A

A

A

Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар
сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 ХӨРГӨЛТИЙН СИСТЕМ
БНбД 31-18-10
1.      ХАМРАХ ХҮРЭЭ
Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын хөргөгчтэй өрөө болон   барилгыг төлөвлөхөд энэхүү нормыг мөрдөнө.
 
2.      НОРМ, Норматив БАРИМТ БИЧГИЙН ишлэл
Энэхүү барилгын норм ба дүрэмд хавсралт А-д заасан норм, нормативын баримт бичгийн заалтыг ашигласан болно.
3.      Нэр томъЁо, тодорхойлолт
Энэхүү баримт бичигт дор дурьдсан нэр томъёо ба тодорхойлолтыг ашигласан болно.
Хөргөлтийн систем бүхий өрөө, барилга, байгууламж: Хөргөх систем бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүнсний бүтээгдэхүүн хадгалах, боловсруулах, ачих буулгах зориулалт бүхий барилга, байгууламж.
Хүйтэн зөөгч: Хөргөлтийн системийн тоног төхөөрөмж, хоолойн доторх хүйтэн дамжуулах бодис.
Гал тэсвэршилтийн зэрэг: Барилгын бүтээцийн гал тэсвэршилтийн доод хязгаар ба тэдгээр бүтээцээр гал тархах дээд хязгаар.
Бетоны хүйтэн тэсвэрлэлтийн зэрэг: Бетоны хүйтэн тэсвэрлэлтийг тодорхойлох арга MNS 1918:1985 стандартын дагуу тодорхойлно.
Бетоны ус үл нэвтрүүлэх чанар: Бетоны эзлэхүүний жин, чийглэг, ус шингээлт, сүвэрхэгжилт, ус үл нэвтрүүлэлтийг тодорхойлох арга MNS 2122:1985 стандартын дагуу тодорхойлно.
4.      ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1               
2               
3               
4               
4.1              Хөргөлтийн систем бүхий барилгын гал тэсвэршилтийн зэрэг нь доорх үзүүлэлтээс багагүй байх ёстой. Үүнд:
-     700 тн, түүнээс их эзлэхүүнтэй 
хөргөлтийн системтэй тохиолдолд                                                             II
-          250 тн-оос 700 тн хүртэл эзлэхүүнтэй
хөргөлтийн системтэй тохиолдолд                                                             III
-          250 тн ба түүнээс бага эзлэхүүнтэй
хөргөлтийн системтэй тохиолдолд                                                 IIIб, IV, V
гал тэсвэршилтийн зэрэгтэй байна.
Гал тэсвэршилтийн IIIа, IVа зэргийн хөргөлтийн системийн эзлэхүүнийг 5.21 ба 5.22 заалтын дагуу тооцож тодорхойлно.
Томоохон эзлэхүүн бүхий гал тэсвэршилтийн III-V зэрэгтэй хөргөлтийн систем бүхий барилгыг дээр заасан эзлэхүүнтэйгээр тооцож галаас хамгаалах 1-р төрлийн ханаар тусгаарлах хэрэгтэй.
4.2              Барилга, байгууламжийн технологийн ангиллыг технологийн зураг төсөл зохиох норм, нормативын баримт бичиг болон холбогдох журмын дагуу батлагдсан тусгай жагсаалтыг баримтлан зураг төслийн технологийн хэсэгт зааж  тогтооно.
4.3              Барилга, байгууламжид технологийн төрөл бүрийн ангилалтай өрөө тасалгааг төлөвлөх болон дүрвэх зам, гарц, хөнгөн хаягдах хийц, утаа зайлуулах системийн төлөвлөлтийг "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер"-н норм ба дүрэм /БНбД 41-01-03/, "Үйлдвэрийн барилга"-н норм ба дүрэм /БНбД 31-11-09/-г баримтлан  төлөвлөнө.
4.4              Барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмж, ажиллах нөхцөлд тавигдах шаардлага, эрүүл ахуйн нөхцлийг "Үйлдвэрийн барилга" /БНбД 31-11-09/, "Захиргаа ба аж ахуйн барилга" /БНбД 31-04-03/ барилгын норм ба дүрэмд заасан шаардлагын дагуу бүрдүүлнэ.
Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай хөргөлтийн систем бүхий барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжтой ажлын байрны тоо хэмжээ, ажилчдын тахир дутуугийн хэлбэр, ангиллыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийгмийн хамгааллын байгууллагын оролцоотойгоор тогтооно.
 
5.      БАРИЛГА БҮТЭЭЦ, ЭЗЛЭХҮҮН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ
2               
3               
4               
5               
5.1              Хөргөлтийн систем бүхий гал тэсвэршилтийн II зэргийн барилгыг зургаа хүртэл давхар төлөвлөхийг зөвшөөрөх ба гал тэсвэршилтийн бусад зэргийн хөргөлтийн систем бүхий барилгыг нэг давхар байхаар төлөвлөнө.
5.2              Гал тэсвэршилтийн II, IIIа зэргийн нэг давхар хонгилгүй барилгад аммиакан хөргөх төхөөрөмжийн хөдөлгүүр болон тоног төхөөрөмжийг тусгай өрөөнд байрлуулахаар төлөвлөх ба хөргөлтийн системийн үндсэн тоног төхөөрөмж бүхий байгууламж байрласан өрөөтэй зэргэлдээ байхаар төлөвлөх тохиолдолд тэдгээрийг гал тэсвэршлэх 1 дүгээр төрлийн ханаар тусгаарлана.
Аммиакан хөргөх төхөөрөмжийн эд анги болон аппарат байрлах өрөөг нэг давхар дан барилгад, гал тэсвэршилтийн II зэргийн хөргөлтийн систем бүхий олон давхар барилгын 1 дүгээр давхарт бусад өрөө тасалгаанаас тусгаарлан галаас хамгаалах 1 дүгээр төрлийн хана, 3 дугаар төрлийн хучилт хийхийг зөвшөөрнө.
Аммиакан хөргөх төхөөрөмжийн эд ангийг уг төхөөрөмжийн хөдөлгүүрээс дээш түвшинд байрлуулна.
Аммиакан хөргөх төхөөрөмжийн эд ангийг холбон байрлуулахад битүүмжлэлийг бүрэн хангасан байх ба ашиглалтын үед аммиак алдахгүй байна.
Аммиакан хөргөх төхөөрөмжийн хөдөлгүүр болон эд ангийг аппарат, насос суурилуулахад тохиромжтой задгай байхаар 2.5 м хүртэл доош нүхлэгдсэн үүрэнд байрлуулна. Нүхэн үүр хоёроос багагүй шаттай байх ба харин 2 м-ээс гүн байх тохиолдолд гарцыг гадна талаас нь орохоор хийнэ.
Хөдөлгүүрийн эд ангийг байрлуулах байгууламж хоёроос доошгүй гарцтай байх ба гарцуудын нэг нь тамбур-шлюзээр /гонхоор/ дамжин хөдөлгүүрийн эд анги байрлах туслах чанарын ахуйн хэрэгцээний талбайн коридор руу чиглэн гадагш гарах боломжтой байна.
Аммиакан хөргөх төхөөрөмжийн болон аппаратын эд анги байрлах байгууламжуудын дээр байнгын үйл ажиллагаа явуулдаг ажлын байр бүхий  байгууламж, мөн түүнчлэн захиргаа аж ахуйн байгууламжийг байрлуулахыг хориглоно. Аппаратны эд ангийн хэсгийн шалыг орчны талбайн төлөвлөсөн тэмдэглэгээнээс доош буулгаж болохгүй.
Хөргөх төхөөрөмжийн болон аппаратын эд ангийн хэсгийг захиргаа аж ахуйн барилгатай залгаа барихдаа эдгээр байгууламж дээр тухайн хөдөлмөр эрхэлж буй нуруу нугасны гэмтэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст (тэргэнцэртэй иргэдээс бусад) хүрэх халамжийн асуудлыг харгалзан үзвэл зохино.
5.3              Үйлдвэрийн ба захиргаа-аж ахуйн барилгыг гал тэсвэршилтийн III-IV зэргийн  хөргөлтийн систем бүхий барилгуудаас галаас хамгаалах 1 дүгээр төрлийн ханаар, гал тэсвэршилтийн II зэргийн  хөргөлтийн системийн байгууламжаас галаас хамгаалах 2 дугаар төрлийн ханаар тус тус тусгаарлана.
Нэмж баригдсан үйлдвэр, захиргаа аж ахуйн байгууламжыг бусад хөргөлтийн систем бүхий байгууламжуудаас галаас хамгаалах 1 дүгээр төрлийн хана ба 3 дугаар төрлийн хучилтаар тусгаарлах бөгөөд гадагш чиглэсэн гарцтай байна.
5.4              Хөргөлтийн систем бүхий байгууламжийн ачаа буулгах тавцанд хүрэх аврах гарцуудын нэг нь шатны хонгил буюу эсвэл ачаа зөөвөрлөх тавцангаар дамжиж байхаар төлөвлөнө. Ингэхдээ тээврийн хэрэгслийн зогсоолын тавцан дээр шатны хонгилоос гарцны эсрэг талд бариул бүхий шат байрлуулна. Харин төмөр замын тавцан дээр гарц руу дагуулж чиглэсэн ба тусгай тэмдэглэгээ бүхий 1 м-ээс багагүй өргөнтэй явган хүний зам гаргана.
Хаалттай ачааны тавцан гадагшаа хоёроос доошгүй гарцтай байна. 
5.5              Ачих буулгах рамп болон тавцанг "Агуулахын барилга" /БНбД 31-19-10 шаардлагын дагуу төлөвлөнө.
Төмөр замын ачаа тээврийн тавцангийн өндрийг хашлаганы оройн хэсгийн түвшнээс 1400 мм байхаар төлөвлөнө.
Бүх төрлийн (изотерм) галт тэрэгний хаалгыг нээгдэх боломжтой байлгахын тулд төмөр замын рельсийн толгойноос тавцангийн доод хэсэг хүртэл өндөр нь 1100 мм , өргөн нь 560 мм байна.
Авто тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэлтэд зориулсан тавцангийн өндөр ачих буулгах талбайн гадаргуунаас дээш 1200 мм-т байна. Ачих буулгах талбайн ажил гадаргуугаас 200 мм өндөртэй хийгдэх хийгдэхээр үндэслэгдэнэ.
5.6              Гал тэсвэршилтийн II, III, IIIа, IVа барилгатай залгаж баригдсан хаалттай тавцан ба үүдний саравчны бүтээцийг шатдаггүй материалаар хийх хэрэгтэй.
Хаалттай тавцанг "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер" /БНбД 41-01-03/, барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу утаа зайлуулагчтай байхаар төлөвлөнө.
5.7              Бага температуртай хөргөлтийн системийн хөргөх байгууламж руу орох хэсэг, эсвэл галладаг байгууламжаас гарах гарцыг гонхоор эсхүл галладаггүй байгууламжаар дамжиж гарч байхаар төлөвлөнө.
Цахилгаан, хий зэргийг ашиглан механизмаар ажиллах хаалга, гарцны хаалтад тэдгээрийг ямар нэг тохиолдолд механик буюу гар аргаар онгойлгож нээх тоноглолоор төхөөрөмжлөх шаардлагатай. 
Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан хаалгыг босгогүй, эсвэл 100 мм-ээс ихгүй өндөртэй босготой, (хэрэв тухайн барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн багаж байхаар төлөвлөөгүй бол) барилгаас гадагш чиглэсэн гарцтай нэг чигт нээгддэг байхаар төлөвлөнө.
 
5.8              Барилга, байгууламжийн зураг төсөлд шаардлагатай тохиолдолд ажилчдыг дулаацуулах өрөө тасалгаа, дүрэмт хувцас зэргийг бүлээсгэх болон хатаах шүүгээ, хана ба шалыг халаах хавтанцар /панель/ ба гар дулаацуулах төхөөрөмж, мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчдийн амрах байр (буйдан сандал, хэвтэж амрах ор) төлөвлөнө. /хэрэв зураг төслийн даалгаварт тусгасан тохиолдолд/
Олон давхар барилгад хөргөлтийн системийн нэгдсэн зангилааны тоног төхөөрөмжийг нэг давхрыг алгасуулан, харин нэг давхар барилгад ажлын байрнаас 100 м-ээс ихгүй зайд байрлуулна.
5.9              Хөргөлтийн систем бүхий олон давхар барилгад дам нуруугүй төмөр бетон бүтээц ашиглах ёстой. 
5.10          Хөргөлтийн систем бүхий барилгын гадна ханын төмөр бетон хавтгаалжын марк нь хүйтний улиралд -40°С хүртэлх температуртай бүсэд хүйтэн тэсвэрлэлтийн зэрэг F200-аас багагүй, -40°С доош температуртай бүсэд хүйтэн тэсвэрлэлтийн зэрэг F300-аас доошгүй, ус үл нэвтрүүлэлт нь W4-өөс багагүй байх ёстой.
Гадна даацын төмөр бетон хавтгаалжын үеийн зузааныг тооцооны дагуу авах бөгөөд 120 мм-ээс багагүй байхаар төлөвлөнө.
Хөргөлтийн систем бүхий барилга, байгууламжуудын бетоны маркийг хүйтэнд тэсвэрлэлтийн зэрэг ба ус үл нэвтрүүлэлт нь доорхи үзүүлэлтээс багагүй байна. Үүнд:
-          бага температуртай хөргөлтийн системтэй (5°С-ээс доош температур) F150 болон W4
-          хүнсний ногоо, жимс хадгалах зориулалттай хөргөлтийн системтэй (-5°С ба түүнээс дээш) F100 болон W4
(Тайлбар: Бетоны хүйтэн тэсвэрлэлтийн зэргийг MNS 1918:1985, ус үл нэвтрүүлэлтийг MNS 2122:1985 стандартын дагуу тодорхойлно.)
 
5.11          Тоосгон ханыг 100-аас багагүй маркийн ердийн нүхгүй тоосгоор, 50-аас багагүй маркийн бетон тоосго байхаар төлөвлөнө.
Ердийн ба хуурай уур амьсгалын бүсүүдэд ("Барилгын дулаан хамгаалалт" /БНбД 23-02-09/) хөргөлтийн системийн гадна ханыг 150 маркийн царууц тоосгоор эсвэл 75-аас доошгүй маркийн байгалийн чулуугаар хийнэ.
Хөргөлтийн систем бүхий барилгын хананд хэрэглэгдэх тоосго, байгалийн чулуу нь хүйтэнд тэсвэрлэлтээрээ 25-аас доошгүй марктай байх ба 700 тн-оос бага эзлэхүүнтэй хөргөлтийн систем бүхий барилгын хувьд хүйтэнд тэсвэрлэлтээрээ 15-аас доошгүй байх ёстой.  
5.12          Өрөө хоорондын хана нь энэхүү норм ба дүрмийн дагуу хүйтэнд тэсвэрлэлтийн зэрэг нь F75-аас доошгүй маркийн үзүүлэлт бүхий угсармал төмөр бетон байх ёстой.
5.13          Хөргөлтийн систем бүхий барилгын хучилтыг хуйлмал эсвэл наамал (давирхайлаг) дээврийн материалаар гүйцэтгэх тохиолдолд 1.5%-аас багагүй налуутай байх шаардлагатай. Хөргөлтийн систем бүхий олон давхар барилгын зориулалтын ус зайлуулах системийг хамтад нь шийднэ. 
5.14          Хөргөлтийн системийн өрөө, хонгил, үүдний өрөө болон тавцангуудын шал энэхүү норм ба дүрмийн дагуу хүйтэнд тэсвэрлэлтийн F150 маркийн хүнд бетоноор хийгдэх ёстой. Хөргөлтийн систем бүхий олон давхар барилгын хөргөх байгууламжийн шаланд ус тусгаарлагч урьдчилан төлөвлөх нь зүйтэй.
5.15          Мөнх цэвдэгтэй хөрстэй бүсээс бусад газарт барилга барихад тохиромжтой цаг агаар бүхий бүс нутагт барьж буй  хасах температуртай байх байгууламж бүхий  хөргөлтийн системтэй барилгыг барилгын үндсэн суурь ба шалны ул суурьнаас хөрс хөлдөх аюулаас сэргийлэх асуудлыг бодолцон шийдвэрлэнэ.
Энэ зорилгын хүрээнд хөрсийг халаах систем (цахилгаан халаагуур, хөлддөггүй шингэн халаагуур), агаар солилцооны хийн төхөөрөмж болон хамгаалалтын бусад системүүдийг хэрэглэнэ.
Хасах хэмтэй өрөөний доор хөрсийг хөлдөлтөөс хамгаалах системийг тэдгээртэй нийлсэн коридор, үүдний өрөө, лифтний сувгийн доор байрлахаар төлөвлөнө.
Хөргөлтийн систем бүхий агуулах нь 30 м-ээс ихгүй өргөнтэй байх үед эсвэл хөргөлтийн систем бүхий агуулахын өргөн 30 м-ээс их үед 10 м, суурийн улнаас доош тухайн хөргөлтийн системийн барилгын өргөнтэй харьцуулахад 1/3-ээс багагүй өргөнтэй байх тохиолдолд газрын түвшнээс доошх хөрсийг хөлдөлтөөс хамгаалах шаардлагагүй.
Энэ тохиолдолд шалан доогуурх нэмэлт суурь нь ёроолын хөрсний үүргийг гүйцэтгэнэ. 
5.16          Хөрсний халаалттай хөргөлтийн систем бүхий барилгын суурийг төлөвлөхөд барилгын гадна талын хажуугийн ирмэгийн хөрсний улирлын хөлдөлтийн гүний түвшинг барилгын бүсийн агаарын температурын жилийн дундажтай харьцуулсан Хүснэгт 1-ийн дагуу авч үзнэ. 
                                                                                                                             Хүснэгт 1
Барилгын бүсийн агаарын жилийн дундаж температур, ˚C
Тооцоологдсон хөлдөлтийн гүн, м
0 болон доош
0-с дээш 3 хүртэл
3-5
5-с ба түүнээс дээш
d
1.1 d
1.2 d
1.3 d
 
Тайлбар:
d -  БНбД /2.02.01-94/ шаардлагын дагуу тодорхойлогдох улирлын хөлдөлтийн гүний норматив
 
5.17          Агаар сэлгэлтийн систем бүхий зоорьтой хөргөлтийн системтэй барилгыг тусад нь төлөвлөх хэрэгтэй. Зоорины өндрийг хөрсний төлөвлөсөн гадаргуугаас хучилтын хавтангийн доод түвшин хүртэл 0.6 м-ээс багагүй авна. Зоорийг гүйцэтгэхэд дам нурууны өндрийг зоорийн өндрөөс 1/3-ээс ихгүй байхаар тооцно.  
Хладагент /хөргөгч бодис/ дамжуулахад зориулсан хоолой болон инженерийн шугам сүлжээний хоолойг  зооринд байрлуулахыг хориглоно.  
Хучилтын гадаргуу дээр шүүдэр үүсгэхийг хориглоно.
Агаар сэлгэлтийн систем бүхий зоорины дээд хэсэгт байрших давхар дундын хучилтын төмөр бетон бүтээцээс бүрдэх хамгаалалтын давхаргын зузаан зоорины талаас 20 мм-ээс багагүй байна. Агаар сэлгэлтийн системтэй зоорины дээгүүрх төмөр бетон хучилтын бүрдэл хүйтэн тэсвэрлэлтийн зэрэг нь F300-аас багагүй, ус үл нэвтрүүлэлт W6-аас багагүй маркийн бетоноор хийгдэх ёстой.
5.18          Хөргөлтийн системийн байгууламж, хонгил, тавцан дээр, тавцангийн хананууд, ачаа, бараа зөөвөрлөх хонгилууд болон үүдний өрөө, мөн түүнчлэн төмөр хананаас бүтсэн өрөөний хана ачаа тээвэрлэх явцад гарч болзошгүй механик гэмтлээс хамгалагдсан байх ёстой.
5.19          Хөргөлтийн системийн барилгад дохиоллын систем төлөвлөнө. /аюулгүй байдлын ("хүнтэй өрөө"), галын болон хамгаалалтын гм/. Ямар ч тохиолдолд хүмүүс тасралтгүй байнга ажилладаг өрөөнд дохиоллын систем төлөвлөх талаар урьдчилан авч үзнэ.
Хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах зорилгоор дуу авиа болон дүрс дохиоллыг нэгэн зэрэг байхаар төлөвлөнө.
5.20          Хөргөлтийн системийн барилгад мэрэгч амьтад идэж сүйтгэхгүй, хөндий бус материалаар хийсэн хаалт хайсны бүтээц; цул материалаар хийгдсэн хөндий завсаргүй гадна хаалга, үүд болон дарах тагны дээд тал (крышка люков), агаар сэлгэлтийн системийн сувгийн амыг таглах төхөөрөмж, шалны түвшнээс дээш 0.6 метр өндөрт байрлах агаар дамжуулагч (воздуховод) болон ханан дахь агааржуулалтын нүхнүүд, ган тороор хийсэн хаалт (торны сүлжээний нүхний хэмжээ 12х12 мм-ээс томгүй байх) хийсэн байх зэргийг урьдчилан авч үзнэ.
 
ГАЛ ТЭСВЭРШИЛТИЙН IIIа, IVа ЗЭРЭГТЭЙ БАРИЛГАД
ХАМААРАХ ХӨРГӨЛТИЙН СИСТЕМ
5.21          Гал тэсвэршилтийн IVа зэргийн  хөргөлтийн системийн багтаамж 2000 тн-оос ихгүй, (төмс, хүнсний ногоо болон жимс хадгалахад зориулсан барилгаас бусад), гал тэсвэршилтийн IIIа зэргийн хөргөлтийн системийн багтаамж 5000 тн-оос ихгүй байна. 
Хөргөлтийн систем бүхий барилгад (төмс, хүнсний ногоо болон жимс хадгалахад зориулсан барилгаас бусад) хөргөх байгууламжийг (хөргөлтийн камер) гал тэсвэршилтийн IIIа зэргийн  барилгад 1250 тн-оос илүүгүй болон гал тэсвэршилтийн IVа зэргийн  барилгад 500 тн-оос илүүгүй багтаамжтай гал түймрийн аюулаас сэргийлэх 2-р зэргийн ханаар таслан тусгаарлана. Дээр дурдсан хананд хамгаалалтын ган гөлмөн төмөр бүхий 100 мм-ээс багагүй зузаантай бага зэрэг шатдаг /Ш1/ ангиллын дулаалгын материал хэрэглэнэ. 
2.         
3.         
4.         
5.         
5.22.        Шатдаг материал бүхий савлагаатай төмс, хүнсний ногоо болон жимсийг хадгалах зориулалттай гал тэсвэршилтийн IVа зэргийн барилгын төлөвлөлтөд  хөргөлтийн системийн эзлэхүүнийг 3000 тн-оос ихгүй, төмс болон хүнсний ногоог задгай хадгалах тохиолдолд 5000 тн-оос ихгүй байхаар төлөвлөнө.
Эзлэхүүн ихтэй барилгыг заасан багтаамжаар нь гал тэсвэршлэх 1 дүгээр төрлийн ханын тусламжтайгаар таслан тусгаарлана.
Төмс, хүнсний ногоог задгай хэлбэрээр хадгалах зориулалттай 3000 тн-оос 5000 тн хүртэл эзлэхүүнтэй хөргөлтийн систем бүхий барилгыг гал тэсвэршлэх 2-р төрлийн ханаар, 3000 тн-оос ихгүй эзлэхүүнтэйгээр огтлолцуулан хуваарилна. Шатамхай материал бүхий хайрцаг саванд төмс, хүнсний ногоо ба жимс хадгалах 1000 тн-оос 3000 тн багтаамжтай хөргөлтийн систем бүхий барилгуудыг 1000 тн-оос ихгүй  байхаар таслан тусгаарлана. Дээр дурдсан хананд хамгаалалтын ган гөлмөн төмөр бүхий 100 мм-ээс багагүй зузаантай бага зэрэг шатдаг /Ш1/ ангиллын дулаалгын материал хэрэглэнэ. 
5.23.        Хөргөлтийн систем бүхий байгууламжийн хадгалалтын хэсэг (блок)-ийг  (ачаа зөөвөрлөх коридортой хөргөлтийн тасалгаа) барилгын бусад хэсгүүдээс (үйлдвэрлэлийн хэсэг) гал тэсвэршлэх 2 дугаар төрлийн ханаар тусгаарлана.
Төмс, хүнсний ногоо болон жимс хадгалах зориулалттай хөргөлтийн систем бүхий барилгуудын хананд хамгаалалтын ган гөлмөн төмөр бүхий 100 мм-ээс багагүй зузаантай бага зэрэг шатдаг /Ш1/ ангиллын дулаалгын материал хэрэглэнэ. 
Хөргөлтийн системийн хөдөлгүүрийн хэсэг ба аж ахуйн байрыг хадгалалт, ачааг ангилан ялгах байгууламжтай нэг барилгад нэг дор байрлуулах тохиолдолд тэдгээрийг бусад байгууламжуудаас гал тэсвэршлэх 1 дүгээр төрлийн хана ба 3 дугаар зэргийн хучилтаар тусгаарлана.
Төмс, хүнсний ногоо болон жимс хадгалах хөргөлтийн систем бүхий барилгад заасан байгууламжийг хана, хучилт болон хамгаалалтын ган гөлмөн төмөр бүхий шатдаггүй дулаалгатай хавтанцраар (панель) тусгаарлана.
5.24.        Дээврийг хуйлмал ган төмрөөр 10%-иас багагүй налуутайгаар хийж гүйцэтгэнэ. Хуйлмал буюу ороосон дээвэр хийхийг хориглоно.
Дээврийн дулаалгын материал нь бага зэрэг шатдаг /Ш1/ ангиллын материалаар хийгдсэн байна.
5.25.        Хөргөлтийн систем бүхий өрөө тасалгааны дээд орон зайд ердийн салхижуулалт орж байхаар хийгдэх ёстой.
Хучилтад ирэх норматив (нэрлэсэн) ачаалал 0.5 кПа-тай тэнцүү байх ба голлох ачаалал 1кН байна.
5.26.        Гал тэсвэршилтийн IVа зэргийн барилга угсралтын ажилд боолтон холбоос төлөвлөнө. Гагнууран холбоос хэрэглэхийг хориглоно. 
 
ДУЛААН БА УУР ТУСГААРЛАЛТ
2           
3           
4           
5           
5.27          Хашлага бүтээцийн дулаан тусгаарлах материал нь галд тэсвэртэй, хувийн жин бага, хүний эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөгүй байх бөгөөд дараах шаардлагыг хангаж байх ёстой. Үүнд:
      Нягт                                                                       300кг/м3 -аас ихгүй
      Дулаан дамжуулалтын итгэлцүүр                      0.105 Вт/ (м˚С)-аас ихгүй
      Ус шингээлт                                                         24 цагт эзлэхүүнээрээ 5%-аас илүүгүй байна.
5.28          Дулаан тусгаарлах материалын дулаан дамжуулалтын тооцооны итгэлцүүрийг ашиглалтын Б нөхцлийн "Барилгын дулаан хамгаалалтын төлөвлөлт" /БД 23-101-10/ барилгын дүрмийн хавсралтад заасны дагуу авна. 
5.29           Дулаан ба уур тусгаарлалтад  тусгаарлалт болон хөргөлтийн системийн байгууламжийн дотоод засал чимэглэлд зөвхөн холбогдох хяналтын байгууллагаас зөвшөөрсөн зориулалтын материал хэрэглэнэ.
5.30          Гал тэсвэршилтийн I, II, III зэргийн барилгын шатдаг ба бага зэрэг  шатдаг /Ш1/ материалаар хийгдсэн дулаан тусгаарлалт нь галаас хамгаалах бүсийг давхар бүрт ба дулаан тусгаарлах шатдаг материал хэрэглэх тохиолдолд 500 м2-аас ихгүй, дулаан тусгаарлах бага зэрэг шатдаг /Ш1/ материал хэрэглэх тохиолдолд 1000 м2-аас ихгүй талбайтай байхаар хуваана.
Галаас хамгаалах бүс нь 500 мм-ээс багагүй өргөнтэй, 0.174 Вт/ м˚С-аас ихгүй дулаан дамжуулалтын итгэлцүүртэй, дулаан тусгаарлах шатдаггүй материалтай болон ус шингээлт нь эзлэхүүнээрээ 24 цагт 5%-иас ихгүй байна.
Галаас хамгаалах бүс нь галд тэсвэртэй бүтээцтэй нягт уялдсан байна. Эдгээрт онгорхой сиймхий болон харилцаа холбооны төхөөрөмж байж болохгүй. Галаас хамгаалах бүсийн дулаан тусгаарлалтыг шатамхай бус материалаар хийнэ.
Шатдаг материалтай дулаан тусгаарлалт нь байгууламжийн талаас, хашлага бүтээцийн гал тэсвэршилтийг хангах үүднээс тэдгээрийг галд өртөхөөс Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм /БНбД 21-02-02/-д тусгагдсан шаардлагын дагуу хамгаалагдсан байна.
дулаан тусгаарлалтын хамгаалалтгүй үйлдвэрийн ажлын явцад хамгаалагдаагүй зөвхөн 700 м² -аас ихгүй талбайтай нэг огтлолын хүрээнд байхаар буюу барилга бүтээцийн ажлын зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэнэ.  
5.31          Байгууламжийн талаас дулаан тусгаарлалтын гадаргууг шалнаас 1 м өндөрт ган утсаар хийсэн 12х12 мм-ээс илүүгүй нүхтэй тороор мэрэгч амьтдаас хамгаална. 
5.32          Хасах 4 буюу түүнээс дээш температуртай хөргөлтийн системийн барилга байгууламжийн гадна хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг зуны улиралд 5.33 ба 5.34 заалтаар, өвлийн улиралд 5.40 заалтын дагуу тодорхойлогдох ашиглалтын нөхцлүүдийн аль ихээр нь авч тооцно. 
5.33          Зуны улиралд ашиглах хөргөлтийн барилга, байгууламжуудын гадна ханын дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг хүснэгт 2-ын дагуу тооцно. 
 
Хүснэгт 2
Барилгын бүсийн гадна агаарын температур, ˚С, жилийн дундажаар
Дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцэл, м²∙˚С/Вт, хөргөлтийн байгууламжийн агаарын темератур ˚С байх үед
-30
-20
-10
-5
0
5
12
-2 ба доош
-2 оос дээш болон 7 оос доош
7 ба дээш
4,8
5,1
 
5,4
3,9
4,3
 
4,8
3,1
3,6
 
4,3
2,6
2,8
 
3,7
2,4
2,4
 
3,3
2,1
2,1
 
2,8
1,9
1,9
 
2,2
 
Тайлбар. Мах боловсруулах үйлдвэрийн хөргөлтийн байгууламжийн гадна ханын дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг 1,1 коэффициентээр үржүүлж тооцно.
 
5.34         Зуны улиралд ашиглах хөргөлтийн барилга, байгууламжийн хучилтын дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг хүснэгт 3-ын дагуу тооцно.
 
Хүснэгт 3
Барилгын бүсийн гадна агаарын температур, ˚С, жилийн дундажаар
Дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцэл, м²∙˚С/Вт, хөргөлтийн байгууламжийн агаарын темератур ˚С байх үед
-30
-20
-10
-5
0
5
12
-2 ба доош
-2 оос дээш болон 7 оос доош
7 ба дээш
5,1
5,4
 
5,8
4,1
4,6
 
5,1
3,3
3,7
 
4,3
2,8
3,3
 
3,9
2,8
2,8
 
3,4
2,6
2,6
 
3,0
2,3
2,3
 
2,7
 
Тайлбар. 1. Дээврийн хонгилын хучилтын дулаан дамжуулалтын эсэргүүцлийг ханынхаас багагүй байхаар буюу 0,9 коэффициентээр үржүүлж тооцно.
2. ПСБ-С маркийн пенополистиролоор хийсэн хучилтын дулаан тусгаарлалтын үед дулаан дамжуулалтын эсэргүүцлийг 1,2 коэффициентээр үржүүлж тооцно.
5.35         Хөргөлтийн барилга, байгууламжийн дотор хана, далдлавч ба давхар хоорондын хучилтын дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг хүснэгт 4-ийн дагуу тооцож авна.
Хүснэгт 4
Дулаан ихтэй байгууламж доторхи агаарын температур, ˚С
Дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцэл, м²∙˚С/Вт, илүү хүйтэн байгууламж доторхи агаарын температурын үед, ˚С
-30
-20
-10
-5
0
5
12
-30
-20
-10
-5
0
5
10
20
1,7
2,2
3,4
4,0
4,3
4,6
4,8
5,2
-
1,7
2,7
3,3
3,6
4,0
4,5
5,0
-
-
1,7
2,2
2,7
3,2
3,7
4,3
-
-
-
1,7
2,2
2,7
3,2
3,6
-
-
-
-
1,7
2,2
2,7
2,9
-
-
-
-
-
1,7
2,2
2,2
-
-
-
-
-
-
1,7
2,2
 
Тайлбар. Мах боловсруулах үйлдвэрийн хөргөн боловсруулах байгууламжуудын далдлавч ба дотор хананд дулаан дамжуулалтын эсэргүүцлийг 1,1 коэффициентээр үржүүлж тооцно.
 
5.36         Хөргөлтийн барилга, байгууламжийг хөргөх системээс бусад халаалтгүй байгууламжаас тусгаарлах дотор хана ба далдлавчийн дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг хүснэгт 5-ын дагуу тооцож авна. 
 
Хүснэгт 5
Хөргөлтийн байгууламж доторхи агаарын температур, ˚С
Дулаан дамжуулалтын шаардлагат  эсэргүүцэл, м²∙˚С/Вт
-30
-20
-10
0
12
5,1
4,3
3,6
2,4
1,9
 
5.37         Халаалттай хөрсөн дээрх шалны дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг хүснэгт 6-ын дагуу тооцож авна. 
Хүснэгт 6
Хөргөлтийн байгууламж доторхи агаарын температур, ˚С
Дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцэл, м²∙˚С/Вт
-1
-10
-20
-30
2,8
3,8
5,5
6,5
5.38         Хадгалалтын -4˚С ба түүнээс дээш хэмийн нөхцөлд халаалт шаардагдахгүй хөрсөн дээр байрласан хөргөлтийн байгууламжийн шал гадна хананы дулаан дамжуулалтын эсэргүүцэлтэй тэнцүү, дулаан дамжуулалтын эсэргүүцэлтэй харьцуулахад гадна хананы периметрийн дагуу 1.5 м өргөнтэй дулаан тусгаарлагчтай байна. -4˚С-аас доош хэмийн нөхцөлд шалны бүх гадаргуу нь  2,0 м²∙˚С/Вт-аас багагүй дулаан дамжуулалтын эсэргүүцэлтэй дулаан тусгаарлалттай байна.
5.39         Агаарын солилцоотой зоорин дээр байрлах хучилтын дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг хүснэгт 7-гийн дагуу тооцож авна. 
Хүснэгт 7
Барилгын бүс орчмын гаднах агаарын температур, ˚С, жилийн дундажаар
Дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцэл, м²∙˚С/Вт, хөргөлтийн байгууламжийн агаарын темератур ˚С байх үед
-30
-20
-10
-5
0 ба нормчлогдоогүй
3   ба доош
3-аас дээш 9-өөс доош
9 ба дээш
4,8
5,1
5,4
3,9
4,3
4,8
3,1
3,6
4,3
2,6
2,8
3,7
2,4
2,6
3,0
 
5.40         Төмс, хүнсний ногоо болон жимс, мөн түүнчлэн -4˚С болон түүнээс дээш температурт хадгалах зориулалттай бусад бүтээгдэхүүнийг хадгалах байгууламжийг өвлийн улиралд ашиглах тохиолдолд тэдгээрийн гадна хана ба хучилтын дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцлийг "Барилгын дулаан хамгаалалт" /БНбД 23-02-09/-д тусгагдсан шаардлагын дагуу тодорхойлно. Ингэхдээ хадгалалтын байгууламжийн агаарын температурыг технологийн зураг төслийн нормын дагуу, харин тасалгаан доторхи агаарын температур болон хашлага бүтээцийн тасалгааны дээд хэсгийн агаарын  температурын хоёрын температурын норматив уналтыг хүснэгт 8-ийн дагуу тодорхойлно.
Хүснэгт 8
Байгууламж
Температурын норматив уналт, Δt U, ˚С нь
Гадна ханын хувьд
Хучилт болон дээврийн хонгилийн хучилтын хувьд
Агуулахууд:
Төмсний
Болцуу үртэн болон гуа
Сонгино
Алим
Усан үзэм
-4˚С ба дээш температурын хадгалалт шаардагдах бусад бүтээгдэхүүн
 
2,0
2,0
2,6
2,0
1,5
2,0
 
1,8
1,8
2,3
1,8
1,4
1,8
 
5.41         Гадна хашлага бүтээцийн уур нэвтрүүлэлтийн эсэргүүцлийг хүснэгт 9-ийн дагуу тооцож авна.
Хүснэгт 9
Барилгын бүс орчмын гадна агаарын тогтоосон чийглэгийн хэмжээ, гПа
Уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл, м²∙цаг∙Па/мг, хөргөлтийн байгууламжийн агаарын температур, ˚С байх үед
-10 ба доош
-9 өөс 1
14 хүртэл
14-18
18 аас дээш
6,6
9,3
13,3
2,7
4,6
6,6
 
Тайлбар: 1. Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт /БНбД 23-01-09/ норм ба дүрмийн дагуу гадна агаарын тооцны чийглэгийн хэмжээг хамгийн дулаан 3 сарын дундаж чийглэгийн хэмжээг авна. 
2. 1˚С-аас дээш агаарын температуртай  хөргөлтийн байгууламжийн хувьд уур тусгаарлалтын эсэргүүцлийг өвлийн тооцоолсон хэмжээний нөхцлийн дагуу тодорхойлно. (БНбД 23-02-09, БНбД 23-01-09).
5.42         Дотор хана, далдлавч болон хучилтын уур нэвтрүүлэлтийн эсэргүүцлийг хүснэгт 10-ын дагуу тооцож авна.
Хүснэгт 10
Дулаан ихтэй байгууламж доторхи  агаарын температур, ˚С
Уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл, м²∙цаг∙Па/мг, хүйтэн ихтэй байгууламж доторхи агаарын температур, ˚С байх үед
-30
-20
-10
0
12
-30
-20
-10
0
12
-
1.3
2.0
2.7
2.7
-
-
1.3
2.0
2.7
-
-
-
1.3
2.0
-
-
-
-
1.3
-
-
-
-
-
 
5.43         Халаалт шаардагдах хөрсний дээр байрлах шалны бүтээцийн уур нэвтрүүлэлтийн эсэргүүцлийг хүснэгт 11-ийн дагуу тодорхойлно.
Хүснэгт 11
Хөргөлтийн байгууламж доторхи агаарын температур, ˚С
Уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл, м²∙цаг∙Па/мг
-30
-20
-10
-4
10.0
5.3
4.0
4.0
 
5.44         Хөргөлтийн барилга, байгууламжийн дотор агаарын температурын завсрын утгад тохирох дулаан дамжуулалтын шаардлагат эсэргүүцэл болон уур нэвтрүүлэлтийн эсэргүүцлийн утгыг интерполяцийн аргаар тодорхойлогдоно.
 
6.      ДУЛААН ХАНГАМЖ, ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ
 
3              
4              
5              
6              
6.1             Барилга, байгууламжын дотор агаарын тооцооны температур болон агаар солилцооны давтамж (кратность)-ыг хүснэгт 12-д заасны дагуу тооцож авна.
Хүснэгт 12
 
Байгууламж
Дотор агаарын тооцооны температур, ˚С
Агаар солилцооны давтамж (кратность)
Оролт
Соролт
Ослын соролт
Хөргөх төхөөрөмжийн хөдөлгүүр ба эд ангийн (аппаратный) хэсэг:
           Аммиакан систем
 
 
 
16
 
 
Тооцооны дагуу, 2-оос багагүй,
 
 
БНбД 41-01-02 шаардлагын дагуу
         Фреон систем
16
Тооцооны дагуу, 2-оос багагүй,
БНбД 41-01-02 шаардлагын дагуу
Аммиакан хөргөлтийн системийн төхөөрөмжийн хөргөлт хуваарилах байгуу-ламж (олон давхар барилгын хөргөлтийн сис-темийн үүдний өрөөний тусдаа байрлах байгуулам-жид, нэг давхар барилгын хөргөлтийн системийн антресольд
5
-
3-аас багагүй
-
Хөргөлтийн агуулахын шатны сараалж
5
-
-
-
Лифтний хөдөлгүүрийн хэсэг
5
-
-
-
Таталтын акумляторын зайн (батарей) цэнэгийг байрлуулах байр
16
БД 43-101-03-ын дагуу
-
Цахилгаан гүйдэлийн
(элекролитная)
16
тооцоогоор
-
Өөрөө явагч машин техникийн засварын ажлыг хийх байр
16
2
2
-
Цэнэгт хэрэгсэл, төхөрөөмжийн байр
5
тооцоогоор
-
 
6.2              Аммиакан хөргөлтийн төхөөрөмжийн хөдөлгүүрийн ба эд ангийн (машиинного и аппаратного) хэсгийн байгууламжуудаас гарч буй бохир агаарын цэвэрлэгээг БНбД 41-01-02 шаардлагын дагуу хийнэ.
6.3              Ослын үеийн агаар сэлгэлтийн систем нь бусад барилга байгууламжийн адил агаар сэлгэлттэй байх ба гадна талдаа (гадна хаалганы) хөдөлгүүр хэрэгсэлтэй байх буюу тухайн барилга байгууламжийн агаарт буй аммиакийн хэмжээ байх ёстой хэмжээнээс хамаарч автоматаар асч унтардаг байна.
6.4              Аммиакан хөргөлтийн төхөөрөмжийн хөдөлгүүр ба эд ангийн хэсгийн агаар сорох болон ослын үед ажиллах агаар сэлгэлтэд зориулсан агааржуулагч (вентилятор) ба цахилгаан хөдөлгүүрийг тэсэрч дэлбэрэх аюулгүйн нөхцлийг баримтлан гүйцэтгэхээр төлөвлөнө.
6.5              "Хөргөлтийн систем" нь автоматаар ажиллаж температур, агаарын чийгшилт болон сэлгэлтийг тохируулан хянах хэрэгслээр тоноглогдсон байх ба энэ энэ тоноглол нь ашиглалтын найдвартай хэвийн ажиллагааг хангасан байх ёстой.
Төмс, хүнсний ногоо болон жимс хадгалах зориулалтын байгууламжууд нь дотор агаарын харьцангуй чийгшил, температурыг автоматаар тохируулах, хянах, хэрэгслээр тоноглосон байх ёстой. Хананы дотор талын дээд хэсгийн гадаргуу болон таазанд шүүдэр үүсэхгүй байхаар төлөвлөнө.
7.      УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГА
 
4              
5              
6              
7              
7.1             Хөргөлтийн барилга, байгууламж нь ундны, ахуйн, үйлдвэрлэлийн болон галын аюулаас сэргийлэх ус дамжуулах хоолой ба ариутгах татуургын системээр тоноглогдсон байх ёстой.
7.2             Хөргөлтийн системийн барилгуудын хөргөх хэсэгт (ачаа зөөвөрлөх коридортой хөргөх тасалгаа) галын аюулаас хамгаалах зориулалт бүхий дотоод ус дамжуулах хоолой байх шаардлагагүй. Гадна талд байрлах гал унтраагч усны зарцуулалт В ангиллын барилгынхтай адил байна. 
7.3             Хөргөлтийн системтэй барилгад үйлдвэрийн дотор усан хангамжийн системийг ил байхаар угсарна. Усан хангамжийн шугамыг халаалтгүй өрөө тасалгаагаар угсрахыг хориглоно.
7.4             Хөргөх төхөөрөмжийн хөдөлгүүр болон эд ангийг хөргөхийн тулд дараах үндсэн үзүүлэлтийг хангасан техникийн усыг хэрэглэнэ:
            Ерөнхий хатуулаг                                           2-6 мг-экв/л;
            Нүүрс хүчлийн агууламж                              10-100 мг-экв/л
            Ус төрөгчийн ионы найрлага                        рН = 6.5-8
            Булингар                                                         0.1-0.3 мг/л
Тоног төхөөрөмжийг цэвэрлэх, эд анги ба шал, давсалсан загас хадгалах тасалгаа, цэнэглэх станцын цахилгаан гүйдэл болон өөрөө явагч техникийн хэрэгслийг засварлах байруудыг MNS 0900:2005 шаардлагын дагуу шийднэ.
7.5             Ус ашиглалт болон ус зайлуулах, мөн түүнчлэн усны температурыг хүснэгт 13-ын дагуу авч үзнэ.
Хүснэгт 13
Үйлдвэрлэлийн үйл явц
Хэмжих нэгж
Ус хангамж
Усны суваг
Усны хэрэглээний норм, /л/
Усны температур, ˚С
Ус зайлуулах үйл ажиллагааны норм, /л/
Агаар хөргөлтийн өрөөний агаар бүлээсэлт:
Нэмэх температуртай
Хасах температуртай
 
 
м²
гадаргуу
 
 
10
-
 
 
15-аас доошгүй
-
 
 
15
3
Конденсатор, компрессорын хөргөлт
Тоног төхөөрөмжийн паспортын дагуу
Угаалга:
    Шал
   Өргөгч тээврийн  хэрэгсэл, цахилгаан ачигч, цахилгаан техникүүд
 
м²
1 машин
 
 
 
 
3
150
 
 
 
 
50 хүртэл
50 хүртэл
 
 
 
 
3
150
 
 
 
Эд хогшил
м²
гадаргуу
4
60-аас доошгүй
4
Тайлбар. Агаар хөргөгч бүлээсэх хугацаа 0.5 цаг
 Ус цутгах краныг давсалсан загасан бүтээгдэхүүн хадгалах тасалгаанууд, цэнэглэх станцын болон өөрөө явагч техник хэрэгслийн засварын байранд 1 кран 500 м² талбай шаланд ногдохоор суурилуулна. Гэхдээ давхар бүрт хоёроос цөөнгүй кран, ачааны тавцангийн хувьд-25 м тутамд суурилуулна.
Давсалсан загасан бүтээгдэхүүн хадгалах тасалгаанууд ба ачааны тавцангуудад ус дамжуулагч хуурай хоолойг байрлуулна. 
7.6             Хөргөлтийн төхөөрөмжид дүрмийн дагуу ус хангамжийн эргэлтийн систем байлгах шаардлагатай. Агаар хөргөгчийг бүлээсэхээс сэргийлэх усыг дүрмийн дагуу ус хангамжийн эргэлтийн системд болон бусад техникийн хэрэглээнд ашиглана.
7.7             Ахуйн болоод үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас гарах усыг урсгахдаа ахуйн ариутгах татуургын систем рүү тусдаа гаралтаар зайлуулна.
Ахуйн болоод үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг урсгахдаа ахуйн ариутгах татуургын систем рүү галладаг байгууламжид байрлах ганцаарчилсан буюу эсвэл хэсэгчилсэн ус зайлуулах хоолойгоор (гидравлический затвор) дамжуулан зайлуулна.
Агаарын хасах хэмтэй байгууламжууд ба галладаггүй байгууламжид суурилуулах ариутгалын системийн тор нь халаалтын системээр тоноглогдсон байна. 
7.8             Тавцанг цэвэрлэсэн усыг урсгахдаа ахуйн ариутгалын системээр дамжуулан зайлуулна. Гаргах явцад ус урсгах татуургатай худаг суурилуулах хэрэгтэй.
 
Хавсралт А
 
Ашигласан материалууд
 
1.      Холодильники /СНиП 2.11.02-87/
2.      Барилгын дулаан хамгаалалт /БНбД 23-02-09/
3.      Барилгын дулаан хамгаалалтын төлөвлөлт /БД 23-101-10/
4.      Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм /БНбД 21-02-02/
5.      Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт /БНбД 23-01-09/
6.      Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал /БНбД 21-01-02/
7.      Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер /БНбД 41-01-03/
8.      Үйлдвэрийн барилга /БНбД 31-11-09/
9.      Захиргаа ба аж ахуйн барилга /БНбД 31-04-03/
10. Бетоны хүйтэн тэсвэрлэлтийг тодорхойлох арга MNS 1918 : 1985
11. Бетоны эзэлхүүн жин. Чийглэг, ус шингээлт, сүвэрхэгжилт, ус нэвтрүүлэлтийг тодорхойлох арга MNS 2122 : 1985
12. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 0900 : 2005
13. Барилга, байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм БНбД /2.02.01-94/
 
Гарчиг
 
1-р бүлэг. Хамрах хүрээ
2-р бүлэг. Норм, норматив баримт бичгийн ишлэл
3-р бүлэг. Нэр томъёо ба тодорхойлолт
4-р бүлэг. Ерөнхий зүйл
5-р бүлэг. Эзлэхүүн төлөвлөлт болон барилга бүтээцийн шийдэл
·         Гал тэсвэршилтийн IIIa, Ivа зэрэглэлд хамаарах хөргөлтийн систем
·         Дулаан ба чийг тусгаарлалт
6-р бүлэг. Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
7-р бүлэг. Ус хангамж, ариутгах татуурга
Хавсралт А
Хавсралт Б