- Нүүр
- Сайдын тушаал
- МОДОН МАТЕРИАЛЫН АГУУЛАХ, ГАЛЫН АЮУЛГҮЙН НОРМ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны
429 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
МОДОН МАТЕРИАЛЫН АГУУЛАХ, ГАЛЫН АЮУЛГҮЙН НОРМ
FOREST MATERIAL STORAGES. FIRE REGULATIONS
|
20… оны …-р сарын …-ний
өдрөөс эхлэн мөрдөнө.
НЭГ. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү нормыг өмчийн эзэмшил, агуулахын багтаамж, талбай, хүчин чадал зэргээс үл хамааруулан модон матриалыг агуулах, хадгалах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх модны захыг(цаашид модны агуулах гэж нэрэлнэ) байгуулах ашиглах бүх шатанд галын аюулгүй байдлыг хангахад (БНбД 21-01-тэй хамт) мөрдөнө. Энэ нормын хамт бусад норматив баримт бичигт тусгагдсан галын аюулгүйн шаардлагыг баримтлана. Эдгээр норматив бичигт тус нормд ороогүй, модон материалын агуулахыг галын аюулаас сэргийлэх өвөрмөгц арга хэмжээний нэмэлт, өөрчлөлт, тодотголыг агуулсан байж болох авч энэ нормын шаардлагаас доогуур байж болохгүй.
ХОЁР. НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛҮҮД
Энэхүү нормд дараахь норматив баримт бичгийг ишлэл татан ашигласан:
БНбД 30-02-07. Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө
БНбД 40-05-98. Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга
БНбД 40-02-06. Усан хангамж. Гадна сүлжээ ба байгууламж
БНбД 44-01-08. Төв (Магистраль) дамжуулах хоолой
БНбД 21-01-02. Барилга байгууламжийн галын аюулгүйн байдал
БНбД 23-02-08. Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг
БНбД 31-11-09. Агуулахын барилга
БНбД 41-01-02. Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
БНбД 21-04-05. Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиололын хэрэгсэл.
БНбД 21-02-02. Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм.
БНбД 21-01-02. Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал.
БНбД 23-02-08. Байгалийн гэрэлтүүлэг.
БНбД 31-11-09. Үйлдвэрийн барилга.
БД 43-101-03 Цахилгаан байгууламжийн дүрэм
БД 21-101. Барилга байгууламж, өрөө тасалгааны галын болон тэсрэлтийн аюулын ангилал тодорхойлох
MNS 0012-3-002 1982. Мод боловсруулалт. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага.
MNS 2385 : 1982. Навчит үйлдвэрийн зүсмэл материал. Атмосферийн хатаалт ба хадгалалт.
MNS 5162 : 2002. Модон материалын захын үйлчилгээ. Техникийн ерөнхий шаардлага
MNS IEC 60695-2-1 : 2001. Галын аюулгүй байдлын туршилт. Туршилтын аргууд. Халаасан утсаар турших.
MNS IEC 60695-2-2 : 2001. Галын аюулгүй байдлын туршилт. Туршилтын аргууд. Зүү хэлбэртэй дөлөөр турших.
ГУРАВ. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
Галерей – Цех, агуулах, ачилт буулгалт, сэлгэн ачилтын зангилааг холбосон, туузан дамжуулгыг далдлах, байрлуулах мөн түүнчлэн түүний засвар үйлчилгээний ажилтнуудыг нэвтрүүлэх зориулалттай, газар дээрхи буюу газрын доорхи, бүхэлдээ буюу хэсэгчилсэн битүү байдалтай хэвтээ ба налуу туузан дамжуулгын тээврийн хэрэгслийн хэсэгхэн ба үргэлжилсэн барилга байгууламж.
Модон материалын овоолго – тайрдас гуалин, үндэс, бусад тайрдас, түлш, зомгол, үртэс, тэгш өнцөгт, цагираг болон бусад хэлбэр бүхий хаягдал мод гэх мэт
Нягт куб метр – гуалин, зүсмэл материал, зомгол, цавчдас зэргийн хоорондын агаарын зай хэмжээг оруулахгүй модны өөрийн эзлэхүүний нэгж
Галын аюулгүйн бүс – хураасан болон овоолгын хэсгийг заагласан, гал унтраах машин явж өнгөрөх зориулалттай хөнгөн маягийн хатуу хучилттай замын хэсгүүд бүхий модон материалын агуулахын талбайн хэсэг.
Налуу тавцан – Агуулахын барилга. БНбД 31-11-09.
- Навчит үйлдвэрийн зүсмэл материал. Атмосферийн хатаалт ба хадгалалт MNS 2385 : 1982 стандартын дагуу.
ДӨРӨВ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1. Энэхүү нормын шаардлага нь холбогдох үндэсний стандарт, норм ба галын аюулгүй ажиллагааны дүрэмд нийцсэн БНбД 21-01-01-ээр тогтоогдсон зүйл, ангиллуудад үндэслэгдэнэ.
4.2. Модон материалыг хадгалах агуулахын байршлыг сонгохдоо А. Хавсралтын шаардлагыг харгалзан үзвэл зохино.
Модон материалын хураалт болон овоолгыг байршуулахын өмнө агуулахын талбайг мод, бут, үртэс хогоос цэвэрлэсэн байх ёстой.
4.3. Бөөрөнхий модон ба зүсмэл материал болон бэлдэц, тайрдас гуалин, давирхай болон түлээний мод, зомгол, цавчдас үртэсийг энэхүү норм болон холбогдох стандартад заасны дагуу, ялган ангилж технологийн ба галын аюулаас сэргийлэх зайтайгаар тусгайлсан хэсгүүдэд бүлэглэж хураах ёстой.
4.4. Зүсмэл материал болон бэлдцийг хатаах хадгалах, тээвэрлэх, ачих, буулгах технологийн үйл явц нь Галын аюулгүйн арга хэмжээний хүрээнд MNS 0012-3-002 1982 болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагад нийцсэн байна.
4.5. Хураалт, овоолго, хэсгүүд хоорондын зам талбай, орц гарц нь галын үндсэн ба тусгай машины маневрлалт ба хөдөлгөөнд зориулагдсан хөнгөн маягийн хатуу хучилттай байна.
4.6. Агуулахын хашаанаас задгай хадгалагдах модон материалын хураалт болон овоолго хүртлэх зай нь тэдгээрийн тооцоот өндрөөс багагүй боловч 15м-ээс багагүй, модон материалын битүү агуулахад 20 м-ээс багагүй байна.
Үйлдвэрийн газрын хашаан дотор дотор байрлаж байгаа модон материалын агуулахад тусдаа хашаа төлөвлөх шаардлагагүй.
4.7. Модон материалын агуулахын галын аюулаас хамгаалах усан хангамжийн системийг 2-р бүлгийн шаардлагад нийцүүлэн төлөвлөнө. Түүнчлэн их хэмжээний галыг унтраахад шаардагдах усны зарцуулалтыг 1500 м³/ц хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай бол нягтдаа 100000 м³-ээс дээш хэмжээний модон материалын задгай агуулахыг тойруулан хоосон хоолойн шугам төлөвлөвөл зохино.
4.8. Галерей, тавцан (эстакад), ачих, буулгах болон шилжүүлэн ачих зангилааны галын аюулаас хамгаалах арга хэмжээг төлөвлөхөд 10-р бүлгийн шаардлагуудыг харгалзан үзнэ.
4.9. Модон материалын агуулахад гал түймэр тархахаас хамгаалах арга хэмжээг төлөвлөхөд 13-р бүлгийн шаардлагыг харгалзан үзэх хэрэгтэй.
4.10. Галын депо-ийн галаас хамгаалах төрөл болон модон материалын агуулахад үйлчлэх радиусыг галын аюулгүйн норм БНбД 30-02-07-ийн дагуу авбал зохино.
Нэг жилд нягтдаа 200000 м³-ээс ихгүй модон материалыг хадгалж боловсруулалт хийх хүчин чадалтай агуулахад БНбД 31-11-09-д тусгасаны дагуу галын аюулгүйн хамгаалалт төлөвлөхгүй бөгөөд 12.1-р зүйлийн дагуу галын аюулаас хамгаалах ус дамжуулах хоолой ба 13.17-р зүйлд заасны дагуу галын постуудыг төлөвлөнө.
4.11. Модон материалын агуулахын барилгын зэрэглэлийг БД 21-101-ын дагуу салбарын технологийн төслийн нормоор буюу зохих журмаар батлагдсан тусгай жагсаалыг баримтлан технологийн зураг төслөөр тогтооно.
4.12. Модон материалын агуулахын барилгын гал унтраах автомат төхөөрөмж болон автомат дохиоллыг БНбД 21-05-05 ба зохих журмаар батлагдсан тусгай жагсаалт болон энэ нормыг харгалзан үзэж төлөвлөнө.
4.13. Модон материалын битүү агуулахын барилгад гал гарсан үед утаа зайлуулах системийг БНбД 41-01-02-ийн дагуу төлөвлөх хэрэгтэй.
4.14. Модон материалын агуулахад гал гарсан үед зохих хүмүүст зарлан мэдээлэх системийг БНбД 21-01-02 ба энэ нормтой нийцүүлж төсөллөх хэрэгтэй.
4.15. Модон материалын агуулахыг барилга байгууламжийн аянга хамгаалтыг байгуулах зааврын дагуу III зэрэглэлд хамааруулна.
ТАВ. ЗҮСМЭЛ МОДОН МАТЕРИАЛЫН БИТҮҮ АГУУЛАХ
5.1. Зүсмэл модон материалын агуулахын барилга нь нэг дан, галд тэсвэршилтийн IV-өөс багагүй зэрэглэлтэй, бүтээцийн галын аюулгүйн С0, С1 ангилалд тохирсон байх ёстой.
5.2 Барилга доторх зүсмэл модон материалын хураалтын өндөр нь 5,5 м-ээс илүүгүй үед бүлэглэн хураасан талбай 600 м2-ээс ихгүй байна.
Хураасан бүлгүүдийг тууш болон хөндлөн чиглэлд 5 м-ээс багагүй өргөн зурвасаар тусгаарлана.
5.3. Зүсмэл модон материалын агуулахын барилгыг тусдаа талбайд байрлуулбал зохино. Зүсмэл модон материалын агуулахын барилга болон саравчийг зүсмэл материалыг ил хураасан талбайд байрлуулахыг зөвшөөрнө. Эдгээр барилга нь гал тэсвэршилтийн IV-өөс багагүй зэрэгтэй, мөн бүтээцийн галын аюулгүйн С2, С3 ангилалтай байна. Агуулахын барилга болон саравчаас ил зүсмэл модон материалын хураалт хүртлэх галын зурвасын хэмжээ 30 м-ээс багагүй байна.
5.4. Бүлэг бүр дэхь зүсмэл модон материалын агуулахын барилга ба саравчийн тоо 10-аас ихгүй байх ёстой. Агуулахын барилга ба саравчийн талбайн нийлбэр нь 4,5 га-аас их байвал агуулахыг бүлэглэн хуваасан 4,5 га-аас ихгүй талбайд 50 метрээс багагүй өргөнтэй, галын аюулгүйн бүс төлөвлөвөл зохино.
5.5. Зүсмэл модон материалын агуулахын барилга болон саравчнаас үйлдвэрийн бусад барилга байгууламж хүртлэх зай 1 дүгээр хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй байна.
1 дүгээр хүснэгт
Барилгын зэрэглэл
|
Барилгын гал тэсвэршилтийн зэрэг
|
Бүтээцийн галын аюулгүйн анги
|
Гал тусгаарлах зааг дахь давхрын талбай /м²/
|
Гал тэсвэршилтийн зэрэг ба бүтээцийн галын аюулын ангилал дахь зүсмэл материалын агуулахын барилга ба саравчнаас үйлдвэрийн барилга хүртэлх зай болон агуулахын барилга ба саравчны хоорондох зай
|
|||
|
|
|
|
I, ll, lll, С0
|
IV, С0, С1
|
IV, С2, С3
|
Нормчлоогүй
|
В
|
I, II, III
|
С0
|
9600
|
10
|
12
|
15
|
20
|
IV
|
С0, С1
|
4800
|
12
|
15
|
20
|
25
|
|
IV
|
С2, С3
|
2400
|
15
|
20
|
25
|
30
|
|
V
|
Нормчлохгүй
|
1200
|
20
|
25
|
30
|
35
|
Модон материалын агуулахын барилга болон саравчийг гал түймэр унтраах автоматжуулсан төхөөрөмжөөр тоноглосон үед бүтээцийн галын аюулгүйн бүх ангилалтай гал тэсвэршилтйн IV зэрэгтэй, түүнчлэн гал тэсвэршилтийн V зэрэгтэй барилга ба саравчаас бусад барилга байгууламжийн гал тусгаарлах зааг дахь давхрын талбайг 1 дүгээр хүснэгтэнд зааснаас 100% ихэсгэж авахыг зөвшөөрнө. Ингэхдээ Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбД 21-04-05-нормоор усны зарцуулалт буюу хөөс үүсгэгч уусмалын тооцоонд талбайн хэмжээ ба эрчимжүүлэлтийн утгийг 10%-иар ихэсгэж авна.
5.6. Зүсмэл модон материалын агуулахын барилга болон саравчны бүх уртын дагуу гал түймэр унтраах үндсэн болон тусгай зориулалтын машин явах маневр хийх боломжтой 3м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай орц гарц бүхий замыг төлөвлөнө. Тэхдээ 18 м хүртлэх өргөнтэй барилга ба саравчинд нэг талын, 18 м-ээс дээш өргөнтэй барилга ба саравчинд хоёр талын зам төлөвлөнө.
5.7. Гал унтраах усны гадна хоолойг 12.4-р зүйлд заасны дагуу, доторх шугамыг 12.5—р зүйлийн дагуу, гал түймэр унтраах автоматжуулсан төхөөрөмж болон автоматжуулсан галын дохиоллыг БНбД 21-04-05-д заасны дагуу хийнэ.
ЗУРГАА. ЗҮСМЭЛ МОДОН МАТЕРИАЛЫН ЗАДГАЙ АГУУЛАХ
6.1. Зүсмэл модон материалыг задгай хадгалах хураалтын бүлгийн талбай 1200 м²-аас ихгүй байна.
Хураалтын бүлгийг хооронд нь галын аюулгүйн тууш болон хөндлөн зурвасаар тусгаарлана. Хураалтын тууш чиглэлийн галын аюулгүйн зурвасын өргөн нь хураалтын өндрийн 1.5-аас багагүй, хөндлөн зурвасын өргөн нь хураалтын өндрөөс багагүй байна.
Тууш зурвасын дагуу гал унтраах машин нэвтрэх 3 м-ээс багагүй өргөнтэй хатуу хучилттай зам төлөвлөнө.
6.2. Хураалтын бүлэг, хорооллын талбай 4,5 га-аас илүүгүй, өргөн нь 100 м-ээс ихгүй байвал зохино. 5.4-р зүйлд заасныг харгалзан хороолол дотор зүсмэл модон материалын битүү агуулах байрлуулахыг зөвшөөрнө.
6.3. Зүсмэл модон материалын агуулахын хороолол хоорондох галын аюулгүйн зурвасыг дор дурьдсанаас багагүйгээр төлөвлөнө:
Хураалтын өндөр 7 м хүртлэх – 40 м
Хураалтын өндөр 7 - 10м хүртлэх – 50 м
Хураалтын өндөр 10 – 12м хүртлэх – 60 м
6.4. Зүсмэл модон материалын агуулахын хорооллуудын нийт талбайн хэмжээ 9 га-аас дээш байвал агуулахуудыг 9 га-аас илүүгүй нийлбэр талбай бүхий хороололуудад хувааж 100 м-ээс багагүй өргөнтэй галын аюулгүйн бүсийг төлөвлөнө.
6.5. Зүсмэл модон материалын агуулахын хороолол, хэсгүүд тэдгээрийн гадна талын галын аюулгүйн зурвас болон бүсийн дагуу гал унтраах үндсэн ба тусгай зориулалтын машин явж өнгөрөх, маневр хийх, 3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай зам төлөвлөвөл зохино. Зүсмэл модон материалын хураалтаас дээр дурьдсан замын дунд хүртэлх зайг гал гарсан үеийн хураалтын ердийн /өөрийн/ нуралтын өнцгийг харгалзан тогтоох бөгөөд энэ зай 8 м-ээс багагүй, 30 м-ээс ихгүй байна.
6.7. Зүсмэл модон материалын агуулахын гал унтраах ус түгээгүүрийг энэхүү нормын 12-р бүлгийн дагуу төлөвлөнө.
ДОЛОО. ӨРЖ ХУРААСАН БӨӨРӨНХИЙ МОДОН МАТЕРИАЛЫН ЗАДГАЙ АГУУЛАХ
7.1. Бөөрөнхий модон материалын хураалтын бүлгүүдийн хорооллын талбайг 4,5 га-аас ихгүйгээр авбал зохино. Хороолол дахь хураалтын бүлэг тус бүрийн өргөн 50 м-ээс, хорооллын өргөн 100 м-ээс илүүгүй байх ёстой.
7.2. Хороолол дахь бөөрөнхий модон материалын хураалтын бүлгүүдийг хооронд нь тууш болон хөндлөн зурвасуудаар салгана. Тууш зурвасын өргөн нь хураалтын өндрийн 1.5-аас багагүй, хөндлөн зурвасын өргөн нь хураалтын өндрөөс багагүй байна. Тууш зурвасын дагуу гал унтраах машин нэвтрэх 3 м-ээс багагүй өргөнтэй хатуу хучилттай зам төлөвлөнө.
7.3. Бөөрөнхий модон материалын агуулахын хорооллуудын хоорондох галын аюулгүйн зурвасыг дор дурьдсанаас багагүйгээр төлөвлөнө:
Хураалтын өндөр 8 м хүртэл бол – 30 м
Хураалтын өндөр 8 - 10 м хүртэл бол – 40 м
Хураалтын өндөр 10 - 12 м хүртэл бол – 50 м
7.4. Бөөрөнхий модон материалын агуулахын хураалтын хорооллуудын талбайн нийлбэр хэмжээ 18 га-аас их байвал агуулахыг 18 га-аас ихгүй талбайтай хэсгүүдэд хуваасан галын аюулгүйн бүсийг, 70 м-ээс багагүй өргөнтэй төлөвлөнө.
7.5. Бөөрөнхий модон материалын агуулахын хороолол, хэсгүүд болон тэдгээрийн гадна талын галын аюулгүйн зурвас ба бүсийн дагуу гал унтраах үндсэн ба тусгай зориулалтын машин явж өнгөрөх маневр хийх, 3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай зам төлөвлөвөл зохино. Бөөрөнхий модон материалын хураалтаас дээр дурьдсан замын дунд хүртэлх зайг гал гарсан үеийн хураалтын ердийн /өөрийн/ нуралтын өнцгийг тогтоох бөгөөд энэ зай 8 м-ээс багагүй, 30 м-ээс ихгүй байна.
7.6. Бөөрөнхий модон материалын агуулахын гал унтраах ус түгээгүүрийг энэхүү нормын 12-р бүлгийн дагуу төлөвлөнө.
НАЙМ. ТАЙРДАС ГУАЛИН, ДАВИРХАЙТАЙ ЗАЛТАС, ҮНДЭС ХОЖУУЛ БА ТҮЛШНИЙ МОДНЫ ОВООЛГОТ АГУУЛАХ
8.1. Тайрдас гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс ба түлээний модны овоолгын өндрийн хэмжээ 30 м-ээс ихгүй байна. Овоолгын суурь тэгш өнцөгт, цагирган болон дугуй хэлбэртэй байж болно.
8.2. 15 м хүртэл өндөртэй овоолгын нягтын эзэлхүүнийг 50000 м³-ээс ихгүй байхаар авна. Түүний тэгш өнцөгт болон цагирган хэлбэртэй суурийн өргөн, мөн дугуй суурьтай овоолгын диаметр 50 м-ээс ихгүй байна. Овоолгын өндөр 15-30 м байх үед түүний нягтийн эзэлхүүн 250000 м³-ээс ихгүй байна. Ийм овоолгын тэгш өнцөгт болон цагирган хэлбэртэй суурийн өргөн мөн дугуй суурьтай овоолгын диаметр 90 м-ээс багагүй байна.
8.3. Тэгш өнцөгт овоолгын тууш болон хөндлөн талуудын, түүнчлэн цагирган болон дугуй суурьтай овоолго хоорондох галын аюулгүйн зурвасын хэмжээг 2-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүйгээр авна.
2 дугаар хүснэгт
Овоолгын өндөр /м/
|
Овоолго хоорондын зурвас /м/
|
||
Тэгш өнцгийн овоолго
|
Дугуй болон цагираг хэлбэрт овоолго
|
||
Тууш талууд
|
Хөндлөн талууд
|
||
10 хүртлэх
|
15
|
10
|
10
|
10-20
|
25
|
20
|
20
|
20-30
|
35
|
30
|
30
|
8.4. Овоолго хоорондын галын аюулгүйн зурвасаар гал унтраах машин явах, 3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай замыг тэгш өнцөгт суурьтай овоолгоны 3 талаас, дугуй суурьтай болон цагирган суурьтай овоолгоны гадна тойрог буюу хүрээний дагуу төлөвлөвөл зохино.
8.5. Тайрдас гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс, түлшний модны овоолгын бүлэгийн хороололын талбайг 4,5 га-аас ихгүйгээр авна.
8.6. Тайрдас гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс, түлээний модны овоолгын хорооллуудын хоорондох галын аюулгүйн зурвасыг дор дурьдсанаас багагүйгээр төлөвлөнө:
Овоолгын өндөр 10 м хүртэл бол – 30 м
Овоолгын өндөр 10-20 м хүртэл бол – 40 м
Овоолгын өндөр 20-30 м хүртэл бол – 50 м
8.7. Тайрдас гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс, түлшний модны агуулахын нийт талбайн хэмжээ 18 га-аас их байвал агуулахыг 18 га-аас ихгүй талбайтай хэсгүүдэд хуваасан галын аюулгүйн бүсийг, 100 м-ээс багагүй өргөнтэйгээр төлөвлөнө.
8.8. Тайрдас гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс, түлээний модны агуулахын хороололууд, хэсгүүдийн хооронд түүнчлэн тэдгээрийн гадна талын галын аюулгүйн зурвас болон бүсийн дагуу гал унтраах үндсэн ба тусгай зориулалтын машин нэвтрэх, маневр хийх, 3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай зам төлөвлөвөл зохино. Овоолгоны сууриас дээрхи замуудын дунд хүртэлх зай 8 м-ээс багагүй 30 м-ээс ихгүй байна.
8.9. Тайрдас гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс, түлшний модны агуулахын гал унтраах ус түгээгүүрийг хангамжийг 12-р бүлэгт заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
ЕС. ЗОМГОЛ БА ҮРТЭСНИЙ ЗАДГАЙ АГУУЛАХ
9.1. Овоолгоны өндөр 30 м-ээс ихгүй, тэгш өнцөгт ба цагирган овоолгын суурийн өргөн дугуй суурьтай овоолгын диаметр 90 м-ээс ихгүй байна.
9.2. Тэгш өнцөгт овоолгын тууш ба хөндлөн талын хоорондох болон дугуй ба цагирган суурьтай овоолго хоорондын зурвасын хэмжээг 3 дугаар хүснэгтэд заасан хэмжээнээс багагүйгээр авна.
3 дугаар хүснэгт
Овоолгын өндөр /м/
|
Овоолго хоорондын зурвас /м/
|
||
Тэгш өнцөгт овоолго
|
Дугуй ба цагираг хэлбэрийн овоолго
|
||
Тууш талууд
|
Хөндлөн талууд
|
||
10 хүртлэх
|
15
|
10
|
15
|
10-20
|
25
|
15
|
20
|
20-30
|
35
|
20
|
25
|
9.3. Тэгш өнцөгт суурьтай овоолгоны 3 талаас, дугуй суурьтай овоолгын бүх тойргийн дагуу болон цагирган суурьтай овоолгын гадна хүрээгээр овоолго хоорондын галын аюулгүйн зурвасын дагуу гал унтраах машин нэвтрэх,3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай зам төлөвлөнө.
9.4. Зомгол ба үртэсний овоолгын хорооллын талбайг 4,5 га-аас ихгүйгээр төлөвлөнө.
Зомгол болон үртэсний овоолгын хорооллуудын хоорондох галын аюулгүйн зурвасыг дор дурьдсанаас багагүйгээр төлөвлөнө:
Овоолгын өндөр 10 м хүртэл байхад – 20 м
Овоолгын өндөр 10-20 м хүртэл байхад – 30 м
Овоолгын өндөр 20-30 м хүртэл байхад – 40 м
9.5. Зомгол болон үртэсний агуулахын талбайн нийлбэр хэмжээ 18 га-аас их байх тохиолдолд агуулахыг 18 га-аас ихгүй талбайтай хэсгүүдэд хуваасан галын аюулгүйн бүсийг 70 м-ээс багагүй өргөнтэй төлөвлөнө.
9.6. Зомгол болон үртэсний агуулахын хороололууд, хэсгүүд мөн тэдгээрийн гадна талын галын аюулгүйн зурвасбуюу бүсийн дагуу гал унтраах машин үндсэн ба тусгай зориулалтын явах, маневр хийх, 3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай зам төлөвлөвөл зохино. Овоолгоны сууриас дээрхи замын дунд хүртэл зай 8 м-ээс багагүй 30 м-ээс ихгүй байна.
9.7. Зомгол болон үртэсний агуулахын гал унтраах ус түгээгүүрийг 12-р бүлэгт заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
АРАВ. МОДОН МАТЕРИАЛЫГ ТЭЭВЭРЛЭХЭД ЗОРИУЛСАН БАЙГУУЛАМЖ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
10.1. Модон материалыг зөөвөрлөхөд зориулсан дамжуургын тээврийн хэргэслэлийн байгууламжийг (галерей, эстакад, ачилтын, буулгалтын болон дамжуулан зөөвөрлөлтийн зангилаа), бүтээцийн галын аюулгүйн С0, С1 анги, гал тэсвэршилтийн IV -ээс доошгүй зэрэгтэй төлөвлөвөл зохино.
10.2. Газар доорхи ба газар дээрхи галерейд тавигдах дамжуурган тээврийн туузан дамжуулагчийг шатдаггүй материалаар хийнэ.
10.3. Дамжуурган тээврийн (конвейрийн) шугамын дагуух ажлын ба эргүүлийн автомашины замыг гал түймэр унтраах үндсэн болон тусгай зориулалтын машины явах, маневр хийхээр ашиглах хатуу хучилттай зорчих хэсгийн өргөн нь 3 м-ээс доошгүй байхаар төлөвлөнө.
10.4. Гадна талын халаалттай буюу халаалтгүй битүү галерей, тавцангуудыг дотор талын гал унтраах усны хоолой болон галын автомат дохиоллоор тоноглоно. Дотор талын гал унтраах усны зарцуулалтыг 10 л/с- ээс (тус бүр 5л/с бүхий 2 цацарагчтай) багагүй гэж тооцоно. Халаалтгүй галерей буюу тавцангуудын гал унтраах усны хэмийг 5 С –аас доош хэмтэй үед 0.2 МПа (2 ) даралт үүсгэх агаараар дүүргэж дежурын горимоор (гал гарах хүртэл) ажиллуулахаар төлөвлөх хэрэгтэй
10.5. Задгай (ханагүй, дээгүүр нь битүү) галерей болон тавцангийн шугамын дагуу 11-р бүлэгт заасан гар ажиллагаатай мэдээлэгч бүхий галын дохиоллыг төлөвлөнө.
10.6. Гадна талын задгай ба битүү галерей, тавцангийн шугамын дагуу галын гидрантууд болон байнгын гал унтраах өндөр даралтын суурин хошуутай усан хоолойг 13-р бүлгийн дагуу төлөвлөвөл зохино.
Хошуун дахь даралт 0,5 МПа (5 )-аас багагүй тохиолдолд гал унтраах өндөр даралтын суурин хошуу 38 мм голчтой байж болно.
10.7. Газар доорхи галерейд дамжуургын шугам байрлуулахдаа гал унтраах автомат төхөөрөмж төлөвлөх хэрэгтэй.
10.8. Гал унтраах автомат төхөөрөмж болон галын автомат дохиоллыг дамжуургын ослын зогсолтод зориулагдсан төхөөрөмжтэй нэгтгэж хийвэл зохино.
10.9. Галерей ба тавцангийн А, Б, В ангиллын барилга, түүний өрөө тасалгаа болон зөөвөрлөлтийн зангилаатай нийлэх уулзвар зангилаанд нүхний өргөний 1 м бүрт 1 -ээс багагүй ус зарцуулах усан хөшиг эсвэл дамжих гонхны 1 м² шалны талбайд 1 ус зарцуулах гал унтраах автомат төхөөрөмжөөр тоноглосон, 4 м-ээс багагүй урттай онгорхой дамжих гонх төлөвлөнө. Үүнд хамар хана EL45, хучилт REL45 гал тэсвэрлэх хязгаартай байх ёстой.
10.10. Дизель зүтгүүрт төмөр замтай галерей ба тавцангийн огтолцох хэсэгт зам төмрийн толгойноос галерей ба тавцангийн доод түвшин хүрэлх өндөр 12-м-ээс хэтрэхгүй байвал замын тэнхлэгээс 3м орчинд галерей ба тавцангийн тухайн хэсэгт эргэн тойронд нь шатдаггүй материалаар бүрж галаас хамгаална.
10.11. Галерей болон тавцангаас гарах галын гарцыг түүний 100м-ээс хэтрэхгүй урт тутамд нэг байхаар төлөвлөнө. Дамжуургын дээгүүрх гүүр нь 1м-ээс багагүй өргөнтэй 0.15м-ийн дэр бүхий цул дэвсгэртэй 1м-ээс намгүй бариул бүхий хашлагатай байна. Ослын гарцанд 3-р төрлийн шат төлөвлөнө. Дамжуулгын туузанд хөндлөн чиглэлтэй аврах шатны галерей ба тавцантай нийлэх уулзварт усан хөшиг төлөвлөнө. Түүний ус дамжуулах 77 мм диаметртэй хоолойд гал унтраах автомашинтай залгагдах хэрэгсэл тоноглоно. Энэ хоолой нь ердийн үед усгүй хуурай байна.
10.12 Туузан тээврийн дамжуулгын тэжээлийн станцыг галын аюулгүй байдлын С0, С1 ангийн гал тэсвэршилтйн IV-өөс доошгүй зэрэглэлтэй барилгад байрлуулна.
АРВАН НЭГ. ГАЛЫН ДОХИОЛОЛ
11.1. Модон материалын задгай агуулахын талбайг БНбД 21-04-05 болон энэхүү нормын дагуу гар ажиллагаатай зарлан мэдээлэгч бүхий хаягтай цахилгаан дохиолол төлөвлөвөл зохино.
11.2 Гар ажиллагаатай зарлан мэдээлэгчийг хураалт, овоолго, хороолол, хэсэг, бүлэг хоорон дахь галын аюулгүйн зурвасын дагуу хоорондоо 100 м-ээс ихгүй зайд газраас дээш 1.35 метрийн өндөрт шатамхай бус суурь дээр байрлуулна.
11.3. Галын автоматжуулсан дохиоллыг зүсмэл модон материалын агуулахын барилгад суурилуулахдаа БНбД 21-04-05-ыг мөрдлөг болгоно.
11.4. Галын дохиололыг хянах хүлээн авах төхөөрөмжийг тухайн агуулахын харуулын байр ба (ХБ) үйлдвэрийн байрны галын ангид (ГА) байрлуулна.
11.5. Модон материалын агуулахын барилга болон саравчны гал түймрийг хүмүүст зарлан мэдээлэхдээ БНбД 21-01-02-ыг мөрдлөг болгох бөгөөд задгай агуулахын талбайд диспечерийн чанга яригч эрж хайж журамлах холбоо, дуут дохиолол зэргээр мэдээлэнэ (дуут дохио, хонх гэх мэт).
Модон материалын агуулахын талбайд явагдаж буй технологийн үйл ажиллагааг дэлгэцээр хянах зориулалттай диспечерийн ажиглах төхөөрөмжийг суурилуулсан тохиолдолд түүнийг талбай болон агуулахын гал түймрээс хамгаалах горимын ажиллагааг хянахад давхар ашиглана.
АРВАН ХОЁР. ГАЛ УНТРААХ УСАН ХАНГАМЖ
12.1. Нийт 10000 м³ хүртэл нягт эзлэхүүнтэй модон материалын задгай болон битүү агуулахад гал унтраах нам даралтын усан хангамж харин модон материал нь 10000 м³-ээс дээш нягт эзэлхүүнтэй бол өндөр даралттай ус дамжуулагч байхаар тус тус төлөвлөнө.
Агуулах дахь модон материалын нийт нягт багтаамж 5000 м³-ээс бага бол 12.4-р зүйлд заасан усан сангаас хангах тооцоот усны зарцуулалтыг 50%-иар багасгаж болно. Гал унтраах усан хангамж мухар бус цагираг систем байх ёстой.
12.2. Модон материалын битүү болон задгай агуулахын талбайд нэгэн зэрэг гарч болох гал түймрийн тоог: 50 га хүртлэх хэмжээтэй агуулахын талбайд 1, 50 га-аас дээш бол 2 гэж авна.
12.3. Гал түймрийг унтраахад шаардагдах хугацааг - модон материалын битүү агуулахад 3 цаг, - задгай агуулахад 5 цагаас доошгүй байхаар авна.
12.4. Модон материалын битүү болон задгай агуулахын нэг удаагийн гал түймрийг гаднаас нь унтраах усны зарцуулалтыг 4 дүгээр хүснэгэд заасан хэмжээнээс багагүйгээр тогтооно.
4 дүгээр хүснэгт
Модон материалын төрөл ба хадгалах арга
|
Модон материалын агуулахын нийт нягт багтаамж нь доорхи хэмжээтэй /м³/ үед гал түймэр унтраах усны зарцуулалт, л/с
|
|||
10000 хүртэл
|
10000 – 100000 хүртэл
|
100000 – 500000 хүртэл
|
500000-аас дээш
|
|
Битүү агуулах:
|
||||
Зүсмэл модон материалын
|
60
|
90
|
120
|
150
|
Зомгол болон үртэсний
|
30
|
60
|
90
|
120
|
Задгай агуулах:
|
||||
Хураалттай зүсмэл модон материал
|
60
|
120
|
150
|
180
|
Хураалттай бөөрөнхий модон материал
|
60
|
90
|
120
|
150
|
Богино гуалин, давирхайтай залтас, хожуул, үндэс, түлээний овоолго
|
90
|
120
|
180
|
240
|
Зомгол ба үртэсний овоолго
|
30
|
60
|
90
|
120
|
Модны хаягдлын овоолго
|
30
|
60
|
90
|
120
|
12.5. Гал түймрийг автомат төхөөрөмжөөр барилгын дотор талаас нь унтраахад энэхүү норм ба БНбД 21-04-05-ын заалтуудыг баримтлан модон материалын агуулахын барилгын галыг үл тархаах нэг зааг дахь усны зарцуулалтыг дараах байдлаар тооцно: Үүнд барилга болон саравчны галын аюулгүйн ангилал гал тэсвэршилтийн зэрэг, мөн түүнчлэн барилга ба саравчны өндөр эзлэхүүнээс үл хамааруулан гал түймэр унтраах цоргоноос 15 (5 бүхий 3 цацраг); гэж авна.
12.6. Гал унтраах усан хангамжийн шахуургын станцын ус дамжуулах ба цахилгаан хангамжийн найдвартай байдлыг БНбД 40-02-06 болон БД 43-101-03-д заасны дагуу 1-р зэрэглэлд хамааруулна.
12.7. Ажлын шахуургын агрегатын тооноос үл хамааруулан шахуургын станцад нэг нөөц шахуургын агрегат төлөвлөх ёстой.
12.8. Галын усны сүлжээний чөлөөт түрэлт нам даралтын системд 0,1 МПа (1 )-ээс, өндөр даралтынхад 0,2 МПа (2 )-ээс багагүй, харин гал гарсан үед чөлөөт түрэлтийг тооцоогоор тодорхойлох бөгөөд 0,6 МПа (6 )-ээс багагүй байна.
12.9. Шахуургын станц руу сорох шугам ба шахуургын станцаас гал унтраах даралтад шугам тус бүр 2-оос доошгүй хоолойтой байх ёстой.
Нэг сорох /түрэлтийн/ шугамыг хаахад бусад шугам нь гал унтраахад зарцуулагдах усыг бүрэн нэвтрүүлэхээр тооцогдсон байвал зохино.
12.10. Шахуургын станцад 6x9 м-ээс багагүй хэмжээтэй машины заал төлөвлөж тэнд дотор талын гал унтраах 2,5 ус зарцуулалттай усан хоолой ба тус бүр 5 литрийн багтаамжтай 2 ширхэг нунтаг гал унтраагч байвал зохино. Гал унтраах усны цоргыг шахуургын агрегатын түрэлтэд коллекторт холбоно.
Шахуургын станцын талбайг тодорхойлохдоо шахуургын агрегатууд хоорондын зайг 1 метрээс багагүй, шахуургын агрегат, ханын хоорондын зайг 0.7 метр байхаар авна.
12.11. Шахуургын станцуудыг модон материалын хураалт болон овоолгоноос 40 м-ээс багагүй зайд, тусдаа барилга эсвэл нэмэлт өргөтгөлд, бусад тасалгаанаас галаас хамгаалах 3-р төрлийн хучилт, 1-р төрлийн хамар ханаар тусгаарлагдсан, шууд гадагшаа гарах гарцтайгаар 1-р давхар буюу зоорийн давхарт байрлуулбал зохино.
12.12. Шахуургын станц байрлах өрөөний агаарын температур 5-35°С, агаарын харьцангуй чийгшил - 25°С температурт 80%-иас ихгүй байна.
Шахуургын станцын өрөөний, ажлын болон ослын гэрэлтүүлгийг БНбД 23-02-08-ийн дагуу хийж гүйцэтгэнэ.
12.13. Шахуургын станцыг үйлчилгээний ажилтны оролцоогүй автомат удирдлагатай байхаар төлөвлөнө. Үүнд: Жижүүрийн ажилтны ажлын байрнаас болон үйлдвэрийн галын хэсгээс алсын зайнаас автоматаар удирдахаар төлөвлөнө. Түүнчлэн шахуургын станц хариуцсан ажилтан байх үедээ станцыг удирдаж болно.
12.14. Модон материалын задгай болон битүү агуулахын усан хангамжийн шугам сүлжээг хороолол ба хэсгийн хоорондох галын зурвасын дагуу, эсвэл тэдгээрийн гадна талд төлөвлөвөл зохино.
Усыг хөлдөхөөс хамгаалах төхөөрөмжөөр тоноглосон үед гал унтраах усны хоолойг газар дээгүүр тавихыг зөвшөөрнө.
12.15. Усны шугаманд галын гидрантыг хоорондоо 100 м-ээс ихгүй зайтай тавина. Галын гидрантаас задгай агуулахын хураалт болон овоолгоны суурь хүрэх зай, мөн модон материалын битүү агуулах хүртлэх зай 8 м-ээс багагүй, 25 м-ээс дээшгүй байх ёстой.
12.16. Гал унтраах усны шугамын засварын ажлыг гүйцэтгэхдээ нэг удаа 2-оос илүүгүй галын гидрант эсвэл суурин гал унтраах төхөөрөмжийг зэрэг түр хаахаар хувиар тогтоох хэрэгтэй.
12.17. Задгай агуулахын хураалт болон овоолгын, эсвэл битүү агуулахын модон материалын гал түймэр унтраахад зарцуулагдах ус хүрэлцэхгүй тохиолдолд 12.4-р зүйлд заасны дагуу 500 м³-ээс багагүй багтаамжтай задгай усан сан буюу галын резервуараар төлөвлөх хэрэгтэй.
12.18. Модон материалын агуулахуудыг байгалийн эсвэл хиймэл усан сангийн эргийн дагуу байрлуулсан үед 12х24 метрээс багагүй хэмжээтэй талбай бүхий галын машины хүрэх замыг 200 м тутамд байгуулахаар төлөвлөх хэрэгтэй. Галын машины зогсох талбай нь усны эх үүсвэрийн эрэг тийш 3°-ээс илүүгүй налуутай хажуу тал нь 0.7 м-ээс багагүй өндөр бат бөх хашилгатай байх бөгөөд талбайн тууш захаар 1.5 м-ийн зайд бэхлэгдсэн 250х250 мм-ээс багагүй хөндлөн огтлолтой тулгуур хөндлөвчтэй байх ёстой.
12.19. Модон материалын агуулахын нутаг дэвсгэрт 12.18-р зүйлд дурьдсан талбайг төлөвлөхдөө галын задгай усан сан байрлуулахаар тооцвол зохино.
Байгалийн болон хиймэл усан сангийн эрэгт галын машинд зориулсан зохих тохижилттой зогсоолыг төлөвлөнө.
12.20. Галын машин болон гал унтраах усны насосны станцын ажиллагаанд зориулсан усан сангийн усны нөөцийг нөхөх хамгийн их хугацааг зүсмэл модон материалын агуулахад 24 цагаас, бусад модон материалын агуулахад 36 цагаас хэтрэхгүй байхаар авна.
АРВАН ГУРАВ. ГАЛ ТҮЙМЭР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ
13.1. Модон материалын агуулах хоорондын зай болон агуулахад үл хамаарах бусад барилга байгууламжийн зааг хүртэлх галаас хамгаалах зурвасыг төлөвлөхдөө энэхүү нормын А хавсралтад заасан шаардлагуудыг заавал мөрдлөг болгоно.
13.2. Гал түймрийг унтраах үед модон материалын задгай агуулахын хураалт болон овоолгын гадаргуу дээрхи гал унтраах бодисын зохистой эрчмийг 5 дугаар хүснэгтэд заасан хэмжээнээс багагүйгээр авбал зохино.
5 дугаар хүснэгт
Модон материалын төрөл ба хадгалах арга
|
Гал унтраах бодисын цацалтын эрчим Л/М /С
|
||
Ус
|
Бентонит, бишофит
|
Түргэн хатуурдаг хөөс
|
|
Хураалтай зүсмэл материал
|
0,45
|
0,2
|
0,07
|
Хураалтай бөөрөнхий модон материал(гуалин)
|
0,35
|
0,12
|
0,15
|
Балансын мод, давирхайт залтас болон түлшний овоолго
|
0,25х+0,5
|
Уснаас 2 дахин бага
|
Уснаас 2 дахин бага
|
Зомгол, үртэс болон модны хаягдалын овоолго
|
0,1
|
0,06
|
0,06
|
Тайлбар
1. Х гадаргуугаас шаталтын голомт хүртлэх гүн х>4м
2. Массын %-иар авсан бентонитын найрлага: бентонитын шаварлаг нунтаг – 15-20; хөөс үүсгэгч - 2; ус - 77-82; карбоксиметилцеллюлоз – 0.1; бентонитын тоонд харьцуулсан кальцжуулсан сод – 1
3. Массын %-иар авсан битофитын найрлага: хлорт магни – 96; кальцийн сульфат, хлорт кальц, хлорт натрт зэрэг – 4
4. Эзэлхүүний %-иар түргэн хатуурах хөөсний найрлага: карбомидоформальдегидийн давирхай – 20; хөөс үүсгэгч (ПО-ЗНП, ПФ, НС маягийн) – 5; хатууруулагч хүхрийн буюу давсны хүчил - 3; ус – 72
|
13.3. Модон материалын битүү болон задгай агуулахын гадна талын гал унтраах усны зарцуулалтыг 12.4-р зүйлд заасны дагуу авна. Модон материалын битүү агуулахын доторхи гал унтраах усны зарцуулалтыг 12.4 ба 12.5-р зүйлд заасны дагуу авна.
13.4. Гадна талын гал унтраах ус зарцуулалт 90 -ээс дээш байх тохиолдолд байнгын гал унтраах өндөр даралтын суурин хошууг хэрэглэнэ. ЛС-60 төрлийн гал унтраах өндөр даралтын суурин хошуунд ирэх даралт 0,5 МПа (5 )-ээс багагүй тохиолдолд тооцоот усны зарцуулалтыг 60 -ээр тооцвол зохино.
Зүсмэл модон материалын битүү агуулахад гал унтраах өндөр даралтын сууринхошуу суурилуулахыг зөвшөөрнө.
13.5. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны байрлал болон тоог модон материалын хураалтын болон овоолгоны цэг бүхэнд 2-оос доошгүй нягт цацралаар жигд усалсан байх нөхцлийг үндэслэн тодорхойлбол зохино.
13.6. Гал унтраах усан хоолойд суурин гал унтраах өндөр даралтын суурин хошууг холбохдоо 150 мм-ээс багагүй гочтой салаалсан шугамыг ашиглана. Ингэхдээ салаалсан хэсгийн эхлэл болон гал унтраах төхөөрөмжид залгагдах хэсэг тус бүрт нэг хаалт тавина.
13.7. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны босоо шугамыг тусгай холбогч толгойгоор (3-аас доошгүй толгой) тоногловол зохино. Эдгээрийн нэгэнд зөөврийн насос холбоно.
13.8. Гал унтраах өндөр даралтын суурин хошууг холбогдох стандартын дагуу сонгох нь зүйтэй.
13.9. Салаалсан хэсэг дээр гар ажиллагаатай хаалтыг гал унтраах өндөр даралтын суурин хошуунаас 20 м-ээс холгүй зайд байрлуулбал зохино. Хэрэв уг зай нь 20 м-ээс дээш байвал хаалтыг суурин гал унтраах төхөөрөмж дээрээс, алсын зайнаас удирдахаар төлөвлөх хэрэгтэй.
Усны салаалсан шугамын хаалт нь газрын гадаргуу дээрээс хааж нээх боломжтой байх ёстой.
13.10. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны босоо шугамаас ус гаргахын тулд 50 мм-ийн гочтой хяналтын кран суурилуулбал зохино.
13.11. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны цамхагийн өндөр нь модон материалын хураалт болон овоолгын өндрөөс багагүй байна.
13.12. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны цамхаг нь 7 м хүртлэх өндөртэй тохиолдолд төхөөрөмжид гар ажиллагаатай удирдлага ашиглах ба харин 7 м-ээс дээш өндөртэй бол алсын зайны удирдлагаар ажиллуулах ёстой.
13.13. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны цамхаг болон тавцанг модон материалын хураалт ба овоолгын сууриас 7 м-ээс багагүй зайд суурилуулбал зохино.
13.14. Гал унтраах өндөр даралтын суурин хошууны цамхаг нь гал тэсвэршилтийн IV зэрэгтэй, галын аюулгүйн С0, С1 ангилалтай бөгөөд шатамхай бус материалаар хийгдсэн байвал зохино. Гал унтраах өндөр даралтын суурин хошууг 2,5х2,5 м-ээс багагүй тэгш өнцөгт буюу 1,5 м-ээс багагүй радиустай талбайд суурилуулаж 1,2 м өндөр хашлагатай хийнэ.
13.15. БНбД 21-01-т заасны дагуу гал унтраах өндөр даралтын суурин хошууны цамхагийн шат нь 3-р төрөлд хамаарагдана. Модон материалын хураалт болон овоолго байрлах зүгт галаас хамгаалсан бөгөөд гэрэл нэвтрүүлдэг шатамхай бус, материалаар хийгдсэн, шатны овор хэмжээнээс бүх тал тийш 1 м илүү гарсан дэлгэцтэй байна.
Гал унтраах өндөр даралтын суурин хошууг гал тэсвэршилтийн II зэрэгтэй, галын аюулгүйн С0 ангилалтай барилгын дээвэр дээр суурилуулахыг зөвшөөрнө. Тэгэхдээ дээвэр дээр байрласан гал унтраах төхөөрөмж рүү гарахдаа БНбД 21-01-ийн заалтын дагуу 3-р төрлийн шат төлөвлөх эсвэл барилгын шатыг ашиглан дээвэрт шууд гарч болно.
13.16. 4.10.-р зүйлд заасны дагуу модон материалын агуулахын талбайд галын депо төлөвлөнө.
13.17. Модон материалын агуулахын 200 м-ээс ихгүй радиустай хураалт болон овоолгыг хамгаалах 1 ба түүнээс дээш галын пост байхаар тооцон галын тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл болон техник хадгалахаар төлөвлөх хэрэгтэй. Галын техник, тоног төхөөрөмж, галын тусгай зориулалтын хувцасны иж бүрдлийн доод хэмжээ нь:
- М-1600 маягийн 1 ширхэг мотортой шахуурга
- Галаас хамгаалах сайн дурын ажилчдад зориулсан хувцасны иж бүрдэл 10
- Гал унтраах лафетан төхөөрөмж 2 ширхэг
- 19-21 мм-ийн диаметр бүхий солих хошуутай, гар ажиллагаатай 4 ширхэг гал унтраагч
- 65 мм-ийн диаметртай, 200 м галын хоолой болон 2 салаатай 2 ширхэг галын колонктой байх ёстой.
Галын постын барилга байр нь халаалтын системтэй, гал тэсвэршлийн IV-өөс доошгүй зэрэгтэй, галын аюулгүйн С0, С1 ангилалтай байх ёстой.
13.18. Хороолол ба хэсэг, тэдгээрийн хоорондох галын аюулгүйн бүс болон галын зурвас, галын машин нэвтрэх зам, гидрантууд, усан сан, постууд, байгалийн болон хиймэл усан сангийн эрэг дээрхи талбай гал унтраах өндөр даралтын суурин хошуу, харуулын цамхаг, галын аюулыг мэдээлэх төхөөрөмжүүд нь хувийн дугаартай байх ёстой. Галын аюулгүйн зурвас, галын машин орох хаалга, явах зам, галын гидрант, усан сан, худаг, талбай, гал унтраах суурин төхөөрөмж, галын аюулыг мэдээлэх төхөөрөмж, галын төхөөрөмж бүхий постууд нь агуулахын талбайн байгуулалтын зураг дээр тэмдэглэгдсэн байх ёстой. Байгуулалтын зураг нь агуулахын жижүүрийн байранд буюу байгууллагын галын ангид ил тавигдсан байх ёстой.
13.19. Модон материалын агуулахын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулсан тээврийн хэрэгсэл орж, гарах, зорчих замыг галын машин зорчиход ашиглахад тохиромжтойгоор төлөвлөнө.
Хэрэв үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ямарваа зам шаардлагагүй тохиолдолд галын машин нэвтрэх 3 м-ээс багагүй өргөнтэй, хатуу хучилттай 2 талаараа 2 м-ийн өргөн шороон захалгаа бүхий замыг төлөвлөх хэрэгтэй. Ургамалын бүрхүүл буюу нүүрсний шаарга, хайрга чулуугаар бэхжүүлсэн 6 м-ээс доошгүй өргөнтэй тэгшлэсэн зурвасыг галын машинд зориулан байгуулж болно. Уг зурвас нь гадаргуугийн ус өөрөө урсгалаар зайлуулагдах нөхцлийг хангахуйц хэвгийтэй байна.
13.20. Галын машин нэвтрэх, зорчих зам нь төмөр зам, усны шуудуй, зам тээврийн болон бусад байгууламжтай огтлолцох дээгүүр нь давж гарах буюу тойрон гарах хатуу хучилттай замыг төлөвлөвөл зохино.
13.21. Модон материалын агуулахын талбай дахь гүүрийг шатдаггүй материалаар хийнэ.
13.22. Овоолго тавих төхөөрөмж /кучеукладчик/, цамхагт ба гүүрэн өргөгч зэрэг төхөөрөмжийг аюулгүй газарт шилжүүлэн гал түймрээс хамгаалах зорилгоор нөөц талбай төлөвлөх хэрэгтэй. Мөн тавцантай гал унтраах байнгын төхөөрөмж суурилуулах төмөр замын салаа барих зэргийг төлөвлөх нь зүйтэй.
А. Хавсралт
(заавал мөрдөх)
МОДОН МАТЕРИАЛЫН ЗАДГАЙ АГУУЛАХ ХООРОНДОХ БОЛОН
ТЭДГЭЭРЭЭС ТӨРӨЛ БҮРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ХҮРТЛЭХ
ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСЫН ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭ
А.1 Хүснэгт
Объектын нэр
|
Модон материалын задгай агуулахаас барилга хүртэлх болон агуулах хоорондын галын зурвасын хэмжээ /м/
|
||||||||||||||||||||||
Бөөрөнхий модон материалын нягт эзэлхүүн м3
|
Зүсмэл модон материалын нягт эзэлхүүн м3 ,
задгай агуулах
битүү агуулах
|
Гуалин, давирхайтай залтас хожуул үндэсний нягт эзэлхүүн м3
|
Зомгол ба үртэсний нягт эзэлхүүн м3
|
||||||||||||||||||||
10000 хүртэл
|
10000-500000
|
500000-аас дээш
|
10000 хүртэл
|
10000-500000
|
500000-аас дээш
|
10000 хүртэл
|
10000-500000
|
500000-аас дээш
|
10000 хүртэл
|
10000-500000
|
500000-с
дээш
|
||||||||||||
1. Шилмүүст болон холимог модон ой
|
40
|
50
|
75
|
60 50
|
120 100
|
180 150
|
60
|
120
|
180
|
50
|
75
|
100
|
|||||||||||
2. Хот суурин газрын орон сууц олон нийтийн барилга
|
40
|
60
|
80
|
50 40
|
100 80
|
150 100
|
50
|
100
|
150
|
50
|
75
|
100
|
|||||||||||
3. А, Б ангиллын барилга :
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- зэргэлдээ орших үйлдвэрийн барилга
|
40
|
50
|
75
|
60 50
|
100 75
|
120 100
|
60
|
100
|
120
|
40
|
50
|
60
|
|||||||||||
- тухайн байгууллагын үйлдвэрийн барилга
|
30
|
40
|
50
|
50 40
|
75
60
|
100 80
|
50
|
75
|
100
|
30
|
40
|
50
|
|||||||||||
4. Агуулахтай үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар холбогдолгүй өөрийн болон зэргэлдээх үйлдвэрийн В1-В3 ангиллын барилга:
дараах гал тэсвэршилтийн зэрэг болон галын аюулгүйн ангилалд:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
I, II, III ба С0
|
20
|
25
|
30
|
30
25
|
40
30
|
50
35
|
30
|
40
|
50
|
20
|
25
|
30
|
|||||||||||
IV ба С0, С1
|
25
|
30
|
35
|
40
30
|
50
40
|
60
50
|
40
|
50
|
60
|
25
|
30
|
35
|
|||||||||||
IV ба С2, С3
|
30
|
35
|
40
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
30
|
35
|
40
|
|||||||||||
V, нормчлохгүй
|
35
|
40
|
45
|
60
50
|
70
60
|
80
70
|
60
|
70
|
80
|
35
|
40
|
45
|
|||||||||||
5. Агуулахтай үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар холбогдолгүй өөрийн болон зэргэлдээ орших үйлдвэрийн В4, Г, Д ангиллын барилга:
дараах гал тэсвэршилтийн зэрэг болон галын аюулгүйн ангилалд:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
I, II, III ба С0
|
20
|
25
|
30
|
30
25
|
40
30
|
50
35
|
30
|
40
|
50
|
20
|
25
|
30
|
|||||||||||
IV ба С0, С1
|
25
|
30
|
35
|
40
30
|
50
40
|
60
50
|
40
|
50
|
60
|
25
|
30
|
35
|
|||||||||||
IV ба С2, С3
|
30
|
40
|
50
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
30
|
35
|
40
|
|||||||||||
V, нормчлохгүй
|
40
|
50
|
60
|
60
50
|
70
60
|
80
70
|
60
|
70
|
80
|
35
|
40
|
45
|
|||||||||||
6. Агуулахтай үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар холбоотой, өөрийн болон зэргэлдээх үйлдвэрийн В, Г, Д ангилалын барилга:
дараах гал тэсвэршилтийн зэрэг болон галын аюулгүйн ангилалд:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
I, II, III ба С0
|
15
|
20
|
25
|
25
20
|
30
25
|
35
30
|
25
|
30
|
35
|
20
|
25
|
30
|
|||||||||||
IV ба С0, С1
|
20
|
25
|
30
|
30
25
|
35
30
|
40
35
|
30
|
35
|
40
|
25
|
30
|
35
|
|||||||||||
IV ба С2, С3
|
25
|
30
|
35
|
35
30
|
40
35
|
45
40
|
35
|
40
|
45
|
30
|
35
|
40
|
|||||||||||
V, нормчлохгүй
|
30
|
35
|
40
|
40
35
|
45
40
|
50
45
|
40
|
45
|
50
|
35
|
40
|
45
|
|||||||||||
7. Төмөр замын платформын түвшинд байрлалтай модон материалын ачих буулгах зориулалттай талбай, мод бэлтгэх үйлдвэрийн ялгалт хийх талбай /эстакад/
|
10
|
15
|
20
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
8. Агуулахын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хамааралгүй өнхрүүлэн зөөвөрлөх (транспортер) тавцан ба газар дээрх болон газар дорх инженерийн шугам сүлжээний(агуулахын дэргэдүүр явах) байгууламж, дараах гал тэсвэршилтийн зэрэг болон галын аюулгүйн ангилалд:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
I, II, III ба С0
|
15
|
20
|
25
|
20
15
|
25
20
|
30
25
|
20
|
25
|
30
|
15
|
20
|
25
|
|||||||||||
IV ба С0, С1
|
20
|
25
|
30
|
25
20
|
30
25
|
35
30
|
25
|
30
|
35
|
20
|
25
|
30
|
|||||||||||
IV ба С2, С3
|
25
|
30
|
35
|
30
25
|
35
30
|
40
35
|
30
|
35
|
40
|
25
|
30
|
35
|
|||||||||||
V, нормчлохгүй
|
30
|
35
|
40
|
35
30
|
40
35
|
45
40
|
35
|
40
|
45
|
30
|
35
|
40
|
|||||||||||
9. 1000 В-оос дээш хүчдэл бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам
|
Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын өндрийн 1.5-аас багагүй
|
||||||||||||||||||||||
10. Төмөр зам:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- гол замд (салааны зурвас хүртэл) өртөөн дээрх
|
30
|
40
|
50
|
70
50
|
80
60
|
100
70
|
70
|
80
|
100
|
30
|
40
|
50
|
|||||||||||
- зөрлөг болон зогсоолын тавцан дээрх
|
20
|
25
|
30
|
50
40
|
70
50
|
80
60
|
50
|
70
|
80
|
20
|
25
|
30
|
|||||||||||
- өөрийн эзэмшлийн салаа замд (замын тэнхлэг хүртэл)
|
10 м-ээс багагүй
|
||||||||||||||||||||||
11. Усан замын зогсоол буюу буудал (зогсоолын зурвас хүртэл):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- зэргэлдээх үйлдвэрийн ба нийтийн хэрэгцээний
|
30
|
40
|
50
|
50
40
|
75
60
|
100
80
|
50
|
75
|
100
|
30
|
40
|
50
|
|||||||||||
- өөрийн эзэмшлийн
|
20 м-ээс багагүй
|
||||||||||||||||||||||
12. Зэргэлдээ орших үйлдвэрийн ба бүх ангилалын авто замын сүлжээний зорчих хэсгийн зах
|
20
|
25
|
30
|
30
20
|
40
30
|
50
40
|
30
|
40
|
50
|
20
|
25
|
30
|
|||||||||||
13. Гал хялбар авалцах шингэний агуулах (багтаамж, м3 -ээр)
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
1000-2000
|
50
|
75
|
100
|
50
40
|
100
80
|
150
120
|
50
|
100
|
150
|
40
|
60
|
80
|
|||||||||||
600-1000
|
40
|
60
|
80
|
60
40
|
80
50
|
120
70
|
60
|
80
|
120
|
35
|
40
|
50
|
|||||||||||
300-600
|
30
|
40
|
50
|
50
30
|
60
40
|
80
60
|
50
|
60
|
80
|
30
|
35
|
45
|
|||||||||||
300 хүртэл
|
20
|
30
|
40
|
40
20
|
50
30
|
60
40
|
40
|
50
|
60
|
25
|
30
|
35
|
|||||||||||
14.Зоргодсон ба хэрчсэн хүлэрийн задгай агуулах (багтаамж тy-оор):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- 10000 хүртэл
|
40
|
50
|
60
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
30
|
40
|
50
|
|||||||||||
- 10000-аас дээш
|
45
|
55
|
65
|
60
50
|
70
60
|
80
70
|
60
|
70
|
80
|
40
|
50
|
60
|
|||||||||||
15. Чулуун нүүрсний задгай агуулах, (багтаамж тн-оор):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- 100000 хүртэл
|
30
|
40
|
50
|
40
30
|
50
40
|
60
50
|
40
|
50
|
60
|
30
|
40
|
50
|
|||||||||||
- 100000-аас дээш
|
40
|
50
|
60
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
35
|
45
|
55
|
|||||||||||
16. Бөөрөнхий модон материалын (гуалин)задгай агуулах, ( нягт багтаамж, м3):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- 10000 хүртэл
|
-
|
-
|
-
|
30
20
|
40
30
|
50
40
|
30
|
40
|
50
|
30
|
35
|
40
|
|||||||||||
- 10000-500000
|
-
|
-
|
-
|
40
30
|
50
40
|
60
50
|
40
|
50
|
60
|
35
|
40
|
45
|
|||||||||||
- 500000-аас дээш
|
-
|
-
|
-
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
40
|
45
|
50
|
|||||||||||
17. Зүсмэл модон материалын задгай ба битүү агуулах, (нягт багтаамж, м3):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- 10000 хүртэл
|
30
20
|
40
30
|
50
40
|
-
|
-
|
-
|
40
30
|
50
40
|
60
50
|
20
15
|
30
20
|
40
25
|
|||||||||||
- 10000-100000
|
40
30
|
50
40
|
60
50
|
-
|
-
|
-
|
50
40
|
60
50
|
70
60
|
30
20
|
40
25
|
50
30
|
|||||||||||
- 100000-аас дээш
|
50
40
|
60
50
|
70
60
|
-
|
-
|
-
|
60
50
|
70
60
|
80
70
|
40
25
|
50
30
|
60
40
|
|||||||||||
18. Гуалингийн тайрдас, давирхайтай залтас хожуул болон түлш модны задгай агуулах (нягт багтаамж, м3):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- 10000 хүртэл
|
30
|
40
|
50
|
40
30
|
50
40
|
60
50
|
40
|
50
|
60
|
20
|
30
|
40
|
|||||||||||
- 10000-500000
|
40
|
50
|
60
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
30
|
40
|
50
|
|||||||||||
- 500000-аас дээш
|
50
|
60
|
70
|
60
50
|
70
60
|
80
70
|
60
|
70
|
80
|
40
|
50
|
60
|
|||||||||||
19. Зомгол ба үртэсний задгай агуулах (нягт багтаамж м³):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||
- 10000 хүртэл
|
30
|
40
|
50
|
40
30
|
50
40
|
60
50
|
40
|
50
|
60
|
-
|
-
|
-
|
|||||||||||
- 10000-500000
|
40
|
50
|
60
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
-
|
-
|
-
|
|||||||||||
- 500000-аас дээш
|
50
|
60
|
70
|
60
50
|
70
60
|
80
70
|
60
|
70
|
80
|
-
|
-
|
-
|
|||||||||||
20. Овоолго хаягдал ба холтос
|
40
|
50
|
60
|
50
40
|
60
50
|
70
60
|
50
|
60
|
70
|
30
|
40
|
50
|
|||||||||||
21. Хашаа ба хайс хашлага
|
15
|
15
|
15
|
20
20
|
20
20
|
20
20
|
15
|
15
|
15
|
15
|
15
|
15
|
|||||||||||
22. 1,2 МПа-2 /12 кгс х см/-аас илүүгүй даралттай хийн болон нефть, нефтийн бүтээгдэхүүн дамжуулах гол шугам
|
БНбД 44-01-08-ийн дагуу (модон боловсруулах үйлдвэрийнхтэй ижил төстэйгөөр )
|
||||||||||||||||||||||
Тайлбар.
1. Модон материалын битүү болон задгай агуулахаас шатамхай шингэний агуулах хүртэл галын аюулгүйн зурвасын зай хэмжээг тодорхойлоход дараах жишигийг хэрэглэнэ. Үүнд: Гал хялбар авалцах 1м3 шингэн нь 5м3 шатамхай шингэнтэй,газар дээр хадгалах 1 м 2 шатамхай шингэн нь газар доор хадгалах 2м3 шатамхай шингэнтэй тэнцэнэ гэж үзнэ.
2. Өөрөө шатдаг нүүрсний агуулахаас модон материалын битүү болон задгай агуулах хүртлэх галын аюулгүйн зурвасын зай хэмжээг 25%-иар нэмэгдүүлбэл зохино.
3. Галын аюулгүйн зурвасын хэмжээг цаг уурын бүсчлэлээс хамааруулан 10-15%-иар нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
|
|||||||||||||||||||||||
АГУУЛГА
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ 1
2. НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ 1
3. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР 2
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 2
5. ЗҮСМЭЛ МОДОН МАТЕРИАЛЫН БИТҮҮ АГУУЛАХ 3
6. ЗҮСМЭЛ МОДОН МАТЕРИАЛЫН ЗАДГАЙ АГУУЛАХ 5
7. ӨРЖ ХУРААСАН БӨӨРӨНХИЙ
МОДОН МАТЕРИАЛЫН ЗАДГАЙ АГУУЛАХ 5
8. ТАЙРДАС ГУАЛИН, ДАВИРХАЙТАЙ ЗАЛТАС, ХОЖУУЛ ҮНДЭС, ТҮЛШНИЙ МОДНЫ ОВООЛОГОН АГУУЛАХ 6
9. ЗОМГОЛ БА ҮРТЭСНИЙ ЗАДГАЙ АГУУЛАХ 7
10. МОДОН МАТЕРИАЛЫН ТЭЭВЭРЛЭХЭД ЗОРИУЛСАН
БАЙГУУЛАМЖ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 8
11. ГАЛЫН ДОХИОЛОЛ 9
12. ГАЛ УНТРААХ УСАН ХАНГАМЖ 10
13. ГАЛ ТҮЙМЭР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ 12
14. А. ХАВСРАЛТ 16
Текст томруулах
A
A
A