- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ШАЛГАГЧ
(ж) Нисэхийн англи хэлний ур чадварын итгэмжлэгдсэн шалгагчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (д)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд, томилогдсон өдрөөс хойш 1 жил байна.
/2015-5-20-ны 148 дугаар тушаалаар "е" болон "ж" заалтыг нэмсэн/
(а) Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер нь энэ дүрмийн 183.51-ийн (в)-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
1/ агаарын хөлгийн диспатчерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад суралцан амжилттай төгсөж, гэрчилгээжсэн байх;
3/ Монгол, англи хэл дээр уншиж, бичиж, ярьж, ойлгох чадвартай байх.
(б)Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер нь дараах эрхийг эдэлнэ:
1/ агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхэнд заасан бүх эрх;2/ агаарын хөлгийн диспатчерийн мэргэжлийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагч этгээдээс мэргэжлийн онолын шалгалтыг бичгээр, мөн дадлагын болон ур чадварын шалгалт авах;
3/ агаарын хөлгийн диспатчераар бэлтгэгдэж байгаа этгээдэд ажлын байранд нь зааварчилгаа өгөх, хяналт тавих;
4/ агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх эзэмших этгээдийн мэргэшил, мэдлэгт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.
2/ 183.113. Нисэхийн англи хэлний ур чадварыг шалгах итгэмжлэгдсэн шалгагч
(а) Нисэхийн англи хэлний ур чадварыг шалгах итгэмжлэгдсэн шалгагч нь энэ дүрмийн 183.51-ийн (в)-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
1/ англи хэлний заах арга зүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;
2/ нисэхийн англи хэлний заах арга зүйн сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээжсэн байх;
3/ Олон улсын нислэгийн радио холбооны талаарх онолын мэдлэг, туршлагатай байх (нислэгийн удирдагч, нисгэгч, эсхүл дадлагажуурын нисгэгч);
4/ ESL чиглэлээр багшилсан туршлагатай байх;
5/ харилцан ярилцах аргачлалаар нисэхийн англи хэлний тестийн материал боловсруулах болон нисэхийн англи хэлний шалгагчийн сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээжсэн байх;
6/ нисэхийн англи хэлний тест боловсруулж, шалгалт авч байсан туршлагатай байх.
1/ олон улсын нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нислэгийн удирдагч болон олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгчээс нисэхийн англи хэлний ур чадварын шалгалт авах;
2/ олон улсын нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нислэгийн удирдагч болон олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгчээс нисэхийн англи хэлний ур чадварт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.
/2015-5-20-ны 148 дугаар тушаалаар 183.111, 183.113 дахь заалтыг нэмсэн/
183.151. Өргөдөл хүсэлт гаргах (а) ИНЕГ-ын нэрийн өмнөөс, ИНЕГ-ын даргаас зөвшөөрсөн үйл ажиллагааг гүйцэтгэхийг хүссэн аливаа нэгж байгууллага энэхүү дүрмийн дагуу өргөдлөө ИНЕГ-ын даргад ирүүлнэ. (б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна: 1/ итгэмжлэл хүсэж байгаа үйл ажиллагааны талаарх танилцуулга;
183.153. Итгэмжлэл олгох (a) ИНЕГ-ын дарга дараах тохиолдолд ИНЕГ-ын итгэмжлэлийг өргөдөл гаргагчид олгоно: 1/ энэ бүлгийн шаардлагыг хангаж байвал; 2/ итгэмжлэл өгөх шаардлагатай гэж үзвэл. (б) Итгэмжлэгдсэн байгууллага нь ИНЕГ-ын даргаас олгогдсон итгэмжлэлд заасан үйл ажиллагааг гүйцэтгэнэ. 183.155. Бэлтгэл
183.157. Үйл ажиллагааны заавар
183.151. Өргөдөл хүсэлт гаргах 183.153. Итгэмжлэл олгох 183.155. Бэлтгэл 183.157. Үйл ажиллагааны заавар 183.159. Хязгаарлалт 183.161. Үүрэг хариуцлага 183.163. Шалгалт 183.165. Тайлан мэдээ
Текст томруулах
A
A
A