A

A

A

Бүлэг: 1979
Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 10 дугаар тушаалын хавсралт
 
АЙЛЫН СУУЦНЫ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ /ЗТБХБС-ын 2010 оны 98 дугаар тушаалаар хүчингүй болсон/
 
1.1.Шинээр барьж ашиглалтад оруулах болон оруулсан орон сууцыг худалдах, худалдан авах үйл ажиллагаа (сурталчлах, гэрээ байгуулах, борлуулах)-нд ашиглах айлын сууцны талбайн хэмжээг тооцох аргачлалыг бий болгоход энэхүү журмын зорилго оршино.
1.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орон сууцны барилгыг шинээр барьж, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй гадаад, дотоодын хуулийн этгээд, иргэн энэхүү журмыг мөрдөнө.
 1.3.Амины сууц болон түүнтэй адилтгах бусад төрлийн сууцны талбайн хэмжээг тодорхойлоход энэхүү журмыг мөрдөж болно.
                                
 
Хоёр. Нэр томъёо
2.1. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан байдлаар ойлгоно:
          2.1.2.Айлын сууцны нийт талбай - айлын сууцны талбайгаас гадна лодж, тагт, террас, веранд, (камин зуух, пийшин, баганын болон хаалганы нүхний шалны талбай орохгүй) нийлбэр байна. Гэхдээ лоджийн талбайг 0.5,
тагт, террасын талбайг 0.3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно. /Зураг1-1, 1-2/
/ЗТБХБС-ын 2009 оны 35 дугаар тушаалаар 2.1.1, 2.1.2 дэх заалтыг хүчингүй болгосон/
        2.1.3. Лодж- барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талын ханатай, хучилттай ил тасалгааг;
        2.1.4.Тагт -барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, 2 -3 талаараа хайс буюу хашлагатай тавцанг;
         2.1.5.Террас- барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс буюу хашлагатай, (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш  нэг буюу хэдэн  гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг;
       2.1.6. Веранд - барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан   дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгааг;
       2.1.7. Агуулах — юм хадгалахад зориулагдсан тасалгааг;
 
                   Гурав. Талбайн хэмжилт, түүнд тавигдах шаардлага
3.1.    Айлын сууцны ерөө тасапгааны талбайг хамар хана, хашлага ханын өнгөлгөө шавардлага хийгдсэн гадаргуугаас шалны түвшинд хэмжинэ.
3.2.    Тэгш өнцөгт бус хэлбэртэй өрөө тасалгааны талбайг геометрийн хэсгүүдэд /дөрвөлжин гурвалжин, дугуй, зуйван гэх мэт/ хуваан хэсэг тус бүрийн талбайн нийлбэрээр уг тасалгааны талбайн хэмжээг тооцно.
3.3.    Адрын (мансардын) давхарт байрлах айлын сууцны өрөөний талбайн хэмжээг БН6Д-31-01-01-ийн хавсралт 2-ийн 6 дугаар заалтыг дагаж мөрдөнө.
3.4.    Талбайн хэмжээг тооцсон дүнгийн тооны бутархайн орон нь 2 байх ба хэмжих нэгж нь ам дөрвөлжин метрээр илэрхийлэгдэнэ.
3.5.    Тухайн барилгын зураг төсөлд улсын магадлан шалгалт хийлгэх явцад сууцны талбайн хэмжээг хянуулж болно.
3.6.    Шаардлагатай тохиолдолд орон сууцны барилгыг ашиглалтад оруулсны дараа сууцны  талбайн  хэмжээг тодорхойлох,  хянан  баталгаажуулах  зорилгоор захиалагч, худалдан авагч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн айлын сууцны талбайн хэмжилтийг газар дээр нь хийж болно.
3.7.    Хэмжилтийг   стандарт   хэмжилзүйн   байгууллагаар   баталгаажуулсан хэмжилтийн багажхэрэгслийгашиглан гүйцэтгэнэ.
3.8.  Талбайн хэмжээг энэ журмын хавсралт МАЯГТ 1, 2 -ын дагуу гаргана.
Дөрөв. Борлуулалтын талбайг тооцох
 
4.1.      Айлын   сууцны   борлуулалтын   талбайг   "айлын   сууцны   (палбайгаар" тооцно. /ЗТБХБС-ын 2009 оны 35 дугаар тушаалаар 4.1 дэх заалтыг хүчингүй болгосон/
4.2.  Барилга барих явцад орон сууцны зориулапт, төлөвлөлт, барилгын үндсэн бүтээц, хийцийг барилгын анхны зураг төслөөс өөрчилсен тохиолдол бүрт нэмэгдэх ба хасагдах   талбайг хэрхэн тооцохыг худалдан борлуулагч,   худалдан авагч хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр нарийвчлан зохицуулна.                          
4.3.  Орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрэнгө /гараж орохгүй/-д гарсан зардлыг орон сууцны борлуулалтын талбайд ногдох үнэд оруулан тооцсон байна.
 
4.4.    Орон сууцнаас тусад нь борлуулах эд хөрөнгийг орон сууц худалдах худалдан авах гэрээнд тусгасан байна.
4.5.    Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд тухайн айлд хамрагдах хэсгийн ажлын зураг, талбайн хэмжээг тобцсон баримтыг хавсаргасан байна.
—оОо—
 
ЖУРМЫН ХАВСРАЛТ
МАЯГТ 1
 
АЙЛЫН СУУЦНЫ ӨРӨӨ, ТАСАЛГААНЫ ТАЛБАЙН ХЭМЖИЛТ ХИЙЖ, ТҮҮНИЙ БОРЛУУЛАЛТЫН ТАЛБАЙГ ТОГТООСОН ТЭМДЭГЛЭЛ
 
Гүйцэтгэгч байгууллага:........... ,...,....,.................. Барилгын нэр:...............................
Сууцны терөл:............................. Байршил:..................................................................
............................................................... .-р байрны.............. -р орцны................... тоот
Хэмжилт хийсэн үндэслэл:............................................
 
 
Өрөө, тасалгааны нэр
Урт/м/
Өргөн /м/
Талбайн хэмжээ/м2/
1
Амралтын
 
 
S1
2
Унтлагын
 
 
S2
3
Хүүхдийн
 
 
S3
4
Гал тогооны
 
 
S4
5
Ариун цэврийн
 
 
S5
6
Хонгил
 
 
S6
7
Ханын шүүгээ
 
 
S7
8
Агуулах
 
 
S8
9
Хооллох
 
 
S9
10
Ажлын
 
 
S10
11
Угаалгын
 
 
S11
 
 
 
 
 
 
Айлын сууцны/борлуулалтын/ талбай (SA= S1+...+ Sn) м2
 
SA
 
МАЯГТ 2
ЛОДЖ, ТЕРРАС, ТАГТНЫ ТАЛБАЙН ХЭМЖИЛТ ХИЙЖ, ТОГТООСОН ТАЛБАЙН ТЭМДЭГЛЭЛ
 
 
Өрөө, тасалгааны нэр
Урт/м/
Өргөн /м/
Талбайн хэмжээ/м2/
1
Лодж
 
 
2
Тагт
 
 
3
Террас
 
 
Sте
4
Веранд
 
 
 
АЙЛЫН СУУЦНЫ НИЙТ ТАЛБАЙГ
ТОГТООСОН ТЭМДЭГЛЭЛ
Sн = SА+ 0,5 Sл + 0,3 Sт + 0,3 SТе + Sв