- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ЭРХ ОЛГОХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАХ ЖУРАМ
Сангийн сайдын 2010 оны 112 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
тушаалын 1 дүгээр хавсралт
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ЭРХ ОЛГОХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журам нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16-24 дүгээр зүйлүүдэд заасан хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулах, үнэлгээ хийх эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох ажиллагааг нийслэл, орон нутагт жилд нэг удаа, ижил цаг хугацаанд явуулна.
1.3. Сонгон шалгаруулалтыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу Сонгон шалгаруулалтын комисс, Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага /энэ журамд цаашид "мэргэжлийн байгууллага" гэх/-тай хамтран зохион байгуулна.
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид
тавих шаардлага, бүрдүүлэх материал
2.1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан иргэн байна.
2.2. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
2.3. Үнэлгээчний сонгон шалгаруулалтын товыг Сонгон шалгаруулалтын комиссоос шийдвэрлэсний дараа мэргэжлийн байгууллага зарлана.
2.4. Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчийг бүртгэх ажиллагааг мэргэжлийн
байгууллага эрхлэн гүйцэтгэж сонгон шалгаруулалт эхлэхээс 48 цагийн өмнө
тасалбар болгоно.
байгууллага эрхлэн гүйцэтгэж сонгон шалгаруулалт эхлэхээс 48 цагийн өмнө
тасалбар болгоно.
Гурав. Хөрөнгийн үнэлгээний сургалт
3.1. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь хөрөнгийн үнэлгээний сургалтыг боловсролын олон улсын болон үндэсний стандартын агуулгад нийцүүлэн явуулна.
3.2 Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үнэлгээний сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж, батлуулж мөрдүүлнэ.
3.3 Сургалтын хөтөлбөр нь үнэлгээний мэргэжлийн боловсрол олгох, үнэлгээчдийн тасралтгүй боловсролын сургалтад зориулагдана.
3.4 Үнэлгээний сургалтын жишиг хөтөлбөрийг үнэлгээний тодорхой чиглэл бүрээр ангилан үнэлгээний талаархи мэдлэгийг олгох сургалтын цаг нь 100-аас дээш байна.
3.5 Үнэлгээний сургалтын жишиг хөтөлбөрийг үнэлгээний мэргэжлийн байгууллага жил тутам шинэчлэн боловсруулж Сонгон шалгаруулалтын комиссын даргаар батлуулна.
3.6 Батлагдсан жишиг хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдан шалгалтыг өгч тэнцсэн иргэнд судалсан зүйлийн агуулга, чиглэл, хэмжээ (цаг) болон шалгалтын оноог тэмдэглэсэн гэрчилгээг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага олгоно.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчоос авах эрх олгох шалгалт
4.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйл болон энэ журмын 2-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтын шалгалтыг өгнө.
4.2. Мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчийн өргөдөл, бүрдүүлэх материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад орох шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргана.
4.3. Хөрөнгийн үнэлгээний шалгалт нь бичгийн болон аман хэлбэртэй байна.
4.3.1. Хөрөнгийн үнэлгээчний эрх олгоход дараахь бичгийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгсөн байна.
4.3.1.1. Үнэлгээтэй холбоотой хууль зүйн болон стандарт, мэргэжлийн ёс зүйн
бичгийн шалгалтыг 2 цаг;
бичгийн шалгалтыг 2 цаг;
4.3.1.2. Хөрөнгийн үнэлгээний онол, арга зүйн мэдлэгийн бичгийн шалгалтыг 3 цагт тус тус багтаан явуулна.
4.3.2. Хөрөнгийн үнэлгээчний бичгийн шалгалт өгч тэнцсэн иргэн аман шалгалтыг өгөх эрх нээгдэх ба аман шалгалтыг дараахь журмаар шалгана.
4.3.2.1. Хөрөнгийн үнэлгээний хууль эрх зүйн болон онолын аман шалгалтыг Мэргэжлийн байгууллагын боловсруулсан асуултын хүрээнд, шалгаж дүгнэнэ.
4.3.2.2. Сонгон шалгаруулалтад орсон иргэн бүр шалгалтын билет сугалж 15 минутад багтаж комиссын гишүүдэд аман шалгалтыг ярилцлага хэлбэрээр өгч мэдлэгээ дүгнүүлнэ.
4.4. Хөрөнгийн үнэлгээчний эрх олгох сонгон шалгаруулалтын тэнцвэл зохих оноо 75 ба түүнээс дээш хувьд хүрсэнээр тэнцсэн гэж үзнэ.
4.5. Хөрөнгийн үнэлгээчний эрх олгох сонгон шалгаруулалтын жинлэсэн дундаж оноо 75 хувьд хүрээгүй ч зарим шалгалтын оноо 75 ба түүнээс дээш бол тухайн шалгалтанд тэнцсэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд зөвшөөрсөн оноог 12 сарын хугацаанд хүчинтэй гэж үзнэ.
4.6. Мэргэжлийн байгууллага шалгалтын материалыг 12 сарын турш хадгална.
4.7. Шалгалтын дүнтэй холбогдсон маргааныг шалгалтын комиссын дарга хөндлөнгийн магадлах хэсгийг томилон дахин шалгуулах бөгөөд тухайн магадлах хэсгийн дүгнэлт эцсийн шийдвэр болно.
Тав. Шалгалтын материал бэлтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх
5.1. Хөрөнгийн үнэлгээчний эрх олгох шалгалтад зориулсан шалгалтын бодлого, тест, асуултын санг мэргэжлийн байгууллага бүрдүүлнэ.
5.2. Шалгалтын мэдээллийн санг бүрдүүлэхэд мэргэжлийн багш, эрдэмтэн, туршлагатай үнэлгээчнийг оролцуулна.
5.3. Шалгалтын мэдээллийн санг уг дүрмийн 4.3.1.1, 4.3.1.2-д заасан сэдвийн хүрээнд бэлтгэж, өргөтгөх бөгөөд шалгалтын материалын үнэн зөв байдлыг мэдээллийн санг бүрдүүлсэн мэргэжлийн байгууллага хариуцна.
5.4. Мэдээллийн сангаас сонголт хийж шалгалтын материалыг бэлтгэх бөгөөд сонгон шалгаруулалт хүртэл нууцлагдсан байх ба шалгалтын тестийг задруулахгүй байх асуудлыг шалгалтын комисс, комиссын дарга хариуцна.
Зургаа. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
6.1. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах асуудал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмаар явагдана.
6.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг 1 жилийн хугацаагаар томилно. Комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүнээс бүрдэнэ.
6.3. Сонгон шалгаруулалтад комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцоно.
6.4. Сонгон шалгаруулалтыг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх шийдвэрийг дийлэнх олонхийн саналаар гаргана. Комиссын гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд комиссын даргын саналаар шийдвэр гаргана.
6.5. Комиссын дарга нь Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга байна.
6.6. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллага, Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, их, дээд сургуулийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багш, үнэлгээчдийн төлөөлөлтэй байна. Комиссын бүрэлдэхүүний 80 хувь нь үнэлгээ хийх эрхтэй иргэн байна.
6.7. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна.
6.7.1. Комиссын гишүүд хөрөнгийн үнэлгээний чиглэлээр сургалт явуулах мэдлэг, чадвар, шалгалт зохион байгуулах ажлын туршлагатай;
6.7.2. Хичээл бүрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас сонгож авсан шалгалтын материалын боловсруулалтын үнэн зөв байдлыг шалган магадлаж, нууцлалыг хадгалсан байх;
6.7.3. Сонгон шалгаруулалтын явцын ажиллагааг хянаж болох дэвшилтэд арга, хэлбэрийг бий болгож ажиллах;
6.7.4. Шалгалтын шударга, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын материалыг засах болон дүнг эцэслэн нэгтгэхэд сүүлийн үеийн техник, технологи ашиглаж нийтэд мэдээлж байна.
6.8. Сонгон шалгаруулалтын эцэслэн тогтоосон шалгалтын дүнг комиссоос шалгуулагч тус бүрээр бэлтгэж 5 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.
6.9. Сонгон шалгаруулалтын комисс дүнг гаргаж, олон нийтэд зарласнаас хойш ажлын 3 хоногийн дотор үнэлгээчний тусгай зөвшөөрөл авах иргэний нэрсийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд өргөн мэдүүлнэ.
6.10. Хөрөнгийн үнэлгээчний эрх олгох тухай шийдвэрийг Комиссын мэдүүлснээр Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн гаргана.
6.11. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнд Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хувийн тэмдгийг 3 жилийн хугацаатай олгоно.
6.12. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загварыг үнэлгээний мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулалтын комисстой зөвшөлцөж бэлтгэх бөгөөд гэрчилгээнд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн гарын үсэг зурна.
6.13. Сонгон шалгаруулалтад тэнцсэн үнэлгээчдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тэмдэг олгох ёслолын ажиллагааг комисс, үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
6.14. Сонгон шалгаруулалтын комиссын тайланг комиссын нарийн бичгийн дарга эрхлэн гаргаж комиссын даргын гарын үсгээр баталгаажуулан Сангийн яамны архивт хүлээлгэн өгөх ба нэг хувийг үнэлгээний мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.
Долоо. Тусгай зөвшөөрлийг сунгах
7.1. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө сунгуулахаар өргөдөл гаргагчийн
бүрдүүлэх материал :
7.1.1 Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө гаргасан өргөдөл;
7.1.2 Тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ;
7.1.3 Үнэлгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
7.1.6 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
* * *
Текст томруулах
A
A
A