A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайдын 2006 оны 388 тоот тушаалын 5 дугаар хавсралт
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН ГАРГАХ  ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.  Төсвийн    байгууллагын    улирал,   хагас    жилийн    болон    жилийн    бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан бэлтгэхэд энэ журмыг мөрдөнө.
2.             Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болонжилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан бэлтгэхдээ Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага,   санхүүжилтийн   тухай   хууль   болон   тэдгээртэй   нийцүүлэн   гаргасан холбогдох   бусад эрх зүйн   актыг баримтална.
3.  Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн  зорилго   нь  төсвийн  байгууллагын   нийлүүлэх  бүтээгдэхүүний   шалгуур үзүүлэлтийг хангуулах, гарах эрсдлийг удирдах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн тайланг гаргахад
оршино.
4.             Төсвийн байгууллагын    улирал,    хагас    жилийн    болон    жилийн    бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг бэлтгэхдээ мэдээллийн үнэн зөв,  бодит байдлыг хангах зарчмыг баримтална.                                                                                                   
5.             Энэ журмыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээж, гэрээ байгуулсан нийт төсвийн байгууллагад дагаж мөрдөнө.
Хоёр. Тайлан боловсруулах, хүргүүлэх
1. Төсвийн байгууллага нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирал, хагас жил болон жилийн тайланг санхүүгийн тайлангийн хамт гаргаж өөрийн харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
Гурав. Төсвийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг
1.       Төсвийн байгууллагын холбогдох албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
1.1  Улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг санхүүгийн тайлангийн хамт хугацаанд нь гаргах;
1.2         Тайланг үнэн зөв, бүрэн гаргах;
1.3. Ерөнхий менежерийг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах.
2. Төсвийн байгууллагын ерөнхий менежер дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
2.1.  Өөрийн  удирдаж  буй  байгууллагад бүтээгдэхүүн  нийлүүлэлтийн  тайлан бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулах;
2.2.Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн явцад байгууллагын дотоод хяналтын системээр дамжуулан хяналт тавих;
2.3. Улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, төовийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;
2.4.Тайлангийн иж бүрэн байдал, үнэн зөвийг хариуцах.
Гурав. Тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болон агуулга
1. Тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 364 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан үлгэрчилсэн загварын дагуу гаргана. Тайлан дараахь хэсгүүдээс бүрдэнэ:
    1.   Нуур хуудас:
2.             Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн талаархи мэдэгдэл
3.             Үндсэн хэсэг:
3.1. Ерөнхий тойм
3.2.Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
3.3 Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл
3.4. Санал зөвлөмж
4.   Хавсралт
2. Бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулга
2.1 Нүүр хуудас
Нүүр хуудсанд дараахь мэдээллййг тусгана, үүнд:
•         байгууллагын нэр
•         тайлангийн гарчиг
•         тайлангийн хугацаа
•         тайланг хүлээн авах албан тушаалтны нэр
•         тайлангийн хуулбарыг хүлээн авах төрийн захиргааны байгууллагын нэр.
2.2. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн талаархи мэдэгдэл:
 
•         мэдэгдэл
•         ерөнхий менежерийн гарын үсэг
•         огноо.
Энэ хэсэгт тайланг ямар хууль тогтоомжийн дагуу бэлтгэж гаргасан тухай бичнэ. Мөн төсвийн байгууллагын ерөнхий менежерийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага, тухайлбал, тайлангийн үнэн зөвийг хариуцах талаар энд тусгаж болно. Ингэхдээ мэдээллийн үнэн зөв, иж бүрэн байдлыг ерөнхий менежер хариуцаж гарын үсэг зурж баталгаажуулна.
2.3. Үндсэн хэсэг
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн үндсэн хэсэг дараахь хэсгүүдээс бүрдэнэ:
2.3.1 .Ерөнхий тойм
2.3.2.Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
2.3.3.Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл
2.3.4.Санал зөвлөмж
Эдгээр хэсгүүдийн товч агуулгыг дор тайлбарлая.
2.3.1.  Ерөнхий тойм
Энэ  хэсэгт тухайн  тайлант хугацаанд бүтээгдэхүүн   нийлүүлэхэд  нөлөөлсөн хүчин зүйлийн талаар дурдана. Тухайлбал:
-Хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлууд; Байгууллагын дотоод хяналтын систем;
-Нийлүүлж буй бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт;
-Бусад хүчин зүйлийн талаар энд тусгана.
2.3.2. Тохиролцсон үр дунгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
Энэ хэсэгт тухайн тайлант хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэлт /буюу бодит гүйцэтгэл/ болон жилийн эхэнд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тохиролцож тусгасан шалгуур үзүүлэлтүүд, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшингийн хооронд гарсан аливаа томоохон зөрүүний талаар ерөнхий тайлбар өгнө.
Ингэхдээ зөвхөн онцгой зөрүүтэй гарсан бүтээгдэхүүний хувьд тайлбар өгөх бөгөөд-уг зөрүүг арилгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, тохиролцсон үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар тодорхой тусгаж өгнө. Өөрөөр хэлбэл, энэ хэсэгт дараахь зүйлийг тусгасан байна:
нийлүүлэлтийн явцад онцгой зөрүү гарч буй бүтээгдэхүүн бүрээр түүний өртөг, тоо хэмжээ, хугацаа болон чанарын тохиролцсон шалгуур үзүүлэлтийн зөрүү;
зөрүү гарсан шалтгаан (жишээ нь зөвхөн цаг хугацаатай холбоотой түр зуурын эсвэл улирлын шинжтэй болох, эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалсан гэх мэт);
зөрүүг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
байгууллагын бодит хүрэх үр дүнг хангахад шалгуур үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар тайлбар өгөх.
2.3.3. Үр дүнгиин гэрээний бусад мэдээлэл
 
ТБУСТХ-ийн 41.3.2-д төсвийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцыг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээллийг тусгахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэсэг нь ерөнхий менежерийн Үр дүнгийн гэрээний биелэлтийн явцад хяналт тавих, үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхэд шаардлагатай бүхий л мэдээллээр тухайн төсвийн ерөнхийлен захирагч, Төрийн албаны зөвлелийг байнга хангаж байх ач холбогдолтой. Энэ хэсэг дараахь зүйлийг хамарна. Үүнд:
үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тодорхойлсон стратегийн үндсэн зорилтуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын /үйл ажиллагааны/ явц (өөрөөр хэлбэл, хүрэх үр дүнг хангах чиглэлээр ерөнхий менежерийн хувийн зүгээс хийсэн тодорхой зүйлс);
үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тодорхойлсон Засгийн газраас төсвийн байгууллагын   хувьд   тавьсан   өмчлөлийн   зорилтын   хэрэгжилтийн   талаархи
мэдээлэл;
Ерөнхий   менежерийн   үр   дүнгийн   гэрээнд   тусгасан   хувь   хүний болон мэргэжлийн     хувьд     тавигдсан     үйл  ажиллагааны  үр   дүнгийн  зорилтын холбогдолтой мэдээлэл (үр дүнгийн гэрээний хэсэг).
Дээрх мэдээлэл нь зарим талаар хувь хүний нууцад хамаарах асуудлыг хөндөж байгаа тул уг мэдээллийн энэ хэсгийг тухайн нөхцөлд Сангийн яаманд хүргүүлэх тайланд оруулалгүй харин холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх тайланд тусад нь тусгах нь зүйтэй.
2.3.4 Санал зөвлөмж                                                                                          
Энэ хэсэгт тохиролцсон үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдэд оруулах шаардлагатай өөрчлөлтийн талаар тодорхой саналуудыг тусгана (жишээ нь нэмэлт төсөв хуваарилах, эсвэл тоо хэмжээ, хугацаа болон чанарын үзүүлэлтийг өөрчлөх гэх мэт).
2.4. Хавсралт
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан хоёр хавсралттай байна.
- Нэгдүгээр хавсралт буюу Үндсэн үйл ажиллагааны бүтээгдэхүүн, үр дүнгийн тайлан нь хоёр хэсгээс бүрдэнэ, а) эхний хэсэгт төсвийн ерөнхийлен захирагчид гэрээний дагуу /өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгасан/ нийлүүлсэн бүтээгдэхүүнийг тусгах бөгөөд б) хоёрдахь хэсэгт гэрээнээс гадуур нийлүүлсэн бүтээгдэхүүнийг тайлагнана.
-Хоёрдугаар хавсралт буюу Бүтээгдэхүүний өртгийн задаргаа, хуваарилалт нь Үндсэн үйл ажиллагааны нийт зардлыг бүтээгдэхүүний болон бүтээгдэхүүний бусаар ангилан харуулна. Бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар батлагдсан зааврыг мөрдөнө.
-оОо-