A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ХӨЛӨГТ ХАМААРАХ БҮТЭЭГДЭХҮҮН, ЭД АНГИ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 2-р хавсралт хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 2-р хавсралт хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын
2010 оны 04 дүгээр сарын  16 -ны  өдрийн 111 дүгээр
тушаалын 2 дугаар хавсралт
 
 
 
 
 
Иргэний нисэхийн дҮрэм - 21

АГААРЫН ХӨЛӨГТ ХАМААРАХ бҮтээгдэхҮҮн, ЭД АНГи, гэрЧилгээжҮҮлэлт

 

  А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ  21.1. Зорилго

 
(a) Энэ дүрмээр дараах үйл ажиллагааг зохицуулна:
 
1/        Mонгол Улсад үйлдвэрлэх бүтээгдэхүүнд Маягийн гэрчилгээ олгох;
2/        Монгол Улсад импортлох Бүтээгдэхүүний маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгох;
3/        Mонгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох;
4/        онцгой эд анги, нэмэлт тоног төхөөрөмж, материал, техникийн үзүүлэлт,  технологийн аргачлал, загварын өөрчлөлт зэргийг баталгаажуулах эсхүл хүлээн зөвшөөрөх;
5/        нэмэлт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, онцгой эд ангийг экспортлох баримт бичиг олгох;
6/        онцгой эд анги болон бүтээгдэхүүнийг тодорхойлох.
 

21.3. Тодорхойлолт

 
Онцгой эд анги гэж солигдох хугацаа, үзлэг шалгалт хийх үечлэл бусад  ашиглалтын холбогдох журам нь үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний зааврын эсхүл Нислэгт тэнцэх чадвар (цаашид НТЧ гэх)-ын хадгалалтын зааварчилгааны НТЧ-ын хязгаарлалт гэсэн бүлэгт тусгагдсан агаарын хөлгийн эд ангийг;
 
Маягийн гэрчилгээ  гэж дараах зүйлийн мэдээллийг агуулсан баримт бичгийг:
 
1/      загварын маяг;
2/      ашиглалтын хязгаарлалтууд;
3/      Маягийн гэрчилгээний үзүүлэлтийн хавсралт; /TCDS/,
4/      Хавсралт В-д заасан загварын НТЧ-ын стандартууд;
5/      тухайн маягийн агаарын хөлгийн нислэгийн заавар;
6/      бүтээгдэхүүний маягт хамаарах, энэ дүрэмд заасан бусад нөхцөл, хязгаарлалтуудыг.

  21.5. Нөөц

 

21.7. Гадаадын иргэн, хуулийн этгээд өргөдөл гаргах

 
     (a) Гадаадын иргэн, хуулийн этгээд энэ дүрэмд заасан гэрчилгээ, зөвшөөрөл авахтай холбогдсон өргөдлийг Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх)-ын даргад гаргаж болно.

21.8. Загварын шаардлагатай өөрчлөлт

 
     (а) ИНЕГ-ын дарга ИНД-39-ийн дагуу бүтээгдэхүүнд зориулж НТЧ-ын удирдамж гаргасан тохиолдолд Маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
 
1/      хэрэв ИНЕГ-ын дарга бүтээгдэхүүнд бий болсон аюултай нөхцөлийг  арилгахад загварын өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж тогтоосон бол хийгдэх загварын өөрчлөлтийг батлуулахаар ИНЕГ-ын даргад ирүүлнэ;
2/      загварын өөрчлөлтийг баталсны дараа өөрчлөлттэй холбоотой мэдээллийн тайлбарыг бүтээгдэхүүн ашиглагч бүрт түгээнэ.
  
     (б) Бүтээгдэхүүнд аюултай байдал үүсээгүй ч, Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулснаар бүтээгдэхүүний аюулгүй ажиллагаанд тус нэмэртэй гэдэг нь ашиглалтын туршлагаар тогтоогдсон тохиолдолд Маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
 
1/    загварт оруулах өөрчлөлтийг ИНЕГ-ын даргаар батлуулахаар ирүүлнэ;
2/    загварын өөрчлөлтийг баталсны дараа өөрчлөлттэй холбоотой мэдээллийн тайлбарыг бүтээгдэхүүн ашиглагч бүрт түгээнэ.  

  Б БҮЛЭГ. МАЯГИЙН ГЭРЧИЛГЭЭ, МАЯГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ГЭРЧИЛГЭЭ   21.11. Үйлчлэх хүрээ

 
     (a) Энэ бүлгээр дараах үйл ажиллагааг зохицуулна:
 
1/      Монгол Улсад үйлдвэрлэх бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ олгох;
2/      Монгол Улсад импортлох бүтээгдэхүүний маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгох;
3/      Маягийн гэрчилгээ эзэмшигчийн үүрэг хариуцлагыг тогтоох.

  21.13. Гэрчилгээний ангилал

 
     (а) ИНЕГ-ын дарга энэ бүлгийн дагуу бүтээгдэхүүнд дараах ангиллын гэрчилгээг олгож болно:
 
1/     Монгол Улсад үйлдвэрлэх бүтээгдэхүүнд стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ;
2/      Монгол Улсад импортлох бүтээгдэхүүний стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ.
 
     (б) ИНЕГ-ын дарга энэ зүйлийн (а) –д заасан гэрчилгээнд тавигдах шаардлага хангагдсан гэж үзвэл уг гэрчилгээг олгоно.
 
     (в) ИНЕГ-ын дарга агаарын хөлөгт хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгохдоо түүний ашиглалтын зориулалтыг гэрчилгээнд нь тодорхой зааж өгсөн байна. 
 

21.15. Нөөц

 

21.17. Өргөдөл гаргах

 
     (а) Бүтээгдэхүүндээ Маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-021/01 тоот маягтыг бөглөж, дараах баримт бичгийн хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      тухайн маягийн агаарын хөлгийг гурван талын проекцоор харуулсан техникийн шугам зураг болон урьдчилсан байдлаар үзүүлэх аливаа техникийн ерөнхий үзүүлэлтүүд;
2/      агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнсний маяг, тэдгээрийн маягийн онцлогийг   тусгасан тодорхойлолт, ашиглалтын үзүүлэлтүүд болон хязгаарлалтууд;
3/      энэ бүлгээр шаардсан эсхүл ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзсэн бүтээгдэхүүнтэй холбоотой бусад мэдээллийг;
4/      холбогдох төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
 
     (б) Бүтээгдэхүүнд Маягийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл нь дор заасан  хугацаанд хүчин төгөлдөр байна:
 
1/    хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг-аас доош онгоцны хувьд 3 жил;
2/    хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг-аас дээш онгоцны хувьд 5 жил;
3/    хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 2730 кг-аас дээш нисдэг тэрэгний хувьд 5 жил;
4/    ИНЕГ-ын дарга зөвшөөрсөн тохиолдолд илүү удаан хугацаагаар тогтоож болно.
 
     (в) Бүтээгдэхүүний маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-021/02 тоот маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

  21.19. Гэрчилгээ олгох

 
     (а) ИНЕГ-ын дарга дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийн бүтээгдэхүүнд Маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоно:
 
1/      энэ дүрмийн 21.31-ээс 21.43-т заасан шаардлагуудыг хангасан;
3/      бүтээгдэхүүнд Маягийн гэрчилгээ олгоход:  
3.1.   энэ дүрмийн 21.35–ын дагуу хийсэн үзлэг шалгалтаар бүтээгдэхүүн нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангасан нь тогтоогдсон; ба
3.2.   өргөдөл гаргагч нь зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч эсхүл гэрчилгээжих өргөдлөө гаргасан байх; эсхүл
3.3.   ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч эсхүл гэрчилгээжих өргөдлөө гаргасан байх.
 
     (б) Маягийн гэрчилгээ энэ дүрмийн 21.17 (б)-д заасан хугацаанд олгогдоогүй тохиолдолд, өргөдөл гаргагч 21.17 (а)-ийн дагуу өргөдлийн маягтыг шинээр бүрдүүлнэ:
 
1/      Маягийн гэрчилгээ авах өргөдлийг дахин гаргах; эсхүл
2/      өмнө гаргасан өргөдлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болно. 
    
     (в) Энэ зүйлийн (б)-гийн 2/-т заасны дагуу Маягийн гэрчилгээний өргөдлийн хугацааг сунгуулах тохиолдолд, өргөдлийн хүчинтэй хугацаа нь энэ дүрмийн  21.17 (б)-д заасан анхны өргөдлийн хугацаанаас ихгүй байна.

  21.21. Нөөц

 

21.23. Тусгай нөхцөлүүд

 
     (a) Дараах шалтгааны улмаас НТЧ-ын стандартад аюулгүй ажиллагааны түвшингийн талаар тохирсон заалт байхгүй тохиолдолд ИНЕГ-ын дарга Хавсралт В-д заасан загварын НТЧ-ын стандарттай адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг тогтоох үүднээс тухайн бүтээгдэхүүнд тусгай нөхцөлийг зааж өгч болно:
 
1/      тухайн бүтээгдэхүүн нь НТЧ-ын стандартын дагуу бүтээгддэг загвартай харьцуулахад цоо шинэ, эсхүл ердийнхөөс өөр загвар бол; эсхүл
2/      бүтээгдэхүүний ашиглалтын зорилго нь ердийн биш бол.

  21.25. Гэрчилгээний хугацаа

 
     (a) Маягийн гэрчилгээ болон Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь түр түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох хүртэл хүчин төгөлдөр байна.
 
      (б) Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь энэ дүрмийн 21.43 (а) 1/ 1.1–д заасан тухайн бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг хүчингүй болох хүртэл хүчинтэй байна.
 

21.27. Гэрчилгээг шилжүүлэх

 
     (а) Маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр, дор дурьдсанаас бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно:
 
1/           загвар зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч; эсхүл,
2/           ИНД148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ  эзэмшигч.
 
     (б) Маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг өөр этгээдэд шилжүүлэхийн өмнө:
 
1/      гэрчилгээг шилжүүлэн авч буй этгээдийн нэр, хаягийг ИНЕГ-ын даргад бичгээр мэдэгдэх;ба
2/      гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

  Маягийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлага   21.31. Нислэгт тэнцэх чадварын шаардлага

    
     (a) Маягийн гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь дараах нотлох баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      энэ зүйлийн 2/-т зааснаас бусад тохиолдолд, бүтээгдэхүүний маягийн загвар нь дараах шаардлагуудыг хангасан тухай:
1.1.   өргөдөл гаргагчийн сонгосон, энэ дүрмийн Хавсралт В-д тодорхойлогдсон холбогдох загварын НТЧ-ын стандартууд, эсхүл тэдгээрийн хамгийн сүүлчийн өөрчлөлтүүд;
1.2.   энэ дүрмийн 21.23-ын дагуу ИНЕГ-ын даргын тогтоосон аливаа тусгай нөхцөлүүд;
1.3.   ИНЕГ-ын даргын шаардлагатай гэж үзсэн НТЧ-ын бусад нэмэлт шаардлагууд;
1.4.   өргөдөл гаргагчийн сонгосон, энэ дүрмийн Хавсралт В-д тодорхойлогдсон агаарын хөлгийн дуу чимээний болон хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандартууд, эсхүл тэдгээрийн хамгийн сүүлчийн  өөрчлөлтүүд.
 
 

21.32. Агаарын хөлгийн дуу чимээний болон хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын гэрчилгээжүүлэлт

 
     (а) Бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах баримт бичгийг ирүүлнэ:
1/                 агаарын хөлгийн маягийн хувьд түүний дуу чимээний гэрчилгээжүүлэлтийн мэдээлэл нь дараах зүйлээс бүрдсэн байна:
1.1.   үйлдвэрлэгчийн тодорхойлсон агаарын хөлгийн маяг, төрөл, хөдөлгүүрийн маяг, төрөл; шаардлагатай бол сэнсний маяг, төрөл;
1.2.   энэ дүрмийн Хавсралт В-д тодорхойлогдсон стандарт ангиллын агаарын хөлгийн дуу чимээний стандартын дагуу тухайн маягийн агаарын хөлгийн дуу чимээний стандартыг тогтоосон тодорхойлолт;
1.3.   энэ хэсгийн 1/ 1.2-ын дагуу тогтоосон, дуу чимээний стандартад нийцсэнийг бататгах агаарын хөлгийн загварт хийгдсэн өөрчлөлтүүдийн жагсаалт;
1.4.   энэ хэсгийн 1/ 1.2-ын дагуу тогтоосон, дуу чимээний стандартад заасан журам болон стандартаар агаарын хөлгийн дуу чимээний дундаж түвшинг хэмжиж тогтоосон тодорхойлолт;
1.5.   энэ хэсгийн 1/ 1.4-т шаардсаны дагуу агаарын хөлгийн дуу чимээний түвшинг хэмжих үеийн агаарын хөлгийн хамгийн дээд жинг тогтоосон тодорхойлолт.
 
2/                 тийрэлтэт хөдөлгүүрийн хувьд, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын   гэрчилгээжүүлэлтийн мэдээлэл нь Хавсралт В-д тодорхойлсон стандарт ангиллын хөдөлгүүрийн үзүүлэлтүүдийг хангасан байх бөгөөд дараах мэдээллийг багтаасан байна:
2.1.   үйлдвэрлэгчийн маяг, төрөл тэдгээрийн тодорхойлолт;
2.2.   Хавсралт В-д тодорхойлсон хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандарт ангиллын дагуу тухайн маягийн хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандартыг тогтоосон тодорхойлолт;
2.3.   энэ хэсгийн 2/ 2.2-ын дагуу тогтоосон, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандартад нийцсэнийг бататгах хөдөлгүүрт хийгдсэн өөрчлөлтүүдийн жагсаалт;
2.4.   энэ хэсгийн 2/ 2.2-ын дагуу тогтоосон, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандарт үзүүлэлтэд заасны дагуу гаралтыг тооцоолсон тодорхойлолт;
2.5.   энэ хэсгийн 2/ 2.2-ын дагуу тогтоосон, хөдөлгүүрээс гарах хийн  ялгаруулалтын стандарт шаардлагыг баримтлан даралтын харьцааг  тооцоолсон тодорхойлолт;
2.6.   энэ хэсгийн 2/ 2.2-ын дагуу тогтоосон, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандарт шаардлагын дагуу утааны индекс үзүүлэлтүүдийг хангаж байгаа тухай тодорхойлолт;
2.7.   энэ хэсгийн 2/ 2.2-ын дагуу тогтоосон, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандарт шаардлагын дагуу байгаль орчныг бохирдуулагч хийн бодисын үзүүлэлтүүдийг хангаж байгаа тухай тодорхойлолт.
 

21.33 Маягийн загварыг тодорхойлох

  
(а) Бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь:
 
1/      ИНЕГ-ын даргад  маягийн загварын тухай дараах зүйлээс бүрдсэн баримт  бичгийг ирүүлнэ:
1.1.   бүтээгдэхүүн нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж байгааг  харуулсан, бүтээгдэхүүний маягийн загварын онцлог ба хийцийг тодорхойлоход шаардлагатай техникийн зураг схем, тодорхойлолтууд болон бусад мэдээлэл;
1.2.   энэ хэсгийн 1/ 1.1-д заасан техникийн зураг схем, тодорхойлолтын жагсаалт;
1.3.   бүтээгдэхүүний бүтцийн бөх бат чанарыг тодорхойлоход шаардлагатай технологийн аргачлал, материал болон хэмжээсүүдийн талаарх мэдээлэл;
1.4.   Хавсралт В-д тодорхойлсон, загварын НТЧ-ын стандартаар шаардсан НТЧ-ын хадгалалтын зааварчилгааны НТЧ-ын хязгаарлалтын гэсэн бүлгийг;
1.5.   ижил маягийн сүүлийн үеийн бүтээгдэхүүний НТЧ-г тодорхойлоход  шаардлагатай бусад мэдээлэл.
 
2/      маягийн загварын хүрээнд хийгдсэн бүх загварууд болон хувилбар бүрийн тодорхойлолт.

  21.35 Үзлэг, шалгалт хийх

 
      (а) Бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь тухайн бүтээгдэхүүнд үзлэг, шалгалт хийж дараах зүйлийг бататгасан байна:
 
1/      бүтээгдэхүүн нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж байгаа эсэх;
2/      бүтээгдэхүүн болон түүний материал нь маягийн загварын техникийн тодорхойлолтод тохирч байгаа эсэх;
3/      бүтээгдэхүүний эд ангиуд нь маягийн загварын зураг, схемтэйгээ тохирч байгаа эсэх;
4/      үйлдвэрлэлийн явц, бүтээх, угсрах ажиллагаа нь маягийн загварт заасны дагуу явагдаж, нийцсэн эсэх. 
 
      (б) Энэ зүйлийн (а)-д заасан үзлэг, шалгалтыг хийсний дараа ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагч нь:
 
1/      зохих зөвшөөрлийг авч бүтээгдэхүүнээ газарт болон агаарт шалгана;
2/      бүтээгдэхүүн нь энэ зүйлийн (а) 2/, 3/ болон 4/-т заасан шаардлагуудыг хангаж байгааг нотолсон баримтыг гаргана;
3/      бүтээгдэхүүн нь энэ зүйлийн (a) 2/, 3/ болон 4/-т заасан шаардлагуудыг  хангасныг харуулах ИНЕГ-аас хийх үзлэг, шалгалт хүртэлх хугацаанд уг бүтээгдэхүүн өөрчлөгдөөгүй гэдгийг бататгана.

  21.37 Шаардлага хангасан тухай мэдэгдэл гаргах

 
     (a) Маягийн гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 21.35 (б)-ийн дагуу ИНЕГ-т бүтээгдэхүүнээ танилцуулж, шалгуулахын тулд 21.35 (б) 2/ болон 3/-т заасан шаардлагуудыг тухайн бүтээгдэхүүн нь хангасан тухай мэдэгдлийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 
      (б) Өргөдөл гаргагч энэ зүйлийн (a)-д зааснаас гадна тухайн бүтээгдэхүүн нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж байгаа тухай мэдэгдлийг ИНЕГ-ын даргад мөн ирүүлсэн байна.

  21.39 Шалгалтын нислэг

 
     (а) Хэрэв ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б)-д заасан нөхцөлийг хангаж дараах зүйлийг шалгаж тодорхойлох зорилгоор шалгалтын нислэгийг үйлдэнэ:
 
1/      агаарын хөлгийн маяг нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж байгаа эсэх;
2/      агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн ажиллагаа зөв бөгөөд найдвартай байгаа эсэх.
 
      (б) Энэ зүйлийн (а)-д шаардсан шалгалтын нислэгийг гүйцэтгэхийн өмнө өргөдөл гаргагч нь дараах зүйлийг шалгаж бататгасан байна:
 
1/      агаарын хөлөг нь энэ дүрмийн Хавсралт В-д тодорхойлсон загварын НТЧ-ын стандартын их биений бүтцийн шаардлагыг хангаж байгаа эсэх;
2/      агаарын хөлөг нь газарт хийх шаардлагатай үзлэг, шалгалтанд орсон эсэх;
3/      агаарын хөлөг нь тухайн маягийн загвартайгаа нийцэж байгаа эсэх.
 
     (в) Энэ зүйлийн (а)-д шаардсан шалгах нислэгийг ИНЕГ-ын даргын баталсан шалгалтын нислэгийн журмын дагуу гүйцэтгэх ба гүйцэтгэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/      ИНД-61-ийн дагуу олгосон, хүчин төгөлдөр нисгэгчийн үнэмлэх эзэмшсэн, шалгагчийн зэрэглэлтэй нисгэгч байх;
2/      ИНЕГ-ын даргаас тухайн агаарын хөлгийг шалгах зөвшөөрөл олгогдсон байх.
 

Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоход тавигдах шаардлага   21.41 НТЧ-ын шаардлага

    
     (a) Бүтээгдэхүүний маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь дараах нотлох баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      бүтээгдэхүүний маяг нь Хавсралт В-д тодорхойлсон дараах шаардлагуудыг хангасан тухай:
1.1.   загварын НТЧ-ын стандартууд;
1.2.   агаарын хөлгийн дуу чимээ, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандартууд;
1.3.   ИНЕГ-ын дарга хүчинтэй хугацааг нь өөрөөр тогтоогоогүй бол, гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр Маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.
 
2/      ИНЕГ-ын дарга энэ дүрмийн 21.23-ын дагуу тодорхойлсон эсхүл гадаадын Маягийн гэрчилгээнд заасан тусгай нөхцөлийг хангаж байгаа тухай;
3/      аливаа нэг НТЧ-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд аюулгүй  ажиллагааны түвшинг түүнтэй адилтгах хэмжээний хүчин зүйлээр нөхөж хангасан тухай;
4/      агаарын хөлгийн нислэг техникийн үзүүлэлтүүд нь зориулалтын дагуу ашиглахад аюулгүй гэдгийг бататгасан.
 

21.43 Техникийн үзүүлэлтийн мэдээлэлд тавигдах шаардлага

 
     (a) Бүтээгдэхүүний маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах мэдээллийг ирүүлнэ:
 
1/                    дараах зүйлийг нотлох баримт:
1.1.   маягийн загвар нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч зохион бүтээгч улсаас баталгаажуулан олгосон Маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
1.2.   зохион бүтээгч улсаас олгосон тухайн Маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг нь хүчинтэй хугацаандаа байгааг харуулсан баримт;
 
 
2/                    энэ зүйлийн (a) 1/-д заасан Маягийн гэрчилгээ эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг олгоход НТЧ-ын шаардлагыг хангасан тухай дараах зүйлийг багтаасан дэлгэрэнгүй:
2.1.   НТЧ-ын загварын стандартууд;
2.2.   стандартын хүчинтэй хугацаа;
2.3.   гадаадын Маягийн гэрчилгээнд заасан бусад тусгай нөхцөлүүд;
2.4.   ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөх аюулгүй  ажиллагааны  түвшинг зохих  хүчин зүйлээр нөхөж байгаа стандарт шаардлагыг хангаагүй заалтууд;
2.5.   НТЧ-ын аливаа хязгаарлалтууд.
 
3/                    энэ дүрмийн 21.32 1/ болон 2/-т заасан агаарын хөлгийн дуу чимээ  болон  хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын гэрчилгээжүүлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл;
4/                    энэ зүйлийн (a) 1/-д заасан Маягийн гэрчилгээг эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг олгоход танилцуулсан загварын НТЧ-ын стандартыг хангаж байгааг харуулсан үзүүлэлтийн жагсаалт;
5/                    агаарын хөлгийн хувьд, энэ зүйлийн (а) 1/-д заасан Маягийн гэрчилгээ эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн дагуу батлагдсан Нислэгийн зааврын нэг хувийг, хэрэв тухайн загварын стандартад нислэгийн зааврыг шаардаагүй бол Хавсралт В-д заасан стандартыг хангасан Нислэгийн зааврын хувийг;
6.1.   бүтээгдэхүүний техник үйлчилгээний зааврын хуулбар;
6.2.   агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний талаарх мэдээллийн хуулбар;
6.3.   тайлбар зураг бүхий эд ангийн каталогийн хуулбар;
 
7/                    агаарын хөлгийн үйлдвэрлэгч, эсхүл Маягийн гэрчилгээ эзэмшигч нь энэ хэсгийн (а) 5/ болон 6/-д заасан баримт бичигт орсон аливаа өөрчлөлт, шинэчлэлт бүрийг ИНЕГ-ын даргад  ирүүлж байхыг зөвшөөрсөн нотолгоо.
 
     (б) Хэрэв энэ зүйлийн (а)–д заасан бүтээгдэхүүн нь агаарын хөлөг бол (a) 6/-д шаардсан мэдээллийг ирүүлэхдээ тухайн агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнсний мэдээллийг багтаасан байна.
    
      (в) Аливаа нэмэлт бүтээгдэхүүний хувьд, энэ дүрмийн 21.41 ба 21.43-т заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд ИНЕГ-ын дарга агаарын хөлгийн Маягийн гэрчилгээг дахин тодорхойлох, эсхүл Маягийн гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний төрөл, серийн дугаарын хамаарагдах хүрээг тогтоож өгч болно.

  В БҮЛЭГ. ЗАГВАРЫН ӨӨРЧЛӨЛТ      21.71. Үйлчлэх хүрээ

 
     (a) Энэ бүлгээр бүтээгдэхүүний загварт орсон өөрчлөлтийг баталгаажуулах ажиллагааг зохицуулна.

  21.73. Загварын өөрчлөлтийг баталгаажуулах

 
      (а) Загварын өөрчлөлтийг дараах арга замаар баталгаажуулна:
 
1/    НТЧ-ын удирдамжид оруулах;
2/      өөрчлөлтийг баталгаажуулах;
3/      энэ дүрмийн Г Бүлгийн дагуу тухайн Маягийн гэрчилгээ эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулах; эсхүл
4/      энэ дүрмийн Д Бүлгийн дагуу Маягийн нэмэлт гэрчилгээ олгох.
 
      (б) ИНЕГ-ын дарга загварын өөрчлөлтийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө:
1/    техникийн үзүүлэлт нь энэ дүрмийн Хавсралт Г-д заасны дагуу байгаа бол;
 
 

21.75. Загварын өөрчлөлт хүчин төгөлдөр болох

 
     (a) ИНЕГ-ын дарга загварын өөрчлөлтийг энэ дүрмийн дагуу баталгаажуулсан үеэс эхлэн хүчин төгөлдөр болно.

  21.77. НТЧ-ын хадгалалтыг хариуцах

 
     (a) Энэ дүрмийн дагуу загварт өөрчлөлт оруулах тухай тодорхойлолт гаргасан зохион бүтээгч байгууллага нь НТЧ-ын хадгалалтыг хариуцна.

  21.79 НТЧ-ын гэрчилгээ олгосноор загварын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх

 
      (а) Дараах шаардлагыг хангасан агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээг олгож агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч болно:
 
1/      НТЧ-ын  гэрчилгээ  олгох үед хийгдсэн  загварын  өөрчлөлтийг агаарын хөлгийн техникийн баримт бичигт тусгасан бол;
2/      загварын өөрчлөлт нь НТЧ-ын холбогдох шаардлагад нийцсэнийг  нотлох хангалттай баримт байгаа бол;
3/      загварын өөрчлөлт нь Хавсралт В-д заасан агаарын хөлгийн дуу чимээний болон хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандарт үзүүлэлттэй нийцсэнийг нотлох хангалттай баримт байгаа бол.
 
      (б) Энэ дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн загварын өөрчлөлтийг зөвхөн НТЧ-ын гэрчилгээ олгогдсон тодорхой агаарын хөлөгт гүйцэтгэнэ.

  21.81 Өөрчлөлтийг баталгаажуулах ИНЕГ- 337 маягт

 
     (a) ИНЕГ-ын дарга нь энэ дүрмийн 21.505-д заасны дагуу тухайн өөрчлөлтийн техникийн үзүүлэлтийг батлах замаар өөрчлөлтийг баталгаажуулна.

  Г БҮЛЭГ. МАЯГИЙН ГЭРЧИЛГЭЭ, МАЯГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ГЭРЧИЛГЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ     21.91. Үйлчлэх хүрээ

 
     (a) Маягийн гэрчилгээ болон Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний өөрчлөлтийг баталгаажуулах ажиллагааг энэ бүлгээр зохицуулна.

  21.93. Гэрчилгээнд өөрчлөлт оруулах

 
     (a) Энэ бүлгийн дагуу Маягийн гэрчилгээнд оруулах өөрчлөлтөд дараах өөрчлөлтүүдийг багтааж болно:
 
1/      Маягийн гэрчилгээний ангилал;
2/      маягийн загварын өөрчлөлт;
3/      нислэгийн зааврын өөрчлөлт;
4/      ашиглалтын хязгаарлалтын өөрчлөлт;
5/      Маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийг тодорхойлсон хавсралтын      өөрчлөлт;
6/      Маягийн гэрчилгээнд заасан онцгой нөхцөлүүдийн өөрчлөлт.

  21.95. Шинээр гэрчилгээ шаардсан загварын өөрчлөлт

 
     (a) Загварын өөрчлөлтийг баталгаажуулах өргөдөл гаргагч этгээд нь дараах тохиолдолд Маягийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг шинээр гаргана:
 
1/      ИНЕГ-ын дарга, бүтээгдэхүүний загвар, бүтцийн хийц, хөдөлгүүрийн хүч,   эргэлтийн хэмжээ, тэдгээрийн хурдны хязгаарлалт болон жинд оруулах загварын өөрчлөлт нь НТЧ-ын шаардлага хангасан эсэхийг тогтоох нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн нөхцөлд; эсхүл,
2/      агаарын хөлгийн маягийн хувьд санал болгож буй өөрчлөлт нь:
2.1.   ротор болон хөдөлгүүрийн тоог өөрчлөх бол;
2.2.   хөдөлгүүр болон роторт хүчний өөр зарчмыг ашиглах бол;
2.3.   роторт ашиглалтын өөр зарчмыг ашиглах бол; эсхүл,
 
3/      агаарын хөлгийн хөдөлгүүрийн маягийн хувьд өөрчлөлт оруулах санал нь ашиглалтын зарчимтай холбоотой бол;
4/      сэнсний маягийн хувьд санал болгож буй өөрчлөлт нь:
4.1.   сэнсний алганы тоонд өөрчлөлт оруулах бол;
4.2.   сэнсний алхмыг өөрчлөх зарчимд өөрчлөлт оруулах бол;
4.3.   сэнсний алганы материалд өөрчлөлт оруулах бол.
 
     (б) Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулах өргөдөл гаргагч нь энэ дүрмийн  Б. Бүлэгт заасны дагуу Маягийг  хүлээн зөвшөөрөх гэрчилгээний өргөдлийг шинээр гаргах ба НТЧ-ын холбогдох шаардлагын дагуу гадаадын  улсын эрх бүхий байгууллагаас Маягийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг баталгаажуулсан нотлох баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 

21.97 Маягийн гэрчилгээний өөрчлөлтөд тавигдах хязгаарлалт

 
     (a) Өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах мэдээллийг ирүүлээгүй бол тодорхой загварын хувьд хийгдсэн өөрчлөлтийг Маягийн гэрчилгээнд тусгахдаа хязгаарлалт хийнэ:
 
1/      зөвшөөрөл авах шаардлагатай ижил хийцээс өөр гэдгийг тодорхойлсон байх;
2/      тухайн өөрчлөлт нь өөр хийцийн хувьд ашиглахад тохиромжтой гэдгийг нотолсон байх.

  21.99 Өргөдөл гаргах эрх

 
     (a) Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах өргөдөл гаргагч нь тухайн гэрчилгээний эзэмшигч байна.

  21.101 Баталгаа авахаар өргөдөл гаргах

    
     (a) Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах өргөдөл гаргагч нь ИНЕГ-021/08 тоот өргөдлийн маягтыг бөглөж, дараах мэдээллийн хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      Монгол улсад үйл ажиллагаа явуулах өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/      энэ дүрмийн 21.505-д шаардсан мэдээлэл;
3/      гэрчилгээнд тусгагдах үзүүлэлтүүд;
4/      ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчаас маягтанд тусгагдсан бүтээгдэхүүнтэй холбоотой асуулгыг тодорхой болгох үүднээс нэмэлт тодруулгыг шаардаж болно;
5/      өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a)-д шаардсан өргөдөлд төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

  21.103 Маягийн гэрчилгээнд оруулах өөрчлөлтийг баталгаажуулах

 
     (a) ИНЕГ-ын дарга дараах шаардлагыг хангасан тохиолдолд Маягийн гэрчилгээнд оруулах өөрчлөлтийг баталгаажуулна:
1/      өргөдөл гаргагч нь энэ бүлэгт заасан шаардлагуудыг ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хангасан;
3/      аль нэг НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч, ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөхүйц адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг зохих хүчин зүйлээр нөхөж хангасан;

  Д БҮЛЭГ. НЭМЭЛТ МАЯГИЙН ГЭРЧИЛГЭЭ   21.111.  Үйлчлэх хүрээ

 
     (a) Нэмэлт маягийн гэрчилгээ олгох болон түүнийг эзэмшигчийн хүлээх үүргийг энэ  бүлэгт тогтооно.
 

21.113. Нэмэлт маягийн гэрчилгээ

 
     (a) Энэ бүлгийн дагуу нэмэлт маягийн гэрчилгээ олгосноор дараах зүйлд өөрчлөлт хийгдэж болно:
 
1/      Маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний ангилалд;
2/      маягийн загварт;
3/      Нислэгийн зааварт;
4/      ашиглалтын хязгаарлалтад;
5/      Маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд заасан тусгай нөхцөлүүдэд.

  21.115. Өргөдөл гаргах эрх

 
     (a) Нэмэлт маягийн гэрчилгээ авах өргөдлийг аливаа этгээд гаргаж болно.
 

21.117 Өргөдөл гаргах

 
 
1/      Монгол Улсад үйл ажиллагаа явуулах өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/      энэ дүрмийн 21.33, 21.35 болон 21.509 (a)-д шаардсан мэдээлэл;
3/      хэрэв санал болгож буй өөрчлөлт нь агаарын хөлгийн дуу чимээний болон       хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын түвшинд нөлөөлөх бол 21.32-д шаардсан мэдээлэл;
4/      ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчаас маягтанд тусгагдсан загварын өөрчлөлттэй холбоотой асуулгыг тодорхой болгох үүднээс нэмэлт тодруулгыг шаардаж болно;
5/      өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a)-д шаардсан өргөдөлд төлбөрийн   баримтыг хавсаргасан байна.
 

21.119. Гэрчилгээ олгох

 
     (a) ИНЕГ-ын дарга дараах шаардлагыг хангасан тохиолдолд нэмэлт маягийн гэрчилгээ олгоно:
 
1/      энэ  бүлгийн холбогдох шаардлагуудыг хангасан;
2/      гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх нөхцөлийг хангасан;
3/      аль нэг НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч түүнтэй адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг зохих хүчин зүйлээр нөхөж хангасан;өөрчлөлт хийгдсэн бүтээгдэхүүнийг,
4/      Нислэгийн зааварт эсхүл бусад хязгаарлалтуудад зөв хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу ашиглахад загварын онцлог болон нислэгийн үзүүлэлтийн хувьд аюулгүй.
 
     (б) ИНЕГ-ын дарга энэ бүлгийн дагуу гэрчилгээг олгохдоо шаардлагатай гэж үзвэл тусгай нөхцөлийг зааж өгч болно.

  21.121. Гэрчилгээг шилжүүлэх

 
     (а) Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-ын даргын зөвшөөрсөн, энэ дүрмийн 21.123-т заасан үүргийг гүйцэтгэж чадах этгээдэд шилжүүлж болно.
 
     (б) Гэрчилгээг шилжүүлэхээс өмнө Маягийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/      гэрчилгээг шилжүүлэн авч буй этгээдийн нэр, хаягийг ИНЕГ-ын даргад бичгээр мэдэгдэнэ;
2/      өөрчлөлт оруулахаар гэрчилгээг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

  21.123 Гэрчилгээ эзэмшигчийн үүрэг

 
     (a) Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч дараах үүрэгтэй:
 
1/      Маягийн гэрчилгээ олгосон бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулахдаа НТЧ-ын хадгалалтыг хариуцах;
2/      ИНЕГ-ын дарга шаардсан тохиолдолд бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ эзэмшигчтэй харилцаа холбоотой ажиллаж байгааг нотолсон баримтыг ирүүлэх;
3/      дараах зүйлийг бататгах:
3.1.   бүх бүртгэл нь тодорхой, гаргацтай, тогтсон загварт байгаа эсэх
3.2.   энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд бүтээгдэхүүний загвар, загварын өөрчлөлттэй холбоотой бүртгэл тэмдэглэлийг тухайн бүтээгдэхүүнийг ашиглалтаас хассанаас хойш 2 жилийн хугацаанд хадгалдаг байх.
 
4/      ИНЕГ-ын дарга шаардсан тохиолдолд, гэрчилгээ болон загварын талаарх      мэдээлэл, техникийн зураг, үзлэг шалгалтын тайланг ИНЕГ-ын даргад хүргүүлнэ.
 
     (б) ИНЕГ-ын дарга техникийн баримт бичгийн хадгалах хугацааг энэ зүйлийн (a) 3/ 3.2-т заасан хугацаанаас бага байхаар тогтоож болно.

  21.125. Гэрчилгээнд өөрчлөлт оруулах

 
     (a) Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний загварт томоохон өөрчлөлт оруулах тохиолдолд:
 
1/ нэмэлт маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах ИНЕГ-021/09 маягтыг бөглөж ирүүлэх; эсхүл,
     2/ шинээр нэмэлт маягийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргана.

  Е  БҮЛЭГ. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ГЭРЧИЛГЭЭ   21.171. Үйлчлэх хүрээ

 
     (a) Энэ бүлгээр Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгохтой холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

  21.173. НТЧ-ын гэрчилгээний ангилал

 
     (a) ИНЕГ-ын дарга энэ бүлгийн дагуу дараах ангиллын НТЧ-ын гэрчилгээг олгоно:
 
1/ Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээ;
2/ Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ;
3/ Тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ;
4/ Тусгай ангиллын - тусгай нислэгийн зөвшөөрлийн НТЧ-ын гэрчилгээ.
 
     (б) ИНЕГ-ын дарга НТЧ-ын гэрчилгээнд агаарын хөлгийн ашиглалттай холбоотой нөхцөл, хязгаарлалт болон гэрчилгээний зорилгыг зааж өгнө.

  21.175. Өргөдөл гаргах

    
     (a) НТЧ-ын гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь дараах өргөдлийн маягтаас өөрт хамаарах маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/      өргөдлийн маягт ИНЕГ-021/05-Стандарт, эсхүл Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ;
2/      өргөдлийн маягт ИНЕГ-021/06 - Тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ;
3/      өргөдлийн маягт ИНЕГ-021/07 - Тусгай ангиллын-тусгай нислэгийн зөвшөөрлийн НТЧ-ын гэрчилгээ.

  21.177. Гэрчилгээ олгох

 
     (a) Энэ зүйлийн (б) болон (в)-ийн нөхцөлөөр өргөдөл гаргагч нь гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангасан тохиолдолд ИНЕГ-ын дарга дараах НТЧ-ын гэрчилгээг олгоно:
 
     1/ Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээ;
     2/ Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ.
 
     (б) ИНЕГ-ын дарга дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид стандарт олон хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээг хамт олгож болно:
 
1/      агаарын хөлөг нь хийцийн хувьд аль ч ангилалд хамаарч болох бөгөөд энэ бүлгийн ангилал тус бүрийн гэрчилгээжүүлэлтийн шаардлагуудыг хангасан бол;
2/      агаарын хөлөгт энгийн механик аргаар тоног төхөөрөмж суурилуулах, эсхүл агаарын хөлгийн хийц нь нэг бүтцээс нөгөө бүтцэд шилжиж чаддаг бол.
 
     (в) Өргөдөл гаргагчийн агаарын хөлөг нь хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар тоноглогдсон тохиолдолд зөвхөн Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээг олгох ба зорчигч тээврийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
 
     (г) Дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ олгоно:
 
1/      агаарын хөлөг нь ашиглалтын зорилготой холбоотой энэ дүрмийн гэрчилгээжүүлэлтийн шаардлагуудыг хангасан бол;
2/      аюулгүй ажиллагааны түвшин нь агаарын хөлгийн ашиглалтын зорилгод нийцсэн бол.
 
     (д) Дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Тусгай ангиллын-тусгай нислэгийн зөвшөөрлийн НТЧ-ын гэрчилгээг олгоно:
 
1/      энэ бүлгийн гэрчилгээжүүлэлтийн холбогдох шаардлагуудыг хангасан бол;
2/      агаарын хөлөг нь техникийн дутагдалтай боловч НТЧ-ын болон техник үйлчилгээний зохих шаардлагуудыг хангаж, дор заасан аль нэг зорилгоор нислэг үйлдэхэд аюулгүй ажиллагааны түвшин нь нийцсэн бол:
2.1.   агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх эсхүл хадгалалтад оруулах зорилгоор техник үйлчилгээний төв рүү хийх нислэг;
2.2.   ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагаас шинээр үйлдвэрлэсэн агаарын хөлгийг шалгах нислэг;
2.3.   аюул нүүрлэсэн бүсээс агаарын хөлгийг нүүлгэн шилжүүлэх нислэг;
2.4.   агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгоход нийцсэнийг баталж үзүүлэх нислэг. 
 
     (е) Энэ бүлгийн гэрчилгээжүүлэлтийн холбогдох шаардлагуудыг хангасан болон агаарын хөлгийн аюулгүй ажиллагааны түвшин нь ашиглалтын зорилгод нийцсэн өргөдөл гаргагчид ИНЕГ-ын дарга тусгай нислэгийн зөвшөөрлийн НТЧ-ын гэрчилгээ эзэмших эрх олгоно.

  21.179. Гэрчилгээний хугацаа

 
     (a) Агаарын хөлгийн техник үйлчилгээ нь ИНД-91 болон ИНД-43-ын холбогдох шаардлагуудын дагуу хийгдсэн тохиолдолд ИНЕГ-ын дарга өөрөөр тогтоогоогүй бол дараах ангиллын НТЧ-ын гэрчилгээг нэг жилийн хугацаагаар олгож, шинэчилнэ:
 
1/ Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээ;
2/ Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ;
3/ Тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ.
 
     (б) Агаарын хөлгийн Стандарт, эсхүл Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ нь дараах тохиолдолд хүчингүй болно:
 
1/      агаарын хөлгийг гадаад улсад бүртгүүлэх;
2/      агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнсэнд олгосон Маягийн гэрчилгээ эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь хүчингүй болсон;
3/      агаарын хөлөгт ижил ангиллын шинэ НТЧ-ын гэрчилгээ олгосон.
 
     (в) Дараах тохиолдолд агаарын хөлгийн Тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ хүчингүй болно:
 
1/ агаарын хөлөг нь гадаад улсад бүртгүүлэх;
2/ агаарын хөлөгт ижил ангиллын шинэ НТЧ-ын гэрчилгээ олгосон.
 
     (г) Тусгай ангиллын - тусгай нислэгийн НТЧ-ын гэрчилгээ нь хүчинтэй хугацааг нь түр түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгохоос бусад тохиолдолд гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.
    
     (д) НТЧ-ын гэрчилгээ эзэмшигч нь энэ бүлгийн дагуу гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд гэрчилгээг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
    
     (е) Агаарын хөлөгт ямар нэгэн эвдрэл гарсан тохиолдолд, ИНЕГ-аас тухайн агаарын хөлгийг нислэгт тэнцэх чадвартай эсэхийг энэ дүрмийн Хавсралт В-д тодорхойлсон загварын НТЧ-ын стандартуудын дагуу тогтоож шийдвэрлэнэ.
    
     (ж) Агаарын хөлгийн стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (б) 2/-ын дагуу гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд агаарын хөлөгтөө 21.193-т заасан тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээг авч болно.

  21.181. Гэрчилгээг шилжүүлэх

 
     (a) Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь ИНД-47-д заасны дагуу агаарын хөлгийг хууль ёсоор эзэмших эрхээ зогсоосон тохиолдолд НТЧ-ын гэрчилгээг агаарын хөлгийн хамт шилжүүлнэ.  

  Гэрчилгээ олгоход тавигдах шаардлага   21.191. Стандарт болон хязгаарлагдмал ангиллын шаардлага

 
     (a) Агаарын хөлөгт стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь дараах нотлох баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнсэнд энэ дүрмийн бүлэг Б-ийн дагуу олгосон Маягийн гэрчилгээ эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ;
2/      энэ дүрмийн К Бүлэгт заасан зөвшөөрөгдсөн техникийн үзүүлэлтийн  дагуу батлагдсан, загварын өөрчлөлтөд нийцүүлэн агаарын хөлөгт хийгдсэн аливаа засвар болон өөрчлөлтүүд;
3/      ИНД-39-ийн дагуу гарсан, агаарын хөлөгт хамааралтай НТЧ-ын удирдамжийн гүйцэтгэл;
4/      агаарын хөлгийн бүхээгийн бүртгэл хөтлөлтийн дэвтэр, нислэгийн заавар, засвар, өөрчлөлтийн тухай тэмдэглэл хийгдсэн маягт болон бусад баримт бичиг;
5/      агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД-47-ийн дагуу үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийн тодорхойлолт;
6/      агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнс, сэнсний гол болон сэнсний алга зэргийг энэ дүрмийн Н Бүлэгт заасан арга хэрэгслээр тогтоосон тодорхойлолт;
7/      агаарын хөлөг нь ИНД 26-д заасан НТЧ-ын нэмэлт шаардлагад нийцэж байгаа тухай тодорхойлолт;
8/      өргөдөл гаргахаас өмнөх 60 хоногийн хугацаанд агаарын хөлөгт дараах техник үйлчилгээ хийгдсэн тухай тодорхойлолт:
8.1.   бага оврын агаарын хөлгийн хувьд үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу 100 цагийн, эсхүл түүнтэй адилтгах хэмжээний техник үйлчилгээ болон үзлэг шалгалт; эсхүл,
8.2.   ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн агаарын тээвэрлэгчийн Техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хуваарьт үзлэг шалгалт; эсхүл,
8.3.   ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн адилтгах хэмжээний үзлэг шалгалт.
 
9/      энэ дүрмийн 21.175-ын дагуу өргөдөл гаргахаас өмнөх, сүүлийн 5 жилийн хугацаанд агаарын хөлгийг жигнэж үзсэн тооцоо, дүгнэлт;
10/  агаарын хөлөг нь ашиглалтын аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангасан тухай;
11/  агаарын хөлөг, түүнд хийгдсэн аливаа өөрчлөлт, засвар нь энэ дүрмийн Хавсралт В-д тодорхойлсон агаарын хөлгийн дуу чимээний болон хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтын стандарт шаардлагуудыг хангасан тухай.

  21.193. Туршилтын гэрчилгээнд тавигдах шаардлага

   
     (a) Агаарын хөлгийн тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь дараах баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      агаарын хөлгийг ашиглах зорилгын тухай мэдэгдэл;
2/      агаарын хөлгийг тодорхойлох хангалттай мэдээлэл;
3/      ИНЕГ-ын даргын шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;
4/      Нислэгийн заавар, техник үйлчилгээний заавар болон агаарын хөлгийн      ашиглалттай холбоотой бусад баримт бичиг;
5/      дараах зүйлийг нотлох баримт:
5.1.   аюулгүй нөхцөлийг хангах үүднээс ИНЕГ-ын даргын шаардлагатай гэж үзсэн агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг гүйцэтгэсэн  тухай;
5.2.   агаарын хөлгийг энэ дүрмийн бүлэг Н-д заасны дагуу тодорхойлсон;
5.3.   агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД-47-гийн дагуу  үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийн тодорхойлолт.
 
     (б) Агаарын хөлгийн тусгай ангиллын туршилтын НТЧ-ын гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь бүтээгдэхүүнийг сайжруулах болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах тохиолдолд энэ зүйлийн (a)-д зааснаас гадна дараах баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
     1/ агаарын хөлгийн ашиглалтын зорилгын дэлгэрэнгүй;
     2/ шалгах нислэгийн хугацаа, нислэгийн тоо;
     3/ шалгалтын нислэг үйлдэх нутаг дэвсгэр;
4/ агаарын хөлөг нь бүтцийн хувьд Маягийн гэрчилгээнд урьд зааснаас өөрчлөгдсөн бол агаарын хөлгийн гурван талын проекцийг харуулсан техникийн шугам зураг.
 
     (в) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад зориулалтаар ашиглах гэж буй агаарын хөлөгт туршилтын гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а)-д зааснаас гадна дараах нотлох баримтыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      шалгах нислэгийн хугацаанд дараах зүйлийг бүрэн гүйцэтгэснийг үзүүлсэн тодорхойлолт:
1.1.   нислэгийн хурдны хэвийн хэмжээнд болон манeвр хийхэд агаарын    хөлгийн удирдлага хэвийн гүйцэтгэсэн тухай,
1.2.   агаарын хөлөг нь загварын онцлог болон нислэгийн үзүүлэлтийн хувьд аюулгүй байгаа.
 
2/      аюулгүй ажиллагааны түвшинг хангах зорилгоор агаарын хөлөг нь маягийн загварын НТЧ-ын стандарттай нийцэж буйг дараах байдлаар үзүүлсэн тодорхойлолт:
2.1.   холбогдох загварын НТЧ-ын стандартыг хангасан тухай;
2.2.   маягийн загварт нийцүүлсэн талаарх агаарын хөлгийн НТЧ-ын түүхтэй холбоотой мэдээлэл.

  21.261. Тусгай нислэгийн зөвшөөрөлд тавигдах шаардлага

   
     (a) Тусгай нислэгийн зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах мэдээллийг ирүүлнэ:
 
1/    Дараах мэдээллийн дэлгэрэнгүй:
1.1.   нислэгийн зорилго;
1.2.   төлөвлөж буй маршрут;
1.3.   нисэх баг;
1.4.   НТЧ-ын болон техник үйлчилгээний зохих шаардлагуудыг хангахгүй байгаа агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг, эд анги, систем тоноглол бусад зүйлийн тухай;
1.5.   агаарын хөлгийн аюулгүй ажиллагааны шаардлагын үүднээс тогтоосон аливаа хязгаарлалтууд.
 
2/    ашиглалтын хязгаарлалттай холбоотой ИНЕГ-ын даргын шаардсан бусад мэдээллүүд;
3/    агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД-47-ийн дагуу олгосон үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийн мэдээлэл;
4/    агаарын хөлгийг энэ дүрмийн Н Бүлэгт заасны дагуу тодорхойлсон  нотолгоо.
 
     б) Тусгай нислэг нь арилжааны бус нислэг байна.

  21.263 Тусгай нислэгийн зөвшөөрлийн эрхийг эзэмшихэд тавигдах шаардлага

 
     (a) Тусгай нислэгийн зөвшөөрлийн эрхийг эзэмших өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах баримтыг ирүүлнэ:
 
1/      ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагын хүрээнд шалгах нислэг үйлдэх зорилгоор аливаа агаарын хөлгийн ашиглалттай холбоотой тусгай нислэгийн зөвшөөрлийн зохих шаардлагуудыг хангасан тухай мэдэгдэл;
2/      агаарын хөлгийн маягийн дэлгэрэнгүй мэдээлэл;
3/      аюулгүй ажиллагааны түвшин нь шалгах нислэг үйлдэхэд нийцсэнийг бататгах өргөдөл гаргагчийн заавар журмын дэлгэрэнгүй мэдээлэл;
4/      ИНЕГ-ын даргын шаардсан бусад мэдээлэл.

  Ж БҮЛЭГ. МАТЕРИАЛ, ЭД АНГИ, НЭМЭЛТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН  ТЕХНОЛОГИЙН АРГА АЖИЛЛАГАА   21.301. Үйлчлэх хүрээ

 
     (a) Материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааг баталгаажуулах, эсхүл хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг энэ бүлгээр зохицуулна.
 
21.303 Нөөц
 
21.304 Материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийг солих, өөрчлөх
 
     (a) Маягийн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүнд суурилагдсан эд анги, материал, нэмэлт тоног төхөөрөмжийг солих, эсхүл өөрчлөхөд дараах шаардлагыг хангасан байна:
 
1/      бүтээгдэхүүн нь маягийн загвартай нийцэж, Маягийн гэрчилгээ эзэмшигчээр зөвшөөрөгдсөн байх; эсхүл,
2/      тухайн бүтээгдэхүүнд техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг этгээд      үйлдвэрлэсэн байх бөгөөд солих, эсхүл өөрчлөх эд анги, материал, нэмэлт тоног төхөөрөмж нь:
2.1.   бүтээгдэхүүнд хийгдсэн аливаа загварын өөрчлөлтийг багтааж, батлагдсан маягийн загварт нийцэж буйг эрх бүхий этгээдээр баталгаажуулсан байх;
2.2.   энэ дүрмийн бүлэг Н-ийн дагуу таних тэмдэглэгээ хийгдсэн байх; эсхүл.
 
3/      ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчээс "ИНЕГ Маягт Нэг"–Баталгаат зөвшөөрлийн гэрчилгээ"-г олгогдсон байх; эсхүл,
4/      тухайн эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийг дор заасны дагуу үйлдвэрлэх ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ эзэмшигчээс "ИНЕГ Маягт Нэг" - Баталгаат зөвшөөрлийн гэрчилгээ" олгогдсон байх:
4.1.   техникийн стандарт (TSO)-ийн зөвшөөрөл; эсхүл,
4.2.   эд ангийг үйлдвэрлэх зөвшөөрөл; эсхүл,  
4.3.   энэ дүрмийн Д Бүлгийн дагуу олгосон нэмэлт маягийн гэрчилгээний; эсхүл,
 
5/      материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийн нийцлийг тогтоох эрх бүхий ИНД-144-ийн дагуу гэрчилгээжсэн хангамжийн байгууллагаар баталгаажсан зөвшөөрөлтэй байх; эсхүл
6/      стандартын эд анги байх; эсхүл
7/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн импортлогдсон эд анги байна.

  21.305 Технологийн арга ажиллагааг хүлээн зөвшөөрөх ба баталгаажуулах

 
     (a) Технологийн арга ажиллагаа нь иргэний нисэхийн холбогдох дүрэм болон маягийн гэрчилгээ олгоход тавигдах НТЧ-ын шаардлагуудыг хангасан тохиолдолд тэдгээрийг:
 
1/      ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь байгууллагын ерөнхий зааварт оруулна; эсхүл,
2/      ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь байгууллагын ерөнхий зааварт оруулна; эсхүл
3/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн бусад баримт бичигт оруулна.
 

з БҮлэг. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН экспортын гэрЧилгээ   21.321 Үйлчлэх хүрээ

 
(a) Энэ  бүлгээр дараах үйл ажиллагааны журмыг тогтооно:
 
1/      бүтээгдэхүүнийг экспортлоход НТЧ-ын экспортын гэрчилгээ олгох;
2/      эд анги болон нэмэлт тоног, төхөөрөмжийг экспортлоход "ИНЕГ Маягт Нэг" – Баталгаат зөвшөөрлийн гэрчилгээ" -г олгох.

  21.323. Нөөц   21.325. Нөөц   21.327. НТЧ-ын экспортын гэрчилгээний ялгаа 

     (a) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 21.333 (б)-д заасны дагуу, бүтээгдэхүүнийг импортлогч улсаас бичгээр баталгаа гаргуулсан тохиолдолд ИНЕГ-ын дарга дараах заалтыг үл харгалзан НТЧ-ын экспортын гэрчилгээг олгож болно:
 
1/      энэ бүлгийн шаардлагыг хангаагүй; эсхүл
2/      экспортлох бүтээгдэхүүн болон маягийн баталгаажуулсан эсхүл маягийг хүлээн зөвшөөрсөн бүтээгдэхүүний хооронд бүтцийн ялгаатай байдал.

  21.329. Өргөдөл гаргах эрх

    
     (a) Бүтээгдэхүүндээ НТЧ-ын экспортын гэрчилгээ авах өргөдлийг экспортлогч байгууллага, эсхүл түүний эрх бүхий төлөөлөгч гаргана.

  21.331. Өргөдөл гаргах

 
     (a) НТЧ-ын экспортын гэрчилгээ авах өргөдөл гаргагч нь ИНЕГ-021/10 маягтыг бөглөж, дараах зүйлийг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      нотлох баримт бичиг:
1.1.   бүтээгдэхүүний маягийн загварыг импортлож буй улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн тухай;
1.2.   импортлож буй улсын гэрчилгээжүүлэлтийн тусгай нөхцөл шаардлагуудыг хангасан тухай;
1.3.   импортлож буй улс нь экспортын гэрчилгээний хавсралтад заасан зөрүүтэй заалтыг хүлээн зөвшөөрсөн тухай;
1.4.   бүтээгдэхүүнд энэ дүрмийн Н.Бүлгийн дагуу таних тэмдэглэгээ хийгдсэн тухай;
1.5.   хамаарах НТЧ-ын удирдамжийг гүйцэтгэсэн тухай.
 
2/      ашиглалтанд байсан бүтээгдэхүүний хувьд, ашиглалтын нийт хугацаанд хөтөлсөн техник үйлчилгээ, томоохон засвар, өөрчлөлтийг тэмдэглэсэн бүртгэлийн баримт;
3/      тухайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах явцад зэврэлт болон эвдэрч гэмтэхээс хамгаалж боож баглах арга хэрэгсэл, хадгалалтын хугацааны талаарх тодорхойлолт;
4/      импортолж буй улсын худалдан авагчид илгээх огноо;
5/      өргөдөл гаргах үед бүрдээгүй байсан баримт бичгийг гүйцээж өгөх огноо;
6/      энэ бүлгийн өөрчлөлтийг тайлбарласан тухай;
7/   ИНЕГ-ын дарга нь шаардлагатай гэж үзвэл маягтанд тусгагдсан асуулгыг тодорхой болгох үүднээс бүтээгдэхүүний талаарх нэмэлт тодруулгыг өргөдөл гаргагчаас шаардаж болно.
 
     (б) Агаарын хөлөгт НТЧ-ын экспортын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a)-д зааснаас гадна дараах зүйлийг ИНЕГ-ын даргад гаргаж өгнө:
 
1/      нотлох бичиг баримт:
1.1.   шинэ агаарын хөлгийн хувьд, ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагын зөвшөөрлийн хүрээнд үйлдвэрлэсэн гэдгийг баталсан;
1.2.   ашиглалтад байсан агаарын хөлгийн хувьд энэ дүрмийн Бүлэг Е-д заасан ангиллын дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээ;
1.3.   агаарын хөлгийн нислэгийн заавар, шинэ агаарын хөлгийн хувьд техник үйлчилгээний заавар;
1.4.   агаарын хөлгийн жин төвлөрөлтийн мэдээлэл, ачааллын тооцооны маягт;
1.5.   өргөдөл гаргахаас өмнөх 60 хоногийн дотор агаарын хөлөг  нь 100 цагийн болон үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний хуваарийн дагуу хийгдэх үзлэг, эсхүл түүнтэй адилтгах хэмжээний ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрсөн үзлэгт орсон тухай баримт;
1.6.   экспортод гаргаж буй агаарын хөлгийг хүргэх шаардлагын үүднээс тоног   төхөөрөмж суурилуулах бол тухайн тоног төхөөрөмж нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж, энэ дүрмийн Бүлэг Е –ын дагуу олгох тусгай нислэгийн зөвшөөрлөөр баталгаажсан байх;
 
2/      энэ хэсгийн (б)-гийн 1/ 1.6-д тодорхойлсон суурилуулсан тоног төхөөрөмжийг агаарын хөлгийг хүргэх нислэг дууссаны дараа буцаан авч  батлагдсан маягийн шаардлагын дагуу агаарын хөлгийн бүтцийг сэргээнэ.
 
     (в) Өргөдөл гаргагч нь ИНЕГ-аас шалгах үед экспортлох бүтээгдэхүүн болон түүний баримт бичгийг бэлэн байлгана.

  21.333. НТЧ-ын экспортын гэрчилгээ олгох

 
     (а) ИНЕГ-ын дарга нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийн бүтээгдэхүүнд НТЧ-ын экспортын гэрчилгээ олгоно:
 
1/      энэ бүлгийн холбогдох шаардлагуудыг хангасан;
2/      гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх нөхцөлийг хангасан;
3/      НТЧ-ын аливаа шаардлагыг хангаагүй тохиолдолд тэдгээр нь зохих хүчин зүйлээр нөхөгдөж, хүлээн зөвшөөрөхүйц адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг хангасан.
 
     (б) Хэрэв өргөдөл гаргагчийн бүтээгдэхүүн нь энэ дүрмийн тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа боловч импортлогч улсаас бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр баталгаа гаргаж ирүүлсэн тохиолдолд ИНЕГ-ын дарга 21.331-д заасан НТЧ-ын шаардлагуудыг хангаагүй бүтээгдэхүүнд энэ зүйлийн (a) 1/-д заасныг үл харгалзан НТЧ-ын экспортын гэрчилгээг олгож болно.
 
     (в) Энэ бүлгийн дагуу ИНЕГ-ын дарга нь НТЧ-ын экспортын гэрчилгээг олгохдоо:
 
1/      шаардлагатай гэж үзвэл тодорхой нөхцөлийг зааж өгч болох; ба
2/      бүтээгдэхүүнийг агаарын хөлөгт суурилуулах, эсхүл ашиглахыг зөвшөөрөхгүй.

21.335. Гэрчилгээний хүчинтэй хугацаа

 
     (a) Энэ бүлгийн дагуу олгосон НТЧ-ын экспортын гэрчилгээ нь агаарын хөлгийн бүтээгдэхүүний загварт аливаа өөрчлөлт хийлгүйгээр импортолж буй улс хүлээн авах хүртэл хүчин төгөлдөр байна.

  21.337. Гэрчилгээг шилжүүлэх 

 
 

21.339. Бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд "ИНЕГ Маягт Нэг" – Баталгаат зөвшөөрлийн гэрчилгээ"-г ашиглах

 
     (a) Дараах шаардлагыг хангасан эд анги эсхүл нэмэлт тоног төхөөрөмжийг экспортлоход "ИНЕГ Mаягт Нэг - Баталгаат зөвшөөрлийн гэрчилгээ"-г ашиглана:
 
1.1.   шинэ, их засвар хийгдсэн, стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын хүчин төгөлдөр гэрчилгээтэй агаарын хөлөгт суурилуулж байсан ба техник үйлчилгээнээс гаргахад тавигдах  шаардлагуудыг хангасан байх;
1.2.   загварын батлагдсан техникийн үзүүлэлтийг хангасан байх;
1.3.   аюулгүй ашиглах нөхцөлийг хангасан байх;
1.4.   импортлогч улсын импортын бүтээгдэхүүнд тавьдаг тусгай шаардлагуудыг хангасан байх.
 
2/      "ИНЕГ Mаягт Нэг -Баталгаат зөвшөөрлийн гэрчилгээ"-г дараах байгууллагууд нь зохих журмын дагуу олгоно:
2.1.   ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага;
2.2.   ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллага.
 
     (б) Хэрэв импортлогч улс нь тухайн эд анги эсхүл нэмэлт тоног төхөөрөмжийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа албан бичгээр мэдэгдсэн тохиолдолд эд анги, нэмэлт тоног төхөөрөмж нь энэ зүйлийн (а) 1/ дэх заалтыг бүрэн хангахгүй байж болно.

  21.341. Экспортлогчийн үүрэг

 
     (a) НТЧ-ын экспортын гэрчилгээ авсан агаарын хөлгийн экспортлогч нь дараах үүргийг хүлээнэ:
 
1/      агаарын хөлгийн улсын бүртгэлийн болон НТЧ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах өргөдлийг агаарын хөлгийг шилжүүлэн өгөх огноо, авч буй гадаадын өмчлөгчийн нэр, хаягийн хамт ИНЕГ-т гаргаж өгнө;
2/      агаарын хөлгийн улсын бүртгэлийн болон НТЧ-ын гэрчилгээг ИНЕГ-ын даргад буцааж өгнө;
3/      агаарын хөлөг дээрх Монгол Улсын үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг авсаныг гэрчлэх баримтыг гаргаж өгнө.
 
     (б) Импортлогч улстай өөрөөр хэлэлцэн тохироогүй бол НТЧ-ын экспортын гэрчилгээ авсан экспортлогч нь:
 
1/      импортлогч улсын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагад дараах баримт бичгийг илгээсэн байна:
1.1.   бүтээгдэхүүний ашиглалтын баримт бичиг, мэдээлэл болон импортлогч улсын тусгай шаардлагын дагуу урьдчилан тохирсон холбогдох бусад материал,  баримтууд;
1.2.   агаарын хөлгийг угсраагүй тохиолдолд үйлдвэрлэгчийн угсралтын заавар болон шалгах нислэгийн хөтөлбөрийг.
 
2/      бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон хадгалалтын үед аливаа гэмтэл, зэврэлтээс хамгаалах үүднээс баглаж боосон байх; 
3/      экспортын хүргэж өгөх ажиллагаа дууссаны дараа агаарын хөлөгт хүргэж өгөх зорилгоор суурилуулсан аливаа тоноглол, төхөөрөмжийг буцаан авч батлагдсан маягийн дагуу агаарын хөлгийн бүтцийг сэргээнэ. 

  и БҮлэг.  Засвар   21.431. Үйлчлэх хүрээ

    
     (a) Энэ бүлгээр загварт хийгдсэн засварыг баталгаажуулах журмыг тогтооно.

  21.433. Загварт хийгдсэн засварын баталгаажилт

    
     (a) Маягийн гэрчилгээ эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний дагуу батлагдаагүй, загварт хийгдсэн засварын ажлыг загварт өөрчлөлт хийсэн гэж үзэн баталгаажуулах ажиллагааг энэ дүрмийн В, Г, Д Бүлэгт заасны дагуу хийнэ.
 

к БҮлэг. Техникийн ҮзҮҮлэлт, НТЧ-ын тодорхойлолт   21.501. Үйлчлэх хүрээ

 
     (а) Энэ бүлгээр дараах үйл ажиллагаатай холбоотой журмыг тогтооно:
 
1/      техникийн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх эсхүл баталгаажуулах;
2/      материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;
3/      материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааны тодорхойлолтоос хазайсан өөрчлөлтийг баталгаажуулах.

  21.503. Техникийн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх

 
     (а) ИНЕГ-ын даргын баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн техникийн үзүүлэлтийг ашиглана.
 
     (б) Энэ дүрмийн Хавсралт Г-д заасан техникийн үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрнө.

  21.505. Техникийн үзүүлэлтийг баталгаажуулах- ИНЕГ Маягт -337

 
     (a) Энэ зүйлийн (б) болон (в)-д зааснаас бусад тохиолдолд техникийн үзүүлэлтээ баталгаажуулах өргөдөл гаргагч нь дор заасан мэдээллийг шаардсан ИНЕГ-337 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      өргөдөл гаргагчийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах нэр, хаяг;
2/      техникийн үзүүлэлтийг тодорхойлоход шаардлагатай аливаа баримт бичиг;
3/      дараах зүйлийг багтаасан загварын өөрчлөлтийн тодорхойлолт:
3.1.   загварын өөрчлөлтийг тодорхойлох хангалттай техникийн үзүүлэлтийн мэдээлэл;
3.2.   загварын өөрчлөлтөнд нөлөөлсөн агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, эсхүл бүтээгдэхүүний эд анги бүрийн тодорхойлолт.
 
4/      техникийн үзүүлэлтийн дагуу өөрчлөлт хийгдсэн эд анги, нэмэлт тоног      төхөөрөмж болон бүтээгдэхүүний хувьд:
4.1.   НТЧ-ын зохих шаардлагуудыг хангаж буйг үзүүлсэн аливаа үзлэг, шалгалтын болон шинжилгээ судалгааны ажлын дэлгэрэнгүй; болон;
4.2.   зохих ёсоор техник үйлчилгээ хийгдэн, ашиглагдаж байгааг бататгах техник үйлчилгээний болон нислэгийн ашиглалтад нийцсэн үзүүлэлтүүд.
 
5/      ИНЕГ-ын дарга нь шаардлагатай гэж үзвэл маягтанд тусгагдсан асуулгыг тодорхой болгох үүднээс загварын өөрчлөлт болон техникийн үзүүлэлттэй холбоотой нэмэлт тодруулгыг өргөдөл гаргагчаас шаардаж болно;
6/      эдгээр нь дараах зүйлүүд байж болно:
6.1.   техникийн үзүүлэлт нь 21.31-д заасан НТЧ-ын шаардлага, ИНД-26-ийн НТЧ-ын нэмэлт шаардлагууд, мөн 21.32-т заасан агаарын хөлгийн дуу чимээ, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтад тавигдах шаардлага болон загварын өөрчлөлттэй холбоотой бусад шаардлагуудыг хангасан тухай зохион бүтээгч байгууллагын мэдэгдэл;
6.2.   энэ зүйлийн (а) 6/ 6.1-д шаардсантай адилтгах хэмжээний гадаадын Иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон шаардлага хангасан тухай мэдэгдэл;
6.3.   техникийн үзүүлэлтийг баталгаажуулах явцад шаардлага хангасан тухай мэдэгдлийг ирүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт.
 
     (б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a) 6/ 6.1-д заасныг бүрэн хангахгүй тохиолдолд техникийн үзүүлэлт нь дараах шаардлагыг хангаж байгаа тухай мэдэгдлийг гаргаж болно:
 
1/      Маягийн гэрчилгээнд заасан НТЧ-ын болон агаарын хөлгийн дуу чимээ, хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтад тавигдах шаардлагуудыг хангасан тухай;
2/      хэрэв тусгай нөхцөлөөр авч үзсэн тохиолдолд, энэ бүлгийн  (a)  6.1 дэх заалтаар шаардсантай адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг хангасан тухай.
 
     (в) Агаарын хөлгийн зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-аар шаардсан мэдээллийг ИНЕГ-337 маягтаас өөр баримт бичгээр гаргаж болно.
 
     (г) Өргөдөл гаргагчийн техникийн үзүүлэлт нь дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд ИНЕГ-ын дарга баталгаажуулна:
 
1/      энэ зүйлийн (a)-д заасан шаардлагуудыг хангасан; 
2/      батлагдсан техникийн үзүүлэлт нь аюулгүй ажиллагаанд харшлахгүй;
3/      аливаа нэг НТЧ-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд тэдгээр нь зохих хүчин зүйлээр нөхөгдөж, хүлээн зөвшөөрөхүйц адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг хангасан;
4/      агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэгт болон бүтээгдэхүүнд эсхүл нэмэлт тоног төхөөрөмжид дор заасан ажиллагааг хийж зориулалтын дагуу ашиглахад нислэгийн үзүүлэлтүүд болон загварын онцлогийн хувьд аюулгүй байх:
4.1.   техникийн үзүүлэлтийн дагуу өөрчлөхөд;
4.2.   нислэгийн зааварт, эсхүл бусад хязгаарлалтуудад зөв хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу ашиглахад.
 
      (д) ИНЕГ-ын дарга нь дараах тохиолдолд энэ зүйлийн (а)-д заасныг шаардахгүйгээр өргөдөл гаргагчийн техникийн үзүүлэлтийг баталж болно:
 
1/      хязгаарлагдмал хүрээний тухайн нэгж бүтээгдэхүүн болон нэмэлт тоног төхөөрөмж эсхүл бүрэлдэхүүн хэсэгт зориулан гаргасан техникийн үзүүлэлт бол;
2/      техникийн үзүүлэлт нь Тусгай ангиллын агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгоход тавигдах стандартуудыг хангаж байгаа бол;
3/      өргөдөл гаргагч нь загварын өөрчлөлтийг тодорхойлох хангалттай      техникийн үзүүлэлтийг ирүүлсэн бол.

  21.507. Тодорхойлолтыг батлах

 
     (a) Материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааны тодорхойлолтыг дараах замаар баталгаажуулна:
 
1/      тодорхойлолт нь хүлээн зөвшөөрөгдөх стандартын минимум үзүүлэлтийн хангалттай мэдээллийг үзүүлсэн нөхцөлд техникийн стандарт (TSO)-ын зөвшөөрлийг олгох;
2/      батлагдсан загвар эсхүл загварын өөрчлөлттэй холбоотой тодорхойлолтын өргөдлийг батлах;
3/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн бусад арга хэрэгслээр батлах.

  21.509. Тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх

   
     (a) Материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааны тодорхойлолтыг дараах тохиодолд ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрнө:
 
1/      энэ дүрмийн Хавсралт В-д заасан загварын НТЧ-ын стандартад ашиглахыг зөвшөөрсөн болон зөвхөн тухайн загварын НТЧ-ын стандартад заасан      зориулалтын дагуу ашиглах бол; эсхүл,
2/      тодорхойлолт нь гадаадын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас  батлагдсан эсхүл хүлээн зөвшөөрсөн бол;
3/      стандарт эд ангийн тодорхойлолтын хувьд:
3.1.   үйлдвэрлэлийн тодорхойлолт нь мөрддөг болж тогтсон; эсхүл
3.2.   Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн эрх бүхий  байгууллагаас гаргасан техникийн тодорхойлолт бол; эсхүл,
3.3.   гадаад улсын техникийн стандартын тодорхойлолт бол.

  21.511. Тодорхойлолтоос хазайсан өөрчлөлтийн тухай өргөдөл гаргах

 
     (a) Бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт нь техникийн стандарт (TSO)-ын үзүүлэлтээс, эсхүл хүлээн зөвшөөрсөн техникийн тодорхойлолтоос хазайсан тохиолдолд өргөдөл гаргагч дор заасан мэдээллийг шаардсан ИНЕГ-021/11 маягтыг бөглөж, холбогдох баримт бичгийн хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      өргөдөл гаргагчийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр, хаяг;
2/      стандарт үзүүлэлт болон тодорхойлолтоос хазайсан бүтээгдэхүүн, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл;
3/      өргөдөлд заасан бүтээгдэхүүн, эд анги, эсхүл нэмэлт тоног төхөөрөмжийн хазайлтыг зохих хэмжээнд хадгалахад шаардлагатай баримт бичиг;
4/      стандартаас хазайсан байдлыг зохих хүчин зүйлээр нөхөх эсхүл загварын онцлогийг дараах зүйлээр хангана гэсэн нотолгоо:
4.1.    адилтгах хэмжээний стандартын минимум техникийн үзүүлэлтээр; болон,
4.2.    ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшингээр.
 
6/      Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а)-д шаардсан өргөдөл болон холбогдох баримт бичгийг ирүүлэхдээ төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
 
     (б) ИНЕГ-ын дарга дараах шаардлагууд хангагдсан гэж үзвэл тодорхойлолтоос хазайсан өөрчлөлтийг баталгаажуулна:
2/      хазайлтыг баталснаар аюулгүй ажиллагаанд харшлахгүй;

  Л БҮЛЭГ.ТЕХНИКИЙН СТАНДАРТ (TSO)-ЫН ЗӨВШӨӨРӨЛ   21.601. Үйлчлэх хүрээ

 
     (a) Энэ бүлгээр дараах үйл ажиллагаатай холбоотой журмыг тогтооно:
 
1/      техникийн стандарт (TSO)-ын зөвшөөрөл олгох эд зүйлийн загварын баталгаа;
2/      техникийн стандарт (TSO)-ын зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага.

  21.603. Тодорхойлолт

 
     (a) Энэ  бүлэгт хэрэглэсэн "эд зүйл" гэж агаарын хөлөгт ашиглагдах эд анги, материал, нэмэлт тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааг хэлнэ.

  21.605. Техникийн стандарт (TSO)-ын зөвшөөрөлд тавигдах шаардлага

 
     (a) Техникийн стандартын зөвшөөрөл нь:
 
1/      техникийн стандартын шаардлагад нийцсэн эд зүйл үйлдвэрлэгчид олгосон загварын баталгаа; ба
2/      эд зүйлд техникийн стандартын бичилт, тэмдэглэгээг хийх.
 
     (б) Эд зүйл нь техникийн стандартын үзүүлэлтийг хангаж байгааг, зөвхөн техникийн стандартын зөвшөөрөл эзэмшсэн этгээд эд зүйлд техникийн стандартын бичилт, тэмдэглэгээг хийж тодорхойлно.
 

21.607 Өргөдөл гаргах эрх

 
     (a) Техникийн стандартын зөвшөөрөл авах өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/      ИНД-148-ын дагуу үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч эсхүл өргөдөл гаргагч байх;
2/      эд зүйлийг үйлдвэрлэх боломж бололцоотой, зохих шаардлагатай бэлтгэлийг урьдчилан хангасан байх.
 
     (б) Үйлдвэрлэх эд зүйлд НТЧ-ын томоохон шаардлагууд багтсан гэж ИНЕГ-ын дарга тодорхойлсон тохиолдолд, өргөдөл гаргагч энэ зүйлийн (a)-д зааснаас гадна дараах шаардлагыг хангана:
 
1/      тухайн эд зүйлийн зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч эсхүл өргөдөл гаргагч байна;
2/      зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч бол тухайн эд зүйлийг тодорхойлолтын шаардлагыг хангаж үйлдвэрлэнэ гэдгээ нотлон харуулах арга хэмжээг авна;
3/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөхүйц адилтгах хэмжээний заавар журамтай байна.

  21.609. Зөвшөөрөл хүсэх өргөдөл

 
     (a) Техникийн стандарт (ТSO)-ын зөвшөөрөл авах өргөдөл гаргагч нь дор заасан мэдээллийг шаардсан ИНЕГ-021/12 маягтыг бөглөж, холбогдох баримт бичгийг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      өргөдөл гаргагчийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах нэр, хаяг;
2/      дараах зүйлийг нотолсон баримт:
2.1.   техникийн стандартын үзүүлэлт болон загварын шаардлагуудыг  хангасан тухай;
2.2.   тодорхойлолтод заасан техникийн нөхцөлийн дагуу эд зүйлийг найдвартай үйлдвэрлэх тухай.
 
3/      техникийн стандартаар шаардсан техникийн үзүүлэлтийн хуулбар;
4/      үйлдвэрлэх эд зүйлд НТЧ-ын томоохон шаардлагууд багтсан гэж ИНЕГ-ын дарга тодорхойлсон тохиолдолд, зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч эсхүл өргөдөл гаргагч нь тухайн эд зүйлийг тодорхойлолтод заасан техникийн нөхцөлийн дагуу үйлдвэрлэнэ гэсэн тодорхойлолтыг ирүүлнэ;
5/      ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл маягтанд тусгагдсан асуулгыг тодорхой болгох үүднээс нэмэлт тодруулгыг өргөдөл гаргагчаас шаардаж болно.

  21.611. Зөвшөөрөл олгох

 
     (a) ИНЕГ-ын дарга нь дараах шаардлагууд хангагдсан гэж үзсэн нөхцөлд Техникийн стандартын зөвшөөрөл олгоно:
 
1/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн аргачлалаар энэ бүлгийн  холбогдох шаардлагуудыг хангасан;
2/      зөвшөөрөл олгосноор аюулгүй ажиллагаанд харшлахгүй;
3/      ИНД-148-ын дагуу үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ авсан.

  21.613. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх

     (a)  Техникийн стандарт (TSO)-ын зөвшөөрөл эзэмшигч нь:
 
1/      энэ дүрмийн 21.621 болон 21.623 (a); (б)-д заасан нөхцөлийг хангаж эд зүйлийг үйлдвэрлэх; ба
2/      эд зүйлд техникийн стандартын бичилт тэмдэглэгээг хийж тодорхойлно.

  21.615. Зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл 

 
      (a) ИНЕГ-ын дарга дараах тохиолдолд Техникийн стандартын зөвшөөрлийг түр зогсоох буюу хүчингүй болгож болно:
 
1/      зөвшөөрөл олгоход шаардсан нөхцөлийг цаашид хангах боломжгүй нь тогтоогдсон;
2/      тодорхойлолтын хувьд:
2.1.   хүчингүй болсон; эсхүл,
2.2.   зөвшөөрөл нь цаашид шаардлага хангахгүй болсон.
 
3/      ИНД-148-ын дагуу олгосон, үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээгээ хураалгаж хүчингүй болгосон эсхүл үйлчлэлийг түр зогсоосон;
4/      энэ дүрмийн 21.621-д тодорхойлсон зөвшөөрөл эзэмшигчийн үүргээс чөлөөлөгдсөн;
5/      эд зүйл нь ашиглалтын хугацаанд аюултай болох нь тогтоогдсон.

  21.617. Зөвшөөрлийн хугацаа 

 
     (a) Энэ бүлгийн дагуу олгосон техникийн стандартын зөвшөөрөл нь түр зогсоох буюу хүчингүй болгох хүртэл тохиолдолд хүчин төгөлдөр байна.
 
     (б) Техникийн стандартын зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөлд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-ын даргад нэн даруй хураалгана.
 
     (в) Техникийн стандартын зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн нөхцөлд эзэмшигч холбогдох зөвшөөрөл болон цаашид авах арга хэмжээнд зориулан гэрчилгээг ИНЕГ-ын даргад яаралтай ирүүлнэ.

  21.619. Зөвшөөрлийг бусдад шилжүүлэх 

 
      (a) Энэ бүлгийн дагуу олгосон техникийн стандартын зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

  21.621. Зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг

 
     (a) Эд зүйл үйлдвэрлэгч техникийн стандартын зөвшөөрөл эзэмшигч нь:
 
1/      ИНД-148-ын дагуу олгосон үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээний дагуу эд зүйлийг үйлдвэрлэнэ;
2/      бэлэн болсон эд зүйл бүр нь загварын үзүүлэлтэд нийцсэн,  суурилуулахад аюулгүй гэдгийг бататгана;
3/      бүтээгдэхүүний ашиглалтын болон техник үйлчилгээний шаардлагатай бүх заавруудын үндсэн эх хувийг бэлтгэх ба шинэчлэж хадгална;
4/      эд зүйлийн ашиглалт ба техник үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай их засварын болон бусад холбогдох засвар үйлчилгээний заавруудыг хэрэглэгч нарт хүргүүлнэ;
5/      эд зүйл бүрд дараах мэдээллийн талаар тогтмол, бичилт тэмдэглэл хийж  байрлуулна:
5.1     21.813-т тодорхойлсон мэдээлэл;
5.2     эд зүйлийн нэр, маяг, дугаар;  
5.3     техникийн стандарт (TSO)-гийн дугаар.
 
6/      ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд, техник үйлчилгээний заавар, их засвар, засварын зааврууд болон энэ дүрмийн 21.625-аар шаардсан бусад бүртгэл тэмдэглэлийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 

21.623. Загварын өөрчлөлт

 
     (a) Энэ бүлгийн дагуу техникийн стандартын зөвшөөрөл эзэмшигч эд зүйлийн загварт өөрчлөлт хийх эрхтэй.
 
     (б) Зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэрлэлийн шаардлагаар загварт томоохон өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд дараах нөхцөлүүдийг хангаж ИНЕГ-ын даргаас нэмэлт зөвшөөрөл авахгүйгээр эд зүйлийн загварт өөрчлөлт хийж болно:
 
1/      эд зүйлийн үндсэн загварыг дугаарыг хадгалах;
2/      загварын өөрчлөлтийг тухайн загварын дугаарын дагавар бичилт болон эд ангийн дугаарын өөрчлөлтөөр тогтоох;
3/      техникийн стандартын шаардлагыг цаашид хангаж буйг үзүүлсэн, загварын өөрчлөлтийг тодорхойлоход шаардлагатай аливаа үзүүлэлтийн өөрчлөлтийг ИНЕГ-ын даргад хүргүүлэх.
 
     (в) Техникийн стандарт (TSO)-гийн зөвшөөрөл эзэмшигч нь эд зүйлийн  загварт томоохон өөрчлөлт хийж үйлдвэрлэх тохиолдолд дараах шаардлагыг хангана:
1/ эд зүйлийн шинэ маяг болон загварыг тодорхойлсон байх;
2/ шинэ техникийн стандарт (TSO)-гийн зөвшөөрөл авах хүсэлтийг гаргасан байх.

  21.625. Бүртгэл тэмдэглэл

 
     (а) Техникийн стандартын зөвшөөрөл эзэмшигч нь дараах журмыг тогтоосон байна:
 
1/      дор заасан зүйлийн бүртгэл тэмдэглэлийг хөтлөх,  цуглуулах, индексжүүлэх, ялгах, өөрчлөлт шинэчлэлт оруулах болон хадгалах журам:
1.1.   Техникийн стандартын зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэж буй эд зүйлийн загвар бүрийн;
1.2.   тухайн эд зүйл нь энэ дүрэм болон техникийн стандартын шаардлагыг хангаж буйг үзүүлсэн тодорхойлолт, зураг схем, үзлэг шалгалтын тайлан, дүгнэлт бусад загвартай холбоотой бүх  мэдээллийн.
 
2/      дараах зүйлийг бататгах:
2.1.       бүх бүртгэл нь тодорхой, гаргацтай, тогтсон загварт байгаа эсэх;
2.2.       энэ зүйлийн (а)-гаар шаардсан бүртгэл тэмдэглэлийг тухайн эд зүйл нь ашиглалтаас гарсан сүүлчийн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хадгалж байгаа эсэх.
 
     (б) ИНЕГ-ын дарга энэ зүйлийн (a) 2/ 2.2-т заасан бүртгэл тэмдэглэлийн хадгалах хугацааг багаар тогтоож болно.

  М БҮЛЭГ. ЭД АНГИ ҮЙЛДВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ    21.701. Үйлчлэх хүрээ

 
     (a) Энэ бүлгээр дараах үйл ажиллагаатай холбоотой журмыг тогтооно:
 
1/      эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл олгосноор эд ангийг солих эсхүл өөрчлөх загварын баталгаа;
2/      эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага.

     21.703. Эд анги үйлдвэрлэх зөвшөөрөлд тавигдах шаардлага

    
      (a) Эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл нь:
 
1/      ИНЕГ-ын даргын тодорхойлсон НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж байгаа солих эсхүл өөрчлөх эд ангийг үйлдвэрлэгчид олгосон загварын баталгаа;
2/      эд ангид үйлдвэрлэлийн бичилт, тэмдэглэгээг хийх.
 
     (б)  Эд анги нь НТЧ-ын зохих шаардлагуудыг хангаж байгааг зөвхөн эд ангийг үйлдвэрлэх зөвшөөрөл эзэмшсэн этгээд эд ангид үйлдвэрлэлийн бичилт, тэмдэглэгээг хийж тодорхойлно. 

   21.705 Нөөц

 

21.707 Зөвшөөрөл хүсэх өргөдөл

 
     (a) Эд ангийг үйлдвэрлэх зөвшөөрөл авах өргөдөл гаргагч нь дор заасан мэдээллийг шаардсан ИНЕГ-021/13 маягтыг бөглөж, холбогдох баримт бичгийг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
 
1/      өргөдөл гаргагчийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах нэр, хаяг;
2/      эд ангийг суурилуулах бүтээгдэхүүний тодорхойлолт;
3/                 загварын талаарх дараах зүйлээс бүрдсэн баримт бичиг:
3.1.   эд ангийн загварын үзүүлэлт болон хийцийг тодорхойлоход шаардлагатай техникийн тодорхойлолт, зураг схем;
3.2.   эд ангийн загварын үзүүлэлт болон хийц нь НТЧ-ын холбогдох     шаардлагуудыг хангасан тухай;
3.3.   энэ зүйлийн (а) 3/ 3.1-д заасан зураг схем болон техникийн       тодорхойлолтын жагсаалт;
3.4.   эд ангийн бүтцийн бөх бат байдлыг тодорхойлоход шаардлагатай технологийн аргачлал, материал болон хэмжээсийн талаарх мэдээлэл.
 
4/      энэ хэсгийн (a) 3/-т тусгагдсан загварын дагуу эд анги бүрийг найдвартай үйлдвэрлэж чадахаа илэрхийлсэн өргөдөл гаргагчийн нотолгоо;
5/      үйлдвэрлэх эд зүйлд НТЧ-ын томоохон шаардлагууд багтсан гэж ИНЕГ-ын дарга тодорхойлсон тохиолдолд, зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн эсхүл өргөдөл гаргагчийн шаардлага хангасан тухай тодорхойлолтод дараах зүйлийг тусгасан байна:
5.1.  энэ хэсгийн (a) 3/-т тусгагдсан эд ангийн загвар нь тус хэсгийн 2/-д заасан бүтээгдэхүүнд хамаарах загварын НТЧ-ын стандартыг хангасан  эсхүл түүнтэй ижил загварын эд ангиар солигдох талаар;
5.2.  тухайн эд анги нь НТЧ-ын стандартын зохих техникийн нөхцөлийг хангаж буйг харуулсан, үзлэг шалгалтын болон тооцоо, судалгааны дүгнэлтийг бүрэн хийж тэдгээрийг баримтжуулсан талаар.
 
6/      ИНЕГ-ын дарга нь шаардлагатай гэж үзвэл маягтанд тусгагдсан асуулгыг тодорхой болгох үүднээс нэмэлт тодруулгыг өргөдөл гаргагчаас шаардаж болно.
 
     (б) ИНЕГ-ын дарга үзлэг, шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагч нь эд анги болон түүнтэй холбоотой техникийн үзүүлэлтийн мэдээллийг бэлэн байлгана.

  21.709. Зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага 

    
     (а) ИНЕГ-ын дарга дараах шаардлагууд хангагдсан гэж үзсэн нөхцөлд эд анги үйлдвэрлэх зөвшөөрлийг олгоно:
 
1/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн аргачлалаар энэ бүлгийн  холбогдох  шаардлагуудыг хангасан;
2/      зөвшөөрөл олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх нөхцөлийг хангасан.
 

21.711. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх  

    
     (а) Эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл эзэмшигч нь дор заасны дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах эрхтэй:
 
1/      21.719-д заасан нөхцөлийг хангаж эд анги үйлдвэрлэх;
2/      эд ангид үйлдвэрлэлийн зөвшөөрлийн бичилт тэмдэглэгээг хийх.

  21.713. Зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл 

 
     (a) ИНЕГ-ын дарга дараах тохиолдолд эд анги үйлдвэрлэх зөвшөөрлийг түр зогсоох буюу хүчингүй болгож болно:
1/      зөвшөөрөл олгоход шаардсан нөхцөлийг цаашид хангах боломжгүй нь тогтоосон;
2/      21.719-д заасан зөвшөөрөл эзэмшигчийн үүргээс чөлөөлөгдсөн;
3/      эд зүйл нь ашиглалтын хугацаанд аюултай нөхцөл байдлыг үзүүлсэн.
 

21.715. Зөвшөөрлийн хугацаа

 
     (a) Энэ бүлгийн дагуу олгосон эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл нь түр зогсоох буюу хүчингүй болгох хүртэл тохиолдолд хүчин төгөлдөр байна.
 
     (б) Эд анги үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөлд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-ын даргад нэн даруй хураалгана.
 
     (в) Эд анги үйлдвэрлэх зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн нөхцөлд эзэмшигч холбогдох зөвшөөрөл болон цаашид авах арга хэмжээнд зориулан гэрчилгээг ИНЕГ-ын даргад яаралтай ирүүлнэ.

  21.717. Зөвшөөрлийг бусдад шилжүүлэх 

    
     (a) Энэ бүлгийн дагуу олгосон эд анги үйлдвэрлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

  21.719. Зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг

 
     (a) Эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл эзэмшигч нь:
 
1/      бэлэн болсон эд анги бүр нь загварын үзүүлэлтэд нийцсэн, суурилуулахад аюулгүй гэдгийг бататгана;
2/      эд анги бүрд дараах мэдээллийн талаар тогтмол, бичилт тэмдэглэл хийж байрлуулна:
2.1.  21.803-т тодорхойлсон мэдээлэл;
2.2.  эд ангийн нэр, маяг, дугаар,
2.3.  үйлдвэрлэлийн баталгаат зөвшөөрлийн дугаар.
 
3/      ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 21.721-д заасан бүртгэл тэмдэглэлийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 

21.721. Бүртгэл тэмдэглэл

 
(а)   Эд анги үйлдвэрлэх зөвшөөрөл эзэмшигч нь дараах журмыг тогтоосон байна:
 
1/      дор заасан зүйлийн бүртгэл тэмдэглэлийг хөтлөх,  цуглуулах, индексжүүлэх, ялгах, өөрчлөлт шинэчлэлт оруулах болон хадгалах журам-
1.1.   эд анги үйлдвэрлэх зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэж буй эд анги бүрийн;
1.2.   энэ дүрэм болон үйлдвэрлэх зөвшөөрөлд тавигдах шаардлагыг тухайн эд анги нь хангаж буйг харуулсан техникийн үзүүлэлт, зураг схем, үзлэг шалгалт хийгдсэн тайлан, дүгнэлт болон загвартай холбоотой бүх мэдээллийг; болон
 
2/      дараах зүйлийг бататгах:
2.1.   бүх бүртгэл нь тодорхой, гаргацтай, тогтсон загварт байгаа эсэх;
2.2.   энэ хэсгийн (а)-аар шаардсан бүртгэлийг тухайн эд анги нь ашиглалтаас гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаатай хадгалж буйг.
    
     (б) ИНЕГ-ын дарга энэ зүйлийн (a) 2/ 2.2-т заасан бүртгэл тэмдэглэлийн хадгалах хугацааг багаар тогтоож болно.
 

Н БҮлэг. БҮтээгдэхҮҮн, эд ангийн таних тэмдэг     21.801. Үйлчлэх хүрээ

 
     (a) Энэ бүлгээр дараах зүйлүүдэд таних тэмдэг тавих үйл ажиллагааны журмыг тогтооно:
 
1/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр болон сэнсэнд;
2/ онцгой эд ангид;
3/ солилт, өөрчлөлт хийгдсэн эд ангид.
 

21.803. Агаарын хөлөг, түүний хөдөлгүүр болон сэнсний таних тэмдэг

 
     (a) ИНД 148-ийн дагуу агаарын хөлөг эсхүл хөдөлгүүр үйлдвэрлэж буй аливаа этгээд нь галд тэсвэртэй материал дээр дор заасны дагуу бичилтийг хийж агаарын хөлөг болон хөдөлгүүрт таних тэмдгийн пайзыг байрлуулна:
                                               
1/      сийлж дүрслэх, цохиж шигтгэх, хэвэнд цутгаж суулгах эсхүл бусад галд тэсвэртэй тэмдэглэлтийн аргаар энэ дүрмийн 21.805-д тодорхойлсон таних тэмдгийн мэдээллийг тэмдэглэх; ба
2/      дараах шаардлагыг хангасан байна:
2.1.   ашиглалтын үед бичилт тэмдэглэл нь арилах эсхүл ховхорч унахааргүй байх;
2.2.   агаарын хөлөг осолдсон тохиолдолд алга болох эсхүл устаж үгүй болохооргүй байх.
3/      агаарын бөмбөлөгөөс бусад агаарын хөлгийн хувьд газарт байгаа хүмүүс уншиж болохуйц их биений гадна хэсгийн дор заасан газарт байрлуулна-
3.1.   орох хаалганы ойролцоо; эсхүл,
3.2.   агаарын хөлгийн их биений бусад хэсгийн гадна талд.
 
4/      агаарын хөлгийн хөдөлгүүрийн хувьд хялбар хүрч болохуйц газар байрлуулна;
5/      агаарын бөмбөлөгт:
5.1. тусгай зориулалтын даавуун материалаар хийгдсэн бөмбөрцөг дээр байрлуулах; ба
5.2. агаарын бөмбөлөгийг хийлэх үед ашиглагч этгээдэд харагдахуйц газарт байрлуулна.
 
     (б) Агаарын бөмбөлөг үйлдвэрлэгч этгээд нь энэ зүйлийн (a)-д зааснаас гадна бөмбөлөгийн дүүжинт сагс болон хийн шаталтын төхөөрөмжид дор заасан мэдээллийг тод гаргацтай бичиж байрлуулна:
 
1/         үйлдвэрлэгчийн нэр;
2/         эд ангийн дугаар;
3/         үйлдвэрлэлийн серийн дугаар.
 
      (в) ИНД-148-ын дагуу сэнс, сэнсний алга, эсхүл сэнсний голыг үйлдвэрлэж буй этгээд нь дор заасан мэдээллийг сийлж дүрслэх, цохиж шигтгэх, хэвэнд цутгаж суулгах эсхүл галд тэсвэртэй таних пайз дээр бичиж тэмдэглэх аргаар байрлуулна:
 
1/      21.805-д заасан, таних тэмдгийн мэдээллийг тусгасан байх;
2/      аюултай бус гадаргуун дээр байрлуулах; ба
3/      дараах шаардлагыг хангасан байна:
3.1.   ашиглалтын үед бичилт тэмдэглэл нь арилах, эсхүл ховхорч унахааргүй байх;
3.2.   агаарын хөлөг осолдсон тохиолдолд алга болох, эсхүл устаж үгүй болохооргүй байх.

  21.805. Таних тэмдгийн мэдээлэл

   
(a) Энэ дүрмийн 21.803 (a) 1/-д шаардсан таних пайзанд болон тус хэсгийн (в) 1/-д заасан сэнс, сэнсний алга эсхүл сэнс голны таних  тэмдгийн мэдээлэлд дараах зүйлийг багтаасан байна:
2/      загварын тодорхойлолт;
3/      үйлдвэрийн серийн дугаар;
4/      хэрэв шаардлагатай бол Маягийн гэрчилгээ болон Маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээний дугаар;
5/      хэрэв шаардлагатай бол үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээний дугаар, эсхүл түүнтэй адилтгах хэмжээний гадаадын үйлдвэрлэгчийн дугаар;
6/      агаарын хөлгийн хөдөлгүүрийн хувьд тогтоосон ангилал; болон
7/      ИНЕГ-ын даргын шаардаж болох бусад мэдээлэл.
 

21.807 Таних тэмдгийн мэдээллийг салгаж авах, өөрчлөх, солих;

(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд ИНЕГ-ын даргын зөвшөөрөлгүй дараах зүйлийн таних тэмдгийн мэдээллийг салгах, өөрчлөх, солихыг хориглоно:
 
1/      21.803 (a) 1/-д заасны дагуу бичилт хийгдсэн таних тэмдгийн мэдээлэл бүхий пайзыг;
2/      21.803 (в) 1/-д заасны дагуу бичилт хийгдсэн сэнс, сэнсний алга эсхүл сэнс голыг тодорхойлсон таних тэмдгийн мэдээлэл;
3/      21.811-д заасан онцгой эд ангийн таних тэмдэг болох үйлдвэрийн серийн дугаар болон эд ангийн дугаар.
 
     (б) ИНД-43-ын дагуу техник үйлчилгээг гүйцэтгэж буй этгээд нь ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн техник, технологийн аргачлалаар салгах, өөрчлөх, солих ажиллагааг гүйцэтгэх тохиолдолд энэ хэсгийн (a) 1/, 2/-т заасан таних тэмдэг болон тус хэсгийн 3/-т заасан эд ангийн дугаар, серийн дугаарыг салгах, солих, өөрчлөхийг зөвшөөрнө. 

  21.809. Таних пайзыг салгах болон дахиж суурилуулах  

 
 
1/      техник үйлчилгээний үед таних пайзыг салгах шаардлага гарсан;
2/      таних пайзыг ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн техник, технологийн аргачлалаар салгах эсхүл дахин суурилуулах;
3/      салгаж авсан таних пайзыг өмнө нь байсан бүтээгдэхүүн, эд анги дээр дахин суурилуулах.

  21.811. Онцгой эд ангийн таних тэмдэг

 
(а) Онцгой эд анги үйлдвэрлэгч аливаа этгээд нь дараах тэмдэг тэмдэглэгээг эд ангид тогтмол, уншиж болохуйц тодорхой байрлуулна:
  
1/ эд ангийн дугаар, эсхүл түүнтэй адилтгах дугаар;
2/ эд ангийн үйлдвэрийн серийн дугаар эсхүл адилтгах дугаар.

  21.813. Солих, өөрчлөх эд анги, материал, нэмэлт тоног төхөөрөмжийн таних тэмдэг

   
     (a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд бүлэг Ж-ийн дагуу солих эсхүл өөрчлөх эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч этгээд нь 21.805-д тодорхойлсон таних тэмдгийн мэдээллээс гадна дараах бичилтийг эд анги, нэмэлт тоног төхөөрөмжид тодорхой бөгөөд тогтмол хийж байрлуулна:
 
2/      зөвшөөрөл эзэмшигчийн нэр, үйлдвэрийн тэмдэг, бэлэгдэл;
3/      эд ангийн дугаар;
     (б) Энэ дүрмийн 21.304 2/-ын дагуу солих, өөрчлөх материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч этгээд нь материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжид уншиж болохуйц, тогтмол тэмдэглэгээ хийх аргаар дараах зүйлийг бататгана:
 
1/      бусад зөвшөөрөгдсөн материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжөөс ангид ялгагдаж буйг;
2/      үйлдвэрлэлтэй холбоотой үзүүлэлт нь тодорхой байгаа эсэхийг.
 
     (в) Хэрэв материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмж нь энэ зүйлийн (a) болон (б)-д шаардсан мэдээллийг тэмдэглэх боломжгүй хэтэрхий жижиг хэмжээтэй бол мэдээллийг шошгон дээр бичиж материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжид болон тэдгээрийг савлах хайрцагт зүүж өгнө.
 
     (г) Энэ зүйлийн (a) 4/-т заасан тэмдэг тэмдэглэгээ нь материал, эд анги, нэмэлт тоног төхөөрөмжид зүүх шошгонд багтахгүй бол Маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүн нэг бүрийн нэр, загварыг тодорхойлох заавар болон каталог гаргана.
 
 
 
---оОо---
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

     

 
 

         

 
 
 
 

ХАВСРАЛТ А. НӨӨЦ

 

ХАВСРАЛТ Б. НӨӨЦ

 

ХАВСРАЛТ В. ЗАГВАРЫН НТЧ-ЫН СТАНДАРТ

 
(а) Монгол Улсад ашиглагдаж буй агаарын хөлгийн НТЧ-ын маягийн стандартын хувьд тухайн агаарын хөлгийг зохион бүтээх, үйлдвэрлэх үед үйлдвэрлэгч орны Иргэний нисэхийн удирдах газрын мөрдөж байсан НТЧ-ын маягийн  стандарт болон түүнтэй адилтгах хэм хэмжээ, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч мөрдөнө.
 
(б) Стандарт ангиллын загварын НТЧ-ын стандартуудын хувьд:
 
1/ АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан дараах дүрмийг хүлээн зөвшөөрнө-
1.1.     агаарын хөлөгт:
-          Part 23 Airworthiness Standards: Normal, Utility and Acrobatic Category Airplanes (тус дүрмийн 23.785(a) болон 23.807(b)(5)-аас бусад);
-          Part 25 Airworthiness Standards: Transport Category Airplanes;
-          Part 27 Airworthiness Standards: Normal Category Rotorcraft;
-          Part 29 Airworthiness Standards: Transport Category Rotorcraft.
 
1.2.            агаарын хөлгийн хөдөлгүүр сэнсэнд:
-          Part 33 Airworthiness Standards: Aircraft Engines;
-          Part 35 Airworthiness Standards: Propellers.
 
1.3.     эд анги, тоног төхөөрөмжийн хувьд:
-       АНУ-ын Холбооны нисэхийн алба (FAA)-наас гаргасан техникийн стандарт (TSO)-ыг мөрдөнө. эсхүл;
 
2/ ИНЕГ-ын даргын тодорхойлсон загварын НТЧ-ын дараах стандартуудыг хүлээн зөвшөөрнө:
2.1.   Чикагогийн конвенцийн Хавсралт 8-ыг хангасан; болон
2.2.   энэ зүйлийн (б) 1/-д тодорхойлсон загварын НТЧ-ын стандарттай ижил хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг хангасан.
 
     (в) Хязгаарлагдмал ангиллын загварын НТЧ-ын стандартын хувьд дараах шаардлагуудыг дагаж мөрдөнө:
1/      энэ зүйлийн (б), (д) болон (е)-д тодорхойлсон загварын стандартуудаас гадна  агаарын хөлгийн ашиглалтын зорилгод нийцэхгүй гэж үзсэн ИНЕГ-ын даргын тогтоосон шаардлагууд; эсхүл,
2/      агаарын хөлгийн ашиглалтын зорилгод нийцүүлэн ИНЕГ-ын дарга тогтоосон загварын НТЧ-ын стандартууд.
 
     (г) Стандарт эсхүл хязгаарлагдмал ангиллын агаарын хөлгийн нислэгийн зааварт дараах зүйлийг багтаасан байна:
1/      загварын НТЧ-ын стандарт шаардлагын дагуу заавар, тэмдэглэл, зурагт хуудас хэлбэрээр хийгдсэн мэдээлэл, ашиглалтын хязгаарлалт болон агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад зориулагдсан бусад нэмэлт зааварчилгааг,
2/      онгоц, нисдэг тэрэгний хувьд, нислэгийн зааврын үзүүлэлт /performance/- ийн мэдээллийн хэсэгт хүрээлэн буй орчны агаарын хамгийн их температурын үед хөдөлгүүрийн хөргөлтийн чадавхийг харуулсан график.
 
     (д) Стандарт ангиллын агаарын хөлгийн дуу чимээний стандартын хувьд:
 
1/      2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Чикагогийн конвенцийн Хавсралт 16-д тодорхойлсон дараах шаардлагуудыг дагаж мөрдөнө:
1.1.   Тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон онгоцнууд нь Нэгдүгээр дэвтрийн II-р хэсгийн бүлэг 3 болон 4-ийн холбогдох стандартуудыг;
1.2.   сэнст хөдөлгүүрээр тоноглогдсон онгоцнууд нь Нэгдүгээр дэвтрийн II хэсгийн бүлэг 3, 4, 5, 6 болон 10-ын холбогдох стандартуудыг;
1.3.   нисдэг тэрэгний хувьд Нэгдүгээр дэвтрийн II хэсгийн бүлэг 8 болон 11-ийн холбогдох стандартуудыг;
1.4.   хэрэв агаарын хөлгийн маягийн гэрчилгээ болон дуу чимээний гэрчилгээнд эсхүл түүнтэй адилтгах баримт бичигт илүү өндөр стандарт тогтоосон бол тэдгээрийг дагаж мөрдөх; эсхүл
 
2/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн адилтгах хэмжээний загварын НТЧ-ын стандартыг мөрдөнө.
 
     (е) Стандарт ангиллын агаарын хөлгийн хөдөлгүүрээс гарах хийн ялгаруулалтад  тавигдах стандартын хувьд:
 
1/      Чикагогийн конвенцийн Хавсралт 16-ийн Хоёрдугаар дэвтэрт тодорхойлсон шаардлагуудыг дагаж мөрдөнө; эсхүл
2/      ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн адилтгах хэмжээний загварын НТЧ-ын стандартыг мөрдөнө.
 

ХАВСРАЛТ  Г. ИНЕГ-ААС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 
     (a) Энэ зүйлийн (б)-ийн нөхцөлд дараах техникийн үзүүлэлтийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрнө:
 
1/      Маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийн хуудасны (TCDS);
2/      Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоход үндэслэсэн гадаадын Маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийн хуудас;
3/      Маягийн гэрчилгээтэй бүтээгдэхүүний маягийн загварын техникийн үзүүлэлт;
4/      энэ дүрмийн 21.73-т тодорхойлсон аргачлалаар загварын өөрчлөлтийг баталгаажуулсан загварын өөрчлөлтийн техникийн үзүүлэлт;
5/      энэ дүрмийн 21.505-ийн дагуу ИНЕГ-ын даргын баталсан техникийн үзүүлэлт;
6/      ИНЕГ-ын даргын гаргасан Зөвлөмжийн цуврал (AC)-д тусгагдсан техникийн үзүүлэлт;
7/      засвар, өөрчлөлт хийх тусгай зааварчилгааг агуулсан НТЧ-ын удирдамж (AD);
8/      дараах улсаас олгосон нэмэлт маягийн гэрчилгээг:
8.1.   АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас олгосон;
8.2.   Европын Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг /EASA/-аас олгосон;
8.3.   Канад улсын тээврийн яам (Transport Canada) -аас олгосон;
8.4.   Улс хоорондын нисэхийн зөвлөл (МАК)-өөс олгосон;
 
9/      ОХУ-ын Холбооны иргэний нисэхийн удирдах газраас баталсан бүтээгдэхүүний маягийн техникийн үзүүлэлт;
10/  Маягийн гэрчилгээ, Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд тусгагдсан эсхүл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн их засварын заавар, НТЧ-ын хадгалалтын баримт бичиг, бюллетень, техник үйлчилгээний засварын заавар ба өөрчлөлт хийх зааварчилгаа зэрэгт тодорхойлогдсон болон бусад адилтгах хэмжээний техникийн үзүүлэлт;
11/  АНУ-ын Холбооны нисэхийн алба (FAA)-наас гаргасан АС-43.13-1A тоот зөвлөмж баримт бичиг;
12/  НТЧ-ын гэрчилгээний ангиллыг тодорхойлсон болон багтаасан техникийн үзүүлэлт.
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасан техникийн үзүүлэлт нь дараах тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөнө:
 
1/      үзүүлэлт нь тухайн эд анги, тоног төхөөрөмж болон бүтээгдэхүүнд тохирсон бөгөөд холбогдох ажлыг гүйцэтгэхэд шууд хамааралтай бол;
2/      гадаадын нэмэлт маягийн гэрчилгээ, эсхүл нэмэлт маягийн баталгаажуулалтын хувьд:
2.1    шинээр гарсан ашиглалтад ороогүй байгаа нислэгийн заавар;
2.2    агаарын хөлгийн маягийг дахин тодорхойлоогүй үеийн тодорхойлолт;
2.3    нэмэлт маягийн гэрчилгээ эсхүл нэмэлт маягийн баталгаажуулалтад тусгагдсан ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн маягийн гэрчилгээний нэмэлт үзүүлэлтүүд; болон
 
3/      нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигчээс зохих зөвшөөрөл олгогдсон эрх бүхий суурилуулагч этгээд бол;
4/      агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсгийн үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт нь тухайн бүрэлдэхүүн хэсгийн эд анги, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлттэй зөрчилдөхгүй бол.
 
 
---оОо---