- Нүүр
- Сайдын тушаал
- УСНЫ ТОО БҮРТГЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 2008 оны 269 дугаар
тушаалын 1 хавсралт
УСНЫ ТОО БҮРТГЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүу журмыг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа гадаргын болон газрын доорхи усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, төлөв байдал, ашигласан болон хаягдал усны хэмжээг бүртгэн нэгтгэх, тайлагнах үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
1.2.Усны тоо бүртгэлийн журмын зорилго нь тухайн нутаг дэвсгэрт нөөц нь тогтоогдсон гадаргын болон газрын доорхи усны нөөцийн балансыг хөтлөх, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, түүнийг хомсдох, бохирдохоос сэргийлэх, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хэрэглээний усаар хангах, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүний уршгийг арилгах, аймаг, сум, дүүрэг дундын усны ашиглалт, хамгаалалт, хуваарилалтыг зохицуулах, ус хуримтлуулах талаар авах арга хэмжээг төлөвлөхөд оршино.
1.3.Усны тоо бүртгэлийг аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, Усны хэрэг эрхлэх газар тогтоосон журмын дагуу зохион байгуулж, тайлан мэдээг нэгтгэн гаргана.
1.4.Усны тоо бүртгэл нь улсын усны мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнийг дотор нь: а/ усны эх үүсвэрийн б/ ус ашиглалтын в/ усны сав газрын тоо бүртгэл гэж тус тус ангилна.
1.5.Усны эх үүсвэрийн тоо бүртгэл нь тухайн нутаг дэвсгэрийн гадаргын болон газрын доорхи ус, түүний тоо хэмжээ, чанар, нөөцийн бүртгэл, хайгуул, судалгаа шинжилгээний ажлын тайлан мэдээллээс бүрдэнэ.
1.6.Ус ашиглалтын тоо бүртгэл нь тухайн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлд хэрэглэсэн, үйлдвэрлэлийн технологи, үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байгаа цэвэр ус болон хаягдаж буй бохир усны тоо хэмжээ, найрлагын талаархи мэдээллээс бүрдэнэ.
1.7.Усны сав газрын тоо бүртгэлийг тухайн нуур, гол, мөрний сав газарт багтах аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамруулан хийх бөгөөд энэ журмын 1.5, 1.6-д заасан бүртгэл, тайлан мэдээлэлд үндэслэнэ.
1.8.Усны тоо бүртгэл нь улсын ба анхан шатны гэсэн төрөлтэй байна.
Хоёр. Улсын усны тоо бүртгэл
2.1.Улсын усны тоо бүртгэлийг 4 жил тутам Монгол Улсын хэмжээнд Усны хэрэг эрхлэх газар зохион байгуулж явуулна.
2.2.Улсын усны тоо бүртгэл явуулах комиссийн дарга, бүрэлдэхүүнийг Байгаль Орчны Сайд батална.
2.3.Улсын усны тоо бүртгэл явуулах комиссийн дарга нь салбар комиссийн дарга бүрэлдэхүүнийг томилно.
2.4.Салбар комисс нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гидрогеологич, гидрологич, гидротехникч инженерүүд, орон нутгийн байгаль орчны албадын төлөөлийг багтаасан байна.
2.5.Улсын усны тоо бүртгэл явуулах комисс нь усны тооллогыг батлагдсан маягтыг зааврын дагуу хөтөлж, газар дээр нь очиж биечлэн тоолно.
2.6.Улсын усны тоо бүртгэл явуулах комисс нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.7.Улсын усны тоо бүртгэлийг бүсчилэн явуулна. Тухайлбал:
• Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан
• Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган
• Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв
• Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр
• Хэнтий, Дорнод,Сүхбаатар
• Улаанбаатар хот, 6 дүүрэг
2.8.Улсын усны тоо бүртгэлийг явуулахдаа Монгол Улсын засаг захиргааны нэгжийн ангилал (Ундэсний статистикийн газрын даргын 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/38 тоот тушаалын IV хавсралт)-ын кодолсон хэлбэрээр, уст цэгийг бүртгэх зааврын дагуу нэр төрөл бүрээр нь ялгаж, дугаарлана.
2.9.Улсын усны тоо бүртгэлийн тайланд усыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх хэтийн чиглэлийг тодорхойлсон үзүүлэлтүүдийг тусгана.
Гурав. Усны анхан шатны тоо бүртгэл
3.1. Усны анхан шатны тоо бүртгэлийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба жил бүр тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж явуулна.
3.2. Аймаг нийслэлийн байгаль орчны алба усны анхан шатны тоо бүртгэл явуулсан мэдээ тайланг Усны хэрэг эрхлэх газарт гарган өгч, улсын усны мэдээлийн санд оруулах үүрэг хүлээнэ.
3.3. Усны анхан шатны тоо бүртгэл явуулах ажлын хэсэгт усны чиглэлийн (гидрогеологи, гидротехникч, гидрологи гэх мэт) мэргэжилтнийг оролцуулна.
3.4. Усны анхан шатны тоо бүртгэл явуулахдаа батлагдсан
маягтыг зааврын дагуу хөтөлж, газар дээр нь очиж биечлэн тоолно.
маягтыг зааврын дагуу хөтөлж, газар дээр нь очиж биечлэн тоолно.
3.5. Усыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр усны анхан шатны тоо бүртгэлийн маягтуудыг усны эх үүсвэр тус бүрээр (худаг, гол, усан хангамжийн сүлжэз гэх мэт) хөтөлж, тайлан, мэдээллийг улирал тутам өссөн дүнгээр гаргаж, сүм, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
3.6. Сум, дүүргийн байгаль орчны байцаагч нь ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн усны тоо бүртгэлийн тайлан, мэдээг нэгтгэн дүгнэнэ.
3.7. Усны анхан шатны тоо бүртгэлийн маягтууд нь тухайн ус ашиглагчид хадгалагдаж байх бөгөөд барилга байгууламж, тоног төхөөрөмж нь өөр ашиглагчийн мэдэлд шилжихэд дээрх маягтуудыг хамт хүлээлгэн өгнө.
З.8.Уст цэгийг шинээр гаргасан, сэргээн засварлаж ашигласан болон усны нөөц, чанартай холбогдсон аливаа өөрчлөлтийг усны анхан шатны тоо бүртгэлийн тайлан мэдээнд тулгуурлан Усны хэрэг эрхлэх газар улсын усны мздээллийн санг баяжуулж байна.
Дөрөв. Усны тоо бүртгэлийн тайлан
4.1.Улсын усны тоо бүртгэлийг тухайн жилийн 2,3 дугаар улиралд багтаан явуулж, 4 дүгээр улиралд тайланг гаргана.
4.2.Улсын усны тоо бүртгэлийн тайланг Усны хэрзг эрхлэх газар '.^эгтгэж дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор Байгаль орчны яаманд хүргүүлнэ.
4.3.Усны анхан шатны тоо бүртгэлийг тухайн жилийн 3 дугаар улиралд багтаан явуулж тайланг дор дурьдсанаар гаргана. Үүнд:
а/ ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь усны анхан шатны тоо бүртгэлийг батлагдсан маягтын дагуу хөтөлж тайлан мэдээгээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор гаргаж сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт
б/ сум, дүүргийн Засаг дарга нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсзн мэдээ, тайланг нэгтгэн, үнэн зөв эсэхийг шалган дүгнэж, жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд
в/ аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь сум, дүүргийн усны анхан шатны тоо бүртгэлийн мэдээ, тайланг нэгтгэж, нэгдсэн мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор Усны хэрэг эрхлэх газарт
г/ Усны хэрэг зрхлэх газар нь аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор Байгаль орчны яаманд хүргүүлнэ.
4.4. Ус хэрэглээ хаягдал бохир усны, шугам хоолой усан сан худаг цэвэрлэх байгууламжийн, хаягдал ус цэвэрлэгээ усны бохирдльш ашиглалтын тайланг Монгол улсын Үндэсний статистикийн газраас батлан гаргасан (1996 он, №37) Т-1, Т-2, Т-3 маягтуудын дагуу гаргаж тайлагнана.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх