A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖИХ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН МОН-1847 ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайд, Дэд бүтцийн сайдын 2003 оны
хамтарсан 52/37 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
АЗИЙН ХӨГЖЛИЙН  БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР  ХЭРЭГЖИХ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН МОН-1847  ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 
             1.1.Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Орон сууцны санхүүжилтийн төсөл (цаашид төсөл гэнэ)-ийн зорилго нь манай оронд зах зээлийн харилцаанд нийцсэн орон    сууцны    санхүүжилтийн    тогтвортой    тогтолцоог   бий    болгох   урт хугацааны зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах, өрхүүдэд төлбөрийн чадавхид нь нийцсэн орон сууцны зээл олгох болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө (OCXXT)-r хэрэгжүүлэх замаар амьдрах орчныг нь сайжруулахад оршино.
             1.2.Төслийн зээлийн хөрөнгийгхуваарилах, захиран зарцуулах, бүртгэх, хяналт тавих, тайлагнах, түүнийг нөхөн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
             1.3.Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улс, АХБ-ны хооронд байгуулсан Зээлийн гэрээ (цаашид Зээлийн гэрээ гэнэ), санамж бичгүүд, Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, холбогдох хууль, тогтоомж болон төслийн хэрэгжилтийн явцын тайланд АХБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөнө.
Хоёр.Зээлийн зориулалт, үндсэн төрөл
Зээлийн хөрөнгийн зориулалт:
2.1  Төслийн "A" хэсгийн дагуу Санхүү, эдийн засгийн яам (СЭЗЯ) нь иргэд өөртөө зориулан  орон  сууц барих,  өргөтгөх,  засварлах,  худалдан авах, нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор оролцогч
арилжааны банк (ОАБ)-уудаар дамжуулан улсын болон хувийн   аж ахуйн нэгж, байгууллага (УХААНБ), барилгын жижиг, дунд байгууллага (БЖДБ) болон   өрхүүдэд,   мөн   орон  сууцны   байшингийн  дундын   өмчлөлийн   эд
хөрөнгийн засвар үйлчилгээнд зориулан сууц өмчлөгчдийн холбоод (СӨХ)-д зээл олгоно.
2.2   Төслийн "Б" хэсгийн дагуу СЭЗЯ нь орон нутгийн захиргаагаар дамжуулан орон сууцны шинэ хороолол болон гэр хорооллын дэд бүтэц, орчны нөхцөл байдлыг  сайжруулах  замаар  хот  суурин   газрын  ядуурлыг  бууруулахад чиглэгдсэн ОСХХТ-г хэрэгжүүлэхэд зориулан зээл олгоно.
2.3  Төслийн  "B" хэсгийн  хөрөнгийг СЭЗЯ  нь төслийг санхүүжүүлэх,  түүний удирдлагыг бэхжүүлох, бараа, үйлчилгээ худалдап авох, зоолийи хоропгийг хуваарилах,   бүртгэх,   хянах,   мэдээлэх  тогтолцоог  боловсронгүй   болгох, санхүү, эдийн засаг, эрхзүй, удирдлагын чиглэл өгөх, төслийн удирдах нэгж (ТУН)-ийг дадлагажуулах, ажлын байрны хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангах, ОАБ-уудад  зээлийн  үйл  ажиллагааг удирдах, орон сууцны
санхүүжилтийн   салбарт  урт хугацааны нөөцийг дайчлах  ажлыг  зохион байгуулах, барьцаат зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр орон нутгийн захиргаа,   БЖДБ,   СӨХ-д дэд төслийг хэрэгжүүлэх  сургалтуудыг зохион
байгуулахад зориулан зарцуулна.
Гурав. Зээлийн хөрөнгийн хуваарилалт, нөхцөл
3,1      СЭЗЯ нь Зээлийн гэрээнд заасан "A" хэсгийн хөрөнгийг дамжуулан зээлдэх гэрээ (ДЗГ)-ний дагуу ОАБ-уудад зээлдүүлнэ.

3.2  Эцсийн зээлдэгчид олгох зээлийн 75 хувийг АХБ, үлдэх 25 хувийг ОАБ-ууд санхүүжүүлнэ. Эцсийн ээлдэгч нь шаардагдах хөрөнгө оруулалтын 25-аас доошгүй  хувийг шууд  болон  шууд  бус хэлбэрээр  өөрийн  эх үүсвэрээс
санхүүжүүлнэ.
3.3   Монгол Улс болон АХБ өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд ДЗГ-ний "A"    хэсгийн   дагуу   дамжуулан    зээлдүүлэх   зээлийн   хүүгийн    хэмжээг тогтоохдоо  СЭЗЯ-ны  зардал  (үүнд:  Зээлийн  гэрээний дагуу төлөх хүү,
СЭЗЯ-ны захиргааны зардал, гадаад валютын ханш ба зээлийн хүүгийн өөрчлөлтийн эрсдэл, инфляцыг нөхөхүйц шимтгэл) болон ОАБ-ны нэмэгдэл зардлын түвшинг үндэслэнэ.
3.4   ОАБ нь зээлийн хөрөнгийг зохих шалгууруудыг хангасан УХААНБ, БЖДБ, СӨХ болон иргэдэд дамжуулан зээлдүүлнэ.
3.5    ОАБ нь дамжуулан зээлдүүлсэн зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах бөгөөд зээлийг зориулалтын дагуу олгож, зарцуулалтад нь хяналт тавина.
3.6   ОАБ-уудын бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зардлын дундаж түвшин болон  СЭЗЯ-ны  зардлын хоорондох зөрөө нь орон сууц хөгжүүлэх сан (ОСХС)-д төвлөрнө. ТУН  нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд хуримтлагдах
ОСХС-гийн нарийн бичгийн даргын үүргийг давхар гүйцэтгэнэ.
3.7  Төслийн удирдах xopoo (ТУХ)-г СЭЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга даргалж,    төслийн    хэрэгжилтийн    явцад    бодлогын    удирдамж    болон зохицуулалтаар хангаж, санхүүгийн асуудлыг хариуцна. ТУХ нь зээлийн
багцыг тухай бүр шуурхай хянаж, санхүүжилт хийх зөвшөөрөл олгоно.
3.8  Төсөл хэрэгжих хугацаанд зээл нь хувьсах хүүтэй байна. СЭЗЯ ОАБ-уудтай хамтран зээлийн хүүгийн хэмжээг 6 cap тутамд буюу жил бүрийн 1 ба 7 дугаар   сард   нягтлан   үзэж,   шаардлагатай   тохиолдолд  ТУХ-ны   саналыг
үндэслэн Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар зээлийн  хүүгийн хэмжээг шинэчлэн тогтооно.
3.9   Төслийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг "А"хэсгийн хувьд cap тутам, "Б" хэсгийн хувьд улирал бүр    ижил хэмжээгээр тус тус эргүүлэн төлнө.
Зээлийг иргэдэд 7 хүртэл, БЖДБ-д 2, СӨХ-д 3 хүртэл жилийн хупацаатайгаар олгоно. УХААНБ нь зээлийг эцсийн зээлдэгчид хүргэхдээ зээлийн хүүн дээр ямар нэгэн нэмэгдэл хүү нэмэхгүй байх зарчмыг баримтлана.
3.10  Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь УХААНБ, иргэдэд 2, БЖДБ, СӨХ-д 1 жил байна.
3.11  УХААНБ,   БЖДБ-д  олгох  зээлийн  хэмжаэг орон  сууцны  эрэпт хэрэгцээ, санхүүгийн чадавхитай нь уялдуулан тогтооно. Иргэдэд олгох зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг байна.
3.12   Монгол Улс болон АХБ өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд СЭЗЯ нь гадаад  валютын ханш  болон хүүгийн  өөрчлөлтийн  эрсдэлийг хариуцах, зээлийн хүүтэй дүйцэхүйц хүүтэйгээр хөнгөлөлтийн 5 жилийг оролцуулан 20 жилийн хугацаанд АХБ-д эргүүлж төлөх нөхцлийг хариуцаж ОСХХТ-ний ДЗГ-ний дагуу зээлийн хөрөнгийг орон нутгийн захиргаанд олгоно.
3.13  Орон нутгийн захиргаанд олгох зээлийн хэмжээ нь хэрэгжүүлэх тухайн дэд төслийн төсөвт ертгөос хамаарап харилцан адилгүй байх бөгоөд зээлийн хугацаа 20 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 хүртэл жил байна.
Дөрөв. Зээлийн үндсэн шаардлага
4.1      Төслийн "A" хэсгийг хэрэгжүүлэхэд тавигдах үндсэн шаардлага 4.1.1   Байгууллага
4.1.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаагаа 4-өөс доошгүй жил явуулсан байх;
4.1.1.2  Зээлийн хугацаанд өр барагдуулах хөрөнгийн чадварын харьцаа нь 1.2:1 байх;
4.1.1.3  3ээлийн өргүй нь нотлогдсон байх;
4.1.1.4  Тухайн байгууллагын ажилтнуудын орон сууцны болон зээлийн эрэлт хэрэгцээний судалгаа хийж албан ёсны дүгнэлт гаргасан байх;
4.1.1.5  Багц зээлийн эрсдлийг бүрэн хариуцан ажилтнууддаа орон сууцны зээлийн гэрээнд заасан хэмжээгээр зээл олгох;
4.1.1.6   Ажилтнуудынхаа өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу цалин болон нэмэгдэл орлогоос зохих хууль тогтоомжийн дагуу суутгал хийх замаар зээлийн багцыг буцаан төлөхөө илэрхийлсэн байх.
4.1.2 Орон сууцны зээлийн баталгааг ажилтнууддаа байгууллага нь гаргасан тохиолдолд ажилтнууд нь тухайн байгууллагадаа бүрдүүлэх материал
4.1.2.1   Өрхийн сарын орлогыг тодорхойлсон баримттай байх; орон сууц худалдан авах, нөхцлөө сайжруулах буюу барих зайлшгүй эрэлт, хэрэгцээ (эцэг, эхийн хамт амьдарч байгаа залуу гэр бүл, нэг орон сууцанд олон айл өрх хамт
амьдарч байгаа, гэр хороололд сууц барих буюу өргөтгөж эхэлсэн барилгаа дуусгах г.м.)-гээ нотолсон байх;
4.1.2.2  Барьцааны тодорхой хэмжээний өмч хөрөнгө (Хөрөнгийн биржээр баталгаажсан хувьцааны эзэмшигчийн эрхийн бичиг болон Засгийн газрын үнэт цаас худалдан авсныг нотлох баримт бичиг, худалдан авах, барих
орон сууцны албан ёсны баталгаажсан бичиг баримт г.м.)—тэй байх;
4.1.2.3  Өрхийн сарын орлогын 20-25 хувийг зээлийн төлбөрт төлөх чадвартай байх
4.1.3   Барилгын жижиг дунд аж ахуйн нэгж
4.1.3.1 Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
4.1.3.2  Зээлийн хугацаанд өр барагдуулах хөрөнгийн чадварын харьцаа нь 1.2:1 байх;
4.1.3.3  3ээлийн өргүй нь нотлогдсон байх;
4.1.3.4   Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан 5-аас доощгүй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байх;
4.1.3.5  Улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан барьцааны өмч хөрөнгөтэй байх;
4.1.3.6  Өрхийн төлбөрийн чадварт нийцсэн хямд төсөр орон сууцны барилгын төсөлтэй байх;
 4.1.3.7  Орон сууцны барилга барих тодорхой хэмжээний газар эзэмших эрх, зохих
зөвшөөрөл, холбогдох газруудаар баталгаажсан зураг төсөвтэй байх;
4.1.3.8   Дамжуулан зээлдэх гэрээнд заасан санхүүгийн шалгуур үзүүлэлтийг хангасан байх.
4.1.4    Иргэн
4.1.4.1Өрхийн сарын орлогыг тодорхойлсон баримттай байх;
4.1.4.2  Орон сууц худалдан авах буюу барих зайлшгүй эрэлт, хэрэгцээ (эцэг эхийн хамт амьдарч байгаа залуу гэр бүл, нэг орон сууцанд олон айл өрх хамт амьдарч  байгаа,   гэр  хороололд  барилга  барих  буюу  өргөтгөж  эхэлсэн
барилгаа дуусгах г.м.)-гээ нотолсон байх;
4.1.4.3  Барьцааны тодорхой хэмжээний өмч хөрөнгө (Хөрөнгийн биржээр баталгаажсан хувьцааны эзэмшигчийн эрхийн бичиг болон Засгийн газрын үнэт цаас худалдан авсныг нотлох баримт бичиг, худалдан авах, барих орон
сууцны албан ёсны баталгаажсан бичиг баримт г.м.)-тэй байх;
4.1.4.4  Өрхийн сарын орлогын 20-25 хувийг зээлийн төлбөрт төлөх чадвартай байх

4.1.5   Сууц өмчлөгчдийн холбоо
4.1.5.1 СӨХ-ийн бүртгэлтэй байх;
4.1.5.2  Зээл авах чадвартай, зээлийн өргүй байх;
4.1.5.3  Зээлийн хугацаанд орлого, өрийн харьцаа нь 1.2:1-ээс доошгүй байх;
4.1.5.4Тухайн байрны сууц өмчлөгчид холбооныхоо гишүүнчлэлд бүрэн
хамрагдсан байх;
4.1.5.5  3ээлийг буцаан төлөх тогтвортой хуримтлалтай байх;
4.1.5.6  Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай болохыг СӨХ-ийн бүх гишүүдийн хурлаар зөвшөөрсөн байх;
4.1-5.7 Зээлийн барьцаанд тавих хөрөнгийн асуудлыг СӨХ-ийн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн байх.  
4.2      Төслийн "Б" хэсгийг хэрэгжүүлэхэд тавигдах үндсэн шаардлага
4.2.1  Оролцогч орон нутгийн захиргаа нь тухайн сонгосон нутаг дэвсгэрт дэд төслийг   төлөвлөлтийн   шинэ   аргачлалаар   боловсруулах   ажлыг   зохион байгуулан ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байх;
4.2.2   Дэд төслийг хэрэгжүүлэх  нийт  өртгийн  25 хувийг орон   нутгийн  төсөвт тусгасан байх;
4.2.3   Дэд төсөлд хүн амыг албадан нүүлгэн шилжүүлэх асуудлыг гаргахгүйгээр төлөвлөх бөгөөд зайлшгүй шаардлага гарвал орон нутгийн захиргаа нь АХБ-ны   "Хүн   амыг   албадан   нүүлгэн   шилжүүлэхэд   баримтлах   бодлого"-ыг үндэслэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан байх;
4.2.4   Дэд төсөлд Монгол Улс, АХБ-ны байгаль орчны талаарх эрх зүйн баримт бичигт нийцүүлэн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийсэн байх;
4.2.5  Дэд төслийг хэрэгжүүлэхэд гэр хорооллын иргэд нь оршин суугчдын холбоог сайн дурын үндсэн дээр байгуулан дэд төслийг хэрэгжүүлэх асуудлаар орон нутгийн захиргаатай хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэн байх.
TAB. Зээлийн баталгаа
5.1   Орон сууцны зээлийн барьцаа нь баталгаажсан өмч хөрөнгө, эзэмшил газар болон банкин дахь дансны үлдэгдэл, зээлийн санхүүжилтээр худалдан авах, шинээр гүйцээн барих, өргөтгөх, засварлах орон сууц байна.
5.2  УХААНБ-аар дамжуулан зээл олгох тохиолдолд зээл авч буй ажилтнуудын өмнөөс  зээлээ  найдвартай  буцаан  төлөх  баталгааг тухайн  байгууллага гаргах бөгөөд орон сууцны зээл авсан ажилтан нь ямар нэгэн шалтгаанаар
ажлаасаа   гарсан  тохиолдолд  зээлийг  эргүүлэн  төлөх   асуудлыг тухайн байгууллага хариуцна.
5.3  БЖДБ  нь улсын  бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан барьцааны  өмч хөрөнгөтэй байна.
5.4  СӨХ нь сууц өмчлөгчийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаа болгон зээл авч болох бегөед бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн засвар үйлчилгээний орлогоос тодорхой хувиар тооцож зээлийг төлнө.
3ypraa. Төслийн "A" хэсгийн хүрээнд зээл олгох үйл ажиллагаа
6.1 УХААНБ-ын ажилтнууд нь зээлийн өргөдлийн маягт А1-ийг байгууллагаасаа авч зээлдэгч (хамтран зээлдэгч)-ийн тухай ерөнхий болон ажил эрхлэлт, өрхийн сарын орлого, орон сууцны зардал, хөрөнгө, өр төлбөр, зээлийн зориулалт болон зээлээр санхүүжигдэх орон сууцны талаарх мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж, уг мэдээллийг баталгаажуулах баримтын хамт байгууллагадаа хоёр хувь хүргүүлнэ.
6.2   Ажилтнууддаа зээл авахыг хүссэн байгууллага зээлийн өргөдлийн маягт A1-ийг  (байгууллагын  тухай  ерөнхий  мэдээлэл,  үйл  ажиллагаа,  сүүлийн  3 жилийн санхүүгийн үзүүлэлтүүд, ажил, үйлчилгээний орлого, авлага, өглөг,
эрх бүхий байгууллагын шийдвэр, хүсч байгаа зээлийн талаарх мэдээллийг) бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж холбогдох баримтуудын хамт ОАБ-д хоёр хувь хүргүүлнэ.
6.3   БЖДБ   зээлийн өргөдлийн маягт А2-ыг  (байгууллагын   тухай   ерөнхий мэдээлэл, үйл ажиллагаа, сүүлийн 3 жилийн санхүүгийн үзүүлэлтүүд, ажил, үйлчилгээний   орлого,   авлага,   өглөг,   эрх  бүхий  байгууллагын   шийдвэр,
хэрэгжүүлэх гэж байгаа орон сууцны төслийн талаарх товч танилцуулга зэргийг) бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж холбогдох баримтын хамт ОАБ-д хоёр хувь хүргүүлнэ.
6.4 Иргэд зээлийн өргөдлийн маягт АЗ-ыг ОАБ-ны аль нэгээс авч зээлдэгч (хамтран зээлдэгч)-ийн тухай ерөнхий болон ажил эрхлэлт, өрхийн сарын орлого,   орон   сууцны   зардал,  хөрөнгө,  өр,  төлбөр,   зээлийн  зориулалт,
эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө болонзээлээр санхүүжигдэх орон сууцны талаарх мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн холбогдох баримтын хамт ОАБ-д хоёр хувь хүргүүлнэ.
6.5 ОАБ нь зээлийн өргөдөл, хавсралт бичиг баримтыг орон сууцны зээлийн болон өөрийн нөхцөл, болзолтой нийцэж байгаа эсэхийг хянаж, шаардлага хангасан материалыг багцлан ТУН-д хүргүүлнэ. БЖДБ-ын ирүүлсэн орон
сууцны төслийн техникийн дүгнэлтийг ТУН-тай хамтран хийнэ.
6.6  ТУН нь зээлийн багцыг төслийн зээлийн гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан нөхцөл, болзолтой нийцэж байгаа эсэх, санхүү, техникийн талаас нь ажлын 10 хоногийн дотор иж бүрэн хянаж, шаардлага хангасан гэж үзвэл СЭЗЯ-нд хянуулахаар хүргүүлнэ.
6.7  СЭЗЯ нь зээлийн багцыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэн  шаардлага хангасан  гэж үзвэл  зээлийн  багцын хэмжээгээр ОАБ-тай зээл авах, эргүүлэн төлөх хуваарийг харилцан тохиролцоно.
6.8  Эхний 5 зээлийг АХБ-аар хянуулж, зөвшөөрсний дараа зээлийг олгоно.
6.9   ОАБ  нь  зээлдэгч УХААНБ-тай   дахин   дамжуулан    зээлдүүлэх   гэрээг байгуулна. УХААНБ нь зээл авах шаардлагыг хангасан ажилтнуудтайгаа орон сууцны зээлийн гэрээ байгуулна.
Долоо. Төслийн "Б" хэсгийн хүрээнд зээл олгох үйл ажиллагаа
7.1   Орон   нутгийн  захиргаа  нь зээлийн  гэрээний  нөхцөл  шаардлагын дагуу ОСХХТ-ний дэд төслийг боловсруулан  ИТХ-аар батлуулж, техник-эдийн засгийн тооцоо,  иж бүрэн ажлын зураг, төслийн  нэгж ажлын томсгосон үнэлгээгээр үнэлсэн төсөв, санхүүгийн тооцоо, дэд төслийг баталсан ИТХ-ын шийдвэр, улсын экспертизийн дүгнэлт, байгаль орчны анхан шатны үнэлгээ  болон  төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөг ТУН-д ирүүлнэ.
7.2  ТУН   нь   орон   нутгийн   захиргаанаас ирүүлсэн дэд  төслийг  ажлын 10 хоногийн дотор холбогдох норм, дүрэм болон энэхүү төслийн баримт бичигт тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж дүгнэлт гаргана.
7.3 Эхний 5 дэд төслийг АХБ хянаж батална.
7.4   АХБ-аас дэд төслийг хэрэгжүүлэхээр зөвшөөрсөн тохиолдолд СЭЗЯ нь орон нутгийн захиргаатай ДЗГ байгуулна.
7.5  АХБ-ны зээлээр худалдан авах ажиллагааны заавар, Монгол Улсын төрийн болон   орон   нутгийн   өмчийн   хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн дагуу орон нутгийн
захиргаа нь уг төслийн ерөнхий гүйцэтгэгчийг холбогдох байгууллагын хамт сонгон шалгаруулна.
7.6   Тухайн дэд төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан  гүйцэтгэгчийн тендерийн үнийг үндэслэн   СЭЗЯ нь орон нутгийн захиргаатай төслийг санхүүжүүлэх, эргүүлэн төлех хуваарийг харилцан тохиролцоно.
7.7  Зээлийн хугацаанд. зээлийн херөнгийг зохих зориулалтаар дахин ашиглах тохиолдолд ТУН дэд төслийг боловсруулж СЭЗЯ-аар хянуулж зөвшөөрөл авна.
Найм. Төслийн хяналт, тайлан
8.1  ТУН нь төслийг хэрэгжүүлэх хугацаанд дор дурдсан санхүү, техникийн үе шатны хяналт хийж холбогдох газарт тайлагнаж байна. Үүнд:
8.1.1 Орон нутгийн түвшинд дэд төслийг боловсруулах болон ОАБ зээлийг хянаж байх явцад төслийн үндсэн нөхцөл шаардлагад нийцүүлж байгаа эсэхийг хянах;
8.1.2  ОАБ болон орон нутгийн захиргаанаас ирүүлсэн зээлийн багц болон дэд төслийг санхүү, техникийн талаас хянаж дүгнэлт гаргах;
8.1.3  Төслийг хэрэгжүүлэх явцад батлагдсан дэд төслийн хэрэгжилт, түүний зээлийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтыг ОАБ, орон нутгийн захиргаатай хамтран буюу дангаараа үе шатаар нь хянаж дүгнэлт гаргах.
8.2  ТУН нь дэд төслийн хүрээнд худалдан авсан бараа материал, гүйцэтгэсэн ажил    үйлчилгээ,    барилга    байгууламж, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа, данс бүртгэл, баримт бичгийг шалгаж хянана.
8.3  Төслийн   "A"   хэсгийн хүрээнд зээл авсан  УХААНБ-ын   техник,   санхүү, удирдлага   зохион   байгуулалт,   хүрээлэн байгаа  орчин болон нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохих хэм хэмжээг мөрдлөг болгож байгаа байдал,
холбогдох данс бүртгэлийн хөтлөлтийг хянана.
8.4   ТУН нь ТУХ-ны даргатай зөвшилцсөний үндсэн дээр орон нутгийн төсөл хариуцсан зохицуулагчийг томилж өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах замаар төслийн хэрэгжилтийг бүхэлд нь хянана.
8.5   ТУН   нь  төслийн   "Б"  хэсгийн  дагуу дэд төслийн   санхүүгийн  гүйцэтгэл, аймгийн захиргаанаас сумын захиргаанд зээлийн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагаа, оршин суугчдын холбоотой хамтран ажиллах гэрээ, зээлийн хөрөнгийг эргүүлэн төлөх үйл ажиллагаа, ядуурлыг бууруулахад нөлөөлөх нөлөөлөлд тус тус хяналт тавина.
8.6  Төсөл хэрэгжүүлэх хугацаанд төслийн явц, зээлийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтад АХБ-наас жилд 2-оос доошгүй удаа СЭЗЯ, ДБЯ, ТУН-тэй хамтран үе шатны хяналт явуулна.
8.7 ОАБ болон орон нутгийн захиргаа нь төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаа, зээлийн хөрөнгийн зарцуулалтыг төслийн зохих шаардлагад нийцэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, cap бүрийн мэдээг ТУН-д дараа сарын 5-ны дотор ирүүлнэ.
8.8 ТУН нь хэрэгжиж буй дэд төсөл, дэд зээлийн явц, хөрөнгийн хуваарилалт болон   тухайн   улиралд  төслийн   үйл   ажиллагаанд  тохиолдсон   хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, үйл ажиллагааны талаар төслийн улирлын тайланд тусгана.
8.9   ТУН нь төслийн явцын cap тутмын товч тайланг боловсруулж АХБ, ТУХ, СЭЗЯ, ДБЯ болон холбогдох бусад байгууллагад дараа сарын 10-ны дотор хүргүүлнэ.
8.10  ТУН нь төслийн үйл ажиллагааны улирлын тайланг боловсруулж, дараа улирлын  эхний  сарын   15-ны  дотор  АХБ,  ТУХ,   СЭЗЯ,  ДБЯ-нд тус тус хүргүүлнэ.
8.11 ТУН   нь зохих  шаардлагыг  хангасан УХААНБ,   БЖДБ,   СӨХ,   хувиараа зээлдэгч   иргэнийн   зээлийн  хэмжээ,   хугацаа,   хүү,   зээлдэгчийн орлогын түвшин, тоо, зээлийн зориулалт, ашиглалт зэрэг мэдээлэл орсон зээлийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөнө.
8.12   ТУН нь ОАБ-ны шалгуур үзүүлэлтийн биелэлтийнталаарх мэдээллээр ТУХ-ыг хангаж, ОАБ-ны ажлын гүйцэтгэл, үр дүнг хянана.
8.13  ОАБ нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зардлын сүүлийн 12 сарын дундаж хэмжээг жил бүрийн 6 ба 12 дугаар сарын 10-ны дотор гаргаж СЭЗЯ болон ТУН-д ирүүлнэ.

Регистрийн дугаар |
Өмчийн хэлбэр I

Гар утас
Байгуулагдсан огноо       Г

E-mail

Үйл ажиллагааны чиглэл
 
Харьцдаг банкны нэр
Валют
Дансны дугаар
Гүйлгээний хэмжээ /сард дунджаар/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1.6 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсанаас хойш одоог хүртэл хийсэн ажлын тапаар товч дурьдах
Гадаад харилцааны талаар товч дурьдах
Төлөвлөж буй бизнестэй холбоотой ямар гэрээ контрактууд байгаа

в ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД
Нийт хувьцаа эзэмшигчид

Үүнээс гол хувьцаа эзэмшигчдийг дурьдана yy

 
Нэрс
Хувцааны тоо
Эзлэх хувийн жин
Албан тушаал
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 БАИГУУЛЛАГЫН ЭРХ БҮХИИ АЛБАН ТУШААЛТНЫ ТАНИЛЦУУЛГА
 

 
Нэрс
Хувцааны тоо
Эзлэх хувийн жин
Албан тушаал
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
II. САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД              Сүүлийн 3 жипийн бизнесийн үр дүн: (Санхүүгийн жил бүрээр, сая төг-р/
 
П.а БОРЛУУЛАЛТ
жилүүд
Борлуулалт
Татварын емнөх ашиг
Татварын дараах ашиг
Нийт актив
Ажиллагсдын тоо
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
И.б АВЛАГА, ӨГЛӨГ
Жилүүд
Авлага
Үүнээс: найдваргүй
Өглөг
Үүнээс: Банкны зээл
Татварын өглөг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
III. ЗЭЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Ш.а ТӨСЛИЙН ДАГУУХ МЭДЭЭЛЭЛ
 
 
Хүссэн зээлийн хэмжээ        
Зээлийн зориулалт /энэ хүснэгтэд зээлийн
зориулалтыг нарийвчлан бичих/
 
 
Хугацаа                                 
 
 
Зээлийн хүү                                             
 
 
 
Ш.б ЗЭЭЛ АВАХААР ШАЛГАРСАН АЖИЛЛАГСДЫН НЭРС, АВАХ ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ, ХЭМЖЭЭГ ХАВСРАЛТААС ХАРАХ
 

 

IV.6 ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГҮҮД
o        Барилга барих газрыг зөвшөөрсөн захирамж, гэрээ, гэрчилгээ;
o        Батлагдсан ерөнхий төлөвлөгөе, архитектур төлөвлөлтийн эскиз;
o        Барилгын ажлын зураг төсөв, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцлүүд;
o        Барилгын зураг төсөвт хийсэн эрх бүхий байгууллагын экспертизийн дүгнэлт;
o        Барилга угсралтын ажил эхлүүлэх, гүйцэтгэх зөвшөөрөл;

Өргөдлийг үнэн зөв бичсэн:
Албан тушаалтны нэр      
Албан тушаал____
Гарын үсэг          
Тамга тэмдэг

Өргөдөл гаргасан огноо:

Зээлийн өргөдөл А1-ийн хавсралт  
Орон сууцны зээл авах ажиллагсдын жагсаалт
Санхүү, эдийн засгийн сайд, Дэд бүтцийн сайдын 2003 оны 52/37 тоот хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
 
Ажилтнуудын нэрс
Паспорт, регистрий н дугаар
Зээлийн зориулалт/Дүн (мян.төгрөгөөр)
Тайлбар
 
 
 
 
 
 
Шинэ байр худалдан авах
Шинээр барих
Орон сууцаа өргөтгөх
Орон сууцаа дуусгах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дүн:
 
 
 
 
 
 
 
Нийт дүн: