- Нүүр
- Сайдын тушаал
- ШОРООН БООМТ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
Сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны
өдрийн 107 дугаар тушаалын 4-р хавсралт
ШОРООН БООМТ
БНбД 33-07-09
Энэхүү барилгын норм ба дүрмийг төрөл бүрийн усны барилга байгууламжийн (усны эрчим хүчний, усан тээврийн, мелорацийн систем, загас үржүүлэх, газар нутгийг үерээс хамгаалах г.м) барилгын бүрэлдэхүүнд багтаж буй ул хөрсөөр барьсан боомтыг (түрэлттэй далан) шинэчлэх ба шинээр барих зураг төсөл зохиоход мөрдөнө. Мөн энэхүү норм дүрэм нь газар хөдлөлтийн бүс нутаг, суулт ихтэй ба хөөлт овоолттой хөрс, гулсамтгай, уруйн үер үүсдэг, газарт баригдах боомтын төслийг зохиоход барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагатай зөвшилцсөн буюу батлагдсан норматив баримттай уялдуулж тухайн нөхцөлд барилга байгууламжийг барьж байгуулахад тавигдах нэмэгдэл шаардлагыг тогтооно.
Боомтын ангилалыг БНбД 33-01-03-ын нормоор тогтооно.
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Шороон боомтын зураг төслийг зайлшгүй шаардлагатай инженерийн (инженер-геодези, инженер-геологи, газрын цэвдэг судлал, инженер-цаг уур зэрэг) хайгуул судалгааны дүгнэлт, төлөвлөж байгаа барилгын онцлог нөхцөл, зураг төслийн даалгаварт заасан нэмэлт заалт БНбД 11-03-03, БНбД 2.01.14-86, БНбД 2.02.01-94-ийн шаардлагуудын дагуу гүйцэтгэнэ. Барилга-уур амьсгалын умарт бүс нутагт инженер геологийн ба газрын цэвдэг судлалын хайгуулын аргачлал, бүтэц, ажлын хэмжээ, инженер геологийн судалгааны зүсэлтийн гүн болон талбай нь зураг төслийн үе шатны байгаль цаг уурын төвөгтэй нөхцөл, барилгын буурьт олон жилийн цэвдэг хөрсийг ашиглах зарчим, боомтын төрөл ба параметрүүдтэй нийцсэн байх ёстой.
1.2. Шороон боомтыг барьхад хэрэглэсэн материал, шүүрэлтийн эсрэг байгууламж мөн барих аргаас хамааруулан 1-р хүснэгтэнд үзүүлсэн үндсэн төрөлд хуваана.
Хүснэгт 1
Боомтын төрөл
|
Ялгагдах шинжүүд
|
Шороон овоолгон боомт (2-р бүлэг үз)
|
Шаварлаг ба хайрган хөрс. Ус уруу асгах буюу хуурай аргаар нягтруулж гүйцэтгэнэ.
|
Хурдас боомт (3-р бүлэг үз)
|
Шаварлаг-хайрган хөрс гидромеханикжуулалтын аргаар гүйцэтгэнэ.
|
Шороо -чулуун (4-р бүлэг үз)
|
Боомтын бие нь том хэмхдэст хөрс, шүүрэлтийн эсрэг байгууламж нь шаварлаг хөрснөөс жижиг ширхэгтэй элс хүртэл
|
чулуун-хаялгат (4-р бүлэг үз)
|
Боомтын бие нь том хэмхдэст хөрс; шүүрэлтийн эсрэг байгууламж өөр төрлийн материал байна.
|
Барилга-уур амьсгалын умарт бүсэд барих шороон боомтыг түүний их биед хэрэглэх материал, шүүрэлтийн эсрэг авах байгууламж, барих арга, түүнчлэн боомтын буурийн болон ул хөрсний температурын төлөв байдлаас хамааруулан дараах үндсэн төрөлд хуваана. Үүнийг 1.1-р хүснэгтэнд үзүүлэв.
1.3. Боомтын хөндлүүрийг (створ) газрын байрлал зүйн, голын ус зүйн, инженер-геологийн ба газрын цэвдэгийн тогтоцын нөхцөл, барилгын талбай болон байгаль орчныг хамгаалах шаардлагаас хамааруулан усан цогцолборын байгууламжуудтай уялдуулан техник эдийн засгийн харьцуулсан хувилбаруудын үндсэн дээр сонгоно. Ингэж сонгохдоо дараах нөхцлийг харгалзан үзнэ.
а) Ус өнгөрүүлэх байгууламжуудын байрлал нь эргийн аюултай угаагдал үүсэхгүй байх, доод хашицруу (бьеф) усыг хаяж байх үед боомтын хормойноос угаагдалт үүсэхгүй байх, угаагдан зөөгдөж буй хагшаасны (бүтээгдэхүүний) хэмжээ нь усан цогцолборын ашиглалтын нөхцлийг муутгахгүй байх;
Хүснэгт 1.1
Боомтын
Төрөл
|
Боомтын төрлийн ялгагдах шинжүүд
|
|||
Ул хөрс ба материал
|
Барьж байгуулсан арга ба хөрсний хөлдөлт
|
Байгуулалтын зарчим
|
||
Шүүрэлтийн эсрэг байгууламж
|
Боомтын бие
|
|||
Гэссэн хөрстэй шороон боомт
|
Шаварлаг хөрс, жижиг ширхэгтэй ба тоосорхог элс, шавранцар буюу элсэрхэг дүүргэгчтэй том хэмхдэст хөрс, хөрсний хольмог, бүхий хөрсөн биш материалууд
|
Том хэмхдэст, элсэнцэр, шаварлаг хөрсүүд
|
Хөлдүү биш шаварлаг хөрсийг үе үеэр байрлуулах, гэхдээ хөлдсөн хэсгийг оролцуулан хуурайгаар нягтруулах ба мөсөн дээрээс ус уруу асгана. Гэсгэлэн том хэмхдэст ба элсэнцэр, хөлдүү том хэмхдэст хөрсийг үе үеэр хуурайгаар нягтруулж байрлуулна. Хөлдүү том хэмхдэст ба элсэнцэр хөрсийг ус уруу асгах. (барилгын хүнхээлгүй аргаар барих үед)
|
II
|
Хөлдүү хөрстэй шороон боомт
|
Дээрхтэй ижил
|
Дээрхтэй ижил
|
Хөлдүү биш шаварлаг хөрсийг хөлдүү хэсгийн хамт хуурайгаар нягтруулж үе үеэр байрлуулна. Хөлдүү биш том хэмхдэст ба элсэнцэр, хөлдүү том хэмхдэст хөрсийг хуурай аргаар нягтруулж үе үеэр байрлуулна.
Гэссэн буюу хөлдүү шаварлаг хөрсийг ус уруу асгахдаа техник эдийн засгийн үндэслэлийг баримтлана. Боомтын буурь ба шүүрэлтийн эсрэг байгууламжинд цэвдгийн халхавч (хөшиг) байгуулах.
|
I
|
Гэссэн хөрстэй хурдас боомт
|
Жижиг ширхэгтэй элс, тоосорсог ба шаварлаг хөрс
|
Элсэнцрээс хайрга -дайрган хөрс хүртэл
|
Гидромеханик хуулалтын арга хэрэгслээр хурдас үүсгэх
|
II
|
Хөлдүү хөрстэй хурдас боомт
|
Жижиг ширхэгтэй элс ба тоосонцор (шаварлаг хөрстэй хосолсон профильтой боомт)
|
Дээрхтэй ижил
|
Ижилхэн, мөнх цэвдэгийн хөшиг бүхий хаалт барина.
|
I
|
Хөлдүү бус хөрстэй шороон-чулуун боомт
|
Шаварлаг ба шавранцар буюу элсэрхэг дүүргэгчтэй том хэмхдэст хөрс зохиомол хөрсний хольцтой
|
Чулуун хаялга (бул чулуу) уулын цул
|
Хөлдүү бус шаварлаг хөрс хөлдүү хэсгийн хамт хуурайгаар нягтруулж үе үеэр байрлуулах ба тэдгээрийг ус уруу асгана. Уулын цул ба хөрсийг шилжилтийн бүсээр нягтруулж үе үеэр байрлуулна.
Чулуу болон бул чулууг нягтруулах-гүйгээр үечилсэн байдлаар байрлуулна.
|
II
|
Хөлдүү хөрстэй шороо чулуун боомт
|
Ижил
|
Ижил
|
Хөлдүү хэсгүүдтэй гэссэн шаварлаг хөрсийг хуурайгаар нягтруулж үе үеэр байрлуулна. чулуу ба бул чулуун хөрсийг нягтруулахгүйгээр үечлэн байгуулна. Уулын цул ба хөрсийг шилжилтийн бүсээр нягтруулж үе үеэр байруулна.
Боомтын буурь ба шүүрэлтийн эсрэг байгууламжинд мөнх цэвдгийн хөшиг (халхавч) байгуулах.
|
I
|
Гэссэн хөлдүү бус хөрстэй чулуун хаялгат боомт.
|
Хөрс шороон биш материал
|
Чулуун хаялга (бул чулуу), уулын цул
|
чулуун ба бул чулуун хөрсийг нягтруулахгүйгээр үечилсэн байдлаар байрлуулах. Уулын цул ба хөрсийг шилжилтийн бүсээр нягтруулж үе үеэр байрлуулна.
|
II
|
1 Нэг төрлийн боомтонд хамаарна.
Тайлбар: шороо-чулуун ба хөрсөн биш шүүрэлтийн эсрэг байгууламжтай гэсэж хөлддөг шороон боомтын төсөл нь зохих үндэслэлтэй үед зөвшөөрөгдөнө.
б) Боомтыг барих үед голын усыг өнгөрүүлэх боломжтой байх, мөн боомтруу очих болон боомтоор дамжин өнгөрөх барилтын болоод ашиглалтын үеийн зам байгуулах боломжтой байх;
в) Боомтыг болон усан цогцолборыг барих үед голын гольдирлыг түр хаах хаалт (банкет) байгуулах боломжтой байх.
г) Голын усны түвшний ба зарцуулгын горим;
д)Төлөвлөж буй барилга нь мөс, хагшаас, мод бут, хөлөг онгоц, загас өнгөрүүлэх болон бусад тусгай шаардлагуудыг хангах нөхцөлтэй байх;
е)Өвлийн улиралд доод хашицад (бьефт) ус хөлдөхгүй байх, тухайн хэсэгт манан үүсэх болон агаарын чийгшлийг нэмэгдүүлэх боломжтой байх.
1.4. Боомтын төрлийг (1 ба 1.1 дүгээр хүснэгт үз) эрэг ба буурын газрын цэвдэг судлал буюу инженер геологийн, байр зүйн нөхцөл, ялангуяа буурь хөрсний хөлдөлт ба гольдрилын доорх ёроолын хэсгийн хэмжээ, барилгын ажил явуулах газар нутгийн ус зүйн ба уур амьсгалын нөхцөл, усны түрэлтийн хэмжээ, хөрс шороон барилгын материалын хүрэлцээ, бүс нутгийн газар хөдлөлт, үйлдвэр-лэлийн ба барилгын ажил гүйцэтгэх байгууллагын ерөнхий бүдүүвч барилгын зарцуулгыг өнгөрүүлэх онцлог, боомтыг ашиглалтанд өгөх хугацаа ба ашиглалтын нөхцөл зэргээс хамааруулан сонгоно.
Боомтын төрөл ба хийцийг усан цогцолборын ерөнхий бүрдэлт, мөн барилгын ажлын технологийг тооцсон хувилбаруудыг харьцуулж техник-эдийн засгийн үндэслэлээр сонгоно. Харьцуулж буй хувилбар нь боловсруулалтын ба найдварт байдлаар ижил түвшинд байх ёстой. Хөрс шороогоор боомтыг барьж байгуулахад ухлагаас гарсан чулуу ба хөрсийг ашиглах хэрэгтэй.
Газар хөдлөлтийн бүс нутагт барих боомтын хийцийг сонгох мөн түүнчлэн чичирхийлэлд тэсвэртэй байх нөхцлийг нь дээшлүүлэх арга хэмжээг БНбД 22-01-01*/2006-ын дагуу гүйцэтгэнэ.
1.5. Хадан ба хадан бус буурь дээр гэссэн буюу хөлдүү хөрсөөр боомтыг барихдаа ашиглалтын ба барилгын ажлын үеийн цэвдэг хөрсний өөрчлөлтийг тооцсон байна.
2.5 дугаар зүйлд зааснаас их хэмжээтэй усанд уусах хэсгийг агуулсан хадан биш буурин дээр боомтыг барих бол зөвхөн шүүрэлтийн усанд болон, байгууламжийн хэв гажилт тогтворжилт үнэлгээ өгсөн байх, буурийн хөрсний уусалтын болон шүлтжилтийн процессийн хурданд судалгаа хийсэн нөхцөлд боомт байгуулхыг зөвшөөрнө. Боомтын буурийн хөрс шүлтжихээс урьдчилан сэргийлэх хийцлэлийн янз бүрийн арга хэмжээ авах хэрэгтэй (жишээ нь: понур, шүд халхавч байгуулах, боомтын бууринд ханасан уусмалтай байх сонгох г.м)
Хүлэрхэг буурин дээр шороон боомт барих бол хүлэрийн цаг хугацаанаас хамаарсан ялзралын судалгааг заавал хийсэн байх бөгөөд үүнийг байгууламжийн буурийн тогтворжилтын тооцоонд авч үзсэн байна.
Наанга шаварлаг (иль) хөрсөн дээр зөвхөн зохих үндэслэл байгаа нөхцөлд боомт барьхыг зөвшөөрнө.
Гэсэх үедээ хүчтэй агших хөлдүү хөрс болон мөстлөг ихтэй ii > 0,4 хөрснөөс тогтсон буурь дээр хөлдүү хөрсөөр шороон боомтыг барина.
1.6. Хадан бус буурийн хөрсний чанарт үнэлэлт өгөхдөө дараах зүйлүүдийг онцгой анхаарч үзсэн байна.
а) Угаагдалтай ба суулттай хөрс бий эсэх;
б) Боомт барих явцад хөрсний нягтралттай холбоотой сүвэрхэг даралт үүсгэдэг хөрс бий эсэх. Сүвэрхэг даралтыг зайлшгүй тооцох нөхцөлийг зөвлөмж1-р хавсралтанд (зөвлөмж) үзүүлэв.
в) Хайлах үедээ даац хүлээж авах чадлаа алддаг мөс ихтэй хөрс байгаа эсэх.
1.7. Хадан буурийн чанарт үнэлэлт өгөхдөө дараах зүйлүүдийг онцгой анхаарч үзсэн байна.
а) Хөрсний амархан угаагдах жижиг хэсгүүдээр дүүрсэн, түүнчлэн бүрэн буюу хэсэгчлэн мөс агуулсан ан цавтай эсэх.
б) Тектоника эвдрэл (гулсалт ба шидэгдэлт);
в) Шүүрэлтийн усны нөлөөгөөр болон усаар дүүрсэн үедээ тогтворшил нь алдагдаж болох суларсан ан цавтай бүс байгаа эсэх.
1.8. Шороон боомтын зураг төслийг зохиохдоо үндсэн тооцоонуудыг 5-р бүлэгт заасан шаардлагийн дагуу хийж гүйцэтгэнэ.
1.9. Шороон боомтыг төлөвлөхөд түүнийг барьж байгуулах үйлдвэрлэлийн ажлын аргыг сонгохдоо БНбД 3.02.01-90, БНбД 33-03-05-ын шаардлагийн дагуу хийж гүйцэтгэнэ. Боомтын барих үед түүний элемент бүрд тохирох материал, үйлдвэрлэлийн ажлын арга, цэвдэгийн нөхцөл, цаг уурын болон бусад орон нутгийн нөхцөл, ажлын чанарт хяналт тавих зэрэг боомтын найдвартай ажиллагааг хангах нөхцлүүдийг тооцсон техникийн нөхцлийг боловсруулсан байх ёстой.
Техникийн нөхцлүүд нь зохих үндэслэлтэй бол барилга барих үед өөрчлөгдөх буюу нарийвчлагдаж болно.
1.10. Боомтын зураг төсөлд боомтыг барих болон ашиглах явцад хяналт хэмжилт хийж байх заавал мөрдөх хавсралт 2-т заасан багаж тоног төхөөрөмжийг тусгаж өгсөн байна.
1.11. Шороон боомтыг дараах нөхцөлд шинэчилнэ.Үүнд:
а) Усан сангийн тохируулгын эзлэхүүнийг нэмэгдүүлэх;
б) Барилга байгууламжийн найдвартай болон ашиглалтын нөхцлийг дээшлүүлэх шаардлагатай байгаа бол.
в) Байгууламжийн усны алдагдал болон боомтын ашиглалтын зардлыг багасгаж ашигтай ажиллагааг дээшлүүлэх.
г) Байгаль орчныг хамгаалах шаардлагийг биелүүлэх.
1.12. Шороон боомтыг шинэчлэх төсөлд түүний ашиглагдаж байгаа барилга байгууламжийн талаар хийсэн судалгааны ажлын үр дүн болон түүнтэй холбоотой барилга байгууламжийг шинэчлэх шаардлагыг заавал тусгаж өгсөн байна. (ус халиах боомт, УЦС-ийн барилга, шлюз, загас өнгөрүүлэх барилга байгууламж г.м).
1.13. Шороон боомтын төсөлд зохих үндэслэлтэй байгаа бол ашиглалтын явцад түүнийг шинэчлэх боломжыг урьдчилан зааж өгсөн байна.
ХӨРСНИЙ ФИЗИК-МЕХАНИКИЙН БА ДУЛААН ФИЗИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1.14. Шороон боомт ба далангийн зураг төсөл зохиохын тулд тэдгээрийн их биеийг хийх зориулалттай ул хөрсний дараах үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.
а) Шаварлаг хөрсний ширхэглэлийн бүрэлдэхүүн.
б) Хөрсний нягт р;
в) Хөрсний хэсгүүдийн нягт рs;
г) Гэссэн хөрсний чийгшил w, хөлдүү хөрсний нийт чийгшил wtot,, мөсний хольцтой хөлдүү хөрсний чийгшил wm, хөлдүү хөрсний нийт мөсжилт itot, мөсний хольцтой хөлдүү хөрсний мөстлөг чанар ii;
д) Чийгшилт нь w = 0 байх үеийн хуурай хөрсний нягт pd (сэвсгэр хөрсний хамгийн их нягт Pd,max, ба сийрэгжилттэй Pd,min байх үеийн)
е)Хуурай хөрсний хамгийн тохиромжтой чийгшилт wopt, ба хамгийн тохиромжтой нягт Pd,opt. Шаварлаг хөрсөнд эдгээрийн утгыг хөрсийг нягтруулах механизмын тодорхой төрлийг тооцож тодорхойлно.
ж) Шаварлаг хөрсний уян налархай хил хязгаар (урсац тархах ба урсамтгай чанар wp), зайлшгүй нөхцөлд хамгийн их молекулын чийг багтаамж wm, мөн шаварлаг хэсгүүдийн минериалын бүрэлдэхүүн;
з) Бат бэх чанар: дотоод шүүрлийн өнцөг j, хувийн барьцалдалт с, мөн нэг тэнхлэгт суналтын бат бэх st, (зайлшгүй нөхцөлд боомт ба далангийн шаварлаг шүүрэлтийн эсрэг байгууламжийн ан цав үүсэлтийг шалгах);
и) Хэв гажилтын үзүүлэлтүүд:
Гэссэн хөрсөнд нягтралын итгэлцүүр-нягтралын итгэлцүүр а, хэв гажилтын модуль Е , хөндлөн тэлэлтийн итгэлцүүр v; гэсэж буй хөрсөнд - гэсэлтийн итгэлцүүр Аth, агших чанарын итгэлцүүр s, харьцангуй суулт Sth;
хөлдүү хөрсөнд — агших чанарын итгэлцүүр sf, хэв гажилтын модуль Ef;
к) Шүүрэлтийн итгэлцүүр k;
л) Хөрсний шүүрэлтийн бат бэх чанарын үзүүлэлтүүд: —Түрэлтийн градиент ба (тооцоонд: выпора Icr,u, угаагдал Icr,p нийлмэл идэгдэл Icr,c) шүүрэлтийн критик хурд;
м) Шаварлаг (алтан хамарлаг) хөрсний гэсч нурах үзүүлэлтүүд;
н) Шаварлаг хөрсний суулт ба тэлэлтийн (хөөх) үзүүлэлтүүд, мөн хасах температурын нөлөөллөөр овойлт үүсэх;
о) Дулаан физикийн :
- Гэссэн хөрсөнд: дулаан дамжуулалтын итгэлцүүр lth, темпратур дамжуулалтын итгэлцүүр аth, эзлэхүүний дулаан багтаамж Сth;
- Хөлдүү хөрсөнд: дулаан дамжуулалтын итгэлцүүр lf,, халуун дамжуулалтын итгэлцүүр аf,, эзлэхүүний дулаан багтаамшил Сf;
п) Хөрсний хөлдөж эхлэх температур Tb,f;
р) Гэссэн ба хөлдүү байдалд орших шаварлаг хөрсний шугаман тэлэлтийн итгэлцүүр, аf ба аtf .
Үүнээс гадна хөрсөнд агуулагдаж буй усанд уусдаг давс, мөн органик хольц ба тэдгээрийн задралын зэргийг зайлшгүй тодорхойлсон байна. Мөн чулуу ба том хэмхдэст чулуулгийн ус шингээх ба хүйтэн тэсвэрлэх чанарыг тодорхойлсон байна.(хэрэв тэдгээрийг хөлдөлт ихтэй бүсэд ашиглах бол).
Боомт ба түүний буурийн хөрсний төрөл, тэдгээрийн физик-механикийн ба дулаан физикийн үзүүлэлтүүдийг MNS ISO 11464-2002 ба бусад холбогдох стандартууд, БНбД 33-04-08 (боловсруулалтын явцад) болон БНбД 2.02.01-94-ийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Боомтыг барьж байгаа хөрсний үндсэн үзүүлэлтүүдийг (бат бэх, хэв гажилт, шүүрэлтийн болон дулаан физикийн үзүүлэлтүүд) барилтын болон ашиглалтын үед туршилтын аргаар тухайн үеийн температур, чийгшилт, нягтшилтай байгаа байдлыг шалгаж тодорхойлж байна. I-р ангилалын боомтын хувьд хөрсний температур-чийгшилтийн байдал хүчдэл-хэв гажилтын төрөл, барих ажлын дэс дараалал тогтоож өгсөн байна.
1.15. I ба II-р ангилалын боомтын төсөлд 1.14 заалтанд заасан хөрсний үзүүлэлтүүдээр дараах үзүүлэлтийг нэмж тодорхойлно:
а) Чулуу ба том хэмхдэст хөрсний хувьд уулын чулуулгийн зөөлрөх чанарын итгэлцүүр, тэдгээрийн шахалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл;
б) Угаагдсан хөрсний бат бэх чанарын ба ялгамжит шүүрэлтийн тодорхойломж.
1.16. Боомт ба далангийн биед байрлуулах зориулалт бүхий хөрс мөн боомтын буурийн хөрсний тодорхойломжийг инженер-геологийн ба цэвдгийн тогтоцын хайгуул судалгааны материалаар тогтооно.
Зохиомол хольцтой хөрсөөр барих барилга байгууламжийн төсөл зохиоход тэдгээрийн тодорхойломжийг тусгай судалгаа хийх замаар тодорхойлно.
Хурдас боомтын хөрсний тодорхойломжийг хуурай хөрсөөр барьсан жижиг боомтын талаархи лавлагаа, төсөллөж буй барилга байгууламжийн хөрсний жижиг хэсгүүдийн хэлбэр ба бүтэц ойролцоо, мөн угаах арга технологи ижил байхаар бодож тогтооно.
Хурдас боомтын хөрсний тодорхойломжийг тогтоохдоо цаг хугацаанаас хамаарч жижиг өгөгдөхүүн ба судалгааны материал, мөн туршилтын угаалт явуулсан дүнгээр тэдгээрийн үзүүлэлтийн өөрчлөлтийг тооцож тогтооно.
Нэг төрлийн биш хурдас шороон боомтын (3.1-р заалт) угаагдсан хөрсний физик-механикийн тодорхойломжийг тус бүрээр нь тодорхойлно.
1.17. Хөрсний тодорхойломжийн тооцоот ба норматив холбогдлыг (нягт, хэв гажилт, шүүрэлтйн үзүүлэлтүүд г.м) БНбД 33-04-08 (боловсруулалтын явцад) ба БНбД 2.02.01-94-ийн шаардлагыг удирдлага болгон хээрийн ба лабораторийн тодорхойлолтын үр дүнд статистикийн боловсруулалт хийж тогтооно. Хурдас боомтын хэсгүүдийг төлөвлөхөд усны түвшнээс дээш орших элсэрхэг, хайрга, дайрган хөрсний физик-механикийн тодорхойломжийн тооцоот холбогдлыг 2-р хүснэгтээс авах ба цаашдаа жинхэнэ үзүүлэлтээр засвар оруулж болно.
Хурдас боомтын хэсгийн усанд угаагдаж буй хуурай хөрсний нягтыг хамгийн их сэвсгэр хурдсан хөрсний нягт rd,min ба хуурай хөрсний нягтын плотно rd арифметикийн дундаж утгаар авна.
Хүснэгт 2
Хөрс
|
Хуурай хөрсний нягт rd, т/м3
|
Ус шингэсэн хөрсний дотоод үрэлтийн өнцөг j, град
|
Шүүрэлтийн итгэлцүүр k, м/сут
|
Элс:
|
|
|
|
Тоосорхог
|
1,35—1,50
|
22—24
|
0,5—5
|
Дунд зэргийн ба жижиг ширхэгтэй
|
1,45—1,60
|
24—30
|
2—25
|
Томоохон ширхэгтэй
|
1,55—1,65
|
30—32
|
5—35
|
Хайрган
|
1,60—1,75
|
32—34
|
10—50
|
50 %-с бага элс агуулагдсан хайрга.
|
1,70—1,90
|
34—36
|
Св. 30
|
Тайлбар: 1. Хүснэгт 2т rс = 2,65- 2,70 т/м3 нягттай хөрсний хэсгүүд багтсан.
2. Нягт rd ба шүүрэлтийн k итгэлцүүрийн их утга нь хөрсний мөлгөр хэлбэртэй хэсгүүдэд, бага утга нь мөлгөр биш хэсгүүдтэй хөрсөнд хамаарна.
3. Дотоод үрэлтийн өнцгийн их утга мөлгөр биш хэсгүүдтэй хөрсөнд, бага утга нь мөлгөр хэлбэрийн хэсгүүдтэй хөрсөнд хамаарна.
4. Угаагдсан элсэрхэг хөрсний ялгамжит тодорхойломжийг хурдас боомтын налуугийн тогтворшил ба шүүрэлтийн тооцоонд ашиглаж болно. 2-р хүснэгтэнд үзүүлсэн дотоод үрэлтийн өнцөг ба шүүрэлтийн итгэлцүүрийн утгыг туршлагын өгөгдөхүүнээр нарийвчилна.
Том хэмхдэст хөрсний бат бэхийн тодорхойломжийг тэдгээрийн бүрэлдэхүүнийг загварчилж тодорхойлж болно.
1.18. Боомтын бие дэхь хуурай хөрсний нягтын тооцоот холбогдлыг нэг талын магадлал a=0,95-д уялдуулж rd,-ийн утгаар авах ба барилга байгууламжийг бүхэлд нь эсвэл хэсэг хэсгээр нь хөрсний физик-механикын үзүүлэлтийн хяналтын үзүүлэлтийг тогтооно.
1.19. Төсөлд барьж буй боомт ба түүний буурийн байдалд геотехникийн хяналтыг зайлшгүй тусгаж өгнө. Геотехникийн хяналтыг гүйцэтгэхдээ төсөл ба БНбД 3.02.01-90, БНбД 33-03-05-ын шаардлагыг баримтлана.
Хойд зүгийн барилга уур амьсгалын бүсэд боомтыг барьж байгуулахдаа боомтын буурь ба биеийн хөрсний температурын байдалд нэмэлт хяналтыг тавих ба мөн карьерт буй хөрсний температурын нөхцөл байдал, өвөл цагийн хадгалалт, тээвэрлэлт, боомтонд байрлуулах зэрэгт хяналт тавих хэрэгтэй.
1.20. Шороон, чулуун-шороон, чулуун-хаялгат боомтын хөрсний нягтыг доорхи нөхцлийг тооцож тогтооно. Үүнд:
а) Боомтын биед байршуулах хөрсний шинж чанарын судалгаа (боомтын өндрөөр, мөн хөндлөн огтлолын элемент бүрээр)
б) Гадна талын ачаалал
в) Хүчдэл хэв гажилтын нөхцөл байдал;
г) Боомт барих ажлын эрчим, хөрсийг асгах ба нягтруулах арга зэрэг болно.
Байрлуулах хөрсний нягтыг боомтын өндрөөр хувьсах байдлаар тогтооно. Энэ нь барилгыг барих ба ашиглалтын явцад хөрсний физик-механик шинж нь өөрчлөгдөх учир боомтын доод хэсэгт нягт ихтэй хөрсийг байрлуулна. Газар хөдлөлтийн бүс нутагт баригдах боомтын дээд хашиц (бьеф) талаас түүний хөндлөн огтлолын дээд хэсгийн хөрсний нягт нь бусад хэсгүүдийн хөрсний нягтаас их байна. Энэ хэсгүүдийн хэмжээг БНбД 22-01-01*/2006-ын шаардлагыг тооцож боомтын хийцээс хамааруулан тооцоогоор тодорхойлно.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт боомтын дээд талын хөлдөх хэсгийг (НПУ буюу тогтсон түвшнээс дээш) овойлтгүй буюу бага овойлт үүсгэдэг нягт хөрсөөр барина.
Байршуулах хөрсний нягтыг боловсруулж буй хувилбарын үзүүлэлтийг техник-эдийн засгийн харьцуулалт хийж эцэслэн шийднэ.
1.21. I ба II-р ангилалд багтах шороон боомтыг барихдаа хөрсийг асгах ба нягтруулах (индүүдэх)-д туршилтын дэлгэц хэрэглэхээр тусгах, мөн төлөвлөж буй барилга байгууламжийн хөндлөн огтлолын эзлэхүүний хэмжээгээр хөрсийг угаах аргаар байрлуулах, барилгын ажлын технологийг боловсруулах, тооцоот тодорхойломжийг нарийвчлах, хурдас боомтонд түүний налуугийн уртын дагуу хөрсний бүлэглэл ширхэглэлээр байрласан байдлыг тодорхойлох зэрэг асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. III –IV ангилалын чулуу-шороон ба чулуун хаялгат боомтын том хэмхдэст хөрсний нягтыг хөрсний ширхэглэлийн бүрэлдэхүүн, чулууны шахалтын бат бэх чанар, асгаж буй үе давхрааны зузаан мөн түүнийг нягтруулах арга зэргийг тооцон жиших аргаар тодорхойлж болно.
2. ОВООЛОХ АРГААР БАРЬСАН ШОРООН БООМТ
2.1. Шороон боомтыг биеийн хийц, буурь ба бие дэхь шүүрэлтийн эсрэг байгууламжаар дараах үндсэн төрлүүдэд хуваана. 3-р хүснэгт ба 1-р зураг
Хүснэгт 3
Боомтын элементүүд
|
Боомтын төрөл
|
Боомтын бие
|
Нэг төрлийн (1-ийн а зураг)
Нэг төрлийн биш (1-ийн б, в зураг)
Хөрсөн бус материалаар хийсэн экрантай ( 1 ийн г зураг)
Хөрсөн ядротой (босоо ба налуу) 1-ийн д зураг
Хөрсөн бус өрцтэй (1-ийн е зураг)
Хөрсөн экрантай (1-ийн ж зураг)
|
Боомтын суурь дахь шүүрэлтийн эсрэг байгууламж
|
Шүдтэй (1-ийн г зураг)
Шивэгдмэл (цементлэгдсэн)(хөшиг) халхавчтай(1-ийн д зураг)
Хана шпунттай (1-ийн е зураг)
Понуртай (1-ийн ж зураг)
|
Тайлбар: 1. Нэг төрлийн биш боомтын хөрсөөр барьсан их зузаантай шүүрэлтийн эсрэг байгууламжийн байрлалыг харгалзан дээд талын (1-ийн б зураг) буюу төвийн (1-ийн в зураг) (шүүрэлтийн эсрэг) призмтай гэж нэрлэнэ.
2. Боомтын биеийн хийц нь түүний буурьт буй төсөл бүрийн хийцтэй шүүрэлтийн эсрэг байгууламжтай хослож болно. Буурийн геологийн нөхцлөөс хамааруулан хувилбар бүрийн техник-эдийн засгийн харьцуулалт ба тооцоогоор үндэслэж сонгоно. Боомтын бие буурьтайгаа шүүрэлтийн эсрэг байгууламжгүйгээр холбогдож болно.
1-р зураг. Шороон боомтын төрлүүд
а-ж 3-р хүснэгт үз.
1 — боомтын бие; 2 — буурын гадаргуу; 3 — шүүрүүл; 4 — налуугийн бэхэлгээ; 5 — дээд талын хөрсөн шүүрэлтийн эсрэг призм; 6— диафрагм; 7— дээд призм: 8— доод призм; 9—шилжилтийн давхрага; 10— хөрсөн бус материалаар хийсэн экран; 11 — хөрсөөр хийсэн зүрхэвч (ядро); 12— төвийн хөрсөн шүүрэлтийн эсрэг призм; 13— шпунт буюу хана; 14— понур; 15— шивэгдмэл (цементлэсэн) халхавч; 16— шүд (цоож); 17— хөрсөөр хийсэн халхавч (экран); h— боомтын өндөр; b — боомтын доод хэсгийн өргөн; bum— шүүрэлтийн эсрэг байгууламжийн доод өргөн: bup— боомтын хярын өргөн; mh— дээд талын итгэлцүүр; mt — доод налуугийн итгэлцүүр
Барилга-уур амьсгалын умард бүс нутагт баригдах шороон боомтыг хөрсний температурын нөхцөл, боомтын бие ба шүүрэлтийн эсрэг байгууламжийн хийцээс хамааруулан дараах үндсэн төрөл ба хэлбэрт хуваана. (3.1-р хүснэгт 1.1-р зураг)
Хүснэгт 3.1
Боомтын төрөл
|
Боомтын элеменүүд
|
Боомтын хэлбэр
|
Гэссэн хөрстэй шороон боомт
|
Боомтын бие
|
Нэг төрлийн(1.1 а зураг)
Хөрсөн экрантай ( 1.1 б зураг)
Ядротой ( 1.1, в зураг)
Дунд хэсэгтээ призмтай (1.1 г зураг)
Өрцтэй ( 1.1 д зураг)
хөрсөн бус материалаар хийсэн экрантай( 1.1 е зураг)
|
Боомтын буурьт буй шүүрэлтийн эсрэг байгууламж
|
Шүдтэй (1.1, б, в, е зураг)
Шивэгдмэл (цементелсэн) халхавчтай ( 1.1 е зураг)
Хана шпунттай (1.1, д зураг)
|
|
Хөлдүү хөрстэй шороон боомт
|
Боомтын бие
|
Цэвдэгийн халхавчтай нэг төрлийн (1.1 ж зураг)
Зүрхэвч ба цэвдгийн халхавчтай (1.1 з зураг)
дунд хэсэгтээ призмтэй ба цэвдгийн халхавчтай ( 1.1 и зураг)
|
Боомтын буурьт буй шүүрэлтийн эсрэг байгууламж
|
Цэвдгийн халхавчтай (1.1 ж, з, и зураг)
Шүд ба цэвдгийн халхавчтай ( 1.1 з зураг)
|
|
|
|
|
1.1-р зураг. Барилга-уур амьсгалын умард бүс нутагт баригдах шороон
боомтын төрөл ба хэлбэрүүд
а — и — см. 3.1-р хүснэгтээс үз; 1 — боомтын бие; 2 — буурийн гадаргуу; 3 — шүүрүүл; 4 — налуугийн бэхэлгээ; 5 — дулаан тусгаарлах үе; 6 — өрц; 7 — дээд талын призм; 8 — доод талын призм; 9 — шилжилтийн давхрага; 10 — хөрсөн бус материалаар хийсэн экран; 11 — хөрсөөр хийсэн ядро; 12 — дунд хэсэг дэхь хөрсөн шүүрэлтийн эсрэг призм; 13 — хана буюу шпунт; 14 — хөрсөөр хийсэн экран; 15 — шивэгдмэл (цементэлсэн) халхавч; 16 — шүд; 17 — цементацийн хонгил; 18 — хөлдөөх систем; 19 — гэссэн ба хөлдүү хөрсний зааг шугам; h — боомтын өндөр; b — боомтын доод хэсгийн өргөн; bum — шүүрэлтийн эсрэг байгууламжийн доод өргөн; bup — боомтын хярын өргөн; mh — дээд налуугийн итгэлцүүр; mt — дээд налуугийн итгэлцүүр
2.2. Хадан бус буурь дээр барих шороон боомтын төслийг зохиохдоо аль болхоор нэг төрлийн боомт барих, мөн хөрсөн шүүрэлтийн эсрэг байгууламжтай (ядротой, экрантай, призмтай) боомтыг төлөвлөнө.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт гэсэж буй сул ба дунд зэргийн барьцалдалтай хөрснөөс тогтсон хадан бус буурь дээр боомт төлөвлөхдөө зүрхэвчтэй (ядротой) хөлдүү хөрстэй боомтыг барих, харин мөстлөг ихтэй буурин дээр дунд хэсэгтээ шүүрэлтийн эсрэг призмтай хөлдүү хөрстэй боомтыг төлөвлөнө.
2.3. Хоёр буюу хэд хэдэн ээлжээр боомт барих нөхцөлд нэг төрлийн буюу дээд талдаа шүүрэлтийн эсрэг призмтэй буюу халхавчтай (экрантай) нэг төрлийн биш хөрстэй боомтыг төлөвлөнө.
2.4. Шороон боомт далан, түрэлттэй барилга байгууламжийн шүүрэлтийн эсрэг байгууламж болох халхавч (экран), зүрхэвч (ядро), понурыг ус уруу хөрсийг асгах замаар барьж болно. Хөрсийг ус уруу асгахдаа урсгалын хурд ба гүнээс хамааралтайгаар (түр хаалт барилгүй ус зайлуулахгүйгээр) хиймэл цөөрөм мөн жирийн цөөрмийг ашиглана.
МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА
2.5. Шороон боомтыг дор дурьдсанаас бусад бүх төрлийн хөрсөөр барьж байгуулж болно. Үүнд:
а) Хөрсний масст усанд ууссан хлорийн давс 5%-иас их, сульфатын буюу сульфат-хлорын давс 10%-иас их агуулагдсан бол;
б) Хөрсний масст гүйцэд биш задарсан органик бодис.(жишээ нь: ургамлын үлдэгдэл) 5%-иас их, бүрэн задарсан органик бодис хэлбэржээгүй байдалд 8%-иас агуулагдсан бол;
в) Ихээр мөстсөн ба мөстэй хөрс зэрэг болно.
"а", "б" зүйлд заасан хөрсийг инженерийн хамгаалалтын арга хэмжээг зайлшгүй авч явуулах нөхцлөөр зохих үндэслэлтэйгээр боомтын биеийг барьж босгоход хэрэглэж болно. Мөн гадаргуун усыг бохир усаар бохирдохоос хамгаалах дүрмийг баримтлах хэрэгтэй. Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт шороон боомтыг барьж босгоход зохих үндэслэлээр хөлдүү бага зэргийн мөстлөгтэй хөрсийг хэрэглэж болно.
2.6. Боомтын бие ба буурьт хөрсөөр шүүрэлтийн эсрэг байгууламж (экран, ядро, понур, шүд) байгуулахдаа ус багаар нэвтрүүлэх хөрсийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хөрсийг сонгохдоо дараах нөхцлийг баримтлана. Үүнд:
а) Шүүрэлтийн эсрэг байгууламж байгуулахад хамгийн тохиромжтой хөрс нь шүүрэлтийн k < 0,1 м/хон итгэлцүүртэй уян налархайн утга Ip ³ 0,05 (зохих үндэслэлтэй бол Ip ³ 0,03)-тай шаварлаг хөрс болно.
б) Том хэмхдэст ба шаварлаг, элсэрхэг, үйрмэг хөрс агуулсан зохиомол хөрсний хольцыг хэрэглэж болно. Хөрсний хольцын бүрэлдэхүүнийг судалгааны үр дүн ба үйлдвэрлэлийн нөхцөлд туршилтын асгаасаар шалган тодорхойлох ба хувилбаруудыг харьцуулж техник эдийн засгийн үндэслэлээр сонгоно;
в) III ба IV-р ангилалын боомтын экран ба понурт хүлэрийг (1.5*-р заалтанд заасныг тооцон) хэрэглэхийг зөвшөөрнө. Гэхдээ минераллаг хөрсөөр хамгаалалтын хучилт хийж өгөх хэрэгтэй. Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт зохих үндэслэлийн дагуу боомтын экран ба понур хийх материалд хүлэр хэрэглэхийг зөвшөөрнө;
г) Хөлдүү хөрсөөр барьсан боомтын шүүрэлтийн эсрэг призм ба ядронд хэрэглэх зориулалт бүхий хөрсний давсжилтын зөвшөөрөх хэмжээг дулаан техникийн тооцооны үр дүн ба хувилбаруудыг харьцуулж техник эдийн засгийн үндэслэлээр тогтооно.
2.7. Элсэрхэг хөрсийг (жижиг ширхэгтэй, дунд зэргийн ба том ширхэгтэй) нэг төрлийн боомт, дунд хэсэгтээ буюу дээд талдаа шүүрэлтийн эсрэг призмтэй боомтонд хэрэглэнэ. Боомтын хөрсний шүүрэлтийн бат бэх чанар хангалттай, боомтын биеэр шүүрэх шүүрэлтийн зарцуулга нь усны аж ахуй ба эрчим хүч эдийн засгийн тооцооны үр дүнгээр зөвшөөрөгдөх хэмжээнд байх ёстой.
2.8. Боомтын буурь ба шүүрэлтийн эсрэг байгууламжтай холбогдох нөхцлийг хангасан, бат бэх, хүйтнийг тэсвэрлэх, ус тогтоох чанартай элсэрхэг ба том хэмхдэст хөрсийг шороон боомтыг барьхад хязгаарлалтгүйгээр хэрэглэхийг зөвшөөрнө. Эдгээр хөрсийг боомтын биед байрлуулах боломж нь боомтын шүүрэлтийн, дулаан чийгшлийн ба хүчдэлийн нөхцөл байдлаар тодорхойлогдоно.
БООМТЫН ХЯР БА НАЛУУГИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
2.9. Боомтын налуугийн хэмжээг түүний тогтворшлын нөхцлөөр дараах зүйлийг баримтлан тогтооно.
а) Буурь ба налуугийн хөрсний физик-механикийн үзүүлэлтүүд;
б) Налууд үйлчлэх хүчнүүд: Өөрийн жин, усны нөлөөлөл (хөвүүлэх ба өргөх хүч,шүүрэлтийн хүч, капилляр даралт) чичирхийлэл, динамикийн гадны хүч г.м;
в) Боомтын өндөр;
г) Боомтыг барих үйлдвэрлэлийн ажил ба түүний ашиглалтын нөхцөл зэрэг болно.
Налуугийн хэмжээг урьдчилан тогтоохдоо өмнө баригдсан барилга байгууламжийн жишиг өгөгдөхүүнийг ашиглах ба налуугийн тогтворшлыг шалгах тооцоо хийнэ. Боомтын биеийн хөрсний үзүүлэлттэй харьцуулахад бага ач холбогдол бүхий материалаар барьсан экрантай боомтын дээд налуугийн хэмжээг налуу бүхэлдээ нурж эвдрэх боломжийг тооцхоос гадна халхавч (экран) боомттой нийлж буй хэсгээр шилжилтэнд орох, мөн экраны гадаргуун хамгаалалтын үе давхрага шилжиж гулсах зэрэг нөхцлийг тооцож тогтооно.
2.10. Боомтын налууд тавцан (берм) байгуулж өгөх ба боомтын өндөр, үйлдвэрлэлийн ажлын нөхцөл, налуугийн бэхэлгээий төрөл, түүний тогтворшлоос хамааруулж тэдгээрийн тоог тодорхойлно.
Тавцанг дээд налууд бэхэлгээний доод хэсэгт тулгуур бий болгох зорилгоор хийх ба доод налууд албаны зориулалт бүхий гарц зам, агаарын хур тундасыг цуглуулах ба зайлуулах, хяналт-хэмжилтийн тоног төхөөрөмж байрлуулах зориулалттайгаар хийж өгнө. Тооцоогоор тодорхойлсон налуугийн хэмжээг нэмэгдүүлж тавцанг хийж болохгүй.
2.11. Боомтын хярын өргөнийг ашиглалтын (хярыг зорчих зам ба бусад зорилгоор) ба үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөс хамааруулан тогтоох ба 4.5 м-ээс багагүй байна. Боомтын хярын өргөнийг эрэг ба бусад барилга байгууламжтай нийлж байгаа холболтын хийцтэй уялдуулж тогтоох ба шаардагатай гэж үзвэл талбай байгуулж өгнө.
2.12. Боомтын хярын тэмдэгтийг усны тооцоот түвшнээс дээш тусгай тооцооны үндсэн дээр тодорхойлсон байна.
Дээд хашицын (бьеф) усны түвшний хоёр тохиолдлоор боомтын хярын тэмдэгтийг тодорхойлно.
а) Хэвийн тогтсон түвшин буюу ачаалал ба үйлчлэлийн үндсэн хослолын үед үерийн усыг өнгөрүүлэх хамгийн их түвшнээр;
б) Ачаалал ба үйлчлэлийн онцгой хослолын үед үерийн хамгийн их зарцуулга өнгөрүүлэх түвшнээр.
Боомтын хярын өндөр hs-г дээрх хоёр нөхцөлд томъёогоор тодорхойлно.
hs = D hset + hrun 1% + a, (1)
Энд: D hset -дээд хашиц (бьеф) дахь салхины үйлчлэлээр усны түвшин нэмэгдэх хэмжээ
hrun 1% - 1%-ийн хангамшилтай салхины долгионы налууг мөргөх өндөр.
а - нөөцийн хэмжигдэхүүн.
1-р томъёоны эхний хоёр хэмжигдэхүүнийг тодорхойлоход долгионы элементүүдийн тооцоонд салхины хурдны хангамшлийг ачаалал ба үйлчлэлийн үндсэн хослолд тогтсон түвшинд БНбД 33-05-08-д (боловсруулалтын явцад) зааснаар авах ба ачаалал, үйлчлэлийн онцгой хослолд (сүр түвшин) энэ хангамшлийг I ба II ангилалын барилга байгууламжинд 20 %, III ангилалын барилга байгууламжинд 30 %, IV ангилалын барилгад 50%-иар авна. Нөөц "а"-г бүх ангилалын боомтонд 0.5 м-ээс багагүй байхаар авна. Тооцооны энэ хоёр үр дүнгээс их утгаар нь хярын тэмдэгтийг сонгоно.
Газар хөдлөлтийн бүс нутагт боомтыг барихдаа хярын тэмдэгтийг нь БНбД 22-01-01*/2006-ын шаардлагатай уялдуулан тодорхойлох ба газар хөдлөх үед чичирхийлэл тектоникийн хэв гажилтаас усан санд үүсч бий болох хүндийн хүчний долгионы өндрийг тооцож тогтооно.
Боомтын хярын тэмдэгтийг 2.12-ын дагуу тодорхойлсон hs-ийг барилгын өндөржилтын хэмжээг 5.16 ба 5.17 заалтын дагуу хярын суултыг урьдчилж тандах замаар тодорхойлно.
2.13. Боомтын хяр дээр усны долгионы үйлчлэлээс хамгаалсан үргэлжилсэн парапет байх нөхцөлд түүний өндөр дээд хашицын (бьеф) усны түвшнээс 1-р томъёгоор тодорхойлсон хэмжээнээс бага байж болохгүй. Энэ нөхцөлд боомтын хярыг тогтсон түвшинээс 0.3-ийн дээр буюу сүр түвшний тэмдэгтэнд байрлуулах ба гэхдээ тэдгээрийн их холбогдлыг авна.
2.14. Боомтын хяраар автозам байрлуулахдаа хашлага ба чиглүүлэх байгууламжийг MNS 4696-2007-ын шаардлагатай зохицуулж гүйцэтгэнэ.
2.15. Хэрэв боомтын хяр буюу түүний налуу шаварлаг хөрснөөс тогтсон бол улиралын хөлдөлтөөс хамгаалж элсэрхэг, хайрга буюу дайрган хөрсөөр хучилт хийж өгнө. Хамгаалалтын үеийн зузааныг дулаан техникийн тооцоотойгоор зохицуулж сонгоно. Зохих үндэслэлээр хамгаалалтын үеийг байгуулахгүй байж болно.
НАЛУУГИЙН БЭХЭЛГЭЭ
2.16. Шороон боомтын налууг мөс, долгио, урсгал ус, усны түвшний өөрчлөлт, агаарын хур тунадас, салхины үйлчлэл ба бусад уур амьсгалын болон налууг эвдэх хүчин зүйлсийг (өвлийн улиралд шаварлаг хөрсний овойлт ба газар шорооны амьтад нэвтрэх г.м) тооцон тусгай бэхэлгээ хийж хамгаална.
2.17. Дээд налууг хамгаалахад дараах төрлийн бэхэлгээг хэрэглэнэ. Үүнд:
а) Чулуун;
б) Цутгамал бетон, угсармал болон ердийн ба урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөр бетон;
в) Асфальтобетон;
г) Биологийн бэхэлгээ зэрэг болно.
Боомтыг барьж байгуулах ба ашиглалтын туршлага буюу судалгааны үндэслэлээр дээд налууд бусад төрлийн бэхэлгээг хэрэглэж болно. Жишээ нь: хайрга-дайрган, хөрс цементэн г.м
2.18. Боомтын бие ба буурийн хөрсний шинж байдал, орон нутгийн материал ба усны түрэмгий чанар, ашиглалтын нөхцөлд бэхэлгээний удаан элэгдэх нөхцөл, архитектурын шаардлага, болон механикжуулалтын хэрэгслийг дээд зэргээр ашиглах нөхцлийг тооцсон хувилбарын техник-эдийн засгийн үнэлгээгээр бэхэлгээний төрлийг сонгоно.
2.19. Боомтын дээд налуугийн бэхэлгээг ашиглалтын үед үүсэх мөс ба давалгааны хүчтэй үйлчлэлд орших үндсэн бэхэлгээ, мөн үндсэн бэхэлгээнээс доор орших хөнгөвчилсөн бэхэлгээ гэж хуваана. Үндсэн бэхэлгээний дээд талын хилийг боомтын хярын тэмдэгт гэж тооцоно.
Боомтыг хяр усны тооцоот түвшнээс нилээд дээр байх нөхцөлд үндсэн бэхэлгээг хяраас дээш hrun -өндөрт дуусгах ба цааш нь хяр хүртэл хөнгөвчилсөн бэхэлгээ хэрэглэнэ.
2.20. Үндсэн бэхэлгээний доод хилийг усан сангийн дундралтын хамгийн бага түвшинээс дор "h" гүнд байрлуулна.
h = 2h1%. (2)
Энэ нөхцөлд үндсэн бэхэлгээний доод хил нь усан сангийн дундралтын хамгийн бага түвшинээс доор 1,5t-ээс багагүй зайнд байх ёстой. Энд: t -мөсөн бүрхүүлийн тооцооны зузаан
Тайлбар: Хөнгөвчилсөн бэхэлгээ нь барилга байгууламжийн хэвийн ашиглалтын явцад ба мөн хиймэл нуурыг хоослох ба усаар дүүргэх үед мөс ба долгионы үйлчлэлээр налууг эвдрэхээс хамгаалах үүрэгтэй. Хөнгөвчилсөн бэхэлгээ нь боомтын буурьтай буюу тавцантай нийлж холбогдох ёстой. Жишээ нь: чулуу буюу бетоноор тулгуур хийж өгнө. Барилгын өмнө ёроолын бэхэлгээ хийх нөхцөлд боомтын налуугийн бэхэлгээ нь түүнтэй нийлж холбогдох ёстой.
2.21. Үндсэн ба хөнгөвчилсөн бэхэлгээний нийлж буй хэсэгт хийцийн арга хэмжээг төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь: Бетон буюу чулуугаар тулгуур хийж өгөх. Тулгуурын хэмжээг налуугийн эгц байдал, налуугийн хөрсөөр гулсах тулгуур ба бэхэлгээний үрэлтийн итгэлцүүрээс хамааруулан тогтоож өгнө.
2.22. Налууг чулуун хаялгаар бэхэлхэд ялган дугаарлаагүй чулууг (уулын цул) хэрэглэх хэрэгтэй.
2.23. Налуугийн чулуун хаялган бэхэлгээний чулуу нэг бүрийн хэмжээ ба масс тооцоолсон хэмжээнээс бага чулууны тоо, мөн хаялгын зузааныг БНбД 33-05-08-ын (боловсруулалтын явцад) шаардлагатай зохицуулан тооцоогоор тодорхойлно.
2.24. Бэхэлгээний материалын нягтрал, томоохон чулууны тогтвор, долгионы үйлчлэлээр хаялгаас жижиг хэсгүүд үүсч гарах боомж, мөн ижил төрлийн бэхэлгээний ашиглалтын туршлага зэргийг тооцож чулуун хаялгын зузааныг авах ба 3ds,85-ээс багагүй байна. Энд: ds,85 - чулуун хаялгат бэхэлгээний бүх массын 85 %-ийг жижиг хэсгүүдийн масстай хамт эзэлж буй чулууны голч.
2.25. Налууг бэхлэх чулуун материалд бат бэх, хүйтэн тэсвэрлэх ба ус тогтоох чанараар сайн, оргимол, тунамал, хувирмал чулууллагийг хэрэглэнэ.
2.26. Налуугийн цутгамал төмөр бетон бэхэлгээг нэг бүр нь 45х45 м-ээс ихгүй хэмжээтэй хэсэгчилсэн хэлбэрээр төслөх ба хооронд нь хөндлөнгөөр температурын, дагуугийн суултын заадсаар хуваана. Бэхэлгээний хэсэг тус бүр нь тусгай хавтангуудаас тогтоно.
Хавтан нь тэгш өнцөгт хэлбэртэй, талуудын харьцааг 1 £ £ 2 гэж авна. Энд: bsl-усны түвшинд перпендикуляр байрлах бага тал; bsl –ийн хэмжээг 0,4 l-тай тэнцүүгээр авна. l-долионы тооцоот урт 20 м-ээс ихгүй байна. Хэсгийн уртыг зохих үндэслэлээр нэмэгдүүлнэ. Хэсэг бүрийн арматурчлал үргэлжийн тасралтгүй байна.
2.27. Налууг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэхдээ хавтангуудын хоорондын зайг цутган дүүргэнэ. Зохих үндэслэл байвал хавтан бэхэлгээний зайг цутгахгүйгээр ил заадастай хийж болно.
Хавтангийн хамгийн их хэмжээг тэдгээрийг налууд байрлуулах нөхцөл ба тээвэрлэх нөхцлөөс нь хамааруулж тогтооно.
2.28. Цутгамал ба угсармал төмөр бетон бэхэлгээний зузааныг БНбД 33-05-08-ын (боловсруулалтын явцад) шаардлагатай уялдуулж тооцоогоор мөн түүнчлэн зохих үндэслэлээр жиших аргаар тодорхойлно.
2.29. Их налуутай (1:7-1:12) боомтонд долгионы өндөр 1 м-ээс ихгүй байвал том хэмхдэст хөрсний үеэс тогтсон хөнгөвчилсөн бэхэлгээг хэрэглэж болох ба хөрсний хэсгүүдийн том ба зузааныг судалгаа буюу тооцоогоор тодорхойлох хэрэгтэй.
2.30. Доод налуугийн бэхэлгээг боомтын доод талын призмийг барихад хэрэглэсэн материалаас хамааруулан сонгох ба доод налууг мэрэгч амьтадын сүйтгэл болон агаарын хур тунадасны үйлчлэлээс хамгаалах зориулалттай байна. Дээд налууг элсэрхэг ба шаварлаг хөрсөөр бэхлэхдээ 0.2-0.3 м зузаантай ургамлын үе давхраанд өвс тарьмал суулгах 0.2 м зузаан үеэр хайрга буюу дайргыг асгах, мөн бусад төрлийн хөнгөвчилсөн хучилт хэрэглэж болно.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт боомтын доод налуугийн хайрга буюу дайрга асгасан бэхэлгээний зузааныг дулаан техникийн тооцоотой уялдуулж авах хэрэгтэй.
2.31. Хэрэв доод налуу нь дээд хашиц (бьеф) талаас мөс ба долгионы үйлчлэлд автагдах нөхцөлд түүний бэхэлгээг дээд налуутай адилаар тооцох хэрэгтэй.
2.32. Чулуун хаялга, ил заадас бүхий хавтан нэвт нүхнүүдтэй хавтан г.м хэлбэрээр хийгдсэн налуугийн бэхэлгээний доор орших урвуу шүүр нь нэг үе янз бүрийн ширхэглэлтэй материал буюу хоёр үе янз бүрийн томлогтой хэсгүүдээс тогтсон материал, мөн зохиомол ус нэвтрүүлэх материал (шилэн хөвөн, минералын хөвөн г.м) зэргээс тогтсон байж болно.
2.33. Урвуу шүүрийн материал, үе давхрааны тоо ба зузааныг налуугийн хөрсний төрөл, орон нутгийн материалын хүрэлцээ ба бүрэлдэхүүн, хувилбарын харьцуулалтын техник эдийн засгийн үр дүн зэргээс хамааруулж сонгоно.
2.34. Шаварлаг, жижиг ширхэглэлтэй элсэрхэг буюу динамикийн ачаалалтай хөрснөөс тогтсон налууд урвуу шүүрийн доор элсэн бэлтгэл үе хийх ба бүрэлдэхүүн, зузааныг нь судалгаа ба тооцооны үндсэн дээр тогтооно.
2.35. Цутгамал буюу угсармал төмөр бетон хавтангаар хийсэн бэхэлгээний доор (нягтруулсан заадастай буюу хэсгүүдийг цутгаж холбосон) элсэрхэг буюу шаварлаг хөрстэй налууд нэг үе урвуу шүүр хийж өгнө.
2.36. Хийцийн найдвартай ажиллагааг хангаж байгаа нөхцөлд шүүргүй цутгамал төмөр бетон бэхэлгээг хэрэглэхийг зөвшөөрнө.
2.37. Долгионы үйлчлэлд тэсвэртэй, бэхлэгдээгүй хөрсөн налуугийн хэмжээг долгионы тооцоот үйлчлэлтэй уялдуулж сонгох хэрэгтэй. Энэ нөхцөлд налуугийн хэлбэрийг "динамикийн тэнцвэрт профиль"-ийг тооцож авсан байх ёстой. Бэхэлгээгүй налууг хэрэглэхдээ бэхлэгдсэн налуугийн хувилбарыг харьцуулж судалгааны буюу техник-эдийн засгийн үндэслэл хийсэн байх ёстой.
ШҮҮРЭЛТИЙН ЭСРЭГ БАЙГУУЛАМЖ
2.38. Шүүрэлтийн эсрэг байгууламжийн ус муу нэвтрүүлдэг хөрс (шаварлаг, жижиг ширхэгтэй элсэнцэр, шавар бетон, хүлэр) буюу хөрснөөс өөр төрлийн материалаар (бетон, төмөр бетон, нийлэг, битуман материал г.м) халавч (экран), зүрхэвч (ядро), өрц (диафрагму), понур, дээд талын буюу дунд хэсэг дэхь шүүрэлтийн эсрэг призм, шпунт, хана, мөн "хөрсөн дэхь хана" аргаар байгуулсан цементелсэн ба бусад халхавч хэлбэрээр хийж гүйцэтгэнэ. Харин зохих үндэслэлтэй бол хөрс ба хөрс биш материалаар хосолсон хийцтэйгээр хийж болно. Хөлдүү хөрстэй боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийн ус үл нэвтрүүлэх чанарыг буурийн олон жилийн цэвдэг хөрстэй нийлж буй хэсэгт цэвдгийн халхавч байгуулах аргаар хийнэ.
2.39. Шүүрэлтийн эсрэг байгууламжийг шороон боомтын төрөл, түүний бие ба буурийн хөрсний шинж чанар, шүүрэлтийн эсрэг байгууламжинд хэрэглэх хөрс буюу хөрс биш материалын хангамж, боомтын өндөр, буурийн ус нэвтрүүлэхгүй давхрагын байрлал, үйлдвэрлэлийн ажлын нөхцөл, хувилбаруудыг харьцуулсан техник эдийн засгийн үр дүн зэргээс хамааруулан сонгоно.
2.40. Боомтын зүрхэвч (ядро), халхавч (экраны) зузааныг дээрээс доош нь нэмэгдэж байхаар төлөвлөнө.
Экран буюу зүрхэвчний (ядроны) дээд талын хамгийн бага зузааныг үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөр сонгох боловч 0.8 м-ээс багагүй байна. Доод талын шавранцар, шавар, шавар бетонд шүүрэлтийн урсацын түрэлтийн градиент нь шүүрэлтийн бат бэхийн хэмжүүрийг хангасан байвал зохино. (5.5 заалтыг үз).
Ядро буюу экраны хэсэг, мөн шүүрэлтийн саад (понур) зэрэг нь хөлдөх ба хурд ихтэй усны урсгалд угаагдахаас (жишээ нь: ёроолын ус тавилуур уруу ойртоход) сэргийлж хамгаалалтын үе давхрагаар хучилт хийнэ.
2.41. Хөрсөн экраны хяр (боомтын суулт дууссаны дараа) усны түвшины давалгааны өндрийг (2.12 заалт) тооцсон дээд хашиц (бьеф) дахь усны сүр түвшнээс дээр байх ёстой.
Зүрхэвч (Ядро) хяр долгионы өндөржилтийг тооцсон усны тогтсон сүр түвшнээс дээр байх ба долгионы налууг мөргөсөн өндрийг тооцохгүй байж болно. (2.12 заалт)
2.42. Ус тогтоогуур гүнзгий хол орших нөхцөлд экран (ядро)-д шүүрэлтийн саад (понур) ба халхавчыг байгуулна. Шүүрэлтийн саадыг экран (ядро)-тай ижил материалаар хийнэ.
Шүүрэлтийн саадын (понур) уртыг зөвшөөрөгдөх шүүрэлтийн зарцуулга, мөн боомтын буурийн хөрсөнд шүүрэлтийн аюултай хэв гажилт үүсэхгүй байх нөхцлөөс хамааруулан тогтооно.
Шүүрэлтийн саадын зузааныг түүний шүүрэлтийн бат бэх чанарыг хангах нөхцлөөр авна. (5.5 заалт). Хөрсөн шүүрэлтийн саадын хамгийн бага зузааныг 0.5 м-ээс багагүй хэмжээтэй авна.
Хэрэв экраны дор боомтын биеийн том мөхлөгт хөрс байх нөхцөлд экран ба хөрсний хооронд урвуу шүүр хийж өгнө. (том мөхлөгт хөрстэй буурьт шүүрэлтийн саадыг төлөвлөхөд ижил).
2.43. Боомт барих газарт шүүрэлтийн эсрэг байгууламжинд тохирох хөрс байхгүй буюу уур амьсгалын тааламжгүй нөхцөлд шүүрэлтийн эсрэг байгууламжинд асфальтобетон, төмөр бетон, нийлэг материал буюу шивэгдмэл өрц зэрэг хөрсөн биш материалыг ашиглаж болно.
2.44. Асфальтобетон халхавчыг (экраныг) гидротехникийн асфальтобетон буюу нийлэг асфальтобетоноор хийх ба түүний физик-механикийн шинж, хийцийн ажлын үзүүлэлтүүд ба барилгыг барих нөхцөл нь тодорхой байх ёстой. Экран барих асфальтобетоны шинж чанарыг налууд халхавчны (экраны) тогтвортой байх нөхцөл , агаарын хасах температурт ан цав үүсэхгүй байх долгионы ачаалалд хөшүүн бат бэх чанараа алдах нөхцлөөр сонгоно.
Асфальтобетон экраныг хасах 50°С-аас доош температурын үйлчлэлд хэрэглэхийг хориглоно.
Асфальтобетон халхавчны (экраны) зузаан ба түүний хийцийг долгионы, мөсний ба температурын үйлчлэлд цул ба бат бэх чанарыг хадгалах нөхцлөөр тогтооно. Халхавчны (экраны) доорх бэлтгэл үеийг шилжилтийн үе давхрагын зарчмаар хийж гүйцэтгэнэ. Түүний хийц зохиомж нь экраны дор эсрэг даралт үүсэх нөхцлийг гаргахгүй байх ёстой.
2.45. Асфальтобетон өрцийг (диафрагму) цутгамал, уян налархай ба нягтруулж болохуйц халуун асфальтобетоноор хийж гүйцэтгэнэ. Өрцийг барьж байгуулах асфальтобетоны төрөл ба бүрэлдэхүүнийг материалын бат бэх чанар технологийн ба эдийн засгийн тооцоогоор сонгоно.
Асфальтобетон өрцийг хасах 50°С-аас доош температурын үйлчилгээ хэрэглэхийг хориглоно.
Өрцийн (диафрагму) хийцэд тавигдах үндсэн шаардлага нь боомтын биеийн хөрстэй хамт шахагдмал байдалд ажиллах нөхцөлийг нь хангах явдал юм. Энэ нөхцөлд өрц (диафрагму) дэхь хүчдэл ба хэв гажилт тухайн сонгосон өрцийн асфальтобетоны бүрэлдэхүүний тооцоот холбогдлоос илүү байж болохгүй.
Шилжилтын үе давхрагын хөрсний бүрэлдэхүүнийг өрцийн асфальтобетон түүний нүх сүвээр нэвтэрч орохгүй байх, мөн боомтын биеийн хөрсний нүх сүвээр гоожиж асгарахгүй нөхцөлөөр төлөвлөнө.
Асфальтобетон өрцийн буурьтай ба бетон барилгатай нийлэх хэсгийн хийц нь нийлж буй гадаргуугаар өрцийн гулсах боломжийг хангасан байх ёстой. Асфальтон материал нийлж буй бүсэд шахагдсан байдалд ажиллаж байх ёстой.
2.46. Асфальтобетон өрцийн зузааныг барилгын ба ашиглалтын явцад түүний цул ба даацын чадварыг хадгалах нөхцөлөөр хамааруулж тооцож тогтооно. Түүний зузааныг урьдчилан t = а + 0,008Н гэсэн томъёогоор олж болно. Энд Н-өрцийн авч үзэж буй огтлол дахь түрэлт а = 0,4-0,5 м байна.
Асфальтобетон өрцийг боомтын биеийн ихээхэн хэв гажилттай нөхцөлд хэрэглэнэ.
2.47. Техник-эдийн засгийн зохих үндэслэлтэй бол шороон боомтонд төмөр бетон халхавч (экран) хэрэглэнэ. Төмөр бетон халхавчны (экраны) төсөлд тавигдах үндсэн шаардлагуудыг 4.25, 4.26, 4.27, 4.28 заалтад тусгасан.
2.48. Бетон ба төмөр бетон (угсармал ба цутгамал) өрцийг (диафрагму) БНбД 33-06-08-ын (батлагдах шатанд байгаа) шаардлагатай уялдуулан төлөвлөнө. Өрцийг зөвшөөрөх температур-суултын хэв гажилтанд зохих нягтруулгатайгаар босоо ба хэвтээ заадсаар хуваана.
2.49. Шүүрэлтийн эсрэг байгууламжид нийлэг материал ашиглаж байгаа бол (полиэтиленэн, поливинлоридной, бутилкаучукан хальс г.м) байгууламжийн хийц болон барилгийн ажлын технологи нь тэрхүү материалыг нарны цацралаас ба механик гэмтлээс хамгаалсан байх ёстой.
Усны зөвшөөрөгдөх шүүрэлтийн алдагдал болон нийлэг материалаас хамаарч тэдгээрийг гагнах, наах мөн механик буюу хуйлах байдлаар хооронд нь холбож өгнө.
Нийлэг материалаар хийсэн шүүрэлтийн эсрэг байгууламжийн зузааныг доорх нөхцлөөс хамааруулан тооцоогоор тогтооно. Үүнд:
-Материалын хамгийн их сунгах хүчдэлийн холбогдлоос их байж болохгүй. Хөрсний уулзварын мөхлөгийн бүрэлдэхүүн нийлэг материалын эвдэрч гэмтэхгүй байх нөхцлийг хангасан байх ёстой. Зохих үндэслэлээр гэмтэж болзошгүй шаардлагыг бууруулахын зөвшөөрөх ба үүнийг барилга байгууламжийн ерөнхий ба байрлалын шүүрэлтийн найдварт чанарыг туршилт судалгаагаар үндэслэсэн байх ёстой.
Нийлэг материалаар хийсэн шүүрэлтийн эсрэг хийцийг III ба IV ангилалын боомтонд, мөн зохих үндэслэлээр 60м хүртэл өндөртэй I ба II ангилалын боомтонд хэрэглэхийг зөвшөөрнө.
2.50. Боомтонд сүвэлмэл өрцийг (диафрагму) янз бүрийн бүрэлдэхүүн ба нягтралтай тусгай уусмалыг боомтын биеийн хөрсний нүх сүвэнд шахах замаар байгуулна. Сүвэлмэл уусмалын бүрэлдэхүүн ба шахах технологийг зохих судалгаагаар, мөн зайлшгүй нөхцөлд туршилтын ажлын үндсэн дээр сонгоно.
Буурийн сүвэлмэл өрцийн зузааныг боомтын түрэлтийг 1/10-ээс багагүйгээр авна. Сүвэлмэл өрц нь боомтын удаан элэгдэх чадварыг хангасан шүүрэлтийн бат бэх чанартай байх ёстой.
ШҮҮРҮҮЛИЙН БАЙГУУЛАМЖ
2.51. Шороон боомтын биед шүүрүүлийн байгууламжийг дараах зорилгоор төлөвлөнө. Үүнд:
а) Боомтын бие ба бууриар доод хашицруу (бьеф) шүүрч байгаа усыг зохион байгуулалттай зайлуулах;
б) Хөлдүүд автсан бүс рүү ба доод налуугаар шүүрэлтийн урсац гарах нөхцлийг зогсоох;
в) Доод налуугийн (дотор талын шүүрүүл) тогтворшлыг дээшлүүлэхэд буурцын гадаргууг эдийн засгийн үндэслэлтэй бууруулах.
г) Усан сан хурдан хугацаанд дундрахад дээд налуугийн тогтворшлыг дээшлүүлэх, мөн чичирхийллийн үйлчлэлээр үүсэх сүвэрхэг даралтыг үгүй хийх;
д) Халхавч (Экран), зүрхэвчээр (ядро) шүүрэх усыг зайлуулах. Боомтын доод призм усыг сул нэвтрүүлэх материалтай болон шилжилтийн доод бүсэд ус зайлуулж буй нөхцөлд боомтын доод призмийн шүүрүүлтэй холбогдсон буурийн гадаргууд тусгай шүүрүүлийн үе давхрага хийж гүйцэтгэнэ.
Шавранцар буюу элсэрхэг хөрсөөр барьсан өндөр боомтонд бэхжилтийг хурдасгах ба сүвэрхэг даралтын нөлөөллийг арилгахын тулд боомтын биеийн төвийн ба доод хэсэгт хэвтээ буюу босоо шүүрүүлэг байгуулна.
2.52. Шүүрүүлийн байгууламжийн зураг төсөл зохиохдоо боомтын биеийн ба буурийн хөрсний физикийн тодорхойломж тэдгээрийн угаагдах чанар ба шүүрүүл орчмын шүүрэлтийн нөхцлийг зайлшгүй тооцох хэрэгтэй.
Шүүрүүлийн байгууламжийн хэмжээг тухайн тодорхой нөхцөлд шүүрүүл орчим хөрсний кольматаж үүсэхгүй байх шүүрэлтийн нөхцлөөр тодорхойлно. Боомтын доод хэсгийн шүүрүүлийн байгууламжийн хийцийг 2-р зурагт харуулав
2-р Зураг. Шүүрүүлийн үндсэн төрлүүдийн бүдүүвч
Гольдролд: а — шүүрүүлийн банкет; б — үелсэн шүүрүүл.
Эрэгт: в — хэвтээ шүүрүүл; г — яндант шүүрүүл; д—ж — хосолсон шүүрүүлүүд;
1 — шүүрүүлийн банкет; 2 — буурцын гадаргуу; 3 — урвуу шүүр; 4 — үелгэн шүүрүүл; 5 —яндан(хоолой); 6 — шүүрүүлийн тууз; 7 — зайлуулах хоолой;
8 — зайлуулах суваг: df — хөлдөлтийн хамгийн их гүн; mt — доод налуугийн итгэлцүүр: bb — хаалтны (банкетийн) дээд өргөн
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт барих гэссэн хөрстэй боомтын шүүрүүлийг боомтын хөлдүү биш хэсэгт байрлуулбал зохино.(1.1 зургийн а).
2.53. Шүүрүүлийн урвуу шүүрийг байгуулхад холбоосгүй ердийн буюу бутлаж гаргаж авсан хөрс чулуулаг мөн сүвэрхэг бетон гэх мэтийн зохиомол сүвэрхэг материалыг хэрэглэж болно.(2.71 заалт).
Шүүрүүлийн коллекторыг усны идэмхий чанарыг тооцон чулуу, бетон, төмөр бетон асбестоцементэн, гончарны хоолой зэргүүдээр төсөллөж болно.
2.54. Шүүрүүлийн хаалтыг (банкетийг) (2-р зургийн а) голыг хааж боох үед чулууг ус уруу асгах ба түр хаалтгүйгээр боомтыг барих нөхцөлд боомтын гольдролын хэсэгт барьж байгуулна.
Доод хашицийн (бьефийн) хамгийн их түвшинээс дээшхи шүүрүүлийн банкетийн хяр (үелсэн шүүрүүл байхгүй нөхцөлд) хүртэлх зай hs (2-р зургийн а, б) –г давалгаалалтын нөөцтэйгээр тодорхойлох ба холбогдлыг нь 2.12*-р заалттай уялдуулан тогтоох бөгөөд 0.5 м-ээс багагүйгээр авна. Банкетийн дээд өргөнийг үйдвэрлэлийн ажлын нөхцлөөр тогтоох ба 1м-ээс багагүй байна.
Боомтын биеийг шүүрүүлийн хаалттай (банкеттай) холбохдоо хаалтны (банкетийн) дотор талын налуугаар урвуу шүүрийг байгуулж холболтын шүүрэлтийн бат бэх чанарыг хангаж өгнө. Буурийн жижиг ширхэгт хөрстэй ба шүүрүүлийн хаалтны (банкетийн) доор түрэлтийн гаралтын градиент их хэмжээтэй байх нөхцөлд хэвтээ урвуу шүүрийг байгуулна. Шүүрүүлийн хаалтны (банкетийн) хярыг гадаргын урсацаар бохирдохоос хамгаалах хэрэгтэй.
2.55. Үелсэн шүүрүүлийг (2-р зургийн б) усанд автагдсан татамыг хааж буй боомтын хэсэгт хийх ба мөн барилга барих газарт чулуун материал хангалтгүй нөхцөлд хийнэ. Урвуу шүүртэй үелсэн шүүрүүлийн зузааныг үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөр тогтоох ба дараах холбогдлоос багагүй байна.
t = 5ds,85 + tf (3)
Энд: ds,85 — өөдөс хэсгүүдийн голч, түүний масс нь арай жижиг бүлэглэлийн масстай нийлж бүх шүүрүүлийн үе давхрагын хөрсний массын 85%-г эзлэнэ; tf — урвуу шүүрийн зузаан.
Үелсэн шүүрүүлийн материал нь урвуу шүүрийн материалтай нийлэх ба доод хашицийн (бьефийн) давалгааны үйлчлэлээс доод налууг хамгаалах, зарим нөхцөлд хөлдөлтөөс хамгаална.
Доод хашицийн (бьефийн) хамгийн их түвшнээс үелсэн шүүрүүлийн хяр хүртэлх зай hs –г шүүрүүлийн хаалтны (банкетийн) (2.54 заалт) адилаар авах ба хөлдөлтийн гүн, боомтын доод налуугаар шүүрэлтийн урсацын гарч дуусах өндрийг тооцож үзнэ.
2.56. Яндант шүүрүүлийг (2-р зургийн, в) ашиглалтын үед доод хашицад (бьефт) усгүй буюу хааяа түр зуурын устай байх боомтын тэр хэсэгт хэрэглэнэ. Яндант шүүрүүлийг бетон ба асбестоцемент (шивээслэг) хоолойгоор хийх ба урвуу шүүрээр хучлагатай уулзварыг битүүлээгүй буюу бөглөсөн байна.
Шүүрүүлийн хоолойн огтлолыг гидравликийн тооцоогоор тодорхойлно. Шүүрүүлийн хоолойн голчийг 200 мм-ээс ихгүй авна. Шаардлагат хэвгий ба газрын гадаргууг тооцож байрлуулах яндант шүүрүүлийн уртын дагуу үзлэгийн худгийг зайлшгүй хийж өгнө.
2.57. Хэвтээ шүүрүүлийг (2-р зураг, г) үргэлжийн шүүрүүлийн үе давхрага хэлбэрээр буюу урвуу шүүрэн хамгаалалттай том мөхлөгт материалаар хийсэн салангид хөндлөнгөөр нь хэвтээ буюу дагуу шүүрүүлийн тууз хэлбэрээр төсөл зохионо.
2.58. Хосолмол шүүрүүл (2-р зураг, д-ж) нь 2.54-2.57 заалтанд дурьдсан шүүрүүлүүдээс боломжит хослолоор хийгдэнэ. Хосолмол шүүрүүлийн хаалтны (банкетийн) хярын тэмдэгтийг (2-р зураг, д) голын гольдролыг хаах нөхцлийг тооцож тогтооно.
2.59. Шүүрүүлийг барьж байгуулах нөхцлийг тооцож хавтгай шүүрүүл буюу шүүрүүлийн тууз хэлбэрийн шүүрүүлийн байгууламжийн хэмжээг гидравликын ба шүүрэлтийн тооцоогоор тодорхойлно.
2.60. Боомтын янз бүрийн хэсэгт шүүрүүлийн байгууламжийн хэлбэр өөрчлөгдөж болох ба тэдгээрийн хийцийг дараах нөхцлүүдээс хамааруулан хувилбаруудыг харьцуулж техник-эдийн засгийн үндсэн дээр сонгоно.
а) Боомтын төрөл, буурь ба эргийн инженер-геологи, гидрогеологийн нөхцөл;
б) Шүүрүүлийн хөрсний физик-механикийн тодорхойломж;
в) Үйлдвэрлэлийн ажлын нөхцөл;
г) Барилга барих газар нутгийн уур амьсгалын нөхцөл;
д) Барилга байгууламжийн ашиглалтын нөхцөл ба температурын горим.
е) Усны идэмхий чанарын хэмжээ.
2.61. Боомтын биед дараах нөхцлүүдэд шүүрүүлийг байгуулахгүй. Үүнд:
а) Ус нэвтрүүлдэг буурь дээр боомтыг барьхад буурийн гадаргуу нь шүүрүүл байгуулаагүй нөхцөлд доод налуугийн гадаргаас хангалттай хол орших ба хөлдөлтийн бүс рүү ороогүй бол;
б) Шүүрч буй зайлуулах хангалттай нөхцөлд боомтын доод хэсэг халхавчтай (экрантай), зүрхэвчтэй (ядротой) бол;
в) Боомтын доод хэсэг чулуун хаялга буюу бусад төрлийн том хэмхдэст материалаар (хайрга, дайрга г.м) баригдсан бол.
2.62. Хэрэв шороон боомт нь бетон боомттой нийлж байх нөхцөлд тэдгээрийн шүүрүүл нь хоорондоо нийцэж зохилдсон байх ёстой.
2.63. Гачиг үед доод хашицийн (бьефийн) түвшинээс дээш орших эргийн хэсэгтэй боомтын нийлэх газарт боомтоор шүүрч буй усыг зохион байгуулалттай зайлуулах нөхцлийг тусгана. Жишээ нь: (хэвтээ шүүрүүл).
2.64. Усаар ханасан хөрсөнд шороон боомтыг барьж байгуулхад ачааллын доор сүвэрхэг даралт үүсч үүнээс болж буурийн бат бэх чадвар алдагдах ба энэ нь боомтыг барьж босгох эрчмийг бууруулснаар багасгах боломжгүй тул боомтын доод хэсэгт буурийн гадаргууд хэвтээ шүүрүүлийг хийж өгөх бөгөөд буурийн хөрснөөс шахагдаж гарсан усыг зайлуулхын тулд нэмэлт босоо шүүрүүлэг байгуулах хэрэгтэй. Тийм шүүрүүлэг хийх нөхцөл ба хэмжээ босоо шүүрүүлгийн хоорондын зайг боомтыг барьж босгох эрчимшилт ба буурийн бэхжилтийг тооцсон тооцооны үндсэн дээр тодорхойлно.
2.65. Доод хашиц (бьеф) дахь буурийн хөрсний дээд үе давхарга нь доор орших хөрснөөс ус нэвтрүүлэх чанараар бага байвал тогтворшилд шүүрэлтийн урсацын бургилах үйлчлэлээс үүсэх нүхшилийн тооцоогоор үнэлэлт өгнө.
Боомтын доод налуугийн хормойн хөрсний үе давхрага тогтворшил хангалттай бус байвал энэ үе давхрагад эсрэг даралтыг бууруулах босоо шүүрүүлийг байгуулна.
Босоо шүүрүүлийн оронд зохих үндэслэлээр боомтын доод налуугийн ар талд буурийн ачааллыг урьдчилан зааж өгөх ба зайлшгүй нөхцөлд урвуу шүүрийг байгуулна.
УРВУУ ШҮҮР
2.66. Урвуу шүүрийг шүүрүүл (пригрузки) ба шүүрүүлэгч боомтын бие, зүрхэвч (ядро), экран буюу боомтын буурьтай нийлж буй хэсэгт барина.
Урвуу шүүрийн материалыг боомтыг ашиглах ба барьж босгох явцад нийлж байгаа газарт холбогдож буй хөрсний шүүрэлтийн бат бэх чанарыг хангах нөхцлөөр сонгоно.
Тусгай үндэслэлээр урвуу шүүрийг байгуулахгүй байж болно. Үүнд: хэрэв шүүрүүлэгч бие хайргатай элс ба хайрган хөрснөөс тогтсон бол шүүрүүлтэй нийлж буй хэсэгт урвуу шүүрийг байгуулах шаардлагагүй.
2.67. Урвуу шүүрүүлийн материалын мөхлөгийн бүрэлдэхүүнийг тухайн газарт буй шүүрийн материал ба шүүрүүлэх хөрсний физикийн үзүүлэлтийг тооцон сонгож авна. Шүүрийн бүрэлдэхүүнд доорхи зүйлийг хориглоно.
а) Шаварлаг хөрсөн буурьтай боомт буюу шороон боомтонд шүүрийн материалтай нийлэх хэсэгт шаварлаг хөрс үеэр салах;
б) Шороон боомтонд шүүрэлтийн урсац уруудаж буй хэсэгт шүүрийн нүх сүврүү хамгаалалтын хөрсний хэсгүүд нэвтрэн орох;
в) Элсэнцэр буурийн урсацын бургилах хэсэгт шүүрийн нүх сүврүү хөрсний хэсгүүд дарагдан орох;
г) Шүүрэлтийн урсац нийлэх хэсгийн дагуу чиглэсэн нөхцөлд (заагийн идэгдэлт) шүүртэй нийлж заагт хамгаалалтын хөрс усанд идэгдэх;
д) Хамгаалалтын хөрснөөс шүүрэлтийн урсацаар зөөгдсөн жижиг хэсгүүдээр шүүр бөглөрөх (кольматаж) хөрс зөөгдөхийг төсөлд зөвшөөрнө;
е) Тухайн шүүрийн үе давхрагын угаагдал нь шүүрийн бат бэх чанарт аюултай гэх мэт.
Шүүрийн бүрэлдэхүүн зүрхэвчинд (ядрод) үүссэн ан цавыг "өөрөө эмчлэх" нөхцлөөр хангагдах ёстой. III ба IV ангилалын боомт ба түр зуурын барилга байгууламжинд түүний бат бэх чанарт нөлөөлөхгүй гүнд шүүрийн нүх сүвд холбоослог хөрс үелэн салахыг зөвшөөрнө.(0,5 d0,max, гүнд, d0,max — шүүрийн нүх сүвийн хамгийн их голч)
2.68. Урвуу шүүрийн үе давхрагын тоо ба тэдгээрийн бүрэлдэхүүний хувилбаруудыг харьцуулж техник-эдийн засгийн үндсэн дээр тодорхойлох ба гэхдээ шүүрийн үе давхрагын тоо аль болох цөөн байна.
2.69. I ба II ангилалын боомтын шүүрүүлийн урвуу шүүрийн материалыг барилга байгууламж дахь хөрсний ажиллах нөхцөлд туршилтын замаар шалгаж тогтооно. Харин III ба IV ангиллын боомтонд зохих тооцооны дагуу авна.
2.70. Шүүрэлтийн нөхцлөөр урвуу шүүрийн үе бүрийн зузаан 5 ds,85-с багагүй, гэхдээ 0.2 м-ээс багагүй байх ёстой.
Урвуу шүүрийн үеийн зузааныг үйлдвэрлэлийн ажлын нөхцөл ба техник-эдийн засгийн тооцоогоор тогтооно.
2.71. Урвуу шүүрийг барихдаа усанд уусах давс агуулаагүй ердийн холбоосгүй буюу хүйтнийг тэсвэрлэх хатуу чулуулгийг буталж гарган авсан хөрс ба үрлэн шаарыг (лабораторт урьдчилан шинжилсэн) хэрэглэнэ.
БООМТЫГ БИЕИЙГ ТҮҮНИЙ СУУРЬ, ХОЁР ХАЖУУ ЭРЭГ БА БЕТОН
БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДТАЙ ХОЛБОХ
2.72. Шороон боомтын буурьтайгаа нийлж байгаа хэсгийг шүүрэлтийн усны аюулаас хамгаалхын тулд боомтын биеийн хөрс буурийн хөрстэй нягт нийлэх нөхцлийг хангахуйц суурийн хөрсний төлөв байдал ба шинж чанараас хамаарах арга хэмжээ авах хэрэгтэй.
Сул хөрстэй буурь дээр барих төсөлд буурь бэлтгэх арга хэмжээг тусгах, үүнд мод ба бут сөөг тайрах, хожуул хэрчих, ургамалын үе бут сөөг ба модны үндэс шургасан үе давхрага буюу газар шорооны амьтдын нүх зэргийг арилгаж зайлуулах, мөн усанд амархан уусах давс буюу органик бодис ихээр агуулсан хөрсийг зайлуулах (1.5 ба 2.5 заалт) гэссэн хөрстэй боомтын буурийн бүх талбайгаар мөстлөг ихтэй хөрсийг буюу хөлдүү хөрстэй боомтын зөвхөн дээд призмийн доорх хөрсийг зайлуулах ба харин зайлшгүй нөхцөлд боомтын буурьт шүүрэлтийн эсрэг байгууламж барих арга хэмжээ авна (шүд, хана, шпунт, цэвдгийн халхавч гэх мэт). Хөлдүү хөрстэй боомтын төсөл зохиоход боомтын доод тулгуур призмийн хэмжээгээр ургамлын үеийг зайлуулахгүй байхыг зөвшөөрнө. Гэссэн хөрстэй боомтыг эргийн мөнх цэвдэг хөрстэй нийлэх хэсэгт холбохдоо боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг эрэгт боомтыг ашиглах явцад дулаан техникийн тооцоогоор тодорхойлох эргийн цулын хөрсний гэсэлтийн бүсийн гүнд байрлуулж өгөх хэрэгтэй. Дэлгэсэн (распластанный) профильтой боомтыг төлөвлөхөд буурийг бэлтгэх арга хэмжээнээс хэсэгчлэн буюу бүрэн татгалзаж болохыг 3.3 заалтын шаардлагын дагуу зохих үндэслэлээр зөвшөөрнө.
Хадан буурь дээр барих шороон боомтыг төлөвлөхдөө боомтын шүүрэлтийн эсрэг байгууламж буурьтай холбогдох талбайн өгөршсөн хадыг зайлуулах (мөн томоохон чулуу ба бөөгнөрсөн чулууг зайлуулах), геологи-хайгуулын ба барилгын малтлагыг битүүлж бөглөсөн байх ёстой.
Шүүрэлтийн эсрэг байгууламжийг ус ихээр нэвтрүүлдэг материалаар хийгдсэн боомтын профилийн хэсэг буурьтай холбогдох газарт өгөршиж эвдэрсэн хадан хөрсийг зайлуулах шаардлагагүй.
Буурийн гадаргын үе давхаргад боомтыг барьсан хөрсийг бодоход бат бэхийн тодорхойломж доогуур хөрс байвал энэхүү үе давхрагыг зайлуулах нь эдийн засгийн хувьд зүйд нийцэх эсэхийг тодорхойлох, тэгэхдээ боомтын налуу эгц байж болохыг тооцоно.
Газар хөдлөлтийн бүс нутагт динамикийн үйлчлэлд урсамтгай хөрснөөс тогтсон буурь дээр боомтыг барьхад тусгай техник-эдийн засгийн үндэслэл шаардагдана.
2.73. Эргийн налуувтар гадаргууг боомтын нийлэх профилийн заагт зохих ёсоор төлөвлөгдсөн байх ёстой. Гэхдээ боомтын шүүрэлтийн эсрэг байгууламж нийлэх заагт догол хэлбэрийн хэсэг ба боомтын нийлэх заагт унжсан хэсэг байж болохгүй.
Боомтын буурьт хурдан өгөрших чулуулаг байвал шороон боомтын төсөлд эдгээр чулуулгын шинж чанарын өөрчлөлтийг зайлшгүй тооцох буюу зохих хийц технологийн арга хэмжээг авах хэрэгтэй.
Хадан буурьт байрын нэвт тектоникийн эвдрэл хэлбэрийн ан цав байвал тэдгээрийг цэвэрлэх, битүүлэх арга хэмжээ авах ба мөн эдгээр ан цавыг дүүргэгч материалын шүүрэлтийн бат бэх чанарыг хангах арга хэмжээг авах хэрэгтэй.
2.74. Буурийн хадан хөрсийг хучсан шүүрэлт ихтэй мөн гэссэний дараах аллювийн хурдсан дээр шаварлаг хөрсөөр барьсан нэг төрлийн боомт ба шүүрэлтийн эсрэг байгууламжтай шороон боомтонд аллювийн давхрагын зузаан их биш 5 м хүртэл бол шүүрэлтийн эсрэг байгууламжийг хадан хөрс хүртэл үргэлжлүүлж шүдээр холбоно.
Аллювийн давхаргын зузаан 5 м-ээс их бол зүрхэвчтэй (ядротой) ба шүүрэлтийн эсрэг саадтай (цементэлсэн халхавч, бетон ханатай г.м) боомтыг халхавч (экран) ба понуртай боомтын хувилбартай харьцуулан үзэх хэрэгтэй.
Төсөлд боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг хад ба шүдний нийлж буй газарт буурьтай холбогдох (жишээ нь: нийлэх уулзварт уусмал шахах замаар, эсвэл зайлшгүй нөхцөлд шүүрэлтийн эсрэг халхавч байгуулах мөн хөлдүү хөрстэй боомтын буурьт цэвдгийн халхавч барих) холболтын зайлшгүй тусгана.
Понурын урт ба дүүжин шүүрэлтийн эсрэг саадын гүнийг шүүрэлтийн тооцооны үндсэн дээр тооцоно.
2.75. Боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг налуу тэгш биш гадаргуутай хадан эрэгтэй холбох холболтыг хийхдээ хадан гадаргууг боомтын хяраас (экран, ядро) буурь уруу огцом өөрчлөлгүй, аажмаар налуулж засах техник ба эдийн засгийн хувьд үндэслэсэн налуу эргийн авцалдаа багатай, хадан гадаргууг тэгшлэн засах хотгор хонхор хэсгийг бетоноор дүүргэж тэгшлэх хэрэгтэй.
Хадан гадаргууг зэргэлдээ хэсгүүдийн хоорондох өнцөг шүүрэлтийн эсрэг байгууламжтай нийлэхэд 20°-иас хэтэрч болохгүй.
Боомтын буурийн дагуу профилийн хэлбэр дүрсийг нь түүний хүчдэл хэв гажилтын байдлын тооцооны үр дүнг үндэслэн ан цав үүсэхгүй байх нөхцлөөр тогтооно.
2.76. Ан цав ихтэй хадан буурь дээрх шороон боомтонд (мөн гэссэний дараахь) боомтын биед аюултай шүүрэлт явагдаж болох тул доор нь шүд ба шүүрэлтийн эсрэг халхавч (экран) байгуулах, мөн боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийн хормойн хэсэгт уусмал (цементийн, шаварлаг буюу жижиг ширхэгт элсэнцэр) шахаж өгөх асуудлыг зайлшгүй тусгана. Шүүрэлтийн эсрэг байгууламжгүй нэг төрлийн хөрстэй боомтыг ийм нөхцөлд зохих үндэслэлийн дагуу төслийг зохионо.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт ан цав ихтэй хадан буурь дээр хөлдүү хөрстэй шороон боомтыг төлөвлөхдөө буурийн грунтын гэсэлтийн гүнийг урьдчилан тогтоох ба цементац хийх, боомтын буурьт цэвдэгийн халхавч байгуулах асуудлыг заавал тусгана.
2.77. Ус бага нэвтрүүлэх хэсгийн гэссэний дараах ба ан цав багатай хадан, хагас хадан, шаварлаг буурь дээрх шороон боомтын төсөл зохиоход боомтын биеийн хөрсийг шүүрэлтийн эсрэг байгууламжгүйгээр буурьт шууд байрлуулахаар тусгана.
2.78. Боомтын бие буюу шүүрэлтийн эсрэг байгууламжийг буурь эрэг ба бетон байгууламжтай холбох газарт нийлэх гадаргуун ойр хөрсийг нарийн нямбай байрлуулах ба нягтруулахыг тусгах ба нийлэх зааг давхрагыг (2-3 м зузаантай) боомтын биеийн буюу шүүрэлтийн эсрэг байгууламжийн хөрсийг бодход илүү уян налархай, усыг бага нэвтрүүлдэг, чийглэг (1%-3%-иас ихгүй), хөрсөөр хийнэ. Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт гэссэн хөрстэй боомтыг барихдаа шүүрэлтийн эсрэг байгууламж боомтын буурьтай нийлж буй хөрсний үе давхрагад нэмэлт халаагуур тусгана.
2.79. Боомтын буурьт шүүрэлтийн эсрэг байгууламжийг (шпунтан эгнээ, бетон хана, шаварлаг хөрс буюу "хөрсөн дэхь хана" аргаар барих сүвэлмэл халхавч, цэвдгийн халхавч) төлөвлөхөд тэдгээрийг шууд боомтын биеийн (зүрхэвч, халхавч буюу өрц) шүүрэлтийн эсрэг байгууламжтай холбохыг урьдчилан заах хэрэгтэй.
2.80. Шороон боомтыг бетон ба төмөр бетон барилгатай холбох байгууламж нь дараах нөхцлийг хангах ёстой. Үүнд:
а) Ус хаях барилгаар өнгөрүүлж буй усны идэгдлээс шороон боомтыг хамгаалах;
б) Дээд хашиц (бьеф) талаас ус хаях ба усыг хүлээн авах барилга уруу ус жигд аажуу ойртох ба ус боомтын бие буурийг хөндийлөн идэхээс сэргийлж доод хашицруу (бьеф) урсац аажим жигд урсаж гарах;
в) Нийлэх бүсэд шүүрэлтийн аюулыг арилгах.
I ба II-р ангилалын боомтын холбох байгууламжийн төсөл нь шүүрэлтийн судалгаа ба гидравликын өгөгдлөөр үндэслэсэн байх ёстой.
2.81. Шороон боомтын биеийг бетон барилга байгууламжинд найдвартай нийлэх нөхцлийг хангахын тулд бетон хийцийн холбогдох ирмэгийн хэвгий шороон овоолго уруу 10:1-ээс ихгүй байхаар авах хэрэгтэй.
Шороон боомтыг түүний биед зүсэж орсон бетон барилга байгууламжтай хийх холболтыг шүүрэлтийн эсрэг байгууламжтай боомтонд энэ байгууламжийн бүсэд, харин нэг төрлийн хөрстэй боомтонд боомтын дунд хэсэгт ба дээд талын хэсгийн хязгаарт хийх хэрэгтэй.
Шороон боомтын биеийг бетон барилга байгууламжтай холбохдоо шороон боомтонд зүсэж орсон өрцийг түүнд суулгах хэлбэрээр хийх хэрэгтэй (шпунтан эгнээ, бетон хана гэх мэт). Холболтын өрцийн уртыг шүүрэлтийн тооцооны үндсэн дээр тогтоох хэрэгтэй.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт гэссэн ба хөлдүү хөрстэй боомтыг бетон байгууламжтай холбох өрцийн уртыг шүүрэлтийн ба дулаан техникийн тооцооны үндсэн дээр тогтоох хэрэгтэй. Өөрийн бүрэлдэхүүнд байгаа улиралын ажиллагаатай хөргөх байгууламж бүхий хөлдүү хөрстэй шороон (чулуу-шороон) боомтын биеийг бетон байгууламжтай (ус хаях барилгатай) хийх холболтыг бетон байгууламжийн холбох эргийн тулгуур боомтын улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийг оруулан гүйцэтгэх хэрэгтэй. Улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийг бетон барилгатай нийлэх хэсэгт байрлуулахдаа алхамтай хийхээр тусгах бөгөөд хэмжээг нь бетон барилгад дулааны урсгалыг тооцож дулаан техникийн тооцоогоор үндэслэсэн байх хэрэгтэй.
2.82. Шороон боомтын ба бетон барилга байгууламжийн буурьт шүүрэлтийн эсрэг байгууламжууд харилцан уялдсан байх ёстой.
БООМТЫН ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА
2.83. Барилга байгууламжийг шинэчлэхийн тулд усыг багаар нэвтрүүлэх буурин дээрх нэг төрлийн хөрсөн боомтыг өндөрсгөхдөө боомтын доод тал болон дээд талаас хийж гүйцэтгэнэ.
Буурьт халхавчтай (экрантай) ба зүрхэвчтэй (ядортой) боомтын өндрийг нэмэхдээ экранаар өндөрсгөх замаар, мөн хоёр босоо өрцийг хэвээр байлгаж хоёр талаас нь нэмэгдүүлэх боломжтой гэхдээ буурьт шүүрэлтийн эсрэг халхавчыг хүчтэй болгох нөхцлийг тодорхойлох хэрэгтэй.
Буурьт шүүрэлтийн эсрэг байгууламжтай ба экрантай боомтын өндрийг нэмэгдүүлэхэд экраны (хөрс ба хөрсөн биш) шүүрэлтийн бат бэх чанарыг шалгаж зөвхөн түүний доод талаас хийх боломжтой ба зайлшгүй нөхцөлд буурьт шүүрэлтийн эсрэг байгууламжийг чангатгах хэрэгтэй.
2.84. Шороон боомтыг шинэчлэхэд шүүрүүлийн хэвийн ажиллагааг хангах зохих арга хэмжээг заавал авах хэрэгтэй.
2.85. Өндөрсгөж буй призмийг боомтын доод налуутай найдвартай холбохын тулд ургамлын (өнгөн) үе давхрагыг зайлуулах хэрэгтэй.
БООМТЫН БИЕ БОЛОН БУУРИЙН ХӨРСИЙГ ХӨЛДӨӨХ БА БАРИЛГА-УУР АМЬСГАЛЫН УМАРД БҮС НУТАГТ ТЭДГЭЭРИЙН ХӨЛДҮҮ ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ
2.86. Боомтын шүүрэлтийн эсрэг байгууламж ба түүний буурийн гэссэн хөрсийг хөлдөөх, боомтыг ашиглах явцад тэдгээрийн хөлдүү төлөв байдлыг хадгалах, мөн ашиглалтын явцад боомтын доод призмийн ба суурийн шүүрэлтийн эсрэг байгууламжийн хөрсний ердийн хөлдүү төлөв байдлыг хадгалах ба чангаруулах асуудлыг хийн, шингэн буюу уур шингэний хэлбэрийн улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийн тусламжтайгаар гүйцэтгэх хэрэгтэй.
Хөлдүү хөрстэй шороон боомтыг барьхад хэрэглэж байгаа улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийн үндсэн төрөлд;
-Хийн агаарын албадлагын эргэлттэй ( 2.1-р зураг, а);
-Шингэний, ердийн нөлөөгийн дулаан зөөвчтэй ( 2.1-р зураг, б);
-Уур шингэний (2.1-р зураг, г).
Улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийн үндсэн төрлөөс гадна механик эргэлттэй дулаан зөөвчтэй шингэний (2.1-р зураг, в) төхөөрөмж, мөн гадна дулаан солилцуурт давсалсан усан хөлдөөх системийг хэрэглэж болно.
2.1-р зураг. Улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийн (УАХБ) үндсэн төрлийн бүдүүвчүүд
а — хийн, агаарын албадлагын (эргэлттэй); б — шингэний, ердийн нөлөөний дулаан зөөвчтэй; в — шингэний, албадлагын эргэлттэй дулаан зөөвчтэй; г — уур шингэний; Нgr — УАХБ-ийн гүн Нout — УАХБ-ийн газар дээрх өндөр
Хөргөгч машин ба механик эргэлттэй дулаан зөөвчтэй шингэний улирлын ажиллагаатай хөргөх байгууламжийн суурь дээр давсалсан усан хөлдөөх системийг хэрэглэхийг зохих техник-эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрнө.
Нэгдсэн дөхүүлэх ба зайлуулах коллектортой хийн улиралын ажиллагаатай хөргөх байгууламжаас бүрдсэн хийн хөлдөөгч системийг хэрэглэхийг зохих техник-эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрнө.
2.87. Нэгдсэн дөхүүлэх ба зайлуулах коллектортой хийн улиралын ажиллагаатай хөргөх байгууламжаас бүрдсэн хийн хөлдөөгч системийн төслийг зохиоход дараах зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:
-Жилийн дулааны улиралд системийг битүүлэх;
-Цас орох үед гадна агаарын температур төсөлд заасан хэмжээнээс дээш нэмэгдэхэд систем автоматаар салах ба төслийн холбогдлоос доош температур буурхад залгагдана;
-Системийг мөснөөс буюу цан хяруунаас цэвэрлэх боломжтой байна.
Хийн хөлдөөх системийн ажиллагааг агаарын температур -12°С-аас -15°С (хөрсийг хөлдөөх эхний улиралд)-аас доош байхад үр дүнтэй гэж тооцно.
Уур шингэний улирлын ажиллагаатай хөргөх байгууламжаас бүрдсэн хөлдөөгч системийн төсөл зохиоход байгууламжийн битүүмж чанар ба улиралын ажиллагаатай хөргөх байгууламжийн төхөөрөмжийн эгц босоо байрлалыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Хөрс бүхий дулаан солилцооны байгууламжийн гадна талд 180 мм-ээс их голчтой хоолойг хэрэглэх нь үр ашиггүй байна.
2.88. Боомтыг барьж босгосны дараа улирлын ажиллагаатай хөргөх байгууламжийн төхөөрөмжийн ба хөлдөөгч системийн байгууламжийн цооногийг өрөмдөх хэрэгтэй.
Зайлшгүй нөхцөлд 25м-ээс их өндөртэй боомтод хоёр давхартай хөлдөөгчийг хэрэглэхийг зөвшөөрнө.
2.89. Усны аж ахуйн зориулалттай бага түрэлттэй боомтыг барьхад доод налуу ба хярын дулаан тусгаарлагчтай боомтын төвийн хэсэгт улирлын ажиллагаатай хөргөх байгууламжийг хослон хэрэглэх нь үр дүнтэй байна. Дулаан тусгаарлах материалд 6-аас 10см зузаантай ПХВ-1 төрлийн буюу түүнтэй ижил шинж чанартай хөөсөнцөр хавтан хэрэглэнэ. Дулаан тусгаарлах давхаргыг 15-аас 20см зузаантай хөрсөөр хучиж механик гэмтлээс хамгаална.
3. ШОРООН ХУРДАС БООМТ
3.1. Хурдас боомтыг түүний биеийн хөрс ба барьж босгох аргаас нь хамааруулан дараах үндсэн төрөлд хуваана. 4-р хүснэгт, 3 ба 4-р зурагт үзүүлэв.
4-р хүснэгт
Боомтын төрөл
|
Боомтын биеийн хөрс
|
Боомтыг барих арга
|
Нэг төрлийн боомт
Албадлагын хэлбэржих налуутай (3-р зураг, а)
|
Элс, элсэрхэг, шавранцар (мөн алтан хямарлаг)
|
Налууд хашлагын далантай хоёр талын угаалга.
|
Чөлөөт хэлбэржих налуутай - дээд талын (3-р зураг, б) буюу хоёулаа
|
Элс хайрган (үйрмэг)
|
Доод налууд хашлагын далантай нэг талын угаалга(4-р зураг, в) ба хашлагын далангүй төвийн угаалга.
|
Нарийн профильтой (4-р зураг, в)
|
Ижил
|
Хоолойн төгсгөлөөс пултыг урсган гаргах эхлэгч угаалга ба налуугаар тасралтгүйгээр хашлага байгуулах.
|
Нэг төрлийн биш
Зүрхэвчтэй (ядротой) (3-р зураг, в)
|
Хайрган (үйрмэг) , шаварлаг бүлэглэл ба элсний агууламжтай хайргархаг (дайрга)
|
Налууд хашлагын далантай хоёр талын угаалга ба боомтын төв хэсэгт тунаах төхөөрөмжтэй.
|
Төвийн бүстэй (3-р зураг, г)
|
Хайрган (үйрмэг), хайргархаг(дайрга) буюу жижиг мөхлөгт бүлэглэл агуулсан олон мөхлөгт элсэнцэр.
|
Ижил
|
Хосолмол: Шаварлаг хөрсөөр овоолж барьсан зүрхэвчтэй (ядротой) ба хажуугийн хурдас бүстэй. (3-р зураг, д)
|
Хайрган (үйрмэг), хайргархаг(дайрга)
буюу элсэнцэр
|
Цөөрөмгүй хоёр талын угаалга
|
Уулын цулаар овоолсон банкеттай ба төвийн бүсэд нэг төрлийн угаалгатай (3-р зураг, е)
|
Ижил
|
Ижил
|
3.2. Боомтын хийцийг 1.4 заалттай уялдуулан сонгох хэрэгтэй. Гэхдээ ухлага буюу карьерийн боловсруултанд ялган дугаарлалт шаардагдахгүй ердийн хөрсийг ашиглана.
3.3. Карьерийн тохирох хөрс байгаа нөхцөлд хамгийн зохимжтой нь үйлдвэрлэлийн ажлын өндөр технологийг тодорхойлж буй нэг төрлийн элсэн боомт болно.
Чөлөөтэй хэлбэржих налуутай хавтгай профильтой нэг төрлийн шороон боомтыг буурьт сулавтар хөрс орших нөхцөлд техник-эдийн засгийн үндэслэлээр налуугийн бэхэлгээний эзлэхүүнийг багасгах зайлшгүй нөхцөл, мөн түүнчлэн усаар угаахад хэрэглэнэ.
Сулавтар, нойтон, намагжсан, хүлэржсэн хөрстэй буурь дээр доод хэсэг нь өргөссөн (подушкатай) буюу хавтгай профильтой боомтын төсөл зохиохдоо буурийн хөрсний өнгөн үеийг бүрэн буюу хэсэгчлэн зайлуулах ажлыг тусгахгүй байж болох ба энэ нөхцөлд ургамлын зүйл барилгын шүүрэлтийн бат бэх чанар ба тогтворжилтыг зөрчихөд хүргэхгүй.
Сулавтар хөрсөнд нэг төрлийн боомт барьхад өргөссөн доод хэсэг (зулавч)-ийг угаах ба харин дээд хэсгийг "зулавч" суулт жигдэрсний дараа барина.
3-р зураг. Хурдас боомтын төрөл
а—е. 4-р хүснэгт үз; 1-дээд налуугийн бэхэлгээ; 2-шүүрүүл; 3-хурдас ядро; 4-хурдас завсрын бүс; 5-хажуугийн хурдас бүс; 6 -төвийн хурдас усыг бага нэвтрүүлэх бүс; 7-хажуугийн овоолмол призм (банкет); 8-чичирхийлэл тэсвэрлэх налуугийн бэхэлгээ; 9 -овоолмол шаварлаг ядро
4-р зураг. Хурдас боомтыг барих үндсэн бүдүүвчүүд
a — ядротой нэг төрлийн биш боомтын хоёр талын угаалга; б — пульпын чөлөөтэй урсгалаар үүссэн дээд налуутай нэг талын угаалга в — нарийн профильтой боомтын угаалга; 1 — хуваарьлах пульподамжуулга; 2 — угаалгын налуу; 3 — тунаах цөөрөм; 4 — ядроны хил зааг; 5 — далимын хашлагын далан; 6 — анхдагч хашлагын далан; 7 — цөөрмийн хил зааг; 8 — ус зайлуулах хоолой; 9 — түр зуурын хашлага; 10 — ус хаях худаг
3.4. Нэг төрлийн биш боомтыг карьерт тохиромжтой хөрс байх ба нэг төрлийн боомттой харьцуулахад шүүрэлтийн зарцуулгыг бууруулах зайлшгүй нөхцөл мөн түүнчлэн боомтын биеийн эзлэхүүнийг багасгахаар бодож төслийг зохиох хэрэгтэй. Гэхдээ өгөгдсөн хэмжээ ба хөрсний бүрэлдэхүүнтэй ядрог барих үйлдвэрлэлийн ажлын технологийн төвөгтэй болгох ба түүнийг том ширхэгтэй хөрсөөр угаагдахыг гаргуулахгүй байхаар тооцох хэрэгтэй.
Өгөгдсөн хэмжээтэй зүрхэвчний (ядроны) нэг төрлийн шинжийг хангах ба томоохон ширхэгтэй хөрсний угаагдлыг арилгахын тулд зохих үндэслэлээр боомтын цөөрмийн бүсэд зүрхэвчний (ядроны) эрчимд хөрсийг албадан хольхыг төсөлд оруулахыг зөвшөөрнө.
3.5. Хажуугийн овоолго буюу чулуун хаялган призмтэй хурдас боомтыг өндөр ихтэй түр хаалт ашиглах буюу хүнхээлийн ухмалаас чулуу авах нөхцөлд хэрэглэх хэрэгтэй. Газар чичирхийлэлтэй бүс нутагт боомтыг төсөллөхдөө чулуун хаялган призм ба чичирхийлэлд тэсвэртэй налуугийн бэхэлгээг зайлшгүй авч үзэх хэрэгтэй.
3.6. Боомтыг угаах аргаар барихдаа овоолох аргатай хослон гүйцэтгэж болно. Жишээ нь: боомтын дээд призмийг элсээр угаах, харин доод призмд хайрга-хайргархаг хөрсийг асгаж овоолно.
Өрц, экран, понур гэх мэтийн шүүрэлтийн эсрэг байгууламжтай хурдас боомтыг онцгой тохиолдолд зохих үндэслэлээр урьдчилан төлөвлөж болно.
3.7. Хурдас боомтын төсөлд хөрс угаалтын чанар ба түүнийг овоолж байрлуулах үеийн тогтоосон нягтыг хангах мөн түүнчлэн тунаах цөөрмөөс ба угаалгын гадаргаас нэвчилт шинэхэн угаагдсан хөрсний ус өгөмжөөр үүссэн шүүрэлтийн урсацыг тооцож барилгыг барих үед боомтын налуугийн тогтворшлыг хангах арга хэмжээг оруулах хэрэгтэй. Хурдас боомтонд угаасан хөрсний ус өгөмжийг хангах нөхцлөөр боомтыг өндөрсгөх хязгаарын эрчимшилт, харин усан доор угаагдаж буй боомтын хэсэгт налуугийн усан доорх ба усан дээрх эгц байдлын хязгаарыг тогтоох ёстой.
МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА
3.8. Карьерийн хөрсний мөхлөгийн бүрэлдэхүүнийг хурдас боомтыг барих техникийн боломж ба сонгосон хийцийн эдийн засгийн зүйл нийцсэн байдалд үнэлэлт өгөх үндсэн тодорхойломж гэж тооцох хэрэгтэй.
Боомтыг угаах хөрсөн дэхь органик ба усанд уусдаг хольцийн агууламжийг хурдас боомтын биед тэдгээрийн үлдэц түүнийг угаах үйлдвэрлэлийн ажлын дараа 2.5 заалтад зааснаас их биш хэмжээнд байхыг зөвшөөрнө.
3.9. Хурдас боомттой тохирох карьерийн хөрсний урьдчилсан үнэлгээг мөхлөгийн бүрэлдэхүүнээс хамааруулан 5-р зурагт үзүүлсэн графикаар хийх хэрэгтэй.
Жижиг хэсгүүдийн диаметр, мм
5-р зураг. Боомтыг угаахад ашиглагдах хөрсний бүлгүүд
Элсэрхэг (III бүлэг), шавранцар (IV бүлэг), хайрга ба хайргархаг хөрс (V бүлэг), мөн түүнчлэн алтан хямарлаг хөрсийг зохих техник-эдийн засгийн үндэслэлээр угаалгад ашиглаж болно. Гэхдээ элсэрхэг ба алтан хямарлагт шавранцарыг нэг төрлийн боомтыг угаахад, мөн түүнчлэн нэг төрлийн биш төвийн усыг бага нэвтрүүлэх бүсийг угаахад, хайрга-хайргархаг хөрсийг эдгээр хажуугийн бүсийг угаахад тус тус ашиглах хэрэгтэй.
Карьер дахь нөөц хөрс нь боомтын төсөлд авсан хөрсний эзлэхүүнээс 1.5-1.8 дахин их байх хэрэгтэй.
Карьерийг сонгоход инженер-геологийн хайгуулыг боомтонд байрлуулах шаардлага хангаагүй мөн түүнчлэн гидро механикжуулалтын хэрэгслээр боловсруулалт хийх боломжгүй хөрсийг ялган хөрсний хэсгийн нөөцөөс хасаж нарийвчлан явуулах хэрэгтэй. Боомтын угаалгын хөрсөнд хөрсний насосын ажлын хэрэгслээр гарах боломжгүй оворын хэмжээ стандарт бус (бул чулуу ба чулуу г.м) хольцын агуулагдсан байдлыг шалгасан байх ёстой.
3.10. Нэг төрлийн биш боомтонд өндөр зэрэглэлтэй олон мөхлөгт хөрс тохиромжтой. Жишээлбэл: тоосонцортой хайрга, шаварлаг бүлэглэл ба элсэнцэр хэсгүүд 15-25%-иас багагүй агуулагдсан байна. Ядрод d £ 0,005мм хэмжээтэй шаварлаг хэсэг хөрсний нягтрах бэхжих нөхцлөөр 20%-иас ихгүй байна. Шаварлаг хэсгүүдийн их хэмжээтэй байхыг тусгай үндэслэлээр зөвшөөрөх хэрэгтэй.
3.11. Угаалгад янз бүрийн карьераас хөрсний зохиомол хольцыг буюу карьерийн ялгасан хөрсийг хэрэглэх боломжийг техник-эдийн засгийн тооцоогоор үндэслэсэн байх ёстой.
3.12. Зайлшгүй нөхцөлд угаагдсан элсийг нэмэлт зохиомол нягтруулга хийхээр тусгаж болно. (гүний гидро доргилуур, тэслэх нягтруулга, үелсэн доргиурт нягтруулга буюу индүүдэх г.м). Угаагдсан хөрсийг нэмж нягтруулах арга хэмжээг хээрийн туршлагын ажлаар үндэслэсэн байх ёстой.
БООМТЫН БИЕИЙН ХӨРСНИЙ БҮЛЭГЛЭЛ
3.13. Боомтын хөндлөн профильд гидравликын хувиарлалтын үр дүнгээр хөрсний бүлэглэлийг хийхдээ олон мөхлөгт угааж буй хөрсний дараах k60,10 ³ 2,5 буюу k90,10 ³ 5 итгэлцүүрийг тооцох хэрэгтэй.
Энд: k60,10 = d60 : d10 ба k90,10 = d90 : d10, d90, d60, d10 — хөрсний бүлэглэлийн голч, түүний масс арай бага бүлэглэлийн массын хамт хөрсний бүх массын голч 90, 60 ба 10%-ийг эзэлнэ.
Шороон боомтын боолт байгуулах материал нь усны найрлага, чанарт сөргөөр нөлөөлөхгүй химийн найрлагатай байна.
3.14. Хурдас боомтын хөрсний мөхлөгийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо хөрсний жижиг хэсгүүдийн угаагдаж хаягдахыг тооцох хэрэгтэй. Нэг төрлийн элсэнцэр боомтыг барьхад шаварлаг ба зарим тоосонцор хэсгийн зайлуулагдах нөхцлийг хангах хэрэгтэй. Гэвч технологийн хувьд арай томоохон хэсгүүдээс жижиг элсэнцэр хүртэл угаагдаж зайлуулагдах нь гарцаагүй. Хөрсний угаалтын нормын тооцоог 3-р хавсралтын зөвлөмжийн аргачлалаар хийж явуулна. Нэг төрлийн биш боомтыг угаахад шаварлаг хэсгүүдийг зайлуулахыг 3.10 заалтын шаардлагыг харгалзан тогтоох хэрэгтэй.
3.15. Нэг төрлийн боомтын төсөл зохиоход угаагдсан хөрсний мөхлөгийн бүрэлдэхүүнийг боомтын хөндлөн огтлол дахь хөрсний бүрэлдэхүүн ба шүүрэлтийн итгэлцүүрийн бага зэрэг хувьсах нөхцөлд угаагдсан жижиг хэсгүүдийг тооцож карьерийн хөрсний дундчилсан бүрэлдэхүүнээр авна. Гэхдээ хоёр талын угаалгатай боомтын төвийн хэсгийн хөрсөн ба нэг талын угаалгатай боомтын пульпын ус гадаргуугаас алслагдсан хэсэгт жижиг хэсгүүдийн угаагдалт нэмэгдхийг тооцох хэрэгтэй.
3.16. Нэг төрлийн биш боомтын төсөл зохиоход хөрсний мөхлөгт бүрэлдэхүүнийг тэдгээрийн зарим хэсэгт угаалтын үеийн бүлэглэлийг тооцож тогтоох хэрэгтэй.
Угаалгын үед хөрсний бүлэглэлийг 4-р хавсралтын зөвлөмжинд заасан аргачлалын тооцоо ба жиших аргаар тодорхойлно.
Хөрсний мөхлөгийн дундчилсан бүрэлдэхүүнийг боомтын хажуугийн бус ба зүрхэвч (ядро) буюу боомтын эдгээр хэсгүүд ба завсрын бүс тус бүрээр нь тодорхойлно.
Боомтын профилийг хэсэгт хуваахдаа 4-р хавсралтын зөвлөмжийн өгөгдөл буюу жиших аргатай уялдуулж гүйцэтгэнэ.
I ба II ангийн боомтын хөрсний бүлэглэлийг тухайн боомтыг барих технологийн нөхцлийг баримтлан туршлагын угаалга явуулж тодотгох хэрэгтэй.
3.17. Нэг төрлийн биш боомтын зүрхэвчний (ядроны) өргөнийг тухайн өндөрт боомтын өргөний 10%-иас 20%-ийн хэмжээнд карьерын хөрсний бүрэлдэхүүнээс хамааруулан урьдчилан тогтоох ба харин жижиг ширхэгт хөрстэй төвийн бүсэд тухайн өргөний 20%-иас 35%-ийн хэмжээнд авна. Эдгээр хэмжээнүүдийг 4-р хавсралтын зөвлөмжийн дагуу буюу угаалгын эхний үе шатны үр дүнгээр нарийвчлан тодотгоно.
БООМТЫН НАЛУУГИЙН БЭХЭЛГЭЭ БА ХЭЛБЭР
3.18. Хурдас боомтын налуугийн хэлбэр ба бэхэлгээний төрлийг 2.9-өөс 2.37 заалтын шаардлагийн дагуу сонгоно. Гэхдээ налуугийн хэлбэр хэмжээг боомтын хийц ба өндөр, түүний бие ба буурийн хөрсний тодорхойломжийг тооцож тогтоохоос гадна боомтыг угаах явцад үүсэх шүүрэлтийн горимын налуугийн тогтворшилд таатай бус нөхцөл бий болгох. Мөн түүнчлэн барилгыг барих үе шатанд байнгын шүүрүүлийн байгууламж байхгүй зэргийг тооцон тогтооно.
Хурдас боомтын налуугийн дундаж утгыг урьдчилан 5-р хүснэгтийн дагуу урьд нь барьсан барилга байгууламжтай жишиж сонгоно.
5-р хүснэгт
Боомтын төрөл
|
Буурийн хөрс
|
Налуугийн хэмжээ
|
Нэг төрлийн элсэнцэр
|
Элсэнцэр, элсэрхэг
|
1:3,5 — 1:5
|
|
Хуучин хурдас, хүлэр, лаг
|
1:5 — 1:8
|
Ядротой нэг төрлийн биш хайрга-элсэнцэр
|
Хад, нягт шавар
|
1:3 — 1:4
|
3.19. Хэрэв боомтын налуугийн тогтворшлын тооцооны дүнд үйлдвэрлэлийн ажлын технологийг тооцож түүнийг угаах үе шатанд налуу нь боомтын ашиглалтын явцад тооцоогоор олсон налууг бодвол их налуутай гарсан нөхцөлд налуугийн хэмжээг барилгыг барих үеийн тооцоогоор тооцоно.
Арай эгц налууг хийх шаардлагатай бол технологийг өөрчлөх буюу барилгын шүүрүүл мэтийн хийцийн арга хэмжээг хэрэглэнэ.
3.20. Пульпын чөлөөт урсгалаар үүсэх хавтгай профильтой хурдас боомтын налууг бэхэлгээгүйгээр буюу салхины ба давалгааны үйлчлэлээс бүрэн бүтэн байдлыг нь хангахын тулд хөнгөвчилсөн хайрган, хайргархаг буюу биологийн бэхэлгээг хэрэглэхээр зураг төсөлд тусгана.
Тийм боомтын налууд боомтын дагуу урсгалаар хөрсний шилжилт гаргуулахгүйн тулд хөндлөн урсгал чиглүүлэх далан зайлшгүй байгуулна.
Хурдас боомтын хярын өргөнийг 2.11 заалтын шаардлагатай уялдуулж тогтооно.
3.21. Барилгыг барих үеийн боомтын профилийн хурдас хэсгийн хярын хамгийн бага өргөнийг ус тээвэрлэх төхөөрөмжийн ажиллагааны боломж, ба хөрсийг байрлуулахад ашиглаж буй механикжуулалтын хэрэгслийг тооцож сонгох хэрэгтэй. Үүнд: төвийн бүстэй нэг төрлийн биш боомтонд 50м-ээс багагүй, зүрхэвчтэй (ядротой) боомтонд 70м-ээс багагүй, нэг төрлийн боомтонд 20м-ээс багагүй байна.
Хярын өргөн багатай боомтыг барих зайлшгүй нөхцөлд түүний дээд хэсэгт хуурай хөрсийг асгаж өгнө.
3.22. Хурдас боомтын биед шүүрүүлийн байгууламжийн төслийг зохиохдоо 2.51-2.71 заалтын шаардлагыг баримтлахын сацуу 2-р зургийн б, д, е-д үзүүлсэн шүүрүүлийн хийцэд илүүтэй хандаж шүүрүүл байгуулах ба боомтын биеийг угаах ажлыг нэгэн зэрэг хийх боломжийг тооцож үзнэ.
Угаалгын үед боомт дахь буурцын гадаргууг бууруулахын тулд зохих үндэслэлийн дагуу тусгай шүүрүүлийг авна.
3.23. Элсэнцэр ба хайрган хөрсөөр чөлөөт угаалга хийхэд налуугийн хэвгийн дундаж холбогдлыг (10%-ийн нягтралтай пульпаар тавцангүй аргаар угаахад) 6-р хүснэгтээр ойролцоогоор сонгох ба цаашдаа угаалгын эхний үе шатын өгөгдлөөр нарийвчилна.
10%-иас өөр нягтралтай пульпын налуугийн хэвгийг i доорхи томъёогоор тодорхойлно.
(4)
энд: С — пульпын нягтрал,массын %-иар;
i10 — С = 10% байх үеийн налуугийн хэвгий;
6-р Хүснэгт
Хөрс
|
Пульпын зарцуулгад (мч) тохирох налуугийн хэвгий
|
||
|
2000 хүртэл
|
2000-4000
|
4000-аас дээш
|
Элс:
|
|
|
|
Жижиг ширхэгтэй
|
1:40
|
1:60
|
1:100
|
Дунд зэргийн
|
1:33
|
1:40
|
1:65
|
Томоохон ширхэгтэй
|
1:25
|
1:33
|
1:40
|
Хайргархаг
|
1:20
|
1:25
|
1:30
|
Хайрга
|
1:15
|
1:20
|
1:25
|
3.24. Усны түвшинээс доош угаалт хийхэд налуугийн хэвгийг хөрсний мөхлөгийн бүрэлдэхүүнээс хамааруулан тооцоогоор тодорхойлно. Налуугийн хэвгийг урьдчилан 1:10-1:4 гэж авч болох ба хэвгийн бага утга нь тогтоол усанд усны урсгал байх жижиг ширхэгтэй элсэнд харгалзана. Хөрсний бүхэллэг нэмэгдэх, урсгалын хурд буурахад налуугийн хэвгий нэмэгдэнэ.
БООМТЫГ ШИНЭЧЛЭН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА
3.25. Хурдас боомтыг шинэчлэхэд нэг төрлийн боомтын хярыг нэмэгдүүлэхдээ боомтын хуучин налууд доод талын призмийг дахин угаах замаар хангана. Боомтын үндсэн профилийн хурдас хөрсийг бодход томоохон бүрэлдэхүүнтэй карьерийн хөрсөөр дахин угаалтыг хийж гүйцэтгэнэ. Боомтын доод талын призмийн хуурай хөрсийг асгаж үе үеэр нягтруулж хийнэ.
3.26. Зүрхэвчтэй (ядротой) хурдас боомтын хярыг нэмэгдүүлэхдээ доод талын призмийг дахин угаахаас гадна хуучин байгаа зүрхэвчтэй (ядротой) холбосон халхавч (экран) хэлбэрээр шүүрэлтийн эсрэг байгууламжийг байгуулна.
3.27. Доод призмийг барьхын өмнө боомтын доод налуугийн ургамлын үеийг хуулах ёстой.
Боомтын доод талыг дахин угааж эхлэхийн өмнө ажиллаж буй шүүрүүлийн бүх байгууламж шинэчлэгдсэн байна.
БАРИЛГА-УУР АМЬСГАЛЫН ХОЙД БҮС НУТАГТ БАРИХ
БООМТОНД ТАВИХ ШААРДЛАГА
3.28. Барилга-уур амьсгалын хойд бүс нутгийн гэсгэлэн хурдас боомтыг төлөвлөхдөө хүйтний үед хөлдсөн хөрсний гэсэлтийг хурдасгах арга хэмжээг авах, боомтын бие тооцоот түрэлтийг хүлээж авах үед бүрэн гэссэн байдалд байх, хөрсийг угаах жил бүрийн улирлын эхлэх ба дуусах хугацааг тооцоно.
3.29. Сулавтар буурь дээр баригдах нам түрэлттэй гэссэн элсэнцэр хөрстэй боомтыг техник-эдийн засгийн үндэслэлээр хийцийн хувьд хавтгай профильтой байхаар авч үзэх ба дээд налуу нь долгионы үйлчлэлд тэсвэртэй нэмэлт бэхэлгээгүй байна. Харин доод налуу нь боомтын бууриар шүүрэлтийн урсацын үндсэн хэсгийг гаргах боломжтой профильтой байна.
3.30. Албадлагаар үүсч буй доод налуутай нэг төрлийн хурдас боомтонд ашиглалтын үед дам ачааллыг оролцуулан хөрсний удаан шилжилтийг арилгахын тулд хуурай налууд хамгаалалтын хучилт хийнэ.
3.31. Мөстсөн хөрстэй (ii ³ 0,05) буурь дээр баригдах гэссэн хөрстэй боомтын төсөлд буурийн гэсэлтийн үед боомтын биеийн хөрсний зөвшөөрөгдөх суултын үндэслэл байх ёстой.
3.32. Гэссэн хурдас боомтын шүүрүүлийн байгууламжийн зураг төсөл зохиохдоо барилгыг барих үед тэдгээрийн ээлжлэн хөлдөх ба гэсэх боломжийг тооцоно.
3.33. Төсөлд барилгын ажлын явцад жил бүрийн хөрсний гадаргын үе давхрагын гэсэлтийн үед боомтын налуугийн тогтворшлыг хангах арга хэмжээг тусгана.
3.34. Мөстсөн хөрснөөс (0,4 ³ ii ³ 0,05) тогтсон буурь дээр зохих үндэслэлээр хөлдүү хөрсөөр 10м хүртэл өндөртэй боомт барьхыг зөвшөөрнө.
3.35. Хурдас боомтыг шинэчлэх төсөлд боомтын шинэ ба хуучин хэсгүүдийн мөн боомтын хөлдүү буюу гэссэн хөрсний холболтын чанарыг найдвартай хангах арга хэмжээг заавал тусгавал зохино.
4. ШОРОО-ЧУЛУУН БА ЧУЛУУН ХАЯЛГАТ БООМТ
4.1. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтыг шүүрэлтийн эсрэг байгууламжийн хийц ба үйлдвэрлэлийн ажлын аргаар дараах үндсэн төрөлд хуваана. 7-р хүснэг ба 6-8-р зурагт үзүүлэв.
7-р хүснэгт
Боомтын төрөл
|
Шүүрэлтийн эсрэг байгууламжийн хийц
|
Шороо-чулуун
|
Хөрс бүхий экран(6-р зураг, а)
Хөрс бүхий ядро (6-р зураг, б)
Дээд талын хөрсөөр хийсэн призм (6-р зураг, в)
Төвийн хөрс бүхий призм (6-р зураг, г)
Шивэгдмэл өрц (боомтонд чиглэсэн тэсэлгээгээр барина. 7-р зураг, а)
Экран (боомтонд чиглэсэн тэсэлгээгээр барина, 7-р зураг, б)
|
Чулуун-хаялгат
|
Хөрс биш материалаар хийсэн экран (8-р зураг, а)
Өрц (8-р зураг, б)
|
6-р зураг. Шороо чулуун боомтын төрлүүд
а-г 7-р хүснэгт үз: 1- дээд налуугийн бэхэлгээ; 2- хөрсөөр хийсэн экран; 3-шилжилтийн үе (урвуу шүүр); 4- хөрсөөр хийсэн зүрхэвч (ядро); 5,6- дээд ба доод призм; 7,8- хөрсөөр хийсэн дээд ба төвийн шүүрэлтийн эсрэг призм
7-р зураг. Тэсэлгээт хаялгын боомтын төрлүүд
а, б- 7-р хүснэгт үз; 1-овоолгын хүрээ; 2- тооцоот профилийн хүрээ: 3- сүвэлмэл зүрхэвч (ядро): 4- сүвэлмэл халхавч (экран); 5-халхавч (экран); 6- понур
8-р зураг. Чулуун хаялгат боомтын төрлүүд
а, б -7-р хүснэг үз: 1- боомтын бие; 2-цементлэсэн халхавч; 3- бетонон шүд;
4- төмөр бетон экран; 5- экраны доорхи өрлөг; 6- дээд призм; 7- өрц; 8- шилжилтийн үе; 9- доод призм
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт шороо-чулуун ба чулуун хаялгат боомтыг буурь ба боомтын бие дэхь шүүрэлтийн эсрэг байгууламж ба боомтын биеийн хийц, боомт ба түүний буурийн хөрсний температурын төлөв байдлаас хамааруулан дараах үндсэн төрөлд хуваана. 7.1-р хүснэгт ба 6;6.1;8-р зурагт үзүүлэв.
7.1-р хүснэгт
Боомтын төрөл
|
Шүүрэлтийн эсрэг байгууламжийн хийц
|
Барих зарчим
|
Гэссэн хөрстэй шороо-чулуун
|
Хөрсөөр хийсэн экран (6-р зураг, а)
Хөрсөөр хийсэн ядро (6-р зураг, б)
Хөрсөөр хийсэн төвийн призм (6-р зураг, г)
|
II
|
Хөлдүү шороо чулуун
|
Хөрсөөр хийсэн зүрхэвч (ядро) ба буурь зүрхэвчин (ядрон) дахь цэвдгийн халхавч (экран)(6.1-р зураг, а)
Хөрсөөр хийсэн төвийн призм буурь ба призм дахь цэвдгийн халхавч(6.1-р зураг, б)
Хөрсөөр хийсэн ядро ба ядрон дахь цэвдгийн халхавч ба потерн маягаар хийсэн буурь дахь цэвдгийн халхавч(6.1-р зураг, в)
|
I
|
чулуун-хаялгат (гэссэн)
|
Хөрс биш материалаар хийсэн экран (8-р зураг, а)
Өрц (8-р зураг, б)
|
II
|
6.1-р зураг. Барилга-уур амьсгалын хойд бүс нутаг дахь хөлдүү хөрстэй шороо-чулуун боомтын төрлүүд
а-в -7.1-р хүснэгт;1-шилжилтийн үе (урвуу шүүр): 2-хөрсөөр хийсэн зүрхэвч (ядро); 3,4-дээд ба доод призм; 5-хөрсөөр хийсэн төвийн шүүрэлтийн эсрэг призм; 6-улиралын ажиллагаатай хөргөх байгууламж; 7-гольдролын доорхи талькийн анхны хил зааг; 8-цементацийн галерей: 9-гэссэн ба хөлдүү хөрсийг зааглах шугам: h-боомтын өндөр; bum -шүүрэлтийн эсрэг байгууламжийн доод өргөн.
4.2. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтыг хадан ба хадан бус буурь дээр аль алинд нь барина.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт гэссэн хөрстэй шороо-чулуун ба чулуун хаялгат боомтыг гэсэх үедээ сулавтар агшилттай хөрснөөс тогтсон хадан ба хадан бус буурь дээр барьж байгуулна. Гэсэх үедээ ихээр агшдаг хөрснөөс тогтсон буурь дээр хөлдүү шороо-чулуун боомтыг төлөвлөж болно.
4.3. Шороон-чулуун ба чулуун хаялгат боомтын төсөл зохиохдоо 1-р хэсгийн шаардлагын зэрэгцээ 2-р хэсгийн овоолмол шороон боомт барих материал, боомтыг хяр ба налуугийн төлөвлөлт, шүүрэлтийн эсрэг байгууламж ба тэдгээрийг буурь эрэг ба бетон барилгатай холбоход хамаарах шаардлага, мөн түүнчлэн тэдгээр боомтыг шинэчлэх төслийн боловсруулалт зэргийг тооцвол зохино.
4.4. Шороон-чулуун ба чулуун хаялгат боомтыг барихдаа чулуун материалыг (чулуун хаялга, уулын цул, хайргархаг хөрс) үелэн асгах ба түүнийг нягтруулах (үелсэн индүүдэлт, усан нягтруулга) буюу 3м ба түүнээс их өндрөөс үелэн давхарлах арга хэмжээг авна.
4.5. Чулуун-хаялгат боомтыг чиглүүлсэн тэсэлгээгээр барихдаа энэ аргыг байгалийн тааламжтай нөхцөлд: нарийхан хөндлүүрт ( < 3, В — хөндлүүрийн өргөн) боомтын чулуун материалд тавих шаардлагыг хангасан хадан чулуулагтай эрэгт зөвшөөрнө.
Эдгээр боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг халхавч (экран) буюу усыг багаар нэвтрүүлэх дээд талын призмд хөрс асгаж овоолох, төвийн призмд уусмал шахах замаар, мөн түүнчлэн хөрс биш материалаар хийж гүйцэтгэнэ. Эдгээр боомтын төсөлд барилгыг шаардлагат хэмжээнд хүргэхийг тусгана. Зохих үндэслэлээр чиглүүлсэн тэсэлгээгээр нэг төрлийн боомтыг барьж байгуулна.
МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА
4.6. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтыг барьхад тохирох материалыг биет ба лабораторын зохих судалгааны өгөгдөл дээр үндэслэнэ. Карьерын хадан чулуул гийн (бат бэх чанар, хүйтнийг тэсвэрлэх чадвар, химийн шинжээр) тохирох эсэхийг боомтын өндөр, боомтын профильд тэдгээрийн байршилт, боловсруулалт ба тээвэрлэлтийн нөхцлийг тооцон барилгыг барих газар нутгийн уур амьсгалын нөхцлөөс хамааруулан тогтооно.
4.7. Боомтын чулуун материалын бүрэлдэхүүнийг доорхи нөхцлөөр сонгоно. Үүнд:
а) Хөрс байрлуулах шаардлагат нягтшилийг хангах;
б) Давхарласан өндрөөс асгах үед ялгарлыг тооцох;
в) Боомтын биед хөрсний байршлыг тооцох г.м.
Зохих үндэслэлээр сулавтар өгөршилтэй чулуулгийг тэдгээрийн тодорхойломжын хугацааны өөрчлөлтийг тооцон хэрэглэхийг зөвшөөрнө.
Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтын материалын эцсийн бүрэлдэхүүнийг боомтыг авч үзэж хувилбараар техник-эдийн засгийн тооцооны үндсэн дээр сонгоно.
4.8. Боомтын биед асгаж буй том хэмхдэст хөрсний хязгаарын бүлэглэл ба түүний мөхлөгийн бүрэлдэхүүнийг боомтыг барих арга ба чулууны чанараас хамааруулан төсөлд тогтоож өгнө. Үечлэн асгаж нягтруулж байгаа материалын бүлэглэл асгаж буй үеийн зузааны 0.75-аас ихгүй байх ёстой.
4.9. 50м-ээс дээш өндөртэй I ба II ангийн боомтын хөрсний физик-механикын лабораторын өгөгдлийг туршлагын овоолгын (боломжтой бол боомтын ашигтай эзлэхүүнийг оролцуулан) судалгаагаар нарийвчлах хэрэгтэй. 100м-ээс их өндөртэй боомтонд дээрх судалгааг заавал хийнэ.
4.10. Хаялганд чулууг ялган дугаарлахгүйгээр ашиглах хэрэгтэй. Чулууг ялган дугаарлахыг зөвхөн зохих үндэслэл байхад хийж гүйтцэтгэнэ.
4.11. Боомтын профилийн хэсэгт янз бүрийн материалыг овоолж байрлуулахыг 50м ба түүнээс өндөр боомтонд хэрэглэх бөгөөд гэхдээ бат бэх материалыг хүчдэл ихтэй хэсэгт харин хүйтнийг тэсвэрлэх чадвартай чулуулаг материалыг профилын гадна хэсэгт ашиглана.
4.12. Усны гадаргуугаас доор буюу түүний үйлчлэлд өртөмтгий боомтын биед байрлуулах зориулалтын материалд зөөлрөлтийн итгэлцүүр оргимол ба хувирмал чулуулагт 0.9-ээс багагүй, тунамал чулуулагт 0.8 байх ёстой.
4.13. Шороо-чулуун боомтын шүүрэлтийн эсрэг байгууламж (экран, понур, ядро, усыг багаар нэвтрүүлэх призм), шилжилтийн давхрага ба урвуу шүүрийн хөрсөнд овоолмол шороон боомтын зохих элементүүдэд тавигдах шаардлагатай ижил шаардлага тавигдана. Хэрэв шүүрэлтийн эсрэг байгууламжийг гидро механикжуулалтын арга хэрэгслээр барьж байвал хөрс нь хурдас боомтын хөрсөнд тавигдах шаардлагыг хангаж байвал зохино.
4.14. Шороо-чулуун боомтын шилжилтийн давхрага ба урвуу шүүрт карьерийн олон мөхлөгт хөрсийг ашиглана. Энэ зорилгоор угааж, ялган дугаарлаж, янз бүрийн бүлэглэлийн хольцтой буюу нэмэлттэй гарган авсан баяжуулсан хөрсийг хэрэглэхийг зөвхөн техник-эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрнө. Ихэнх нөхцөлд нэг үеэс тогтсон шилжилтийн давхрага ба урвуу шүүрийг шилж сонгоно.
БООМТЫН НАЛУУГИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
4.15. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтын хөндлөн зүсэлтийн үндсэн хэмжээг 2.9-өөс 2.15 заалтан дахь шаардлагийн дагуу сонгоно.
4.16. Боомтын налуу дахь тавцангийн өргөнийг эгц налуугийн шаардлагат дундчилсан холбогдлыг хангах нөхцлөөр авах ба 3 м-ээс багагүй байна.
4.17. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтын эгц налууг тооцоогоор (5.10-аас 5.13 заалт) сонгоно.
Чиглүүлсэн тэсэлгээгээр барих боомтын налуугийн хэмжээг сонгохдоо тэсэлгээгээр хийгдсэн хөрсний дунд чөлөөтэй үүссэн анхны налуугийн хэмжээг заавал тооцоно.
ШҮҮРЭЛТИЙН ЭСРЭГ БАЙГУУЛАМЖ
4.18. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтын хөрс ба хөрсөн биш материалаар хийсэн шүүрэлтийн эсрэг байгууламжийн зураг төсөл зохиохдоо 2.38-аас 2.50 хүртлэх заалтуудын шаардлагыг харгалзан үзнэ.
4.19. Шороо-чулуун ба чулуун хаялгат боомтын шүүрэлтийн эсрэг байгууламж нь буурь ба эргийн налуутай холбогдох ба харьцангуй шилжилтийн үед уян хатан, бат бэх, усыг тогтоох чанарыг хадгалах ёстой.
4.20. Шороо-чулуун боомтын шаварлаг хөрс буюу шавар бетоноор хийсэн халхавч (экран) буюу зүрхэвчний (ядроны) шүүрэлтийн урсацын түрэлтийн градиентийг шүүрэлтийн бат бэх чанарын (5.5 заалт) хэмжүүрээр авна.
4.21. Боомтын биеийн том хэмхдэст материал ба шүүрэлтийн эсрэг байгууламжийн хөрсний хооронд шилжилтийн давхрага ба урвуу шүүрийг хийхээр төлөвлөнө. Шилжилтийн давхрагын зузааныг боомтын хэвтээ чиглэлд шилжих боломжийг тооцсон үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөс хамааруулан сонгох ба 3м-ээс багагүй авна.
Боомтын биеийн хөрс ба хөрсөн биш шүүрэлтийн эсрэг байгууламжийн хооронд мөн шилжилтийн үе давхрагыг хийхээр төлөвлөнө.
4.22. Боомтын урвуу шүүрийн ба шилжилтийн үеийн материалыг 5-р хэсгийн шаардлагатай уялдуулж авах хэрэгтэй.
I ба II ангийн боомтын шилжилтын үеийн мөхлөгийн бүрэлдэхүүнийг тэдгээрийн ажиллах нөхцлийг тооцож туршилтаар нарийвчилна.
4.23. Шороо-чулуун боомтын хөрсөн шүүрэлтийн эсрэг байгууламжийн шүүрэлтийн бат бэх чанарыг дэшлүүлэхийн тулд дараах арга хэмжээг төлөвлөнө. Үүнд:
а) Буурь ба эрэгтэй нийлэх хэсэгт халхавч (экран) буюу зүрхэвчийг (ядрог)
өргөсгөх;
б) Хөрсөн шүүрэлтийн эсрэг байгууламжийг буурь ба эрэгтэй холбох хэмжээнд урвуу шүүрийн нэмэлт үе байрлуулах;
в) Олон мөхлөгт шаварлаг хөрсөөр зүрхэвч (ядро) буюу халхавчыг (экраныг) барьхад ан цав үүсч болзошгүй нөхцөлд тэдгээрийг кольматаж хийж битүүлнэ.
4.24. Шороо-чулуун боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг төмөр бетон, бетон, асфальтобетон, нийлэг материалаар хийж гүйцэтгэнэ. Металл хэрэглэхийг зөвшөөрнө. (9-р хавсралтын зөвлөмжийг үз).
4.25. Боомтын өндөр ба хүлээгдэж буй суултаас хамааран төмөр бетон халхавч (экран) хоёр төрөл байна. Үүнд: хатуу (нэг үелсэн) ба уян хатан (олон үелсэн). Өндөр боомтонд уян хатан хийцтэй төмөрбетон халхавчыг (экраныг) төлөвлөнө. Төмөрбетон халхавчыг (экраныг) БНбД 33-06-08-ын шаардлагийн дагуу зураг төслийг зохионо.
4.26. Нэг үетэй төмөрбетон халхавчыг (экраныг) температурын хөндлөн, суултын уртааш нягтруулсан заадастай саланги хавтангаар хийхээр төлөвлөнө. Халхавчыг (экраныг) хавтанд хуваахдаа эргийн ташуугийн гадаад хэлбэрийг тооцож урьдаас төлөвлөх хэрэгтэй. Боомтын биеэс халхавч (экран) салж хуурах ба гулсхаас сэргийлж хавтангуудыг халхавчны (экраны) доорхи өрлөгт битүүлж суулгасан анкертай холбоно. Төмөрбетон халхавчны (экраны) хавтангийн зузаан ба тэдгээрийн арматурчлалыг долгион, мөс, угсралтын ачааллын үйлчлэлд бат бэх байх чанар, налуу дээрх хавтангийн тогтворшлын тооцоотой уялдуулан тодорхойлох ба мөн түүнчлэн боомтын налуугийн хэв гажилтыг тооцоно.
4.27. Уян төмөрбетон халхавч (экран) хэд хэдэн үе хавтангаас бүрдэх ба үеүүдийн хооронд ус тусгаарлагчтай байхаар төлөвлөнө. Халхавчны (экраны) хавтанг температурын ба суултын заадсаар заавал хуваах ба заадсуудыг холбож үе давхаргад цутгана.
4.28. Хавтангийн хэмжээг цөөхөн тооны заадастай, халхавчны (экраны) уян чанарыг хангахуйц байхаар сонгох хэрэгтэй. Газар дээр нь цутгаж байгаа хавтангийн өргөн ба уртыг 10м-ээс 20м-ийн хэмжээнд авна.
Халхавчыг (экраныг) бүхэлд нь боомтын биетэй ба хавтангийн үе үеийн хоорондын холболтыг хангахын тулд анкер буюу хавтан налуугаар гулгахаас сэргийлж бусад төрлийн хийцийг урьдаас төлөвлөнө.
Боомтын хөрс биш экраныг буурьтай холбохдоо бетон шүдний тусламжтай гүйцэтгэх ба сүвэлмэл буюу цэвдгийн халхавч хийхийн тулд потерн байгуулна.
Экраныг шүдтэй холбоход салангид ба уян хийцийг (үелсэн-экраныг шүдэнд суулгах, нугастай периметрээр нь уян заадас байгуулах) төлөвлөнө.
4.29. Асфальтобетонон халхавч (экран) ба өрцийг (диафрагму), барилгыг барих ба ашиглалтын үед (-50)°С хүртэлх температурын үйлчлэлд байхад барина.
4.30. Хөрсөн биш материалтай экраны дор, экраны доорхи бэлтгэл үеийг хийнэ.
Экраны доорх бэлтгэл үеийг нягтруулсан том хэмхдэст хөрс буюу жижиг чулуунуудыг чулуун хаялгаар байрлуулна.
Экраны доорх бэлтгэл үеийн зузааныг экран хийх материал, экраны доорхи бэлтгэл үеийн материаллын бүхэллэг, хаяж буй материалын бүхэллэг, боомтын өндөр ба үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөс хамааруулан тогтооно.
БООМТЫН БУУРИЙН ШААРДЛАГА БА БООМТЫГ БУУРЬТАЙ НЬ ХОЛБОХ
4.31. Буурийн хөрсөнд үнэлэлт өгөхдөө 1.5-аас 1.7 ба 2.72-оос 2.82 заалтуудыг мөрдөнө.
4.32. Боомтыг хадан ба ялангуяа хадан бус буурь дээр барихдаа боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийн ан цав тэсвэрлэх чадварыг шалгахын тул буурийн жигд бус суултыг тууш ба хөндлөн чиглэлд тооцоогоор зайлшгүй тодорхойлно.
4.33. Ус уруу хөрсийг асгах аргаар барьж буй хөрсөн шүүрэлтийн эсрэг байгууламжтай шороо-чулуун боомтын зураг төсөл зохиохдоо эдгээр байгууламжийн хөрс буурийн хөрстэй авцалдахыг урьдчилан зааж өгнө.
4.34. Боомтын хөрсөн шүүрэлтийн эсрэг байгууламжийг хадан буурьтай холбохдоо буурь ба эргийн ташуу, зүсэж орсон хэсэгт торкрет хийх хэлбэрээр гүйцэтгэнэ.
4.35. Нарийн хавцалд байрласан өндөр боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийн ан цав тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх, статистикийн ажиллагааг сайжруулахын тулд дээд хашицруу (бьеф) гүдгэр хэсэг нь хандсан муруй шугамын тэнхлэгтэйгээр төслийг зохионо.
4.36. Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт гэссэн хөрстэй шороо-чулуун ба чулуун хаялгат боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг, буурьт цементацийн (сүвэлмэл) халхавч хийж потернтэй бетон шүдний тусламжтайгаар ан цавтай хадан буурьтай холбоно. Гольдролийн доорхи ёроолын хэмжээгээр буурийн цементацийг хиймэл нуурыг дүүргэхээс өмнө хийх ба харин буурийн гэсэлтийн хирээр эргийн нийлэх хэсэгт хийж гүйцэтгэнэ. Ан цав ихтэй буурьт буурийн мөнхийн хөлдүү хөрсийг мөр бүрээр зохиомол гэсгээлт явуулж хиймэл нуурыг дүүргэж эхлэхээс өмнө тэдгээрийг цементлэнэ. Ан цав ихтэй хадан буурьтай гэссэн шороо-чулуун боомтын хөрсөөр хийсэн экран ба ядроны авцалдах хэсэгт бэхжүүлж цементлэсэн буурийн дор саравчит бетон шүд хэлбэрийн сул арматурчлалтай бетон хавтанг байгуулахаар тусгана.
4.37. Сулавтар агшилттай ба усыг багаар нэвтрүүлдэг (гэсэлтийн үеийг оролцуулан) хөрснөөс тогтсон хадан биш буурь дээрх шороо-чулуун боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжийг буурьтай холбохдоо тэдгээрийг буурьт дээд талын нэг удаа нягтруулсан үеийн гүнд суулгаж өгнө. Буурьт дээд үе давхарга нь 5 м хүртэл зузаантай элсэнцэр-хайрга-хайргархаг хөрснөөс тогтсон аллювийн хурдас байвал холболтыг буурийн үндсэн чулуулагт орсон шүдний тусламжтайгаар гүйцэтгэнэ.
5. БООМТЫН ТООЦООНЫ ГОЛ ҮНДЭСЛЭЛ
5.1. Хөрсөн материалтай I ба II ангийн боомтын зураг төсөл зохиоход дараах үндсэн тооцоонуудыг заавал хийж гүйцэтгэнэ. Үүнд:
а) Шүүрэлтийн (5.3, 5.4 заалт);
б) Шүүрэлтийн бат бэх чанарын (5.5 заалт);
в) Урвуу шүүрийн, шүүрүүлийн, шилжилтийн үеийн (5.6-аас 5.9 заалт);
г) Налуу, экран ба хамгаалах үеийн тогтворшлын (5.10-аас 5.13 заалт);
д) Хүчдэлийн хэв гажилтын (5.14, 5.15 заалт);
е) Боомтын бие ба буурийн суултын (5.16, 5.17 заалт);
ж) Хэвтээгээр шилжих (5.19 заалт);
з)Давалгаа, мөс гэх мэтийн үйлчлэлээс хамгаалах налуугийн бэхэлгээний бат бэх чанарын (5.21 заалт) зэрэг болно.
Үүнээс гадна дараах нэмэлт тооцоог хийнэ. Үүнд: нэг төрлийн биш шороон хурдас боомтонд хөрсний бүлэглэлт ба хажуугийн овоолгын тогтворшлын тооцоо (3.13, 3.14, 3.17,5.12 заалт), сүвэрхэг даралт ба бэхжилтийн тооцоо (5.18 заалт);
Шороо-чулуун ба овоолмол шороон боомтын бие, ядро, экран буюу буурь нь шаварлаг хөрснөөс тогтсон бол тэдгээрийн бэхжилтийн үеийн сүвэрхэг даралтын тооцоо ба ан цавын тэсвэртэй чадварыг шалгах (5.18, 5.22 заалт); ядротой шороо чулуун боомтонд түүнээс гадна боомтын доод овоолгын шилжилтийн тогтворшлыг шалгах.
III ба IV ангиллын боомтонд 5.1 заалтын "а"-аас "г", "е", "з" зүйлд заасан тооцоогоор хязгаарлаж болно. Тооцоог боомтын бүх онцлог хөндлөн огтлолд хийнэ.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт шороон боомтын төсөл зохиохдоо дээр заасан тооцоонд нэмж боомтын бие ба буурийн хиймэл нуурын ёроол ба зах хөвөөний, боомтыг барих ба ашиглах явцад түүний доод хашиц (бьеф) дахь гольдролыг температурын горимын тооцоог хийнэ. (5.23 заалт).
5.2. Бүх нөхцөлд боомтын тооцоог ачааллын үндсэн ба онцгой хослолд боомтын ашиглалтын үеийн ажиллагаа ба тэдгээрийг барьж босгох үеийн (барилгыг барих үе) ачааллын хослолооор хийж гүйцэтгэнэ. Газар хөдлөлтийн бүс нутагт баригдах боомтын тооцоог БНбД 22-01-01*/2006-ын шардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.
5.3. Боомтын бие, буурь, эргийн шүүрэлтийн тооцоог дараахь зорилгоор хийнэ. Үүнд:
а) Боомтын бие, түүний буурь ба эргийн шүүрэлтийн бат бэх чанарыг тодорхойлох;
б) Боомтын налуу ба эргийн тогтворшлын тооцоог хийх;
в) Боомтын хийц ба хэмжээ, хэлбэр түүний шүүрэлтийн эсрэг ба шүүрүүлийн байгууламжийг арай оновчтой ба хэмнэлттэй үндэслэх г.м.
Шүүрэлтийн тооцоог хийж гүйцэтгэхдээ хиймэл нуурын ёроолын кольматаж ба боомтын дээд налуу нь цаг хугацаагаар түүний хувирч өөрчлөгдөхийг тооцоно.
5.4. Шүүрэлтийн тооцоогоор (мөн судалгаагаар) шүүрэлтийн урсацын дараахь параметрийг тодорхойлно. Үүнд:
а) Боомтын бие ба эрэгт шүүрэлтийн урсацын (буурцын гадаргуу) гадаргуун байрлал;
б) Боомтын бие, буурь ба эргээр шүүрэх усны шүүрэлтийн зарцуулга;
в) Боомтын буурь ба бие дэхь мөн түүнчлэн доод налуугийн хормойн ар талд доод хашицад (бьефт) шүүрүүлээр шүүрэлтийн ургац гарах газарт янз бүрийн тодорхойломжтой хөрсний нийлж авцалдах хэсэг, шүүрэлтийн эсрэг байгууламжийн хил зааг дахь шүүрэлтийн урсацын түрэлтүүд (эсвэл түрэлтийн градиентүүд (9-р зураг).
9-р зураг. Шороон ба шороон-чулуун боомт ба тэдгээрийн буурь дахь шүүрэлтийн хэв гажилт.
а-үелсэн буурь дахь нэг төрлийн боомт; б-хадан буурь дээрхи шороо-чулуун боомт; А,Б-буурийн холбоосгүй ба холбоост хөрсний хослол; В-налуугаар урсац гарах нөхцөлд хөрсний нурах муж; Je,max-доод бьефийн усны түвшинд урсац шүүрч гарах бүс дэхь түрэлтийн тооцоот (хамгийн их) градиент; a-ядроны доод налуугийн налсан өнцөг; Jp, Jc, Ju, Ji, Jrun -угаагдал, авцалдааны усны идэгдэл, нурах хэсэг, шүүрүүлд шүүрэлтийн урсац орох, давалгааны үйлчлэлээс урвуу шүүр дэхь лугшилтын зохих түрэлтийн градиентүүд.
Нэг төрлийн биш буюу ялгамжит геологийн бүтэцтэй буурьт энэ пунктед заагдсан шүүрэлтийн урсацын параметрийг эдгээр онцлогуудыг тооцож тодорхойлно.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт барих гэсгэлэн шороон боомтын шүүрэлтийн шүүрэлтийн тооцоог хийж гүйцэтгэхдээ шүүрэлтийн урсацын заагдсан параметрийг боомтыг барих ба ашиглах явцад түүний буурь ба биед хөлдүү хөрсний бүсийн хилийн өөрчлөлтийг тооцож тодорхойлно.
5.5. Боомтын биеийн мөн шүүрэлтийн эсрэг байгууламжийн шүүрэлтийн бат бэх чанарт барилгад үйлчилж буй түрэлтийн градиент, барилга ба түүний буурийн хүчдэл хэв-гажилтын төлөв байдал, барих арга ба ашиглах нөхцөл, хийцийн онцлогийг тооцож хөрсний туршилтын судалгаа ба зохих тооцооны үндсэн дээр үнлэнэ.
Шүүрэлтийн бат бэхийн тооцоог боомтонд үйлчилж буй хамгийн их түрэлтийг үндэс болгон гүйцэтгэнэ.
Шүүрэлтийн бат бэхэд үнэлэлт өгөхөд доорхи нөхцөл биелж байх ёстой.
Jest,m £ (5)
энд Jest,m – шүүрэлтийн тооцоот мужид үйлчилж буй түрэлтийн дундаж градиент;
Jcr,m — түрэлтийн дундаж критик градиент, барилгын ашиглалтын бодит нөхцлийг хариуцах нөхцлөөр хөрсний судалгааны үндсэн дээр авна. Урьдчилсан тооцоонд зохих судалгаа байхгүй нөхцөлд Jcr,m-ийн холбогдлыг бэлэн байгаа аналогоор буюу 8-р хүснэгтээр авна;
gn -чухал барилга байгууламжийн найдварын итгэлцүүр БНбД 33-01-03-ээр тодорхойлно.
8-р хүснэгт
Хөрс
|
Хөрсний дундаж критик градиент Jcr,m
|
||
Понур
|
экран ба ядро
|
Боомтын бие ба овоолго
|
|
Шавар, шаварбетон
|
15
|
12
|
8 - 2
|
Шавранцар
|
10
|
8
|
4 - 1,5
|
Элсэрхэг
|
3
|
2
|
2 - 1
|
Элс:
|
|
|
|
Дунд зэргийн ширхэгтэй
|
—
|
—
|
1
|
Жижиг ширхэгтэй
|
—
|
—
|
0,75
|
Тайлбар. Шороон боомтын бие буюу овоолгын шүүрэлтийн бат бэхийг шалгахдаа налуугийн тогтворшлын тооцоо хийх зориулалтын хөндлөн профильд хийж гүйцэтгэнэ.
Шүүрэлтийн бат бэхийг шалгасны дүнд боомтын хийц, заримдаа шүүрүүлийн байрлалыг тодотгон нарийвчлана.
Дундаж критик градиентын холбогдлыг хөрсний физик-механикийн шинж, түүнийг овоолох аргаас хамааруулан авах ба Jcr,m –ийн холбогдлыг арай нягт хөрсөнд хамааруулна.
5.6. Урвуу шүүр,шүүрүүл ба завсрын үеийн зураг төсөл зохиохдоо:
а) Урвуу шүүрээр хамгаалж буй хөрсний тооцоот параметрийг (мөхлөгийн бүрэлдэхүүн, нягтшил, сүвэрхэг чанар шүүрэлтийн итгэлцүүр г.м) тогтоох, тэдгээрийн угаагдлын бат бэх чанарыг үнэлэх ба хүнхэр үүсгэгч хэсгүүдийн тооцоот хэмжээ ба хамгаалах хөрсний нүх сүвийн голчийг (da ба da,max) түүний бүрэлдэхүүн ба шүүрэлтийн урсацын нөхцлөөс хамааруулан тодорхойлох;
б) Зохиомлоор гаргаж авсан (дайрган, үрлэн шаар г.м) буюу ердийн карьерын хөрсийг сонгох, тэдгээрийг урвуу шүүрийг байгуулахад ашиглах;
в) Урвуу шүүрийн эхний үеийн мөхлөгийн бүрэлдэхүүн ба дараагийн үеүдийг (хэрэв энэ нь зайлшгүй бол) урьд нь сонгосон ердийн карьерын буюу зохиомол материалаар сонгож авах;
г) Урвуу шүүрийн хөрс ба урвуу шүүрийг хамгаалах хөрсний тогтворжилт ба угаагдлын бат бэхийг шалгах;
д) Урвуу шүүрийн үеүдийн тоо ба зузааныг тогтоох;
е) Үеүдийн зузаан, мөхлөгийн бүрэлдэхүүнд гажилтын зөвшөөрөгдөх хэмжээ ба шилжилтийн үе буюу шүүрүүлд тэдгээрийг байрлуулахад шүүрийн хөрсний нягтыг тогтоовол зохино.
5.7. Урвуу шүүр, шүүрүүл ба шилжилтийн үед шүүрийн материалын зөвшөөрөгдөх олон мөхлөгийн итгэлцүүр k60,10 нь дараахь нөхцлийг хангах ёстой.
а) Хэрэв хамгаалалтын хөрс угаагдалгүй бутархай бол,
k60,10 £ (20 - 25),
Энд: бага утгыг шүүрийн нягтруулсан хэсгүүдтэй элсэнцэр ба
хайрган хөрсөнд, их утгыг дайрган хөрсөнд авна;
б) Хэрэв хамгаалалтын хөрс угаагдалтай бутархай бол:
k60,10 £ 15
в) Хэрэв хамгаалалтын хөрс шаварлаг, уян хатан чанарын тоо Ip ³ 0,07 (үндэслэлээр Ip ³ 0,05байна) бол:
k60,10 £ 50
k60,10 £ 50 томъёог шүүрүүлийн урвуу шүүрт, мөн боомтын шилжилтийн үед хэрэглэж болно.
Боомтын шилжилтын үе 3м-ээс их зузаантай бол k60,10-ийн холбогдлыг 50-иас (зохих үндэслэлээр) ихээр авна;
г) Сүвэрхэг бетоноор айгуулсан шүүрт,
k60,10 £ 12;
д) Материалыг ус уруу асгах замаар гүйцэтгэсэн шүүрт,
k60,10 £ 10. байна.
Энд: k60,10 = d60 : d10 (6)
d60 ,d10 — хөрсний бүлэглэлийн хэмжээ, түүний масс, арай жижиг бүлэглэлийн массын хамт хөрсний нийт массын 60 ба 10% -болно.
k60,10 £ 10 итгэлцүүртэй материалаар хийсэн шүүрт үеүдийн зузааныг 2.70-р заалтын дагуу сонгоно. Харин k60,10 > 10 итгэлцүүртэй материалаар хийсэн шүүрт үеүдийн зузааныг шүүрийн үеүдийг тарааж тэгшлэх, асгах, тээвэрлэхэд шүүрийн материалын ялгарлыг тооцож туршлагын асгалтын үр дүнгээр сонгоно.
5.8. Овоолгод том хэмхдэст хөрсийг байрлуулхад шүүрэлтийн эсрэг призмд шилжилтийн үе буюу урвуу шүүрийг байгуулхаас татгалзах нь зохих үндэслэл байвал зөвшөөрнө.
5.9. Шороон урвуу шүүрийн оронд зохих үндэслэлээр урвуу шүүрийг сүвэрхэг бетон ба бусад төрлийн сүвэрхэг материалаар хийхийг зөвшөөрнө.
5.10. Бүх ангиллын шороон боомтын налуугийн тогтворшлын тооцоог шилжилтын дугуй цилиндрийн гадаргууд хийж гүйцэтгэнэ. Барилгын бие буюу буурьт сулавтар бүс бат бэхийн шинж чанараар доогуур хөрсний үе давхрага байхад хамгаалалтын үе буюу экраны тогтворшилд үнэлэлт өгөхдөө шилжилтийн чөлөөт гадаргууд тооцоог хийж гүйцэтгэнэ. Тооцоонд барилга ба түүний буурийн төвөгтэй төлөв байдлыг харгалзан нуралтын призм ба түүний элементүүдийн тэнцвэрт нөхцлийг хангахуйц аргыг ашиглана.
Боомтын хийц ба тухайн геологийн тодорхой нөхцөлд зохицуулан зохих үндэслэлтэй практикаар шалгагдсан тооцооны хялбарчилсан аргыг ашиглана. Нэг төрлийн үзүүлэлттэй хөрс ба шүүрэлтийн хүч байхгүй нөхцөлд нуралтын цул призмийн багцаалсан аргыг ашиглана. Мөн тэр нөхцөлд налуугийн хавтгай гадаргуу ба холбоосгүй хөрсөнд материалын дотоод үрэлтийн итгэлцүүрийг налуугийн хэмжээтэй харьцуулж түүний гадаргуу дээрхи хөрсний (частицы) бага эзлэхүүний тогтворжилтонд хангалттай дүгнэлт өгнө. I ба II ангиллын боомтын налуугийн тогтворжилтын тооцоонд 5-р хавсралтын зөвлөмжинд заасан аргыг хэрэглэнэ.
Барилга уур-амьсгалын хойд бүс нутагт баригдах бүх ангиллын шороон боомтын налуугийн тогтворжилтын тооцоонд хязгаарын төлөв байдалд байгаа нуралтын призм ба түүний элементүүдийн тэнцвэрийн нөхцлийг хангах аргыг ашиглан боомт ба түүний буурийн хөрсний хүчдэлийн болон температурын төлөв байдлыг тооцож үзнэ.
Боомтын налуугийн тогтворжилт нь эсэргүүцлийн ерөнхийлөн дүгнэсэн туйлын сөрөг хүчийг шилжүүлэх идэвхит хүчинд харьцуулсан хамгийн бага харьцаагаар тодорхойлогдох нуралтын призмийн аюултай хэсгийг олж шилжих боломжтой гадаргуугаар шалгагдсан байх ёстой.
5.11. Боомтын налуугийн тогтворжилтын хэмжүүр нь дараахь тэнцэтгэл бишийг (нилээд аюул бүхийн уралтын призмд) баримтлагдана.
(7)
Энд: F-gf ачааллаар найдваршлын итгэлцүүрийг тооцож тодорхойлогдох ерөнхийлөн дүгнэсэн хүчний үйлчлэлийн тооцоот холбогдол (налуугийн тогтворжилтын тооцооны аргаас хамааран F-идэвхит хүчний тэнцүү үйлчлэгч буюу шилжилтийн гадаргуун тэнхлэгтэй харьцангуй эдгээр хүчнүүдийн момент)
R-"барилга-буурь" системийн нэгтгэсэн даацын чадварын тооцоот холбогдол, хөрсний аюулгүй gg, итгэлцүүрүүдийг тооцож тодорхойлох өөрөөр хэлбэл тухайн гадаргуугаар шилжилтийн туйлын эсэргүүцлийн хүчнүүдийн нэгтгэсэн тоцоот холбогдол;
gf , gn, gfc ‑ БНбД 33-01-01-ээр тодорхойлох ачааллын найдваржилт, хариуцлага бүхий барилгын, ачааллын хослол тооцсон итгэлцүүр;
gg - БНбД 33-04-08-ээр (боловсруулалтын шатанд) тодорхойлох хөрсний найдваржилтын итгэлцүүр;
gc - ажлын нөхцлийн итгэлцүүр.
Шилжилтийн аюултай гадаргууг эрж хайхад тогтворжилтын итгэлцүүрийн ks хамаарлыг ашиглана.
(8)
Тооцоогоор тодорхойлсон тогтворжилтын итгэлцүүрийн холбогдол ачааллын зохих хослолд холбогдлоос 10 %-иас их байж болохгүй. Хэрэв энэ нь барилгын онцлогоор нөхцөлдөөгүй бол.
gn , gc ба gfc итгэлцүүрийн тоон холбогдлыг 9-11-р хүснэгтэнд үзүүлсэн болно.
9-р хүснэгт
Барилгын ангилал
|
I
|
II
|
III
|
IV
|
gn-ийн холбогдол
|
1,25
|
1,20
|
1,15
|
1,10
|
10-р хүснэгт
Ачааллын хослол
|
Үндсэн
|
Онцгой
|
Барилгын хугацаа
|
gfc-ийн холбогдол
|
1,00
|
0,90
|
0,95
|
11-р хүснэгт
Тооцооны арга
|
Тэнцвэрт нөхцлийг хангах
|
Хялбарчилсан
|
gc-ийн холбогдол
|
1,00
|
0,95
|
5.12. Боомтын налуугийн тогтворжилтын тооцоонд дараахь нөхцлүүдийг авч үзнэ.
Доод налууд:
а) Тооцооны эхний нөхцөл (үндсэн): дээд бьефт- хэвийн тогтсон түвшин, боомтын биед-тогтворжсон шүүрэлт, доод бьефт устай бол түүний гүнийг хэвийн тогтсон түвшинд байж болох хэмжээгээр авах ба 0,2hi –ээс ихгүй байна. hi — налуугийн өндөр
б) Ил задгай ус хаюуртай (хаалтгүй) тооцооны хоёр дахь нөхцөл (үндсэн): тогтсон түвшин ба доод хашицын (бьефийн) түвшинг ачаалал ба үйлчлэлийн үндсэн хослолд хамаарах хамгийн их зарцуулгаар тодорхойлно;
в) Тооцооны гуравдахь нөхцөл (онцгой): дээд бьефт тогтсон сүр түвшин, доод бьефт усны гүнийг сүр түвшинд харгалзах хамгийн их холбогдлоор авна.
Дээд налууд:
а) Тооцооны эхний нөхцөл (үндсэн): үйлчлэлийн үндсэн хослолд хамаарах, боломжит хамгийн их хурдаар хамгийн их зарцуулгыг өнгөрүүлэхтэй уялдуулан хиймэл нуурын хэвийн тогтсон түвшнээс доош усны түвшний хамгийн их бууралт, гэхдээ тогтворжоогүй шүүрэлтийн, шүүрэлтийн хүчийг тооцоно;
б) Тооцооны хоёрдахь нөхцөл (барилгыг барих үед): Дээд бьеф дахь усны түвшин хамгийн нам тэмдэгтэйгээр тодорхойлогдох ба 0,2hi-ээс ихгүй байна. hi — налуугийн өндөр. Боомтын бие дэхь хөрсний усны түвшинг тогтворжсон гэж үзнэ;
в) Тооцооны гуравдахь нөхцөл (онцгой): Дээд бьефийн усны түвшинг боломжийн хамгийн их хурдтайгаар хиймэл нуурын сүр түвшинээс доош хамгийн их боломжийн хэмжээгээр бууруулах, гэхдээ тогтворжоогүй шүүрэлтийн, шүүрэлтийн хүчийг тооцоно.
Тайлбар: 1. Давалгаа сарниулах налуутай шороон боомтын тогтворжилтын тооцоог давалгааны үйлчлэлийг тооцон хийх хэрэгтэй. (6-р хавсралтын зөвлөмжийн дагуу).
2. Шороон хурдас боомтын налуугийн тогтворжилтын тооцоонд боомтыг угаах үед түүний байрлалыг төлөвлөхөд цөөрмөөс шүүрэх шүүрэлт ба налуугийн хөрсний усанд ханасан (барилгыг барих үеийн тооцооны нөхцөл) байдлыг заавал тооцоно.
3. Газар хөдлөлтийн бүс нутагт боомтын налуугийн тогтворжилтын тооцоонд чичирхийлэлийн үйлчлэлийг БНбД 22-01-01*/2006-ын дагуу тооцно.
Боомтын дээд налуугийн тогтворжилтыг чичирхийлэлийн үйлчлэлийн нөхцөлд хиймэл нуурын усны түвшний хөдлөшгүй эзлэхүүний түвшинээс доош ашиглалтын хамгийн бага түвшин хүртэл хурдан буурах нөхцөл, мөн хэвийн тогтсон түвшин хир удаан үргэлжлэх нөхцлийг шалгана.(Эсвэл үндсэн үйлчлэлд хамаарах зарцуулгыг өнгөрүүлэхтэй уялдсан тогтсон түвшин)
4. Хэрэв боомт ба түүний буурийн холбоост хөрсний бэхжилт барилгыг барьж дуусах хугацаанд дуусахгүй бол налуугийн тогтворжилтын тооцоонд сүвэрхэг даралтыг барилгын ба ашиглалтын нөхцөлд аль алинд нь тооцно.
5. Хөрсөөр хийсэн экрантай боомтонд боомтын налуу дээрхи экраны тогтворжилт ба экраны бэхэлгээний тогтворыг тооцоолох хэрэгтэй. Боомт ба экраны авцалдах гадаргуун хэсгийн шилжилт буюу экраны бэхэлгээний бат бэхийн тодорхойломжийг экраны хөрсний адил авна.
6. Шаварлаг хөрсөн ядротой шороон хурдас боомтын хажуугийн овоолгын тогтворын тооцоог ядроны бэхжилтийн үеийн сүвэрхэг даралтыг тооцож (барилгыг барих үеийн тооцооны нөхцөл) гүйцэтгэнэ.
5.13. Боомтын налуугийн тогворжилтын тооцоонд III ба IV ангиллын боомтын биеийн хөрсний бат бэхийн үзүүлэлтийг тогтмолоор авах ба харин I ба II ангилалд гадаргуун шилжилт явагдах бүсэд хөрсний температурын ба хүчдэлийн төлөв байдлаас хамааруулан хувьсах байдлаар авна.
5.14. Шороон боомтын бие ба буурийн түүний хүчдэл-хэв гажилтын ба температурын төлөв байдлыг боомтын налуугийн тогтворын тооцоо, усыг тогтоох элементийн буурьтай нийлэх хэсэгт шүүрэлтийн бат бэх чанар, усыг тогтоох элементүүдийн ан цавд тэсвэртэй чанарыг шалгах, хөрсөн биш шүүрэлтийн эсрэг байгууламжийн бат бэх чанар, бодит судалгаа явуулах үеийн боомтын ажиллагааны дүн шинжилгээ, мөн түүнчлэн боомтын материалыг сонгох зэрэгт тооцоно.
5.15. I ба II ангиллын боомтын хүчдэл-хэв гажилтын төлөв байдлын тооцоонд одометр ба стабилометрээр хөрсний сорьцыг шалган туршиж хэв гажилтын параметрийг тодорхойлох нөхцөлд хязгаарын төлөв байдал дахь уян налархай хэв гажилтыг тооцсон шугаман биш загварыг хэрэглэнэ. Тэгэхдээ сорьцын хэмжээ нь боомтын бие ба буурийн хөрсний мөхлөгийн бүрэлдэхүүнд нийцэх ёстой. Том ширхэгтэй хөрсөнд загвар хөрсийг ашиглахыг зөвшөөрөх ба тооцоонд боомтыг барих ээлж, хиймэл нуурыг дүүргэх хурд зэргийг заавал тооцоно. Харин барилга-уур амьсгалын хойд бүс нутагт барих боомтод боомтын бие ба буурийн хөлдөлт ба гэсэлтийн дэс дарааллыг тооцоно.
III ба IV ангиллын боомтын тооцоог биеийн шугаман хэв гажилтын загвараар хийхийг зөвшөөрнө.
5.16. Боомтын бие ба буурийн суултын тооцоог боомтын барилгажилтын шаардлагат өндрийг тодорхойлох мөн түүнчлэн боомтыг барьж байгуулах ажлын багтаамжийг нарийвчлахын тулд хийнэ. Хурдас боомтын барилгажилтын өндрийг БНбД 3.02.01-90-ийн шаардлагын дагуу тогтоогдсон угаах явцад барилгын биед нягтруулах хөрсний нөөцөөс хамааралгүйгээр 5.17, 5.18 заалт ба энэ заалтын шаардлагын дагуу тодорхойлно. Боомтын суултын тооцоог төрөл бүрийн материалаар барьсан боомтын элементэд (ядро,экран,призм г.м) нэвтэрсэн хэд хэдэн босоогийн тодорхой хөндлөн огтлол бүрт хийнэ.
Боомтын бие ба буурийн суултын тооцоонд БНбД 33-04-08 (боловсруулалтын явцад) ба БНбД 2.02.01-94-ийн шаардлагыг баримтлана.
5.17. I ба II ангиллын боомтын суултын тооцоо ба тэдгээрийн хугацааны өөрчлөлтийг боомтын хүч-хэв гажилтын төлөв байдлыг тооцож хөрсний агших чанарын туршилтын судалгааны дүнгийн үндсэн дээр хийж явуулах хэрэгтэй. Сүвэрхэг даралт, хөрсний гулсалт түүний цөмрөлт ба ашиглалтын үед чийгшил нэмэгдхэд хөөж тэлэхийг тэдгээрийн байхаас хамааруулан заавал тооцно.
Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт барих боомтын хүч-хэв гажилтын төлөв байдлыг боомт ба түүний буурийн хөрсний температурын горимыг тооцож тодорхойлно. III ба IV ангиллын боомтонд суултын тооцоог ойролцоо хамаарлаар БНбД 33-04-08 (боловсруулалтын явцад) хэв гажилтын модулийн холбогдлыг ашиглан хийхийг зөвшөөрнө.
5.18. Сүвэрхэг даралтыг тооцоонд сүвэрхэг даралт u –г үйлчилж буй хүчдэл s -ийн хамгийн их холбогдолд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох сүвэрхэг даралтын итгэлцүүр ru,max –ийн хамгийн их холбогдол нь сүвэрхэг даралтын итгэлцүүрийн норматив холбогдлоос (run = 0,1) давсан нөхцөлд тооцох хэрэгтэй; ru,max –ын холбогдлыг ruc –ийн тодорхой холбогдлыг ашиглан томъёогоор тодорхойлно.
ru,max = ruc ruo (9)
Энд: ruc -далд системийн схемээр тодорхойлогдох сүвэрхэг даралтын итгэлцүүр (хөрснөөс урсч гарах усыг тооцохгүй),
ruo -ил задгай схемээр тодорхойлогдох сүвэрхэг даралтын итгэлцүүр(хөрснөөс урсан гарч буй усыг тооцсон)
ruc ба ruo –ийн холбогдлыг 1-р хавсралтын зөвлөмжийн графикаар тогтооно.
5.19. Боомтын хэвтээ чиглэлийн шилжилтийг тэдгээрийн чийгшил нэмэгдэхэд хөрсний агших чанарын өөрчлөлтийг тооцсон хүчитгэсэн-гажилттай төлөв байдлыг тооцоолох замаар харин барилга-уур амьсгалын хойд бүс нутагт тэдгээрийн температур чийгшлийн төлөв байдлын өөрчлөлтөөр тодорхойлно.
II ‑ IV ангиллын боомтонд хэвтээ чиглэлийн шилжилтэнд төсөөтэй нөхцөлд баригдсан ижилхэн хийцтэй боомттой жиших үндсэн дээр үнэлэлт өгнө. Боомтын хярын хэвтээ чиглэлийн шилжилтийг урьдчилсан үнэлгээнд хиймэл нуурыг дүүргэсний дараа хярын суулттай тэнцүүгээр авна.
5.20. Халхавч (экран) буюу зүрхэвчтэй (ядротой) боомтын төсөл зохиохдоо эргийн ташуугийн хэв гажилтыг заавал тооцох хэрэгтэй.
Зүрхэвч (экран) хүчитгэсэн-гажилттай төлөв байдлыг буурьт байгууламжийн тулах схем ба хэв гажилтын заадсаар огтлоос хийх, халхавч (экран)-ийн гадаргуугаар хөрсний үрэлтийг тооцоно.
5.21. БНбД 33-05-08-ын (боловсруулалтын явцад) шаардлагын дагуу боомтын налуугийн бэхэлгээний хавтанг мөс ба давалгааны даралтын үйлчлэлээр бат бэх чанарыг нь шалгана.
5.22. Шороон боомтын ба шороо-чулуун боомтын усыг тогтоон барих элементүүдийн ан цавын тэсвэрлэх чадварыг тэдгээрийн хүчитгэсэн хэв гажилтын байдлыг тооцоолох замаар тодорхойлно. Гэхдээ сүвэрхэг даралтыг I ба II ангиллын боомтонд боомтын бие ба суурийн тогтсон хөрсний шинж чанартай уялдуулан гулсалт ба агших чанарын өөрчлөлтөөр тооцох хэрэгтэй. Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт боомтын хүчитгэсэн-хэв гажилтын төлөв байдлын тооцоог барилгын явцад температур-чийгшлийн байдлын өөрчлөлтийг заавал тооцож гүйцэтгэнэ.
5.23. Барилга-уур амьсгалын хойд бүс нутагт шороон боомтын төсөл зохиохдоо дараахь зүйлсийг баримтална. Үүнд:
Гэссэн хөрстэй боомтонд:
Боомтын (квазистационарны) температурын төлөв байдал тогтох хүртэл дурын өгөгдсөн хугацаанд боомтын бие, буурь, эрэгтэй нийлэх хэсэгт гэссэн ба хөлдүү хөрсний бүсийн хилийн байрлалыг тодорхойлж барилгыг барих ба ашиглалтын явцад температурын горимын тооцоог хийх;
Бие ба буурьт цэвдгийн халхавчтай хөлдүү хөрстэй боомтонд:
Улирлын ажиллагаатай хөргөх төхөөрөмжийн эхний ба дараагийн улирлын ажиллагааны хөлдөөгч зурвас үе буюу улирлын ажиллагаатай байгууламжийн шугаман системийн эргэн тойронд үүссэн цэвдгийн халхавчын зузааны тооцоог хийх;
Гэссэн ба хөлдүү хөрстэй боомтонд:
Боомтын ойролцоо квазистационарный төлөв байдал тогтох хүртэл хугацаанд доод хашиц (бьеф) дэхь гольдрил ба усан сангийн эрэг хөвөө ба ёроолын температурын горимын тооцоог хийх;
1-р хавсралт (Зөвлөмжийн )
СҮВЭРХЭГ ДАРАЛТЫГ ЗАЙЛШГҮЙ ТООЦОХ НӨХЦӨЛ
1. Шороон боомтын бие ба буурийн хэв гажилтын тооцоонд мөн түүний тогтворжилтыг тодорхойлоход, хэрэв сүвэрхэг даралтын ru,max итгэлцүүр нь боомтыг барьж дуусах үед боомтын бие ба түүний буурийн аль нэг хэсэгт run –хэмжигдэхүүнээс их байвал сүвэрхэг даралтыг заавал тооцох хэрэгтэй.
Дээр заасан нөхцлийг дараахь хэмжүүрээр тодорхойлно.
ru,max = ruc ruo
2.
ruc –хэмжигдэхүүнийг хэвтээ талбайн дээр орших хөрсний даралттай тэнцүү хүчдэл s ба П параметрээс хамааруулан 1-р зурагт үзүүлсэн графикаар олно.
ruc –хэмжигдэхүүнийг хэвтээ талбайн дээр орших хөрсний даралттай тэнцүү хүчдэл s ба П параметрээс хамааруулан 1-р зурагт үзүүлсэн графикаар олно.
1-р зураг. Сүвэрхэг даралтын ruc итгэлцүүрийг тодорхойлох номограмм
П параметрийг хөрсний чийгшлийн байдлын эхний холбогдол Sr,in ба харьцаагаар 2-р зурагт үзүүлсэн графикаар тодорхойлно. Энд: ein — cүвэрхэгшлийн итгэлцүүрийн анхны утга; аmax — компрессионы хамаарлаар олсон нягтралын итгэлцүүрийн хамгийн их утга.
2-р зураг. П параметрийг тодорхойлох номограмм
3. ruo хэмжигдэхүүнийг бэхэжлийн зэргийн итгэлцүүр -ээс хамааруулан 3-р зурагт үзүүлсэн графикаар тодорхойлно.
,
Энд:cv,min - бэхжилтийн итгэлцүүрийн хамгийн бага утга;
t - ачаалал s хамгийн их холбогдол smax өсөх хугацаа (4-р зураг , а, б);
d = h (4-р зураг, a); (4-р зураг, б);
t - боомтыг барих хугацаа (4-р зураг, в, г);
(4-р зураг, в);
(4-р зураг, г);
3-р зураг. -ээс сүвэрхэг даралтын итгэлцүүр ruo хамаарах график
4.
ru,max – хэмжигдэхүүнд үнэлэлт өгөхдөө эхлээд ruc –ийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв ruc £ run бол сүвэрхэг даралтыг тооцохгүй.
ru,max – хэмжигдэхүүнд үнэлэлт өгөхдөө эхлээд ruc –ийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв ruc £ run бол сүвэрхэг даралтыг тооцохгүй.
4-р зураг. Сүвэрхэг даралтын ruo итгэлцүүрийг тодорхойлох төрөл бүрийн нөхцөл
а- ус нэвтрүүлэхгүй давхрага дээрх үе; б-шүүрүүл дэхь давхрага; в-нэг төрлийн боомт; г-шороо-чулуун боомтын зүрхэвч (ядро); 1-ачаалал; 2-буурь; 3-шүүрүүл; 4-зүрхэвч (ядро); 5-ус нэвтрүүлэхгүй давхрага.
ruc > run, байх нөхцөлд ruo хэмжигдэхүүнийг заавал тодорхойлно. Харин дараа нь ru,max = ruc ruo гэж олно.
cv,min хэмжигдэхүүнийг заавал тодорхойлно.
5. Нэг төрлийн биш хөрстэй нөхцөлд Sr,in ба а-гийн хамгийн их хэмжигдэхүүнтэй хөрсний үзүүлэлтийг тооцоонд авна.
БАРИЛГЫГ БАРИХ БА АШИГЛАХ ҮЕД БАРИЛГЫН БА БУУРИЙН ТӨЛӨВ
БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТ
1. I-III ангиллын боомтын төсөлд ашиглалтын үед барилгыг барих явцад барилгын ба тэдгээрийн буурийн төлөв байдал ба ажиллагааны бодит байдалд ажиглалт явуулхын тулд хяналт хэмжилтийн аппаратурыг заавал байрлуулхаар тусгах ба эдгээр ажиглалтын үр дүнг обьектын найдвартай эсэхийг үнэлэх, согогийг тухайн үед илрүүлэх, ослыг арилгах засварын арга хэмжээг төлөвлөх ба ашиглалтын нөхцлийг сайжруулахад ашиглана. Бодит байдлын ажиглалт нь хяналтын ба тусгай төрлийн байж болно.
2. Хяналтын бодит ажиглалтыг боомт ба буурийн ажлын үндсэн параметрийг судлах тэдгээрийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ба ашиглалтын найдвартай байдалд үнэлэлт өгөх зорилгоор хийж явуулна. Хяналтын ажиглалтын бүрэлдэхүүн ба багтаамжийг боомтын ангилал, түүний хийцийн онцлог, геологийн, цэвдгийн тогтоцын, гидрогеологийн, уур-амьсгалын, чичирхийллийн нөхцөл, мөн түүнчлэн барих нөхцөл ба ашиглалтын шаардлагаас хамааруулан тогтооно. Ажиглалтаар доорхи зүйлсийг тодорхойлно. Үүнд:
а) Дээд ба доод хашицийн (бьефийн) усны түвшний тэмдэгт;
б) Боомтын бие ба эрэгт буурцын гадаргын байрлал;
в) Шүүрэлтийн эсрэг байгууламж ба шүүрүүлийн ажлын чанар;
г) Боомт ба түүний бууриар мөн түүнчлэн эргээр ба боомт бетон барилгатай нийлэх газраар шүүрч буй усны зарцуулга;
д) Шүүрсэн усны температур ба булингаршил, зайлшгүй нөхцөлд түүний химийн бүрэлдэхүүн;
е) Боомтын бие ба буурийн шаварлаг элемент дэхь сүвэрхэг даралт;
ж) Боомтын бие, буурь ба эргийн нийлэх хэсгийн суулт;
з) Шүүрэлтийн эсрэг байгууламж ба тавцан, хярын хэвтээ чиглэлийн шилжилт;
и) Боомтын бие, шүүрэлтийн эсрэг байгууламж, мөн буурь дахь хэв гажилт ба хүчдэл;
к) Чичирхийлэлийн хэлбэлзэл;
л) Мөсний үйлчлэл зэрэг болно.
Хяналтын ажиглалтын бүрэлдэхүүнд боомтын хяр ба налуугийн хэсэг газрын хэв гажилт ба бэхэлгээний байдал, ус хаях суваг, шүүрсэн усны гаралтыг тодруулах, эрэг ба налуугийн усанд идэгдэх, тошин илрэх, шүүрүүлийн шуудуу лай ба өвс ургамалд дарагдах байдалд системтэй нүдэн баримжааны ажиглалтыг оруулбал зохино.
Барилга-уур амьсгаын хойд бүс нутагт дээр заасан ажиглалтын бүрэлдэхүүний зэрэгцээ усан сангийн ёроолын үе дэхь температурыг оролцуулан дээд хашиц (бьеф) дэхь усны температур ба боомтын буурь ба хөрсний температурыг тодорхойлох мөн түүнчлэн улирлын ажиллагаатай хөргөх байгууламжийн байдал ба ажиллагаанд нь ажиглалт хийвэл зохино.
3. IV ангиллын боомт ба тэдгээрийн буурьт иж бүрэн нүдэн баримжааны ажиглалт хийхээр төлөвлөнө. Багажны тусламжтай хийх ажиглалтыг шүүрэлтийн зарцуулга ба буурийн гадаргуун байрлал, суулт, шилжилтийн талаархи ажиглалтаар хязгаарлаж болно.
4. Тусгай бодит зүйлийн ажиглалтыг зохих үндэслэлийн дагуу (загварчлалын судалгаа болон) тооцооны үр дүн ба аргыг нарийвчлах өгөгдлийг гарган авах ба үйлдвэрлэлийн ажлыг явуулах арга, хийцийн шийдлийн үндэслэл ба боомтын ашиглалтын нөхцлийг сайжруулах зорилгоор хийнэ.
5. Боомтын ажиглалтын төсөлд дараахь зүйлийг оруулбал зохино. Үүнд:
а) Ажиглалтын ажлын зорилго, зорилт, бүрэлдэхүүн, багтаамж, нэр төрөл, хугацаа заасан аргачлал, ба хянах-хэмжих багаж хэрэгслийн техникийн үзүүлэлт зэргийг өгүүлсэн программ;
б) Боомт, буурь, эрэгт нийлэх хэсэг ба зарим элементүүдэд хянах-хэмжих багаж хэрэгслийг байрлуулах ба угсрах, кабелийн шугамыг залгах- салгах ба тавих, хэмжлэгийн удирдлагын байгууламжийн ажлын зураг ба ерөнхий схемүүд;
в) Хянах-хэмжих багаж хэрэгслийг байрлуулхад эд ангийн чигжээс ба угсралтын хэрэгслийг ажлын зургууд;
г) Байрлуулж буй хянах-хэмжих багаж хэрэгслийн хоёрдохь багажийн, туслах төхөөрөмжийн, кабель шугамын түүвэр;
д) Хянах-хэмжих багаж хэрэгсэл, кабелийн шугамыг тавих ба удирдлагын төхөөрөмжийг байрлуулах заавар;
е) Багаж хэрэгсэл, туслах төхөөрөмж, кабелийн бүтээгдэхүүн, ажиглалт явуулах, боловсруулалт ба үр дүнд нь шинжилгээ хийх ажлын төсөв;
Багаж хэрэгслийн тоо тэдгээрийн боомтын бие, буурь, эрэгт нийлж буй хэсэг ба барилгын зарим элементүүдийн нэр төрлийг судалгааны ба ажиглалтын ажлын багтаамж ба зорилт, бүрэлдэхүүнээс хамааруулан тогтооно. Тэгэхдээ бүх ажиглалтыг автоматжуулхыг эрмэлзэх хэрэгтэй.
6. Зураг төсөлд, барилгыг барих болон ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн ба түүний буурийн төлөв байдал ба ажиллагаанд хийх бодит ажиглалтыг явуулах үечлэл ба материал боловсруулалтын цэгцтэй тавих шаардлагыг оруулбал зохино.
7. Бүх ангиллын боомтын тооцоонд бодит ажиглалтаар хянаж буй боомт ба түүний буурийн төлөв байдлын параметрийн хязгаарын зөвшөөрөх холбогдлыг тогтоож өгнө. Параметрийн хязгаарын зөвшөөрөх холбогдлыг зураг төсөлд тусгай хүснэгтийн хэлбэрээр оруулж өгнө.
8. Боомтын төлөв байдлын параметрийн хязгаарын зөвшөөрөх холбогдлыг ачааллын үндсэн ба онцгой хослолын тооцоот холбогдолтой тэнцүүгээр авах ба барилгыг барих ба ашиглах явцад нарийвчлана.
3-р хавсралт (Зөвлөмжийн)
ШОРООН ХУРДАС БООМТЫГ БАРИХ ҮЕИЙН ХӨРСНИЙ
УГААГДАХ НОРМЫН ТООЦОО
Шороон барилгыг угаах сонгосон технологийг тооцож карьерийн хөрсний (ухлагын хөрс) бүрэлдэхүүний үзүүлэлтээр угаагдах нормыг тогтооно.
Карьерийн элсэнцэр ба элс-хайрган хөрсийг угаах технологи ба тэдгээрийн мөхлөг хэмжлийн бүрэлдэхүүний үзүүлэлтээс хамааруулан таван хэсэгт хуваана. (Хүснэгтийг үз).
Хөрсний хэсгийн дугаар
|
Хөрс
|
Угаах технологийн хэлбэр
|
Хөрсний бүрэлдэхүүнд байгаа бүлэглэлийн агууламж, %
|
|
k60,10
|
d90,
мм
|
|
d=0,25 ‑ 0,10 мм
|
d > 2 мм
|
||||||
1
|
Хайргатай олон янзын мөхлөгт элс
|
Технологийн цөөрөмтэй хоёр талын
|
<50
|
>5
|
>1
|
2,5—300
|
>2
|
2
|
Дунд зэргийн мөхлөгт элс
|
Ижил
|
<50
|
<5
|
>1
|
<5
|
<2
|
3
|
Жижиг мөхлөгт элс
|
»
|
>50
|
‑
|
‑
|
<5
|
‑
|
4
|
Нарийн мөхлөгт ба тоосорхог элс
|
»
|
<50*
|
‑
|
<1
|
>5*
|
‑
|
5
|
Хайргатай олон янзын мөхлөгт элс, дунд зэргийн ба жижиг мөхлөгт элс
|
Односторонний со свободным откосом
|
‑
|
‑
|
‑
|
‑
|
‑
|
* Ихэнх нөхцөлд.
Барилгыг угаах сонгосон технологи ба хөрсний хэсэг бүрд угаагдах нормыг (УХ) угааж буй барилгын эзлэхүүнд ногдох хувиар дараахь томъёогоор тодорхойлно.
1-р хэсэг: Хайргатай олон янзын мөхлөгт элс, хоёр талын угаалт:
НО = 0,1 [d = 0,25 — 0,10 мм]% + 0,35 [d = 0,10 — 0,05 мм]% +
+ 0,9 [d = 0,05 — 0,01 мм]% + 0,9 [d = 0,01 — 0,005мм]% + 1 [d < 0,005 мм]%;
2-р хэсэг: Дунд зэргийн мөхлөгт элс, хоёр талын угалт:
НО = 0,025 [d = 0,25 — 0,10 мм]% + 0,35 [d = 0,10 — 0,05 мм]% + 0,8 [d = 0,05 — 0,01 мм]% + 1 [d < 0,01 мм]%;
3-р хэсэг: Жижиг мөхлөгт элс, хоёр талын угаалт:
НО = 0,05 [d = 0,25 — 0,10 мм]% + 0,3 [d = 0,10 — 0,05 мм]% +
+ 0,9 [d = 0,05 — 0,01 мм]% + 1 [d < 0,01 мм]%;
4-р хэсэг: Нарийн мөхлөгт ба тоосорхог элс, хоёр талын угаалт:
НО = 0,11 [d = 0,10 — 0,05 мм]% + 0,5 [d = 0,05 — 0,01 мм]% +
+ 0,6 [d = 0,01 — 0,005мм]% + 0,9 [d < 0,005 мм]%;
5-р хэсэг: Олон янзын мөхлөгт,дунд зэргийн мөхлөгт, жижиг мөхлөгт элс, чөлөөт налуутай нэг талын угаалт:
НО = 0,15 [d = 0,25 — 0,10 мм]% + 0,5 [d = 0,10 — 0,05 мм]% +
+ 0,9 [d = 0,05 — 0,01 мм]% + 1 [d < 0,01 мм]%;
Тайлбар: 1. Угаагдах хөрсийг нарийн мөхлөгт ба тоосорхог хөрстэй нэг талын угаалттай үед мөн далангаар хаших байгууламжгүйгээр хөрсийг угаахад туршлагын угаалтын үр дүн буюу жишилтийн аргыг ашиглан барилгыг угаах технологийн бүдүүвчийн зураг төслөөр тогтооно.
2. Хэрэв зураг төслөөр барилгын угаалтанд карьерын хөрсийг буюу урьдчилан хуулалтын үеийг зайлуулахгүйгээр ашигтай ухлагын хөрсийг ашиглах боломжтой гэж тогтоогдсон нөхцөлд дундчилсан мөхлөг хэмжлийн бүрэлдэхүүээр угаагдах нормыг тодорхойлох ба гадаргуугаас мөргөцөгийн хормой хүртэлх карьерын (ухлагын) нийт зузаанаар тогтооно.
4-р хавсралт(Зөвлөмжийн)
БООМТЫН ХӨНДЛӨН ОГТЛОЛ ДАХЬ УГААГДСАН ХӨРСНИЙ ДУНДЧИЛСАН МӨХЛӨГИЙН БҮРЭЛДЭХҮҮН БА БҮЛЭГЛЭЛИЙН БҮСИЙН ХИЛ ХЯЗГААРЫН ТООЦОО
1. Хөндлөн огтлол дахь угаагдсан хөрсний дундчилсан мөхлөгийн бүрэлдэхүүн ба бүлэглэлийн бүсийн хил хязгаарын тооцоог нэг төрлийн биш боомтонд хийж гүйцэтгэнэ.
Хөрсний бүлэглэлт гэдэг нь: хурдас боомтын хийцийн үндэс болдог процесс бөгөөд налуугийн угаалтын уртын дагуу бүхэллэгээр хөрсний мөхлөг задарч угаагдсан хөрсний дундаж бүхэллэг хуваарьлах пульпа дамжуулагчийн пульпыг асгаж буй газраас холдох тусам аажмаар багасна.
2. Шаварлаг ба тоосорхог бүлэг агуулсан (3-р хэсгийн 3-р зургийн в-г үз) элсэнцэр-хайрган хөрсөөр угаагдаж байгаа нэг төрлийн биш боомтын бүлэглэлийн бүсийн хил хязгаарын тооцоог доорхи томъёогоор хийнэ.
Боомтын налуугаас хажуугийн бүсийн дотор талын хязгаар хүртэлх зай X1-г
(1)
энд: — Карьерийн хөрсний бүрэлдэхүүнд агуулагдсан 2мм-ээс томоохон бүх бүлэг хэсгүүд, %;
L — налуугаас боомтын тэнхлэг хүртэлх зай;
Боомтын налуугаас зүрхэвчний (ядроны) хил хүртэлх зай X2
(2)
энд — карьерийн хөрсний бүрэлдэхүүнд агуулагдсан 0,1мм-ээс томоохон бүх бүлэг хэсгүүд, %.
3. Элсэнцэр-хайрган хөрсөөр угаагдаж байгаа (3-р хэсэг, 3-р зургийн г-г үз) төвийн бүстэй нэг төрлийн биш боомтонд, боомтын налуугаас төвийн бүсийн хил хүртэлх зай X3 –г томъёогоор тодорхойлно.
(3)
энд — карьерийн хөрсний бүрэлдэхүүнд агуулагдсан 0.25мм-ээс томоохон бүх бүлэг хэсгүүд, %.
2 ба 3-р заалтын тайлбар: Тооцоонд карьерийн хөрсний дундчилсан бүрэлдэхүүнийг авна.
4. Бүлэглэлийн ялгарсан бүсийн хязгаарт угаагдсан хөрсний дундчилсан мөхлөгийн бүрэлдэхүүийг төрөл бүрийн боомтын угаалтын геотехникийн хяналтын өгөгдлийг боловсруулсан үр дүнгээр байгуулсан график -аар тодорхойно.(1-5-р зураг),
энд — өчүүхэн хэсгүүдийн бүрдүүлэгчид байх хувь.
— угаагдсан хөрсний өчүүхэн хэсгүүдийг бүрдүүлэгчийн бүхэллэг.
— карьерийн хөрсний дундаж жигнэсэн бүхэллэг:
, (4)
энд — карьерийн хөрсний бүрэлдэхүүнд i-ийн стандартын бүлгийн бүхэллэгийн арифметикийн дундаж утга;
— i-ийн стандартын бүлэгт байх хувь;
90 — карьерийн хөрсний бүрэлдэхүүнд тооцогдох бүлэг хэсгүүдийн нийт агуулга.
1-р зураг. хамаарлын график. Нэг төрлийн элсэнцэр боомт
2-р зураг. хамаарлын график. Төвдөө элсэнцэр хөрстэй жижиг ширхэгт элсэнцэр-хайрган хөрснөөс тогтсон нэг төрлийн биш боомт
I – хажуугийн бүс; II – төвийн бүс
3-р зураг. хамаарлын график. Төвдөө элсэнцэр хөрстэй том ширхэгт элсэнцэр-хайрган хөрснөөс тогтсон нэг төрлийн биш боомт
I хажуугийн бүс; II – төвийн бүс
4-р зураг. хамаарлын график. 30м-ээс бага өндөртэй зүрхэвчтэй (ядротой) хайрган боомт. I – хажуугийн бүс; II – зүрхэвч (ядро)
5-р зураг. хамаарлын график. 30м-ээс их өндөртэй зүрхэвчтэй (ядротой) хайрган боомт.
I — хажуугийн бүс; II — завсрын бүс; III — зүрхэвч (ядро)
Тайлбар. -г тооцоолход -аас бүр жижиг -аас бүр том бүх бүлгүүд хаягдана. ба -карьерийн хөрсний бүрэлдэхүүнд массын 5 и 95 %-ийн хангамшилд тохирох өчүүхэн хэсгийн бүхэллэг.
— харьцааг янз бүрийн хангамшилтай (10 %, 20 %,...) графикийн дундчилсан муруйнаас авна. di (d10, d20,...) хэмжигдэхүүнийг тухайн харьцааг өгөгдсөн хэмжигдэхүүн -оор үржүүлсэн томъёогоор тодорхойлно.
(5)
Тодорхойлсон di –ийн холбогдлын тусламжтай бүс тус бүрээр угаагдсан хөрсний бүрэлдэхүүн, мөхлөгийн муруйг байгуулна.
5-р хавсралт (Зөвлөмжийн)
ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛИЙН ТАШУУ ХҮЧНИЙ АРГААР ХИЙХ НАЛУУГИЙН ТОГТВОРЖИЛТЫН ТООЦОО
Энэхүү норм, нормативын баримт бичгийн 5.10 заалтын дагуу шороон боомтын налуугийн тогтворжилтын тооцооны зөвлөмж болгож буй аргад хязгаарын төлөв байдалд буй тэнцвэрийн нөхцлийг хангах шилжилтийн чөлөөтэй буюу дугуй цилиндр гадаргуутай ба нуралтын призмийн босоо элементүүдэд хуваагдахыг баримтлах аргууд багтана. Тийм байхад нуралтын призмийн элементүүдийн хоорон дахь харилцан үйлчлэлийн налуугийн хүчнүүдийн таамаглал дээр үндэслэсэн аргуудыг ашиглах боломжтой. Эдгээр хүчнүүдийн налсан өнцөг b -г хязгаарын төлөв байдалд нуралтын призмийн тэнцвэрийн нөхцлөөр тодорхойлох ба энэ нь хөрсний бат бэхийн үзүүлэлтийн tgj, с-ийн тооцоот холбогдлоос критик холбогдол tgjk, сk. хүртэл пропорционалиар өөрчлөгдөнө.
Шилжилтийн чөлөөтэй гадаргуун нуралтын призмийн тогтворжилтыг үнэлэхдээ харилцан үйлчилж буй хүчнүүдийн чиглэлийн дагуу эсэргүүцлийн хүч RE ба тэнцүү үйлчлэгч идэвхит FE хүчний проекцийг жишиж үзнэ.
Шилжилтийн дугуй цилиндр гадаргууд шилжилтийн гадаргуун тэнхлэгтэй харьцангуй эдгээр тэнцүү үйлчлэгч Fo, Ro хүчнүүдийн момент, мөн тэдгээрийн проекцийг харьцуулан үзнэ.
Нуралтын призмын тогтворжилтын хэмжүүрийг дараахь харьцаагаар илэрхийлнэ.
(1)
энд ‑ барилгын ачааллын хослол, ажлын нөхцөл, хариуцлагын найдваржилтын итгэлцүүрүүд.
Хэрэв шилжилтийн аюул ихтэй гадаргуутай нуралтын призмийн тогтворжилт хангагдсан бол налууг тогтвортой гэж үзнэ.
Тэнцүү үйлчлэгчдийн проекцийг нуралтын призмийн элементүүдийн тэнцвэрт нөхцлөөс хамааруулан томъёогоор тодорхойлно. (схемийг үз)
(2)
энд Q = qdx — нуралтын призмийн элементэд үйлчилж буй идэвхит хүчнүүдийн тэнцүү үйлчлэгч
d — Q хүч босоо чиглэлээс хазайх өнцөг.
а — шилжилтийн гадаргуун элементийн хэвтээ хавтгайд налсан өнцөг.
С = cds — шилжилтийн гадаргуун элементэд үйлчилж буй холбоос хүч.
Нуралтын призмийн элементэд үйчилж буй хүчнүүдийн бүдүүвч
Тэнцүү үйлчлэгч хүчнүүдийн моментыг томъёогоор тодорхойлно.
(3)
энд r — шилжилтийн гадаргуун радиус
b — шилжилтийн гадаргуугаас Q хүч байрласан цэг хүртэлх зай.
b өнцгийг хоёр нөхцөл хоёуланд нь ойролцоо хамаарлаар тодорхойлно.
(4)
Шилжилтийн дугуй цилиндр гадаргуун налуугийн тогтворжилтыг (2) буюу (3)-р томъёогоор шалгана. ба — харьцаа нь янз бүрийн механикын ойлголт. Иймд түүгээр тогтворжилтыг үнэлхэд янз бүр гарна. Гэхдээ эдгээр үнэлгээ нь = 1 ба < 1,3 ойролцоо байхад тохьрох бөгөөд тиймээс налуугийн тогтворжилтын талаархи эргэцүүлсэн бодолд зөрчил үүсэхгүй. Хэрэв тогтворжилтын түгээмэл үнэлгээнд харьцааг авах өөрөөр хэлбэл байх бат бэхийн үзүү Ro = Fo ба RE = FE тийм холбогдлыг сонгоход, хоёр аргад хоёуланд нь тооцооны үр дүн адил байна.
Тийм тооцоо нь b өнцгийг зөвөөр тодорхойлход хяналт болох, өөрөөр хэлбэл шилжилтийн нилээд аюултай гадаргууд олсон хязгаарын төлөв байдалд нуралтын призмийн тэнцвэрт нөхцлийг биелүүлнэ.
Налууд шингэж буй усны нөлөөг хоёр аргаар тооцно:
а) Нэгдүгээрт— элемент бүрийн хэмжээнд хөрсний жинг түүний капилляр өргөтийг тооцож тодорхойлох ба харин элементийн хүрээгээр (налуугийн гадаргуу, шилжилтийн гадаргуу ба элементүүдийг хооронд нь хуваах хавтгайгаар) усны даралтыг шүүрэлтийн тооцоогоор тодорхойлно;
б) Хоёрдугаарт — элементийн хөрсний жинг түүний усаар хөвүүлэх нөхцлийг тооцож тодорхойлох ба түүний гадаргуун түвшин дэхь хөрсөнд капиллярын хүч үйлчлэх бөгөөд усанд ханасан хөрсний элементийн эзлэхүүнд тооцоогоор тодорхойлох шүүрэлтийн хүч үйлчилнэ.
Хоёр арга хоёулаа мэдээж, ижил үр дүн өгөх ба бэхжилт нь дуусаагүй хөрсийг оролцуулан тогтворжоогүй шүүрэлтэнд ихээр хэрэглэгдэнэ. Идэвхит хүч FE ба идэвхит момент Fо –г тооцоолход хуваах хавтгайгаар усны даралтыг тооцохгүй, тэдний нийлбэр тэгтэй тэнцүү байна. Fо –г тооцоолход, мөн шилжилтийн дугуй цилиндр гадаргуугаар усны даралтыг тооцохгүй байж болох ба түүний момент тэгтэй тэнцүү болно. Налууд газар хөдлөлтийн үйлчлэлийн нөлөөг элемент бүрийн хэмжээнд налуугийн гадаргуу дээрх усны даралтын өөрчлөлт ба хөрсний элемент бүрийн усаар ханасан байдлыг тооцож түүний эзлэхүүнд үйлчилж буй эзлэхүүний чичирхийллийн хүчний хэлбэрээр БНбД 22-01-01*/2006-ээр тодорхойлно.Хэрвээ тэдгээр нь статикийнхаас ялгаатай байвал хөрсний бат бэхийн динамикийн үзүүлэлтийг газар хөдлөлтийн үйлчлэлийн нөлөөг тооцсон налуугийн тооцоонд оруулан тооцоно. Чичирхийллийн түлхэлтийн улмаас үүсэх илүүдэл сүвэрхэг даралтыг зохих нөхцөлд тооцоно. Газар хөдлөлтийн үйлчлэл нь онцгой ачаалалд хамаарах ба тэдгээрийн тооцоонд бусад онцгой ачааллыг оруулахгүй.
6-р хавсралт (Зөвлөмжийн)
"ДИНАМИКИЙН ТЭНЦВЭРТ ПРОФИЛЬ"-той элсэнцэр хӨрсӨӨр барьсан боомтын дАвАЛГААНЫ ҮйлЧлэлд тогтвортой бэхлээгҮй налуугийн хэмжээг тодорхойлох.
Элсэнцэр хөрсөөр барьсан боомтын бэхлээгүй налуугийн профилийн давалгааны үйлчлэлд динамикын хувьд тогтвортой параметрийн урьдчилсан үнэлгээг "динамикын тэнцвэрт профилийн" доорхи томъёогоор хийж гүйцэтгэнэ.
(1)
энд m — налуугийн итгэлцүүр
mо — боомтын биеийн усан доорхи хөрсний ердийн налуугийн итгэлцүүр;
hcdl — давалгааны тооцоот өндөр, м;
l — давалгааны тооцоот урт, м;
do — боомтын биеийн хөрсний өчүүхэн хэсгийн дундчилсан диаметр, м;
(2)
энд di — бүлэг хэсгийн хэмжээ, м;
рi — бүлэг хэсгийн хувь, массын %-иар;
kl — итгэлцүүр, усан сангийн (буюу голын) усны тооцоот түвшинээс давалгааны (h2) угаах үйлчлэлийн дээд хил хүртэлх налуугийн хаялганы усан доорхи хэсэгт kl = 0,37 гэж авна. (h2)-ийг томъёогоор тодорхойлно.
(3)
БНбД 33-05-08-аар (боловсруулалтын явцад) тодорхойлох давалгааны өргөлтийн өндрөөс хамаарах усны тооцоот түвшинээс давалгааны хамаарах (h2) угаах үйлчлэлийн дээд хил хүртэлх налуугийн хаялганы уснаас дээшх хэсэгт kl = 0,17 гэж авна. Ойролцоо тооцоонд h2 = 05 hcdl гэж авна. (зураг үз)
Элсэнцэр боомтын бэхлээгүй дээд налуугийн хэмжээг тодорхойлох.
1- усны тооцоот түвшин; 2-kl = 0,37 байх налуугийн хэсэг; 3- kl = 0,17 байх налуугийн хэсэг;
Тайлбар: 1. Динамикын хувьд тогтвортой налуугийн хэмжээг тодорхойлоход давалгааны ташуу(далиу) ойртолтоос усан идэгдэх нөлөө, ялангуяа ойртолтын өнцөг a = 45—57° байхад хүчтэй илэрдгийг заавал тооцоно.
2. Давалгааны ба салхины үйлчлэл нь ойролцоо, ижил нөхцөлд нэг адил хөрсөөр барьсан бэхэлгээгүй налуутай шороон барилгын ашиглалтын үр дүнгийн үндсэн дээр барилгын профилийг лабораторын буюу бодит судалгааны өгөгдлөөр заавал тодотгоно.
7-р хавсралт (Заавал мөрдөх)
БАРИЛГА-УУР АМЬСГАЛЫН ХОЙД БҮСЭД УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИНД ХЭРЭГЛЭХ НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Барилгыг барих I зарчим - боомтын буурийн мөнхийн хөлдүү хөрс нь түүний барилгыг барих ба ашиглах явцад хөлдүү төлөв байдалд үлдэнэ. Харин боомтын ба түүний буурийн шүүрэлтийн эсрэг байгууламжийн гэссэн хөрсийг усан сангийн усаар дүүргэх хүртэл хөлдөөх ба ашиглалтын үед хөлдүү байдалд хэвээр үлдэнэ.
Барилгыг барих II зарчим - боомтыг барих ба ашиглах явцад буурийн мөнхийн хөлдүү хөрсийг гэсгээх буюу усан сангийн усаар дүүргэх хүртэл тэдгээрийг зохиомлоор өгөгдсөн гүнд гэсгээхийг зөвшөөрнө.
Хөлдүү хөрстэй боомт - түүний буурийн ба шүүрэлтийн эсрэг байгууламжийн усыг үл нэвтрүүлэх чадварыг хөлдүү төлөв байдалтай хөрсөөр хангагддаг боомт
Гэссэн хөрстэй боомт - боомтын бие ба буурийн хөрс эсрэг температуртай байх буюу заримдаа хөлдүү байдалд орших ба боомтын бие ба буурьт, эсвэл зөвхөн боомтын шүүрэлтийн урсацыг байхад зөвшөөрнө.
Гэссэн хөлдүү хөрстэй боомт - боомтын түрэлт хүлээж авах зарим хэсгийг барилгын янз бүрийн зарчмаар барьна. Боомтын хөлдүү ба гэссэн хэсгүүдийн хоорондохь холболтыг хөлдөөх байгууламжийг ашиглах замаар гүйцэтгэнэ.
Талик (гэсгэлэн) - мөнхийн хөлдүү чулуулгийн цулд байрласан эсрэг температуртай уулын чулуулгын хэсэг.
Голын гэсгэлэн - хөлдүү чулуулгаар хүрээлэгдсэн голын гольдрол доорхи чулуулгын гэсгэлэн бүс
Нэвт гарсан гэсгэлэн - урсгал усны буурийн мөнхийн хөлдүү хөрсний бүх зуузаанаар нэвтрэн гарсан байх ба хөлдүүгийн доорхи гэссэн чулуулагтай нийлсэн байна.
Хөлдүүгийн халхавч (хөшиг) - механикийн ачааллыг тэсвэрлэх чадвартай ба усыг үл нэвтрүүлдэг, гэссэн хөрсний цулд хөлдөөх байгууламжийн тусламжтай бий болгосон мөсжсөн хөрстэй хана
Хөлдүүгийн дүүжин маягийн халхавч - доод хэсэг нь мөнхийн хөлдүү хөрсний дээд талын ирмэгтэй нийлээгүй халхавч
Хөлдүүгийн битүү халхавч - буурийн мөнхийн хөлдүү хөрсний зузаан үетэй нийлсэн халхавч
Хөлдөөх систем - боомтын бие ба эсвэл буурьт хөрсийг хөргөх ба хөлдөөх зориулалтаар суурилуулсан ганц нэг буюу нэгдсэн бүлэг хөлдөөх байгууламжаас тогтсон иж бүрдэл
Улирлын ажиллагаатай хөргөх төхөөрөмж - агаарын ердийн температуртай хөрсийг хөргөх ба хөлдөөхийн тулд хэрэглэгддэг янз бүрийн төрлийн дулаан солилцооны төхөөрөмж.
8-р хавсралт (Зөвлөмжийн)
ХӨРСНИЙ ДУЛААН ФИЗИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
1. Хөрсний дулаан физикийн үзүүлэлтийг (дулаан дамжуулалт l ба эзлэхүүний дулаан багтаамж С) MNS ISO 11464 ба бусад холбогдох стандартуудын дагуу туршилтын замаар тодорхойлно.
2. II - IV ангиллын барилгын ба тэдгээрийн буурийн температурын төлөв байдлын тооцоонд мөн түүнчлэн дулаан техникийн үзүүлэлтийн тооцоот холбогдлыг БНбД 2.02.01-94-ын заавал мөрдөх 1-р хавсралтын 3-р хүснэгтээр авна.
3. Боомтын шүүрэлтийн эсрэг байгууламжинд байрлуулах элсэрхэг-шавранцар хөрсөнд бат бэхийн ба чийгшлийн ижил хэмжигдэхүүнтэй дулаан физикийн тооцоот холбогдлыг БНбД 33-04-08-ийн (боловсруулалтын шатанд) 1-р хавсралтын 3-р хүснэгтээр, харин зохистой чийгшилтэй ба овоолсон хөрсний бат бэхийн их холбогдолд энэхүү барилгын норм ба дүрмийн 1-р хүснэгтээр тус тус авна.
4. Элсэрхэг-шавранцар дүүргэгчтэй үйрмэг-хайрган хөрс томоохон хэсгүүдтэй (2мм-ээс их голчтой) Рk = 0,1-1,0 агуулсан хөрсний хольцтой ба масст оролцсон том хэмхдэст Рk > 0,1 агуулгатай элсэрхэг-шавранцар хөрсний дулаан физикийн үзүүлэлтийн тооцоот холбогдлыг энэ хавсралтын 2-р хүснэгтээр авна.
5. Боомтын биед байрлуулж ашиглах Na ба Са-ийн хлоридын давсжилтай зохиомол хөрс ба хөрсний хольцын дулаан физикийн үзүүлэлтийг энэ хавсралтын 3-р хүснэгтээр авна.
1-р хүснэгт
Нягт (хуурай хөрсний) rdf, т/м3
|
Хөрсний төрөл
|
||||||
Гэссэн
|
Хөлдүү
|
||||||
Нийлбэр чийгшил, Wtot, нэгжийн хувиар
|
Дулаан дамжуулалт, lth Вт/(мЧ°С) [ккал/(мЧцЧ°С)]
|
Дулаан багтаамшил Cth Дж/(м3Ч°С)10-6 [ккал/(м3Ч°С)]
|
Нягт (хуурай хөрсний) rdf, т/м3
|
Нийлбэр чийгшил Wtot, нэгжийн хувиар
|
Дулаан дамжуулалт , lth Вт/(мЧ°С) [ккал/(мЧцЧ°С)]
|
Дулаан багтаамшил,Cth Дж/(м3Ч°С)
10-6 [ккал/(м3Ч°С)]
|
|
‑
|
‑
|
‑
|
‑
|
1.7
|
0.03
|
0.56 (0.51)
|
1.35 (320)
|
1.8
|
0.02
|
0.47 (0.41)
|
1.40 (330)
|
‑
|
‑
|
‑
|
‑
|
2.2
|
0.03
|
1.13 (0.98)
|
2.30 (550)
|
2.2
|
0.03
|
1.14 (0.98)
|
2.05 (490)
|
‑
|
‑
|
‑
|
‑
|
1.6
|
0.06
|
0.52 (0.44)
|
1.35 (320)
|
1.9
|
0.08
|
1.13 (0.98)
|
2.15(510)
|
1.9
|
0.07
|
0.92 (0.79)
|
2.20 (525)
|
2.1
|
0.08
|
1.18 (1.02)
|
2.50 (595)
|
2.1
|
0.08
|
1.26 (1.08)
|
2.25 (535)
|
2.2
|
0.07
|
1.87 (1.61)
|
2.50 (595)
|
2.2
|
0.07
|
1.09 (0.94)
|
1.80 (420)
|
1.6
|
0.12
|
0.63 (0.54)
|
2.05 (490)
|
1.6
|
0.11
|
0.54 (0.49)
|
1.80 (420)
|
1.8
|
0.12
|
0.85 (0.73)
|
2.30 (550)
|
1.8
|
0.12
|
0.78 (0.67)
|
2.20 (525)
|
2.2
|
0.12
|
1.55 (1.33)
|
3.00 (715)
|
2.2
|
0.13
|
0.84 (0.72)
|
2.75 (655)
|
1.6
|
0.13
|
0.68 (0.58)
|
2.15 (510)
|
1.6
|
0.13
|
0.76 (0.66)
|
1.75 (420)
|
1.8
|
0.13
|
1.02 (0.87)
|
2.30 (550)
|
1.8
|
0.13
|
1.12 (0.97)
|
2.35 (560)
|
2.0
|
0.13
|
1.31 (1.12)
|
3.05 (725)
|
2.0
|
0.13
|
1.37 (1.14)
|
2.55 (610)
|
1.6
|
0.19
|
1.09 (0.93)
|
2.80 (665)
|
1.6
|
0.19
|
1.09 (0.94)
|
2.25 (535)
|
1.8
|
0.19
|
1.31 (1.13)
|
3.00 (715)
|
1.8
|
0.19
|
1.20 (1.03)
|
2.30 (550)
|
1.9
|
0.19
|
1.82 (1.39)
|
3.20 (760)
|
1.9
|
0.19
|
1.35 (1.16)
|
2.70 (645)
|
1.6
|
0.23
|
1.21 (1.04)
|
3.15 (750)
|
1.6
|
0.24
|
1.05 (0.91)
|
2.30 (550)
|
1.8
|
0.24
|
1.56 (1.35)
|
3.35 (795)
|
1.8
|
0.24
|
1.20 (1.03)
|
2.35 (560)
|
2-р Хүснэгт
d > 2мм томоохон хэсгүүдийн агууламж, rk
нэгжийн хувиар
|
Хуурай хөрсний нягт r, т/м3
|
Хөрсний нийлбэр чийгшил Wtot нэгжийн хувиар
|
хөрсний дулаан дамжуулалт , Вт/(мЧ°С) [ккал/(мЧцЧ°С)]
|
Хөрсний эзлэхүүний дулаан багтаамшил, Дж/(м3Ч°С)10-6 [ккал/(м3Ч°С)]
|
||
lth
|
lf
|
Cth
|
Cf
|
|||
0.10
|
1.60
1.60
1.60
1.60
1.60
|
0.04
0.08
0.13
0.16
0.21
|
0.40 (0.34)
0.63 (0.55)
0.88 (0.76)
1.19 (1.02)
1.20 (1.03)
|
0.48 (0.41)
0.63 (0.54)
0.74 (0.64)
1.26 (1.09)
1.28 (1.10)
|
1.53 (365)
1.86 (444)
2.37 (565)
2.54 (605)
3.32 (790)
|
1.03 (244)
1.59 (380)
1.60 (380)
1.95 (465)
2.30 (550)
|
0.20
|
1.60
1.60
1.60
|
0.12
0.16
0.21
|
0.83 (0.72)
0.88 (0.76)
1.11 (0.96)
|
0.77 (0.66)
1.04 (0.90)
1.27 (1.09)
|
2.32 (550)
2.42 (580)
3.10 (740)
|
1.51 (360)
1.93 (460)
1.97 (470)
|
0.30
|
1.60
1.60
1.60
1.60
|
0.05
0.08
0.14
0.22
|
0.44 (0.38)
0.65 (0.56)
0.81 (0.70)
1.08 (0.93)
|
0.38 (0.33)
0.59 (0.51)
‑
‑
|
1.60 (380)
2.05 (485)
2.25 (535)
2.80 (660)
|
0.87 (205)
1.40 (340)
‑
‑
|
0.45
|
1.60
1.60
1.60
1.80
|
0.04
0.12
0.16
0.20
|
0.36 (0.31)
0.65 (0.56)
0.81 (0.70)
1.13 (0.97)
|
0.33 (0.28)
0.72 (0.62)
0.76 (0.66)
1.13 (0.97)
|
1.38 (330)
2.18 (520)
2.18 (520)
3.18 (760)
|
1.21 (290)
1.48 (350)
1.64 (390)
2.43 (580)
|
0.60
|
1.60
2.00
1.80
|
0.12
0.16
0.20
|
0.80 (0.69)
1.63 (1.41)
1.70 (1.47)
|
0.85 (0.73)
1.66 (1.43)
1.64 (1.41)
|
2.13 (730)
2.66 (635)
3.18 (760)
|
1.42 (340)
2.27 (540)
2.50 (600)
|
0.70
|
1.70
1.60
1.60
1.85
1.85
|
0.04
0.08
0.12
0.16
0.17
|
0.37 (0.32)
0.49 (0.42)
0.92 (0.79)
1.51 (1.30)
1.63 (1.41)
|
0.55 (0.77)
0.65 (0.56)
0.77 (0.66)
1.45 (1.25)
1.70 (1.74)
|
1.63 (390)
1.87 (445)
2.11 (500)
2.50 (600)
3.01 (720)
|
1.16 (280)
1.59 (380)
1.61 (385)
2.10 (500)
2.38 (550)
|
0.85
|
1.60
1.60
1.70
1.85
1.80
|
0.04
0.09
0.12
0.16
0.17
|
0.36 (0.31)
0.71 (0.61)
1.00 (0.86)
1.77 (1.53)
1.80 (1.55)
|
0.41 (0.35)
0.59 (0.51)
0.97 (0.84)
‑
1.51 (1.30)
|
1.44 (345)
1.91 (450)
2.25 (540)
2.74 (650)
3.11 (740)
|
0.93 (220)
1.53 (364)
1.35 (321)
2.31 (550)
2,23 (530)
|
1.00
|
1.60
1.60
1.60
1.60
1.60
|
0.04
0.09
0.12
0.16
0.21
|
0.42 (0.36)
0.88 (0.76)
1.01 (0.87)
1.07 (0.92)
1.35 (1.16)
|
0.42 (0.36)
0.80 (0.69)
1.05 (0.91)
1.49 (1.28)
1.64 (1.40)
|
1.50 (360)
1.98 (470)
2.09 (500)
2.28 (540)
2.88 (690)
|
0,88 (210)
1,47 (350)
1,60 (380)
2,12 (510)
2,10 (500)
|
Хүснэгтэнд байгаа тэмдэглэгээ: .
lth; lf — гэсгэлэн ба хөлдүү хөрсний дулаан дамжуулалт;
Cth; Cf — гэсгэлэн ба хөлдүү хөрсний эзлэхүүний дулаан багтаамшил.
3-р Хүснэгт
А. Nа –н хлоридын давсжилт
0.04
|
1.55
1.80
1.90
1.60
1.80
1.95
1.60
1.80
1.55
|
0.13
0.13
0.13
0.19
0.19
0.19
0.22
0.22
0.26
|
0.90 (0.78)
0.99 (0.85)
1.20 (1.03)
1.08 (0.93)
1.27 (1.09)
1.43 (1.23)
1.19 (1.03)
1.44 (1.24)
1.28 (1.10)
|
0.70 (0.60)
0.86 (0.74)
1.06 (0.91)
1.12 (0.97)
1.04 (0.90)
1.24 (1.07)
1.24 (1.07)
1.26 (1.08)
1.15 (1.03)
|
2.45 (580)
2.95 (700)
3.20 (760)
2.50 (595)
2.95 (702)
3.30 (785)
2.65 (630)
3.35 (800)
3.10 (740)
|
1.55 (370)
1.80 (430)
2.05 (490)
2.50 (595)
2.80 (665)
3.00 (715)
2.60 (705)
2.40 (570)
2.95 (705)
|
0.16
|
1.60
1.80
2.00
1.60
1.85
1.95
1.60
1.70
1.80
1.60
|
0.13
0.13
0.13
0.17
0.17
0.17
0.21
0.20
0.20
0.25
|
0.97 (0.84)
1.14 (0.98)
1.40 (1.21)
1.00 (0.86)
1.19 (1.03)
1.51 (1.30)
1.16 (1.00)
1.27 (1.09)
1.55 (1.34)
1.24 (1.07)
|
0.78 (0.67)
1.04 (0.89)
1.28 (1.10)
0.83 (0.72)
1.01 (0.87)
1.00 (0.86)
1.02 (0.88)
1.43 (1.23)
1.28 (1.10)
1.16 (1.00)
|
2.25 (535)
2.85 (680)
2.30 (550)
2.35 (560)
2.70 (645)
3.00 (715)
2.70 (645)
2.85 (680)
3.10 (740)
2.80 (665)
|
3.80 (905)
4.25 (1015)
4.45 (1060)
3.30 (785)
4.60 (1100)
4.55 (1085)
4.10 (975)
4.35 (1035)
5.70 (1360)
4.45 (1060)
|
0.26
|
1.60
1.80
2.00
1.60
1.80
2.00
1.60
1.80
1.60
|
0.13
0.13
0.13
0.17
0.16
0.17
0.19
0.19
0.21
|
0.86 (0.74)
1.08 (0.93)
1.27 (1.09)
0.93 (0.80)
1.12 (0.97)
1.38 (1.18)
1.01 (0.87)
1.30 (1.12)
1.21 (1.04)
|
0.91 (0.79)
0.92 (0.80)
1.16 (1.00)
0.72 (0.62)
1.05 (0.91)
1.06 (0.92)
1.01 (0.87)
1.11 (0.96)
0.94 (0.81)
|
2.15 (510)
2.50 (595)
2.85 (680)
2.35 (560)
2.70 (645)
3.05 (730)
2.65 (630)
3.05 (730)
2.85 (680)
|
1.95 (465)
1.95 (465)
2.10 (500)
1.70 (405)
2.30 (550)
2.35 (560)
2.05 (490)
2.20 (525)
2.75 (655)
|
Б. Ca-н хлоридын давсжилт
0.05
|
1.70
1.80
2.00
1.60
1.80
2.00
1.50
1.60
1.80
|
0.13
0.13
0.13
0.17
0.17
0.17
0.22
0.23
0.22
|
0.95 (0.82)
0.88 (0.76)
1.44 (1.24)
0.98 (0.85)
1.29 (1.11)
1.42 (1.22)
0.86 (0.75)
0.99 (0.85)
1.24 (1.07)
|
0.92 (0.79)
0.93 (0.80)
1.20 (1.03)
1.00 (0.86)
1.14 (0.98)
1.24 (1.07)
0.94 (0.81)
1.04 (0.90)
1.64 (1.41)
|
2.65 (630)
2.75 (655)
2.75 (655)
2.65 (630)
3.05 (725)
3.15 (750)
2.55 (610)
3.05 (730)
3.15 (750)
|
1.95 (465)
2.05 (490)
2.25 (535)
2.35 (560)
2.50 (595)
2.95 (700)
2.35 (560)
2.75 (655)
2.70 (645)
|
0.12
|
1.60
1.90
2.00
1.60
1.80
2.00
1.60
1.80
|
0.13
0.13
0.13
0.15
0.15
0.15
0.21
0.21
|
0.55 (0.47)
1.45 (1.25)
1.55 (1.34)
0.84 (0.72)
1.45 (1.25)
1.59 (1.37)
0.90 (0.78)
1.36 (1.17)
|
0.54 (0.47)
1.07 (0.92)
1.13 (0.97)
0.73 (0.63)
0.92 (0.79)
0.94 (0.81)
1.16 (1.00)
0.91 (0.79)
|
2.85 (680)
2.95 (705)
3.05 (725)
2.55 (610)
2.95 (705)
3.20 (760)
2.75 (665)
2.88 (690)
|
2.20 (525)
3.30 (785)
3.70 (880)
2.95 (700)
3.25 (775)
3.85 (915)
3.90 (930)
3.90 (930)
|
0.27
|
1.55
1.80
2.00
1.60
1.80
2.00
|
0.12
0.12
0.12
0.15
0.15
0.15
|
0.70 (0,60)
0.81 (0,70)
1.20 (1,03)
0.90 (0,78)
1.18 (1,02)
1.21 (1,04)
|
0.64 (0.55)
0.98 (0.84)
1.15 (0.99)
0.79 (0.68)
0.91 (0.78)
0.94 (0.81)
|
2.10 (500)
2.30 (550)
2.40 (570)
2.20 (525)
2.60 (620)
2.80 (665)
|
1.50 (360)
1.95 (465)
2.05 (490)
1.90 (450)
1.91 (455)
2.15 (510)
|
0.39
|
1.60
1.90
2.00
1.60
1.75
2.00
1.60
1.80
2.00
1.60
1.80
|
0.11
0.11
0.11
0.13
0.13
0.13
0.16
0.16
0.16
0.18
0.18
|
0.71 (0,61)
1.21 (1,04)
1.34 (1,16)
0.97 (0,84)
1.06 (0,91)
1.33 (1,15)
0.72 (0,62)
1.12 (0,96)
1.35 (1,16)
1.08 (0,93)
1.35 (1,16)
|
0.63 (0.54)
1.12 (0.96)
1.19 (1.03)
0.70 (0.60)
0.90 (0.78)
0.93 (0.80)
0.47 (0.41)
1.02 (0.87)
1.12 (0.96)
0.71 (0.61)
0.99 (0.85)
|
2.30 (545)
2.50 (595)
2.55 (610)
2.35 (560)
2.40 (570)
2.75 (655)
2.65 (630)
2.70 (645)
2.90 (690)
2.65 (630)
3.10 (740)
|
1.55 (370)
2.05 (490)
2.05 (490)
1.90 (450)
2.10 (500)
2.20 (525)
1.50 (360)
2.05 (490)
2.50 (595)
1.90 (450)
2.85 (680)
|
Хүснэгтэнд байгаа тэмдэглэгээ: .
lth; lf — гэссэн ба хөлдүү хөрсний дулаан дамжуулалт;
Cth; Cf — гэссэн ба хөлдүү хөрсний эзэлхүүний дулаан багтаамшил.
9-р хавсралт (Зөвлөмжийн)
ГАН ӨРЦТЭЙ (ДИАФРАГМУ) БООМТЫН ТӨСӨВ ЗОХИОХ
1. Ган өрцтэй шороон боомтыг барилга-уур амьсгалын хойд бүсэд зүрхэвч (ядро), халхавч (экран) ба урвуу шүүрийг барьж байгуулхад тохирох хөрс барилгын ойролцоо байхгүй, ихээхэн чийглэг уур амьсгалтай газар нутагт бусад бүх нөхцлүүдэд техник-эдийн засгийн зохих үндэслэлээр тэдгээр нь бусад төрлийн боомтуудаас давуу талтай байвал барьж байгуулна.
2. Ган өрцтэй (диафрагму) боомтыг чулуун хаялга, уулын цул, элсэнцэр, хайрган, хайргархаг, үүрмэг ба дайрган хөрсөөр барьж болно.
3. Ган өрцийг I - IV ангиллын боомтонд хэрэглэнэ.
4. Ган өрцийг боомтын биед хярын тэнхлэгийг дайрах хавтгайд буюу эсвэл түүний дээд ирмэгт босоогоор байрлуулна.
5. Ган өрцийг боомтын буурь ба эргийн налуутай холбохдоо битумын буюу бусад ус тусгаарлах материалаар тойруулан (периметрээр) хийсэн заадсыг өрцийн тулгуур элементийн дор байгуулж шууд бетон шүд, хавтан буюу цементацийн потернээр, эсвэл хэвтээ ачааллын үйлчлэлийн үед тулгуур хавтгайгаар өрцийн тулгуур байрнаас хөдлөх, мөн заадсын ус нэвтрүүлэлтийг хангах бусад аргуудаар гүйцэтгэнэ. Боомтонд барьсан (ус хаюур, ус хүлээн авагч г.м) бетон барилгатай ган өрцийг холбохдоо түүнийг эргийн бетон тулгуурт гүн бэхлэх, гэхдээ хэвтээ ачааллын үйлчлэлээр өрцийн шилжилт-(сунахгүй)-ийг хангахуйц эргийн тулгуураас түүнд ойролцоо газарт босоо хэв гажилтын заадас-компенсаторыг байгуулна.
6. Ган өрцийг 300-400 МПа бат бэхийн хязгаартай ба 20%-иас 30 %-ийн харьцангуй уртсалтай хольцгүй нүүрстөрөгчтэй гангаар хийнэ. Өрцөнд үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөр гадна агаарын хасах температур (хасах 40 °С ба түүнээс бага) удаан хугацаанд үйлчлэх нөхцөлд ВСт3Гпс2 буюу ВСт3ГпсЗ төрлийн намуун хайлалтын ганг хэрэглэнэ.
7. Ган өрцөнд хэв гажилтын босоо ба хэвтээ заадсыг хийхээр төлөвлөх ба байрлалыг нь зохих тооцоогоор тодорхойлно.
8. Өрцөнд хэв гажилтын босоо заадсын тоо ба байрлалыг буурийн геологийн тогтоц, хөндлүүрийн газарзүйн огтлолцол, боомтын биеийн хэсэгхэн газрын хэв гажилтыг тооцож гидростатикийн даралтын үйлчлэлээс түүний төлөвлөсөн хэвтээ шилжилтийн эпюрээс хамааруулан тогтооно. Буурийн гадаргуугийн огцом тохойрсон (дөрөлж, дов, канын эрэг г.м) хэсэгт мөн бетон барилгын эргийн тулгуурт өрцийг бэхлэх газарт болон хэв гажилтын чанараар эрс ялгаатай хөрснөөс тогтсон буурийн хэсгийн заагт өрцөнд босоо заадсыг заавал байгуулна.
9. Ган өрцөнд хэв гажилтын хэвтээ заадсын тоо ба байрлалыг өрцийн жингийн үйлчлэл ба тэдгээрийн суултын үед боомтын овоолгын хөрсний гадаргуутай үрэлт үүссэнээс шахалтанд өрцийн бат бэхийг хангах нөхцлөөс хамааруулан тооцоогоор тогтооно.
Өрц дэхь хүчдэл s -г томъёогоор тодорхойлно.
(1)
энд Q — өрцийн жин;
N — өрцөнд хөрсний үрэлтээс очих ачаалал;
Rу — урсамтгай чанарын хязгаараар шахалтанд ажиллах гангийн тооцоот эсэргүүцэл
— хариуцлагын найдваржилтын итгэлцүүр;
Aп — өрцийн хөндлөн огтлолын талбай (тооцоог боомтын нэгж уртад хийнэ).
Боомтын биеийн үрэлтээс х гүнд өрцөн дэхь ачааллыг түүний хөрсний хажуугийн даралт, ган ба хөрсний хоорондын үрэлтийн итгэлцүүрийн үржвэрээр тодорхойлно:
N1(x) = (r1l1 + r2l2 + r3)gf, (2)
Энд: r1; r2; r3 — ус ба боомтын дээд ба доод овоолгын хөрсний нягт;
l1 ба l2 — өрц дэхь боомтын овоолгын хөрсний хажуугийн даралтын итгэлцүүр;
g — хүндийн хүчний хурдатгал.
f — боомтын биеийн хөрс ган өрцийн гадаргуун хоорондын үрэлтийн итгэлцүүр;
х — боомтын хяраас тооцоот огтлолын байрласан гүн.
Боомтын хяраас эхний хэвтээ хэв гажилтын заадас хүртэлх зай х1 –ийг өгч Q(х1) ба N(х1)-г тодорхойлж мөн бат бэхийн (1) нөхцлөөр шалгана. Хоёрдугаар, гуравдугаар ба дараагийн бүх заадсуудын байрлалыг хn ба хn+1 ординаттай зэрэгцээ хоёр заадсын хооронд орших өрцийн хэсгийн хүчдэлийн төлөв байдлын дараалсан тооцоогоор тодорхойлно. Энэ нөхцөлд N(х) ачааллыг ялгавраар нь авна.
N(х) = N(х n+1) - N(хn). (3)
Өрцийн тулгуурын хэсэгт бүсийн хязгаарт түүний тохойролт нь , харьцаатай тэнцүү (1)-р томъёонд тулгуурын момент ба тулгуур бууриарх үрэлтийн хүчний нөлөөг тооцно (k — дэвсэлтийн итгэлцүүр, EI — өрцийн хөшүүн чанар).
Өрцийг хэв гажилтын хэвтээ заадсаар хуваах схемийн урьдчилсан төсөл зохиолтонд 1-р зурагт үзүүлсэн графикуудыг ашиглана.
1-р зураг. өрцийн хэвтээ заадсын хоорон дахь босоо зай L, өрцийн өндөр Н, өрцийн хөрсний үрэлтийн итгэлцүүрын хэмжигдэхүүн f, өрцийн зузаан d-аас хамаарах хамаарал.
10. Өрцөнд босоо заадас байрлуулах газарт мөн хэв гажилтын хөндлөн (бин битүү) заадсыг түүний тулгуур элементэд 2-р зурагт үзүүлсэн төрлөөр хийнэ.
2-р зураг. Өрцийн тулгуур элементэд хэв гажилтын заадсыг байгуулах.
1 - бетон шүдтэй холбогдсон өрц; 2 - тулгуур элементийн хэв гажилтын заадсын нягтруулга; 3 - өрцийн тулгуу элемент; 4 - битуман хучилт; 5 - бетон шүд
11. Боомтын биеийн элсэнцэр, хайрган, хайргархаг хөрсний буюу ган өрцийн шилжилтийн үеийн үрэлтийн итгэлцүүрийн холбогдлыг 3-р зургын графикаар сонгож тэдгээрийг тодорхой нөхцөлд тусгай туршилтаар дэс дараалан нарийвчлана.
3-р зураг. Ган өрцийн хөрсний үрэлтийн итгэлцүүр, түүний бүхэллэг ба чийгшлээс хамаарах хамаарал.
1- 2-7 %-ийн чийгшилтэй хөрс; 2 - 100 %-ийн чийгшилтэй хөрс; 3 - өрцийг битумаар хучсан хөрс
12. Боомтын профилийн хийцийн элементүүдийн эцсийн хэмжээ, түүний газар доорхи хүрээ, өрцийн зузаан, хэв гажилтын заадсын алхамыг боомтын шүүрэлтийн тооцоо ба статистикийн, динамикийн өгөгдлөөр нарийвчлана.
13. Өрцийн гулзайлт ба хэвтээ шилжилтийг тодорхойлход боомтын доод талын овоолгыг авч үзэж уян хатан, уян зөөлөн буурьт эцсийн хөшүүн дамнуурын схемийн тооцооны аргачлалыг ашиглана. Доод талын овоолгын уян зөөлөн байдлыг түүний өндрөөр өөрчлөгдөж буй дэвсэлтийн (зулалт) итгэлцүүр k, -аар илэрхийлнэ.
Өрцийн тулгуурын шилжилтийг тулгуурын огтлолд үрэлтийн реактив хүч То ба момент Мо оруулан тооцооны схемд ижилхэнээр хийнэ. 4-р зураг.
4-р зураг. Уян хатан буурь дээрх дамнуурын адил хийх өрцийн тооцооны схем
Р(х) - өрцөнд үйлчилж буй тооцоот ачаалал; dр(х) - доод талын овоолгын хөрсөн дэхь эсрэг хүчдэл; Мо, То – Өрцийн тулгуурт үйлчилж буй эсрэг момент ба үрэлтийн хүч; хi - өрцийн шилжилт(хазайлт); Н - өрцийн өндөр
14. Ган өрцтэй боомтын хүчитгэсэн-хэв гажилтын төлөв байдлыг хиймэл нуурын дүүргэлт ба түүнийг ээлжээр барихыг тооцож уян хатан буюу уян налархай зортлтыг зохион байгуулж тоон аргаар тооцно. Хөдөлгөөнт тулгууртай өрцтэй боомтын тооцоонд өрцийн орчимд боомтын бууриар хажуугийн овоолго гулсахыг тооцох, тооцоооны схемд тодорхой хэсэгт гулсах тулгуур (5-р зураг) хийхийг зөвшөөрнө.
5-р зураг. Өрц ба бууриар боомтын биеийн хөрсний гулсалтыг тооцож эцсийн элементийн аргаар хийх өрцтэй боомтын тооцооны схем
Т- үрэлтийн хүч
Тооцоонд өрц ба түүний тулгуурын огтлолд хажуугийн овоолгын үрэлтийн хүч, гидростатикийн даралт, усны хөвүүлэх үйлчлэлийг тооцсон өөрийн жинг заавал тооцно.
15. Нимгэн ган өрц дээд талын овоолгод идэвхит хэвтээ ачааллыг бүрэн шилжүүлэх ба доод талын овоолгын нийт статикийн тогтворжилтыг буурийн гадаргуун хавтгай дахь шилжилтээр шалгана.
16. Ган өрцийн зузааныг зохих үндэслэлээр түүний урсамтгай чанарын хэмжээнд хийцэд гангийн ажиллахыг зөвшөөрч сонгоно. Өрц нь зэврэлтийг удаан хугацаанд тэсвэрлэх шаардлагыг хангах ёстой.
Барилга-уур амьсгалын хойд бүсэд ган өрцийн зузааны холбогдлыг түүний удаан эдлэгдэх чанарын үнэлэлт ба зэврэлтийг тооцон ус-хөрсний орчимд гангийн жигд зэврэх хурдны тооцоот холбогдлоос (иt = 0,004-0,005 мм/жил)
хамааруулан хийх ба мөн 6-р зурагт харуулсан график ба 4-р томъёогоор тодорхойлно.
иt = (4)
энд t — жилийн зэврэлтийн үргэлжлэх байдал
6-р зураг. Барилга-уур амьсгалын хойд бүсийн хөрс-усны орчинд ган өрцийн зэврэх дундаж хурдны өөрчлөлт
Өрцний зэврэлт эрчимтэй явагдах нөхцөлд цахилгаан химийн (катодын) хамгаалалтын системээр тоноглоно. Ган өрцийн эрчимтэй зэврэлтийн тооцоот хурдыг байгаль-уур амьсгалын хойд бүсэд 0,02-0,05 мм/жил гэж авна. Өрцийг угсрахад түүнд газардуулгын үргэлжилсэн зурвасыг байгуулна.
Текст томруулах
A
A
A