A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам/СС-ын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Санхүү, эдийн засгийн сайдын 258 дугаар тушаалын хавсралт
 
Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1  Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү мөрдөнө.
1.2 Мэргэшсэн нягтлан бодогч нь "Аудитын тухай" хууль болон Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар баталсан заавар, журмын дагуу зохих шалгалтыг өгч тэнцэж, Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар эрх олгогдон "Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч" гэсэн гэрчилгээ авсан байна.
1.3  Мэргэшсэн нягтлан бодогчид энэхүү журмын дагуу нэмэгдэл  олгох нь эрхэлсэн ажлын чанар, үр дүн, бүтээлч байдлыг сайжруулах, ажлаа мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх зорилгод нийцсэн байна.
1.4   Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан нарт   уг эрх нь хүчин төгөлдөр байх хугацаанд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно.      
 
Хоёр. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох
2.1. Мэргэшсэн  нягтлан бодогчийн  мэргэшлийн  зэргийн  нэмэгдлийг доорхь төрийн болон аж ахуйн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн нягтлан бодогч нарт олгоно. Үүнд :  
-         төрийн  захиргааны  болон  үйлчилгээний  алба, төрийн   тусгай албанд мэргэжлээрээ ажиллаж байгаа                                                                                                 
-         төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа
             2.2.   Мэргэшсэн нягтлан бодогчийн    мэргэшлийн зэргийн    нэмэгдлийг ажлын үр дүнтэй уялдуулан тухайн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс 15 хувиар тооцон сар бүр олгоно.
            2.3. Мэргэшсэн   нягтлан   бодогчийн  эрхийн хугацаа  дууссан   буюу дараагийн шатны шалгалтанд тэнцээгүй бол мэргэшсэн нягтлан бодогчийн эрх хасагдах бөгөөд энэ тохиолдолд    мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохыг зогсооно. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь хүчинтэй байх хугацааны талаар  ММНБИ -ээс жил бүр албан ёсны тодорхойлолт  авсан байна.
 
 
                оо О оо