A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ХЭМЖЭЭ, ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖААС ХАМААРУУЛАН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны  А/63/67 дугаар хамтарсан
тушаалын хавсралт
 
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ХЭМЖЭЭ, ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖААС ХАМААРУУЛАН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг түүнээс ялгаран гарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилж, агаарын бохирдлын төлбөрийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
1.2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох үйл ажиллагааг “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар улсын хэмжээнд зохион байгуулна./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан/
 
1.3. Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсний үндсэн дээр ногдох төлбөрийн тохирох ангилалыг тогтоон тээврийн хэрэгслийн гэрчилгээний “тусгай тэмдэглэл” хэсэгт бичилт хийнэ./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан/
 
1.4. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 7.3-т заасан ангилалын дагуу агаарын бохирдлын төлбөрийг холбогдох татварын албанд мөн хуулийн 9.3-т заасан хугацаанд багтаан төлнө.
 
1.5. “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж буй автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын “эко” гэрчилгээ олгоно./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар нэмсэн/
 
Хоёр. Төлбөр тогтоох үйл ажиллагаа
 
2.1. Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дараахь байдлаар тогтооно:
 
 
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал
Бензин хөдөлгүүртэй
Дизель хөдөлгүүртэй
Жилд ногдуулах төлбөр (төгрөгөөр)
СО2 хийн ялгарал (г/км)
СО2  (%)
Хөдөлгүүрийн багтаамж (cм3)
А
121-180
5.5-8.0
1500 хүртэл
1800
Б
181-250
8.1-10.5
1501-2500
2100
В
251-350
10.6 -12.0
2501-3500
3500
Г
351-500
12.1-13.5
3501-4500
5000
Д
501-750
13.6 -14.5
4501-5500
7500
Е
751-ээс дээш
14.6-ээс дээш
5501-ээс дээш
9500
 
 
2.2. Дараахь тохиолдолд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан дахин ангилал тогтоолгоно:
 
а/ ажил, үйлчилгээний шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн хөдөлгүүр болон түүний эд ангид нэмэлт, өөрчлөлт хийгдсэн бол;
 
б/ хөдөлгүүрийг сольсон бол;
 
Гурав. Бусад
 
3.1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоохтой холбогдсон маргааныг Агаарын чанарын мэргэжлийн алба хүлээн авч дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн харъяалах мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ.
 
 
------oOo------