- Нүүр
- Сайдын тушаал
- БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ /БСШУСС, ЭМС-ын хамтарсан 2019 оны А/178, А/144 дүгээр тушаалаар хүчингүй/
/БСШУСС, ЭМС-ын хамтарсан 2019 оны А/178, А/144 дүгээр тушаалаар хүчингүй/
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн
363 тоот тушаалын 2 дугаар хавсралт
БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн хяналт-шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрхийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжилтнийг магадлан итгэмжлэлийн шинжээч (цаашид шинжээч гэх) гэнэ.
Хоёр. Шинжээч сонгон шалгаруулах
2.1. Шинжээчийг 2 жил тутамд нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулна.
2.2. Шинжээчийн шалгаруулалтад мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий өмчийн бүх хэлбэрийн байгууллагын ажиллагсад, хувь хүн нэрээ дэвшүүлнэ. Шинжээч нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. Мэргэжлийн, эрдмийн зэрэг цолтой;
2.2.2. Байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
2.2.3. Тухайн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлага бүхий;
2.2.4. Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан;
2.2.5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
2.3. Шинжээчээр ажиллах хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж, магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
2.3.1. өргөдөл;
2.3.2. биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
2.3.3. иргэний үнэмлэхийн хуулбар;
2.3.4. боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
2.3.5. шинжээчээр ажиллахыг дэмжсэн байгууллага, хамтран ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт;
2.3.6. 2 хувь цээж зураг;
2.3.7. Цагдаагийн байгууллагын ял шийтгэлгүйг нотолсон тодорхойлолт.
2.4. Шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст шинжээчийн эрхийг магадлан итгэмжлэх байгууллагын саналыг үндэслэн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 4 жилийн хугацаагаар олгоно.
Гурав. Шинжээчийг томилон ажиллуулах
3.1. Магадлан итгэмжлэх байгууллага нь шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага, шинжээчтэй гэрээ байгуулж ажиллуулна.
3.2. Магадлан итгэмжлэх байгууллагаас шинжээчийг магадлан шинжлэх арга зүйн сургалтанд хамруулна.
3.3. Магадлан итгэмжлэх байгууллага биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагад магадлан шинжилгээ хийх хуваарийг урьдчилан гаргаж шинжээчдэд 2 долоо хоногийн өмнө мэдэгдэнэ.
3.4. Шинжээч нь магадлан итгэмжлэх байгууллагатай эдийн засгийн харилцаа холбоогүй, удирдлагын багийн гишүүдтэй төрөл садан биш байна.
3.5. Шинжээчид байгууллагын магадлан шинжилгээнд оролцсон хугацаа, ажлын үр дүнг нь харгалзан магадлан итгэмжлэх байгууллага ажлын хөлс олгоно.
3.6. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар томилно. Үүнд:
3.6.1. Үйл ажиллагааны магадлан итгэмжлэл хийх шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд санхүү эдийн засаг, хууль эрх зүй, боловсрол, биеийн тамир, спорт, удирдлагын менежментийн мэргэжилтэн шинжээчид ажиллана;
3.6.2. Үйлчилгээний магадлан итгэмжлэл хийх шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд эрүүл мэнд, стандартчилал, хэмжил зүй, барилга, эрүүл ахуй, биеийн тамир, спорт, боловсрол, хууль эрх зүй, санхүү эдийн засаг, маркетинг-менежментийн мэргэжилтэн шинжээчид ажиллана.
Дөрөв. Шинжээчийн эрхийг сунгах, хүчингүй болгох
4.1. Шинжээч нь магадлан шинжилгээг мэргэшлийн өндөр түвшинд хийж мэргэжлийн зөрчил гаргаагүй бол магадлан итгэмжлэх байгууллага шинжээчийн эрхийг дахин 4 жилийн хугацаагаар сунгана.
4.2. Дөрвөн жил тутам шинжээчдийн багийн гуравны нэг шинэчлэгдэж байх ба шинжээчээр 8 жил ажилласан мэргэжилтэн 4 жил завсарласны дараа дахин шинжээчээр ажиллах хүсэлт гаргаж болно.
Текст томруулах
A
A
A