- Нүүр
- Сайдын тушаал
- ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР
Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 371 дүгээр
тушаалын 1-р хавсралт
тушаалын 1-р хавсралт
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. Хадгаламж зээлийн хоршоо нь энэхүү дансны зааврыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж,санхүүгийн тайлан,тодруулгыг бэлтгэнэ.
2. Хадгаламж зээлийн хоршоо нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, үйл ажиллагааны онцлогийг бүрэн илэрхийлсэн дансны жагсаалтыг бэлтгэнэ. Түүнчлэн балансын гадуурх дансыг бүртгэлээр тавих давхар хяналтын зорилгоор хөтөлнө.
3. Хадгаламж, зээлийн хоршоо нь нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн хэлбэрээр бүртгэнэ.
4. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна.
5.Энэ зааварын дагуу хадгаламж зээлийн хоршоод нягтлан бодох бүртгэлийн бодлогоо боловсруулна.
6.Энэхүү заавар нь хадгаламж зээлийн үйл ажиллагааг дагнан эрхэлж байгаа хоршоодод зориулагдсан бөгөөд холимог төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоод зөвхөн хадгаламж зээлтэй холбогдсон үйл ажиллагаандаа хэрэглэж болно.
ХОЁР. ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
Хөрөнгө нь хоршооны эзэмшиж байгаа эсвэл хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялаг юм. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн, эргэлтийн бус гэж ангилна.
А.ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
Хоршооны 1 жилийн дотор хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болон бусад зориулалтаар ашиглах мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээл авлага, материал үнэ бүхий зүйл нь эргэлтийн хөрөнгөд хамаарна.
2.1. Мөнгөн хөрөнгө
2.1.1 Мөнгөн хөрөнгөд хамрагдах зүйлс:
Хоршооны касс болон банк, санхүүгийн байгууллага дахь төгрөг, гадаад валют, бусад төлбөрийн хэрэгсэл, мөнгөтэй адилтгах бусад зүйлс хамрагдана.
2.1.2 Үнэлгээ
Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлсийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Бусад орны мөнгөн тэмдэгтийг гадаад валют гэх бөгөөд түүгээр хийгдсэн гүйлгээг тухайн үеийн Монголбанкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэнэ.
2.1.3 Санхүүгийн тайланд тусгах
Мөнгөн хөрөнгө нь балансын "Эргэлтийн хөрөнгө" бүлгийн хамгийн эхэнд тусгагдана.
Мөнгөн хөрөнгө нь балансын "Эргэлтийн хөрөнгө" бүлгийн хамгийн эхэнд тусгагдана.
2.1.4 Мөнгөн хөрөнгийн бүртгэл: Kacc дахь бэлэн мөнгө
Бэлэн мөнгөнд үндэсний болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, гадаад валютын чек, зоос opox бөгөөд хоршооны өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд ашиглагдана. Зориулалтаас нь хамаарч кассыг үндсэн үйл ажиллагааны болон үйл ажиллагааны зардлын, төгрөг, валютын гэх мэтээр төрөлжүүлэн зохион байгуулна.
Бэлэн мөнгөөр орлогын гүйлгээ (зээл, хүү төлөхөд) хийхэд:
Дт: Kacc дахь төгрөг, валют
Кт: Холбогдох данс(жишээ нь:Зээлийн данс хүүгийн орлого)
Бэлэн мөнгөөр зарлагын гүйлгээ(зээл олгоход)хийхэд:
Дт: Холбогдох данс (жишээ нь: Зээлийн данс)
Кт: Kacc дахь төгрөг, валют
Кт: Kacc дахь төгрөг, валют
Кассд тогтмол болон гэнэтийн шалгалтыг байнга хийж, гарсан зөрчлийг тухай бүр залруулж, кассын үлдэгдлийг тсхируулах шаардлагатай. Шалгалт хийхэд мөнгө илүүдвэл тэр хэмжээгээр:
Дт: Kacc дахь төгрөг, валют
Кт: Өглөг дансакд бүртгэж байгаад гүйлгээний орлого болгох, эсвэл эзэн тогтоогдвол буцааж олгоно.
Kaccaac бэлэн мөнгө дутагдвал:
Дт: Дутагдал, шамшигдал
Кт: Kacc дахь тегрөг, валют-ын дансанд бүртгээд буруутай этгээдээр төлүүлэх, эсвэл байгууллагын алдагдал болгоно
Кассын дутагдлыг хөрөнгө хариуцагчаар төлүүлэхдээ торгууль ногдуулж болох бөгөөд энэ тохиолдолд ногдуулсан торгуулийн хэмжээгээр:
Дт: Авлага
Кт: Торгуулийн орлого дансанд бүртгэнэ.
Кассын дутагдал.түүний торгуулийг хариуцагчаар төлүүлэх үед:
Дт: Kacc дахь төгрөг, валют (төлсөн нийт дүнгээр)
Кт: Дутагдал (дутагдлын хэмжээгээр)
Кт: Торгуулийн орлого (торгуулийн дүнгээр)
Кт: Дутагдал (дутагдлын хэмжээгээр)
Кт: Торгуулийн орлого (торгуулийн дүнгээр)
Жижиг мөнгөн сан (Жижиг зардлын касс) нь ХЗХоршооны бага хэмжээний урсгал зардлын төлбөрийн гүйлгээг хийхэд зориулан нярав болон нягтлан бодогчосс өөр ажилтанд хариуцуулан байршуулсан бага хэмжээний мөнгө юм.
Жижиг мөнгөн санг байгуулах, зориулалт, захиран зарцуулах. Хянах болон түүний хэмжээг хоршооны дотоод журмаар зохицуулна. Хоршоо нь хэрэгцээнээсээ хамаарч хэд хэдэн Жижиг мөнгөн санг байгуулж болно.
Жижиг мөнгөн санг бэлэн мөнгөний дансдад нэрийн дансаар бүртгэнэ. Анх байгуулах, сангийн хэмжээг өөрчлөх үед хийх журналын бичилт:
Дт: Жижиг мөнгөн сан
Кт: Kacc болон харилцах данс
Жижиг мөнгөн сангаас зарлагын гүйлгээ гарах үед ямар нэгэн бичилт хийгдэхгүй. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэхийн өмнө yr санг хариуцсан ажилтан сангийн зарцуулалтын тайланг гаргаж, эрх бүхий ажилтнаар хянуулна. Эрх бүхий ажилтан дээрхи сангийн зарцуулалтын тайланг анхан шатны баримггай тулгаж, зарцуулалт батлагдсан төсөв, журмын дагуу байгаа эсэхийг шалган баталгаажуулж, жижиг мөнгөн санд дүүргэлт хийх зөвшөөрөл олгоно.
Үүний дагуу жижиг мөнгөн сан хариуцсан ажилтан зарлагын баримтаа кассын няравт хүлээлгэн өгч, зарцуулсан хэмжээний мөнгийг кассаас авна.
Жижиг мөнгөн санг дүүргэж, кассаас зарлага гаргахад:
Дт: Холбогдох зардлын данс
Кт: Kacc дахь бэлэн мөнгө
Кт: Kacc дахь бэлэн мөнгө
Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө
Хоршоо нь харилцагч банк, ББСБ-д харилцах болон хадгаламжийн данс нээхдээ тухайн банк, ББСБ-тай хийсэн гэрээ, хэлцэл, удирдлагын шийдвэрийг үндэслэнэ. Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийн гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгах ба үлдэгдлийг байнга нийлж тохируулж байна.
Харилцах дансдыг үндсэн үйл ажиллагааны болон үйл ажиллагааны зардлын, төгрөг ба валютын гэж ангилна.
Харилцах данс:
Хоршоо харилцах дансандаа бэлэн мөнгө тушаавал:
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Кт: Kacc дахь бэлэн төгрөг, валют
Кт: Kacc дахь бэлэн төгрөг, валют
Банк, ББСБ дахь харилцах дансанд бэлэн бусаар орлого орсон үед:
Тухайлбал, Гишүүд хадгаламждаа банкны байгууллагаар дамжуулан мөнгө тушаасан үед:
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Кт: Гишүүний хадгаламжийн данс
Кт: Гишүүний хадгаламжийн данс
Гишүүд зээл, түүний хүүг бэлэн бусаар төлсөн үед:
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Кт: Зээл , хүүгийн орлого , Хүүгийн авлага
Кт: Зээл , хүүгийн орлого , Хүүгийн авлага
Банк, ББСБ дахь харилцах данснаас зарлага rapax үед:
Тухайлбал:Харилцах данснаас кассад бэлэн мөнгөний зузаатгал авахад:
Тухайлбал:Харилцах данснаас кассад бэлэн мөнгөний зузаатгал авахад:
Дт: Kacc дахь бэлэн төгрөг, валют
Кт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Бэлэн бусаар зээл олгох буюу гишүүдийн хадгаламжийн зарлага гарах үед:
Дт: Зээл, эсвэл гишүүний хадгаламж
Кт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Хоршоо үйл ажиллагааны зардал, хуримтлуулсан өглөг, бусад өглөгийг харилцах данснаас төлбөл:
Дт: Холбогдох зардлын данс, эсвэл өглөг
Кт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Хадгаламж:
Хоршоо нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө санхуүгийн эргэлтэнд оруулж орлого олох зорилгоор банк, ББСБ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр хадгаламж хэлбэрээр байршуулж болно.
Хадгаламж нээж гэрээнд заасан дүнгээр бэлэн мөнгөөр болон харилцах данснаас шилжүүлэхэд:
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын хадгаламж
Кт: Kacc дахь тегрөг, валют, эсвэл банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Хоршоо нь гэрээнд заасан хувь хэмжээгээр Банк, ББСБ-аас хадгаламжийн хүү авч тайлант үеийн орлогоор бүртгэх бөгөөд ингэхдээ мөнгөер төлүүлж аваагүй бол тайлант үеийн эцэст хүүгийн орлогыг хуримтлуулж бүртгэнэ
Дт: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
Кт: Хадгаламжийн хүүгийн орлого
Кт: Хадгаламжийн хүүгийн орлого
Мөнгөөр төлөгдсөн үед:
Дт: Банк, ББСБ дахьтөгрөг, валютын харилцах
Эсвэл халгаламж (төлөгдсөн нийт дүнгээр)
Кт: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага (хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)
Кт: Хадгаламжийн хүүгийн орлого (хуримтлуулж бүртгээгүй, тайлант үед ногдох дүнгээр)
Кт: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага (хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)
Кт: Хадгаламжийн хүүгийн орлого (хуримтлуулж бүртгээгүй, тайлант үед ногдох дүнгээр)
Хадгаламжийн гэрээт хугацаа дуусах буюу хоршоо хадгаламж дахь мөнгөн хөрөнгөө эргүүлж татах үед:
Дт: Kacc дахь төгрөг, валют, эсвэл Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах данс
Кт: Банк, ББСБ дахь хадгаламж
Кт: Банк, ББСБ дахь хадгаламж
2.2 Зээл
2.2.1. Зээл ба холбогдох зүйлс
2.2.1. Зээл ба холбогдох зүйлс
Хадгаламж, зээлийн xopшoo нь гишүүддээ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаатай (эсвэл батлан даалттайгаар өөрийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгийг зээлдүүлэхийг зээл гэнэ.
Зээлийн хүү нь зээлийн гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлийг ашигласны төлөө төлөх төлбөр юм.
Зээлийн гэрээ нь зээл олгосон өдрөөс зээл төлөгдөх өдрийг xүртэл зээлийн талаар хоршоо болон зээлдэгч (хоршооны гишүүн) нарын хүлээх эрх, үүрэг хариуцлагыг тусгасан хуулийн хүчин төгөлдөр баримт юм.
Зээлийн болзошгүй эрсдлээс хамгаалах сан (ЗБЭХС) нь олгосон зээлийн эргэн төлөлт, хугацаа, барьцаа, батлан даалтын найдвартай байдал, чанар зэргийг харгалзан зээлийг ангилж зээлийн багцаас учирч болзошгүй эрсдлийг тооцож байгуулсан сан юм.
2.2.2 Үнэлгээ
Зээлийн үндсэн өр нь цэвэр боломжит хэмжээгээр буюу түүний нэрлэсэн үнээс ЗБАХСанг хассан дүнгээр үнэлэгдэнэ. Гадаад валютаар олгосон зээлийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлнэ.
Зээлийн хүүгийн авлагыг төлөгдөөгүй дүнгээр бүртгэнэ.
2.2.3 Саихүүгийн тайланд тусгах
Зээлийг балансын "Эргэлтийн хөрөнгө" хэсэгт мөнгөн хөрөнгийн дараа зөвхөн ЗЭЭЛ гэсэн зүйл ангиар, ЗБЭХСанг хассан цэвэр дүнгээр тусгана.
Зээлийн хүүг тайлант хугацааны орлогоор бүртгэнэ.
Хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг тэнцлийн "Бусад эргэлтийн хөрөнгө" хэсэгт тусгана.
ЗБЭХС, хуримтлуулж тооцохыг зогсоосон зээл, түүнээс олж болох байсан хүүгийн орлогын талаар тайлбарыг хоршооны санхүүгийн тайланд хийнэ.
2.2.4 Хяналт
Зээлдэгч тус бүрээр нэрийн дансны бүртгэл хөтөлнө. Зээлийн үндсэн дүн, хүүгийн авлагын дүн зэрэг нь дэлгэрэнгүй тусдаа бүртгэлтэй байна. Бүртгэлийг үндсэн баримттай нь тулган шалгаж байна.
Зээлийн хүүг хуримтлуулж тооцно.
Хуримтлуулж тооцохыг зогсоосноос хойш тооцсон хүүгийн авлагыг тэнцлийн гадуурхи дансанд тусгана.
Зээлийн барьцаа, батлан даалт, холбогдох баримт материал, зээлийн хувийн хэргийг заавал эх хувиар бүрдүүлж хадгална.
Зээлийн барьцаа хөрөнгийн биет байдалд байнгын хяналттавина. Хоршоо нь зээлийн хүү, торгуулийн бодолтыг байнга шалгана. Зээлийн дансны үлдэгдлийг байнга нийлж тохируулж байна.
2.2.5 Зээлийн бүртгэл
ХЗХоршоо нь зээл олгох ажиллагааны тусгай журамтяй байх бөгөөд энэхүү журмын нөхцөл биелэгдэж, зээл олгогдох үед:
Дт: Холбогдох зээлийн данс
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
Зээлдэгч зээлийн үндсэн өрийг эргүүлэн төлөхөд:
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Холбогдох зээлийн данс
Зээлийн хүү
Хоршоо нь зээлийн хүүг гэрээнд зaaсaн нөхцөл болон хугацааны дагуу төлүүлэх бөгөөд сар бүрийн эцэст мөнгөөр төлөгдсөн эсэхээс үл хамаарч гэрээнд заасан хувь хэмжээгээр хуримтлуулж бүртгэнэ.
Зээлийн хүүг сар бүрийн эцэст хуримтлуулж бүртгэхэд:
Дт: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
Кт: Зээлийн хүүгийн орлого
Кт: Зээлийн хүүгийн орлого
Хуримтлуулж тооцсон зээлийн хүүг зээлдэгч төлөх үед:
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Зээлийн хүүгийн авлага
Зээлдэгч хуримтлуулж бүртгээгүй тухайн сарын ашигласан хугацаанд ногдох хүүг төлөх үед уг хүүг шууд хүүгийн орлого болгож:
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Зээлийн хүүгийн орлого
Зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасны дагуу телөөгүй, зээлийн хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн, зээл телөгдөх боломжгүй болсон нь бүээн нотлогдсон тохиолдолд тухайн хоршооны дотоод журамд заасны дагуу хүүг нэмж хуримтлуулан тооцохыг зогсооно. Хүүгийн авлага төлөгдөхгүй гэдэг нь нотлогдсон, холбагдох шийдвэр хүчин төгөлдөр болсон үед хуримтлуулж тооцсон хүүгийн авлагын дүнгэзр хүүгийн орлого буцаах бичилт хийнэ.
Дт: Хүүгийн орлогын буцаалт
Кт: Зээлийн хүүгийн авлага
Кт: Зээлийн хүүгийн авлага
Энэ хэмжээгээр тэнцлийн гадуурх Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүүгийн дансанд орлого болгон бүртгэж, цаашид зээл төлөгдөж дуусах буюу шүүхийн шийджэрээр төлбөрийн хэмжээг тогтоох хүртэл зээлийн хүүг тооцож энэ дансанд нэмж бүртгэнэ.
Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дүнгээс бага хэмжээгээр төлсөн тохиолдолд зээлийн үндсэн өр ба хүүгийн алийг эхэлж төлүүлэх асуудлыг тухайн хоршоо зээлийн бодлогоороо зохицуулна. Зээлийн гэрээний дагуу үндсэн өр нь хугацаандаа төлөгдөж байгаа боловч зээлийн хүү хуваарийн дагуу төлөгдөөгүй нөхцөлд зээлийг хугацаа хэтэрсэнд тооцно.
Хоршоо нь тэнцлийн гадуурхи Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүүгийн дансавд бүртгэлтэй зээлийн хүүг зээлдэгчээр төлүүлэх бүхий л apra хэмжээг авч төлүүлэх бөгөөд хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүү төлөгдөх үед:
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд
Кт: Зээлийн хүүгийн орлого
бичилт хийж шууд хүүгийн орлогоор бүртгэх ба тэнцлийн гадуурхи 9921 тоот данснаас төлөгдсөн хэмжээгээр хасалт хийнэ.
Зээлийн ангиллын бүртгэл
Хоршоо нь Монголбанкнаас баталсан заавар болон арилжааны банк, бусад ББСБ-уудьш жишгийг харгалзан өөрийн онцлогт тохирсон "Зээлийн ангилал тоггоох, зээлийн болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах" журмыг дотооддоо боловсруулж мөрдөх бөгөөд энэ журамдаа зээлийн хугацаа, чанар байдлыг харгалзан зээликг ангилах тодорхой шалгуур, горимууд болон зээлийн ангиллын төрлүүдийг тодорхой тусгасан байна.
Текст томруулах
A
A
A