A

A

A

Бүлэг: 1979
                                                                                              Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх,
                                                                                                              мэргэжлийн зэрэг  олгох нийтлэг дүрмийн нэгдүгээр хавсралт
Салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгоход тавих шаардлага
Мэргэжил
Горилж буй мэргэшлийн зэрэг
Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтэнд тавигдах шаардлага
Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагааны үе шат
Мэргэжилтний мэргэжлийн зэргийг сунгах,  ахиулах, цуцлах үе шат
Мэргэжилтэн гэдэгт барилгын салбарын  чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж буй инженер, архитектор, эдийн засагч, төсөвчин хамаарна.
Инженер, архитектор, эдийн засагч
  Мэргэшсэн
 
Боловсрол
Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /дипломын, бакалаврын, магистрын, доктор/ боловсрол эзэмшсэн байх
 
1.    Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
2.    Мэргэжлийн болон ур чадварын шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм норматив, стандарт, дүрэм, журам, зааврын мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь 3 жил тутамд  зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.
Зэрэг сунгах үйл явц
Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө зөвлөлд ирүүлнэ.
Мэргэшсэн зэргийн хугацаагаа сунгуулахдаа:
·      Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
·      Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсруулахад заавал оролцсон, хянан  тохиолдуулсан, санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
Ажилласан жил
Дипломын дээд боловсрол эзэмшснээс хойш мэргэжлээрээ  6-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Мэргэшсэн зэргийн хугацаа сунгуулахад биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнах ба 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд сунгана.
Бакалаврын зэрэгтэй бол 5-аас дээш жил мэргэжлээрээ тасралтгүй  үр бүтээлтэй  ажилласан байх
Магистрын зэрэгтэй бол 4-өөс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Салбарын  төрөл  мэргэжлийн инженер, эдийн засагч
Зөвлөх:
 
Боловсрол
 
Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /бакалавр, магистрийн болон доктор/ боловсрол эзэмшсэн байх
1.       Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
2.       Мэргэжлийн болон ур чадварын шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм, стандарт, журам, заавар, зөвлөмжийн талаарх мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно/
3.                         Тайлан, сэдвийн хамгаалалт /илтгэлийн хураангуй /реферат/ бичих, техник технологийн шийдэл, зураг төсөл, төсөвт экспертиз хийж хамгаалан 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
Зөвлөх зэрэгтэй мэргэжилтэн нь 5 жил тутамд зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.
Зэрэг сунгах үйл явц
Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө зөвлөлд ирүүлнэ. Зөвлөх зэргийн хугацаагаа сунгуулахдаа:
·         Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
·         Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
Ажилласан жил
Мэргэшсэн зэрэг авснаас хойш мэргэжлээрээ 6 ба түүнээс дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Бусад шаардлага
- Мэргэжлийн хүрээний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан тохиолдолд Зөвлөх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн мэргэжлийн болон сэдвийн хамгаалалтын шалгалтаас чөлөөлж хугацаагүйгээр зэргийг олгоно.
Зэрэг ахиулах үйл явц
Мэргэшсэн зэргээ зөвлөх зэрэгт ахиулахдаа:
·         Мэргэшсэн зэргээ зөвлөх зэрэгт ахиулах хүсэлт гаргасан бол зэрэг сунгах бүтээлийн тайлан хамгаалалтад орж тэнцсэн байна.
·         Мэргэжлийн болон ур чадварын мэдлэгийг шалгах тестийн шалгалтанд авбал зохих нийт онооны 90 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
·         Тайлан, сэдвийн хамгаалалтад 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
·         Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
 
Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /дипломын, бакалаврын, магистрийн, доктор/ боловсрол эзэмшсэн байх
Мэргэшсэн зэрэг авснаас хойш мэргэжлээрээ 6 ба түүнээс дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Мэргэжлийнхээ чиглэлээр салбарын болон  хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт, удирдан боловсруулсан  хэрэгжүүлсэн/
 
  Мэргэшсэн
 
Боловсрол
Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /дипломын, бакалаврын, магистрын, доктор/ боловсрол эзэмшсэн байх
1.       Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
 
2.       Мэргэжлийн болон ур чадварын шалгалт /Барилга байгууламжийн үнэ бүрдэл, төсвийн норм норматив, дүрэм, журам, зааврын мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь 3 жил тутамд  зэргээ сунгаж баталгаажуулах ба  4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа  заахгүй.
Зэрэг сунгах үйл явц
Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө зөвлөлд ирүүлнэ.
Мэргэшсэн зэргийн хугацаагаа сунгуулахдаа:
·      Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
·      Өөрийн зохиосон төсөвт экспертиз хийлгэж дүгнэлт гаргуулсан байх
·       Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсруулахад заавал оролцсон, хянан  тохиолдуулсан, санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
Ажилласан жил
Дипломын дээд боловсрол эзэмшснээс хойш мэргэжлээрээ  6-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Бакалавр зэрэгтэй бол 5-аас дээш жил мэргэжлээрээ тасралтгүй  үр бүтээлтэй  ажилласан байх
Магистр зэрэгтэй бол 4-өөс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Тэргүүлэх
 
Боловсрол
 
3.       Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
4.       Мэргэжлийн болон ур чадварын шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм, стандарт, журам, заавар, зөвлөмж талаарх мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно/
5.                      Тайлан, сэдвийн хамгаалалт зураг төсөл, төсөвт экспертиз хийж хамгаалан 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
 
Тэргүүлэх зэрэгтэй төсөвчин  нь 5 жил тутамд  зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх  сунгалтаас гэрчилгээнд хугацаа.
 
Зэрэг сунгах үйл явц
Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө зөвлөлд ирүүлнэ. Тэргүүлэх зэргийн хугацаагаа сунгуулахдаа:
·         Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
·         Бусдын зохиосон төсөв шалгаж, экспертизийн дүгнэлт гаргасан байх
·         Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
Ажилласан жил
 
Бусад шаардлага
 
Зэрэг ахиулах үйл явц
·         Мэргэшсэн зэргээ тэргүүлэх зэрэгт ахиулах хүсэлт гаргасан бол зэрэг сунгах бүтээлийн тайлан хамгаалалтанд орж тэнцсэн байна.
·         Мэргэжлийн болон ур чадварын мэдлэгийг шалгах тестийн шалгалтанд авбал зохих нийт онооны 90 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
·         Тайлан, төсөв шалгахад 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
·         Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
 
Архитектор
Мэргэшсэн архитектор
Боловсрол
Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /дипломын, бакалаврын, магистрийн, доктор/ боловсрол эзэмшсэн байх
1.       Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
2.    Мэргэжлийн шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм норматив, стандарт, дүрэм, журам, зааврын мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд ур чадварын шалгалтад орох эрхтэй болно./
3.       Мэргэжлийн ур чадварын шалгалт
/тодорхой сэдвээр, тогтоосон хугацаанд жижиг хэмжээний төсөл боловсруулж хамгаалах ба авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь 3 жил тутамд зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.
Зэрэг сунгах үйл явц
1.Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлнэ.
·      Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
·      Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсруулахад заавал оролцсон, хянан  тохиолдуулсан, санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
 
Ажилласан жил
Дипломын дээд боловсрол эзэмшснээс хойш мэргэжлээрээ  6-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Бакалавр зэрэгтэй бол 5-аас дээш жил мэргэжлээрээ тасралтгүй  үр бүтээлтэй  ажилласан байх
 
Магистр зэрэгтэй бол 4-өөс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Архитектор
Тэргүүлэх архитектор:
 
Боловсрол
Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /бакалаврын, магистрийн, доктор/ боловсрол эзэмшсэн байх
1.      Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
 
2.      Мэргэжлийн шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм, стандарт, журам, заавар, зөвлөмжийн талаарх мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно/
 
3.                     Мэргэжлийн ур чадварын шалгалт /тодорхой сэдвээр, тогтоосон хугацаанд жижиг хэмжээний төсөл боловсруулж хамгаалах ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
 
4.      Тайлан, сэдвийн хамгаалалт  /шалгалтын комиссоос оноосон жижиг хэмжээний зураг төсөлд  экспертиз хийж дүгнэлт гарган 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./
 
Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн нь 5 жил тутамд зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.
Зэрэг сунгах үйл явц
Зэргээ сунгуулах хүсэлтээ зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлнэ.
Тэргүүлэх зэргийн хугацаагаа сунгуулахдаа:
·       Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
·      Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан байх, хянан  тохиолдуулсан байх, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан  байх, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх
 
Ажилласан жил
Мэргэшсэн зэрэг авснаас хойш мэргэжлээрээ 6 ба түүнээс дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
Бусад шаардлага
Мэргэжлийнхээ чиглэлээр салбарын болон нийгмийн хөгжилд үр ашигтай, тодорхой бүтээлтэй ажилласан/ хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт, удирдан боловсруулсан  хэрэгжүүлсэн/
 -  Мэргэшлийн хүрээний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан тохиолдолд тэргүүлэх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн мэргэжлийн болон ур чадварын шалгалтаас чөлөөлж болно
  
Зэрэг ахиулах үйл явц
 
Мэргэшсэн зэргээ тэргүүлэх зэрэгт ахиулах хүсэлт гаргасан бол зэрэг сунгах бүтээлийн тайлан хамгаалалтанд орж 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлж тэнцсэн байна.
·   Тайлан, сэдвийн хамгаалалтад  шалгалтын комиссоос оноосон жижиг хэмжээний зураг төсөлд  экспертиз хийж дүгнэлт гарган 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно.
·  Мэргэжлийн болон ур чадварын шалгалтанд авбал зохих нийт онооны 90 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.