- Нүүр
- Сайдын тушаал
- УСТ ЦЭГИЙГ БҮРТГЭХ ЗААВАР
Байгаль орчны сайдын 2008 оны 269 дугаар
тушаалын 2 хавсралт
УСТ ЦЭГИЙГ БҮРТГЭХ ЗААВАР
1.Уст цэгийн бүртгэлийг хөтлөхөд усны кадастр, тухайн кадастрыг хөтлөхөд ашигласан анхдагч судалгааны тайланг ашиглана. Түүнчилэн тодорхой хураангуйлалтай гидрогеологийн зураг, түүний каталогийг ашиглана.
2. Уст цэгүүд /гидрогеологийн цооног, худаг, булаг, нуур, гол г.м/-ийн бүртгэлийн дугаарыг дараах байдлаар кодлон дугаарлана. Үүнд:
а/ Аймаг, хот, сум, дүүргийн индексийг Монгол Улсын Засаг Захиргааны Нэгжийн ангилалд зааснаар оруулна.
Тухайлбал: Архангай аймгийн Их тамир сум 01-01, Улаанбаатар хот, Багануур дүүрэг 20-02 г.м
б/ Уст цэгүүдийн төрлийг (цооног, худаг, булаг г.м) уст цэгийн бүртгэлийн маягтын дагуу, тухайн уст цэгийн төрлийг заасан үсгээр тэмдэглэнэ. Тухайлбал А-цооног, Б-худаг, В- булаг г.м
3.Уст цэгийн байршлыг одоогийн сум, орон нутгийн нэрээр зай, зүг чигийг зааж тодорхой бичнэ.
4.Уст цэгийг 1:200000, 1:500000 хураангуйлалтай байр зүйн зурагт буулгаж, уг байр зүйн зургийн хавтгайн хуваар/номенклатур/-ийг нарийвчлан тэмдэглэнэ.
5.Ус агуулагч үе давхрага, цогцолборын тодорхойлолт гэдэгт: ус агуулагч чулуулгийн нэр, геологийн нас, бүтэц, литологийн бүрэлдэхүүн, ширхэг, мөхлөгийг зааж тодорхой бичнэ.
6.Гидрогеологийн цооног, худгийн хийц зохиомж, рашаан, булгийн хашлагын байдлыг тодорхойлон бичнэ.
7. Ердийн ба рашаан усны төрөлд: а/ ердийн ус б/ рашаан ус
8.Булгийн горимд: а/ ширгэдэг б/ ширгэдэггүй
9. Булгийн (рашааны) төрөлд : а/ оргилмол. б/ ундармал (а/ халуун.
б/ хүйтэн) Булаг, рашаан, худаг, цооногийн хэрэглээний чиглэл, зориулалт : а/унд-ахуйн
б/технологийн
в/ бэлчээр усжуулалтын
г/ усалгааны
д/ газар тариалангийн
е/ эмчилгээ сувилгааны
11. Булаг, рашаан, худаг, цооногийн ашиглалтын талаарх мэдээлэл гэдэгт уг рашаан, булаг, худаг, цооногийг тодорхой чиглэлээр ашиглаж байгаа эсэхийг:
а/ ашиглаж байгаа
б/ ашиглаагүй
12. Усны шингэн зүйн/гидравлик/шинж чанарт:
а/ түрлэгтэй б/ түрлэггүй
13. Худгийн бүртгэлд худгийн төрлийг:
а/ өрөмдмөл худаг (ө.х)
б/ богино яндант худаг (б.я.х)
в/ бетонон хашлагатай уурхайн худаг (б.х.у.х)
г/ энгийн уурхайн худаг (э.у.х)
14. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангалтыг бичихдээ тухайн орчин хэрхэн бохирдож буй талаас нь тайлбарлаж бичнэ.
15. Усны физик шинж чанарт өнгө, амт, үнэр, тунгалагшилт зэргийг бичнэ.
16. Цооног, худаг, булгийн усны химийн найрлагын хүснэгтэд тухайн төрлийн уст цэгээс авсан дээж бүрийн үр дүнг бичиж оруулна.
17. Худаг, гидрогеологийн цооногийн хийц зохиомжийг тодорхойлохдоо тэдгээрийн амсраас эхлэн диаметр бүрээр гүнийг бичнэ. Үүнд: диаметрийг мм-ээр, гүнийг м-ээр бичнэ. Түүнчилэн ус өргүүрийн талаархи мэдээллийг дэлгэрэнгүй тусгана
18.Уст цэгийн байршлын мэдээллийн санг байгуулахдаа зургийн сангийн шаардлага хангасан 1:200000 -1:500000 хураангуйлалтай байр зүйн зургийн хавтгай дээр тухайн уст цэгүүдийг тэдгээрийн газар зүйн солбицол /координатаар/-оор буулган, зохих таних тэмдгээр ялгаж, уст цэгийн байршлын зураг зохионо.
Жич: Уст цэгийн бүртгэлийг хөтлөхдөө энэхүү зааврын 7-13 дугаар зүйлд аль тохирох заалтыг сонгож бичих буюу мэдээлэл байхгүй бол мэдээлэлгүй гэж бичнэ.
20. Уст цэгийн байршлын мэдээллийн санг бүрдүүлэхдээ 1:200000 -1:500000 хураангуйлалтай байр зүйн зургийн тухайн хавтгайд хамаарах гидрогеологийн бүх мэдээллийг холбогдох эх материалаас шүүн авч дээрхи зурагт буулгаж дууссаны дараа, дараагийн байр зүйн зургийн хавтгайд шилжин ажиллана.
21. Уст цэгийн байршлын зураг дээрх уст цэг нэг бүрийн таних тэмдгийн дээд талд бүртгэлийн дугаар, ус агуулагч чулуулгийн геологийн насны индексийг, зүүн талд хүртвэрт усны ундаргыг л/с-ээр, хуваарьт усны огтонги түвшний бууралтын хэмжээг метрээр, баруун талд хүртвэрт усны тогтонги түвшинг метрээр, хуваарьт усны эрдэсжилтийг г/л-ээр, доод талд уст цэгийн гүнийг метрээр тус тус илэрхийлэн бичнэ.
----оОо-----
Байгаль орчны сайдын 2006 оны 269 дүгээр тушаалын
4 дүгээр хавсралт
УХЭГ. Ус, усан орчны ашиглалтын бүртгэлийн маягт А-2
(аймаг, нийслэл)
(сум. дүүрэг)
(ус ашиглагчийн нэр)
УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ
(Ус татах , ергөх, түгээх, хадгалах, бохир ус зайлуулах, цэвэршүүлэх барилга байгууламж тоног төхөөрөмж)
Үзүүлэлт
|
Мөрийн дугаар
|
Хэмжих нэгж
|
Гүйцэтгэл
|
|||
А
|
Б
|
1
|
2
|
|||
Эзэмшигч ашиглагчийн нэр
|
01
|
|
|
|||
ХУДАГ
|
Байршил /солбицол/
|
02
|
|
|
||
Зориулалт
|
03
|
|
|
|||
Төрөл
|
04
|
|
|
|||
Гүн
|
05
|
М
|
|
|||
Ундарга
|
06
|
л/с
|
|
|||
Ус өргөх төхөөрөмжийн марк
|
07
|
|
|
|||
Усны хэмжүүрийн заалт
|
08
|
м3
|
|
|||
Эрүүл ахуйн бүсийн хэмжээ
|
09
|
м2
|
|
|||
|
|
Урт
|
10
|
км
|
|
|
Шугам хоолой
|
Материал
|
11
|
|
|
||
|
Диаметр
|
12
|
мм
|
|
||
Усан сан
|
Тоо
|
13
|
ш
|
|
||
Багтаамж
|
14
|
м3
|
|
|||
Хийц материал
|
15
|
|
|
|||
Ус шахах
|
|
Тоо
|
16
|
ш
|
|
|
өртөө
|
Хүчин чадал
|
17
|
м3/цаг
|
|
||
Гадаргын ус
|
татах
|
Толгойн барилгын хүч чадал
|
18
|
м3/цаг
|
|
|
байгууламж
|
Сувгийн урт
|
19
|
км
|
|
||
Бохир
усны цооног
|
Тоо
|
20
|
ш
|
|
||
Багтаамж
|
Нийт
|
21
|
м3
|
|
||
Доторлогоотой
|
22
|
м3
|
|
|||
Ирж байгаа бохир ус
|
Ахуйн
|
Оршин суугчид
|
23
|
М3/ХОНОГ
|
|
|
Байгууллага үйлчилгээний газар
|
24
|
М3/ХОНОГ
|
|
|||
Үйлдвэрийн
|
25
|
м3/хоног
|
|
|||
Бохир ус цэвэрлэх байгууламж
|
Ирж байгаа бохир ус
|
Ахуйн
|
Оршин суугчид
|
26
|
м3/хоног
|
|
Байгууллага үйлчилгээний газар
|
27
|
М3/ХОНОГ
|
|
|||
Үйлдвэрийн
|
28
|
М3/ХОНОГ
|
|
|||
Хүчин чадал
|
Төслийн
|
29
|
м3/хоног
|
|
||
Ашиглалтын
|
30
|
м3/хоног
|
|
|||
Үүнээс
|
Механик
|
31
|
м3/хоног
|
|
||
Биологи
|
32
|
М3/ХОНОГ
|
|
|||
Хими
|
33
|
М3/ХОНОГ
|
|
|||
Бохир усыг дутуу цэвэрлэж байгаа болон цэвэрлэхгүй хаяж байгаа шалтгаан
|
34
|
М3/ХОНОГ
|
|
|||
Цэвэрлэсэн бохир усаа
|
Гадаргын усанд хаях
|
35
|
М3/ХОНОГ
|
|
||
Хөрсөнд хаядаг
|
36
|
М3/ХОНОГ
|
|
|||
Бохир усны шугам хоолой
|
Урт
|
37
|
км
|
|
||
Диаметр
|
38
|
мм
|
|
|||
Бохир ус өргөх өртөө
|
Тоо
|
39
|
ш
|
|
||
Хүчин чадал
|
40
|
м3/цаг
|
|
Бүртгэл хөтөлсөн:
(нэр, албан тушаал, гарын үсэг) ... он... сар ... өдөр
Текст томруулах
A
A
A