A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦУС, СИЙВЭН, ЭСИЙН ДОНОР СОНГОХ ШАЛГУУР /ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
/ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/

 
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын
377 тоот тушаалын нэгдүгээр хавсралт.
 
ЦУС, СИЙВЭН, ЭСИЙН ДОНОР СОНГОХ ШАЛГУУР
 
Бүхэл цус, сийвэн болон эсийн донор сонгохдоо дараахь шалгуурыг баримтална.
 
            Нэг. Бүхэл цусны донор сонгох шалгуур
 Шалгуур үзүүлэлт
Зөвшөөрөгдөх хэмжээ
Нас
эр
17-60
 
эм
Биеийн жин
эр
50 кг дээш
эм
45 кг дээш
Гемоглобин
эр
125 г/л буюу дээш
эм
120 г/л буюу дээш
Цус өгөх хоорондын
зай
эр
2 сар
эм
3 сар
 
        Хоёр. Сийвэнгийн болон эсийн донор сонгох шалгуур
 Шалгуур үзүүлэлт
Зөвшөөрөгдөх хэмжээ
Нас
18 - 55
Цус өгөлтийн удаа
3-аас дээш
Биеийн жин
эр
55 кг дээш
эм
50 кг дээш
Гемоглобин
эр
125 г/л буюу дээш
эм
120 г/л буюу дээш
Ялтаст эсийн тоо
180х109 /л дээш
Сийвэн өгөлтийн хоорондын зай
14 хоног
Ялтаст эс өгөлтийн хоорондын зай
1 сар
ЭКГ
40-өөс дээш насны аферезийн донорт жилд нэг удаа
 
Гурав. Доноруудаас цус, сийвэн, ялтаст эс авах хэмжээ,  давтамж
 
Донорын шалгуур
Бүхэл цусны донор
Сийвэнгийн
донор
Эсийн донор
1 удаад өгөх  хэмжээ
250-500 мл
500 – 600 мл
240-300 х109 хүртэл
 
1 жилд өгөх удаа, хэмжээ
эр
5-аас
 дээшгүй
16-аас дээшгүй,
 9,6 литрээс
ихгүй
12-аас дээшгүй,
 3600х109 литрээс
ихгүй
эм
4-ээс
дээшгүй
 
 
 
Дөрөв. Цус өгөхийг хориглох заалт
     4.1. Түр хугацаагаар хориглох заалт:
1. Биеийн ерөнхий байдал:
§                     Цусны систолийн даралт 180-аас дээш 90-ээс доош, диастолийн даралт 100-аас дээш, 60-аас доош мөнгөн усны баганын даралттай байх
§                     Нойр дутуу хоносон
§                     Хэт ядарсан, ажлын ачаалал ихтэй байх
§                     Биеийн халуун 37 хэмээс дээш
2. Эмэгтэй донорт:
§         Жирэмсэн
§         Төрснөөс хойш 2 жилийн дотор,
§         Үр хөндүүлсэн, зулбасан бол 6 сарын дотор
§         Дутуу төрөлтийн дараа 1 жилийн дотор
§         Сарын тэмдэг дууссанаас хойш 5 хоногийн дотор
3. Мэс ажилбар:
§         Жижиг мэс ажилбар хийлгэсний дараа 6 сар, том мэс ажилбар хийлгэсний дараа 1 жилийн дотор
§         Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, зүү эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 6 сарын дотор
§         Шивээс, чих цоолох, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол 6 сараас 1 жил
§         Хатиг, арьсны идээт үрэвсэл эдгэрснээс хойш 1 сараас багагүй хугацаанд
4. Амьсгалын замын өвчин:
§         Гүйлсэн булчирхайн үрэвсэл, томуу, амьсгалын замын цочмог үрэвслээр өвдсөн тохиолдолд 1 сараас дотогш хугацаанд
§         Уушигны хатгалгаа , бронхит эдгэрснээс хойш 6 сараас 1 жилийн дотор
§         Багтраа сэдрэлийн үед болон стеройд даавар хэрэглэж байгаа
5. Халдварт өвчин:
§         Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхинцэцэг өвчин эдгэрснээс хойш 2 сарын дотор
§         Татран сахуу, халдварт мононуклеоз, цусан суулга өвчин эдгэрснээс хойш 1 жилийн дотор
§         Хомхой цэврүү гарсан тохиолдолд цус авахгүй бүрэн эдгэртэл
§         Халдварт өвчний хавьталтай бол 3 сарын дотор
6. Халдварын голомттой улс оронд аялсан:
§         Хумхаа нутагшмал хэлбэрээр гардаг бүс нутагт аялсан бол 6 сарын дотор
§         Гепатит А нутагшмал гардаг оронд аялсан бол 3 сарын дотор
7. Гэмтэл:
§         Жижиг хугарал, ясны жижиг цуурал, үений мултралтай хавсарсан байвал эдгэрснээс хойш 6 сарын дотор
§         Олон яс, том ясны хугарал эдгэрснээс хойш 1-2 жилийн дотор
§         Бага талбайг хамарсан хөнгөн түлэгдэлт хүндрэлгүй бол 14 хоногийн дотор
8. Эмийн үйлчилгээ:
§         Антибиотик хэрэглэснээс хойш 14 хоногийн дотор
§         Салицилат хэрэглэснээс хойш 5 хоногийн дотор /ялангуяа тромбоцитоферезийн донорт анхаарах/
§         Удаан үйлчилгээтэй сонгомол антибиотик эмчилгээ хэрэглэж байгаа бол эмчилгээ дууссанаас 1 сар дотор
9. Дархлаажуулалт:
§         Улаанбурхан, улаанууд, томуугийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 сарын дотор
§         Булчин задрах тахал, хижигээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 72 цагийн дотор
§         Тарваган тахлын вакцин хэрэглэснээс хойш 1 сарын дотор
§         Амьгүй вакцин (татран, сахуу, хөхүүл ханиад, хижиг, булчин задрах, томуу) хийлгэснээс хойш 10 хоногийн дотор
§         Амьд вакцин (бруцеллез, тарваган тахал, БЦЖ, татран ) хийлгэснээс хойш 1 сарын дотор
§         Галзуу, гепатит В, бруцеллёзын урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 жилийн дотор
10. Бэлгийн замын өвчин эдгэрснээс хойш 3 жилийн дотор
11. Бусад шалтгаан:
§         Архи согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 7 хоногийн дотор
§         Харшлын сэдрэлт намжсанаас хойш 2 сарын дотор
§         Төмөр дутагдлын цус багадалтыг эдгэртэл
§         Хамуу бүрэн эдгэртэл
§         Цус өгөхөөс өмнө өөх, тостой хоол, айраг, сүү хэрэглэсэн бол 1 өдрөөр
§         Шүд авхуулсан бол 10 хоногийн дотор
4.2 Цус өгөхийг бүрмөсөн хориглох заалт:
Дор дурьдсан өвчнөөр өвдсөн болон шинж тэмдэгтэй хүмүүсээс донорт цус авахыг бүрмөсөн хориглоно.
1.         Сүрьеэ
2.         В, С гепатитээр өвдсөн бол вирус тээгч
3.         Зүрхний өвчин
4.         Сэтгэцийн өвчин
5.         Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг
6.         Хорт хавдар
7.         1980–1996 онуудад Ирланд, Англи, Исландад 6 сараас дээш хугацаатай байсан бол
8.         1977 оноос хойш Баруун Африкт  төрсөн буюу оршин сууж байсан эсвэл тэр нутгаар аялан жуулчилж байсан болоод тэдэнтэй бэлгийн харьцаатай байсан хүмүүс, тэр бүс нутагт цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж байсан,
9.         Шалтгаан тодорхойгүйгээр тунгалгийн булчирхай томрох, гүйлгэх, турах /5кг-аас дээш/ биеэр тууралт гарах, шөнө хөлрөх шинж тэмдэгтэй
10.    Цусны өвчнүүд
11.    Эпилепси
12.    Ходоод, 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
13.     Архаг архичин
14.     Зүрх, тархины ямар нэг мэс засал хийлгэсэн
15.     Дэлүү, бөөр авах мэс засал хийлгэсэн
16.     Тархмал склероз
17.     Бүслүүр үлд
18.     Псориаз, түрүү булчирхайн үрэвслийг эмчилдэг эм хэрэглэснээс хойш 3 жилийн дараа
19.     Бөөрний аяганцрын цочмог болон архаг үрэвсэл
20.     ХДХВ-ийн халдвартай хүмүүс
21.     Дор дурьдсан эрсдэлтэй зан үйл бүхий хүмүүс:
§         Ижил хүйстэн эрчүүд болон бисекс хүмүүс
§         Мансуурах бодис хэрэглэгчид
§         Биеэ үнэлэгч
§         Ариутгаагүй, хурц үзүүртэй багажаар өөрийгөө гэмтээгч зан үйлтэй
§         Дээрхи зан үйл бүхий хүмүүстэй бэлгийн хавьталд орогчид
 
 
  Донор сонгох асуумж
 
    Өөрт байгаа өвчин эмгэг болон эрсдэлтэй зан үйлийг нууцалж цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэвэл хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
Та энэ асуултанд үнэн зөв хариулснаар цусыг тань сэлбүүлэх цусны өвчтэй хүүхэд, хүндрэлтэй төрсөн эх, мэс засалд орсон,түлэгдэл осол гэмтэлд өртөгсөд, бусад цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн амь насанд учрах хүндрэлээс сэргийлэхэд тустай. Таны хариултын нууцыг цусны алба чандлан хадгална.
Хэрэв танд асуумж ойлгомжгүй байвал манай ажилтнуудаас зөвлөгөө авна уу. Асуумжинд тийм гэж хариулбал +, үгүй гэвэл – тэмдэглэл хийнэ үү. Цусаа бэлэглэхээр ирсэн танд баярлалаа.
1
Та  өөрийгөө эрүүл гэж бодож байна уу?
 
 
 
 
 
 
2
Та ойрын үед ажлын ачаалал ихтэй байгаа юу? Хэт ядарсан уу?
 
 
 
 
 
 
3
Танд  донорт тэнцэхгүй гэж бодсон шалтгаан байна уу? Өмнө нь цус өгөх хэрэггүй гэсэн зөвлөмж цусны албанаас өгч байсан уу?
 
 
 
 
 
 
4
Та ямар нэг өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг  уу?  Хүнд өвчнөөр өвдөж, том хагалгаа хийлгэсэн үү?
 
 
 
 
 
 
5
Та сүүлийн нэг сар эмийн бэлдмэл хэрэглэх буюу эмчилгээ хийлгэж байгаа юу? (антибиотик, гормон эмчилгээ, аспирин, өвчин намдаах эм)
 
 
 
 
 
 
6
Та сүүлийн 6 сарын хугацаанд шүд авхуулах, гоо сайхны мэс засал, шивээс, цоолбор, хэсэг газрын мэс ажилбар (хатиг, буглаа нээлгэх, хануур төөнүүр, зүү эмчилгээ зэрэг) хийлгэсэн үү?
 
 
 
 
 
 
7
Арьс зүсэх, цус гаргах зан үйл үйлдэж байсан уу?
 
 
 
 
 
 
8
Та харшилтай юу? Харшил одоо сэдэрсэн байгаа юу?
 
 
 
 
 
 
9
Та амьдралдаа ухаан алдаж унаж байсан уу? Осол гэмтэлд орж байсан уу?
 
 
 
 
 
 
10
Цус алдаж байсан уу? Цусны өвчнөөр өвдөж байсан уу? Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж байсан уу?
 
 
 
 
 
 
11
Зөвхөн эмэгтэй донорт: Жирэмсэн, хөхүүл үү? 0-2 насны хүүхэдтэй юу? Сүүлийн 6 сард зулбалт, дутуу төрөлт, үр хөндөлт хийлгэсэн үү? Сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн бэ?
 
 
 
 
 
 
12
Урьдчилсан сэргийлэх тарилга / вакцин / хийлгэсэн үү?
 
 
 
 
 
 
13
Цээжээр өвдөх, ханиалгах, цустай болон өнгө өөрчлөгдсөн цэр гарах, амьсгаадах шинж илэрсэн үү?
 
 
 
 
 
 
14
Та ойрын 3 хоногт хэт ачаалалтай ажил хийх үү? (Өндөр болон гүнд ажиллах, хүнд механизм, нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох, онгоцоор нисэх, аврах ажиллагаанд оролцох)
 
 
 
 
 
 
15
Амьдралдаа дараах өвчнүүдээр өвдөж байсан уу? Бөөр, элэг, ходоод, уушги, ясны үрэвсэл, сүрьеэ, сэтгэц, мэдрэл, бамбай булчирхай, зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар гэх мэт
 
 
 
 
 
 
 
Сүүлийн 12 сард та:
 
 
 
 
 
 
16
Дараах шинж тэмдгүүд ажиглагдсан уу? Шалтгаангүй турах, зогсолтгүй гүйлгэх, халуурах, шөнө хөлрөх, булчирхай томрох, яр, тууралт гарах, ядрах
 
 
 
 
 
 
17
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан уу?
 
 
 
 
 
 
18
Та тохиолдлын бэлгийн хавьталд орж байсан уу?  Биеэ үнэлж байсан уу? Бэлгийн олон хавьтагчтай юу? Биеэ үнэлэгч, ижил хүйстэн болон хоёр хүйстэнтэй бэлгийн хавьталтай байсан уу?
 
 
 
 
 
 
19
Та өөрийгөө ХДХВ ба ДОХ-той байж магадгүй гэж бодож байсан уу?
 
 
 
 
 
 
20
ХДХВ, элэгний В, С вирус болон тэмбүүгийн шинжилгээгээр өвчтэй буюу эргэлзээтэй хариу авч байсан уу?
 
 
 
 
 
 
21
Ирланд, Англи, Исландад байсан уу?
 
 
 
 
 
 
22
Төв болон өмнөд Африкт аялж , амьдарч байсан уу?  Сүүлийн нэг жилд халуун оронд очсон уу?
 
 
 
 
 
 
23
Та сүүлийн нэг жилийн хугацаанд бэлгийн замын халдвар (тэмбүү, заг хүйтэн, хламиди)-аар  өвдсөн үү?
 
 
 
 
 
 
24
Санамсаргүй байдлаар зүүнд хатгуулсан уу? Нүд, ам, хамар болон шалбарсан арьсандаа цус болон түүний шингэн хэсгийг хүргэсэн тохиолдол байсан уу?
 
 
 
 
 
 
25
Сүүлийн 12 сард болон сүүлийн цус өгөлтөөс хойш 16-24 дугаар асуултанд тийм гэж хариулах магадлалтай хүнтэй бэлгийн хавьталд орсон уу?
 
 
 
 
 
 
26
Миний цусны сорьцод хийсэн шинжилгээний дүнг хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор судалгаа,  шинжилгээнд ашиглаж, овог, нэргүй хэвлэн нийтлэхийг зөвшөөрнө.
 
 
 
 
 
 
27
Би дээрх асуултанд үнэн зөв хариулсан болно. Хүний амь нас аврах, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор цусаа бэлэглэхийг зөвшөөрч байна.
 
 
 
 
 
 
28
Цус өгөхийг зөвшөөрсөн донорын гарын үсэг
 
 
 
 
 
 
29
Донортой ярилцлага хийсэн эмчийн гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
Та донорт тэнцсэн эсэхээ Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажлын өдрүүдэд 14-16 хүртэл цагуудад
донорын бүртгэлийн ажилтнаас, хөдөө орон нутагт цусны салбар банкны эрх бүхий ажилтнаас лавлана уу. Бичиг баримтыг тань үндэслэн шинжилгээний хариуг зөвхөн таньд олгоно.