A

A

A

Бүлэг: 1979
      Зам,  тээвэр, барилга, хот байгуулалтын
 сайдын 2010 оны 183 дугаар тушаалын хавсралт
 
АГУУЛАХЫН БАРИЛГА
БНбД 31-19-10
 
ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
1.1             Энэхүү барилгын норм ба дүрмийг галын аюулгүй байдлын Ф5.2 (БНбД 21-01-02 дагуу) зэрэглэлийн эд, материал, бүтээгдэхүүн болон түхий эд хадгалах, хадгалалтын тусгай орчин, нөхцөл шаардагдахгүй агуулахын зориулалттай барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад мөрдөнө.
Энэхүү барилгын норм ба дүрмийг хуурай эрдэс бордоо ба ургамалыг хортноос хамгаалах химийн бодис, тэсрэмтгий, радио идэвхит, хүчтэй үйлчилгээтэй хортой бодис, шатамхай хий, 70 кПа(0.7 кгс/см²)-аас илүү даралтат савалгаатай шатамхай бус хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, каучук, целлиод, шатамхай хуванцар болон кинохальс, хөвөн, гурил, багсармал тэжээл, ангийн үс, арьс, арьсан эдлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үр тариа хадгалах буюу хөргөлтийн систем бүхий агуулахын барилгын зураг төсөл зохиоход мөрдөхгүй.
1.2             Агуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрлөх тохиолдолд бэрхшээлийн төрөл зэргээс нь шалтгаалан БД 31-101-04-ын заалтын дагуу нэмэлт шаардлагыг төлөвлөж мөрдөнө.
 
2.      НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
Энэхүү барилгын норм ба дүрэмд дараахь норм, нормативын баримт бичгүүдээс ишлэл авсан болно. Үүнд:
"Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал" /БНбД 21-01-02/
"Үйлдвэрийн барилга" /БНбД 31-11-09/
"Захиргаа аж ахуйн барилга /БНбД 31-04-03/
"Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер" /БНбД 41-01-02/
"Шал" /БНбД 31-12-08/
"Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг" /БНбД 23-02-08/
МNS0012-4-002:1985 Дохиололын өнгө. Аюулгүй ажиллагааны  тэмдэг
       Техникийн үндсэн нөхцлүүд.
БНбД 21-04-05 Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж,  дохиололын хэрэгсэл
3. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү барилгын норм ба дүрэмд дараах нэр томъёо ба тодорхойлолтыг хэрэглэсэн.
Рампа - гэдэг нь ачих буулгах ажил үйлчилгээний зориулалттай байгууламж юм. Рамп нэг талаараа агуулахын ханатай нийлж, нөгөө талаараа төмөр замын дагуу (төмөр замын рамп), авто тээврийн хэрэгслэлийн хаалганы дагуу (автомашины рамп) байрлана.
Платформа - гэдэг нь рамптай ижил зориулалттай байгууламж бөгөөд  2 тал нь хоёулаа ачиж буулгах зориулалттайгаараа рампаас ялгаатай: нэг тал нь төмөр зам, нөгөө тал нь  автомашины орцын  дагуу байрлалтай төлөвлөгдөнө.  
Өндөр тавиуран агуулах - гэдэг нь 5.5 метрээс дээш өндөртэй тавиур бүхий агуулах.
4.ЕРӨНХИЙ ХЭСЭГ
4.1.           Энэхүү барилгын норм ба дүрэмд заасан галын аюулгүй байдлын шаардлага нь БНбД 21-01-02-д заагдсан нөхцөл, ангилалд тавигдах шаардлагад үндэслэнэ.
4.2.           Хадгалагдаж байгаа бодис материалын тэсрэх байдал болон галын аюулын ангилалаас хамааруулж агуулахын барилгыг А, Б, В1-В4, Д категороор ангилна.
Агуулахын барилга, байгууламжийн галын аюулын ангилал нь технологийн зураг төсөл зохиох норматив баримт бичиг, эсвэл зохих журмын дагуу батлагдсан тусгай жагсаалтаар тодорхойлогдоно.
Тайлбар. Цаашид "ачаа" гэсэн нэр томъёог "бодис, материал, бүтээгдэхүүн ба түүхий эд" гэж ойлгоно.  
4.3.           Агуулахын захиргаа, аж ахуйн барилга болон өрөө тасалгааг БНбД31-04-03–ын дагуу төлөвлөнө.
4.4.           Агуулахын барилгын ерөнхий талбайн хэмжээг БНбД 31-04-03 -д нийцүүлэн тооцож төлөвлөнө.
4.5.           Үйлдвэрийн барилга дотор байрлуулах түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хадгалах, /завсрын/ агуулахыг технологийн тасралтгүй ажиллах үйл явцыг хангах технологийн төлөвлөлтийн нормоор тогтоосон хэмжээнд шууд үйлдвэрийн байр, өрөө тасалгаануудад ил задгай эсвэл торон хаалтын цаана байхаар байрлуулж болно. Эдгээр нь нормд заагдаагүй тохиолдолд тэдгээр ачааны хэмжээ, ээлжийн хэрэгцээнээс илүүгүй байх ёстой.
4.6.           Барилгад төрөл бүрийн ангилалын өрөө тасалгаа төлөвлөх, тэднийг хооронд нь тусгаарлах, аврах зам гарцад тавигдах шаардлага болон утаа зайлуулалт, гонх, дамжих гонх  /тамбур-шлюз/, шатны хөндий болон шат, дээвэрт гарах гарц зэргийг БНбД 21-01-02, БНбД 31-04-03 ба БНбД 41-01-02-д  нийцүүлнэ.
4.7.           Гал унтраах болон гал түймэр илрүүлэх автомат төхөөрөмжүүдийг БНбД 21-04-05 болон тогтоосон журмаар баталсан тусгай нормын жагсаалтын дагуу төлөвлөнө.
Галын дохиололын системийг холбогдох норм  ба дүрмийн дагуу тусгана.
 
ЭЗЭЛХҮҮН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ
5.1.           Агуулахын барилгын эзэлхүүн төлөвлөлтийн шийдэл нь тэдгээрийг шинэчлэх, барилгад их хэмжээний өөрчлөлт оруулалгүй ачааг хадгалах технологийн өөрчлөлт хийх боломжоор хангах ёстой.
5.2.           Агуулахын барилгыг суурьшилын эдэлбэр газарт байршуулах тохиолдолд тухайн орчны барилгажилтын архитектурын шийдлийг тусгах шаардлагатай.
5.3.           Агуулахын барилгын геометр хэмжээс болох алгасалын хэмжээ, баганын алхам болон давхрын өндөр зэрэг нь технологийн шаардлагаар тодорхойлогдох бөгөөд харин зөөврийн /угсрагддаг/ барилгын  холбогдох шаардлагад нийцсэн байх ёстой.
5.4.           Технологи, эрүүл ахуй болон гал түймрийн аюулаас хамгаалах зэрэг шаардлагууд зөрчигдөхгүй тохиолдолд  агуулах /байр/, ачаа хүлээн авах, шинжилгээ хийх, ангилах, бүрдүүлэлт хийх, захиргаа аж ахуйн болон бусад өрөө тасалгаануудыг аль болохоор нэг барилгад нэгтгэхийг зөвшөөрнө.
5.5.           Ашиглалтын шаардлага хангасан тохиолдолд эрчим хүч болон сантехникийн тоног төхөөрөмжийг далдлах саравчтай ил задгай талбайд байрлуулж болно. Агуулах болон ачаа хүлээн авах  өрөөний шалыг инженерийн тоног төхөөрөмжөөр тоноглохыг хориглоно.
5.6.           Давхрын тоо болон барилгын өндөрийг /1 дүгээр хүснэгтэд зааснаар/ өөр өөр давхартай барилгад агуулахын тасалгаа байрлуулах техник эдийн засгийн үзүүлэлтийг харьцуулсан  үр дүнг үндэслэн тогтооно.
5.7.           Агуулахын барилгын өндрийн хэмжээг тухайн агуулахад ашиглах механикжилтыг харгалзан тогтооно. Хүмүүс байнга зорчих хэсэг болон аваарийн зам дахь өндрийн хэмжээ нь шалнаас бүтээц болон шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн доод ирмэг хүртэл 2м-ээс багагүй байна.
5.8.           Босоо олон давхар өндөр тавиур бүхий нэг давхар агуулахын барилгад тус тавиурын бүтээцийг хучилтын тулаас болон гадна ханын  бүтээцийн бэхэлгээнд ашиглаж болно.
5.9.            Галын А болон Б ангилалын агуулахын барилгын гадна хашлага бүтээцийг БНбД 31-03-04 шаардлагад нийцүүлэн хялбар шийдлээр төлөвлөнө.  
5.10.       Хүнсний бүтээгдэхүүн хадгалахад зориулсан агуулахад дараахь зүйлсийг анхаарах шаардлагатай.
Мэрэгч амьтад сүйтгэх боломжгүй, сүвэрхэг бус материалаар хийсэн хашлага бүтээц; сүвэрхэг бус хавтастай гадна хаалга, люкны таг, агааржуулах системийн сувгийг хаахад зориулагдсан хийц, гаднах хаалга, үүд, тагны дээд тал (крышек люков), агааржуулах системийн сувгийн амыг таглах төхөөрөмж, шалнаас дээш 0.6 метр өндөрт байрлах агаар дамжуулагч (воздуховод) болон ханан дахь агааржуулах тусгаарлалтыг ган тороор (торны сүлжээний нүхний хэмжээ 12х12 мм-ээс илүүгүй байна), хонгилын давхрын хаалт (ган тороор хийгдсэн хаалтыг цонхонд  хийхдээ нээгдэж буюу авч болдог байдлаар хийх) зэргийг хийнэ.
Тухайн хэлбэрийн агуулахын барилгын төслүүдэд дамжуулах хоолойг (хана, халхавч, хучлага зэргээр) нэвтлэн гаргахад үүссэн завсар цоорхойг зааврын дагуу сайтар битүүлэн, агуулахын тасалгааны бүтээцийг далдалж буй холбогчийг (гадна, дотно хана, тэдгээрийн залгаа, шал болон хучлаганы далдлавчтай холбогч) урьдчилан тооцно.
  Хүнсний зориулалтын бүтээгдэхүүн хадгалах агуулахын барилгын тасалгааны шалны өнгөн гадаргуунд наалдамхай материал болон наалдамхай төрлийн шавардлагыг хэрэглэхгүй.
5.11.       Машин механизмын хөдөлгөөн ихтэй газарт агуулахын барилгын багана болон хөндий зайны хүрээ механик эвдрэл гэмтлээс хамгаалагдсан байх ба МNS 0012-4-002:1985-ын шаардлагын дагуу будсан байх ёстой. 
5.12.       Ачиж-буулгах рамп болон тавцанг төлөвлөхдөө ачаа болон ачиж-буулгах механизмыг хур тунадасаас хамгаалах арга хэмжээг тооцсон байна.
  Төмөр замын рампын дээр байрлах саравчийг төмөр замын тэнхлэгийг 0.5 метрээс багагүй хучихаар, харин автомашины рампыг автомашины явах замын рампны захаас 1.5 метрээс багагүй хучсан байх ёстой.
5.13.       Рампын уртыг ачаа эргэлтийн болон агуулахын багтаамжаас хамааруулан, мөн түүнчлэн барилгын эзэлхүүн төлөвлөлтийн шийдлийг үндэслэн тогтооно. 
  Ачиж-буулгах рампын өргөнийг ачиж-буулгах ажлын техникийн аюулгүйн нөхцөл болон технологийн шаардлагад нийцүүлэн авах хэрэгтэй.
5.14.       Ачиж-буулгах рамп болон нь хоёроос доошгүй тараан байрлуулсан шат буюу пандус байх ёстой.
5.15.       Автомашины орох гарах хаалган талаас ачиж-буулгах рампын захын тэмдэглэгээ нь замын дайран өнгөрөх хэсгийн гадаргын түвшнээс эсвэл ачиж-буулгах талбайгаас 1.2 м өндөр  байх ёстой.
5.16.       Төмөр замын хөдөлгөөнт галт тэргэнд зориулсан ачиж-буулгах рампыг холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөвөл зохино.
5.17.       Машин, тээврийн хэрэгслэлийн явж өнгөрөх замын пандусны өргөн нь ачаа ачсан тээврийн хэрэгслэлийн, хамгийн их өргөнөөс 0.6 метрээс багагүй хэмжээгээр илүү байх ёстой. Пандусын хэвийлтийг хаалттай тасалгаанд байрлуулахад 16%-аас ихгүй, барилгын гадна байрлуулахад 10%-аас ихгүй байхаар тооцно.
5.18.       Хаалга, төмөр замын оролт, дээр байрлах дэнлүү, галын аюулаас сэргийлэх гадна шат, дээвэрт гарах гарц, цонхны шил, дэнлүүг цэвэрлэх, засварын төхөөрөмжийг  БНбД 31-04-03-н шаардлагын дагуу авна.
5.19.       Агуулахын өрөө тасалгааны температур, харьцангуй чийгшил болон агаар солилцооны эргэлтийн хэмжээ зэргийг ачаа хадгалах технологийн шаардлага болон БНбД 41-01-02-ын дагуу авч үзнэ.
5.20.       Агуулахын барилга, байрны бүтээц, суурь болон хучилтад хэрэглэх материалыг агуулахад хадгалж буй ачаа, тээврийн хэрэгслэлийн  төрөл, механик үйлчлэлийн эрчим болон тоос шороо тусгаарлалт зэргийн ачааллыг харгалзан БНбД 31-12-08 –ын дагуу сонгоно.
 
                                           6. ГАЛЫН ТАРХАЛТААС СЭРГИЙЛЭХ
6.1. Гал тэсвэршилтийн түвшин, барилгын галын аюулын бүтээцийн ангилал, агуулахын барилгын өндрийн хэмжээ болон барилгын давхрын талбай гал эсэргүүцэх  тусгаарлах  цэгийн хязгаарыг 1 дүгээр хүснэгтийн дагуу авч үзнэ.
 
 
 
 
 
 
 
1 дүгээр хүснэгт
Агуулахын ангилал
Барилгын өндөр <*>, м
Барилгын гал тэсвэршилтийн зэрэг
Барилгын галын аюулын бүтээцийн ангилал
Барилгын гал эсэргүүцэх тусгаарлагчийн давхрын талбай, м2
1 давхар
2 давхар
 Олон давхар
А
-
-
-
-
I, II
III
IV
IV
CO
CO
CO
C2, C3
5200
4400
3600
75 <**>
-
-
-
-
-
-
-
-
Б
18
-
-
-
I, II
III
IV
IV
CO
CO
CO
C2, C3
7800
6500
5200
75 <**>
5200
-
-
-
3500
-
-
-
В
36
24
-
-
-
I, II
III
IV
IV
V
СО
СО
СО, С1
С2, С3
Нормчлохгүй
10400
10400
7800
2600
1200
7800
5200
-
-
-
5200
2600
-
-
-
Д
Хязг-гүй
36
12
-
9
I, II
III
IV
IV
V
СО
СО, С1
СО, С1
С2, С3
Нормчлохгүй
Хязг-гүй
Адил
"
5200
2200
  10400
7800
2200
-
1200
7800
5200
-
-
-
·        <*> Барилгын өндөр тухайн хүснэгтэд техникийн талыг хамааруулан 1 давхрын шалнаас дээд давхрын хучилт хүртэл хэмжигдэнэ; хучилтын түвшин өөрчлөгдөх үед давхрын дундаж өндрийг авч үзнэ.
·        Барилгын гал тэсвэршилтийн I, II болон III зэрэглэлийн нэг давхар барилгуудын өндөр CO ангилалд нормчлогдохгүй.
·        СО болон С1 ангилалын, гал тэсвэршилтийн IV зэрэглэлийн нэг давхар барилгын өндрийг 25 метрээс ихгүй, С2 болон С3 ангилалынхыг 18 м-ээс ихгүй (шалнаас бүтээцийг тогтоон барьж буй тулах цэгийн ёроол хүртэл)
·        <**> Авто тээврийн хэрэгслэлийн далд зогсоол (гараж)-ын барилгууд
Зэргэлдээ давхрын хучилтад нээлхий байгаа нөхцөлд эдгээр давхруудын нийт талбай 1-р хүснэгтэд зааснаас хэтэрч болохгүй.
            Агуулахын тасалгаанд хүснэгт 1-д заасан гал унтраагч автомат тоноглолыг байрлуулан угсрахдаа галын аюулын бүх ангийн гал тэсвэршилтийн IV зэргийн барилгуудаас бусад давхруудын талбайг 100% нэмэгдүүлж болно.
            Үйлдвэрийн барилгад агуулах байрлуулахад гал тусгаарлах зааг дэх агуулах байрны давхрын талбай болон өндөр (давхрын тоо) хүснэгт 1-т заасан утгаас хэтэрч болохгүй.
            Хүснэгт 1-д галд тэсвэршилтийн зэрэг болон барилгын галын аюулын ангилалыг харгалзан үзсэний дагуу барилгын анги, гал эсэргүүцэх тусгаарлагчийн нормуудыг тогтоосон. Тухайн хүснэгтэд байхгүй бусад нөхцлүүдэд давхрын талбай болон барилгын өндрийг тухайн барилгын ангилалын хувьд эдгээр үзүүлэлтүүдээс хамгийн бага утгын дагуу эсвэл БНбД 21-01-02-ын 1.6-д зааснаар тохируулна.
6.2. Галын Б болон В ангиллын олон давхар агуулахын барилгыг 60 м-ээс илүүгүй өргөнтэй төлөвлөх хэрэгтэй.
6.3. Хэрэв нэг давхрын дээд хэсэгт буй хаалт нь галаас хамгаалах 1 дүгээр  төрлийн хананд хамаарагдах тохиолдолд олон давхар барилгын нэг давхрын талбайг нь нэг давхар барилгын нормын дагуу авч үзнэ.  
6.4.Үйлдвэрийн барилгын В1 - В3 ангилалын агуулахын барилгуудыг бусад агуулахын байгууламжаас галаас хамгаалах 1-р зэргийн далдлавч болон 3-р зэргийн хучилтаар, харин энэ бүтээгдэхүүнийг олон давхар босоо тавиур дээр хадгалах болсон тохиолдолд гал түймрээс сэргийлэх 1-р зэрэгт тавигдах шаардлагын дагуу болон 1-р зэргийн хучилтаар тусгаарлана.
Үйлдвэрийн барилгад байрлах В1 - В3 ангилалын, бэлэн бүтээгдэхүүн хадгалах зориулалттай агуулахын байрыг гадна хананы дэргэд байрлуулвал зохино.
6.5. Олон давхар өндөр босоо тавиур бүхий хадгалалтын В ангилалын агуулахын барилгыг гал тэсвэршилтийн I-IV зэргийн CO ангилалын нэг давхар, утаа зайлуулах хучилт дээр сорох нүхтэйгээр төлөвлөнө.
Босоо тавиурууд шатамхай бус материалтай, өндрөөрөө 4м-ээс ихгүй хэвтээ дэлгэцтэй байх ёстой.
Дэлгэцүүд нь босоо байрлах тавиурын бүх хэвтээ огтлолын дагуу (сечение), ялангуяа тавиуруудын заагийг хааж байхаар байрлах ёстой бөгөөд ачих-буулгах ажилд саад болохгүй байх ёстой.   
             Дэлгэц, таар ваадан, поддон суурь мод нь 150 мм квадрат талтай жигд байрласан ба завсар хоорондын зай нь 10 мм диаметртэй тэнцэхээр  байх ёстой.
            Босоо өндөр тавиуруудад 40м тутамд 2 м-ээс багагүй өндөр, 1.5м өргөнтэй хөндлөн гарц төлөвлөж өгнө.
             Босоо тавиуруудын хувьд тэдгээрийн хоорондын зайг босоо тавиурын бүтээцээс тусгаарлахын тулд галаас хамгаалах ханаар тусгаарлах шаардлагатай.
Босоо тавиурууд дахь хөндлөн гарцтай газруудын хананд хаалганы хийц гаргана. Утаа сорон зайлуулах хийцүүдийг (люк) босоо тавиуруудын дунд, гарц дээр байрлахаар гаргана.  
6.6. Галын аюулын байдлаараа ижил ачааг хадгалж буй агуулахын байгууламжийг технологи эсвэл эрүүл ахуйн нөхцөл байдлаар нь ханаар тусгаарлах тохиолдолд далдлавч ямар шаардлага хангасан байх нь зураг төслийн технологийн хэсэгт тусгасны дагуу тодорхойлогдоно.
            Ачаа хадгалах технологийн шаардлагын дагуу судалгаа хийх, ачааг хүлээн авах, ангилах болон бүрдүүлэлт хийх хэсгүүдийг шууд агуулахад нь  хамар ханаар тусгаарлалгүй байрлуулж болно.
            Үүнд бараа судлалын мэргэжилтэн, шинжээчид, барааны нярав, шалгагч, бүртгэгч болон операторуудын ажлын байрыг галд тэсвэршилтийн болон галын  аюулын зэргийг харгалзалгүйгээр (шилэн хаалт, эсвэл битүү талдаа 1.2 м-ээс хэтрэхгүй өндөртэй, угсардаг болон зөөврийн торон) хамар ханаар тусгаарлана.
Өндөр босоо тавиурын хоолойн хийц бүхий бүтээцийг гал унтраах бодисын бат бэх байдал, нэвтрэх чадвар болон энэ бүтээцүүдийн ус нэвтрүүлэхгүй байдал зэргийг хангасан нөхцөлд тээвэрлэлтэд ашиглаж болно.
6.7. Агуулахын барилгын тасалгааны цонх суурилуулах хийцүүдийн талбай гал түймрийн үед утаа зайлуулагчийг тооцон гаргах талбайгаас багагүй, харин бусад тасалгаануудад БНбД23-02-08 шаардлагын дагуу байна.
Агуулахын байгууламжид цонх суурилуулах хийц гаргахгүй байж болно. Энэ тохиолдолд БНбД41-01-02-ын шаардлагын дагуу утаа зайлуулагчтай байх талаар урьдчилан тооцно.
Цонхны хийцэд шилэн хаалт (стеклоблок) ашиглах тохиолдолд гал түймрийн үед утаа зайлуулагчийн адил нийт талбайг хамруулан нээгдэх боломжтой цонхны гэгээвчийг тусгаж өгнө.
6.8. Гал тэсвэршилтийн I, II, III болон IV зэргийн, галын аюулын  СО, С1 ангилалын барилгуудтай холбогдож буй рамп болон саравчны бүтээцийг шатамхай бус материалаар хийх хэрэгтэй.
 
 
 
 
----оОо---