A

A

A

Бүлэг: 1979
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДYРЭМ
 
Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны
 өдрийн 222 дугаар тушаалын 1-р хавсралт
 
ТӨМӨР ЗАМ БА АВТО ЗАМЫН ТОННЕЛЬ
..............................................................................
RAILWAY AND HIGHWAY TUNNELS
 
 
... оны ... дугаар сарын
... –ны өдрөөс мөрдөнө.
БНбД 32-05-07
УДИРТГАЛ
 
1. ХЭРЭГЛЭХ ХYРЭЭ
 
    Энэхүү норм ба дүрэм нь ерөнхий сүлжээний төмөр замын  1520 мм царигтай нийтийн хэрэглээний бүх зэрэглэлийн авто замын тоннелийн зураг төсөл боловсруулах, шинээр барих ба шинэчлэлтийн ажлыг хийхэд хамаарна.
    Энэхүү норм нь зорчигч тээврийн өндөр хурдтай  төмөр зам (200 км/ц аас дээш), хурдны зам ба (хөдөлгөөний тооцоот хурд нь 150 км/ц-аас их) хотын тээврийн тоннельд хамаарахгүй.
 
Норматив бичиг баримт
 
Баримт бичигт өгөгдсөн СНиП /БНбД/-үүд, улс хоорондын ба улсын стандартуудын жагсаалтыг А дугаар хавсралтаас үзнэ үү.
 
Ерөнхий нөхцөл
 
      3.1. Тоннель ашиглалтын бүхий л хугацаанд (ГОСТ 27.002-ын дагуу) тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний тасралтгүй ба аюулгүй байдал, барилгын бүтээцүүд болон байнгын тоноглолуудын үр ашигтай ба ашиглалтын хамгийн бага хөдөлмөр зарцуулалттай, үйлчлэгч бүрэлдэхүүний эрүүл мэнд ба хөдөлмөрийн аюулгүй нөхцлийг хангах, мөн хүрээлэн буй орчны шаардлагууд хамаарна.
      3.2. Төмөрзамын ба автозамын тоннель нь өндөржүүлсэн 1 дүгээр зэрэглэлийн онц хариуцлагатай байгууламжид хамаарагдах ба саатал үүсэх нь эдийн засаг, нийгмийн ба экологийн маш хүнд үр дагаварт хүргэж болзошгүй.(ГОСТ 27751, нэмэлт өөрчлөлт №1)
      3.3. Тонелийн зураг төсөл зохиох үед сонгож авч байгаа техникийн үндсэн шийдлүүд:
      План ба дагуу дээрх байрлуулалт хос замтай эсвэл нэг замтай төмөр замын хоёр тоннель эсвэл шаардлагатай зурвасыг багтаасан автозамын тоннелийн тоо, хэлбэр ба обделокны хөндлөн огтлолын хэлбэр, тэдгээрийн хөрсний уснаас хамгаалах арга зам ба бусад зүйлүүд нь байгууламжийг барих болон ашиглалтын үеийн шилжүүлсэн зардлыг оролцуулан тооцож гаргасан хувилбаруудын техник-эдийн засгийн үндэслэлийг харьцуулах замаар үндэсийг гаргана.
       3.4. Тектоник хагарлын бүс, гулсалттай хэсгүүд, ус ихээр хуримтлагддаг газрууд (жалга судаг, эмээл хэлбэрийн усны хагалбар гэх мэт), хөрсний цөмрөлт үүсдэг (газар доорх хөндий зай) газруудад мөн тэрчлэн амсарын хэсэг ба амсарын өмнөх хэсгүүд нь цасны гулсалт, уруйн үер ба чулууны нуралтуудтай газруудад тоннелийг байрлуулахаас зайлсхийх шаардлагатай.
         3.5. Гаргаж буй техникийн шийдэл, бүтээц, материал нь тоннелийн обделокны ашиглалтын хугацаа 100 жилээс багагүй байх шаардлагыг хангасан байх ёстой. Байнгын тоноглолтой барилгын бүтээцүүдийн засвар хоорондын хугацааг 50 жилээс багагүй байхаар тогтооно.
        3.6. Газар доорх тоннель, штольн болон тоннелийн бусад байгууламжууд нь өгөршилгүй бат бэх хадан хөрсөнд байрласан тоннелийн байгууламжаас бусад тохиолдолд байнгын бэхэлгээ обделоктой байна.
        3.7. Тоннелийн орох амсарын хэсэг ба гадаргуу руу гарах хэсэгтэй штольня бэхлэгдсэн байх ба архитектурын байдлаар хийгдсэн нүүрэн тал, толгойн хэсэгтэй байна.
        3.8. Геологийн аюултай үзэгдлүүдтэй бүсэд (гулсалт, нуралт, уруйн үер, цасны гулсалт болон бусад) хамгаалалтын байгууламж байх шаардлагатай ба эсвэл энэ үзэгдлээс нүүрэн хэсэг, нүүрний өмнөх хэсгийг СНиП 22-02-2003 -ын дагуу хамгаалах арга хэмжээг тусгасан байх шаардлагатай.
        3.9. Тоннель нь камерууд ба хөндий тасалгаатай байна. Камеруудыг тоннелийн хоёр талаас 300 м-ээс ихгүй зайтайгаар шатрын байрлалын дараалалаар байрлуулна. Тоннелийн урт 200-400 м бол тоннелийн дунд нэг камер байх шаардлагатай, харин урт нь 400-600 бол хоёр камер 2 тал болон амсарын хэсгээс нь ижил зайд байрлуулна. Хөндий тасалгаат тоннелийн хоёр талаас камер хооронд 60 м-ийн зайтайгаар байрлуулна.
       3.10. 1500 м-ээс дээш урттай тоннельд, эсвэл тэдгээрийн (порталь) нүүрэн хэсэгт тусгайлан тоноглосон өрөө ба ашиглалт ба хамгаалалтын албаны хэрэгцээнд зориулсан ахуйн үйлчилгээний өрөө байна.
       3.11. 3000 м-ээс дээш урттай төмөр замын тоннель ба 1500 м-ээс дээш урттай авто замын тоннель нь зэргэлдээ орших тоннель буюу гадагшаа гарах гарцтай зориуд баригдсан аюулгүй штольня уруу орох нэмэлт нүүлгэн шилжүүлэх гарцтай байна. Эсвэл битүүмжилсэн хаалттай, орчны агааржуулагчтай аюулгүйн камертай (автозамын тоннельд) байна. Нүүлгэн шилжүүлэх  гарц хоорондын зай нь 300 м-ээс ихгүй, харин аюулгүйн камер хоорондын зай нь 600 м ээс-ихгүй байна.
       3.12. Брилгын ажилын үед (өнгөрсөн) хэрэглэгдсэн туслах чанарын штольни нь гадаргуу руу гарах гарцтай бол штольнийг тоннелийн үйлчилгээ болон ашиглалтад зориулж дахин тоноглохоос гадна нэгэн зэрэг аюулгүйн штольня байдлаар ашиглахыг мөрдлөг болгоно.
       3.13. Тоннель нь гадаргын болон газрын доорх ус нэвтрэхээс хамгаалагдсан байх ба ус зайлуулалттай байх шаардлагатай, харин шаардлагатай бол шүүрүүлэх төхөөрөмж хийж өгнө. Хучилтын хэсгээс ус дусахгүй, хана дагаж ус урсахгүй болон мөсдөлт үүсэхгүй байх нь тоннелийн газрын доорх уснаас хамгаалах зэрэглэлээр тодорхойлогдоно.
       3.14. Нэг талын хөдөлгөөн явах, 100 км/ц-аас илүү хурдтай төмөр замын, 90 км/ц-аас илүү хурдтай авто замын баригдаж буй тоннелуудад орох бүсэд амсарын хэсэг байгуулна.
       3.15. Байгалийн болон зохиомол агааржуулалтын систем нь тээврийн болон үйлчилгээний бүсүүдэд энэ баримт бичигт болон эрүүл ахуйн үйлчилж буй нормын дагуу агаарын нормчлогдсон үзүүлэлтүүдээр хангагдана.
         3.16. Тоннелиуд нь галын аюулаас хамгаалах хэрэгслүүдтэй байна.
         3.17. Автозамын тоннель нь амсарын өмнөх хэсгээр ослын үед тээврийн хэрэгслэл эргэж буцах талбайтай байна.
         3.18. 1000 м-ээс дээш урттай автозамын тоннель нь зогсох зурвасгүй бол 750 м тутамд тээврийн хэрэгслэл ослын үед зогсох өргөсгөлтэй байна. Хэрэв хоёр талын хөдөлгөөнтэй бол талбай нь тал тус бүрт байна. Энэ өргөтгөсөн талбайн урт нь 50 м-ээс багагүй, өргөн нь 2.75 м-ээс багагүй байна. Хэрэв 2 талын хөдөлгөөнтэй бол ийм талбай нь тоннелийн хоёр талд тус тус байна.
          3.19. Автозамын тоннель нь үйлчилгээний орцтой байна. Хэрэв нэг талын хөдөлгөөнтэй бол нэг талд нь, өөр өөр чиглэлийн хөдөлгөөнтэй бол хоёр талд нь байна. Тоннель нь нэг талын үйлчилгээний орцтой бол нөгөө талд нь зорчих хэсгийн түвшингээс 0,4 м-ээс багагүй өндөр хамгаалалтын зурвас байгуулж өгнө.
          3.20. 1000 м-ээс багагүй урттай автозамын тоннель нь орох нүүрний хэсгээс дотогш гэрэлтэгч асфальтобетон замын хучилттай байна. Хучилт нь өнгөлгөөний цагаан хавтан, эсвэл үйлчилгээний орцны түшингээс дээш 1,4 м ээс багагүй өндрийн хэмжээнд ханыг цагаан будгаар өнгөлөх (будах) буюу жолооч нарын харааны мэдрэмжийг сэргээх техникийн бусад шийдлүүд байж болно. Ниш ба камерын гаднах өнцгүүдийг 0,5 м-ээс багагүй өндөртэйгээр гэрэл ойлгогч будгаар будсан байна. Орох хэсгийн нүүрэн талын дээд хэсэг болон түшиц ханын гадаргуунуудын өнгөлгөөнд бараан өнгийн материал хэрэглэнэ.
           3.21. Хамгаалалттай авто замын тоннель нь тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний болон телехяналт ба ослын байдлын тухай диспечерийн хэсэг буюу хяналтын албанд мэдээлэх холбооны хэрэгслэлүүдтэй байна.
           3.22. Зардал болон барилгын үргэлжлэх хугацаа хамгийн бага байх нөхцлийг хангах, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл ба барилгын байгууламж нь хүрээлэн буй орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх нөхцлүүдийг оролцуулан тооцсон ТЭЗY-ийн үр дүн дээр суурилж тоннелийг барих арга болон барилгын механикжилтийг сонгоно.
3.23. Тоннелийн зураг төсөл зохиох болон барих үед холбогдох хуулиуд, стандартууд, БНбД, норматив бичиг баримтыг биелүүлэх нөхцлүүдийг хангахыг мөрдлөг болгоно. Хяналтын байгуулагуудын баримт бичгийн жагсаалтыг "Б" дугаар хавсралтад үзүүлэв. Төмөр замын их засварын үед "Монголын төмөрзамын техник ашиглалтын дүрэм" ийн шаардлагыг биелүүлнэ.
3.24. Захиалагчид дамжуулан өгч байгаа гүйцэтгэлийн бичиг баримтанд ашиглагч байгуулагын зөвшөөрөлгүйгээр тоннелийн трассын дагууд хориглосон техникийн бүсийг тэмдэглэсэн байна.
 
Хөндлөн огтлол, дагуу зүсэлт ба байгуулалт
 
4.1. Шинээр барьж байгаа болон шинэчлэлт хийж байгаа төмөр замын тоннелийн хөндлөн огтлолыг "1500 мм царигтай төмөр замд барилга байгууламжийн ойртолтын хэмжээ болон хөдлөх бүрэлдэхүүний овор  MNS … : 2007" болон энэхүү нормын хавсралтад заасан салбарт хэрэглэгддэг  заавар, дүрэмд заасны дагуу замын бүтээц, ус зайлуулалтын систем, мөн тоннелийн обделконы барилгын ажлын үеийн хүлцэх хэмжээг оролцуулан овор хэмжээг сонгоно.
4.2. Төмөрзамын тоннелийн замын дагуу хэвгий нь "Железные дороги колей  1520 мм" СНиП 32-01-95-д заасантай тохирч байх ёстой. 400 м хүртэл урттай тоннелийн дагуу хэвгий нь нэг тэмдэгтэй байна.
4.3. Удирдах хэвгийн зөөлрүүлэлт болон хүчитгэсэн таталтын хэвгийн илтгэлцүүрүүдийг тоннелийн уртаас хамааруулан тооцоогоор сонгоно.
4.4. Төмөр зам ба авто замын дагуу төлөвлөлтийн зэргэлдээ элементүүд нь босоо хавтгай муруйгаар нийлэх (шүргэлцэх) ба замын зэрэглэлээс хамааруулан муруйн радиусын хэмжээг сонгоно.
4.5. Төмөр замын тоннелийн план дээрх байршил нь ил задгай газрын төмөр замын шугамын шаардлагатай ижил байх ба энд 350 м-ээс бага радиустай муруй хамаарахгүй.
4.6. Авто замын тоннелийн хөндлөн огтлолын үндсэн үзүүлэлтүүд болох байгуулалтын ойртолтын овор хэмжээ ба төхөөрөмжүүд нь ГОСТ 24451-ийн дагуу автозамын зэрэглэл ба тоннелийн уртаас хамааруулан сонгоно.
4.7. Автозамын тоннелийн план дээрх элементүүд ба дагуу төлөвлөлтийн өгөгдсөн тооцоот хурдтай байхад шаардлагатай үзэгдэх орчны нөхцлийг хангаж байхаар сонгоно. План дээрх муруйн радиус 250 м-ээс багагүй байна.
4.8. 300 м хүртэл урттай авто замын тоннелийн зорчих хэсгийн дагуух төлөвлөлт нэг тэмдэгтэй хэвгийтэй байна.
4.9. Төмөр замын ба авто замын тоннелийн дагуу хэвгий нь босоо муруйн шилжилтийн хэсгийг оролцуулахгүйгээр 3+ аас багагүй байна.
4.10. Авто замын тоннелийн хамгийн их дагуу хэвгий нь 40+ ихгүй, харин газрын релеф ба инженер геологийн хүнд нөхцөлд 500 м хүртэл урттай тоннелийн хувьд 60+  -аас ихгүй байж болно.
4.11. Уулын тоннелийн толгойн хэсэг болон амсар, эсвэл усан доорх тоннелийн орох хэсгийн (толгойн хэсгийн усанд автдаг) татам орчмын зорчих хэсгийн дээд цэгийн их усны түрлэг, цөн түрэлт болон давалгааны түрлэгийг оролцуулсан түвшин нь (0.33%) 1:300 давж гарах магадлалтай үерийн их усны түвшингээс дээш 1 м-ээс багагүй байхаар тооцно. Хэрэв энэ нөхцлийг биелүүлэх боломжгүй бол тоннелийн дотор талд хамгаалалтын төхөөрөмж байрлуулна.
 
Барилгын бүтээц
 
Материал
 
5.1. Тоннелийн обделок ба ус тусгаарлалтын материалууд, тоннелийн өмнөх газар доорх байгууламжууд, толгой (нүүрэн хэсэг) хэсгүүд, толгойн хэсгийн өмнөх түшиц хананууд, хэлхээсүүд, мөн тэрчлэн дотор талын барилгын бүтээцүүд нь бат бэх, галд тэсвэртэй, урт удаан эдэлгээтэй, хөрсний усны химийн болон бичил организмын нөлөөнд тэсвэртэй, хэвийн болон ослын үеийн температурын горимын үед тоннелийг барих болон ашиглалтын нөхцөлд хортой нэгдмэлүүд ялгарахгүй байх ба тогтсон хууль журмын дагуу сертификатчлагдсан байна. Ус тусгаарлагч нь обделокны төслөөр зөвшөөрөгдсөн хэв гажилтын үед урагдалт, тасралтгүй байх ёстой.
5.2. Бетоны шахалтын бах бэхийн ангилалыг доор заасны дагуу авна. Yүнд:
В30- Угсармал төмөрбетон обделок,
В25- Цутгамал төмөрбетон обделок ба усан доорх тоннелийн суулгамал хэсэглэлүүд,
В15- Цутгамал бетон ба бетон обделок, нүүрэн хэсэг, толгойн хэсэг, дотор талын цутгамал төмөрбетон бүтээцүүд
       5.3. Нягт ба хүйтэн тэсвэрлэлт, ус үл шингээх байдлыг "Бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 2.03.01-90 ба "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах ажлын зураг төсөл"-ийн норм ба дүрэмд заасны дагуу 1 дүгээр зэрэглэлийн байгууламжид хамааруулан ус тусгаарлалтын системийн сонголт ба тоннелийн обделокийг зэврэлтээс хамгаалах, тоннелийнн байршиж байгаа бүс нутгийн цаг уур ба гидрогеологийн нөхцлүүдээс хамааруулан сонгоно.
 
Хийцлэлийн ерөнхий шаардлага
 
5.4.            Обделок нь бүхий л хүрээгээрээ хөрстэй нягт холбогдсон байх шаардлагатай.
5.5. Хөрсний ус ихтэй, газрын доорх усыг шүүрүүлэх боломжгүй нөхцөлд баригдаж буй уулын тоннель, мөн усан доорх тоннель нь обделкийг ус нэвчихгүй материалаар хийх буюу ус тусгаарлагчтай байна.
5.6. Духны хажуу налуугаас илүү гарч байгаа тоннелийн хэсгийг 2 м-ээс багагүй урттай хэвтээ хавтгай байдлаар хийгдэхээр зохицуулах ба 1,5 м-ээс багагүй зузаантай нягт асгаасаар (өнгөлөх) хучих ба хатуу хучилтаар хийж угаагдалтаас хамгаална.
Асгаас болон духны хажуугийн хөрсний тогтворжилтыг хангахын тулд порталийн парапет нь асгааснаас дээш 1,1 м-ээс багагүй өндөртэй гарсан байна.
Духны налууг шаардлагатай гэж үзвэл бэхэлсэн байна.
5.7. Тоннелийн орох бүсийн амсарын хэсгийн урт нь 20 м-ээс багагүй байх ба хөндлөн огтлолын талбайн нэмэлт нь 50% -иас ихгүй байна.
5.8. Үйлчилгээний штольнууд, аюулгүйн штольнууд ба холбоос малталт дахь нүүлгэн шилжүүлэх нэвтрэлтийн өргөн нь 1800 мм-ээс багагүй, харин өндөр нь 2200 мм-ээс багагүй байна.
5.9. Тоннель доторх камер болон нишный хэмжээсүүд нь нэгдүгээр хүснэгтэд зааснаас багагүй байна.
5.10. Төмөрзамын тоннелийн камер болон нишний шалны цэвэр гадаргуу нь зэргэлдээ орших рельсний ултай ижил байх ба харин автозамын тоннелийн хувьд үйлчилгээний орц эсвэл хамгаалалтын зурвасын дээд талтай ижил түвшинд байна.
5.11. Газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баллтай бүс нутагт баригдаж буй тоннелийн обделок, портал хэсгүүд нь "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" БНбД 22-01-01*/2006-ийн шаардлагыг хангасан байна.
5.12. Тоннелийн обделокны газар хөдлөлтийн эсрэг хэв гажилтын заадасыг тооцоогоор тогтоох ба тэдгээрийг температурын хэв гажилтын заадастай нэгдмэл байдлаар авна. Заадаснуудын хоорондын зай нь цутгамал болон набрызг /өнгө ялгаруулж будах/ бетонд 20 м-ээс ихгүй, цутгамал төмөрбетонд 40 м-ээс ихгүй байна.
1 дүгээр хүснэгт
Камер ба хөндий тасалгааны хэмжээсүүд, мм-ээр
 
Тоноглол
Өргөн
Өндөр (камер ба хөндий тасалгааны тэнхлэгээр)
Гүн
Тоннель дах камер:
Төмөрзамын:
Автозамын:
 
 
4000
2000
 
 
2800
2500
 
 
2500
2000
Тоннель дах хөндий тасалгаа:
Төмөрзамын:
Автозамын:
 
2000
200
 
2500
2500
 
1000
500
 
Тоннелийн обделокны ажлын арматурын
хамгаалалтын үе бетоны хамгийн бага зузаан
 
Тоннелийн обделок
Элементүүдийн зузаан, мм
Хамгаалалтын үеийн хамгийн бага зузаан, мм
Угсармал ба цутгамал
Төмөрбетон
Буугч хэрэгслэлүүд
 
Бетон нарбрызг
300-500
>500
1000 хүртэл
<1000 аас их
Зузааныг хязгаарлахгүй
30
40
30
40
20
 
5.13. Тоннель нь тектоник хагарал буюу өөр өөр хатуулагтай хөрсний хэсгээр дайран гарч байгаа бол энэ хэсэгт нь хэв гажилтын нэмэлт заадас хйиж өгнө.
5.14. Газар хөдлөлтийн эсрэг, температурын суултын ба нэмэлт хэв гажилтын заадаснуудын бүтээцүүд нь обделокны ус үл нэвтрүүлэх байдлыг хангах ёстой.
5.15. Обделок, нүүрэн тал ба жаазны элементүүдийн зузааныг тооцоогоор сонгоно. Обделок болон нүүрэн талын элементүүдийн зузаан нь доор зааснаас багагүй байна. Үүнд: мм-ээр:
Цутгамал ба угсармал свод болон тоннелийн обделокны хана түүнчлэн бетоны бат бэхээс 1,5 дахин их бат бэхтэй хадан хөрсөн дахь гүдийсэн хэсгийн
Цутгамал бетонд -100
Даацын -100
Өнгөлгөөний буюу бат бэх хадан хөрсөн (гүдийлтийн хэсгийн) дээр бол - 50
Угсармал төмөрбетон обделокны хавирга ба тюбингийн спинкүүд бол -100
Нүүрэн тал, толгойн хэсгүүд ба жаазны хананууд:
Төмөрбетон - 50
Бетон - 300
Бутобетон – 500
 
5.16. 300 мм хүртэл зузаантай угсармал ба цутгамал төмөрбетон обделокны арматур хүртэлх хамгаалалтын үе бетоны зузааныг (өндөр даралтаар үлээлгэж цутгасан бетон хамаарахгүй) "Бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 2.03.01-90-д заасны дагуу авна.
5.17. Тоннелийн обделок, тоннелийн өмнөх байгууламжууд, дотор талын даацын болон бусад бүтээцүүдийн гал тэсвэрлэлтийн хязгаарыг дараах (цагаар) байдлаар авна. Yүнд:
Тоннелийн бетон ба төмөрбетон обделок тоннелийн дэргэдэх байгууламжууд, нүүрэн талын бүтээцүүд, дотор талын бетон ба төмөрбетон даацын бүтээцүүд  -1,5
Ширмэн обделок ба даацын ган бүтээцүүд – 1,0
Даацын бус хана ба шатах тослох материалын агуулахын (тусгаарлах) зааглах хананууд, тамбур- шлюзны хучилт – 0,75
Ханан дахь өөрөө хаагддаг галын хамгаалалтын хаалга, 0,75 ба түүнээс их ц -ийн гал тэсвэрлэлтийн хязгаарын нормчлолтой зааглах хананууд, галын (эсрэг) хамгаалалтын таглаа  -0,6
Даацын хана ба цахилгаан төхөөрөмжүүдтэй өрөөний тоннелийн агааржуулалтын камер, трансформаторууд, цахилгаан самбар гэх мэт зааглах хананууд 0,75 ц- аас бага гал тэсвэрлэлтийн хязгаарын нормчлолтой галын аюулаас хамгаалах хаалга ба зааглах хананууд- 0,25
5.18. Тоннелийн обделок ба барилгын бусад бүтээцүүд нь зэврэлтээс хамгаалагдсан байх шаардлагатай. Тэдгээрийг зэврэлтээс хамгаалах, мөн тэрчлэн обделокны металл эдлэлүүд, бэхэлгээний деталиуд ба бүх төрлийн бэхэлгээнүүд нь "Защита строительных конструкций от коррози" СНиП 2.03.11-85 -д заасны дагуу хийгдсэн байх шаардлагатай.
 
Тооцооны үндсэн нөхцөлүүд
 
5.19. Тоннелийн обделконы тооцооны загварууд, моделууд ба дотор талын газар доорх бүтээцүүд нь байгууламжийн ажиллах нөхцөл, барьж байгуулах технологи, бүтээцийн элементүүд өөр хоорондоо болон хүрээлэн буй хөрстэй харилцан үйлчлэх шинж чанар нь тооцогдсон, барилгын ажлын явцад буюу ашиглалтын үед илэрч болох тааламжгүй ачааллын улмаас тусдаа элементүүд буюу байгууламж бүхэлдээ хамаарагдах тооцооны янз бүрийн нөхцлүүдийг хангасан байна.
5.20. Ачаалал ба үйлчлэлүүд нь тоннелийн бүтээцүүдэд үйлчлэх хугацаагаараа "Ачаалал ба үйлчлэл" БНбД 2.01.07-90-д заасны дагуу тогтмол ба түр (хугацааны, агшин зуурын ба тусгайлсан) гэж ангилна. Энэ үед дараах байдлаар ангилна. Үүнд:
а) Ачаалалын үндсэн хослол – Тогтмол, урт хугацааны ба агшин зуурын ачааллаас бүрдэнэ.
б) Ачааллын тусгайлсан хослол – Тогтмол, урт хугацааны, зарим нэг агшин зуурын ба тусгайлсан ачааллын аль нэг нь.
5.21. Тогтмол ачааллуудад доор заасныг хамааруулна. Yүнд:
а) Уулын даралт, эсвэл асгамал хөрсний жин
б) Гидростатик даралт
в) Бүтээцийн өөрийн жин
г) Газрын доорх бүтээцэд үйлчилж буй орчны барилга байгууламжийн жин
д) Обделокны урьдчилан хүчитгэснээс хадгалагдаж буй хүчлэлүүд
5.22. Урт хугацааны ачаалал ба үйлчлэлүүдэд доор заасныг хамааруулна. Yүнд: Хөлдөлт гэсэлтийн үеийн овойлтын хүчнүүд, стационар төхөөрөмжүүдийн жин, цаг агаар температур үйлчлэлүүд, "Ачаалал ба үйлчлэл" БНбД 2.01.07 –90-д заасан бетоны суулт ба гулсалтын үйлчлэлүүд гэх мэт.
5.23. Агшин зуурын ачааллуудад: Тоннелийн дотор талын ба газар дээрх тээврийн ачаалал ба үйлчлэлүүд, мөн тэрчлэн тоннелийг барих үеийн ачаалал ба үйлчлэлүүд байна. Yүнд: Обделокны цаад талаар зуурмаг шахах, угсармал обделокыг дамжуулах болон угсрах үеийн хүчлэл ба үйлчлэлүүд, нэвтрэлтийн болон барилгын бусад төхөөрөмжүүдийн жин ба үйлчлэл, усны урсацын үйлчлэл ба тээвэрлэлтийн үед суулгамал хэсэглэлүүдэд үйлчлэх савалгаа, хэсэглэлийн чөлөөтэй байгаа захын гидростатик даралт, живсэн хөлөг онгоцны төвлөрсөн ачаалал, хөлөг онгоцны якорийн шидэлтээс үүсэлтэй тухайн хэсэгт хамгийн ихээр үйлчилж болох динамик ачаалал, гэх мэт.
5.24. Тусгай ачаалалд газар хөдлөлт ба тэсэлгээний үйлчлэл хамаарахаас гадна  "Ачаалал ба үйлчлэл" БНбД 2.01.07–90-д заасан тусгай ачааллууд төсөллөж буй тоннельд хамаарч болно.
5.25. Обделокны дотоод хүчлэлийг тодорхойлох тооцооны загвар нь барилгын механик дээр үндэслэгдэн өгөгдсөн ачаалалтай байна. Эсвэл цул орчны механикийн нөхцөлд үндэслэгдсэн загвар байна. Өгөгдсөн ачааллын тооцооны үед хөрсний массивын отпорыг оролцуулан (усанд ханасан тогтворгүй хөрсийг оролцуулахгүй) авна.
5.26. Мөрдөж буй барилгын нормын дагуу бүтээцийн материал ба хөрсний шугаман бус хэв гажилтын шинж чанарын оролцоотойгоор бүтээцийн хязгаарын төлөв байдалд хүртэл нь ачаалах аргыг хэрэглэн тоннелийн обделокны тооцоог хийнэ. Төсөллөлтийн эхний үе шатанд хүчдэл ба хэв гажилтын хооронд шугаман хамаарал байна гэж үзэж бүтээцийн элементийн хүчлэлийг тодорхойлохыг зөвшөөрнө.
5.27. Газар доорх даацын бүтээцүүдийг хязгаарын төлөв байдлын нэг ба хоёрдугаар бүлгээр тооцно. (ГОСТ 27751)
5.28. Хязгаарын төлөв байдлын тооцоог бүх бүтээцүүдэд заавал хийнэ. Ингэхдээ материал, хөрсний тооцооны үзүүлэлтүүдийн утгуудыг оролцуулан ачааллуудын найдварт ажиллагааны илтгэлцүүрүүдийг тусгах замаар үндсэн болон тусгайлсан ачааллуудын хослол дээр тулгуурлан хийнэ.
5.29. Хязгаарын төлөв байдлын 2-р бүлгийн тооцоог ачааллуудын үндсэн хослолуудад хийнэ. Ингэхдээ төсөллөлтийн холбогдох нормын дагуу ачааллуудын норматив утгуудыг ашиглах ба материал ба хөрсний үзүүлэлтүүдийн норматив утгууд, бүтээцүүдийн ажлын нөхцлийн итгэлцүүрүүдийг оролцуулан авна.
     Тайлбар: Хэрэв ашиглалтын үе шатанд бүтээцэд үүссэн ан цав хүлцэх хэмжээний хязгаараас хэтрээгүй ба бүтээцийн хөшүүн байдал хэвийн байгаа нь туршилтын шалгалтаар тогтоогдсон бол төмөрбетон элементийн хягаарын төлөв байдлын 2-р бүлгийн тооцоог хийхгүй байхыг зөвшөөрнө.
5.30. Уулын даралтын норматив ачааллуудын нэвтрэлт (ухалтын) хэмжээсүүд, тоннелийг суулгах гүн, уулын цул бүтэцийн тектоникийн үзүүлэлтүүд болон эхний ээлжинд ан цав, физик механик шинж чанарууд түүнчлэн ажил гүйцэтгэх аргуудаас хамааруулан тогтооно. Энэ үед ижил төстэй инженер-геологийн нөхцөлд баригдсан тоннельд тогтоогдсон өгөгдлүүдийг оролцуулан тооцно. Обделокны урьдчилсан тооцоонд ачааллууд, свод үүсэх нөхцөлд уулын даралтаас тооцогдох өгөгдсөн босоо ба хэвтээ ачааллуудыг обделокны урдчилсан тооцоонд авахдаа сводыг хязгаарлах хүрээ ба нуралтын хавтгайгаар тодорхойлогдох тодорхой орон зай, доторх хөрсний жингээс тооцогдоно. Харин свод үүсдэггүй хөрсөнд бол тоннелийн байгууламж дээрх нийт хөрсний зузаанаас ирэх даралт байна. Ил аргаар барьж байгаа тоннелийн хувьд тоннелийн байгууламж дээрх нийт хөрсний даралтаас босоо ачааллыг тооцно.
5.31. Тоннелийн их засварын үед обделокыг бүрэн сольж байгаа бол тоннель дээр ирэх уулын даралтаас тооцох норматив ачааллын хэмжээг 1,3 дахин өсгөж авна.
5.32. Түр ба тусгай ачаалал ба үйлчлэлүүдийг "Ачаалал ба үйлчлэл" БНбД 2.01.07-90-д заасны дагуу болон энэхүү нормын төмөрзамын ба автозамын тоннелийг сводны дүрмээр авна. Эсвэл солигдсон "Төмөрзамын ба автозамын тоннелийн ажлын зураг төсөл зохиох" норм ба дүрмийн хэсэг энэ нормтой зөрчилдөхгүй бол хэрэглэж болно.
5.33. Ачааллуудын найдварт ажиллагааны илтгэлцүүрүүд (γf) ийг 3 дугаар хүснэгтэд заасны дагуу авна.
5.34. Ачааллуудын хослолын итгэлцүүрийг "Ачаалал ба үйлчлэл" БНбД 2.01.07-90- д заасны дагуу авна.
5.35. Найдварт ажиллагааны итгэлцүүрийн үнэлэмжийн γn 1-р зэрэглэлийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байгууламжид 1 -тэй тэнцүүгээр авна.
5.36. Бетон ба төмөрбетон элементүүдийн огтлолын бат бэхийг доор заасныг нь оролцуулан тооцсон нэмэлт ажлын нөхцлийн итгэлцүүрийг оролцуулан "Бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 2.03.01 –90 -ын дагуу шалгана. Үүнд:
-              Тооцооны сонгосон загвар нь цутгамал бетон обделокны ажлын бодит нөхцлөөс зөрүүтэй байгаа бол γd1 =0,9
-              Угсармал обделокны залгаасны ажиллах бодит байдал нь төслөөр тодорхойлсноос зөрүүтэй бол γd2 =0,9
-              Гадна талдаа ус тусгаарлагчгүй обделокны бетоны бат бэхийн бууралт γd3 =0,9
5.37. Материалуудын норматив ба тооцооны үзүүлэлтүүдийн утгуудыг холбогдох материалууд бүхий бүтээцүүдийн зураг төсөл зохиох нормын дагуу авна.
 
3 дугаар хүснэгт
 
Ачааллуудын төрөл
γf
Тогтмол ачааллууд
 
Тоннелийн дээрх хөрсний бүх үеүүдийн жингээс тооцогдох, босоо чиглэлтэй:
 
Байгалийн тогтоцтой
1.1
Асгамал
1.15
Хөрсний свод үүсэх үеийн уулын даралтаас тооцогдох, босоо:
 
Хадан
1.6
Шаваран
1.5
Элс ба том хэмхдэст
1.4
Гулсалтын үеийн хөрсний даралтнаас тооцогдох, босоо
1.8
Хөрсний даралтнаас тооцогдох, босоо
1.2(0.7)
Гидростатик даралт
1.1(0.9)
Бүтээцийн өөрийн жин:
 
Угсармал төмөрбетон
1.1(0.9)
Цутгамал бетон
1.2(0.8)
Металл
1.05
Тусгаарлах бол тэгшилгээ, заслын үеүүд
1.3
Урт хугацааны ачааллууд
 
Байнгын төхөөрөмжийн жин
1.05
Температур цаг уурын үйлчлэл
1.1
Хөрсөн дэх хөлдөлтөөс үүсэх овойлтын хүчнүүд
1.5
Гүүрэн ба өлгөмөл крануудаас тооцогдох, босоо ачаалал
1.1
Бетоны гулсалт ба суултын үйлчлэлүүд
1.1 (0.9)
Тайлбар: Найдварт ажиллагааны илтгэлцүүрийн хаалтан дотор заасан утгыг ачааллыг багасгах үед хамгийн осолтой хослол обделоканд үүсч байгаа тохиолдолд хэрэглэнэ.
 
5.38. Хөрсний массивын бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтүүдийг "Хөрсний шинжилгээний дүнг статистик аргаар боловсруулах" MNS 2490:1977 , "Барилга, байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм" БНбД 2.02.01 –94, "Барилгын инженер-геологийн ажил" БНбД 11-03-02-д заасныг оролцуулан инженер геологийн хайгуул, лабораторийн ба шууд газар дээр нь хийгэдсэн туршилтуудын өгөгдлийн үндсэн дээр тодорхойлно.
5.39. Ил аргаар барьж байгаа байгууламжийн төмөрбетон элементүүд, ба рамны тогтмол болон түр ачааллын үйлчлэлээс тооцогдох хотойлтууд нь доор зааснаас ихгүй байна. Yүнд:
- Хучилтын элементүүдэд, тооцоот алгаслалыг 1/400, эсвэл консолийн тооцоот 1/250;
- Ханын элементэд тооцоот 1/300;
- Рампны элементэд тооцоот өндрийн 1/200.
5.40. Усархаг хөрсөнд барьж байгаа бетон ба төмөрбетон обделок нь ус тусгаарлагчгүй бол ан цав үүсэлтийг хориглоно. Хэрэв обделок нь уян ус тусгаарлагч буюу металл тусгаарлагчтай бол ан цав нэгдэлтийн хэмжээг 0,2 мм-ээс ихгүйгээр зөвшөөрнө. Металл тусгаарлагчтай төмөрбетон суулгамал хэсэглэлд ан цав нээгдэлтийн хэмжээг 0,15 мм ээс ихгүй авна.
5.41. Усан доорх тоннель нь агаар дээш нэвтрэхээс хамгаалагдсан байх ба энэ үед тогтворжилтын илтгэлцүүрийг 1,2-оос багагүйгээр авна.
 
Тоннелийн байгууламж
 
6.1. Тоннелийг байгуулахдаа "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" БНбД 12-01-03-ийн шаардлагуудын дагуу боловсруулагдсан барилга үйлдвэрлэлийн зохион байгуулалтын батлагдсан төслийн дагуу хэрэгжүүлнэ. Зураг төсөлд барилга угсралтын үндсэн хүнд хүчир ажлуудыг механикжуулах, болзошгүй ослыг арилгах төлөвлөгөөг авч үзсэн байна. Хэрэв шаардлагатай бол зураг төслийн бүрэлдэхүүний тусгайлсан хэсэгт барилгын технологийн горимыг удирдах автоматчилагдсан системийн талаар оруулна.
6.2. Газрын доорх малталтын хэсгийн гэрэлтүүлэг, ус зайлуулалт буюу ус шавхалтын усны хоолой, дохиолол (ялангуяа ослын үед), утсан холбоо ба гал унтраах хэрэгслэлүүдийн шаардлагатай төрлүүдээр хангагдсан байна.
6.3. Байгууламжийн явцад нээж буй малталтууд нь шаардлагатай үед хэрэглэгдэх түр бэхэлгээгээр найдвартай бэхлэгдсэн байна. Бэхэлгээ нь барилгын ерөнхий инженерийн баталсан паспортын дагуу хийгдэнэ. Түр модон бэхэлгээний элементүүд нь бетон цутгах буюу угсармал обделокыг байрлуулах үед зайлуулагдана. Модон бэхэлгээний элементүүдийг хөрсөнд анкерлагдсан эсвэл хөрс нурахаар бол үлдээж болно.
6.4. Хөрсийг өрөмдлөг тэсэлгээний аргаар боловсруулж байгаа бол "Газар доорхи уулын малталт, нэвтрэлтийн угсралтын ажил"-ын норм ба дүрэм," Тэсэлгээний ажил явуулах үед мөрдөх аюулгүйн дүрэм " ба "тоннель ба метрополитений барилгын үед тэсэлгээний ажил явуулах техникийн нөхцлүүд"-ийг хэсэг тус бүрээр авч үзэж паспортжуулан барилгын ерөнхий инженерээр баталгаажуулна. Тэгш гадаргуу үүсгэхээр тэсэлгээний ажлыг явуулахдаа гадна "хүрээ үүсгэх" аргыг ашиглана.
6.5. Зориуд хөрсийг нь бэхлэхтэй холбогдох тогтворгүй хөрс, тэрдгээрийг хөлдөөх, хөрсний усны түвшинг доошлуулах болон бусад тусгай аргуудаар хийгдэх тоннелийг барих үеийн ажлууд нь тээврийн барилга байгууламжийн нормууд ба "Шороон байгууламжийн угсралтын ажил"-ын норм ба дүрэмд дурьдсан шаардлагын дагуу хийгдэнэ.
6.6. Хийн хувьд аюултай байх газар доорх малталтын үед хүдрийн тэсрэх аюултай ажиллагаагүй гүйцэтгэхэд тусгайлсан ба зөөврийн цахилгаан төхөөрөмжүүдийг ашиглана. Ийм малталтыг хийн горимд шилжүүлах ба харин тэнд гүйцэтгэх ажлууд нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөгдсөн боловсруулалтын ба тусгай арга хэмжээ авсан үед хэрэгжүүлнэ.
6.7. Нэвртрэлтийн ажлын явцад туслан гүйцэтгэгч геологийн албанаас шалгалтын хэсэгт бодит байдал дээрээ инженер-геологийн зураг төслийн өгөгдөл тохирч байгаа эсэх нь үе хөрснүүдийн давхаргын хүчин чадлын өөрчлөлт болон хөрсний давхрагын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн ан цав, өрөмдлөгийн хатуулаг, хөрсний усны урсацанд байнгын ажиглалт явуулж байх шаардлагатай.
Ажиглалтын үр дүнг үйлдвэрлэлийн ажлын журналд тэмдэглэнэ. Инженер -геологийн нөхцөл нь зураг төслийн өгөгдлүүдээс зөрүүтэй байгаа бол зураг төслийн болон захиалагч байгууллагад мэдэгдэнэ.
6.8. Онцгой хүнд нөхцөлд барьж байгаа болон ашиглаж байгаа тоннельд -тогтворгүй усанд ханасан хөрснүүд, уулын даралт нь тогтворждоггүй хэсэгт обделок ба тоннелийг хүрээлэн байгаа хөрсний байдлыг барилгын ажлын явцад болон ашиглалтын үе шатанд ажиглахын (зорилгоор) тулд хэмжилт хяналтын төхөөрөмж байрлуулахыг урдчилан авч үздэг болохыг мөрдлөг болгоно. Байрлуулсан төхөөрөмжийн бүдүүвч ба барилгын үе шатанд хийгдсэн ажиглалтын үр дүнг гүйцэтгэлийн баримт бичгийн хамт захиалагчид хүлээлгэн өгнө.
6.9. Барилгын явцад газрын хөрсөн дээрх болзошгүй хэв гажилтын бүсэд байршилтай хадгалагдах барилгын байгууламжууд, шугам сүлжээ ба бусад      объектуудад суулт үүсэж байгаа эсэхэд байнга ажиглалт хийнэ.
           6.10. Барилгын үе шатанд хийгдэх геометр хэмжилтүүдийн нарийвчлал нь ГОСТ 23616-79-тай тохирч байх ёстой. Хэрэглэж байгаа багаж хэрэгслэл, хэмжилтын арга нь Улсын болон салбарын (метрологической) хэмжилтийн албаар аттестачлагдсан байх ёстой. Зөрүү ба хэмжилтийн нарийвчлалыг хянах аргууд нь зураг төсөлд тодорхойлогдсон байна.
6.11. Обделокны дотоод хэмжилтүүдийн зураг төслөөс зөрөх хэлбэлзлийн нийлбэр утгууд нь байгууламжийн ойртолтын овор хэмжээг зөрчиж болохгүй.
6.12. Тоннелийн барилгын явцад "Барилга үйлдвэрлэлийн зохион байгуулалт" БНбД 12-01-03-ийн дагуу үйлдвэрлэлийн хяналтыг явуулах ба В дугаар хавсралтад заасны дагуу барилга угсралтын шаардлагуудыг мөрдөнө.
6.13. Барилга байгууламж бүрт "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" БНбД 12-01-03-д заасан хэлбэрээр ажлын ерөнхий журнал буюу уулын журнал хөтлөнө. Мөн тэрчлэн зохиогчийн хяналт буюу зураг төслийн хяналтын багаас заавар болгосон, маркшейдрийн хяналтын гүйцэтгэсэн ажлын маркшейдрийн хэмжилтийн ажлын аюулгүй ажиллагааны хяналтын, мөн тусгайлсан хэлбэрийн ажлууд ба тусгайлсан механизмуудын журналууд байна.
Хэсгийн дарга болон ээлжийн ахлагчид барилга байгууламжийн удирдлагаас өгсөн уулын болон бусад ажлуудын байдал, ба сэргээн шинэчлэлт, чанаргүй гүйцэтгэсэн ажлуудыг засах, маркшейдерийн хяналтын үр дүнгүүд,  Улсын мэргэжлийн хяналтын алба болон захиалагчийн зааварчилгаа, санамжуудыг ерөнхий журналд тэмдэглэнэ.
6.14. Барилгын ажлын явцад болон бүрэн хэмжээний их засварын үед тоннелийг нийтэд нь хамарсан мэргэшсэн ба цэрэгжүүлсэн уулын аварийн хэсэг үйлчлэх ёстой.
6.15. Yргэлжлэн явагдаж байгаа тоннелийн барилгын үед "Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм.II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-04-06, "Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал" БНбД 21-01-02, "Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага" MNS 4244:1994-д заасан галын аюулгүйн шаардлагууд, "Барилга угсралтын ажлын үеийн цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага" MNS 0012-3.009:90-д заасан шаардлагууд, Б дугаар хавсралтад заасан хяналтын байгууллагуудын норматив баримт бичгүүд болон зохих журмын дагуу батлагдсан бусад нормуудыг дагаж мөрдөнө.
 
7. Байнгын тоноглолууд
 
Замын дээд анги, зорчих хэсэг
 
         7.1. Төмөр замын тоннель дахь замын дээд анги нь төмөр замын шугамын нээлттэй хэсэгт зориулан төмөр замын тээврийн салбарт гүйцэтгэх засаглалын байгууллагаас зохих журмаар тогтоосон техникийн үзүүлэлтүүдтэй тохирч байх ёстой.
7.2. Замын дээд ангийн бүтээцүүд нь замын механикжсан засвар ба арчлалтын боломжийг хангах ёстой.
7.3. Замын дээд ангийн балластай бүтээцүүд нь буталсан чулуун суурин дээр хийгдэх ба зам төмрийн ойролцоо бүсэд дэр модны доорх буталсан чулуун үеийн зузаан нь 0,35 м-ээс багагүй байна.
7.4. Тоннелийн бүтээцийн балластгүй хэсгийг тоннельд ойртох балласттай хэсэгтэй холбохдоо тоннелийн хоёр талаас 25м-ээс багагүй уртад хувьсмал хатуулагтай шилжих замын хэсгийг тавих ёстой.
7.5. Тоннель дотор залгаасгүй зам төмөртэй зам тавихыг мөрдлөг болгоно. 300 м ба түүнээс богино тоннелийн дотор зам төмрийн залгаас байхыг хориглоно.
7.6. 300 м-ээс их урттай тоннельд залгаасгүй замын хэлхээсний төгсгөлийг нь тоннелоос гадагш 200 м-ээс багагүй зайд гадна гаргаж байрлуулна.
7.7. Төмөр замын тогтмол гүйдэл ашигладаг цахилгаанжсан хэсгүүдэд баригдсан тоннель доторх замын дээд анги ба бусад байнгын байгууламжууд нь болзошгүй гүйдлээс хамгаалагдсан байх ёстой.
7.8. Төмөрзамын тоннель дотор реперүүд байрлуулсан байх шаардлагатай ба эдгээр нь шулуун замын хэсэгт 20 м, муруй замын хэсэгт 10 м тутамд обделокны хананд суулгагдсан байна. Түүнчлэн замын дохиоллын тэмдэгүүд, цагирагны дугаар (угсармал обделокнд хамаарна) ба хөндий тасалгаа, камерууд, хаалтны дохиоллын болон холбооны хэрэгсэл байна.
7.9. Нэг замт тоннелийн шулуун хэсэгт замын баруун (км-ын тооллын дагуу) талд, муруй хэсэгт рельсний дотор талд реперүүдийг байрлуулсан байх шаардлагатай. Хоёр замт тоннельд замын хоёр талд реперийг байрлуулна.
7.10. Тоннелийн ханан дахь репер бүрийн дэргэд марк (тэмдэглэгээ) байрлуулна. Марк дээр реперын дугаар, хамгийн ойрхон байгаа рельсний дотор талын хацар хүртэлх зай ба рельсний толгойгоос репер хүртэлх хэмжээг тэмдэглэнэ.
7.11. Төмөрзамын ба автозамын тоннелийн портал бүр дээр III ангилалын нивелерийн зориулалттай репер байх ёстой.
7.12. Автозамын тоннельд материалууд ба замын хучилтын бүтээцүүд нь "Автозам төсөллөх" БНбД 32.01.00-д заасан хөдөлгөөний аюултай нөхцөлд зориулж тогтоосон автозамын задгай хэсгийн шаардлагуудтай тохирч байх ёстой. Замын хучилт нь хэв гажилтын заадастай байх шаардлагатай бөгөөд эдгээр заадсууд нь тоннелийн обделокны хэв гажилтын заадастай давхцаж хийгдэхээс гадна гарах хэсэгт порталийн дэргэд байрлана.
 
Ус зайлуулах ба шүүрүүлэх төхөөрөмж
 
7.13. Тоннель доторх үйлчилгээний хонгил ба аюулгүйн хонгил, шүүрүүлэх байгууламжийн обделок ус нэвтэрсэн тохиолдолд, мөн тэрчлэн тоннелийг угаах ба гал унтраах үед усыг хаалттай суваг буюу коллектороор дамжуулан зайлуулна.
7.14. Суффзид шингэсэн хөрсний орчинд тоннелийг байрлуулах үед газрын доорх усны шүүрэлттэй байхыг хориглоно.
7.15. Тоннель доторх ус зайлуулах сувгууд нь зам төмрийн доогуур буюу зорчих хэсгийн доор байрлана.
7.16. Суваг болон худгийн ёроолын хэвгий 3+ -ээс багагүй байна.
7.17. Суваг болон худаг нь үлдэгдэл усны үзлэгийн худагтай байх ба 40 м тутамд байрлуулна. Yлдэгдэл усыг үе шатны цэвэрлэгээнд ашиглана.
7.18. Тоннель доторх шатамхай нефтэн бүтээгдэхүүн тархахаас сэргийлэх зорилгоор үзлэгийн худгийг 280 м тутамд байгуулах ба худаг нь 0.2 м3-ээс багагүй эзлэхүүнтэй үлдэгдэл бүхий шингэн шахуургат хаалттай байна. Yүнтэй адилтгах хаалтууд нь үйлчилгээний хонгил болон аюулгүйн хонгилд байх шаардлагатай.
7.19. Тоннель талаас хийгдэх ус зайлуулалт нь тоннелийн дэргэдэх дээд талд байрлалтай ухмалаас эхлэх боломжоор хангагдах ёстой. Энэ шаардлага биелэгдэх боломжгүй бол усыг үйлчилгээний штольня руу зайлуулах ба, харин энэ нь мөн боломжгүй бол тоннелийн ус зайлуулах сувгаар дамжуулна. Энэ тохиолдолд сувгийн тооцоот хөндлөн огтлол нь 0.33% (1:300)-ийн магадлалтай байх ба ухмалын ус цуглуулах талбайн оролцоотойгоор тооцогдоно.
7.20. Усан доорх тоннелийн ус зайлуулах системд тавцан хэсгээс ус орсон байх ёсгүй.
7.21. Тоннель доторх сувгийн усны тооцоот түвшин замын дээд байгууламж болон замын хучилтын сууриас доогуур байх ба харин үйлчилгээний хонгилд тоннелийн сувгийн ёроолоос дээшгүй байна.
7.22. Уулын тонелийн нүүрэн тал орчмын гадаргууд усны урсацыг сайжруулахын тулд нүх, шурф, цооног болон бусад малталтуудыг шүүрүүлдэггүй хөрсөөр дүүргэж тэгшилнэ. Шаардлагатай бол уулын шуудууны системтэй гадаргуугийн ус зайлуулалт байна.
7.23. Духны хэсгийн налуугаас парапетны ар талаар гадаргуугийн усыг зайлах суваг хийгдэнэ.
7.24. Трассын хотгор хэсгүүд дахь тоннель нь тусгай өрөөнд байрлуулсан ус цуглуулагч болон ус зайлуулах төхөөрөмжтэй байна. Ус зайлуулах төхөөрөмжийг тоннелийн рампын хэсгийн доод хэсэгт байрлуулах шаардлагатай.
7.25. Ус зайлуулах байгууламж, даралттай труба хоолой, шүүрүүлэх байгууламж, ба цуглуулагчид ус хөлдөх нөхцөл бий болохыг хориглоно. Шаардлагатай бол тэдгээрийг дулаалах болон халаах арга хэмжээ авах шаардлагатай.
           
Агааржуулалт
 
7.26. Доор заасан горимд төмөрзамын болон авто замын тоннелийг агааржуулалтаар хангана. Yүнд:
А- хэвийн гэдэг нь оргил цагийн эрчмийн үед зөвшөөрөгдсөн дээд хурдтайгаар тээврийн хөдөлгөөнийг зогсолтгүйгээр нэвтрүүлэх;
Б- удаашруулсан гэдэг нь 20 км/ц-аас бага хурдтайгаар тээврийн хөдөлгөөнийг зогсолтгүйгээр нэвтрүүлэх;
В- тээврийн түгжрэл гэдэг нь хөдөлгүүр нь ажиллаж 15 минут хүртэлх хугацаанд тээврийн хөдөлгөөн зогсох талбайтай.
            7.27. Тоннелийг хэвийн ашиглаж байх үед (горим А) тоннелийн тээврийн бүс дэх агаарт ялгарсан хийнүүдийн нийт цугларалын түвшинтэй адил нүүрс хүчлийн эслийн концентраци нь 4-р хүснэгтэд зааснаас ихгүй байх ба харин Б ба В горимын үед ГОСТ 12.1.005-ыг үндэслэн доор зааснаас ихгүй байх бөгөөд мг/м3-ээр хэмжигдэнэ. Yүнд:
            Нүүрс хүчлийн исэл.........................................................200
            Азотын исэл (NO2-т шилжүүлэн тооцсоноор)..................5
            Хөө тортог.............................................................................4
 
4 дүгээр хүснэгт
 
Тоннель дотор тээврийн хэрэгслэлүүдийн байх хугацаа t, мин
 
Тоннель
 
Төмөр замын
Авто замын
5
28
60
6
24
51
7
21
45
8
19
41
9
17
38
10
16
35
15
12
26
20
9
21
Тайлбар- Тоннель дотор тээврийн хэрэгслэл байх хугацаа болон концентрацийн зөвшөөрөгдөх хязгаар нь шаардлагатай бол хоёр тал руугаа t ба концентрацийн зөвшөөрөгдөх хязгаарын экстраполяцын хамаарлаар өргөтгөсөн байж болох ба эдгээр хамаарлыг логарифмын координат дээр байгуулахад шугаман хамааралтай байна.
 
 
 
 
7.28. Тоннель доторх агаарын тооцоот температур нь "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер" БНбД 41-01-02-ийн үзүүлэлт "Б"-д заасны дагуу орчны агаарын температураас хэтэрч болохгүй. Тоннель доторх агаарын бага температурыг дүрэмд заахгүй.
            Тайлбар: 1. 1000 м-ээс бага урттай төмөр замын, 300 м-ээс бага уртттай авто замын тоннелуудын тогтоогдох температур болон гаднах агаарын харьцангуй чийгшлийг цаг уурын ойролцоох станцын өгөгдлөөр авна. Харин үүнээс их урттай болон төмөр замын цахилгаан таталттай, дулааны тусгай горимд баримталдаг тоннелуудад тоннелийн амсар хэсэгт гурван жилээс багагүй хугацаанд хийсэн ажиглалтуудын үр дүнг үндэслэн тогтооно.
                            2. Хахир хатуу цаг уурын нөхцөлд баригдаж байгаа төмөр замын тоннельд агааржуулалтын хаалга буюу бусад төхөөрөмжийг гаднах агаарын оролтыг хязгаарлах зорилгоор хийж өгнө.
7.30. Ашиглалтын горимын үед тоннелийн тээврийн бүс дэх дундаж огтлолд харгалзах агаарын хөдөлгөөний хурд 6 м/с-ээс ихгүй байх ба агаар оруулж байгаа төхөөрөмжийн бүс дэх хэсэгхэн газрын орчимд үүсэх хурдны өсөлт нь норм ба дүрэмд тусгайлан заагдахгүй.
7.31. Төмөр замын нэг замтай тоннель болон нэг чиглэлийн хөдөлгөөнтэй авто замын тоннелууд нь дагуугийн агааржуулалттай бол агааржуулалтын урсгалыг тээврийн хөдөлгөөний зохистой чиглэлтэй давхцуулан авах шаардлагатай.
7.32. Авто замын тоннель доторх агааржуулалтын систем нь тоннель доторх үзэгдэх орчны нөхцөл хангагдсанаар илэрхийлэгдэх ёстой. Агаарын тунгалаг байдлын үзүүлэлт нь гэрлийн бууралтын үзүүлэлт 0.0075 1/м-ээс хэтрэхгүй байна.
7.33. 10 м-ээс их гүнтэй камер, мөн тэрчлэн авто замын тоннель доторх ослийн үеийн тээвэр зогсох талбай нь орчны агааржуулалт хийх төхөөрөмжөөр хангагдсан байна.
7.34. Ашиглалтын бүх нөхцөлд агааржуулалтын систем ажилах үед болон галын аюулын үед төмөр зам ба авто замын тоннелуудад уур манан үүсгэхийг хориглоно.
7.35. Галын аюулын үед албадан өдөөлттэй агааржуулалтын систем нь дараах нөхцлүүдийг хангах ёстой. Yүнд:
а) агааржуулалтын урсгалын хөдөлгөөний өгөгдсөн чиглэл тогтвортой байх;
б) агаарын даралтын хэмжээг 20 Па-аас багагүй болгосноор нүүлгэн шилжүүлэх замыг утаагүй байлгах;
в) Агааржуулалтын урсгалд системийг шилжүүлэн залгах хугацаа 5 минутаас ихгүй байна.
7.36. Гал түймрийн үед шаталтын бүтээгдэхүүнүүдийг сорох зориулалт бүхий агааржуулагчийн хөдөлгүүрүүд нь хийн урсгалаас зайлуулагдсан буюу албадлагын хөргүүртэй байх ёстой.
7.37. Тоннелийн агааржуулалтын төхөөрөмжлөгдсөн удирдлага нь амсарын хэсгийг оролцуулаад тоннель доторх агаарын орчны физикийн болон химийн үзүүлэлтүүдийн тогтмол хяналтыг хангах зориулалт бүхий өөртөө иж бүрэн техникийн тоноглолтой байна. 
7.38. Тоннель доторх агааржуулалтын төхөөрөмжүүдийн үүсгэж буй дуу чимээнээс үүсэлтэй тоннель доторх дуу чимээний түвшин нь 5-р хүснэгтэд заасан утгуудаас хэтэрч болохгүй бөгөөд, харин технологийн ба туслах болон үйлчилгээний тасалгаануудад ГОСТ 12.1.003-д заасны дагуу байна. Газрын гадарга дээрх суурьшилийн хэсэгт "Защита от шума" СНиП II-12-77-д заасан хэмжээнээс ихгүй байна.
7.39. Тоннель дотор засварын ажил гүйцэтгэх ба бусад ажлын үед тоннель дотор болон үйлчилгээний бүс дэх агаарын хорт бодисын концентраци нь ГОСТ 12.1.005-д заасан хүлцэх хязгаарын хэмжээнээс хэтэрч болохгүй.
 
5 дугаар хүснэгт
 
Агааржуулалтын төхөөрөмжүүдийн ажиллах үед үүссэн тоннель доторх дуу чимээний түвшин
 
Зурвасын дундаж геометр хэлбэлзлэл, Гц
63
125
250
500
1000
2000
4000
8000
Дууны даралтын түвшин, дБ
97
88
83
76
72
62
54
47
 
 
 
Цахилгаан гэрэлтүүлэг
 
7.40. Тоннель болон үйлчилгээний штольня нь зохиомол тогтмол ажиллагаатай гэрэлтүүлэгтэй байна. Yүнд:
-төмөр замын тоннелийн 200 м-ээс дээш урттай шулуун хэсэг болон 100 м-ээс дээш урттай муруй хэсгүүдэд;
-авто замын тоннельд 6 ба 7-р хүснэгтэд зааснаар;
Тоннель доторх ерөнхий гэрэлтүүлэгээс гадна үйлчилгээний штольнуудад ослын үед хэрэглэх гэрэлтүүлэгтэй байна.
7.41. Төмөр замын тоннелийн рельсний толгой болон үйлчилгээний штольнын шалны цэвэр түвшин дээрх хэвтээ чиглэлийн гэрэлтүүлэг нь 1 лк-аас багагүй байна.
 
6 дугаар хүснэгт
Авто замын тоннелийн зохиомол гэрэлтүүлэгийн горим
 
Трассын хэсгийн шинж чанар
Тоннелийн урт,м-ээр
Хэвтээ гэрэлтүүлэлтийн дундаж ЕГ,лк
Өдрийн горим
Оройн болон шөнийн горим
План дээрх радиус нь 350 м-ээс их шулуун ба муруй
61-ээс 100 хүртэл
100-аас их
Шаардлагагүй
7-р хүснэгтэд заасны дагуу
30
30
План дээрх радиус нь 350 м ба түүнээс бага радиустай муруй
60
7-р хүснэгтэд заасны дагуу*
30
Дурын
60 ба түүнээс бага
Шаардлагагүй
15
* План дээрх радиус нь 350 м ба түүнээс бага байх тоннелийн орох бүс дахь гэрэлтүүлэгтэй хэсгийн эргэлтийн гадна (тоннелийн дотор талаар) талын босоо утга Еb байна.
 
Тайлбар: 1300 м-ээс урт, дурын трасстай авто замын тоннелийн дунд хэсэгт орох порталаас 500 м-ийн зайд өдөр, орой болон шөнийн хэвтээ гэрэлтүүлэлт нь 30-аас 15 лк хүртэл бууруулж, хэрэв тоннель дотор телевизийн систем ашигладаггүй болон өндөр биш мэдрэмжтэй телекамер ашигладаг бол 50 лк хүртэл өсгөж авахыг зөвшөөрнө.
 
7.42. Авто замын тоннель доторх гэрэлтүүлэгийн горим ба хэвтээ гэрэлтүүлэлтийн дундаж утга нь гэрэлтүүлэгч төхөөрөмжөөр үүсгэгдэж байгаа бол 6 болон 7-р хүснэгтэд заасантай тохирч байх ёстой. Нэг хөдөлгөөнтэй тоннелийн гарах хэсэгт гэрэлтүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагагүй.
 
 7 дугаар хүснэгт
 
Авто замын тоннель доторх өдрийн горим дахь дундаж хэвтээ зохиомол гэрэлтүүлэлтийн норм
 
Орох хэлбэр
Орох порталын чиглэл
Цасан давхаргын үргэлжлэлт
Орох порталаас доорх зайд харгалзах зорчих хэсгийн хучилтын хэвтээ гэрэлтүүлэлтийн дундаж, ЕГ,лк
 
10
30
50
75
100
125
150 ба их
 
Тэгш хэсэг ба амсар өөд өгсөх
Хойт
Хагас жилээс бага
750
750
400
150
75
30
30
 
Хагас жилээс их
Хагас жилээс бага
750
1000
550
250
100
50
30
Өмнөд
Хагас жилээс их
1500
1500
850
400
150
75
30
 
Амсар руу буух
Дурын
Дурын
1250
1000
650
350
125
60
30
 
Тайлбар:
1. Хойд  гэдэгт зүүн хойд ба баруун хойд, мөн өмнөд гэдэгт зүүн өмнөд ба баруун өмнөд тус тус хамаарна.
2. Хэрэв амсарын хэсэг нь задгайлсан хэсэгтэй бол заасан хэмжээг тоннелийн үндсэн огтлолын эхлэлээс авна.
 
 
7.43. Авто замын тоннелийн нормоор тодорхойлогдсон дундаж хэвтээ гэрэлтүүлэлттэй хэсэг бүрд хамгийн их болон дундаж гэрэлтүүлэлтийн харьцаа 3:1-ээс ихгүй байна.
7.44. Авто замын тоннель доторх ерөнхий гэрэлтүүлэлтийн горимын удирдлагыг тоннелийн гадна талын байгалийн гэрэлтүүлэлт, мөн тэрчлэн жижүүрийн байрнаас алслагдсан байдлуудаас хамааруулан автомат байдлаар авч үзнэ.
Оройн болон шөнийн гэрэлтүүлэлтийг байгалийн гэрэлтүүлэлт 100 лк хүрч буурах үед ажиллуулна.
7.45. Засвар болон бусад ажил явагдаж байхад орчны гэрэлтүүлэлтийн гэрэлтүүлэгчүүдийг залгах зорилгоор розеткууд байх шаардлагатай бөгөөд энэ нь хонгилд 60 м-ийн зайтайгаар, мөн ниш болон камерийн дэргэд болон нэг замтай ба хоёр зурвастай нэг талын хөдөлгөөнтэй бол тоннелийн нэг талд, эсвэл хоёр замтай, дөрвөн урсгалтай ба түүнээс өргөн тоннельд хоёр талаар нь байрлана.
7.46. Орчны гэрэлтүүлэгийн зориулалттай зөөврийн гэрэлтүүлэгчүүдийг 220/12 В-ийн хүчдэлтэй трансформатораас тэжээл авна гэж үзнэ.
 
Цахилгаан хангамж, цахилгаан төхөөрөмжүүд, автоматик, дохиолол, холбоо
 
7.47. Хүчний, гэрэлтүүлэгийн болон технологийн хэрэглээний цахилгаан энергийн тэжээлийг хүчний ба гэрэлтүүлэгийн ачааллыг тэжээх ерөнхий трансформатортай өөрийн трансформатор бүхий дэд өртөөнөөс авах ба 380/220 В-ийн хүчдэлтэй, үйлдвэрийн хэлбэлзэл бүхий хувьсах гүйдлийн байна.
Тайлбар: Трансформаторын дэд станцын хүчин чадлыг тоннелийн уртаас хамааруулан тогтооно. Тоннелийн ойролцоо тэжээлийн төв байгаа нөхцөлд хүчний, гэрэлтүүлэгийн ба технологийн хэрэглэгээний хангалтыг энэ эх үүсвэрүүдээс авах боломжийг зөвшөөрнө.
7.48. Тоннелийн трансформаторын дэд станц нь 6 ба 10 кВ-ийн кабель болон агаарын шугамаар эсвэл 27.5 кВ-ийн энергийн систем буюу цахилгаан станцаас цахилгаан энергийг авч болно.
7.49 . Дэд өртөө болон хуваарилах пунктууд нь өөр хоорондоо үл хамааралтай, гэхдээ харилцан нөөцлөх хоёр эх үүсвэрээс тэжээгдэх ба ажиллаж байгаа хэрэглэгч нь нэгэн зэрэг бүгд ажиллахад хүрэлцэхүйц хэмжээний бүрэн хүчин чадалтай байхаар тооцогдсон байна.
7.50. Трансформаторын дэд станц болон хуваарилах байгууламжууд нь зөвшөөрөгдөх хэт ачааллын үед нэгэн зэрэг ажиллах бүх хэрэглэгчдийн бүрэн ажлын хүчин чадлыг хангах ёстой. I зэрэглэлд дараах хэрэглэгчид хамаарна.Yүнд: агааржуулалтын төхөөрөмжүүд, зарлах болон хориглох дохиололууд, ус зайлуулах төхөөрөмж, тоннелийн цахилгаан гэрэлтүүлэг, ниш, камер, нэвтрэлтүүд, үйлчилгээний штольнууд, тоннелийн сувгийн халаалт, галын автоматикийн төхөөрөмжүүд.
7.51. Газар доорх дэд станцуудын төхөөрөмжүүд нь маслан дүүргэлттэй байж болохгүй.
7.52. Хүчний ба гэрэлтүүлэгийн кабелуудыг тоннелийн нэг талаар, харин сул гүйдэлтэй кабелуудыг эсрэг талаар нь тус тус байрлуулна. 300 м хүртэл урттай тоннельд цахилгааны удирдах самбарыг заасны дагуу хүчний болон сул гүйдлийн кабелууд хоорондын зайг баримтлан тоннелийн нэг талаар нь байршуулахыг зөвшөөрнө.
7.53. Тоннель дотор хүчний кабелийг хөндий тасалгааны дээд хэсгээс дээш 760 мм, харин гэрэлтүүлэгийнх бол рельсний толгойн түвшин болон үйлчилгээний орцноос дээш 2800 мм-ээс багагүй өндөрт байрлуулна.
7.54. 12 ба түүнээс дээш тооны кабелуудийг тоннель дотор байршуулахдаа орох хэсэгт кабель байршуулах нийт өндрийн хэмжээнд шатдаггүй материалан тусгаарлагчтай байна. Энэ нь тоннелийн хананд шахаж байрласан байх бөгөөд кабелийн хажуу гадаргуугаас 10 см-ээс багагүйгээр илүү гарсан байх ба зааглах хананд бэхлэгдэж, энэ хэсэгт хоёр тийшээ 0.5 м-ээс багагүй хэмжээтэй зайд кабелууд нь шатдаггүй материалаар хамгаалагдсан байна.
7.55. Сүлжээний тусгаарлалт болон цахилгаан төхөөрөмжүүд гэмтсэн үед хүмүүсийг цахилгааны осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор газардуулга хийгдсэн байх ба гүйдэл их биелэхээс хамгаалах реле төхөөрөмжлөх ёстой.
7.56. Засварын болон бусад механизмуудыг 380/220 В-ийн цахилгаан сүлжээнд холбохын тулд тоннель дотор 120 м тутамд, зам төмрийн толгойн түвшин болон зорчих хэсгийн хучилтаас дээш 500-700 мм-ийн өндөрт байрласан шкафууд байх ёстой. Эдгээр шкафууд нь нэг замтай болон хоёр зурвастай, нэг чиглэлтэй хөдөлгөөнтэй тоннелийн нэг талд, харин эсрэг хөдөлгөөнтэй бол тоннелийн хоёр талд нь тус тус байршуулна.
 7.57. 7.47-7.53 болон 7.55-7.56-д заасан байгууламжууд нь "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03-д заасны дагуу хийгдсэн байх ёстой.
 7.58. Тоннель дотор үйлчилгээний албад тогтмол ажиладаг бол тоннель доторх төхөөрөмжүүд болон тоннелийн дэргэдэх байгууламжуудын ажиллагааны тухай дохиолол нь автоматчилагдсан, харин удирдлага нь орчны болон алсын байна.
  7.59. Шулуун хэсэг дээр байрласан 100 м ба түүнээс их урттай  ба замын муруй хэсэг дээр муруйн уртаас үл хамааралтай төмөр замын тоннелууд түүнчлэн амсарын орчимдоо гүн ухмалтай бүх тоннелууд нь тоннелийн дохиололтой байх ёстой. Yүнд:
-автоматаар зарлан мэдэгдэх (дуут болон гэрлэн);
-гэрлэн (хориглох).
7.60. Төмөр замын тоннелийн галын зориулалттай хориглох болон зарлан мэдэгдэх дохиолол нь нэмэгдэл нөөц (2 цагийн туршид акумляторын эх үүсвэрээс хангах) тэжээлтэй байна.
7.61. Авто замын тоннелийн амсарын хэсэгт хөдөлгөөнийг зохицуулах зориулалт бүхий алсын зайн удирдлагатай гэрлэн дохиолол байна.
300 м-ээс дээш урттай авто замын тоннель нь тоннель дотор ослийн нөхцөл байдал үүсэхэд тээврийн хэрэгслэлийг орохыг хориглох гэрлэн дохиололыг залгах хориглох дохиололтой байна.
7.62. Галын датчикуудын дохиололын дагуу хориглох дохиоллыг автоматаар зэрэгцүүлэн залгах нөхцлийг заавал авч үзсэн байх ёстой.
7.63. 400 м-ээс дээш урттай авто замын тоннель нь утсан холбоотой байна. Телефон аппарат нь хоёр зурвасаас илүү өргөнтэй болон өөр өөр чиглэлийн хөдөлгөөнтэй тоннелийн хоёр талаар 180 м дутамд ниш болон камеруудад байрлана.
7.64. Төмөр замын хамгаалалттай тоннель нь тоннелийн хоёр талын ойролцоох тусгаарлах пунктуудтай, диспечерийн пунктуудтай, харуулын байртай, мөн тэрчлэн диспечерийн төв буюу орох хэсгийн диспечертэй хоёр утастай шулуун телефон холбоотой байна.
7.65. Галт тэрэгний цувааны радио холбоог хангахын тулд тоннель нь хоёр утастай чиглүүлэгч шугам буюу долгион цацах кабельтай байна. Харин том (5 км-ээс дээш урттай) тоннелийн харуулын байранд метрийн үелзэлтэй байнгын ажиллагаатай төхөөрөмж байна.
7.66. 1000 м-ээс дээш урттай төмөр замын болон авто замын тоннелүүд нь зарлан мэдэгдэх чанга яригчийн шугамтай байна. 120 м дутамд мэдээлэл түгээгчүүдийг байрлуулсан байна.
7.67. Авто замын тоннель доторх теле ажиглалтын тоноглол буюу үйлдвэрийн зориулалтай дэлгэцүүд нь үзэгдэх зайны тодорхой хязгаарт өөр хоорондоо 300 м-ээс ихгүй зайтай байна.
7.68. Хамгаалалтай авто замын тоннелийн амсарын гаднах нүүрэн хэсгүүд нь орох болон гарах бүсээс диспечерийн пунктэд дүрст мэдээ дамжуулах телекамертай байна.
7.69. Тоннелийн ашиглалтын үед шаардагдах цахилгааны хангалт, төхөөрөмжүүдийн удирдлага, дохиолол болон холбооны нарийвчилсан төсөллөлт болон байнгын тоноглолуудын угсралт нь тусгайлсан нормын дагуу зохицуулагдана.
 
8. Галаас хамгаалах
 
8.1. 2000 м-ээс дээш урттай төмөр замын тоннель болон 600 м-ээс дээш урттай авто замын тоннелууд нь гал унтраах техник хэрэгслэлүүд бүхий галын посттой байна. Энэхүү пост нь хамгийн ойр орших станцаас ирэх галын поезд болон галын машинд холбох боломжтой хуурай труба хоолойгоор тоноглогдсон байх ёстой.
Зааснаас бага урттай тоннель нь галын постгүй бол Улсын мэргэжлийн хяналтын байгууллагатай зөвшилцсөн байна.
8.2. Тоннель доторх галын постууд нь 60 м тутамд ниш болон камеруудад, тээврийн ослийн зогсоолын талбайн төгсгөлүүдэд, мөн 40 м тутамд хүчний болон гэрэлтүүлэгийн кабель байгаа штольнуудад тус тус байрлана.
Галын постууд нь хамгаалж байгаа тоннелийн хоёр талын амсарын хэсэгт байрлана.
8.3. Хамгийн бага нөөц болон гал унтраах хэрэгслэлийн зарцуулалт нь тоннель доторх нэг удаагийн галыг 3 цагийн туршид унтраах тооцоот хугацаанаас хамааруулан тодорхойлно.
8.4. Галын хуурай хоолой нь тоннелийн уртаас хамаарч хэсэгчлэн хуваагдах ба ингэхдээ "Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга" БНбД 40-05-98-д заасан галын краны шаардагдах шахалтыг оролцуулан тооцох журмаар хамгийн алслагдсан кранаас хуурай хоолойгоор ус шахалтаар ирэх хугацаа 5 минутаас ихгүй байна.
Yйлчилгээний штольня буюу аюулгүйн штольнуудаар труба хоолойг дайруулан гаргахын тулд нэмэлт хоолой суулгасан байна.
8.5. 5000 м-ээс дээш урттай тоннель нь галын аюулаас эсэргүүцэн хамгаалах нэмэлт тоноглолуудтай байна. Төхөөрөмжийн төрлүүд болон гал унтраах хэрэгслэлүүд нь зураг төсөлд заасны дагуу байна.
8.6. Хоорондоо холбоос бүхий тоннелийн холбоос буюу паралель тоннель хооронд галааас хамгаалах хаалгатай давхар хаалттай байна.
8.7. Галын кран, дохиоллын товчлуур, гал унтраах системийг ажиллуулах товчлуур, нүүлгэн шилжүүлэх замыг байршуулах газрууд нь ослын гэрэлтүүлэгийн системээс зэрэгцүүлэн авсан цахилгаан хангамж бүхий гэрлэн заагчуудаар тэмдэглэгдсэн байна.
8.8. Галын аюулын үед хүмүүсийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэх нөхцөл нь ГОСТ 12.1.004-д заасантай тохирч байх ёстой.
8.9. Галын аюулын үед эхний ээлжинд тоннель доторх шатаж буй бүрэлдэхүүн, авто тээврийн хэрэгслэл буюу түүнд хамаарах гал түймэр үүсгэгчүүдийг зайлуулах ба үүний дараа тоннелийн гадна талд байгаа гал түймэр үүсгэгчүүд хамаарна. Зайлуулах боломжгүй бол гал унтраах шаардлагатай арга хэмжээг авснаар галыг өргөжүүлэхгүйгээр хязгаарлаж, үүсч буй хэсэгт нь унтраана.
 
 
 
9. Хүрээлэн буй орчны хамгаалалт
 
9.1. Тоннелийг барих болон цаашид түүнийг ашиглахад агаар орчин, цөөрөм, булаг шанд, газрын доорх ус байвал зохих хязгаараас давж бохирдох, ус ашигласнаас эх үүсвэрүүд ширгэх, эрозийн үйл явцууд идэвхижих, газар доор хөндий орон зай үүсэх болон бусад тааламжгүй үзэгдлүүд байхыг хориглоно.
9.2. Барилга баригдаж буй хэсгийг шилжүүлэх, газрын хэвлийг хамгаалах нь үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу байна.
9.3. Барилгын ажлын явцад ойр орчны ой мод болон хүлэржсэн хэсгүүдтэй газруудыг гал түймрийн аюулаас хамгаалах, мөн гадна хортой үйл явцыг хязгаарлах болон зохицуулалт хийх нөхцлийг хангах шаардлагатай.
9.4. Тоннелийн барилгын ажлыг дууссаны дараа  хөрсний үе давхарга болон ургамлыг нөхөн сэргээх, хажуу бэлд үүссэн хэвгийг бэхлэх ба ургамалжуулах, орд газар болон овоолгонд боловсруулалт хийх шаардлагатай.
9.5. Хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ болон техникийн шийдлүүд, тэдгээрийг барилгын явцад хэрэгжүүлэхэд тогтсон журмын дагуу Байгаль орчны яамны харьяа орон нутгийн байгууллагууд болон орон нутгийн төвүүдийн улсын хяналтын байгууллагуудтай зөвшилцөх шаардлагатай.
9.6. Yйлдвэрлэлийн талбай болон тоннель дотор бий болсон үйлдвэрлэлийн, аж ахуй- ахуйн гадаргын усны урсацуудыг ариун цэврийн болон гадаргын бохирдсон усыг цэвэрлэх нормуудад заагдсан зэрэглэлийн хэмжээнд цэвэршүүлсэн байх шаардлагатай. Усны урсацуудыг норм хангах цэвэр ба үйлдвэрлэлийн үед бохирдсон гэж тусгайлан ангилна.
Тоннелийн барилгын ажил болон ашиглалтын явц дахь үйлдвэрлэлийн, гадаргын ба аж ахуй болон ахуйн усны урсацуудыг гадагшлуулах болон цэвэрлэх систем нь "Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж" БНбД 40-02-06 ба СН 496-77-д заасан шаардлагуудыг хангах ёстой.
9.7. Цэвэрлэх байгууламжуудын зураг төсөл нь тоннель болон порталын дэргэдэхээс зайлуулагдаж буй усыг усны объектуудын ус хэрэглэх хэлбэрүүдтэй уялдахаар боловсруулагдсан байх ёстой.
9.8. Төмөр замын тоннелийн дэргэдэх оршин суугчдын болон үйлдвэрлэлийн бүсэд галт тэрэгний хөдөлгөөний улмаас үүссэн чичиргээг бууруулах арга хэмжээ авагдсан байна. Энэ тооцоог хийхдээ оршин суугчдын болон нийтийн барилга байгууламжид үүсэх чичиргээний түвшин хүлцэх хэмжээнээс хэтрэхгүй байхаар, харин үйлдвэрлэлийн барилгад энэ нь тухайлсан үйлдвэрлэлийн харгалзах шаардлагуудыг хэтрэхгүй байна.
9.9. Зэргэлдээ баригдаж буй тоннелоос хүний эрүүл мэндэд хортой бодисууд тухайн тоннельд нэвтрэхгүй байх нөхцөл хангагдсан байх ёстой.
 
 
 
 
 
 
 
 
А дугаар хавсралт
(Албан)
 
Норматив ишлэлүүд
 
Энэхүү баримт бичигт доор заасан БНбД, стандартуудыг ишлэл болгон ашигласан болно. Yүнд:
"Барилгын инженер-геологийн ажил" БНбД 11-03-02
"Барилга байгууламжийн галын аюулгүйн байдал" БНбД 21-01-02
"Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" БНбД  22-01-01*/2006
"Защитные сооружения гражданской обороны" СНиП II-11-77* (изд.1985 г.)
            "Защита от шума" СНиП II-12-77
"Ачаалал ба үйлчлэл" БНбД 2.01.07-90
       "Здания и сооружения на подрабатываемых территориях и просадочных грунтах" СНиП 2.01.09-91
      "Инженерная защита территорий, зданий и сооружений от опасных геологических процессов. Основные положения проектирования" СНиП 2.01.15-90
       "Барилга, байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм" БНбД 2.02.01-94
      "Основания зданий и сооружений" СНиП 2.02.01-83* (1995 оны хэвлэл)
          "Бетон ба төмөрбетон бүтээц" БНбД 2.03.01-90
          "Защита строительных конструкций от коррози" СНиП 2.03.11-85
          "Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга" БНбД 40-05-98  
          "Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж" БНбД 40-01-06
 
Б дугаар хавсралт
(албан)
Хяналтын норматив баримт бичгүүд
 
"Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03
  ПТЭ (Правила технической эксплуатации электроустановок потребителей)      
  ПТБ (Правила техники безопасности при эксплуатации электроустановок потребителей)               
 Положение о горно-спасательной службе в транспортном строительстве.    Утверждено постановлением Совета Министров - Правительства Российской Федерации от 08.06.93 N 540.               
Правила безопасности при строительстве (реконструкции) и горно-технической эксплуатации размещаемых в недрах объектов народного хозяйства, не связанных с добычей полезных ископаемых (ПБ 06-28-93). Утверждены Госгортехнадзором России 19.08.93               
Правила безопасности при строительстве метрополитенов и подземных сооружений. Утверждены Госгортехнадзором России 24.04.92              
Единые правила безопасности при ведении взрывных работ. Утверждены Госгортехнадзором 24.03.92               
Указания о порядке и контроле безопасного ведения горных работ в опасных зонах. Утверждены Госгортехнадзором СССР 16.05.86               
Инструкция о порядке утверждения мер охраны зданий, сооружений и природных объектов от вредного влияния горных разработок. Утверждена Госгортехнадзором СССР 26.02.86. Изменение от 1987 года               
Инструкция по производству маркшейдерских работ. Утверждена Госгортехнадзором СССР 19.02.85               
Инструкция о порядке представления горных отводов для использования недр в целях, не связанных с добычей полезных ископаемых. Утверждена Госгортехнадзором СССР 11.12.84
О санитарно-эпидемиологическом благополучии населения. Закон РСФСР от 19 апреля 1991 года                
Об обеспечении безопасности продукции для здоровья человека. Постановление Госкомсанэпиднадзора и Госстандарта Российской Федерации от 5 января 1993 года               
Санитарные нормы допустимых вибраций в жилых домах. МЗ СССР N 1304-75
Санитарные нормы вибрации рабочих мест. МЗ СССР N 3044-84
Предельно допустимые концентрации (ПДК) загрязняющих веществ в атмосферном воздухе населенных мест. МЗ СССР N 3086-84                     
Санитарные нормы допустимых уровней шума на рабочих местах. МЗ СССР N 3223-85            
Предельно допустимые концентрации (ПДК) вредных веществ в воздухе рабочей зоны. МЗ СССР N 4617-88              
Санитарные нормы и нормы охраны поверхностных вод от загрязнения. МЗ СССР N 4630-88               
Санитарные нормы и нормы по охране атмосферного воздуха населенных мест. МЗ СССР N 4946-89               
Предельно допустимые концентрации (ПДК) и ориентировочные допустимые количества (ОДК) химических веществ в почве. МЗ СССР N 6229-91               
Ориентировочные допустимые концентрации (ОДК) тяжелых металлов и мышьяка в почвах с различными физико-химическими свойствами (дополнение N 1 к перечню ПДК и ОДК N 2229-91) ГН 2.1.7.020-94               
Методические указания по рассмотрению проектов предельно допустимых сбросов (ПДС) веществ, поступающих в водные объекты со сточными водами. Минводхоз СССР N 2875-83
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
В дугаар хавсралт
(албан)
 
Гажилтын хүлцэх хязгаар ба бүтээцүүдийн үзүүлэлтүүдийн шуурхай хяналтын арга, ажиллагааны түвшин ба барилга угсралтын тусгайлсан ажлуудын үйлдвэрлэл
 
Ажлын төрөл, хянах үзүүлэлтүүд буюу техникийн шаардлагууд, хэмжих нэгж
Yзүүлэлтүүдийн утгууд, гажилтын хүлцэх хязгаар
Хяналт (арга, эзлэхүүн, бүртгэлийн хэлбэр)
1
2
3
Нэвтрэлтийн ажил
 
 
1. Тоннелийн тэнхлэг буюу тоннелийн дэргэдэх газар доорх байгууламжийн тэнхлэгийн план болон профиль дээрх хазайлт, мм
 ±50
 
Хэмжилтийн, оролт бүрд, маркшейдрийн ажлын журнал
2. Уурхайн амны тэнхлэгийн байрлал
1:20000
стволын гүн
 
Мөн адил
3. Хөрсийг механик аргаар боловсруулах үеийн нэвтрэлтийн хөндлөн огтлолын төсөллөлтөөс зөрсөн хөрсний илүү авалт:
- роторон гүйцэтгэх механизмтэй
- сонгох үйлчлэл бүхий гүйцэтгэх механизмтэй, мөн тэрчлэн тоннелийн нэвтрэлтийн үе дэх амсар ба хөндий тасалгааны хөрсний нэг тэнхлэгитйн шахалтын бат бэх нь өрөмдлөг тэсэлгээний аргаар хийхэд доор заасан хязгаарт байхад
сж< 40
сж= 40-120
сж> 120
- эвтрэлтийн хүрээг гар багажаар тэгшлэх үе
Тайлбар: - Хадан бус хөрсөн дэх хотгор хэсэгт илүүдэл ухалт үүсгэхийг хориглоно.
 
 
 
 
+50
 
 
 
 
 
 
 
+ 100/+ 75
+ 150/+ 75
+ 200/+ 100
 
 
 
 
+50
Хэмжилтийн, оролт бүрд, уулын ажлын журнал, маркшейдрийн ажлын журнал
 
 
 
 
 
 
 
 
 
Мөн адил
4. Цутгамал бетон обделокны огтлолын хязгаарт орсон, бетоны шахалтын бат бэхээс 1.5 ба түүнээс илүү бат бэхтэй хадан хөрсний (обделокны гадаргууд хэвийн байрлалтай) хэсэг
100
 
Хэмжилтийн, тусгайлсан тохиолдлуудад, уулын ажлын журнал журнал
5. Хүрээг тойруулан хийгдсэн тэсэлгээний үед хөрсний шахагдсан хэсгийн гадаргууд үүссэн өрөмдлөгийн цооногийн үлдэц,%-иор, багагүй
  75
 
Хэмжилтийн, оролт бүрд, уулын ажлын журнал
6. Тоннелийн урт 3 км хүртэл байхад угталцах нүүрэн хэсгүүд бүхий тоннель болон хөндий таслгааны дэвсгэр зураг дээрх болон дагуу дээрх тэнхлэгийн нийлбэрийн зөрүү, мм-ээр
 
 
Хэмжилтийн, сбойка бүрд, маркшейдрийн ажлын журнал
7. Хожим дундах штросс, цөмийн хэсэг болон хажуугийн штроссыг нэг тэнхлэгийн шахалтын бат бэхийн хязгаарт хөрсөнд нь гүйцэтгэхэд үед хангагдах цутгамал сводны бетоны төслийн бат бэхийн хувь хэмжээ, МПа
              < 40
сж= 40 ба их
 
 
 
 
 
 
 
100
 
75
Лабораторын туршилтууд, оролт бүрд, уулын ажлын журнал
Ил аргаар хийх ажлын үеийн хүнхээл дахь тоноглолууд
+ 200/+ 100
 
 
8. Хүнхээлийн ёроолын түвшин дэх шонгийн байрлал
 
 
Хэмжилтийн, шон бүрд, расстрел бүрд, анкер, нагель, хашлага хана, маркшейдрийн ажлын журнал
9. Тэлүүр, анкер ба бэхэлгээний дэвсгэр зураг дээрх хэсэг ба өндрийн дагуух байрлал, мм-ээр
 
 
10. Боловсруулж буй цүнхээлийн хаявч ба хананы өргөний зөрүү
+100
 
Хэмжилтийн, оролт бүрд, маркшейдрийн ажлын журнал
11. Гараар тэгшлэх үеийн хүнхээлийн ёроолын түвшин, мм-ээр
 
 
Мөн адил
12. "Хөрсөн дэх хананы арга"-ын үеийн хананы босоо байдал
траншейны гүн ±0,01
 
 
-"-
Тоннель, уурхайн цооногийн бетон ба төмөрбетон обделокны байгууламж
 
 
 
13. Тоннелийн дурын хэлбэртэй цутгамал бетон ба төмөрбетон обделокны дотоод хэмжээсүүд, мм-ээр
 
 
Хэмжилтийн, хэсэглэл бүрд, маркшейдрийн ажлын журнал
14. Цутгамал обделокны залгагдах хэсгийн дотоод гадаргуугийн давхцахгүй байгаа байдал, мм-ээр
20
 
Мөн адил
15. 2 м-ийн рейкээр шалгах үеийн цутгамал бетоны хэсэгчилсэн тэгш бус байдал (муруй гадаргууд бол- үүсгэгчийн дагууд байна)
- бетоноор цутгагдах хэсэглэлийн хязгаарт
- набрызг бетон хийх үед
 
 
 
 
 
5
15
-"-
16. Байнгын обделокны элементийн зориулалтаар ашиглах аркны тэнхлэг ба өндрийн төслийн байрлалын зөрүү, мм-ээр
 
± 20  
 
 
Хэмжилтийн, арк бүрд, маркшейдрийн ажлын журнал
17. Байнгын обделокны элементийн зориулалтаар ашиглах арк хоорондын зайн зөрүү, L-ээр
±0,05L
 
 
-"-
18. Байнгын бэхэлгээ байдлаар хийгдэж ашиглагдах анкер хоорондын зайн зөрүү, L-ээр
± 0,1L
 
 
Хэмжилтийн, анкер бүрд, маркшейдрийн ажлын журнал
19. Цооногийн төвөөс радиусын дагуух уурхайн цооногийн цутгамал обделокны хана хоорондын зөрүү, мм-ээр
 
 
Хэмжилтийн, оролт бүрд, маркшейдрийн ажлын журнал
20. Цутгамал обделоктой уурхайн цооногийн зөрүүлэг амсар хоорондоо нийлэх хэсэгт гарсан зөрүүгийн утга, мм-ээр
30
Мөн адил
Дугуй болон муруй хэлбэр дүрс бүхий угсармал обделокны угсралт
 
 
21. Тоннелийн тэнхлэг ба тоннелийн дэргэдэх байгууламжийн радиусын дагуу дахь зөрүү, мм-ээр
- металл обделокны диаметр болон шугаман хэмжээсүүд:
6 м хүртэл
6 м-ээс их
- төмөрбетон обделокны диаметр болон шугаман хэмжээсүүд:
6 м хүртэл
6 м-ээс их
 
 
 
 
 
15
25
 
 
25
50
Хэмжилтийн, цагриг бүрд, маркшейдрийн ажлын журнал
22. Цагригны хавтгайн зөрүү, мм-ээр
- металл обделокны диаметр болон шугаман хэмжээсүүд:
6 м хүртэл
6 м-ээс их
- төмөрбетон обделокны диаметр болон шугаман хэмжээсүүд:
6 м хүртэл
6 м-ээс их
 
 
 
 
15
25
 
 
 
25
50
Хэмжилтийн, цагриг бүрд, маркшейдрийн ажлын журнал
Дөрвөлжин огтлолтой угсармал обделокны угсралт
 
 
23. Задгай амсартай гулдмайн дээд түвшингийн зөрүү, мм-ээр:
- тоннель бол
- туслах хонгил болон бусад байгууламжууд
 
 
-10, +20
20
 
Хэмжилтийн, элемент бүрд, маркшейдрийн ажлын журнал
24. Задгай амсартай гулдмайн дэвсгэр зураг дээрх байрлалын зөрүү, мм-ээр
25
Мөн адил
25. Хучилтын хавтангийн доод гадаргуугийн түвшингийн зөрүү, мм-ээр:
- зам болон зорчих хэсгийн дээрх
- бусад хэсгүүдэд
 
 
 
+20, -10
20
-"-
26. Ханын гулдмайнууд, баганууд, ригелүүд, хучилтын хавтангуудын тэнхлэг хоорондын зөрүү, мм-ээр
20
-"-
27. Суурийн гулдмайн тэнхлэгийн дэвсгэр зураг дээрх байрлал, мм-ээр
10
-"-
28. Суурийн гулдмайн аяганы ёроолын түвшин, мм-ээр
-20
-"-
29. Баганууд ба ханын гулдмайнуудын босоо байдлын зөрүү
0.002
элементийн өндөр 25 мм-ээс ихгүй
-"-
30. Усан доорх тоннелийн суулгасны дараах үеийн суулгамал хэсгүүдийн байрлалын хүлцэх хэмжээ, мм-ээр:
- нэг ба хоёрдугаар хэсэглэлийн дэвсгэр зураг дээрх болон дагуу зүсэлт дээр
- бусад хэсэглэлүүдийн дэвсгэр зураг дээрх болон дагуу зүсэлт дээр
 
 
 
 
 
 
 
 
 
Хэмжилтийн, цагираг бүрд, хэсэглэлийн суултын тэмдэглэл
 
Тайлбар:
1. Арматурын, хэв хашмалын ба бетоны ажлууд, зэврэлт болон хүрээлэн буй орчны хортой нөлөөллөөс тоннелийн бүтээцүүдийг хамгаалах нь мөрдөгдвөл зохих БНбД-ийг удирдлага болгон хийгдэнэ.
2. Барилга угсралтын заагдаагүй ажлыг гүйцэтгэх, тоннелийн нэвтрэлт ба тусгайлсан арга хэрэглэх газар доорх бусад байгууламжууд, тоннелийн обделокны гадна талаар зуурмаг шахах, өндөр даралтаар үлээлгэж цутгасан бетон хийх, барилгын хаалттай аргын үед тоннелийн угсармал обделокны заадас ба нүхийг бөглөж хаах, геодези-маркшейдрийн ажлууд нь үйлчилж буй норматив баримт бичиг ба салбар болон бусад байгууллагуудын зөвлөмж баримт бичгүүдийн дагуу гүйцэтгэгдэнэ.
 
 
 
 
 
 
Агуулга
 
Удиртгал
Хэрэглэх хүрээ Норматив баримт бичиг Ерөнхий нөхцөл Хөндлөн огтлол, дагуу зүсэлт ба байгуулалт Барилгын бүтээц
Материал
      Хийцлэлийн ерөнхий шаардлага
      Тооцооны үндсэн нөхцлүүд
Тоннелийн байгууламж Байнгын тоноглолууд
Замын дээд анги, зорчих хэсэг
            Ус зайлуулах ба шүүрүүлэх төхөөрөмж
             Агааржуулалт
            Цахилгаан гэрэлтүүлэг
            Цахилгаан хангамж, цахилгаан төхөөрөмжүүд, автоматик, холбоо, дохиолол
Галаас хамгаалах Хүрээлэн буй орчны хамгаалалт Норматив ишлэлүүд   А дугаар хавсралт Хяналтын норматив баримт бичгүүд Б дугаар хавсралт Гажилтын хүлцэх хязгаар ба бүтээцүүдийн үзүүлэлтүүдийн шуурхай хяналтын арга, ажиллагааны түвшин ба барилга угсралтын тусгайлсан ажлуудын үйлдвэрлэл В дугаар хавсралт