A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХНИЙ ТОДОРХОЙЛОЛТ /ХЗС-ын 2014 оны А/187-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗС-ын 2014 оны А/187-р тушаалаар хүчингүй болсон/

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны

197 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгох оршин суух үнэмлэх /цаашид “оршин суух үнэмлэх” гэх/ нь олон улсын хэмжээнд мөрддөг CR-80 хэмжээтэй, ISO-14443 стандартын шаардлага хангасан RF (radio frequency) карт байх бөгөөд мэдээлэл нь цахим байдлаар микро интеграл схем буюу чипэнд агуулагдана.

1.Оршин суух үнэмлэхийн нүүрэн талын дээд хэсэгт “МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ”, түүний доод талд нь “CERTIFICATE OF ALIEN REGISTRATION” гэж бичнэ. Нүүрэн талын доод хэсэгт “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар”- доод талд нь “Mongolian Immigration Agency” гэж бичнэ.

2.Виз, зөвшөөрлийн ангиллыг харгалзан оршин суух үнэмлэхийн нүүрэн талын дээд болон доод хэсгийг дор дурьдсан өнгөөр ялгаатай тогтооно. Үүнд:

2.1.хөрөнгө оруулагч гадаадын иргэний үнэмлэх нь саарал;

2.2.суралцагч гадаадын оюутны үнэмлэх нь ягаан;

2.3.оршин суугч цагаач иргэний үнэмлэх нь ногоон;

2.4.гэр бүлийн шалтгаанаар оршин суух гадаадын иргэний үнэмлэх нь цэнхэр;

2.5.хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэний үнэмлэх нь алтан шаргал;

2.6.албан хэргээр оршин суух гадаадын иргэний үнэмлэх нь улаан;

2.7.хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний үнэмлэх нь бор.

3.Оршин суух үнэмлэхийн мэдээллийг дотор нь хоёр ангилна:

3.1.Нүүрэн талд дараахь мэдээллийг ил бичнэ:

3.1.1.оршин суух үнэмлэхийн дугаар - Card №;

3.1.2.оршин суух зөвшөөрлийн төрөл – Status;

3.1.3.оршин суух зөвшөөрлийн цуврал дугаар – Registration №;

3.1.4.иргэний харьяалал – Citizenship;

3.1.5.овог, нэр – Family name / Give name / Middle name;

3.1.6.зураг;

3.1.7.хүйс – Gender;

3.1.8.төрсөн он /сар/ өдөр –Date of birth YYYY/MM/DD;

3.1.9.паспортын дугаар - Passport №;

3.1.10.оршин суух хаяг – Address;

3.1.11.оршин суух зөвшөөрөл олгосон он сар өдөр /Issued/;

3.1.12.оршин суух зөвшөөрлийн дуусах он сар өдөр /expiry/;

3.1.13.олгосон байгууллага /монгол хэлээр, англи хэлээр: “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар” – “Mongolian Immigration Agency”/.

3.2.Ар талд дараахь мэдээллийг бичнэ:

3.2.1.оршин суух үнэмлэхэд орсон өөрчлөлт;

3.2.2.өөрчлөлт орсон он, сар, өдөр;

3.2.3.нэмэлт өөрчлөлт /amendment/;

3.2.4.оршин суух үнэмлэхийн сунгалт /extension/;

3.2.5.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын вэб сайтын хаяг, лавлах утас /1882/.

4.Оршин суух үнэмлэхийн чипэнд тусгай программ хангамжийн дагуу өндөр нууцлалтайгаар бэлтгэгдсэн дараахь мэдээллийг бичнэ:

4.1.овог нэр;

4.2.төрсөн он, сар, өдөр;

4.3.хүйс;

4.4.оршин суух үнэмлэхийн дугаар;

4.5.түүний 16 насанд хүрээгүй хүүхэд;

4.6.иргэний харъяалал;

4.7.оршин суух зөвшөөрлийн төрөл;

4.8.оршин суух зөвшөөрлийн цуврал дугаар;

4.9.олгосон байгууллага;

4.10.хүчинтэй хугацаа;

4.11.сунгалт;

4.12.регистрийн дугаар;

4.13.зөрчлийн тэмдэглэл;

4.14.оршин суух хаяг, түүний өөрчлөлт;

4.15.гарын хурууны хээ;

4.16.ажиллах, суралцах байгууллагын нэр.

5.Оршин суух үнэмлэхийн нууцлал хадгалах шаардлагыг дараахь байдлаар хангана. Үүнд:

5.1.Хэвлэлийн нууцлал нь:

5.1.1.нүүрэн талын гол хэсэгт байх усан хээ нь “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар”, “Mongolian immigration agency” гэсэн жижигрүүлэн бичсэн хээний нууцлалтай. Томруулдаг шилээр харах боломжтой;

5.1.2.нүүрэн талд байх усан хээ нь баруун талаас зүүн тийш ууссан 3 төрлийн өнгөний дэвсгэртэй;

5.1.3.нүүрэн талд карт эзэмшигчийн зургийг бүдгэрүүлэн дахин

хэвлэсэн зурагтай.

5.2.Чипний буюу цахим мэдээллийн нууцлал нь:

5.2.1.микро интеграл схем буюу чиптэй, чип нь CPU-тэй тусгай чипний үйдлийн систем бүхий байх;

5.2.2.микро интеграл схем буюу чипэн дэх мэдээллийг хадгалах, боловсруулах, удирдахад зориулсан тусгайлан боловсруулсан программ хангамжтай байх;

5.2.3.тус программ хангамжийн тусламжтайгаар гадаадын иргэний чипэнд буюу далд бичигдэх мэдээллийг өндөр нууцлалтайгаар кодлож хадгалах;

5.2.4.тухайн гадаадын иргэний мэдээлэлд дор дурдсан өөрчлөлтийг хийх, санах, хадгалах тусгай санах ойгоор чип нь хангагдсан байх:

5.2.4.1.хүчинтэй хугацаа;

5.2.4.2.сунгалт;

5.2.4.3.зөрчлийн тэмдэглэл;

5.2.4.4.оршин суух хаягийн өөрчлөлт;

5.2.4.5.бусад холбогдох мэдээлэл.

5.3.Чипэнд хадгалагдсан мэдээллийг унших, шалгах, өөрчлөлт оруулах, зөрчлийн мэдээллийг тэмдэглэх зэрэгт тусгай зориулалтын шалгагч багаж ашиглана.

5.4.UVI хэт ягаан туяаны хэвлэлийн нууцлал нь:

5.4.1.нүүрэн талд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын билэгдлийг /лого/-г нүдэнд үл үзэгдэх тусгай бэхээр хэвлэх ба хэт ягаан туяаны тусгалд тодорч харагдана.

5.5.Холограммын нууцлал:

5.5.1.тусгай нууцлал бүхий холограмман хальсаар бүрнэ;

5.5.2.тусгай нууцлал бүхий холограмман хальсанд Монгол Улсын соёмбо давхар байрлана.