A

A

A

Бүлэг: 1979
 Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
 сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 03 дугаар хавсралт
 
БЕТОН БА УРЬДЧИЛАН ХҮЧИТГЭЭГҮЙ АРМАТУРТАЙ ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦ
 
БД 52-105-10
 
УДИРТГАЛ
Энэхүү дүрмийн эмхэтгэл нь "Бетон ба төмөр бетон бүтээц. Үндсэн дүрэм" БНбД 52-01-10-н зайлшгүй шаардлага биелэгдэх нөхцөлийг хангах, урьдчилан хүчитгээгүй арматуртай хүнд бетонон үйлдвэрийн ба иргэний барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээцийг тооцох болон зураг төсөл боловсруулах талаарх зөвлөмжийг агуулна.
Тодорхой барилга ба байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээцийг төсөллөх үед барилгын дүрмийг хэрэглэх нь захиалагчийн эсвэл зураг төслийн байгууллагын эрх мэдэлд хамаарна. Энэ барилгын дүрмийг хэрэглэх тохиолдолд түүнд тогтоогдсон бүх шаардлагууд биелэгдсэн байх ёстой.
Барилгын дүрэмд орсон физик хэмжигдэхүүнүүдийн нэгж нь доор дурдсан хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. Хүч - ньютоноор (Н) эсвэл килоньютоноор (кН); шугаман хэмжээнүүд –мм-ээр (огтлолын хувьд) эсвэл м-ээр (элемент ба түүний хэсгүүдийн хувьд); хүчдэл, эсэргүүцэл, харимхай модуль-мегапаскалиар (МПа); тархсан ачаа ба хүчлэл –кН/м эсвэл Н/мм-ээр байна.
 
1.      ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
            Энэхүү барилгын дүрмийг Монгол орны цаг уурын нөхцөлд, хүчил шүлтийн хортой биш орчинд ачааны статик үйлчлэлд ажиллах, шахалтын бат бэхээр нь тогтоосон В10-аас В60 хүртэл ангийн бетон  ба урьдчилан хүчитгээгүй арматураар бэлтгэсэн төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээцийн зураг  төсөл боловсруулахад хэрэглэнэ.
            Энэхүү барилгын дүрмийг усны барилга байгууламж, гүүр, автомашины зам, нисэх онгоцны талбайн хучилт болон бусад тусгай байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээцийн зураг төсөл боловсруулахад хэрэглэхгүй.
 
2. ИШЛЭЛ ТАТСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮД
            Энэхүү барилгын дүрэмд  дараах нормын баримт бичгүүдийг иш татан ашигласан болно. Үүнд:
1. Бетон ба төмөр бетон бүтээц, БНбД 52-01-10
2. Ачаа ба үйлчлэл, БНбД 2.01.07-90  
3. Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд, БНбД 2.01.01-92/2001
 
4. Угсармал бетон, төмөр бетон бүтээц, БНбД 52-03-05
 
3. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү барилгын дүрэмд БНбД 52-01-10  ба энэ барилгын дүрэмд иш татсан  бусад норматив баримт бичгүүдийн нэр томъёог ашигласан.
 
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1 Нийтлэг үндэслэл
4.1.1 Энэхүү барилгын дүрэмд орсон  заалтын дагуу хийсэн тооцоо, сонгосон материалын чанарын илтгэгч ба хэмжээ, зөв бүтээцлэлийн үр дүнд  бетон ба төмөр бетон бүтээцүүд нь бүх төрлийн хязгаарын төлөв үүсэхээс найдвартай хамгаалагдсан байна. Энэ тохиолдолд бүтээцийг бэлтгэх үеийн технологийн шаардлага, барилга байгууламжийн ашиглалтын явцад баримтлах шаардлага, зохих норматив баримтаар тогтоосон экологийн шаардлагуудыг баримтлах ёстой.
4.1.2. Бүтээцийн бат бэхийг зөвхөн бетон хангаж байвал түүнийг бетон бүтээц гэж үзнэ.
Бетон элементийг дараах нөхцөлүүдэд хэрэглэнэ. Үүнд:
а) Шахах дагуу хүч нь элементийн хөндлөн огтлолын хязгаар дотор байрлах үед элементийн огтлол дийлэнхдээ шахагдаж байвал;
б) Шахах дагуу хүч нь элементийн хөндлөн огтлолын хязгаарын гадна байрлах үед шахалтанд ажиллах бүтээцэд мөн түүнчлэн гулзайлтанд ажиллах бүтээцэд тэдгээрийн эвдрэл нь хүмүүсийн амь нас, тоног төхөөрөмжийн хадгалалтанд шууд аюул  учруулахгүй бөгөөд бетон бүтээцийг хэрэглэх нь  үр ашигтай зарим тохиолдолд;
            Шаардлагатай тохиолдолд эвдрэхийн өмнөх үеийн хэв гажилтын төлөвийг бодолцсон бат бэхийн тооцоо нь энэ барилгын дүрэмд заасан нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хамаарна.
            Ан цав нээгдэлтийн ба хэв гажилтын тооцоо энэ дүрмийн эмхэтгэлд заасан хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хамаарна.
 
4.2. Тооцооны үндсэн шаардлагууд
4.2.1 Бетон ба төмөр бетон бүтээцийн тооцоог дараах хязгаарын төлөвүүдээр хийвэл зохино. Үүнд:
-  I бүлгийн хязгаарын төлөв (даах чадвараа алдсанаас болж ашиглалтаас бүрэн гарах);
- II бүлгийн хязгаарын төлөв  (ан цав үүсэх, ан цавын нээгдэлт болон  хэв гажилтын хэмжээ зөвшөөрөгдөх хүлцэлээс хэтэрснээс болж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахгүй болох).
Энэ дүрмийн дагуу I бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд шаардлагатай тохиолдолд бүтээцийн эвдрэхээс өмнөх үеийн хэв гажилтын байдлыг бодолцсон бат бэхийн тооцоог оруулах хэрэгтэй.
II бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд ан цавын үүсэлт болон хэв гажилтын тооцоо орно.
4.2.2. Нийт бүтээцийн буюу эсвэл түүний элементийн хязгаарын төлөвийн тооцоог бэлтгэх, тээвэрлэх, барих ба ашиглах бүх үе шатуудад нэгэн адил хийнэ. Энэ үед тооцооны бүдүүвч нь сонгосон бүтээцлэлийн шийдэлтэй тохирч байх ёстой.
4.2.3. Төмөр бетон бүтээцийн тооцоог бетон болон арматурын харимхай бус хэв гажилт болон үүсч болох ан цавыг заавал бодолцож хийнэ.
Бүтээц ба тэдгээрийн бүдүүвч дэх төрөл бүрийн үйлчлэлээс үүсэх хүчлэл ба хэв гажилтыг барилгын механикийн аргаар тодорхойлохдоо бүтээцийн ажлын физик болон геометрийн шугаман бусыг бодолцоно.
4.2.4. Бетон ба төмөр бетон бүтээцийг төсөллөхдөө бүтээцийн найдваршилтыг ачаа ба үйлчлэлийн тооцооны утга, барилга байгууламжийн зэрэглэлийг бодолцон материалын шинж чанаруудын нормын утгаар авсан найдваршилтыг харгалзах тухайн илтгэлцүүрүүдийн  тусламжтайгаар тодорхойлж, эдгээр шинж чанарын тооцооны утгуудыг ашиглан тооцоогоор тогтооно.
Ачаа ба үйлчлэлийн нормын утгууд, хослолын илтгэлцүүр, ачааллын найдваршилтын илтгэлцүүр, бүтээцийн зориулалтын илтгэлцүүр, мөн түүнчлэн ачааг тогтмол ба түр (удаан хугацааны ба богино хугацааны ) гэж хуваасан ангилалыг  БНбД 2.01.07-90-д заасны дагуу авна.
4.2.5 Угсармал бүтээцийн элементүүдийг өргөх, тээвэрлэх, угсрах үед үүсэх   хүчлэлд тооцохдоо элементүүдийн жингийн ачааг дараах динамик илтгэлцүүрүүдтэйгээр  авна.
Үүнд:         тээвэрлэхэд -1,60
                        өргөх ба угсрахад – 1, 40
Тогтоосон журамд үндэслэн динамик илтгэлцүүрүүдийг багасгах явдал зөвшөөрөгдөх боловч  1,25-аас багаар авч болохгүй.
4.2.6. Шахалтанд ажиллаж байгаа бетон ба төмөр бетон элементийн бат бэхийн тооцоонд тохиолдлын эксцентриситет " " –г заавал бодолцох ба энэ нь дараах утгаас багагүй байна.
-элементийн уртын эсвэл түүний шилжилтийг хорьсон бэхэлгээний хоорондох зайн ;
- огтлолын өндрийн ;
-10 мм   
Статик тодорхойгүй бүтээцийн элементүүдэд шилжүүлсэн огтлолын хүндийн төвтэй харьцангуй дагуу хүчний эксцентриситет   –ийн утгыг бүтээцийн статик тооцоогоор тодорхойлох ба энэ нь  –аас багагүй байна.
Статик тодорхой бүтээцийн элементүүдэд эксцентриситет  –г тохиолдлын ба статик тооцоогоор тодорхойлогдсон эксцентрситетүүдийн нийлбэртэй тэнцүү авна.

5. БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦИЙН МАТЕРИАЛ
5.1. Бетон
Бетоны чанарын илтгэгчүүд ба тэдгээрийг зураг төсөлд хэрэглэх нь
5.1.1. Энэхүү барилгын дүрмийн шаардлагын дагуу төсөллөх бетон ба төмөр бетон бүтээцийн хувьд 2200 кг/м -ээс 2500 кг/м хүртэл дундаж нягттай бүтээцлэлийн хүнд бетоныг авч үзнэ.
5.1.2. Төслийн үед тогтоогдох бетоны чанарын үндсэн илтгэгчүүд нь:
а) Шахалтын бат бэхээр нь тогтоосон бетоны анги В;
б) Тэнхлэгийн суналтын бат бэхээр тогтоосон анги Вt (энэ үзүүлэлт гол ач холбогдолтой тохиолдолд авч үзэх ба үйлдвэрт уг үзүүлэлтийг хянаж шалгах ёстой) ;
в) Хүйтэн тэсвэрлэлтээр нь тогтоосон марк F (хөлдөлт, гэсэлтийн хувьсах үйлчлэлд ажиллах бүтээцэд авч үзнэ) ;
г) Ус үл нэвтрүүлэлтээр нь тогтоосон марк  W (ус нэвтрүүлэлтэд нь хязгаар тогтоох шаардлагатай элементэд авч үзнэ).
Шахалтын бат бэхээр тогтоосон бетоны анги В ба тэнхлэгийн суналтын бат бэхээр тогтоосон бетоны анги Вt –ууд нь МПа-аар хэмжигдсэн бетоны бат бэхийн 0,95–ын магадлалт  баталгаат утгыг хангах ёстой.
5.1.3. Бетон ба төмөр бетон бүтээцэд дараах анги ба маркийн бетоныг хэрэглэнэ:
а ) шахалтын бат бэхээр нь тогтоосон бетоны анги:
В10; B15; B20; B25; B30; B35; B40; B45; B50; B55; B60;
б ) тэнхлэгийн суналтын бат бэхээр нь тогтоосон анги:
Bt0.8; Bt1.2; Bt1.6; Bt2.0; Bt 2.4; Bt 2.8; Bt 3.2;
в ) хүйтэн тэсвэрлэлтээр нь тогтоосон марк:
F50; F75; F100; F150; F200; F300; F400; F500;
г ) ус үл нэвтрүүлэх чанараар нь тогтоосон марк:
W2; W4; W6; W8; W10; W12
5.1.4. Төмөр бетон бүтээцийн зураг төсөл зохиоход бетоны шахалтын ба тэнхлэгийн суналтын бат бэхийг авахдаа бүтээцийг төслийн ачаагаар ачаалах боломжит бодит хугацааг үндэслэн тогтооно. Тодорхой өгөгдөл байхгүй тохиолдолд бетоны ангийг 28 хоногийн бэхжлээр тогтооно.
Угсармал бүтээцийн элементэд бетоны гаргах хугацааны  бат бэхийг тодорхой төрлийн бүтээцийн  стандартыг үндэслэн тогтооно.
5.1.5. Төмөр бетон бүтээцэд В15-аас багагүй  ангийн шахалтын бат бэхтэй бетон хэрэглэнэ.
5.1.6. Бүтээцэд тавигдах шаардлага, ашиглалтын горим, орчны нөхцөлөөс хамааруулж бетоны хүйтэн тэсвэрлэлтээр нь тогтоосон бетоны  маркийг тогтооно.
Хүйтний улиралд хүрээлэн байгаа орчны атмосферийн үйлчлэлийн нөлөөнд ажиллах, гадна агаарын тооцооны температур нь -5°С -40°С-байх дэвсгэр нутагт газраас дээших бүтээцийн бетоны хүйтэн тэсвэрлэлтийн маркийг F75-аас багагүй авах ба  харин гадна агаарын тооцооны температур -5°С –аас дээш байх тохиолдолд хүйтэн тэсвэрлэлтээр нь бүтээцийн бетоны маркийг нормчлохгүй.
Бусад тохиолдолд  хүйтэн тэсвэрлэлтээр нь тогтоосон бетоны шаардагдах маркийг бүтээцийн зориулалт ба орчны нөхцөлөөс  хамааруулан тусгай заалтыг баримтлан тогтооно.
5.1.7. Ус үл нэвтэршилээр нь тогтоосон бетоны  маркийг бүтээцэд тавигдах шаардлага, ашиглалтын горим, хүрээлэн байгаа орчны нөхцөлөөс хамааруулж тогтооно.
Хүрээлэн байгаа орчны атмосферийн үйлчлэлийн нөлөөнд ажиллах,  газраас дээших бүтээцэд  гадна агаарын тооцооны температур -40 °С –аас дээш байх тохиолдолд, мөн түүнчлэн галлагаатай (халаалттай) барилгын гадна ханын хувьд ус үл нэвтэршилээр нь тогтоосон  бетоны маркийг нормчлохгүй.
Бусад тохиолдолд ус үл нэвтэршилээр нь тогтоосон бетоны шаардагдах маркийг тусгай зааврыг баримтлан тогтооно.
                                         
Бетоны шинж чанарын нормын ба тооцооны утгууд
Бетоны бат бэхийн шинж чанарын нормын утгууд
5.1.8. Бетоны бат бэхийн үндсэн шинж чанарууд нь түүний нормын утгууд юм. Тухайлбал:
- бетоны тэнхлэгийн дагуух шахалтын нормын эсэргүүцэл ;
- бетоны тэнхлэгийн дагуух суналтын нормын эсэргүүцэл .
Бетоны тэнхлэгийн дагуух шахалт (призмийн бат бэх)  ба тэнхлэгийн дагуух суналтын (бетоны ангийг шахалтын бат бэхээр тогтоосон үед) эсэргүүцлийн нормын утгыг шахалтын бат бэхээр тогтоосон бетоны анги В-ээс хамааруулан, 5.1-р хүснэгтээс авна.
Бүтээцэд хэрэглэх бетоны ангийг тэнхлэгийн суналтын бат бэх Вt –ээр тогтоосон үед түүний суналтын нормын эсэргүүцлийн утга -ыг тэнхлэгийн суналтын бат бэхээр тогтоосон бетоны ангийн тоон утгатай тэнцүүгээр авна.
 
Бетоны бат бэхийн  шинж чанарын тооцооны утгууд
5.1.9 Бетоны тэнхлэгийн дагуух шахалтын эсэргүүцлийн тооцооны утга ба тэнхлэгийн суналтын эсэргүүцлийн тооцооны утга -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                                              (5.1)
                                                                                                            (5.2)
Шахалтын үеийн бетоны найдваршилтын илтгэлцүүр -ийн утгыг доор дурдсанаар авна:
1,3 – даах чадвар буюу  I бүлгийн хязгаарын төлөвд;
1,0 – ашиглалтанд тохирох нөхцөл буюу II бүлгийн хязгаарын төлөвд.
Суналтын үеийн  бетоны найдваршилтын илтгэлцүүр  -ийн утгыг дараах байдлаар авна:
1,5 – бетоны ангийг шахалтын бат бэхээр тогтоосон бол даах чадвар буюу  I бүлгийн хязгаарын төлөвд;
1,3 – бетоны ангийг тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр тогтоосон бол даах чадвар буюу I бүлгийн хязгаарын төлөвд;
1,0 – ашиглалтанд тохирох нөхцөл буюу II бүлгийн хязгаарын төлөвд.
Бетоны эсэргүүцлийн тооцооны утгууд -ийг шахалт ба тэнхлэгийн суналтын бат бэхээр тогтоосон бетоны ангиас хамааруулан дараах хүснэгтүүдэд тодорхойллоо. Үүнд: Нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвд харгалзах утгуудыг 5.2. ба 5.3-р хүснэгтэд, хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвд харгалзах утгуудыг 5.1-р хүснэгтэд үзүүлэв.
5.1-р хүснэгт
Эсэргүүцлийн төрөл
Шахалтын бат бэхээр нь тогтоосон бетоны ангид харгалзах нормын эсэргүүцлийн Rbn, Rbtn  утгууд ба II бүлгийн хязгаарын төлөвийн тооцооны эсэргүүцлийн Rb,ser ба Rbt,ser  утгууд, МПа
B10
B15
B20
B25
B30
B35
B40
B45
B50
B55
B60
Тэнхлэгийн дагуух шахалтын (призмийн бат бэх)
Rbn, Rb,ser
7,5
11,0
15,0
18,5
22,0
25,5
29,0
32,0
36,0
39,5
43,0
Тэнхлэгийн дагуух суналтын
Rbtn, Rbt,ser
0,85
1,1
1,35
1,55
1,75
1,95
2,1
2,25
2,45
2,6
2,75
 

5.2-р хүснэгт
Эсэргүүцлийн төрөл
Шахалтын бат бэхээр нь тогтоосон бетоны ангид харгалзах I бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хэрэглэгдэх бетоны эсэргүүцлийн тооцооны  Rb ба Rbt  утгууд, МПа
B10
B15
B20
B25
B30
B35
B40
B45
B50
B55
B60
Тэнхлэгийн дагуух шахал-тын (призмийн бат бэх) Rb
6,0
8,5
11,5
14,5
17,0
19,5
22,0
25,0
27,5
30,0
33,0
Тэнхлэгийн дагуух суналтын
Rbt
0,56
0,75
0,9
1,05
1,15
1,3
1,4
1,5
1,6
1,7
1,8
 
5.3-р хүснэгт
Эсэргүүцлийн төрөл
Тэнхлэгийн дагуух суналтын бат бэхээр нь тогтоосон бетоны ангид харгалзах I бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хэрэглэгдэх бетоны суналтын  эсэргүүцлийн тооцооны    Rbt утга, МПа
Вt 0,8
 
Вt 1,2
 
Вt 1,6
 
Вt 2,0
 
Вt 2,4
 
Вt 2,8
 
Вt 3,2
 
Тэнхлэгийн дагуух суналтын
Rbt
0,62
0,93
1,25
1,55
1,85
2,15
2,45
 
5.1.10 Шаардлагатай тохиолдолд бетоны бат бэхийн шинж чанарын тооцооны утгыг бүтээцийн бетоны ажлын онцлогийг бодолцсон (ачааны шинж чанар, орчны нөхцөл гэх мэт) ажлын нөхцөлийн дараах илтгэлцүүрүүд -ээр үржүүлнэ.Үүнд:
a) бетон ба төмөр бетон бүтээцийн хувьд эсэргүүцлийн тооцооны Rb ба Rbt утгуудад  статик ачааны үйлчлэлийн үргэлжлэх нөлөөг бодолцсон илтгэлцүүрийг авах ба дараах утгатай байна:
=1,0 - ачааллын богино хугацааны үйлчлэлийн үед;
=0,9 – ачааллын удаан хугацааны үйлчлэлийн үед;
б) бетон бүтээцийн хувьд бетоны эсэргүүцлийн тооцооны утга Rb-д уг бүтээцийн эвдрэлийн шинжийг бодолцон  илтгэлцүүрийг авна.
=0,9;
в) босоо байрлалд цутгах бетон ба төмөрбетон бүтээцийн хувьд  бетоны эсэргүүцлийн тооцооны утга Rb-д  илтгэлцүүрийг авна.
=0,9.
Хөлдөлт гэсэлт ээлжлэн явагдах хасах температурын нөлөөг бетоны ажлын нөхцөлийн илтгэлцүүр ( ) -ээр бодолцоно.  Газраас дээших бүтээцэд хүйтний улиралд гадна агаарын тооцооны температур -40 С ба түүнээс дээш үед орчны агаарын үйлчлэлийн нөлөөг бодолцож, илтгэлцүүр  гэж авна.
Бусад тохиолдолд  - илтгэлцүүрийн утгыг бүтээцийн зориулалт ба орчны нөхцөлөөс хамааруулж тусгай зааврын дагуу авна.
 
Бетоны хэв гажилтын шинж чанар
5.1.11 Бетоны хэв гажилтын үндсэн шинж чанарт дараах үзүүлэлтүүд орно.Үүнд:
-тэнхлэгийн дагуух шахалт ба суналтын үеийн (бетон нэгэн төрлийн хүчдэлт төлөвт байхад) бетоны хязгаарын харьцангүй хэв гажилт  и ;
-харимхайн анхны модуль ;
-бетоны гулсалтын илтгэлцүүр (үзүүлэлт) ;
-бетоны хөндлөн хэв гажилтын илтгэлцүүр (Пуассоны илтгэлцүүр)
-бетоны температурын шугаман хэв гажилтын илтгэлцүүр .
5.1.12 Бетоны харьцангүй хэв гажилтын хязгаарын утгууд:
ачааллын богино хугацааны үйлчлэлийн үед:
  =0,002 –тэнхлэгийн шахалтын үед;
  =0,0001 –тэнхлэгийн суналтын үед;
Ачааллын удаан хугацааны үйлчлэлийн үед харьцангүй хэв гажилтын хязгаарын утгыг орчны харьцангүй чийглэгээс хамааруулж, 5.6-р хүснэгтээс авна.
5.1.13 Шахалт ба суналтанд ажиллах бетоны харимхайн анхны модулийн утгыг  шахалтын бат бэхээр тогтоосон  бетоны (В) ангиас хамааруулж авах ба 5.4-р хүснэгтэд үзүүлэв.                                                             
5.4 -р хүснэгт
Шахалтын бат бэхээр тогтоосон бетоны ангид харгалзах шахалт ба суналтын үеийн харимхайн анхны модулийн утга , МПа  
В10
B15
B20
B25
B30
B35
B40
B45
B50
B55
B60
19,0
24,0
27,5
30,0
32,5
34,5
36,0
37,0
38,0
39,0
39,5
  
Ачааллын удаан хугацааны үйлчлэлийн үед бетоны хэв гажилтын модулийн утгыг дараах (5.3) томъёогоор тодорхойлно.
                                                                                                       (5.3)
 
Үүнд:  - гулсалтын илтгэлцүүрийн утгыг 5.1.14-р зүйлээс авна.
5.1.14  Бетоны гулсалтын илтгэлцүүрийн утга -г орчны нөхцөл (агаарын харьцангүй чийглэг) ба бетоны ангиас хамааруулж авна. Бетоны гулсалтын илтгэлцүүрийн утгыг 5.5 -р хүснэгтэд үзүүлэв.
                                                                                                               5.5 -р хүснэгт
Бүтээцийн орчны агаарын харьцангүй чийглэг, %
Шахалтын бат бэхээр тогтоосон бетоны ангид харгалзах гулсалтын илтгэлцүүрийн утга
В10
B15
B20
B25
B30
B35
B40
B45
B50
B55
B60
75-аас дээш
2,8
2,4
2,0
1,8
1,6
1,5
1,4
1,3
1,2
1,1
1,0
40-75
3,9
3,4
2,8
2,5
2,3
2,1
1,9
1,8
1,6
1,5
1,4
40-өөс доош
5,6
4,8
4,0
3,6
3,2
3,0
2,8
2,6
2,4
2,2
2,0
Тайлбар - Орчны агаарын харьцангуй чийглэгийг барилга барьж байгаа газрын жилийн хамгийн дулаан сарын дундаж харьцангуй чийглэгээр БНбаД 2.01.01-92/2001-д зааснаар авна.
 
     5.6-р хүснэгт
Хүрээлэн байгаа орчны агаарын харьцангүй чийглэг,  %
Удаан хугацааны ачаа үйлчлэх үеийн бетоны харьцангүй хэв гажилт
Шахалтанд
Суналтанд
 
 
 
 
 
 
75-аас дээш
3,0
4,2
2,4
0,21
0,27
0,19
40-75
3,4
4,8
2,8
0,24
0,31
0,22
40-өөс доош
4,0
5,6
3,4
0,28
0,36
0,26
Тайлбар - Орчны агаарын харьцангуй чийглэгийг барилга барьж байгаа газрын жилийн хамгийн дулаан сарын дундаж харьцангуй чийглэгээр БНбаД 2.01.01-92/2001-д зааснаар авна.
 
5.1.15 Бетоны хөндлөн хэв гажилтын илтгэлцүүрийн утгыг =0,2 гэж авна.
5.1.16  -40 С –ээс +50 С-ийн температурын хооронд бетоны температурын шугаман хэв гажилтын илтгэлцүүрийн утгыг: =  гэж авна.
Бетоны төлөв байдлын диаграмм
5.1.17 Бетоны хүчдэл ба харьцангүй хэв гажилтын хоорондох хамаарлыг тодорхойлох бетоны төлөв байдлын тооцооны диаграмманд гурав ба хоёр шугамт диаграммуудыг авна (5.1, а, б-р зураг).
 
 
 
 
 
 
 
 

5.1-р зураг. Бетоны төлөв байдлын диаграммууд.
а- бетоны шахалтын төлөв байдлын гурван шугамт диаграмм;
б- бетоны шахалтын төлөв байдлын хоёр шугамт диаграмм.
      Бетоны төлөв байдлын диаграммыг төмөр бетон элементийг шугаман бус хэв гажилтын загвараар тооцоход ашиглана.
      5.1.18  Гурван шугамт диаграмм (5.1.а-р зураг) хэрэглэх үед  бетоны шахах хүчдэл σb-г бетоны богиносолтын харьцангүй хэв гажилт (ε b)-ээс хамааруулан дараах томъёогоор тодорхойлно.
                       
  0≤ ε b ≤ ε b1              үед               σb= Eb * ε b;                                                           (5.4)
  ε b1 < ε b<ε b0           үед            σb=                          (5.5)
  ε b0 ≤ ε b ≤ε b2                үед               σb=Rb.                                                              (5.6)
 
      Бетоны хүчдэлийн утгыг σb1=0.6Rb,  харьцангүй хэв гажилт  -ийн утгыг    томъёогоор тус тус тодорхойлно.
      Бетоны харьцангүй хэв гажилт εb2  -ийн утгыг доор дурдсанаар авна.
      - ачааллын богино хугацааны үйлчлэлд  εb2=0.0035;        
      - ачааллын удаан хугацааны үйлчлэлд  5.6-р хүснэгтээс тус тус авна.
      Rb, Eb , ε b0 -ийн утгуудыг 5.1.9, 5.1.10, 5.1.12, 5.1.13- р зүйлүүдэд зааснаар авна.
      5.1.19 Хоёр шугамт диаграмм (5.1.б-р зураг) хэрэглэх     үед бетоны шахалтын хүчдэл σb -г харьцангүй хэв гажилт  ε b  -аас хамааруулан дараах томъёогоор тодорхойлно:
       0≤ ε b ≤ ε b1 үед                                         ;                                (5.7)
                                                                    
       Үүнд:     ε b1 =              
       ε b1 ≤ ε b≤ε b2    үед                                    .                                          (5.8)             
      Бетоны хэв гажилтын шилжүүлсэн модуль Eb, red -ийн утгыг дараах томъёогоор олно.
                                                                                                           (5.9)
      Харьцангүй хэв гажилт ε b1, red - ийн утгыг доор дурдсанаар авна.
      - ачааллын богино хугацааны үйлчлэлд  ε b2=0.0015        
      - ачааллын удаан хугацааны  үйлчлэлд 5.6-р хүснэгтэд зааснаар авна.
      Rb, εb2-ийн утгыг 5.1.18-р зүйлд зааснаар авна.
      5.1.20 Бетоны суналтын хүчдэл σbt-ийг харьцангүй хэв гажилт εbt- аас хамааруулж 5.1.18 ба 5.1.19-р зүйлд үзүүлсэн диаграммаар тодорхойлно. Энэ үед бетоны шахалтын эсэргүүцлийн тооцооны утга Rb-ийг 5.1.9, 5.1.10-р зүйлийн дагуу бетоны суналтын тооцооны эсэргүүцэл (Rbt)-ээр солих ба харимхайн анхны модуль Ebt-г 5.1.13-р зүйлийн үндсэн дээр тодорхойлж, харьцангүй хэв гажилт εbt0 –г 5.1.12-р зүйлд зааснаар, харьцангүй хэв гажилт ε bt2-г  ачааны богино хугацааны үйлчлэлд ε bt2  =0.00015, ачааллын удаан хугацааны үйлчлэлд 5.6-р хүснэгтэд зааснаар тус тус авна. Хоёр шугамт диаграммтай тохиолдолд  ачааны богино хугацааны үйлчлэлд , харин ачааллын удаан хугацааны үйлчлэлд 5.6-р хүснэгтээр; ийн утгыг   5.9-р томъёонд ба -г орлуулах замаар тус тус тодорхойлно.
5.1.21. Шугаман бус хэв гажилтын загвараар төмөр бетон элементийн бат бэхийг тооцох үед бетоны шахалтын бүсний хүчдэл –хэв гажилтын төлөв байдлыг тодорхойлохдоо 5.1.18. ба 5.1.19–р зүйлд заасан ачааны богино хугацааны үйлчлэлд хамаарах хэв гажилтын шинж чанар бүхий  бетоны шахалтын төлөв байдлын диаграммыг ашиглана. Энэ үед бетоны төлөв байдлын хоёр шугамт диаграммыг ашиглах нь илүү хялбар юм.
5.1.22. Шугаман бус хэв гажилтын загвараар төмөр бетон бүтээцийн ан цав үүсэлтийг тооцох үед шахалт ба суналтын бетоны хүчдэл- хэв гажилтын төлөв байдлыг тодорхойлохын тулд 5.1.18 ба 5.1.20 –р зүйлд заасан  богино хугацааны ачааллын үйлчлэлд илэрхийлэх хэв гажилтын шинж чанар бүхий бетоны төлөв байдлын гурван шугамт диаграммын ашиглана. Шахалтанд ажиллах бетоны харимхай ажлын үед суналтын бетоны хүчдэл –хэв гажилтын төлөв байдлыг тодорхойлоход хоёр шугамт диаграммыг (5.1.19) ашиглах нь илүү хялбар болно.
5.1.23. Шугаман бус хэв гажилтын загвараар ан цавгүй төмөр бетон элементийн хэв гажилтыг тооцох үед шахалт ба суналтад ажиллах бетоны хүчдэл-хэв гажилтын төлөвийг тодорхойлохдоо ачааны богино ба удаан хугацааны үйлчлэлийг бодолцсон бетоны төлөв байдлын гурван шугамт диаграммыг ашиглана. Ан цавтай үед шахалтын бетоны хүчдэл - хэв гажилтын төлөв байдлыг тодорхойлохдоо дээр дурдсан диаграммын зэрэгцээ ачааны богино ба үргэлжилсэн үйлчлэлийг бодолцсон бетоны төлөв байдлын  хоёр шугамт хамгийн энгийн диаграммыг ашиглаж болно.
5.1.24. Шугаман бус хэв гажилтын загвараар тэнхлэгт босоо (нормаль) ан цав нээгдэлтийн тооцоо хийх үед шахалтанд ажиллах бетоны хүчдэл-хэв гажилтын төлөв байдлыг тодорхойлохдоо  богино хугацааны ачааллын үйлчлэлийг бодолцон 5.1.18 ба 5.1.19 –р зүйлд байгаа төлөв байдлын диаграммыг ашиглана. Энэ үед бетоны төлөв байдлын хоёр шугамт диаграммыг ашиглах нь илүү хялбар байна.
5.1.25. Бетоны хэв гажилтын шинж чанарт хөлдөлт гэсэлт ээлжлэн явагдах ба хасах температурын нөлөөг ажлын нөхцөлийн - илтгэлцүүрээр бодолцоно .
Хүйтний улиралд гадна агаарын тооцооны температур - 40 °С буюу түүнээс дээш үед орчны агаарын үйлчлэл дэх газраас дээших бүтээцэд илтгэлцүүрийг -гэж авна. Бусад тохиолдолд илтгэлцүүр -ийн утгыг хүрээлэн байгаа орчны нөхцөл, бүтээцийн зориулалтаас хамааруулж авна.
 
5.2  Арматур
Арматурын чанарын үзүүлэлт
5.2.1 Төмөр бетон бүтээцийг Монгол улсын стандартууд, техникийн нөхцөлөөр эсвэл түүнтэй адилхан ОУ-ын тогтоогдсон шаардлагыг хангасан дараах төрлийн арматураар арматурчилна. Үүнд:
-Халуунаар нь цувьсан гөлгөр, тогтмол ба хувьсах өндөр бүхий төвгөрүүдтэй иржгэр гадаргуутай /цагирган ба хадуур хэлбэрийн/ 6-40 мм голчтой:
-халуун-механикийн аргаар батжуулсан тогтмол ба хувьсах өндөр бүхий төвгөрүүдтэй иржгэр гадаргуутай /цагираг ба хадуур хэлбэрийн/  6-40 мм голчтой:
- Хүйтнээр сунгасан иржгэр гадаргуутай 3-12 мм голчтой.
5.2.2. Суналтын бат бэхээр тогтоосон арматурын анги нь  төмөр бетон бүтээцийг төсөллөхөд арматурын чанарын үндсэн илтгэгч болдог. ОХУ-д үйлдвэрлэсэн арматурыг дараах байдлаар тэмдэглэнэ:
А- халуунаар цувьсан ба халуун-механикийн аргаар бэхжүүлсэн арматур;
В- хүйтнээр нь сунгасан арматур;
Монгол улсад үйлдвэрлэсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурыг SD гэж тэмдэглэнэ.
Суналтын бат бэхээр тогтоосон арматурын А ба В болон SD ангиуд нь харгалзах стандартын шаардлага ёсоор  урсалтын хязгаарын утга нь  0,95-аас багагүй магадлалын баталгаатай байна.
Үүнээс гадна зайлшгүй тохиолдолд арматурт ширээгдэх, налархай чанар, хүйтэн тэсвэрлэлт гэх мэт нэмэлт чанарын илтгэгчийн шаардлага тавигддаг.
5.2.3 Энэ барилгын дүрмийн  шаардлагын дагуу төсөллөх  төмөр бетон бүтээцэд дараах арматурыг хэрэглэнэ.
-Гөлгөр А-240 /А-1/, SR235, SR295 ангиуд;
-Иржгэр гадаргуутай А300 /А –II/ , A400 /AIII , A400С/, А500 /А-500С/,  В500 /Вр-I,   В-500С/, SD295A, SD295B, SD345, SD390, SD490 ангиуд.
Төмөр бетон бүтээцийн тооцоогоор тодорхойлсон арматурт  иржгэр гадаргуутай А500, А400, SD295A, SD295B, SD345, SD390, DS490 ангийн арматурууд, түүнчлэн гагнамал тор ба хэлхээнд В500, SR235, SR295 ангийн арматуруудыг гол төлөв хэрэглэнэ. Эдийн засгийн үндэслэлтэй бол илүү өндөр ангийн арматур хэрэглэхийг зөвшөөрнө.
5.2.4. Тооцоогоор тодорхойлсон төмөр бетон бүтээцийн арматурын гангийн төрөл ба марк мөн бэхэлгээний нарийвчийн цувимал ганг бүтээцийн ашиглалтын үеийн температурын нөхцөл ба түүний ачааллын байдалд тохируулан сонгоно.
Статик ачаалалтай үед халаалттай барилгад, мөн түүнчлэн хасах  40°С ба түүнээс дээш тооцооны температурын нөхцөлд ашиглах ил задгай агаарт болон   халаалтгүй барилгын бүтээцэд Ст5пс маркийн А300 ангийн (18-40 мм голчтой)  арматурыг,  тооцооны температур  хасах 30°С ба түүнээс дээш температуртай үед хэрэглэдэг  Ст3кп маркийн гангаар хийсэн А240 ангийн арматураас бусад өмнө дурдсан бүх ангийн арматурыг хэрэглэж болно.
Ашиглалтын бусад нөхцөлд арматурын анги ба гангийн маркийг тусгай заалтыг баримтлан хэрэглэнэ. Бетон доторх арматурын тээглүүр (анкерчлал) ба арматурыг зөрүүлж залгаж (гагнахгүйгээр)  төсөллөх үед арматурын гадаргуугийн хэлбэрийг бодолцох хэрэгтэй болно.
Арматурыг гагнаж (ширээж) холбохоор төсөллөх үед арматурыг бэлтгэсэн аргыг бодолцох хэрэгтэй.
5.2.5 Угсармал төмөр бетон ба бетон элементийн угсралтын (өргөх) гогцоонд халуунаар цувьсан Ст3сп ба Ст3пс маркийн гангаар хийсэн А240 ангийн арматурыг хэрэглэнэ.
Хэрэв хүйтний улиралд тооцооны температур хасах 40°С-аас доош үед бүтээцийг угсрах бол угсралтын гогцоонд Ст3пс маркийн ган хэрэглэхийг хориглоно.
 

Арматурын шинж чанарын нормын ба тооцооны утгууд
Арматурын бат бэхийн шинж чанарын нормын утгууд
 
Арматурын бат бэхийн шинж чанарын үндсэн үзүүлэлт нь суналтын эсэргүүцлийн нормын утга юм. Арматурын суналтын эсэргүүцлийн нормын утга   -ийг арматурын ангиас хамааруулан  5.7-р хүснэгтээс авна.
                                                                                                     5.7-р хүснэгт
 
Арматурын анги
Арматурын нэрлэсэн голч,мм
Арматурын суналтын үеийн эсэргүүцлийн нормын утга ба II бүлгийн хязгаарын төлөвийн тооцооны утга , МПа
A240
6-40
240
A300
6-40
300
A400
6-40
400
A500
10-40
500
B500
3-12
500
SR235
6-42
235
SR295
6-42
295
SD295
6-51
295
SD345
6-51
345
SD390
6-51
390
SD490
6-51
490
 
Арматурын бат бэхийн шинж чанарын тооцооны утгууд
       5.2.6 Арматурын суналтын эсэргүүцлийн тооцооны утга -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                                              (5.10)
Үүнд: -  - арматурын найдваршилтын илтгэлцүүр, доорх утгуудтай тэнцүү авна:    нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд  (ОХУ-д үйлдвэрлэсэн арматур):
      1,1- А240, А300 ба А400 ангийн арматурт;
      1,15 - А500 ангийн арматурт;
     1,2-  В500 ангийн арматурт;
     1,0- хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд.
 Монгол улсад үйлдвэрлэсэн Дарханы арматурт:
      1,1-  SD 295, SD345, SD390 ангийн арматурт;
      1,15 – SD490 ангийн арматурт;
      1,0 –  хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд.
Арматурын суналтын эсэргүүцлийн нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хэрэглэх тооцооны утгыг 5.8-р хүснэгтэнд, хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хэрэглэх тооцооны утгыг 5.7-р хүснэгтэнд тус тус өгөв. Энэ үеийн -ийн утгыг нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөв байдлын тооцоонд MNS-д харгалзах  хамгийн бага хяналтын утгатай тэнцүүгээр авна.
  Арматурын шахалтын  эсэргүүцэл -ийн тооцооны  утгыг суналтын тооцооны эсэргүүцэл -тэй тэнцүү авах боловч хамгийн их утга нь  арматуртай барьцалдсан бетоны богиносолтын хэв гажилтанд харгалзах дараах  утгаас ихгүй.Үүнд:
-богино хугацааны ачааллын үйлчлэлд  400 МПа-аас ихгүй,
-удаан хугацааны ачааллын үйлчлэлд  500 МПа-аас ихгүй байна.
В500 ангийн арматурын шахалтын эсэргүүцлийн хязгаарын утгыг (5.8-р хүснэгт) ажлын нөхцөлийн илтгэлцүүр 0,9-ээр үржүүлж авна.                                            
                                                                                                            5.8-р хүснэгт
Арматурын анги
I бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хэрэглэх арматурын эсэргүүцлийн тооцооны утга, МПа
Суналт
Шахалтын
Дагуу арматурын
Хөндлөн (хомут ба нугалсан шилбэ)
A240
215
170
215
A300
270
215
270
A400
355
285
355
A500
435
300
435 (400)
B500
415
300
415 (360)
Тайлбар: -ийн хаалтанд байгаа утгыг зөвхөн ачааны богино хугацааны үйлчлэлийн үед ашиглана.
 
                                                                                                            5.8.а-р хүснэгт
Арматурын анги
I бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд хэрэглэх арматурын эсэргүүцлийн тооцооны утга, МПа
Суналт
Шахалтын
Дагуу арматурын
Хөндлөн (хомут ба нугалсан шилбэ)
SR235
210
165
210
SR295
265
210
265
SD295
265
240
265
SD345
310
245
310
SD390
350
280
350
SD490
430
300
430 (390)
Тайлбар: хаалтан доторх -ийн утгыг ачааны богино үйлчлэлийн үед хэрэглэнэ.
 
5.2.7 Шаардлагатай тохиолдолд арматурын бат бэхийн шинж чанарын тооцооны утгыг бүтээцийн арматурын ажлын онцлогийг бодолцсон ажлын нөхцөлийн илтгэлцүүр -ээр үржүүлж авна.
            Арматурын тооцооны эсэргүүцэл  -ийг ажлын нөхцөлийн илтгэлцүүр -аар үржүүлэх замаар багасган хөндлөн арматурын тооцооны эсэргүүцэл (хомут, хөндлөн ба налуу арматурын) -ийг тодорхойлох ба энэ утга  300 МПа-аас ихгүй авна.  Хөндлөн арматурын эсэргүүцэл -ийн тооцооны утгыг 5.8-р хүснэгтэнд үзүүлэв.
 

Арматурын хэв гажилтын шинж чанарууд
5.2.8  Арматурын хэв гажилтын үндсэн шинж чанарууд:
      - арматурын тооцооны эсэргүүцэл Rs-ийн хүчдэлд хүрэх үеийн суналтын харьцангуй хэв гажилт εso
      -арматурын харимхайн модуль Еs.
      5.2.9  Арматурын тооцооны эсэргүүцэл Rs –д хүртэл  харимхай хэв гажилттай гэж үзэж түүний харьцангүй хэв гажилтын утга  εso –ийг тодорхойлно:
                                                                .                                                               (5.11)
5.2.10  Арматурын  харимхайн модуль Еs-ийн утгыг шахалт ба  суналтын үед адил                      Еs= 2.0 x105   МПа  гэж авна.
 
Арматурын төлөв байдлын диаграмм
5.2.11  Төмөр бетон элементийн тооцоог шугаман биш хэв гажилтын загвараар хийх үед арматурын хүчдэл σs ба харьцангуй хэв гажилт εs-ийн хоорондын хамаарлыг тогтоосон арматурын төлөв байдлын (хэв гажилтын) тооцооны диаграммд  хоёр шугамт диаграммыг авна (5.2-р зураг).
      Арматурын төлөв байдлын диаграммыг шахалт ба суналтын үед адилаар авна.
 
5.2-р зураг. Суналтын арматурын төлөв байдлын диаграмм
 
5.2.12  Арматурын төлөв байдлын диаграмм ёсоор арматурын хүчдэл σs -ийг харьцангүй хэв гажилт εs-ээс хамааруулж дараах томъёонуудаар тодорхойлно:
                              0< ε s < ε so                 үед               σs= ε s Es                              (5.12)
                              ε so≤ ε s≤ ε s2                     үед                                   σs=Rs.                                  (5.13)            εso, Es  ба Rs                    -ийн утгуудыг 5.2.9,  5.2.10 ба 5.2.6-р зүйлд зааснаар авна. Харьцангүй хэв гажилт εs2-ийн утгыг 0,025 тай тэнцүү авна.
 

6. БЕТОН БА ТӨМӨР БЕТОН  БҮТЭЭЦИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ХЯЗГААРЫН ТӨЛӨВӨӨР ТООЦОХ
6.1   Бетон элементийг бат бэхээр тооцох
Нийтлэг үндэслэл
6.1.1  Бетон элементийг бат бэхээр нь дагуугийн шахах хүч, гулзайлгах момент ба хөндлөн хүчний үйлчлэлд мөн түүнчлэн орчны шахалтанд тооцно.
6.1.2  Бетон элементийг бат бэхээр нь  шахах дагуу хүч /төвийн бус шахалт/ ба гулзайлгах моментын  үйлчлэлд тэдгээрийн дагуу тэнхлэгт нормаль огтлолоор тооцно.
      Нормаль огтлолын  тэгш хэмийн хавтгайд хүчлэл үйлчлэх үед тэгш өнцөгт ба тавр огтлолтой бетон элементийн тооцоог хязгаарын хүчлэлээр 6.1.7-6.1.12-р зүйлүүдийн заалтыг үндэслэн хийнэ. Бусад тохиолдолд шугаман бус хэв гажилтын загварын үндсэн дээр арматурын  талбайг 0-тэй тэнцүү гэж үзэж 6.2.21-6.2.31-р зүйлүүдэд заасан тооцооны  хамаарлуудаар тооцно.
6.1.3       Бетон элементийг ажлын нөхцөл ба тэдгээрт тавигдах  шаардлагаас хамааруулан суналтын бүсний бетоны эсэргүүцлийг бодолцох эсвэл бодолцохгүйгээр  хязгаарын хүчлэлээр тооцно. 
      4.1.2, а-р зүйлд заасан төвийн бус шахалтанд ажиллах элементийн тооцоог суналтын бүсний бетоны эсэргүүцлийг бодолцохгүй, харин шахалтын бетоны эвдрэлд харгалзах хязгаарын төлөвт хүрнэ гэж тооцно (6.1-р зураг). Хязгаарын хүчлэлээр хийх тооцооны үед бетоны шахалтын эсэргүүцэлийг дагуу хүчний үйлчлэлийн цэгтэй давхацсан хүндийн төвтэй, шахалтын бүсний хэсгээр жигд тархсан Rb-тэй тэнцүү хүчдэл гэж үзнэ (6.1.9-р зүйл).
 
6.1-р зураг. Суналтын бүсний бетоны эсэргүүцлийг бодолцохгүй, түүний бат бэхийг тооцсон төвийн бус шахалтанд ажиллах бетон элементийн  нормаль огтлолын хүчдэлийн эпюр ба хүчлэлийн  бүдүүвч
 
      4.1.2, б-р зүйлд заасан элементүүд болон бүтээцийн ашиглалтын нөхцөлд ан цав гарахыг үл зөвшөөрөх элементийн тооцоонд суналтын бүсний бетоны эсэргүүцлийг (6.2-р зураг) бодолцож хийнэ. Энэ тохиолдолд хязгаарын төлөвийг бетоны харимхай ажиллаж байна гэж үзэж тодорхойлсон (6.1.9, 6.1.10, 6.1.12-р зүйлийн дагуу) суналтын бүсний бетон хязгаарын хүчлэлдээ хүрэх үед  харгалзах хязгаарын төлөвөөр тооцно.
 
6.2-р зураг. Суналтын бүсний бетоны эсэргүүцлийг бодолцон, бат бэхийг тооцох  гулзайлтанд ажиллах (төвийн бус шахалт) бетон элементийн  босоо огтлол дахь хүчдэлийн эпюрийн ба хүчлэлийн  бүдүүвч
 
6.1.4  Хөндлөн хүчний үйлчлэлээр хийх бетон элементийн бат бэхийн тооцоо нь гол сунгах хүчдэлийг тэнхлэгийн суналтын бетоны тооцооны эсэргүүцэлд харьцуулсан харьцаа болон гол шахах хүчдэлийг бетоны тэнхлэгийн шахалтын  тооцооны эсэргүүцэлд харьцуулсан харьцаа -нуудын нийлбэр  нь 1,0-ээс хэтрэхгүй байх ёстой гэсэн нөхцөлийг үндэс болгоно.
6.1.5 Орчны ачааны (орчны шахалт) үйлчлэлээр хийх бетон элементүүдийн бат бэхийн тооцоог 6.2.42-6.2.44-р зүйлд зааснаар гүйцэтгэнэ.
6.1.6   Бетон элементэд 8.3.5-р зүйлд заасан тохиолдолд бүтээцлэлийн арматурыг тавина.
 
Төвийн бус шахалтанд ажиллах элементийг хязгаарын хүчлэлээр тооцох
 6.1.7 Төвийн бус шахалтанд ажиллах бетон элементийн тооцоонд 4.2.6-р зүйлд зааснаар тодорхойлсон, дагуу хүчний тохиолдлын анхны эксцентриситет e0 -ийг бодолцоно.
6.1.8 Элементийн туян нь байвал түүний даацын чадварт хотойлтын нөлөөллийг заавал тооцох ёстой. Өөр өөр хэлбэл анхны эксцентриситет (e0)-ийн утгыг 6.1.11-р зүйлд тодорхойлсон илтгэлцүүрээр үржүүлэх замаар хотойлтын нөлөөг бодолцоно.
6.1.9 Дагуу шахах хүчний байрлал нь элементийн хөндлөн огтлолын хүрээн дотор байх үед төвийн бус шахалтанд ажиллах бетон элементийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ:
                                                  ,                                                            (6.1)
Үүнд: - бетоны шахалтын бүсний хөндлөн огтлолын талбай. Шахалтын бүсний хүндийн төв, дагуу N (хотойлтыг бодолцсон) хүчний үйлчлэх цэгтэй давхцана гэсэн нөхцөлөөр -г тодорхойлно.
Тэгш өнцөгт огтлолтой элементийн хувьд
                                                      .                                             (6.2)
Дагуу хүчний эксцентриситет  ба   үед төвийн бус шахалтанд ажиллах тэгш өнцөгт огтлолтой элементийг дараах нөхцөлөөр тооцно:
                                                                                                                (6.3)
Үүнд: А- элементийн хөндлөн огтлолын талбай;
- илтгэлцүүрийг ачааллын удаан хугацааны үйлчлэлийн үед элементийн туяншил -аас хамааруулж 6.1-р хүснэгтээс авна, харин ачааллын богино хугацааны үйлчлэлийн үед -ийн утгыг шугаман хуулиар тодорхойлно.Үүнд:
=10  үед  ба  =12,5  үед  гэж авна;
- элементийн тооцооны уртыг төмөр бетон элементтэй адилхан тодорхойлно.
                                                                                                6.1-р хүснэгт
 
6
10
15
20
 
0,92
0,9
0,8
0,6
 
Ашиглалтын нөхцөлөөр нь ан цав үүсэхийг үл зөвшөөрөх төвийн бус шахалтанд ажиллах бетон элементүүдийг (6.1) нөхцөлийн тооцооноос хамааралгүйгээр суналтын бүсний  бетоны эсэргүүцлийг бодолцож дараах томъёогоор шалгана.
                                                                                                       (6.4)
Тэгш өнцөгт огтлолтой элементэд  (6.4) томъёо нь доорх байдалтай байна.
                                                                                                           (6.5)

(6.4) ба (6.5) томъёонуудад:
-элементийн огтлолын хүндийн төвөөс хамгийн хол орших сунах үе (волокно) хүртэлх зай;
- 6.1.11-р зүйлд зааснаар тодорхойлох илтгэлцүүр.
6.1.10 Дагуу шахах хүч элементийн хөндлөн огтлолын гадна байрлах үед төвийн бус шахалтанд ажиллах бетон элементийг (6.4) ба (6.5) нөхцөлөөр тооцно.
6.1.11 Дагуу хүчний эксцентриситет -ийн утганд хотойлтын нөлөөллийг бодолцох илтгэлцүүр -ийн утгыг дараах томъёогоор тодорхойлно:
                                                      ,                                                       (6.6)
Үүнд:  -нөхцөлт критик хүчийг дараах томъёогоор тодорхойлно:
                                                      ,                                                        (6.7)
Үүнд: D – элементийн хөшүүн, 6.2.16 - р зүйлд заасан арматурыг бодолцохгүйгээр, төмөр бетон элементтэй адил тодорхойлно.
 

Гулзайлтанд ажиллах элементийг хязгаарын хүчлэлээр тооцох
6.1.12  Гулзайлтанд ажиллах бетон элементийг дараах нөхцөлөөр тооцно:                                                                 ,                                                        
                                                                                                           (6.8)  
Үүнд:   - элементийн хөндлөн огтлолын хүлээн авч болох хязгаарын гулзайлгах момент.
  -ийн утгыг дараах томъёогоор тодорхойлно:
                                           ,                                                   (6.9)
  Үүнд:   - хөндлөн огтлолын эсэргүүцлийн момент.
Тэгш өнцөгт огтлолтой элементэд:
                                          .                                                          (6.10)
6.2   Төмөр бетон элементийн бат бэхийн тооцоо
Нийтлэг үндэслэл
6.2.1 Төмөр бетон элементийн бат бэхийг гулзайлгах момент, дагуу хүч, хөндлөн хүч, мушгих момент ба орчны ачааны үйлчлэл (орчны шахалт, цөмрөлт)-д тооцно.
Төмөр бетон элементийн бат бэхийг гулзайлгах момент ба дагуу хүчний үйлчлэлд тооцох
Нийтлэг үндэслэл
6.2.2 Төмөр бетон элементийн бат бэхийн тооцоог гулзайлгах момент, дагуу хүчний (төвийн бус шахалт ба суналт) үйлчлэлээр тэдгээрийн дагуу тэнхлэгт нормаль огтлолоор хийнэ.
Төмөр бетон элементийн нормаль огтлолоор хийх бат бэхийн тооцоог 6.2.21-6.2.31-р зүйлүүдэд заасны дагуу шугаман бус хэв гажилтын загварын үндсэн дээр хийнэ.
Гулзайлтын  перпендикуляр хавтгайд байрласан арматуртай тэгш өнцөгт, двутавр ба тавр огтлолтой төмөр бетон элементийн тооцоог нормаль огтлолын тэгш хэмийн хавтгай дахь хүчлэлийн үйлчлэлийн үед 6.2.5-6.2.17-р зүйлүүдийн заалтын дагуу хязгаарын хүчлэлийн үндсэн дээр  тооцохыг зөвшөөрнө.
 
6.2.3 Төвийн бус шахалтанд ажиллах элементийн тооцоог хэв гажсан бүдүүвчээр бүтээцийг тооцох замаар түүний даацанд хотойлтын нөлөөг бодолцож хийнэ.
Элементийн туяншил нь үед түүний бат бэхэд хотойлтын үзүүлэх нөлөөг анхны эксцентриситет -ийн утгыг 6.2.16-р зүйлд заасны дагуу тодорхойлсон  илтгэлцүүрээр үржүүлэх замаар бодолцож, хэв гажаагүй бүдүүвчээр тооцохыг зөвшөөрнө.
6.2.4  Бат бэхийн хязгаарын хүчлэл нь ан цав үүсэх үеийн (7.2.5-7.2.11) хязгаарын хүчлэлээс бага байгаа тохиолдолд төмөр бетон элементийн бат бэхийн тооцоогоор шаардагдах суналтын дагуу арматурын хөндлөн огтлолын талбайг  15 %-иас багагүй хэмжээгээр нэмэх буюу эсвэл ан цав үүсэх үеийн хязгаарын хүчлэлээр тооцож болно.
 
Хязгаарын хүчлэлээр хийх нормаль огтлолын бат бэхийн тооцоо
6.2.5  Элементийн дагуу тэнхлэгт нормаль огтлолын  хязгаарын хүчлэлийг дараах хялбарчлалыг үндэс болгон тодорхойлно. Үүнд:
      - суналтанд ажиллах бетоны эсэргүүцлийг  тэгтэй тэнцүүгээр авна;
      - шахалтанд ажиллах бетоны эсэргүүцлийг шахалтын бүсний өндрийн дагуу жигд тархсан -тэй тэнцүү хүчдэлээр авна;
      - арматурын хэв гажилтыг (хүчдэлийг) бетоны шахалтын бүсний өндрөөс хамааруулан тодорхойлно;
      - арматурын сунгах хүчдэлийг түүний суналтын тооцооны эсэргүүцэл -ээс ихгүйгээр авна;
      -арматурын шахах хүчдэлийг түүний шахалтын тооцооны эсэргүүцэл -ээс ихгүйгээр авна.
      6.2.6 Нормаль огтлолын бат бэхийн тооцоог бетоны тэнцвэрийн харгалзах нөхцөлөөр тодорхойлсон бетоны шахалтын бүсний харьцангуй өндрийн утга  ба элемент хязгаарын төлөвт орох үеийн шахалтын бүсний харьцангуй өндрийн хязгаарын утга - хоёрын хоорондын харьцаанаас хамааруулан хийнэ. Элемент хязгаарын төлөвт орох үед  суналтын арматурын хүчдэл тооцооны эсэргүүцэл -д хүрдэг.
      6.2.7 -ийн утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                              (6.11)
Үүнд: - суналтанд ажиллах арматурын хүчдэл -тэй тэнцүү болох үеийн харьцангуй хэв гажилт.    
                    =                                                                                     (6.12)
- шахалтанд ажиллах бетоны хүчдэл -тэй тэнцүү болох үеийн харьцангуй хэв гажилт,  0,0035-тай тэнцүүгээр авна.
      6.2.8 Төвийн бус шахалтанд ажиллах төмөр бетон элементийн тооцоонд дагуу хүчний анхны эксцентриситетийг тодорхойлохдоо тохиолдлын эксцентриситет -ийг 4.2.6-р зүйлд заасан ёсоор бодолцоно.
 
Гулзайлтанд ажиллах элементийн тооцоо
      6.2.9 Гулзайлтанд ажиллах элементийн огтлолын бат бэхийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                   ,                                                                                  (6.13)
      Үүнд:  - элементийн огтлолын хүлээн авах хязгаарын момент.
      6.2.10   байх үед тэгш өнцөгт огтлолтой гулзайлтанд ажиллах элементийн (6.3-р зураг) -ийн утгыг дараах томъёогоор тодорхойлно:
                                                                 (6.14)
            шахалтын бүсний өндөр  х-ийг дараах томъёогоор тодорхойлно:
                                         .                                                              (6.15)
 
6.3-р зураг. Гулзайлтанд ажиллах төмөрбетон элементийн бат бэхийг  тооцох үеийн нормаль огтлол дахь хүчдэлийн эпюр  ба хүчлэлийн бүдүүвч
 
6.2.11 Шахалтын бүсэндээ тавцан (полкa)-тай (тавр ба хоёр тавр хэлбэрийн хөндлөн огтлолтой) гулзайлтанд ажиллах элементийн хувьд хязгаарын гулзайлгах моментийн ( ) утгыг үед шахалтын бүсний заагын байрлалаас хамааруулан тодорхойлно. Үүнд:
      а) Шахалтын бүсний зааг тэнхлэг нь тавцан (полкa)-гийн дундуур өнгөрч байвал (зураг 6.4.а) өөрөөр хэлбэл дараах нөхцөл биелэгдэх тохиолдолд   өргөнтэй тэгш өнцөгт огтлол гэж үзэж, ийн утгыг 6.2.10-р зүйлд зааснаар тодорхойлно.
                                                                                   (6.16)
      б) зааг тэнхлэг нь хавиргаар өнгөрч байвал өөрөөр хэлбэл 6.16 –р нөхцөл биелэгдэхгүй байгаа тохиолдолд (6.4.б-р зураг) -ийн  утгыг дараах томъёогоор тодорхойлно:
,                     (6.17)
Энэ тохиолдолд бетоны шахалтын бүсний өндөр -ийг дараах томъёогоор тодорхойлно:
                                                              (6.18)
            
6.4-р зураг. Гулзайлтанд ажиллах төмөрбетон элементийн огтлолын шахалтын бүсний байрлал.
а-зааг тэнхлэг тавцангаар;   б-зааг тэнхлэг хавиргаар
 
6.2.12 Тооцоонд шахалтын бүсний тавцангийн өргөн -ий утгыг оруулах бөгөөд түүнийг хавирганаас хоёр тийш  гарсан тавцангийн өнгийлтийн өргөн нь элементийн алслалын 1/6-ээс, мөн доор дурдсан хэмжээнээс хэтрэхгүй байх нөхцөлөөр авна. Үүнд:
а) Хөндлөн хавиргатай байхад буюу дагуу хавиргуудын хоорондын цэвэр зайны hf'≥0.1h -1/2 үед;
б) Хөндлөн хавиргагүй (эсвэл хөндлөн хавиргатай боловч хоорондын зай нь дагуу хавирганыхаа хоорондын зайнаас их) үед буюу hf '<0.1h - 6hf ' үед;
в) Тавцангийн консоль өнгийлттэй байх тохиолдолд
   hf '≥0.1h байвал 6hf '-ээс;
   0.05h ≤hf '<0.1h байвал 3hf '-ээс;
                                       hf '< 0.05h байвал тавцангийн өнгийлтийг бодолцохгүй.
6.2.13 Гулзайлтанд ажиллах элементийг бат бэхийг тооцох үед  нөхцөл хангагдахыг зөвлөж байна.
Бүтээцлэлийн шаардлагаар эсвэл II бүлгийн хязгаарын төлөвийн тооцоогоор авсан суналтын арматурын талбай нь х≤ Rho нөхцөл биелэгдэх үед шаардагдах хэмжээнээс  их байгаа тохиолдолд хязгаарын гулзайлгах момент Mult-ийг (6.14)  буюу (6.17)  томъёогоор тодорхойлох ба энэ томъёонд шахалтын бүсний өндрийн  утгыг  х = R·ho- ийг орлуулна.
6.2.14 Элементийг тэгш хэмтэй арматурчилсан, RsA= RscAs' үед дараах томъёогоор хязгаарын гулзайлгах момент Mult-ийн утгыг тодорхойлно:
                                                                                       (6.19)
Хэрэв шахалтын бүсний арматурыг бодолцохгүй (As'=0) –гээр тодорхойлсон шахалтын бүсний өндөр х<2a байвал (6.19)-томъёоны а-ийн оронд х/2 утгыг орлуулна.
 
 

Төвийн бус шахалтанд ажиллах элементийн тооцоо
6.2.15 Тэгш өнцөгт огтлолтой төвийн бус шахалтанд ажиллах элементийн бат бэхийн тооцог дараах нөхцөлөөр хийнэ:
                            Ne ≤                                               (6.20)
Үүнд: е – дагуу хүч N-ний үйлчлэх цэгээс суналтын эсвэл арай бага шахагдаж байгаа  (элементийн огтлол нийтдээ шахалтанд ажиллах үед) арматурын хүндийн төв хүртэлх зай,  үүнийг    гэж авна.
Үүнд:  –элементийн даах чадварт дагуу гулзайлт (хотойлт)-ын үзүүлэх нөлөөг бодолцсон илтгэлцүүрийг 6.2.16- зүйлд зааснаар тодорхойлно.
Шахалтын бүсний өндөр х-ийг дараах байдлаар тодорхойлно:
а)            үед (6.5-р зураг)         ;                                  (6.21)
б)          =  >    үед   .                                        (6.22)
6.5-р зураг. Төвийн бус шахалтанд ажиллах  төмөр бетон элементийн бат бэхийн тооцооны  үеийн нормаль огтлолын хүчдэлийн эпюр ба хүчлэлийн бүдүүвч.
 
6.2.16 Хэв гажилтын бус бүдүүвчээр бүтээцийг тооцох үед  илтгэлцүүрийн утгыг дараах томъёогоор тодорхойлно:
                        = ;                                                                  (6.23)
       Үүнд:  Ncr – нөхцөлт критик хүчийг  дараах томъёогоор тодорхойлно:
                                                                                         (6.24)
Үүнд: -төмөрбетон элементийн хөшүүншил;
    – элементийн тооцооны урт,  (6.2.18)-р зүйлээр тодорхойлно.  
Төмөр бетон элементийн хөшүүншил -г дараах  томъёогоор тодорхойлж болно:
                          ,                                                                      (6.25)
Үүнд: Eb, Es- бетон ба арматурын харимхайн модулиуд;
                I, Is –элементийн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан бетон ба нийт арматурын огтлолын талбайн инерцийн момент;
               ;           =0.7;
- ачааны удаан хугацааны үйлчлэлийн нөлөөг бодолцсон илтгэлцүүр
                          =  ;
          , – харгалзан нийт ачаалал болон тогтмол, удаан хугацааны түр ачааны үйлчлэлээр үүсэх,  суналтын эсвэл бага шахагдаж байгаа (огтлол бүхэлдээ шахалтанд ажиллах үед) арматурын шилбэнийн хүндийн төвд харьцуулсан моментууд;
-дагуу хүчний харьцангуй эксцентриситетийн харьцангуй утга  ,
Үүнд:  ,      дагуу хүчний эксцентриситетийг   0.15-аас багагүйгээр авна.              
Бүтээцийг харимхай cистем шиг тооцох замаар элементийн уртын дагуух гулзайлгах моментын тархалт, түүний  хэв гажилтын шинж ба  тооцооны огтлол дахь гулзайлгах моментын утганд хотойлтын үзүүлэх нөлөө зэргийг бодолцон  илтгэлцүүрийн утгыг багасгахыг зөвшөөрнө.
6.2.17 Дагуу хүчний эксцентриситет  ба туяншил үед гулзайлтын хавтгайн эсрэг байрлах талуудад байрласан арматуртай, тэгш өнцөгт огтлолтой төвийн бус шахалтанд ажиллах  элементийн бат бэхийн тооцог дараах нөхцөлөөр хийхийг зөвшөөрнө.                                  
                                                                            (6.26)
Үүнд: N  – элементийн хүлээн авах дагуу хүчний хязгаарын утгыг дараах томъёогоор тодорхойлно:            
                                                                                         (6.27)
    Үүнд: As,tot – элементийн хөндлөн огтлол дахь нийт дагуу арматурын огтлолын талбай.
    - ачааны удаан хугацааны үйлчлэлийн үед дагуу гулзайлтын илтгэлцүүрийг 6.2 хүснэгтээс, элементийн туяншилаас хамааруулж авна; ачааны богино хугацааны үйлчлэлийн үед -г шугаман хуулиар тодорхойлно,
              = 10   үед  =0.9  ба                      
                 = 12  үед  =0.87  гэж авна.
                                                                                                 6.2 -р хүснэгт
 
6
10
15
20
 
0,92
0,9
0,83
0,7
 
6.2.18 Төвийн бус шахалтанд ажиллах элементийн тооцооны урт –ийг материалын харимхай бус хэв гажилт ба ан цавыг анхааран үзэж, раман бүтээцийн элементийн адил түүний хэв гажсан төлөв байдлыг бодолцон тухайн элементийн хувьд ачааны хамгийн тааламжгүй байрлалын үед тодорхойлно.
Дагуу хүч үйлчилсэн тохиолдолд   уртын дагуу тогтмол огтлолтой элементийн тооцооны урт  -ийг  дараах байдлаар авна. Үүнд:
а)  хоёр төгсгөлдөө  нугасан тулгууртай элементэд – 1,0  ;
б) нэг төгсгөл нь хөшүүн бэхэлгээтэй (тулгуурын огтлолд  эргэлт үүсэхгүй), нөгөө төгсгөл нь бэхлэгдээгүй (консоль) элементэд – 2,0 ;
в) нэг төгсгөл нь хөдөлгөөнгүй нугасан тулгууртай, нөгөө төгсгөл нь:
- хөшүүн (эргэхгүй) бэхэлгээтэй  элементэд – 0,7  ;
- суумтгай  (хязгаарлагдмал эргэлтийг өгөх) хөшүүн бэхэлгээтэй элементэд – 0,9  ;
г) нэг төгсгөл нь суумтгай нугасан тулгууртай (тулгуурын хязгаарлагдмал шилжилт өгөх) харин нөгөө төгсгөл нь:
- хөшүүн (эргэлтгүй) бэхэлгээтэй элементэд – 1,5  ;
- суумтгай хөшүүн бэхэлгээтэй  (хязгаарлагдмал эргэлт өгөх) элементэд– 2,0  ;
д) хоёр төгсгөлдөө шилжилтгүй хөшүүн бэхэлгээтэй:
-хөшүүн (эргэлтгүй) – 0,5  ;
- суумтгай  (хязгаарлагдмал эргэлт өгөх) хөшүүн – 0,8  ;
е) хоёр төгсгөл нь хязгаарлагдмал шилжилттэй хөшүүн бэхэлгээтэй  элементэд
 -хөшүүн (эргэлт өгөхгүй) – 0,8  ;
- суумтгай (хязгаарлагдсан эргэлт өгөх) – 1,2  ;
 
Төвийн суналтанд ажиллах элементийн тооцоо
6.2.19 Төвийн суналтанд ажиллах элементийн бат бэхийн тооцоог дараах нөхцөлийг үндэслэн хийнэ:
                                                                                                            (6.28)
Үүнд: N – элементийн хүлээн авах  дагуу сунгах хүчний хязгаарын утга;
Дагуу сунгах  хүчний (N ) утгыг дараах томъёогоор тодорхойлно:
                                       N  =Rs As.tot,                                                                     (6.29)
Үүнд: As.tot – нийт дагуу арматурын хөндлөн огтлолын талбай.
 
Төвийн бус суналтанд ажиллах элементийн тооцоо
6.2.20 Тэгш өнцөгт огтлолтой, төвийн бус суналтанд ажиллах элементийн бат бэхийн тооцоог дагуу хүч N-ний байрлалаас хамааруулан хийнэ. Үүнд:
а) хэрэв дагуу хүч N нь суналтын (S), шахалт (S' )-ын арматуруудын тэнцүү үйлчлэгч хүчлэлүүдийн дунд байрлаж байвал  (6.6, а-р зураг)  дараах нөхцөлөөр тооцно.
 ;                                                                  (6.30)
                          ;                                                               (6.31)
Үүнд:  Ne ба Ne' – гадаад ачаанаас үүсэх хүчлэлүүд;      
M   M'  -огтлолын хүлээн авах хязгаарын хүчлэлүүд.
      Хүчлэл M   ба M' –ыг  дараах томъёогоор тодорхойлно.
                                           M = Rs As' (h0 –а');                                                       (6.32)
                                           M' = Rs As (h0 –а') ;                                                      (6.33)
б) хэрэв дагуу хүч N суналт, шахалтын арматурын тэнцүү үйлчлэгч хүчнүүд (S ба S')-ийн (6.6.б-р зураг) үйлчлэлийн гадна үйлчилж (6.30) байвал  хязгаарын момент -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                     ,                                                            (6.34)
Энэ үед шахалтын бүсний өндрийг дараах томъёогоор тодорхойлно:       
                                                                                                  (6.35)
 
6.6-р  зураг. Төвийн бус суналтанд ажиллах төмөр бетон элементийн дагуу хүчний  үйлчлэлээр тооцох үеийн нормаль огтлолын хүчдэлийн эпюр ба хүчлэлийн  бүдүүвч.
 а- Дагуу хүч N нь суналт ба шахалтын арматуруудын тэнцүү үйлчлэгч хүчлэлүүд ба -ийн хооронд үйлчлэх тохиолдол, 
 б- Дагуу хүч N нь суналт ба шахалтын арматуруудын тэнцүү үйлчлэгч хүчлэлүүд ба -ийн үйлчлэлийн гадна байрлах тохиолдол.
 
Хэрэв (6.35)-томъёогоор тооцож авсан утга х> R h0 байвал (6.34) томъёонд  х= Rh0  гэж тавьж, R –ийг 6.2.7-р зүйлд зааснаар тодорхойлно.
 
Шугаман бус хэв гажилтын загварын үндсэн дээр нормаль огтлолын бат бэхийн тооцоо
6.2.21 Элементийг бат бэхийг тооцох үед элементийн босоо огтлолын хүчлэл ба хэв гажилтыг элементийн огтлол дахь дотоод хүчлэлүүд ба гадаад хүчний тэнцвэрийн тэгшитгэлийг ашиглан, дараах байдлуудыг бодолцон, шугаман бус хэв гажилтын загварын үндсэн дээр тодорхойлно. Үүнд:
- бетон ба арматурын харьцангуй хэв гажилтын тархалтыг элементийн огтлолын өндрийн дагуу  шугаман хуулиар (хавтгай огтлолын гипотеза) авна;
- бетон ба арматурын харьцангуй хэв гажилт ба тэнхлэгийн хүчдэлүүдийн хоорондын хамаарлыг бетон ба арматурын төлөв байдлын (хэв гажилтын) диаграмм хэлбэрээр авна. (5.1.17, 5.2.11);
- εbi≥0 үед бетоны хүчдэл  гэж үзэж, суналтын бүсний бетоны эсэргүүцлийг бодолцохгүй байж болно. Зарим тохиолдолд (Жишээ нь: ан цав үүсэхийг үл зөвшөөрөх гулзайлтын ба төвийн бус шахалтын бетон бүтээцүүдэд) бат бэхийн тооцоонд суналтын бүсний бетоны ажлыг бодолцоно.
6.2.22 Нормаль огтлолын хүчдэлийг хэсэгчлэн интегральчлах замаар бетоны хүчдэлийн эпюрээс нэгдсэн дотоод хүчлэлд шилжих шилжилтийг тодорхойлно. Үүний тулд босоо огтлолыг жижиг хэсгүүдэд хуваана. Үүнд: жишүү төвийн бус шахалт (суналт) ба жишүү гулзайлтын үед – огтлолын өргөн ба өндрийн дагуу; төвийн бус шахалт (суналт), гулзайлтын үед элементийн хөндлөн огтлолын тэгш хэмийн тэнхлэгийн хавтгайд зөвхөн огтлолын өндрийн дагуу жижиг хэсгүүдэд хуваана. Жижиг хэсгүүдийн хязгаарт хүчдэлийг жигд тархсанаар авна .
6.2.23 Хэв гажилтын загвар ашиглаж элементийг тооцохдоо:
- дагуу шахах хүчний утга, мөн түүнчлэн шахах хүчдэл, бетон ба арматурын богиносолтын  хэв гажилтыг – "хасах" тэмдэгтэй авна;
- дагуу сунгах хүчний, мөн түүнчлэн сунгах хүчдэл, бетон ба арматурын уртсалтын хэв гажилтыг – "нэмэх" тэмдэгтэй авна. 
Арматуран шилбэ ба бетоны онцолсон жижиг хэсгийн хүндийн төвүүдийн координатын тэмдэг, түүнчлэн дагуу хүчний үйлчлэх цэгүүдийг XOY координатын системд харгалзуулан авна. Ерөнхий тохиолдолд энэ координатын системийн эхийг элементийн хөндлөн огтлолын доторх дурын цэгт авч болно (6.7-р зураг дээрх 0 цэг).
6.7-р зураг.  Төмөр бетон элементийн нормаль огтлолын тооцооны бүдүүвч
 
      6.2.24 Ерөнхий тохиолдолд босоо огтлолын бат бэхийн тооцоонд (6.7-р зураг) дараах тэгшитгэлүүдийг ашиглана.
      Элементийн нормаль огтлолын дотоод хүчлэлүүд ба гадаад хүчнүүдийн тэнцвэрийн тэгшитгэл :
                    Mx= ;                                                             (6.36)
                   My=   ;                                                           (6.37)
                   N=  ;                                                                       (6.38)
Элементийн огтлолд хэв гажилтын тархалтыг тодорхойлох тэгшитгэл:
                     = ;                                                            (6.39)
                              = .                                                  (6.40)
Бетон ба арматурын харьцангуй хэв гажилтууд ба хүчдэлүүдийн  хамаарал:
                                                                                                              (6.41)
                                      .                                                                       (6.42)
(6.36)- (6.42) тэгшитгэлүүдэд:
Mx, Мy- элементийн хөндлөн огтлолын хязгаарт (дотор) байрлах, сонгосон координатын тэнхлэгүүдтэй харьцуулсан гадаад ачааны гулзайлгах моментууд (XOZ, YOZ эсвэл түүнтэй параллель орших хавтгайд харгалзан үйлчлэх)-ыг дараах томъёогоор тодорхойлно:
;                                                                                (6.43)
;                                                                                (6.44)
Үүнд: -бүтээцийн статик тооцоогоор тодорхойлсон харгалзах хавтгайнууд дахь  гадаад ачааны гулзайлгах моментууд;
N-гадаад ачаанаас үүсэх дагуу хүч;
ex ey –N хүчний үйлчлэх цэгээс харгалзах тэнхлэг хүртэлх зай;
 – бетоны i-р хэсгийн хөндлөн огтлолын талбай болон хүндийн төвийн координатууд ба хүндийн төвийн түвшин дэх хүчдэл;
 –арматурын j-дугаар шилбэний хөндлөн огтлолын талбай болон  хүндийн төвийн координат ба хүчдэл;
ε0 – сонгосон тэнхлэгүүдийн огтлолцол (0 цэгт) дээр байрлах харьцангуй хэв гажилт:
       - гулзайлгах моментууд (Мx ба Му)- ын үйлчлэлийн хавтгайд элементийн авч үзэж буй хөндлөн огтлол дахь дагуу тэнхлэгүүдийн муруйлт;
      Eb - бетоны анхны харимхайн модуль;
      Esj – j-дугаар арматурын шилбэний харимхайн модуль;
 – i-дугаар хэсгийн бетоны харимхайн илтгэлцүүр;
– j-дугаар арматурын шилбэний харимхайн илтгэлцүүр.
 ба  илтгэлцүүрүүдийг 5.1.17, 5.2.11-р зүйлд заасан арматур ба бетоны төлөв байдлын харгалзах диаграммаар авна.
ба – илтгэлцүүрүүдийн утгыг  бетон ба арматурын хүчдэл, хэв гажилтын харьцаа маягаар тодорхойлохдоо, бетон арматурын төлөв байдлын харгалзах диаграммуудын авч үзэж байгаа цэгийн хувьд хүчдэл ба хэв гажилтын харьцааг бетоны харимхайн модуль Eb болон арматурын харимхайн модуль Es-д хувааж тодорхойлно (бетоны төлөв байдлын хоёр шугаман диаграммд-хэв гажилтын шилжүүлсэн модульд Eb,red-д оруулах). Энэ үед диаграммын авч үзэж байгаа хэсэгт "хүчдэл – хэв гажилт" (5.4) - (5.8), (5.12) ба (5.13) хамаарлыг ашиглана.
                                                                                                                  (6.45)
                                                                                                                  (6.46)
      6.2.25 Төмөр бетон элементийн нормаль огтлолын бат бэхийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ:
                       |εb,max| ≤ εb, ult;                                                              (6.47)
                        εb,max ≤ εb, ult,                                                                (6.48)
Үүнд: εb,max- гадаад ачааны үйлчлэлээс элементийн нормаль огтлолын бетоны хамгийн их шахагдсан үе (волокно) -ийн харьцангуй хэв гажилт;
εs,max- гадаад ачааны үйлчлэлээс элементийн нормаль огтлолын хамгийн их суналтанд ажиллах шилбэн арматурын харьцангуй хэв гажилт;
εb,ult- 6.2.31-р зүйлд зааснаар авах шахалтанд ажиллах бетоны харьцангуй хэв гажилтын хязгаарын утга;
εs,ult – 6.2.31-р зүйлд зааснаар авах арматурын уртсалтын харьцангуй хэв гажилтын хязгаарын утга;
6.2.26 Хоёр чиглэлийн гулзайлгах момент, дагуу хүч үйлчилсэн төмөр бетон элементэд (6.7-р зураг) дурын хэлбэртэй босоо огтлол дахь бетоны хэв гажилт εb,max ба арматурын хэв гажилт εs,max  -ыг (6.39) ба (6.40) тэгшитгэлүүдийг ашиглаж, (6.49) - (6.51) тэгшитгэлүүдийн системийг бодох замаар  тодорхойлно.
              ;                                                                           (6.49)
               ;                                                                          (6.50)
             .                                                                           (6.51)
(6.49) - (6.51) тэгшитгэлд орсон хөшүүншилийн чанарууд Dij (I,j=1,2,3)-ыг дараах томъёогоор тодорхойлно
      ;                                                              (6.52)
      ;                                                              (6.53)
      ;                                                  (6.54)
      ;                                                              (6.55)
      ;                                                              (6.56)
      .                                                                       (6.57)
Томъёоны тэмдэглэгээг 6.2.24-р зүйлээс үз.
6.2.27 Хоёр чиглэлд зөвхөн гулзайлгах момент Mx ба My (ташуу гулзайлт) үйлчлэх төмөр бетон элементийн хувьд (6.51) тэгшитгэлийн дагуу хүчийг N=0 гэж авна.
6.2.28 Төмөр бетон элементийн хөндлөн огтлолын тэгш хэмийн хавтгайд, Х тэнхлэг нь  энэ хавтгайд байрлах үеийн  төвийн бус шахалтын хувьд My=0 ба D12=D22=D23 =0 байна. Энэ тохиолдолд тэнцвэрийн тэгшитгэл дараах хэлбэртэй байна.
           Mx =   ;                                                                                  (6.58)
             N= .                                                                     (6.59)
6.2.29 Төмөр бетон элементийн хөндлөн огтлолын тэгш хэмийн хавтгай дахь гулзайлтын үед Х тэнхлэг нь  энэ хавтгайд байрлаж байвал N=0, My=0, D12=D22=D23 =0 байна. Энэ тохиолдолд тэнцвэрийн тэгшитгэл дараах хэлбэртэй байна.
                     Mx =  ;                                                                       (6.60)
                     0= .                                                                                    (6.61)
      6.2.30  4.12а -р зүйлд зааснаар төвийн бус шахалтанд ажиллах бетон элементийн босоо огтлолын бат бэхийн тооцоог 6.25-6.29-р зүйлд заасны дагуу   (6.47) нөхцөлөөр хийнэ. 6.2.26-р зүйлд байгаа томъёонд Dij-ийг тодорхойлохдоо арматурын хөндлөн огтлолын талбай Asj =0  гэж авна.
Ан цав үл зөвшөөрөх гулзайлтын ба төвийн бус шахалтын бетон элементэд, элементийн хөндлөн огтлолын суналтын бетоны ажлыг бодолцон дараах нөхцөлөөр тооцоог хийнэ.
                           εbt,max ≤ εbt, ult ,                                                                      (6.62)
Үүнд: εbt,max – 6.2.26-6.2.29-р зүйлд тодорхойлсон гадаад ачааны үйлчлэлээс элементийн босоо огтлолын бетоны хамгийн их сунасан үе (волокно) -ийн харьцангуй хэв гажилт;
εbt,ult  - 6.2.31-р зүйлийн дагуу авах суналтын үеийн бетоны харьцангуй хэв гажилтын хязгаарын утга.
      6.2.31 Элементийн (гулзайлт, төвийн бус шахалт эсвэл их эксцентриситеттэй суналт) хөндлөн огтлол дахь  бетоны хэв гажилт (шахалт ба суналт)-ын хоёр утгатай эпюрын үед бетоны харьцаат хэв гажилт хязгаарын утга εb,ult (εbt,ult) -ыг εb2,(εbt2)-тэй тэнцүү авна.
Элементийн төвийн бус шахалт ба суналтын үед элементийн хөндлөн огтлолд хэв гажилт зөвхөн нэг тэмдэгтэй тархах бол бетоны харьцангуй хэв гажилтын хязгаарын утга εb, ult (εbt,ult) –ыг элементийн огтлолын эсрэг ирмэгүүд дээрх бетоны хэв гажилтын ε1 ба ε2 ( |ε2|  ≥| ε1 |) харьцаанаас хамааруулж дараах томъёогоор тодорхойлно.
                                 εb, ult = ;                                              (6.63)
                      εbt, ult = ,                                                     (6.64)
Үүнд: εbo, εbto,  εb2, εbt2 – бетоны төлөв байдлын тооцооны диаграммын хэв гажилтын үзүүлэлтүүд (5.1.12, 5.1.18, 5.1.20-р зүйлүүд).
Арматурын харьцангуй хэв гажилтын хязгаарын утга εs,ult –ийг 0.025 тэнцүү авна.
 
Хөндлөн хүчний үйлчлэлээр хийх төмөр бетон элементийн бат бэхийн тооцоо
Нийтлэг үндэслэл
6.2.32 Хөндлөн хүчний үйлчлэлээр төмөр бетон элементийн бат бэхийн тооцоог налуу огтлолын загварын үндсэн дээр хийнэ.
Налуу огтлолын загвараар тооцоо хийх үед элементийн бат бэх  нь хөндлөн хүч үйлчлэх үед  налуу  огтлол ба налуу огтлолуудын хоорондох зурвасаар, түүнчлэн момент үйлчлэх үед налуу огтлолоор   тус тус хангагдах  ёстой.
Налуу зурвасын бат бэх нь зурвасын дагуу үйлчлэх шахах хүчлэлийн үйлчлэлд орших налуу зурвас ба түүнтэй огтлолцох хөндлөн арматурын сунгах хүчлэлийг хүлээн авч болох  хөндлөн хүчний хамгийн их утгаар тодорхойлогдоно. Энэ тохиолдолд бетоны бат бэх нь налуу зурвас дахь нийлмэл хүчдэлт төлөвийн нөлөөг бодолцсон бетоны тэнхлэгийн дагуух  шахалтын эсэргүүцлээр тодорхойлогдоно.
Хөндлөн хүчний үйлчлэлээр налуу огтлолын тооцоог элементийн дагуу тэнхлэг дээрх  проекцийн урт  бүхий налуу огтлолд үйлчлэх дотоод ба гадаад хөндлөн хүчний тэнцвэрийн тэгшитгэлийн үндсэн дээр хийнэ. Дотоод хөндлөн хүч нь налуу огтлолын бетоны хүлээн авах хөндлөн хүч болон уг налуу огтлолоор дайрах хөндлөн арматуруудын хүлээн авч байгаа хүчнүүдээс тогтоно. Энэхүү бетон ба арматурын хүлээн авч байгаа  хөндлөн хүчийг  налуу огтлолын  хэвтээ проекцийн урт -д харгалзан,  хөндлөн арматур ба бетоны суналтын эсэргүүцлээр тодорхойлно.
Моментын үйлчлэлээр налуу огтлолын тооцоог элементийн дагуу тэнхлэг дээрх  проекцийн урттай налуу огтлолд үйлчлэх гадаад ба дотоод хүчнээс үүсэх моментын тэнцвэрийн тэгшитгэлийг үндэслэн хийнэ. Дотоод хүчний момент нь налуу огтлолоор дайрах дагуу арматур ба хөндлөн арматурын хүлээн авах моментуудаас тогтоно. Энэхүү дагуу ба хөндлөн арматурын хүлээн авч байгаа  моментыг налуу огтлолын  хэвтээ проекцийн урт -г  бодолцон, дагуу ба хөндлөн арматурын суналтын эсэргүүцлээр тодорхойлно.
 
Төмөр бетон элементийн налуу огтлолуудын хоорондoх бетон зурвасаар хийх тооцоо
6.2.33  Гулзайлтанд ажиллах төмөр бетон элементийн налуу огтлолуудын хоорондох бетон зурвасаар хийх тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                                                         (6.65)
Үүнд: -элементийн нормаль огтлол дахь хөндлөн хүч;
- 0.3-тай  тэнцүү авах илтгэлцүүр.
 
Xөндлөн хүчний үйлчлэлээр төмөр бетон элементийн налуу огтлолын  тооцоо
6.2.34 Гулзайлтанд ажиллах элементийн налуу огтлолоор хийх тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                         (6.66)
Үүнд: - элементийн дагуу тэнхлэг дээрх хэвтээ проекцийн   урттай налуу огтлол дахь хөндлөн хүч. Энэ хөндлөн хүч нь авч үзэж буй налуу огтлолын нэг талд байрлах гадаад бүх хүчээр тодорхойлогдоно. Энд налуу огтлолын хязгаарт хамгийн аюултай ачааллыг авч үзнэ.
-налуу огтлолын бетоны хүлээн авах хөндлөн хүч;
- налуу огтлол дахь хөндлөн арматурын хүлээн авах хөндлөн хүч.
 
6.8-р зураг. Хөндлөн хүчний үйлчлэлээр төмөр бетон элементийн налуу огтлолоор хийх тооцооны хүчлэлийн бүдүүвч.
 
Хөндлөн хүч -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                            (6.67)
Гэхдээ хөндлөн хүчний утга нь   -ээс багагүй, -с ихгүй  байх ёстой.
-илтгэлцүүрийг 1.5-тай тэнцүү авна.
Элементийн хөндлөн арматурын хүлээн авах хүч -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                         (6.68)
Үүнд: - 0.75-тай тэнцүү авах илтгэлцүүр.
- элементийн нэгж уртад харгалзах хөндлөн арматурын хүчлэл:
                                                                          (6.69)
Налуу огтлолын хэвтээ проекцийн хамгийн аюултай   урт үед элементийн уртын дагуу налуу огтлолын хэд хэдэн байрлалын хувьд тооцоог хийнэ. Энэ үед (6.68) томъёон дахь  урт ( ) -ыг -оос хэтрэхгүй байхаар авна.
 Налуу огтлолын тооцоонд  гадаад ачаанаас үүсэх хөндлөн хүчийг тодорхойлохдоо налуу огтлолыг авч үзэлгүйгээр хийхийг зөвшөөрнө.
                                                                      (6.70)
Үүнд: - гадаад ачаанаас үүсэх нормаль огтлол дахь хөндлөн хүч;
                                                                      (6.71)
                                                                         (6.72)
Хөндлөн хүч ( )-ийг тооцож байгаа нормаль огтлолын байрлал нь тулгуураас   -аас бага зайнд байхад (6.70) нөхцөлөөр тооцоог хийхдээ (6.71) томъёогоор тодорхойлогдох  утгыг -той тэнцүү илтгэлцүүрээр үржүүлэх ба -ийн утга нь -аас хэтрэх ёсгүй.
Хөндлөн хүч ( )-ийг тооцож байгаа босоо огтлолын байрлал нь -оос бага  зайнд байхад (6.70) нөхцөлөөр тооцоо хийхдээ (6.72) томъёогоор тодорхойлогдох -г  -той тэнцүү илтгэлцүүрээр үржүүлнэ.
Хэрэв дараах нөхцөл биелбэл хөндлөн арматурыг тооцоонд бодолцно.
 
            Дээрх нөхцөл биелэгдэхгүй  байсан ч (6.66)  нөхцөлд -ийг дараах томъёогоор тооцсон тохиолдолд хөндлөн арматурыг бодолцож болно.
 
Тооцоонд бодолцох хөндлөн арматурын алхмыг авахдаа нь дараах утгаас хэтрэхгүй байхаар авна.
 
Хөндлөн арматургүй эсвэл дээрх шаардлагууд хангагдаагүй үед тооцоог  эсвэл  хүчлэлүүдийг тэгтэй тэнцүү авч, (6.66) буюу (6.70) нөхцөлүүдээр тооцно.
Хөндлөн арматур 8.3.9-8.3.17-р зүйлийн  заалтуудын бүтээцлэлийн шаардлагыг хангах ёстой.
 
Моментын үйлчлэлээр налуу огтлолоор төмөр бетон элементийг тооцоо
6.2.35 Моментын үйлчлэлээр налуу огтлолоор хийх, төмөр бетон элементийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ (6.9-р зураг).
                                                                        (6.73)
Үүнд: - элементийн дагуу тэнхлэг дээр  проекцийн с урттай налуу  огтлол дахь момент. Энэ момент нь авч үзэж байгаа налуу огтлолын нэг талд байрлах гадаад нийт ачаанаас налуу огтлолын эсрэг төгсгөлд байрлах ( цэгт)-тэй харьцуулсан момент юм. Энэ үед  налуу огтлол дахь  хамгийн осолтой  ачааллыг  бодолцоно.
- налуу огтлолын үүсэх цэгийн эсрэг төгсгөлд орших  цэгтэй  харьцуулсан налуу огтлолыг дайрах дагуу арматурын хүлээж авах момент;
- налуу огтлолын үүсэх цэгийн эсрэг төгсгөлд орших  цэгтэй  харьцуулсан налуу огтлолыг дайрах хөндлөн арматурын хүлээж авах момент.
 
 
6.9-р зураг. Моментын үйлчлэлээр төмөр бетон элементийн налуу огтлолоор хийх  тооцооны хүчлэлийн бүдүүвч.
 
Момент -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                             (6.74)
Үүнд: - дагуу арматурын хүчлэлийг -тэй тэнцүү авна. Харин  бэхэлгээ (в зоне анкеровк )-ний бүсд  8.3.18-8.3.25 –р зүйлд зааснаар авна.
-дотоод хос хүчний мөр,  гэж авахыг зөвшөөрнө.
Элементийн дагуу тэнхлэгт нормаль хөндлөн арматурын хувьд момент -г дараах томъёогоор тодорхойлно
                                                                                          (6.75)
Үүнд: - хөндлөн арматурын хүчлэлийг - тэй тэнцүү гэж авах.
-ийг (6.69) томъёогоор тодорхойлно. Харин  нь -ээс  хооронд байна.
Налуу огтлолын  тооцоог элементийн уртын дагууд түүний төгсгөлийн хэсэг ба дагуу арматурыг таслах газар налуу огтлолын проекц с-ийн уртыг өмнө заасан хязгаарын дотор хамгийн осолтойгоор нь авч хийнэ. (6.73) нөхцөлийн   момент -г тодорхойлохдоо  элементийн дагуу тэнхлэг дэх  налуу огтлолын хэвтээ проекцийн  урт с -г -той тэнцүү, момент -г - тай тэнцүүгээр авч налуу огтлолын тооцоо хийхийг зөвшөөрнө. 
Хөндлөн арматургүй үед налуу огтлолын тооцоог (6.73) нөхцөлийн дагуу хийнэ. Энд элементийн дагуу тэнхлэг дээрх налуу огтлолын хэвтээ проекцийн урт  нь -тэй тэнцүү байх үеийн момент -ыг авна.харин хөндлөн арматурын хүлээн авах момент -г тэгтэй тэнцүү байна.
 
Мушгих моментын үйлчлэлээр төмөр бетон элементийн бат бэхийг тооцох
Нийтлэг үндэслэл
6.2.36 Мушгих моментын үйлчлэлээр төмөр бетон элементийн бат бэхийг орон зайн огтлолын загварт үндэслэн тооцно.
Орон зайн огтлолын загвараар хийх тооцоонд  налуу шулуун хэрчмээс тогтсон огтлолыг авч үзнэ. Эдгээр  хэрчмүүдийн  3 нь элементийн суналтын талд,  дөрөв дэх шулуун хаагч хэрчим нь шахалтанд  ажиллах талд  байрлана.
Төмөр бетон элементийн бат бэхийг мушгих моментын үйлчлэлд орон зайн огтлолуудын хоорондох элементийн бат бэх болон орон зайн огтлолын бат бэхээр тооцно.
Орон зайн огтлолуудын хоорондoх бетоны бат бэх  нь орон зайн огтлолуудын хоорондoх бетоны хүчдэлт төлөвийг бодолцсон бетоны тэнхлэгийн дагуух шахалтын эсэргүүцлээр тогтоогдох  мушгих моментын хамгийн их утгаар тодорхойлогдоно.
Орон зайн огтлолоор хийх төмөр бетон элементийн бат бэхийн тооцоог элементийн орон зайн  огтлолын шахалтын бүсний төвд байрлах тэнхлэгтэй харьцуулсан бүх дотоод ба гадаад хүчний тэнцвэрийн тэгшитгэлээр хийнэ. Дотоод хүчний момент нь орон зайн огтлолыг дайрч өнгөрсөн бөгөөд орон зайн шахалтын бүсний эсрэг суналтын бүсэд элементийн суналтын ирмэгээр байрлах элементийн тэнхлэгийн дагуух арматурууд ба хөндлөн арматуруудын хүлээн авах моментуудаас бүрдэнэ. Энэ үед дагуу ба хөндлөн арматуруудын хүлээн авах хүчлэлүүдийг  тэдгээрийн харгалзах  суналтын тооцооны эсэргүүцлүүдийн  утгаар  тодорхойлно.
Тооцоонд орон зайн огтлолын доод, хажуу болон дээд талуудыг шахалтын бүс болгон авах замаар орон зайн огтлолын бүх байрлалыг авч үзнэ.
Мушгих ба гулзайлгах момент, мөн түүнчлэн мушгих момент ба хөндлөн хүчний хамтын үйлчлэлд элементийг тооцохдоо эдгээр үйлчлэлийн харгалзах хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэлийн  тэгшитгэлүүдийг үндэс болгоно.
 

Мушгих моментын үйлчлэлд хийх тооцоо
6.2.37 Орон зайн огтлолуудын хоорондох элементийн бат бэхийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                              (6.76)
Үүнд: - элементийн нормаль огтлол дахь гадаад ачаанаас үүсэх мушгих момент;
-элементийн хөндлөн огтлолын хэмжээ (өргөн, өндөр).
6.2.38  Орон зайн огтлолоор бат бэхийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ (6.10-р зураг).
                                                              (6.77)
Үүнд: - орон зайн огтлолын нэг талд байрлах бүх гадаад хүчнээс орон зайн огтлолд үүсэх  мушгих момент;
- элементийн дагуу тэнхлэгт харьцангуйгаар хөндлөн байрлах орон зайн огтлол дахь арматурын хүлээн авах мушгих момент;
- орон зайн огтлол дахь дагуу чиглэлд байрлах арматурын хүлээн авах мушгих момент
 

Z2
6.10-р зураг. Мушгих моментийн үйлчлэлээр тооцох үед  орон зайн огтлолд үүсэх хүчлэлийн бүдүүвч. -элементийн доод талын суналтын арматур,  -элементийн хажуу тал дахь суналтын арматур.

 
            (6.77) нөхцөлөөр тооцож байгаа хөндлөн ба дагуу арматурын хүчлэлүүдийн хоорондох харьцааны утгыг доор үзүүлэв.
Хөндлөн арматурын хүлээн авах мушгих момент -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                           (6.78)
Дагуу арматурын хүлээн авах мушгих момент -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                     (6.79)
Үүнд: -хөндлөн чиглэлд байрласан арматурын хүчлэл; элементийн дагуу тэнхлэгт нормаль арматурын хувьд хүчлэл -ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                          (6.80)
-элементийн нэгж урт дахь энэхүү арматурын хүчлэл
                                                          (6.81)
-хөндлөн чиглэлд байрлах арматурын хөндлөн огтлолын талбай;
- энэ арматурын алхам;
-элементийн дагуу тэнхлэг дээрх орон зайн огтлолын суналттай талын проекцийн урт
                                                                    (6.82)
-хөндлөн огтлолын хэмжээний харьцааг тооцсон илтгэлцүүр
                                                             (6.83)
-элементийн дагуу тэнхлэг дээр орон зайн огтлолын шахалттай талын хэвтээ проекцийн урт;
- авч үзэж буй элементийн талд байрласан дагуу арматурын хүчлэл
                                                    (6.84)
- элементийн авч үзэж буй ирмэгт байрласан дагуу арматурын хөндлөн огтлолын талбай;
- элементийн авч үзэж буй талын суналттай ирмэг дэх  хөндлөн огтлолын урт ба элементийн нөгөө талын хөндлөн огтлолын урт 6.10 –р зураг;
  харьцааг 0.5-aaс 1.5-ын хооронд авна. Хэрэв   утга нь заасан хязгаараас хэтэрвэл   утга заасан  хязгаарт байх үеийн арматурын (дагуу ба хөндлөн) тоог тооцоонд оролцуулна.
Орон зайн огтлолын элементийн  дагуу тэнхлэг дээрх хэвтээ проекцийн хамгийн аюултай урт с-ийн үед тооцоог элементийн уртын дагуу  орон зайн хэд хэдэн огтлол дээр хийх хэрэгтэй.  Энэ үед -н утгыг  болон  утгуудаас хэтрэхгүй байхаар авна.
Гадаад ачаанаас үүсэх мушгих моментыг дараах нөхцөлөөр тодорхойлох үед орон зайн огтлолыг авч үзэлгүйгээр мушгих моментын үйлчлэлд тооцоо хийж болно.
                                                            (6.85)
Үүнд: -элементийн нормаль огтлол дахь мушгих момент;
- элементийн авч үзэж буй талд хөндлөн чиглэлд байрласан арматурын хүлээн авах мушгих момент; Үүнийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                        (6.86)
- элементийн авч үзэж буй тал (грана)-д байрласан дагуу арматурын хүлээн авах мушгих момент; үүнийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                       (6.87)
  харьцаа нь дээр заасан хязгаар дотор байвал зохино. 
Элементийн тал бүрт байрлах арматурын   тооцоог түүний уртын дагуух хэд хэдэн  босоо огтлол дээр хийнэ.
Мушгих моментын үйлчлэлийн үед 8-р бүлэгт заасан бүтээцлэлийн  шаардлагыг мөрдөнө.
 
Мушгих ба гулзайлгах моментуудын хамтын үйлчлэлд  тооцох
6.2.39 Орон зайн огтлолуудын хоорондох элементийн бат бэхийн тооцоог 6.2.37-р зүйлд зааснаар  хийнэ.
6.2.40 Орон зайн огтлолын бат бэхийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                  (6.88)
Үүнд: - орон зайн огтлолд гадаад ачаанаас үүсэх мушгих момент;
-орон зайн огтлолoop хүлээн авах хязгаарын мушгих момент;
- нормаль огтлолд гадаад ачаанаас үүсэх гулзайлгах момент;
- нормаль огтлолoop хүлээн авах хязгаарын гулзайлгах момент.
Мушгих ба гулзайлгах момент хамтран үйлчлэх үеийн тооцоонд, гулзайлгах моментоос үүсэх суналтын талд байрлах суналтын арматур бүхий орон зайн огтлолыг өөрөөр хэлбэл  гулзайлгах моментын үйлчлэлийн хавтгайд нормаль талыг авч үзнэ.
Гадаад ачаанаас үүсэх  мушгих момент -г элементийн дагуу тэнхлэгийн чиглэл дэх хэвтээ проекцийн   уртын голд  байрлах нормаль огтлолд тодорхойлно. Гадаад ачаанаас үүсэх гулзайлгах моментыг мөн энэ нормаль огтлолд тодорхойлно.
Хязгаарын мушгих момент -г 6.2.38-р зүйлд зааснаар тодорхойлох ба авч үзэж буй орон зайн огтлолын хувьд (6.77) нөхцөлийн баруун хэсэг ( )-тэй тэнцүү байхаар авна.
Хязгаарын гулзайлгах момент -г  6.2.10-р зүйлд зааснаар тодорхойлно.
Мушгих моментыг тодорхойлохдоо (6.85) нөхцөлийг ашиглахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд мушгих ба  гулзайлгах моментуудыг элементийн уртын дагуу нормаль огтлолуудад тодорхойлно. Авч үзэж буй нормаль огтлол дахь хязгаарын мушгих моментыг (6.85) нөхцөлийн баруун тал -тэй тэнцүү авна.
Хязгаарын гулзайлгах  моментыг дээр заасан босоо огтлолуудад тодорхойлно.
Мушгих ба гулзайлгах моментын хамтарсан үйлчлэлийн үед 6.2.38-р зүйл ба 8-р бүлэгт зааснаар тооцооны ба бүтээцлэлийн шаардлагуудыг мөрдлөг болгоно.
 
Мушгих момент ба хөндлөн хүчний хамтын  үйлчлэлд  тооцох
6.2.41 Мушгих ба хөндлөн хүчний хамтарсан үйлчлэлээр орон зайн огтлолуудын хоорондох элементийн бат бэхийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                          (6.89)
Үүнд: -босоо огтлолд гадаад ачаанаас үүсэх мушгих момент;
-орон зайн огтлолуудын хоорондох элементийн хүлээн авах хязгаарын мушгих момент бөгөөд (6.76) нөхцөлийн баруун талтай тэнцүүгээр авна;
-тухайн нормаль огтлолд гадаад ачаанаас үүсэх хөндлөн хүч;
- налуу  огтлолуудын хоорондах бетоны хүлээн авах хязгаарын хөндлөн хүч бөгөөд (6.65) нөхцөлийн баруун талтай тэнцүүгээр авна.
6.2.42 Бүтээцийн орон зайн огтлолын бат бэхийн тооцоог (6.89) нөхцөлөөр хийнэ. Энэ тохиолдолд:
-орон зайн огтлолд гадаад ачаанаас үүсэх мушгих момент;
-орон зайн огтлолын хүлээн авах хязгаарын мушгих момент;
-налуу  огтлол дахь хөндлөн хүч;
-налуу огтлолоор хүлээн авах хязгаарын хөндлөн хүч
Мушгих момент ба хөндлөн хүч хамтран үйлчлэх үеийн тооцоонд хөндлөн хүчний үйлчлэлийн хавтгайтай параллель талын, өөрөөр хэлбэл хөндлөн хүчнээс үүсэх суналтын аль нэг талд байрлах суналтын арматуртай орон зайн огтлолыг авна.
Гадаад ачаанаас үүсэх мушгих моментыг элементийн дагуу тэнхлэгийн чиглэлд   уртын голд байрлах босоо огтлолд тооцно. Гадаад ачаанаас үүсэх хөндлөн хүчийг энэ босоо огтлолд тодорхойлно.
Хязгаарын мушгих момент -ыг  6.2.38-р зүйлд зааснаар тодорхойлох ба авч үзэж буй орон зайн огтлолд (6.77) нөхцөлийн баруун тал -тэй тэнцүү байхаар авна.
Хязгаарын хөндлөн хүч -г 6.2.34-р зүйлд зааснаар тодорхойлох ба (6.66) нөхцөлийн баруун талтай тэнцүүгээр авна. Энэ үед элементийн дагуу тэнхлэг дээрх налуу огтлолын хэвтээ проекцийн уртын дундаж нь элементийн дагуу тэнхлэг дээрх орон зайн огтлолын хэвтээ проекцийн уртын тэг дундах цэгийг дайрч өнгөрөх  нормаль огтлолд байрлуулна.
Мушгих моментыг (6.85), харин хөндлөн хүчийг (6.70) нөхцөлөөр тус тус  тодорхойлохыг зөвшөөрнө. Энэ тохиолдлуудад гадаад ачаанаас үүсэх  мушгих момент ба  хөндлөн хүчийг элементийн уртын дагуу нормаль огтлолуудад тодорхойлно. Авч үзэж буй нормаль огтлол дахь хязгаарын мушгих момент -г (6.85) нөхцөлийн баруун тал -тай тэнцүү, харин тухайн босоо огтлол дахь хязгаарын хөндлөн хүч -г (6.70) нөхцөлийн баруун тал -тай тэнцүү байхаар авна.
Мушгих момент ба хөндлөн хүчний хамтарсан үйлчлэлийн үед 6.2.37, 6.2.32-6.2.35-р зүйлүүд ба 8-р хэсэгт заасан тооцооны ба бүтээцлэлийн шаардлагуудыг мөрдлөг болгоно.
 
Орчны шахалтаар төмөр бетон элементийн тооцох
6.2.43 Орчны шахалт (холголт)-ын үйлчлэлээр хийх төмөр бетон элементийн тоцоо нь төмөр бетон элементийн гадаргад нормаль хязгаарлагдмал талбайд үйлчлэх шахах хүчний үйлчлэлийн үед хийгддэг. Энэ үед элементийн гадаргуу дээрх ачаалагдсан талбайн байрлалаас хамааран ачаалагдсан талбайн доорх  бетоны эзлэхүүний хүчдэлт төлөвийн улмаас уг талбайн (холголтын талбайн) доод бетоны  шахалтын өндөрссөн эсэргүүцлийг бодолцоно. Орчны шахалтын бүсэд ташуу арматуртай үед  ташуу арматурын эсэргүүцлийн улмаас ачаалагдсан талбайн доорх бетоны шахалтын эсэргүүцэл нэмэлт өндөрсөлтийг бодолцоно.
Ташуу арматургүй үед орчны шахалтан дахь элементийн тооцоог 6.2.44-р зүйл, харин ташуу арматуртай үед 6.2.45-р зүйлд зааснаар тус тус хийнэ.
6.2.44 Ташуу арматургүй үед орчны шахалтын үйлчлэлд элементийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ (6.11-р зураг).
                                                           (6.90)
Үүнд: -гадаад ачаанаас үүсэх орчны шахах хүч;
-шахах хүчний үйлчлэх талбай (холголтын талбай);
-орчны шахах хүч үйлчлэх үеийн бетоны шахалтын тооцооны эсэргүүцэл;
- ачааны тархалтыг бодолцсон илтгэлцүүр, холголтын талбайд орчны ачаалал жигд тархсан үед 1.0, жигд биш тархсан үед 0.75-тай тэнцүү авах илтгэлцүүр.
 
6.11-р зураг. Элементийг орчны шахалтанд тооцох үеийн ачааллын бүдүүвч
ачааллын байрлал.
  a-элементийн захаас алслагдсан; б-элементийн нийт өргөнөөр; в- элементийн бүх өргөнөөр элементийн хажууд;   г- элементийн буланд; д- элементийн нэг захад; е-элементийн нэг захад ойр.
1- элементэд үйлчлэх орчны ачаа;  2-холголтын  талбай, ; 3-тооцооны хамгийн их талбай, ; 4- ба талбайнуудын хүндийн төв; 5-тооцоонд ташуу арматурчлалыг бодолцох үед тороор арматурчилсан хамгийн бага бүс (зона).
 
-н утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                      (6.91)
Үүнд: - илтгэлцүүрийг дараах (6.92) томъёогоор тодорхойлно. нь 1-с багагүй, 2.5-с ихгүй байна.
                                                                     (6.92)
Үүнд: - тооцооны хамгийн их талбай; энэ талбайг дараах дүрмийг баримтлан тогтооно.Үүнд:
ба талбайн хүндийн төвүүд давхцана.
Тооцооны талбай -ийн хязгаар нь  талбайгаас тал бүр тийш эдгээр талуудын  хэмжээнд  харгалзах зай байна (6.11-р зураг).
6.2.45 Ширээмэл (гагнамал) тороор хийсэн ташуу арматуртай элементийг  орчны шахалтанд  дараах нөхцөлөөр тооцно.
                                                                    (6.93)
Үүнд: -орчны шахалтын бүс дэх ташуу арматурыг бодолцсон бетоны шахалтын шилжүүлсэн тооцооны эсэргүүцлийг дараах томъёогоор тодорхойлно.
                                               (6.94)
Үүнд: - илтгэлцүүр (6.95)-ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                     (6.95)
Үүнд: -ташуу арматурын торны захын шилбээр тооцон түүний дотор хаагдсан талбай; Энэ талбайг (6.92) томъёогоор тодорхойлогдох ба -ээс ихгүйгээр авна.
- ташуу арматурын суналтын тооцооны эсэргүүцэл;
- ташуу арматурчлалын илтгэлцүүр, үүнийг дараах томъёогоор олно.
                                                             (6.96)
Үүнд: - Х-тэнхлэгийн чиглэл дэх шилбэний тоо, шилбэний огтлолын талбай ба шилбэ урт;
- Y-тэнхлэгийн чиглэл дэх шилбэний тоо, шилбэний огтлолын талбай ба шилбэ урт;
- ташуу арматурын торны алхам.
-н утгуудыг 6.2.44-р зүйлд зааснаар авна.
Ташуу арматуртай элементийн хүлээн авах орчны шахах хүчний утгыг (6.93 нөхцөлийн баруун тал) ташуу арматургүй элементийн хүлээн авах орчны шахах хүчний утгыг (6.90 нөхцөлийн баруун тал)  2 дахин авснаас ихгүйгээр авна.
Ташуу арматурчлалд 8.3.16-р зүйлд заасан бүтээцлэлийн шаардлагыг  баримтална.

Төмөр бетон элементийн цөмрөлтийн тооцоо
Нийтлэг үндэслэл
6.2.46 Хавтгай төмөр бетон элементийн цөмрөлтийн тооцоог төмөр бетон элемент (хавтан)-д төвлөрсөн хүч ба гулзайлгах моментын орчны, нягтарсан үйлчлэлтэй хүчлэлүүд үйлчилсэн  (элементийн гадаргууд нормаль)  тохиолдолд хийнэ.
Цөмрөлтийн тооцоонд элементэд дамжих хүчлэлийн эргэн тойронд  зайд байрлах, төвлөрсөн хүч ба гулзайлгах моментоос үүссэн элементийн дагуу тэнхлэгт нормаль  шүргэх хүчлэлүүд  үйлчилсэн  гадаргуугаар тооцооны огтлолыг авч үзнэ.
Тооцооны хөндлөн огтлолын талбайд үйлчлэх шүргэх хүчлэлүүдийг суналтанд ажиллах ( ) бетон болон тооцооны огтлолын хоёр талаар  зайд байрлах суналтанд ажиллах  хөндлөн арматур  хүлээн авах ёстой.
Төвлөрсөн хүчний үйлчлэлийн үед бетон ба арматурын хүлээн авах шүргэх хүчлэлийг  тооцооны хөндлөн огтлолын нийт талбайгаар жигд тархсан гэж авна. Гулзайлгах моментийн үйлчлэх үед бетон ба хөндлөн арматурын хүлээн авах шүргэх хүчлэлүүдийг бетон ба арматурын харимхай бус ажлыг бодолцоно.
Бетон ба арматурын хүлээн авах тооцооны хөндлөн огтлолын захад эсрэг тэмдэгтэй хамгийн их шүрэх хүчлэлтэй моментын үйлчлэлийн чиглэл дэх шүргэгч хүчлэлүүдийг тооцооны хөндлөн огтлолын уртын дагуу шугаман өөрчлөлттэй гэж  авахыг зөвшөөрнө.
Төмөр бетон бүтээцийн цөмрөлтийн тооцоог төвлөрсөн хүчний үйлчлэлд  хөндлөн арматургүй үед 6.2.47-р зүйл, төвлөрсөн хүч ба хөндлөн арматуртай үед  6.2.48-р зүйл, төвлөрсөн хүч ба гулзайлгах моменттэй боловч хөндлөн арматургүй үед 6.2.49-р зүйл, төвлөрсөн хүч ба гулзайлгах момент, хөндлөн арматуртай үед 6.2.50-р зүйлд зааснаар тус тус хийнэ.
Хөндлөн огтлолын тооцооны хүрээг дараах байдлаар авна. Үүнд:
- Ачаалал дамжих талбай нь хавтгай элементийн дотор  байрласан үед- ачаалал дамжих талбайн гадуур бүсэлсэн битүү  хүрээ байдлаар (6.12 а, г-р зураг);
- Ачаалал дамжих талбай нь хавтгай элементийн зах эсвэл буланд байрласан үед дараах 2 хувилбараар авна.Үүнд: ачаалал дамжих талбайн гадуур бүсэлсэн битүү хүрээ байдлаар ба хавтгай элементийн  захаас хаагдаагүй  хүрээ  байдлаар (6.12 б, в-р зураг);  Энэ  тохиолдолд хөндлөн огтлолын тооцооны хүрээний байрлалын дээрх 2 хувилбарын хамгийн бага даах чадварыг тогтооно.
 
6.12-р зураг. Цөмрөлтийн үеийн  хөндлөн огтлолын тооцооны  хүрээний бүдүүвч. 
 а- ачааны үйлчлэлийн  талбай хавтгай элементийн дотор байх;    б, в – ачааны үйлчлэлийн талбай хавтгай элементийн захад байх;  г –хөндлөн арматур  хэрээс хэлбэртэй  байрлалтай үед.
1-ачааны үйлчлэлийн  талбай;  2-хөндлөн огтлолын тооцооны хүрээ;  2’-тооцооны хүрээний 2-р хувилбар;    3-тооцооны хүрээний хүндийн төв (X1, Y1 тэнхлэгүүдийн огтлолцол);  4- ачааллын үйлчлэлийн талбайн хүндийн төв (X, Y тэнхлэгүүдийн огтлолцол);  5- хөндлөн арматур; 6- хөндлөн арматурыг тооцоонд бодолцоогүй хөндлөн огтлолын тооцооны хүрээ; 7- хавтгай элементийн хил (зах)
 
Төвлөрсөн ачаа үйлчлэх газарт момент  үйлчлэх  үед энэ моментын хагасыг цөмрөлтийн тооцоонд,  нөгөө хагасыг нормаль огтлолын тооцоонд авна. Нормаль огтлолын өргөнийг ачаа дамжих талбайн өргөнөөр, өндөрийг ачаа талбайн  хоёр талаар тус тус  авна.
Төвлөрсөн момент ба хүчний хамтын  үйлчлэлийн үед бат бэхийн нөхцөлд, цөмрөлтийг бодолцсон төвлөрсөн  момент  ба хязгаарын  момент -н хоорондох  харьцааг  төвлөрсөн хүчлэл  ба хязгаарын  төвлөрсөн хүчлэл -ийн харьцаанаас хэтрэхгүй байхаар авна.
Төвлөрсөн хүчний үйлчлэлээр элементийг цөмрөлтөнд  тооцох
6.2.47 Хөндлөн арматургүй элементийг төвлөрсөн хүчний үйлчлэлээр  цөмрөлтөнд  дараах нөхцөлөөр тооцно.
                                                                            (6.97)
Үүнд: -гадаад ачаанаас үүсэх төвлөрсөн хүч;
-бетоны хүлээн авах хязгаарын хүчлэл;
Хүчлэл  -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                                     (6.98)
Үүнд: - хөндлөн огтлолын тооцооны талбай, төвлөрсөн хүч  -ийн  үйлчлэх талбайн захаас  зайд байрлах,  ажлын өндөртэй тооцооны хөндлөн огтлолын талбай (6.13-р зураг)
 
6.13-р зураг. Төвлөрсөн хүчний үйлчлэлд  цөмрөлтөөр тооцох хөндлөн арматургүй төмөр бетон элементийн тооцооны бүдүүвч. 1-тооцооны хөндлөн огтлол; 2- тооцооны хөндлөн огтлолын хүрээ; 3-ачааллын үйлчлэлийн талбайн хүрээ.
 
Хөндлөн огтлолын тооцооны  талбайг дараах томъёогоор олно.
                                                                           (6.99)
Үүнд: -тооцооны хөндлөн огтлолын хүрээний периметр;
- хөндлөн огтлолын шилжүүлсэн ажлын өндөр; ;
Үүнд: - нь тэнхлэгийн чиглэлд байрлах дагуу арматуртай огтлолын  ажлын өндрүүд.
6.2.48 Хөндлөн арматуртай элементийг төвлөрсөн хүчний үйлчлэлд цөмрөлтөнд дараах нөхцөлөөр тооцно 14 –р зураг.
                                                                    (6.100)
Үүнд: -цөмрөлтийн үед хөндлөн арматурын хүлээн авах хязгаарын хүчлэл;
- бетоны хүлээн авах хязгаарын хүчлэл; 6.2.47-р зүйлд зааснаар тодорхойлно.
 
6.14-р зураг. Босоо жигд тархсан хөндлөн арматуртай  төмөр бетон хавтангийн цөмрөлтийн тооцооны бүдүүвч. 1-тооцооны хөндлөн огтлол; 2- тооцооны хөндлөн огтлолын хүрээ; 3-хөндлөн арматурыг  тооцсон хязгаар доторх бүсийн  хил; 4-хөндлөн арматурыг тооцоогүй  хөндлөн огтлолын тооцооны хүрээ; 5- ачаалал үйлчлэх талбайн хүрээ.
 
Элементийн дагуу тэнхлэгт нормаль ба тооцооны хөндлөн огтлолын хүрээний дагуу жигд байрлах хөндлөн арматурын хүлээн авах  хүчлэлийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                          (6.101)
Үүнд: -тооцооны  хөндлөн огтлолын хүрээнээс хоёр талд  хязгаарт байрлах, энэ огтлолын хүрээний нэгж урт дахь  хөндлөн арматурын хүлээн авах хүчлэл
                                                              (6.102)
Үүнд: -тооцооны хөндлөн огтлолын хүрээний периметрийн дагуу уг хүрээний хоёр талд  зайнд байрлах  алхамтай  хөндлөн арматурын талбай;
- тооцооны хөндлөн огтлолын хүрээний периметр, 6.2.47-д заасны дагуу  тодорхойлно.
Тооцооны хөндлөн огтлолын хүрээний дагуу хөндлөн арматур  жигд биш, харин ачаа дамжих талбайн тэнхлэгт төвлөрөн байрлах үед хөндлөн арматурын (хөндлөн арматурын тоонолжин байрлалтай) хувьд хүрээний периметр -г хөндлөн арматур  байрласан  хэсгийн бодит уртаар, ба  цөмрөлтийн тооцооны хүрээгээр тус тус авна (6.12 г-р зураг).
-н утгыг -с хэтрэхгүйгээр авна. Хөндлөн арматурын хүлээж авах хүчлэл  нь  -ээс багагүй үед хөндлөн арматурыг тооцоонд бодолцоно.
Хөндлөн арматурын байрлах хилийн гадуурх цөмрөлтийн  тооцоог 6.2.47-р зүйлд зааснаар хийх бөгөөд тооцооны хөндлөн огтлолын хүрээг хөндлөн арматурын захын  байрлалаас  зайд авч үзнэ (6.14-р зураг). Үүнээс гадна ачаа дамжих талбайн тэнхлэгийн дагуу хөндлөн арматур төвлөрөн байрласан үед бетоны хөндлөн огтлолын тооцооны хүрээг хөндлөн арматурын байрлалын захаас эхлэн диагональ шугамаар авна (6.12 г-р зураг).
Хөндлөн арматур нь 8.3.9-8.3.17-р зүйлд заасан бүтээцлэлийн шаардлагыг хангах ёстой.
 

Төвлөрсөн хүч ба гулзайлгах момент хамтран үйлчилээр элементийн
цөмрөлтийн тооцоо
 
6.2.49 Төвлөрсөн хүч ба гулзайлгах момент хамтарсан үйлчлэлээр хөндлөн арматургүй элементийг цөмрөлтөнд дараах нөхцөлөөр тооцно 6.13 –р зураг.
                                                             (6.103)
Үүнд: -гадаад ачаанаас үүсэх төвлөрсөн хүч;
- 6.2.46-р зүйлийн цөмрөлтийн тооцоонд  авч буй гадаад ачаанаас үүсэх төвлөрсөн гулзайлгах момент;
- тус бүр дангаар үйлчлэх үед тооцооны хөндлөн огтлолд бетоны  хүлээн авч чадах             хязгаарын төвлөрсөн хүч ба гулзайлгах момент.
Хавтгай хучилттай  барилгын төмөр бетон каркаст төвлөрсөн  гулзайлгах момент  нь дээд ба доод баганын хучилттай нийлсэн огтлолуудын авч үзэж байгаа зангилаан  дахь гулзайлгах моментуудын нийлбэртэй тэнцүү байна.
Хязгаарын  хүч -г 6.2.47-р зүйлд зааснаар тодорхойлно. 
Хязгаарын  гулзайлгах момент -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                                     (6.104)
Үүнд: - хөндлөн огтлолын тооцооны хүрээний эсэргүүцлийн момент, 6.2.47-р зүйлд зааснаар тодорхойлно.
Харилцан перпендикуляр хоёр хавтгай дахь гулзайлгах моментуудын үйлчлэлийн үед тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                        (6.105)
Үүнд: - цөмрөлтийн тооцооны үед гадаад ачаанаас X, Y тэнхлэгийн дагуу үйлчлэх төвлөрсөн хүч ба гулзайлгах момент (6.2.46-р зүйл);
- тус бүр дангаар үйлчлэх үед тооцооны хөндлөн огтлолд бетоны  хүлээн авч чадах X, Y тэнхлэгийн дагуу үйлчлэх  хязгаарын төвлөрсөн хүч ба гулзайлгах момент.
 -хүчлэлийг 6.2.47-р зүйлд зааснаар тодорхойлно.
Хүчлэл  ба  -г  X  ба Y тэнхлэгийн хавтгайд харгалзах  моментын үйлчлэлийн үед   дээр  зааснаар тодорхойлно.
Тооцооны хөндлөн огтлолын хүрээний хүндийн төвтэй харьцангуй төвлөрсөн хүч үйлчлэх үед гадаад ачаанаас үүсэх төвлөрсөн гулзайлгах моментын утгыг тооцооны хөндлөн хүрээний хүндийн төвтэй харьцангуй төвлөрсөн хүчний  төвийн бус үйлчлэлээс үүсэх нэмэгдэл моментийг бодолцон тодорхойлно.
6.2.50 Төвлөрсөн хүч ба гулзайлгах моментийн үйлчлэлийн үед хөндлөн арматуртай элементийн цөмрөлтийн тооцоог дараах нөхцөлөөр хийнэ  (6.14-р зураг).
                                         (6.106)
Үүнд:  ба  хүчлэлүүдийг 6.2.48-р зүйлд зааснаар олно.
 - тус бүр дангаар үйлчлэх үед тооцооны хөндлөн огтлолд бетоны  хүлээн авах хязгаарын төвлөрсөн хүч ба гулзайлгах момент;
- тус бүр дангаар үйлчлэх үед хөндлөн арматурын  хүлээн авах          хязгаарын төвлөрсөн хүч ба гулзайлгах момент;
 ба  -г  6.2.48 ба 6.2.49-р зүйлд зааснаар тодорхойлно.
Элементийн хавтгайд нормаль, тооцооны огтлолын хүрээний дагуу жигд байрлах хөндлөн арматурын хүлээн авах  хүчлэлийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                 (6.107)
Үүнд: -ийг 6.2.48 ба 6.2.52-р зүйлд зааснаар тодорхойлно.
Харилцан перпендикулярь хоёр хавтгайд төвлөрсөн гулзайлгах моментууд үйлчлэх үед тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                   (6.108)
Үүнд:  ба  -г   6.2.49-д зааснаар тодорхойлно.
 ба  -тус бүр дангаар үйлчлэх үед тооцооны хөндлөн огтлолд бетоны  хүлээн авах хязгаарын төвлөрсөн хүч  ба X, Y тэнхлэгийн чиглэл дэх  гулзайлгах моментууд;
 ба -  тус бүр дангаар үйлчлэх үед тооцооны хөндлөн огтлолд хөндлөн арматурын  хүлээн авах  хязгаарын төвлөрсөн хүч ба X  ,Y тэнхлэгийн чиглэл дэх  гулзайлгах моментууд;
 ,  ба -г 6.2.48 ба 6.2.49-р зүйлд зааснаар тодорхойлно.
 ба  хүчлэлүүдийг X  ба Y тэнхлэгийн чиглэлд  харгалзах  гулзайлгах моментуудын үйлчлэлд   дээр  зааснаар тодорхойлно.
(6.106) болон (6.108)-р   нөхцөлүүд дэх      утгуудыг харгалзан   утгуудаас хэтрэхгүйгээр авна.
Хөндлөн арматур нь  8.3.9-8.3.17-р зүйлд заасан бүтээцлэлийн шаардлагыг хангасан байна.
6.2.51 Ерөнхий тохиолдолд харилцан перпендикуляр X, Y тэнхлэгийн чиглэл дэх бетоны цөмрөлтийн үеийн тооцооны хүрээний эсэргүүцлийн моментын утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                         (6.109)
Үүнд: - хүндийн төвийг дайрсан X1 ба Y1 тэнхлэгүүдтэй харьцангуй тооцооны хүрээний инерцийн момент (6.12-р зураг);
-тооцооны хүрээнээс түүний хүндийн төв хүртэлх хамгийн их зай.
Инерцийн моментын  -ийн утгыг тооцооны хүрээний хүндийн төвийг дайрсан  төв тэнхлэгтэй харьцуулсан хөндлөн огтлолын тооцооны хүрээний хэсгүүдийн инерцийн моментууд -н нийлбэрээр тодорхойлно.
Сонгосон тэнхлэгтэй харьцангуй тооцооны хүрээний хүндийн төвийн байрлалыг дараах томъёогоор олно.
                                                 (6.110)
Үүнд: -тооцооны хүрээний саланга хэсгүүдийн урт;
-тооцооны хүрээний саланга хэсгийн хүндийн төвөөс сонгосон тэнхлэг хүртэлх зай.
тэнхлэгийн чиглэлд  урттай  хэсгүүдийн битүү тэгш өнцөгт хүрээний хувьд (6.12 а,г-р зураг)   хүндийн төв нь хүрээний тэгш хэмийн тэнхлэгүүдийн огтлолцол дээр байна.
Тооцооны хүрээний инерцийн моментын утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                       (6.111)
Үүнд: - тэнхлэгтэй давхацсан тэнхлэгт харьцуулсан урттай хүрээний хэсгийн инерцийн момент;
-н утгыг  -урттай хүрээний хэсгүүд өргөнийг харьцангуй нэгж хэмжээтэй тэнцүүгээр авч, (6.112), (6.113) томъёонуудаар тодорхойлно.
                                                             (6.112)
                                                  (6.113)
Тооцооны хүрээний эсэргүүцлийн моментын  утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                         (6.114)
эсвэл
                                      (6.115)
 урттай хэсгийн гурван шулуун шугамаас тогтсон задгай тооцооны хүрээнд (6.12 в-р зураг) тухайлбал: хавтгай элементийн  (хучилтын хавтан) захад ачаалал дамжих талбай (багана) байрлах үед Х тэнхлэгийн чиглэлд тооцооны хүрээний хүндийн төвийн байрлалыг дараах томъёогоор олно.
                                                          (6.116)
Харин Y тэнхлэгийн чиглэлд хүндийн төв нь тооцооны хүрээний тэгш хэмийн тэнхлэгийн дагуу байрлана.
 төв тэнхлэгт харьцуулсан тооцооны хүрээний инерцийн моментын утгыг (6.111) томъёогоор тодорхойлно.
-н утгуудыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                    (6.117)
                                                                (6.118)
, -н утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                    (6.119)
                                                                                (6.120)
-н утгуудыг дараах томъёогоор тодорхойлно.
 ба                                           (6.121)
                                                                        (6.122)
Тооцоонд  эсэргүүцлийн моментуудаас хамгийн бага утгыг авна.
 урттай хэсгийн хоёр шулуун шугамаас тогтсон задгай тооцооны хүрээнд (6.12 б-р зураг) тухайлбал: хавтгай элементийн  (хучилтын хавтан) буланд ачаалал дамжих талбай (багана) ойрхон байрлах үед Х,Y тэнхлэгийн чиглэлд тооцооны хүрээний хүндийн төвийн байрлалыг дараах томъёогоор тодорхойлно.
                                        (6.123)
 төв тэнхлэгт харьцуулсан тооцооны хүрээний инерцийн моментын утгыг (6.120) томъёогоор тодорхойлно.
, -н утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                              (6.124)
                                                                (6.125)
                                                                (6.126)
                                                     (6.127)
-н утгуудыг дараах томъёогоор тодорхойлно.
 ба                                              (6.128)
   ба                                                 (6.129)
Тооцоонд  ба эсэргүүцлийн моментуудаас хамгийн бага утгыг авна.
6.2.52 Бетоны цөмрөлтийн хүрээнээс тал бүрт  зайд орших (6.14-р зураг ) хилийн доторх зурваст байгаа, цөмрөлтийн тооцооны хүрээний  дагуу жигд  байрласан хөндлөн арматуртай тохиолдолд цөмрөлтийн хөндлөн арматурын эсэргүүцлийн моментуудын утга  -г харгалзан -уудтай тэнцүүгээр авна.
Хавтгай элементийн хөндлөн арматурын байрлал нь ачааллын талбайн тэнхлэгийн дагуу төвлөрсөн (хучилтын хөндлөн арматур хэрээс байрлалтай)  үед (тухайлбал баганын тэнхлэгийн дагуу), хөндлөн арматурын эсэргүүцлийн моментыг цөмрөлтийн тооцооны хүрээний дагууд  байрласан хөндлөн арматураар хязгаарлагдсан хэсгийн харгалзах бодит уртаар авах бетоны эсэргүүцлийн моментын дүрмийн адилаар тодорхойлно (6.12 г-р зураг ).
 

7. ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦИЙН ЭЛЕМЕНТИЙН  ХОЁРДУГААР
 БҮЛГИЙН ХЯЗГААРЫН ТӨЛӨВИЙН ТООЦОО
7.1 Нийтлэг үндэслэл
7.1.1 Хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд дараах тооцоонууд орно. Үүнд:
-Ан цав нээгдэлтийн тооцоо
-Хэв гажилтын тооцоо
7.1.2 Ан цав үүсэлтийн тооцоог, ан цав нээгдэлтээр хийх тооцоо зайлшгүй эсэх, түүнчлэн хэв гажилтын тооцооны үед ан цавыг бодолцох шаардлагатай эсэхийг шалгахад зориулж хийнэ.
7.1.3 Хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцооны үед ачааллын найдваршилтын илтгэлцүүрийг  гэж авна.
 
7.2 Төмөр бетон элементийн ан цав нээгдэлтийн тооцоо
Нийтлэг үндэслэл
7.2.1 Төмөр бетон элементийн ан цав нээгдэлтийн  тооцоог дараах нөхцөл биелэгдэх үед хийнэ.
                                                                   (7.1)
Үүнд: - моментын үйлчлэлийн  хавтгайд нормаль бөгөөд шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвийг дайрсан тэнхлэгтэй харьцуулсан гадаад ачаанаас үүсэх гулзайлгах момент;
- ан цав үүсэх үед элементийн тэнхлэгт нормаль огтлолын хүлээн авах гулзайлгах момент, (7.6) томъёогоор тодорхойлно.
Төвийн суналтанд ажиллах элементэд ан цав нээгдэлтийн өргөнийг дараах нөхцөл биелэгдэх үед тодорхойлно.
                                                                     (7.2)
Үүнд: -гадаад ачаанаас үүсэх дагуу сунгах хүчлэл;
- ан цав үүсэх үед элементийн хүлээн авах дагуу сунгах хүчлэл, 7.2.10 –р зүйлд зааснаар тодорхойлно.
7.2.2 Төмөр бетон элементийг ан цавын богино ба удаан хугацааны нээгдэлтээр тооцно.
Богино хугацааны ан цавын нээгдэлтийг тогтмол ба түр (удаан ба богино хугацааны) ачааны хамтарсан үйлчлэлд, харин удаан хугацааны ан цавын нээгдэлтийг зөвхөн тогтмол ба удаан хугацааны түр ачааны үйлчлэлд тооцно (4.2.4).
7.2.3 Бүтээцийн ан цав нээгдэлтийн  тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                                            (7.3)
Үүнд: - гадаад ачаанаас үүсэх ан цавын нээгдэлтийн өргөн; 7.2.4, 7.2.12-7.2.14 –р зүйлд зааснаар тодорхойлно.
-ан цавын нээгдэлтийн хязгаарын зөвшөөрөгдөх өргөний хэмжээ;
 утгыг дараах байдлаар авна. Үүнд:
a) арматурын хамгаалалтыг хангах нөхцөлөөр:
0.3мм -ан цавын  удаан хугацааны  нээгдэлтийн өргөн;
0.4мм -ан цав богино хугацааны  нээгдэлтийн өргөн;
б) бүтээцэд  шингэн хийн нэвчилтийг хязгаарлах нөхцөлөөс:
0.2мм -ан цав удаан хугацааны нээгдэлтийн өргөн;
0.3мм -ан цав богино хугацааны нээгдэлтийн өргөн;
7.2.4 Ан цавын нээгдэлтийн  өргөн  -ийг суналтын арматур ба түүний хоёр талын  бетоны харилцан шилжилтийг үндэслэн  арматурын түвшин дэх ан цаваар тодорхойлох ба дараах байдлаар авна. Үүнд:
- Ан цавын удаан хугацааны нээгдэлтийн үед
                                                                  (7.4)
- Ан цавын богино хугацааны нээгдэлтийн үед
                                           (7.5)
Үүнд: -тогтмол ба удаан хугацааны түр ачааны удаан хугацааны  үйлчлэлээс үүсэх ан цавын нээгдэлтийн  өргөн;
-тогтмол ба түр (удаан  ба богино хугацааны) ачааны  богино хугацааны үйлчлэлээс үүсэх ан цавын нээгдэлтийн өргөн;
-тогтмол ба удаан хугацааны түр ачааны хамтын богино үйлчлэлээс үүсэх ан цавын нээгдэлтийн  өргөн.
, ,  -ийн утгуудыг харгалзах ачааны үйлчлэлийн үргэлжлэх хугацааны нөлөөллийг  тооцон тодорхойлно.
Элементийн дагуу тэнхлэгт нормаль ан цав үүсэх үеийн моментыг тодорхойлох
7.2.5 Ан цав үүсэх үеийн  гулзайлгах момент -г, 7.2.6-р зүйлд заасны дагуу эсвэл 7.2.11-р зүйлд зааснаар  хэв гажилтын загвар ашиглан тодорхойлно.
7.2.6 Ан цав үүсэх үеийн моментыг суналтанд ажиллах бетоны харимхай бус хэв гажилтыг бодолцон, 7.2.7-р зүйлд зааснаар тодорхойлно.
Ан цав үүсэх үеийн моментыг суналтанд ажиллах бетоны харимхай бус хэв гажилтыг тооцолгүйгээр 7.2.8-р зүйлийн дагуу тодорхойлж болно. Хэрэв энэ тохиолдолд (7.3) ба (7.24) томъёо хангагдахгүй байвал ан цав үүсэх үеийн моментыг суналтанд ажиллах бетоны харимхай бус хэв гажилтыг бодолцож тодорхойлно.
7.2.7 Ан цав үүсэх үеийн моментыг суналтанд ажиллах бетоны харимхай бус хэв гажилтыг тооцон, дараах нөхцөлүүдийг бодолцон  тодорхойлно. Үүнд:
-Хэв гажсаны дараах огтлол хавтгай хэвээр байна.
-Бетоны шахалтын бүсэн дэх хүчдэлийн эпюрийг харимхай биеийн адилаар  гурвалжин хэлбэрээр авна (7.1-р зураг);
-Бетоны суналтын  бүсэн дэх хүчдэлийн эпюрийг трапец  хэлбэрээр авна. Энд хүчдэл нь бетоны суналтын  тооцооны эсэргүүцэл  -ийн утгаас хэтрэхгүй байна.
-Бетоны суналтанд ажиллах захын үе (волокно)-ийн харьцангүй хэв гажилтыг ачааны богино хугацааны үйлчлэлийн үед  түүний  хязгаарын утга -тай тэнцүүгээр авна (6.2.31). Харин элементийн огтлол дахь хэв гажилтын эпюр хоёр тэмдэгтэй үед  байна.
-Арматурын хүчдэлийг харимхай биеийн адилаар харьцангуй хэв гажилтаас хамааруулан авна.
 
7.1-р зураг. Элементийн огтлолд ан цав үүсэлтийг шалгах үеийн хүчдэл-хэв гажилтын төлөвийн бүдүүвч. а-Гулзайлгах момент үйлчлэх үеийн; б-Гулзайлгах момент  ба дагуу хүч үйлчлэх үеийн; 1-шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвийн түвшин.
 
7.2.8 Бетонд ан цав үүсэх үеийн моментыг суналтанд ажиллах бетоны харимхай бус хэв гажилтыг тооцохгүй,  цул харимхай биеийн адилаар дараах томъёогоор тодорхойлно.
                                                 (7.6)
Үүнд: - бетоны суналтын  захын үе (волокно)-ийн хувьд шилжүүлсэн огтлолын  эсэргүүцлийн момент, 7.2.9-р зүйлд зааснаар тодорхойлно.
- дагуу хүчний үйлчлэлийн цэгээс (шилжүүлсэн огтлолын хүндийн төвд байрласан) ан цав үүсэлтийг нь шалгаж буй суналтын бүснээс хамгийн хол орших  цөмийн цэг хүртэлх зай.
(7.6)-р томъёон дахь "нэмэх" тэмдгийг шахах дагуу хүчний үед, "хасах" тэмдгийг сунгах хүчний үед тус тус авна.
7.2.9  Эсэргүүцлийн момент  ба   зайг дараах томъёогоор олно.
                                                                    (7.7)
                                                                    (7.8)
Үүнд: - шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан  инерцийн момент;
                                                   (7.9)
- бетоны болон суналт ба шахалтанд ажиллах арматурын хөндлөн огтлолын инерцийн моментууд;
-Элементийн шилжүүлсэн хөндлөн огтлолын талбай,  дараах томъёогоор тодорхойлно.
                                                            (7.10)
-арматурыг бетонд шилжүүлсэн илтгэлцүүр
 
- бетоны хамгийн их суналт (зах)-ын үе (волокно)-ээс шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төв хүртэлх зай
 
Үүнд: - бетоны  хамгийн их суналт (зах)-ын үе (волокно)-тэй харьцуулсан элементийн шилжүүлсэн хөндлөн огтлолын талбайн статик момент.
Элементийн хөндлөн огтлолын эсэргүүцлийн момент -г тодорхойлохдоо арматурыг тооцохгүй байхыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд (7.9) ба (7.10) томъёон дах -ийн утгуудыг тэгтэй тэнцүүгээр авна.
Тэгш өнцөгт огтлолтой гулзайлтанд ажиллах элементийн эсэргүүцлийн момент -г арматурыг тооцолгүйгээр дараах томъёогоор олно.
                                                        (7.11)
7.2.10 Төвийн суналтанд ажиллах элементийн ан цав үүсэх үеийн  хүчлэл -г дараах томъёогоор тодорхойлно.
                                              (7.12)
7.2.11 Ан цав үүсэх үеийн моментыг шугаман бус хэв гажилтын загварын  үндсэн дээр тодорхойлохдоо 5.1.22 ба 6.2.2-6.2.31-р зүйлүүдэд заасан нийтлэг үндэслэлийг хэрэглэнэ. Гэхдээ бетоны  суналтын төлөвийн диаграммаар тодорхойлогдох нормаль огтлолын суналтын бүсэн дэх бетоны ажлыг 5.1.20-р зүйлд заасныг харгалзан үзнэ. Материалын тооцооны үзүүлэлтүүдийг II бүлгийн хязгаарын төлөвөөр авна.
-ийн утгыг  6.2.2-6.2.31-р зүйлд заасан тэгшитгэлийн системийн шийдээр тодорхойлно. Ингэхдээ  6.2.31-р зүйлд зааснаар  гадаад ачааны үйлчлэлээс элементийн суналтын ирмэгт үүсэх бетоны харьцангуй хэв гажилт -г бетоны суналтын үеийн  харьцангуй хэв гажилт -ийн хязгаарын утгатай тэнцүүгээр авна.
Элементийн дагуу тэнхлэгт нормаль ан цавын нээгдэлтийн өргөнийг тооцох
7.2.12  Нормаль ан цавын нээгдэлтийн өргөнийг дараах  томъёогоор тодорхойлно.
                                                 (7.13)
Үүнд: - харгалзах гадаад ачаанаас үүссэн ан цавтай нормаль огтлолын суналтанд ажиллах дагуу арматурын хүчдэл; 7.2.13-р зүйлд зааснаар тодорхойлно.
-зэргэлдээ нормаль ан цавуудын хоорондын үндсэн зай (арматурын гадаргуугийн байдлыг тооцоогүй);
-ан цавуудын хоорондох суналтанд ажиллах арматурын харьцангуй хэв гажилтын жигд бус тархалтыг тооцсон илтгэлцүүр;  гэж авахыг зөвшөөрнө. Үүнд (7.3) нөхцөл хангагдахгүй бол,  -н утгыг (7.23) томъёогоор тодорхойлно.
-ачааны үйлчлэлийн үргэлжлэх хугацааг бодолцсон илтгэлцүүр, дараах байдлаар авна. Үүнд:
1.0 -ачааллын богино хугацааны үйлчлэлд;
1.4 -ачааллын удаан хугацааны үйлчлэлд;
-дагуу арматурын огтлолын хэлбэрийг тооцсон илтгэлцүүр, дараах байдлаар авна. Үүнд:
0.5 -иржгэр гадаргуутай арматурт;
0.8 -гөлгөр гадаргуутай арматурт;
-ачаалагдах байдлыг тооцсон илтгэлцүүр, дараах байдлаар авна. Үүнд:
1.0 -гулзайлт ба төвийн бус шахалтанд ажиллах элементэд;
1.2 -суналтын элементэд.
7.2.13 Гулзайлтанд ажиллах элементийн суналтын арматурын хүчдэл -ийн утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                              (7.14)
Үүнд: - шилжүүлсэн хөндлөн огтлолын инерцийн момент ба шахалтын ирмэгээс шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төв  хүртэлх зай. Энэ зайг шахалтын бүсний талбай, суналт ба шахалтын арматурын талбайг бодолцон 7.3.11-р зүйлд заасны дагуу тодорхойлно. Харгалзах томъёон дахь арматурыг бетонд шилжүүлэх илтгэлцүүрийн утгыг  гэж авна.
Гулзайлтын элементийн хувьд  (7.2-р зураг) байна.
Үүнд: -бетоны шахалтын бүсийн өндөр;  үед 7.3.12-р зүйлд зааснаар тодорхойлно.
 
7.2-р зураг. Ан цавтай элементийн хүчдэл хэв гажилтын бүдүүвч. 1-шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвийн түвшин. а, б-гулзайлгах моментийн үед  в-гулзайлгах момент ба дагуу хүчний хамтран үйлчлэх үед.
 
Арматурыг бетонд шилжүүлэх  илтгэлцүүр -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                                (7.15)
Үүнд: - шахалтын бетоны харимхай бус хэв гажилтыг тооцон, шахалтын бетоны хэв гажилтын шилжүүлсэн модуль,   дараах томъёогоор олно.
                                                                        (7.16)
Бетоны харьцангуй  хэв гажилт -г  0.0015-тай тэнцүүгээр авна.
Ажлын арматурын хүчдэл -ийг дараах томъёогоор тодорхойлохыг зөвшөөрнө.
                                                                  (7.17)
Үүнд: -элементийн суналтын арматурын хүндийн төвөөс шахалтын бүсд үйлчлэх тэнцүү үйлчлэгч хүчний байрлах цэг хүртэлх зай.
Шахалтын арматургүй (эсвэл тооцоогүй) тэгш өнцөгт огтлолтой элементэд -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                                 (7.18)
Тэгш өнцөгт, тавр (тавцан нь шахалтын  мужид байх ), двутавр огтлолтой элементийн хувьд -н утгыг -той тэнцүүгээр авахыг зөвшөөрнө.
Гулзайлгах момент  ба дагуу хүч -үйлчлэх үед суналтын арматурын  хүчдэл -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                (7.19)
Үүнд: -элементийн шилжүүлсэн хөндлөн огтлолын талбай ба бетоны хамгийн их шахагдсан үе (волокно)-ээс бетоны шилжүүлсэн огтлолын хүндийн төв хүртэлх зай; Энэ зайг харимхай элементийн огтлолын геометрийн шинжийн тооцооны ерөнхий дүрмийг баримталж, зөвхөн бетоны шахалтын бүсний хөндлөн огтлол, суналт ба шахалтын арматурын хөндлөн огтлолын талбайнуудыг бодолцон тодорхойлоход, арматурыг бетонд шилжүүлэх  илтгэлцүүр -г  хэрэглэнэ.
Эксцентриситеттэй үйлчлэх дагуу хүчлэлээс суналтын арматурын хүчдэл -ийг дараах томъёогоор тодорхойлохыг зөвшөөрнө.
                                                                     (7.20)
Үүнд: - -тэй тэнцүү эксцентриситетийг тооцсон суналтын арматурын хүндийн төвөөс дагуу хүч -н үйлчлэх цэг хүртэлх зай.
Тэгш өнцөгт огтлолтой элементэд шахалтын арматургүй (эсвэл тооцоогүй) үед -г (7.18) томъёогоор тодорхойлохыг зөвшөөрнө. Энэ томъёон дахь -г бетоны шахалтын бүсийн өндөртэй тэнцүүгээр авах ба дагуу хүчний нөлөөг тооцон 7.3.12-р зүйлд зааснаар тодорхойлохдоо арматурыг бетонд шилжүүлэх илтгэлцүүрийг  гэж авна.
Тэгш өнцөгт, тавр (тавцан нь шахалтын мужид байх), двутавр огтлолтой элементэд -н утгыг -той тэнцүүгээр авахыг зөвшөөрнө.
(7.19) ба (7.20) томъёоны  "нэмэх" тэмдгийг суналтын үед, "хасах" тэмдгийг шахах дагуу хүчний үед авна.
Арматурын  хүчдэл -ийн утга -ээс хэтрэхгүй байх ёстой.
7.2.14  Ан цавуудын хоорондах суурь зай -г дараах томъёогоор олно.
                                                                         (7.21)
Энэ нь  ба 10 см-ээс багагүй,  ба 40 см-ээс ихгүй байна (хөндлөн огтлолын ажлын өндөр нь1 м-с ихгүй элементэд).
Үүнд: - суналтын бетоны  хөндлөн огтлолын талбай.
Суналтын бетоны  хөндлөн огтлолын талбайн  утгыг ан цав үүсэх үеийн моментын тооцооны дүрмийг ашиглан, бетоны суналтын бүсийн  өндөр ( ) -өөр 7.2.5-7.2.11-р зүйлд заасны дагуу тодорхойлно.
Ямарч тохиолдолд -ийн утгыг огтлолын өндөр нь -с багагүй, -с ихгүй байх хөндлөн огтлолын талбайтай тэнцүүгээр авна.
7.2.15 илтгэлцүүрийн утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                   (7.22)
Үүнд: - босоо ан цав үүссэний дараах ан цавтай огтлолын суналтын дагуу арматурын хүчдэл, 7.2.13-д зааснаар тодорхойлно.
- авч үзэж буй ачааллын үе дэх мөн суналтын дагуу арматурын хүчдэл.
Гулзайлтанд ажиллах элементэд илтгэлцүүрийн утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                   (7.23)
үүнд: -(7.6)-томъёогоор олно.
 
7.3 Төмөр бетон элементийн хэв гажилтыг тооцох
Нийтлэг үндэслэл
7.3.1 Төмөр бетон элементийн хэв гажилтын тооцоог бүтээцийн ашиглалтын үед тавигдах шаардлагыг харгалзан хийнэ.
Төмөр бетон элементийн хэв гажилтын тооцоог дараах үйлчлэлд хийнэ.Үүнд:
-Технологийн эсвэл бүтээцлэлийн шаардлагаар хэв гажилтын хэмжээг хязгаарлах үед тогтмол, удаан ба богино хугацааны түр ачаалалд (4.2.4)
-Гоо зүйн үүднээс хэв гажилтыг хязгаарлах үед тогтмол, удаан хугацааны түр ачаалалд
7.3.2 Элементийн зөвшөөрөгдөх хэв гажилтын хязгаарын утгыг БНбД 2.01.07-90 болон тусгай төрлийн бүтээцүүдэд зориулсан норматив бичиг баримтуудад зааснаар авна.
 
Төмөр бетон элементийн хотойлтын тооцоо
7.3.3 Төмөр бетон элементийн хотойлтын тооцоог дараах нөхцөлөөр хийнэ.
                                                                       (7.24)
Үүнд: -гадаад ачааны үйлчлэлээр төмөр бетон элементэд үүсэх хотойлт;
-төмөр бетон элементийн зөвшөөрөгдөх хязгаарын хотойлт.
Төмөр бетон элементийн хотойлтыг түүний уртын дагуух огтлол дахь гулзайлт, шилжисхийлт ба тэнхлэгийн хэв гажилтын шинж чанараас (муруйлт, өнцгийн шилжисхийлт гэх мэт) хамааруулан барилгын механикийн ерөнхий дүрмээр тодорхойлно. Төмөр бетон элементийн хотойлт нь үндсэндээ гулзайлтын хэв гажилт, хотойлтын хэмжээнээс хамаарах үед энэ утгыг 7.3.4-7.3.6-р зүйлд заасны дагуу  элементийн муруйлтаар эсвэл  7.3.5 ба 7.3.16-р зүйлд заасны дагуу хөшүүний үзүүлэлтээр тодорхойлно.
Тогтмол, удаан ба богино хугацааны түр ачааны үйлчлэлд дамнуруу буюу хавтангийн  хотойлт бүх тохиолдолд алслалын , консолийн өнгийлтийн -ээс хэтрэх  ёсгүй.
7.3.4 Төмөр бетон элементийн гулзайлтын хэв гажилтаас үүдэлтэй хотойлтыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                    (7.25)
Үүнд: -хотойлтыг  тодорхойлж буй  алслалын урт -ын дагуух   огтлолд олох шилжилтийн чиглэлд үйлчлэх нэгж хүчнээс үүсэх гулзайлгах момент;
 -гадаад ачаанаас хотойлтыг  тодорхойлж буй   огтлол дахь элементийн бүтэн муруйлт.
Ерөнхий тохиолдолд гулзайлтанд ажиллах төмөр бетон элементэд хотойлтын тооцоог хийхдээ элементийг хэсгүүдэд хувааж, энэ хэсгүүдийн төгсгөл дэх муруйлтыг тодорхойлох (ан цавтай эсвэл ан цавгүй эсэх болон муруйлтын тэмдгийг бодолцон), хэсэг бүрийн хүрээнд муруйлтыг  шугаман тархалттай үед  элементийн уртын дагуу муруйлт ба момент -н эпюрийг үржүүлэх замаар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд элементийн алслалын голын цэгийн хотойлтыг дараах томъёогоор тодорхойлно.
                       (7.26)
Үүнд: -элементийн баруун ба зүүн тулгуурын цэгт харгалзах муруйлтууд;
-элементийн тэгш хэмийн тэнхлэгээс (ө.х алслалын голоос) баруун зүүн талд  тэгш хэмтэй байрлах  ба   ( ) огтлолууд дахь элементийн муруйлт;
-алслалын голын цэгийн элементийн муруйлт;
-алслалыг 6-аас багагүй тэнцүү хэсэгт хуваасан  тэгш тоо;
-элементийн алслал.
Ан цавтай ба ан цавгүй хэсэгт (7.25) ба (7.26) томъёон дахь  муруйлтыг 7.3.7-7.3.16-р зүйлд зааснаар харгалзан тодорхойлно. Муруйлт -ын тэмдгийг түүний эпюрээс харж авна.
7.3.5 Уртын дагууд тогтмол огтлолтой ан цавгүй гулзайлтын элементийн хувьд хотойлтыг (7.31) томъёогоор тодорхойлсон хөндлөн огтлолын хөшүүншилийг ашиглан барилгын механикийн ерөнхий дүрмээр тодорхойлно.
7.3.6 Уртын дагууд тогтмол огтлолтой, ан цавтай гулзайлтанд ажиллах элементэд гулзайлгах моментын тэмдэг солигдохгүй хязгаар дахь хэсэг бүр дээр хамгийн их хүчдэлтэй огтлолд муруйлтыг бодож, тухайн хэсгийн үлдэх огтлолуудад гулзайлгах моментын утгад пропорционалиар өөрчлөгдөхөөр авахыг зөвшөөрнө.
Чөлөөтэй тулсан эсвэл консоль элементүүдийн хувьд хамгийн их хотойлтыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                        (7.27)
Үүнд: -элементийн тооцооны бүдүүвч ба  ачааллын төрлөөс хамааруулан барилгын механикийн дүрмээр тодорхойлогдох илтгэлцүүр; жигд тархсан ачаалалтай үед энэ утгыг дараах байдлаар авна. Үүнд:
чөлөөтэй тулсан дамнуруунд  ;  консоль дамнуруунд  ;
 -хотойлтыг тодорхойлох үеийн ачааллаас үүсэх хамгийн их гулзайлгах моменттой огтлол дахь бүрэн муруйлт, үүнийг 7.3.7-7.3.16-р зүйлд заасны дагуу тодорхойлно.
 
Төмөр бетон элементийн  муруйлтыг тодорхойлох
Нийтлэг үндэслэл
7.3.7 Гулзайлт, төвийн бус шахалт ба суналтанд ажиллах төмөрбетон элементийн  хотойлтыг бодохын тулд муруйлтыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
a)  дагуу тэнхлэгт босоо ан цав суналтын мужид  үүсэхгүй элемент буюу түүний хэсгийн муруйлтыг  7.3.8, 7.3.10-р зүйлийн заалтаар;
б) элементийн дагуу тэнхлэгт босоо ан цав суналтын бүсд үүсэх элемент ба түүний хэсгийн муруйлтыг  7.3.8, 7.3.9 ба 7.3.11-р зүйлийн заалтаар.
Тогтмол, удаан ба богино хугацааны түр ачаанаас  бүрдэх бүтэн ачааллын үед ан цав үүсэхгүй бол (7.1 нөхцөл биелэхгүй) элемент буюу  түүний хэсгийг ан цавгүй гэж үзнэ.
Мөн ан цавтай ба ан цавгүй төмөрбетон элементийн муруйлтыг хэв гажилтын загварын үндсэн дээр 7.3.17-р зүйлд заасны дагуу тодорхойлж болно.
7.3.8 Гулзайлт, төвийн бус шахалт ба суналтанд ажиллах элементийн бүрэн муруйлтыг дараах томъёогоор тодорхойлно.
Суналтын муждаа ан цавгүй хэсэгт:
                                                                                 (7.28)
Суналтын муждаа ан цавтай хэсэгт:
                                                                     (7.29)
(7.28) томъёон дахь:
- харгалзан түр ачааны богино хугацааны үйлчлэл, тогтмол ба  түр удаан үйлчилгээтэй ачааны удаан хугацааны үйлчлэлээс тус тус үүсэх муруйлтууд.
(7.29) томъёон дахь:
-хэв гажилтаар хийх тооцооны бүх ачааны богино үйлчлэлээс үүсэх муруйлт;
-тогтмол ба удаан хугацааны түр ачааны богино үйлчлэлээс үүсэх муруйлт;
-тогтмол ба удаан хугацааны түр ачааны удаан үйлчлэлээс үүсэх муруйлт;
, ба муруйлтуудыг 7.3.9-р зүйлд зааснаар тодорхойлж болно.
7.3.9  (7.3.8) –р зүйлд заасан харгалзах ачааны үйлчлэлээс үүсэх  төмөрбетон элементийн  муруйлт -ыг  дараах томъёогоор тодорхойлно.
                                                           (7.30)
Үүнд: - шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвийг дайрсан бөгөөд гулзайлгах моментын үйлчлэлийн хавтгайд нормаль тэнхлэгтэй харьцуулсан гадаад ачаанаас (дагуу хүч -ээс үүсэх моментыг тооцсон) үүсэх гулзайлгах момент;
- элементийн шилжүүлсэн хөндлөн огтлолын гулзайлтын хөшүүншилийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                             (7.31)
 
Үүнд: -бетоны шахалтын хэв гажилтын модуль. Үүнийг үйлчлэх ачааллын үргэлжлэх хугацаанаас хамааруулан тодорхойлно.
- хүндийн төвтэй харьцуулсан шилжүүлсэн хөндлөн огтлолын инерцийн момент. Үүнийг ан цавтай, ан цавгүйг бодолцож тодорхойлно.
Бетоны хэв гажилтын модуль  ба шилжүүлсэн хөндлөн огтлолын инерцийн момент -г суналтын муждаа ан цавгүй ба ан цавтай элементэд 7.3.10 ба 7.3.11-р зүйлд зааснаар тус тус тодорхойлно.
 
Суналтын бүсэнд  ан цавгүй хэсэг дэх төмөр бетон элементийн хөшүүншил
7.3.10 Төмөр бетон элементийн суналтын бүсдээ ан цавгүй хэсгийн хөшүүншил -г  (7.31) томъёогоор тодорхойлно.
Элементийн шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан инерцийн момент -ыг арматурыг бетонд шилжүүлсэн  илтгэлцүүртэй, бетоны болон арматурын нийт огтлолын талбайг бодолцон нэг цул биетийн адилаар харимхай элементийн эсэргүүцлийн ерөнхий дүрмийн дагуу дараах томъёогоор тодорхойлно.
                                                                           (7.32)
- шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан бетоны огтлолын инерцийн момент;
- шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан харгалзах суналт ба  шахалтын арматурын огтлолын инерцийн моментууд, эдгээрийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                               (7.33)
                                                                             (7.34)
-арматурыг бетонд шилжүүлсэн  илтгэлцүүр.
                                                                                                          (7.35)
- бетоны хамгийн их шахагдсан ширхгээс (захаас) шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төв хүртэлх зай;
 ба -н утгуудыг харимхай элементийн огтлолын геометр шинжийг тодорхойлох ерөнхий аргаар тодорхойлно.
Элементийн шилжүүлсэн огтлолын инерцийн момент -ийг арматурыг тооцохгүйгээр тодорхойлж болно.
Энэ тохиолдолд тэгш өнцөгт огтлолтой элементэд дараах томъёогоор тодорхойлно.
                                                (7.36)
(7.31)  ба (7.35) томъёон дахь бетоны хэв гажилтын модулийг дараах байдлаар авна.Үүнд: Ачааллын богино үйлчлэлд
                                                  (7.37)
Ачааллын удаан үйлчлэлд:
                                      (7.38)
-5.5-р хүснэгтээс авна.
 
Суналтын бүсэндээ ан цавтай хэсэг дэх төмөр бетон элементийн хөшүүншил
7.3.11 Төмөр бетон элементийн суналтын мужид ан цавтай хэсгийн хөшүүншилийг дараах нөхцөлүүдийг бодолцон тодорхойлно. Үүнд:
-огтлол  хэв гажсаны дараа хавтгай хэвээр байна.
-шахалтын бүсний бетоны хүчдэлийг харимхай биеийн адилаар тодорхойлно.
-босоо ан цавтай огтлолд суналтанд ажиллах бетоны ажлыг тооцоонд авахгүй.
-зэргэлдээ босоо ан цавуудын хоорондах хэсгийн суналтанд ажиллах бетоны ажлыг  илтгэлцүүрийн тусламжтай тооцно.
Төмөр бетон элементийн ан цавтай хэсгийн хөшүүншил -г (7.31)  томъёогоор тодорхойлох ба ан цавгүй үеийн хөшүүншилээс ихгүй байхаар авна.
Шахалтанд ажиллах бетоны хэв гажилтын модулийн утга -г харгалзах ачаалалд  (богино ба удаан хугацааны үйлчлэл)  бетоны тооцооны эсэргүүцэл  -н үед (5.9) томъёогоор тодорхойлогдох хэв гажилтын шилжүүлсэн  модуль -тэй тэнцүүгээр авна.
Элементийн шилжүүлсэн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан  инерцийн моментыг зөвхөн шахалтын бүсний бетоны огтлолын талбай, арматурыг бетонд шилжүүлсэн илтгэлцүүрүүд ,  -ийг ашиглан шахалт ба суналтын  арматурын хөрвүүлсэн талбайг тооцсон харимхай элементийн эсэргүүцлийн ерөнхий дүрмээр дараах томъёогоор тодорхойлно.
                                                                     (7.39)
Үүнд: - суналтын бүсний бетоны хөндлөн огтлолыг тооцоогүй шилжүүлсэн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан, суналт ба шахалтын арматур болон  шахалтын бүсний бетоны хөндлөн огтлолын инерцийн моментууд
Суналт ба шахалтын арматуруудын -н утгыг (7.33) ба (7.34) томъёогоор тодорхойлно. Энэ томъёон дахь -ийн утгыг бетоны хамгийн их шахалтын үе (волокно)- (зах)-ээс суналтын бүсний бетоныг тооцохгүйгээр шилжүүлсэн хөндлөн огтлолын (  хөрвүүлэх илтгэлцүүрүүдээр) хүндийн төв хүртэлх зай -н утгатай тэнцүүгээр авна (7.3-р зураг). Гулзайлтанд ажиллах элементэд
 
Үүнд: - ан цавуудын хоорондох суналтын бетоны ажлын нөлөөг бодолцсон бетоны шахалтын бүсний дундаж өндөр; 7.3.12-р зүйлд заасны дагуу тодорхойлно (7.3-р зураг).
 
7.3-р зураг. Гулзайлгах моментын  үйлчлэлд  хэв гажилтыг тооцоход зориулсан бүдүүвч.
 а- Шилжүүлсэн хөндлөн огтлол;б- ан цавтай элементийн хүчдэл хэв гажилтын төлөвийн бүдүүвч.  1- бетоны суналтын мужийг тооцоогүй шилжүүлсэн огтлолын хүндийн төвийн түвшин.
 
-утгуудыг харимхай элементийн огтлолын геометрийн шинжийг тооцох  ерөнхий дүрмээр тодорхойлно.
Арматурыг бетонд шилжүүлэх ,  илтгэлцүүрүүдийн утгыг 7.3.14-р зүйлд зааснаар тодорхойлно.
7.3.12 Гулзайлтын элементийн зааг тэнхлэгийн  байрлалыг (бетоны шахалтын бүсний дундаж өндөр) дараах томъёоноос тодорхойлно.
                                                                         (7.40)
Үүнд: - зааг тэнхлэгтэй харьцуулсан шахалтын бүсний бетон, суналт ба шахалтын арматуруудын харгалзах статик моментуу.
Зөвхөн суналтын арматуртай тэгш өнцөгт огтлолын шахалтын бүсний өндрийг дараах томъёогоор тодорхойлно.
                                             (7.41)
Үүнд:
Суналт ба шахалтын арматуртай тэгш өнцөгт огтлолын шахалтын бүснжий өндрийг дараах томъёогоор тодорхойлно.
                  (7.42)
Үүнд:
Тавр (тавцан нь шахалтын мужид байх) ба двутавр огтлолын шахалтын бүсний өндрийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                                                           (7.43) 
Үүнд:
- шахалтын тавцангийн өнгийлтийн хөндлөн огтлолын талбай.
Төвийн бус шахалт ба суналтанд ажиллах элементэд зааг тэнхлэгийн байрлалыг (шахалтын бүсний өндөр) дараах томъёогоор тодорхойлно.
                                                                             (7.44)
-зааг тэнхлэгээс  N дагуу хүчний үйлчлэх цэг хүртэлх зай (ан цавыг тооцохгүйгээр). N дагуу хүч нь нийт огтлолын хүндийн төвөөс  зайд оршино;
- шахалтын бүсний бетон, суналт ба шахалтын арматурын  харгалзан зааг тэнхлэгтэй харьцуулсан инерцийн  ба статик моментууд.
 гулзайлгах момент ба  дагуу хүч үйлчлэх үеийн тэгш өнцөгт огтлолын  шахалтын мужийн өндрийг дараах томъёогоор олохыг зөвшөөрнө.
                                                                              (7.45)
Үүнд: - гулзайлтын элементийн шахалтын бүёний өндөр; (7.40)- (7.43) томъёогоор тодорхойлно.
- нийт огтлолын (ан цавыг тооцоогүй) хувьд тодорхойлогдох шилжүүлсэн хөндлөн огтлолын инерцийн момент ба түүний талбай.
Элементийн хөндлөн огтлолын геометр шинжийн утгыг харимхай элементийн огтлолын тооцооны ерөнхий дүрмээр тодорхойлно.
(7.45) томъёоны  "нэмэх" тэмдгийг шахах, "хасах" тэмдгийг суналтын дагуу хүчний  үед авна.
7.3.13 Төмөр бетон элементийн гулзайлтын хөшүүншилийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                       (7.46)
Үүнд: -суналтын арматурын хүндийн төвөөс шахалтын бүс дэх тэнцүү үйлчлэгч хүчний үйлчлэлийн цэг хүртэлх  зай.
Шахалтын арматургүй (эсвэл тооцоогүй) тэгш өнцөгт огтлолтой элементэд -н утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                      (7.47)
Тэгш өнцөгт, тавр (тавцан нь шахалтын мужид байх) ба двутавр огтлолтой элементэд -н утгыг -тай тэнцүүгээр авахыг зөвшөөрнө.
7.3.14 Арматурыг бетонд шилжүүлсэн илтгэлцүүрийг дараах томъёогоор тодорхойлно.
Шахалтын арматурт:
                                                                                        (7.48)
Суналтын арматурт:
                                                                                        (7.49)
Үүнд: - ачааллын богино ба удаан үйлчлэлийн үед (5.9) томъёогоор тодорхойлогдох шахалтанд ажиллах бетоны хэв гажилтын шилжүүлсэн модуль;
- ан цавуудын хоорондох суналтын бетоны ажлын нөлөөг бодолцсон суналтанд ажиллах арматурын хэв гажилтын шилжүүлсэн модуль. Үүнийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                           (7.50)
-илтгэлцүүрийн утгыг (7.22)  томъёогоор тодорхойлно.
 гэж авахыг зөвшөөрнө. Эндээс  гэж болно. Энэ үед хэрэв  (7.24) нөхцөл биелэхгүй бол (7.23)  томъёогоор тодорхойлогдох -г авч тооцоог хийнэ.
7.3.15 Муруйлт -н оронд гулзайлтын хөшүүншил -г шууд хэрэглэх, мөн түүнчлэн 7.3.9 ба 7.3.13-р зүйлд дурдсан томъёогоор -ийн тооцооны хамааралд харимхай гулзайлтын үзүүлэлт -г авах замаар төмөр бетон элементийн хотойлтыг барилгын механикийн ерөнхий  дүрмээр тодорхойлж болно.
Богино ба удаан хугацааны түр ачааны хамтын үйлчлэлийн үед суналтын бүсдээ ан цавтай ба ан цавгүй элементийн бүрэн хотойлтыг нийлбэр муруйлтын адилаар, харгалзах ачааллаас үүсэх нийлбэр хотойлтыг олох замаар 7.3.8-р зүйлд зааснаар тодорхойлно. Ингэхдээ хөшүүншилийн үзүүлэлт -ийг тухайн  ачааллын үйлчлэлийн үргэлжлэх хугацааны агшин дахь үзүүлэлтээс  хамааруулан  авна.
Суналтын бүсэндээ ан цавтай ба ан цавгүй элементийн хөшүүншилийн үзүүлэлт -г тодорхойлохдоо  гэж авахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд богино ба удаан хугацааны түр ачааны хамтын үйлчлэлд  ан цавтай элементийн бүрэн хотойлтыг харгалзах хөшүүншилийн үзүүлэлт -г ан цавгүй элементэд авсны адилаар тооцон, богино хугацааны түр ачааллын богино үйлчлэл ба  удаан хугацааны  ачааны үргэлжилсэн үйлчлэлээс үүсэх нийлбэр хотойлтоор тодорхойлно.
 
Төмөр бетон элементийн муруйлтыг шугаман бус хэв гажилтын загварын үндсэн дээр тодорхойлох
 
7.3.16 Төмөр бетон элементийн суналтын бүсдээ ан цавгүй хэсгийн бүрэн муруйлтыг (7.28) томъёогоор, харин огтлолын суналтын бүсдээ ан цавтай хэсэгт (7.29) томъёогоор тодорхойлно.
(7.28) ба (7.29) томъёон дахь муруйлтуудын утгыг (6.36)-(6.40) томъёоны системт тэгшитгэлийн шийдээр тодорхойлно. Ингэхдээ суналтын бүсдээ босоо ан цавтай элементэд ан цавыг дайрсан арматурын хүчдэлийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                    (7.51)
Үүнд:                                                        (7.52)
Үүнд: -босоо ан цав үүссэний дараах ан цавтай огтлол дахь суналтын арматурын харьцангуй хэв гажилт;
-тооцооны тухайн үе шат дах, ан цавыг дайрсан суналтын арматурын  дундаж харьцангуй хэв гажилт.
Ачааллын богино үйлчлэлээс үүсэх муруйлтыг тодорхойлохдоо тооцоонд шахалт ба суналтын бетоны богино хугацааны хэв гажилтын диаграммыг ашиглана. Харин ачааллын үргэлжилсэн үйлчлэлээс үүсэх муруйлтыг тодорхойлохдоо тооцооны үзүүлэлт бүхий бетоны удаан хугацааны хэв гажилтын диаграммыг II бүлгийн хязгаарын төлөвийн хувьд ашиглана.
Гадаад ачааллын үйлчлэлийн тухайн тохиолдлуудад (хоёр хавтгай дахь гулзайлт, элементийн хөндлөн огтлолын тэгш хэмийн тэнхлэгийн хавтгай дахь гулзайлт г.м) (7.28) ба (7.29) томъёонд орсон муруйлтуудыг 6.2.27-6.2.29-р зүйлд үзүүлсэн тэгшитгэлийн системийн шийдээр тодорхойлно.

8. БҮТЭЭЦЛЭЛИЙН ШААРДЛАГА
8.1 Нийтлэг үндэслэл
8.1.1 Бетон ба төмөр бетон бүтээцийн  даах чадвар, ашиглалтын хэвийн нөхцөл болон удаан эдэлгээг хангахад тооцоогоор тавигдах шаардлагуудаас гадна  дараах бүтээцлэлийн шаардлагуудыг мөрдөнө. Үүнд:
-Бүтээцийн элементийн геометрийн хэмжээг баримтлах;
-Арматурчлалд тавигдах шаардлага (арматурын хэмжээ ба түүний байрлал, бетон
хамгаалалтын үеийн зузаан, арматурын тээглүүр ба залгаас);
-Орчны тааламжгүй үйлчлэлийн нөлөөллөөс бүтээцийг хамгаалах зэрэг болно.
 
8.2 Бүтээцийн геометр хэмжээ
8.2.1 Бүтээцийн огтлолын геометрийн хэмжээний хамгийн бага утгыг дараах нөхцөлүүдийг хангахаар авна. Үүнд:
-арматурыг байрлуулах бололцоо (шилбэнүүдийн хоорондын зай, бетон хамгаалалтын үе гэх мэт), түүний тээглүүр ба бетонтой хамтран ажиллах байдал;
-Бүтээцийн хангалттай хөшүүншил;
-Бүтээцийн шаардлагатай гал тэсвэрлэлт, ус үл нэвтрүүлэлт, дулаан тусгаарлалт, дуу тусгаарлалт, коррози тэсвэрлэлт, цацрагаас хамгаалах гэх мэт;
-бүтээцийн бетоны ажлын үед чанартай бэлтгэх бололцоо зэргийг хангана.
8.2.2 Төвийн бус шахалтанд ажиллах элементийн хөшүүншилийг хангахын тулд элементийн дурын чиглэл дэх туян чанар  нь дараах утгаас хэтрэхгүй байхаар  огтлолын хэмжээг  авна. Үүнд:
200 -төмөр бетон элементэд;
120 -барилгын багананд;
90 -бетон элементэд.
8.2.3 Цаг уурын нөхцөл, байгууламжийн бүтээцийн онцлог, үйлдвэрлэлийн ажлын дэс дараалал зэргээс хамааруулан барилгын бүтээц ба байгууламжид тогтмол ба түр температур-суултын заадас гаргаж, барилгын хэсэгчлэн салгах хэрэгтэй.
Суурийн жигд бус суултын үед бүтээцийг суултын заадсаар салгана.
 
8.3 Арматурлал
Xамгаалалтын бетон үе
8.3.1 Бүтээцийн огтлолын дотор байрлах арматурыг хамгаалах бетоны үеийг (арматурын гадаргуугаас бетоны харгалзах ирмэг хүртэлх зай)  дараах нөхцөлийг хангахаар хийнэ. Үүнд:
-арматур бетоны хамтын ажиллагаа;
-бетон дах арматурын тээглүүр, арматуран элементийн залгаасыг  хийх боломж;
-орчны үйлчлэлээс арматурыг хамгаалах (хүчиллэг, шүлтлэг орчин) зэрэг;
-гал тэсвэрлэлт ба галаас хамгаалах.
8.3.2 Xамгаалалтын бетон үеийн зузааныг бүтээцийн шинж, бүтээц дэх  арматурын үүрэг (дагуу ажлын, хөндлөн, хуваарилах, бүтээцлэлийн арматур), хүрээлэн буй орчны нөхцөл болон арматурын голчийг бодолцон,  8.3.1-р зүйлд заасан шаардлагуудаас хамааруулан   тогтооно.
Ажлын арматурын хамгаалалтын бетон үеийн хамгийн бага зузааныг 8.1-р хүснэгтэнд зааснаар авна.                                                                            
 8.1 –р хүснэгт
Барилгын бүтээцийн ашиглалтын нөхцөл
Хамгаалалтын бетон үеийн хамгийн бага зузаан, мм
1. Хэвийн ба бага чийгтэй,  битүү байр
20
2. Их чийгтэй, битүү байран дахь
(нэмэлт хамгаалалтын  арга хэмжээ аваагүй үед)
25
3. Задгай агаар дахь (нэмэлт хамгаалалтын арга хэмжээ аваагүй үед)
30
4. Хөрсөн дэх (нэмэлт хамгаалалтын арга хэмжээ аваагүй үед), бетон бэлтгэлтэй суурьт
40
 
Угсармал элементэд ажлын арматурын хамгаалалтын бетон үеийн 8.1-р хүснэгтэд үзүүлсэн хамгийн бага зузааныг утгыг  5 мм-ээр багасгаж авна.
Бүтээцлэлээр тавьж буй  арматурт хамгаалалтын бетон үеийн хамгийн бага зузааныг ажлын арматурт шаардагдах утгаас 5 мм-р багасган авна.
Бүх тохиолдолд хамгаалалтын бетон үеийн зузааныг шилбэн арматурын голчоос багагүй авна.
 
Шилбэн арматуруудын хоорондох хамгийн бага зай
8.3.3 Шилбэн арматуруудын хоорондох хамгийн бага зайг бетон зуурмагийг цутгах болон нягтруулахтай холбогдуулан бүтээцийг чанартай бэлтгэх, бетон ба арматурын хамтын ажиллагааг хангахын тулд шилбэн арматурын хамгийн их голчоос багагүйгээр авна. Ингэхдээ дараах утгуудаас мөн багагүй авна.
-25 мм -хэвтээ ба налуу байрлалтай арматур нь ганц ба хоёр эгнээ байрлалтай байх үед доод талын арматурын хэсэгт  бетон цутгахад;
-30 мм - дээрхтэй  адил байрлалтай дээд талын арматурт;
-50 мм - дээрхтэй  адил байрлалтай, доод арматур хоёроос илүү эгнээгээр байрласан үед (доод хоёр эгнээний шилбэнээс гадна), түүнчлэн босоо байрласан шилбэтэй үед бетоныг цутгахад .
Шигүү байрлалтай шилбэнүүдийг хооронд нь завсаргүй багцлан байрлуулж болно. Энэ үед багцнуудын хоорондах зай, багц арматурын хөндлөн огтлолын талбайтай эквивалент огтлолтой шилбэний шилжүүлсэн голчоос багагүй байх ёстой бөгөөд шилжүүлсэн голчийг дараах байдлаар тодорхойлно.
 
Үүнд: -багцан дахь нэг шилбэний голч;
-багцан дах шилбэний тоо.
 
Дагуу арматурлал
8.3.4 Төмөр бетон элемент дэх  суналтын дагуу арматурын талбай, түүнчлэн  шахалтын арматурыг тооцоогоор шаардаж байгаа бол түүний талбайг  бетоны тэгш өнцөгт огтлолын өргөн эсвэл тавр огтлолын хавирганы өргөнийг тухайн огтлолын ажлын өндрөөр үржүүлсэн бетоны талбайд харьцуулсан  хувь  нь дараах утгаас багагүй байна. Үүнд:
0.1% -элементийн туяншил нь  байх гулзайлт, төвийн  бус шахалт ба суналтын элементэд  ( тэгш өнцөгт огтлолын хувьд);
0.25%  -туяншил нь  байх  төвийн  бус шахалт элементэд (  тэгш өнцөгт огтлолын хувьд);
-элементийн туяншилын завсрын утгуудад -ийг интерполяци хийж олно.
Элементийн огтлолын хүрээний дагуу жигд байрласан дагуу арматуртай түүнчлэн төвийн суналтанд ажиллах элементэд бүх дагуу арматурын  хөндлөн огтлолын хамгийн бага нийт талбайг дээр заасан утгуудаас хоёр дахин ихээр авах ба энэ нь  бетоны нийт хөндлөн огтлолын талбайд харьцуулж, арматурчлалын илтгэлцүүр -г гаргана.
8.3.5 Бетон бүтээцэд дараах байрлалуудад бүтээцлэлийн арматурчлал хийх  хэрэгтэй.Үүнд:
-элементийн хөндлөн огтлолын хэмжээ огцом өөрчлөгдөх газарт;
-бетон ханын нүхний хүрээний дээд ба доод хэсэгт;
-бетоны суналтын ажлыг бодолцоогүй бат бэхээр  төсөллөсөн төвийн бус шахалтанд ажиллах элементийн сунгах хүчдэл үүсч буй талд;  энд арматурчлалын илтгэлцүүр -г 0.025%-с багагүй авна.
8.3.6 Төмөр бетон шугаман бүтээц ба хавтанд хүчдэл хэв гажилтын жигд тархалт болон бетоны ажилд арматурыг үр ашигтай оруулах, түүнчлэн шилбэн арматуруудын хоорондох ан цавын өргөнийг хязгаарлахын тулд дагуу шилбэн арматурын  тэнхлэгүүдийн хоорондын хамгийн их зайг дараах утгаас ихгүйгээр авна.
Төмөр бетон дам нуруу ба хавтанд:
-200мм - хөндлөн огтлолын өндөр мм үед;
-  буюу 400 мм - хөндлөн огтлолын өндөр мм үед.
Төмөр бетон багананд:
-400 мм - гулзайлтын хавтгайд перпендикуляр чиглэлд;
-500 мм - гулзайлтын хавтгайн чиглэлд.
Төмөр бетон хананд босоо шилбэн арматуруудын хоорондох зайг  ( -ханын зузаан) ба 400 мм-с ихгүйгээр авна. Харин хэвтээ чиглэлд 400 мм-с ихгүй авна.
8.3.7 Дамнуруу ба хавирганы хөндлөн огтлолын өргөн 150 мм-с их бол ажлын дагуу суналтын арматурын тоо 2-оос багагүй байна. Элементийн өргөн 150 мм ба түүнээс бага үед хөндлөн огтлолд нэг дагуу шилбэ тавьж болно.
8.3.8 Дамнурууны алслал дахь шилбэний хөндлөн огтлолын -ээс багагүй талбайтай бөгөөд 2-оос цөөнгүй дагуу ажлын арматурыг тулгуурт оруулж тавина.
Хавтангийн алслалын 1 м өргөн дэх шилбэний хөндлөн огтлолын талбайн -с багагүй талбайтай дагуу ажлын арматурыг  хавтангийн тулгуур хүртэл явуулна.
 
Хөндлөн арматурлал
8.3.9 Хөндлөн арматурыг хүчлэлийг хүлээн авах тооцоогоор тогтоох ба мөн түүнчлэн ан цавыг хязгаарлах, дагуу арматурыг төслийн байрлалд тогтоон барих болон дурын чиглэлд тэдгээрийг хажуу тийш  цүлхийхээс хамгаалж бэхлэх зорилгоор байрлуулна.
Хөндлөн арматурыг төмөр бетон элементийн дагуу арматур тавигдсан  бүх гадаргуугаар тавина.
8.3.10 Төвийн бус шахалтанд ажиллах элементийн арматурын боосон хэлхээг  холбох   хөндлөн  (хомут) арматурын голчийг дагуу арматурын хамгийн их голчийн 0.25-аас багагүй буюу 6 мм-с багагүй авна.
Гулзайлтанд ажиллах элементийн боосон хэлхээний хөндлөн арматурын голчийг 6 мм-ээс багагүй авна.
Ширээсэн хэлхээсийн хөндлөн арматурын голчийг хамгийн их голчтой дагуу арматуртай холбон ширээх нөхцөлөөр тогтоосон голчоос багагүйгээр авна.
8.3.11 Төмөр бетон элемент дэх хөндлөн хүчийг тооцоогоор бетон дангаараа хүлээн авч чадахгүй үед хөндлөн арматурын алхмыг  буюу 300 мм-с ихгүйгээр авна.
Цул болон 300 мм-ээс бага өндөртэй олон хавиргат хавтан, 150 мм-ээс бага өндөртэй дамнурууны  (хавирганы) элементийн хөндлөн хүчийг тооцоогоор зөвхөн бетон хүлээн авах  хэсэгт хөндлөн арматурыг тавихгүй байж болно.
150 мм буюу түүнээс их өндөртэй дамнуруу болон хавирганд, 300 мм-ээс их өндөртэй олон хавиргат хавтанд (хавирганд) элементийн хөндлөн хүчийг тооцоогоор зөвхөн бетон хүлээн авах хэсэг дээр хөндлөн арматурыг  буюу 500 мм-с ихгүй алхамтайгаар тавина.
8.3.12 Төвийн бус шахалтанд ажиллах шугаман элемент, түүнчлэн гулзайлтанд ажиллах элементэд тооцоогоор шахалтын дагуу арматур шаардлагатай үед дагуу арматурын цүлхийлтээс сэргийлэх зорилгоор хөндлөн арматурыг  ( -шахалтын дагуу арматурын голч) буюу 500 мм-ээс ихгүй алхамтай тавина.
Хэрэв элементийн нэг талд тавигдах шахалтын дагуу арматурын талбай 1.5%-иас илүү бол хөндлөн арматурыг  буюу 300 мм-ээс ихгүй алхамтай тавина.
8.3.13 Төвийн бус шахалтанд ажиллах шугаман элементийн хомутын (хөндлөн шилбэ) хийц нь  дагуу арматур байрласан газарт (ядаж нэгийг алгасаад) нугалсан байдлаар хийгдэх ба нугалалтууд нь элементийн талын өргөний дагуу 400 мм-ээс ихгүй хэмжээнд байна. Талын өргөн 400 мм-ээс ихгүй ба энэ талын дагуу арматурын тоо дөрвөөс ихгүй бол огтлолын  бүх дагуу арматурыг нэг хомутоор ороохыг зөвшөөрнө.
8.3.14 Мушгих момент үйлчлэх элементэд хөндлөн арматурыг битүү хүрээ үүсгэхээр хийнэ.
8.3.15 Хавтангийн цөмрөлтийн бүсэд  хөндлөн арматурыг тооцооны хүрээнд перпендикуляр талын чиглэлд  буюу 300 мм-ээс ихгүй алхамтай байрлуулна. Ачааллын талбайн хүрээнд ойр орших шилбүүдийг энэ хүрээнээс -с багагүй ба -с ихгүй зайд байрлуулна. Энд хөндлөн арматур тавих зурвасын өргөн (ачааллын талбайн хүрээнээс) -с багагүй байх ёстой.
Тооцооны хүрээний талтай параллель чиглэл дэх хөндлөн арматуруудын хоорондах зайг харгалзах тооцооны хүрээний талын уртын 1/4- с холгүйгээр авна.
8.3.16 Орчны шахалтанд  ташуу арматуран тор хэлбэртэй тооцооны хөндлөн арматурыг тооцооны талбайн хүрээнд (6.2.43)  байрлуулна. Элементийн захад ачааллын талбай байрласан  үед ташуу арматурын торыг чиглэл бүрдээ ачааллын талбайн харилцан перпендикуляр хоёр талуудын нийлбэрээс багагүй хэмжээний талуудтай талбайд тавина (6.11-р зураг).
Торыг гүний дагуу байрлуулахдаа:
-Элементийн зузаан ачааллын талбайн их талын хэмжээг хоёр дахин авснаас их үед-ачааллын талбайн хэмжээг хоёр дахин авсан хязгаар дотор;
-Элементийн зузаан ачааллын талбайн их талын хэмжээг хоёр дахин авснаас бага  үед-элементийн зузааны  хязгаар дотор байрлуулна.
8.3.17 Хөндлөн хүч, мушгих моментыг хүлээн авч байгаа болон, цаашилбал цөмрөлтийн тооцоонд бодолцсон хөндлөн арматурын төгсгөлийг дагуу арматуртай  гагнах ба ороох замаар найдвартай бэхэлж өгөх ёстой. Энд хөндлөн арматур ба дагуу арматурын  бэхэлгээний бат бэхийг ижил байхаар авна.
 
Арматурын  тээглүүр
8.3.18 Арматурын тээглүүр (анкеровка) -ийг дараах аргуудын аль нэг буюу эсвэл тэдгээрийн хосолсон аргаар хийнэ. Үүнд:
-Шилбэний төгсгөлийг шулуун байхаар (шулуун тээглүүр);
-шилбэний төгсгөлийг дэгээ, эсвэл гогцоолж нугалах, тахийлгах;
-хөндлөн арматур тавьж гагнах (ширээж) эсвэл тогтоон байрлуулах;
-шилбэний төгсгөлд тусгай тээглүүр төхөөрөг хэрэглэх.
8.3.19 Шулуун ба тахийлгасан тээглүүрийг зөвхөн иржгэр огтлолтой  арматурт хэрэглэнэ. Суналтанд ажиллах гөлгөр гадаргуутай шилбэнд дэгээ, гогцоо, гагнасан хөндлөн шилбэ эсвэл тусгай төхөөрөг тээглүүр хийх хэрэгтэй.
Тахийлгалт, дэгээ ба гогцоог ачааллын ямар нэг боломжит хослолын үед суналтанд орж болзошгүй гөлгөр арматураас бусад шахалтын арматурын тээглүүрт хэрэглэх шаардлагагүй юм.
8.3.20 Арматурын тээглүүрийн уртыг тооцоход  тээглүүрийг тогтоох арга, арматурын анги, хөндлөн огтлол, голч, бетоны бат бэх, тээглүүрийн орчин дахь бетоны хүчдэлт төлөв, уг орчин дахь  элементийн бүтээцлэлийн шийдэл (хөндлөн арматур, элементийн огтлолд шилбэний байрлал гэх мэт) зэргийг тооцох хэрэгтэй.
8.3.21  тооцооны эсэргүүцэлтэй арматурын хүчлэлийг бетонд дамжуулах тээглүүрийн шаардлагатай үндсэн уртыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                        (8.1)
Үүнд: ба - харгалзан бэхлэгдэж буй арматурын хөндлөн огтлолын талбай ба шилбэний нэрлэсэн голчоор тодорхойлогдох  огтлолын периметр;
-тээглүүрийн уртын дагуу жигд тархсан байдлаар авах арматурын бетонтой барьцалдалтын тооцооны эсэргүүцэл;  дараах томъёогоор олно.
                                                                                   (8.2)
Үүнд: -бетоны тэнхлэгийн дагуух суналтын  тооцооны эсэргүүцэл;
-арматурын гадаргуугийн байдлын нөлөөг тооцсон илтгэлцүүр. Энэ нь дараах утгатай тэнцүү:
1.5 -гөлгөр арматурт;
2 –иржгэр гадаргуутай хүйтнээр сунгасан арматурт;
2.5 - халуунаар цувьсан болон  дулаан- механик боловсруулалт хийсэн, иржгэр гадаргуутай арматурт.
-арматурын голчийн  хэмжээний нөлөөг тооцсон илтгэлцүүр;  Энэ нь дараах утгатай тэнцүү:
1.0 -арматурын голч   ммүед;
0.9 -арматурын голч  36 ба 40мм үед.
8.3.22 Арматурын тээглүүрийн тооцооны шаардлагатай уртыг тээглүүрийн орчин дахь элементийн бүтээцлэлийн шийдлээс хамааруулан дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                 (8.3)
Үүнд: - тээглүүрийн үндсэн урт; (8.1) томъёогоор тодорхойлно.
- харгалзан тооцоогоор гарсан ба угсарсан арматуруудын хөндлөн огтлолын талбайнууд;
- бэхэлгээний уртад бетоны ба арматурын хүчдэлт төлөв болон тээглүүрийн орчин дах элементийн бүтээцлэлийн шийдлийн нөлөөг тооцсон илтгэлцүүр.
Нэмэлт төхөөрөггүй дэгээ болон гогцоо бүхий гөлгөр арматур эсвэл шулуун төгсгөлтэй иржгэр гадаргуутай  шилбэний тээглүүрт:  суналтын арматурт , харин шахалтын арматурт  байна.
Хөндлөн арматурын голч, тоо, тээглүүрийн төрөл (хөндлөн арматур тавьж  ширээсэн, иржгэр гадаргуутай шилбэний төгсгөлийг нугалсан) болон тээглүүрийн орчин дах бетоны хөндлөн хавчилтын хэмжээ (жишээлбэл: тулгуурын эсэргүүцлээс) зэргээс хамаарч тээглүүрийн уртыг багасгахыг зөвшөөрнө. Гэхдээ энэ нь 30%-с ихгүй байх ёстой.
Ямар  ч  тохиолдолд тээглүүрийн бодит уртыг  -с багагүй, түүнчлэн  ба 200мм-с багагүй авна.
8.3.23 Тээглүүрийн  шилбэний хүлээн авах хүчлэл -г дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                      (8.4)
Үүнд: -   бэхэлгээний урт ;  гэж аван, 8.3.22-р зүйлд зааснаар    тодорхойлно.
-тээглүүрийн шилбэний төгсгөлөөс элементийн авч үзэж буй хөндлөн огтлол хүртэлх зай.
8.3.24  (6.2.32-6.2.35) нөхцөлийг хангах үед элементийн захын чөлөөтэй тулгуурын хэсэгт суналтын шилбэний чөлөөт тулгуурын дотор хязгаараас илүү гарсан хэсгийн урт -с багагүй байх ёстой. Хэрэв энэ нөхцөл биелэхгүй бол уг уртыг 8.3.22-р зүйлд зааснаар тодорхойлно.
8.3.25 Шилбэн арматурын төгсгөлд ялтас, жийрэг, эрэг, булан төмөр, суулгах тав зэрэг тусгай тээглүүр хэрэглэвэл тусгай түүний бетонтой хүрэлцэх талбай бетоны холголтын бат бэхийн нөхцөлийг хангах ёстой. Үүнээс гадна ширээсэн тээглүүрэн нарийвчтай  төсөллөхдөө гангийн ширээгдэх шинж чанар, ширээлтийн арга ба нөхцөл зэргийг тооцох хэрэгтэй.
 
Арматурын  залгаас
8.3.26 Арматурыг холбохдоо дараах залгаасын төрлүүдээс аль нэгийг хэрэглэнэ.
а) ширээлгүйгээр зөрүүлж холбохдоо:
-иржгэр гадаргуутай шилбэний шулуун төгсгөлийг;
-шулуун төгсгөлтэй арматурын зөрүүлгийн урт дээр хөндлөн шилбэ тогтоох  эсвэл ширээх;
-нугалсан төгсгөлтэй  (дэгээ, тахийлгалт, гогцоо) арматурыг зөрүүлэх;  Гөлгөр гадаргуутай шилбэнд зөвхөн дэгээ ба гогцоо гаргана.
б) Ширээх ба механик аргаар залгаасыг холбохдоо:
- арматуртай ширээх;
-тусгай механик тоноглол хэрэглэж холбох  (шахагч муфттэй залгаас, эргээстэй (муфт) бугуйвч  гэх мэт).
8.3.27   40 мм-с ихгүй голчтой ажлын арматуран шилбийг гагнахгүйгээр зөрүүлж залгаж болно.
Арматурын залгаасан дээрх зөрүүлгийг 8.3.19-р зүйлд зааснаар хийнэ.
Шахалт, суналтын арматурын зөрүүлгийн урт   - ийг дараах томъёогоор тодорхойлно.
                                                                                   (8.5)
- тээглүүрийн үндсэн урт, (8.1) томъёогоор тодорхойлно. 
-8.3.22-р зүйлд зааснаар олно.
- шилбэний залгаасны орчин дахь  арматурын хүчдэл хэв гажилтын төлөвийн нөлөө, элементийн бүтээцлэлийн шийдэл, нэг огтлол дахь  нийт арматурын тоотой харьцуулсан уг огтлол дахь залгаж буй  арматурын тоо, залгаж буй  шилбэний хоорондох зай зэргийг тооцсон илтгэлцүүр;
Шулуун төгсгөлтэй иржгэр гадаргуутай арматур, мөн нэмэлт тээглүүрийн төхөөрөггүй дэгээ буюу гогцоотой гөлгөр шилбэний холбоосонд  илтгэлцүүрийг суналтын арматурт 1.2-той, шахалтын арматурт 0.9-тэй тэнцүүгээр тус тус авна. Энэ үед дараах нөхцөлүүдийг хангах хэрэгтэй. Үүнд:
-элементийн тооцооны нэг огтлол дахь иржгэр гадаргуутай суналтын ажлын арматурын залгаасны харьцангуй тоо 50%-с, гөлгөр арматурт (дэгээ буюу гогцоотой) 25%-с ихгүй байна.
-залгаасны бүсэд байрлуулсан бүх хөндлөн арматурын хүлээн авах хүчлэл нь элементийн тооцооны нэг огтлол дахь залгаж буй  суналтын ажлын арматуруудын залгаасны хүлээн авах хүчлэлийн хагасаас багагүй байх ёстой.
-залгаж байгаа ажлын арматурын шилбэнүүдийн хоорондах зай -ээс хэтрэхгүй байна.
-зэргэлдээ зөрүүлэг залгааснуудын  хоорондох зай (төмөр бетон элементийн өргөний дагуу)  буюу 30 мм-ээс багагүй байна.
Нэг огтлол дахь арматурын залгаасны харьцангуй тоог тодорхойлоход  залгаж буй арматурын  уртын дотор байгаа хэсгийг тооцооны нэг огтлол гэж авч үзнэ. Хэрэв эдгээр залгаасуудын төв нь энэхүү хэсгийн уртын хязгаар дотор байвал арматурын залгаасуудыг тооцооны нэг огтлолд байрласан гэж үзнэ.
 илтгэлцүүрийг 2.0-той тэнцүү авахад элементийн тооцооны нэг огтлол дах суналтын ажлын арматурын залгаасны харьцангуй тоог 100% хүртэл ихэсгэн авч болно. Элементийн тооцооны нэг огтлол дахь иржгэр гадаргуутай арматурын залгаасны харьцангуй тоо 50%-с их ба гөлгөр арматуртай үед 25%-иас их үед  илтгэлцүүрийг шугаман интерполяциар тодорхойлно.
Шилбэнүүдийн төгсгөл дээр нэмэлт тээглүүр хийсэн (хөндлөн арматур ширээсэн, иржгэр гадаргуутай шилбэний уулзварын төгсгөлийг нугалсан гэх мэт) үед  шилбэний уулзварын зөрүүлгийн уртыг багасгаж болох ба энэ нь 30%-с хэтрүүлэхгүй.
Ямар ч тохиолдолд зөрүүлгийн бодит уртыг  -с багагүй, эсвэл  буюу 250 мм-ээс багагүй авах ёстой.
8.3.28 Арматурыг ширээж холбоход ширээсийн төрөл ба аргыг бүтээцийн ашиглалтын үеийн нөхцөл, гангийн ширээгдэлт болон холбогдох норматив бичиг баримтын дагуу (ГОСТ 14098) үйлдвэрлэх технологийн шаардлага зэргийг харгалзан сонгоно.
8.3.29  Арматурын залгаасыг муфт хэлбэрийн механик тоноглол  (эргээст муфт, хэвлэмэл муфт гэх мэт) хэрэглэж байгаа үед муфтэн холбоосын даах чадвар нь залгах шилбэнийхтэй (харгалзах суналт юм уу, шахалтын үеийн) адил байх ёстой. Залгаж байгаа шилбэний төгсгөлийг тооцоо эсвэл туршилтаар тодорхойлсон урттын хэмжээгээр муфтанд оруулах хэрэгтэй.
Эргээст  муфт хэрэглэсэн үед эргээс ба муфтны хооронд гарсан завсарыг (люфт) арилгахын тулд  муфтийг жийрэглэж чангалах  хэрэгтэй. 
 
Матсан шилбэ
8.3.30 Матсан арматур хэрэглэхэд (нугалах шилбэний төгсгөлийг тахийлгах) тухайн шилбэний нугалалтын хамгийн бага голчийг арматурын шилбэний нугалалтын доторх бетоны эвдрэх буюу хагарах болон нугалсан хэсэгт  эвдрэл гарахгүй байхаар сонгож авбал зохино.
Арматурын хамгийн бага засварлах голч -ийг шилбэний  голчоос хамааруулан дараах утгаас багагүйгээр авна.
Гөлгөр арматурт:
мм үед ;
мм үед .
Иржгэр гадаргуутай шилбэнд:
мм үед ;.
мм үед .
 
 
 

Хавсралт А
(Лавлах)
Үндсэн үсгэн тэмдэглэгээ
 Элементийн хөндлөн огтлол дахь  гадаад ачаа ба үйлчлэлээс үүсэх хүчлэл
-гулзайлгах момент
-дагуу хүч
-хөндлөн хүч
-мушгих момент
 
Материалын шинж чанар
       -  бетоны тэнхлэгийн дагуух  шахалтын  нормын эсэргүүцэл;
- I, II бүлгийн хязгаарын төлөвт харгалзах бетоны тэнхлэгийн дагуух
                шахалтын  тооцооны эсэргүүцлүүд;
       - бетоны тэнхлэгийн дагуух  суналтын  нормын эсэргүүцэл;
- I, II бүлгийн хязгаарын төлөвт харгалзах бетоны тэнхлэгийн дагуух    
                суналтын  тооцооны  эсэргүүцлүүд;
      -бетоны холголтын тооцооны эсэргүүцэл;
      -арматурын бетонтой барьцалдах тооцооны эсэргүүцэл;
 -I, II бүлгийн хязгаарын төлөвт харгалзах арматурын  суналтын 
                тооцооны  эсэргүүцлүүд;
       -хөндлөн арматурын суналтын тооцооны эсэргүүцэл;
      - I бүлгийн хязгаарын төлөвийн үе дэх арматурын шахалтын тооцооны
            эсэргүүцэл;
       - бетоны шахалт ба суналтын үеийн харимхайн анхны модуль;
       - арматурын харимхайн модуль;
- бетоны тэнхлэгийн дагуу жигд тархсан шахалт ба суналтанд харгалзах
             хязгаарын харьцангуй хэв гажилт;
      -  хүчдэлтэй арматурын харьцангуй хэв гажилт;
    - бетоны гулсалтын илтгэлцүүр.
 
Элементийн хөндлөн огтлол дахь дагуу арматурын байрлалын үзүүлэлт
-дагуу арматурын тэмдэглэгээ. Үүнд:
 -гадаад ачааны үйлчлэлээр огтлолын бүс нь шахалт ба суналтанд байгаа  үед - суналтын бүсэнд байрласан;
-гадаад ачааны үйлчлэлээр огтлол нь бүрэн шахагдах бүстэй үед-огтлолын бага шахагдаж буй талд  байрласан;
  -гадаад ачааны үйлчлэлээр огтлол бүрэн суналтанд байгаа үед:
  -төвийн бус суналтанд ажиллах элементэд-огтлолын илүү их сунаж буй талд  байрласан
  - төвийн суналтанд ажиллах элементэд-элементийн бүх хөндлөн огтлол суналтын бүсэд
-дагуу арматурын тэмдэглэгээ:
    -гадаад ачааны үйлчлэлээр огтлолын бүс шахалт ба суналтанд байгаа үед- шахалтын бүсэнд байрласан;
    -гадаад ачааны үйлчлэлээр огтлол бүрэн шахагдах үед-огтлолын шахалтын хязгаараас илүү байрласан
   - гадаад ачааны үйлчлэлээр огтлол бүрэн суналтанд байгаа үед:
   -Төвийн бус суналтанд ажиллах элементэд -огтлолын суналтын хязгаар дотор  байрласан           
 
Огтлолын геометрийн шинж
      - тэгш өнцөгт огтлолын өргөн, тавр ба двутавр огтлолын хавирганы өргөн;
-суналт ба шахалтын бүсэнд харгалзах тавр ба двутавр огтлолын тавцангийн өргөн;
      - тэгш өнцөгт, тавр, двутавр огтлолын өндөр;
-суналт  ба шахалтын бүсэнд харгалзах тавр, двутавр огтлолын тавцангийн өндөр;
   -арматурт тэнцүү үйлчлэгч хүчлэл -с огтлолын ойрхон ирмэг хүртэлх зай;
- харгалзах  ба тэй тэнцүү огтлолын ажлын өндөр;
      -бетоны шахалтын бүсний өндөр
     - -той тэнцүү бетоны шахалтын бүсний харьцангуй өндөр
     - элементийн уртын дагуу хэмжигдэх хомут хоорондын зай;
  - 4.2.6-р зүйлээр тодорхойлогдох шилжүүлсэн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан дагуу  хүчний  эксцентриситет;
 - дагуу  хүчний үйлчлэлийн цэгээс харгалзах  арматурын тэнцүү үйлчлэгч хүчлэл - хүртэлх зай;
      - элементийн алслал;
    - шахах дагуу хүчний үйлчлэл дэх элементийн тооцооны урт;
     - элементийн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан инерцийн радиус;
- харгалзах дагуу ба хөндлөн арматурын шилбэний нэрлэсэн голч;
 - харгалзах хүчлэлтэй арматурын хөндлөн огтлолын талбай;
 - налуу огтлолыг дайрсан элементийн дагуу тэнхлэгт нормаль нэг хавтгай дах хомутын хөндлөн огтлолын талбай;
  - шахалт ба суналтын бүсний өнгийлтийг (свеса) тооцолгүйгээр  арматурын хөндлөн огтлолын  талбайг элементийн огтлолын хөндлөн огтлолын   талбайд харьцуулсан арматурлалын итгэлцүүр;
  - бетоны хөндлөн огтлолын талбай;
 - шахалтын бүсний бетоны хөндлөн огтлолын талбай;
 - суналтын бүсний бетоны хөндлөн огтлолын талбай;
 - элементийн шилжүүлсэн огтлолын талбай;
 - бетоны холголтын талбай;
   - элементийн хөндлөн огтлолын хүндийн төвтэй харьцуулсан бетоны нийт огтлолын инерцийн момент;
  - хүндийн төвтэй харьцуулсан элементийн шилжүүлсэн огтлолын инерцийн момент;
   - элементийн суналтын захын ирмэгийн хувьд огтлолын эсэргүүцлийн момент.
 
 
 
 
 
 
 
 
 
 

 



 
 
 
ГАРЧИГ
 
 
Удиртгал
3
1.
Хэрэглэх хүрээ
 
2.
Ишлэл татсан норматив баримт бичгүүд
 
3.
Нэр томъёо ба тодорхойлолт
 
4.
Ерөнхий зүйл
 
 
    4.1  Нийтлэг үндэслэл
 
 
    4.2  Тооцооны үндсэн шаардлагууд
 
5.
Бетон ба төмөр бетон бүтээцийн материал
 
 
    5.1  Бетон
 
 
           Бетоны чанарын илтгэгчүүд ба тэдгээрийг зураг төсөлд          
           хэрэглэх нь
 
 
         Бетоны шинж чанарын нормын ба тооцооны утгууд
 
 
         Бетоны бат бэхийн шинж чанарын нормын утгууд
 
 
           Бетоны бат бэхийн  шинж чанарын тооцооны утгууд
 
 
           Бетоны хэв гажилтын шинж чанар
 
 
     Бетоны төлөв байдлын диаграмм
 
 
    5.2  Арматур
 
 
           Арматурын чанарын үзүүлэлт
 
 
           Арматурын шинж чанарын нормын ба тооцооны утгууд
 
 
           Арматурын бат бэхийн шинж чанарын нормын утгууд
 
 
           Арматурын бат бэхийн шинж чанарын тооцооны утгууд
 
 
           Арматурын хэв гажилтын шинж чанарууд
 
 
           Арматурын төлөв байдлын диаграмм
 
6.
Бетон ба төмөр бетон бүтээцийн элементүүдийг нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвөөр тооцох
 
 
  6.1  Бетон элементийг бат бэхээр тооцох
 
 
         Нийтлэг үндэслэл
 
 
         Төвийн бус шахалтанд ажиллах элементийг хязгаарын 
         хүчлэлээр тооцох
 
 
  6.2  Төмөр бетон элементийн бат бэхийн тооцоо
 
 
         Нийтлэг үндэслэл
 
 
   Төмөр бетон элементийн бат бэхийг гулзайлгах момент 
   ба дагуу хүчний үйлчлэлд тооцох
 
 
   Нийтлэг үндэслэл
 
 
   Хязгаарын хүчлэлээр хийх нормаль огтлолын бат бэхийн  
   тооцоо
 
 
         Гулзайлтанд ажиллах элементийн тооцоо
 
 
         Төвийн бус шахалтанд ажиллах элементийн тооцоо
 
 
         Төвийн суналтанд ажиллах элементийн тооцоо
 
 
         Төвийн бус суналтанд ажиллах элементийн тооцоо
 
 
         Шугаман бус хэв гажилтын загварын үндсэн дээр 
         нормаль огтлолын бат бэхийн тооцоо
 
 
         Хөндлөн хүчний үйлчлэлээр хийх төмөр бетон
         элементийн бат бэхийн тооцоо
 
 
         Нийтлэг үндэслэл
 
 
         Төмөр бетон элементийн налуу огтлолуудын хоорондoх 
         бетон зурвасаар хийх тооцоо
 
 
         Xөндлөн хүчний үйлчлэлээр төмөр бетон элементийн налуу 
         огтлолын  тооцоо
 
 
         Моментын үйлчлэлээр налуу огтлолоор төмөр бетон 
         элементийг тооцоо
 
 
         Мушгих моментын үйлчлэлээр төмөр бетон элементийн бат
         бэхийг тооцох
 
 
         Нийтлэг үндэслэл
 
 
         Мушгих моментын үйлчлэлд хийх тооцоо
 
 
         Мушгих ба гулзайлгах моментуудын хамтын үйлчлэлд  тооцох
 
 
         Орчны шахалтаар төмөр бетон элементийн тооцох
 
 
         Төмөр бетон элементийн цөмрөлтийн тооцоо
 
 
 
         Нийтлэг үндэслэл
 
 
        Төвлөрсөн хүчний үйлчлэлээр элементийг цөмрөлтөнд  тооцох
 
 
        Төвлөрсөн хүч ба гулзайлгах момент хамтран үйлчилээр  
        элементийн цөмрөлтийн тооцоо
 
 
 
 
7.
Төмөр бетон бүтээцийн элементийн хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвийн тооцоо
 
 
     7.1  Нийтлэг үндэслэл
 
 
     7.2  Төмөр бетон элементийн ан цав нээгдэлтийн тооцоо
 
 
            Нийтлэг үндэслэл
 
 
            Элементийн дагуу тэнхлэгт нормаль ан цав үүсэх үеийн        
            моментыг тодорхойлох
 
 
            Элементийн дагуу тэнхлэгт нормаль ан цавын нээгдэлтийн   
            өргөнийг тооцох
 
 
     7.3  Төмөр бетон элементийн хэв гажилтыг тооцох
 
 
            Нийтлэг үндэслэл
 
 
           Төмөр бетон элементийн хотойлтын тооцоо
 
 
           Төмөр бетон элементийн  муруйлтыг тодорхойлох
 
 
           Нийтлэг үндэслэл
 
 
           Суналтын бүсэнд  ан цавгүй хэсэг дэх төмөр бетон элементийн        
           хөшүүншил
 
 
           Суналтын бүсэндээ ан цавтай хэсэг дэх төмөр бетон
           элементийн хөшүүншил
 
 
           Төмөр бетон элементийн муруйлтыг шугаман бус хэв
           гажилтын загварын үндсэн дээр тодорхойлох
 
8.
Бүтээцлэлийн шаардлага
 
 
     8.1  Нийтлэг үндэслэл
 
 
     8.2  Бүтээцийн геометр хэмжээ
 
 
     8.3 Арматурлал
 
 
           Xамгаалалтын бетон үе
 
 
           Шилбэн арматуруудын хоорондох хамгийн бага зай
 
 
           Дагуу арматурлал
 
 
           Хөндлөн арматурлал
 
 
          Арматурын  тээглүүр
 
 
          Арматурын  залгаас
 
 
          Матсан шилбэ
 
 
          Үндсэн үсгэн тэмдэглэгээ
 
 
          Материалын шинж чанар
 
 
          Элементийн хөндлөн огтлол дахь дагуу арматурын байрлалын үзүүлэлт