дэлгэцэн хананы материал нь удаан эдэлгээтэй, агаарын болон гадагшлах хийн нөлөөлөлд тогтвортой байх ёстой.
Дэлгэцийг доторлох дуу шингээгч материал нь тогтвортой физик-механикийн болон дуу шингээх шинж чанартай бөгөөд, биологийн ба чийгэнд тэсвэртэй, хорт бодис ялгаруулдаггүй байвал зохино.
АРВАН ГУРАВ. ЗААЛНЫ АКУСТИК ЧАНАР
13.1.   Заалны акустик төлөвлөлтийн үйл явц дараахь зүйлсийг агуулна. Үүнд:
-        заалны эзлэхүүн-төлөвлөлтийн шийдэлд нийцэх ерөнхий шаардлагыг хангасан овор хэмжээ, талбайг сонгох;
-        статистик онолоор заалны акустикийн ерөнхий үнэлгээний үнэн зөвийг шалгах;
-        заалны эзлэхүүний тохиромжтой чанарт хэрхэн нийцэж байгааг (6 дугаар зураг) болон тусгаарлах бүтээцэд шаардлагатай засвар оруулахын тулд заалны реверберацийн үеийн давтамжит шинжийг тооцоолох;
 
Реверберацийн хугацаа "С"
 
10³
Заалны эзлэхүүн, м³
104
1 – Илтгэлийн ба бишгүүрт хөгжимд зориулсан заал; 2 - симфони хөгжмийн заал, 3 - цөөхүүл хөгжмийн заал, дуурийн театрын заал, 4 - олон зорилгод чиглэсэн заал, хөгжимт драмын театрын заал, биеийн тамирын заал; 5 - лекциийн заал, хурлын заал, драмын театрын заал, киноны заал, зорчигчдын заал
6 дугаар зураг. Төрөл бүрийн зориулалттай зааланд тэдгээрийн эзлэхүүнээс
хамаарсан дундаж давтамж дахь (500 – 1000 Гц)
реверберацийн боломжит хугацаа
-        тусгаарлагчийн хэлбэр галбираас шалтгаалан төсөлд засвар хийж зааланд график задлан шинжилгээ хийнэ;
-        заалан дахь дууны талбайн тархалтыг сайжруулах арга хэмжээг боловсруулах;
-        тохиромжтой бүсэд шаардлагатай бол төсөлд нэмэлт засвар оруулахад юмсын зохицол дахь хэсгийн акустик шалгуурыг тооцоолох;
-        заалны дуу чимээний гормид үнэлгээ өгч шаардлагатай бол түүний хуваарилалтыг сайжруулах арга хэмжээ боловсруулах;
-        заалны электроакустикийн горимд үнэлгээ өгч шаардлагатай бол сайжруулах арга хэмжээний санал боловсруулах.
13.2.   Заал бүхэн эзлэхүүн-төлөвлөлтийн хос шийдлийн үндсэн шаардлагад нийцсэн байх ёстой ба заал нь тухайн зориулалтаас хамаарч дараахь ялгаатай байна:
Нэг үзэгчийн суудалд оногдох агаарын хувийн эзлэхүүн м³-ээр тодорхойлогдоно. Үүнд:
драмын театр, танхим, хурлын зааланд
4-5
хөгжимт драмын театр, хошин урлагийн театрын зааланд
5-7
дуурь бүжгийн театрын зааланд
6-8
цөөхүүл хөгжмийн концертын зааланд
6-8
симфони хөгжмийн концертын зааланд
8-10
хор дуу ба бишгүүрт хөгжмийн концертын зааланд
10-12
олон зорилгоор ашиглах зааланд
4-6
орчин үеийн эстрад хөгжмийн концертын зааланд (киноконцертын зааланд)
4-6
Заалны уртын , дээд хэмжээ метрээр:
драмын театр, танхим ба хурлын зааланд
24-25
хошин урлагийн театрт
28-29
дуурь бүжгийн театрт
30-32
цөөхүүл хөгжмийн концертын танхимд
20-22
симфони хөгжим, хор дуу бишгүүрт хөгжмийн концертын заалад
42-46
1000-аас дээш суудалтай олон зорилгот зааланд
30-34
орчин үеийн эстрадын хөгжмийн концертын зааланд
48-50
Дууны талбайн хүрэлцээтэй нэвчилтийг тааруулахын тулд заалны хэлбэр, харьцааг зөв сонгох хэрэгтэй.
Заалны үндсэн хэмжээ ба харьцааг дараахь нөхцлөөр сонгоно.
L <= ; В = /L; Н = V/ ; 1 < L/В < 2; 1 < В/Н < 2,
Үүнд L- заалны урт (түүний төв тэнхлэгийн дагуу), м;
- заалны уртын зөвшөөрөгдөх хязгаар, м;
В ба Н- заалны өргөн ба өндөр, м;
V- заалны агаарын нийт эзлэхүүн, м³;
- заалны шалны талбай, м².
Хөндлөн таазтай байгуулалтаараа тэгш өнцөгт хэлбэртэй заалыг 200 хүртэл хүний багтаамжтай лекцийн зориулалтаар ашиглаж болно. Бусад бүх тохиолдолд үзэгчдийн танхим нь 10-12°-ийн өнцөгөөр өргөсөн тарпец хэлбэртэй байвал зохино. Параллель хавтгай гадаргуу нь эрвэлзсэн сонсголыг бий болгож, дуу авиаг нугаларсан тахир шугаман даялтай болгох аюултай.
13.3.   125-4000 Гц-ийн давтамжийн нормчлогдсон цар хүрээнд байгаа статистик акустикийн аргаар шинжилж байгаа заалны шинж чанарыг ашиглах боломжийг шалгахын тулд критик Гц давтамжийг тодорхойлох хэрэгтэй. Критик давтамжаас дээш байвал агаарын эзэлхүүний олон тооны өөр давтамж ажиглагддагийг дараахь томъёоноос харж болно.
                                                                   (31)
Хэрэв тооцоогоор <=125 Гц, байвал заалны реверберацийн цаг, сек.-ийг 125, 250, 500, 1000, 2000 ба 4000 Гц-ийн дундаж геометрийн давтамжтай 6 октавт давтамжийн судалд дараахь байдлаар тодорхойлно:
125-1000 Гц цар хүрээнд дараахь томъёогоор тодорхойлно
                                                                   (32)
2000-4000 Гц-ийн цар хүрээнд дараахь томъёогоор тодорхойлно
                                                          (33)
Үүнд: V- заалны эзэлхүүн, м³;
- заалан дахь дуу шингээх чадварын дундаж итгэлцүүрийг (4)-р томъёогоор тодорхойлно;
S- заалны тусгаарлах бүтээцийн нийт талбай, м²;
n- агаар дахь дуу шингээх чадварыг тооцсон итгэлцүүр. 2000 Гц октавт n=0,009; 4000 Гц октавт n=0,022.
Дуу шингээх эквивалент талбайн нийт хэмжээг (3)-р томъёогоор тодорхойлох ба үзэгчдийн суудлын дүүргэлтийг 70%-аар авна.
Төрөл бүрийн зориулалттай заалны эзлэхүүнээс хамаарсан реверверацийн хугацааны оновчтой утгыг 500-1000 Гц дундаж давтамжийн хүрээнд авч 6-р зурагт харуулав. Дурдсан хэмжээнээс зөвшөөрөгдөх хазайлт +/-10%. Үүнээс гадна 25 Гц октавын судалд реверверацийн хугацааны хэмжээнд өсөлт гарч болох ба энэ нь 20%-аас ихгүй байна.
Хэрвээ заалны реверберацийн хугацаа  давтамжийн ядаж нэг судалд -гээс ялгарч байвал -г -тэй ойртуулахын тулд зохион бүтээх шийдэлд зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй.
>125 Гц үед 125 Гц-ийн октавын судалд (31)-р томъёогоор гаргаж авсаныг багцаалсан дүн гэж үзэж болно.
13.4.   Заалны зурагт явуулсан задлан шинжлэлийн зорилго нь: хана ба таазнаас ойх анхны тусгал үг ярианд : 20-25 м/сек, хөгжмийн аялгуунд 30-35 м/сек зөвшөөрөгдөх хоцролттойгоор сонсогчдын суудлын бүсэд жигд ирэх эсэхэд хянахад чиглэгдэнэ. Бүх дүрслэл цацрагийн (геометрийн) оптикийн хуулиар явагдана. Эхний ойлтын тусгалын хоцролт , м/сек-ыг дараахь томъёогоор тодорхойлно.
                                                                (34)
Үүнд - дуу чимээний ойсон замын урт, м;
- шууд дуу чимээний замын урт, м;
с - агаар дахь дуу чимээний хурд (с = 340 м/сек).
Дуу чимээний эх үүсвэр ба хүлээн авагчийн өгөгдсөн байдалд судалж буй ойлтын гадаргуу бүрийг байгуулахаасаа өмнө дууг ойлгохуйцаар байгуулахад түүнийг, ашиглаж болох эсэхийг шалгах хэрэгтэй. Геометрийн ойлтын боломжит хэрэглээ нь дууны долгионы урт, ойлгох гадаргууны хэмжээ, дуу чимээний эх үүсвэр ба хүлээн авах цэг рүү хандсан түүний байрлал зэргээс хамаарна. Хэрвээ ойлгогчийн хамгийн бага тал нь 1.5-2.0 метрээс багагүй байвал геометрийн тусгалыг ашиглах боломжтой гэж үзнэ.
Шууд дуу авианы үйлдлийн радиус  нь үг ярианд 8-9 м, хөгжмийн хувьд      10-12 м байна.  хязгаарын хүрээн дотор үзэгчдийн суудал дээр ойлтын тусламжтайгаар шууд дуу авиаг нэмэгдүүлэх шаардлагагүй.  - ээс эхлээд эхний идэвхтэй ойлт үзэгчдийн суудлын бүх хэсгийг бүрхэх ёстой. Хэрвээ хана, таазны гадаргуу салангид хэсгээс бүрдэж байвал зэргэлдээ элементийн ойлт бие биеэ хучин, ойсон дуу авиагүй "чимээгүй орчин"-г үлдээхгүй байхаар зохион байгуулагдсан байх ёстой.
Харьцангуй өндөр бөгөөд өргөн зааланд үзэгчдийн тэргүүн эгнээнд эхний ойлт хожимдолтой хүрч очих том аюул гарна. Энэ үзэгдлийг засахын тулд гол үүд орчмын хана болон таазанд дуу ойлгох тусгай бүтээцийг барих хэрэгтэй. Ийм бүтээцийн зарчмын схемийг 7 дугаар зурагт харуулав.
 
а-лекцийн заал; б-драмын театрын заал; в-хөгжимт театрын заал
7 дугаар зураг. Эхний ойлтыг заалны гүнрүү чиглүүлсэн гол үүдний чимэглэл
 
13.5.   Зургийн график шинжилгээг хийж, зааланд урьдах ойлтын оновчтой бүтцийг бий болгохын тулд ийм үүрэггүй гадаргууг дуу чимээний нэвчих талбай үүсгэхэд ашиглах ба янз бүрийн хэлбэртэй дуу сарниулагч элементийг идэвхтэй зааглах замаар сарнисан, чиглэгдээгүй дуу авианы ойлтыг үүсгэхэд ашиглана. Энэ нь тагт, тал багана, ухалдас зэрэг тэгш бус гадаргууд хуваах замаар бий болно.
Гөлгөр том гадаргуун дууны орон зайг сайн нэвтрүүлэх чадваргүй. Ялангуяа бие биедээ параллель гөлгөр хавтгайн хооронд дуу авиа олон дахин ойсноос нээлттэй өнцгийн нөлөөг үүсгэнэ. Ийм ханыг хэсэглэн хуваах нь дээрх нөлөөллийг сулруулж нэвчилтийг нэмэгдүүлнэ. Иймд эд ангийн хэмжээтэй адилавтар урттай дууны долгион сайн сарнидаг.
Хэрэв ханын гадаргуугийн хэсэгчилсэн хуваалтын хоорондох зай жигд биш өөрөөр хэлбэл гадаргуугийн зэргэлдээх хуваалт харилцан адилгүй байвал саринуулах нөлөө нь нэмэгддэг.
Ийм учраас тагт, лоож, жигд бус ханын нь давтамжийн доод түвшиндээ талбайн нэвчих чанарыг нэмэгдүүлнэ. Архитектурын практикт ашиглагддаг тал багана үндсэндээ дундаж болон өндөр давтамжид нэвчих чанар сайтай байна.
13.6.   Заалны хэлбэрийн акустик төсөл болон бүтээцийн интерьерийг төлөвлөж дууссаны дараа өрөө тасалгааны импульсын шинжийг компьютерийн аргаар загварчлах үг ярианы /үг ярианы ойлгомжтой тод сонсдох бодит шалгуур хэмжүүр/ болон хөгжим талаас нь /тод сонсдолтын индекс, орон зайн сэтгэгдлийн түвшин, дууны чанга сулын индекс/ байршлын акустик шалгуурыг шалгаж тооцоолж үзэх хэрэгтэй. Компьютерийн орчин үеийн аль нэг программын тусламжтайгаар цацраг буюу хуурмаг эх сурвалжыг ажиглан судлах тодорхой аргаар загварчлалыг гаргана. Хэрвээ аль нэг критерээрээ оптимумын бүсээс ялгарч байвал заалны төсөлд нэмэлт засвар хийх хэрэгтэй.
13.7.   Арын хана таазанд 90 градус буюу түүнээс бага градусын өнцөг үүсгэж байвал театрын цуурай гэж нэрлэгдэх тааз ба хананаас дуу авианы эх үүсвэр рүү чиглэсэн хоцролт ихтэй авианы тусгал үүснэ. Ийм цуурайг арилгахын тулд арын хананы таазны хэсгийг налуу хийх эсвэл заалны арын ханыг налуу хийх хэрэгтэй /8 дугаар зургийг үз/.
 
а , б - "театрын цуурай"-тай;
в - д - "театрын цуурай" - гүй
8 дугаар зураг. Заалны тааз буюу арын хананы загвар
13.8.   Заалны тусгаарлах бүтээцийн их хүнхэр гадаргуун (бөмбөгөр орой, хүнхэр бүрхэвч, байгуулалтан дээрээ  хүнхэрдүү арын хана) нь тусгалын төвлөрлийн аюулыг бий болгож дуу авиа нь заалны нэг хэсэгт хүчтэй цуурай үүсгэн заалны бусад хэсэгт тусгал байхгүй болгоно.
Бөмбөгөр оройт төслийн 3 хувилбарыг 9 дүгээр зурагт харуулав. А нь хамгийн оновчгүй шийдэл. Бөгөөд бөмбөгөр оройн мурийн радиус заалны өндөртэй тэнцүү байхад дуу авиа заалны голд төвлөрнө. Б нь мурийн радиус заалны өндрийн хагастай тэнцүү ба тусгал фокусын цэгээр дамжин цааш шалны талбайгаар тархна. В нь мурийн радиус нь заалны өндрийг 2 дахин авсантай тэнцүү энд дуу авиа бөмбөгөр оройгоос параллель цацрагийн багц хэлбэрээр тархана.
а)
 
r  h
б)
 
r  1/2h
в)
 
r  2h
г)
 
д)
 
9 дүгээр зураг. Бөмбөгөр оройтой заалны шийдлийн хувилбар
Хэрвээ бөмбөгөр оройн хэлбэрийг өөрчлөх боломжгүй бол (жишээ нь, циркийн барилга) дуу авианы солбилцлын уулзвар үүсгэхгүй байхын тулд бөмбөгөр оройн гадаргууг хэсэгт хуваах аргыг хэрэглэх (зураг 9.г ба 9.д) буюу оройны дотор талыг дуу шингээх материалаар доторлох хэрэгтэй.
13.9.   Үзэгчдийн зааны дуу чимээний норматив горимыг хангахын тулд:
-        архитектур төлөвлөлтийн шийдэл гаргахдаа эрч ихтэй дуу чимээний эх үүсвэр бүхий тасалгааг үзэгчидийн заалтай ойр байрлуулахгүй байх (салхивчны вентилятор ба хөөрөгний өрөө г.м.);
-        заалны тусгаарлах бүтээцийг шаардагдах дуу тусгаарлагчтай барих ба харьцангуй бага дуу тусгаарлагч элементэд (цонх, хаалга) голлон анхаарах;
-        агааржуулах кондиционер болон салхивчны системийн дуу чимээг зөвшөөрөгдөх түвшинд хүртэл бууруулах арга хэмжээ авах (дуу намжаагч тавих, агаар хуваарилах төхөөрөмж дэх агаарын хурдыг хязгаарлах)
13.10. Заалны электроакустик хэсгийн төлөвлөлтийг заалны ердийн акустик тооцооллын урд өмнөх параметр дээр тулгуурлан тусгай хөтөлбөрөөр дээр боловсруулбал зохино.

 
А. Хавсралт
(Заавал мөрдөх)
ҮНДСЭН НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Нэвтрэх дуу чимээ: Тухайн байрны гадна үүссэн дуу чимээ тусгаарлах бүтээц, агааржуулах систем, усан хангамж ба халаалтын системээр дамжин тухайн байранд нэвтрэх дуу чимээ.
Тогтмол дуу чимээ: Дуу авианы түвшин нь MNS OIML R 102-д заасан дуу чимээ хэмжигчийн "удаан" гэсэн горимон дээрх хугацааны хэмжилтээр 5 дБА-аас ихгүй хугацаанд өөрчлөгдөж байгаа дуу чимээ.
Тогтмол бус дуу чимээ: Дуу авианы түвшин нь MNS OIML R 102-д заасан дуу чимээ хэмжигчийн "удаан" гэсэн горимон дээрх хугацааны хэмжилтээр  5 дБА-аас их хугацаанд өөрчлөгдөж байгаа дуу чимээ.
Суурь /дэвсгэр/ дуу чимээ: Дуу чимээний спектрт сонсдохуйц бүдэг аястай дуу чимээ. Дуу чимээний өнгө аясыг нэг судал дахь түвшинг бусад судлаас 10 дБ-ээс багагүйгээр нэмэгдүүлэх замаар гуравт октавт давтамжийн судалд хэмжиж тогтооно.
Импульст дуу чимээ: Дуу авианы түвшинг MNS OIML R 102-д заасан дуу чимээ хэмжигчийн "импульс" ба "удаан" горим дээрх дБАI ба дБА хугацааны хэмжилтээр харгалзан хэмжигдэх, өөр хоорондоо 7 ба түүнээс дээш дБА-аар ялгаатай нэг буюу хэд хэдэн дуу авианы дохиоллоос /импульсаас/ бүрдэх тогтмол бус дуу чимээ.
Дууны даралтын түвшин: Дууны даралтын квадратыг дууны босго даралтын квадратад харьцуулсан дБ-ээр хэмжигдэх аравдагч аравтын логарифм (  Па).
Дууны даралтын октавт түвшин: Давтамжийн октавт судал дахь дБ-ээр хэмжигдэх дууны даралтын түвшин
Дууны түвшин: MNS OIML R 102-ийн дагуу дуу чимээ хэмжигчийн давтамжийн тодорхойлолтын А-д зааснаар засварлагдсан норматив давтамжийн цар хүрээн дэх дуу чимээний даралтын түвшин.
Дууны эквивалент /энергийн хувьд/ түвшин: Тодорхой дБА интервалын хугацааны турш үргэлжлэх тогтмол бус дуу чимээтэй ижил дууны даралтын дундаж квадрат утгатай тогтмол дуу чимээний дууны түвшин.
Дууны хамгийн их түвшин: Нүдэн багцаагаар хэмжихэд, шууд харуулах багажийн (дуу чимээ хэмжигчийн) дээд үзүүлэлтэд нийцэх тогтмол бус дуу чимээний дууны түвшин буюу автоматаар үнэлэх төхөөрөмжөөр (статистик анализатораар) хэмжих интервалын үргэлжлэх хугацааны нэг хувьтай тэнцэх хугацаан дахь дууны ихсэх дээд түвшин.
Цохилтын дуу чимээг хучилтаар тусгаарлах: Цохилтын дуу чимээг хучилтаар бууруулахыг тодорхойлох хэмжигдэхүүн.
Агаарын дуу чимээг тусгаарлагч (дуу тусгаарлагч) R: Өөрөөр нь нэвтрэн өнгөрөх дууг багасгах хэмжээг тусгаарлах бүтээцийн чадвар гэж үзнэ. Энэ нь тусгаарлах бүтээцэд хүрч байгаа дууны энергийг түүний нэвтлэн гарч буй энергид харьцуулсаны аравдагч аравтын логарифм хэлбэртэй байна. Энэ нормд дурдьсан агаарын дуу чимээний тусгаарлагч гэдэг нь тусгаарлах бүтээцийн талбайг хамгаалагдсан өрөөний дуу шингээх эквивалент талбайтай тэнцүү гэсэн нөхцлөөр авсан хоёр байрыг тусгаарлаж буй халхавчийн (ханын) шилжүүлсэн дууны даралтын түвшингийн бууралтыг (дБ) хэлнэ.
                                                               (А.1)
Үүнд - дууны эх үүсвэртэй өрөө тасалгаан дахь дууны даралтын түвшин, дБ;
- хамгаалагдсан өрөө тасалгаан дахь дууны даралтын түвшин, дБ;
S- тусгаарлах бүтээцийн талбай, м²;
А- хамгаалагдсан өрөө тасалгаан дахь дуу шингээлтийн эквивалент талбай, м².
Хучилтан доорх цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшин : Хучилтын дуу чимээ тусгаарлалтыг тодорхойлох үзүүлэл нь (хучилтан дээрх стандартын цохилтын машины ажиллагаагаар хучилтан доорх байранд үүсэх дууны даралтын түвшингээр илэрхийлэгдэх) байрны =10 м² эквивалент талбайд шилжүүлсэн дуу шингээх хэмжээ болно. Стандарт цохилтын машин нь 0.5 кг жинтэй 5 алхтай ба 4 см-ийн өндрөөс секундад 10 цохилт хийх давтамжтай байна.
Агаарын дуу чимээг тусгаарлах давтамжийн  шинж чанар: 100-3150 Гц-ийн цар хүрээн дэх давтамжийн гуравдагч октавт судлалд агаарын дуу чимээ R - ийг тусгаарлах хэмжигдэхүүн (график буюу хүснэгт хэлбэрээр).
Хучилтын доорх цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшний давтамжийн шинж чанар: 100-3150 Гц-ийн цар хүрээн дэх давтамжийн гуравт октавт судал дахь хучаас доорх цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшингийн дБ хэмжигдэхүүн (график буюу хүснэгт хэлбэрээр).
Агаарын дуу чимээ тусгаарлах индекс : Халхлагчийн дуу тусгаарлах чадварыг нэг тоогоор үнэлэхэд ашиглагддаг хэмжигдэхүүн. Агаарын дуу чимээг тусгаарлах давтамжийн дБ шинжийг үнэлгээний тусгай муруйтай харьцуулан тодорхойлно.
Цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшингийн индекс : Цохилтын дуу чимээнд хучилтын тусгаарлах чадварыг нэг /оронтой/ тоогоор үнэлэхэд ашиглагддаг хэмжигдэхүүн. Хучилтын доорх цохилтын дуу чимээний шилжүүлсэн түвшингийн давтамжийн үзүүлэлтийг (дБ) үнэлгээний тусгай муруйтай харьцуулан тодорхойлно.
Цонхны дуу тусгаарлалт : Цонхны агаарын дуу чимээ тусгаарлалтыг үнэлэхэд ашиглагдах хэмжигдэхүүн. Хотын нийтийн тээврийн урсгалаас бий болдог гадаад дуу чимээний тусгаарлалт, дБА-аар тодорхойлогдоно.
Дууны хүч чадал: Нэгж хугацаан дахь дуу чимээний эх үүсвэрээс цацарч байгаа энергийн тоо, Вт.
Дууны чадлын түвшин: дууны чадлыг босоо чадалд харьцуулсан аравдагч аравтын логерифм (  Вт).
Дуу шингээлтийн итгэлцүүр : Гадаргуугаас үл цацрах дууны энергийн хэмжээг уналтын энергийн хэмжээнд харьцуулсан харьцаа.
Дуу шингээх эквивалент талбай (гадаргуу буюу эд зүйлсийн талбай): Дуу шингээх итгэлцүүртэй =1 (дуу шингээх нягтшил) гадаргууны талбай тухайн гадаргуу буюу эд зүйлтэй адил тооны дууны энергийг шингээнэ.
Дуу шингээх дундаж итгэлцүүр : тасалгаан дахь дуу шингээх эквивалент бүх  талбайг (тоног төхөөрөмж, хүмүүсийн дуу шингээлтийг оруулсан бүх гадаргуу) тасалгааны бүх гадаргуугийн нийт талбайд  харьцуулсан харьцаа.
                                                       (А.2)
Гудамж, замын хөдөлгөөн, төмөр зам, агаарын тээвэр, үйлдвэрийн бүс болон тусдаа үйлдвэрийн ба эрчим хүчний объектын дуу чимээний карт: Тухайн газар дээрх 5 дБА интервалтай янз бүрийн дууны түвшингийн шугамыг оруулсан дуу чимээний эх үүсвэртэй нутаг дэвсгэрийн карт.
Дуу чимээнээс хамгаалагдсан барилга: Өвөрмөц архитектур төлөвлөлтийн шийдэлтэй орон сууцны барилгын нэг болон хоёр өрөөтэй айлын нэг сууцны өрөө, 3 өрөөтэй айлын сууцны хоёр өрөө нь тус тус хотын гол замын эсрэг зүг рүү харсан байхаар төлөвлөх
Дуу чимээнээс хамгаалах цонх: Дуу чимээг хангалттай тусгаарлаж чадахын зэрэгцээ тасалгааны хэвийн агаар солилцоог хангах тусгай салхижуулалтын төхөөрөгтэй цонх.
Дуу чимээнээс хамгаалах дэлгэц: Дуу чимээг бууруулах зорилгоор автомашины болон төмөр замын дагуу байгуулсан хана, шороон асгаас далан хонгил зэрэг байгууламж.
Ревербераци: Дууны эх үүсвэрийн ажил зогссоны дараа тасалгаанд дууны энерги аажмаар унах үзэгдэл.
Реверберацийн хугацаа Т: Дууны эх үүсвэрийг зогсоосноос хойш дууны даралтын түвшин 60 дБ-д хүрэх хугацаа.

 
АГУУЛГА
1.      ХАМРАХ ХҮРЭЭ                                                                                                                   3
2.      НОРМАТИВ ИШЛЭЛ                                                                                                            3
3.      НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ                                                                               3
4.      ЕРӨНХИЙ ЗҮЙЛ                                                                                                                   3
5.      ДУУ ЧИМЭЭНИЙ ЭХ СУРВАЛЖ БА ТҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ                             6
6.      ДУУ ЧИМЭЭНИЙ ЗӨВШӨӨРӨГДӨХ ТҮВШИН                                                               7
7.      ТООЦООЛЛЫН ЦЭГ ДЭХ ДУУНЫ ДАРАЛТЫН
ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ                                                                                       10
8.      ДУУ ЧИМЭЭНИЙ ШААРДАГДАХ БУУРАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ                    17
9.      БАРИЛГЫН ТУСГААРЛАХ БҮТЭЭЦИЙН ДУУНЫ ТУСГААРЛАЛТ                       18
Норматив дуу тусгаарлагчийн шаардлагыг хангасан
тусгаарлах бүтээцийг төсөллөх зөвлөмж                                                                        26
Давхар хоорондын хучилт                                                                                                 26
Дотор хана ба хамар хана                                                                                                 27
Уулзвар зааг ба зангилаа                                                                                                  28
Инженерийн тоноглолыг тусгаарлахбҮтээцэд байрлуулах нь                                    28
Ажиглалтын кабин, зайнаас удирдах байр, машин төхөөрөмжийн
халхлавч ба бүрээсний дуу тусгаарлах бүтээц                                                              30
10.    ДУУ ШИНГЭЭХ БҮТЭЭЦ БА ДЭЛГЭЦ, ХАШИЛТ                                                       32
Дуу шингээх бүтээц                                                                                                              34
Дэлгэц ба хашилт таславч                                                                                                 34
11.    БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ТОНОГЛОЛ                                                                     34
12.    ХОТ СУУРИНЫ СУУРЬШЛЫН НУТАГ, ДЭВСГЭР                                                     36
13.    ЗААЛНЫ АКУСТИК ЧАНАР                                                                                              38
ҮНДСЭН НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ                                                           44