A

A

A

Бүлэг: 1979
Сангийн сайдын 2010 оны 112 тоот 
тушаалын 3 дугаар хавсралт
 
 
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭЧНИЙ ХУВИЙН ТЭМДЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ  ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу үнэлгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, хувийн тэмдэг олгох ба хөрөнгийн үнэлгээчний хувийн тэмдэг нь  дугуй хэлбэртэй байна.
 
1.2.  Хөрөнгийн үнэлгээчний хувийн тэмдэг нь "Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин" гэсэн үг бүхий хүрээний дотор тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчний овог, нэр, гэрчилгээний дугаар, тусгай зөвшөөрлийн хугацааг бичсэн байна. 
 
1.3. Хөрөнгийн үнэлгээчний хувийн тэмдгийн тойргийн диаметр 28 мм байна
 
1.4. Үнэлгээчний тусгай зөвшөөрлийн эрхийг  сунгахад түүний хуучин тэмдгийг хураан устгаж, тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаатай  хувийн  тэмдгийг шинээр олгоно
 

 
Хоёр. Хөрөнгийн үнэлгээчний хувийн тэмдгийг хэрэглэх

 
 
2.1.  Монгол Улсад хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхтэй үнэлгээчин өөрийн дүгнэлт, магадлагаа болон хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай  тайланд гарын үсэг зурж, хувийн тэмдэг дарж баталгаажуулна.
2.1.1. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчнээс өөр иргэн хөрөнгийн үнэлгээчин болон түүнтэй эндүүрч болох өөр цол хэргэм, зэрэг дэв , тэмдэг хэрэглэхийг хориглоно.

2.1.2.

 
Үнэлгээчин аж ахуйн нэгжийн хэлбэрээр үнэлгээний үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд үнэлгээний тайланд аж ахуйн нэгжийн захирлын  гарын үсэг, тамга хэрэглэж болох бөгөөд тэр нь үнэлгээчний гарын үсэг, тэмдгийг орлохгүй.

 
 
                                               
 
 
                                                                        *           *           *