- Нүүр
- Сайдын тушаал
- Дүрэм
Эрүүл мэндийн сайдын 2006 оны
135 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
Нэр томъёоны тайлбар
Энэхүү эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд хэрэглэгдсэн зарим нэр томьёог дараахь байдлаар ойлгоно:
"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон харилцааны тухай цогц ойлголтыг;
"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ" гэж эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих ёс зүйн тогтсон журмыг;
"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн горим" гэж эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгч, нийгэмтэй болон өөр хоорондоо харилцахад баримтлах зарчмуудыг;
"Эмнэлгийн мэргэжилтэн" гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.7 заалтын дагуу;
"Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3, 3.1.5 заалтын тодорхойлолтуудыг нэгтгэсэн ойлголтыг;
"Эрүүл мэндийн байгууллага" гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.6 заалтын дагуу;
"Эмнэлгийн яаралтай тусламж" гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.10 заалтын дагуу;
"Биологийн идэвхит бүтээгдэхүүн" гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.21 заалтын дагуу;
"Үйлчлүүлэгч" гэж эрүүл мэндийн тусламж үйлчипгээг авахтай холбоотой харилцаанд оролцогч иргэнийг;
"Үйлчлүүлэгчийн нууц" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн яриа, өвчний түүх, үзлэг, шинжилгээ, өвчний хэтийн байдалд үнэлгээ өгсөн тэмдэглэл зэргээс олж авсан "Хувь хүний нууцын тухай хууль"-ийн 4.1.2; 4.2.2-т заасан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг;
Хөндлөнгийн саадгүй орчин гэж үйлчлүүлэгчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хөндлөнгийн хүн (бусад эмнэлгийн мэргэжилтэн, үйлчүүлэгч) саад болохооргүй өрөө тасалгаа эсвэл зориулалтын хаалтаар тусгаарлагдсан өрөө тасалгаанд тусламж үйлчилгээ үзүүлэхийг.
"Давхар харилцаа" гэж эмч-өвчтөний харилцаанаас гадуур бусад харилцаа тухайлбал өөрийн үйлчлүүлэгчтэй бэлгийн харилцаанд орох; тэднийг өөрийн эрхшээлд оруулах зэргээр хувийн харилцаанд орохыг (ийм харилцаа нь эмнэлгийн мэргэжилтэн-үйлчлүүлэгчийн харилцааны зорилгыг алдагдуулах, үйлчлүүлэгчийн эмзэг байдлыг ашиглах, үйлчлүүлэгчид үзүүлэх эмнэлгийн тусламжийн талаарх бодит шийдвэрийг тодорхойгүй болгох, үүгээрээ үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулж болох талтай тул ёс зүйг ноцтой зөрчиж буй асуудал болно).
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү ес зүйн хэм хэмжээг эмнэлгийн бүх мэргэжилтэн мөрдөх бөгөөд мэргэжлийн онцлогийг тусгасан ёс зүйн өвөрмөц хэм хэмжээг тухайн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн нийгэмлэгүүд нэмэлтээр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулан мөрдүүлнэ.
1.2. Ёс зүйн хэм хэмжээ нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
Хоер. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ
2.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж ажиллана.
2.2. Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна эрүүл мэндийн байдал, бэлгийн сонирхолоор нь үл ялгаварлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлнэ
2.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн эрх ашиг, нэр төрийг дээдлэн хүндэтгэж. хүнлэг энэрэнгүй, шударга хандана.
2.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийнхээ үндсэн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ хуулийн хязгаарлалтын хүрээнд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгална.
2.5.Эмнэлгийн мэргэжилтэн нь мзргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар харилцан мэргэжлийн ур чадвар, харилцааны доголдол гаргах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нзгтнээ сэргийлэн ажиллана.
2.6. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлэн, шаардлагатай үед эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдэнтэй мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, шинжлэх ухааны ололт, нээлтийг ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллана.
2.7. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг холбогдох бодит мэдээллээр хангана.
2.8 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй
2.9. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, түүнд сэтгэл санааны дэм үзүүлэхийг эрмэлзэж ажиллана.
2.10. Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн яаралтай тусламжаас бусад гохиолдопд хэнтэй хамтарч ажиллах, ямар орчин, нөхцөлд тусламж үзүүлэхээ өөрөө шийдэх эрхтэй.
2 11 Эмнэлгийн мэргэжилтэний дагаж мөрдөж буй хууль, тогтоол, дүрэм, журам мь үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцэхгүй тохиолдолд түүнийг өөрчлүүлэх тухай саналаа холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавина.
2.12 Эмнэлгийи мэргэжилтэн нь био анагаахын ёс зүйн талаар олон улс болон өөрийн орны холбогдох байгууллагуудаас баталсан хууль тогтоомж, дүрэм, журам. зөвлөмжүүдийг мөрдөнө.
2.13 Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.
Гурав. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
3.1. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах бөгөөд энэхүү харилцаанд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл байх ёсгүй.
3.2.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь шууд нөлөе үзүүлэхгүй.
3.3.Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ гухайн өвчин эмгэгийн мвн чанар, шалтгаан, оношлогоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэлийн талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой хэллэгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
3.4.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлялүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар өөрт нь үнэн зөв мэдээлэл өгөх үүрэггэй. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг эмч шийднэ.
3.5.Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараахь тохиолдолд шийдвэрийг бичгээр авна:
3.5.1.Тусламж үйлчилгээнээс үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;
3.5.2. Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;
3.5.3. Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт;
3.5.4 Үр хөндөлт хийх (насанд хүрээгүй охидод үр хөндөлт хийх бол эцэг/эхийн зөвшөөрлийг авна);
3.5.5. Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийх (рецепиент ба донороос тус тусад нь зөвшөөрөл авна)
3.6.Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өес бичгээр авна.
3.7. Эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь тохиолдолд үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:
3.7.1. Үйлчлүүлэгч сэтгэцийн хувьд чадамжгүйгээс зөвшөөрөл өгөх боломжгүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий;
3.7.2. Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй;
3.8.Эмнэлгийн мэргэжилтэн нь нэр төрөө хамгаалах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс тусламж үйлчилгээний тодорхой хувилбарыг уйлчлүүлэгчид тулгаж болохгүй ба өөрийн болон байгууллагын чадавхийг бодитой үнэлэн, сонголт хийх боломжтой бусад хувилбаруудын талаар үймчлүүлэгчид зөвлөгөө өгөх, санал болгох үүрэгтэй.
3.9. Эмнэлгийн мэргэжилтний үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ нь түүний биеийн байдлыг сайжруулахад чиглэсэн оновчтой, аливаа нэмэлт, зовиур шаналгаа үүсгэхгүй байвал зохино.
3.10.Эмнэлгийн мзргэжилтэн нь үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх. асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн шаардсан тусламж үилчилгээг нотолгоо, үндэслэлгүй гэж үзвэл татгалзаж болно.
3.11.Эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн нөхцөлд заавал хийгдэх шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэх нь ёс зүйд үл нийцнэ.
3.12 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн дэргэд биеэ авч явах соёлыг эзэмшсэн байвал зохино. Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний биеэ авч явах соёлын талаар журам гарган, мөрдүүлнэ.
3.13 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг Хувь хүний нууцын тухай хууль"-ийн 6-р зүйлд зааснаас бусад тохиолдолд түүнийг амьд сэрүүн байх хугацаанд төдийгүй нас барсных нь дараа ч чандлан хадгална.
3.14. Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх болон үйлчүүлэгчийн нууцтай холбоотой бусад бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу бусдад ашиглуулахаар хувилан өгч болохгүй.
3.15. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил, албан тушаалын давуу талаа ашиглан еөрийн үйлчлүүлэгч, түүний хууль ёсны телөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч), найз нөхөдтэй мэргэжлийн харилцаанаас гадуур харилцаа (давхар харилцаа)-нд орж үл болно.
3.16. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг бүрэн гүйцэд, нягт нямбай үзэж оношлох ба эмнэлгийн холбогдох бичиг баримтыг цаг тухайд нь үнэн зөв хетлех үүрэгтэй- Бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас сольж үл болно.
3.17. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.
3.18.Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэн, түүний мэргэжил нэгт нөхдөд хүндэтгэлгүй хандах, ёс бусаар харилцах зэрэг шалтгааны улмаас мэргэжлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдал үүсвэл эмнэлгийн мэргэжилтэн түүнд тусламж, үйлчилгээ үргэлжлүүлэн үзүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн таггалзах болсон үндэслэлээ үйлчлүүлэгчид хэлж, өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэх бөгөөд дараагийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа ургэлжлүүлнэ. Эмнэлгийн мэргэжилтэн нь хариуцлагаас зайлсхийх зорилгоор ийм үйлдэл хийж болохгүй.
3.19. Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэн түүнийг зорчигдехеес сэргийлж, үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаах болон шинжлэх ухааны туршилтанд хамруулж үл болно.
3.20. Эмнэлгийн мэргэжилтний хувьд шинжлэх ухааны үндэслэлгүй эмчилгээ хийх, түүнийг дэмжин оролцох нь ёс зүйд үл нийцнэ.
3.21 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчээс шан харамж, албан бус төлбөр
авч болохгүй.
Дөрөв. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
1.1. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.
1.2. Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна эрүүл мэндийн байдал, бэлгийн сонирхолоор нь мэргэжил нэгтнээ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга харилцана.
1.3.Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгтэн болон эрүүл мэндийн бусад ажилтнуудыг харилцааны доголдол, ёс зүйгүй үйлдлээс сэргийлж, алдаа дутагдлыг нь шударгаар илчлэн, засаж залруулахад идэвхитэй оролцоно.
1.4.Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөдтэйгөө чөлөөт, шударгаар өрсөлдөхийг эрхэмлэнэ.
1.5.Эмнэлгийн мэргэжилтнүүд еөрсдийн мэдлэг, чадвар, туршлагаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ харамгүй хуваалцаж, харилцан бие биенээ сургах, хөгжүүлэх үүрэгтэй.
1.6.Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн байгууллага, эмнэлгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн хэлэлцэх нь ёс зүйд үл нийцнэ.
1.7.Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ еөрийн санаачлагаар буюу үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч эцэг. эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хүсэлтээр бусад эмчийн зөвлөгөө, тусламжийг авч болно.
1.8.Хэвтэн эмчлүүлэгчдэд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой зааварчилга өгөх нь ёс зүйд үл нийцнэ.
1.9.Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг үйлчлүүлэгчийг гардан хариуцаж буй эмнэлгийн мэргэжилтэн
гаргана. Эмч нарын зөвлөгөөн хийсэн тохиолдолд зөвлөгөөний шийдвэрийг дагана.
гаргана. Эмч нарын зөвлөгөөн хийсэн тохиолдолд зөвлөгөөний шийдвэрийг дагана.
1.10.Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтнүүдэд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:
хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:
1) өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн
2) зөвлөх мэргэжилтэн
3) тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд
оролцож буй эмнэлгийн бусад мэргэжилтнүүд
оролцож буй эмнэлгийн бусад мэргэжилтнүүд
4) хуулиар олгогдсон эрх бүхий бусад хүмүүс
4.12.Яаралтай тусламж шаардагдсан үед үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлеөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нэгэн зэрэг хэд хэдэн эмч дуудаж, ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй бол түрүүлж ирсэн эмч дараагийн мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.
4.13.Сувилагч нь эмчийн заавраар сувилахуйн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хэдий ч анагаах ухаан, сувилахуйн стандартаас гажсан үйлчилгээ, үйлдлийг түүний зааврын дагуу гүйцэтгэх ёсгүй бөгөөд хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд харъяалах албан тушаалтанд мэдээлнэ.
Удирдах ажилтан
4.14.Удирдах ажилтан нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс өөр ажил эрхлэх болсноор эмнэлгийн мэргэжилтний хувьд хүлээх ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй.
4.15.Удирдах ажилтан нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг оролцохыг дэмжих ёсгүй.
4.16.Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардах ёсгүй.
4.17.Удирдах ажилтан нь мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг дангаараа шийдвэрлэхгүй.
4.18.Удирдах ажилтан нь хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллана.
ТАВ. Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим
5.1.Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжууд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, өрх бүл, иргэдтэй хамтран ажиллана.
5.2.Эмнэлгийн мэргэжилтэн нь өмчийн ямар ч хэлбэрийн байгууллагад ажиллаж байгаагаас үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхолоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг илүүд үзнэ.
5.3.Эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг /хэлбэр үл хамааран/ зориулалтаар нь
ашиглахыг эрхэмлэнэ.
ашиглахыг эрхэмлэнэ.
5.4.Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хүнлэг энэрэнгүй хандан, тэднийг тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах,
доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг эсэргүүцэх ба өөрөө оролцох ёсгүй. Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, харин батлагдсан оношийг үндэслэн стандартын дагуу
эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг эсэргүүцэх ба өөрөө оролцох ёсгүй. Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, харин батлагдсан оношийг үндэслэн стандартын дагуу
эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
5.5.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний эд эрхтнийг авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл ажиллагаа хийх,
оролцох, энэ талаар зааварчилга өгех ёсгүй.
оролцох, энэ талаар зааварчилга өгех ёсгүй.
5.6.Эмнэлгийн мэргэжилтэн нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт, телефон утас бусад дам харилцааны хэлбэрээр дамжуулан нийтэд зөвлөгөө өгч буй тохиолдолд эмчилгээ оношлогооны аргыг шууд
зааварчлахгүй. Харин тухайн өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.
зааварчлахгүй. Харин тухайн өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.
ЗУРГАА. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн өвөрмөц асуудлууд
Сурталчилгаа
6.1.Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн үйл ажиллагааг сурталчилж болно. Сурталчилгаа нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил эзэмшсэн
сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба эмнэлгийн нэр томьёо хэрэглэхгүйгээр энгийн,
ойлгомжтой үг хэллэг ашиглана. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулж болохгүй.
сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба эмнэлгийн нэр томьёо хэрэглэхгүйгээр энгийн,
ойлгомжтой үг хэллэг ашиглана. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулж болохгүй.
6.2.Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэх, зарж борлуулах, түгээх есгүй.
6.3.Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний болон оношлогоо, эмчилгээний бусад аргатай холбоотой ташаа, бүрэн бус, ойлгомжгүй, хууль, тоггоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, удирдамжаас гажсан мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой.
6.4.Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хзрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний борлуулалтын ашиг, үйлчилгээний төлбөрөөс хувь хүртэх зорилгоор тухайн бүтээгдэхүүн ба үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлах нь ёс зүйд үл нийцэнэ.
6.5.Үйлчлүүлэгчийг өөрийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулах нь зохисгүй.
Тодорхойлолт гаргах, бичиг баримтад гарын үсэг зурах
6.6.Эмнэлгийн мэргэжилтэн нь бусдын хүсэлтээр ямар нэг тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах ёсгүй.
Эмнэлгийн нөөцийг хуваарилах
6.7.Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзуүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтална.
6.8.Шаардлагатай тохиолдолд нөхцап байдалд бодит үнэлгээ өгч, тогтсон журмын дагуу тусгай шалгууруудыг баримтлах ба шийдвэрийг эмчлэгч эмч бие даан гаргахгүй. Журам, шалгуурыг байгууллага бүр тогтооно.
Эмнэлгиин мэргэжилтэн ба хувийн эмнэлэг
6.9.Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад эмнэлгийн мэргэжилтэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах нь ёс зүйд үл нийцнэ.
6.10.Хэрвээ зайлшгүй шаардлагаар өерийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үилчлүүлэгчийг илгээвэл хувь хүртдэг тухайгаа үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил терлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгөх нь ёс зүйд нийцнэ.
Амьдралын төгсгөлд үзүүлэх тусламж, үйлчилгээ
6.11.Үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээ цаошид үр дүнгүй нь илэрхий тохиолдолд түүний биеийн байдлыг хөнгөвчлөх зорилгоор өвдөлт, зовиур шаналгааг багасган, амар тайван баидлыг хангахад эмчилгээ, үйлчилгээг чиглүүлж болно.
Үилчлүүлэгчийн эрүүл мэндийн бапдал эрс муудсан болон нас барсан
талаар мэдээлэх
6.12.Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ талаар түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зевхөн эмч хүлээнэ.
Эмч солих
6.13.Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг сольж болохгүй.
Хүчирхийлэл
6.14.Эмнэлгийн мэргэжилтэн нь өөрийн үйлчлүүлэгчид хүчирхийллийн (бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны г.м) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, таслан зогсоох, давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана. Хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий хүмүүстэй ажилпадат эмнэлгийн мэргэжилтнүүд хүчирхийллийг илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах талаар мэдлэгтэй байвал зохино.
ДОЛОО. Ёс зүйн хэм хэмжээг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага
7.1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Ес зүйн хорооноос хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжуудад зааснаар зохицуулна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A