- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ҮРЖИЛ СЕЛЕКЦИЙН АЖЛЫН ОЛОЛТЫГ ХЯНАН МАГАДЛАХ, БАТАЛГААЖУУЛАХ БҮРТГЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2018 оны А-145 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ХХААХҮС-ын 2018 оны А-145 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ХХАА-н сайдын 2004 оны 69 дүгээр тушаалын хавсралт
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ҮРЖИЛ СЕЛЕКЦИЙН АЖЛЫН ОЛОЛТЫГ ХЯНАН МАГАДЛАХ, БАТАЛГААЖУУЛАХ БҮРТГЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1.1.Монгол Улсад үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, үүлдэр доторх хэвшил, удам, бүл, омгийн мал, тэжээвэр амьтдын биологи, аж ахуйн ашигт шинжид үнэлэлт өгч баталгаажуулахад энэ журмыг баримтлана.
1.2. Малын төрөлд: тэмээ, адуу, үхэр, сарлаг, хонь, ямаа, цаа буга, тэжээвэр амьтанд: гахай, шувуу, туулай, үслэг амьтан зөгий зэргийг хамааруулна. Үүлдэр, үүлдрийн хэсэг, хэвшил, удам шинээр илрүүлсэн буюу сайжруулсан нутгийн омгийн мал, амьтад нь нөхөн үйлдвэрлэлийн шаардлага хангахуйц зохих бүтэц бүхий сүрэг мал, амьтдаас бүрдэнэ.
1.3.Нутгийн омгийн малыг үүлдэр, үүлдрийн хэсгээр баталгаажуулахад энэ журмыг баримтлах бөгөөд удам, бүл үүсээгүй нөхцөлд хэвшлээр батална.
1.4. Журамд орсон нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
1.4.1. Үүлдэр: Гео-экологи, эдийн засгийн өвөрмөц нөхцөлд хүний урьдчилан төлөвлөсөн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, аж ахуйн болон үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг, Фенотип, генотип, биологи аж ахуйн ашигтай чанар нь тухайн төрлийн бусад үүлдрийн мал, амьтдаас ялгагдах өвөрмөц онцлогтой бүлэг мал амьтныг үүлдэр гэнэ. Үүлдрийн мал нь 3-аас доошгүй удам, 6-гаас доошгүй бүлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн удам дагуулан 3-аас доошгүй үе хүртэл үржүүлсэн удмуудын мал нь хоорондоо ялгагдах онцлогтой байна.
Үүлдрийн хэсэг: Байгаль газарзүй, цаг уурын тодорхой нөхцөлд хүний
зориудын үйл ажиллагаагаар бүрэлдэн бий болсон биологи, генотип, аж ахуйн ашигтай чанараараа тухайн төрлийн малын бусад үүлдрийн чиглэлтэй бойжуулан өөр дотор нь үржүүлж үүлдрийн хэмжээнд хүргэхэд тооны хувьд хүрэлцээтэй боловч үүлдэрт байх малын тоонд хүрээгүй байгаа сүрэг малыг үүлдрийн хэсэг гэнэ.Үүлдрийн хэсгийн малд 3-аас доошгүй удам, 4-өөс доошгүй бүл бий болж тэдгээр нь ашиг шимийн хэвшлийн хувьдхоорондоо ялгагдах онцлогтой байна.

Үржлийн хэсэг: Үүлдэр, үүлдрийн хэсгийг бий болсонтой адил материал,
нөхцөл, аргыг хэрэглэж, чиглэсэн зорилготой үржил селекцийн ажлын үр дүнд бий болгосон ашиг шимийн гарц, чанар, морфологи, физиологийн онцлог шинж чанартай боловч энэ шинж чанарууд нь удамшиж, сайн батжиж чадаагүй, тооны хувьд өөр дотор нь үржүүлж үүлдрийн хэсэгт хүргэх бололцоотой сүрэг малыг хэлнэ.

Хэвшил: Тодорхой нэг үүлдэрт багтах боловч байгаль, газар зүйн ялгаатай
нөхцөлд үржин, хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд аж ахуй, биологийн зарим шинж чанараараа үндсэн үүлдрээсээ ялгагдах онцлогтой болсон сүрэг малыг хэвшил" гэнэ Хэвшил нь тухайн үүлдрийн нийтлэг чанарыг хадгалсан байхаас гадна үржүүлж буй бүс нутгийнхаа нөхцөлд сайн зохицсон зарим өвчин, орчны таагүй нөхцөлд үржүүлэхэд илүү тэсвэртэй зэрэг өвөрмөц онцлоггой, тухайн нөхцөлд үржүүлэхэд эдийн засгийн хувьд илүү ашигтай байна.

1.4.5. Удам: /эцгийн удам/ Тухайн мал, тэжээвэр амьтны бие бялдрын хэвшил
биологийн болон аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах явцад үүлдрийн дотроос хэд хэдэн шилмэл хээлтүүлэгчийг шалгаруулан удам дагуулж 3-аас доошгүй үе дамжуулан тодорхой шинжээр төрөлжүүлэн үржүүлж бий болгосон хэсэг бүлэг мал, амьтдыг удмын мал, амьтан гэнэ. Удам үндэслэгч нь селекцийн ажлын явцад хийсэн бүртгэлд тодорхой тусгагдсан байна.

Бүл: /эхийн удам/ Үүлдрийн дотор бүл үүсгэгч гойд ашиг шимт эх мал,
амьтны 5-аас доошгүй үеэс бүрдсэн бөгөөд биологи, морфологи, физиологи, ашиг шимийн болон аж ахуйн ашигтай шинж чанараар бүл үүсгэгчтэйгээ ойр, төстэй, тодорхой чиглэл зорилготой үржлийн ажлын үр дүнд үүлдэр, үүлдрийн хэсэг, үүлдэр доторх бүсийн хэвшил, удам дотор бий болсон өндөр ашиг шимтэй хэсэг хээлтэгчийг хэлнэ.

Омог: Нутгийн нэг үүлдэрт хамаарах боловч тухайн бүс нутгийн гео-
экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон зүс, бие цогцос, галбир ашиг шимийн шинж чанараар харьцангуй жигд, аж ахуйн ашигтай шинж чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хүрэлцээтэй, нутгийн ижил төрөл, үүлдрийн бусад малаас аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг малыг хэлнэ.

1.4.8. Үржил селекцийн ололт болгон баталгаажуулах тохиромжтой хэвшлийн мал амьтны доод хэмжээ
№
|
Мал, амьтны төрөл
|
Үүлдэр
|
Үүлдрийн хэсэг
|
Үржлийн хэсэг
|
Хэвшил омог
|
Удам, бүл
|
1
|
Үхэр: Үнээ
|
10000
|
5000
|
2000
|
1000
|
200
|
2
|
Нарийн, нарийвтар ноост хонь: Эм хонь
|
20000
|
12000
|
8000
|
4000
|
1000
|
3
|
Ширүүн, ширүүвтэр ноост хонь: Эм хонь
|
40000
|
20000
|
10000
|
5000
|
2000
|
4
|
Ямаа: Эм ямаа
|
40000
|
20000
|
10000
|
5000
|
2000
|
5
|
Адуугүү
|
3000
|
2000
|
1000
|
500
|
100
|
6
|
Тэмээ: Ингэ
|
2000
|
1000
|
500
|
300
|
100
|
7
|
Гахай: Үндсэн мэгж
|
600
|
400
|
200
|
100
|
50
|
8
|
Тахиа: /Өндөглөгч/
|
15000
|
10000
|
8000
|
5000
|
1000
|
9
|
Галуу.нугас: /Өндөглөгч /
|
2000
|
-
|
-
|
1000
|
200
|
10
|
Туулай: Эм
|
2000
|
1000
|
500
|
200
|
100
|
11
|
Үнэг: Эм
|
1500
|
1000
|
800
|
500
|
200
|
12
|
Зөгий: /Нэг газар үржүүлж буй бүл/
|
2000
|
1000
|
800
|
500
|
200
|
Хоёр. Селекцийн ололтыг хянан магадлахад тавих шаардлага
2.1. Үржил-селекцийн ажлын үр дүнд бий болгож баталгаажуулахаар тодорхойлогдож буй мал, амьтанд хянан магадлагаа явуулахад дараах зарчмыг баримтлана.
2.1.1. Тодорхойлогдож буй шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшил, удам, бүлийн тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан мал тэжээвэр амьтны тооньэнэ журмын 1.4.8-д заасан үзүүлэлтээс цөөнгүй байна.
2.1.2. Хянан магадлагаанд оруулах мал, амьтны бие цогцос, аж ахуй биологийн онцлог нь нас, хүйс бүрээр стандарт тогтоогдож, чанар, стандарт, хэмжил зүйн эрх бүхий байгууллагаар баталгаажсан байхаас гадна уг малыг бий болгоход баримтлаж явуулсан ажлын батлагдсан арга зүй, түүнийг хэрэгжүүлж эрдэм шинжилгээний байгууллагаар хэлэлцүүлж баталгаажуулсан үе шатны тайлан байна.
2.2.Үржил селекцийн ажлын үр дүнд бий болсон мал, амьтныг хянан магадлагаанд оруулж баталгаажуулах хүсэлт, тодорхойлолтоо уг ажлыг гүйцэтгэгч, зохион бүтээгч, иргэд, байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын санал, дүгнэлтийн хамт Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
2.3.Тодорхойлолтод мал, амьтны гарал үүсэл, генотип, фенотип, морфологи, физиологийн онцлог, ашиг шимийн хэмжээ, чанар, эдийн засгийн үр ашгийг илэрхийлсэн дараах үзүүлэлтийг тусгасан байна. Үүнд: .
2.3.1.Уг мал, амьтныг бий болгосон арга
2.3.2.Гарал үүсэл, удам угсаа, зүс, ашиг шимийн ижил төстэй байдлаар жигдэрч бусдаас ялгарсан селекцийн ялгарал нь бодитой тогтоогдсон байх
2.3.3.Морфологи, физиологи, биологийн өвөрмөц шинж чанар, өвчин эмгэгт тэсвэртэй байдал /зонхилох зүс, бие цогцос, фенотип, генетик тогтолцооны ялгаа, клиник, гематологийн болон цусны ерөнхий уураг, цусны ийлдэс дахь дархлаат уургийн хэмжээний үзүүлэлт г.м/
2.3.4.Аж ахуй, биологийн ашигтай шинж чанар нь нэгжийн ашиг шим, /амьтдын жин, ноос, мах, сүү, ноолуур, өндөг, бал, үслэг амьтны хувьд арьсны талбай, үсний өнгө, cop, туяа зэрэг бүтээгдэхүүний гарц, чанарын онцлог/
2.3.5. Сүргийн бүтэц, тоо толгойн өсөлт, тархалтын байдал,
2.3.6. Өсөлт бойжилтын эрчим, тэжээл төлц /махны чиглэлийн мал, амьтанд хоногийн нэмэгдэл жин, төрсний дараах үеийн болон /1.6.9.18 сартай үеийн жин/
2.3.7.Сүргийн удам гарвалийн бүтэц, удам бүл үндэслэгч, залгамжлагчдыг үр төлийн чанараар шалгасан үндсэн материалууд, болон үржлийн дэвтэр
2.3.8.Арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцөл, түүний онцлог
2.3.9.Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2.3.10.Үржүүлгийн ажлын явцад үржлийн мал авч ашигласан мал үржүүлэгчдийн малын чанарт гарсан өөрчлөлт.тэдний санал, дүгнэлт
2.3.11.Тохиромжтой хэвшлийн малын ашиг шим / жин, ноос, ноолуур, сүү/-ийн
хэлбэлзэл, селекцийн үр ашгийг тооцож уул сүргийг цаашид чанар, ашиг шимийг бататгах боломж
хэлбэлзэл, селекцийн үр ашгийг тооцож уул сүргийг цаашид чанар, ашиг шимийг бататгах боломж
2.4. Тодорхойлолтод мал, амьтны батлагдсан стандарт, тоо, өсөлт, хорогдлын байдал / 5-аас доошгүй жилээр/, тохиромжтой хэвшлийн малын өнгөт зураг зэргийг хавсаргана.
2.5. Тодорхойлолт танилцуулгыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийн өмнө Мал аж ахуйн үржлийн ажилд хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын агентлаг болон тухайн салбарын эрдэм шинжилгээний байгууллага, тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын дүгнэлт, саналыг гаргуулна. Эдгээр байгууллага нь дүгнэлт саналаа хянан магадлагаа хийх мал, амьтны ашиг шимийн гарц, чанар, тохиромжтой хэвшлийн сүргийн стандарт нь харьцуулах ижил үүлдэр, нас, хүйсний мал, амьтдаас ялгагдах онцлог, аж ахуй, удам зүйн ялгааны үнэн бодитой эсэх, үржил селекцийн ололтын түвшин болон зохион бүтээгчийн санал, түүний үндэслэлийн нотолгоо, хэмжилт, судалгаан дээр тулгуурлан баталгаажуулсан байна.
Гурав. Үржил, селекцийн ажлын ололтыг баталгаажуулах
3.1.Үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлуулах, баталгаажуулахаар зохион бүтээгчдээс гаргасан хүсэлт тодорхойлолтыг хүлээн авсан Хөдөө аж ахуйн асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага материалтай танилцаад энэ журмын 2-р зүйлд дурьдсан шаардлагыг хангасан гэж үзвэл хянан магадлах ажлын хэсэг томилж ажиллуулна.
3.2.Үржил селекцийн ажлын үр дүнг газар дээр нь танилцаж хянан магадлах, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг 1-2 жилийн хугацаатайгаар ХАА-н асуудал эрхэлсэн сайд томилно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХАА-н асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох мэргэжлийн болон сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
3.3.Ажлын хэсэг нь ХАА-н асуудал эрхэлсэн сайдын баталсан удирдамжийн дагуу ажиллаж шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, хэвшил, омог, удам, бүл бий болгосон үржил селекцийн ажлын ололтыг хээлтүүлэг, төл бойжуулах, ашиг шим авах зэрэг үйлдвэрлэлийн технологийн үеүдэд газар дээр нь очиж тодорхойлолтын материал үнэн зөв эсэхэд хянан магадлагаа хийнэ. Ажлын хэсэг нь хянан магадлагааны дүн, бусад материалыг үндэслэн дүгнэлт гаргаж холбогдох материалыг хавсаргана.
3.4.Ажлын хэсэг дүгнэлт, материалдаа хянан магадлагаа явуулж байгаа мал, амьтныг гаргасан арга, мал, амьтны тооны өсөлт, сүргийн бүтэц, нөхөн үйлдвэрлэл, анги чанар, ашиг шим, биологи, физиологийн үзүүлэлт, арчилгаа, маллагаа, тэжээллэгийн горим, үржлийн ажлын бүртгэл, эдийн засгийн үр дүн зэрэгт мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгч хүсэлтийг зөвшөөрөх эсэх шинээр бий болгосон мал, амьтныг хэрхэн үржүүлж ашиглах, ямар нэр оноож өгөх тухай саналыг тусгана.
3.5.Ажлын хэсэг хийсэн дүгнэлт саналаа бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж гарын үсэг зурж, албан ёсны болгож баталгаажуулсан байна. Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг үндэслэн үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийг ХАА-н асуудал эрхэлсэн сайдын тушаалаар оноосон нэр өгч баталгаажуулж гэрчилгээ олгоно. Удам бүлийг дээр дурдсан сүргийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзнэ.
3.6.Үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн мал амьтныг баталгаажуулж олгох гэрчилгээ нь хавсралтын дагуух загвартай байх бөгөөд гэрчилгээнд ХАА-н асуудал эрхлэсэн сайд гарын үсэг зурна.
3.7.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн малын нэгдсэн бүртгэл хөтөлнө.
3.8.Энэ журмаар баталгаажсан нэр бүхий үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал, амьтныг зохион бүтээгч нь патент эзэмшигчийн эрх эзэмших асуудлаа холбогдох хууль тоггоомжийн дагуу тавьж шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Хяналт тавих
4.1. Хянан баталгаажуулсан эх материалыг Үржлийн малын бүртгэл мэдээллийн санд бүртгэж хадгалах бөгөөд малын тоо, ашиг шим, нөхөн үйлдвэрлэл, тархалтын хүрээ зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.
4.2.Үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал амьтдыг зохион бүтээгчид нь тухайн мал амьтдын ашиг шимийг дээшлүүлэх, удмын санг хамгаалах талаар хэтийн төлөвлөгөө боловсруулж мэргэжлийн байгууллага, мал, амьтдыг үржүүлэгчтэй гэрээ байгуулан хамтран ажиллана.
4.3.Мал, амьтны ашиг шимийн чиглэлийг өөрчлөх бол ХАА-н асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгуулагатай зөвшилцөж шийдвэрлэнэ.
4.4.Үржил селекцийн ажлын ололтыг баталгаажуулснаас хойш 3-5 жил тутам аттестатчилаж цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.5. Шинээр зохион бүтээсэн мал, амьтдыг өсгөн үржүүлэх, ашиг шимийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй, зохион бүтээсэн мал, амьтдын тоо үлэмж хэмжээгээр цөөрч ашиг шим нь буурсан, үүлдэрлэг бүтэц нь алдагдсан тохиолдолд баталгаажсан үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн жагсаалтаас хасах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
4.6. Энэхүү журмын хэрэгжилтэд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон мэргэжлийн хяналтын алба, улсын байцаагчид хяналт тавина.
4.7.Журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
—оОо—
Мал, тэжээвэр амьтадын үржил селекцийн ажлын
ололтыг хянан магадлах, баталгаажуулах, бүртгэх,
хяналт журмын хавсралт
Сүлд
МОНГОЛ УЛС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ
ШИНЭЭР ЗОХИОН БҮТЭЭСЭН МАЛ, АМЬТНЫ ГЭРЧИЛГЭЭ
№
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 200 оны ....сарын -ны .өдрийн ....дугаар
тушаалыг үндэслэн
………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………..
Монгол Улсад шинээр зохион бүтээсэн мал, амьтны улсын бүртгэлд 200 оны сарын...ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов.
САЙД ………………………….
/тамга, гарын үсэг/
Улаанбаатар хот 200… он….сарын…..-ны өдөр
Текст томруулах
A
A
A