A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ЖИШИГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ /2 дугаар хавсралтыг Сангийн сайдын 2023 оны А/78 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
Сангийн сайдын 2010 оны 112 тоот
тушаалын 2 дугаар хавсралт
 
 
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ЖИШИГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.            Энэ журмын зорилго нь хөрөнгийн үнэлгээний ажлын үйлчилгээний хөлсний жишгийн үндэслэлийг тогтооход оршино
 
1.2.            Хөрөнгийн үнэлгээний ажлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэхэд үнэлгээний ажлын үйлчилгээний хөлсний энэ жишгийг мөрдөнө.
 

 


Хоёр. Хөрөнгийн үнэлгээний ажлын үйлчилгээний
          хөлсний жишгийг тогтоож хэрэглэх
 
2.1. Хөрөнгийн үнэлгээний ажлын үйлчилгээний хөлсний нэг цагийн хөлсний доод жишгийг 10,0-30,0 мянган төгрөгөөр тогтооно.
 
2.2. Хөрөнгийн үнэлгээний ажлыг үнэлгээний тусгай зөвшөөрлийн эрх бүхий үнэлгээчнээр гүйцэтгүүлнэ.
 
2.3. Үнэлгээний ажлын нэг цагийн хөлсний хэмжээг  тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний тухайн ажлын шинж байдал, үнэлгээчнээс мэргэжлийн ур чадвар шаардах байдал, үүсэж болох эрсдэл, хүлээх хариуцлага, үнэлгээ хийхээр тогтоосон хугацаа зэргийг харгалзана
 
2.4. Хөрөнгийн үнэлгээний ажлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэхэд  үнэлгээчинтэй гэрээ байгуулж ажиллана.
 
2.5. Талууд тухайн үнэлгээний ажлын нэг цагийн хөлсний хэмжээ, түүний үндэслэл, тооцоог  үнэлгээний гэрээнд тусгасан байна.
 
Гурав.  Мэргэжлийн зөвлөлийн  ажлын хөлс
 
3.1. Магадлагаа хийсэн  нэг цагт ажлын хөлс 10000 төгрөг байна.
 
3.2. Магадлагааг бүрэн хийгээгүй буюу буруу хийсэн тохиолдолд магадлагааны ажлын хөлсийг бууруулах буюу олгохгүй байж болно.
 
3.3. Магадлагчийн  ажлын хөлс, хурлын болоод бусад зардлын тооцоог зөвлөлийн нарийн бичгийн дарга төлөвлөн тооцоолж, гомдол гаргасан үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.
 
3.4. Гомдол гаргагчаас зардлын төлбөр хийгдсэний дараа хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу эхэлнэ. 
 
 
 
                                                                        *           *           *

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/78

Улаанбаатар хот

Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг тогтоох тухай

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН