A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны
271 дүгээр тушаалын хавсралт
 
БНбД 82-01-98
МОНГОЛУЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРМҮҮД /БНбД/
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМ, НОРМАТИВЫГ БОЛОВСРУУЛАХ,
 ХЭРЭГЛЭХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
 
1.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Барилгын матариалын зарцуулалтын норм, нормативыг боловсруулах, хэрэглэх тухай энэхүү ерөнхий дүрэм нь материалын зарцуулалтын норм, нормативын бүрдэл, тогтолцооны нийтлэг бүтэц, эарчим, үндсэн зорилго, тэрчлэн нормын төрөл, хэлбэр болон тэдгээрийг хэрэглэх хүрээнд тавигдах шаардлагыг тодорхойлно.
БНбД 82-01-98 нь "Барилгын нормативын баримт бичгийн системийн" бүрэлдэхүүн хэсэг болно.
Энэхүү баримт бичгийг салбарын ангйлал, харъяаллыг үл харгалзан
бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүд бүхэлд нь, харин барилгын
материалын зарцуулалтын норм, норматив боловсруулдаг байгууллагууд
энэхүү баримт бичгийн 4, 5, 6 дугаар бүлэг, 7 дугаар бүлгийн 2 дугаар
заалтыг заавал дагаж мөрдөнө.                                                                        
2.НОРМАТИВЫН ИШЛЭЛ
2.1.Монгол улсын стандартчиллын тогтолцооны томъёог энэхүү нормд тусгав:
З.ТОДОРХОЙЛОЛТ
3.1.Энэхүү норм, дүрмэнд барилгын бусад норм, дүрмэнд хэрэглэгдсэн нэр томъёонуудыг ашиглав /Хавсралт N.
4.БҮРДЭЛ, ТОГТОЛЦООНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО ЗАРЧИМ, БҮТЭЦ
4.1.Барилгын материалын нөөцийн зарцуулалтын норм, нормативын бүрдэл тогтолцоо /цаашид бүрдэл тогтолцоо гэнэ/ гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдах барилгын салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэрэгцээт материалын орцын норм, нормативыг боловсруулах, шинэчлэх, хэрэглэх дүрмийн арга зүйн үндэслэл болно.
4.2.Бүрдэл тогтолцоо нь барилгын салбарыгн өмнө тавигддаг дараахь зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.Үүнд:
          -барилгын  материал бүтээц нь  зориулалттайгаа  тохирч  байхаас гадна  эдийн  засаг,   техникийн  янз  бүрийн нөхцөлд  үйлдвэрлэх  болон ашиглахад аюулгүй байх нөхцлийг хангах.
-бага зардлаар төлөвлөсөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үр ашигтай технологийг хөхиүлэн дэмжсэн материалын зарцуулалтын норм боловсруулах, хэрэглэх;
-барилгад оруулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хөрөнгө оруулалтын ашиглалтыг хянах;
-захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хөндлөнгийн шүүх болон бусад шатанд авч үзэх;
-Үйлдвэрлэлийн тухайлсан нөхцөлтэй уялдуулан тогтоосон материалын зарцуулалтын аж ахуйн нэгжийн болон бусад нормыг үндэслэн улсын нэгдсэн нормын системийг бий болгох зорилгоор матөриал зарцуулалтын улсын жишиг нормын бүрдэл, тогтолцоог боловсруулах, хэрэглэх арга зүйн нэгдлийг хангах;
4.3.Барилгын матөриал зарцуулалтын нормын бүрдэл тогтолцоонд барилга байгууламжууд, өрөнхий болон тусгай барилга угсралтын нэгж хэмжээний ажлууд, нэгж хүчин чадал /түүний өсөлт орно/ мөн бусад үзүүлэлтүүдээр нормчлох орцын норм тогтоох ажлууд багтана.
4.4.Барилгын материалын зарцуулалтын нормын бүрдэл, тогтолцоо нь дэвшилттэй, шинжлэх ухааны үндэслэлтэй байх, олон улсын байгууллагын болон манай орны стандартчиллын тогтолцоотой харилцан уялдсан байх зарчмууд дээр үндэслэгдэнэ.
Нормын дэвшилттэй байх зарчим нь нэгж бүтээгдэхүүн, ажлын хэмжээний ажлын матөриал багтаамжийг бууруулах, түүхий эдийн нөөцийг үр ашигтай зохистой ашиглах чиг баримжаа тогтоох, хоёрдогч түүхий эдийн нөөцийг хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх асуудлыг хэр зэрэг тусгаснаар тодорхойлогдоно.
Шинжлэх ухааны үндэслэлтэй байх зарчим нь хийц бүтээц, эдлэхүүн материалын үйлдвэрлэл, барилга угсралтын ажил явуулах зохион байгуулалт, зураг төслийн ажилд орчин үеийн арга технологи, техник хэр түлхүү нэвтэрч байгаагаар тодорхойлогдоно.
Олон улсын байгууллагын болон тухайн орны стандартчиллын тогтолцоотой харилцан үйлчлэлтэй байх зарчим нь норм стандарт, стандартчиллын холбогдолтой хууль, тогтоомжийн заалттай харьцуулах боломжийг бүрдүүлсэн эсэхээр тайлбарлагдана.
4.5.Нормчлолын судлагдахууны /объект/ зорилгоос хамаарч материал зарцуулалтын нормын бүрдэл тогтолцооны бүтэц тодорхойлогдоно.
            Материал зарцуулалтьн норм нь элементийн /нэгжийн/, дунджилсан,
томсгосон гэсэн үндсэн хэсэгт хуваагдана.
Нормыг хэрэглэгдэх хүрээгээр нь улсын /жишиг/, аж ахуйн нэгжийн гэж хуваана.
Упсын хэмжээгээр мөрдөгдөх жишиг норм нь элементийн /нэгжийн/, дунджилсан, томсгосон, харин аж ахуйн нэгжийн норм нь элементийн норм байж болно.
4.6.Улсын хэмжээгээр мөрдөгдөх элементийн жишиг нэгжийн норм гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа барилга угсралтын ажил, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төхнологийн нөхцөл, материалын дунджилсан тодорхойлолтыг тооцсоны үндсэн дээр тогтоосон материалын зарцуулалт болно.
Улсын хэмжээгээр мөрдөгдөх элементийн жишиг норм нь нэгж хэмжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэх болон барилгын материал эдлэлийг үйлдвэрлэхэд тэргүүний дэвшилттэй аргыг хэрэглэж чанарын шаардлага хангасан материалыг үр ашигтай ашиглахаар бодож тооцоолсон зарцуулалт болно.
Элементийн жишиг норм нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тээвэрлэх, хадгалахад гарах хэвийн хаягдал, хорогдлыг хасаж тооцоолсон материапын цэвэр зарцуулалт болно.
Улсын хэмжээгээр мөрдөгдөх элемөнтийн жишиг нормын жагсаалтыг хавсралт Б-д үзүүлэв.
Аж ахуйн нэгжийн элемөнтийн норм гэдэг нь үйлдвэр, заводад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн буюу барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил үйлчилгээний нэгжид ногдох хэрэгцээт материалын орцыг техникийн нормчлолын аргаар боловсруулсан орцын норм болно.
Энэхүү норм нь материалын цэвэр орц, барилгын талбайн хязгаарт бий болж болох арилгахад хүндрэлтэй хаягдал, хорогдлын орцын нормын нийлбэрээс бүрдэнэ.
4.7.Улсын хэмжээгээр мөрдөгдөх дунджилсан норм гэдэг нь нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах матөриалын үзүүлэлтүүд, үйлдвэрлэх технологи зэргийг тухайн орон нутаг, аймаг сумын нөхцөлтэй уялдуулан дунджилж тогтоосон орцын норм болно.Орон нутгийн дунджилсан норм нь цэвэр зарцуулалт, хаягдап хорогдлын арилгахад хүнд жишиг нормын нийлбэр болно.
Улсын дунджилсан жишиг нормын жагсаалтыг хавсралт В-д үзүүлэв.
4.8.Улсын хэмжээгээр мөрдөгдөх жишиг томсгосон норм гэдэг нь аливаа барилга байгууламж эсвэл түүний хэсгийн нэгж хүчин чадал /1 тн талх, эмнэлгийн нэг ор, сурагчийн нэг суудал г.м/ буюу томсгосон хэмжээгээр -тооцох нэгж ажилд 74000 м2 орон, сууцны талбай, - 100 сая төгрөгийн барилга угсралтын ажил г.м/ шаардагдах материал, бусад зардлын нормыг салбарын онцлог, дотоод хамаарлыг бодолцож тогтоосон үзүүлэлт болно.
Энэхүү нормд үндсэн ажлын орцын нормоос гадна материалыг бэлтгэн нийлүүлэгчээс хэрэглэгч хүртэл тээвэрлэх явцад гарах хаягдал хорогдол болон туслах чанарын ажлуудад /засвар ашиглалт, тохируулга г.м ажилд/ шаардагдах материалын орц багтана.
Улсын хэмжээгээр мөрдөгдөх жишиг томсгосон нормын жагсаалтыг хавсралт Г-д үзүүлэв
4.9.Материал зарцуулалтын нормын хэмжил гэдэг нь барилгын үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн бусад тооцоонд ашиглах шаардлагыг бүрэн хангасан, хэмжлийн нэгдсэн системтэй тохирсон түүхий эд, материал, эдлэхүүн, хийц, бүтээцийн нормыг хэмжих нэгж юм.
Нормын хэмжих нэгжийг сонгохдоо олон улсын хэмжлийн СИ систөмд заагдсан уртыг /м/, массыг /кг/, эзлэхүүнийг /мЗ/, талбайг /м2/—аар авна. Зарим дундаж, томсгосон нормд дээр дурьдсанаас гадна хар төмөрлөгийг СтЗ, цементийг 400 марк, зүсмэл матөриалыг гуалин /мЗ/, ханын материалыг мянган ширхэг ердийн тоосго, асбоцөментэн хуудсыг мянган ширхэг ердийн хавтанцар, асбестоцемөнт, вааран хоолойг ердийн метр хоолойгоор гэх мэтээр шилжүүлсэн хэмжих нэгжийг хэрэглэж болно.
Нормчлогдож байгаа барилгын ажил, үйлчилгээний хэмжих нэгж нь үйлдвэрлэлийг бүх шатанд удирдах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаанд хэрэглэгдэх мөнгөн илэрхийлэл буюу тоо ширхгийн хэмжих нэгжтэй тохирч байвал зохино.
5.МАТЕРИАЛ ЗАРЦУУЛАЛТЫН НОРМ БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ, АРГА
5.1.Материал зарцуулалтын улсын хэмжээгээр мөрдөх болон аж ахуйн нэгжийн элемөнтийн дунджилсан, томсгосон жишиг нормыг боловсруулах ажлыг эрхлэгч нь энэхүү БНбД-ээр тогтоогдсон матөриал зарцуулалтын орцын норм боловсруулах, зөвшөөрүүлэх, батлах хэрэглэх журмыг заавал дагаж мөрдөнө.
5.2.Улсын хэмжээгээр мөрдөх барилгын материалын орцын жишиг норм тогтоох ажил, материалын нөөцийн нэр төрөл, хэмжих нэгжийг барилгын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага тогтооно.
Улсын жишиг нормыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулагаас баталсан аргачлал, даалгаврыг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага хариуцан боловсруулах ба улсын хэмжээгээр хэрэгжүүлэхээр Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар батлана.
5.З.Аж ахуйн нэгжид мөрдөх барилгын матөриалын орцын норм тогтоогдох ажил, үйлчйлгээ материалын нөөцийн нэр, хэмжих нэгжийг барилга-угсралтын байгууллага, хувь нийлүүлсэн нийгэмлэг гэх мэт аж ахуйн нэгжүүдийн удирдлага тогтооно.
Аж ахуйн нэгжийн нормыг материалын тодорхойлолтууд, технологи, материал үйлдвэрлэлт болон барилга угсралтын ажлын үйлдвэрлэлийн тухайн нөхцлийг нягтлан тооцсоны үндсэн дээр мөрдөгдөж байгаа аргачлалын дагуу боловсруулна.
Тухайн аж ахуйн нэгжид мөрдөх нормыг байгууллагын удирдлага батлана.
5.4.Нормын төрөл /элемөнтийн, дунджилсан, томсгосон/-өөс хамаарч нормчлолын өөр өөр аргуудыг хэрэглэж орцын нормыг тогтооно.
Нэгжийн нормыг боловсруулахдаа тооцоо-адилтгалын болон туршилтын аргыг хослуулан хэрэглэнэ.Тооцоо-адилтгалын аргыг хэрэглэх үед нэгж бүтээгдэхүүнд зарцуулах материалын орцыг тухайн ажлын зураг, зохион бүтээлтийн онцлог, технологийн дэс дараалал, жорыг үндэслэн тооцно.
Арилгахад хүнд технологийн хаягдал хорогдлын нормыг технологийн ажилбарын карт, эсгэлтийн карт, бэлдцэнд хийсэн хэмжилт зэргийг харьцуулж тогтооно.
Арилгахад хүнд технологийн хорогдол, алдагдлын нормчлогдох
хэмжээ технологийн ажилбарын болон эсгэх үлгэр боловсруулалтын тухай
зөвшилдөөн, зэрэгцүүлэн тогтоосон жигнэмэл хорогдлын акт зэргийг
үндэслэн тодорхойлно.                    .                                                                           
Туршилтын арга хэрэглэх үед тухайлсан үйлдвэрлэлийн төхнологид тохирсон, хэрэгжүүлэхэд хамгийн ойр хялбар нэг хэвийн нөхцлийг сонгоно.
Дунджилсан, томсгосон норм боловсруулахдаа зонхилон тооцоо-адилтгалын аргыг тайлан-тоо бүртгэлийн аргатай хослуулан хэрэглэнэ.
Тухайн аргыг хэрэглэж хийц, бүтээц, үйлдвэрлэлийн зохион байгуулапт, технологи, тэргүүн туршлага, материалын нэр төрөл, хийц, бүтээцийн өөрчлөлт зэргийг нэгж бүтээгдэхүүн, барилгын ажлын төрөл дээр урьд үөийн гүйцэтгэлтэй харьцуулах замаар нормчлолын ажлыг гүйцэтгэнэ.
5.5.Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон барилгын ажилд зарцуулах материалыг багасгаж болох шинэ технологи нэвтрэх, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын түвшин дээшлэх, материалын төрөл, чанар чансаа өөрчлөгдөх бүрд материалын зарцуулалтын нормыг хянасан байх шаардлагатай.
6.БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫН АГУУЛГА, ТОМЪЁОЛОЛ
6.1.Боловсруулсан материалын зарцуулалтын норм, нормативын үзүүлэлт эмхэтгэлд нэгтгэгдэх бөгөөд тэдгээрт зохих дугаар өгнө.
Барилгын матөриалын зарцуулалтын нормын баримт бичгийн хавтасны маяг болон эхний хуудасны загварыг Д, Е хавсралтад зааснаар хийнэ.Матөриалын зарцуулалтын норм, нормативын эмхэтгэл нь техникийн хэсэг, нормын хүснэгтээс бүрдэнэ.
6.2.Техникийн хэсэг нь" Ерөнхий удирдамж", "Ажлын хэмжээ бодох журам", "Нормд хэрэглэх итгэлцүүр", хавсралтуудаас бүрдэнэ.
"Ерөнхий удирдамж" бүлэгт нормыг хэрэглэх журам, зориулалтын тухай нийтлэг мэдэгдэхүүнийг тухайн эмхтгэлд багтаана. Харин нормд нөлөөлөх мэдээллийг оруулахыг хориглоно.
"Ажлын хэмжээ тооцох журам" бүлэгт шаардлагатай томъёо, тооцооны жишээг тусгаж болно.
"Нормд хэрэглэх итгэлцүүр" бүлэгт үйлдвэрлэл, технологийн нөхцлийн өөрчлөлт, материал, багаж хэрэгслийг солих зэрэг зайлшгүй шаардлагатай үед адилтгаж болох нормын тоог цөөрүүлэхэд зориулагдсан итгэлцүүрүүдийг тусгана, гэхдээ итгэлцүүрүүдийг ашиглах нөхцлийг тодорхой заасан байвал зохино.
Техникийн хэсгийн заалт бүр нь дугаартай байна.
6.З.Нормын хүснэгт нь нэр, ажлын бүрэлдэхүүний тодорхойлолт, нормын хэмжүүр болон тоон үзүүлэлтээс бүрдэнэ.Хэсгийн нэр ны ажил үйлдвэрлэлийн ажилбарыг тодорхойлох бөгөөд өөрийн төгс утга учрыг илэрхийлнэ.Нэг нэрийг хэд хэдэн хүснэгтэд өгч болохгүй.Хүснэгтийн гарчгийн хэсэг босоогоороо хэд хэдэн түвшинтэй байж болно.Хамгийн дээд түвшинд олон тооны нормд хамаарах, хоёрдугаар түвшинд хэд хэдэн тооны нормд хамаарах, дараагийн түвшинд нзг нормд хамаарах ерөнхий мэдээллийг тусгасан байна.Гарчгийн хэсгийн хүснэгт, мэдээллийн нэрийнхтэй адил дараалсан холбоо нь дээрээс доошоо уншихад бүрэн төгс утгатай хэл зүйн дүрмийн хувьд зөв бичигдсэн байх ёстой.
Ажлын бүрэлдэхүүнийг үндсэн ажиллбарын жагсаалтаар тогтооно.Хэрэв хүснзгтийн бүх нормд хамаарах ажил байвал түүний аль хүснэгтийн хэд дугаарт хамааралтайг заах шаардлагатай.
6.4.Хэмжих нэгж нь хүснэгтийн бүх үзүүлэлтийг хамаарах ба хэмжих нэгж, тайлбар бичгээс бүрдэнэ.
6.5..Материалын нэр, хэмжих нэгж нь үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ангилалд туөгагдоаннэргхэмжих нэгжтэй тохиреон байвал зохино.
6.6.Хүснэгтийн босоо шугам бүр тодорхой нэр төрлийн ажил, харин хүснэгт нь бүхэлдээ нэгэн төрлийн ажлын нормыг заана.
Нэг хүснэгтэнд өөр хэмжих нэгж бүхий өөр төрлийн ажлыг оруулж үл болно.
6.7.Эмхэтгэлд нормын хүснэгтүүдийг бүлэг, дэд бүлгээр нэгтгэж болно.Гэхдээ бүлэг, дэд бүлэг бүр дугаар, нэртэй байна.Бүлгийг эмхтгэлийн хүрээнд, дэд бүлгийг бүлгийн хүрээнд дугаарлана.
Дэд бүлгийн нэр нь бүлгийн нэртэй давхардахгүй байвал зохино.
6.8.Нормын бүлэг, хүснэгтийн дугаарлалт нь эмхтгзлийн хүрээнд хадмал төгс аргаар хийгдсэн байхын хамт харин хуудас нь нэгдүгээр хуудас болох нүүр хуудсаас эхлэн дугаарлагдана.Нүүр хуудсанд дугаар тавихгүй.Эмхэтгэл бүр гарчигтай байвал зохино.
7.БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ ХЭРЭГЛЭХ
7.1.Барилгын материалын зарцуулалтын нормууд болон нормативт үзүүлэлтүүд нь энэхүү БНбД-д заасан журмын дагуу баримт бичиг бүрээр тогтоосон хязгаарын дотор хэрэглэгдэнэ.                                                    
7.2.Энэхүү "Ерөнхий дүрмийн" заалтыг аж ахуйн нэгжийн өмчийн хэлбэрийг үл харгалзан заавал дагаж мөрдөнө. Хэрэв энэхүү "Ерөнхий дүрэм"-ийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай гэдэг нь батлагдвал түүний зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олгоно.                                                                           
7.3.Энэхүү БНбД-ийн заалтуудыг норм боловсруулдаг, захиалагч байгууллагууд заавал дагаж мөрдөнө.
7.4.Энэхүү БНбД-ийн заавал биелүүлэх шаардлага, хэрэглэх дүрэм, журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, бие хүн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
БНбД 82-01-98
ХавсралтА
НЭР ТОМЪЁО, ТЭДГЭЭРИЙН ТОДОРХОЙЛОЛТУУД

Нэр томъёо

Тодорхойлолтууд

 

Нэгж бүтээгдэхүүн

-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жин, эзэлхүүн,
талбай, урт, үнийг хэмжлийн нэгжээр тогтоосон
хэмжээ                                                                    .

 

Матөриалын нөөцийн нэрсийн жагсаапт

-Материал, түүхий эдийн нэрээр цэгцэлсэн жагсаалт

 
 
Материалын зарцуулалтын норм    
 
- Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардагдах материалын нөөцийн хэмжээ
Материалын нөөцийн нормативууд
 
Нэр төрлөөр гаргасан материал, түүхий эдийн зарцуулалтын норм
Нормчлолын тусгагдахуун
-Нөөцийн зарцуулалтын норматив болон нормыг нь тодорхойлох зорилгоор сонгон авсан бүтээгдэхүүн, ажлын төрөл
Нормчлолын арга
Цэвэр орцын норм
Төхнологийн хорогдлууд
 
-Материалын зарцуулалтын норм, норматив болон нормативт үзүүлэлтүүдийг боловсруулах арга зам
Цэвэр орцын норм
-Бүх төрлийн хорогдол, хаягдлыг хассан нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах материалын хэмжээ
Технологийн хорогдлууд
-Анхны түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн боловсруулах шатанд үүссэн, тухайн ажлын зориулалтаар дахин ашиглах бололцоогүй материал, түүхий эдийн хорогдлууд
Арилгахад хүнд төхнологийн хорогдлууд
-Технологийн тоног төхөөрөмжийн техникийн түвшин, түүхий эд материалын чанартай холбогдон бий болсон хорогдлууд
Арилгаж болох технологийн хорогдлууд
-Технологийн сахилга, стандартын шаардлагыг зөрчсөнөөс үүссэн хорогдлууд
I ехнологийн хаягдлууд
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад материал, түүхий эдийн устаж үгүй болох хэсэг
Арилгахад хүнд төхнологийн хаягдлууд
-I оног төхөөрөмжийн техникийн түвшин, материалын чанараас хамаарах зайлшгүй гарах хаягдлууд
Арилгаж болох төхнологийн хаягдлууд
-Материал, түүхий эдийн чанарт тавигдах техникийн нөхцөл, стандартын шаардлага, тогтсон жор, технологийг гажуудуулснаас бий болсон хаягдлууд
 
 
БНбД 82-01-98 Хавсралт Б
УЛСЫН хэмжээгээр мөрдөгдөх элементийн
ЖИШИГ НОРМЫН ЖАГСААЛТ

Ажлын нэр төрөл
01             Газар шорооны ажил
5                                 Гадсан суурийн ажил
6                                 Цутгамал бетон, төмөр бетоны ажил
7                                 Угсармал бетон, төмөр бетоны ажил
8                                 Тоосго гулдмай бүтээц
9                                 Төмөр бүтээц
10                                                          Модон бүтээц
11      Шал
12                                                          Дээвэр
14'            Хөдөө аж ахуйн барилгын бүтээц
15.1                                                Нүүрлэгээний ажил
15.2                      Шавардлагын ажил
 
15.4                      Будгийн ажил
15.5                      Шиллэгээний ажил
15.6                      Цааслах ажил
16             Дотор талын шугам хоолойн ажил
17.                                                         Дотор талын цэвэр ус, бохир усны шугам хоолойн ажил
18.                                                         Дотор талын халаалтын ажил
19.                                                         Дотор талын хийн хангамжийн ажил
20.                                                         Салхивч, агааржуулалтын ажил
21.                           Барилгын цахилгаан гэрэлтүүлэг
22.                           Гадна талын цэвэр усны ажил
23.                                                         Гадна талын бохир усны ажил
24.                                                         Гадна талын дулаан, хийн шугам
25.                                                         Нефть, хий дамжуулах гол шугам
26.            Дулаан тусгаарлалтын ажил
28.         Төмөр зам
31.             Нисэх онгоцны буудал
33.             Цахилгаан дамжуулах шугам
45.                                                        Үйлдвэрийн зуун, яндан
46.                                                        Барилга байгууламжийн шинэчлэлт, өргөтгөлийн ажил
 
БНбД 82-01-98 Хавсралт В
 
УЛСЫН ДУНДЖИЛСАН ЖИШИГ НОРМЫН ЖАГСААЛТ,
 
Эмхэтгэсэн
          Эмхэтгэлийн нэр
дугаар
1.             Газар шорооны ажил
2.                                                            Уул-хөрс хуулалтын ажил
3.                             Өрөмдлөг, тэсэлгээний ажил
4.                                                            Цооногийн өрөмдлөгийн ажил
5.                                                            Гадсан суурь, хөрсний бэхэлгээ, суулгах худгийн ажил
6.                                                            Цутгамал бетон, төмөр бөтоны ажил
7.                                                            Угсармал бөтон, төмөр бетоны ажил
8.                                                            Тоосгон болон гулдмайн хийц, бүтээц
9.                                                            Төмөр хийц, бүтээц
10.                                                    Модон хийц, бүтээц
11.                                                    Шал
12.                                                    Дээвэр
13.                                                    Барилгын хийц бүтээц, тоноглолыг зэврэлтээс хамгаалах ажил
14.                                                    Хөдөө аж ахуйн барилгын хийц, бүтээц
15.                                                    Заслалын ажил
16.                                                    Дотор талып шугам, хоолойн ажил
17.                                                    Дотор талын цэвэр бохир ус дамжуулах шугам хоолойн ажил
18.                                                    Дотор талын халаалтын ажил
19.                                                    Дотор талын хийн хангамжийн ажил
20.                                                    Агааржуулалт, салхижуулалтын ажил
21.    .       Барилгын цахилгаан гэрэлтүүлэг
22.                         Гадна талын усан хангамжийн шугам
23.                         Гадна талын бохир усны шугам
24.                         Гадна талын дулаан хийн шугам
25.                         Нефть, хий дамжуулах гол шугам
26.                         Дулаан тусгаарлалтын ажил
27.                         Авто зам
28.                                                    Төмөр зам
29.                                                    Гүүр, хоолой
30.                                                    Нисэх онгоцны буудап                                                    
31.                                                    Цахилгаан дамжуулах шугам
32.   .         Холбоо, радио, телевизийн байгууламж
33.             Уулын малталтын ажил
34.'            Гидротехникийн байгууламжийн шороон бүтээц
35.                                                    Гидротехникийн байгууламжийн бетон, төмөр бетон бүтээц
36.                                                    Гидротехникийн байгуупамжийн тоосго, гулдмайн бүтээц
37.                         Гидротехникийн байгууламжийн модон бүтээц
38.                                                    Гидротехникийн байгууламжийн ус тусгаарлалтын ажил
39.                         Эргийн бэхэлгээний ажил
40.                                                    Үйлдвзрийн зуух, яндан
41.                         Барилга байгууламжийн их засварын ажил
42..           Цэцэрлэгжүүлэлт, хамгмалалтын суулгац, олон наст
жимсгэний суулгац
43.            Нефть, хий олборлох цооногийн ажил
 
 
БНбД 82-01-98 Хавсралт Г
УЛСЫН ТОМСГОСОН ЖИШИГ НОРМЫН ЖАГСААЛТ
 
1 .Орон сууцны   барилгын   100   ам.мөтр   нийт   талбайн   эдлэхүүн, материалын зарцуулалтын нормууд;
2.Салбар, үйлдвэрлэлийн нэр төрөл, хүчин чадлын нэгжээр тогтоосон эдлэхүүн, материалын зарцуулалтын нормууд;
3.100 сая төгрөгийн барилга угсралтын ажилд ногдох ажиллах хүч, материал, машин механизм, бага мөханикжуулалтын хэрэгслэл, бусад зардлын орцын норм
 
-----оОо----