- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ЗААВАР /ЗТБХБС-ын 2011 оны 200 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Дэд бүтцийн
сайдын 1998 оны 200 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ЗААВАР /ЗТБХБС-ын 2011 оны 200 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
НЭГ.Барилгын төсвийн нормчлол, унэ бурдлийн тухай нийтлэг ундэслэл
1,1.Барилгын төсөвт өртгийг тодорхойлоход шаардагдах БНбД 1Ү-2-91-ийн 4 дүгээр хэсэг болох "Төсвийн норм ба дүрэм", төсөвтэй холбогдолтой бусад эрх зүйн акт, технологийн бусад баримт, бичгийг хамтатган барилгын төсвийн нормчлол ба үнэ бурдлийн тогтолцоо гэж нэрлэнэ.
Тусгай эмхэтгэлд нэгтгэсэн иж бүрэн төсвийн норм, үнэлгээ, үнийг төсвийн норматив гэнэ.Энэхүү норматив ньүйлдвэр хөдөө аж ахуй, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийг шинээр барих, засварлах, барилгыг өргөтгөж шинэчлэх, шинэ төхникээр дахин токоглох /цаашид "барилга" гэнэ/ хийх ажлын төсевт өртгийг тодорхойлох үндэслэл болно.
1.2.БН6Д 1Ү-2-91-ийн 1Ү хэсэг болох "Төсвийн норм ба дүрэм"-д заасан норм, техникийн шаардлагыг барилгын ажил эрхэлдэг төрийн төв байгууллага батлах ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа бүх барилга байгууламжийг барих үйл ажиллагаанд салбарын ангилал өмчийн хзлбэрийг харгалзахгүйгээр мөрдөнө.
1.3.Барилга угсралтын ажлын нэгж хэмжигдэхүүнд ногдох барилгын ажилчдын цапин, машин механизмын ажиллах хугацаа, материал, хийц эдлэлийн хэрэгцээний нөөцийн нэгжид ногдох тоо зардлын хэмжээг төсвийн норм гэж нэрлэнэ.
Төсвийн нормын үндсэн зориулалт нь тухайн ажлыг гуйцэтгэхэд шаардагдах бүх нөөцийн нормативт тоо хэмжээг тогтоож, үүний үндсэн дээр тухайн ажлыг үнэлэхэд оршино.
Төсвийн норм нь барилгын ажлыг ердийн нөхцөлд явуулах технологийн шат дамжлагаар зохиогдоно. Хэрэв бусад онцгой нөхцөлд угсралтын ажил явуулах бол тухайн нормд тохируулга хийх бөгөөд итгэлцүүрийн хэмжээ, ашиглах нөхцлийг төсвийн нормын техникийн хэсэгт тодорхойлсон байна.
1.4.Төсвийн нормыг нь ерөнхий барилгын болон тусгай барилга,
байгууламжийн гэж ангилна.
байгууламжийн гэж ангилна.
Хоёр.Барилгын өртөг тодорхойлох ерөнхий зарчим
2.1.Шинээр барилга барих, засварлах, тоноглоход шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын ертөг гэж нэрлэх бөгөөд үүнийг техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах үе шатанд тодорхойлно.
2.2.Тухайн барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэн тооцсон
барилга, байгууламжийг барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн
нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэнэ.
Барилгын төсөвт өртөг нь хөрөнгө оруулалтын .хэмжээг тодорхойлох, бэлэн болсонб арилга, байгууламжийн чөлөөт хэлэлцлийн үнэ тогтоох, угсралтын байгууллагын гүйцэтгэсэн ажлын тооцоо хийх, тоног төхөөрөмжийг угсрах тээвэрлэх зардал, түүнчлэн барилгын нэгдсэн төсөвт тусгасан бусад зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэгч, захиалагч байгууллагын тайлан тэнцэл зохиох суурь материал болдог.
Түүнчлэн барилгын төсөвт өртгийг үндэслэн ашиглалтад оруулсан үндсэн хөрөнгийн үнэлэмжийг тогтооно.
2.3.Барилгын төсөвт өртөг тодорхойлох үндэслэл нь барилга угсралтын ажлын хэмжзэ, тоног төхөөрөмж, хийц эдлэлийн жагсаалт, барилгын зохион байгуулалт /ажил явуулах технологийн дэс дараалал, ашиглалтад оруулах ээлж дугаарыг тогтоох гэх мэт/ зэргийг багтаасан ажлын зураг төсөл байхаас гадна тухайн үед мөрдөж байгаа төсвийн норматив, үнэ бүрдлийн, тогтолцоо болно.
Хэрэв аливаа ажилбарыг үнэлэх төсвийн норматив байхгүй бол шаардлагатай норм, үнэлгээг зураг төслийн үе шатанд боловсруулж батлуулан мөрдөнө.
2.4.Биеэ даасан барилга /үйлдвэрийн гол корпус, цех агуулах, орон сууц, сургууль/ буюу байгууламж /гүүр, далан, нүхэн зам/ түүнтэй холбогдож хийгдэх үндсэн ба туслах чанарын бусад байгууламж, гадна инженерийн бүх төрлийн шугам сүлжээ, хийц тоноглол, барилгын талбайд хийгдэх өндөржилт, тохижилтын бүх ажлыг барилгын тусгагдахуун /цаашид "объект" гэнэ/ тус бүрээр тооцож төсвийн баримт бичгийг объект тус бүрийд зохионо. Хэрэв барилгын талбайд ямар нэгэн туслах объектгүй зөвхөн үндсэн зориулалтын нэг барилга байвал түүнийг мөн "объект" гэж нэрлэнэ.
Янз бүрийн зориулалтаар шинээр буюу өргөтгөл, шинэчлэл хийх, нэгдсэн төслөөр баригдах хэд хэдэн барилга байвал түүнийг "барилга байгууламж" гэж нэрлэх бөгөөд төсөвт өртгийн хэмжээ нь "объектын" төсвийн нэгггэлээс бүрдсэн "Барилга байгууламжийн нэгдсэн төсөв"-еөр тодорхойлогдоно.
2.5.Хөрөнгө оруулалтын технологийн бүтцээс хамааруулж барилгын төсөвт өртгийг дараахь байдлаар ангилна.Үүнд:
- Барилга угсралтын ажил
- Тоног төхөөрөмжийн угсралт
-Тоног төхөөрөмжийн үнэ
-Бусад зардал
2.6.Барихаар төлөвлөж байгаа барилга байгууламжийн төсөвт өртгийг
тодорхойлох төсвийн баримт бичиг нь нэгбүрчилсэн төсөв, объектын төсөв
барилгын төсөвт өртгийн товчооноос бүрдэнэ.
барилгын төсөвт өртгийн товчооноос бүрдэнэ.
-Нэгбүрчилсэн төсөв, түүний тооцоо гэдэг нь зургаар бодсон ажлын хэмжээг үндэслэн ажилбар тус бүрээр тооцсон төсөвт. өртөг юм. Тодруулбал барилгын ажил /газар" шороо, суурь, хана, дээвэр, заслал чимэглэлийн ажил гэх мэт/, дотор цахилгааны ажил, радио, телевиз, телефон, дохиолол, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, гадна талын инженөрийн шугам сүлжээ /дулаан, цэвэр, бохйр ус, цахилгаан, холбоо, телевиз кабелийн суваг, трансформатор, цэвэрлэх байгууламж гэх мэт/, . гадна талбайн тохижилтын зам талбай, өндөржилт, зүлэпжүүлэлт, тохижилт, хашаа/-ын төсөвт өртгийг тус бүрд нь тодорхойлохыг хэлнэ.
Нэг бүрчилсэн төсвийг нэгтгэж объөктын төсөв, улмаар төсөвт өртгийн товчоог хийнэ. Энэ нь хэлцлийн үнийг тодорхойлох суурь баримт бичиг болно.
2.7.Гэрээний үнэ тохиролцох, сонгон шалгаруулалт явуулахдаа дараахи журам, ажлын дэс дарааллыг баримтална.Үүнд:
а/Гэрээний үндсэн шаардлага болох харилцагч талуудын зрх ашгийг зохистой хослох үүднээс хөрөнгө оруулагч /инвестор/ болон гүйцэтгэгч талуудын гаргасан тесвийн тооцоо, зардлын калькуляц, авч үзнэ.Гэхдээ эхлзэд хөрөнгө оруулагчийн төсөв-санхүүгийн тооцоог хянан үзэж хяналтын хувь болгон түүнийг үндэслэн гүйцэтгэгчийн үнийн саналд шүүлт хийж үнэлэлт, дүгнэлт өгнө.
б/Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нар өөр өөр аргаар төсөв зохиож болох бөгөөд тэгэхдээ ажлын тодорхой үе шатанд, тогтсон үзүүлэлтээр харьцуулан жиших боломжийг хангасан байна.
Гурав. Барилгын тесвийн баримт бичиг зохиох
3.1.Барилгын нэг бүрийн өртгийг тодорхойлох төсвийн тооцоог зураг төсөлд тусгасан барилга байгууламж, түүний хийц хэсгийн параметрийг үндэслэн тодорхойлсон ажлын хэмжээ, төсвийн норматив, үнэ тарифыг үндэслэн хийнэ.
3.2.Барилга байгууламжийн нэр төрөл, салбарын ангилал, зураг төслийн баримт бичгийн бүтцээс хамааруулан нэг бүрчилсэн төсвийн тооцоог барилга байгууламжийн, барилгын талбайн ажил гэж хоёр ангилна.Үүнд:
Барилга байгууламжид-барилгын ажил, барилгын тусгай ажил, дотор сантехник, гэрэлтүүлэг, цахилгааны хүчний төхөөрөмж, технологийн тоног төхөөрөмж авах угсрах, хэмжин-шалгалтын хэрэгсэл, автоматик, холбоо, дохиоллын систем тавих багаж хэрэгсэл, тавилга тоноглолын ажлууд хамаарна.
-Барилгын талбайн ажилд-талбайн өндөржилт, гадна талын инженерийн шугам сүлжээ, зам талбай, талбайн тохижилт зүлэгжүүлэлт, хашаа, жижиг хэлбэрийн уран барилгын хийц эдлэлийг байрлуулах зэрэг ажлууд хамаарна.
З.З.Барилгын нэгбүрчилсэн төсвийн тооцоонд дараахи бүлэг, зүйл ангийг оруулж тооцно.Тухайлбал:
-Барилгын ажилд-газрын ажил, суурь, хана, хамар, шал, хучилт, дээвэр, хаалга, цонх, шат талбай, заслал чимэглэлийн ажил, бусад ажил багтана.
-Барилгын тусгай ажилд тоног төхөөрөмжийн суурь, нүх суваг, тоног төхөөрөмжийн доторлогоо, бүрээс, дулаалга, тусгаарлалт, химийн бодисоор өнгөлж будах, дотор халаалт, салхивч, ариутгах татуурга, халуун хүйтэн усан хангамж, гэрэлтүүлэг, цахилгааны хүчит төхөөрөмж, радио телефон, дохиоллын ажлыг багтаана.
-Тоног төхөөрөмж угсрал ажилд - төхөөрөмжийг угсрах, технологийн зориулалттай бүх төрлийн шугам тоног төхөөрөмж суурилуулахад шаардагдах металл зэргийг угсрах ажлыг оруулж тооцно.
Харин барилгын хийц хэсэг, тоног төхөөремжийн угсралтын хувьд түвэгтэй биш барилгыг заавал бүлэг зүйлд хэсэгчлэн хуваах шаардлагагүй.
3.4.Барилгын нэг бүрчилсзн тооцоогоор төсөвлөхдөө нийт зардлыг дотор нь шууд зардал, нэмэгдэл зардал, ашиг /төлөвлөгөөт хуримтлал/ гэсэн статъяагаар тооцно.
Сонгон шалгаруулалт явуулах, хэлцлийн үнэ тохиролцоход барилгын нэгбүрчилсэн төсвийг заавал хийнэ.
З.5.Шууд зардал
"Шууд зардал" нь үндсэн цалин, материалын зардал, машин механизмыг ашигласны зардал, тээврийн зардал, бусад шууд зардлаас бүрдэнэ.
3.5.1.Нэгж ажлын цалингийн зардлын хэмжээг тодорхойлохдоо тухайн нэгж ажлын хөдөлмөр зарцуулалтыг тарифт цалингаар үржүүлж гаргана.
Төсвийн хөдөлмөр зарцуулалтын нормд барилгын болон зөөвөр тээврийн мөн машин, механизмын ажилчдын мэргэжлийн зэрэг хүн цагийн х/ц нормыг Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43-р тогтоолоор батлагдсан төсвийн элементийн нормд зааснаар авч, нэгж ажлын цалинпийн хэмжээг хавсралт № 1-д заасан байдлаар тооцно.
Барилгын болон механизмын ажилчдын тарифт цалинг хэрэглээний индекстэй уялдуулан Дэд бүтцийн хөгжпийн сайдын тушаалаар тогтоож мөрдүүлнэ.
Одоо мөрдөгдөж байгаа Барилга хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 1993 оны 112 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн суурь үнэлгээнд" тусгагдсан нэгжийн цалингийн санг дараахь байдлаар тодорхойлно. Суурь үнэлгээний нэгжийн цалингаас механизмын ажилчдын цалинг хасна.
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 176 дугаар тушаалын дагуу барилга угсралтын .ажилд хэрэглэх 8.7 /эрчим хүч, холбооны барилга 4.6, барилгын засварын ажил, автозамын барилгад 1.9/ гэсэн итгэлцүүрээр үржүүлж барилгын ажилчдын цалингийн санг тодорхойлоод мөн Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 369 дүгээр тушаалаар батлагдсан машин цагийн үнэлгээний цалинг, машин механизм ашигласны зардлын дүнгээс энэхүү зааврын хавсралт № 2-д заасан хувиар авч нэгж ажлын цалингийн хэмжээг тодорхойлно.
Төсвийн цалингийн сангийн хэмжээнээс нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал зэрэг олон зардлын хэмжээ хамаарагдах учраас түүнийг зөв тооцоолбол зохино.
Машин, механизмын ажилчдын нэгж цалин нь цагийн үнэлгээнд орсон байдаг учраас нийт төсөвт давхардуулан тусгаж болохгүй.
3.5.2.Материалын тоо хэмжээг франко барилгын талбайн нэгжийн үнээр үржүүлзх замаар материалын зардлын хэмжээг тодорхойлно./Хавсралт № 3-ыг үзнэ үү/.
Төсвийн элементийн нормд /Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43-р тогтоолоор батлагдсан/ тусгагдсан материал бүрийг их, багын хэмжээг нь үл харгалзан тооцож түүвэрт тусгах ёстой.
Барилгын зарим материалыг төсөвт биет хэмжигдэхүүнээр тодорхойлох боломжгүй байдаг учраас нийт материалын үнийн дүнгээс "Бусад материалд" 2 хувиар тооцож нэмнэ.
Бетон, өрөг, шавардлагын зуурмагийн задаргааг хийх шаардлагатай бол Хавсралт № 2-ын маягт А ба Б-г ашиглана.
Материалын үнийг биржийн доод үнээр авч төсөвт тусгах зарчмыг баримтлавал зохино.
З.5.З.Барилгын машин механизм ажиллуулсны зардлыгнормд тусгагдсан машина-цагийн тоог Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан жишиг үнээр үржүүлж тодорхойлно /Хавсралт № 3-ыг үзнэ үү/.
Машин цагийн тоог мөн Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43-р тогтоолоор батлагдсан нормыг үндэслэж гаргана.
Бусад машины зардлыг барилгын машин механизм ажиллуулсны зардлын 1 хувиар бодож төсөвт тусгана.
3.5.4.Барилгын төсвийн тээврийн зардлыг дараахь журмаар тодорхойлно.Төсвийн түүвэрт тусгагдсан материалыг нэгж хүн дээр /бохир жингийн хэмжээг хуучин нэрээр Улсын барилгын Зөвлөлийн /Хуучин нэрээр/ 1987 оны 10-р сарын 27-ны өдрийн 86-р тогтоолоор батлагдсан жагсаалтыг үндэслэн тооцно.Энэхүү зааврын хавсралт № 4-д заагдсан "Барилгын ачааны ангиллын" дагуу зэрэглэлд хуваан объектын дүнгээр нэгтгэн гаргаад тээвэрлэх зай, ачааны тарифаар үржүүлнэ /Хавсралт № 5/.
3.5.5.Барилгыг буулгах ажлын төсөв зохиохдоо хавсралт № 5-д дурьдсан аргачлалыг хэрэглэх ба шууд зардлын бүрэлдэхүүнд оруулна.
3.5.6."Бусад шууд зардалд" нэмэгдэл зардал, дайвар зардлаас шууд зардалд шилжих зардлыг Сангийн сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайдын хамтарсан 1996 оны 406/406 дугаар тушаалын /цаашид 406/406-р тушаал гэх 1-д заасны дагуу барилгын болон машин механизмын ажилчдын цалингийн сангаас энэхүү зааврын хавсралт № 7-д заасан хувиар авч нэг бүрчилсэн төсвийн "Бусад ажил", мөн төсөвт өртгийн товчоонд "Хавсралт №.12/тусгана.
Машин механизмын ажилчдын цалинг Дэд бүтцийн хөгжпийн сайдын тушаалаар батлагдсан "Машинц агийн жишиг үнийг Хавсралт № 8-д заасан хувиар үржүүлж гаргана.
З.6.Нэмэгдэл зардал, төлевлөгөөт хуримтлал
3.6.1.Нзмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын хэмжээг төсөвт тусгахдаа барилгын ажилчид, механикжуулагчдын цалингийн санг суурь өгөгдөл болгон авна.
3.6.2. нэмэгдэл зардлын хэмжээг ажилчид, механикжуулагчдын, хөдөлмөрийн хөлсний сангаас хавсралт № 9-д заасан хувь хэмжээгээр бодож тодорхойлно.
З.6.З.Төсвийн нэмэгдэл зардалд барилгын гүйцэтгэгч байгууллагаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон зардлууд багтана /Хавсралт № 10/.
3.6.4 Төлөвлөгөөт хуримтлалын зардалд ажилчдыг ажлын байранд нь үдэд халуун хоолоор үйлчлэхтэй холбогдсон зардал, ажилчдад олгосон түлээ нүүрсний үнийн зөрүү, нийт ба тасраптгүй ажилласны нэмэгдэл зардлууд мөн барилгын талбайг ахуйн үйлчилгээгээр хангах зардал, үндсэн хөрөнгийн болон барьж байгаа барилгын даатгал, хувьцаа эзэмшигчид болон төрийн өмчийн оролцоонд ашгаас төлөх ногдол ашиг, ажиллагсдын нийгмийн баталгаатай
холбогдсон зардлууд, үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хийгдэх хөрөнгө оруулалт зэрэг зардал багтах бөгөөд байгууллага, аж ахуйн нэгжийн бүтэц зохион байгуулалтаас үл хамааруулан ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний 95.0 хувиар бодож төсөвт тусгана.
3.6.5Хавсралт № 11-д дурьдагдсан зардлууд "Нэмэгдэл зардал" орохгүй. Шаардагдах хөрөнгийг захиалагч, гүйцэтгэги байгууллагууд зүйл бүрээр төсөв хийж тохиролцоод төсвийн "Бусад зардал" гэсэн бүлэгт тусгана.
З.6.6.Нийт шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалыг /ашиг/ нийлбэрээр барилга угсралтын ажлын төсөвт өртгийг тодорхойлно.Шууд зардлын нэг бүрчилсэн төсөв бусад шууд зардлын тооцоо, нэмэгдэл зардал төлөвлөгөөт хуримтлалыг нэгтгэж төсөвт өртгийн товчоо /хавсралт № 12/г нэг бүрчилсэн төсвүүдийг нэгтгэж объектын төсвийг /хавсралт № 13/- хийнэ.Тоног төхөөрөмжийн өртөг барилга угсралтын ажлын төсөвт өртөгт орохгүй, тусгайлсан дүнгээрээ хөрөнгө оруулалтын дүнд багтана.
Тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийг зохиохдоо Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/1988 оны 52-р тушаалаар батлагдсан "Тоног төхөөрөмж, угсралтын ажлын төсвийн норм, үнэлгээ зохиох ба хэрэглэх дүрмийг баримтлана".
3.7.Шууд бус зардал
3.71.Шууд бус зардалд өвлийн нэмэгдэл, хог цэвэрлэгээ, түр барилга, урамшуулал, захиалагчийн хяналт, зураг тесөв, хайгуулын ажил, барилгын зураг, төсвийн баримт бичгт шүүлт /экспертиз хийсний. болон сонгон шалгаруулалтын дэнчин, магадлашгүй ажил, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг зардал багтана..
3.7.2.Титулын түр барилга байгууламжид зааврын хавсралт № 14-д орсон ажлын зардлууд хамаарагдах бөгөөд захиалагч байгууллагын мэдлийн хөрөнгө болно. Барилгын талбайд байгаа титулын түр барилга байгууламж, хийц эдлэлийг задлан.буулгаж түүнээс гарах зарим материал, хийц эдлэлийг уг объектод болон бусад барилгад шилжүүлэн ашиглах бололцоотой байвал түүнийг борлуулах тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлж, "буцах зардал"-ыг тогтооно.Буцах зардалд титулын түр барилга, байгууламжийг буулгахад гарах материал, эд анги, хийц бүтээц болон угсралтын ажил явуулахаар уригдан ирсэн гадаадын мэргэжилтнүүдийн хэрэглэж байсан мебель эдлэл, эд хогшил, тоноглол төхөөргийг Худалдан борлуулсны орлого зэрэг багтана. Түр барилгыг буулгаснаас борлуулсан материал, бүтээц, хийцийн үнэ нь уг барилгын ашиглалтын хугацаанаас хамаарахгүйгээр төсөвт өртгийн нь 15.0 хувиас ихгүй байна. Буцах зардлын дүнг нэгдсэн төсвийн дүнгээс хасахгүй барилгыг ажлын явцад буюу дууссаны дараа захиапагч, гүйцэтгэгчийн тохиролцсоноор санхүүжилтийн үе шатанд харилцан тооцож шийдвэрлэнэ.
Зааврын хавсралт № 14-д тусгагдсан ажлын жагсаалтыг үндэс болгон
титулын түр барилгын төсвийг тусгайд нь тооцно.Титулын түр барилгын ажлыг
барилга угсралтын үндсэн ажлаас тусгайд нь гэрээлэн хийлгэж болох бөгөөд
энэ тохиолдолд зардлыг нь нийт хөрөнгө оруулалтын дүнд багтаан оруулна.
титулын түр барилгын төсвийг тусгайд нь тооцно.Титулын түр барилгын ажлыг
барилга угсралтын үндсэн ажлаас тусгайд нь гэрээлэн хийлгэж болох бөгөөд
энэ тохиолдолд зардлыг нь нийт хөрөнгө оруулалтын дүнд багтаан оруулна.
3.7.3.Техник хяналт, зохиогчийн хяналт, барилгыг ашиглалтад оруулах
хугацааг богиноегосны шагналын 50 "хувийг "захиалагчийн зардал" гэж
нэрлэнэ.Захиалагчийн хяналтын зардлыг барилга байгууламжийн объектын
төсөвт өртгөөс /Хавсралт № 12/ цалингийн зардлын 39.6 хувийг хассан дүнгээс
2.0 хувиар бодож тогтооно
хугацааг богиноегосны шагналын 50 "хувийг "захиалагчийн зардал" гэж
нэрлэнэ.Захиалагчийн хяналтын зардлыг барилга байгууламжийн объектын
төсөвт өртгөөс /Хавсралт № 12/ цалингийн зардлын 39.6 хувийг хассан дүнгээс
2.0 хувиар бодож тогтооно
3.7.4.Тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг нийлүүлэх гэрээ, контрактын үнэ, тухайн тоног төхөөрөмж, эд хогшлыг худалдан авах боломжтой зах зээлийн үнэ, мөн угсралтын болон тээвэрлэлтийн хөлсийг үндэслэн тоног төхөөрөмж, эд хогшлын төсвийг тусгайлан зохионо.
3.7.5.Шинээр барьж байгаа буюу өргөтгөл шинэтгэл хийж байгаа
үйлдвэрийн ашиглалтын үед ажиллах боловсон хүчний тоо, мэргэжлийн төрөл,
бэлтгэх аргаас хамааруулан "ашиглалтын үеийн боловсон хүчин бэлтгэх
зардал"-ын тусгай тооцоо хийж нэгдсэн төсвийн "бусад зардал" гэсэн бүлэгт
тусгана. .
үйлдвэрийн ашиглалтын үед ажиллах боловсон хүчний тоо, мэргэжлийн төрөл,
бэлтгэх аргаас хамааруулан "ашиглалтын үеийн боловсон хүчин бэлтгэх
зардал"-ын тусгай тооцоо хийж нэгдсэн төсвийн "бусад зардал" гэсэн бүлэгт
тусгана. .
3.7.6.Дараахь зардал, ажлын хөлсийг барилгын ажил эрхэлдэг төрийн төв байгууллагын дангаараа болон бусад байгууллагатай хамтарч тусгайлан гаргасан шийдвэрээр тогтооно. Эдгээр шийдвэрүүд нь энэхүү зааврын салшгүй хэсэг болно.Үүнд:
-Барилгын зураг төсөв, хайгуулын ажлын үнэ
-Барилгын зураг, төсвийн баримт бичигт шүүлт /экспертиз/ хүйсний хөлс -Нэмэгдсэн өртгийн албан татварын зардал
-Захиалагч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөх сонгон шалгаруулалтын дэнчингийн зардал
3.7.7.Магадлашгүй ажлын зардлыг нэгдсөн төсвийн 1 ба 2 дугаар хэсгийн дүнгээс 2 хувиар авч нэгдсэн төсөвт тусгана.
3.8Дараахь тусгай төрлийн ажлыг газар зохион байгуулалтын төсөл, байгалийн баялаг, нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үр өгөөж, тэдгээрийн үнэлгээ, ашиглах боломж, тулгарч болзошгүй аюул заналыг гэтлэн давахтай холбогдсон зардлын тооцоо зэргийг үндэслэн төсвийг хийж барилга, байгууламжийн нэгдсэн төсвийн "Барилга барих талбайг сонгон авах бэлтгэх гэсэн зүйлд хамааруулан өртгийн товчоонд тусгана.Үүнд:
-Барилгын талбайд байгаа барилга, байгууламжийг буулгаж зөөх, мод бутыг зайлуулах, чулууг түүж, үйлдвэрлэлийн хаягдлаас цэвэрлэх, инжөнерийн шугам сүлжээ, замыг зөөж өөрчлөн байгуулах;
—Барилгын талбайг чөлөөлөхтэй холбогдсон барилга байгууламжийг буулгах, талбай цэвэрлэх зардал;
—Талбай чөлөөлөх, цэвэрлэхтэй холбогдон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд учрах хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг болно.
З.9.Дээр дурьдсан бүх зардлыг нэгтгэн нэгдсэн төсвийг /Хавсралт № 15/ хийнэ.
З.10.Туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн зардлыг тусгайд нь төсөв хийж захиалагч байгууллага өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
З.11.Тухайн барилга, байгууламжийн ажлыг өөр өөр төрлийн хөрөнгийн эх үүсвэрээр аль эсвэл хэд хэдэн хөрөнгө оруулагчийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхээр байвал хөрөнгө оруулалтын дүнг эх үүсвэр, хөрөнгө оруулагчаар нь тусгайлан гаргана.
----оОо---
Текст томруулах
A
A
A