A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны
 өдрийн 219 дүгээр тушаалын 2-р хавсралт
 
 

ГИДРОТЕХНИКИЙН ТУННЕЛЬ
                                               …………………………………..
HYDRAULIC TUNNEL

                       200...оны...дугаар сарын
...-ны өдрөөс мөрдөнө.
                                  
   БНбД 33-02-07
     Энэхүү норм нь усан цахилгаан станц болон услалтын систем, ус хангамжийн барилга байгууламжийн бүрэлдэхүүнд шинээр баригдах, шинэчлэлт хийгдэх гидротехникийн туннелийн зураг төслийг боловсруулахад зориулагдана.
     Түүнчлэн үүнтэй адил төстэй уул уурхай, зам барилгын гэх мэт бусад газрын доорхи байгууламжийн зураг төслийг зохиоход энэхүү нормын шаардлагыг хэрэглэж болно.
Онцгой нөхцөлтэй газарт /газар хөдлөлийн бүсэд, цэвдэг хөрс тархсан нутаг г.м./ гидротехникийн туннелийн зураг төслийг боловсруулах үед нэмэлт шаардлагыг тусгасан бусад норматив баримт бичгийг баримтлана.
MNS ISO 31:2002, MNS ISO 1000:2002 -ийн дагуу энэ нормд авсан үндсэн үсгэн тэмдэглэгээ ба түүний индексүүд, түүнчлэн олон улсын СИ системийн нэгжид шилжсэнтэй холбогдож бичиглэл нь өөрчлөгдсөн нэр томъёонуудыг энэ нормын лавлах 4 ба 5 дугаар хавсралтад тусгасан.
1. Ерөнхий зүйл
1.1. Усан цахилгаан станц, услалтын системийн бүрэлдэхүүнд ордог гидротехникийн туннелийн ангилалыг "Гидротехникийн туннелийн ангилалын норм ба дүрэм"-д заасны дагуу тогтооно. Харин ус хангамжийн зориулалттай туннелийн ангилалыг "Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж" БНбД 40-02-06-д заасны дагуу ус өгөлтийн найдваржилтын зэргээс хамааруулан тогтооно.
1.2.            Гидротехникийн туннелийг зориулалтаар нь:
Үндсэн туннель буюу усан цахилгаан станц, услалтын систем, усан хангамжийн барилга байгууламжийн ашиглалтын явцад байнга ус гаргах зориулалт бүхий;
Хоёрдугаар зэрэглэлийн туслах туннель буюу усан сангийн усыг юүлэх, цөөрмийн хоолойг угааж цэвэрлэх, хаялага усыг зайлуулах гэх мэт тодорхой шаардлагаар усыг улиралын чанартай дамжуулан гаргах (Туннелийн хаалт хүртэлх толгойн хэсэг нь үндсэн байгууламжид хамаарна.) зориулалт бүхий;
Түр зуур ашиглах туннель буюу барилга барих хугацаанд ба барилга байгууламжийн засварын үед усыг түр гаргах зориулалт бүхий;
       Томоохон гидроузель цогцолбор барилгын үед 5 жилээс илүү хугацаанд ашиглах туннелийг хоёрдугаар зэрэглэлийн байгууламжид оруулж болно.
Үндсэн ба хоёрдугаар зэрэглэлийн туннелийн зураг төслийг зохиохдоо тухайн усны байгууламжийн барилгажилтын үеийн усыг гаргах зарцуулгыг өнгөрүүлэх ашиглах боломжийг нэг мөр харгалзан үзвэл зохино.
1.3. Гидравлик горимоос нь хамааруулж гидротехникийн туннелийг түрэлттэй буюу агаарын даралттай харьцуулахад дотор талдаа усны илүүдэл даралтанд ажилладаг, түрэлтгүй буюу усны бүрэн дүүргэлтгүйгээр ажилладаг гэж тус тус ангилна.
Гидротехникийн туннельд даралттай горимоос даралтгүй горимд мөн эсрэгээр шилжин ажиллахыг зөвшөөрөх тохиолдолд зураг төслийн шийдэл нь лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэгдсэн байх шаардлагатай.
1.4.            Шинээр барих болон шинэчлэх  гидротехникийн туннелийн техникийн үндсэн шийдлийг төсөллөхдөө (туннелийн гидравлик ажиллагааны горим, байрлах гүн, план дээрх ба  дагуу хөндлөн огтлолын байршил, обделокны төрөл гэх мэт) техник- эдийн засгийн харьцуулалтын үндсэн дээр зохистой хувилбаруудаас сонгох хэрэгтэй бөгөөд түүндээ цогцолборыг байршуулах хийгээд, услалтын систем, ус хангамжийн системийн ашиглалтын нөхцөл, туннелийн зориулалт, түүнийг байгуулах арга, хугацаа, топо зураглал, инженер-геологи, гидрогеологи, цаг уурын болон орон нутгийн бусад онцлог нөхцөлүүдийг харгалзан үзвэл зохино.
Зураг төслөөр сонгосон хувилбар нь байгууламжийн бат бэх байдлыг хангаж, удаан эдлэгдэж, эдийн засгийн хувьд ашигтай байх шаардлагыг хангахаас гадна мөн байгууламжийг барих, засварлах ажлыг механикжуулах, үйлдвэржсэн технологийн аргыг хэрэглэх боломжтой байхын дээр туннелийн ашиглалтын зохистой нөхцлийг хангасан байх шаардлагатай.
 1.5. I ба II ангилалд ордог гидротехникийн үндсэн туннелийн зураг төсөлд хэмжилт-хяналт шинжилгээний багаж хэрэгслэлийг тусгаж, байгууламжийг барих ашиглах явцад туннелийн дотор, гадна байдлыг хянах болон, түүний гадуурх хөрс чулуулагийн болоод гидравлик-шүүрэлтийн горимыг нь тандах нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой.
 
2.      Туннелийн байршил ба хөндлөн огтлол
 
2.1. Гидротехникийн туннелийн байршлыг (трассыг) сонгохдоо инженер-геологи, гидрогеологийн тааламжтай бус нөхцөл бүхий (тектоникийн ихээхэн хагаралтай, хийн ялгаралтай, газрын доорх усны урсгалтай, нуралттай болон гулгамтгай карстын хөрстэй г.м) талбайгаас аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Мөн эрүүл ахуй ариун цэврийн нөхцлөөр тааламжгүй (мал нядлах цэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэрлэх байгууламжийн картууд г.м) газраас зайлсхийж байрлуулах хэрэгтэй.
2.2. Туннелийн чиглэл (трасс) нь шулуун хамгийн бага урттай байвал зохино. Шулуун бус туннелийг цогцолборын бүрэлдэхүүний байршлын шаардлага, туннелийн ухалгыг гүнзгийлэх болон нэмэлт ухалга хийх нөхцөлд мөн 2.1-д заасан туннельд тааламжгүй орчноос зайлуулж байршуулах тохиолдолуудад хэрэглэнэ.
2.3. Түрэлтэт туннелийн нийт уртын дагууд хүнхэрийн нөөц даралтын хэмжээ нь 0.02МПа (0.2кг/см2) –аас багагүй байх ёстой.
2.4. Харин туннелийн трассын эргэлтийн өнцөг нь усны урсгалын хурд 10 м/с хүртэл үед 600-аас ихгүй, муруйлтын радиус нь туннелийн таван алгаслалын (голч) нийлбэр өргөнөөс багагүй байна.  
Энэ нөхцлөөс илүү эргэлтийн өнцөг эсвэл бага хөвчтэй байгуулах, мөн 10м/с-ээс илүү хурдтай усыг явуулах нөхцөлд лабораторийн судалгааны үр дүнг үндэслэх хэрэгтэй. Туннелийн тахирласан чиглэлийн эх адаг нь шулуун байхаар хийх ба түүний урт нь туннелийн алгасал (голч)-тай тэнцүү буюу 6м-ээс багагүй байна.
2.5. Түрэлтгүй туннелийн хөндлөн огтлол ба (1-р зураг) түүний хэмжээний харьцааг 1 дүгээр хүснэгтэд зааснаар авна.
1 дүгээр хүснэгт
Туннелийн хөндлөн огтлолын  
Хөрсний бат бөхийн
коэффициент -f
 
Хөндлөн огтлолын хэмжээний харьцаа
хэлбэр
(Протодьяконовынхоор)
r1/b
r2/b
r3/b
r4/b
I
f ³ 8
0,71
0,1 – 0,15
II
8 > f > 2
0,5
0,1 – 0,15
III
4 ³ f ³ 2
0,25
0,1 – 0,25
1 –9
IV
f < 2
0,5
0,1 – 0,15
1 – 1,5
1 – 1,5
Тайлбар 1. 1 дүгээр хүснэгтэд орсон харьцаа нь h/b = 1 байхад харгалзана. Туннелийн усны түвшингийн хэлбэлзэл  0,3h-ээс их байх    тохиолдолд h/b > 1 –ээр авч болно..
                    2. Туннелийн ховил нь ханатай холбогдох хэсэгт заавал тойрог хэлбэр гарган хийхгүй байж болно.
 
 
 
 
1 дүгээр зураг. Түрэлтгүй туннелийн хөндлөн огтлолын гэрэл дэх хэлбэр
Түрэлтгүй туннелийн тойрог хэлбэрийн хөндлөн огтлолыг босоо тэнхлэгтээ тэгш хэмийн бус үйлчилгээ авах уулын даралт чулуулагтай газарт юмуу хөөмхий хөрсөнд болон их түрэлт бүхий хөрсний устай газарт хэрэглэнэ.
Түрэлтгүй туннельд зохистой үндэслэлээр бусад төрлийн хөндлөн огтлолыг хэрэглэж болно.
2.6. Түрэлттэй туннельд тойрог хэлбэрийн хөндлөн огтлолыг хэрэглэнэ. Хагарал багатай, бат бэх чулуулаг бүхий газарт заавал тойрог хэлбэртэй гэлгүй 1 дүгээр зурагт заасан I, II, IV  хэлбэрийг хэрэглэж болох ба харин бэхэлгээний бат бөх нь шаардлага хангасан байвал зохино.
Тайлбар: Хадан хөрсний ан цавын зэрэг (модуль)-ийг "Усны барилга байгууламжийн буурь" БНбД 33-04-07- ийн дагуу тодорхойлно.
2.7. Туннелийн хөндлөн огтлолын хэмжээг гидравликийн ба техник-эдийн засгийн тооцоогоор тодорхойлно. Зураг төслийн эхний шатанд туннелийн голч (алгасал)-ийг 2 –оос 6 метрт 0,5 м байхаар, 6-аас дээш метрт 1 метрээр ахиулан авна.
Хэрэв гидравликийн горим нь тогтворгүй, эсвэл туннелийн усны хурд 10 мс-ээс их бол туннелийн хөндлөн огтлолын талбайг  лабораторийн судалгааны үндсэн дээр адил төстэй нөхцөлд байгаа туннелийн ашиглалтын туршлагыг харгалзан тогтооно.
2.8. 10 м/с хүртэл хурдтай урсгалтай түрэлтгүй тогтвортой жигд туннелийн хөндлөн огтлолын усны түвшингээс дээших чөлөөт зайг гидравлик тооцооны үндсэн дээр тодорхойлох ба энэ нь 40см-ээс багагүй гэрэл дэх 0.07-оос багагүй өндрийн туннель байна. 10м/с-ээс илүү хурдтай ус бүхий туннелийн усны түвшингээс дээших чөлөөт зайг лабораторийн туршилтийн үндэслэлээр тогтооно.
2.9. Гидротехникийн туннелийн  хөндлөн огтлолын хүлцэх доод хэмжээг тогтоохдоо барилтын үеийн машин механизм, тусгай тоноглол, шугам сүлжээг байрлуулах боломж, аюулгүй ажиллагааг хангах үүднээс зохих журмын дагуу батлагдсан "Газар доорхи гидротехникийн байгууламж барих үеийн аюулгүй ажиллагааны журам"-ыг мөрдлөг болгоно.
2.10. Хэрэв гидротехникийн туннель нь олон жилийн цэвдэг бүхий хөрсөнд мөн түүнтэй төстэй бусад онцлог нөхцөлд байрлаж байвал зураг төсөлд түрэлттэй туннелийн шаардлагыг мөрдөх нь зүйтэй.
 
3. Туннелийн бүтээцийн материалууд
3.1. Туннелийн төмөр бетон бүтээцийн бетон ба арматур нь "Бетон  ба төмөр бетон бүтээц" 2.03.01-90 ба "Гидротехникийн барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 33-06-07 –ийн холбогдох шаардлагыг хангасан байна.
3.2. Бүтээцэд хэрэглэх бетон нь шахалтын бат бэхийн ангилалаар доорхи хэмжээнээс багагүй байна.
Цутгамал бетон ба төмөр бетонд            - В15
Угсармал төмөр бетонд                 - В30
Цацмал-бетонд                                - В25
Тодорхой үндэслэлээр чанарыг сайжруулах нэмэлт орц бүхий бага маркийн бетоныг хэрэглэж болох ба мөн алуниттэй болон бусад өөрөө агшдаг цементтэй бетон хэрэглэж болно.
Бетоны нас (бэхжих хугацаа) 180 хоног байх бөгөөд энэ үед бетоны суналт ба  агшилтын эсэргүүцэл нь зохих ангилалд хүрсэн, ус нэвтрүүлэх, хүйтэнд тэсвэрлэх марк нь хангагдсан байх ёстой. Хэрэв бүтээцийг усанд байлгах хугацаа, түүнийг барих арга, бетоны бэхжих нөхцөл, цементийн төрөл, чанар мэдэгдэж байвал бетоны марк зэрэглэлийг өөр өөр тодорхойлж болно.
3.3. Олон жилийн цэвдэг хөрсөнд байрлах туннелийн бетоны ангилал, маркийг тогтоохдоо түүний хөлдөх, гэсэх (улирлын давтагдах) нөхцөлийг харгалзвал зохино.
3.4. Туннелийн хананы цацмал-бетон ба торкретийн тэнхлэгийн дагуух суналтын бат бэх (Вt ) нь 2,4 -өөс багагүй байна. Цацмал-бетон ба торкретийн  нормативт ба тооцоот эсэргүүцлийн хэмжээг  бусад бетоны нэгэн адил "Бетон ба төмөрбетон бүтээц" БНбД 2.03.01-90-ийн дагуу авна.
Цацмал-бетон ба торкретийн уян налархайн модуль Bt 2.4, Bt 2.8, Bt 3.2 ангилалд 3.25 . 104, 3.6 . 104, 3.9 . 104 МПа (3.32 . 105, 3.67 . 105, 3.98 . 105 кг/см2)-аар авах хэрэгтэй
3.5. Шахсан-цул бетоны бат бэхийн ба хэв гажилтын үзүүлэлтийг туршилт, судалгааны үндсэн дээр тогтооно.
3.6. Гидротехникийн туннельд A-II, A-III ангилалын иржгэр гадаргуутай, хатаасан ган арматур хэрэглэнэ. Төмөрбетон эдлэл, анкерын бэхэлгээний арматурын гангийн тооцоот эсэргүүцэл нь "Гидротехникийн барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 33-06-07 -д заасан шаардлагыг хангасан байна
3.7. Хосолмол обделокны ган бүрхүүлд хэрэглэх гангийн маркийг 1 дүгээр хавсралтад заасны дагуу авна.
 Ган бүтээцийг гагнаж бэлтгэхэд хэрэглэдэг ган бэлдмэл ба материалын тооцоот эсэргүүцлийг "Ган бүтээц" БНбД 53-03-07-д зааснаар авна.
3.8. Өндөр кавитаци болон үрэлтийн үйлчилгээнд ихээхэн тэсвэртэй  гидротехникийн туннелийн обделкийг сонгохдоо тусгай найрлага бүхий өндөр бат бэхтэй бетоноор гүйцэтгэх хэрэгтэй.
Түүнчлэн тусгай зориулалтын бетон (латексийн ба бусад полимерэн холбогч бүхий) ба  өнгөлгөө (полимерийн уусмал, полимер түрхэц) хэрэглэхийг зөвшөөрдөг.
 
4. Туннелийн бүтээц
Бүтээцэд тавигдах ерөнхий шаардлага
 
4.1. Гидротехникийн туннелийн  зураг төсөлд түүний усыг суллах, нийт уртын дагууд нь үзлэг хийх, засварлах боломжийг харгалзвал зохино. Туннелийн хаалт хүртэлх эхний хэсгийг суллахгүй байхаар зураг төсөлд төлөвлөж болох ба энэ хэсэг нь аль болох бага урттай байх ёстой.
4.2. Гидротехникийн туннелийн оролт, гаралтын хэсгийг портал байдлаар байгуулах ба газрын байгалийн налуулгийн тогтвортой байдлыг аль болохоор эвдэхгүйг хичээж байршуулах хэрэгтэй.
Газар хөдлөлийн аюултай бүсэд байрлах порталыг газрын налуугаас илүү гаргахгүйгээр төсөллөнө. Энэ үед порталын бүтээц нь геометрийн хамгийн энгийн хэлбэртэй байж болно. Портал, түүний орчмын устай хэсгийн хэлбэр, хэмжээг гидравлик тооцооны үндсэн дээр юмуу лабораторийн гидравлик судалгаанд үндэслэн гаргана.
4.3. Туннелийн оролтын хэсэгт хөвөгч болон бусад гаднын зүйл орохоос хамгаалсан байгууламжийг тусгана. Усан цахилгаан станцын ус дөхүүлэх туннельд хог барих шүүрийг заавал байрлуулж төсөллөнө.                                           
4.4. Порталын гаралтын хэсэгт сууриараа тэлсэн, өндрөөшөө хумигдсан хэлбэр бүхий түрэлттэй ба түрэлтгүй диффузор маягийн юмуу ус унагаах трамплин маягийн хийцийг ёроолдоо анкерийн шүдтэйгээр төсөллөж өгөхөөс гадна энэ хэсгийн байгууламжийн суурь, голын голидрол, эргийг усны хүчтэй угаагдлаас хамгаалах арга хэмжээг тусгавал зохино.
4.5. Гидротехникийн туннелийн зураг төслийг зохиохдоо туннельд вакуум үүсгэхгүйн тулд агаар гаргах байгууламжийг тусгаж өгнө.
4.6. Гидротехникийн туннелийн зураг төсөлд туннелээр материал тоноглол зөөх, мөн засварын ажлыг гүйцэтгэх ажилчдыг тээвэрлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Гидротурбин юмуу насост ус дөхүүлэх туннельд барилгын жижиг хог хаягдлыг гидравлик аргаар угаах нөхцлийг бүрдүүлсэн байвал зохино.
 
Обделокгүй туннель
4.7. Сулавтар ан цав бүхий хадан юмуу олон жилийн цэвдэг бүхий хадан давхрагад байрлаж, гадна орчны температурын үйлчлэлд автахааргүй гүнд ухагдах түрэлтгүй туннелийг обделокгүйгээр төсөллөнө.Мөн дээрх шаардлагыг хангахуйц орчинд байрлах усны дундуур дүүргэлттэй туннелийг мөн обделокгүйгээр төсөллөхийг зөвшөөрнө.
4.8. Усны хурд нь 10 м/с-ээс их, обделокгүй туннелийн зураг төслийг зохиохдоо хадан үеийн хөрсний бат бөхийн туршилтын байдал, туннелийн ажлын гидравлик нөхцөлийг харгалзан лабораторийн туршилтын дүнд үндэслэн боловсруулах хэрэгтэй.
4.9. Обделокгүй туннелийн гидравликийн горим болон ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор хавтгай бетонон ховилтой туннелийг төлөвлөнө.
4.10. Өнгөлгөөгүй туннелийн (түрэлттэй ба түрэлтгүй) эх ба адгийн ухалгын өргөн (голчтой)-тэй тэнцүү буюу 6 м-ээс багагүй урттай хэсгийг обделоктой байхаар төлөвлөж өгнө.
4.11. Ус дөхүүлэх обделокгүй туннель (түүний хэсэг)-ийн зарим хадархаг хэсэг нь тогтворгүй, эвдэрхүйц байвал түүнийг цементэн зуурмагтай анкераар бэхлэж цацмал- бетоноор өнгөлнө. Туннелийн ховилд суларсан хөрсийг тосож барих тусгай байгууламжийг тусгана.
4.12. Обделокгүй туннелийн зураг төслийг зохиохдоо туннелийн гадаргын арзгарыг багасгах зорилгоор тэсэлгээг тусгана.
 
Туннелийн обделок
 
4.13. Гидротехникийн туннелийн обделкийг:
Тэгшилгээний (даацгүй) буюу туннелийн гидравликийн нөхцөлийг сайжруулж, хөрсийг угаах, элэгдэхээс хамгаалдаг;
Даацтай буюу ашиглалтын ба барилгын явцад ачаалал хүлээн авдаг мөн тэгшилгээний обделокт тавих шаардлагыг хангадаг гэж ангилна.
4.14. Обделкийн тэгшилгээг цутгамал ба цацмал-бетоноор гүйцэтгэж болно.
10 м/с-ээс бага усны хурдтай туннелийн дээд хүнхэр ба хананд тэгшилгээг бетоныг цацмал-бетоноор гүйцэтгэж, гадаргууг тэгшлэлгүй үлдээхийг зөвшөөрнө.
Харин түүнээс их хурд бүхий устай нөхцөлд лабораторийн судалгааны дүнг үндэслэх нь зүйтэй.
Харин тэгшлэх обделок бүхий тэвш хэсгийг бетондвол зохино.
Түрэлттэй туннелийн тэгшилэх обделкийг туннелийн доторхи усны түрэлтийн хагасаас багагүй гүнд туннель нь байрлаж байгаа үед хэрэглэнэ (метрээр).
4.15. Түрэлттэй ба түрэлтгүй туннелийн даацын обделкийн үндсэн төрөл ба тэдгээрийг хэрэглэх хүрээг 2 дугаар хүснэгтэд заасны дагуу авна.
 
 
 
 
 
 
2 дугаар хүснэгт
 
Бат бөхийн коэффициентүүд  f  ба хөрсний өөрийн түрэлт Ко, Н/см3 (кгс/см3)
 
Обделок
f > 8; Ко > 5000 (500)
f 4 өөс 8; Ко = 2000 – 5000 (200 – 500)
f < 4; Ко < 2000 (200)
 
Усны түрэлт, м
 
30 м* хүр-тэл
30 аас 100
100-аас дээш
30 м* хүр-тэл
30 аас 100
100-аас дээш
30 м* хүр-тэл
30 аас 100
100-аас дээш
Цутгамал:
 
 
 
 
 
 
 
 
 
бетонон
+
+
+
+
+
+
+
Шахмал-бе­то­нон
+
+
Латексийн ба бусад доогуур модультай бетонон
+
Анкерийн бэхэлгээтэй цацмал-бетонон
+
+
+
+
Төмөрбетонон
+
+
+
+
+
+
Хосолмол:
 
 
 
 
 
 
 
 
 
Дотор тал нь төмөр­тор­креттэй, гадна тал нь цул бетонон
+
Дотор талдаа ган бүрээстэй, гадна талдаа  цутгамал бетонон ба төмөр­бетонон
+
+
Дотор талдаа төмөр­бе­тонон бүрээстэй, гадна талдаа угсармал төмөрбетонон цагирагтай
+
+
+
* Түрэлтгүй туннельд нэгэн адил хамаарна.
Тайлбар. Хүснэгтэд заагаагүй бусад обделкийг хэрэглэхдээ зохих үндэслэлийг гаргасан байвал зохино.
Туннелийг бэхэлгээний хашицтай аргаар ухах нөхцөлд обделокийг шахмал-цул бетоноор гүйцэтгэж болно.
Анкерийн бэхэлгээтэй цацмал-бетонон обделкийг туннелийн дотор талын түрэлтийн (метрээр) талаас илүү гүнд уг туннель нь байрлаж байгаа үед хэрэглэж болно. Хагарал ихтэй чулуулагт цацмал-цул бетоныг төмөр тортойгоор гүйцэтгэх шаардлагатай.
Цацмал-бетоны чулуулагтай барьцалдалт нь 0,5 МПа (50 тс/м2)-аас багагүй байна.
Туршилт судалгааны үр дүнг үндэслэн бөх батийн коэффициент нь f = 3–аас бага барьцалдалгаатай чулуулаг бүхий туннелийн обделокт цацмал-бетоныг хэрэглэж болно. Барьцалдалтын тооцоот үзүүлэлт нь обделокт үйлчлэх усны түрэлтийг 2 дахин авсанаас багагүй байх ёстой.
Хөрсний бөх батийн коэффициент нь f = 4 -өөс 8 хүртэл байх үед хосолмол обделкийн дотор талыг төмөрбетон бүрээстэй хийж гадна талын угсармал төмөрбетон цагирагтай хийцийг төмөрторкретон бүрээсээр сольж болно.
4.16. Туннелийн даацын обделокны тооцоог хийхдээ ан цав тэсвэрлэлт багатай (ан цав үүсэлтийн хэмжээгээр тооцоолдог) мөн ан цавд тэсвэртэй (ан цав үүсэх нөхцлөөр нь тооцдог)  гэж ялгавартай үзвэл зохино.
Туннелийн бетонон ба төмөр бетонон обделок нь ан цавд тэсвэр багатай байх нөхцлөөр, харин нэвчил шүүрэл бүхий -ээс бага шүлтлэгтэй гидрокарбонат ус бүхий, эсвэл шүүрч буй усыг шороон массивын тогтворшил хийгээд обделкийн чанарыг эдэлгээнд муугаар нөлөөлөхүйц байвал ан цавд тэсвэртэй нөхцлөөр нь тооцоолно.
4.17. Даацын бетонон ба төмөр бетонон обделокны зузаан нь дугуй хэлбэрийн хөндлөн огтлол бүхий туннельд дотор талын радиус ri-ын 0,15- аас ихгүй байх ба дугуй бус хөндлөн огтлол бүхий туннельд тойргийн дотор талын өргөн b-ийн хагасын 0.15-аас  ихгүй байна.
Хэрэв ан цав тэсвэрлэлтийн нөхцлөөр түрэлтэт туннелийн дотор обделокны зузааныг  нэмэгдүүлэх шаардлагатай бол хүнд бетоныг бодвол уян харимхайн модуль багатай материалыг хэрэглэх юмуу чулуулагт бэхжүүлэх цементаци хийх замаар деформацийн үзүүлэлтийг сайжруулах, мөн урьдчилан хүчитгэсэн арматур бүхий агшилт сайтай цементэн обделкийг хэрэглэх нь зүйтэй.
4.18. Гидротехникийн туннелийн обделкийн хамгийн бага зузааныг дараах байдлаар авна /см-ээр/:
Цул бетонон ба төмөрбетонон: ............. ...........................20
Дотор талдаа төмөр бетонтой хосолмол обделок ..............10
Угсармал төмөр бетонон........................ ...........................10
Цацмал-бетонон:
Даацын....................................................................................10
Тэгшилгээний.............................................. .............................5
Төмөр торкретон....................................... .............................5
 4.19. Түрэлтэт туннелийн ан цав тэсвэрлэлт багатай төмөр бетонон обделокны арматурчлалыг ан цавын нээгдэлтийг багасгах нөхцөл (7 дугаар хүснэгт) болон шүүрэлтийн алдагдлаас нь хамааруулан тодорхойлох ба энэ нь 0,5 % -иас багагүй байхаар тооцох хэрэгтэй.
Түрэлтэт туннелийн ан цавд тэсвэртэй обделокны бат бөхийн коэффициент f < 4 үед хамгийн бага арматурчлалтын хэмжээ нь 0,3 %; бат бэхийн коэффициент f ³ 4  бүхий хөрсөнд 0,15 % байна.
Түрэлтгүй туннелийн обделокны арматурчлалын доод хэмжээг хязгаарлахгүй.
Харин төмөр торкрэтэн обделокны хамгийн бага арматурчлалын хувь нь 1 % байна.
4.20. Түрэлттэй туннелийн төмөр бетонон обделокт 2 эгнээ арматурчлал хийх бол тооцоот арматурын үндсэн хэсэг (60- 79 %)-ийг обделокныхоо дотор талын хэсэгт байрлуулна. Бат бөх нэг төрлийн хөрсөнд болон төмөр хийцийн аркан бэхэлгээг түр хэрэглэж байгаа нөхцөлд дотор талын арматурчлалын нэг эгнээ хийж өгч болно. Дагуугийн арматурыг 25 см –ээс ихгүй зайтайгаар ажлын арматурын дотор талд нь байрлуулна.
Нэг төрлийн бус чулуулагт, тухайлбал карстын нүх сүвтэй тектоникийн ба бусад хагарал бүхий чулуулагт тохирсон хийцийг төлөвлөж болох ба тэр нь зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгүй ан цавтай буюу ан цавгүй байх нь тооцоогоор баталгаажна.
Түрэлтгүй туннелийн төмөр бетонон обделокны арматурын байрлалыг 1-р групийн хязгаарын нөхцлөөр тооцогдоно.
4.21. Туннелийн цутгамал төмөрбетонон обделокны ажлын арматурын хамгаалалтын бетон үе дараах хэмжээнээс багагүй байвал зохино.
30 мм – обделокны зузаан  30 см хүртэл
40 мм – обделокны зузаан  30-иас-50 см
50 мм -  обделокны зузаан  50 см-ээс их
Идэмхий чанарын устай орчинд хамгаалалтын бетон үеийн зузааныг 10 мм-ээр нэмэгдүүлж авна. Хуваарилах арматурын хамгаалалтын үеийн зузааныг ажлын арматурын хамгаалалтын үеэс 10 мм-ээр багасгаж авна.
Угсармал бетон эдлэлийн хамгаалалтын үеийн зузаан нь цутгамал төмөрбетонон обделокны тооцоот хэмжээнээс 10 мм-ээр бага байж болно.
Туннелийн обделокны ховилын хамгаалалтын бетоны зузааныг хагшаасны илээх үйлчилгээний нөлөөлөлийг харгалзан тогтоох хэрэгтэй.
4.22. Түрэлтэт туннелийн обделокны барилгын ба деформацийн заадасны ус үл нэвтрүүлэх чадварыг хангахын тулд заадсандаа диафрагм, зүрхэвч, хавчуур болон бусад чигжээсийг төлөвлөх хэрэгтэй.
4.23. Деформацийн заадасыг туннелийн обделокны хөдөлгөөнд орж болзошгүй хэсгүүдэд болон камертай /өрөө/ холбогдсон хэсэгт байрлуулавал зохино.
4.24. Туннелийн обделокны бүх төрөлд бөглөх цементацийг хэрэглэх боловч цацмал-бетон, шахмал-бетон мөн налуу ба босоо хоолойг литтэй бетондох үед хэрэглэхгүй.
4.25. Хагарал бүхий хөрсөнд байрлах түрэлттэй туннелийн обделокны деформацийн үзүүлэлтийг нь сайжруулах, ус нэвтрүүлэлтийг нь багасгах зорилгоор бэхжүүлэх болон шүүрэлтийн эсрэг цементаци хийхээр төлөвлөж болох ба түүнийгээ хэрэглэх техникийн боломж , эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэх хэрэгтэй.
4.26. Обделокны ажлын нөхцлийг сайжруулахын тулд газрын доорхи усны даралтыг хүлээн авах шүүрүүлгийн тоноглол, хөрсөнд анкертай чигжээс хийх зэрэг арга хэмжээний ашигтай хэлбэрийг авч үзэх  хэрэгтэй.
4.27.  Олон жилийн цэвдэгт байрлах түрэлтгүй туннелийн дээд хүнхэр хэсэг мөсдөж хөлдөх , мөн усны төвшинөөс дээших хөрсний улирлын гэсэлт хөлдөлтөөс хамгаалах, хөрсний тэлэлт үүсгэхгүй байх арга хэмжээг төлөвлөх хэрэгтэй.
4.28. Мөсдөлт ихтэй олон жилийн цэвдэгтэй газарт өнгөлгөөний уян зөөлөн (төмөрбетон анкертай, цацмал-бетон) бүтээцийг, түүнчлэн тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хүчдэлийг өөртөө хувиарлах чадвартай бүтээцийг хэрэглэвэл зохино.
4.29. Олон жилийн цэвдэгтэй орчинд туннелийн зураг төслийг зохиохдоо гэсэлтээс туннелийн суух болон түүний дээрх хөрсний суулт хэрхэхийг харгалзан үзэх хэрэгтэй.
 
5. Ачаалал ба хүчний үйлчлэлийн тооцоо
      5.1. Ачаалал ба хүчний үйлчлэлийг байнгын ба удаан хугацааны, богино хугацааны түр ба онцгой гэж хуваана.
5.2. Тогтмол ачаалал ба хүчний үйлчлэлд:
-Уулын даралтын
-Обделокны ачааны
-Урьдчилсан хүчитгэлийн үйлчлэлийн ачаалалууд орно.
5.3. Удаан хугацааны түр ачаалалд:
-Усан сангийн усны хэвийн түвшингийн үеийн туннель дахь усны түрэлт;
-Газрын доорхи усны даралт;
5.4. Богино хугацааны ачаалал, хүчний үйлчлэлд:
- Усны урсгалын давалгааны даралт
     - Туннелийн хэвийн ажилгааны үед гидравлик цохилтоос үүсэх усны дотоод  даралт,
-Цаг уур, температурын нөлөөний үйлчлэл (ган бүрхүүлд)
-Цементаци хийх үед обделокт үйлчлэх зуурмагийн даралт
-Барилга үйлдвэрлэлийн үеийн машин механизмийн даралт
5.5. Онцгой ачаалал ба хүчний үйлчлэлд:
- газар хөдлөл, тэсэлгээний үйлчлэл
- усан сангийн усны түвшин дээд цэгтээ хүрсэн эсвэл бүрэн ачаалалыг хаясанаас үүсэх гидравлик цохилтийн үйлчлэлээс туннельд үүсэх усны даралт
-температурын өөрчлөлт, хөрсний гулсалт, бетоны суулт ба хөөлтийн үүсвэрээр үүсэх хүч
-цементаци хийх үед зуурмагаас ган бүрээсэнд үзүүлэх даралт
-шинээр цутгасан бетоны ган бүрээсэнд үйлчлэх даралт
-гидравлик туршилтын даралт (ган бүрээсэнд)
5.6. Туннелиин обделокны статик тооцоонд түүний ачаалал ба хүчний үйлчлэлийг  дараахи байдлаар авна.
Үндсэн ачаалал - тогтмол, түр (удаан хугацааны, түр зуурын) ачаалал ба хүчний үйлчлэлээс бүрдэнэ.
Онцгой - тогтмол, түр (удаан хугацааны, зарим нэг түр хугацааны) ачаалал ба хүчний үйлчлэлээс гадна онцгой ачаалал, хүчний үйлчлэлээс аль нэг нь бүрдсэн байна.
5.7. Ачаалал ба хүчний үйлчлэлийг хамгийн тохиромж муутай нөхцлөөр авах ба барилгын болон ашиглалтын үеийн засварын хугацаан дахь гэх мэтээр тусад нь авч үзнэ.
5.8. Туннелийн обделокны тогтвортой байдлыг найдваржилтын  коэффициент gf –ыг (хязгаарын төлөв байдлын нэгдүгээр групп) 3 дугаар хүснэгтэд заасан хэмжээгээр авна.
3 дугаар хүснэгт
 
                       
                                                 Ачаалал ба хүчний үйлчлэл
Ачааллын найдваржилтын коэффициент gf
Уулын босоо даралт:
 
         Дээврийн хүнхэр дүрстэй хөрсний жингийн
1,5
         туннель дээрхи нийт зузаан давхрагын жин буюу эвдэрсэн
         зоны хөрсний жин
1,1 (0,9)
Уулын хэвтээ даралт:
1,2 (0,8)
Обделокны жин
1,2 (0,9)
Усны дотоод даралт ( гидравлик цохилтыг оролцуулан )
1,0
Бусад даралтууд:
 
        Усны урсгалын лугшилтын
1,2
        Газар доорхи усны
1,1 (0,9)
        Цементацийн зуурмагийн
1,2 (1,0)
        Машин механизмаас үзүүлэх
1,2
Тайлбар: Ачаалалын найдваржилтын коэффициентийн хаалтанд өгсөн тоо нь бага коэффициент хэрэглэснээр туннелийн обделконд ачаалал өгөх үед бүтэлгүйтэлд хүргэж байсныг илтгэсэн гэсэн үг юм.
 
Хязгаарын төлөв  байдлын хоёрдугаар группийн тооцоонд ачаалалын найдваржилтын коэффициентийг 1-тэй тэнцүү авна.
5.9. Уулын даралтын хэмжээ, хөрсний байгалийн хүчитгэсэн байдлыг тодорхойлохдоо 5.10 – 5.15-ийг баримтлахаас гадна ижил төстэй инженер-геологийн нөхцөл бүхий туннелийг барих ашиглах явцад газар дээр нь хийсэн судалгаанд үндэслэх хэрэгтэй.  Түрэлтгүй туннелийн I  зэрэглэл, түрэлттэй туннелийн I-II зэрэглэлд уулын даралтыг ажлын зургийн шатанд тодруулах шаардлагатай бөгөөд түүнтэй төстэй инженер геологийн нөхцөл бүхий туннелийн ашиглалтын явцад хийсэн судалгааг үндэслэвэл зохино.
Уулын даралтыг геофизикийн хэмжилтээр тодорхойлсон эвдэрсэн зоны хөрсний жингийн хэмжээгээр авч болно.  
5.10. Хөрсний бөх батын коэффициент  нөхцөлд уулын босоо даралтын нормативт хэмжээг, ухалтын дээд оройгоос газрын  гадаргуу хүртэл өндөр нь нуралтын хүнхэрээс 2 дахин авсанаас их байх үед нуралтын хүрээгээр хязгаарласан эзэлхүүний чулуулгийн жингээр авч тооцно. Түүнээс бага гүнд туннель байрлах нөхцөлд уулын даралтыг туннель дээр орших нийт хөрсний жингээр авна.
5.11. Уулын хүнхэрийн уулын хүнхэрийн бөх батын коэффициент  f < 4  байх үед уулын нормативт босоо даралт gqzn, кН/м2 -ыг дараахи томьёогоор тодорхойлно.
gqzn = brghq,                                      (1)
b       - коэффициент, ухалгын өргөн b £ 5,5 м  байхад -0,7; b ³ 7,5 м  байхад 1,0;    
5,5 < b < 7,5 м  үед 0,7 –оос  1-ээр өргөндөө тохируулж авна.
т/м g = 9,81 » 10 м/с2 ; r – хөрсний нягт;
hq – нурах хүнхэрийн өндөр, дараах томъёогоор тодорхойлогдоно:
;
bq – нуралтын хүнхэрийн өргөн, дараах томъёогоор тодорхойлогдоно:
;
h – ухалгын өндөр, м      
j – гулгалтын дотоод үрэлтийн өнцөг   (j = arc tgf).
Уулын босоо даралт нь обделокны алгаслалд тэгш хуваарилагдана.
5.12. Хөрсний бат бэхийн коэффициент f ³ 4 нөхцөлд уулын босоо даралтын нормативт хэмжээг gqzn, кН/м2 эвдрэлийн бүсийн чулуулгийн эзлэхүүний жинг газар дээр нь судлан тогтоож хэрэглэх ба дараах томёогоор олно.
gqzn = brghq1,                                           (2)
hq1 = kab – эвдэрсэн бүсийн гүн, м;
ka – коэффициент, 4-р хүснэгтээр авна.
4 дүгээр хүснэгт
Хөрсний
Хөрсний коэффициент   ka 
бат бөхийн коэффициент    f
Сул хагаралттай
Дунд зэргийн хагаралттай
Их хагаралттай
4
0,2
0,25
0,3
5-аас 8 хүртэл
0,1
0,2
0,25
10, түүнээс дээш
0,05
0,1
0,15
 
Обделокны алгаслалд уулын босоо чиглэлийн даралтын хуваарилалтыг хийхдээ хагаралын (хавтгай чиглэлийн) систем болон чулуулгийн бусад онцлогийг харгалзана.
Сул хагарал бүхий хөрсөнд эвдрэлийн гүн нь 1.5 м-ээс ихгүй бол уулын даралт gqzn-ыг 20%-аар багасгаж авна. Ухалгын комбайнаар ухсан нөхцөлд kа –г 30%-иар бууруулж авч болно.
5.13. Чулуулагт хүнхэр үүсгэхдээ хэвтээ чиглэлийн уулын даралтын нормативт хэмжээг gqxn, кН/м2 тодорхойлно. f < 4 үед:
;                                             (3)
f < 4 үед нуралтын хүнхэрийн өндрийг 2 дахин авсанаас бага хэмжээтэйгээр дээврийг гүнзгийлж hq –ийн оронд дээврийн ирмэгээс газрын гадарга хүртэлх хэмжээг тооцоонд авна.
Хэвтээ чиглэл дэх уулын даралт нь обделокны зузаанд жигд тархана.
5.14. Уулын хэвтээ чиглэлийн нормативт уулын даралт сул ба дунд зэргийн хагарал бүхий f ³ 4 чулуулагт 6 м-ээс бага өндөртэй туннельд тооцохгүй байж болох ба 6 м-ээс илүү өндөртэй туннельд хөрсний хагаралаар тусгаарлагдсан хэсгүүдийн туйлын хязгаарт тогтвортой (тэнцвэрт) байдлыг хангах нөхцөлөөр тодорхойлогдоно.
Уулын хэвтээ чиглэлийн нормативт уулын даралтыг их хагарал ( f ³ 4) хөрсөнд дараах томъёогоор тодорхойлж болно.
gqxn = 0,1rgh.                                           (4)
5.15. Их гүнд ухагдах (500 м-ээс их) туннелийн уулын даралтыг хөрсний үелэл болон бусад онцлог нөхцөлийг харгалзан тодорхойлно. Тооцооны өгөгдөл дутагдалтай нөхцөлд, их гүнд орших туннелийн зураг төслийн эхний шатанд уулын даралтыг адил төстэй инженер-геологи, гидрогеологийн нөхцөл бүхий туннелийн барилтын явцад хийсэн туршлагын үндсэн дээр тодорхойлно.  
5.16. Их гүнд орших шавар ба бусад сул хөрсөнд ( f < 4) баригдах туннелийн бүтээцэд ихээхэн жигд даралт үзүүлэх тохиолдолд обделконы ачаалалыг тооцохдоо түр бэхэлгээний хийц хүртэлх хөрсний хүлээгдэж буй шилжилт болон энэ бэхэлгээний уян хатан байдлыг харгалзан "Газар доорх уулын малталт, нэвтрэлтийн угсралтын ажлын норм ба дүрэм"-ийн шаардлагын дагуу обделокныхоо уян хатан байдлыг харгалзан тодорхойлно.
5.17. Туннелийн обделокны уулын даралтыг тооцохдоо ашиглалтын онцлог нөхцөлтэй уялдуулан, хөрсний шинж чанарын үзүүлэлтийг харгалзах хэрэгтэй. (усанд норсноос болж хөрс чулуулгийн шинж чанар өөрчлөгдөх).
5.18. Шүүрэлт ихтэй хөрсөнд байрласан, түрэлттэй туннелийн обделокны тооцоонд дотор талын усны даралт ба гадна талын хөрсний усны даралтыг нэгэн зэрэг тооцож болохгүй.
Зөвхөн ашиглалтын онцгой нөхцөл байдлын улмаас бүрдэж болох (аваарыг оролцуулан) тэрхүү тохиолдолд л обделконд гаднаас үйлчлэх усны даралт нь жигд үед дотор талын усны даралттай тэнцүү гэж найдваржилтын коэффициентийг 1 гэж үзэж болно.
5.19. Газрын доорх усны даралтыг усан сангийн усны тогтсон түвшингээр тооцох ба цементацийн бөглөөс, шүүрүүлийн тоноглолын даралт бууруулалтыг харгалзан тооцно.
5.20. Олон жилийн цэвдэгт байрлах гидротехникийн туннелийн зураг төслийг зохиохдоо хөрсний температурын өөрчлөлтөөс болж түүний даац хүлээн авах чадвар хэрхэн өөрчлөгдөх мөн гаднын ачаалалд хөрсний тогтвортой байдал болон эсэргүүцэл нь хэрхэн өөрчлөгдөх зэргийг харгалзан үзвэл зохино.
6. Обделокны тооцооны үндсэн нөхцөл (өгөгдөл)
 6.1. Холбогдох стандартад зөвшөөрсөний дагуу гидротехникийн туннелийн обделокны тооцоог хязгаарын төлөв байдлын аргаар хийнэ.  
 -Бүтээцийн даац хүлээн авах чадварын (бат бэхийн) тооцоо ба шаардлагатай тохиолдолд бүтээц зохиомжийн тогтвортой байдлыг шалгахдаа ( хязгаарын төлөв байдлын нэгдүгээр групп) 1 дүгээр хавсралтын дагуу заавал тооцно.
- Ан цав үүсэлтийн тооцоо (ан цавд тэсвэртэй байдал). Хэрэв ан цав зөвшөөрөгдөхгүй нөхцлөөр эсвэл туннелийн обделокны удаан хугацааны эдэлгээ ба хөрсний бүрэн бүтэн байдал хадгалагдах нөхцлөөр, мөн түүнчлэн туннелийн усны шүүрэлтийн усны зарцуулгаар ан цавын нээлт нь зөвшөөрөгдөх бол ан цавын нээлтийг (хязгаарын төлөв байдлын II групп) 2 ба 3 дугаар хавсралтын дагуу заавал тооцно.
6.2. Обделокны огтлолыг хязгаарын төлөв байдлын I ба II группээр "Гидротехникийн барилга байгууламжийн бетон ба төмөрбетон бүтээц" БНбД 33-06-07 , "Ган бүтээц" БНбД 53-03-07-ийн дагуу тооцох хэрэгтэй.
6.3. Туннелийн обделокны огтлолын тооцоонд дараах коэффициентийг заавал тооцох хэрэгтэй:
 - Байгууламжийн найдваржилтын коэффициент gn , ачааллыг тооцох коэффициент glc-ийг "Гидротехникийн барилга байгууламж. Үндсэн дүрэм" -д зааснаар авна.
 -Ажлын нөхцөлийн коэффициент gc1-ийг Бетон, төмөрбетон ба ган бүрээстэй төмөрбетонон обделконд 5 дугаар хүснэгтээр, ган бүрээстэй обделокт 6 дугаар хүснэгтэд зааснаар тус тус авна.
 
 
 5 дугаар хүснэгт
 
                         Обделкууд
Ажлын нөхцлийн коэффициент gc  нь төлөв байдлын хязгаарын группээр тооцох үед
 
I групп
II групп
Бетон (цацмал-бетон, шахмал-бетон оролцуулсан)
1,0
0,9 (0,75)
Төмөрбетон (урьдчилсан хүчитгэсэн, арматуртай цацмал-бетон ба төмөрторкет)
1,1
1,3 (1,15)
Ган бүрээстэй төмөрбетон (дотор талын даралтыг тооцоход)
0,9
Тайлбар: Хаалтанд бичигдсэн коэффициент нь нэгж талбайн (хувийн) тулах коэффициент. Ко < 2000 Н/см3 (200 кг/см3) байхад мөн суффозид орсон, шүлтлэгтэй хөрсөнд болон  0,25 мгЧэкв/л-ээс бага шүлтлэгтэй гидрокарбонатын устай орчинд  хэрэглэнэ.

6 дугаар хүснэгт
 
Даралт
 
Ган бүрхүүлтэй хэсэг
Ажлын нөхцөлийн коэффициент gc-ийг (ачаалал бүрээр)
 
 
Үндсэн
Онцгой
Дотор талын
Шулуун хэсэгт
0,75 (0,9)
1,0 (1,1)
 
Холбогч хэсгүүдэд (өвдөг ба салаалуур)
0,65 (0,75)
0,8 (0,9)
Гадна талын
Бүх хэсэгт
0,75
0,9
Тайлбар: Хаалтанд орсон коэффициентийг дараах байдлаар хэрэглэнэ.
    А.  Гадна талдаа цутгамал төмөрбетонтой хосолмол обделок, (ган бүрээстэй төмөр бетон)
Б.  Гадна талдаа цутгамал бетонтой хосолмол обделокт дараах нөхцлүүдийг хангахуйц үед:
  pwi £ 0,15Ч10–2Ko;
  pwi £ 10–3rghqz(m cos a + sin a),
     үүнээс pwi – түрэлттэй туннелийн доторх усны даралт, МПа;
hqz – туннелийн тэнхлэгээс газрын гадарга хүртэл хамгийн богино зай, м;
        m = 0,7 – хөрс  хоорондын үрэлтийн коэффициент
 a – өнцөг, газарт босоо байдлаас хэвтээ рүү чиглэх;
Ко – хөрсний хувийн тулах коэффициент Н/см3, хүснэгт 6.13-аар тодорхойлно;
   В. Дотор талын даралтын тооцоонд хөрсний тулах хүчийг тооцохгүй.
2. коэффициент gc –ийг энэ хүснэгтээр хэрэглэх үед ачааллын агуулгын коэффициент glc–г 1-ээр авна.
6.4. Обделокны даацын (чадварын) тооцоог хамгийн тохиромж муутай нөхцлөөр үндсэн ба онцгой ачааллаар тооцох ба түүндээ обделокны материалын үзүүлэлтүүдийг ашиглана.
6.5. Обделокны хагарал ба хагаралтын нээлтийн тооцоог хийхдээ үндсэн нормативт ачааллуудыг агуулгаар нь оруулж тооцохдоо обделокны материалын үзүүлэлтүүдийг ашиглан хийх ба гагцхүү гидравликийн цохилтын ачааллыг тооцохгүй.
6.6. Гидротехникийн туннелийн бүх төрлийн обделокны (хосолмол доторлогооны холболтын хэсэг ороод) тооцоонд хөрс чулуулгийн тулах хэмжээг заавал харгалзана. Харин туннель нь сул, тогтворгүй хөрсөнд баригдах бол энэ хамаарал үйлчлэхгүй.
Туннель нь түүний голчийг (өргөнийг) 3 дахин авснаас бага гүнд туннелийн хүнхэрийн дээд орой орших үед туннелийн обделконд хөрсөөр дамжин үүсэх даралт нь туннелийн дээр орших хөрсний жингээс хэтэрч болохгүй.
6.7. Янз бүрийн хөндлөн огтлол бүхий туннелийн гадна ба дотор талын ачаалал тэдгээрийн үйлчлэлийг тооцохдоо хөрсний деформацийн хүрээ өөрчлөгдөх тохиолдолд барилгын механикийн аргыг хэрэглэвэл зохино. Тооцоог хийхдээ 6.4 ба 6.5-д заалтыг баримтлан ачааллын агуулга бүрийг тусгах шаардлагатай бөгөөд эпюрийг нэмэхдээ авахдаа тусдаа байгаа ачааллаас ирэх хүчний эпюрийг нэгдсэн эпюрт оруулж болохгүй.
6.8.  Түрэлтгүй туннелийн обделконд уян хатан заадас /шарнир/ үүснэ гэж үзэж бөх батын тооцоог гүйцэтгэх ба хагарал тэсвэрлэлтийг нь хязгаарын төлөв байдлын II группээр шалгана.
6.9. I ангилалын түрэлттэй ба түрэлтгүй туннелийн обделкийг хязгаарын төлөв байдлын II группээр тооцохдоо ан цавын нээгдэлтийн өргөнийг 7 дугаар хүснэгтэд зааснаар авна.
 
7 дугаар хүснэгт
Обделконд үйлчлэх түрэлтийн налуу
Ан цавын хамгийн их өргөний хэмжээ, мм, -ийг дараахь нөхцлөөр авна:
Бетоны насжилт шүлтлэг устай гидрокорбонатад орчны мгЧэкв/л.
Арматурын хадгалалт, Cl’ ба SO’4 ионы нийлбэр концентраци мг/л байх үед
JH
0,25
1
2
2,5  ба
дээш
50 хүртэл
100
200
400–1000
Газрын доорхи ус бүхий түрэлттэй туннель ба түрэлтгүй туннелийн усанд автаагүй хэсэг
5
0,1
0,18
0,35
0,5
0,5
0,4
0,35
0,3
50
0,07
0,15
0,32
0,45
0,5
0,4
0,35
0,3
300
0,05
0,12
0,23
0,4
0,4
0,3
0,25
0,2
Газрын доорхи усгүй, түрэлтгүй туннелийн усанд автаагүй хэсэг
Хязгаарлаг-дахгүй
0,2
0,2
0,15
0,1
Тайлбар: 1. Ус-орчинтой обделокны бетон ба арматурын насжилтыг тодорхойлохдоо:
Хэрэв Hi > He1 – туннель дотроо устай;
Hi < He1 – газрын доорхи устай үед гэж ангилна.
2. Туннелийн II, III, IV ангилалд хамгийн их ан цавын нээлтийг ангилалд тохируулан 1,3, 1,6 ба хүснэгтэд зааснаас2 дахин ихээр  нэмэгдүүлэн авах боловч 0,5 мм-ээс хэтрэхгүй байна.
6.10. Обделокны түрэлтийн градиент JН –ийг хөрсний шүүрэлтийн коэффициент  k –аас хамааруулан:
                                     хэрэв k £ 10–4 см/с бол JH = 1
            хэрэв k ³ 10–2 см/с бол гэж авна.
Үүнээс Нi – туннелийн дотор талын усны түрэлт, м;
He1 – газрын доорхи усны түрэлт, м;
hk – обделокны зузаан, м.
10–4 < k < 10–2 –ийн хооронд JH –ыг бол интерполяцийн аргаар тодорхойлно.
6.11. Түрэлтгүй туннелийн обделокны усанд автсан хэсгийн бетоны насжилт ба арматурын хадгалагдах нөхцлөөр түүний хагарлын нээгдэх өргөн хязгаарлагдахгүй.
6.12. Обделокны статик тооцоог хийхдээ хагарал үүсэх ба уян харимхайн деформацийг оруулан тооцно.
Түрэлтгүй туннель ба усыг нь сулласан түрэлттэй туннелийн обделконд хязгаарын төлөв байдлын I ба II группийн тооцоог хийхдээ хийцийн уян харимхайн модулийг  Ek = 0,7Eb байхаар авч бетоны хөндлөн огтлолын бат бэхийг тооцоолно.
Түрэлттэй туннелийн обделокны ашиглалтын үеийн ачааллыг хязгаарын төлөв байдлын I группээр тооцохдоо арматурын огтлолын бат бэхийг Ek = Ea гэж  тооцоолно.
Түрэлттэй туннелийн обделокны хязгаарын төлөв байдлын II группэд дараахь байдлаар тооцно:
Ан цав үүсэмтгий бол арматурын огтлолын бат бэхийг  Ek = Ea.
Ан цавд тэсвэртэй  бол арматурын огтлолын бат бэхийг Ek = 0,7Ea гэж тус тус авна.
6.13. Туннелийн обделокны тооцоонд хөрсний үйлчлэлийг оруулж тооцох хэрэгтэй.
Хөрсний деформацийн шинж чанар нь хувийн тулах коэффициент Ко   эсвэл чулуулгийн деформацийн шилжүүлсэн модуль /үр ашигтай/ Eq  ба Пуассоны итгэлцүүр  -ээр илэрхийлэгдэнэ. Деформацийн шилжүүлсэн модулийг хөрсний нэг төрлийн бус шинж чанар, (байгалийн ба хүний үйлчлэлийн шалтгаанаар тодорхойлогдох) Цементаци болон бусад аргаар бэхжүүлэх онцлог, ухалгын орчны эвдрэлийн илрэл, хөрсний усанд норсон үеийн үзүүлэлтүүдийг харгалзан үзэж газар дээр нь туршилт хийж тодорхойлох замаар тодорхойлж ашиглавал зохино.
Нэг төрлийн изотроп хөрсөнд байрлах деформацийн модуль Eq -ийг дараах томъёогоор  тодорхойлж болно:
Eq = Ko(1 + n)                                                            (5)
Үүнээс – хөрсний хувийн тулах итгэлцүүр;
К – хөрсний тулах итгэлцүүр;
re – обделокны гадна талын хөвч /радиус/, см.
Нэг төрлийн бус тогтоцтой хөрс чулуулгийн /анизотроп/ деформацийн модулийн харьцаа нь янз бүрийн чиглэлд 1,4-өөс илүү байвал анизотропийг нь харгалзан үзэж тооцоог хийх хэрэгтэй.
6.14. I ба II ангилалын туннелийн хөрсний деформацийн үзүүлэлт  Ko ба Eq –ийг инженер-геологийн нөхцлийг төлөөлөн харуулж чадах хэсэгт газар дээр нь тодорхойлох бөгөөд шахалттай ухалгын аргаар төвлөрсөн ачаалал өгөх төхөөрөмж (УЦН),  гидравликийн цилиндр хэв (ЦГШ), сейсмоакустик болон прессиометрийн хэвтэй аргыг хослуулан хэрэглэж тогтооно.
III ба IV ангилалын туннелийн хувьд сейсмоакустик юмуу прессиометрийн аргыг хэрэглэж дээрх үзүүлэлтүүдэд газар дээр нь тогтоох хэрэгтэй. Инженер-геологийн болон физик-механикийн үзүүлэлтээрээ адил төстэй ухалга бүхий хөрсний үзүүлэлтийг тооцоонд авч ашиглаж болно.
6.15. Олон жилийн цэвдэг бүхий хөрсөнд байрлах туннелийн зураг төсөлд хөрсний хөлдөлтийн ба гэсэнг үеийн физик-механикийн үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй.
6.16. Дунд зэргийн хагарал бүхий чулуулагт тулалтын коэффициент  Ko-ийг урьдчилсан тооцоонд адил төстэй инженер геологийн нөхцөлтэй районд тогтоогдсон туннелийн үзүүлэлтээр юмуу 2 дугаар зургаас тодорхойлж хэрэглэж болно.
 
2 дугаар зураг. Хагарал бүхий чулуулгийн бат бэх  f –аас хамаарч коэффициент Ко –ийн өөрчлөгдөх график
Тайлбар. Сул хагаралтай хөрсөнд  f £ 10-ийг, комбайнаар ухалга хийх нөхцөлд Ко –ийг 2 дугаар зургийн  үзүүлэлтийг 30%-иар өсгөж авна.
6.17. Туннелийн обделокны тооцоонд туннелийн ухалгын үед хийх бэхэлгээ ба түүний обделоктой нэгдэж ажиллах нөхцлийг харгалзан үзэх хэрэгтэй.
6.18. Туннелийн обделокны тооцооны схем ба хөрсний нөлөөллийг тооцохдоо хөрсний ухалга ба обделокны эд ангийн угсралтын дэс дарааллыг харгалзан үзвэл зохино.
6.19. Зэрэгцээ байрлалтай хэд хэдэн туннелийн обделокны бат бөхийн тооцоонд зэрэгцээ туннелийн ухалгын үед хөрсний бат бөхийн шинж чанар ба түүнийг хүчитгэсэн байдал хэрхэн өөрчлөгдөх нөхцлийг харгалзан үзэх хэрэгтэй.
6.20. Туннелийн бетон, төмөрбетон обделокны температурын үйлчилгээний тооцоонд бетоны хөөлт ба гулсамтгай байдлыг харгалзан температурын тооцоот зөрүүг 30оС-ээс багагүй авна.
6.21. Түрэлттэй ба түрэлтгүй туннелийн обделокны тооцоонд бетоны уулзварын заадас ба уулзварын жийрэгт үйлчлэх усны эсрэг даралтыг оруулахгүй байж болно.
6.22. Хагшаасанд байнга үрэгддэг туннелийн доод тэвшний зузааныг тогтоохдоо хагшаасны илээх үйлчилгээг харгалзан үзвэл зохино.
 
 
 
 
1 дүгээр хавсралт
Заавал мөрдөх
Хязгаарын төлөв байдлын I группээр тунелийн обделкийг тооцох
1. Төрөл бүрийн хэлбэртэй туннелийн бетон ба төмөрбетон обделок
Тооцооны схемд уулын даралт зэрэг бүх ачааллуудыг цуглуулах ба өгөгдөлүүд болон хөрсний тулах хүчийг уян хатан суурийн  хүчдэлийн байдлаар тодорхойлно. Обделокны тооцооны энгийн системийг 1 дүгээр зурагт үзүүлж түүнд нэг талын холболт бүхий уян хатан савааны хэлбэрээр ачааллын байдлыг харуулав.
 
1 дүгээр зураг. Туннелийн обделокны тооцооны схем
Бат бөхийн тооцоог 5 дугаар хэсэгт заасан тооцоот ачааллаар бодох ба (ачааллын найдваржилтын итгэлцүүрийг оруулж) хатуулгыг 6.12 дугаар зүйлд зааснаар, хөрсний тулах коэффициентыг 6.13 ба 6.16 дугаар зүйлд зааснаар авна.
Обделокны огтлолын хэмжээ ба шаардлагтай арматурын талбайн  Аs хэмжээг "Гидротехникийн барилга байгууламжийн бетон ба төмөрбетон бүтээц" БНбД 33-06-07–д заасны дагуу тодорхойлно.
2. Дугуй хэлбэртэй түрэлттэй туннелийн ган бүрээстэй төмөрбетон, төмөрбетон, арматуртай цацмал-бетон, төмөрторкретийн обделокны зураг төслийн үе шатны урьдчилсан тооцоо
Зураг төслийн эхний шатанд түрэлттэй туннелийн обделокны тооцоог ойролцоо томъёогоор тооцох ба түүнд туннелийн дотор талын түрэлтийг хөндлөн огтлолын хязгаарт тогтмолоор авч тооцдог.
1 м урт туннельд ноогдох ажлын арматурын  талбай  Аs, см2 нь:
                                                                 (1) нөхцлийг хангасан бол
,                                          (2) томъёогоор тодорхойлогдоно.
(1) –д заасан нөхцөл хангагдахгүй бол:
,                                    (3) болно.
Үүнээс pwi – Хэвийн ашиглалтын үеийн тооцоот дотор талын усны даралт түүнд гидравлик цохилтын хэмжээ МПа-ийг оролцулсан;
hqz – Туннелийн хүнхэр оройгоос газрын гадаргуу хүртэлх зай, см;
Rst, Es – Арматурын сунгалтын тооцоот эсэргүүцэл ба уян харимхайн модуль,  МПа;
Аss – 1 метр туннелийн ган бүрээсний огтлолын талбай, см2
Ry – Ган бүрхүүлийн тооцоот эсэргүүцэл,  МПа-ийг "Ган бүтээц" БНбД 53-03-07-д зааснаар авна.
Ко – Хөрсний нэгжийн тулах коэффициент,  Н/см3;
r –  Хөрсний нягт, кг/см3;
gс, gn, glc – коэффициентүүдийг 6.3 дугаар зүйлд зааснаар авна.
            Хэрэв томъёо (2)  ба (3) As < 0 ( дотор талын даралтыг  чулуулаг нь хүлээн авах чадвартай, арматур шаардлагагүй), нөхцөлд 4.19 дүгээр зүйлд зааснаар арматурын хувийг As хамгийн багаар сонгож авна.
 
3. Ган бүрээсний гадуур цутгамал бетон бүхий хосолмол обделокны тооцоо
3.1. Ган бүрээс ба цагирагны хатуулагт хэрэглэх гангийн маркийг 1 дүгээр хүснэгтэд зааснаар авна.
1 дүгээр хүснэгт
 
Гангийн
 
MNS ба
Лист гангийн
Гангийн зэрэглэл тооцоот температуре t, °С
Марк
ТН
зузаан, мм
t ³ –40
–40 > t ³ –50
–50 > t ³ –65
ВСт3Гпс
ГОСТ 380-2005
10 – 30
5
18Гпс
ГОСТ 23570-79
10 – 30
+
09Г2 гр. 1
ТУ 14-1-8023-80
11 – 20
12
09Г2
ГОСТ 19282-73
10 – 32
12
09Г2С гр. 1
ТУ 14-1-3023-80
10 – 20
12
13
15
09Г2С
ГОСТ 19282-73
10 – 60
12
13
15
10ХСНД
ГОСТ 19282-73
10 – 40
12
13
15
Тайлбар: 1."+" тэмдэг нь зураг төсөлд гангийн зэрэглэл, шаардлагыг бичихгүй байж болно;
"–" тэмдэг  нь заасан тооцоот температурт тухайн маркийн ганг сонгохгүй байх гэсэн үг юм.
2. Техник-эдийн засгийн үндэслэлээр өөр төрлийн марк бүхий ганг зураг төсөлд тусгаж болно.
3.2. Обделокны ган бүрээсийн тооцоонд туннелийн доторхи усны даралт, гадна талын хөрсний усны даралт, зуурмаг (цементаци хийвэл) ба температурын үйлчилгээ бүхий гадуурх бетон цутгалт, мөн өөрийн жин, угсралтын үеийн механизмын ачаалалыг оруулж бодно. Ган бүрээсийн тооцоонд уулын даралтыг оруулахгүй.
Ачааллын найдваржилтын коэффициент gf, байгууламжийн зориулалтын найдваржилтын коэффициент gn, ажиллах нөхцлийн коэффициент gc зэргийг 5.8 ба 6.3-д зааснаар сонгож авна.
Тайлбар. Ган бүрээсний тооцоонд ажиллах нөхцлийн коэффициент gc –ийн тухайн байрлалын хүчдэлийг оруулаагүй болно.
3.3. Ган бүрээсний бат бөхийн тооцоог дараах томъёогоор бодно:
,                                                     (4)
Энэ үед дараах нөхцлийг баримтлах хэрэгтэй
; ,
Үүнээс sx, sz –  ган бүрээсний дагуу ба хөндлөн огтлолын хэвийн хүчдэл, МПа;
R – тооцоот эсэргүүцэл, МПа, хөрсний тулалтыг оролцуулсан дотор талын даралтаар тооцоолон авах бөгөөд
-тай тэнцүү, хөрсний тулалтыг оролцуулалгүй дотор талын даралт ба гадна даралтаар тооцох үед – Ry;
Ru, Ry – Гангийн тооцоот эсэргүүцэл суналт, агшилт, нугаралтад,  МПа, урсгалын хязгаар ба түр эсэргүүцэл зэргийг "Ган бүтээц" БНбД 53-03-07-д заасанаар авна;
gu – Бүтээцийн биесүүдийн найдваржилтын коэффициент түүнийг түр эсэргүүцэл даах бат бэхээр тооцох ба энэ нь 1,3 –тай тэнцүү байна.
3.4. Дотор талын даралтаас ган бүрээсийн дагуу огтлолд үүсэх хэвийн хүчдэл sz МПа-ийг дараах томъёогоор тодорхойлно:
,                                                       (5)
       pwi – доторхи усны тооцоот даралт, МПа;
rm – ган бүрээсийн дундаж радиус, см;
t – ган бүрээсийн хананы зузаан, см;
ar – ган бүрээс ба бетоны хоорондох тооцоот ташуу завсар см;
 Kor – Хөрсний нэгж тулалтын шилжүүлсэн коэффициент, Н/см3, дараах томъёогоор тодорхойлно:
;                                                           (6)
rе – Бетоны гадуурх радиус см;
Eb – бетоны уян харимхайн модуль, МПа;
б) Хөрсний тулалт байхгүй эсвэл дараах нөхцөлд
 
          (7)
3.5. Ган бүрээс ба бетон тооцоот ташуу завсар аr, см–ыг дараах томъёогоор тодорхойлно
ar = ar1 + ar2 + ar3,                                                             (8)
Үүнээс  ar1, ar2, ar3 – ташуу завсарын бүрэлдэхүүнд температурын үйлчилгээ, бетоны суулт, хөрсний гулсалт см-ээр
Температурын үйлчилгээний завсарыг ar1  дараах томъёогоор тодорхойлно:
ar1 = 15,6Ч10–6rm(tmax – tmin),                                              (9)
үүнээс tmax – бөглөх цементаци хийх үеийн туннелийн хамгийн их температур, °С;
tmin – туннелийн ус ба агаарын хамгийн бага температур, °С.
Завсарыг тодорхойлоход ордог бетоны суулт ar2, хөрсний гулсалт ar3–ийг туршилтын үндсэн дээр тодорхойлж түүнийг онцгой ачааллын тооцооны үед хэрэглэнэ.
Урьдчилсан тооцоонд дараах байдлаар авч болно:
ar = 3Ч10–4rm.                                                                                  (10)
3.6. Ган бүрээсний дагуу огтлолын гадна талын хэвийн даралт sz МПа –ыг дараах томъёогоор тодорхойлж болно:
,                                                                         (11)
Үүнээс рwe тооцоот гадна талын даралт МПа.
3.7. Ган бүрээсний хөндлөн огтлолын гадна талын хэвийн даралт sz1, МПа –ыг температурын үйлчилгээг оруулан дараах  томъёогоор тодорхойлж болно:
sx1 = –2,52td,                                                                     (12)
Үүнээс  td – тооцоот температурын өөрчлөлт, °С;
            Хөндлөн деформацийн шахалтаар дараах томъёогоор:
sx2 = 0,3sx,                                                                        (13)
3.8. Тооцоот температурын зөрүү td –г дараах томъёогоор олно:
Температур нэмэгдсэн үед
td = tmax – tb,min,                                                       (14)
температур хасагдсан үед
td = tmin – tb,max,                                                       (15)
үүнээс  tmax, tmin –  ус ба агаарын хамгийн их ба бага температур, °С;
  tb, max, tb,min – Ган бүрээсний гадуурх бетон цутгалтын үеийн хамгийн их ба бага температур, °С;
3.9. Ган бүрээсний эх биеийн хүчдэл нь хатуулгын нурууны орчим мөн эргэлтийн өнцөгт бий болно. Тэхдээ 10о-аас бага эргэлтэд тооцохгүй байж болно.
3.10. Ган бүрээсний тогтворжилтийн тооцоог гадна талаас даралттай  рwe, МПа, байхад дараах томъёог ашиглана.
,                                                                        (16)
где rcr – туйлын гадна даралт, МПа;
x –ийг 2 дугаар хүснэгтэд заасан коэффициентоор авна.
 
 
 
 
 
2 дугаар хүснэгт
rcr rm/tRуп
0,5
0,75
1
1,5
2
2,5
x
1
0,9
0,8
0,6
0,5
0,4
хэрэв  бол гэж авна.
үүнээс Rуп – гангийн нормативт урсгалын дээд хязгаар, МПа.
3.11. Гадна талын даралтын дээд хязгаар нь хатуулгын нуруу байхгүй нөхцөлд мөн  (үүнээс l – цагирагны хоорондох зай, см) 2-р зурагт заасан графикаас тодорхойлно. Энэ нөхцөлд тогтворжилтын тооцоог компьютерийн программ ашиглан тооцож болно.
 
 
2 дугаар зураг. Ханын харьцангуй зузаан rm/t -аас хамаарч гадна талын даралтын дээд хязгаар rcr -ын хамаарах график
 [Rуп – Гангийн урсгалын хязгаарын нормативт эсэргүүцэл, МПа (кгс/см2); ar – Бетон ба ган бүрээсний тооцоот ташуу завсар, см; rm – ган бүрээсний дундаж радиус,  см; t – ган бүрээсний ханын зузаан, см]
3.12. Гадна талын даралтын дээд хязгаар rcr, МПа, хэрэв хатуулгын нуруутай бол дараах томъёогоор бодно:
  хэрэв байхад;                                            (17)
 хэрэв байхад,   (18)
Үүнээс Es – Гангийн уян хатаны модуль, МПа,
nw – Хамгийн бага rcr, гаргахын тулд ган бүрээсэд нугалаа гарган сонгон авсан долгионы тоо
,
3.13. Хатуулгын цагирагийн зураг төслийг зохиохдоо ухалгын хэмжээг багасгахын тулд аль болох бага хөндлөн огтлолтой хийнэ.
Бетоны хатуулгын цагирагийг анкераар холбохоор зураг төсөлд тусгах хэрэгтэй. Хэрэв анкерийн холболт хийх боломжгүй бол тэгш өнцөгт хатуулгын цагирагны хөндлөн огтлолыг дараах томъёогоор тодорхойлно.
,                                    (19)
tr – хатуулгын цагирагны зузаан, см;
Уr –цагирагны огтлолын хүндийн төвөөс  хамгийн гадна талын ирмэг хүртэл зай, см;
c – дараах утгад тохируулан 3 дугаар зургаас тодорхойлох итгэлцүүр.
;              ,
rr, Ar, Jr – төв тэнхлэгийн радиус, см, талбай, см2, ба цагирагны хөндлөн огтлолын момент инерциин бүслүүрт холбосон урт  ls = 1,56 , см4;
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
аo = 0,0025rm – цагирагны радиусын онолын хэмжээнээс эхний хасагдах байдал

3 дугаар зураг. arel = const  байх үед c итгэлцүүрийн  prel –ээс хамааран өөрчлөгдөх график

2 дугаар хавсралт
Заавал мөрдөх
Туннелийн обделокны хязгаарын төлөв байдлын II группийн тооцоо
 
1. Төрөл бүрийн хэлбэртэй туннелийн бетон ба төмөрбетон обделок
Обделокны тооцоог хийхдээ 5 ба 6-д заасан нормативт үндсэн ачааллыг тусгаж түүнд 6.12-д заасан хөрсний тулалтын коэффициент, огтлолын хатуулгыг оролцуулан бодно.
Сонгосон хүчний  (гулзайлтын момент ба хэвийн хүч) үйлчлэлээр хийцийн ан цав үүсэх ба нээгдэх тооцоог гүйцэтгэнэ.
4.16-д заасан нөхцлийг хангасан ан цавд тэсвэртэй обделокны зураг төсөлд ан цав үүсэх тооцоог "Гидротехникийн барилга байгууламжийн бетон ба төмөрбетон бүтээц" БНбД 33-06-07" -д зааснаар шалгана.
     Энэхүү хавсралтын 4 ба 5 дугаарт заасны дагуу ан цавд тэсвэргүй обделокт ан цавын нээлтийн тооцоог хийнэ.         
2. Дугуй хэлбэртэй түрэлттэй туннелийн ан цав үүсэх нөхцлөөр бодох бетон, төмөрбетон обделокны зураг төслийн урьдчилсан шатны тооцоо
Зураг төслийн эхний шатанд ан цав тэсвэртэй обделокны ан цав үүсэх тооцоог хийхдээ 4.16-д заасан зураг төслийн  нөхцлийг хангасан бол доторхи даралтаас ан цав тэсвэртэй байхаар бодож  (1) ба (2) томъёогоор тооцоог  хийнэ.
Обделокны зузаан hk, см-ийг дараах томъёогоор бодно:
Хөрсний нэгж тулах коэффициент Ко £ 2000 Н/см3
,                                                 (1)
Үүнээс pwin – нормативт дотоод усны даралт, МПа;
Еk – Обделокны материалын уян харимхайн модуль нь 0,7 Eb, Мпа –тай тэнцүү авна;
Rbth – Обделокны материалын нормативт эсэргүүцлийг сунгалтад үед түүнийг "Бетон ба төмөрбетон бүтээц. Үндсэн дүрэм"-ийн  дагуу бетоны ангилалд тохируулж авна, МПа;
m – огтлолын арматурын коэффициент; сул хагарал бүхий чулуулагт  Ко ³ 2000 Н/см3
,                                                 (2)
Үүнээс  e = 0,25Ч10–4 gсRbtn lg (0,05Ko + 10).
3. Цацмал-бетоны гадна үйлчлэх даралтад ан цавын (ан цавд тэсвэртэй байх) тооцоо
Цацмал-бетоны даацын обделокны зузаан hk, м-ийг дараах томъёогоор бодно:
,                                                          (3)
gqzn – нормативт уулын босоо даралтын хэмжээ (5.12-р зүйл) Уулын даралтыг тусгайлан гаргасан үндэслэлээр анкерийн хоорондох чулуулгийн нуралтын эзэлхүүний хэмжээгээр тодорхойлж болно;
pwe – Усны гидростатикийн үлдэгдэл даралт түүнд газрын доорхи усыг шүүрүүлээр болон бусад аргаар багасгасан хэмжээг бодолцоно, МПа;
Rbtn – Цацмал-бетоны голчийн дагуу сунгалтын нормативт эсэргүүцэл. Үүнийг бетоны зураг төслийн ангилалаар тодорхойлох ба бетоны сунгалтын бат бэхийн нормативт хэмжээг "Бетон ба төмөр бетон бүтээц" БНбД 2.03.01-90-д зааснаар , МПа;
       Ажиллах нөхцлийн коэффициент gс –ийг арматур бүхий обделконд 1,  арматургүй обделконд 0,6-аар авна
а – анкерийн алхам дагуу ба хөндлөн чиглэлд түүнийг дараах нөхцлөөр хамгийн бага   (1 м-ээс багагүй) хэмжээтэй авна:
а) хөрсний хүнхэр үүсэх үед дараах томъёогоор тооцно
,                                        (4)
Үүнээс la = hq1 + lq1 – анкерийн урт, м;
hq1 -эвдэрсэн бүсийн гүн, м (5.12-р зүйл);
lq1 –  анкерийг бэхлэх гүн эвдэрсэн бүсээс гадагш авах ба 0,5 – 0,7 м байна;
b – ухалгын дээд өргөн , м;
с – хөрсний барьцалдалгаа түүнийг газар дээр нь тодорхойлох ба урьдчилсан тооцоонд дараах томъёогоор бодно с = 0,03f, МПа;
kb – коэффициентыг  авахдаа 1-р зургийн I дүрсэд 0,2 – 0,25 бусад дүрсэд 0,25 – 0,3
б) анкерийн хоорондох хөрсний тогтворжилтийг дараах томъёогоор бодно:
;                                                                   (5)
в) бэхэлсэн анкерийн бат бэхийг дараах томъёогоор бодно:
,                                                                    (6)
Үүнээс Na – анкерийн даацийн чадвар төмөр бетон анкерт савааны тасрах бат бөхөөр тооцох ба бусад анкерт – 80–100 кН байна.
4. Дугуй хэлбэртэй түрэлттэй туннелийн ан цав үүсэх нөхцлөөр бодох бетон, обделокны тооцоо
Бетон обделокны ан цавын нээгдэх өргөн acrc, мм-ийг нэг төрлийн ан цав бүхий хөрс ба бусад хөрсөнд төлөвлөхдөө цементацийн бэхэлгээ хийх үед дараах томъёогоор тодорхойлно:
,                                                   (7)
үүнээс .
5. Түрэлттэй ба түрэлтгүй туннелийн төмөрбетон обделкийг ан цавын нээлтийн өргөнөөр тооцох
Түрэлттэй ба түрэлтгүй туннелийн төмөрбетон обделкийг ан цавын нээлтийн өргөн  acrc, мм -ийг дараах томъёогоор тооцно:
,                                         (8)
Үүнээс хадархаг хөрсний хэсгүүдээс бүрдсэн ан цавын нөлөөний коэффициент a, түүнийг ан цавын модулийн хамаарлаар авах ба  Mq : а = 1 нөхцөл нь  Mq ³ 5; а = 2 нөхцөл нь Mq £ 1. Хэрэв 1 £ Mq £ 5 байвал а-г хоорондох хэмжээнд зохицуулан тооцож авна;
Коэффициент -ийг голчийн дагуу ба голчоос гадуур сунгасан элементэд – 1,2, голчоос гадуур шахалттай ба гулзайлтын элементэд – 1;
Коэффициент h –ийг  үелсэн гадаргуутай саваа арматурт 1, гөлгөр арматурт – 1,4;
Бетоны сунасан хэсгийн эсэргүүцлийг оруулаагүй сунгасан арматурын хүчдэл ss, МПа;
ssо – усан дор орших бетоны хөөлтөөс үүсэх эхлэлтийн суналтын хүчдэл  ssо = 20 МПа;
Удаан хугацаагаар хуурайсдаг бүтээцэд болон барилгын үед ssо = 0; байна.
Огтлолын арматурчлалын коэффициент m , түүнийг  томъёогоор олох ба 0,02 –оос ихгүй байна. (түүний Аs – арматурын шаардлагатай талбайг 1 дүгээр хавсралтад зааснаар авах эсвэл 4.19 дүгээр зүйлд зааснаар авна.);
d – саваан арматурын голч, мм.
Сунгасан арматурын хүчдэл ss, МПа, нугарах элемент бүхий бүтээцэд дараах томъёог ашиглана:
,                                                                            (9)
Тэнхлэгийн дагуу сунасан элементүүдэд
,                                                                             (10)
Тэнхлэгээс гадуур сунгасан ба тэнхлэгээс гадуур шахагдсан элементийн төвөөс нилээд зайтай хүч үйлчлэх үед:
,                                                                   (11)
Тэнхлэгээс гадуур сунгасан элементэд төвд ойр хүч үйлчлэхэд:
ихээхэн суналттай арматурт:
;                                                                  (12)
Бага суналттай арматурт
,                                                                  (13)
где Mn, Nn – нормативт гулзайлтын момент ба дагуу хүч, түүнийг 1 дүгээр хавсралтад зааснаар тодорхойлно. (стандартын  программаар);
z – дотоодын хос хүчний мөр түүнийг огтлолын бат бөхийн тооцооны дүнгээр тодорхойлно.
ho – огтлолын ажлын өндөр;
еt –  сунгасан арматурын огтлолын талбайн хүндийн төвөөс дагуу хүч Nn хүртэлх зай;
ес – шахагдсан арматурын огтлолын талбайн хүндийн төвөөс дагуу хүч Nn хүртэлх зай;
Тооцоогоор гарсан ан цавын нээлтийн өргөний хэмжээг 7-р хүснэгтэд заасан хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
Тайлбар: Томъёо (11)-ийн  "+" тэмдэг нь тэнхлэгээс гадуур сунгасан,  "–" – тэмдэг нь тэнхлэгээс гадуур шахагдсан гэж авна.
 
3 дугаар хавсралт
Заавал мөрдөх
Түрэлттэй туннелээс шүүрэх усны зардлын тооцоо
1. Түрэлттэй туннелээс шүүрэх усны зардлын зөвшөөрөгдөх хэмжээ Q, л/сЧсм-ийг   дотор ба гадна талын усны даралтын зөрүүг 10 м-д шилжүүлсэн тохиолдолд дараах томъёогоор тодорхойлно:
,                         (1)
Үүнээс kcrc – обделокны доторх хагарлын ус нэвтрүүлэх чадварын коэффициентийг (усны зардал, см3/с хагарлын 1 см тутам, даралтын градиент  1-тэй тэнцүү үед) дараах томъёогоор тодорхойлно:
;                                                                  (2)
ncrc – обделокны хагарлын тоо : бетонд – ncrc = 0,0628rе;  төмөр бетонд – ;
m – обделокны огтлолын арматурчлалын коэффициент;
d – арматурын диаметр, см;
rе – обделокны гадна радиус, см;
k – хөрсний шүүрэлтийн коэффициент, см/с;
Mf – дүрсийн модуль, шүүрэлтийн орчны элементүүдийн хоорондох геометрийн харьцаа түүнийг дараах томъёогоор тодорхойлно:
;                                                               (3)
rf – шүүрэлт явагдах орчны радиус, туршилтын үр дүнгээр авах ба түүнийг байхгүй нөхцөлд туннелийн орших гүнийг 2 дахин авна, см;
Qadm – нэгжид шилжүүлсэн туннелийн дотор ба гадна талын даралтын зөрүүгээс шүүрэх усны зардлын зөвшөөрөгдөх хэмжээ, түүнийг техник-эдийн засгийн тооцооны үндсэн дээр тодорхойлно. Урьдчилсан тооцоонд дараах байдлаар авч болно:
           1000 м2 туннелийн талбайд, даралтын 10 м зөрүү тутамд  Qadm = 1 л/с зарцуулга – дотор ба гадна талын даралтын зөрүү 100 м хүртэл байхад;
            дотор ба гадна талын даралтын зөрүү 100 м-ээс дээш байхад 1000 м2 туннелийн талбайд, даралтын 10 м зөрүү тутамд  Qadm от 0,3 до 0,5 л/с зарцуулга байна.
2. Туннелээс шүүрэх усны зардлын нийт хэмжээг Qabs, л/с, дараах томъёогоор тодорхойлно:
,                                                             (4)
Үүнээс  l – туннелийн урт, см.
3. Туннелээс шүүрэх усны зардлын хэмжээг багасгахын тулд полимерийн холбогч бүхий тусгай материалаар доторлох, цементацийн бэхэлгээ хийх болон бусад тохиромжтой арга хэмжээг тусгах хэрэгтэй.
 
4 дүгээр хавсралт
Лавлагаа
Үсгэн тэмдэглэгээний тодруулга
Хөрсний үндсэн үзүүлэлтүүд
f – бат бөхийн коэффициент;
К – тулах коэффициент;
Ko – нэгжийн тулах коэффициент;
Eq – хэв гажилтын модуль;
n – Пуассоны коэффициент;
j – гулсалтын дотоод үрэлтийн өнцөг         
c – хөрсний барьцалдалгаа;
r – хөрсний нягт;
Mq – ан цавын модуль;
gqzn – уулын нормативт босоо даралт;
gqxn – уулын нормативт хэвтээ даралт;
hq – нуралтын хүнхэрийн өндөр;
bq – нуралтын хүнхэрийн алгаслал;
hq1 – эвдрэлийн бүсийн гүн;
hqz – туннель дээрх хөрсний зузаан.
Ачаалал ба хүчний үзүүлэлтүүд
Mn, Nn – нормативт гулзайлгах момент ба хэвийн хүч;
Hi – усны (дотоод) түрэлт;
He – газрын доорхи усны түрэлт ;
He1 – газар доорхи усны баталгаат түрэлт;
pwi – усны тооцоот (дотоод) даралт;
pwin – усны нормативт  (дотоод) даралт.
 
Материалын үзүүлэлтүүд
Ek – обделокны уян харимхайн модуль;
Eb – бетоны уян харимхайн модуль;
Es – арматурын уян харимхайн модуль;
Rst – арматурын суналтын тооцоот эсэргүүцэл;
Ryn – гангийн нормативт урсалтын хязгаарын эсэргүүцэл;
Ru, Ry – ган бүрээсний суналт, шахалт, гулзайлтийн тооцоот эсэргүүцэл
мөн тэдгээрт харгалзах түр ба урсалтын хязгаарын эсэргүүцэл;
Rbtn – бетоны суналтын нормативт эсэргүүцэл;
Rbt – цацмал-бетоны тэнхлэгийн дагуух суналтын эсэргүүцэл
Ras – анкерын савааны суналтын тооцоот эсэргүүцэл
Геометрийн үзүүлэлтүүд
h – Ухалгын өндөр;
b – ухалгын алгасал;
hk – обделокны зузаан;
tb – Цацмал-бетоны өнгөлгөөний зузаан;
ri – обделокны дотор талын радиус;
re – обделокны гадна талын радиус;
rm – обделокны дундаж радиус;
t – ган бүрээсний зузаан;
As – арматурын хөндлөн огтлолын талбай;
ho – хөндлөн огтлолын ажлын өндөр;
ac – шахагдсан арматурын тэнцүү үйлчлэх хүчдэлээс огтлолын ойрын ирмэг хүртэлх зай;
et, oc – суналттай ба шахалттай арматурын огтлолын хүндийн төвөөс дагуугийн хүч хүртэлх зай;
m – огтлолын арматурчлалын коэффициент;
d – анкерын голч;
Ass – ган бүрээсний хөндлөн огтлолын талбай;
Коэффициентууд
gf – ачааллаас хамаарах найдваржилтын коэффициент;
gn – байгууламжийн зориулалтаас хамаарах найдваржилтийн коэффициент;
glc –ачааллын тооцооллын коэффициент;
gc – Ажлын нөхцлийн коэффициент.
 
 
 
 
 
 
 
 
 
 
5 дугаар хавсралт
Лавлагаа
МКГСС системд оруулж тооцох томъёонууд
Үндсэн бичлэгт:
gqzn = bghq                                                                             (1)
(үүний g – хөрсний эзэлхүүний жин, тн/м3);
gqzn = bghq1;                                                                           (2)
gqxn = g(hq + 0,5h) tg2(45° – );                                          (3)
gqxn = 0,1gh;                                                                           (4)
Eq = 100Ko(1 + n).                                                                (5)
Заавал мөрдөх 1-р хавсралтад:
;                                                                      (1)
;                                             (2)
;                                                (3)
;                                                            (5)
;                                                               (6)
sx1 = –25,2td;                                                                         (12)
Заавал мөрдөх 2-р хавсралтад:
;                                                    (1)
,                                     (2)
үүнээс e = 0,25Ч10–5gсRbtn lg (0,5Ko + 10);
,                                                                          (7)
энд .
 
 
 
 
Гарчиг
1. Ерөнхий зүйл
2. Туннелийн хөндлөн огтлол ба чиглэл /трасс/
3. Туннелийн хийцийн материалууд
4. Туннелийн бүтээц
     Бүтээцэд тавигдах ерөнхий шаардлага
     Обделокгүй туннель
     Туннелийн обделок
5. Ачаалал ба хүчний үйлчилгээг тооцох
6. Обделокны тооцооны үндсэн нөхцлүүд
1 дүгээр хавсралт.  
Туннелийн обделокны хязгаарын төлөв байдлын I группийн тооцоо
     1. Янз бүрийн хэлбэртэй туннелийн бетон ба төмөрбетон обделок
          2. Дугуй хэлбэртэй түрэлттэй туннелийн ган бүрээстэй төмөрбетон,
төмөрбетон, арматуртай цацмал-бетон, төмөр торкретэн обделокны  
зураг төслийн үе шатны урьдчилсан тооцоо
         3. Ган бүрээсний гадуур цул бетон бүхий хосолмол обделокны тооцоо
1 дүгээр хавсралт. Туннелийн обделокны төлөв байдлын хязгаарын
II  группийн тооцоо
    1. Янз бүрийн хэлбэртэй туннелийн бетон ба төмөрбетон обделок
         2. Дугуй хэлбэртэй түрэлттэй туннелийн ан цав үүсэх нөхцлөөр
    бодох бетон, төмөрбетон обделокны урьдчилсан төслийн үе шатны тооцоо
3. Цацмал-бетоны гаднаас үйлчлэх даралтад хагарал үүсэх
  (ан цав тэсвэртэй байх) тооцоо
4. Дугуй хэлбэртэй түрэлттэй туннелийн ан цав үүсэх нөхцлөөр бодох
    бетон, обделокны тооцоо
5. Түрэлттэй ба түрэлтгүй туннелийн төмөрбетон обделкийг ан цавын
    нээлтийн өргөнөөр тооцох
3 дугаар хавсралт. Заавал мөрдөх. Түрэлттэй туннелээс шүүрэх усны зардлын тооцоо
4 дүгээр хавсралт. Лавлагаа. Үсгэн тэмдэглэгээний тодруулга
5 дугаар хавсралт. Лавлагаа. МКГСС системд оруулж тооцох томъёонууд
.