A

A

A

Бүлэг: 1979
Сангийн сайдын 2010 оны 48 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОН ЗАРЦУУЛАЛТЫН ЭРХИЙН ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар төсвийн эрх захирагчдад төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр. Журмын нэр, томъёо
Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
            2.1."Төрийн  сан"  гэж Сангийн  яамны  Төрийн  сангийн  газар /Төв Төрийн  сан/,  аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /орон нутгийн терийн сан/, сумын төрийн сангийн төлөөлөгчийг;
            2.2."Төсвийн  төвлөрүүлэн   захирагч"   гэж  төсвийн   ерөнхийлөн   захирагчаас   хуваарилсан төсвийг төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
            2.3."Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн систем" гэж төрийн сангийн нэгдсэн дансны төлбөр, тооцоог гүйцэтгэх, эрх олгох, төсвийн    гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэхэд  ашиглагдаж буй  санхүүгийн   програм  хангамж,  /цаашид  систем   гэж нэрлэх/-ийг;
            2.4."Бүртгэлийн данс" гэж төсөв зарцуулах эрхийн хүрээнд орлого, зарлагын гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар бүртгэх дансыг;
            2.5.'Төсвийн   хуваарь"  гэж  тухайн   жилийн   төсвийг   батлагдсан   хууль   болон Төсвийн ерөнхийлөн  захирагчийн  байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх    гэрээнд  үндэслэн хуваариласан төсвийн орлого, зарлагын сар, улирлын батлагдсан хэмжээг;
            2.6."Санхүүжилтийн эрх" гэж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, батлагдсан төсвийн хүрээнд төсвөөс авах санхүүжилтийн дээд хязгаарыг;
            2.7."Зарцуулалтын эрх" гэж батлагдсан төсвийн хүрээнд төсөвт байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг;                                                                                     ..
            2.8. "Төсвийн байгууллагын урсгал өглөг" гэж тухайн байгууллагын батлагдсан төсвийн хуваарилалт, үйл ажиллагааны онцлог, ажил, үйлчилгээний төлбөр хийх хугацаанаас шалтгаалан 60 хоног дотор төлөгдөх боломжит төлбөрийн үлдэгдэл;
            2.9."Төсвийн   байгууллагын   хугацаа   хэтэрсэн   буюу   хуримтлагдсан   өр"   гэж   төлөгдөх хугацаанаас хойш 61 хоногоос дээш хугацаагаар төлөгдөөгүй, эх үүсвэргүй төлбөрийн үлдэгдэл;
Гурав. Зарцуулалтын эрхийг олгоход баримтлах зарчим
           3.1.Төрийн сангаас төсвийн байгууллагад олгох санхүүжилт болон зарцуулалтын эрх нь тухайн байгууллагын батлагдсан төсвийн сар, улирлын хуваариас хэтрэхгүй байна.
           3.2.Цалин хелс болон нэмэгдэл урамшил, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж болон  бүтцийн өөрчлөлтөөр   чөлөөлөгдсөн   албан   тушаалтанд олгох  тэтгэмжийн зардлуудад  ямар  нэгэн  зохицуулалт хийхгүй,  зөвхөн  батлагдсан  төсвийн  хуваарийг баримтлана.
3.3.Төрийн сан нь төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан төсвийн санхүүжилтийн эрхийг дараах дарааллыг баримталж, шат дараатайгаар олгож болно.Үүнд:
Цалин, хөлс болон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл;
Нийгмийн халамжийн болон тэтгэвэр, тэтгэмжийн зардал
Байгуулагын ашиглалтын тогтмол зардал
Бусад үйл ажиллагаа, арга хэмжээний зардал.
Хөрөнгө оруулалтын санхүүжилт
Дөрөв. Төсвийн санхүүжилтийн эрх нээх
4.1.Сангийн сайдын батлагдсан төсвийн хуваарийг үндэслэн төв төрийн сан улсын төсвийн байгууллагын сар, улирлын санхүүжилтийн   эрхийн тооцоог хийж, тайлант үеийн эхэнд ЗЭБ-1 маягтын дагуу баталгаажуулан олгоно.
            4.2.Орон  нутаг дахь улсын  болон орон  нутгийн төсвийн байгууллагын санхүүжилтийн эрхийг тухайн шатны Засаг даргын баталсан төсвийн хуваарийг үндэслэн орон нутгийн төрийн сан сар, улирлын санхүүжилтийн   эрхийн тооцоог хийж, тайлант үеийн эхэнд ЗЭБ-1 маягтын дагуу баталгаажуулан олгоно.
            4.3.ЗЭБ-1 маягтанд Төв төрийн сангийн хувьд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
нэгдүгээр, Төрийн сангийн газрын дарга 2-р гарын үсгийг, орон нутгийн төрийн санд
орон нутгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, сумын төрийн сангийн төлөөлөгч
нэгдүгээр,  орон   нутгийн  төсвийн  ерөнхий   нягтлан  бодогч   2-р   гарын  үсгийг  зурж
санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулна.
            4.4.Баталгаажуулсан   ЗЭБ-1 маягтыг  үндэслэн Төрийн   сангийн   газарт  төрийн сангийн мэргэжилтэн, орон нутагт төсвийн ерөнхий нягтлан бодогч төсвийн санхүүжилтийн эрхийг төсвийн байгууллагьш бүртгэлийн дансанд тус тус хуваарилна.
            4.5.Төрийн  сан  нь  төсөвт  байгууллагын  хэвийн  ажиллагааны  бус  зардал  болон  бусад хөтөлбер,   төвлөрсөн,   арга   хэмжээний   зардлын   санхүүжилтийн   эрхийг   холбогдох санхүүгийн баримт нотолгоо, түүнийг санхүүжүүлэх зардлын тооцоо судалгааг үндэслэн батлагдсан төсвийн хуваарьт багтаан шат дараатайгаар эрхийг нээнэ.
            4.6.Төрийн сан улсын болон орон нутгийн төсвийн байгуулллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг олгохдоо Хавсралт 2-т заасан хуваарийг мөрдөнө.
            4.7.Орон нутгийн төрийн сан улсын төсвийн байгууллагад олгосон санхүүжилтийн эрхийн тооцоог улирал бүр ЗЭБ-6 маягтаар хийж, дараа улирлын эхний сарын 5-ны Дотор Төв төрийн санд хүргүүлнэ. Төв төрийн сан нь тооцоог хянаж баталгаажуулна.
Тав. Төсвийн зарцуулалтын эрх олгох
            5.1.Төрийн сан улсын төсвийн байгууллагын зарцуулалтын эрхийг батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн зарлагын бүлэг болон эдийн засгийн ангиллаар олгон сарын эхэнд системд оруулна.
            5.2.Төрийн  сангаас  олгосон  зарцуулалтын  эрх тухайн  төсвийн  жилийн  туршид  хүчин төгөлдөр байна.
            5.3.Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангиллаар зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр, төлбөр үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зарцуулна.
            5.4.Төсвийн   байгууллага   хөтөлбөр,   арга   хэмжээг   бүрэн   санхүүжүүлэхэд   бараа,   ажил үйлчилгээний үнэ тарифийн өсөлт, хөтөлбөрийн шалгуур тоо хэмжээний бодит есөлтөөс шалтгаалан үйл ажиллагааны батлагдсан төсөв хүрэлцэхгүй тохиолдолд зарлагын бүлэг хооронд гүйлгэн зохицуулах саналыг, тооцоо судалгааны хамт харъяа төрийн санд ирүүлнэ.
            5.5.Сумын төрийн сангийн төлөөлөгч зардлын бүлэг хооронд зохицуулалт хийх эрхгүй бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн төрийн сан нь сумын төрийн сангийн төлөөлөгч болон төсвийн  байгууллагаас  ирүүлсэн саналыг судлан үзээд зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай   гэж   үзвэл   зөвшөөрөгдсөн   зардлын   бүлэг  хооронд  5,0  сая  хүртэлх зохицуулалтыг хийж, ЗЭБ-5 маягтаар бүртгэн баталгаажуулна.
            5.6.Энэ журмын 5.5 дах заалтаар зохицуулагдах боломжгүй улсын төсвийн байгууллагуудын саналуудыг орон нутгийн терийн сан нэгтгэн, зохицуулалтын саналаа Сангийн яаманд албан бичгээр ирүүлнэ.
            5.7.Төв төрийн сан нь орон нутгийн төрийн сан болон шууд харилцагч улсын төсвийн байгууллагуудаас    ирүүлсэн    20,0    сая    төгрөг    хүртэлх    зохицуулалтын саналыг байгууллагын албан хүсэлт, тооцоог судлан зохицуулалт хийх шаардлагатай гэж үзвэл зардлын бүлэг хооронд зохицуулалтыг хийж, ЗЭБ-5 маягтаар бүртгэн баталгаажуулна.
            5.8.Төсвийн  бодлогын  газар  нь  орон  нутгийн  төрийн  сан  болон төсвийн  ерөнхийлөн захирагчдаас   ирүүлсэн  20,0   сая  төгрөгөөс   дээшхи  зохицуулалтын  саналыг  судлан хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ.
            5.9.Төсвийн ерөнхийлөн захирагч нь хагас жил тутам төсвийн байгууллагуудын хугацаа хэтэрсэн өрийг зардлын зүйл бүрээр гарган, өөрийн төсвийн багцын хүрээнд өрийг барагдуулах саналаа Сангийн сайдад ирүүлж болно.
            5.10.Төсвийн ерөнхийлөн захирагчдын ирүүлсэн саналыг Төсвийн бодлогын газар судлан үзэж төсвийн зохицуулалт хийх боломжтой гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан   төсвийн   хуваарьт   өөрчлөлт   оруулах   саналыг   Сангийн   сайдад   тавьж шийдвэрлүүлнэ.
Зургаа. Төвлөрүүлэн захирагчийн зарцуулалтын эрх
 
          6.1.Төвлөрүүлэн захирагч нь харъяа төсвийн байгууллага тус бүрийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг ЗЭБ-3, ЗЭБ-4 маягтын дагуу бэлтгэж сард 1-2 удаа Төрийн санд хүргүүлнэ.
          6.2.Төрийн сан нь төвлөрүүлэн захирагчдаас ирүүлсэн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн хүсэлтийг хянаж,  ажлын 2  хоногт багтаан  харъяа төсвийн  байгууллагуудад санхүүжилтийн эрхийг хуваарилан зарцуулалтын эрхийг эдийн засгийн ангиллын дагуу нээнэ.
Долоо. Нэмэлт зарцуулалтын эрх олгох
            7.1.Төрийн   сан   төсвийн   байгууллагын   бүртгэлийн   дансаар   дамжин   хийгдсэн   төсөл, хөтелбөрийн  санхүүжилт,  барьцаа,  дэнчингийн төлбөр,  орон  нутгийн  болон  улсын төсвийн   байгууллагад  төсвийн  ерөнхийлөн  захирагчдаас  олгосон  арга  хэмжээний санхүүжилт,  олон улсын болон гадны байгууллагаас өгсөн хандив, тусламж зэрэг байгууллага хооронд дамжин хийгдсэн төсөл, арга хэмжээний зарцуулалтын эрхийг тухайн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрээс нээж болно.
            7.2.Дээрх хөрөнгийн  зарцуулалтын  эрхийг  нээхдээ тухайн  хөрөнгийг зарцуулах тухай төсвийн байгууллагын албан хүсэлт болон холбогдох гэрээ, шийдвэр, төсөв, түүний нэхэмжлэх зэргийг үндэслэн, хянаж эрхийг нээнэ.
            7.3.Төрийн   сан   сар   бүрийн   эцэст   төсвийн   байгууллагад   олгосон   дээрх   хөрөнгийн зарцуулалтын эрхийг ЗЭБ-7 маягтаар бүртгэж тайлагнана.
7.4.Төсвийн байгууллага төлөвлөгөөнөөс давсан үйл ажиллагааны орлого олсон тохиолдолд тэрхүү хэмжээгээр зарцуулалтын эрхийг шууд нэмэгдүүлэхийг хориглоно.
Найм. Орон нутгийн төрийн сан дахь төсвийн байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын эрх
           8.1.Орон нутагт байрладаг улсын төсвийн байгууллагын санхүүжилтийн эрхийг Төв Төрийн сангаас    сар,    улирлын    хуваарийн   дагуу   журмын    холбогдох   заалтыг   баримтлан баталгаажуулан  олгох  бөгөөд  орон   нутгийн  төрийн  сангаас  энэхүү  санхүүжилтийн эрхийн дүнд багтаан  орон нутаг дахь улсын төсвийн  байгууллагын санхүүжилтийн эрхийн тооцоог хийж, баталгаажуулан хуваарилна.
           8.2.Орон   нутгийн  төрийн  сангийн  мэргэжилтэн  төсвийн  байгууллагын  батлагдсан  сар, улирлын   хуваарь,   батлагдсан   ЗЭБ-1    маягтыг   үндэслэн,   ЗЭБ-2   маягтаар   төсвийн байгууллагын тухайн сарын зарцуулалтын эрхийг нэмэгдүүлнэ.
            8.3.Төв төрийн сангаас ерөнхий дансанд олгосон санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн дүнгээс  орон   нутаг  дахь  улсын  төсвийн  байгууллагын  бүртгэлийн  дансанд эрхийг хуваарилах бөгөөд системд холбогдоогүй төсвийн байгууллагын санхүүжилтийг зардлын ваучераар хийхдээ зарцуулалтын эрхийг эдийн  засгийн ангилал бүрээр хасч сумын санхүүжилтийн тооцооны дансанд эрхийг нэмэгдүүлнэ.
           8.4.Орон  нутгийн төсвийн байгууллагын хувьд тухайн шатны Засаг даргаар батлуулсан тесвийн сар, улирлын хуваарийг үндэслэн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг нээхдээ энэхүү журмыг баримтлана.
 
Ес. Хяналт ба тайлагналт
            9.1.Журамд зааснаас өөрөөр зарцуулалтын эрхийг олгох, төлбөрийг гүйцэтгэхийг хориглох бөгөөд   журмыг   зөрчсөн   албан   тушаалтанд   холбогдох   хууль   тогтоомжийн   дагуу хариуцлага хүлээлгэнэ.                                                                                                                   . .
            9.2.Төрийн  сан   нь  өөрийн  хариуцсан  төсвийн  байгууллагуудын  санхүүжилтийн   болон зарцуулалтын эрхийн гүйцэтгэлд хяналттавина.
            9.3.Төсвийн байгууллага жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийг тайлагнахдаа зардын бүлэг болон   эдийн   засгийн   ангилал   хооронд   шилжүүлэн   зарцуулсан   тухай   санхүүгийн тайлангийн тодруулгад дэлгэрэнгүй тусгана.