- Нүүр
- Сайдын тушаал
- Донороос цус, сийвэн, ялтаст эс авч боловсруулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах журам /ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/
/ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 3 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын
377 тоот тушаалын гуравдугаар хавсралт
Донороос цус, сийвэн, ялтаст эс авч боловсруулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах журам
Нэг. Донороос цус, сийвэн, ялтаст эс авч боловсруулах
1. Цус авч боловсруулах үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дэргэдэх Цусны төв, аймаг, алслагдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг, зарим сум дундын эмнэлгийн дэргэдэх цусны салбар банкинд мэргэжсэн эмч, сумын эмнэлэгт их эмчийн хяналтан дор явуулна.
2. Донороос цус авч боловсруулахдаа батлагдсан стандарт, стандарт ажиллагааны аргачлалуудыг чанд мөрдөж ажиллана.
Хоёр. Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах заавар
1. Цус, цусан бүтээгдэхүүнийг Монгол улсын стандартуудын дагуу тогтоосон хугацаанаас хэтрүүлэхгүйгээр хадгална.
№
|
Бүтээгдэхүүний нэр
|
Хадгалах
|
|
Нөхцөл
|
Хугацаа
|
||
1
|
Бүхэл цус
|
+2+8˚С
|
8 хоног хүртэл
|
2
|
Даршилсан улаан эс
|
+2+8˚С
|
42***хоног
|
3
|
Улаан эсийн өтгөрүүлэг
|
+2+8˚С
|
21*,35** хоног
|
4
|
Угаасан улаан эс
|
+2+8˚С
|
24 цаг хүртэл
|
5
|
Цагаан эсгүйжүүлсэн улаан эс
|
+2+8˚С
|
21 хоног
|
6
|
Шингэн сийвэн
|
+2+8˚С
|
5 хоног
|
-30˚С
|
6 сар
|
||
-45˚С
|
1 жил
|
||
7
|
Хөлдөөсөн шинэ сийвэн
|
+2+8˚С
|
8 цагийн дотор
|
-15-25˚С
|
3 сар
|
||
-30˚С
|
6 сар
|
||
-45˚С
|
1 жил
|
||
8
|
К сийвэн
|
-30˚С
|
6 сар
|
-45˚С
|
1 жил
|
||
9
|
Криопреципитат
|
-30˚С
|
6 сар
|
|
|
-45˚С
|
1 жил
|
10
|
Ялтаст эсийн өтгөрүүлэг
|
+20+22˚С
|
6 цагт багтаан хэрэглэнэ
|
+20+22˚С
зориулалтын сэгсрэгчид
|
3-5 хоног
|
||
11
|
Цусны бүлэг тодорхойлох
стандарт ийлдэс
|
+2+8˚С
|
Хүчинтэй хугацаанд
|
12
|
Моноклон анти-А, анти-В,
анти-Д
|
+2+8˚С
|
Хүчинтэй хугацаанд
|
13
|
Стандарт А, В улаан эс
|
+2+8˚С
|
Хүчинтэй хугацаанд
|
Тайлбар: * -CPD, ** -CPDA, *** -SAGM/MAP уусмал агуулсан бүтээгдэхүүн
2. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг гэсгээсний дараа 2 цагийн дотор хэрэглэх ба дахин хөлдөөхийг хориглоно.
3. Цус, цусан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөгч, хөлдөөгчид стандартад заасан нөхцөлд зохих хугацаагаар хадгална.
4. Цусыг сумын эмнэлэгт зохих ёсоор хадгалах боломжгүй бол бэлтгэсэн даруйд хэрэглэнэ.
5. Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалж буй хөргөгчийн градусыг өдөрт 3-аас доошгүй удаа хэмжиж тэмдэглэл хөтөлнө.
6. Цусны албанаас цус, цусан бүтээгдэхүүнийг хүлээн авч буй эмч, сувилагч нар бүтээгдэхүүнийг сайтар шалган, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, нэрээ гаргацтай бичиж гарын үсэг зурж баримтжуулна.
7. Цус, цусан бүтээгдэхүүнийг цусны албанд буцаах, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр эмнэлэгт шилжүүлэхийг хориглоно.
Гурав. Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх
1. Цус, цусан бүтээгдэхүүнийг халалт, хөрөлт, доргилтоос хамгаалсан зориулалтын, хүйтэн хэлхээний саванд хадгалах, нөхцлийг алдагдуулахгүйгээр аль болох богино хугацаанд зөөвөрлөнө.
2. Улаан эс агуулсан бүтээгдэхүүнийг +2+10 хэмд мөс болон мөс тусгаарлагч бүхий зориулалтын саванд
3. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хөлдүү байдлыг алдагдуулахааргүй хүрэлцээтэй хэмжээний мөс болон хугарч гэмтэхээс хамгаалсан зөөлөвчтэй саванд
4. Ялтаст эсийн өтгөрүүлгийг тасалгааны хэмд, зориулалтын термометртэй саванд тус тус тээвэрлэнэ.
5. Тээвэрлэлтийн эцэст температурыг үзэж тэмдэглэн, тээвэрлэлтийн горим алдагдаагүй тохиолдолд эмчилгээнд олгоно.
6. Тээвэрлэлтийг тухайн эмнэлгийн удирдлагын шийдвэрээр томилогдсон эмч буюу сувилагч нар хариуцна.
7. Хадгалах нөхцөлийг хангалгүй зөөвөрлөсөн цус, цусан бүтээгдэхүүнийг өвчтөнд сэлбэхийг хориглоно.
8. Цусны бүлэг тодорхойлох оношлуур, улаан эсийн бүтээгдэхүүнийг +2+10˚С-д, сийвэнгийн бүтээгдэхүүнийг хөлдүү байдлаар тохирсон хэмжээний мөстэй, доргилт, сэгсрэлтээс хамгаалагдсан зориулалтын хүйтэн хэлхээний саванд 12 цаг хүртэлх хугацаанд алсын зайд зөөвөрлөнө.
Дөрөв. Цус, цусан бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх, устгах
1. Шаардлага хангахгүй болсон цус, цусан бүтээгдэхүүн болон цус авах, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, сэлбэхэд хэрэглэсэн нэг удаагийн хэрэглээний зүйлсийг хаяж устгахын өмнө заавал халдваргүйжүүлнэ.
2. Халдваргүйжүүлэлт, устгалыг Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын заалтуудыг баримтлан хийнэ.
Текст томруулах
A
A
A