A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 4-р хавсралт хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 4-р хавсралт хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 
 2010 оны  4 дүгээр сарын 16 -ны өдрийн 111 дүгээр
тушаалын 4 дүгээр хавсралт
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 61
НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
 
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
61.1. Зорилго
 
(a) Энэхүү дүрмийн зорилго нь дараах зүйлүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино:
 
1/  Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл олгох;
2/  нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл авахад шаардагдах нөхцөл;
3/ нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн хүрээнд эдлэх эрх, үүргийн хязгаарлалт.
 
61.3.  Нөөц
 
61.5. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлд тавигдах шаардлага
 
(а)   Нисгэгчийн үнэмлэх – Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад болон гадаад улсад нислэг үйлдэх: Энэ зүйлийн (з), (и)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад нислэг үйлдэх нисгэгч нь:
 
1/ энэ дүрмийн дагуу олгосон үнэмлэхтэй байх; эсхүл
2/ гадаадын эрх бүхий байгууллагаас олгогдсон үнэмлэхтэй бол тухайн үнэмлэх нь энэ дүрмийн 61.9-д заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн байна.
 
(б)   Нисгэгчийн үнэмлэх – Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад нислэг үйлдэх: Энэ зүйлийн (з), (и)–д зааснаас бусад тохиолдолд, гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад нислэг үйлдэх нисгэгч нь:
 
1/  агаарын хөлгийн бүртгэлтэй улсын эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн үнэмлэхтэй байх; эсхүл
2/  энэ дүрмийн дагуу олгосон Монгол Улсын нисгэгчийн үнэмлэхтэй нисгэгч нь гадаадын агаарын хөлгөөр нислэг үйлдэх бол агаарын хөлгийг бүртгэгч улсын эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн байна.
      
(в) Агаарын хөлгийн маягийн зэрэглэл: Энэ зүйлийн (з)-ээс (л) хүртэл  болон энэ дүрмийн 61.51-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь Монгол Улсад, эсхүл гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлгийн маягийн хүчин төгөлдөр зэрэглэлтэй байх бөгөөд тухайн зэрэглэл нь:
 
1/ энэ дүрмийн дагуу олгогдсон; эсхүл
2/ энэ дүрмийн 61.9-д заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн, гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан; эсхүл
3/ агаарын хөлгийг бүртгэгч улсын эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан; эсхүл
4/ Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр гадаад улсад нислэг үйлдэх бол тухайн маягийн зэрэглэлийг энэ дүрмийн дагуу  олгосон үнэмлэхэндээ тэмдэглэсэн байх, эсхүл ИНЕГ-аас  хүлээн зөвшөөрсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан  байх.
                  
(г) Хэрэглэлийн зэрэглэл: Энэ зүйлийн (з), (и)-т зааснаас бусад тохиолдолд, Монгол улсад, эсхүл гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад хэрэглэлийн нислэгийн дүрэм (цаашид ХНД гэх)-ээр нислэг үйлдэх нисгэгч нь дараах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэрэглэлийн зэрэглэлтэй байна:
 
1/ энэ дүрмийн дагуу олгогдсон байх; эсхүл
2/ энэ дүрмийн 61.9-д заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан байх; эсхүл
3/ Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг, өөр улсад нислэг үйлдэх бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгогдсон, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан  байх; эсхүл      
4/         гадаад улсын агаарын хөлөг Монгол Улсад нислэг үйлдэх бол агаарын хөлгийг бүртгэгч улсын эрх бүхий байгууллагаас олгогдсон, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан  байх.
 
(д) Багш нисгэгчийн зэрэглэл: Багш  нисгэгч нь энэ дүрмийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр багш нисгэгчийн зэрэглэлтэй, эсхүл энэ дүрмийн 61.9-д заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан  зэрэглэлтэй байна.      
 
(ж) Шалгах-нисгэгчийн зэрэглэл: Шалгах- нисгэгч нь энэ дүрмийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр шалгах-нисгэгчийн зэрэглэлтэй, эсхүл энэ дүрмийн 61.9-д заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд хавсаргасан зэрэглэлтэй байна.           
(з) Энэ дүрмийн В бүлгийн шаардлагыг мөрдөж буй сурагч нисгэгчээс нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлтэй байхыг шаардахгүй. 
 
(и) Дараах нөхцөлд хийн бөмбөлөг, планер, дельтаплан, хэт хөнгөн агаарын хөлөг, хөдөлгүүрт планераар нислэг үйлдэх нисгэгчээс энэ дүрмийн дагуу олгох нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлтэй байхыг шаардахгүй.
 
1/    урамшуулалттай буюу хөлсөөр нислэг үйлдээгүй бол;
2/    ИНД-103, ИНД-104, эсхүл ИНД-106–ийн дагуу нисгэгчийн болон үйл ажиллагааны зохих шаардлагыг хангаж байгаа бол.
 
(к) "А" ангиллын  хүчин төгөлдөр зэрэглэлтэй багш нисгэгч нь нэг хөдөлгүүрт онгоцон дээр нисгэгчийн үүрэг гүйцэтгэх тохиолдолд, хийцийн хувьд ижил төстэй онгоцны маягийн зэрэглэлтэй бол агаарын хөлгийн маягийн зэрэглэл шаардахгүй.
           
(л) Багш нисгэгч зөвшөөрсөн бол агаарын хөлгийн маягийн зэрэглэл авах зорилгоор дадлага туршлагаа нэмэгдүүлэх, эсхүл  дадлага туршлагаа шалгуулах нислэг үйлдэх нисгэгчээс агаарын хөлгийн маягийн зэрэглэл шаардахгүй.
 
(м) Улсын агаарын хөлгийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигч нь энэхүү дүрмийн 61.203-ын (а)-д заасан бичгийн шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд тухай үнэмлэхийг нь ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрч энэхүү дүрмийн дагуу коммерийн нисгэгчийн үнэмлэх олгож болно.
 
61.7. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл
 
(a) Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу ИНЕГ-ын дарга энэ дүрмийн зохих шаардлагыг хангасан этгээдэд дараах нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл,  гэрчилгээг олгоно.
 
1/ хувийн нисгэгчийн үнэмлэх:                                        -онгоц
                                                                                           -планер
                                                                                           -нисдэг тэрэг
 
2/ коммерийн нисгэгчийн үнэмлэх:                                 -онгоц
                                                                                           -хийн бөмбөлөг
                                                                                           -планер
                                                                                           -нисдэг тэрэг
3/ агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх:
                                                                                           -онгоц
                                                                                           -нисдэг тэрэг
4/ хэрэглэлийн зэрэглэл:                                                 -онгоц
                                                                                           -нисдэг тэрэг
5/ "A", "B", "C", "D" , "E" ангиллын багш
    нисгэгчийн зэрэглэл:                                                    -онгоц
                                                                                           -нисдэг тэрэг
6/ шалгах-нисгэгчийн зэрэглэл:                                       -агаарын тээвэрлэгч
                                                                                           -ерөнхий зориулалттай нисэх
7/ спортын нисгэгчийн үнэмлэх:                                     -онгоц
                                                                                          
8/ хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ.
 
(б) Энэ дүрмийн зохих шаардлагыг хангасан аливаа этгээдэд дараах зэрэглэлийг олгоно:
 
1/ агаарын хөлгийн маягийн зэрэглэл;
2/ уран жолоодлогын нислэгийн зэрэглэл;
3/ планер чирэх зэрэглэл;
4/ шүхэр хаях зэрэглэл;
5/ 1 дүгээр ба 2 дугаар зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл:
                                                                                                    - онгоц:
                                                                                                    - нисдэг тэрэг:
6/ химийн зэрэглэл.
 
(в) 60-аас дээш настай нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй.
 
(г) Хэрэв агаарын хөлгийн дарга нь 60-аас доош настай тохиолдолд 60-65 настай нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаанд хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэж болно.
 
61.9. Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ
 
(а) Дараах шаардлагыг хангасан этгээдэд хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгоно:
 
1/   Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон, наад зах нь хувийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/   энэ зүйлийн (а)1/-д заасны дагуу гадаадын нисгэгчийн үнэмлэхэнд шаардагдах эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
3/   хүлээн зөвшөөрсөн гэрчилгээнийхээ эрхийг эдэлж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай байхын тулд англи, эсхүл монгол хэлээр унших, ярих, ойлгох, харилцах чадвартай байх;
4/   хэрэв шаардлагатай бол, ИНЕГ-ын даргын шаардсан аливаа бичгийн болон нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.
5/   тухайн үнэмлэхийг олгосон гадаадын эрх бүхий байгууллагаас лавлагаа гаргуулсан  байх:
 
(б) Хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ нь дараах зүйлсийг тодорхойлно:
 
1/ хүчинтэй хугацаа нь oлгосон өдрөөс хойш 3 жилээс хэтрэхгүй байна;
2/ гэрчилгээг эзэмшигчийн эдлэх эрх нь тухайн гадаад улсын нисгэгчийн үнэмлэхээр эдэлдэг эрхээс дээгүүр байж болохгүй.
 
(в) Дараах зүйлсээс бусад тохиолдолд хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ нь олгосон хугацаа дуусах хүртэл хүчинтэй байна:
 
1/ ИНЕГ-ын дарга цуцласан, эсхүл түр түдгэлзүүлсэн бол; эсхүл
2/ тухайн гадаад улсын олгосон нисгэгчийн үнэмлэхний хугацаа дууссан, эсхүл цуцлагдсан, эсхүл түр түдгэлзүүлсэн бол;
 
61.11. Өргөдөл гаргах
 
(a) Энэ дүрмийн дагуу ИНЕГ-ын даргаас олгох нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл авах өргөдлийг ИНЕГ-061/01 маягтын дагуу гаргана.
 
(б) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь нисгэгчийн эрхээ эдэлж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай байхын тулд монгол хэлээр унших, ярих, ойлгох, харилцах чадвартай байх ёстой.
 
(в) Олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгч нь Чикагогийн конвенцийн Хавсралт 1-д тогтоосон англи хэлний 4 дүгээр түвшний  шаардлагыг хангасан байна. Энэхүү шаардлага нь 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
 
(г) Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлтэй холбогдох бүлгүүдэд тавигдсан шаардлагаыг хангасан байна.
 
61.13.  Нөөц
 
61.15. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн хугацаа
 
(a) Энэ дүрмийн дагуу олгогдох нисгэгчийн үнэмлэх нь нисгэгчийн үнэмлэх эзэмших этгээдэд хугацаагүй олгогдоно.
 
(б) Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, нисэхийн аюулгүй ажиллагааны ашиг сонирхолын үүднээс ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл, түр зуурын нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгож болно.
 
(в) Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн, түүнчлэн тухайн төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох үзлэгт орохоос татгалзсан этгээдийн үнэмлэх, зэрэглэл эзэмших эрхийг түр түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно.
 
61.17. Бичгийн шалгалт – урьдчилсан нөхцөл, дүн
 
(a) Энэ дүрмийн дагуу бичгийн шалгалт өгөхөөр өргөдөл гаргагч нь биеийн байцаалтаа авч ирнэ.
 
(б) Энэ дүрмийн дагуу өргөдөл гаргагч нь бичгийн шалгалтандаа тэнцэхийн тулд 80-аас дээш хувийн кредит авсан байх шаардлагатай.
 
(в) Нисгэгчийн үнэмлэх, эсхүл хэрэглэлийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь батлагдсан бүх бичгийн шалгалтыг өгнө. Тухайн нисгэгчийн үнэмлэх, эсхүл хэрэглэлийн зэрэглэл авахад шаардлагатай тэрхүү бичгийн шалгалтын кредит цуглуулахад тогтоосон дараах хугацаанд өгнө:
 
1/ хувийн нисгэгчийн үнэмлэхний хувьд 1 жил;
2/ коммерийн нисгэгчийн үнэмлэх, агаарын тээвэрлэгчийн үнэмлэх болон хэрэглэлийн зэрэглэлийн хувьд 2 жил;
 
(г) Энэ зүйлийн (в)-д заасан бичгийн шалгалтын кредит нь дараах хугацаанд хүчинтэй байна:
 
1/ хувийн нисгэгчийн үнэмлэх, коммерийн нисгэгчийн үнэмлэх болон хэрэглэлийн  зэрэглэлийн хувьд 3 жил;
2/ агаарын тээвэрлэгчийн үнэмлэхний хувьд 3 жил (агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэхний хувьд нисэхийн хуулийн шалгалтын дүн 1 жилээс хэтрэхгүй).
 
(д) Бичгийн шалгалтаа 3 сарын туршид 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн бол сүүлчийн шалгалт авсан өдрөөс хойш тухайн шалгалтыг 3 сарын турш өгөх эрхгүй.
 
61.19. Бичгийн шалгалт – хориглох зүйлс
 
(а) Энэ дүрмийн дагуу авч буй бичгийн шалгалтын үед дараах зүйлсийг хориглоно:
 
1/     бусдаас хуулах; эсхүл
2/    мэдээллийн ямар нэгэн эх үүсвэр aшиглах; эсхүл
3/    шалгалт авч буй хүнээс өөр хүнтэй ярих; эсхүл
4/    бусдын өмнөөс шалгалт өгөх;
5/    шалгалт авч буй хүний зөвшөөрөлгүйгээр шалгалтын материалыг гадагш авч гарах;
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасныг зөрчсөн этгээдийн талаар ИНЕГ-ын даргад үндэслэлтэй шалтгаан байвал магадлан шинжилсний дараа энэ зүйлийн (в)-д заасан үйлдлийг хийх хүртэл шалгалтын дүнг түр түдгэлзүүлж болно.
 
(в) Энэ зүйлийн (a)-д заасныг зөрчсөн этгээдийн талаар ИНЕГ-ын дарга  дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
 
1/    тухайн шалгалтанд тэнцээгүйд тооцох;
2/    аливаа шалгалтанд орох эрхийг нь 12 сар хүртэл хугацаагаар хасах:
 
(г) ИНЕГ–ын дарга энэ зүйлийн (б) эсхүл (в)-д заасан үйлдлийг хийхээс өмнө, тухайн этгээдэд энэ зүйлийн (а)-д заасан зүйлийг зөрчсөн тухай нь бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэнэ.
 
(д) ИНЕГ–ын дарга энэ зүйлийн (в)-д заасан үйлдлийг хийхдээ хууль дүрмийн үндэслэлийг сайтар зааж, аливаа эргэлзээгүй гэдгийг бататгана.
 
61.21. Нислэгийн шалгалт
 
(а) Өргөдөл гаргагч нь нислэгийн шалгалтанд орохдоо дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
 
1/    энэ дүрмийн 61.17(а)-д заасны дагуу биеийн байцаалт авч ирэх;
2/ шалгуулах гэж буй үнэмлэх, зэрэглэлд шаардлагатай нислэгийн цагийн тэмдэглэл бүхий нислэгийн дэвтэр;
3/ шалгуулах гэж буй үнэмлэхэнд шаардагдах эрүүл мэндийн гэрчилгээг авч ирэх;
4/ шалгуулах гэж буй үнэмлэх, зэрэглэлд шаардагдах бичгийн шалгалтын кредит авч ирэх;
5/ энэ зүйлийн (a)(4)-т заагдсан кредитний хувьд бичиг шалгалтын "хангалтгүй" гэж дүгнэгдсэн бүх сэдвүүдээр мэдлэгээ дээшлүүлсэн талаар "A", эсхүл "B" ангиллын багш нисгэгчээр баталгаа гаргуулсан байх;
6/ хувийн нисгэгчийн үнэмлэх олгох шалгалтаас бусад тохиолдолд шалгалтанд ашиглах агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй байх.
 
(б) Энэ дүрмийн дагуу шаардагдах нислэгийн шалгалт нь нислэгийн шалгалт амжилттай өгсөн өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй.
 
61.23. Нөөц
 
61.25.  Нислэгийн дадлага, шалгалтанд тавигдах ерөнхий шаардлага
 
(а) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах зүйлсийг бүрдүүлнэ:
 
1/ нислэгийн шалгалтыг гүйцэтгэх  агаарын хөлөг;
2/ шалгалтын өмнө болон дараа ярилцлага хийх байр.
 
(б) Энэ дүрмийн дагуу шаардсан нислэгийн дадлага, шалгалтыг дараах зүйлсээр тоноглогдсон агаарын хөлгөөр гүйцэтгэнэ:
 
1/    бүрэн ажиллагаатай хос удирдлага;
2/ хоёр нисгэгчид харагдахуйц суурилагдсан, нислэгийн үед шаардагдах үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай хэрэглэлүүд, тухайн хэрэглэлүүдийн заалтын зөрүү тогтоосон хязгаарлалтад байх;
3/ нисэх багийн гишүүн бүрийн суудлын даруулга, эсхүл нэг дан хөндлөн суудлын даруулга бүс.
4/ зөвшөөрөгдсөн төрлийн, хоорондын холбооны төхөөрөмж.
 
(в) Ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөлд гүйцэтгэсэн хэрэглэлийн нислэгийн дадлагын цагийг дараах тохиолдолд хэрэглэлийн зэрэглэлийн ур чадвараа хадгалах, эсхүл  шинээр олгоход шаардагдах дадлага авсанд тооцохгүй:
 
1/ тухайн агаарын хөлөгт бүрэн ажиллагаатай хос удирдлага суурилуулаагүй бол;
2/ хэрэглэлийн нислэгийг дуураймал нөхцөлд гүйцэтгээгүй бол;
3/     аюулгүй ажиллагаанд хяналт тавьж буй нисгэгч нь агаарын хөлгийн хоёр тал руу тод  харагдах суудалд байхаас гадна дараах тохиолдолд;
3.1    хүчин төгөлдөр нисгэгчийн үнэмлэхгүй бол;
3.2    тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлгүй бол;
3.3    шөнийн нислэг үйлдэх агаарын хөлгийн хувьд, хэрэглэлийн хүчин төгөлдөр   зэрэглэлгүй бол.
 
(г) Хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөлд гүйцэтгэсэн хэрэглэлийн нислэгийн дадлагын цагийг дараах тохиолдолд хэрэглэлийн зэрэглэлийн ур чадвараа хадгалах, эсхүл  шинээр олгоход шаардагдах дадлага авсанд тооцохгүй:
 
1/ тухайн агаарын хөлөг нь ХНД-ээр нислэг үйлдэхэд зөвшөөрөгдөөгүй бол;
2/ хэрэв хоёр нисгэгч бүхээгт байлгах шаардлагатай агаарын хөлөгт, хос удирдлага суурилуулаагүй бол;
3/ тухайн нисгэгч нь:
3.1    тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд, хэрэглэлийн нислэгийн зэрэглэлгүй бол; эсхүл
3.2    хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгч буй агаарын хөлгийн дарга болох багш нисгэгч нь тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд багш нисгэгч болон хэрэглэлийн нислэгийн зэрэглэлгүй бол.
 
61.27. Шалгах-нисгэгч
 
       (а) Шалгах-нисгэгч нь дараах тохиолдолд агаарын хөлгийн даргын үүргийг гүйцэтгэнэ:
 
1/ хэрэглэлийн нислэгийн зэрэглэл анхлан олгох шалгалтын нислэгт;
2/ аюулгүй ажиллагааг хангах үүднээс, шалгах-нисгэгч өөрөө шаардлагатай гэж үзвэл.
 
61.29. Нислэгийн дэвтэрт тавигдах ерөнхий шаардлага
 
(а) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх эзэмшигч болон сурагч нисгэгч нь дараах зүйлсийг багтаасан нислэгийн дэвтэртэй байна:
 
1/ нисгэгчийн нэр,  агаарын хөлгийн маягийн зэрэглэл, гэрчилгээ, зөвшөөрөл, зэрэглэлийн мэдээлэл.
2/ дараах зүйлсийн бүртгэл (энэ зүйлийн (б)-д заасан зүйлсийн мэдээллийг мөн оруулна)
 
2.1    агаарын хөлгийн нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэн үйлдсэн нислэгүүд;
2.2    энэ дүрмийн дагуу нислэгийн цаг цуглуулах эсхүл ур чадвар хадгалалтанд тавигдах шаардлагыг биелүүлэхийн тулд дуураймал нөхцөлд гүйцэтгэсэн аливаа нислэгүүд.
 
3/ дараах зүйлсийг  багтаасан аливаа нислэгийн шалгалт, нислэгийн үзлэг, ур чадварын үзлэг болон нисэх багийн ур чадварын шалгалтын бүртгэл:
 
3.1    нислэгийн зорилго;
3.2    нислэгийн огноо;
3.3    нислэгийн шалгалт, нислэгийн үзлэг, ур чадварын үзлэг, ур чадварын шалгалтын дуусах хугацаа;
3.4    нислэгийн шалгалт, нислэгийн үзлэг, ур чадварын үзлэг, ур чадварын шалгалт авсан хүний нэр, гарын үсэг.
 
(б) Нисгэгчийн нислэгийн дэвтэрт нислэгийн болон хэрэглэлийн нислэгийн дараах мэдээллүүд зайлшгүй байна:
 
1/ нислэгийн огноо;
2/ агаарын хөлөгт нислэг үйлдсэн бол:
2.1  агаарын хөлгийн ангилал, маяг, бүртгэлийн дугаар;
2.2  нислэгийн цаг;
2.3  дуураймал нөхцөлд болон бодит хэрэглэлийн нислэгийн цаг;
2.4  аливаа сургалт, нислэгийн дадлага болон агаарын хөлгийн даргаар ажиллах дадлага;
2.5  шаардлагатай гэж үзвэл багш нисгэгч эсхүл аюулгүй ажиллагаанд хяналт тавьсан нисгэгчийн нэр;
 
3/ дадлагажуурын нислэг бол:
3.1  дадлагажуурын мэдээлэл;
3.2  хэрэглэлийн газрын цаг;
3.3  бусад газрын цаг;
 
4/ дараах аль нэгээр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн бол;
 
4.1  агаарын хөлгийн дарга;
4.2 зөвхөн ИНД-135-ын шаардлагыг хангахын тулд, агаарын хөлгийн даргын хяналтан дор агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх;
4.3  хамтран нисгэгч;
4.4  сурагч нисгэгч.
 
5/  нислэгийн зорилго болон хөөрсөн газар, аливаа засварын буулт үйлдсэн газар, очсон газрын мэдээлэл;
6/  өдөр, шөнийн цагийн нислэгийн алинд үйлдсэн талаарх мэдээлэл;
7/  ХНД-ээр ниссэн бол хэрэглэлийн ойртолтын журмын төрөл болон хэдэн удаа ойртолт үйлдсэн талаарх мэдээлэл;
8/  хэрэв сургалтын нислэг бол энэ талаарх мэдээлэл;
9/  хэрэв планерын нислэг бол хэрхэн чирч, хөөргөсөн талаарх мэдээлэл;
10/  хэрэв хийн бөмбөлгийн нислэг бол хэрхэн хийлсэн талаарх мэдээлэл.
 
(в) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу шаардсан нислэгийн дэвтэр нь:
 
1/      батлагдсан загвартай байх бөгөөд түүнд хийх бичилтийг арилдаггүй балаар бичсэн байна;
2/ нислэгийн бүртгэл бүрийг:
 
2.1    тус тусад нь тэмдэглэсэн байна; эсхүл
2.2    компьютерт оруулдаг бол нислэгийн мэдээллийг нислэгийн дэвтэрт тогтмол оруулдаг байх; эсхүл
2.3    нэг өдөр хэд хэдэн нислэг үйлдсэн бол, тэрхүү нислэгийн зорилго болон хөөрсөн, завсрын буулт үйлдсэн, очсон газрууд ижил тохиолдолд нислэгийн мэдээллүүдийг тус тусд нь тэмдэглэж, нислэгийн цагийг нэгтгэн дүгнэсэн байна;
 
3/ хуудас бүрийн доод хэсэгт тэмдэглэсэн бүх мэдээлэл үнэн, зөвийг баталж нисгэгч гарын үсэг зурна;
4/ нисгэгч  нь нислэгийн дэвтрээ сүүлийн нислэгийн цагийг тэмдэглэсэн өдрөөс хойш наад зах нь 12 сарын хугацаанд хадгална.
 
(г) Хэрэв энэ зүйлийн (в)-гийн (2)-ын (2.2)–ын дагуу компьютерээс гаргасан нислэгийн мэдээллийг нислэгийн дэвтэрт оруулсан бол энэ зүйлийн (б)-д заасан мэдээллийг нислэгийн дэвтэртээ оруулан нислэгийн цагийн нийлбэрийг гараар тэмдэглэнэ.
 
(д) Нислэгийн дэвтэрт бичсэн аливаа буруу зүйлсийг зөвхөн дээгүүр нь зураас татаж, хажууд нь,  эсхүл шинэ мөрнөөс дахин тэмдэглэж өөрчилнө.
 
(ж) Нисгэгч нислэгийн дэвтрээ ИНЕГ-ын даргад үзүүлэх тохиолдолд;
 
1/ нислэгийн цагийг хуудас бүр дээр нэгтгэн дүгнэсэн байна; 
2/ нислэг үйлдсэн нийт цаг зориулалтын зайд тэмдэглэсэн байна;
3/ сүүлчийн тэмдэглэлийн дор тухайн тэмдэглэл нь үнэн зөв болохыг батлан гарын үсэг зурсан байна.
 
(з) Нислэгийг гүйцэтгэж дууссанаас хойш, нислэгийн мэдээллийг 7 хоногийн дотор, харин олон улсын нислэгийн мэдээллийг 14 хоногийн дотор нислэгийн дэвтэрт заавал тэмдэглэнэ. Хэрэв нисгэгч нь нислэгийн дэвтрээ хадгалдаг газраас өөр газар байгаа бол буцаж ирээд 48 цагийн дотор мэдээллийг нислэгийн дэвтэртээ оруулна.
 
61.31. Нислэгийн дэвтэрт нислэгийн цагийг тооцох
 
(a) Хүчин төгөлдөр нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь хамтран нисгэгч шаардлагатай агаарын хөлгөөр хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн бол хамтран нисгэгчээр ниссэн нийт цагийн 50%-иас дээшгүй цагийг нь агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх авахад шаардлагатай нислэгийн цагт тооцно.
 
(б) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь хамтран нисгэгч шаардлагатай агаарын хөлгөөр хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэн агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцохдоо, агаарын тээвэрлэгчийн зөвшөөрлөөр, агаарын хөлгийн даргын хяналтан дор агаарын хөлгийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа бол энэхүү нислэгийн цагийг дараах тохиолдолд агаарын хөлгийн даргаар ажиллах дадлагын нислэгийн цагт тооцно:
 
1/ хамтран нисгэгч нь тухайн нислэгийн төлөвлөгөө, ачааллын хуудас, түлшний тооцооны үнэн, зөв эсэхийг шалгах үүрэг хүлээж байгаа;
2/ хамтран нисгэгч нь нислэгийн дараах үе шатуудад багийн гишүүд тогтсон журмын дагуу үйл ажиллагаа эрхлэгчийн зүгээс гаргасан үйл ажиллагааны заавар эсхүл бусад холбогдох бичиг, баримтууд, шалгах хуудсыг ашиглаж буй эсэхийг хянаж байгаа:
2.1  хөөрөлтийн өмнө;
2.2  хөөрөлтийн үед;
2.3  нислэгийн үед;
2.4  буултын үед;
2.5  онцгой тохиолдлын үед;
 
3/ 6 цагаас дээш хугацаагаар үргэлжлэх нислэгээс бусад нислэгт хамтран нисгэгчийн суудлаас агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа;
4/ хамтран нисгэгч автомат системийн тусламжтайгаар нислэг үйлдэж буй үед нислэгийн болон газрын системийг ашиглахтай холбогдсон бүх шийдвэрийг гаргаж байгаа;
5/ хамтран нисгэгч нислэг бүрт цаг агаарын нөхцөл, холбоо, нислэгийн хөдөлгөөний удирдлагаас үүдэн гарсан аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа;
6/ агаарын хөлгийн дарга нь хамтран нисгэгчийн нислэгийн дэвтэрт нислэгийг гүйцэтгэсэн тухай холбогдох тэмдэглэл хийж байгаа, эсхүл агаарын тээвэрлэгч нь нислэгийн тухай бүртгэл тогтмол хөтөлж байгаа.
 
(в) Дараах тохиолдолд бодит болон дуураймал хэрэглэлийн нислэгийн нөхцөлд гаднах хяналтын цэггүйгээр, зөвхөн хэрэглэлийн хянах самбараар агаарын хөлгийг удирдаж байгаа нисгэгчийн нислэгийн цагийг хэрэглэлийн нислэгийн цагт тооцож, дараах зүйлийг авахад шаардагдах хэрэглэлийн нислэгийн цагт оруулна:
 
1/  нисгэгчийн үнэмлэхний эрэмбэ ахиулах; эсхүл
2/  хэрэглэлийн нислэгийн зэрэглэл авах; эсхүл
3/  эзэмшиж буй хэрэглэлийн нислэгийн зэрэглэлийг хадгалахад тавигдах дадлага туршлагын шаардлагыг хангах.
 
(г) Хэрэглэлийн нислэгийн цаг агаарын бодит нөхцөлд нэгээс илүү нисгэгчтэй агаарын хөлгийг удирдаж байгаа хамтран нисгэгчид хяналт тавьж буй агаарын хөлгийн даргын нислэгийн цагийг түүний хэрэглэлийн нислэгийн цагт тооцно. 
 
(д) Хэрэглэлийн нислэгийн цаг агаарын бодит нөхцөлд агаарын хөлгийг удирдаж байгаа нисгэгчид хяналт тавьж буй багш нисгэгчийн нислэгийн цагийг түүний хэрэглэлийн нислэгийн цагт тооцно.
 
(ж) Нислэгийн шалгалт авч буй шалгах-нисгэгчийн нислэгийн цагийг агаарын хөлгийн даргаар ниссэнд тооцно.
 
(з) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигчийг алсын зайн нислэгт шалгаж байгаа "А", эсхүл "B" ангиллын багш нисгэгчийн нислэгийн цагийг агаарын хөлгийн даргаар ниссэнд тооцно.
 
(и) Нисгэгчийн гүйцэтгэсэн аливаа алсын зайн, эсхүл шөнийн хэрэглэлийн нислэгийн цагийг, эсхүл дээрхийг зэрэг гүйцэтгэсэн нислэгийн цагийг, дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн нислэгийн цагт шаардагдах нислэгийн дадлага, туршлагын цагт тооцож болохгүй.
 
(к) Агаарын хөлгийн даргын хяналтан дор агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цагийг Агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэхэнд шаардагдах нислэгийн дадлага туршлагын цагт тооцож болохгүй.
 
(л) Хэрэв ИНД-135–ын дагуу нэг нисгэгчтэй агаарын хөлөг дээр нислэгийн дадлага хийж байгаа нисгэгчид ИНД-135-д заасны дагуу хяналт тавихаар агаарын хөлгийн даргаар томилогдсон нисгэгчийн нислэгийн цагийг агаарын тээвэрлэгчийн үнэмлэхэнд шаардагдах нислэгийн дадлагын цагт тооцож болохгүй.
 
61.33.Нислэгийн дэвтэрт дадлагажуурын цагийг тооцох
 
(а) Нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл авах, эсхүл зэрэглэл ахиулахаар өргөдөл гаргагч нь багш нисгэгчийн хяналтан дор, нислэгийн зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр нислэг үйлдсэн тохиолдолд тухайн нислэгийн цагийг тухайн багш нисгэгчээр баталгаажуулан нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байна.
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасан цаг хэрэглэлийн нислэгийн цаг бол түүнийг газарт үйлдсэн, хэрэглэлийн нислэгийн цаг гэж тэмдэглүүлнэ.
 
61.35.Эрүүл мэндэд тавигдах ерөнхий шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах тохиолдлоос бусад үед нисгэгчийн үнэмлэхэнд олгогдсон эрх эдлэхгүй:
 
1/ тухайн нисгэгч нь:
 
1.1  хувийн нисгэгчийн үнэмлэхний хувьд, ИНД-67-гийн дагуу олгогдсон 2 дугаар ангиллын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээ эзэмшиж байгаа бол;
1.2  коммерийн нисгэгчийн үнэмлэх болон агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэхний хувьд, ИНД-67-гийн дагуу олгогдсон 1 дүгээр ангиллын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээ эзэмшиж байгаа бол;
1.3  эрүүл мэндийн гэрчилгээний нөхцөл, хязгаарлалт, нэмэлт нөхцлийг мөрдөж байгаа бол;
 
2/    энэ дүрмийн 61.35 (б)-д заасны дагуу гадаадын нисгэгчийн үнэмлэхийг үндэслэн ИНЕГ–ын даргаас хувийн нисгэгчийн үнэмлэх олгосон бол тухайн үнэмлэх эзэмшигч нь:
 
2.1  тухайн гадаадын хувийн нисгэгчийн үнэмлэх авахад олгогдсон эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байна;
2.2  эрүүл мэндийн гэрчилгээний нөхцөл, хязгаарлалт, нэмэлт нөхцлийг дагаж мөрдөнө;
 
(б) Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрч олгосон гэрчилгээг эзэмшигч нь дараах зүйлээс бусад тохиолдолд гэрчилгээний эрхийг эдлэхгүй:
 
1/ хүлээн зөвшөөрч олгосон гэрчилгээг олгохдоо харгалзан үзсэн гадаадын нисгэгчийн үнэмлэхтэй хэрэглэгдэж байгаа хүчин төгөлдөр эрүүл мэндийн гэрчилгээтэй байх;
2/ эрүүл мэндийн гэрчилгээний нөхцөл, хязгаарлалт, зөвшөөрлийг дагаж мөрдөж байгаа бол.
 
(в) Үнэмлэх эзэмшигч нь өөрийн эрүүл мэндийн байдал муудсан тохиолдолд үнэмлэхээр олгогдох эрхээ эдлэхээс татгалзах ёстой.
 
61.37. Нислэгийн дадлага, туршлага
 
(a) Агаарын тээвэрлэгчийн нисгэгч: Агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн даргаар нислэг үйлдэхийн тулд өмнөх 90 хоногт нь дараах шаардлагын аль нэгийг хангасан  байх шаардлагатай:
 
1/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөг, эсхүл зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр агаарын хөлгийн даргаар 3-аас доошгүй хөөрөлт, буулт үйлдсэн байх; эсхүл
2/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөгт ур чадварын шалгалтаа шалгах-нисгэгчид амжилттай шалгуулсан байх; эсхүл
3/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөг дээр өдрийн цагаар хөөрөх болон буух ур чадвараа багш нисгэгчид шалгуулсан байх; гэхдээ           
4/ энэ зүйлийн 1/ болон 3/-т шаардсан буултын нэг буултыг нь автомат жолоодлого ашиглан гүйцэтгэсэн байж болно.
 
(б) Коммерийн нисгэгч, хувийн нисгэгч, спортын нисгэгчийн үнэмлэх эзэмшигч – өдрийн цагийн нислэг: коммерийн нисгэгч, хувийн нисгэгч,  спортын нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь агаарт өдрийн цагаар агаарын хөлгийн даргаар зорчигч тээвэрлэн нислэг үйлдэхийн тулд өмнөх 90 хоногт нь дараах шаардлагын аль нэгийг хангасан байх шаардлагатай (энэ зүйлийн (з) хамаарахгүй).Үүнд:
 
1/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөг, эсхүл зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр өдрийн цагаар агаарын хөлгийн даргаар 3-с доошгүй хөөрөлт, буулт үйлдсэн байх; эсхүл
2/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөгт өдрийн цагаар ур чадвараа "A" эсхүл "B" ангиллын багш нисгэгчид амжилттай шалгуулсан байх; эсхүл
3/ энэ дүрмийн дагуу тухайн нисгэгчийн үнэмлэх авахдаа тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөгт ур чадвараа амжилттай шалгуулсан байх.
 
(в) коммерийн нисгэгч, хувийн нисгэгч– шөнийн цагийн нислэг: коммерийн нисгэгч, хувийн нисгэгч нь шөнийн цагаар агаарын хөлгийн даргаар зорчигч тээвэрлэн нислэг үйлдэхийн тулд өмнөх 90 хоногт нь дараах аль нэгийг гүйцэтгэсэн байх шаардлагатай (энэ зүйлийн (з) хамаарахгүй).
 
1/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөг, эсхүл зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр шөнийн цагаар агаарын хөлгийн даргаар 3-с доошгүй хөөрөлт, буулт үйлдсэн байх; эсхүл
2/ нислэг үйлдэх тухайн агаарын хөлөг болон түүнтэй ижил маягийн агаарын хөлөгт шөнийн цагаар ур чадвараа "A" эсхүл "B" ангиллын багш нисгэгчид амжилттай шалгуулсан байх;
 
(г) Энэ зүйлийн (a)1/, (б)1/, эсхүл (в)1/-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд нисдэг тэрэгний нисгэгч хөөрөлт ба буултын хооронд хайрцаг нислэг хийх шаардлагатай.
 
(д) Энэ зүйлийн (б)1/-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд хийн бөмбөлөгийн нисгэгч хөөрөлт ба буултын хооронд газраас 150 м (500 фут) хөөрөх шаардлагатай.
 
(ж) Энэ зүйлийн (б)1/-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд планерын нисгэгч 3 удаа чирүүлэн хөөрөх шаардлагатай.
 
(з) Энэ зүйлийн (б)1/, (в)1/-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд А ангиллын багш нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь 3 хөөрөлт, буултыг өдрийн эсхүл шөнийн цагаар үйлдэж болно.
 
(и) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн 61.39–ын шаардлагыг 2 жил биелүүлээгүй бол дахин тухайн нисгэгчийн үнэмлэхний эрх эдлэхийн тулд:
 
1/ тухайн нисгэгчийн үнэмлэхний ур чадварын хадгалалтанд тавигдах шаардлагыг биелүүлэхээс гадна хууль, тогтоомжийн шалгалтыг амжилттай өгсөн байх (хэрэв үнэмлэх эзэмшигч өөр ангиллын агаарын хөлгийн нисгэгчийн үнэмлэхтэй байгаад энэ дүрмийн 61.39 (a)-д заасан ангилалд тавигдах шаардлагыг биелүүлсэн бол хамаарахгүй); эсхүл
2/ агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэхний хувьд нисгэгчийн үнэмлэх эзэмшигч ИНД-119, ИНД-121-д заасны дагуу ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн байх.
 
61.39. Хоёр жил тутмын нислэгийн үзлэг
 
(а) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд 24 сарын дотор дараах нислэгийн шалгалт өгөөгүй бол үнэмлэхээр олгогдсон эрх эдлэхгүй:
 
1/ энэ зүйлийн (в)-д заасны дагуу өмнөх 24 сард 2 жил тутмын нислэгийн үзлэг амжилттай өгсөн байх; эсхүл
2/ планерын нисгэгчийн үнэмлэхний хувьд өмнөх 24 сард планерийн нисэх клубээс зохион байгуулдаг 2 жил тутмын нислэгийн үзлэгийг амжилттай өгсөн байх.
 
(б) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах тохиолдлуудад энэ зүйлийн (а)-д заасан 2 жил тутмын нислэгийн үзлэгийг өгөх шаардлагагүй:
 
1/ ИНД-119 болон ИНД121, ИНД-135–ын дагуу шаардсан нисэх багийн ур чадварын шалгалтыг хангаж байвал; эсхүл
2/ энэ дүрмийн 61.707–ын дагуу шаардсан хөдөө аж ахуйн зэрэглэлийн ур чадварын хадгалалтанд тавигдах шаардлагыг хангасан бол; эсхүл
3/ хүчин төгөлдөр "А", "B", эсхүл "C" ангиллын багш нисгэгчийн зэрэглэлтэй бол.
 
(в) Хоёр жил тутмын нислэгийн үзлэг нь:
 
1/ зохих түвшинд бэлтгэгдсэн багш нисгэгчээр хийгдэнэ;
2/ нисгэгчийн үнэмлэхний эрхийн дагуу үнэмлэх эзэмшигч хийхийг хүссэн тухайн маневр, үйл ажиллагааны журмын дасгал, зааварчилгаанаас бүрдэнэ;
3/    стандартын дагуу ИНЕГ–ын даргад хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.
 
(г) Хоёр жил тутмын нислэгийн үзлэгийг авч байгаа багш нисгэгч нь:
1/ нислэгийн үзлэг амжилттай явагдсаны дараа нислэгийн дэвтэрт нь дараах мэдээллүүдийг  тэмдэглэнэ:
1.1 нислэгийн үзлэгт хамаарагдах нисгэгчийн үнэмлэхний төрөл;
1.2 нислэгийн үзлэгт хийсэн огноо;
1.3 нислэгийн үзлэгийн хүчинтэй хугацаа нь дуусах огноо;
1.4 багш нисгэгчийн нэр, ангилал.
 
2/ ИНЕГ-аас гаргасан 2 жилийн нислэгийн үзлэгийн маягтыг бөглөж хуулбарыг нь ИНЕГ–ын дарга болон нисгэгчид өгнө.
 
(д) Энэ зүйлийн (a)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд 2 жилийн нислэгийн үзлэгийг өгөх өдрөөс 60 хоногийн өмнө 2 жилийн нислэгийн үзлэгээ шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
61.41. Доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл ашиглах
 
(а) Энэ дүрмийн дагуу агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх, коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч ИНД-67-гийн дагуу олгогдсон 1 дүгээр ангиллын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээ байхгүй боловч 2 дугаар ангиллын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй бөгөөд хувийн нисгэгчийн үнэмлэхний ур чадварын хадгалалтанд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол хувийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг эдэлж болно.
 
(б) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн 61.35, 61.257-д заасны дагуу нисгэгчийн үнэмлэхний хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй боловч доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэхний хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаж байгаа бол доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэхэнд олгогдох эрхийг эдлэж болно.
 
61.43. Ур чадвар хадгалалтын шалгалт
 
(a) ИНЕГ–ын даргад энэ дүрмийн дагуу олгогдсон нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл эзэмшигч тухайн үнэмлэх, зэрэглэлийн дагуу олгогдсон эрхээ эдлэх чадваргүй гэсэн үндэслэлтэй шалтаг байвал албан бичгээр мэдэгдэл өгөн үнэмлэх, зэрэглэл эзэмшигчийг дахин шалгалт өгөхийг шаардаж болно.
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу ИНЕГ–ын даргын дахин өгөхийг шаардсан шалгалт нь энэ дүрмийн дагуу тухайн нисгэгчийн үнэмлэх авахад шаардагдах аливаа шалгалт, эсхүл тухайн шалгалтын тодорхой хэсэг байж болно.
 
(в) Энэ дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл эзэмшигч нь дараах шаардлагыг заавал биелүүлнэ:
 
1/ энэ зүйлийн (a)-д заасны дагуу ИНЕГ–ын даргын шаардсан шалгалтыг өгөх;
2/ ИНЕГ–ын даргын тодорхойлсон, шалгалт өгөх хугацаанд шалгалтыг өгөх.
 
Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН МАЯГИЙН ЗЭРЭГЛЭЛ
                                                                                      
61.51. Зорилго
 
(a) Энэхүү бүлгээр агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавигдах шаардлагыг тодорхойлно.
 
61.53. Тавигдах шаардлага
 
(a) Агаарын хөлгийн маягийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ агаарын хөлгийн зохих ангиллын хувьд нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/ ИНЕГ–ын дарга хүлээн зөвшөөрөхүйц зөөлтийн нислэгийн дадлага авсан байх;
3/ турбинт хөдөлгүүрт агаарын хөлгийн хувьд турбинт хөдөлгүүрийн талаар мэдлэгтэй байх;
4/ тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлд шаардлагатай техникийн мэдлэгээ багш нисгэгчид шалгуулсан байх;
5/ тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлд шаардлагатай нислэгийн хэвийн, хэвийн бус үйл ажиллагаа болон онцгой тохиолдлын жолоодлогыг өндөр түвшинд гүйцэтгэх ур чадвараа багш нисгэгчид шалгуулсан байх;
6/    хэрэв хөөрөлтийн дээд жин нь 5700 кг-аас дээш жинтэй агаарын хөлөг, эсхүл олон хөдөлгүүрт нисдэг тэрэгний хувьд бол:
 
6.1 тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлд шаардагдах техникийн сургалтанд хамрагдсан байх;
6.2 тухайн агаарын хөлгийн системийн үйл ажиллагааны хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын болон агаарын хөлгийн үзүүлэлт, жин, төвлөрөлтийг багтаасан бичгийн шалгалт өгсөн байх;
 
7/    хэрэв хөөрөлтийн дээд жин нь 5700 кг-аас доош жинтэй нэг хөдөлгүүрт нисдэг тэрэгний хувьд бол тухайн агаарын хөлгийн системийн үйл ажиллагааны хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын болон агаарын хөлгийн үзүүлэлт, жин, төвлөрөлтийг багтаасан бичгийн шалгалт өгсөн байх. Хэрэв хөөрөлтийн дээд жин нь 1500 кг-аас доош жинтэй нисдэг тэрэг бол зөвхөн аман шалгалт өгсөн байж болно.
 
61.55.Зэрэглэл олгох
 
(a) Хэрэв нисгэгч нь энэ дүрмийн 61.53-т заасны дагуу тавигдах шаардлагыг хангасан бол ур чадварыг тодорхойлох багш нисгэгч нь:
 
1/ ИНЕГ–ын даргаас хүлээн зөвшөөрсөн маягтын дагуу нислэгийн дэвтэрт агаарын хөлгийн маягийн зэрэглэлийг тэмдэглэнэ.
2/ агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн сургалт, дадлагын бүрэн гүйцэт тайлан бүртгэлийн хуулбарыг ИНЕГ–ын даргад өгнө.
 
(б) Энэ дүрмийн 61.53-т заасныг үл харгалзан, энэ дүрмийн дагуу олгогдсон нисгэгчийн үнэмлэхэнд ИНЕГ–ын дарга дараах тохиолдлуудад агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгож болно:
 
 1/   Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон нисгэгчийн үнэмлэх, агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй этгээд нь энэ талаар ИНЕГ–ын дарга хүлээн зөвшөөрөхүйц нотлох баримтыг үзүүлэх; эсхүл
 2/   нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь "А" ангиллын багш нисгэгчийн зэрэглэлтэй, мөн тодорхой онгоцны хувьд энэ дүрмийн 61.53-т заасны дагуу агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, бөгөөд тухайн онгоцон дээр ИНЕГ–ын даргаас хүлээн зөвшөөрсөн нислэгийг үйлдэж байгаа бол; эсхүл
 3/   нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн 61.53-т заасны дагуу тухайн маягийн агаарын хөлгийн нисгэгч, эсхүл агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр эрх олгогдсон бөгөөд тухайн агаарын хөлөг дээр ИНЕГ–ын дарга хүлээн зөвшөөрсөн нислэгийг үйлдэж байгаа бол.
 
(в) ИНЕГ–ын даргад өргөдөл  гаргаснаар болон холбогдох төлбөрийг хийснээр агаарын хөлгийн маягийн зэрэглэлээ (нислэгийн дэвтэрийн тэмдэглэлээс гадна) нисгэгчийн үнэмлэх дээрээ тэмдэглүүлнэ. 
 
(г) Энэ дүрмийн 61.55(a)-г үл харгалзан, үнэмлэх эзэмшигчийн эзэмшиж байгаа агаарын хөлгийн маягийн зэрэглэлд хамаарах агаарын хөлгийн маягтай ижил төстэй агаарын хөлгийн маягийн хувьд шилжих нислэгийн зааварчилга шаардлагагүй, эсхүл тухайн маягийн хувьд ур чадварыг нь шалгах шаардлагагүй гэж үзвэл багш нисгэгч нь агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгох ба :
 
1/ ИНЕГ–ын даргын хүлээн зөвшөөрсөн нислэгийн дэвтэрт тэмдэглэл хийх, ба
2/ тухайн нислэгийн дэвтэрийн баталгаажсан хуулбарыг ИНЕГ–ын даргад хүргүүлнэ.
 
61.57. Түр эрх олгох
 
(a) Энэ дүрмийн дагуу олгогдсон багш нисгэгчийн хүчин төгөлдөр зэрэглэл эзэмшигч нь агаарын хөлгийн маягийн зэрэглэлгүй агаарын хөлөг дээр нисгэгч, эсхүл агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрхийг ИНЕГ–ын дарга олгож болно. ИНЕГ–ын дарга нисэхийн аюулгүй ажиллагааны үүднээс эрх олгохдоо нэмэлт нөхцөл зааж болно.
 
В БҮЛЭГ. СУРАГЧ НИСГЭГЧ
 
61.101. Зорилго
 
(a) Агаарын хөлөг (хэт хөнгөн агаарын хөлөг, дельтаплан, планер болон
хийн бөмбөлөгөөс бусад)-ийн нисгэгчийн үнэмлэх эзэмших зорилгоор нислэг үйлдэх сурагч нисгэгчид хамаарах шаардлага, хязгаарлалтуудыг тодорхойлоход энэ бүлгийн зорилго оршино.
 
61.103. Ерөнхий зүйл
 
(a) Энэ дүрмийн дагуу олгогдсон, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр нисгэгчийн үнэмлэх эзэмшээгүй бол дараах тохиолдлуудаас бусад үед агаарын хөлгийн удирдлаган дээр сууж болохгүй:
 
1/  нисгэгчийн суудал дээр сууж байгаа багш нисгэгчийн хамт нислэгийн дадлага үйлдэж байгаа бол; эсхүл
2/ энэ дүрмийн 61.105-д заасны дагуу агаарын хөлгийн даргаар нисэж байгаа бол;
 
(б) энэ зүйлийн (а)1/-т заасан нислэгийн дадлагын цагийг хосолсон нислэгийн цагаар нислэгийн дэвтэрт бүртгэнэ.
 
61.105. Бие даасан нислэгт тавигдах шаардлага
 
(a) Энэ дүрмийн дагуу олгогдсон, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр нисгэгчийн үнэмлэх эзэмшээгүй хүн дор дурьдсан шаардлагуудыг хангаагүй бол бие даасан нислэгт гарахгүй:
 
1/    16 нас хүрсэн байх; 
2/    ИНД-67 дагуу олгогдсон 2 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байх;
3/ агаарын хөлгийн даргын үүрэг, хариуцлагыг хүлээх чадвартай байхын тулд англи, эсхүл монгол хэлээр унших, ярих, ойлгох чадвартай байх;
4/ "А", "В", эсхүл "С" ангиллын хүчин төгөлдөр зэрэглэлтэй багш нисгэгчээс бие даасан нислэгт гарах зөвшөөрөл авсан байх, хэрэв анхны бие даасан нислэгт өдрийн, шөнийн цагаар гарах бол  "А", эсхүл "B" ангиллын зэрэглэлтэй багш нисгэгчээс нислэгт гарах зөвшөөрөл заавал авсан байх;
5/    энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд дараах  зүйл   дээр  зааварчилга   авч,   ур   чадварын   шалгалт   өгсөн   тухай тэмдэглэлийг "A", эсхүл "B" ангиллын зэрэглэлтэй багш нисгэгчээр нислэгийн дэвтэртээ хийлгэсэн байх:
5.1    нислэгийн өмнөх бэлтгэл;
5.2    хөдөлгүүр асаалт ба хөдөлгүүрийн горимын ажиллагаа;
5.3    агаарын хөлгийг явгалах;
5.4    чиг шулуун нислэг;
5.5    өндөр авах ба өндөр алдах;
5.6    өндрөө барих, өндөр авах болон өндөр алдах үеийн эргэлтүүд;
5.7    тухайн маягийн агаарын хөлгөөр хөөрөлт, хайрцаг нислэг, буулт үйлдэх;
5.8    нислэгийн радио холбоо ашиглалт;
5.9    ойртолтоос 2 дугаар хайрцагт гарах журам;
5.10  онгоцны хувьд - тухайн маягийн онгоцон дээр хурдны уналтыг мэдрэх, түүнээс гарах;
5.11  онгоцны хувьд - хөөрөх үед болон хөөрсний дараа хөдөлгүүр татгалзсан тохиолдолд гүйцэтгэх онцгой тохиолдлын журам;
5.12  нисдэг тэрэгний хувьд - угтах салхи, арын болон хажуугийн салхитай үед дүүжин нислэг хийх;
5.13  нисдэг тэрэгний хувьд- тухайн маягийн нисдэг тэргэн дээр онцгой тохиолдлын журам, авторотацаар ойртолт ба буулт үйлдэх.
 
6/ "A", эсхүл "B" ангиллын хүчин төгөлдөр зэрэглэлтэй багш нисгэгч өөрөөр зөвшөөрөөгүй бол, дадлагын нислэгийн сүүлийн 5 цагт нь хосолсон нислэгийн дадлага авсан байна;
7/ өмнөх 30 хоногийн хугацаанд зохих агаарын хөлөг дээр нислэгийн жолоодлого гүйцэтгэсэн дадлагатай байна;
8/ хэрэв бие даасан нислэг нь алсын зайн нислэг бол:
8.1    тухайн нислэгийг "А", эсхүл "B" ангиллын хүчин төгөлдөр зэрэглэлтэй багш нисгэгч зөвшөөрсөн байх;
8.2    сурагч нисгэгч нь хувийн нисгэгчийн үнэмлэх авахад шаардагдах бичгийн шалгалт өгсөн байх.
 
(б) Багш нисгэгч нь энэ зүйлийн (а) 4/-т заасан бие даасан нислэгийг зөвшөөрсөн бол бие даасан нислэгийн явц дахь нисгэгчийн үйлдлүүдийг хянана.
 
(в) Анхны бие даасан нислэгийг өдрийн цагаар үйлдэх тохиолдолд аливаа этгээдийг энэ зүйлийн (a) 5/ (5.1)-ээс (5.13) хүртэл тавигдах шаардлагаыг хангасан гэж үзвэл бие даасан нислэгийн дараа багш нисгэгч нь энэ зүйлийн (а)(5)-д заасны дагуу нислэгийн дэвтэрт тэмдэглэл хийж болно.
 
61.107. Хязгаарлалтууд
 
(a) Сурагч нисгэгчийг дараах тохиолдолд агаарын хөлгийн даргаар нислэг үйлдэхийг  хориглоно:
 
1/ төлбөрт нислэг үйлдэх үед; эсхүл
2/ хэрэв тухайн агаарын хөлөг нь хөлсөөр, эсхүл урамшуулалтай нислэг үйлдэх үед; эсхүл
3/ багш нисгэгч, эсхүл шалгагч нисгэгчээс бусад аливаа этгээдийг тээвэрлэх үед;
4/ олон улсын нислэгт.
 
Г БҮЛЭГ. ХУВИЙН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.151.   Зорилго
 
(a) Энэ бүлгээр хувийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавигдах шаардлага болон үнэмлэхний хүчин төгөлдөр байхад шаардагдах зүйлс, эрх, хязгаарлалтуудыг тодорхойлно.
 
61.153.  Тавигдах шаардлага
 
 (а) Энэ зүйлийн  (б), (в)-д зааснаас бусад тохиолдолд хувийн  нисгэгчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/  17 нас хүрсэн байх;
2/ ИНД-67 дагуу олгогдсон 2 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байх;
3/  туршлагын хувьд:
3.1       бие даасан, хосолсон, хэрэглэлийн болон алсын зайн нислэгийг багтаасан 50 цагийн нислэгийг зохих ангиллын агаарын хөлгийн хувьд үйлдсэн байх; эсхүл
3.2       хэрэв тухайн этгээд нь алсын зайн нислэг үйлдэх хувийн нисгэгчийн эрхийг эдлэхгүй гэвэл бие даасан, хэрэглэлийн болон хосолсон нислэгийг багтаасан 40 цагийн нислэгийг зохих ангиллын агаарын хөлгийн хувьд үйлдсэн байх,
3.3   10–аас багагүй цагийн бие даасан нислэгийг багш нисгэгчийн хяналтан дор гүйцэтгэсэн байхаас 5 цаг нь алсын зайн нислэг байх бөгөөд уг алсын зайн нислэгийн нэгээс доошгүй нислэг нь, хоёр өөр нисэх буудал дээр бүрэн зогсолттой, 270 км-ээс багагүй (онгоцны хувьд), эсхүл 180 км-ээс багагүй (нисдэг тэрэгний хувьд) алсын зайн нислэг байх.
 
4/  хэрэв шөнийн нислэгийн эрх эдлэхээр хүсэлт гаргаж байгаа бол шөнийн нислэгийн дадлага авсан байх ;
5/  хэрэв татлагаар ачаа зөөвөрлөх нисдэг тэрэгний хувийн нисгэгчийн үнэмлэх авахаар хүсэлт гаргаж байгаа бол татлагаар ачаа зөөвөрлөх сургалтанд хамрагдсан байх;
6/  хувийн нисгэгчийн мэдлэгийн хүрээнд дараах сэдвүүдээр мэдлэгийн түвшингээ шалгуулж, бичгийн шалгалт өгсөн байх:
 
6.1 нисэхийн хууль тогтоомж: хувийн нисгэгчид хамаарах журам, заавар; нислэг үйлдэх журам; нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд хамаарах журам;
6.2 нислэгийн үзүүлэлтүүд ба төлөвлөлт: жин ба ачааллын хуваарилалт, нислэгийн үзүүлэлтэд нөлөөлөх нь; жин ба төвлөрөлтийн тооцоо; нислэгийн өмнөх, төлөвлөлт ба ИХНД-ээр үйлдэгдэх нислэгийн төлөвлөлт; нислэгийн хөдөлгөөнд хамаарах журам; байрлалаа мэдээлэх журам; өндөр тодорхойлох журам; хөдөлгөөний идэвхжилттэй  бүсэд нислэг үйлдэх;
6.3 цаг уур: нисэхийн цаг уурын талаарх ерөнхий ойлголт, цаг уурын мэдээллийг хүлээн авах ба ашиглах журам;
6.4 агаарын хөлгийн ашиглалтын талаарх ерөнхий мэдлэг: онгоцны хүчний төхөөрөмжүүд, систем, хэрэглэлийн ажиллах зарчим; онгоц болон хүчний төхөөрөмжүүдийн ашиглалтын хязгаарлалт, нислэг ашиглалтын. болон бусад бичиг баримтанд тусгагдсан ашиглалтын холбогдолтой бусад мэдээлэл; (тухайн онгоц эсхүл нисдэг тэрэг);
6.5 хүний хүчин зүйл: нислэгийн үйл ажиллагаан дахь хүний боломж ба хязгаарлалт;
6.6 навигаци: нислэгийн үед навигацийн тооцоо хийх аргачлалууд; агаарын навигацийн карт ашиглах;
6.7 үйл ажиллагааны журмууд: АIP, NОТАМ зэрэг агаарын навигацийн бичиг баримт, товчлол ба тэмдэглэгээ; ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба ослын нөхцөлд ажиллах журмын ашиглалт;
6.8       нислэгийн үндсүүд /онгоц, нисдэг тэрэг/
6.9       радио холбоо: радио холбоо барих журам ба ИХНД-ээр үйлдэх нислэгийн хэллэг, холбоо тасарсан үед авах арга хэмжээ;
 
7/ дараах зүйлсээр зөвшөөрөгдсөн багш нисгэгчээс нислэгийн зааварчилга авсан байх:
 
7.1     аюул занал, алдааг олж, залруулах;
7.2     нислэгийн өмнөх үйл ажиллагаа, үүнд жин ба төвлөрөлтийн тооцоо, агаарын хөлгийн үзлэг болон үйлчилгээ;
7.3     аэродромын хайрцаг нислэг, мөргөлдөхөөс зайлсхийх урьдчилсан сэргийлэх арга, журам;
7.4     онгоцыг гаднах цэгийн тусламжтайгаар ил харааны нислэгээр удирдах;
7.5     онгоцны хувьд: аюултай бага хурдны нислэг, хурдны уналтанд орох, түүний эхэлж байгааг мэдрэх болон түүнээс гарах; эсхүл нисдэг тэрэгний хувьд: хөдөлгүүрийн чадлыг тохируулах, хөдөлгүүрийн ажиллагааны хэвийн горимд даах сэнсний эргэлт удаашрахыг мэдрэх, тухайн байдлаас гарах арга, техник;
7.6     аюултай өндөр хурдны нислэг, мушгиа уналтанд орох, түүнийг мэдрэх болон түүнээс гарах;
7.7     онгоцны хувьд: хэвийн болон хөндлөнгийн салхитай хөөрөлт буулт; нисдэг тэрэгний хувьд: хөдөлгүүрийн горимыг шалгах; талбай дээр маневрлах, дүүжин нислэг хийх, хэвийн нөхцөлд, салхитай болон налуу газар буулт, хөөрөлт үйлдэх
7.8     онгоцны хувьд: богино зайн болон саадыг чөлөөлөх хөөрөлт, богино зайн буулт; нисдэг тэрэгний хувьд : хамгийн бага хүчээр хөөрөх, буух, хамгийн дээд үзүүлэлтээр хөөрөх, буух техник, хязгаарлагдмал орчны үйл ажиллагаа, яаралтай зогсох;
7.9     зөвхөн хэрэглэлийн хянах самбарыг ашиглан өндрөө хадгалан 180° эргэх, нислэг үйлдэх;
7.10   ил хараагаар, тооцоолол хийн алсын зайн нислэг үйлдэх,боломжит газраа радио-навигацийн төхөөрөмж ашиглах;
7.11   онцгой нөхцөл байдлын үйл ажиллагаа, үүнд онгоцны зарим төхөөрөмжийг зохиомолоор ажиллагаагүй болгон гүйцэтгэх нислэгийн дадлага багтсан байх; нисдэг тэрэгний хувьд авторотацаар ойртолт үйлдэх;
7.12   хяналттай аэродром руу орох, гарах, дайран өнгөрөх үйл ажиллагаа, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний журмыг даган мөрдөх;
7.13   холбооны журам, хэвшмэл үг хэллэгийн талаарх мэдлэг;
     
8/  дараах чадвараа шалгах-нисгэгчид нислэгийн шалгалтын явцад харуулсан байх:
 
8.1 энэ зүйлийн (а) 6/-д заасан бичгийн шалгалтын сэдвүүдээс "хангалтгүй" гэж дүгнэгдсэн сэдэвтэй хлбоотой ур чадвараа тодорхой харуулах;
8.2 хувийн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын талаарх мэдлэг;
8.3 нислэгийн шалгалтанд хэрэглэж байгаа агаарын хөлгийн маягтай хамааралтай үйл ажиллагааны болон техникийн мэдлэг;
8.4 тухайн агаарын хөлгийн нислэгийн зааврын дагуу түүний ашиглалтын хязгаарлалтын хүрээнд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын үеийн нөхцөл байдалд бодиттой кредит өгч, зөв шийдвэр гаргах чадвар;
8.5       радио холбооны журам болон хэвшмэл үг, хэллэгийн талаарх чадвар;
8.6       нислэгийн маневр, эсхүл журмын гүйцэтгэлд эргэлзэх зүйлгүйгээр, нислэгийн бүх хугацаанд агаарын хөлгийг удирдах.
 
(б) ИНЕГ-ын дарга Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй этгээдэд түүний нисгэгчийн үнэмлэхийг үндэслэн хувийн нисгэгчийн үнэмлэх олгож болно.
 
(в) ИНЕГ- ын даргаас шилжигдсэн эрхийн хүрээнд, планерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллаганисэх клубээс олгосон хүчин төгөлдөр планерийн нисгэгчийн гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан этгээдэд хувийн нисгэгчийн үнэмлэх (планерийн) олгоно:
 
1/ 17 нас хүрсэн байх;
2/ нислэгийн радио холбооны  шалгалт өгсөн байх;
3/ ИНД-67 дагуу олгогдсон 2 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байх.
 
(г) Энэ зүйлийн (а)–гийн 3/-ын (3.1) болон (3.2)-т шаардсан нислэгийн цагт, тухайн өргөдөл гаргагчийн зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр гүйцэтгэсэн нислэгийн цагаас,          5 хүртэлх цагийг нь тооцно.
 
61.155. Эрх, хязгаарлалт
 
(a) Энэ зүйлийн (б) 3/-ын хүрээнд хувийн нисгэгч нь дараах эрх эдэлнэ:
 
1/ тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд нисгэгчийн үнэмлэх олгогдсон, мөн тухайн ангиллын хувьд агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг бол, тухайн ангиллын агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэн зорчигч тээвэрлэж болно;
2/    тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд нисгэгчийн үнэмлэх олгогдсон, мөн тухайн ангиллын хувьд агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг бол, хамтран нисгэгч шаардлагатай тухайн ангиллын агаарын хөлөг дээр хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэх.
 
(б) Шаардлагатай нислэгийн сургалт, дадлагад хамрагдсан тухай багш нисгэгч нислэгийн дэвтэрт нь тэмдэглээгүй бол хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах тохиолдолд агаарын хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй:
 
1/ ашиг олох зорилгоор;
2/ хөлсөөр болон урамшуулалттай нислэг үйлдэх
3/ хэрэв агаарын хөлөг нь:
3.1    шөнийн цагаар нислэг үйлдэж байгаа бол;
3.2    алсын зайн нислэг үйлдэж байгаа бол;
3.3    татлагаар ачаа зөөвөрлөх нисдэг тэргэнд.
 
(в) Энэ зүйлийн (б)1/-д заасныг үл харгалзан хувийн нисгэгч нь ашиг олох зорилгоор биш бол дараах нислэгт хөлсөөр болон урамшууллаар агаарын хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэж болно:
 
1/    хэрэв нислэгийн үйл ажиллагаа нь планерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллаганисэх клубын шууд хяналтанд байвал планер чирэх нислэгт;
2/ хэрэв нислэгийн үйл ажиллагаа нь шүхрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллаганисэх клубын шууд хяналтанд байвал шүхэрчид буулгах нислэгт.
 
61.157. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхээр олгогдсон эрхийг эдлэхийн өмнө энэ дүрмийн 61.35 (эрүүл мэндэд тавигдах шаардлага), 61.37 (нислэгийн дадлага, туршлага), 61.39-д (2 жил тутмын нислэгийн үзлэг) заасан шаардлагыг хангасан байна.
 
Д БҮЛЭГ. КОММЕРИЙН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.201. Зорилго
 
(a) Энэ бүлгээр коммерийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавигдах шаардлага болон үнэмлэхний хүчин төгөлдөр байхад шаардагдах зүйлс, эрх, хязгаарлалтуудыг тодорхойлно.
 
61.203. Тавигдах шаардлага
 
(а) Коммерийн нисгэгчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ 21 нас хүрсэн байх;
2/ онгоц, нисдэг тэрэгний хувьд агаарын хөлгийн зохих ангиллын хүчин төгөлдөр хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
3/ ИНД-67 дагуу олгогдсон 1 дүгээр ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байх;
4/  агаарын хөлгийн зохих ангиллын хувьд нислэгийн дараах туршлагатай байх:
 
4.1    онгоцны хувьд, 200 цагийн нислэг үйлдсэн байхаас 100 цагт нь агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн байх, эсхүл зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагын сургалтанд суралцаж 150 цагийн нислэг үйлдсэн байхаас 70 цагт нь агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн байх;
4.2    нисдэг тэрэгний хувьд, 150 цагийн нислэг үйлдсэн байх, эсхүл зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагын сургалтанд суралцаж 125 цагийн нислэг үйлдсэн байхаас 35 цагт нь агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн байх;
4.3    планерийн хувьд - 150 цаг, 20 –оос доошгүй хөөрөлт буулт үйлдсэн байх;
4.4    хийн бөмбөлгийн хувьд - 50 цаг, 8-аас доошгүй хөөрч буусан байх;
4.5    онгоцны хувьд: 20 цаг агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн алсын зайн нислэг байх бөгөөд уг алсын зайн нислэгийн нэгээс доошгүй нислэг нь, хоёр өөр нисэх буудал дээр бүрэн зогсолттой, 540 км-ээс багагүй алсын зайн нислэг байх. 
4.6    нисдэг тэрэгний хувьд: хоёр өөр нисэх буудал дээр буулт үйлдсэн, агаарын хөлгийн даргын үүргийг 10 цаг гүйцэтгэсэн алсын зайн нислэг байх.
4.7    10 цагийн хэрэглэлийн нислэг үйлдсэн байхаас 5-аас ихгүй цагийн нислэг нь хэрэглэлийн газрын цаг байх.
 
5/  хэрэв коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь шөнийн нислэгийн эрх эдлэхийг хүсвэл, 5 хөөрөлт 5 буултыг багтаасан 10 цагийн шөнийн нислэгийн дадлагатай байх;
6/  коммерийн нисгэгчийн мэдлэгийн хүрээнд дараах сэдвүүдээр мэдлэгийн түвшингээ шалгуулж, бичгийн шалгалт өгсөн байх:
6.1  нисэхийн хууль тогтоомж: нислэг үйлдэх журам; нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд хамаарах журам;
6.2  агаарын хөлгийн ашиглалтын талаарх ерөнхий мэдлэг: онгоцны хүчний төхөөрөмжүүд, систем, хэрэглэлүүдийн ажиллах зарчим; онгоц болон хүчний төхөөрөмжүүдийн ашиглалтын хязгаарлалт, нислэг ашиглалтын болон бусад бичиг баримтанд тусгагдсан ашиглалтын холбогдолтой бусад мэдээлэл;
6.3  нислэгийн үзүүлэлтүүд ба төлөвлөлт: жин ба ачааллын хуваарилалт нислэгийн үзүүлэлтэд нөлөөлөх нь; жин ба төвлөрөлтийн тооцоо; нислэгийн өмнөх төлөвлөлт ба ИХНД-ээр үйлдэгдэх нислэгийн төлөвлөлт; нислэгийн хөдөлгөөнд хамаарах журам; байрлалаа мэдээлэх болон нислэгийн өндөр тодорхойлох журам; хөдөлгөөний идэвхжилттэй бүсэд нислэг үйлдэх;
6.4  хүний хүчин зүйл: нислэгийн үйл ажиллагаан дахь хүний боломж ба  хязгаарлалт;
6.5  цаг уур: нисэхийн цаг уурын талаарх ерөнхий ойлголт, цаг уурын мэдээллийг хүлээн авах ба ашиглах журам;
6.6  навигаци: нислэгийн үед навигацийн тооцоо хийх аргачлалууд; агаарын навигацийн карт ашиглах;
6.7 ашиглалтын журам: AIP, NОТАМ зэрэг агаарын навигацийн бичиг баримт, товчлол ба тэмдэглэгээ, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба ослын нөхцөлд ажиллах журам; аюултай ачаа тээвэрлэх журам, зорчигчдод аюулгүй ажиллагааны талаар мэдээлэх журам;
6.8 нислэгийн үндсүүд /(онгоц), (нисдэг тэрэг), эсхүл (планер)/;
6.9 радио холбоо: радио холбоо барих журам ба ИХНД-ээр үйлдэх нислэгийн хэллэг, холбоо тасарсан үед авах арга хэмжээ.
 
7/ дараах зүйлсээр зөвшөөрөгдсөн багш нисгэгчээс нислэгийн зааварчилга авсан байх:
 
7.1 аюул занал, алдааг олж, залруулах;
7.2 нислэгийн өмнөх үйл ажиллагаа, үүнд жин ба төвлөрөлтийн тооцоо, агаарын хөлгийн үзлэг болон үйлчилгээ;
7.3    аэродромын хайрцаг нислэг, мөргөлдөхөөс зайлсхийх урьдчилсан сэргийлэх арга, журам;
7.4    онгоцыг гаднах цэгийн тусламжтайгаар ил харааны нислэгээр удирдах;
7.5    онгоцны хувьд: аюултай бага хурдны нислэг, хурдны уналтанд орох, түүний эхэлж байгааг мэдрэх болон түүнээс гарах; эсхүл нисдэг тэрэгний хувьд: хөдөлгүүрийн чадлыг тохируулах, хөдөлгүүрийн ажиллагааны хэвийн горимд даах сэнсний эргэлт удаашрахыг мэдрэх, тухайн байдлаас гарах арга, техник;
7.6    аюултай өндөр хурдны нислэг, мушгиа уналтанд орох, түүнийг мэдрэх болон түүнээс гарах;
7.7    онгоцны хувьд: хэвийн болон хөндлөнгийн салхитай хөөрөлт буулт; нисдэг тэрэгний хувьд : хөдөлгүүрийн горимыг шалгах; талбай дээр маневрлах, дүүжин нислэг хийх, хэвийн нөхцөлд, салхитай болон налуу газар буулт, хөөрөлт үйлдэх, огцом ойртолт үйлдэх;
7.8    онгоцны хувьд: богино зайн болон саадыг чөлөөлөх хөөрөлт, богино зайн буулт; нисдэг тэрэгний хувьд: хамгийн бага хүчээр хөөрөх, буух, хамгийн дээд үзүүлэлтээр хөөрөх, буух техник, хязгаарлагдмал орчны үйл ажиллагаа, яаралтай зогсох;
7.9    зөвхөн хэрэглэлийн тусламжтайгаар энгийн нислэгийн маневр үйлдэх болон нислэгийн хэвийн бус байдлаас гарах;
7.10 ил хараагаар, тооцоолол хийн алсын зайн нислэг үйлдэх, боломжит газраа радио-навигацийн төхөөрөмж ашиглах; чиглэлээ өөрчлөх журам;
7.11 онцгой нөхцөл байдлын үйл ажиллагаа, үүнд онгоцны зарим төхөөрөмжийг зохиомолоор ажиллагаагүй болгон гүйцэтгэх нислэгийн дадлага багтсан байх; нисдэг тэрэгний хувьд авторотацаар ойртолт үйлдэх;
7.12 хяналттай аэродром руу орох, гарах, дайран өнгөрөх үйл ажиллагаа, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний журмыг даган мөрдөх;
7.13 холбооны журам, хэвшмэл үг хэллэгийн талаарх мэдлэг;
7.14 онгоцны хувьд: сөөлжсөн чадалтай олон хөдөлгүүрт онгоцны нислэг, нисдэг тэрэгний хувьд: газрын нөлөөнөөс гарч дүүжин нислэг үйлдэх, хэрэв боломжтой бол гадна ачаалалтай нислэг үйлдэх, хэт өндрийн нислэг.
 
8/ дараах чадвараа ИНЕГ–ын даргад нислэгийн шалгалтын явцад амжилттай харуулсан байх:
8.1    энэ зүйлийн (a) 6/-д заасан бичгийн шалгалтын сэдвүүдээс "хангалтгүй" гэж дүгнэгдсэн сэдвийг улам дэлгэрэнгүйгээр;
8.2    коммерийн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын талаарх мэдлэг;
8.3    нислэгийн шалгалтанд хэрэглэж байгаа агаарын хөлгийн маягтай хамааралтай үйл ажиллагааны болон техникийн мэдлэг;
8.4 тухайн агаарын хөлгийн нислэгийн зааврын дагуу түүний ашиглалтын хязгаарлалтын хүрээнд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын үеийн нөхцөл байдалд бодитой кредит өгч, зөв шийдвэр гаргах чадвар;
8.5    радио холбооны журам болон хэвшмэл үг, хэллэгийн талаарх чадвар;
8.6    нислэгийн маневр, эсхүл журмын гүйцэтгэлд эргэлзэх зүйлгүйгээр, нислэгийн бүх хугацаанд агаарын хөлгийг удирдах.
 
(б) Энэ зүйлийн (а) –гийн 4/-ын (4.1) болон (4.2) -т шаардсан нислэгийн цагт, тухайн өргөдөл гаргагчийн зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр гүйцэтгэсэн нислэгийн цагаас 10 хүртэлх цагийг нь тооцно.
 
61.205. Эрх, хязгаарлалт
 
(a) Хэрэв тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд нисгэгчийн үнэмлэх олгогдсон болон тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй бол энэ зүйлийн (б)–гын хүрээнд коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигч нь ижил ангиллын агаарын хөлөг дээр дараах эрх эдэлнэ:
 
1/ хувийн нисгэгчийн эдлэх аливаа эрхийг;
2/    нэг нисгэгчтэй агаарын хөлгөөр, хөлсөөр болон урамшуулалтай нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх;
3/ олон нисгэгчтэй агаарын хөлгөөр, хөлсөөр болон урамшуулалтай нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх (гэхдээ агаарын тээврийн үйл ажиллагаанд биш);
4/ олон нисгэгчтэй агаарын хөлгөөр, хөлсөөр болон урамшуулалтай нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлгийн хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэх.
 
(б) Шаардлагатай нислэгийн сургалт, дадлагад хамрагдсан тухай багш нисгэгч нислэгийн дэвтэрт нь тэмдэглээгүй бол коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй.
 
61.207. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхээр олгогдсон эрхийг эдлэхийн өмнө 61.35 (эрүүл мэндэд тавигдах шаардлага), 61.37 (нислэгийн дадлага, туршлага), 61.39-д (2 жил тутмын нислэгийн үзлэг) заасан шаардлагыг хангасан байна.
 
Е БҮЛЭГ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.251. Зорилго
 
(a) Энэ бүлгээр агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавигдах шаардлага болон үнэмлэхний хүчин төгөлдөр байхад шаардагдах зүйлс, эрх, хязгаарлалтуудыг тодорхойлно.
 
61.253. Тавигдах шаардлага
 
(а) Агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ 21 нас хүрсэн байх;
2/    тухайн агаарын хөлгийн зохих ангиллын коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигч байх;
3/    хүчин төгөлдөр хэрэглэлийн зэрэглэлтэй байх;
4/ тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд нислэгийн дараах туршлагатай байх:
4.1. онгоцны хувьд:
4.1.1.   нисгэгчээр нийт 1500 цаг ниссэн;
4.1.2.   агаарын хөлгийн даргын хяналтанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн 500 цаг, эсхүл агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн 250 цаг, үүний 70-аас багагүй цаг нь  зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр агаарын хөлгийн даргын үүрэг   гүйцэтгэсэн нислэг, үлдсэн цаг нь агаарын хөлгийн даргын хяналтан дор    агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цаг байна;
4.1.3.   алсын зайн нислэгийн 200 цаг, үүний 100-аас багагүй цаг нь агаарын хөлгийн даргаар эсхүл агаарын хөлгийн даргын хяналтанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цаг;
4.1.4.   хэрэглэлийн нислэгийн 75 цаг, үүний 30 хүртэлх цаг нь хэрэглэлийн газрын цаг;
4.1.5.   агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн шөнийн нислэгийн 100 цаг.
 
4.2.   нисдэг тэргийн хувьд:
4.2.1.   нийт нислэгийн 1000 цаг;
4.2.2.   агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн 250 цаг, үүний 70-аас багагүй цаг нь зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэг, үлдсэн цаг нь агаарын хөлгийн даргын хяналтан дор агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цаг байна;
4.2.3.   алсын зайн нислэгийн 200 цаг, үүний 100-аас багагүй цаг нь агаарын хөлгийн даргаар эсхүл агаарын хөлгийн даргын хяналтанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цаг;
4.2.4.   хэрэглэлийн нислэгийн 30 цаг, үүний 10 хүртэлх цаг нь хэрэглэлийн газрын цаг;
4.2.5.   агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн шөнийн нислэгийн 50 цаг.
 
5/ агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн мэдлэгийн хүрээнд дараах сэдвүүдээр мэдлэгийн түвшингээ шалгуулж, бичгийн шалгалт өгсөн байх:
5.1  нисэхийн хууль тогтоомж: агаарын тээвэрлэгчийн нисгэгчид хамаарах журам, заавар; нислэг үйлдэх журам; нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд хамаарах журам;
5.2  агаарын хөлгийн ашиглалтын талаарх ерөнхий мэдлэг: агаарын хөлгийн хүчний төхөөрөмжүүд; удирдлагын, даралтын, шингэний, цахилгааны болон бусад системийн техникийн үзүүлэлтүүд, тэдгээрийн ашиглалтын хязгаарлалтууд; нислэгийн болон навигацийн хэрэглэлүүдийн ажиллах зарчим, ашиглалтын хязгаарлалтууд; нислэг ашиглалтын болон бусад бичиг баримтанд тусгагдсан ашиглалтын холбогдолтой бусад мэдээлэл;
5.3  нислэгийн үзүүлэлтүүд ба төлөвлөлт: жин ба ачааллын хуваарилалт нислэгийн үзүүлэлтэд нөлөөлөх нь; жин ба төвлөрөлтийн тооцоо; нислэгийн өмнөх төлөвлөлт ба ИХНД-ээр үйлдэгдэх нислэгийн төлөвлөлт; нислэгийн хөдөлгөөнд хамаарах журам; байрлал мэдээлэх журам; өндөр тодорхойлох журам; хөдөлгөөний идэвхжилтэй бүсэд нислэг үйлдэх;
5.4  хүний хүчин зүйл: нислэгийн үйл ажиллагаан дахь хүний боломж ба хязгаарлалт;
5.5 цаг уур: нисэхийн цаг уурын талаарх ерөнхий ойлголт; цаг уурын мэдээллийг хүлээн авах ба ашиглах журам; агаарын хөлгийн их биений болон хөдөлгүүрийн мөсдөлт; цаг агаарын аюултай үзэгдлийн бүсээс зайлсхийх, түүнийг нэвтрэн өнгөрөх журам;
5.6 навигаци: нислэгийн үед навигацийн тооцоо хийх аргачлалууд; агаарын навигацийн карт ашиглах; алсын зайн нислэгт тавигдах навигацийн тусгай шаардлага; навигацийн хэрэглэлүүдийн ашиглалт, тэдгээрийн хязгаарлалт;
5.7 ашиглалтын журам: AIP, NОТАМ зэрэг агаарын навигацийн бичиг баримт, товчлол ба тэмдэглэгээ; ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ  ба  ослын  нөхцөлд ажиллах журмын ашиглалт, аюултай ачаа тээвэрлэх журам, зорчигчдод аюулгүй ажиллагааны талаар мэдээлэх журам;
5.8  нислэгийн зарчмууд: агаарын хөлгийн хэв загвар, тэдгээрийн аэродинамикийн үзүүлэлтүүд, өргөх болон эсэргүүцэх хүчинд үзүүлэх нөлөө
5.9 Радио холбоо: радио холбоо барих журам ба ИХНЖ-аар үйлдэх нислэгийн хэллэг, холбоо тасарсан үед авах арга хэмжээ;
 
6/ энэ зүйлийн (б)–гын хүрээнд дараах чадвараа ИНЕГ–ын даргад, эсхүл ИНД-141 ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад, эсхүл ИНД-119–ийн дагуу гэрчилгээжсэн агаарын тээвэр эрхлэгчийн үйл ажиллагааны шалгах-нисгэгчид нислэгийн шалгалтын явцад амжилттай харуулсан байх:
6.1    энэ зүйлийн (а) 5/-д заасан бичгийн шалгалтын сэдвүүдээс  "хангалтгүй" гэж дүгнэгдсэн сэдвийг улам дэлгэрэнгүйгээр;
6.2    агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын талаарх мэдлэг;
6.3    нислэгийн шалгалтанд хэрэглэж байгаа агаарын хөлгийн маягтай хамааралтай үйл ажиллагааны болон техникийн мэдлэг;
6.4    тухайн агаарын хөлгийн нислэгийн зааврын дагуу түүний ашиглалтын хязгаарлалтын хүрээнд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын үеийн нөхцөл байдалд бодитой кредит өгч, зөв шийдвэр гаргах чадвар;
6.5    агаарын хөдөлгөөний үйлчилгээний журам болон хэвшмэл үг, хэллэгийн талаарх чадвар;
6.6    нислэгийн маневр, эсхүл журмын гүйцэтгэлд эргэлзэх зүйлгүйгээр, нислэгийн бүх хугацаанд агаарын хөлгийг удирдах;
6.7    нислэгийн явцад нисэх багийн гишүүн хөдөлмөрийн чадвараа алдахад мөрдөх журам ба хяналтын хуудсыг ашиглах, багийн хамтын ажиллагаа болон нисгэгчийн ажлын ачааллыг хуваарилах зэргээр нисэх багийг удирдан зохион байгуулах.
 
(б) Энэ зүйлийн (а) 6/-д шаардсан нислэгийн шалгалт нь хэрэглэлийн нислэгийн дүрэм (ХНД)-ийн  дагуу үйлдэгдэх алсын зайн нислэг байх ба тухайн агаарын хөлөг нь:
1/ хөөрөлтийн дээд жин нь 5700 кг-аас дээш жинтэй олон хөдөлгүүрт агаарын хөлөг байна; эсхүл
2/ олон хөдөлгүүрт агаарын хөлөг байна; эсхүл
3/ агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх олгох нислэгийн шалгалт авахад зөвшөөрөгдсөн дадлагажуур байна.
 
(в) Энэ зүйлийн (а)–гийн 4/-ын (4.1) болон (4.2) -т шаардсан нислэгийн цагт, зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр гүйцэтгэсэн тухайн өргөдөл гаргагчийн нислэгийн цагаас, 100 хүртэлх цагийг нь тооцно. Үүний 25 хүртэлх цагийг нислэгийн ерөнхий дадлага өгөх дадлагажуур дээр гүйцэтгэсэн нислэгийн газрын цагийг тооцно.
 
61.255. Эрх, хязгаарлалт
 
(a) Тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд нисгэгчийн үнэмлэх олгогдсон болон тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй бол агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигч нь ижил ангиллын агаарын хөлөг дээр дараах эрх эдэлнэ:
 
1/ коммерийн нисгэгчийн эдлэх аливаа эрхийг;
2/    хамтран нисгэгч шаардлагатай агаарын хөлгөөр агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаанд, эсхүл хөлсөөр болон урамшуулалттай нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх.
 
61.257. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(a)   Агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхээр олгогдох эрхийг эдлэхийн өмнө 61.35 (эрүүл мэндэд тавигдах шаардлага), 61.37 (нислэгийн дадлага, туршлага), 61.39-д (2 жил тутмын нислэгийн үзлэг) заасан шаардлагыг хангасан байна.
 
Ж БҮЛЭГ.  БАГШ НИСГЭГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.301.  Зорилго
 
(a)   Энэ бүлгээр багш нисгэгчийн зэрэглэл олгоход тавигдах шаардлага болон үнэмлэхний хүчин төгөлдөр байхад шаардагдах зүйлс, эрх, хязгаарлалтуудыг тодорхойлно.
 
61.303.  Тавигдах шаардлага
 
"Е" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл
 
(a) "Е" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд хөдөө аж ахуйн зэрэглэлтэй байх бөгөөд уг зэрэглэл нь бордоо буюу химийн хор цацах үйл ажиллагааны хувьд хүчин төгөлдөр байх;
3/  2000-аас доошгүй цагийн хөдөө аж ахуйн нислэг үйлдсэн байх;
4/  хэрэв бордоо цацах үйл ажиллагаанд багшлах зэрэглэл авах бол зохих ангиллын агаарын хөлгөөр бордоо цацах үйл ажиллагаанд 100-аас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх;
5/  хэрэв химийн хор цацах үйл ажиллагаанд багшлах зэрэглэл авах бол зохих ангиллын агаарын хөлгөөр химийн хор цацах үйл ажиллагаанд 100-аас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх;
6/  ИНЕГ–ын даргын хүлээн зөвшөөрсөн аман шалгалт болон нислэгийн шалгалтыг өгч, хөдөө аж ахуйн нислэгийн үйл ажиллагааны талаарх техникийн мэдлэгээ шалгах-нисгэгчид шалгуулсан байх.
 
"D" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл
 
(б) "D" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/  агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цагийг багтаасан, 700-гаас доошгүй цагийн нислэгийн дадлага туршлагатай байх;
3/  хэрэв шөнийн нислэгт багшлах зэрэглэл авах бол шөнийн нислэгийн дадлага, туршлагатай байх;
4/  хэрэв олон хөдөлгүүрт агаарын хөлгийн үйл ажиллагаанд багшлах зэрэглэл авах бол олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр ниссэн дадлага, туршлагатай байх;
5/  хэрэв хэрэглэлийн нислэгт багшлах зэрэглэл авах бол хүчин төгөлдөр хэрэглэлийн нислэгийн зэрэглэлтэй байх;
6/  ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн аман болон нислэгийн шалгалт өгч, агаарын хөлгийн маягийн шилжин сургалтыг заах ур чадвараа ИНЕГ–ын даргад шалгуулсан байх;
7/  хэрэв багшлах зэрэглэлгүй бол нислэгийн онол, дадлагын зааварчилгааг багтаасан сургалтанд хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн байх.
 
"C" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл
 
(в)  "C" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд 200-гаас доошгүй цагийн нислэгийн дадлага туршлагатай байх;
3/  хэрэв шөнийн нислэгт багшлах зэрэглэл авах бол шөнийн нислэгийн дадлага, туршлагатай байх;
4/  хэрэв олон хөдөлгүүрт агаарын хөлгийн үйл ажиллагаанд багшлах зэрэглэл авах бол олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр ниссэн дадлага, туршлагатай байх;
5/  хэрэв онгоцоор уран жолоодлогын нислэгт багшлах зэрэглэл авах бол ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөх уран жолоодлогын нислэг үйлдсэн дадлага, туршлагатай байх;
6/  нислэгийн онол, дадлагын зааварчилгааг багтаасан сургалтанд хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн байх;
7/  дараах сэдвүүдээр аман шалгалт өгсөн байх:
7.1  нисдэг  тэрэг, эсхүл онгоцны нислэгийн зарчмууд болон үзүүлэлтүүд;
7.2 цаг уур;
7.3 алсын зайн нислэгт навигацын тоноглол ашиглах аргачлал;
7.4 нислэгийн зааварчилгааны онол, дадлага;
 
8/  нислэгийн зааварчилгааны хосолсон сургалтанд 25-аас доошгүй цагийн нислэгт хамрагдсан байх, эсхүл үүнтэй тэнцэхүйц сургалтанд;
9/  ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн аман болон нислэгийн шалгалтыг өгч, хэвийн болон онцгой тохиолдлын нислэгийн жолоодлогын талаар зааварчилга өгөх дараах ур чадвараа ИНЕГ–ын даргад харуулсан байх:
9.1     нислэгийн зааварчилга өгөх аргачлал
9.2     онолын зааварчилга өгсөн сэдвийн хүрээнд сурагч нисгэгчид кредит өгөх.
9.3     үр дүнтэй заах аргачлал
9.4     сурагч нисгэгчид кредит өгөх, шалгалт авах, сургалтын арга зүй
9.5         сургалтын хөтөлбөр боловсруулах
9.6         хичээл төлөвлөх
9.7         анги, танхимд заах аргачлал
9.8         сургалтын материал/ төхөөрөмж ашиглалт
9.9          сурагч нисгэгчийн алдааг засах, дүгнэлт өгөх
9.10     хүний чадавхи, боломж - нислэгийн зааварчилга өгөхтэй холбоотой
9.11     агаарын хөлгийн системийн зохиомол дутагдлаас үүсэж болох аюулын талаар мэдлэгтэй байх.
 
"B" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл
 
(г) "B" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд "С" ангиллын багш нисгэгчийн зэрэглэлтэй, эсхүл тэнцэхүйц зөвшөөрөлтэй байх;
3/  тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд 500-гаас доошгүй цагийн нислэгийн дадлага туршлагатай байх;
4/  хэрэв шөнийн нислэгт багшлах зэрэглэл авах бол шөнийн нислэгийн дадлага, туршлагатай байх;
5/  хэрэв олон хөдөлгүүрт агаарын хөлгийн үйл ажиллагаанд багшлах зэрэглэл авах бол олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр ниссэн дадлага, туршлагатай байх;
6/  хэрэв онгоцоор уран жолоодлогын нислэгт багшлах зэрэглэл авах бол ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөх уран жолоодлогын нислэгт ниссэн дадлага, туршлагатай байх;
7/  дараах сэдвүүдээр аман шалгалт өгсөн байх:
 
7.1  нисдэг  тэрэг, эсхүл онгоцны нислэгийн зарчмууд болон үзүүлэлтүүд;
7.2  цаг уур;
7.3  алсын зайн нислэгт навигацын тоноглол ашиглах аргачлал;
7.4  нислэгийн зааварчилгааны онол, дадлага;
 
8/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн аман болон нислэгийн шалгалтыг өгч, хэвийн болон онцгой тохиолдлын нислэгийн жолоодлогын талаар зааварчилга өгөх ур чадвараа ИНЕГ–ын даргад харуулсан байх.
 
"А" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл
 
(д) "А" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд коммерийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/ тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд "B" ангиллын багш нисгэгчийн зэрэглэлтэй, эсхүл тэнцэхүйц зөвшөөрөлтэй байх;
3/ онгоцны хувьд дор хаяж хэрэглэлийн нислэгийн зэрэглэлтэй байх;
4/ тухайн агаарын хөлгийн ангиллын хувьд 1250-гаас доошгүй цагийн нислэгийн дадлага туршлагатай байх;
5/ хэрэв олон хөдөлгүүрт агаарын хөлгийн үйл ажиллагаанд багшлах зэрэглэл авах бол олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр ниссэн дадлага, туршлагатай байх;
6/ дараах сэдвүүдээр аман шалгалт өгсөн байх:
 
6.1   нисдэг  тэрэг эсхүл онгоцны нислэгийн зарчмууд болон үзүүлэлтүүд;
6.2   цаг уур;
6.3   алсын зайн нислэгт навигацын тоноглол ашиглах аргачлал;
6.4   нислэгийн зааварчилгааны онол, дадлага;
 
7/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн аман болон нислэгийн шалгалтыг өгч, өдрийн болон шөнийн цагаар, хэвийн болон онцгой тохиолдлын нислэгийн жолоодлогын (онгоцны хувьд уран жолоодлогын нислэгийг оролцуулан) талаар зааварчилга өгөх ур чадвараа ИНЕГ–ын даргад харуулсан байх.
 
61.304. Зэрэглэл олгох
 
(a) ИНЕГ–ын дарга энэ дүрмийн 61.303-т заасан шаардлагыг багш нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч хангасан гэж үзвэл нисгэгчийн үнэмлэхэн дээр нь тухайн багш нисгэгчийн зэрэглэлийн тэмдэглэл хийнэ.
 
61.305. Эрх, хязгаарлалт
 
"E" ангиллын багш нисгэгч
(a) Энэ зүйлийн (б), (в)-г харгалзан үзсэнээр, "E" ангиллын багш нисгэгч нь дараах эрхийг эдэлнэ:
 
1/ химийн бодис буюу бордоо цацах үйл ажиллагааны (үр тарих, мэрэгч болон шавьж устгах хор тараах г.м) талаар техникийн болон нислэгийн зааварчилга өгөх;
2/ хөдөө аж ахуйн зэрэглэлгүй нисгэгчид химийн хор буюу бордоо цацах үйл ажиллагааны (үр тарих, мэрэгч болон шавьж устгах хор тараах г.м) бие даасан нислэг хийх эрх олгох;
3/ хөдөө аж ахуйн агаарын хөлгийн хувьд агаарын хөлгийн маягийн зэрэглэлд зааварчилга өгөх;
4/ энэ дүрмийн 61.701(а)5/, (б)3/-т заасны дагуу хөдөө аж ахуйн зэрэглэл олгох ур чадварыг шалгах;
5/ энэ дүрмийн 61.707-д заасны дагуу хөдөө аж ахуйн зэрэглэлийн ур чадварыг шалгах.
 
(б) Зааварчилга, эсхүл кредит өгч байгаа агаарын хөлгийн маягийн хувьд энэ дүрмийн 61.57-д заасны дагуу түр эрх авсан, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй зөвхөн "E" ангиллын багш нисгэгчид энэ зүйлийн (a) хамаарна.
 
(в) Бордоо буюу химийн хор цацах үйл ажиллагааны туршлага, ур чадварыг шалгасан тухай тэмдэглэлийг шалгах-нисгэгч нислэгийн дэвтэрт нь хийж баталгаажуулаагүй бол "Е" ангиллын багш нисгэгч ийм төрлийн үйл ажиллагаанд багшлахгүй.
 
"D" ангиллын багш нисгэгч
 
(г) Энэ зүйлийн (д), (ж), (з)-г харгалзан үзсэнээр, "D" ангиллын багш нисгэгч нь дараах эрхийг эдэлнэ:
 
1/ хэрэглэлийн нислэгийн шаардлагын дагуу навигаци хийхийн тулд радио төхөөрөмж ашиглан хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөх;
2/ агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн зааварчилга өгөх.
 
(д) Зааварчилга өгч буй агаарын хөлгийн маягийн хувьд энэ дүрмийн 61.701-д заасны дагуу түр эрх авсан, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй зөвхөн "D" ангиллын багш нисгэгчид энэ зүйлийн (г) хамаарна.
 
(ж) Хэрэв "D" ангиллын багш нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараахийн хувьд хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэл эзэмшдэггүй бол хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй:
 
1/ агаарын хөлгийн зохих ангиллын хувьд;
2/ зааварчилгаа өгөхөд ашиглах ойртолтын төхөөрөмж, эсхүл системийн хувьд.
 
(з) Шаардагдах үйл ажиллагааны туршлага, ур чадварыг шалгасан тухай тэмдэглэлийг шалгах-нисгэгч нислэгийн дэвтэрт нь хийж баталгаажуулаагүй бол "D" ангиллын багш нисгэгч нь дараах тохиолдолд зааварчилгаa өгөхгүй:
 
1/ шөнийн нислэгт;
2/ олон хөдөлгүүрт агаарын хөлөгт; эсхүл
3/ хэрэглэлийн нислэгт.
 
"C" ангиллын багш нисгэгч
 
(и) Энэ зүйлийн (к), (л), (м), (н)-г харгалзан үзсэнээр, "C" ангиллын багш нисгэгч нь "B", эсхүл "A" ангиллын багш нисгэгчийн хяналтан дор дараах эрхийг эдэлнэ:
 
1/ нислэгийн зааварчилга өгөх;
2/ анхны бие даасан нислэгээс бусад тохиолдолд сурагч нисгэгчид өдрийн цагаар бие даасан нислэг үйлдэх эрх олгох;
3/ анхны бие даасан нислэгээс бусад тохиолдолд сурагч нисгэгчид шөнийн цагаар бие даасан нислэг үйлдэх эрх олгох;
4/ "C" ангиллын багш нисгэгчийн эрхийн хүрээнд үнэмлэх олгоход тавигдах шаардлагыг хангасан тухай тэмдэглэлийг нисгэгчийн нислэгийн дэвтэрт хийж баталгаажуулах;
5/ агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн зааварчилга өгөх.
 
(к) Зааварчилга, эсхүл кредит өгч байгаа агаарын хөлгийн маягийн хувьд энэ дүрмийн 61.57-д заасны дагуу түр эрх авсан, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй зөвхөн "C" ангиллын багш нисгэгчид энэ зүйлийн (и) хамаарна.
 
(л) "С" ангиллын багш нисгэгч нь нислэгийн зааварчилгааны эхний 6 сараас багагүй хугацаанд болон эхний 100-аас багагүй цагт, тухайн багш нисгэгчийн нислэгийн зааварчилгааны үйл явцыг шууд хариуцах "B" эсхүл "A" ангиллын багш нисгэгчийн шууд хяналтын дор нислэг үйлдээгүй бол энэ зүйлийн (и)-д заасан эрхийг эдлэхгүй.
 
(м) Хэрэв "С" ангиллын багш нисгэгч нь тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлгүй бол хэрэглэлийн нислэгийн зааварчилгааг хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөлд, эсхүл ХНД-ийн нислэгийн төлөвлөгөөн дээр зааварчилга өгөхгүй.
 
(н) Шаардагдах үйл ажиллагааны туршлага, ур чадварыг шалгасан тухай тэмдэглэлийг шалгах-нисгэгч нислэгийн дэвтэрт нь хийж баталгаажуулаагүй бол "C" ангиллын багш нисгэгч нь дараах тохиолдолд зааварчилгаa өгөхгүй:
 
1/ шөнийн нислэгт; эсхүл
2/ олон хөдөлгүүрт агаарын хөлөгт; эсхүл
3/ онгоцны хувьд, уран жолоодлогын нислэгт.
 
"B" ангиллын багш нисгэгч
 
(ж) Энэ зүйлийн (п), (р), (с)-г харгалзан үзсэнээр, "B" ангиллын багш нисгэгч нь дараах эрх эдэлнэ:
 
1/ нислэгийн зааварчилга өгөх;
2/ бие даасан нислэг үйлдэх эрх олгох;
3/ үнэмлэх олгоход тавигдах шаардлагыг хангасан тухай тэмдэглэлийг нисгэгчийн нислэгийн дэвтэрт хийж баталгаажуулах;
4/ агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн зааварчилга өгөх;
5/ дараах тохиолдолд 2 жил тутмын нислэгийн үзлэгийг гүйцэтгэх.
 
(п) Зааварчилга, эсхүл кредит өгч байгаа агаарын хөлгийн маягийн хувьд энэ дүрмийн 61.57-д заасны дагуу зөвшөөрөл авсан, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй "B" ангиллын багш нисгэгчид энэ зүйлийн (о)-д хамаарна.
 
(р) Хэрэв "В" ангиллын багш нисгэгч нь тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлгүй бол хэрэглэлийн нислэгийн зааварчилгааг хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөлд, эсхүл ХНД-ийн нислэгийн төлөвлөгөөн дээр зааварчилга өгөхгүй.
 
(с) Шаардагдах үйл ажиллагааны туршлага, ур чадварыг шалгасан тухай тэмдэглэлийг шалгах-нисгэгч нислэгийн дэвтэрт нь хийж баталгаажуулаагүй бол "В" ангиллын багш нисгэгч нь дараах тохиолдолд зааварчилгаa өгөхгүй:
 
1/ шөнийн нислэгт; эсхүл
2/ олон хөдөлгүүрт агаарын хөлөгт; эсхүл
3/ онгоцны хувьд, уран жолоодлогын нислэгт.
 
"A" ангиллын багш нисгэгч
 
(т) Энэ зүйлийн (у), (ф), (х)-г харгалзан үзсэнээр, "А" ангиллын багш нисгэгч нь дараах эрх эдэлнэ:
 
1/ өдрийн, эсхүл шөнийн цагаар нислэгийн зааварчилга өгөх;
2/ өдрийн, эсхүл шөнийн цагаар бие даасан нислэг үйлдэх эрх олгох;
3/ үнэмлэх олгоход тавигдах шаардлагыг хангасан тухай тэмдэглэлийг нисгэгчийн нислэгийн дэвтэрт хийж баталгаажуулах;
4/ агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн зааварчилгаа өгөх;
5/ дараах тохиолдолд 2 жил тутмын нислэгийн үзлэгийг гүйцэтгэх;
6/ уран жолоодлогын нислэгийн зааварчилгаа өгөх.
 
(у) Зааварчилга, эсхүл кредит өгч байгаа агаарын хөлгийн маягийн хувьд энэ дүрмийн 61.57-д заасны дагуу түр эрх авсан, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй "А" ангиллын багш нисгэгчид энэ зүйлийн (т) хамаарна.
 
(ф) Хэрэв "А" ангиллын багш нисгэгч нь тухайн ангиллын агаарын хөлгийн хувьд хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлгүй бол хэрэглэлийн нислэгийн зааварчилгааг хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөлд, эсхүл ХНД-ийн нислэгийн төлөвлөгөөн дээр зааварчилга өгөхгүй.
 
(х) Олон хөдөлгүүрт агаарын хөлгийн үйл ажиллагааны туршлага, ур чадварыг шалгасан тухай тэмдэглэлийг шалгах-нисгэгч нислэгийн дэвтэрт нь хийж баталгаажуулаагүй бол "А" ангиллын багш нисгэгч нь дээрх төрлийн нислэгт зааварчилгаa өгөхгүй.
 
61.307. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) "Е" ангиллын багш нисгэгч, өмнөх 90 хоногийн хугацаанд хөдөө аж ахуйн
зориулалттай 10 цагийн нислэгийг (бордоо буюу химийн бодис цацах) ижил ангиллын агаарын хөлгөөр үйлдээгүй бол тухайн ангиллын агаарын хөлөг дээр нислэгийн зааварчилгаa өгөхгүй.
 
(б) Хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлгүй бол "B" ангиллын багш нисгэгч хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй.
 
(в) "D", "С", "В", "А" ангиллын багш нисгэгч нь хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлтэй бөгөөд шалгах-нисгэгчээр нислэгийн дэвтэртээ ХНД-ээр агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэн 50 цагийн нислэг үйлдсэн гэж тэмдэглүүлээгүй бол алсын зайн нислэгт ХНД-ээр зааварчилгаа өгөхгүй.
 
(г) "С", "В" ангиллын багш нисгэгч нь өмнөх 12 сарын хугацаанд дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд нислэгийн зааварчилгаа өгөхгүй:
 
1/ тухайн багш нисгэгчийн ангиллын нисгэгчийн шалгах хөтөлбөрийн дагуу шалгах-нисгэгчид ур чадвараа шалгуулсан байх;
2/ энэ дүрмийн 61.29-д заасны дагуу нисгэгчийн нислэгийн дэвтэрт ур чадварын шалгалтаа амжилттай шалгуулсан гэж тэмдэглүүлсэн байх.
 
(д) "А" ангиллын багш нисгэгч нь өмнөх 24 сарын хугацаанд дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд нислэгийн зааварчилгаа өгөхгүй:
 
1/ "А" ангиллын багш нисгэгчийн шалгах хөтөлбөрийн дагуу шалгах-нисгэгчид ур чадвараа шалгуулсан байх;
2/ энэ дүрмийн 61.29-д заасны дагуу нисгэгчийн нислэгийн дэвтэрт ур чадварын шалгалтаа "амжилттай шалгуулсан" гэж тэмдэглүүлсэн байх.
 
(ж) Энэ зүйлийн (г), эсхүл (д)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд нислэгийн шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө ур чадвараа шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
(з) Энэ зүйлийн (а)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд "Е" ангиллын багш нисгэгч хөдөө аж ахуйн нислэгийн зааварчилгаа өгч буй нислэгийн цагаа хөдөө аж ахуйн нислэгийн цагаар тооцож болно.
 
(и) "А", эсхүл "B" ангиллын багш нисгэгч ур чадварын хадгалалтанд тавигдах шаардлагыг биелүүлж чадахгүй боловч доод зэрэглэлийн ур чадварын хадгалалтанд тавигдах шаардлагыг хангаж байвал тухайн доод зэрэглэлийн эрхийг эдэлж болно.
 
З БҮЛЭГ. СПОРТЫН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.351. Зорилго
 
(a) Энэ бүлгээр спортын нисгэгчийн үнэмлэх (онгоц) олгоход тавигдах шаардлага болон үнэмлэхний хүчин төгөлдөр байхад шаардагдах зүйлс, эрх, хязгаарлалтуудыг тодорхойлно.
 
61.353. Нөөц
 
61.355. Тавигдах шаардлага
 
(a) Спортын нисгэгчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 18 нас хүрсэн байх;
2/ ИНД-67-гийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр Эрүүл мэндийн гэрчилгээтэй; эсхүл  Монгол улсын эрх бүхий байгууллагаас олгосон В-с дээш ангиллын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх ба ИНЕГ-с зөвшөөрөгдсөн сэтгэл зүйн шалгуурт тэнцсэн байх;
3/ онгоцонд бие даасан, хосолсон, хэрэглэлийн болон алсын зайн нислэгийг багтаасан 20 цагийн нислэгийн зохих сургалт, дадлага авсан байх.
 
61.357.  Эрх, хязгаарлалт
 
 (а) Спортын нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь зөвхөн ИНД-1-д заасан спортын хөнгөн агаарын хөлгөөр   нислэг үйлдэнэ.
 
(б) Спортын нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах тохиолдолд нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй:
 
1/  Монгол Улсаас өөр улсад; эсхүл
2/  ашиг олох зорилгоор нислэг үйлдэх; эсхүл
3/  хөлсөөр болон урамшуулалттай нислэг үйлдэх; эсхүл
4/ шөнийн цагаар нислэг үйлдэх; эсхүл
5/ хэрэглэлийн нислэгийн дүрмээр нислэг; эсхүл
6/ буулт болон хөөрөлт үйлдэхээс бусад тохиолдолд хүн ихтэй хот, суурингийн дээгүүрх нислэг; эсхүл
7/  татлагаар ачаа зөөвөрлөх нислэг ; эсхүл
8/  шүхэр буулгах нислэг; эсхүл
9/  хөдөө аж ахуйн  нислэг.
 
61.359. Нөөц
 
61.361. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(a) Cпортын нисгэгч (онгоц)-ийн үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхээр олгогдсон эрхийг эдлэхийн өмнө энэ дүрмийн 61.37 (нислэгийн дадлага, туршлага), 61.39-д (2 жил тутмын нислэгийн үзлэг) заасан шаардлагаыг хангасан байна.
 
И БҮЛЭГ НӨӨЦ
К БҮЛЭГ НӨӨЦ
Л БҮЛЭГ НӨӨЦ
 
М БҮЛЭГ. УРАН ЖОЛООДЛОГЫН НИСЛЭГ ЗЭРЭГЛЭЛ
 
61.551.  Тавигдах шаардлага
 
(а) Уран жолоодлогын нисгэгчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ агаарын хөлгийн зохих ангиллын хувьд хувийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/ дараах байгууллагаас зохион байгуулсан уран жолоодлогын зориулалттай агаарын хөлгийн газрын бэлтгэл сургалтанд амжилттай хамрагдсан байх:
2.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллагын сургалтанд; эсхүл
2.2 ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх клубээс зохион байгуулсан сургалтанд;
 
3/ дараах дүрмээр гэрчилгээжсэн байгууллагын уран жолоодлогын нислэгийн сургалтанд амжилттай хамрагдсан байх:
3.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллагын сургалтанд;
3.2  ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх клубээс зохион байгуулсан сургалтанд;
 
4/ дараах дүрмээр гэрчилгээжсэн байгууллагад уран жолоодлогын ур чадвараа шалгуулсан байх:
4.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжиж, шалгалт авах эрх олгогдсон нисэхийн сургалтын байгууллагын багш нисгэгчид;
4.2  ИНД-149-ийн дагуу гэрчилгээжиж, шалгалт авах эрх олгогдсон нисэх клубын эрх бүхий этгээд.
 
(б) Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон уран жолоодлогын зэрэглэл эзэмшигчийг энэ зүйлийн (a)1/, (a)2/-т заасан сургалтанд амжилттай хамрагдсанд тооцно.
 
61.553. Зэрэглэл олгох
 
(а) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.551-д заасан шаардлагаыг бүрэн хангасан гэж үзвэл, 61.551 –ийн (a) 3/-т заасны дагуу шаардагдах ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд энэ дүрмийн 61.29-т заасны дагуу дараах тэмдэглэлийг нислэгийн дэвтэрт нь хийн, уран жолоодлогын зэрэглэл олгож болно:
 
[……………….овогтой ……………….] нь ИНД-61-д заасан уран жолоодлогын нислэгийн зэрэглэл олгоход тавигдах шаардлагаыг хангасан болохыг тодорхойлов.
 
…………………. /гарын үсэг/ … он … сар … өдөр
 
(б) Энэ зүйлийн (a)-д заасны дагуу уран жолоодлогын зэрэглэл эзэмшигч нь ИНЕГ–ын даргад хүсэлт гарган уран жолоодлогын зэрэглэлээ нисгэгчийн үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
 
61.555. Эрх, хязгаарлалт
 
(a) Нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын хүрээнд уран жолоодлогын үнэмлэх эзэмшигч нь нислэгийн дараах өндөрт уран жолоодлогын нислэг үйлдэнэ:
1/ зорчигчтой тохиолдолд газрын гадаргуугаас дээш 1000 метр (3000 фут)- ээс доошгүй өндөрт;
2/ зорчигчгүй тохиолдолд газрын гадаргуугаас дээш 500 метр (1500 фут)-ээс доошгүй өндөрт;
3/ нисэхийн аливаа арга хэмжээ зохион байгуулах эрхтэй, ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх клуб зөвшөөрсөн тохиолдолд, зорчигч тээвэрлээгүй үед газрын гадаргуугаас 500 метр (1500   фут)-ээс доош өндөрт.
 
61.557. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд уран жолоодлогын зэрэглэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй:
 
1/ өмнөх 2 жилийн хугацаанд 61.551 (a) 4/-т заасан шаардлагын дагуу ур чадварын шалгалт өгсөн бол;
2/      энэ дүрмийн 61.29–ын дагуу багш нисгэгч, эсхүл эрх бүхий этгээдээр ур чадварын шалгалтын кредитг нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх.
 
(б) Энэ зүйлийн (a)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд ур чадварын шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө ур чадвараа шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
Н БҮЛЭГ.  ПЛАНЕР ЧИРЭХ ЗЭРЭГЛЭЛ
 
61.601. Тавигдах шаардлага
 
(а) Планер чирэх зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг
хангасан байна:
 
1/ агаарын хөлгийн зохих ангиллын хувьд хувийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/ онгоцоор 100-гаас доошгүй цагт агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн байх;
3/ ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн, сургалт зохион байгуулах эрхтэй нисэх клубын зохион байгуулсан планер чирэх сургалтанд амжилттай хамрагдсан байх;
4/ планер чирэх ур чадвараа ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх клубын эрх бүхий этгээдээр шалгуулсан байх.
 
(б) Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон планер чирэх
зэрэглэлтэй этгээдийг энэ зүйлийн (a) 2/-т заасан шаардлагыг хангасанд тооцно.
 
61.603. Зэрэглэл олгох
 
(а) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.601-д заасан шаардлагагыг бүрэн хангасан гэж үзвэл, 61.601(a)4/-т заасны дагуу шаардагдах ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд энэ дүрмийн 61.29-т заасны дагуу дараах тэмдэглэлийг нислэгийн дэвтэрт нь хийн, планер чирэх зэрэглэл олгож болно:
 
 [……………….овогтой ……………….] нь  ИНД-61-д заасан  планер   чирэх зэрэглэл олгоход тавигдах шаардлагаыг хангасан болохыг тодорхойлов.
 
…………………. /гарын үсэг/ … он … сар … өдөр
 
   (б) Энэ зүйлийн (a)-д заасны дагуу планер чирэх зэрэглэл эзэмшигч нь ИНЕГ–ын даргад хүсэлт гарган планер чирэх зэрэглэлээ нисгэгчийн үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
 
61.605. Эрх, хягаарлалт
 
(a) Нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын хүрээнд планер чирэх зэрэглэл эзэмшигч нь планер чирэх үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрх эдлэнэ.
 
61.607. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд планер чирэх зэрэглэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй:
 
1/    өмнөх 12 сарын хугацаанд 6-гаас доошгүй удаа планер чирсэн байх; эсхүл
2/ өмнөх 12 сарын хугацаанд энэ зүйлийн 61.601(a) 3/-т заасан шаардлагын дагуу ур чадварын шалгалт өгсөн байх; болон
3/    энэ дүрмийн 61.29–ын дагуу эрх бүхий этгээдээр ур чадварын шалгалтын кредит нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх.
 
(б) Энэ зүйлийн (a) 2/-т заасан шаардлагыг биелүүлэхийн тулд ур чадварын шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө ур чадвараа шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
О БҮЛЭГ.  ШҮХЭР ХАЯХ ЗЭРЭГЛЭЛ
 
61.651. Тавигдах шаардлага
 
(а) Шүхэр хаях зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/  хувийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/  200-гаас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх бөгөөд үүний100-аас доошгүй цагт нь шүхэр хаях үйл ажиллагаанд ашиглагддаг тухайн ангиллын агаарын хөлөг дээр агаарын хөлгийн даргын үүргийг гүйцэтгэсэн байх;
3/  ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн, сургалт зохион байгуулах эрхтэй нисэх клубын зохион байгуулсан шүхэр хаях сургалтанд амжилттай хамрагдсан байх;
4/  шүхэр хаях ур чадвараа ИНД-149-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх клубын эрх бүхий этгээдээр шалгуулсан байх.
 
(б) Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон шүхэр хаях зэрэглэлтэй этгээдийг энэ зүйлийн (a) 3/-т заасан шаардлагыг хангасанд тооцно.
 
61.653. Зэрэглэл олгох
 
(а) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.651-д заасан шаардлагаыг бүрэн хангасан гэж үзвэл, 61.651(a)4/-т заасны дагуу шаардагдах ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд энэ дүрмийн 61.29-т заасны дагуу дараах тэмдэглэлийг нислэгийн дэвтэрт нь хийн, шүхэр хаях зэрэглэл олгож болно:
 
 [……………….овогтой   ……………….]   нь   ИНД-61-д   заасан,   шүхэр   хаях зэрэглэл олгоход тавигдах шаардлагаыг хангасан болохыг тодорхойлов.
 
…………………. /гарын үсэг/ … он … сар … өдөр
 
(б) Энэ зүйлийн (a)-д заасны дагуу шүхэр хаях зэрэглэл эзэмшигч нь ИНЕГ–ын даргад хүсэлт гарган шүхэр хаях зэрэглэлээ нисгэгчийн үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
 
61.655. Эрх, хягаарлалт
 
(a) Нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын хүрээнд шүхэр хаях зэрэглэл эзэмшигч нь шүхэр хаях үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрх эдлэнэ.
 
 
61.657. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд шүхэр хаях зэрэглэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй:
 
1/ өмнөх 12 сарын хугацаанд 6-гаас доошгүй удаа шүхэр хаясан байх;
2/  өмнөх 12 сарын хугацаанд энэ зүйлийн 61.651 (a) 4/-т заасан шаардлагын дагуу ур чадварын шалгалт өгсөн байх;
3/ энэ дүрмийн 61.29–ын дагуу эрх бүхий этгээдээр ур чадварын шалгалтын амжилттай гүйцэтгэсэн кредитийг нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх.
 
(б) Энэ зүйлийн (a)2/-т заасан шаардлагыг биелүүлэхийн тулд ур чадварын шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө ур чадвараа шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
П БҮЛЭГ. ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.701. Тавигдах шаардлага
 
(a) Онгоц, эсхүл нисдэг тэрэгний хувьд 2 дугаар зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/  агаарын хөлгийн тухайн ангиллын хувьд хувийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/  хөдөө аж ахуйн зэрэглэл авах сургалтанд хамрагдахаас өмнө 250-иас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх бөгөөд үүний 100-гаас доошгүй цагт агаарын хөлгийн даргын үүргийг зохих ангиллын агаарын хөлөг дээр гүйцэтгэсэн байх;
3/ дараах байгууллагаас зохион байгуулсан хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн газрын бэлтгэл сургалтанд амжилттай хамрагдсан байх:
3.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллага; эсхүл
3.2    ИНД-137-ын дагуу гэрчилгээжсэн хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгөөр тээвэр эрхлэгч;
 
4/    дараах байгууллагаас зохион байгуулсан хөдөө аж ахуйн зориулалттай нислэгийн сургалтанд амжилттай хамрагдсан байх:
 
4.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллага;
4.2  ИНД-137-ын дагуу гэрчилгээжсэн хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгөөр тээвэр эрхлэгч;
 
5/    хөдөө аж ахуйн үйл ажиллагааны ур чадвараа (амаар болон нислэгт) дор дурьдсан этгээдэд шалгуулсан байх:
 
5.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, нисэхийн сургалтын байгууллагаас эрх олгогдсон шалгах-нисгэгч;
5.2  ИНД-137-ын дагуу гэрчилгээжсэн хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгөөр тээвэр эрхлэгчээс эрх олгогдсон "E" ангиллын багш нисгэгч.
 
(б) Онгоц, эсхүл нисдэг тэрэгний хувьд 1-р зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй байх;
2/ агаарын хөлгөөс хөдөө аж ахуйн химийн зүйл, эсхүл хөдөө аж ахуйн, цэцэрлэгжүүлэх, гал түймрээс хамгаалах зориулалттай аливаа бодис хаях нислэгийн үйл ажиллагаанд 1000-аас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх бөгөөд үүний 200-гаас доошгүй цагт агаарын хөлгийн даргын үүргийг зохих ангиллын агаарын хөлөг дээр гүйцэтгэсэн байх;
3/ хөдөө аж ахуйн үйл ажиллагааны ур чадвараа (амаар болон нислэгт) дор дурьдсан этгээдэд шалгуулсан байх:
3.1  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллагаас эрх олгогдсон шалгах-нисгэгч; эсхүл
3.2  ИНД-137-ын дагуу гэрчилгээжсэн хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгөөр тээвэр эрхлэгчээс эрх олгогдсон "E" ангиллын багш нисгэгч.
 
61.703.  Зэрэглэл олгох
 
(а) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.701 (a)-д заасан шаардлагаыг бүрэн хангасан гэж үзвэл, 61.701 (a) 5/-т заасны дагуу шаардагдах ур чадварын шалгалт авсан багш нисгэгч, эсхүл шалгах-нисгэгч энэ дүрмийн 61.29-д заасны дагуу дараах тэмдэглэлийг нислэгийн дэвтэрт нь хийн, 2-р зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл олгож болно:
 
 [……………….овогтой ……………….] нь ИНД-61-д заасан хөдөө аж ахуйн 2-р зэргийн зэрэглэл олгоход тавигдах шаардлагаыг хангасан болохыг тодорхойлов.
 
…………………. /гарын үсэг/
… он … сар … өдөр
 
(б) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.701(б)-д заасан шаардлагаыг бүрэн хангасан гэж үзвэл, 61.701 (б) 3/-т заасны дагуу шаардагдах ур чадварын шалгалт авсан багш нисгэгч, эсхүл шалгах-нисгэгч энэ дүрмийн 61.29-д заасны дагуу дараах тэмдэглэлийг нислэгийн дэвтэрт нь хийн, 1-р зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл олгож болно:
 
 [……………….овогтой ……………….] нь ИНД-61-д заасан хөдөө аж ахуйн 1-р ангиллын зэрэглэл олгоход тавигдах шаардлагаыг хангасан болохыг тодорхойлов.
 
…………………. /гарын үсэг/ … он … сар … өдөр
 
(в) Энэ зүйлийн (a), (б)-д заасны дагуу хөдөө аж ахуйн зэрэглэл эзэмшигч нь ИНЕГ–ын даргад хүсэлт гарган шүхэр хаях зэрэглэлээ нисгэгчийн үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
 
(г) Энэ дүрмийн 61.701-д заасанд хамаарахгүйгээр энэ дүрмийн 61.9-д заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэрчилгээтэй бол ИНЕГ–ын дарга уг нисгэгчийн үнэмлэхэн дээр байгаа хөдөө аж ахуйн зэрэглэлтэй тэнцэхүйц зэрэглэл олгож болно.
 
61.705. Эрх, хязгаарлалт
 
(a)      Энэ зүйлийн (б)-ийн хүрээнд хүчин төгөлдөр хөдөө аж ахуйн зэрэглэл эзэмшигч нь хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрхтэй.
 
(б) Хэрэв хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь гуравдагч этгээдэд аюул учруулахаар байвал 2 дугаар зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл эзэмшигч нь агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй.
 
61.707. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн  зэрэглэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй:
 
1/    өмнөх 12 сарын хугацаанд энэ дүрмийн 61.701 (a) 5/, эсхүл (б) 3/-т заасны дагуу ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн байх;
2/    энэ дүрмийн 61.153–ын дагуу багш нисгэгч, эсхүл шалгах-нисгэгчээр ур чадварын шалгалтыг амжилттай гүйцэтгэсэн кредит нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх.
 
(б) Нисгэгч нь, энэ зүйлийн (a) 2/-т заасан ур чадварын шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
(в) Хэрэв хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь гуравдагч этгээдэд аюул учруулахаар байвал 1 дүгээр зэргийн хөдөө аж ахуйн зэрэглэл эзэмшигч нь дараах зүйлээс бусад тохиолдолд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
 
1/    хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тухайн маягийн агаарын хөлгийн даргаар 25-аас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх;
2/    дээрх 25 нислэгийн цагийн 10 цагийг өмнөх 12 сарын хугацаанд үйлдсэн байх;
 
 
Р БҮЛЭГ. ХИМИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.751. Тавигдах шаардлага
 
(а) Химийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/    зохих агаарын хөлгийн ангиллын хувьд хувийн нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/    хөдөө аж ахуйн химийн бодисын талаар сургалтанд хамрагдсан байх.
 
 
61.753. Зэрэглэл олгох
 
(а) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.751-д заасан шаардлагаыг бүрэн хангасан гэж үзвэл, 61.751-д заасны дагуу шаардагдах шалгалт авсан эрх бүхий этгээд энэ дүрмийн 61.29-д заасны дагуу дараах тэмдэглэлийг нислэгийн дэвтэрт нь хийн, химийн зэрэглэл олгож болно:
 
 [……………….овогтой   ……………….]   нь   ИНД-61-д   заасан   химийн зэрэглэл олгоход тавигдах шаардлагаыг хангасан болохыг тодорхойлов.
 
…………………. /гарын үсэг/ … он … сар … өдөр
 
(б) Энэ зүйлийн (a)-д заасны дагуу химийн зэрэглэл эзэмшигч нь ИНЕГ–ын даргад хүсэлт гарган химийн зэрэглэлээ нисгэгчийн үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
 
61.755. Эрх, хягаарлалт
 
(а) Хүчин төгөлдөр химийн зэрэглэл нь ИНД-137-т заасны дагуу хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн химийн бодис хаях эрх олгоно.
 
61.757. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд химийн зэрэглэлтэй этгээд зэрэглэл авснаас хойш 3 жилийн дараа, дараах шаардлагыг хангаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй:
 
1/      өмнөх 3 /гурав/ жилийн хугацаанд ИНЕГ-ын хүлээн зөвшөөрсөн давтан сургалтанд хамрагдсан байх;
2/ энэ дүрмийн 61.29–ын дагуу бүртгэл нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх.
 
(б) Энэ зүйлийн (a)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд давтан сургалтанд хамрагдах өдрөөс 90 хоногийн өмнө хамрагдсан бол цаг хугацаанд нь хамрагдсанд тооцно.
 
С БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.801. Тавигдах шаардлага
 
(a)  Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд онгоцны буюу нисдэг тэрэгний хувьд хэрэглэлийн нислэгийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/ нисгэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх ба зохих агаарын хөлгийн ангиллын хувьд шөнийн нислэг үйлдэх эрхтэй байх;
2/ нислэгийн дараах дадлага туршлагатай байна:
2.1  зохих ангиллын агаарын хөлөг дээр агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн алсын зайн 50 цагийн нислэг үйлдсэн;
2.2  хэрэглэлийн газрын 20-оос ихгүй цагийг багтаасан 40 цагийн хэрэглэлийн нислэг үйлдсэн, эсхүл зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр багш нисгэгчийн хяналтад 30 цагийн хэрэглэлийн нислэг үйлдсэн.
 
3/ дараах  сэдвүүдийг  багтаасан   газрын  бэлтгэл  сургалтанд  амжилттай хамрагдсан байна:
3.1  нисэхийн хууль тогтоомж: ХНД-холбогдсон дүрэм, журам, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний журам; ХНД-ээр үйлдэх нислэгт хамаарах нислэгийн өмнөх бэлтгэл, шалгалт; нислэгийн төлөвлөгөө; ХНД-ээр үйлдэх нислэгийн хувьд нислэгийн төлөвлөгөөний бэлтгэл ажил; өндөр хэмжигч тохируулах журам; AIP, NOTAM, аэронавтикийн код болон товчлол зэрэг бичиг баримтын ашиглалт; ХНД-ээр хөөрөлт, чиг шулуун нислэг, өндөр алдах, ойртолт үйлдэх зураглалууд; онцгой нөхцөл  байдал  буюу онцгой тохиолдлын журмууд; ХНД-д хамаарах аюулгүй ажиллагааны зарчим; ХНД-ээр нислэг үйлдэж буй агаарын хөлөгтэй радио холбоо барих журам, нислэгийн холбооны хэллэг; холбоо гэмтсэн буюу ажиллагаагүй болсон тохиолдолд авах арга хэмжээ;
3.2  нислэгийн навигаци-ХНД: агаарын навигаци; хөөрөлт, чиглэлийн нислэг, ойртолт, буулт зэрэг нислэгийн үе шатуудад навигацийн системийг ашиглах, түүний нарийвчлал, найдвартай байдал; радио навигацийн төхөөрөмжүүд;
3.3  цаг уур: аэронавтикийн цаг уурын тайлан мэдээлэл, хүснэгт буюу зураглал, цаг уурын урьдчилсан мэдээ ашиглах; нислэгийн өмнө ба нислэгийн үед, өндрийн нислэгт цаг уурын мэдээ авах журам, түүнийг ашиглах; аэронавтикийн цаг уур судлал, агаарын хөлгийн нислэгт нөлөө үзүүлж буй элементүүдэд хамаарах нутаг дэвсгэрийн цаг агаар судлал; даралтын системийн хөдөлгөөн, түүний бүтэц, хөөрөлт, чиглэлийн нислэг, буулт зэрэг нислэгийн үе шатуудад нөлөөлж болох цаг агаарын онцгой үзэгдлийн үүсэл, тэдгээрийн шинж чанар, цаг агаарын аюултай нөхцлөөсзайлсхийх;
3.4 хэрэглэлийн болон навигацын төхөөрөмж: ХНД-ээр нислэг үйлдэж буй агаарын хөлгийн хяналт, навигацид шаардлагатай хэрэглэлүүдийн ашиглалт, хязгаарлалт, ашиглалтанд тэнцэх байдал ба хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцлийн үед тэдгээрийг ашиглах; автомат жолоодлого, луужин ашиглах, эргэлт болон хурдатгалын алдаа, тэдгээрийн хязгаар; гироскоп хэрэглэлүүд, тэдгээрийн ашиглалтын хязгаарлалт; навигацийн хэд хэдэн хэрэглэлийн алдаатай ажиллагааны үед мөрдөх журам;
3.5 хүний хүчин зүйл: хүний боломж ба хязгаарлалт.
 
4/  эрх бүхий багш нисгэгчээс дараах зүйлийг багтаасан 10-аас доошгүй цагийн хосолсон нислэгийн зааварчилга авсан байна:
4.1 ХНД-ээр үйлдэх нислэгт хамаарах бичиг баримт, нислэгийн заавруудыг ашиглах, ХНД-ийн нислэгийн төлөвлөгөөтэй нислэг хөдөлгөөний үйлчилгээтэй холбоотой бичиг баримтын өмнөх бэлтгэл;
4.2 нислэгийн өмнөх үзлэг; шалгах хуудсуудыг нислэгийн  холбогдох  үе шатанд ашиглах
4.3 дараах зүйлийг хамарсан ХНД-ээр үйлдэх нислэгийн үе дэх хэвийн, хэвийн бус болон онцгой тохиолдлын журмууд: хөөрөлтийн  үед хэрэглэлийн нислэгт шилжих, хэрэглэлийн стандарт гаралт, оролт; чиг шулуун нислэгийн ХНД; нислэгийн хүлээх журам; тодорхой өгөгдсөн минимум хувьд хэрэглэлийн ойртолтын тухай; ойртолтоос 2 дугаар хайрцагт гарах журам; хэрэглэлийн ойртолтоор буулт үйлдэх;
4.4 нислэгийн үе дэх маневр, зарим нислэгийн чанарууд;
4.5 олон хөдөлгүүрт агаарын хөлгийн хувьд нэг хөдөлгүүр ажиллахгүй байх үед зөвхөн хэрэглэл ашиглан агаарын хөлгийн үйл ажиллагааг удирдах чадвар;
 
5/    энэ  зүйлийн  (a) 3/-т  заасан  сэдвүүдийг  багтаасан, бичгийн шалгалт өгсөн байна;
6/    энэ зүйлийн (a) 4/-т заасан журам, маневр, үйлдэлийг чадварлаг гүйцэтгэх ур чадвараа (тохирох агаарын хөлөг, эсхүл дадлагажуур дээр нислэгийн шалгалт гүйцэтгэн), мөн навигацийн системийг ашиглах дараах чадваруудаа ИНЕГ–ын даргад үзүүлнэ.
6.1  агаарын хөлгийг түүний ашиглалтын хязгаарлалтын хүрээнд ажиллуулах чадвар;
6.2  бүх жолоодлогыг анхааралтай, жигд гүйцэтгэх;
6.3  бодит байдалд цаг алдалгүй шийдвэр гаргах буюу кредит өгч, нисэх багийн гишүүдтэй холбоо сайтай байх;
6.4 аэронавтикийн мэдлэгээ ашиглах;
6.5 тухайн агаарын хөлгийг нислэгийн бүх хугацаанд өөртөө итгэлтэй жолоодох.
 
(б) Өргөдөл гаргагч нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон хэрэглэлийн нислэгийн зэрэглэлтэй бол дараах шаардлагыг хангасан байна:
 
1/    энэ зүйлийн (a)(3)(3.1)-т заасан нисэхийн хууль тогтоомжийн шалгалтыг бичгээр өгсөн байх;
2/    энэ зүйлийн (a)(5)-д заасан нислэгийн шалгалт өгсөн байх.
 
61.803. Зэрэглэл олгох
 
(a) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 61.801-д заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл ИНЕГ–ын дарга тухайн нисгэгчийн үнэмлэх дээр тэмдэглэл хийн, зэрэглэл олгоно.
 
(б) Хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч нь ИНЕГ–ын даргад хүсэлт гарган нэмэлт ойртолтын төхөөрөмж, эсхүл системийн тэмдэглэл нисгэгчийн үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
 
61.805. Эрх, хязгаарлалт
 
(а) Энэ зүйлийн (б)-г харгалзан үзсэнээр, хэрэглэлийн нислэгийн зэрэглэл
эзэмшигч нь ХНД-ээр үйлдэх нислэгт агаарын хөлгийн хамтран нисгэгч, эсхүл агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрхтэй.
 
(б) Дараах тохиолдолд хэрэглэлийн нислэгийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэнэ:
 
1/    нэг нисгэгчтэй агаарын хөлгийн хувьд нэг нисгэгчийн үйл ажиллагааны стандартын дагуу 61.801 (a)(6), эсхүл 61.801(в)(1)-д заасан нислэгийн шалгалтыг өгсөн байх;
2/    хөдөлгүүрүүд нь агаарын хөлгийн гол тэнхлэг дагуу байрлаагүй, олон хөдөлгүүрт агаарын хөлгийн хувьд 61.801(a)(6), эсхүл 61.801(в)(1)-д заасан нислэгийн шалгалтыг өгсөн байх;
3/    ХНД-ийн дагуу хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт үйлдэх нислэгийн хувьд ойртолтын төхөөрөмж буюу системийн талаарх ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн тухай тэмдэглэлийг шалгах-нисгэгч, нислэгийн дэвтэрт нь хийсэн байх;
4/    2 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчийн хувьд ИНД-67-гийн дагуу 1 дүгээр ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчийн сонсголд тавигдах шаардлагыг хангасан байх.
 
61.807.  Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн  зэрэглэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй:
 
1/    өмнөх 12 сарын хугацаанд:
 
1.1  энэ дүрмийн 61.801(a)(6)-д заасан шаардлагын дагуу ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн байх;
1.2 энэ дүрмийн 61.29-ын дагуу эрх бүхий этгээдээр ур чадварын шалгалтын амжилттай гүйцэтгэсэн кредит нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлсэн байх;
 
2/    өмнөх 3 сарын хугацаанд:
2.1 энэ зүйлийн (a)1/-т заасан шаардлагыг хангасан, эсхүл  3-аас доошгүй хэрэглэлийн цаг, үүний 1-ээс доошгүй цаг нь хэрэглэлийн нислэгийнх байх;
2.2 3-аас доошгүй удаа ХНД-ээр ойртолт үйлдсэн байх (үүний 1 нь зөвшөөрөгдсөн дадлагажуур дээр байж болно);
 
3/    хөдөлгүүрүүд нь агаарын хөлгийн гол тэнхлэг дагуу байрлаагүй олон хөдөлгүүрт агаарын хөлгөөр нислэг үйлдэх гэж байгаа бол энэ зүйлийн (a)1/-т заасан шаардлагын дагуу ур чадварын шалгалтыг өгсөн байх;
4/    3  сарын  хугацаанд  нислэгийн үед, эсхүл зөвшөөрөгдсөн дадлагажуур  дээр ижил маягийн навигацийн системийг ашиглан ХНД-ээр ойртолт үйлдсэн бол;
5/    ИНД-119-ийн дагуу агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн эрх мэдлийн хүрээнд ХНД-ээр нислэг үйлдэгдэж байгаа бол ИНД-121-ийн шаардлагын дагуу ХНД-ийн ур чадвараа шалгуулсан байх.
 
(б) Хэрэв агаарын хөлөг агаарт үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд хэрэглэлийн нислэгийн зэрэглэл эзэмшигч нь энэ зүйлийн (a) 2/-т заасан шаардлагыг хангаагүй бол ХНД–ийн нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн туслах нисгэгчийн үүрэг гүйцэтгэж болно.
 
(в)Энэ зүйлийн (a)1/-т заасан шаардлагыг биелүүлэхийн тулд ур чадварын шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө ур чадвараа шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
  Т БҮЛЭГ. НӨӨЦ
 
У БҮЛЭГ.  ШАЛГАХ-НИСГЭГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.901.  Тавигдах шаардлага
 
(а) Агаарын тээвэрлэгчийн шалгах-нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч дараах шаардлагыг хангасан байна:
 
1/    ИНД-135-д заасан үйл ажиллагаанд оролцвол коммерийн нисгэгчийн үнэмлэхтэй байх;
2/    ИНД-121-д заасан үйл ажиллагаанд оролцвол агаарын тээвэрлэгчийн нисгэгчийн үнэмлэхтэй байх;
3/    "A", "B", эсхүл "C" ангиллын багш нисгэгчийн хүчин төгөлдөр зэрэглэлтэй байх;
4/    ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрөх нислэгийн дадлагатай байх;
5/    агаарын тээвэрлэгчийн шалгах-нисгэгчийн үүрэг гүйцэтгэх ур чадвараа ИНЕГ–ын даргад шалгуулсан байх.
 
(б) Ерөнхий зориулалтын нисэхийн шалгах-нисгэгчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч дараах шаардлагыг хангасан байна:
 
1/    "A" ангиллын багш нисгэгчийн зэрэглэлтэй байх;
2/    ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрөх нислэгийн дадлагатай байх;
3/    Ерөнхий зориулалтын нисэхийн шалгах-нисгэгчийн үүрэг гүйцэтгэх ур чадвараа ИНЕГ-ын даргад шалгуулсан байх.
 
61.903. Зэрэглэл олгох
 
(a) Өргөдөл гаргагч энэ дүрмийн 61.901-ийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл ИНЕГ-ын дарга тухайн нисгэгчийн үнэмлэх дээр зэрэглэлийн тэмдэглэл хийж өгнө. Мөн шалгах-нисгэгч дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл өргөдөл гаргагчийн нислэгийн дэвтэр дээр тэмдэглэл хийн зэрэглэл олгоно.
 
61.905. Эрх, хязгаарлалт
 
Агаарын тээвэрлэгчийн шалгах нисгэгч
 
(а) Энэ зүйлийн (г)-г харгалзан үзсэнээр, ИНЕГ–ын дарга зөвшөөрөл олговол Агаарын тээвэрлэгчийн шалгах-нисгэгч нь энэ дүрмийн дагуу үнэмлэх буюу зэрэглэл олгох, эсхүл үнэмлэх шинэчлэх болон үйл ажиллагааны ур чадварын кредит өгөхтэй холбогдсон нислэгийн шалгалтыг дараах байгууллагуудын удирдлага дор гүйцэтгэх эрхтэй:
 
1/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, нислэгийн шалгалт авах эрхтэй нисэхийн сургалтын байгууллага; эсхүл
2/ ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн шалгалт авах эрхтэй агаарын тээвэрлэгч.
 
Ерөнхий зориулалттай нисэхийн шалгах-нисгэгч
 
(б) Энэ зүйлийн (г)-г харгалзан үзсэнээр, ИНЕГ–ын дарга зөвшөөрөл олговол Ерөнхий зориулалттай нисэхийн шалгах-нисгэгч нь энэ дүрмийн дагуу үнэмлэх буюу зэрэглэл олгох, эсхүл үнэмлэх шинэчлэх, эсхүл нисдэг тэрэгний үйл ажиллагааны ур чадварыг дүгнэхтэй холбогдсон шалгалт, нисгэгчийн суудлаас гадна 9-өөс дээшгүй зорчигчийн суудал бүхий онгоцны хувьд үйл ажиллагааны ур чадварыг дүгнэхтэй холбогдсон нислэгийн шалгалтыг дараах байгууллагуудын удирдлага дор гүйцэтгэх эрхтэй:
 
1/    ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн шалгалт авах эрхтэй нисэхийн сургалтын байгууллага; эсхүл
2/    ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн шалгалт авах эрхтэй; эсхүл
3/    дээрх шалгалтыг авах эрхтэй, ИНЕГ–ын даргаас итгэмжлэл олгогдсон аливаа этгээд.
 
Хязгаарлагдмал эрхтэй шалгах-нисгэгч
 
(в) Энэ зүйлийн (г)-г харгалзан үзсэнээр, ИНЕГ–ын дарга зөвшөөрсөн эрхүүдийг, Хязгаарлагдмал эрхтэй шалгах-нисгэгч нь ИНД-141-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, нислэгийн шалгалт авах эрхтэй нисэхийн сургалтын байгууллагад эдлэнэ. 
 
Бүх төрлийн шалгах-нисгэгч
 
(г) Шалгах-нисгэгчийн эрхийг эдлэхийн тулд тухайн ашиглаж байгаа агаарын хөлгийн хувьд агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, тохирох багш нисгэгчийн зэрэглэлтэй байна.
 
(д)Энэ зүйлийн (г)-г үл харгалзан, хэрэв шалгах-нисгэгч нисэх багийн гишүүний хувьд үүрэг гүйцэтгэхгүй бол эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээ шаардахгүй.
 
61.907. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
(а) Шалгах-нисгэгч нь өмнөх 24 сарын хугацаанд зэрэглэлийн дагуу олгогдсон эрх эдлэх ур чадвараа ИНЕГ–ын даргад шалгуулаагүй бол уг зэрэглэлээр олгогдох эрхийг эдлэхгүй.
 
(б) Агаарын тээвэрлэгчийн шалгах-нисгэгчийн зэрэглэл эзэмшигчийн хувьд, энэ зүйлийн (a)-д заасан ур чадвараа дараах нөхцлийн дагуу дадлагажуурын, эсхүл нислэгийн үед, эсхүл ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзвэл аль аль үед нь шалгуулна:
 
1/  хөөрөлтийн жингээрээ хамгийн хүнд маягийн агаарын хөлөг дээр, эсхүл ИНЕГ–ын даргаас шаардсан бусад агаарын хөлөг дээр шалгуулах;
2/  олгогдох эрхүүдтэй хамааралтайгаар, ИНД-121, эсхүл ИНД-135–ын холбогдох шаардлагаын дагуу.
 
(в) Энэ зүйлийн (a)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд ур чадварын шалгалтаа өгөх өдрөөс 60 хоногийн өмнө ур чадвараа шалгуулсан бол цаг хугацаанд нь шалгуулсанд тооцно.
 
---оОо---
 
 
 
 
ИНД-61 "Нисэгчийн үнэмлэх, зэрэглэл" –д орсон, ишлэл хийсэн дүрмийн жагсаалт
 
ИНД-1 "Тодорхойлолт ба товчлол"
ИНД- 67   "Иргэний нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээ"
ИНД-103 "Хэт хөнгөн агаарын хөлөг – үйл ажиллагаа";
ИНД-104  "Планер-үйл ажиллагаа";
ИНД-106 "Дельтаплан-үйл ажиллагаа";
ИНД-119 "Агаарын тээвэрлэгч - гэрчилгээжүүлэлт";
ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа"   
ИНД-137  "Хөдөө аж ахуй зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа -гэрчилгээжүүлэлт"
ИНД-141  "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт"
ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"
ИНД-149 "Нисэх клуб- гэрчилгээжүүлэлт"
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 61
НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
 
ГАРЧИГ
 
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
61.1.  Зорилго
61.3.  Нөөц
61.5.  Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлд тавигдах шаардлага
61.7.  Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл
61.9.   Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ
61.11. Өргөдөл гаргах
61.13. Нөөц
61.15. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн хугацаа
61.17. Бичгийн шалгалт – урьдчилсан нөхцөл, дүн
61.19. Бичгийн шалгалт – хориглох зүйлс
61.21. Нислэгийн шалгалт
61.23. Нөөц
61.25. Нислэгийн дадлага, шалгалтанд тавигдах ерөнхий шаардлага
61.27. Шалгах-нисгэгч
61.29. Нислэгийн дэвтэрт тавигдах ерөнхий шаардлага
61.31. Нислэгийн дэвтэрт нислэгийн цагийг тооцох
61.33. Нислэгийн дэвтэрт дадлагажуурын цагийг тооцох
61.35. Эрүүл мэндэд тавигдах ерөнхий шаардлага
61.37. Нислэгийн дадлага, туршлага
61.39. 2 жил тутмын нислэгийн үзлэг
61.41. Доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл ашиглах
61.43. Ур чадвар хадгалалтын шалгалт
 
Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН МАЯГИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.51. Зорилго
61.53. Тавигдах шаардлага
61.55. Зэрэглэл олгох
61.57. Түр эрх олгох
 
В БҮЛЭГ. СУРАГЧ НИСГЭГЧ
 
61.101. Зорилго
61.103. Ерөнхий зүйл
61.105. Бие даасан нислэгт тавигдах шаардлага
61.107. Хязгаарлалтууд
 
Г БҮЛЭГ. ХУВИЙН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.151. Зорилго
61.153. Тавигдах шаардлага
61.155. Эрх, хязгаарлалт
61.157. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
Д БҮЛЭГ. КОММЕРИЙН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.201. Зорилго
61.203. Тавигдах шаардлага
61.205. Эрх, хязгаарлалт
61.207. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
 
 
 
Е БҮЛЭГ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
 
61.251. Зорилго
61.253. Тавигдах шаардлага
61.255. Эрх, хязгаарлалт
61.257. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
Ж БҮЛЭГ.  БАГШ НИСГЭГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.301. Зорилго
61.303. Тавигдах шаардлага
61.304. Зэрэглэл олгох
61.305. Эрх, хязгаарлалт
61.307.  Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
З БҮЛЭГ. СПОРТЫН НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХ
 
61.351. Зорилго
61.353. Нөөц
61.355. Тавигдах шаардлага
61.357. Эрх, хязгаарлалт
61.359. Нөөц
61.361. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
И БҮЛЭГ. НӨӨЦ
К БҮЛЭГ. НӨӨЦ
Л БҮЛЭГ. НӨӨЦ
 
М БҮЛЭГ. УРАН ЖОЛООДЛОГЫН НИСЛЭГ ЗЭРЭГЛЭЛ
 
61.551. Тавигдах шаардлага
61.553.  Зэрэглэл олгох
61.555.  Эрх, хязгаарлалт
61.557.  Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
Н БҮЛЭГ.  ПЛАНЕР ЧИРЭХ ЗЭРЭГЛЭЛ
 
61.601.  Тавигдах шаардлага
61.603.  Зэрэглэл олгох
61.605.  Эрх, хягаарлалт
61.607.  Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
О БҮЛЭГ.  ШҮХЭР ХАЯХ ЗЭРЭГЛЭЛ
 
61.651. Тавигдах шаардлага
61.653. Зэрэглэл олгох
61.655. Эрх, хягаарлалт
61.657. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
П БҮЛЭГ. ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.701. Тавигдах шаардлага
61.703. Зэрэглэл олгох
61.705. Эрх, хязгаарлалт
61.707. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
 
 
 
Р БҮЛЭГ.  ХИМИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.751. Тавигдах шаардлага
61.753. Зэрэглэл олгох
61.755. Эрх, хягаарлалт
61.757. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
С БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.801. Тавигдах шаардлага
61.803. Зэрэглэл олгох
61.805. Эрх, хязгаарлалт
61.807. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага
 
Т БҮЛЭГ. НӨӨЦ
 
У БҮЛЭГ.  ШАЛГАХ-НИСГЭГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
 
61.901. Тавигдах шаардлага
61.903. Зэрэглэл олгох
61.905. Эрх, хязгаарлалт
61.907. Ур чадварын хадгалалтад тавигдах шаардлага