A

A

A

Бүлэг: 1979
/СС-ын 2013 оны 125-р тушаалаар хүчингүй болсон/
 
Сангийн сайдын 2007 оны 268 тоот тушаалын 2-р хавсралт
 
ОРШИЛ
"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас боловсруулсан энэхүү үнийн санал авах жишиг баримт бичгийг Захиалагч байгууллага 50'000'000 хүртэлх төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар шалгаруулах (нийт болон нэгж үнийн гэрээ)-ад мөрдөнө.
Энэ баримт бичгийг тендерийн болон гүйцэтгэлийн баталгааг шаардах, дотоодын давуу эрхийн зөрүүг хэрэглэх нь үр ашиггүй буюу шаардлагагүй тохиолдолд ашиглахад зориулав.
Нийт үнийн гэрээг ажил нь сайтар тодорхойлогдсон, ажлын тоо хэмжээ болон техникийн тодорхойлолт өөрчлөгдөхөөргүй, ажлын талбайд урьдчилан таамаглаагүй нөхцөл, бэрхшээл үүсэхээргүй үед хэрэглэнэ.
Үнийн санал авах жишиг баримт бичгийн үндсэн бичвэр/текст/ нь нийт үнийн гэрээнд10 зориулагдсан. Хэрэв захиалагч гүйцэтгэсэн ажлыг хэмжиж төлбөр хийх нэгж үнийн гэрээг хэрэглэх бол зүүлт/тайлбарт байгаа хувилбарт заалт бичвэрийг ашиглан үндсэн бичвэрийг өөрчилнө.
Үнийн санал авах жишиг бичиг баримтын заалтуудад зарчмын бус өөрчлөлт оруулж тухайн ажлыг худалдан авах ажиллагаанд тавигдах шаардлагад нийцүүлбэл зохино. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ дараах удирдамжийг дагаж мөрдөнө
1.   Үнийн санал авах баримт бичгийг худалдан авах ажил буюу төслийн онцлог
байдалд нийцүүлэн энэхүү жишиг баримт бичгийн дагуу бэлтгэнэ.
2.                            Захиалагч тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ налуу үсгээр хаалтанд бичсэн
жишээ, зааврын оронд тохирох үг өгүүлбэр, тоо хэмжээ, хувь, валют зэргийг
бөглөне. Тендерт оролцогчийн бөглөх хэсгийг захиалагч бөглөхгүй орхино.
3.                            Үнийн санал  авах жишиг баримт бичгийн зүүлт/тайлбар болон санамж нь
захиалагчид заавар өгөх зорилготой тул үнийн санал авах баримт бичгийг
бэлтгэхдээ тэдгээрийг хасна.
Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой асуулт ирүүлэх, тайлбар эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар -
Утас: 267416, 260206
 
Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
[Захиалагчийн нэр] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [ажлын товч тодорхойлолт]-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг [хүлээн авах эцсийн огноо, цаг]-аас өмнө [Захиалагчийн хаяг (өрөөний дугаар, харилцах албан тушаалтны нэр, утас/факс)] хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан [огноо]-ны өдрийн [цаг]-т нээнэ.
[Захиалагчийн тодорхой хаяг (өрөөний дугаар, харилцах албан тушаалтны нэр, утас/факс)]
ХОЁР. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
 
1.Эрх бүхий
тендерт
оролцогч
 
2.1.Тендерийн иж бүрдэл
 
 
 
 
3.Тендерийн үнэ
1.1.       Тендерт  оролцогч   нь  "Төрийн   болон   орон   нутгийн  өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай"   хуулийн    14-16   дугаар   зүйлд заасан   холбогдох шаардлагыг хангасан байна.
1.2.                    Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай
өвшөөрөлтэй    байх    шаардлагатай.    Үүнд:    [шаардлагатай
тусгай зөвшөөрлийг бичнэ.]
1.3.                    Дараах үндсэн тоног төхөөрөмжийг ажлыг гүйцэтгэх хугацаанд
(өөрийн,    түрээслэх,    хөлслөн    авах    г.м.)    бэлэн    байлгах
шаардлагатай. Үүнд: [тоног төхөөрөмжийг жагсаана]
2.1.    Тендерт   оролцогчдод   өгсөн   зааварчилгааны дагуу  бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ:
(а)     Үнийн санал;
(б)     Үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь;
(в)     Чадварын мэдээлэл болон бусад баримт бичиг;
(г)      Шаардлагатай тусгай зөвшөөрөл;
(д)     [Бэлтгэж ирүүлэх шаардлагатап бусад материалыг
жагсаана.]
3.1.Тендерийн үнэд тодорхойлсон нийт ажил хамрах ба тендерт
оролцогчийн үнэлж ирүүлсэн үе шатны ажлын хуваарьт үндэслэнэ.      
3.2.Тендерт оролцогч үнийн хөнгөлөлтийг тендерт тусган санал болгож болно
3.3.Тендерт оролцогч нь зураг болон техникийн тодорхойлолтод тодорхойлогдсон ажлыг үнэлэхдээ үе шатны ажлын хуваарьт
хураангуй байдлаар өгөгдсөн14 бүх нэр төрөлд нэгж үнэ болон нийт үнэ санал болгоно. Тендерт оролцогч аль нэг нэр төрлийн нэгж үнэ болон нийт үнийг бөглөөгүй орхисон тохиолдолд түүнийг гүйцэтгэсний төлбөрийг захиалагч хийхгүй ба бусад нэр төрлийн үнэд багтсан гэж үзнэ.
3.4.Тендерт оролцогч нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас 14 хоногийн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу энэ гэрээ болон бусад үндэслэлээр гүйцэтгэгчийн төлөх ёстой бүх татвар, хураамж, бусад төлбөрийг тендерийн нийт үнэд багтаасан байна.
4.             Үнийн саналын хүчинтэй байх хугацаа
 
 
 
Алдааг залруулах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6.   Санал болгосон үнэ, түүнийг үнэлэх
 
7.   Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл
 
4.1.    Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш [тоо]   хоногийн хугацаанд хүчинтэй байна.
5.1.     Захиалагч шаардлагад нийцсэн тендерийн арифметик алдааг шалгаж дараах байдлаар залруулна:
(а)     тоо болон үсгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үсгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзнэ;
(б)     үе шатны ажлын үнийн нийлбэр тендерийн маягтад заасан тендерийн   нийт  үнээс  зөрвөл   үе   шатны   ажлын   үнийн нийлбэрийг үндэслэн тендерийн нийт үнийг залруулна;
(в)    нэгж үнийг ажлын тоо хэмжээгээр үржүүлж гаргасан нэг мөр эх нийт дүнд зөрүү гарвал нэгж үнийг давамгайлах гэж үзнэ.   Гэхдээ  захиалагчийн  үзэж  байгаагаар   нэгж үнэд аравтын   орны   таслалыг  андуурсан   болох   нь   илэрхий байвал тухайн мөр дэх нийт дүнг зөв гэж үзэн холбогдох нэгж үнийг залруулна.
5.2.     Захиалагчийн залруулсан тендерийн дүнг тендерт оролцогчийн зөвшөөрлөөр   эцсийнх   гэж   үзнэ.   Хэрэв   тендерт   оролцогч залруулсан дүнг хүлээн  зөвшөөрөхгүй  бол  захиалагч  түүний тендерээс татгалзана.
6.1.            Тендерт  оролцогч  үнийн  саналдаа  холбогдох  бүх даатгал, тээврийн зардал.татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ.
6.2.            Захиалагч   техникийн   тодорхойлолт   болон    бусад   нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдийн   үнийг харыдуулж хамгийн бага үнэ   санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно.
7.1.Захиалагч нь шалгарсан тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосныг түүний тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө утсан холбоогоор мэдэгдэж, албан бичгээр баталгаажуулна. Энэ мэдэгдэлд гэрээнд заасны дагуу хийгдэх ажилд төлөх мөнгөн дүн буюу гэрээний үнийг заана. Гэрээний үнэ нь залруулга болон үнийн хөнгөлөлтийг (түүний дотор нөхцөлтэй үнийн хөнгөлөлт) тооцсон тендерийн үнэ байна.
 
 
 
 
 
 
 
1.Гүйцэтгэгч  
ажил гүйцэтгэх
 
2.Төслийн менежрийн шийдвэр
 
3.Ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажил дууссан байх
 
4.Аюулгүй байдал
 
 
 
 
 
5.Зааварчилгаа
 
 
6.Маргааныг шийдвэрлэх
 
 
 
 
 
 
 
7. Ажлын хөтөлбөр
 
 
 
 
 
 
 
 
8.Зөрчил гологдол илрүүлэх
Гурав. ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
А.  ЕРӨНХИЙ ЗААЛТ
 
1.1.Гүйцэтгэгч  гэрээний тусгай  нөхцөлд заасан  ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.
2.1.Гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг захиалагчийг төлөөлөн төслийн менежер шийдвэрлэнэ.
3.1.Гүйцэтгэгч ажлыг гэрээний тусгай нөхцөлд заасан өдөр эхлүүлж, өөрийн гаргасан ажлын хөтөлбөр болон төслийн менежерийн баталсан тодотгосон ажлын хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэн, ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр дуусгана.
 
 
4.1.Гүйцэтгэгч ажлын талбай дээрх бүх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцна.
4.2.Барьж байгаа барилга, байгууламжаа байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг авч, өөрийн нь ажилтай холбогдуулж барилгын болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ.
5.1.Төслийн менежерийн гаргах аливаа зааварчилгаа нь Монгол улсын хууль, тогтоомжид нийцсэн байх бөгөөд түүнийг гүйцэтгэгч биелүүлэх үүрэпгэй.
6.1.Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргана.
Б.ХУГАЦААНЫ БОЛОН ЧАНАРЫН ХЯНАЛТ
 
7.1.Гүйцэтгэгч    нь    ажил    гүйцэтгэхэд    шаардлагатай    бүх    үйл ажиллагааны ерөнхий аргачлал, зохион байгуулалт, дэс дараалал, ажил гүйцэтгэх хугацаа болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан   ажлын   хөтөлбөрийг   боловсруулж,    гэрээний   тусгай нөхцөлд заасан хугацаанд төслийн менежерт хүргүүлж батлуулна.
7.2.Ажлын хөтөлбөрийг төслийн  менежер батлах нь гүйцэтгэгчийн
үүрэг хариуцлагыг хөндөхгүй. Гүйцэтгэгч нь ажлын хөтөлбөрийг хянан засварлаад төслийн менежерт хэдийд ч дахин хүргүүлж болно. Хянан засварласан ажлын хөтөлбөрт өөрчлөлтийг тусгана.
8.1.Төслийн менежер гүйцэтгэгчийн ажлыг шалгаж, илэрсзн зөрчил, гологдлын талаар түүнд мэдэгдэнэ. Энэхүү шалгалт нь гүйцэтгэгчийн үүрэг хариуцлагыг хөндөхгүй. Төслийн менежер зөрчил, гологдол байж болзошгүй гэж үзсэн аливаа ажилд зөрчил, гологдол хайх, уг ажлын далд хэсгийг нээж шалгалт, туршилт явуулах талаар зааварчилгааг гүйцэтгэгчид өгөх эрхтэй.
 
9.   Зөрчил, гологдол арилгах
 
 
 
 
 
 
10. Зөрчил, гологдол арилгахгүй байх
 
11. Үе шатны ажлын
хуваарь
12.      Үе шатны
ажлын
хуваарийг
өөрчлөх
 
 
 
 
 
 
13.Алданги
9.1.         Төслийн   менежер   гэрээний   тусгай   нөхцөлд   заасан   чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил,  гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил, гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана.
9.2.         Зөрчил,   гологдол   арилгах   тухай   мэдэгдэл   өгсөн   тухай   бүр
үйцэтгэгч уг зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд
заасан хугацаанд баггааж өөрийн зардлаар арилгана.
10.1. Хэрэв гүйцэтгэгч зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж арилгаагүй бол төслийн менежер зөрчил, гологдол арилгахад шаардагдах зардлыг тооцож гүйцэтгэгчээс гаргуулна.
В.ЗАРДЛЫН ХЯНАЛТ
11.1.     Төслийн менежерийн шаардсаны дагуу гүйцэтгэгч үе шатны ажлын тодотгосон  хуваарийг  14  хоногийн  дотор  бэлтгэж  ирүүлнэ.  Үе шатны  ажлын  хуваарьт тусгагдсан  үйл   ажиллагаа  нь  ажлын хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаатай нийцсэн байна.
11.2.     Ажлын талбай дахь материалын төлбөрийг тусад нь хийх бол
гүйцэтгэгч  ажлын талбайд  нийлүүлсэн  материалын  тооцоог үе шатны ажлын хуваариас тусад нь гаргаж ирүүлнэ.
12.1. Гүйцэтгэгчийн шийдвэрээр ажлын арга барил, эсхүл ажлын хөтөлбөрт гарсан өөрчлөлтийг тусгах зорилгоор гүйцэтгэгч үе шатны ажлын хуваарьт нэмэлт өөрчлөлт хийнэ. Өөрчлөлт хийхдээ үе шатны ажлын хуваарь дахь үнийг өөрчлөхгүй.
Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно.
 
13.1.Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй.
 
14.Ажил дуусгах
 
 
 
 
 
15.Хүлээж авах
 
 
16.Эцсийн тооцоо
 
 
 
 
 
 
 
 
 
 
17.Ашиглалт, засвар, үйлчилгээний гарын авлага
 
 
 
 
 
 
 
18.Гэрээг цуцлах
Г. ГЭРЭЭГ ДУУСГАХ
14.1. Гүйцэтгэгч нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргах хүсэлтийг төслийн менежерт тавих бөгөөд төслийн менежер ажил дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргана. Гүйцэтгэгч гадна тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ажлын явцад гудамж, зам, талбай сэтэлж, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулсан бол эдгээрийг бүрэн хэмжээгээр сэргээсэн байна.
15.1. Төслийн менежер ажил дууссан тухай мэдэгдэл гаргаснаас хойш захиалагч долоо хоногийн дотор ажлын талбай болон ажлыг хүлээж авна.
16.1. Гүйцэтгэгч гэрээний дагуу төлөгдөх ёстой гэж үзэж буй нийт төлбөрийн нарийвчилсан тооцоог гаргаж, чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө төслийн менежерт хүргүүлнэ. Төслийн менежер зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, хэрэв гүйцэтгэгчийн ирүүлсэн тооцоо бүрэн гүйцэд, үнэн зөв бол уг тооцоог хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гүйцэтгэгчид төлөх эцсийн төлбөрийг тодорхойлно. Хэрэв тооцоо буруу байвал шаардлагатай залруулга, нэмэлт өөрчлөлтийн талаарх тайлбарыг 14 хоногийн дотор гаргаж гүйцэтгэгчид хүргүүлнэ. Хэрэв засвар хийж дахин ирүүлсэн эцсийн тооцоо нь шаардлага хангаагүй бол төслийн менежер гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж төлбөрийн мэдэгдэл гаргана.
17.1.     Гүйцэтгэгч    ажлын    гүйцэтгэлийн    зураг,    далдлагдсан    ажил, инженерийн   шугам   сүлжээ,   технологийн   тоног   төхөөрөмжийг
туршиж тохируулсан акт болон захиалагч шаардсан бол ашиглалт,
засвар  үйлчилгээний   гарын  авлагыг  гэрээний  тусгай   нөхцөлд
заасан хугацаанд хүлээлгэн өгнө.
17.2.     Хэрэв   гүйцэтгэгч   22.1-д   заасан   материалыг   гэрээний   тусгай
нөхцөлд    заасан    хугацаанд    ирүүлээгүй,    эсхүл    шаардлага
хангаагүйн улмаас тэдгээрийг төслийн менежер батлаагүй бол
гүйцэтгэгчид төлөх ёстой төлбөрөөс төслийн менежер гэрээний
тусгай нөхцөлд заасан үнийн дүнг суутгана.
 
18.1.     Захиалагч, эсхүл гүйцэтгэгч нөгөө тал нь гэрээг ноцтой зөрчсөн гэж
үзвэл гэрээг цуцлах эрхтэй.
18.2.     Дор дурдсан нөхцөлүүдийг гэрээний ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд
эдгээрээр хязгаарлагдахгүй:
(а)     ажлын хөтөлбөрт ажил зогсоох тухай заагаагүй, түүнчлэн
ажил зогсоох тухай шийдвэрийг төслийн менежер батлаагүй
байхад гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн
хугацаагаар зогсоосон;
(б)     төслийн   менежер   ажлын   явцыг   зогсоох   зааварчилгааг
гүйцэтгэгчид өгсөн бөгөөд уг шийдвэрээ 28 хоногийн дотор
цуцлаагүй;
(в)     захиалагч,   эсхүл   гүйцэтгэгч   дампуурсан,   эсхүл   өөрчлөн
байгуулагдах, нэгдэхээс бусад зорилгоор татан буугдсан;
(г)      захиалагч        теслийн    менежерийн    гаргасан    төлбөрийн
мэдэгдлийн дагуу төлөх төлбөрийг уг мэдэгдлийг гаргасан
өдрөөс хойш 48 хоногийн дотор төлөөгүй;
 
19. Гэрээг
цуцалсан үед хийх төлбөр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
20. Гүйцэтгэлээс чөлөөлөх
 
(д)     тодорхой зөрчил, гологдлыг арилгаж чадаагүй нь гэрээний
ноцтой   зөрчил   болохыг   төслийн   менежер   гүйцэтгэгчид
мэдэгдсэн бөгөөд гүйцэтгэгч нь уг зөрчил, гологдлыг заасан
хугацаанд нь багтаан арилгаж чадаагүй;
(е)     гүйцэтгэгч   ажлын   гүйцэтгэлийг   гэрээний   тусгай   нөхцөлд
заасан алдангийн дээд хэмжээ төлөх хугацаагаар хоцроосон.
18.3. Гэрээг цуцалсан тохиолдолд гүйцэтгэгч ажлыг даруй зогсоож, ажлын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, түүнийг аль болох түргэн хугацаанд чөлөөлнө.
19.1.             Гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан бол
төслийн менежер гүйцэтгэсэн ажлын болон захиалсан материалын
үнэлгээг нотолсон мэдэгдэл гаргана. Ингэхдээ мэдэгдэл олгосон
өдөр хүртэл дуусаагүй ажлын гэрээний тусгай нөхцөлд заасан
хэмжээг дээрх үнэлгээнээс хасна.  Нэмэлт алданги гүйцэтгэгчид
ногдуулахгүй.   Хэрэв   захиалагчид   төлөх   төлбөрийн   нийт  дүн
гүйцэтгэгчид   төлөх    төлбөрөөс    хэтэрвэл,    хэтэрсэн    дүн    нь
гүйцэтгэгчээс захиалагчид төлөх ёстой өр болно.
19.2.             Гэрээг захиалагчийн шаардлагаар, эсхүл гэрээг захиалагч ноцтой
зөрчсөний   улмаас   цуцалсан   бол   гүйцэтгэсэн   ажлын   болон
захиалсан   материалын  үнэлгээ,      тоног  төхөөрөмжийг  ажлын
талбайгаас   гаргах   бодит   зардал,   ажлын   зорилгоор   хөлслөн
ажиллуулсан  гүйцэтгэгчийн  ажилтнуудыг  буцаахтай  холбогдсон
зардал,   түүнчлэн   ажлыг   хадгалах,   хамгаалахтай   холбогдсон
зардал   зэрэг  гүйцэтгэгчийн   зардлыг  төслийн   менежер  хянаж
мэдэгдэл гаргана.
20.1. Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас гэрээг гүйцэтгэх боломжгүй болсон бол төслийн менежер үүнийг гэрчилнэ. Гүйцэтгэгч нь энэхүү мэдэгдлийг хүлээн авсны дараа ажлын талбайн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажлыг аль болох богино хугацаанд зогсооно. Захиалагч уг мэдэгдэл гарахаас өмнө хийгдсэн ажил болон түүний дараа захиалгаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлнө.
 
 
Дөрөв. ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ
2.1           Гэрээний нэр болон бүртгэлийн дугаар: [Тендерийн урилгад заасан нэр болон
дугаар]
2.1           Ажил   нь  [товч  тодорхоплолт,   түүний  дотор  төслипн  хүрээнд  бусад
гэрээтэй холбогдох байдал]-аас бүрдэнэ.
Ажлын талбай нь [байршил]-д байрших ба зураг №...-д зааснаар тодорхойлогдсон болно.
3.1           Төслийн менежер нь [томилогдсон этгээдийн нэр, хаяг]
4.1           Ажил эхлэх өдөр [огноо]
Ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр [огноо]
7.1           Гүйцэтгэгч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш
/тоо/ хоногийн дотор тодотгосон ажлын хөтөлбөрийг гаргана.
9.1           Чанарын баталгаат хугацаа/тоо/хоног байна.
13.1         Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн [хувь] байна.
Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн [хувь] байна.
17.1         Ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагыг [огноо]-нь  дотор гаргаж өгнө. Гүйцэтгэлийн зургийг [огноо]-ны дотор гаргаж өгнө.
Гүйцэтгэлийн зургийг, эсхүл ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагыг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд суутгах төлбөрийн хэмжээ [мөнгөн дун/байна.
19.1         Ажил дуусгахад захиалагчаас гарах нэмэлт зардлыг дуусаагүй ажлын [хувь]-иар тооцно.
Тав. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Техникийн тодорхойлолтыг бэлтгэх санамж
Товч бөгөөд тодорхой бэлтгэгдсэн техникийн тодорхойлолт нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцсэн, бодитой бегөөд өрсөлдөх чадвартай тендер бэлтгэхэд тендерт оролцогчдод зайлшгүй чухал нөхцөл болно. Техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ өрсөлдөөнийг аль болох өрнүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд үүний зэрэгцээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний шинж чанар, материал, үйл ажиллагааны шаардагдах стандартын талаар тодорхой тусгана. Эдгээрийг хангасан нөхцөлд л худалдан авах ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай, шударга байх зорилго хэрэгжиж, тендерүүдийн шаардлагад нийцэх байдал баталгаажиж, тендерийг үнэлэх үнэлгээ зөв явагдана. Гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх бараа, материал нь шинэ, ашиглагдаагүй, сүүлийн үеийн, эсхүл орчин үеийн загварын, зураг төсөл, материалын хувьд сүүлийн үеийн хандлагыг хангасан байх нөхцөлийгтехникийн тодорхойлолтод шаардах ёстой.
Өмнө хэрэгжсэн, ижил төстэй төслийн техникийн тодорхойлолтыг жишээ болгон ашиглах нь давуу талтай байдаг. Техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ метрийн системийг ашиглана. Бүх салбарт хэрэглэж болох нийтлэг жишиг техникийн тодорхойлолт гэж байхгүй. Бүх төрлийн бараа, ажлын стандарт буюу ерөнхий техникийн тодорхойлолт боловсруулж стандартчилах нь чухал ач холбогдолтой. Энэ стандарт техникийн тодорхойлолтыг тухайн ижил бараанд нийцүүлэн, зохих өөрчлөлт оруулах замаар ашиглана.
Авто зам, усан зогсоол, төмөр зам, орон сууц, усжуулалт, усан хангамж гэх зэрэг дэд бүтцийн салбаруудад тухайн бүс нутгийн ижил төстэй нөхцөлд давтагдаж хийгдэх ажлуудад стандарт ерөнхий техникийн тодорхойлолтыг хэрэглэх нь ихээхэн давуу талтай. Хэдийгээр тухайлсан ажлын гэрээнд заавал хэрэглэх шаардлагагүй хэдий ч барилгын ажилд хамаарах онцлог шинж чанар, материал, тоног төхөөрөмжийн бүх ангиллыг ерөнхий техникийн тодорхойлолтод тусгах шаардлагатай. Тухайн ажлын техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ ерөнхий техникийн тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт хийх буюу шаардлагагүй зүйлийг түүнээс хасна.
Техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтүүд нь хязгаарласан шинжтэй байж болохгүй. Бараа, материал, шинж чанарын талаарх техникийн тодорхойлолтын стандартад аль болох опрн улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэглэх шаардлагатай. Хэрэв Монгол улсын үндэсний стандарт, эсхүл тухайлсан өер стандартыг хэрэглэсэн тохиолдолд бараа, материал, шинж чанар нь энэ стандартыг хангах буюу түүнээс илүү бол хүлээн зөвшөөрнө гэж техникийн тодорхойлолтод заах хэрэгтэй. Дараах заалтыг гэрээний тусгай нөхцөлд, эсхүл техникийн тодорхойлолтод тусгаж болно.
Жишиг заалт: Стандарт болон кодын дүйцэх байдал
Гэрээнд өөрөөр заагаагүй бол техникийн тодорхойлолтод дурдсан нийлүүлэгдэх бараа, материал болон хийгдэх, эсхүл турших ажлын стандарт, кодыг уг стандарт буюу кодын тухайн үед мөрдөгдөж буй хувилбарт тодорхойлсноор хэрэглэнэ. Үндэсний стандарт, кодыг заасан тохиолдолд түүнтэй жишихүйц, эсхүл түүнээс илүү чанартай бусад стандарт, кодыг төслийн менежер хянаж, бичгээр зөвшөөрөл олгосон бол хүлээн зөвшөөрнө. Заасан стандарт болон санал болгосон хувилбарт стандартын хоорондын ялгааг нийлүүлэгч бичгээр тодорхойлон гаргах бөгөөд зөвшөөрлийг авахыг хүсч байгаа өдрөөс 28-аас доошгүй хоногийн өмнө төслийн менежерт хүргүүлнэ. Төслийн менежер эдгээр зөрүүг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд нийлүүлэгч бичиг баримтад заасан стандартыг хангах үүрэгтэй.
Техникийн тодорхойлолтыг бэлтгэхэд зориулсан эдгээр санамж нь зөвхөн захиалагч болон тендерипн баримт бичгийг боловсруулж буп хүмүүст зориулагдсан болно. Эдгээрийг эцсийн баримт бичигт оруулах шаардлагагүй.
Зургаа. ЗУРАГ
Энд зургуудыг жагсааж бичнэ. Зураг, түүний дотор ажлын талбайн зургийг энэ бүлэгт, эсхүл тусад нв хавтсанд хийж хавсаргана.
 
 
 
Долоо. ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ХУВААРЬ
Үе шатны ажлын хуваарь бэлтгэх санамж Зорилт
Үе шатны ажлын хуваарийг дараах зорилгоор бэлтгэдэг. Үүнд:
(а)  гэрээний дагуу гүйцэтгэх ажлын тоо хэмжээний талаар хангалттай мэдээллийг гаргаж тендерийг зохих ёсоор, нягт нямбай бэлтгэх бололцоог олгох;
(б)    гэрээ байгуулсны дараа ажлын гүйцэтгэлийг тооцож үнэлэхэд үе шатны ажлын хуваарьт заасан үнийг үндэслэх.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үе шатны ажлын хуваарьт хоорондоо ялгаатай ажлуудын, эсхүл өөр өөр газар гүйцэтгэх ижил төстэй ажлын ялгааг гаргаж өгөх, эсхүл өртгийг ялгаатайгаар авч үзэх нөхцөлийг харгалзах зорилгоор үе шатны ажлын хуваарийг зохих нэр төрлөөр нь задлах хэрэгтэй. Эдгээр шаардлагатай нийцүүлэн үе шатны ажлын хуваарийн агуулга аль болохоор энгийн бөгөөд товч байх ёстой. Гадна тохижилтын ажил болон нөхөн сэргээх зардлыг үе шатны ажлын хуваарьт заавал оруулна.
Ажил-өдрийн хуваарь
Ажил-өдрийн хуваарийг үе шатны ажлын хуваарийн нэр төрөлд тусгагдаагүй магадлашгүй ажил гарах магадлал өндөр бол оруулна. Тендерт оролцогчийн ирүүлсэн нэгж үнэ бодитой эсэхийг шалгах боломжийг захиалагчид олгох зорилгоор ажил-өдрийн хуваарь нь ихэвчлэн дараах зүйлээс бүрдэнэ:
(а)     тендерт оролцогч ажил-өдрийн нэгж, эсхүл нийт үнийг бөглөж ирүүлэх ажиллах хүч, материал, барилга байгууламжийн нэр төрлийн жагсаалт. Мөн ажил-өдрийн хэлбэрээр гүйцэтгэсэн ажилд төлбөр хийх нөхцөлийн талаарх мэдээлэл.
(б)       тендерт оролцогч бүрийн нэгж үнээр үнэлж ирүүлэх ажил-өдрийн нэр төрлийн тоо хэмжээ. Тендерт оролцогчийн ажил-өдрийн нэр төрөлд санал болгох нэгж  үнэ   нь   гүйцэтгэгчийн   ашиг,   захиргааны,   хяналтын   болон   бусад  зардлыг багтаасан байна.
Магадлашгүй зардал
Магадлашгүй ажлын зардалд зориулсан тодорхой мөнгөн дүнг үе шатны ажлын хуваарьт заах замаар магадлашгүй ажлын зардлын талаар ерөнхий заалт оруулж болно. Мөн үнийн өсөлтөд зориулсан тодорхой дүнг магадлашгүй зардал хэлбэрээр үе шатны ажлын хуваарьт зааж болно. Магадлашгүй зардлыг гэрээнд тусгах нь ирээдүйд шаардлага гарсан үед нэмэлт төсөв хуваарилуулж батлуулах ажиллагаанаас зайлсхийх бололцоо олгоно. Магадлашгүй зардлыг хэрэглэсэн үед гэрээний тусгай нөхцөлд тэдгээрийг хэний зөвшөөрлөөр (ихэвчлэн төслийн менежерийн), хэрхэн хэрэглэх аргыг заана.
Үе шатны ажлын хуваарь бэлтгэхэд зориулсан энэ санамж нь зөвхөн захиалагч болон тендврийн баримт бичгийг боловсруулж буй хүмүүст зориулагдсан болно. Эдгээрийг эцсийн баримт бичигт оруулахгүй.
 
 
 
 
 
Найм. Жишиг маягт
1. ҮНИЙН САНАЛЫН МАЯГТ
[огноо]
(Захиалагч байгууллагын нэр)-ыи дарга____________________ танаа
1.  Бид,  [тендерт оролцогчипн нэр],  [гэрээний нэр ба дугаар]-ьг [тендерийн  үнийг
тоогоор болон үсгээр] төгрөгөөр тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэхээр санал
болгож байна.
2.              Тендер  нь  тендерийн  баримт  бичигт заасны  дагуу  тендер  хүлээн  авах  эцсийн
хугацаанаас хойш [тоо] хоногийн хугацаанд хүчинтэй байх ба та энэ хугацаа дуусахаас
өмнө түүнийг сонгох боломжтой.
3.              Гэрээг  албан   ёсоор   байгуулах  хүртэл   энэхүү  тендер   болон   түүнийг   шалгарсан
тохиолдолд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл нь бидний хооронд хийгдсэн хэлцэл
болно.
4.              Бид гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг үүгээр
батламжилж байна.
Тендерт оролцогчийн нэр:
Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:.
Албан тушаал, нэр:_______________________
Хаяг:
2. ГЭРЭЭНИЙ МАЯГТ
БАТЛАВ.
ЗАХИАЛАГЧ
                               ГҮЙЦЭТГЭГЧ

(Тамга, тэмдэг)

(Тамга, тэмдэг)

 

(Гарын үсэг)

(Гарын усэг)

 

(Албан тушаал)

(Албан тушаал)

[Тендер шалгаруулалт/гэрээний нэр] гэрээ.
Дугаар № [Тендер шалгаруулалт/гэрээний дугаар]
хот/аймаг
Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх), нөгөө талаас [гүйцэтгэгчийн хот,
улс, гүйцэтгэгчийн нэр] (цаашид "гүйцэтгэгч" гэх) дараах зүйлийг харилцан тохиролцож   оны
__ сарын____ -ны өдөр энэхүү ГЭРЭЭГ (цаашид "гэрээ" гэх) байгуулав.
1.         Монгол Улсын Иргэний, барилгын болон бусад хууль тогтоомжийн дагуу инженерийн хийцтэй
барилга байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулахтай холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.
2. Захиалагч нь [гэрээний нэр, дугаар]-т (цаашид "ажил" гэх) [гэрээний үнийг тоогоор болон үсгээр] (цаашид "гэрээний үнэ" гэх) гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт ертөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно. 

_төгрег;
3.     Гэрээний нийт дүн:
Улсын төсвөөс:     200.... онд:___
Орон нутгийн төсвөөс:       200.... онд
Өөрийн хөрөнгө:   200.... онд:____

 
_төгрөг;
төгрөг. Үүнээс : _төгрөг;    200.... онд:
_төгрөг;  200.... онд:
төгрөг;  200.... онд:______ төгрөг.

 

Гүйцэтгэгч нь
бүхий     ____
ам.метр .   суурь,
хучилттай,

давхар

төхөөрөмж суурилуулах/-ын ажлыг
цэвэр, бохир усан хангамж/,___
_____  оны _  _ дугаар сарын
ашиглалтад оруулна.
4.

 
хүчин чадал эзлэхүүн/-тай,
метр
талбай     /
байршилтай
              шоо
хана,
_____________ барилга угсралт /барилгын засвар, тоног
________ инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан,
____________________ туслах барилга /бусад ажил/-ын хамт
-ны өдөр эхэлж, ____  оны _ _ дугаар сарын __ -ны өдөр

 

 

Дор дурдсан баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг болно (цаашид "гэрээний баримт бичиг" гэх). Үүнд:
5.1         Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;
5.2         Бусад шаардлагатай баримт бичиг2 ;
5.3         Үнийн санал
5.4         Гэрээний тусгай нөхцөл;
5.5         Гэрээний ерөнхий нөхцөл;
5.6 Техникийн тодорхойлолт;
5.7 Зураг;
5.8        Гүйцтгэгчийн ирүүлсэн үе шатны ажлын хуваарь
5.9        Санхүүжилтийн хуваарь;
5.10    Ажил гүйцэтгэх хуваарь.
Гэрээ нь энд дурдсан ажлыг гүйцэтгэх талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмне үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний бичиг баримтууд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ.
6.                     Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг хүлээнэ.
7.                     Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх
нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүрэг
хүлээнэ.
8.                     Захиалагч  нь  гэрээний  дагуу  гүйцэтгэгчийн  хийх  ажил  болон   зөрчил,   гологдол  арилгах
үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг, хүлээнэ.
9.                     Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр болон утсан холбоогоор харилцана.

ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]
[Гарын үсэг]_____

[Албан тушаал, нэр]
[Гарын үсэг]_____

 

ТАМГА
[Захиалагчийн хаяг]
[Утас/факсын дугаар]
[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

ТАМГА
[Захиалагчийн хаяг]
[Утас/факсын дугаар]
[Харшцагч банкны нэр, дансны дугаар]