A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИНД-13 “Зөрчлийг шалгах”, ИНД-121 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц”-д оруулах өөрчлөлт, ИНД-140 “Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт”-д оруулах нэмэлт, өөрчлөлт
Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын
2010 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 335 дугаар
тушаалын  2 дугаар хавсралт
 
 
ИНД-13 "Зөрчлийг шалгах", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц"-д оруулах өөрчлөлт, ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-д оруулах нэмэлт, өөрчлөлт
 
 
Нэг. ИНД-13 "Зөрчлийг шалгах"-д орох өөрчлөлт:
 
Дүрмийн 13.51-ийн (в)-ээс "энэ дүрмийн 13.101-ийн (а)-ийн дагуу" гэснийг хасах;
 
Хоёр. ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц"-д орх өөрчлөлт:
 
Дүрмийн 121.517-ийн (а)-ийн 1/; 2/-т "дээшгүй" гэснийг "доошгүй" гэж өөрчлөх.
 
Гурав. ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-д орох нэмэлт:
 
1.      Дүрмийн 140.2-т дараах тодорхойлолтыг нэмэх:
 
"Гэрчилгээ эзэмшигч" гэж нисэх буудал болон агаарын навигацийн тоног  төхөөрөмжийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх НАБҮБ -ын эрх авсан этгээдийг;
           
2.      Дүрмийн 140.15 –д дараах агуулга бүхий (б) заалт нэмэх:
 
         (б) ИНЕГ-нь Гэрчилгээ эзэмшигчийн  гаргасан өргөдлийг үндэслэн гэрчилгээг 3 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж болно.
           
3.      Дүрмийн 140.151-д дараах агуулга бүхий (д) заалт нэмэх:
 
           (д) НАБҮБ-ын аюулгүй байдлын ажилтан албан тушаалаа урвуулан ашиглах буюу албан үүргээ шударга бусаар гүйцэтгэсний улмаас агаарын хөлгийн нислэг болон нисэхийн аюулгүй байдалд хор уршиг учруулсан тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Дөрөв. ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-д орох өөрчлөлт:
 
         1. 140.1-ын (а)-г  дараах байдлаар өөрчлөх:
(а) Энэхүү дүрмийн зорилго нь нисэх буудал болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэх Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага (цаашид НАБҮБ гэх)-ыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны журмыг тогтооход оршино.
2. 140.7-ийн (а)-г дараах байдлаар өөрчлөх:
 
(а) Энэ дүрмийн дагуу нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч нь ИНД-140/01 маягтыг бөглөж дараах баримт бичгийн хамт ИНЕГ-т ирүүлнэ:
 
1/ өргөдөл, төлбөрийн баримт;
2/ энэ дүрмийн 140.61-д заасан Үйл ажиллагааны заавар.
 
         3. 140.11-ийн гарчгийг "Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг" гэж өөрчлөх;
         4. 140.13-ын (а), (б), (в)-г дараах байдлаар өөрчлөх:
 
(a) ИНЕГ-аас НАБҮБ-ын гэрчилгээг 3 хүртэлх жилийн хугацаагаар олгоно.
 
(б) Гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дуусах, эсхүл ИНЕГ-аас үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн болон бүрмөсөн зогсоох хүртэл хүчин төгөлдөр байна.
 
(в) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн буюу бүрмөсөн зогсоосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т хураалгана.
 
5. 140.15-ийн (а)-г дараах байдлаар өөрчлөх:
 
(а) Гэрчилгээ эзэмшигч нь НАБҮБ-ын гэрчилгээний хугацаа сунгуулах тухай өргөдлийг түүний хүчинтэй хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-140/01 маягтын дагуу гаргаж хамт ИНЕГ-т ирүүлнэ.
 
    6. 140.55-ын гарчиг болон 140.55-ын (а); (б); (в)-д орсон "бичиг баримт" гэснийг "баримт бичиг" болгон өөрчлөх.
 
    7. 140.59-ийн  гарчгийг "Чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоо" гэж өөрчлөх;
 
    8. 140.59-ийн (а), (б) болон (б)-ийн 7/, (ж)-гийн 1/, 2/-г дараах байдлаар өөрчлөх:
(а) Гэрчилгээ эзэмшигч нь ИНД-140-д хамаарах журмууд хэрхэн мөрдөгдөж байгаа буюу үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгаа эсэхийг бататгах зорилго бүхий чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоотой байна.
 
(б) Чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоо нь дараах журмуудад үндэслэнэ:
 
7/  чанар баталгаажуулалтын дотоод тогтолцооны талаар үүрэг хүлээсан албан тушаалтнаас нисэхийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар байгууллагын даргатай харилцах журам.
(ж)
1/      чанар баталгаажуулалтын дотоод тогтолцооны идэвхитэй ажиллагааг хангах үүднээс удирдлага зохион байгуулалтад хяналт тавих үечлэлийг заасан байна;
2/      чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоонд хяналт тавих үүрэг бүхий албан
тушаалтныг тодорхойлсон байна.
 
          9. 140.61-ийн (а)-ийн 8.4-ийг дараах байдлаар өөрчлөх:
 
  8.4 энэ дүрмийн 140.59-д заасан өргөдөл гаргагч байгууллагын чанар баталгаажуулалтын дотоод тогтолцооны талаар.
        10. 140.103–ын гарчиг болон (а)-ийн 1/, 2/, 3/, 4/-т заасан "дотоод журамд" гэснийг "Үйл ажиллагааны зааварт" гэж өөрчлөх.
 
11. 140.9-ийн (а), 140.11-ийн (а), 140.101-ийн (а), 140.151-ийн (а), (б), (в)-д "Навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэх байгууллагын..." гэснийг "НАБҮБ-ын"  гэж өөрчлөх.
 
---оОо---