A

A

A

Бүлэг: 1979
 
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын
2010 оны 04 дүгээр сарын 16-ны  өдрийн 111 дүгээр
тушаалын  1 дүгээр хавсралт
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-13 ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ
 
 
     А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
     13.1. Зорилго
 
     (а) Энэ дүрмийн зорилго нь иргэний нисэхийн аливаа зөрчлийг шалгах, шийдвэрлэх ажиллагааны ерөнхий журмыг тогтооход оршино.
 
     (б)  Зөрчлийг шалгах ажиллагаа нь зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэхэд бус, зөрчил гарсан шалтгааныг үнэн зөв тогтоож, тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэгдэнэ.
 
     13.3. Тодорхойлолт
 
    Иргэний нисэхийн зөрчил гэж Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон иргэний нисэхийн аливаа дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг;
 
    Зөрчлийг шалгах эрх бүхий этгээд гэж иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч, улсын байцаагчийг тус тус ойлгоно.
           
     13.5. Зөрчлийг мэдээлэх
 
     (а) ИНД-12 "Осол, зөрчлийн талаар мэдээлэх"-т зааснаас гадна, аливаа этгээд нь иргэний нисэхийн хууль тогтоомжийг зөрчсөн аливаа зөрчлийн талаар Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх)-т мэдээлж болно.
 
      13.7. Зөрчлийг илрүүлэх
 
(а) Иргэний нисэхийн зөрчлийг төлөвлөгөөт болон гэнэтийн үзлэг, хяналт шалгалтын явцад илрүүлж болно.
 
 
Б БҮЛЭГ. ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ, ШИЙДВЭРЛЭХ
 
     13.51. Зөрчлийг шалгах 
 
     (а) ИНЕГ-ын дарга нь иргэний нисэхийн хууль тогтоомжийг зөрчсөн аливаа зөрчил (цаашид Зөрчил гэх)-ийн талаар энэ дүрмийн 13.5-ын дагуу ирүүлсэн мэдээлэлд үндэслэн, зөрчлийг шалгуулахаар эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
 
     (б) Зөрчил шалгах эрх бүхий этгээд /цаашид Байцаагч гэх/ хяналтаар болон үзлэг шалгалтын явцад илэрсэн зөрчлийг энэ дүрэмд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.
 
     (в) Байцаагч нь зөрчлийг шалгах ажиллагааг 14 хоногийн дотор явуулна. Зөрчил шалгах ажиллагааг заасан хугацаанд дуусгах боломжгүй болсон, эсхүл зөрчилд холбогдогч хэлэлцүүлгийн тухай хүсэлт гаргасан бол ИНЕГ-ын даргын шийдвэрээр зөрчлийг шалгах хугацааг 14 хоногийн хугацаагаар сунгаж болно. /Энэ хэсэгт ЗТБХБС-ын 2010-335 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан/
 
 
 
 
     (г) Зөрчлийг шалгах ажиллагаа нь дараах ажиллагаануудаас бүрдэнэ:
 
1/      үзлэг шалгалт, шинжилгээ хийх;
2/     шаардлагатай эд зүйл, баримт бичгийг нотлох баримтын хэлбэрээр түр, эсхүл бүрмөсөн хураах;
3/      зөрчлийг шалгасан тайлан гаргах.
 
     (д) Энэ дүрмийн дагуу зөрчлийг шалгах ажиллагаанд Бүхээгийн дуу чимээ бичигч /CVR/ болон Нислэгийн өгөгдөхүүн бичигч /FDR/-ээс бусад, Иргэний нисэхийн багц дүрмээр шаардсан нисэхийн аливаа баримт бичиг болон бичлэг, тайланг ашиглаж болно.
 
     (е) Дараах тохиолдолд зөрчлийг шалгах ажиллагаа явуулахгүй:
 
1/     захиргааны хариуцлага тогтоосон иргэний нисэхийн холбогдох хууль тогтоомж хүчингүй болсон; эсхүл
2/      зөрчил гарснаас хойш 3 сар өнгөрсөн.
 
     13.53. Эд зүйл, баримт бичгийг түр хураах
 
     (а) Байцаагч нь зөрчлийг шалгах ажиллагааны явцад эд зүйл, баримт бичгийг нотлох баримтын хэлбэрээр хураан авч болно.
           
     (б) Байцаагч нь хураасан зүйлийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцах ба эд зүйл, баримт бичгийг буцааж өгсөн тохиолдолд энэ тухай тэмдэглэл хөтөлж зөрчлийн материалд хавсаргана.
 
     13.55. Зөрчлийн материалыг хянах
 
     (a) ИНЕГ-ын дарга, эсхүл даргаас эрх шилжигдсэн албан тушаалтан зөрчлийг шалгасан тайлан болон зөрчлийн материалтай танилцаж дараах нөхцөл байдлыг тогтооно:
 
1/      зөрчлийг энэ дүрмийн 13.51-ийн  (б)-д заасан хугацаанд  шалгасан эсэх;
2/      зөрчлийг шалгасан тайланг зохих журмын дагуу гаргасан эсэх;
3/      зөрчлийн тухай тэмдэглэл, нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх;
4/      нэмэлт нотлох баримт шаардлагатай эсэх.
           
     13.57. Зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх
 
     (а) Байцаагч нь зөрчилд холбогдсон этгээдэд гаргасан зөрчил, авах арга хэмжээний талаар мэдэгдэнэ.
 
     (б) Иргэний нисэхийн хууль тогтоомж зөрчигчдөд торгууль ногдуулсан тохиолдолд зөрчлийн тэмдэглэл үйлдэж, шийтгэвэрийн хувийг зөрчил гаргасан этгээдэд өгнө.
 
     (в) Зөрчлийн тэмдэглэлд дараах зүйлүүдийг тусгана:
 
1/      зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг;
2/      зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, эрхэлсэн ажил;
3/      зөрчлийн байдал;
4/      зөрчигдсөн хууль тогтоомж,  стандарт, дүрмийн заалт;
5/      захиргааны хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт;
6/      зөрчил гаргасан этгээдийн гарын үсэг, шаардлагатай бол тайлбар.
          
     (г) Зөрчилд холбогдсон этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана.
 
 
 
 
     13.59. Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах
 
     (a) Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд давж заалдах гомдол гаргаж болно.
 
     (б) Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлнэ.
 
 
             
---оОо---
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-13
ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ
 
 
 
 
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
     13.1. Зорилго
     13.3. Тодорхойлолт
     13.5. Зөрчлийг мэдээлэх
     13.7. Зөрчлийг илрүүлэх
 
Б БҮЛЭГ. ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ, ШИЙДВЭРЛЭХ
 
     13.51. Зөрчлийг шалгах 
     13.53. Эд зүйл, баримт бичиг түр хураах
     13.55. Зөрчлийн материалыг хянах
     13.57. Зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ИНД-13
ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ дүрмэнд орсон ишлэл дүрмүүд
 
 
1. ИНД-12 "Осол, зөрчлийн талаар мэдээлэх"