- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛ ЭМНЭЛГИЙН ЭМИЙГ ЖОРООР ОЛГОХ ЗААВАР /ХХААХҮС-ын 2009 оны 261 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон /
ХХАА-н сайдын 2005 оны 116 дугаар тушаалын 2-р хавсралт
МАЛ ЭМНЭЛГИЙН ЭМИЙГ ЖОРООР ОЛГОХ ЗААВАР /ХХААХҮС-ын 2009 оны 261 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон /
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Мал эмнэлгийн эмийн жор /цаашид "жор" гэх/ гэдэг нь малыг эмчлэх, сувилах, урьдчилан сэргийлэх зорилгоор малын эмчээс мал эмнэлгийн эмийн санч, эм найруулагч, мал, амьтан бүхий иргэнд хандан бичсэн эмийг бэлтгэх, олгохыг заасан албан өсны баримт бичиг мөн.
1.2.Жор нь итгэмжлэл бүхий малын эмч, мал эмнэлгийн эм зүйчийн хариуцлагыг тодорхойлогч албан ёсны баримт болно.
1.3.Энэхүү заавар нь "Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт"-д заасан жороор болон тусгай хяналтаар олгох эмэнд хамаарна.
Хоёр. Эмийг жороор олгох
2.1.Мал, амьтан эмчлэх итгэмжлэл бүхий малын их эмч / цаашид "Малын эмч" гэх / мал, амьтны өвчин эмгэгийг оношлож жор бичнэ.
2.2.Жорыг 10.5 х 15 см хэмжээтэй, хэвлэмэл маягт / цаашид "Маягт" гэх/ дээр бичнэ. Хавсралт. 1
2.3.Мал эмнэлгийн эм, биобэлдмэлийн нэрийг латин хэл дээр харьяалахын тийн ялгалд, хэрэглэх аргыг эх хэл дээр тус тус бичнэ.
2.4.Маягт нь доорх мэдээллийг агуулсан байна. Үүнд:
үргэлжлүүлэн бичихээр бол нүүрэн талын зүүн доод "verte" гэсэн
латин үгийг "V" үсгээр бичих; эмийг хэрэглэх арга "signa", "signatur", "signentur" гэдэг латин үгийг
"S" үсгээр товчлон бичиж, эмийг яаж хэрэглэх аргыг эх хэлээр
ойлгомжтой тодорхой зааж бичнэ.
Жишээ нь: Адуунд
Кр.: Solutions. Coffeini-natrii benzoatis 20% -10,0
D.t.d N.6 in ampullis
D.S. Арьсан дор, 20 мл-ээр 8 цагаар тарина.
• Анхааруулга, зөвлөмжийн хэсэгт : уг эмийг хэрэглэх үед юуг
анхаарч болгоомжлох, эмийг хооронд нь хэрхэн зохицуулан
хэрэглэх, хэрэглэх үед тохиолдож болох сөрөг нөлөө, түүнээс
сэргийлэх арга замын тухай;
анхаарч болгоомжлох, эмийг хооронд нь хэрхэн зохицуулан
хэрэглэх, хэрэглэх үед тохиолдож болох сөрөг нөлөө, түүнээс
сэргийлэх арга замын тухай;
• Малын их эмчийн гарын үсэг, хувийн тэмдэг, жор бичсэн огноо
зэрэг бичигдсэн байна.
зэрэг бичигдсэн байна.
2.5.Жор бичигдсэн өдрөөс 21 хоног хүртлэх хугацаанд хүчинтэй, хугацаа нь хэтэрсэн жорыг хүчингүйд тооцно.
2.6.Нэг эмийн жорд 3-аас илүүгүй эмийг хооронд нь тусгаарлах тэмдэг "#"-ээр салгаж зааглаж бичнэ.
2.7.Малын эмч, мал, амьтан бүхий иргэнд эмийг яаралтай олгох шаардлага гарвал жорын зүүн дээд булан "Cito" /түргэн/ эсхүл, "Statum" /нэн даруй/ гэж бичнэ.
2.8.Малын эмчээс бичиж рлгосон жорын дагуу мал, амьтан бүхий иргэн эмийг мал, .амнэлгийн эмийн сангаас/ авч малын эмчээр мал эмнэлгийн үйлчилгээ хийлгүүлнэ.
2.9.Малын эм, биобэлдмэл олгож байгаа мал эмнэлгийн эмийн сангийн эм зүйч,эм олгогч эмч нь эмийг олгохдоо ямар тун хэмжээгээр хэрэглэх, гаж нөлөө хүндрэл илэрвэл хэрхэх талаар тайлбар, зөвлөмжийг аль болох дэлгэрэнгүй бичиж өгнө.
2.10 Итгэмжлэл бүхий малын эмч өөртөө жор бичиж болох бөгөөд ийм тохиолдолд "өөртөө" буюу "pro me" гэж тусгайлан тэмдэглэсэн байна.
2.11 Жороор олгогдох эм нь дараах мэдээллийг агуулсан хаяглалт, савлагаатай байна. Үүнд:
эм,биобэлдмэлийн нэр;
эм, биобэлдмэлийн хүчинтэй байх хугацаа;
хэрэглэх арга, зам;
тун, тоо хэмжээ;
цувралын болон улсын бүртгэлийн дугаар;Гурав. Маягтыг хэвлэх, хадгалах
3.1 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс жорын маягтын захиалгыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн алба авч хангана.
Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн албаны халдварт өвчний асуудал хариуцсан эмч жор бичилт, маягтын зарцуулалтад хяналт тавьж ажиллана.
3.2. Малын эмч, мал эмнэлгийн эмийн санч, эм зүйч жорын маягтыг cap,
улирлаар бүртгэн авч тэмдэглэл хөтөлж, улирал тутам тайлан гаргаж Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүлнэ.
улирлаар бүртгэн авч тэмдэглэл хөтөлж, улирал тутам тайлан гаргаж Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүлнэ.
Дөрөв. Маягтын загвар
4.1 Жорын маягт нь дараахь загвартай байна.
Хавсралт1
ХХААЯ Маягт
Мал эмнэлгийн эмийн жорын маягт
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн алба / нэгж /
………………………………………………………………………..
( нэрийг бичнэ)
2.Мал, амьтан бүхий иргэний овог, нэр,
………………………………………………………………….
(овог нэрийг бичнэ)
3.Мал, амьтны оршин байгаа газар нутгийн нэр
………………………………………………………………………………
(газар нутгийн нэрийг тодорхой бичнэ)
4. Өвчтэй мал, амьтны үүлдэр, угсаа, нэр, хоч, нас, хүйс
………………………………………………….
(тодорхой бичнэ)
Rp.:
5. Зөвлөмж, анхааруулга:
Эмчийн нэр
Хувийн тэмдэг
Хувийн тэмдэг
он cap өдөр
Текст томруулах
A
A
A