A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-173 НИСЛЭГИЙН ЖУРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА – ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ
Бүлэг: 1979
ЗТХС-ын 2021 оны А/16 дугаар тушаалаар хүчигүй болгосон
 
 Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын
2010 оны 10 дугаар сарын  05 -ны  өдрийн  335 дугаар
тушаалын  1 дүгээр хавсралт
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-173
НИСЛЭГИЙН ЖУРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА – ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ
     
А БҮЛЭГ.  ЕРӨНХИЙ ЗҮЙЛ  
 
      173.1 Зорилго
 
      (a) Энэхүү дүрмийн зорилго нь, Монгол Улсын нислэгийн мэдээллийн бүсэд ил харааны болон хэрэглэлийн нислэгийн дүрмийн дагуу нислэг үйлдэж буй агаарын хөлөгт ашиглах Нислэгийн журмыг зохиох, боловсруулах, нислэгээр баталгаажуулах байгууллагыг гэрчилгээжүүлэх, үйл ажиллагааных нь журмыг тогтооход оршино.
 
      (б) Энэхүү дүрэм нь хөдөлгүүр татгалзах үеийн Нислэгийн журам зохиоход үйлчлэхгүй.
 
     173.3 Тодорхойлолт
 
Ил харааны нислэгийн дүрэм /VFR/, Хэрэглэлийн нислэгийн дүрэм /IFR/ гэсэн нэр томъёонуудыг ICAO-гийн Doc 9713-т зааснаар ойлгоно;
 
Нислэгийн журам зохиох гэж агаарын хөлөг ил хараагаар, эсхүл навигацийн тоног төхөөрөмж ашиглан нислэг үйлдэх дарааллыг ICAO-гийн холбогдох баримт бичиг болон иргэний нисэхийн багц дүрмийн шаардлагын дагуу тооцоолж, график буюу бичгэн хэлбэрээр илэрхийлэхийг;
 
Нислэгийн журам боловсруулах гэж зохиосон журмыг Чикагогийн конвенцийн Хавсралт 4-ийн стандартад нийцүүлэн нислэгийн зураг хэлбэрт оруулахыг;
 
Нислэгийн журмын үйл явц гэж өгөгдлийг үүсгэхээс эхлээд нислэгийн журмыг хэвлэх хүртэлх бүх  үйл ажиллагааг;
 
Нислэгийн өгөгдөл гэж өгөгдлийг үүсгэх, эсхүл зөвшөөрөгдсөн өөрчлөлтийг оруулснаас хойш нислэгийн өгөгдөл болон түүний утга нь алдагдаагүй, эсхүл өөрчлөгдөөгүй гэдгийг бататгах тоон утгыг;
 
Гэрчилгээ эзэмшигч гэж нислэгийн журмын үйлчилгээ эрхлэх эрх авсан этгээдийг;
 
Дүн шинжилгээ гэж үйл ажиллагааны явц, бодит байдал, үр дүнг тодорхойлох ажиллагааг.
 
173.5 Гэрчилгээжүүлэх шаардлага
 
(a) Энэ дүрмийн дагуу Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшээгүй хуулийн этгээд нь Монгол Улсын нислэгийн мэдээллийн бүсэд нислэгийн журмын үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
 
 
173.7 Өргөдөл гаргах
 
 (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ хүсэгч  нь ИНЕГ-0173/01 маягтын дагуу өргөдөл гаргаж, энэ дүрмийн 173.73-т заасан Үйл ажиллагааны зааврын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 
(б) ИНЕГ-ын дарга нь, өргөдөл гаргагч дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:
 
1/ энэ дүрмийн Б. Бүлгийн шаардлага;
 
2/ энэ дүрмийн 173.51(a)-ын 1/, 2/, 3/-т заасан албан тушаалтан болон ажилтан тус бүрийн ажлын байранд тавигдах шаардлага;
 
3/ гэрчилгээ олгосноор нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нь нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд.
   
 173.9 Гэрчилгээ олгох
 
(а) ИНЕГ-ын дарга шаардлага хангасан өргөдөл гаргагчид Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгоно:
 
 (б) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагад гэрчилгээ олгосон өдрөөс Нислэгийн журам зохиох, боловсруулах, нислэгээр батлах болон гэрчилгээжүүлэх эрх үүснэ.
 
  (в) Гэрчилгээнд, журам зохиох, боловсруулах, нислэгээр батлах болон гэрчилгээжүүлэх хэрэглэлийн нислэгийн дүрмийн төрлүүдийг заасан байна. 
 
  173.11 Гэрчилгээний хүчинтэй хугацаа
 
  (а)  Гэрчилгээг 3 жил  хүртэлх хугацаагаар олгоно.
 
  (б) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, гэрчилгээний үйлчлэлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосноос бусад тохиолдолд гэрчилгээ хүчин төгөлдөр байна.
 
  (в) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээгээ ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 
  (г) Гэрчилгээг түдгэлзүүлсэн тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь зөрчил, дутагдлаа арилгасны үндсэн дээр гэрчилгээг сэргээх тухай хүсэлтээ ИНЕГ-ын даргад гаргана.
 
  173.13 Гэрчилгээний хугацааг сунгах
 
  (а) Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хугацааг сунгуулах өргөдлийг ИНЕГ-0173/01 маягтын дагуу гаргаж, гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
 
  (б) Гэрчилгээ эзэмшигч Монгол Улсын нислэгийн мэдээллийн бүсэд нислэгийн журмын үйлчилгээ эрхлэх, нислэгийн журам зохиох, боловсруулах журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд хугацааг сунгахгүй.
 
 
Б.БҮЛЭГ.  ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
 173.51   Боловсон хүчинд тавигдах шаардлага
 
 (а) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь дараах ажилтнуудтай байна:
 
1/  байгууллагын үйл ажиллагаа энэхүү дүрмийн шаардлагын дагуу явагдаж, санхүүжиж    байгааг бататгах эрх бүхий удирдах албан тушаалтан;
2/ байгууллага нь үйл ажиллагааны зааврынхаа дагуу ажиллаж байгааг бататгах хариуцлага хүлээсэн гүйцэтгэх албан тушаалтан буюу ажилтан;
3/ Нислэгийн журмыг төлөвлөх, зохиох, боловсруулах, батлах хангалттай тооны ажилтантай байх.

     (б) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь дараах ажлын байрны хувьд ажилтнуудын ур чадварыг үнэлэх, дадлагажуулах, хадгалах журмыг боловсруулна:   1/ Нислэгийн журмыг төлөвлөх, зохиох, боловсруулах, батлах ажилтан; 2/ Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх бүхий ажилтан.      (в) Нислэгийн журмын гэрчилгээжүүлэлт хариуцсан ажилтанд энэ дүрмийн 173.61-ийн дагуу эрх олгогдсон байна.    Тайлбар: Гэрчилгээжүүлэлт хариуцсан ажилтанд тавигдах мэргэшил болон ур чадварын шаардлагыг Хавсралт А-д заасан.            173.53  Тоног төхөөрөмжийн нөөцөд тавигдах шаардлага       (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь дараах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан байна. Үүнд:   1/   Үйл ажиллагааны зааварт тусгагдсан Нислэгийн журмын төрлүүдийг зохиох, боловсруулах, нислэгээр батлахад шаардлагатай тоног төхөөрөмж; 2/   Нислэгийн журмыг зохиох, батлах, гэрчилгээжүүлэхэд шаардлагатай нислэгийн өгөгдөл, газрын хаялбарын өгөгдөл болон саадын өгөгдлүүд; 3/   Үйл ажиллагааны зааварт тусгагдсан Нислэгийн журмын төрлийг зохиох, гэрчилгээжүүлэх, нислэгээр батлах болон шаардлагатай техникийн стандарт, зөвлөмж, заавруудаас бүрдсэн холбогдох баримт бичгийн хувь; 4/   нарийвчилсан тооцоо хийхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж тусгайлан тоноглосон, гадна орчноос тусгаарлагдсан ажлын байр.      (б) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь, энэ зүйлийн (a) 2/-т заасан өгөгдлийг ашиглах журмыг боловсруулсан байна.   Тайлбар. Энэ зүйлийн (a) 2/-т заасан өгөгдөл нь хүчин төгөлдөр, мөрдөх боломжтой бөгөөд  Үйл ажиллагааны зааварт заасан хэрэглэлийн нислэгийн журмыг зохиох, түүнийг нислэгээр баталгаажуулахад  шаардлагатай нарийвчлалын түвшинг агуулсан байна.     (в) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь дараах зүйлүүдийг бататгах зорилгоор, энэ зүйлийн (a) 3/-т заасан баримт бичгүүдийн хяналтын журмыг боловсруулсан байна. Үүнд:

 

1/   баримт бичгийг олгох буюу ашиглаж эхлэхээс өмнө зохих ажилтан шинэчилж, баталгаажуулах талаар; 2/   холбогдох баримт бичгийн хүчин төгөлдөр хувийг ажлын байранд байрлуулах талаар; 3/   хүчингүй болсон баримт бичгийг тухай бүр ашиглалтаас гаргах талаар; 4/   баримт бичигт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хянах талаар; 5/   баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн хүчин төгөлдөр хувийг хуучин хувиас нь ялгаж таних боломжтой байх талаар.       173.55  Нислэгийн журам                (a) Өргөдөл гаргагч нь дараах нөхцөлүүдийг хангасан гэдгийг бататгах Нислэгийн журам боловсруулах болон хянаж батлах журамтай байна:   1/   энэ дүрмийн Г.Бүлэгт заасан холбогдох шалгуур болон шаардлагыг хангасан аргыг ашиглан зохиогдсон гэдгийг; 2/   гэрчилгээжүүлэлтээс өмнө, зохиох үйл ажиллагаанд оролцоогүй мэргэшсэн ажилтан шалгаж баталсан гэдгийг.                 173.57  Нислэгийн журмыг батлах       (а) Энэ дүрмийн 173.59-д заасны дагуу гэрчилгээжих Нислэгийн журам бүр нь дараах нөхцөлүүдийг хангасан гэдгийг бататгасан байна:   1/   энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, нислэгийн журмыг зохиох, боловсруулах, батлах болон энэ зүйлийн (в)-д заасан журмын дагуу нислэгээр баталсан байх; 2/   хэрэглэлийн нислэгийн журмыг ашиглахад тухайн ангиллын агаарын хөлөг хэвийн аюулгүй ажиллагааны нөхцөл болон нисгэгчийн ажлын ачааллын хүрээнд маневр хийх боломжтой байх; 3/   хэрэглэлийн нислэгийн журам нь тухайн журмаар нисч буй агаарын хөлөг саадаас чөлөөлөгдсөн байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ICAO-ийн болон бусад, агаарын хөлгийн үйл ажиллагааны стандартын дагуу нарийвчлалтай ойртолтын зүг чиг, зайн мэдээлэл болон өндрийн мэдээллийг агуулсан байх; 4/   хөөрч буух зурвасны гэрэл суултын систем болон таних тэмдэг нь тухайн хэрэглэлийн нислэгийн журамд ашиглахад тохиромжтой байх ба зурвасны гэрэл, өндөрт байрласан лазер самбар болон бусад анхаарал сарниулж болзошгүй зүйлстэй андуурагдахгүй байх; 5/   Нислэгийн журам нь аливаа радио давтамжийн тасалдлын нөлөөнд автахгүй байх.       (б) Хүчин төгөлдөр саадын өгөгдөл нь Нислэгийн журам зохиох шаардлагыг хангаж байгаа тохиолдолд дараах Нислэгийн журмыг нислэгээр батлах шаардлагагүй:   1/ ил хараагаар ойртолт үйлдэх журам; 2/ дор дурдсанаас бусад үед маршрутын буюу хэрэглэлээр нисэн ирэх журам: 2.1 журмыг зохиоход ашиглагдах навигацийн тоног төхөөрөмжийн сигналын   бүрхэлтэд эргэлзээ байгаа тохиолдолд; эсхүл 2.2 журмыг зохиосон ангиллын агаарын хөлгийн нисэх чадвар болон гүйцэтгэлийн үзүүлэлтийг хязгаарласан тохиолдолд. 3/ зохиосон ангиллын агаарын хөлгийн нисэх чадвар болон гүйцэтгэлийн үзүүлэлтийг хязгаарлаагүй тохиолдолд хэрэглэлээр нисэн гарах журам.       (в) Өргөдөл гаргагч нь хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр батлах журамтай байна.       (г) Хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр батлахад дараах шаардлагуудыг хангасан тоног төхөөрөмжийг ашиглана:   1/ нислэгээр батлахад хангалттай бөгөөд зохих стандартад хамаарах нарийвчлалтай; 2/ программ хангамж, ROM программ болон хөндлөнгийн салхины хэмжилтийн алдаа, зэрэг хэмжилтийн нарийвчлалын алдааг урьдчилан тогтоодог; 3/ нислэгээр батлахад ашиглаж буй агаарын хөлгийн бодит нислэгийн замыг бүртгэдэг; 4/ хэрэглэлийн нислэгийн журмын бүтэн байдлыг шалгаж батлах боломжийг хангах болон үйлдвэрлэгчээс зөвлөсөн хэмжилтийн нарийвчлалыг шалгах үечлэлийн дагуу тогтмол тохиргоо хийгддэг; 5/ нислэгээр батлах системийн заавар болон шалгуурын дагуу ашиглах чадвартай мэргэшсэн ажилтан уг системийг ажиллуулдаг байх.      (д) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (г)-д заасан тоног төхөөрөмж, ажилтангүй тохиолдолд Хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр батлах ажлыг холбогдох шаардлагыг хангасан байгууллагаар гүйцэтгүүлж болно.         173.59  Нислэгийн журмын гэрчилгээжүүлэлт      (а) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь зохиох Нислэгийн журам бүрийг гэрчилгээжүүлэх журамтай байх бөгөөд тэдгээрийг үйл ажиллагаандаа ашиглах болон Нисэхийн мэдээллийн эмхтгэл (цаашид НМЭ гэх)-д хэвлэхэд бэлэн болгох үүрэгтэй.      (б) Энэ зүйлийн (а)-д заасан журам нь дараах зүйлийг агуулна:   1/      Нислэгийн журам нь энэ дүрмийн шаардлагад нийцэж буйг бататгахын тулд Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх олгогдсон ажилтныг шалгах арга хэлбэр; 2/      Нислэгийн журмыг агаарын навигацийн бүртгэлд оруулахдаа 173.63(в)-д заасны дагуу шаардлагатай мэдээллээр ИНЕГ-ын даргыг хангах арга хэлбэр.         (в) Энэ дүрмийн 173.61-д заасны дагуу Нислэгийн журам гэрчилгээжүүлэх эрх бүхий ажилтан нь өөрийн зохиосон Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэхгүй.      173.61 Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх ажилтны эрх      (a)  Нислэгийн журам энэ дүрмийн Г.Бүлэгт заасан холбогдох бүх шаардлагад нийцэж, тэдгээрийн дагуу зохиогдсоныг бататгах чадвартай, энэ дүрмийн Хавсралт А-д заасан шаардлагыг хангасан ажилтанд ИНЕГ-аас Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх олгож, гэрчилгээжүүлэх Нислэгийн журмын төрлийг заана.    173.63  Хэрэглэлийн нислэгийн журмыг зарлах        (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь дараах нөхцөлүүд хангагдсан тохиолдолд ИНД-175-ын дагуу гэрчилгээжсэн байгууллагад мэдээлэл хүргүүлэх  журамтай  байна:             1/  энэ зүйлийн (в)-д заасны дагуу шаардлагатай мэдээллээр ИНЕГ-ын даргыг хангах;  2/ Нислэгийн журмыг агаарын навигацийн бүртгэлд оруулаагүй тохиолдолд ашиглалтанд зориулан гаргахгүй байх.       (б) Энэ зүйлийн (a)-д заасан журам нь дараах зүйлсийг агуулсан байна: 1/ нислэгийн мэдээллийн үйлчилгээний байгууллагатай хамтран Нислэгийн журмыг  нислэгийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэх талаарх зохицуулалтын арга хэлбэр; 2/ энэ зүйлийн (a)-д заасан журмын дагуу хүргүүлсэн Нислэгийн журам, эсхүл түүнд орсон аливаа өөрчлөлт нь нислэгийн мэдээллийн эмхэтгэлд үнэн зөв хэвлэгдсэнийг шалгах арга хэлбэр.       (в) Нислэгийн мэдээллийн эмхэтгэлд орж буй Нислэгийн журам бүрийн талаар ИНЕГ-ын даргад дараах мэдээллийг хүргүүлнэ: 1/      тухайн Нислэгийн журмыг бусад журмаас ялгаж таних зөвшөөрөгдсөн нэр болон бусад төрлийн таних тэмдэг; 2/      Нислэгийн журмыг тодорхойлсон буюу дүрсэлсэн нислэгийн өгөгдөл; 3/      Нислэгийн журмыг хүчин төгөлдөр болгохоор төлөвлөсөн огноо; 4/      173.59 (б) 1/-д зааснаар тухайн Нислэгийн журам нь дүрмийн шаардлагыг хангаж буйг нотлох баримт; 5/      Нислэгийн журмын боловсруулалт нь 173.65 (a)-д заасан журмын дагуу хийгдсэнийг нотлох баримт.          173.65 Нислэгийн журмын боловсруулалт        (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь ашиглагдаж буй Нислэгийн журам бүрт 173.63 (в) 5/-д заасны дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, дүрмийн шаардлагад нийцүүлэн байнгын боловсруулалт хийх журамтай байна.         (б) Энэ зүйлийн (a)-д заасан журам нь дараах мэдээллийг багтаасан байна:   1/      Нислэгийн журам нь энэ дүрмийн шалгуур болон шаардлагад нийцэж байгааг тодорхой хугацааны үечлэлээр бататгах;  2/      173.53 (a) 2/-т заасан аливаа өгөгдөлд Нислэгийн журмын бүтцэд нөлөөлж болзошгүй боловсруулалт хийсэн тохиолдолд.   (в) Энэ зүйлийн (a)-д заасан журамд, Нислэгийн журмын боловсруулалтад дүн шинжилгээ хийх, хоорондын үечлэлийг тогтоох буюу өөрчлөх үндэслэл болон шалгуурыг багтааж баримтжуулсан байна.         173.67  Нислэгийн журмын алдааг залруулах           (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь гэрчилгээжүүлсэн болон боловсруулсан Нислэгийн журамд тусгагдсан шалгуур болон шаардлагад нийцээгүй аливаа алдаа, үл тохирол, эсхүл болзошгүй үл тохирлыг бүртгэх, шинжлэн судлах, залруулах журамтай байна.       (б) Энэ зүйлийн (a)-д заасан алдаа, үл тохирол илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээг авна: 1/      алдаа болон үл тохирол нь агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлөх буюу нөлөөлж болзошгүй тохиолдолд  яаралтай ашиглалтаас гаргана;  2/      алдаа болон үл тохирлыг залруулсны дараа 173.61-ийн дагуу эрх олгогдсон ажилтан гэрчилгээжүүлнэ; 3/      алдаа болон үл тохирлын нөлөөнөөс хамааран энэ зүйлийн 2/-т дурьдсан залруулгыг зарлах арга хэлбэрийг нарийвчлан тогтооно;  4/      алдаа болон үл тохирлын эх сурвалжийг тогтоож: 4.1  алдаа болон үл тохирол дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, боломжтой бол устгах; 4.2  алдаа болон үл тохирлын эх сурвалж нь бусад ямар нэгэн Нислэгийн журмын бүтцэд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.   5/ энэ зүйлийн (a)-д дурьдсан алдаа болон үл тохиролтой холбоотой зарлагдсан мэдээллийн талаар ИНД-12-ын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх.          173.69  Бүртгэл хөтлөлт        (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь Нислэгийн журмыг зохиох, боловсруулах болон гэрчилгээжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны бүртгэл хөтлөх журамтай байна.        (б) Энэ зүйлийн (a)-д заасан бүртгэлд, бүртгэлийн нэр, бүрдүүлэлт, индексжүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглах  боломж болон устгал орно.       (в) Энэ зүйлийн (a)-д заасан журамд доорх зүйлсийн бүртгэл хөтлөхөд тавигдах шаардлага тусгагдсан байна:   1/      173.63 (в)-д заасан Нислэгийн журмын мэдээлэл; 2/      Нислэгийн журам зохиох, нислэгээр батлах, батлагдаагүй бол шалтгаан, гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагааны тухай бусад мэдээлэл; 3/      зарлах болон шалгах үйл ажиллагааны мэдээлэл;  4/      Нислэгийн журамд илэрсэн алдаа болон үл тохирлын дагуу 173.67-ын хүрээнд авсан аливаа арга хэмжээний тухай мэдээлэл; 5/      73.65-д заасны дагуу боловсруулагдсан болон нислэгээр батлагдсан мэдээлэл.          (г) Энэ зүйлийн (a)-д заасан журамд дараах шаардлагууд тусгагдсан байна:   1/      дараах ажилтны мэргэшил, туршлага, сургалт, үнэлгээ болон шаардлагатай тохиолдолд олгогдсон эрхийн талаарх мэдээллийг багтаасан бүртгэл хөтлөх: 1.1 173.51 (a) 2/-т заасан албан тушаалтан буюу ажилтан; 1.2  173.51 (a) 3/-т заасан ажилтан.  2/      173.71-д заасны дагуу гүйцэтгэсэн бүх аюулгүй ажиллагааны удирдлагын дүн шинжилгээний бүртгэл хөтлөх;  3/      энэ зүйлийн (в) болон (г)-д шаардсан бүртгэл нь баталгаажсан маягтын дагуу уншихад ойлгомжтой, үнэн зөв, ашиглахад хялбар байх;  4/      энэ зүйлийн (в)-д заасан бүртгэлийг холбогдох Нислэгийн журам хэрэглээнээс гарснаас хойш 5-аас доошгүй жилийн хугацаагаар хадгалах.            173.71 Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлага         (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь энэ дүрэмд заасан журмыг дагаж мөрдөх бөгөөд шаардлага хангаж буйг бататгах аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бий болгосон байна.     (б)   Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд  дараах зүйлсийг багтаана:   1/      ИНД-12-ын дагуу хэрэг явдлыг мэдээлэх журмыг багтаасан аюулгүй ажиллагааны соёл болон аюулгүй ажиллагааны журмыг боловсруулахтай холбоотой аюулгүй ажиллагааны бодлого; 2/      аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг тогтоох болон ажиглалт хийх журам; 3/      тогтолцоо болон үйл явцын хүрээнд гарч болзошгүй зөрчлийг илрүүлэх журам;  4/      Нислэгийн журмын бүтцэд нөлөөлж болзошгүй эрсдлийг хянах болон бууруулах журам;  5/      илрүүлсэн зөрчлийг шинжлэн шалгах, задлан шинжилгээ хийх болон илэрсэн зөрчлийн шалтгааныг арилгахыг бататгах,  залруулах ажиллагааны журам;  6/      гарч болзошгүй зөрчлийн шалтгааныг арилгаж, сайжруулж буйг бататгах урьдчилан сэргийлэх ажиллагааны журам;  7/      Үйл ажиллагааны заавар, аюулгүй ажиллагааны бодлого болон журмандаа нийцсэн ажиллагаа явуулж байгааг шалгах дотоод аудитын хөтөлбөр;  8/      энэ дүрмийн дагуу аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны нийцтэй, үр дүнтэй байдлыг бататгах статистикийн задлан шинжилгээг ашиглах талаарх удирдлагын дүн шинжилгээний журам; 9/      аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог баримтжуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллээр хангах (энэ зүйлийн (б) 1/-ээс 8/-д заасан журам), мөн байгууллагад учирч болзошгүй томоохон аюулыг бүртгэх болон түүнийг хянах аюулгүй ажиллагааны удирдлагын гарын авлагатай байх.       (в) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь аюулгүй ажиллагааны удирдлагын журамдаа аюулгүй ажиллагааны бодлогыг байгууллагын бүх ажилтанд танилцуулах, хэрэгжүүлэх, мөн хадгалалтыг бататгах арга хэлбэрийг тусгасан  байна.       (г) Энэ зүйлийн (б) 5/-д заасан, залруулах ажиллагааны журам нь дараах зүйлсийг агуулсан байна:   1/      илэрсэн зөрчлийг хэрхэн залруулах талаар; 2/      хэрэглэлийн нислэгийн журмын бүтцэд нөлөөлсөн болон нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлох талаар;  3/      залруулах ажиллагааны үр дүнг бататгах дараагийн шатны арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар;   4/      энэ дүрэмд заасан аливаа журамд залруулах ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг хэрхэн тусгах талаар;  5/      залруулах ажиллагааны үр дүнтэй байдлыг удирдлагын зүгээс хэрхэн үнэлэх талаар.      (д) Энэ зүйлийн (б) 6/-д заасан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам нь дараах зүйлсийг бататгана:   1/      гарч болзошгүй зөрчлийг хэрхэн залруулах;  2/      тогтоогдсон, гарч болзошгүй зөрчлийн шалтгаан, түүний үр дүнг хэрхэн тодорхойлох;  3/      урьдчилан сэргийлэх ажиллагаа үр дүнтэй болохыг бататгах дараагийн шатны арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх;   4/      энэ дүрэмд заасан аливаа журамд урьдчилан сэргийлэх ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг  хэрхэн тусгах;  5/      урьдчилан сэргийлэх ажиллагааны үр дүнтэй байдлыг удирдлагын зүгээс хэрхэн үнэлэх.        (е) Энэ зүйлийн (б) 7/-д заасан дотоод аудитын хөтөлбөр нь:   1/      үйл ажиллагааны онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр аудит хийх давтамж болон байршлыг заана;  2/      аудит шалгалтыг ажиллагаанд хамааралгүй мэргэшсэн ажилтнаар гүйцэтгүүлэхийг шаардана; 3/      аудит шалгалтын үр дүн, үйл ажиллагааг хариуцсан ажилтан болон дотоод аудиторуудыг хариуцсан удирдах ажилтанд тайлагнахыг шаардана;  4/      өмнө нь хийгдсэн аудит шалгалтаас хойш үйл ажиллагааг хариуцсан ажилтны авсан аливаа урьдчилан сэргийлэх болон залруулах үйл ажиллагааны байдлыг үнэлнэ; 5/      аудит шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд хариуцсан ажилтны зүгээс урьдчилан сэргийлэх болон залруулах ажиллагаа явуулахыг шаардана; 6/      аливаа урьдчилан сэргийлэх болон залруулах үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийх дараагийн шатны аудитын нөхцөлийг бүрдүүлж өгнө.          (ж) Энэ зүйлийн (б) 8/-д заасан удирдлагын дүн шинжилгээний журам нь:   1/      аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны үр дүнтэй байдлын шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр удирдлагын дүн шинжилгээний давтамжийг заана; 2/      удирдлагын дүн шинжилгээ хариуцсан удирдах ажилтныг томилно; 3/      дүн шинжилгээний үр дүнг үнэлэх болон бүртгэхийг шаардана.           (з) Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хариуцсан удирдах ажилтан нь аливаа Нислэгийн журмын бүтцэд нөлөөлөх асуудлаар удирдах албан тушаалтантай шууд харьцах эрхтэй байна.        173.73  Байгууллагын Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага        (a) Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь дараах зүйлүүдийг тусгасан Үйл ажиллагааны зааврыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:   1/      Үйл ажиллагааны заавар болон түүнд орсон аливаа баримт бичиг нь дараах шаардлагыг хангасан болохыг нотолсон баримт: 1.1 Үйл ажиллагааны заавартаа нийцсэн үйл ажиллагааг явуулна гэдгийг бататгах арга хэлбэр; 1.2 ажилтнуудыг Үйл ажиллагааны заавар, Иргэний нисэхийн багц дүрэм болон бусад баримт бичигт заасан шаардлагад нийцэж ажиллахыг шаардсан. 2/      173.51(a) 2/-т заасан албан тушаалтан болон ажилтны нэрс; 3/      энэ зүйлийн 2/-т заасан албан тушаалтан болон ажилтны үүрэг хариуцлага, байгууллагыг төлөөлж ИНЕГ-ын даргатай шууд харьцах асуудал;  4/      албан тушаалтан болон ажилтны үүрэг хариуцлагын уялдааг үзүүлсэн бүтэц зохион байгуулалтын бүдүүвч;  5/      173.61-д заасны дагуу Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх эрх бүхий ажилтны  нэрс; 6/      энэ зүйлийн 5/-д заасан ажилтны эрх үүргийн талаарх мэдээлэл;  7/      Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагаас зохиох, боловсруулах, гэрчилгээжүүлэх Нислэгийн журмын жагсаалт; 8/      өргөдөл гаргагч нь дараах зүйлстэй холбоотой 173.53 (a)-д заасан шаардлагыг хэрхэн хангаж буй талаар: 8.1 тоног төхөөрөмж; 8.2 холбогдох болон хүчин төгөлдөр өгөгдлийг ашиглах боломж;  8.3 холбогдох баримт бичгийн хувийг ашиглах боломж; 9/      Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага нь нислэгээр батлах шаардлагагүй Нислэгийн журамтай холбогдуулан 173.53 (б)-д заасан шаардлагыг хэрхэн хангасан тухай; 10/ энэ дүрмийн дагуу Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын боловсруулсан дараах журмын талаарх мэдээлэл: 10.1    ажилтны ур чадварыг үнэлэх, дадлагажуулах болон ур чадварыг хадгалах журам /173.51 (б) заалт/; 10.2    өгөгдлийг ашиглах журам /173.53 (б) заалт/; 10.3    баримт бичгийн хяналтын журам /173.53 (а) заалт/; 10.4    Нислэгийн журам зохиох болон шалгаж батлах журам /173.55 (a) заалт/; 10.5    Нислэгийн журмыг нислэгээр батлах журам /173.57 (в) заалт/; 10.6    Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх журам /173.59 (а) заалт/; 10.7    мэдээлэл хүргүүлэх журам /173.63(a) заалт/; 10.8    Нислэгийн журмын боловсруулалтын журам /173.65 (а) заалт/; 10.9    зөрчил болон үл тохирлыг бүртгэх, шинжлэн судлах, залруулах журам  /173.67 (а) заалт/; 10.10                        бүртгэл хөтлөлтийн журам  /173.69 (а) заалт/; 10.11                        аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны журам /173.71 заалт/.    11/ Үйл ажиллагааны зааврыг хянах, боловсруулах болон түгээх журмууд.          (б) Энэ зүйлийн (a)-д заасан байгууллагын Үйл ажиллагааны заавар нь ИНЕГ-ын даргаар хүлээн зөвшөөрөгдсөн байна.        В. БҮЛЭГ – ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА         173.101 Ерөнхий шаардлага         (a) Гэрчилгээ эзэмшигч нь дараах үндсэн шаардлагыг биелүүлнэ:   1/      173.73 (a)-д заасан Үйл ажиллагааны зааврын хүчин төгөлдөр хувийг ажлын байрны нэгж бүрт байршуулах; 2/      Үйл ажиллагааны зааварт тусгагдсан журам, шалгуурыг мөрдөж ажиллах; 3/      энэ дүрмийн Б Бүлгийн шаардлагыг байнга мөрдөж  ажиллах;    4/      гэрчилгээ эзэмшигчийн шуудангийн хаяг, үйлчилгээний хаяг, утасны дугаар болон факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 28 хоногийн дотор ИНЕГ-ын даргад мэдэгдэнэ.        173.103 Үйл ажиллагааны зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах       (a) Гэрчилгээ эзэмшигч нь Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад орсон өөрчлөлтийг Үйл ажиллагааны заавартаа тусган хэрэгжүүлнэ.        (б) Гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт оруулсан өөрчлөлт нь дүрмийн шаардлага болон Үйл ажиллагааны зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах журамд нийцэж байна.       (в) Гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллээ ИНЕГ-ын даргад ирүүлнэ.        (г) Гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа дараах өөрчлөлтүүдийг оруулах тохиолдолд ИНЕГ-ын даргад урьдчилан мэдэгдэнэ: 1/      удирдах албан тушаалтан өөрчлөгдөх; 2/      удирдах ажилтнууд өөрчлөгдөх; 3/      гэрчилгээнд заасан Нислэгийн журмын төрөл өөрчлөгдөх.     (д) ИНЕГ-ын дарга нь энэ зүйлийн (г)-д зааснаар Үйл ажиллагааны зааварт өөрчлөлт орох явцад үйл ажиллагаа явуулах нөхцөлийг тусгайлан тогтоож өгч болно.   (е)  Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (д)-д заасны дагуу ИНЕГ-ын даргын тогтоосон нөхцөлийг дагаж мөрдөнө.       (ж) Энэ зүйлийн (г)-д зааснаар гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд гэрчилгээг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.       (з) Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг Үйл ажиллагааны заавартаа тусгана.      173.105  Нислэгийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зогсоох       (a) Гэрчилгээ эзэмшигч нь 173.65-д зааснаар Нислэгийн журмын боловсруулалтыг зогсоох  тохиолдолд үйлчилгээгээ зогсоохоос 90 хоногийн өмнө саналаа ИНЕГ-ын даргад бичгээр ирүүлнэ.       Г БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ЖУРАМ ЗОХИОХ        173.151  Нислэгийн журам зохиох шалгуур       (a) Нислэгийн журам бүрийг Иргэний нисэхийн холбогдох дүрэм, стандарт, заавар болон нислэгийн өгөгдлийн чанарын шаардлагад нийцүүлэн зохионо. Үүнд:   1/ ICAO-ийн баримт бичгүүд: 1.1 Dос 8168- Агаарын навигацийн үйлчилгээний журмууд, Агаарын хөлгийн үйл ажиллагаа -Боть 1; 1.2 Dос 8168- Нислэгийн журмууд Боть 2, Ил харааны болон Хэрэглэлийн нислэгийн журмуудыг зохиох; 1.3 Dос 8697- Нислэгийн зургуудын гарын авлага; 1.4 Dос 9365- Цаг уурын үйл ажиллагааны гарын авлага; 1.5 Dос 9613- Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн гарын авлага Боть1; 1.6 Dос 9613- Ухагдахуун болон хэрэгжүүлэлтийн заавар,  Боть 2 RNAV болон RNP-г хэрэгжүүлэх; 1.7 Dос 9881- Электрон газрын гадарга, саад болон аэродромын газрын зургийн мэдээллийн зааврууд.   2/ Чикагогийн конвенцийн Хавсралтууд: 2.1 Хавсралт 4. Нислэгийн зураглал; 2.2 Хавсралт 6. Агаарын хөлгийн үйл ажиллагаа; 2.3 Хавсралт 11. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ; 2.4 Хавсралт 14. Аэродром, Боть 1, 2; 2.5 Хавсралт 15. Нислэгийн мэдээллийн үйлчилгээ.   3/ Нислэгийн журмын тодорхой төрөлд тохиромжтой бөгөөд ИНЕГ-ын даргын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн бусад заавар болон стандартууд.

 

        (б) Энэ зүйлийн (a)-д заасан зохиох үйл явц, стандарт, заавар болон нислэгийн өгөгдлийн чанарын шаардлагын хооронд зөрүү гарсан тохиолдолд ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн зохиох үйл явц, стандарт болон зааврыг ашиглана.         (в)  Нислэгийн журмыг зохиохдоо:   1/      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан зөвшилцсөн байна; 2/      Нислэгийн журам зохиохоор төлөвлөсөн бүс болон агаарын зайн бүсүүдийн дотор үйлчилдэг аливаа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний журамд нийцэж байна; 3/      дараах зүйлсийг харгалзан үзнэ:

 

3.1 агаарын хөлгийн үйл ажиллагааг хязгаарласан дүрэм болон бусад эрх зүйн баримт бичиг; 3.2 Нислэгийн журам зохиох агаарын зайн ангилал болон тэдгээрийн нэршлүүд, журам нөлөөлж болох зэргэлдээ агаарын зай; 3.3 төлөвлөсөн Нислэгийн журмын агаарын зайд зохиогдсон бусад Нислэгийн журамд үзүүлэх нөлөө.   (г) Нислэгийн тоног төхөөрөмжийг ИНД-171-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч байгууллагаас гэрчилгээжүүлээгүй тохиолдолд уг тоног төхөөрөмжид тулгуурлан, эсхүл тэдгээрийг ашиглан Нислэгийн журам зохиохыг хориглоно.     ---оОо---    

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  Хавсралт А.   Нислэгийн журам гэрчилгээжүүлэх ажилтны мэргэшил болон туршлага   Нислэгийн журам гэрчилгээжүүлэх ажилтан нь мэргэшил болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна:   1/ Сургалт – Нислэгийн журам зохиох ICAO-ийн PANS-OPS сургалт дамжаа, эсхүл ИНЕГ-ын даргаас хүлээн зөвшөөрсөн ижил түвшний сургалтад амжилттай хамрагдсан байх   2/ Нислэгийн журмыг ашиглах туршлага- Нислэгийн журмыг ашиглан хэрэглэлийн нислэгийн дүрэм болон ил харааны нислэгийн дүрмээр үйлдэх нислэгүүдэд нисэх багийн гишүүнээр оролцсон, эдгээр нислэгүүдийн үйл ажиллагааг хянаж байсан, нислэгийн хөдөлгөөний удирдлагад ажиллах зэргээр 10-аас доошгүй жил Нислэгийн журмыг ашигласан, эсхүл ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн түүнтэй тэнцэх дадлага туршлагатай байна.   3/  Нислэгийн журам зохиох туршлага- 2 жилээс доошгүй хугацаанд Нислэгийн журам зохиосон туршлагатай байна. Үүнд:   3.1 ИНЕГ-ын даргаар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшил, ур чадвар бүхий журам зохиогчийн удирдлагад тухайн ажилтан зохиох болон гэрчилгээжүүлэхээр төлөвлөсөн төрлөөр 3-аас цөөнгүй Нислэгийн журам зохиосон; 3.2 Нислэгийн журмын шинэ төрлийг зохиох тохиолдолд ИНЕГ-ын даргаар хүлээн зөвшөөрөгдсөн ижил төрлийн Нислэгийн журмын төрлийг зохиосон болон гэрчилгээжүүлсэн.      

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
       
   ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 173
 
НИСЛЭГИЙН ЖУРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА – ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ
 
 ГАРЧИГ
 
А Бүлэг. Ерөнхий зүйл
 
173.1   Зорилго
173.3   Тодорхойлолт 
173.5   Гэрчилгээжүүлэх шаардлага
173.7   Өргөдөл гаргах
173.9   Гэрчилгээ олгох
173.11  Гэрчилгээний хүчинтэй хугацаа
173.13  Гэрчилгээний хугацааг сунгах
 
Б Бүлэг. Гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлага
 
173.51  Боловсон хүчинд тавигдах шаардлага
173.53  Тоног төхөөрөмжийн нөөцөд тавигдах шаардлага
173.55  Нислэгийн журам
173.57  Нислэгийн журмыг батлах
173.59  Нислэгийн журмын гэрчилгээжүүлэлт
173.61  Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх ажилтны эрх
173.63  Хэрэглэлийн нислэгийн журмыг зарлах
173.65  Нислэгийн журмын боловсруулалт
173.67  Нислэгийн журмын алдааг залруулах
173.69  Бүртгэл хөтлөлт
173.71  Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлага
173.73  Байгууллагын Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
 
В Бүлэг. Үйл ажиллагааны шаардлага
 
173.101  Ерөнхий шаардлага
173.103  Үйл ажиллагааны зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах
173.105  Нислэгийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зогсоох
 
Г Бүлэг. Нислэгийн журам зохиох
 
173.151  Нислэгийн журам зохиох шалгуур
 
Хавсралт А – Ажилтны мэргэшил болон туршлага
 
 
 
 
 
 
 
 
 
 
ИНД – 173 "НИСЛЭГИЙН ЖУРМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА – ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ"-д орсон ишлэл хийсэн дүрмийн жагсаалт
 
ИНД-171 "Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага- үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт"
 
ИНД-175 "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"
 
ИНД-12 "Осол зөрчлийг мэдээлэх"
 
 ---оОо----