A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ, ДАВТАН СУРГАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ /ЭМС, БСШУС-ын 2011 оны 408/500 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
    
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 02  сарын 02-ны
өдрийн  28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ, ДАВТАН
СУРГАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
Зөвлөлийн дарга                             ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
 
Зөвлөлийн дэд дарга                      ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
Зөвлөлийн нарийн бичгийн             ЭМЯ-ны  Төрийн захиргааны удирдлагын газрын
дарга                                                 Эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, тасралтгүй сургах бодлого,      
                                                            хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Гишүүд                                               ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  
                                                              газрын дарга
                                                       ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
                                                              газрын дарга
                                                        Анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч (зөвшилцсөнөөр)
                                                         Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэргэжил
                                                             дээшлүүлэх институтын захирал
                                                              Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал
                                                          БСШУЯ-ны  Мэргэжлийн боловсролын газрын Дээд боловсролын
                                                         агуулга, үнэлгээ стандарт, магадлан итгэмжлэлийн бодлого
                                                          зохицуулалт хариуцсан мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
                                                            Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газрын
                                                                   дарга
                                                            Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн ажилтны сургалт, судалгаа, 
                                                              зөвшөөрлийн хэлтсийн дарга
                                                            ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын cалбарын удирдах
                                                             ажилтан, эмч, бусад дээд мэргэжилтний нөөцийн бодлого,
                                                              хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
                                                             ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын cувилагч,
                                                              эмнэлгийн бусад тусгай мэргэжилтний нөөцийн бодлого,
                                                               хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
                                                                ЭМЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Шинжлэх
                                                                ухаан, технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
                                                                 Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн
                                                                  төлөөлөл (хэлэлцэх асуудлаас хамааран холбогдох мэргэжлийн
                                                                          зөвлөлөөс төлөөлөл оролцуулна)

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ, ДАВТАН СУРГАЛТЫН
 ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
1. Нийтлэг үндэслэл
 
1.1                  Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт, хөгжлийн асуудлаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн. 
 
1.2                  Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах замаар эмнэлгийн мэргэжилтэн мэргэшлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, хөгжих боломжийг бүрдүүлэхэд оршино.  
 
1.3                  Зөвлөл нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг, Эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургах журам, Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам, бусад холбогдох хууль, журам, энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
 
1.4                  Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж болно.
 
 
2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
 
2.1                  Зөвлөлийн үйл ажиллагаа дараахь үндсэн чиглэлтэй байна. Үүнд:
 
2.1.1           Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах;
2.1.2           Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хяналт тавих;
2.1.3           Эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг үнэлэн, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хяналт тавих
2.1.4          Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн асуудал, давтан сургалтын үйл ажиллагаанд бодлогын зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах;
 
 
3. Зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт
 
3.1                Зөвлөл нь дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, ажлын албанаас бүрдэнэ.
3.2                Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ. 
 
3.3                Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх ба хурлаас шийдвэр гарна. Хурлын шийдвэрийг үндэслэн Зөвлөлийн тогтоол гарна. Шаардлагатай тохиолдолд шийдвэр нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажина. 
 
3.4                Зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал хийж болно.
 
3.5                Зөвлөлийн гишүүдийн 70-с дээш хувийн ирцээр хурал хүчинтэйд тооцогдоно.
 
3.6                Хурлыг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд Дэд дарга даргална.  Аль аль нь оролцох боломжгүй тохиолдолд хурлыг хуралдуулахгүй хойшлуулна.
 
3.7                Зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд ирэхгүй тохиолдолд шалтгаанаа Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргад хурлаас өмнө мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа нарийн бичгийн даргад бичгээр ирүүлнэ.
 
3.8                Зөвлөлийн гишүүнийг орлуулахгүй.
 
 
4. Зөвлөлийн чиг үүрэг
 
4.1             Зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
 
4.1.1       Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн холбогдох мэргэжлийн зөвлөлүүдийн дүгнэлтийг үндэслэн батлах, давтан сургалтын хөтөлбөр тус бүрд ногдох багц цаг, сургалт эрхлэгч байгууллагад тавигдах чадавхийг үнэлэх, давтан сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, зөвлөмж гаргах;
4.1.2       Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын чиглэл, индекс, тэргүүлэх чиглэл, нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг хэлэлцэн, Эрүүл мэндийн сайдын тушаал батлуулна.
4.1.3       Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын элсэлтийн тоог Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, хэрэгцээтэй уялдуулан  жил бүр тогтоох.
4.1.4       Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, үр дүнг хэлэлцэх, зөвлөмж гаргах;
4.1.5       Эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
4.1.6       Мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн зөвлөлүүдэд эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаатай холбоотой санал, зөвлөмж гаргах;
4.1.7       Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалт, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх, үнэлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэн зөвлөгөө өгөх, дэмжих эсэх талаар шийдвэр гаргах, өөрчлөх санал дэвшүүлж эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлэх;
4.1.8       Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, албан даалгавар, зөвлөмж гаргах;
4.1.9       Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт, хөгжлийн талаархи бусад асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах.
 
 
5. Зөвлөлийн даргын чиг үүрэг
 
5.1            Зөвлөлийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
 
5.1.1       Зөвлөлийн хурлыг товлох, дэг, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах;
5.1.2      Зөвлөлийн хурлын шийдвэрийг баталгаажуулах;
5.1.3      Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;
5.1.4      Зөвлөлийн үйл ажиллагааны жил тутмын санхүүжилтийг батлах.
 
 
    6. Зөвлөлийн нарийн бичгийн даргын чиг үүрэг
 
6.1              Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 
 
6.1.1       Ажлын албыг мэргэжил арга зүйн дэмжлэг, удирдлагаар ханган ажиллах;
6.1.2       Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг боловсруулах, хурлын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах;
6.1.3       Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлуулах;
6.1.4       Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг гарган зөвлөлийн хуралд танилцуулна. 
 
7.Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
 
7.1.Зөвлөлийн нарийн бичгийн дарга Зөвлөлийн жил тутмын төсвийг боловсруулан, Зөвлөлийн даргаар баталгаажуулж, ЭМЯ-ны төсөвт тусгаж байна.
 
---ооо---
 
 
 

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ ЖУРАМ
 
 
1.Нийтлэг үндэслэл                           1.1.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт явуулахтай холбогдон үүсэх харилцааг "Эрүүл мэндийн тухай хууль", "Боловсролын тухай хууль", "Дээд боловсролын тухай хууль", энэхүү журам болон бусад холбогдох журмаар зохицуулна.               1.2.Эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургалтанд хамруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулахад энэхүү журмын зорилго оршино.               1.3.Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчийн давтан сургалтыг төрөөс санхүүжүүлэх асуудлыг эрүүл мэнд, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулна.
 
 
2.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын төрөл
 
2.1.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт дараахь төрөлтэй байна. Үүнд:
 
2.1.1.Мэргэшүүлэх сургалт (резидентийн болон төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт)
2.1.2.Мэргэшил дээшлүүлэх сургалт
2.1.3.Богино хугацааны сургалт
 
      2.2.Мэргэшүүлэх сургалт нь эмч, эмнэлгийн ажилтанд эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр резидентийн болон төрөлжсөн мэргэжлээр нарийсган сургах сургалт байна.
2.3.Эмч нарын резидентийн сургалт нь 44 багц цагаас багагүй агуулгатай 1 жилээс багагүй хугацаатай үргэлжлэх сургалт байх бөгөөд гэрчлэх баримт бичиг нь мэргэжлийн диплом байна.
 
           2.4.Эмч нарыг төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, мэргэшүүлэх мэргэжлийн онцлогоос хамаарч 6 сараас доошгүй хугацаатай үргэлжлэх сургалт байна.
 
          2.5.Сувилахуй, эм барих болон бусад эмнэлгийн мэргэжлийн чиглэлээрх мэргэшүүлэх сургалт нь тухайн мэргэжлийн онцлог, шатлалаас хамаарч сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, 3 сараас доошгүй хугацаатай байна.
 
          2.6.Төрөлжсөн мэргэжлийн мэргэшүүлэх сургалтыг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн үнэмлэх байна. 
 
 
              2.7.Мэргэшүүлэх сургалтаар олгох мэргэжлийн жагсаалт, сургалтын үргэлжлэх доод хугацааг мэргэжил тус бүрээр Зөвлөл батална.
 
              2.8.Мэргэшил дээшлүүлэх сургалт нь мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшсэн чиглэлээр нь нэмэлт мэдлэг, ур чадварыг олгоход чиглэх ба сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай 1-3 сарын хугацаатай сургалт байна. Мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн гэрчилгээ байна.
 
             2.9.Богино хугацааны сургалт нь эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд бүрдүүлэх ёстой багц цагийг биелүүлэхэд чиглэсэн 1 сар хүртэлх хугацаатай сургалт байх ба сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг нь багц цагийн тэмдэглэгээ бүхий гэрчилгээ байна.
 
             2.10.Богино хугацааны сургалтыг зайны сургалтын хэлбэрээр зохион байгуулж болно.
 
 
3.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын удирдлага зохион байгуулалт
 
3.1.Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) нь эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.
 
          3.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын чиглэлээр дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
3.2.1.Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын бодлогыг тодорхойлох.
3.2.2.Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх.
3.2.3.Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын хууль эрх зүйн орчинд нийцүүлэн холбогдох журам, зөвлөмж, аргачлал боловсруулан батлах.
3.2.4.Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын асуудлаар хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах.
3.2.5.Эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээ, захиалгын дагуу төрийн сангийн сургалтын чиглэл, суралцагсадын тоог тогтоох.
 
3.3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар нь эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын чиглэлээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.3.1.Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн баримт бичиг, тэдгээрийг дагалдах дүрэм, журам, удирдамжуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
3.3.2.Мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг нийтлэг шалгуурын дагуу элсүүлэх үйл ажиллагааг жил бүр товлосон хугацаанд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах.
3.3.3.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт эрхлэх байгууллагууд болон сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн цахим мэдээний санг хөтлөх.
3.3.4.Мэдээний сан болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын хэрэгцээг тооцож, төлөвлөлтийн санал боловсруулах.
3.3.5.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ хийж үр дүнг зөвлөлд тайлагнах.
3.3.6.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын төгсөлтийн шалгалтыг болон  давтан сургалт дүүргэснийг гэрчлэх баримтыг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан олгох үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулах.
3.3.7.Сургалт эрхлэгч байгууллага, суралцагчтай  гурвалсан гэрээ байгуулж, биелэлтэнд хяналт тавьж ажиллах.
3.3.8.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт эрхлэгч байгууллага болон суралцагчаас гаргасан санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх.
3.3.9.Зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэх.
 
3.4.Резидентийн сургалт нь жил бүрийн 10 сарын 1-нээс, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалт нь жил бүрийн 4 сарын 1-ээс тус тус эхэлнэ.
 
3.5.Резидентийн сургалтад элсэгчдийг жил бүрийн 09 сарын 05-с 09-сарын 20-ны дотор, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэгчдийг жил бүрийн 03 сарын 05-20-ны хооронд тус тус бүртгэж элсэлтийн шалгалтыг 09 сарын 25, 03 сарын 25-ны дотор тус тус зохион байгуулна.
 
 
4.Сургалт эрхлэгч байгууллагад тавигдах нийтлэг чадавхи:
 
4.1             Давтан сургалт эрхлэх эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллагууд нь чадавхийг хангасан байна.
 
4.2             Мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалт эрхлэгч байгууллага нь дараахь нийтлэг чадавхийг хангасан байна. Үүнд:
 
4.2.1         Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын хөтөлбөр, стандарт, агуулга, төлөвлөгөөтэй байна.
4.2.2         Батлагдсан орон тоо бүхий сургалтын албатай байна. 
4.2.3         Сургалтын хөтөлбөрийн агуулгыг заах чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байна. Багшлах бүрэлдэхүүний 70-с доошгүй хувь тухайн сургалтын байгууллагын үндсэн ажилтан байна.
4.2.4         Сургалт эрхлэх журамтай байна.
4.2.5         Багшлах бүрэлдэхүүнийг сургалтад хамруулж, ур чадварыг ахиулах, ур чадварыг үнэлэх төлөвлөгөөтэй байна.
4.2.6         Мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, лаборатори бүхий сургалтын түшиц эмнэлэгтэй байна.
4.2.7         Суралцах үйл явцыг дэмжих орчин бүрдүүлсэн байна  (байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж бүхий компьютерын лаборатор, интернет холболт, мэргэжлийн номын сан, амрах, хувцас солих өрөө)
4.2.8         4.2.6-д заасан түшиц эмнэлэг байхгүй эсхүл 4.2.7-д заасан сургалтын бааз байхгүй тохиолдолд сургалтын онцлогт тохир
4.2.9         охуйц төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг буюу эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын байгууллагатай гэрээ байгуулсан байна.
4.2.10     Сургалтын үйл явцыг үнэлэх, дотоод хяналт тавих, эргэн мэдээлэх механизмтай байна.
4.2.11     Суралцагчтай байгуулах дүнгийн дэвтрийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулж хүртээмжтэй тоогоор хэвлүүлсэн байна.
4.2.12     Суралцагчийг ажиллуулахтай холбоотой үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулсан заалтуудыг байгууллагын дотоод журамд тусгасан байна.
 
4.3            Богино хугацааны сургалт эрхлэгч байгууллага нь дараахь нийтлэг чадавхийг хангасан байна. Үүнд:
 
4.3.1         Эмнэлгийн мэргэжилтний богино хугацааны сургалтын хөтөлбөртэй байна
4.3.2         Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
4.3.3         Байнгын орон тоо бүхий ажлын албатай байна. 
4.3.4         Сургалтын агуулгад тохирсон техник хэрэгсэл, сургалтын материалтай байна.
 
4.4            Сургалт эрхлэгч байгууллага нь сургалтын чиглэл, мэргэжлийн онцлогоос хамаарч нэмэлт чадавхитай байж болно.
 
 
5.Давтан сургалтанд багшлах бүрэлдэхүүнд тавигдах нийтлэг шаардлага
 
5.1.Мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтыг заах багш дараахь нийтлэг шаардлага хангасан байна. Үүнд:
                   5.1.1.Тухайн мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй буюу тэргүүлэх ба түүнээс дээш мэргэшлийн зэрэгтэй байх.
       5.1.2.Тухайн мэргэжлээрээ 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх.
       5.1.3.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.
       5.1.4.Тасралтгүй сургалтын багц цагийг жил тутам биелүүлсэн байх.
       5.1.5.Сурган заах арга зүйн сургалтанд хамрагдсан  үнэмлэх, гэрчилгээтэй байх.
       5.1.6.Сургалт эрхлэгч  байгууллагатай  гэрээ байгуулсан байх.
 
5.2.Богино хугацааны давтан сургалтад заах багш тухайн эрх авсан байгууллагын гишүүн буюу үндсэн ажилтан байх эсхүл хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
 
 
6.Суралцагчдад тавих нийтлэг шаардлага:
 
6.1.1.Резидентийн сургалтад элсэх их эмчид дараахь нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.1.2.Бакалаврын дипломтой байх.
6.1.3.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрлөөр 1 буюу түүнээс доошгүй жил ажилласан байх.
                    6.1.4.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.
6.1.5.Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх бусад сургалтад давхар элсээгүй байх.
6.1.6.Бакалаврын сургалтын нийт багц цаг элсэх гэж буй сургалтын хөтөлбөрийн тавьсан шаардлагыг хангасан байх.
6.1.7.Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх.
 
                   6.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4 дэх заалтанд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 2 жилийн зөвшөөрөлтэй их эмчийг резидентийн сургалтад хамруулахгүй.
6.3.Төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад элсэх их эмчид дараахь нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.3.1.Бакалаврын дипломтой байх.
6.3.2.Резидентийн сургалтын дипломтой байх.
6.3.3.Резидентийн сургалтаар эзэмшсэн мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх.
6.3.4.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.
6.3.5.Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх.
 
6.4.Төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад элсэх сувилахуй, эм барих болон бусад эмнэлгийн мэргэжилтэнд дараахь нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.4.1.Төгсөлтийн өмнөх сургалтын диплом түүнтэй адилтгах баримт бичигтэй байх.
6.4.2.Мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх.
6.4.3.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.
6.4.4.Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх.
 
6.5.Мэргэшил дээшлүүлэх сургалтад элсэгчдэд тавих шаардлага
           6.5.1.Тухайн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх.
6.5.2.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсанаас хойш 2 ба түүнээс дээш жил ажилласан байх
           6.5.3.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх.
 
7.Сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага:
 
7.1.Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтын хөтөлбөр дараахь нийтлэг шалгуур хангасан байна.
               7.1.1.Сургалтын хөтөлбөрийн агуулга нь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн үндсэн чиг үүрэгт нийцсэн байна.
7.1.2.Мэргэшүүлэх сургалтын нийт багц цагийн 20-25 хүртэл хувийг онолын сургалт, мэргэжлийн онцлогоос хамаарч 75-80-аас доошгүй хувь нь дадлагажих сургалт эзэлнэ.
7.1.3.Мэргэшүүлэх сургалтанд удирдагч багш 2-оос илүүгүй суралцагч дагалдуулах, бага бүлгээр хичээллэх суралцагчдын тоо 8-аас илүүгүй байхаар зохион байгуулагдсан байна.
7.1.4.Сургалтын хөтөлбөр ерөнхий мэргэжлийн болон резидент, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх чиглэлийн мэдээллийг аль алийг багтаасан байна.
7.1.5.Сургалтын хөтөлбөрт сургалт явуулах зохион байгуулалтын асуудлууд тухайлбал элсэлтийн шалгуур, сургалтын үргэлжлэх хугацаа, сургалтад ашиглагдах арга, хэрэгслүүд, үнэлэх арга зэрэг мэдээллийг бүрэн агуулсан байна.
7.1.6.Сүүлийн үед нэвтэрч буй эмчилгээ, оношлогоо, сувилгааны шинэ арга аргачлал, шинэ эм, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл, тэдгээрийн хэрэглээг тодорхой хэмжээгээр тусгасан байна.
7.1.7.Сургалтын олон төрлийн арга хэлбэрийг ашигласан байна.
 
                 7.2.Богино хугацааны сургалтын хөтөлбөр нь дараахь нийтлэг шаардлага хангасан байна.
7.2.1.Сургалтын хөтөлбөрийн агуулга нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудлын хүрээнд байна.
7.2.2.Сургалтын хөтөлбөрийн агуулга нь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн үндсэн чиг үүрэгт нийцсэн байна.
7.2.3.Тодорхой нэг чиглэлээр дагнасан байх. Олон чиглэлээр мэдээлэл өгөхөөр зохион байгуулсан сургалтын хувьд төстэй мэргэжлийн чиглэлээр нь нэгтгэн тус тусад нь багц цаг тооцно.
 
           8.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын хяналт, үнэлгээ
8.1.Хяналт, үнэлгээ нь сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаа, тайлан, холбогдох мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж  зөвлөмжөөр хангахад чиглэнэ.
8.2.Зөвлөл нь ажлын албанаас ирүүлсэн сургалт эрхлэгч байгууллагын үнэлгээний дүнг хэлэлцэж, шийдвэр гаргахад харгалзаж үзнэ.
8.3.Шаардлагатай тохиолдолд Зөвлөл үнэлгээний баг томилон ажиллуулна.
           8.4.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт эрхлэгч байгууллагын  чадавхийг үнэлэхэд дараахь  материалыг бүрдүүлэн Зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ. Үүнд:                  8.4.1.Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;                  8.4.2.Сургалтын чиглэл, тухайн сургалтыг явуулах үндэслэл, хэрэгцээ шаардлага, гарах үр дүн, сургалтын төрөл, хэлбэрийг тодорхой тайлбарласан албан бичиг;                  8.4.3.Байгууллагын товч танилцуулга, сургалт эрхлэгч байгууллагад тавигдах нийтлэг шаардлагыг хангасан тухай материалууд;                  8.4.4.Богино хугацааны сургалт эрхлэгч төрийн бус байгууллагуудын хувьд байгууллагын дүрмийн хуулбар, багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн, чадавхийн тодорхойлолт (боловсрол, мэргэжлийн зэргийн бичиг баримтын баталгаажуулсан хуулбар);                  8.4.5.Сургалтын агуулгад тохирсон сургалтын байр, техник хэрэгсэл, ном сурах бичиг зэрэг сургалтын үндсэн хэрэглэгдэхүүний жагсаалт;                  8.4.6.Сургалтын бааз эмнэлэг, лаборатори, түшиц эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээ;                  8.5.Сургалт эрхлэгч  байгууллагуудаас ирүүлсэн материалыг Ажлын алба  судалж, Зөвлөлөөр хэлэлцүүлэн дүгнэлт, зөвлөмж гаргана.                  8.6.Сургалт эрхлэгч байгууллагын сургалтын төрөл хэлбэрээс хамааран дор дурьдсан хугацаанд Ажлын алба явцын хяналт үнэлгээ хийж, дүнг Зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Үүнд:        8.6.1.Резидентийн сургалт эрхлэгч байгууллагыг 4 хүртэл жилд;        8.6.2.Төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад 2 хүртэл жилд;        8.6.3.Мэргэжил дээшлүүлэх сургалт 2 хүртэл жилд;        8.6.4.Богино хугацааны давтан сургалт 1 жилд.
 
8.7.Сургалт эрхлэгч байгууллагын сургалтын төлөвлөгөөний агуулга, хичээлийн стандарт, суралцуулах нөхцлийг тусгасан лавлах гаргаж, сургалт эрхлэгч байгууллагын мэдээний санг Ажлын алба бүрдүүлнэ.
 
8.8.Ажлын албанаас резидентийн сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээний тайланг жил бүрийн 9 сарын 15-ны, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх болон мэргэшил дээшлүүлэх сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний тайланг 3 сарын 15-ны дотор Зөвлөлд ирүүлнэ.  
 
8.9.Шаардлагатай бол сургалтын хөтөлбөрийг дахин шинэчлэх зөвлөмжийг Зөвлөлөөс тавьж болно.
 
8.10.Ажлын алба нь доорхи  байгууллагуудад зөвлөмж хүргүүлнэ. Үүнд:
8.10.1.Явцын үнэлгээнд хангалтгүй дүн үзүүлсэн.
8.10.2.Давтан сургалт эрхлэгч байгууллагад тавигдах чадавхийг хангахгүй байгаа нь тогтоогдсон.
8.10.3.Сургалтын орчин нь шаардлага хангахгүй болсон, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг зөрчсөн, суралцагчдын  санал, гомдол,  мэдээлэл, хяналт шалгалтаар тогтоогдсон.
8.11.Ажлын алба нь доорхи байгууллагуудын мэдээний санг бүрдүүлнэ. Үүнд:
8.11.1.Сургалтын үйл ажиллагаа нь 6 сарын хугацаагаар зогссон.
8.11.2.Байгууллага нь татан буугдсан буюу өөрчлөгдсөн.
 
8.12.Сургалт эрхлэгч байгууллага нь сургалтын төрөл хэлбэрийг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай бол түүний үндэслэл, хэрэгцээ, дэвшилттэй тал, ач холбогдлыг тодорхой тусгасан нэмэлт материалыг бүрдүүлэн сургалт эхлэхээс өмнө Зөвлөлд танилцуулж, шаардлагатай бол зөвлөмж авна.
 
        9.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын гэрээ
 
9.1 .     Ажлын алба, сургалт эрхлэгч байгууллага, суралцагч нарын  хооронд гурвалсан гэрээ байгуулах ба гэрээний биелэлтэнд талууд харилцан хяналт тавьж ажиллана.
 
Гэрээнд дараах зүйлийг тусгаж болно. Үүнд: 
                9.1.1.Суралцагчийг хэт ачаалалтай ажиллуулах, дараалсан өдрүүдэд шөнийн ээлжинд гаргах зэргээр анхаарал сулруулж, алдаа гаргах нөхцөл бүрдүүлэх боломж гаргахгүйгээр ажлын ачааллыг зохицуулах, суралцах үйл явцтай нь шууд холбоогүй үүрэг даалгавар өгөхгүй байх.
                 9.1.2.Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр суралцагчийг дайчлан ажиллуулах.
                  9.1.3.Суралцагч нь давтан сургалтын журмын 4.2-т заасан суралцах үйл ажиллагааг дэмжсэн орчин, нөхцлөөр хангагдах.
                  9.1.4.Суралцагч суралцах үйл явцад тулгарч буй бэрхшээл, сургалтын чанартай холбоотой асуудлаар сургалт эрхлэгчид хандан хүсэлт, шаардлага тавих. Шаардлагатай тохиолдолд сургалтын талаар Зөвлөлд хандах.
                  9.1.5.Суралцагч сургалтыг хугацаанд нь дуусгаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн 20 ба түүнээс дээш хувийг гүйцээгээгүй тохиолдолд багц цагт тооцсон нэмэлт төлбөр авах ба суралцагч улиран суралцахгүй, түүнчлэн тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд сургалтаас хасах, суралцсан хугацааны төлбөрийг буцаахгүй байх.
 
 
             10.Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын төлбөр
10.1.Төрөөс санхүүжүүлэх давтан сургалтын төлбөрийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталсан журмаар зохицуулна.
10.2.Давтан сургалтад хувиараа суралцагч нь сургалтын төлбөрийг өөрөө хариуцна.
            10.3.Энэхүү журмын 4.2.8-д заасан гэрээ байгуулсан тохиолдолд сургалт эрхлэгч байгууллага нь гэрээ хийсэн байгууллагуудтай гэрээнд заасан хувь хэмжээгээр төлбөрийг төлнө.
 
 
---ооо---
 
 
 
 
 
 
 
 
 
  Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
 
 
Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын дэвтэр
 
 

Эцэг/эхийн нэр..................................нэр .........................
 
Нас .....            Хүйс эрэгтэй/эмэгтэй (зурна уу)
 
Үндсэн байгууллага ..........................................................................
 
...................................................................... мэргэжлээр резидент/төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх (зурна уу) мэргэшүүлэх/дээшлүүлэх (зурна уу)  сургалтад ........  оны ..... сарын ...... өдөр элсүүлэв.
 
Суралцах  хугацаа  ............ жил ........ сар
 
 
 
Олгосон  ....... оны ..... сарын ..... өдөр
 
ЗАХИРАЛ .........................................
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 
1-р   ДАМЖАА                         ...... оны ..... улирал
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
 
 
 
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
2-р   ДАМЖАА                                    ...... оны ..... улирал
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 
 
3-р   ДАМЖАА                                    ...... оны ..... улирал
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 
4-р   ДАМЖАА                                    ...... оны ..... улирал
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
Хичээл
Багц цаг
Үнэлгээ
Дүн
Сар өдөр
Гарын үсэг
авах
авсан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
 
ДАХИН ӨГСӨН УЛИРЛЫН ШАЛГАЛТ
 
Хичээлийн нэр
Сар өдөр
Үнэлгээ
Дүн
Гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 
 
 
 
 
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
Явцын дүн
 
Үзүүлэлт
Дүн  /хувиар %/
Ерөнхий дүн
I улирал
II улирал
III улирал
IV улирал
1.
Лекцийн ирц
 
 
 
 
 
2.
Дадлагын ирц
 
 
 
 
 
3.
Семинар
 
 
 
 
 
4.
 Клиникийн ярилцлагын шалгалт
 
 
 
 
 
5.
Тестийн шалгалт
 
 
 
 
 
6.
Жижүүрийн тайлан
 
 
 
 
 
7.
Гардан үйлдлийн шалгалт
 
 
 
 
 
8.
Ёс зүй, хандлага харилцаа
 
 
 
 
 
Голч дүн
 
 
 
 
 
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 
Суралцагчийн нэр ..............................                 Сургалтын дэвтрийн дугаар .............
 
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ
Хичээлийн нэр
Сар өдөр
Үнэлгээ
Дүн
Гарын үсэг
1.     
 
 
 
 
 
2.     
 
 
 
 
 
3.     
 
 
 
 
 
4.     
 
 
 
 
 
5.     
 
 
 
 
 
6.     
 
 
 
 
 
7.     
 
 
 
 
 
8.     
 
 
 
 
 
Ерөнхий дүн ............................
Голч дүн       ................
 
Шалгалтын комисс:
Дарга                         ...............................
Гишүүд:          ...............................
                        ...............................
 ...............................
 
Зөвшөөрсөн суралцагчийн гарын үсэг ................................
 
---ооо---
 

 
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28 тоот тушаалын тавдугаар хавсралт
 
  ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
 
 
1.      Нийтлэг үндэслэл
 
1.1.  Энэхүү журмын зорилго нь эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг "Эрүүл мэндийн тухай" хууль  болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино.
 
1.2.  Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь  эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулахад чиглэгдэнэ.
 
1.3.  Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөл  (цаашид зөвлөл гэх) байна.
 
1.4.  Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг Зөвлөлөөр хэлэлцэгдсэн мэргэжлийн нийгэмлэг холбоод зохион байгуулах ба Зөвлөлийн ажлын алба (зөвлөлийн журамд зааснаар) тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавина.
 
1.5.  Мэргэшлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай бөгөөд зэргийг шатлал алгасуулан олгохгүй.
 
1.6.  Мэргэшлийн зэргийн шатлал ахиулах хоорондох хугацаа 5-с доошгүй жил байна.
 
 
2.      Мэргэшлийн зэрэг олгох шалгуур
 
2.1.            Эмнэлгийн мэргэжилтэнд ахлах, тэргүүлэх зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална. Үүнд:
 
2.1.1.      Мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
2.1.2.      Мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш  жил тасралтгүй ажилласан байх. 
 
2.2.            Эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх зэрэг олгоход дараах нийтлэг шалгуур баримтална. Үүнд:
 
2.2.1.      Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжилийн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
2.2.2.     Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжлээр мэргэшсэн байх.
2.2.3.     20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх.
 
2.3.             Мэргэшлийн зэрэг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн  нийгэмлэг, холбоо тухайн мэргэжлийн онцлогийг харгалзан тусгай шалгуур үзүүлэлт мэргэшлийн зэргийн шатлал тус бүрээр боловсруулж, баримтална. Тусгай шалгуур үзүүлэлтэд мэргэжлийн ур чадварын түвшинг шалгалтаар үнэлэхээр тусгаж болно.
 
2.4.            Тусгай шалгуур үзүүлэлтийг Мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
 
 
3.      Мэргэшлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал
 
3.1.            М‎‎‎эргэшлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
 
3.2.            Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөж, байгууллагын даргаар баталгаажуулсан маягт.
 
3.3.            Холбогдох мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд.
 
3.4.            Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар.
 
3.5.            Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь.
 
3.6.            Нотариатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хувь.
 
3.7.            3х4 хэмжээний зураг 2 хувь.
 
 
4.      Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоодод тавигдах шалгуур
 
4.1.            Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоод дараахь нийтлэг шалгуурыг хангасан байна. Үүнд:
4.1.1.    Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх
4.1.2.    Сүүлийн 2 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх (Татварын тайлангаар баталгаажуулна)
4.1.3.    Байнгын орон тоо бүхий ажлын албатай байх.
4.1.4.    Тухайн мэргэжлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 30-с доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх.
4.1.5.    Харьяалагдах эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх
4.1.6.    Холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх
 
4.2.  Дээрхи нийтлэг шалгуурыг хангаж байгаа мэргэжлийн нийгэмлэг, холбоодын асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэнэ.
4.3.  Холбогдох мэргэжлийн нийгэмлэг, холбоодын шалгуур хүрээгүй тохиолдолд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл гүйцэтгэнэ.
 
5.      Мэргэшлийн зэрэг олгох үйл явц
 
5.1.            Мэргэжлийн нийгэмлэг, холбоод тухайн мэргэшлээр зэрэг хамгаалахад эмнэлгийн мэргэжилтний эзэмшвэл зохих тусгай шалгуурыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж зэрэг горилогч  материал бүрдүүлж ирүүлэхээс 1 жилийн өмнө эмнэлгийн байгууллагад мэдээлсэн байна.Тусгай шалгуурт өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлт орсноос 1 жилийн дараа мөрдөгдөнө.
 
5.2.            Эмнэлгийн мэргэжилтэн энэ журмын 3-т заасан материалыг бүрдүүлж байгууллагын хүний нөөцийн менежерээр дамжуулан, жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор мэргэжлийн нийгэмлэг, холбоонд ирүүлнэ.
 
5.3.            Мэргэшлийн зэрэг горилогчийн материалыг тухайн мэргэжлийн нийгэмлэг, холбоо хүлээн авч нягталж шалган, зэрэг олгох шалгаруулалтад орох эмнэлгийн мэргэжилтний жагсаалтыг 4 сарын 1-ний дотор гарган зөвлөлийн ажлын албанд хүргүүлнэ.
 
5.4.            Ажлын алба нь мэргэжлийн нийгэмлэг холбоо, мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг оруулсан комиссыг томилно.
 
5.5.            Комисс нийтлэг ба тусгай шалгууруудын дагуу шалгаруулж, Мэргэшлийн зэрэг олгох комиссын дүнгийн хуудсыг мэргэжилтэн тус бүрээр бөглөн баталгаажуулж,  хурлын шийдвэрийн хамт жил бүрийн  6 сарын 15-ний дотор Ажлын албанд ирүүлнэ.
 
5.6.            Ажлын алба уг санал дүгнэлтийг хянан үзэж, мэргэшлийн зэрэг олгох тушаалын төслийг боловсруулан ЭМЯ-ны ТЗУГ-т ирүүлнэ.
 
5.7.            Мэргэшлийн зэрэг олгох тушаалын дагуу мэргэжлийн нийгэмлэг, холбоод мэргэшлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэн бичиж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр баталгаажуулан, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
 
5.8.            Эрүүл мэндийн байгууллагууд мэргэшлийн зэрэг шинээр авсан болон ахиулсан мэргэжилтнүүдийг бүртгэн авч хүний нөөцийн жил бүрийн тайланд тусгана.
 
5.9.            Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдол гарсан тохиолдолд зохион байгуулагч мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдлагад, шаардлагатай гэж үзвэл Зөвлөлд гаргана.
 
5.10.       Энэ журмын 5.9-д заасан санал, хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.
 
 
 
6.      Мэргэшлийн зэргийн нэмэгдэл
 
6.1.            Тухайн мэргэжлээрээ төрийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн үндсэн цалинд тооцож олгоно.
6.2.            Мэргэшлийн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэн ажиллана.
 
 
7.      Мэргэшлийн зэрэг хүчинтэй байх хугацаа, цуцлах, сэргээх
 
7.1.      Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэшлийн зэрэг хүчин төгөлдөр байна.
7.2.      Эмнэлгийн мэргэжилтэн резидент ба төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдан шинэ мэргэжлээр мэргэшсэн тохиолдолд мэргэшлийн зэрэг тухайн шинэ мэргэжилд хамаарахгүй.
 
7.3.      Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ зөрчих буюу мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд мэргэжилтний мэргэшлийн зэргийг хүчингүй болгоно.
 
7.4.       Мэргэшлийн зэрэг тодорхой хугацаагаар хүчингүй  болсон тохиолдолд  хугацааг дуусмагц мэргэшлийн зэргийг сэргээж болно.
 
7.5.       Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, техникийн алдаа гаргасан тохиолдолд баримтыг үндэслэн нөхөн олгож болно.
 
 
8.      Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны санхүүжилт
 
8.1.            Мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой гарах зардлыг мэргэшлийн зэрэг горилогч хариуцана.
 
8.2.            Мэргэжлийн нийгэмлэг холбоод мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлыг зүйл тус бүрээр бодитой тооцон төлбөрийн тарифыг Зөвлөлд танилцуулан, өөрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар батлуулан нээлттэй зарлана.
 
9.      Хүлээх хариуцлага
 
9.1.       Мэргэшлийн зэрэг олгох журмыг зөрчсөн үнэлгээний бодит байдалд тэгш шудрага бус хандсан, ил тод бус, баталгаажилт бүрэн биш, Зөвлөлд танилцуулсан тарифыг үндэслэлгүй өөрчилсөн тохиолдолд зэрэг олгосон нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг Зөвлөлөөр хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана.
 
9.2.       Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааны талаарх үнэлгээг Зөвлөлийн ажлын алба жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Зөвлөлд танилцуулна.
 
 
---ооо---

 
Эрүүл мэндийн сайдын 2011  оны  28  тоот тушаалын зургаадугаар  хавсралт
  ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХНИЙ ЗАГВАР   Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэх нь 210мм х 297 мм хэмжээтэй, түмэн наст хээ бүхий цайвар ягаан дэвсгэртэй, хар хөх дэвсгэр дээр тод шар хас тэмдэг бүхий хүрээтэй байна.  
1.      Гэрчилгээний зүүн дээд талд соёмбо байрлуулж "Монгол улс" "Эрүүл мэндийн яам" гэж бичсэн байна.
2.      Гэрчилгээний баруун талд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулсан мэргэжлийн нийгэмлэг/холбоо/зөвлөлийн албан ёсны нэр, логог байрлууна.
3.      Үнэмлэхийг Эрүүл мэндийн сайд,  мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулсан мэргэжлийн нийгэмлэг/холбоо/зөвлөлийн тэргүүн/дарга гарын үсэг зурж албажуулна.
4.      Үнэмлэх нь дараах бичвэртэй байна.
 
           
    МОНГОЛ УЛСЫН                                                           НИЙГЭМЛЭГИЙН ЛОГО
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ                                                НИЙГЭМЛЭГИЙН НЭР
 
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШЛИЙН
ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ
 
            Дугаар..........
             
..............................................овогтой ...............................................-д
 
Эрүүл мэндийн сайдын ..... оны ..... тоот ....... тушаалаар .........................................
 
мэргэшлээр ............................................. зэрэг олгов.
 
 
 
САЙД  .......................................                                ТЭРГҮҮН ............................................
 
 
 
____________ оны  _____сарын  _____ өдөр
 
---ооо---
 

 
Эрүүл мэндийн сайдын 2011  оны 28 тоот тушаалын  долоодугаар хавсралт
 
 
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙН МАЯГТ
/Асуултыг гаргацтай тодорхой бичиж бөглөнө үү/
 

 
3х4
хэмжээний  зураг
 


1.         Эцэг/эхийн нэр ..........................Нэр .............................................
 
2.         Нас         .........  
 
3.         Хүйс        эм  /  эр  (зурна уу)  
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
4.         Регистрийн дугаар    
 
5.         Байгууллагын нэр        .................................................................................................
.................................................................................................
 
6.         Одоогийн ажиллаж буй мэргэжил      ...........................................................................
 
7.         Цахим шуудангийн хаяг.............................................................................................
 
8.         Гэрийн хаяг       ...........................................................................................................
                                    ...........................................................................................................
                                    ...........................................................................................................
...........................................................................................................
 
9.         Утас: Ажлын      .................... Гэрийн ....................      Гар утас ...........................
 
10.     Одоо эзэмшиж буй мэргэшлийн зэрэг, түүнийг олгосон огноо, үнэмлэхний дугаар  ........................................................................................................................      .....................................................................................................................................
 
 
11.     Одоо горилж буй мэргэшлийн зэрэг
.....................................................................................................................................
.....................................................................................................................................
 
 
 
 
 
---ооо---
 
 
 
 

 
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28 тоот тушаалын  наймдугаар хавсралт
 
 
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ КОМИССЫН ДҮНГИЙН ХУУДАС
 
Нэг. Анкетын хэсэг
 

 
3х4
хэмжээний  зураг
 


12.     Эцэг/эхийн нэр ..........................Нэр .............................................
13.      
14.     Нас         .........  
 
15.     Хүйс        эм  /  эр  (зурна уу)  
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
16.     Регистрийн дугаар    
 
17.     Байгууллагын нэр        .................................................................................................
 
.................................................................................................
 
18.     Одоогийн ажиллаж буй мэргэжил      ...........................................................................
 
19.     Цахим шуудангийн хаяг.............................................................................................
 
 
Хоёр: Мэргэшлийн зэрэг олгох дүгнэлт
 
Шалгуур үзүүлэлт
Үнэлгээ
Баталгаажилт
1.       
Тусгай шалгуур хангасан байдал
 
 
2.       
Шалгалтын дүн (шалгалт авсан тохиолдолд)
 
 
3.       
Нийт үнэлгээ
 
 
 
Дээрх үнэлгээний дүнг үндэслэн мэргэшлийн зэрэг горилогч .................................... (эцэг/эхийн нэр)  ............................................. д/т ......................................................... мэргэшлээр ......................................................... зэрэг ОЛГОХ / ОЛГОХГҮЙ БАЙХ (зурна уу) саналтай байна.
 
Комисын дарга                    .......................................
Нарийн бичгийн дарга         .......................................
Гишүүд                                   .......................................
.......................................
.......................................
.......................................
 
........... оны ....... сарын ...... өдөр
---ооо---