- Нүүр
- Сайдын тушаал
- “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-г нөхөх заавар /Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр
тушаалын 3 дугаар хавсралт
"Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан"-г нөхөх заавар
НЭГ: Нийтлэг зүйл
1. Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан нь :
· Тайлант үеийн татварын зардлыг тооцох (Байнгын зөрүү)
· Татвар ногдуулах орлогыг тодорхойлох
· Тайлант үеийн төлбөл зохих татварыг тооцох
· Тайлант үеийн хойшлогдсон татварын хөрөнгө/өглөгийн дүнг тодорхойлох зорилготой.
2. Энэхүү тайлан татварын тооцоолол бүхий хавсралт хүснэгтээр баталгаажсан байна.
3."Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан"-д аж ахуйн нэгж, байгууллагын дарга, ерөнхий (ахлах) нягтлан бодогч эсвэл татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, харьяа татварын албандаа тушаана.
ХОЁР. Татвар ногдуулах орлого, төлбөл зохих татварыг тодорхойлох
1. Санхүүгийн тайлангийн татвар төлөхийн өмнөх ашиг гэсэн үзүүлэлтэд тухайн тайлант хугацааны "орлого үр дүнгийн тайлан"-ийн татварын өмнөх ашгийн дүнг бичнэ.
2. Тайлангийн А хэсэг нь Байнгийн зөрүүг зохицуулна.
3. Нэмэгдүүлэх утга гэсэн хэсэгт татварын зорилгоор татвар ногдуулах орлогод хамаарах зүйлүүд байх бөгөөд санхүүгийн тайлангийн зорилгоор татварын өмнөх ашгийг бууруулсан зүйлүүд бичигдэнэ.
4. Бууруулах утга гэдэгт татварын зорилгоор татвар ногдуулах орлогод хамаарахгүй зүйлүүд байх бөгөөд санхүүгийн тайлангийн зорилгоор татварын өмнөх ашгийг нэмэгдүүлсэн зүйлүүд бичигдэнэ.
5. Б мөрний Байнгын зөрүүгээр зохицуулагдсан дүн гэдэг нь Санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүн дээр байнгын зөрүүгийн нэмэгдүүлэх баганын дүн (A1)-г нэмж, бууруулах баганын дүн (A2)-г хассан дүн байна.
6. Б1 мөрний татварын зардал нь Байнгын зөрүүгээр зохицуулагдсан дүнгээс зохих татварын хувь хэмжээгээр тооцсон дүн байна.
7. Б3 мөрөн дэх тайлант үеийн татварын зардал нь Б1+Б2 -ийн нийлбэр байна. Зохицуулагдсан татварын зардлын дүн дээр "Суутганаар төлөгдсөн татварын зардлыг" нэмж татварын зардлын нийт дүнг гаргана. Энэ дүн нь аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн Орлого үр дүнгийн тайлан дахь орлогын албан татварын зардал гэсэн мөрөнд бичигдэнэ.
8. Тайлангийн В хэсэг нь Түр зөрүүг зохицуулна.
9. Нэмэгдүүлэх утгад санхүүгийн бүртгэлийн зорилгоор татварын өмнөх ашгийг бууруулсан боловч татвар ногдуулах орлогыг тооцоход бууруулах нөлөөлөл үзүүлэхгүй, ирээдүйн татварын өглөг, зардалд нөлөө үзүүлэх зүйлүүдийг бичнэ. Санхүүгийн тайлангийн зорилгоор тооцсон элэгдлийн зардлыг нэмэгдүүлэх утгад бичнэ.
10. Бууруулах утгад санхүүгийн бүртгэлийн зорилгоор татварын өмнөх ашгийг нэмэгдүүлсэн боловч татвар ногдуулах орлогыг тооцоход нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй, ирээдүйн татварын өглөг, зардалд нөлөө үзүүлэх зүйлүүдийг бичнэ. Татварын зорилгоор тооцсон элэгдлийн зардлын дүнг бичнэ.
11. Тайлангийн 5-д нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүн (Б + В3– В4) байна. "Орлогын албан татварын өглөг/Кт" гэсэн баганад татвар ногдуулах орлогоос ААНОАТ-ын хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон дүнг бичнэ.
12. Тайлангийн 5.1-д сайн дурын даатгалын хураамж төлсөн тохиолдолд түүнийг хязгаарлалтаас давсан эсэхийг тодорхойлно. Хязгаарлалтаас давсан хэсэг нь татвар ногдуулах орлогыг нэмэгдүүлнэ.
13. Тайлангийн 5.2-д өмнөх тайлангийн алдагдлаас шилжүүлэгдэх дүнг бичиж татвар ногдуулах орлогыг бууруулна.
14. Тайлангийн 6-д татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлж бичих бөгөөд түүнээс нийтлэг хувь хэмжээгээр татварын өглөгийг тооцож "Орлогын албан татварын өглөг Кт" гэсэн баганад бичнэ.
15. Тайлангийн 8-д татварын хөнгөлөлт эдлэх бол түүнийгээ ААНОАТ-ын хуулийн аль заалтын дагуу гэдгээ бичнэ. Хөнгөлөлт эдлэх татварын дүнг "Орлогын албан татварын өглөг Кт" гэсэн баганад бичиж татварын өглөгийг бууруулна.
16. Тайлангийн 9-д тусгайлсан хувь хэмжээгээр татвар төлөгч нь өөрөө татвараа ногдуулах орлогоо бичих буюу хувь хэмжээгээр нь бодож Орлогын албан татварын өглөгийг тооцож уг баганад бичнэ. Тухайлбал: төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого.
17. Тайлангийн 10-д Татвар ногдуулах орлогын нийт дүн нь тайлангийн 6 + 9 байна. "Орлогын албан татварын өглөгийн Кт"-ын нийт дүн нь 7 –8+9 байна. Энэ дүн нь ААНОАТ-ын тайлангийн нийт төлбөл зохих татварын дүнтэй тохирно.
ГУРАВ. Суутган тооцоололтоор татвар нь суутгагдсан
орлого, татварын зардал
1 Бусдаас шилжигдэж ирж буй орлогоос татварыг нь орлого шилжүүлж буй байгууллага нь суутган авч төлөгдсөн орлоготой холбоотой мэдээллийг Хүснэгт 1-д тайлагнана.
2 Хуулийн дагуу ямар орлогыг бусдаас авч буйгаа орлогын төрлөөр нь хаанаас авснаа бичихийн зэрэгцээ түүний дүн, суутгасан татварыг тооцон бичиж харуулна. Энэхүү татвар нь тухайн байгууллагын татварын зардлын хэсэг болох тул энэхүү тайлангийн 2.4-р үзүүлэлт болон Б2-р мөрийн дүнгүүдтэй тохирч байх ёстой.
3 Хүлээн авсан орлого баганад тухайн байгууллагын харилцах эсвэл кассад орлогоор орж ирсэн дүнг бичнэ.
Хүснэгт 1
№
|
Орлогын төрөл
(Хуулийн заалтыг бичнэ)
|
Хаанаас
|
Орлогын дүн
|
Хувь хэмжээ
|
Татварын зардлын дүн
|
Хүлээн авсан орлого
|
1
|
ногдол ашгийн орлого
|
|
|
10%
|
|
|
2
|
эрхийн шимтгэлийн орлого
|
|
|
10%
|
|
|
3
|
эрх борлуулсны орлого
|
|
|
30%
|
|
|
4
|
үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого
|
|
|
2%
|
|
|
|
Бусад
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
ДӨРӨВ. Хойшлогдсон татварын тооцоо - Түр зөрүү
1. Тайлангийн 11, 12-р мөр нь Тайлант хугацаанд үүссэн хойшлогдсон татварын дүн нь доорх Хүснэгт 2-ын татварын нөлөө баганын дүнтэй тэнцүү байна. Энэ дүн нь тайлант хугацааны түр зөрүүгээс үүсэх хойшлогдсон татварын хөрөнгө, өглөгийн нэмэгдүүлэх утга болно.
2. Хүснэгт 2-ын үзүүлэлт хэсэгт түр зөрүү үүсгэж буй хөрөнгө, өр төлбөрийн утгын агуулгыг бичнэ.
3. Дансны дүн гэдэгт орлогын албан татварын тухайн тайлант үеийн түр зөрүү үүсгэж буй хөрөнгө, өр төлбөрийн эцсийн үлдэгдэл байна. Харин үндсэн хөрөнгийн хувьд үлдэгдэл өртөг байна.
4. Татварын суурь гэдэгт татварын зорилгоор тухайн тайлант үед түр зөрүү үүсгэж буй хөрөнгө, өр төлбөрийн эцсийн үлдэгдэл байна.
5. Түр зөрүү = Дансны үнэ – Татварын суурь
6. Татварын нөлөө нь түр зөрүүг хувь хэмжээгээр үржүүлсэн дүн байна.
7. Түр зөрүү нь нэмэх (хасах) утгаар илэрхийлэгдвэл энэ нь хойшлогдсон татварын өглөг (хойшлогдсон татварын хөрөнгө) баганад бичигдэнэ.
Хүснэгт 2
Үзүүлэлт
|
Дансны дүн
|
Татварын суурь
|
Түр зөрүү
|
Татварын нөлөө
|
|
Хойшлогдсон татварын өглөг
|
Хойшлогдсон татварын хөрөнгө
|
||||
1. Үндсэн хөрөнгө
|
|
|
|
|
|
2. Гадаад валютын ханшийн зөрүү
|
|
|
|
|
|
3. Бараа материалын үнийн бууралтын алдагдал
|
|
|
|
|
|
4.
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
ТАВ. Хойшлогдсон татварын дансдын хөдөлгөөн
1. Хойшлогдсон татварын хөрөнгө, өглөгийн дансдын хөдөлгөөний мэдээллийг Хүснэгт 3-аар тайлагнана. Энэ хүснэгтийн эхний, эцсийн үлдэгдэл нь балансад хөрөнгө, өр төлбөр хэсэгт бүртгэгдсэн хойшлогдсон татварын хөрөнгө, хойшлогдсон татварын өглөгийн дүнтэй тэнцүү байна.
2. Үзүүлэлт баганад түр зөрүү үүсгэж буй дансуудын нэрийг бичнэ.
3. Эхний үлдэгдэл баганад өмнөх тайлангийн эцсийн үлдэгдлийг бичнэ.
4. Нэмэгдэх гэсэн баганад тухайн тайлант үед үүссэн түр зөрүүгээс үүсч байгаа татварын нөлөөлөл бичигдэхийн зэрэгцээ татвар ногдох түр зөрүүний буцаан бичилтийг тайлагнана.
5. Хасагдах гэсэн баганад тухайн тайлант үед үүссэн түр зөрүүгээс үүсч байгаа татварын нөлөөлөл бичигдэхийн зэрэгцээ хасагдах түр зөрүүний буцаан бичилтийг тайлагнана.
6. Дансдын эцсийн үлдэгдлийг гаргаж, балансын аль хэсэгт тусахыг нь ангилан харуулна.
7. Нэмэгдэх, хасагдах баганын дүн нь тайлант хугацааны бүртгэлд тусах дүн байх бөгөөд тайлант хугацаанд үүссэн, буцаан бичилт хийгдсэн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
Хүснэгт 3
|
Үзүүлэлт
|
Эхний үлдэгдэл
|
Өөрчлөлт
|
Эцсийн үлдэгдэл
|
Ангилал (хөрөнгө, өр төлбөр)
|
|
Нэмэгдэх
|
Хасагдах
|
|||||
1
|
Үндсэн хөрөнгө
|
|
|
|
|
|
2
|
Гадаад валютаар илэрхийлэгдсэн өглөг (ханшийн зөрүү)
|
|
|
|
|
|
3
|
Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага (ханшийн зөрүү)
|
|
|
|
|
|
4
|
Бараа материал
(Бараа материалын үнийн бууралтын алдагдал)
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A