- Нүүр
- Сайдын тушаал
- ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН УРАМШУУЛЛЫГ СУУТГАХ, ТҮҮНИЙГ ХУВААРИЛАХ, ОЛГОХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 104 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН УРАМШУУЛЛЫГ СУУТГАХ, ТҮҮНИЙГ ХУВААРИЛАХ, ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг ундэслэл
1.1. Шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал /цаашид "урамшуулал" гэх/-ыг суутгах, түүнийг хуваарилах, олгоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн буюу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т заасан хэмжээний суутгал хийж, түүнийг:
1.2.1. Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах:
1.2.2. Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхэд тус тус зарцуулна.
1.3. "Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардал" гэдэгт:
1.3.1. шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал;
1.3.2. болзошгүй эрсдлийн зардал;
1.3.3. "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ын 3.1-д заасан зардлыг тус тус хамааруулж ойлгоно.
1.4. "Болзошгүй эрсдлийн зардал" гэдэгт шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд шаардагдах зардлыг хамааруулж ойлгоно.
Хоёр. Урамшууллын хэмжээ
2.1. Шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлсэн буюу дуусгавар болгосон бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг үндэслэн бодитойгоор биелүүлсэн мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувийн урамшууллыг суутгаж аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ.
2.2. Гүйцэтгэлийг нь мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй гүйцэтгэх баримт бичигт /байр, орон сууцнаас албадан нүүлгэх, газар чөлөөлөх гэх мэт/ урамшууллыг төлбөр авагчтай гэрээ байгуулан тохиролцож, уг хэмжээгээр суутгаж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ.
2.3.Хүүхдийн тэтгэлэг, бусдын амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр, торгох болон эд хөрөнгө хураах ялаас урамшуулал суутгахгүй.
Гурав. Урамшууллыг хуваарилах
3.1.Аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь энэ журмын 2.1, 2.2-т зааснаар дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна. Үүнд:
Бодитойгоор биелүүлсэн төлбөрийн үнийн дүн
/сая төгрөгөөр/
|
Суутгах урамшууллын хэмжээ /хувь/
|
Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ
|
Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ
|
|
Шийдвэр гүйцэтгэгчийн бараа үйлчилгээний урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал
|
Болзошгүй эрсдлийн зардал
|
|||
0-1.000.000
|
10
|
5.5
|
3.5
|
1.0
|
1.000.001-5.000.000
|
8.5
|
4
|
3.5
|
1.0
|
5.000.001-10.000.000
|
7.5
|
3
|
3.5
|
1.0
|
10.000.001-25.000.000
|
7.0
|
2.5
|
3.5
|
1.0
|
25.000.001-50.000.000
|
6.5
|
2
|
3.5
|
1.0
|
50.000.001-75.000.000
|
6.0
|
1.5
|
3.5
|
1.0
|
75.000.001-100.000.000
|
5.5
|
1.0
|
3.5
|
1.0
|
100.000.001-250.000.000
|
5.0
|
0.5
|
3.5
|
1.0
|
250.000.001-500.000.000
|
4.5
|
0.3
|
3.5
|
0.7
|
500.000.001 -1.000.000.000
|
4.0
|
0.1
|
3.5
|
0.4
|
1.000.000.001-1.100.000.000
|
3.5
|
0.1
|
3.3
|
0.1
|
1.100.000.001-1.200.000.000
|
3.0
|
0.1
|
2.8
|
0.1
|
1.200.000.001 -1.300.000.000
|
2.0
|
0.1
|
1.8
|
0.1
|
1.300.000.001 -1.400.000.000
|
1.5
|
0.1
|
1.3
|
0.1
|
1.400.000.001-1.500.000.000
|
1.0
|
0.1
|
0.8
|
0.1
|
1.500.000.001 -дээш
|
0.5
|
0.1
|
0.3
|
0.1
|
3.2. Энэ журмын 3.1-д заасан хүснэгтийн "шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ" гэсэн хэсэгт заасан урамшуулал нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнд үл хамаарна.
Дөрөв. Урамшуулал олгох үндэслэл
4.1.Шүүхийн шийдвэрийг бодитойгоор бүрэн биелүүлсний дараа урамшууллыг хуваарилна.
4.2.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр барагдуулах, урамшуулал суутгах гэрээг төлбөр авагчтай бичгээр байгуулах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж батална.
4.3.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1 болон 3.1-д заасны дагуу урамшууллыг суутгана.
4.4.Шийдвэр гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байх хугацаанд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч буюу ахлах гүйцэтгэгч албаны даргын зөвшөөрлөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж болох бөгөөд энэ тохиолдолд бодит гүйцэтгэлийн хувиар тооцон тэдгээрт урамшуулал олгоно.
4.5. Аймаг, нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч албаны даргын, Улсын ерөнхий гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр биечлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тохиолдолд тэдгээрт энэ журамд заасан урамшуулал олгоно.
Тав. Урамшуулал олгох
5.1.Аймаг, нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын болон гэрээний биелэлтэд хяналт тавьж, бичгээр тодорхойлолт гаргах ба албаны дарга тодорхойлолттой танилцаж, урамшуулал олгохоор шийдвэрлэвэл тушаал гаргана.
5.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 4.4, 4.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол урамшуулал авах хүсэлтээ бичгээр гаргах ба албаны дарга эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга урамшуулал олгох тухай тушаал гаргана.
5.3. Энэ журмын 5.1, 5.2-т заасан албан тушаалтан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй явуулсан гэж үзвэл урамшуулал олгохыг хойшлуулж болно.
5.4. Энэ журмын 5.3-д заасан үндэслэлээр урамшууллыг хойшлуулснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тодорхой үр дүн гаргаагүй бол хойшлуулсан урамшууллыг албаны даргын тушаалаар хасаж, албаны дансанд байршуулна.
Зургаа. Урамшууллыг бүртгэх, тайлагнах
6.1. Урамшууллын санхүүгийн тайланг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан бүртгэлийн нэгдсэн бодлого, заавар, аргачлалын дагуу бүртгэж тайлагнана.
6.2. Урамшууллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн тайлан тэнцэлд бүрэн хамруулж тусгах бөгөөд Сангийн сайдын 2008 оны 9 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн гүйцэтгэлийн тайлан боловсруулах аргачилсан заавар", 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төсвийн гүйцэтгэлийн тохируулгын тайлангийн маягт"-ын дагуу тохируулгын тайлан гаргаж, санхүүгийн тайлангийн тодруулгад дэлгэрэнгүй тайлбар, дүгнэлтийг бичнэ.
6.З.Тайлангийн хугацаанд зарцуулагдалгүй үлдсэн урамшууллын мөнгөн хөрөнгийг дараа оны шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардалд дахин хуваарилах замаар энэ журмын 1.3-д заасан зардалд зарцуулна.
Долоо.Бусад
7.1.Хуримтлагдсан урамшууллын мөнгөн хөрөнгийг энэ журамд заасны дагуу зарцуулах бөгөөд зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
7.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон гүйцэтгэх баримт бичгийг хүчингүй болгосон тохиолдолд урьд нь суутгасан урамшууллыг төлбөр авагчид буцаан олгоно.
7.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Болзошгүй эрсдлийн зардалд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дансанд шилжүүлэх ба уг хөрөнгийг энэ журмын 1.4-д заасан зардлыг санхүүжүүлэхэд Сайдын тушаалаар зарцуулна.
-----оо0оо-----
Текст томруулах
A
A
A