- Нүүр
- Сайдын тушаал
- НӨХӨРЛӨЛИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ГЭРЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны
250 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
НӨХӨРЛӨЛИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ГЭРЭЭ
20 …. оны … дугаар
сарын … -ны өдөр Дугаар … …………………
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйл, …………..……………..аймаг, нийслэлийн…………………………...сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20….. оны … дугаар сарын … ны өдрийн …. тоот тогтоолыг үндэслэн нэг талаас .………………………..…………….... аймаг, нийслэлийн ……………………………….…… сум, дүүргийн Засаг дарга ……………………………………… /цаашид "Засаг дарга" гэх/, нөгөө талаас ……………………………….нөхөрлөлийн ахлагч…………………………………………… /цаашид "нөхөрлөл" гэх/ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1.2…………………нөхөрлөл нь тус сум, дүүргийн………………………………….
……………………………………………………………………………………………..хамрах ……...…. га газар нутгийг /цаашид "гэрээт газар" гэх/ 201.. оны … дугаар сарын … ны өдрөөс 201.. оны … дугаар сарын … ны өдрийг хүртэл хугацаанд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлд заасны дагуу байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмшихээр тохиролцов.
1.3. Засаг дарга гэрээт газрыг нөхөрлөлд акт үйлдэн хүлээлгэн өгөх ба акт нь гэрээний салшгүй хэсэг болно. Актанд гэрээт газрын хилийн зааг, хэмжээ ба тэнд байгаа ус, ой, амьтан, ургамлын болон бусад байгалийн нөөц, дагалт баялгийн тархац, хэмжээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлыг тодорхой тусгасан байна.
1.4. Нөхөрлөл нь гэрээт газар дээрээ байгаль орчныг хамгаалах, орчны доройтол, байгалийн нөөцийн хомсдлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахаас гадна…………………………………………………………………. ……………………………………………………………………………………………………...
төрлийн баялгийг зохих хууль тогтоомж, Засаг даргаас зөвшөөрсөн хэмжээгээр ашиглана. Нөхөрлөл нь ашиглах байгалийн нөөц баялгийн тоо хэмжээ, түүнээс орох хураамжийн орлогын талаар Засаг даргатай жил бүр зөвшөөрөлцөн баталгаажуулж байх ба энэ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.
Хоёр. Засаг даргын эрх, үүрэг
2.1. Улс орны эрх ашигтай холбогдсон онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд нөхөрлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангана.
2.2. Нөхөрлөлтэй байгуулсан гэрээ, байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үйл ажиллагааны явцад хяналт тавьж үр дүнг жил бүр тооцож ажиллана.
2.3. Нөхөрлөлийн гэрээт газар дээр гарсан түймэр болон бусад байгалийн аюул гамшгийн хор уршгийг арилгуулах, шаардлагатай гэж үзвэл энэ ажилд иргэд аж ахуй нэгж , байгууллагыг татан оролцуулж туслалцуулна.
2.4. Бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд гэрээт газраас нь ан амьтан агнах, ургамал түүх зэргээр байгалийн нөөц баялгийг ашиглах зөвшөөрөл олгохдоо эхлээд нөхөрлөлийн гишүүдтэй санал солилцон тохиролцоно.
2.5. Нөхөрлөл холбогдох хууль тогтоомж, дүрэм, үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байвал нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах буюу цаашид гэрээний хугацааг сунгахгүй байх эрх эдлэнэ.
2.6. Аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үнэлгээг үндэслэн нөхөрлөлтэй байгуулсан байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээг холбогдох журамд заасан хугацаагаар сум, дүүргийн Засаг дарга сунгана.
Гурав. Нөхөрлөлийн эрх, үүрэг
3.1. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Ан агнуурын тухай, Газрын тухай, Усны тухай, Байгалийн ургамлын тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү гэрээний заалтыг мөрдөж ажиллана.
3.2. Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн нөхцөлд хугацаа дууссан гэрээний хугацааг сунгуулах, шинэчлэн байгуулах тухай хүсэлтийг Засаг даргад хандаж тавих эрхтэй.
3.3. Нөхөрлөл нь гэрээт газар дээрээ өөрийн хөрөнгөөр ургамал, мод бут тарьж ургуулсан, амьтан өсгөж үржүүлсэн болон хурын усыг хуримтлуулах замаар усан сан, цөөрөм байгуулсан бол түүнээ дундаа өмчлөх эрхтэй.
3.4. Байгалийн нөөц, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг сумын Засаг дарга, бусад байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд нь үнэн зөвөөр гарган өгч байна.
3.5. Байгалийн баялгийг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээ авч байна.
3.6. Ургамал, амьтан бусад баялгийг хамгаалах, байгаль орчны төлөв байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ.
3.7 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээний биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор гарган Засаг даргад хүргүүлж, ажлаа дүгнүүлнэ.
3.8. Гэрээт газрын байгалийн баялгийг хууль бус үйлдэл, гадны нөлөөнөөс хамгаалах, үүний тулд эргүүл гаргах, хяналт шалгалт зохион байгуулах, учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
3.9. Гэрээт газартаа зөвшөөрөлгүй ан амьтан агнасан, барьсан, ой мод огтолсон, өвс ургамлыг нь түүсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох, буруутай этгээдийг олж илрүүлэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид туслах үүрэгтэй.
3.10. Гэрээт газар дээрээ байгалийн нөөц баялаг ашиглахаар ирсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийн бичиг, төлбөр хураамжийн төлөгдсөн байдлыг шалгасны үндсэн дээр гэрээт газар дээрээсээ нөөц баялаг ашиглах газрыг зааж өгнө.
3.11. Нөхөрлөлийн гишүүд байгалийн тодорхой төрлийн баялгийг зохих хууль тогтоомж, Засаг даргаас зөвшөөрсөн хэмжээгээр байгаль орчинд халгүй аргаар ашиглах эрхтэй.
3.12. Нөхөрлөлийн дундын санг байгаль орчныг хамгаалах, нөхөрлөлийн гишүүдэд тусламж үзүүлэх, нөхөрлөлийн гишүүдийн нийтийн зориулалттай нийгэм, соёлын арга хэмжээнд зарцуулахаар нөхөрлөлийн дүрмэндээ тусган мөрдөж ажиллана.
3.13. Нөхөрлөл нь гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ уг гэрээний хугацааг дуусахаас 3 сарын өмнө сум, дүүргийн Засаг даргад гаргана.
3.14. Гэрээний хугацааг сунгах хүсэлтэд тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нөхөрлөлийн гэрээ, байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, менежментийн төлөвлөгөөний биелэлтийн байдалд өгсөн үнэлгээг хавсаргасан байна. Үнэлгээндээ тухайн сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн саналыг авч тусгана.
Дөрөв. Маргаан, хариуцлага
4.1. Гэрээ байгуулсан талуудын хооронд маргаан үүсвэл харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх ба талууд шийдвэрийг үл зөвшөөрсөн тохиолдолд шүүхийн байгууллагад хандаж болно.
4.2. Нөхөрлөл гэрээнд заасан үүргээ зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсныг холбогдох байгууллагаас тогтоосон тохиолдолд Засаг дарга гарсан хохирлыг нөхөрлөлийн гишүүдийн хөрөнгөөр бүрэн арилгуулах, нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
………………. сум, дүүргийн Засаг ……………….………… нөхөрлөлийн
дарга….………….. / / ахлагч…………………. / /
Хаяг: Хаяг:
Утас: Утас:
Д/д
|
Нэмэлт өөрчлөлтийн агуулга
|
Он,сар,өдөр
|
Гарын үсэг /тамга/
|
|
|
|
|
Д/д
|
Нэмэлт өөрчлөлтийн агуулга
|
Он,сар,өдөр
|
Гарын үсэг/тамга/
|
|
|
|
|
Энэхүү гэрчилгээг хуулбарлах,олшруулахыг хориглоно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010оны
А-250 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
Д//д
|
Авах арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх газар
|
1
|
Энэ тушаал гарахаас өмнө байгуулагдан ажиллаж байгаа байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл/цаашид энэ тушаалд "Иргэдийн нөхөрлөл" гэх/-тэй, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч, хуучин гэрээг дүгнэсний үндсэн дээр энэхүү тушаалын 1 дүгээр зүйлээр баталсан журам, загварын дагуу гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгуулах ажлыг 2010 онд багтаан аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгуулах
|
Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар
|
2
|
Иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээг нэгдсэн журмаар хэвлүүлж, захиалгын дагуу аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлэх
|
Хүрээлэн буй орчин,байгалийн нөөцийн газар
|
3
|
Иргэдийн нөхөрлөлийн дүрэм, байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах аргачилсан зааврыг боловсруулж, батлуулан мөрдүүлэх
|
Хүрээлэн буй орчин,байгалийн нөөцийн газар
|
4
|
Нутгийн иргэдийг байгаль орчныг хамгаалах чиглэлээр нөхөрлөл байгуулж ажиллуулахтай холбоотой асуудлаар сургалтын хөтөлбөрийг Төрийн захиргааны удирдлагын газартай хамтран боловсруулж аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлэх
|
Хүрээлэн буй орчин,байгалийн нөөцийн газар
|
5
|
Байгаль орчныг хамгаалах нөхөрлөл байгуулж ажиллах талаар санал, санаачлага гаргасан иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт явуулах, зөвлөгөө өгөх, шаардлагатай мэдээлэл лавлагаагаар хангах, үр дүнг нэгтгэн дүгнэж, урамшуулж байх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ажлыг гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар манай улсад хэрэгжүүлж байгаа төслүүд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
|
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
|
6
|
Өөрийн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулагдсан иргэдийн нөхөрлөлүүдийг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр, менежментийн төлөвлөгөө боловсруулах, тэдний хариуцан хамгаалах газар нутгийн хилийн зааг, талбайн хэмжээ, байгалийн нөөц баялгийн тархацыг үзүүлсэн зураг зохиох, байгаль орчныг төлөв байдлыг үнэлэхэд болон бусад үйл ажиллагаанд нь мэргэжлийн зөвлөлгөө өгч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж байсугай,
|
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
|
7
|
Иргэдийн нөхөрлөлийг хэрэгцээтэй мэдээлэл, лавлагаагаар тогтмол хангаж, нөхөрлөл хоорондоо харилцан туршлага солилцох уулзалт-ярилцлагыг жил бүр зохион байгуулах
|
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
|
8
|
Иргэдийн нөхөрлөлийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхийг дээшлүүлэхтэй холбогдуулан нөхөрлөлийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох албан тушаалтнуудад зориулсан сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, үүний тулд сургагч нарыг бэлтгэх арга хэмжээ авах
|
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
|
9
|
аймаг, нийслэлд ажиллаж байгаа иргэдийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтэнд мониторингийн хяналт тавьж, үр дүнгийн талаарх тухайн жилийн тайлан мэдээг нэгтгэн гаргаж, тодорхой санал дүгнэлттэйгээр дараа жилийн 2 дугаар сарын 15-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлж байх
|
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
|
Текст томруулах
A
A
A