- Нүүр
- Сайдын тушаал
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам Сангийн сайдын 2016-12-16 өдрийн 409 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Сангийн сайдын 2016-12-16 өдрийн 409 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Сангийн сайдын 2011 оны 12 дугаар
тушаалын хавсралт
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам
Нэг. Нийтлэг зүйл
1. Энэ журам нь геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэх зорилготой.
2. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжийн хайгуулын ба ашиглалтын зардлыг бүртгэж, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.
3. Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ хийдэг аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бусад асуудлууд болон хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө гарсан зардлыг хэрхэн бүртгэхийг энэ журмаар зохицуулахгүй.
4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгж нь СТОУС 6 "Ашигт малтмалын нөөцийн хайгуул, үнэлгээ"-д нийцүүлэн хайгуулын зардлыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн бодлогоо тодорхойлж, тайлант үеүдэд тогтвортой мөрдөнө.
5. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгж нь хайгуулын зардлыг бүртгэх "зардал"-ын аргыг хэрэглэхээр нягтлан бодох бүртгэлийн бодлогоо тодорхойлсон бол лиценз бүрээр хайгуулын зардлыг тайлант үед хуримтлуулан бүртгэнэ. Энэхүү тайлант үеийн хайгуулын зардлыг Орлого, үр дүнгийн тайлангийн Үйл ажиллагааны зардлын хэсэгт "Хайгуулын зардал" гэсэн нэрээр тусад нь тайлагнана.
6. Хайгуулын зардлыг "зардал"-аар болон "капиталжуулах" аргаар бүртгэдэг аж ахуйн нэгжүүд нь орлогын албан татвараа тодорхойлохдоо Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар баталсан "Санхүүгийн тайлан болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн уялдааг зохицуулах журам"-аар зохицуулна.
Хоёр. Хайгуулын зардлыг капиталжуулах, түүний бүртгэл
1. Хайгуул, үнэлгээний хөрөнгө
1.1. Геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь дараах үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг Хайгуул, үнэлгээний хөрөнгө гэсэн нэртэй дансанд хуримтлуулан бүртгэнэ:
1. Бэлтгэл ажил /Төлөвлөгөө зохиох, Сансрын АСФЗ-ын тайлал/
2. Геологийн зураглал
3. Эрлийн маршрут
4. Талбайн сорьцлолт
5. Геохимийн судалгаа
6. Геофизикийн судалгаа
7. Гидрогеологийн ажил
8. Геоморфологийн ажил
9. Топогеодезийн ажил
10. Уулын ажил /копуш нэвтрэлт, шурф нэвтрэлт, булалт/
11. Өрөмдлөг /баганат, цохилтот/
12. Сорьцлолт /шурфын шлих/
13. Лабораторийн ажил
14. Суурин боловсруулалт
1.2. Аж ахуйн нэгж нь ямар зардлуудыг хайгуул, үнэлгээний хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх талаар заасан нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой мөрдөнө.
1.3. Хайгуул, үнэлгээний хөрөнгийг өртгөөр нь бүртгэх бөгөөд балансад эргэлтийн бус хөрөнгөөр ангилна. Хайгуулын тусгай зөвшөөрөл тус бүрээр нь гарсан зардлыг хуримтлуулан бүртгэнэ.
1.4. Ашигт малтмалын ордыг ашиглах, боловсруулахад гарсан зардал болон ерөнхий удирдлагын зардлыг хайгуул, үнэлгээний хөрөнгөнд хүлээн зөвшөөрөхгүй.
1.5 .Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр
Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт тусгай зөвшөөрлийн төлбөрөөс гадна хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрөл худалдаж авсан үнэ орно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Биет бус хөрөнгөнд хуримтлуулан бүртгэх ба байгуулсан хорогдлын дүнгээр Хайгуул ба үнэлгээний хөрөнгөнд капиталжуулна.
1.6. Зээлийн хүүгийн зардал
Ашигт малтмалын хайгуулын ажлын явцад авсан зээлийн зардлыг НББОУС 23 "Зээлийн зардал"-ын дагуу бүртгэнэ. Бэлтгэл ажиллагаа, хугацаа шаардах хайгуул, үнэлгээний хөрөнгөнд шууд хамааралтай зээлийн зардлыг капиталжуулна.
1.7. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрын улсад төлсөн нөхөн төлбөрийн зардлыг Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд бүртгэнэ.
1.8. Нийлмэл (томилолт, гадаадад гарсан гэх мэт) зардлыг хуваарилах
Хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүд нь нийтлэг зориулалттай гарсан зардлыг хуваарилах, капиталжуулах талаар өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусгаж мөрдөнө.
1.9. Аж ахуйн нэгжүүд нь энэхүү нийлмэл зардлыг хуваарилахдаа өөрсдийн онцлогт тохирсон суурийг мөрдөнө. Жишээ нь: Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр, хайгуулын зорилгоор өрөмдсөн тууш метрээр, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой гарсан бусад зардалд хувь тэнцүүлэн бүртгэх гэх мэт.
2. Хайгуул, үнэлгээний хөрөнгийн ангилал
2.1. Геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь олж эзэмшсэн хайгуул, үнэлгээний хөрөнгүүдийг шинж чанараас нь хамааруулан биет (жишээ нь: тээврийн хэрэгсэл, өрмийн тоног хэрэгсэл) эсвэл биет бус (жишээ нь: өрөмдлөг хийх эрх) хөрөнгө гэж ангилах ба уг ангиллыг тууштай хэрэгжүүлнэ.
2.2. Ашигт малтмалын орд ашиглах техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашиг нь тодорхой болсон үед хайгуул, үнэлгээний хөрөнгийг дахин ангилна. Дахин ангилал хийхээс өмнө хайгуул, үнэлгээний хөрөнгөд үнийн бууралт байгаа эсэхийг үнэлж, гарсан аливаа үнийн бууралтын алдагдлыг хүлээн зөвшөөрнө.
2.3. Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд үнэ цэнийн бууралт байхгүй бол уурхайг ашиглаж эхлэх үе шатанд Уурхайн хөрөнгө гэсэн дансанд ангилан бүртгэнэ.
3. Үнэ цэнийн бууралт
3.1. Геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хайгуул, үнэлгээний хөрөнгийн дансны үнэ түүний нөхөгдөх дүнгээс илүү байгааг бодит нөхцөл байдал илэрхий харуулж байвал НББОУС 36-ын дагуу үнэ цэнийн бууралтын алдагдлыг бүртгэж, тодруулна.
3.2. НББОУС 36-ийн 109-123-р зүйлд заасан тусгай шаардлагуудад нийцэж байгаа үед аж ахуйн нэгжийн бүх хөрөнгө (гүүдвил болон борлуулахад бэлэн гэж ангилсан өмчийн хөрөнгө оруулалтаас бусад)-ийн хувьд үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцааж бичнэ.
4. Тодруулга
4.1. Геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь СТОУС 6 "Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ"-г үндэслэн дараах зүйлсийг санхүүгийн тайланд тодруулна:
а) Хайгуул, үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт болон түүний зарцуулалтын талаарх нягтлан бодох бүртгэлийн бодлого;
б) Ашигт малтмалын нөөцийн хайгуул, үнэлгээтэй холбоотой бий болсон хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал, үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн;
в) Хайгуул, үнэлгээний хөрөнгийг тусдаа хөрөнгийн ангилалд тусгах бөгөөд НББОУС 16 эсвэл НББОУС 38-д шаардсаны дагуу тэдгээр хөрөнгийг хэрхэн ангилсан тухай.
4.2. Тайлант жилийн хайгуулын ажлын зардлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийн мэдээллийг "Хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн мэдээ" Маягт 1-ээр, "Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа"-г Маягт 2-оор тус тус тодруулж, Ашигт малтмалын газарт жил бүрийн 6 дугаар сарын 30-ны дотор хүргүүлнэ.
4.3. Хэрэв хайгуул, үнэлгээний хөрөнгөнд хайгуулын талбайд хийгдсэн боловч хайгуулын тайланд тусгагдаагүй зардлыг оруулсан бол Маягт 2-оор нэмж тодруулна.
Гурав. Ашигт малтмалын ашиглалт (олборлолт)-ын
үеийн бүртгэл
1. Илрүүлсэн нөөцөд тулгуурлан техник эдийн засгийн үнэлгээ хийж, цаашид ашиглах эсэхийг тогтоох
1.1. Энэ үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг Хайгуул, үнэлгээний хөрөнгө дансанд капиталжуулна. Ашигт малтмалын нөөцийн техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашиг нь тодорхой бус болсон нь нотлогдвол Хайгуул, үнэлгээний хөрөнгийг тухайн тайлант үеийн алдагдлаар хүлээн зөвшөөрнө.
2. Уурхайг бүтээн босгох үе шат
2.1. Олборлолт эхлэхээс өмнө уурхайг ашиглалтанд бэлтгэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг балансад хөрөнгөөр хүлээн зөвшөөрч, хуримтлуулан бүртгэнэ. Үүнд хөрс хуулалт, үндсэн нөөцөд хүрэх далд уурхайн малталт, зам, цахилгаан, усны эх үүсвэр гэх мэт дэд бүтэцтэй холбоотой зардлууд болон уурхайн барилга байгууламж, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, ажилчдын тосгон, ажиллагчдын давтан сургалт зэрэг зардлуудыг холбогдох шинж чанараар нь ангилан хуримтлуулан бүртгэнэ.
2.2. Цаашид уурхайг ашиглахад бэлэн болж олборлолт эхлэх үед уурхайг ашиглалтад бэлтгэсэн дээрх зардлыг дахин хянан үзэж холбогдох үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө болон бусад хөрөнгөөр ангилан балансад бүртгэнэ.
3. Үйлдвэрлэлийн үе шат – ашигт малтмалын олборлолт, боловсруулалт
3.1. Уурхайг ашиглаж эхлэх үед Уурхайн хөрөнгө гэсэн дансанд ангилан бүртгэсэн хөрөнгийг уурхайн ашиглалтын хугацаанд элэгдүүлнэ. Үйлдвэрлэлийн үе шатанд гарсан зардлуудыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт шингээнэ.
4. Нөхөн сэргээх зардлаар нөөц байгуулах
4.1. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад тооцоолсон байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг уурхайн ашиглах хугацаанд хувь тэнцүүлэн эсвэл борлуулалттай уялдуулан тооцож, жил бүр нөхөн сэргээлтийн нөөцийг НББОУС 37 "Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө"-д нийцүүлэн байгуулна.
Жил бүр байгуулсан нөөцийн дүнгээр дараах бичилтийг хийнэ.
Дт Нөхөн сэргээлтийн нөөцийн зардал
Кт Нөхөн сэргээлтийн нөөц
5. Олборлолтын шатанд хийгдсэн хайгуулын зардал
5.1. Олборлолт хийгдэж байгаа талбайн ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, нөөцийг нарийвчлан тогтоох зорилгоор хийгдсэн геологи хайгуулын ажлын зардлыг капиталжуулан бүртгэнэ. Ашигт малтмалын нөөцийг олборлох техник эдийн засгийн үнэлгээ өөрчлөгдөөгүй ба арилжааны үр ашиг нь тодорхой бус болсон нь нотлогдвол хуримтлуулан бүртгэсэн зардлыг тайлант хугацааны алдагдлаар тайлагнана.
Маягт-1
Аж ахуйн нэгжийн нэр
Хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн мэдээ
д/д
|
Үзүүлэлт
|
Геологийн судалгааны ажил явуулсан эх үүсвэр
|
||||
Гадаадын хөрөнгө оруулалтаар
|
Дотоодын хөрөнгө оруулалтаар
|
Өөрийн хөрөнгөөр
|
Зээлээр
|
Гэрээгээр
|
||
1
|
Хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, иргэний харъяалал
|
|
|
|
|
|
2
|
Хөрөнгө оруулалтын хэмжээ /мян.төгрөгрөөр/
|
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
|
|
4
|
Бусад
|
|
|
|
|
|
Тусгай зөвшөөрөл эзэмшигч ...................................................ХХК-ийн
Тамга
Захирал ........................................
Ерөнхий нягтлан бодогч .......................................
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Маягт-2
|
|
Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа
|
||||||
|
|
|
|
|
|
|
д/д
|
Тусгай зөвшөөрлийн дугаар
|
Эхний үлдэгдэл
|
Нэмэгдсэн
|
Хасагдсан
|
Эцсийн үлдэгдэл
|
|
1
|
Хайгуулын зардал
|
|
|
|
|
|
2
|
Лицензийн төлбөр
|
|
|
|
|
|
3
|
Лиценз худалдаж авсан үнэ болон үйлчилгээний хөлс
|
|
|
|
|
|
4
|
Бусад зардал /эмнэлгийн, зөвлөх, шүүмж гэх мэт/
|
|
|
|
|
|
5
|
Лицензтэй холбоогүй зардлууд
|
|
|
|
|
|
|
Нийт дүн
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тусгай зөвшөөрөл эзэмшигч ................................. ХХК-ийн :
Захирал .......................................
Ерөнхий нягтлан бодогч .......................................
|
|
|
|
|
|
|
Хүлээн авсан :
АМГ-ын мэргэжилтэн ........................................
|
|
||||
Текст томруулах
A
A
A