- Нүүр
- Сайдын тушаал
- НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын
2010 оны 4 дүгээр сарын 16 -ны өдрийн 111 дүгээр
тушаалын 6 дугаар хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-65
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
65.1. Зорилго
(а) Энэ дүрмийн зорилго нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ (цаашид НХҮ гэх)-ний ажилтанд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл олгоход тавигдах шаардлага болон уг үнэмлэх, зэрэглэлийн хүрээнд эдлэх эрх, хязгаарлалтыг тогтооход оршино.
65.3. Тодорхойлолт
Зэрэглэл гэж мэргэжлийн үнэмлэхэн дээр тэмдэглэсэн, эсхүл түүнд хавсаргасан тусгай нөхцөл, эрх, хязгаарлалтын хүрээнд олгогдсон зөвшөөрлийг;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтан гэж энэ дүрмийн дагуу нислэгийн удирдагчийн болон нислэгийн мэдээллийн ажилтны үнэмлэх эзэмшигчийг;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх гэж энэ дүрмийн дагуу олгогдох бичиг баримтыг.
65.5. Ерөнхий шаардлага
(а) Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд оролцох аливаа этгээд энэ дүрмийн дагуу олгосон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны хүчин төгөлдөр үнэмлэх, зэрэглэлтэй байна.
(б) НХҮ-ний ажилтанд багшлах этгээд нь энэ дүрмийн И бүлэгт заасан хүчин төгөлдөр багшлах зэрэглэлтэй байна.
(в) НХҮ-ний ажилтныг шалгах этгээд нь энэ дүрмийн К бүлэгт заасан, хүчин төгөлдөр шалгах зэрэглэлтэй байна.
65.7. Үнэмлэх ба зэрэглэл
(а) Энэ дүрмээр дараах ангиллын үнэмлэх олгож, зэрэглэл тогтооно:
1/ үнэмлэх:
1.1. Нислэгийн удирдагчийн (цаашид НУ гэх) үнэмлэх;
1.2. Нислэгийн мэдээллийн ажилтны (цаашид НМА гэх) үнэмлэх.
2/ зэрэглэл:
2.1. Нислэгийн удирдагчийн:
2.1.1. Аэродромын нислэгийн удирдлагын;
2.1.2. Ойртолтын нислэгийн удирдлагын;
2.1.3. Бүсийн нислэгийн удирдлагын;
2.1.4. Ойртолтын ажиглалтын удирдлагын;
2.1.5. Ойртолтын нарийвчлалттай радар-удирдлагын ;
2.1.6. Бүсийн ажиглалтын удирдлагын
2.2. Нислэгийн мэдээллийн ажилтны:
2.2.1. Аэродромын нислэгийн мэдээллийн;
2.2.2. Бүсийн нислэгийн мэдээллийн;
2.3. НХҮ-ний багшлах;
2.4. НХҮ-ний шалгах.
(б) НХҮ-ний ажилтны үнэмлэхэнд зэрэглэл, түүний хүчинтэй хугацааг заасан байна.
(в) Энэ дүрмийн дагуу олгосон үнэмлэхийг Чикагогийн конвенцийн аль нэг хэлэлцэн тохирогч улсад хүлээн зөвшөөрөх боломжтой гэдгийг ИНЕГ-ын дарга бататгана.
(г) ИНЕГ-ын дарга, Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон хүчин төгөлдөр үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн үнэмлэх эзэмшигчийг үнэмлэхний дагуу ажил үүрэг гүйцэтгүүлж болно.
(д) Хэрэв тухайн үнэмлэхийг олгосон гадаад улсын үнэмлэхэнд ямар нэгэн хязгаарлалт хийсэн тохиолдолд ИНЕГ-ын дарга тухайн эрхийг үнэмлэхний нэгэн адил хүлээн зөвшөөрч болно. Энэ тохиолдолд хүлээн зөвшөөрөгдсөн эрхийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх хугацаа нь үнэмлэхний хүчин төгөлдөр хугацаанаас хэтрэхгүй байна. Хүлээн зөвшөөрөгдсөн үнэмлэх нь тухайн үнэмлэх хүчингүй болох хүртэл хүчин төгөлдөр байна.
(е) Үнэмлэх эзэмшигч нь зөвхөн тухайн үнэмлэхэнд заагдсан эрх, хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаанд оролцоно.
65.9. Нөөц
65.11. Өргөдөл гаргах
(а) Энэ дүрмийн дагуу үнэмлэх авах, зэрэглэл тогтоолгохоор өргөдөл гаргаж буй аливаа этгээд (цаашид Өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ-065/01 болон ИНЕГ-002 маягт "тохирох зөв хүн" /fit and proper person/-д тавигдах шаардлагуудыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
65.13. Үнэмлэх, зэрэглэл олгоход тавигдах ерөнхий шаардлага
(а) ИНЕГ-ын дарга нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл олгоно. Үүнд:
1/ ИНЕГ-002 маягтад тусгагдсан шаардлагад нийцсэн байх;
2/ үнэмлэх, зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хэл (монгол, англи)-ээр унших, бичих, ярих, ойлгох чадвартай ба энэ дүрмийн 65.27-гийн шаардлагыг хангасан;
3/ үнэмлэх, зэрэглэл олгохтой холбогдсон, энэ дүрэмд заагдсан бусад шаардлагуудыг хангасан;
4/ үнэмлэх, зэрэглэл олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
65.15. Үнэмлэхний хүчин төгөлдөр байдал
(а) НХҮ-ний ажилтны үнэмлэх нь үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосноос бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.
65.17. Шалгалт
(а) Үнэмлэх, зэрэглэл авахаар шалгалт өгөх өргөдөл гаргагч нь:
1/ Иргэний үнэмлэх, эсхүл холбогдох биеийн байцаалттай байна;
2/ Бичгийн шалгалтад 80% ба түүнээс дээш үнэлгээ авсан байна.
(б) Шалгалт авч байгаа ИНЕГ-ын эрх бүхий этгээд нь энэ зүйлийн (а) хэсэгт заасан үнэлгээг авсан өргөдөл гаргагчийн бичгийн шалгалтын үнэлгээг бататгах зорилгоор аман шалгалт авсны дараа шалгалтад тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргана.
65.19. Шалгалтын үед хориглох зүйлс, авах арга хэмжээ
(а) Шалгалтын үед дараах зүйлийг хориглоно. Үүнд:
1/ мэдээллийн ямар нэгэн эх үүсвэр ашиглах болон бусдаас хуулах; эсхүл
2/ шалгалтын үед бусдын дэмжлэг авах; эсхүл
3/ бусдын өмнөөс шалгалт өгөх; эсхүл
4/ шалгалтын материалыг гадагш авч гарах; эсхүл
5/ ямар нэгэн хэрэгсэл ашиглан шалгалтын талаар болон шалгалтын материалаас бичлэг хийх.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасныг зөрчсөн этгээдийн талаар ИНЕГ-ын дарга дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/ тухайн шалгалтанд тэнцээгүйд тооцох; эсхүл
2/ ИНД-ийн хүрээний аливаа шалгалтанд орох эрхийг нь 12 сар хүртэл хугацаагаар хасах; эсхүл
3/ энэ дүрмээр олгогдсон аливаа үнэмлэх, зэрэглэлийн үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох.
65.21. Мэргэжлийн ур чадварын дүгнэлт
(а) Энэ дүрмийн дагуу мэргэжлийн үнэмлэх эзэмшигч нь ИНЕГ-ын даргын тогтоосон хугацаанд тухайн зэрэглэлд хамаарах ур чадварын хадгалалтаа шалгуулна.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргуулаагүй ажилтан үнэмлэх болон зэрэглэлд заасан эрхийг эдлэхгүй.
65.23. Нөөц
65.25. Эрүүл мэндийн шаардлага
(а) Нислэгийн удирдагч нь ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээ"-д заасны дагуу 3 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байна.
(б) Үнэмлэх эзэмшигч нь өөрийн эрүүл мэндийн байдал муудсан тохиолдолд үнэмлэхээр олгогдох эрхээ эдлэхээ татгалзах ёстой.
65.27. Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага
(а) Энэ дүрмийн дагуу үнэмлэх эзэмшигч нь дараах шаардлагыг хангана:
1/ НУ-ын үнэмлэх, зэрэглэл эзэмшигч нь энэ дүрмийн хавсралт А хэсэгт заагдсан англи хэлний ур чадварын талаарх ICAO-гийн ангиллын 4 дүгээр түвшингийн шаардлага;
2/ НМА-ны үнэмлэх, зэрэглэл эзэмшигч нь энэ дүрмийн хавсралт А хэсэгт заагдсан англи хэлний ур чадварын талаарх ICAO-гийн ангиллын 3 дугаар түвшингийн шаардлага.
65.29. Үнэмлэх эзэмшигчийн хүлээх үүрэг
(а) Үнэмлэх эзэмшигч нь сэтгэцэд нөлөөлөх аливаа зүйл, бодис хэрэглэснээр тухайн үнэмлэхээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох магадлалтай тохиолдолд үнэмлэх, зэрэглэлээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах үүрэгтэй.
Б БҮЛЭГ. НӨӨЦ
В БҮЛЭГ. НИСЛЭГИЙН УДИРДАГЧИЙН ҮНЭМЛЭХ
65.103. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/ 21 нас хүрсэн байх;
2/ ИНД-67–д заасны дагуу 3 дугаар ангиллын эрүүл мэндийн гэрчилгээтэй байх;
3/ Хяналттай агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн удирдлагын бүхээгт 5-аас доошгүй цаг танилцах дадлага хийсэн байх;
4/ Дараах сэдвүүдийг багтаасан сургалтад амжилттай хамрагдсан байх. Үүнд:
4.1. иргэний нисэхийн хууль, дүрэм;
4.2. нислэгийн хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмж: ажиллах зарчим, ашиглалт, хязгаарлалт;
4.3. агаарын хөлгийн тухай ерөнхий ойлголт: нислэгийн зарчим, агаарын хөлөг, хөдөлгүүр болон систем, тоног төхөөрөмжийн ажиллагааны ерөнхий зарчим, техникийн үзүүлэлтүүд;
4.4. хүний хүчин зүйл: нислэгийн хөдөлгөөний удирдлагын aжлын үүрэг хариуцлага, ажлын ачаалал, алжаал ядаргаа, хүний чадвар, боломж, хүмүүсийн хоорондын харилцааны асуудлууд, ажлын байрны зохион байгуулалт, тоног төхөөрөмж гэх мэт.
4.5. цаг уурын мэдээлэл: аэронавигацийн цаг уур, цаг уурын баримт, мэдээллийг хүлээн авч зөв хэрэглэх, нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөх цаг агаарын өөрчлөлтийн эх үүсвэр, онцгой шинж чанар, өндрийн хэмжигдэхүүн;
4.6. навигаци: агаарын зай дахь навигацийн үндсэн зарчим, агаарын хөлгийн болон газрын навигацийн систем, ил харааны зарчим, тэдгээрийн хязгаарлалт болон нарийвчлал, тоног төхөөрөмж;
4.7. ажлын горим: нислэгийн хөдөлгөөний удирдлага, харилцаа холбоо, радио холбоо, нислэгийн холбооны хэллэг (чиглэлийн болон чиглэлийн бус нислэг, онцгой нөхцөл байдлын), нисэхийн бичиг баримтыг ашиглах, нислэгтэй холбоотой аюулгүй ажиллагааны дадлага туршлага.
5/ Энэ дүрмийн Ж бүлэгт заасан зэрэглэлүүдийн аль нэгийнх нь хувьд дадлага, туршлагад тавигдах шаардлагыг хангасан байх;
6/ НХҮ-ний багшлах зэрэглэлтэй этгээдэд НУ-ийн ажил үүргийг зохих түвшинд гүйцэтгэх чадвартайгаа шалгуулсан байх; эсхүл
7/ Чикагогийн конвенцийн Хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон хүчин төгөлдөр үнэмлэхний дагуу 2-оос доошгүй жил ажил үүрэг гүйцэтгэсэн дадлага туршлагатай байх;
(б) Энэ зүйлийн (а) хэсгийн 4/-т хамаарах сургалт, дадлагыг дараах байгууллагад гүйцэтгэсэн байна:
1/ тухайн төрлийн сургалт дадлага явуулах эрх олгогдон ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн сургалтын байгууллага; эсхүл
2/ тухайн төрлийн сургалт дадлага явуулах эрх олгогдон ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн НХҮ-ний байгууллага.
(в) Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон НУ-ийн хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх эзэмшигчийг энэ зүйлийн (a) хэсгийн 4/-т шаардсан агаарын хөлгийн тухай ерөнхий мэдлэг, цаг уурын болон навигацийн талаарх шалгалтыг өгсөнд тооцож болно.
(г) ИНЕГ-ын дарга нь НУ-ийн үнэмлэх олгохоос өмнө өргөдөл гаргагчийг энэ зүйлийн (д) хэсэгт заасан шаардлагыг, эсхүл энэ дүрмийн 65.305–д заасан аль нэг зэрэглэлд тавигдах шаардлагыг хангасан байхыг шаардана.
(д) Өргөдөл гаргагч нь зөвшөөрөгдсөн сургалт дадлагад хамрагдсан, мөн багшлах зэрэглэлтэй НУ-ийн хяналт дор нислэгийн хөдөлгөөний удирдлагын бодит ажиллагаатай 3 сараас доошгүй хугацаагаар танилцсан байх ба 65.303-д тусгагдсан НУ-ийн зэрэглэл авахад тавигдах дадлага туршлагын шаардлага нь энэ хэсэгт заагдсан дадлага туршлагад тавигдах шаардлагын нэг хэсэг байж болно.
65.105. Эрх, хязгаарлалт
(а) НУ-ийн үнэмлэх эзэмшигч нь дараах үнэмлэх, зэрэглэлээр олгогдох эрхийг хэрэгжүүлж болно:
1/ Нислэгийн мэдээллийн ажилтны үнэмлэх, зэрэглэл;
2/ тухайн үнэмлэх эзэмшигчид олгогдсон аливаа хүчин төгөлдөр зэрэглэлүүд.
(б) ИНЕГ-ын даргаас зохих зөвшөөрөл олгогдоогүй үнэмлэх эзэмшигч үйлдвэрлэлийн орчинд ажилтнуудад зааварчлага өгөхийг хориглоно.
65.107. Дадлага туршлагад тавигдах шаардлага
(а) Үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн дагуу НУ-ийн үнэмлэх олгогдсоноос хойш 3 жилийн хугацаанд үнэмлэх, зэрэглэлийн дагуу ажил үүрэг гүйцэтгээгүй бол үнэмлэх авах тухай хүсэлтийг дахин гаргана.
Г БҮЛЭГ. НӨӨЦ
Д БҮЛЭГ. НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ
65.203. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 18 нас хүрсэн;
2/ НХҮ-ний зохих сургалтанд хамрагдсан;
3/ Нислэг үйлдэж буй агаарын хөлгийн удирдлагын бүхээгт 5-аас доошгүй цаг танилцах дадлага хийсэн байх;
4/ НМА-ны үүрэгт хамаарах дараах сэдвүүдээр шалгалт өгч хангалттай үнэлгээ авсан байна. Үүнд:
4.1. иргэний нисэхийн хууль, дүрэм;
4.2. НХҮ-ний ерөнхий мэдлэг;
4.3. үйл ажиллагааны горим: нислэгийн холбооны хэллэг, теле холбооны сүлжээний ажиллагаа;
4.4. хүний хүчин зүйл: нислэгийн хөдөлгөөний удирдлагын aжлын үүрэг хариуцлага, ажлын ачаалал, хүний чадвар, боломж, хүмүүсийн хоорондын харилцааны асуудлууд гэх мэт;
4.5. теле холбооны тоног төхөөрөмж: ажиллах зарчим, аэронавигацийн мэдээллийн хэлбэр, aшиглах зарчим.
5/ Дараах чиглэлээр, Нислэгийн мэдээллийн ажилтны операторын үүргийг гүйцэтгэх чадвараа шалгуулсан байх:
5.1. ашиглаж байгаа холбооны тоног төхөөрөмжийн ашиглалт;
5.2. аэронавигацийн мэдээллийг түргэн шуурхай, алдаагүй дамжуулах, хүлээн авах.
(б) Энэ зүйлийн (а) хэсгийн 4/-т хамаарах сургалт, дадлагыг дараах байгууллагад гүйцэтгэсэн байна:
1/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн тухайн төрлийн сургалт дадлага явуулах эрх олгогдсон, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн сургалтын байгууллага эсхүл;
2/ ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн тухайн төрлийн сургалт дадлага явуулах эрх олгогдсон, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн НХҮ-ний байгууллага.
65.205. Эрх, хязгаарлалт
(а) НМА-ны үнэмлэх эзэмшигч нь аэронавигацийн үйлчилгээний нэгжид нислэгийн мэдээллийн ажилтнаар ажиллах эрхийг эдэлнэ.
(б) НМА-ны үнэмлэх эзэмшигч нь дадлагыг НХҮ-ний багшлах зэрэглэлтэй ажилтны шууд удирдлага дор гүйцэтгэнэ.
(в) Тухайн үнэмлэхээр олгосон эрхийг эдлэхээс өмнө үнэмлэх эзэмшигч нь аэронавигацийн үйлчилгээний нэгжид мөрдөж байгаа үйл ажиллагааны журам болон ашиглагдаж буй тоног төхөөрөмжид хамаарах бүх мэдээлэлтэй танилцсан байна.
Е БҮЛЭГ. НӨӨЦ
Ж БҮЛЭГ. НИСЛЭГИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
65.303. Зэрэглэл авахад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ Энэ дүрмийн дагуу, эсхүл Чикагогийн конвенцийн Хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон НУ-ийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;
2/ Хяналттай агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн удирдлагын бүхээгт 5–аас доошгүй цаг танилцах дадлага хийсэн байх;
3/ Энэ дүрмийн 65.305-д тусгагдсан зэрэглэлд тавигдах шаардлага (сургалт, дадлага, туршлага)-ыг хангасан, НУ-ийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэх ур чадвараа шалгуулсан байх.
65.305. Зэрэглэл
(а) Холбогдох сургалтад хамрагдаж хангалттай үнэлгээ авсан, зохих зэрэглэлд хамаарах дараах шаардлагыг хангасан НУ-ийн үнэмлэх эзэмшигчид харгалзах зэрэглэлүүдийг тогтооно. Үүнд:
1/ аэродромын нислэгийн удирдлагын зэрэглэл: аэродромын байрлал, зохион байгуулалт, ил харааны тоноглол, агаарын зайн бүтэц, холбогдох хууль, дүрэм, ажлын горим, мэдээллийн эх үүсвэр, нислэгийн удирдлагын тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, орон нутгийн онцлог, нислэгийн хөдөлгөөний онцлог, цаг агаарын үзэгдэл, онцгой тохиолдол, нөхцөл, эрэн хайх, авран туслах төлөвлөгөө;
2/ ойртолтын болон бүсийн удирдлагын зэрэглэл: агаарын зайн бүтэц зохион байгуулалт, холбогдох хууль, дүрэм, аэронавигацийн тоног төхөөрөмж, тэдгээрийн хүчин чадал, орон нутгийн онцлог, нислэгийн хөдөлгөөний онцлог, цаг агаарын үзэгдэл, аэродромын бүсийн нислэг үйлдэх заавар, онцгой тохиолдол, нөхцөл, эрэн хайх, авран туслах төлөвлөгөө;
3/ ойртолтын бодит ажиглалтын, ойртолтын нарийвчлалтай радар болон бүсийн бодит ажиглалтын удирдлагын зэрэглэл: энэ хэсгийн 2/-т заасан шаардлагыг хангасан байх ба олгогдсон эрхэд хамаарах мэдлэгийн түвшингээ дараах нэмэлт сэдвүүдээр шалгуулна:
3.1. бодит ажиглалтын болон бусад хяналтын тоног төхөөрөмж, системийн ашиглалт, түүнд тавигдах хязгаарлалт, үндсэн зарчмууд;
3.2. ойртолтын, нарийвчлалтай ойртолтын, эсхүл бүсийн бодит ажиглалтын удирдлагын үйлчилгээний журмууд.
(б) НХҮ-ний багшлах зэрэглэлтэй этгээдийн шууд удирдлаган дор ажиллаж, дараах туршлагыг хуримтлуулсан байна:
1/ аэродромын нислэгийн удирдлагын зэрэглэл олгогдсон үнэмлэх эзэмшигчийн хувьд аэродромын НХУ-ын үйлчилгээг 90-ээс доошгүй цаг, эсхүл 1 сарын хугацаагаар гүйцэтгэсэн байх;
2/ ойртолтын, ойртолтын бодит ажиглалтын удирдлагын, бүсийн болон бүсийн бодит ажиглалтын удирдлагын зэрэглэл олгогдсон үнэмлэх эзэмшигчийн хувьд шаардагдах ажлын байранд аэродромын, бүсийн НХУ-ын үйлчилгээг 180-аас доошгүй цаг, эсхүл 3 сарын хугацаагаар гүйцэтгэсэн байх;
3/ ойртолтын нарийвчлалтай радар-удирдлагын зэрэглэл авахад 200–аас доошгүй удаагийн нарийвчлалтай ойртолтыг удирдсан , үүний 100-аас дээшгүйг нь ИНЕГ-ын даргын зөвшөөрсөн радарын дадлагажуур дээр гүйцэтгэсэн, мөн 50–иас доошгүйг нь тухайн зэрэглэлээр үйл ажиллагаанд оролцож болох нэгж болон тоног төхөөрөмж дээр гүйцэтгэсэн байх.
(в) Ойртолтын бодит ажиглалтын удирдлагын зэрэглэлээр эдлэх эрх нь ойртолтын радар-удирдлагын үүргийг хамрах бол, 25-аас доошгүй PPI (plan position indicator)-ыг тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа, тухайн зэрэглэлээр үйл ажиллагаанд оролцож болох нэгж дээр зохих зэрэглэлтэй НУ-ийн удирдлага дор гүйцэтгэсэн байна.
(г) Энэ зүйлийн (б) хэсэгт заасан сэдвээр дараах байгууллагаас зохион байгуулсан сургалт дадлагад хамрагдсан байна:
1/ тухайн төрлийн сургалт дадлага явуулах эрх олгогдон ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн сургалтын байгууллага; эсхүл
2/ тухайн төрлийн сургалт дадлага явуулах эрх олгогдон ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн НХҮ-ний байгууллага.
(д) НХУ-ыг аюулгүй, шуурхай гүйцэтгэх, нөхцөл байдалд үнэлгээ өгөх ур чадвараа ажлын байран дээр шалгуулсан байна.
65.307. Эрх, хязгаарлалт
(а) Үнэмлэх эзэмшигч нь тогтоогдсон зэрэглэлийн дагуу ажиллах эрхтэй.
(б) НУ-ийн зэрэглэл тус бүр нь дараах эрх, үүргийг тодорхойлно:
1/ Аэродромын нислэгийн удирдлагын зэрэглэл нь үйлчилгээ явагдах аэродромд НХУ-ын үйлчилгээ үзүүлэх, түүнд хяналт тавих;
2/ Ойртолтын нислэгийн удирдлагын зэрэглэл нь үйлчилгээ явагдах аэродром(ууд)-ын ойртолтын НХУ-ын үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих;
3/ Бүсийн нислэгийн удирдлагын зэрэглэл нь тогтоогдсон хяналттай агаарын зай буюу агаарын замын дагуу НХУ-ын үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих;
4/ Ойртолтын бодит ажиглалтын удирдлагын зэрэглэл нь ойртолтын НХУ-ын үйлчилгээ үзүүлэх нэгжийн хариуцлагын дор тухайн аэродром(ууд)-ын хариуцлагын бүсэд бодит ажиглалтын систем ашиглан НХУ-ын үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих;
5/ Ойртолтын нарийвчлалтай радар-удирдлагын зэрэглэл нь тухайн аэродромын хөдөлгөөнд нарийвчлалтай ойртолтын радар-удирдлагын үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих;
6/ Бүсийн бодит ажиглалтын удирдлагын зэрэглэл нь тогтоогдсон хяналттай агаарын зай буюу агаарын замын дагуу бодит ажиглалтын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар НХУ-ын үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих.
(в) Үнэмлэх эзэмшигч нь олгогдсон зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж эхлэхийн өмнө холбогдох бүх бодит мэдээлэлтэй танилцсан байна.
65.309. Дадлага, туршлагад тавигдах шаардлага
(а) Энэ дүрмийн 65.303-ын (б) хэсэгт заасан дадлага туршлагыг өргөдөл гаргахаас өмнөх 6 сарын хугацаанд эзэмшсэн байна.
(б) Зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн дагуу олгосон зэрэглэлийн дагуу тухайн ажлын байранд сард 10-аас доошгүй цаг ажилласан, эсхүл дадлагажуурт дадлага хийж ур чадвараа хадгалах ба сүүлийн 30 хоногт олгогдсон зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгээгүй бол бие дааж ажиллах чадвараа дахин шалгуулна.
(в) Зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн дагуу олгосон зэрэглэлийн дагуу тухайн ажлын байранд сүүлийн 6 сар үүрэг гүйцэтгээгүй бол бие даан ажиллахын өмнө энэ дүрмийн 65.305-ын шаардлагыг хангаснаа бататгасан байна.
65.311. Зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал
(а) Зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь НУ-ийн зэрэглэлээр олгогдсон эрхээ тасралтгүй үргэлжилсэн 6 сарын турш хэрэгжүүлээгүй тохиолдолд ИНЕГ-ын дарга тухайн зэрэглэлийг хүчингүйд тооцно.
65.313. Нислэгийн удирдагчийн давхар зэрэглэл олгох
(а) НУ-ийн давхар зэрэглэл авахаар өргөдөл гаргасан тохиолдолд, ИНЕГ-ын дарга нь зэрэглэл тус бүрийн шаардлагад тулгуурласан зохих шаардлагыг шинээр тодорхойлно. Шинээр тодорхойлсон шаардлагууд нь тухайн зэрэглэлүүдээр шаардсанаас доогуур байж болохгүй.
З БҮЛЭГ. НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ ЗЭРЭГЛЭЛ
65.353. Зэрэглэл авахад тавигдах шaардлага
(а) Нислэгийн мэдээллийн ажилтны зэрэглэл авах, баталгаажуулах, давхар зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ нислэгийн мэдээллийн ажилтны үнэмлэхтэй байх;
2/ тухайн зэрэглэлээр сургалт явуулах эрх олгогдсон ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн буюу хүлээн зөвшөөрөгдсөн НХҮ-ний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн буюу хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн сургалтын байгууллагаас явуулсан сургалтанд хамрагдаж амжилттай төгссөн байх;
3/ ажил үйлчилгээ явуулах болон нөхцөл байдалд үнэлгээ өгөх чадвар, тухайн зэрэглэлд хамаарах нэгж дээр нислэгийн мэдээллийн үйлчилгээ явуулах чадвараа НХҮ-ний шалгах зэрэглэлтэй ажилтанд шалгуулсан байх.
65.355. Зэрэглэл
(а) Энэ дүрмийн дагуу Нислэгийн мэдээллийн ажилтны дараах зэрэглэлийг олгоно. Үүнд:
1/ Аэродромын нислэгийн мэдээллийн зэрэглэл;
2/ Бүсийн нислэгийн мэдээллийн зэрэглэл.
65.357. Эрх, хязгаарлалт
(а) Нислэгийн мэдээллийн ажилтны зэрэглэл нь дараах эрх, үүргийг тодорхойлно:
1/ Аэродромын нислэгийн мэдээллийн зэрэглэлтэй үнэмлэх эзэмшигчийн хувьд, нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангагдах аэродромын бүсэд нислэгийн мэдээллийн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой эрх, үүргийг хэрэгжүүлэх;
2/ Бүсийн нислэгийн мэдээллийн зэрэглэлтэй үнэмлэх эзэмшигчийн хувьд түүнд зөвшөөрөгдсөн бүс(үүд)-эд нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой эрх үүргийг хэрэгжүүлэх.
(б) Бүсийн нислэгийн мэдээллийн зэрэглэл бүхий ажилтан нь энэ зүйлийн (а) хэсгийн 1-д заасан аэродромын бүсэд эрх үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.
65.359. Дадлага, туршлагад тавигдах шаардлага
(а) Зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн дагуу зэрэглэл тогтоолгосноос хойш тухайн ажлын байранд сүүлийн 28 хоногт үүрэг гүйцэтгээгүй бол бие дааж үүрэг гүйцэтгэх чадвараа дахин шалгуулна.
(б) Зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь тухайн зэрэглэлийг тогтоолгосноос хойш ажлын байранд 6 сар үүрэг гүйцэтгээгүй бол бие дааж ажиллахын өмнө энэ дүрмийн 65.353-ын (a) хэсгийн 3-т заасан шаардлагыг хангасан байна.
И БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГШЛАХ ЗЭРЭГЛЭЛ
65.403. Зэрэглэл авахад тавигдах шaардлага
(а) НХҮ-ний багшийн зэрэглэл тогтоолгохоор өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ НХҮ-ний ажилтны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/ нислэгийн удирдагчийн үүргийг 8-аас доошгүй жил гүйцэтгэсэн байх;
3/ тухайн зэрэглэлээр сургалт явуулах эрх олгогдсон, ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн НХҮ-ний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн Иргэний нисэхийн сургалтын байгууллагын явуулсан сургалтанд хамрагдаж амжилттай төгссөн байх;
4/ ИНЕГ-ын шалгах эрх бүхий байцаагчид онол, дадлагаа шалгуулахын хамт тухайн зэрэглэлд заасан эрх, үүргийг гүйцэтгэх ур чадвараа харуулсан байх.
(б) Энэ зүйлийн (а) хэсгийн 4/-т заасан шалгалтыг дараах байгууллага авна:
1/ багшлах зэрэглэлийн шалгалт авах эрх олгогдон ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн НХҮ-ний үйлчилгээний байгууллага; эсхүл
2/ багшлах зэрэглэлийн шалгалт авах эрх олгогдон ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн сургалтын байгууллага.
65.405. Эрх, хязгаарлалт
(а) НХҮ-ний багшлах зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь дараах эрхүүдийг хэрэгжүүлнэ:
1/ НХҮ-ний ажилтанд багшлах;
2/ сургалтанд хамрагдсан нислэгийн хөдөлгөөний ажилтан болон эрхээ сэргээх зорилгоор НХҮ гүйцэтгэж буй ажилтанд багшлах;
3/ НХҮ-ний зэрэглэл авах этгээдэд багшлах.
(б) НХҮ-ний багшлах зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь НХҮ-ний аливаа эрхээ хэрэгжүүлэхдээ:
1/ НХҮ үзүүлэхэд шаардагдах хүчин төгөлдөр үнэмлэх, зэрэглэлтэй байна;
2/ Энэ зүйлийн (а) хэсэгт заагдсан эрхийг хэрэгжүүлэхдээ ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн НХҮ-ний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн Иргэний нисэхийн сургалтын байгууллагын шууд удирдлагад ажиллана;
3/ НХҮ-ний зэрэглэл тогтоолгох этгээдэд багшлахын тулд өмнөх 13 сарын хугацаанд НХҮ-ний шалгах зэрэглэлтэй этгээдэд холбогдох шалгалтыг өгч, дадлагаа шалгуулахын хамт тухайн эрхийг хэрэгжүүлэх ур чадвараа харуулсан байна.
К БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГАХ ЗЭРЭГЛЭЛ
65.453. Зэрэглэл авахад тавигдах шaардлага
(а) НХҮ-ний шалгах зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ НУ-ийн үнэмлэхтэй байх;
2/ Нислэгийн удирдагчийн үүргийг 10-аас доошгүй жил гүйцэтгэсэн байх;
3/ ИНЕГ-ын даргын шалгах эрх бүхий байцаагчид шалгах үүрэг гүйцэтгэх чадвараа шалгуулсан байх.
65.455. Эрх, хязгаарлалт
(а) НХҮ-ний шалгах зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь дараах эрхтэй:
1/ НУ-ийн үнэмлэх олгох, эрх сэргээх, баталгаажуулах зорилго бүхий аман болон бичгийн шалгалт авах, дадлагыг шалгах, дүгнэлт гаргах;
2/ НХҮ-ний багшлах зэрэглэл авахаар өргөдөл гаргагчаас аман болон бичгийн шалгалт авах, дадлагыг шалгах, дүгнэлт гаргах итгэмжлэлийг ИНЕГ-ын даргаас авсан байх.
(б) НХҮ-ний шалгах зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь НХҮ-нд оролцохдоо:
1/ Холбогдох зэрэглэл бүхий хүчин төгөлдөр НХҮ-ний үнэмлэхтэй байна;
2/ ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн ба шалгах эрх олгогдсон НХҮ-ний байгууллага, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн ба шалгах эрх олгогдсон Иргэний нисэхийн сургалтын байгууллагын хүрээнд шалгалт авах эрхтэй байна;
3/ Өмнөх 13 сарын хугацаанд нисэхийн сургалтын байгууллагын хүрээнд шалгалт авах эрхтэй байна;
4/ ИНЕГ-ын шалгах эрх бүхий байцаагчид холбогдох шалгалтыг өгч, дадлагаа шалгуулахын хамт шалгах эрх, үүргийг хэрэгжүүлэх чадвараа харуулна.
(в) Шалгах зэрэглэл тогтоогдсон үнэмлэх эзэмшигч нь НХҮ-нд шууд оролцохгүй тохиолдолд эрүүл мэндийн гэрчилгээ эзэмших шаардлагагүй.
65.457. Шилжилтийн үеийн зохицуулалт
(а) Энэ дүрэм батлагдахаас өмнө НХҮ-ний ажилтны үнэмлэх эзэмшигчдийн мэргэжлийн хүчин төгөлдөр үнэмлэх, зэрэглэлийг хүчинтэйд тооцно.
(б) Энэ дүрэм батлагдахаас өмнө НХҮ-ний үнэмлэх, зэрэглэл эзэмшигчдэд энэ дүрмийн 65.27–д шаардсан, англи хэлний ур чадварын шаардлагыг 2011оны 3 дугаар сарын 05–ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
---oOo---
ИНД-65 "НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ" ДҮРМЭНД ИШЛЭЛ БОЛГОСОН ДҮРМҮҮД
ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт"
ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээ"
ИНД- 172 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-65
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
ГАРЧИГ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
65.1. Зорилго
65.3. Тодорхойлолт
65.5. Ерөнхий шаардлага
65.7. Үнэмлэх ба зэрэглэл
65.9. Нөөц
65.11 Өргөдөл гаргах
65.13. Үнэмлэх, зэрэглэл олгоход тавигдах ерөнхий шаардлага
65.15. Үнэмлэхний хүчин төгөлдөр байдал
65.17. Шалгалт
65.19. Шалгалтын үед хориглох зүйлс, авах арга хэмжээ
65.21. Мэргэжлийн ур чадварын шалгалт
65.23. Нөөц
65.25. Эрүүл мэндийн шаардлага
65.27. Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага
65.29. Үнэмлэх эзэмшигчийн үүрэг хариуцлага
Б БҮЛЭГ. НӨӨЦ
В БҮЛЭГ. НИСЛЭГИЙН УДИРДАГЧИЙН ҮНЭМЛЭХ
65.103. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
65.105. Эрх, хязгаарлалт
65.107. Дадлага туршлагад тавигдах шаардлага
Г БҮЛЭГ. НӨӨЦ
Д БҮЛЭГ. НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ
65.203. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
65.205. Эрх, хязгаарлалт
Е БҮЛЭГ. НӨӨЦ
Ж БҮЛЭГ. НИСЛЭГИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
65.303. Зэрэглэл авахад тавигдах шаардлага
65.305. Зэрэглэл
65.307. Эрх, хязгаарлалт
65.309. Дадлага, туршлагад тавигдах шаардлага
65.311. Зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал
65.313. Нислэгийн удирдагчийн давхар зэрэглэл олгох
З БҮЛЭГ. НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ ЗЭРЭГЛЭЛ
65.353. Зэрэглэл авахад тавигдах шaардлага
65.355. Зэрэглэл
65.357. Эрх, хязгаарлалт
65.359. Дадлага, туршлагад тавигдах шаардлага
И БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГШЛАХ ЗЭРЭГЛЭЛ
65.403. Зэрэглэл авахад тавигдах шaардлага
65.405. Эрх, хязгаарлалт
К БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГАХ ЗЭРЭГЛЭЛ
65.453. Зэрэглэл авахад тавигдах шaардлага
65.455. Эрх, хязгаарлалт
65.457. Шилжилтийн үеийн зохицуулалт
Хавсралт А
ХАВСРАЛТ А. АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Түвшин | Дуудлага | Бүтэц | Үгсийн сан | Ярих чадвар | Ойлгох чадвар |
Бусдад ойлгуулах чадвар
|
Мэргэшсэн 6 |
Эх хэл, эсхүл бүс нутгийн онцлог нь дуудлага, өргөлт, хэмнэл болон аялгад бага зэргийн нөлөөлсөн ч энэ нь харилцагч ярьж байгаа зүйлийг нь ойлгоход огт нөлөөлөхгүй.
|
Энгийн болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийн хувьд хэл зүйн дүрмийн зөв зохион байгуулалттай
|
Мэддэг, мэддэггүй аливаа сэдвээр ярилцах үгийн сангийн өргөн цар хүрээ болон үгийн сонголттой.
|
Ямар нэгэн оролдлого гаргахгүйгээр эх хэл шигээ ярьж чаддаг. Өгүүлбэрийн хоорондох холбоос үгийг хар аяндаа зөв, оновчтой ашигладаг.
|
Хэлний болон соёлын нарийн ялгаануудын талаарх ойлголтуудыг багтаасан бараг бүх хам сэдвүүдийн хүрээнд үнэн зөв ойлгодог
|
Бараг бүх нөхцөл байдалд өөрийгөө хялбархан ойлгуулдаг. Аман болон аман бус дохиог амархан ойлгож зохих журмынх нь дагуу зөв хариултыг өгдөг
|
Гүнзгийрсэн 5 |
Эх хэл, эсхүл бүс нутгийн онцлог нь дуудлага, өргөлт, хэмнэл болон аялгад бага зэргийн нөлөөлсөн ч энэ нь харилцагч ярьж байгаа зүйлийг ойлгоход хааяа саад болдог
|
Энгийн болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийн хувьд бүтцийн зөв зохион байгуулалттай. Хавсарсан нийлмэл өгүүлбэрийг бүтээхдээ бага зэргийн утгын алдаа гаргадаг.
|
Нийтлэг, бодит, ажил төрөлтэй холбоотой сэдвээр холбоо барих үгийн сангийн цар хүрээ болон үгийн сонголттой. Хэвшмэл хэллэгийг оновчтой хэрэглэдэг. Зарим тохиолдолд үгийн сонголт хувийн шинжтэй байдаг.
|
Өөрийн мэддэг сэдвийн хүрээнд чөлөөтэй ярьдаг ч нийтлэг хүрээнд бол үгүй. Өгүүлбэрийн хоорондох холбоос үгийг зөв, оновчтой ашигладаг
|
Үйл явдал бодож байснаас өөрөөр эргэх, мөн хэлний, эсхүл нөхцөл байдлын төвөгтэй байдал учрахад нийтлэг, бодит, ажил төрөлтэй холбоотой сэдэв дээр төвөггүй ойлгож ярилцдаг.
|
Хариултыг хурдан, зохих журмын дагуу өгдөг. Ярилцагч/ сонсогчтой үнэн зөв харилцдаг.
|
Дээд шат 4 |
Эх хэл, эсхүл бүс нутгийн онцлог нь дуудлага, өргөлт, хэмнэл болон аялгад нөлөөлсөн ч энэ нь харилцагч ярьж байгаа зүйлийг ойлгоход үе үе саад болдог
|
Энгийн болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийн хувьд бүтцийн зөв зохион байгуулалттай. Зарим тохиолдолд, тухайлбал санаандгүй нөхцөл байдал учрахад бага зэргийн утгын алдаа гаргадаг
|
Нийтлэг, бодит, ажил төрөлтэй холбоотой сэдвээр холбоо барих үгийн сангийн цар хүрээ болон үгийн сонголттой. Гэнэтийн болоод санаандгүй байдалд үгийн сан дутагдахад хэвшмэл хэллэгийг оновчтой зөв хэрэглэж чаддаг
|
Тодорхой хэмнэлтэйгээр яриаг сунжруулдаг. Давтах, эсхүл нэг хэвийн ярианаас аяндаа шилжихэд түгдрэхгүй, ярих байдал бага зэрэг алдагддаг ч энэ нь харилцаа холбоо тогтооход саад болдоггүй. Зарим тохиолдолд өгүүлбэрийн хоорондох холбоос үгийг зөв ашигладаг
|
Тодорхой, илт аялга, дуудлагатай үйлчлүүлэгчтэй харилцах тохиолдолд нийтлэг, бодит, ажил төрлийн холбоотой сэдвийн ихэнх хэсгийг тодорхой ойлгодог. Ярилцагч хэл, нөхцөл байдлын бэрхшээлтэй учрах тохиолдолд түүнийг бага зэрэг удаж ойлгох, эсхүл тодруулга шаарддаг.
|
Хариултыг хурдан, зохих журмынх нь дагуу өгдөг. Үйл явдал бодож байснаас өөрөөр эргэх тохиолдолд өөр үгийг орлуулан хэрэглэдэг. Буруу ойлголцсон нь илэрхий болмогц нэн даруй хянаж, бататган, тодруулах замаар зөв болгож чаддаг
|
Дунд шат 3 |
Эх хэл, эсхүл бүс нутгийн онцлог нь дуудлага, өргөлт, хэмнэл болон аялгад нөлөөлсөн ба энэ нь харилцагч ярьж байгаа зүйлийг ойлгоход дахин дахин саад болдог.
|
Нөхцөл байдлын талаар урьдчилан хэлчихээд байхад энгийн болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтцийн зохион байгуулалт дээр ямагт алдаа гаргадаг. Утгын алдаа байнга гаргаж байдаг.
|
Нийтлэг, бодит, ажил төрөлтэй холбоотой сэдвээр холбоо барих үгийн сангийн цар хүрээ болон үгийн сонголттой ч байнга үгийн сан нь дутагдаж үг сонголтыг буруу хийдэг. Үгсийн сан дутагдах үед хэвшмэл үгийг оновчтой хэрэглэж чаддаггүй.
|
Яриаг сунжруулан, хэллэг пауз хоёрыг зохицуулж чаддаггүй. Ярианы явцад гарах саатал, эсхүл удах байдал нь харилцаа холбоо тогтооход саад болдог.
|
Тодорхой илт аялга, дуудлагатай үйлчлүүлэгчтэй харилцах тохиолдолд нийтлэг, бодит, ажил төрлийн холбоотой сэдвийг тодорхой ойлгодог.
Үйл явдал бодож байснаас өөрөөр эргэх, мөн хэл болон нөхцөл байдлын бэрхшээл тулгарах үед ойлгох чадвар дутагддаг.
|
Хариултыг зарим тохиолдолд хурдан, журмын дагуу өгдөг. Ямар нэг урьдчилсан нөхцөл байдал болон өөрийн мэдэж байгаа сэдэв дээр харилцан яриаг эхлүүлэх болон үргэжлүүлэхдээ сайн. Ерөнхийдээ үйл явдал бодож байснаас өөрөөр эргэх тохиолдолд харилцан яриаг хан-галттай хийж чаддаггүй.
|
|
Эх хэл, эсхүл бүс нутгийн онцлог нь дуудлага, өргөлт, хэмнэл болон аялгад нөлөөлсөн ба энэ нь харилцагч ярьж байгаа зүйлийг ойлгоход байнга саад болдог.
|
Байнга хэрэглэгдэж байдаг өгүүлбэрийг л зөв хэрэглэдэг
|
Зөвхөн дан ганц утгыг илэрхийлсэн үгс, мөн цээжилсэн хэвшмэл хэллэгүүдээс бүрдсэн үгийн сантай
|
Мэдэж байгаа цөөн хэдэн үгээрээ харилцан ярих бөгөөд хэлэх гэж байгаа утгаа гүйцэд гаргаж чаддаггүй.
|
Хэдийгээр аажуухан, анхааралтай үгээ хэлэн ярилцах боловч ганцхан утга, мөн цээжилсэн хэвшмэл хэллэгийнхээ хүрээнд ойлгож чадна.
|
Эргээд маш их удаан хэрнээ оновчгүй хариултыг өгдөг. Харилцан яриа зөвхөн энгийн үгийн хүрээнд болж өнгөрдөг.
|
Анхан шатны
өмнөх үе 1
|
Анхан түвшингээс доогуур түвшинтэй
|
Анхан түвшингээс доогуур түвшинтэй
|
Анхан түвшингээс доогуур түвшинтэй
|
Анхан түвшингээс доогуур түвшинтэй
|
Анхан түвшингээс доогуур түвшинтэй
|
Анхан түвшингээс доогуур түвшинтэй
|
Текст томруулах
A
A
A