A

A

A

Бүлэг: 1979
 Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 429 дүгээр
тушаалын 3 дугаар хавсралт
 
ТӨМӨР ЗАМ БА АВТОЗАМЫН НҮХЭН БАЙГУУЛАМЖ
 
БНбД 32-07-10
 
1.      Хэрэглэх хүрээ
Энэхүү барилгын норм ба дүрмийг төмөр зам, авто зам, гидротехникийн нүхэн байгууламж (тоннель), метроны барилгын ажил болон эдгээр ажлыг хүлээн авахад мөрдөнө. Гол шугам, нүхэн байгууламж (тоннель)-ын нэвтрэлтийн болон доторлогоо (обделк), түүнчлэн технологийн тоног төхөөрөмжийн угсралт, зам, авалцааны зам төмөр тавих тусгай ажиллагаанд хамаарна.
2.      Норм, норматив баримт бичгийн ишлэл
Энэхүү барилгын норм ба дүрэмд хавсралт А-д заасан норм, нормативын баримт бичгийг ишлэл авсан болно.
3.      Ерөнхий зүйл
 
1.            
2.            
3.            
3.1.           Нүхэн байгууламж (тоннель)-ийг шинэчлэн байгуулах ажиллагаа барилгын байгуулалтын зураг төсөл болон угсралтын ажил явуулах төслийн тусгай заалтаар хийгдэнэ.
3.2.           Уур амьсгалын хатуу ширүүн, инженер-геологийн нарийн түвэгтэй нөхцөл, мөнх цэвдэгийн тархалт, газар хөдлөлт, хөрсний суулт, нуранги, гулсалтад өртсөн, хүрэлцэн очиход бэрхшээлтэй бүс нутаг, мөн түүнчлэн амралт, сувилал болон усны хамгаалалтын зэрэг бүсэд нүхэн байгууламж "тоннель", метрог байгуулахдаа тэдгээр бүс нутагт барилгын ажил явуулах онцлогийг тооцон үзсэн тусгай арга хэмжээнүүд, тэдгээрийн дотор уг барилгын ажлын улмаас үүсч болох байгаль орчны нөхцлийн өөрчлөлтийг урьдчилан тооцож, хүрээлэн байгаа орчныг хамгаалах арга хэмжээг зураг төсөлд тусгана.
3.3.           Төмөр зам ба автозамын нүхэн байгууламжийн барилгын ажилд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөнө.
3.4.           "Уурхай, ил уурхайн барилгын ажлын үеийн уулын далд ажлын болон тээвэр холбооны шугамын /объектын/ барилгын ажил гүйцэтгэх төсөл, барилгын зохион байгуулалтын төсөл боловсруулах заавар"-т зааснаас гадна нүхэн байгууламж (тоннель)-ийн барилгын зохион байгуулалтын төслийн бүрэлдэхүүнд:
- газар орны нөхцөл байдлын дэвсгэр зураг бүхий метроны байгууламж, шугамын ерөнхий бүдүүвч дээрхи далд ба ил ажил, барилгын талбай, хөрс овоолгын газрын байршил;
- хэсгүүдэд хэрэглэгдэж байгаа механизмын байршил, тэдгээрийн ашиглалтын хугацаа ба ажиллагааны тусгай арга тус бүрийнх нь ажлын горимын (хөрсний тогтворжуулалт ба хиймэл бэхжүүлэлт, хөрсний усны түвшинг бууруулах, шахагдмал хийн доор болон <<хөрсөн дэх ханын г.м.>>) аргаар нэвтрэлт хийх нь эдгээр ажлын гүйцэтгэлийн хэмжээ ба нүхэн байгууламж (тоннель)-ийн ажлыг явуулах графиктай хэрхэн уялдаж байгаа;
- газар доорхи ба газар дээрхи барилга байгууламжийн хадгалагдаж үлдэх, авто ба төмөр замын огтлолцол хангах талаар ашиглалтын байгууллагуудтай зөвшилцсөн инженерийн арга хэмжээнүүдийн зураг төслийн шийдэл;
- үйлчилгээний явцад хэрэглэгдэж байгаа механизмуудын байршил ба барилгын ажил дууссан зарим байгууламж дахь тоног төхөөрөмж, угсралтын болон тэдгээрийг ашиглалтад өгөхөөс өмнөх үеийн чийг дулааны шаардлагатай горимыг бий болгох бүдүүвч, механизмуудын ашиглалтын хугацаа ба ажлын горимыг хэсэг тус бүрээр нь заасан ажлын график, мөн түүнчлэн хэсгүүдийн ажлын багтаамжийг тооцоолох хүснэгт; 
- далд ажлын нэвтрэлтийн хурд ба ажлын тусгай арга хэрэглэх үндэслэл бүхий тайлбар бичиглэл, технологийн байнгын тоног төхөөрөмжийг угсрах нөхцлийн дагуу чийг-дулааны шаардлагатай горим үүсгэхийг шаарддаг байгууламжийн жагсаалт, горимын үндсэн үзүүлэлтүүдийн заалт багтана. Баригдаж байгаа метроны шугамыг ашиглалтад байгаа хуучин шугамтай холбох үед шаардлагатай ажиллагаа явуулах арга, журмыг ашиглалтын байгууллагатай зөвшилцөн барилгын зураг төсөлд урьдчилан тусгасан байх ёстой.
3.5.           Хотын метроны барилгын ажлыг шинээр эхлэхдээ стандартын бус тоног төхөөрөмж, нүхэн байгууламж (тоннель)-ийн ажлыг явуулах тусгай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж бэлтгэх, уулын нэвтрэх төхөөрөмж, тээврийн хэрэгслийг засварлах, доторлогоо (обделк)-ны төмөр бетон элементүүд, хэрэглээний бетон, зуурмаг, шингэн тусгаарлалтын материалыг үйлдвэрлэх, метроны байнгын тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хангах, агуулахын байруудыг бий болгоход чиглэгдсэн үйлдвэрлэлийн баазыг байгуулахад тухайн бүс нутагт байгаа барилга үйлдвэрлэлийн байгууллагуудыг дээд зэргээр ашиглах боломжийг тодорхойлох ёстой.
3.6.           Төмөр замын болон авто замын, гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулах үед бетон зуурмагийн узелүүд, хашлага, арматур бэлтгэх полигон зэрэг үйлдвэрлэлийн баазын бусад объектыг гол төлөв шууд барилгын талбай дээр барьж байгуулдаг бөгөөд тэдгээрийг метроны барилга угсралтын талбай дээр зохион байгуулах шаардлага нь барилгын зохион байгуулалтын төсөлд үндэслэгдсэн байвал зохино.
3.7.           Барилгын талбай дахь түр байгууламжийг байгуулахдаа ашиглагдаж байгаа барилга, ногоон байгууламжийг дээд зэргээр хадгалж үлдэх, барилга угсралтын  ажлын нөхцөл, барилгын талбайтай зах нийлэн орших газрууд дахь оршин суугчдын амьдралын болон барилгын ажлын хэвийн нөхцлийг хангах, хотын нийтийн аж ахуйн  үйл ажиллагааг хадгалах, гал түймрээс сэргийлэх ба эрүүл ахуйн шаардлагыг дагаж мөрдөх асуудлыг нарийвчлан тооцно.
3.8.           Далд ажлын хэсгүүдийг шахагдсан хийгээр хангах ажиллагаа компрессорын суурин станцаас, харин ил ажлын хэсгүүдийнх компрессорын хөдөлгөөнт төхөөрөмжөөс явагдах ёстой.
            Компрессорын станцын тоо, бүтээмж, байршил нь барилгын зохион байгуулалтын төслөөр тогтоогдоно.
3.9.           Барилгын ажлын цахилгаан хангамж бүс нутгийн эрчим хүчний системийн дэд станцаас 6-10квт-ын хүчдэл бүхий агаарын буюу кабелийн бие даасан шугамаар явагдах ёстой. Уурхай дахь талбайн цахилгаан хангамжийг  6-10 квт-ын хүчдэл бүхий хотын сүлжээнээс (хэрэв эрчим хүч нь сүлжээнд харилцан хамааралгүй хоёр эх үүсвэрээс өгөгдөж байгаа бол) буюу эрчим хүчний хөдөлгөөнт төхөөрөмжөөс өгөхийг зөвшөөрнө.
            Цахилгаан хангамжийг уурхай дахь өргөлтийн, агааржуулалтын үндсэн сэнс, ус таталтын нам даралтын компрессорын  станцын (кессоны) усны түвшин бууруулах төхөөрөмж болон газар доорхи малтлагын гэрэлтүүлгийн гэсэн цахилгаан хэрэглэгчдийн бүлгүүдийн цахилгаан гүйдлийн харилцан хамааралгүй хоёр эх үүсвэрээс хангах ёстой.Эдгээр цахилгаан хэрэглэгчдийн холболтууд тэжээлийн харилцан хамааралгүй эх үүсвэрүүдэд залгагдсан хуваарилах самбарын хэсгүүдэд жигд хуваарилагдсан байвал зохино.
3.10.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн барилгын ажлын газар доорхи малтлага нь утсан холбоо ба зарлан мэдээлэх хэрэгслээр хангагдсан байх ёстой.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн барилгын ажил нь барилга байгуулалтийн ажлын ээлжийн ажиллагаанд тохирсон уулын-нэвтрэлтийн ажлын мөчлөгийг гүйцэтгэх нөхцөл бүхий хугацаан дахь нэвтрэлтийн өгөгдсөн хурдыг хангах, тогтоогдсон хугацаагаар хэмжигдэж явагдах ёстой. 
3.11.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн барилгын ажил нь барилга байгуулалтийн ажлын ээлжийн ажиллагаанд тохирсон уулын-нэвтрэлтийн ажлын мөчлөгийг гүйцэтгэх нөхцөл бүхий хугацаан дахь нэвтрэлтийн өгөгдсөн хурдыг хангах, тогтоогдсон хугацаагаар хэмжигдэж явагдах ёстой.
3.12.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн явцад мөргөцгийн тогтвортой байдлыг тодорхойлдог геологи, гидрогеологийн бодит нөхцлүүд болох хөрсний үе давхрааны шинж төлөв, өөрчлөлт нь зураг төслийн өгөгдлүүдтэй хэрхэн нийцэж байгаад, өрөмдлөгийн үе дэхь тэдгээрийн бат бэх чанар, ан цав, хөрсний төрөл ба мөргөцөгт орж ирж байгаа хөрсний усны урсгал зэрэгт байнгын ажиглалт явуулж байвал зохино.
            Ажиглалтын дүнг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн 6 дугаар хавсралтанд заасан "Уулын ажлын бүртгэл"  маягтын дагуу уулын ажлын бүртгэлд оруулах нь зүйтэй. Зураг төслийнхөөс зөрүүтэй байгаа геологийн ба гидрогеологийн өгөгдлүүдийн хазайлтын талаар захиалагчид мэдэгдэнэ.
3.13.       Мөнх цэвдэг хөрсний тархалтын бүсэд хаягдлын  овоолго хийх, тэдгээрийн байрлал, хэмжээг тодорхойлохдоо уг овоолго нь мөнх цэвдэг бүхий хөрсний зүй тогтлын өөрчлөлтөд болон хүрээлэн байгаа байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг тооцож үзэх нь зүйтэй.
 
3.14.       Уул нуруудын малтлагад хамрагдаж байгаа давхрагын улирлын чанартай хөлдөлт, гэсэлт болон нүхэн байгууламж (тоннель)-ийн барилгын ажлын явцад мөнх цэвдэг хадгалагдах буюу гэсэж хайлах үзэгдлийг тооцож үзсэнээр:
-        түр бэхэлгээний   найдвартай байдлыг хангах;
-        мөнх цэвдэг хадгалагдаж байгаа тохиолдолд энэхүү бүлгийн 6.44 дэхь зүйлийн шаардлагын дагуу ажиллагаа явуулахдаа нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-г ашиглалтад авах хүртэл хөрсний өнгөн хэсгийн давхаргыг хөлдүү байдалд нь тогтоон барьж байх;
-        хийцэд тавигдаж байгаа бетон хольцийн бэхжилтийн шаардагдах нөхцлийг хангах;
-        нүхэн байгууламж (тоннель) дахь ус зайлуулалт, шүүрүүлэлтийн түр                төхөөрөмжийн  ажиллагааны хэвийн нөхцлийг хангах;
-         нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулах явцад аливаа таагүй явдал үүсэх нөхцлийг арилгах зэрэг арга хэмжээг барилгын ажлын зохион байгуулалтын болон барилгын ажил явуулах төлөвлөгөөнд тусгасан байвал зохино.
 
4.            Геодези-маркшейдерийн ажил
 
4.1.           Геодезийн байрлуулалтын ажлын үндэслэл (геодезическая разбивочная основа) нь баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель) -ийн шугамын дагууд гадаргуу дээр энэхүү бүлгийн 4.2.-4.8. дахь зүйлд заасан хэмжээ бүрэлдэхүүнтэйгээр үүсгэгдэх ёстой. Ингэхдээ гол шугам, хаалга, амсарт уурхайн болон газар дээрх байгууламжийн үндсэн тэнхлэгүүд нь тогтоогдож тэмдэглэгдэнэ.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн төслийг бодит байдалд хэрэгжүүлэх геодези-маркшейдерийн тэмдэглэгээний ажлын (геодезическо-маркшейдерских разбавочных работ) явцад газар доорх малтлагын далд ажлын чиглүүлэг хийгдэж, тэдгээр гадаргуугаас координатууд болон геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийн тэмдгүүдийг шилжүүлэхийн зэрэгцээгээр энэхүү бүлгийн 4.11-4.15 дахь дэд зүйлийн шаардлагын дагуу тэмдэглэж газар доорх хэмжилт буюу маркшейдерийн үндэс хангагдах ёстой.
4.2.           Геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийн бүрэлдэхүүнд хийгдсэн нүхэн байгууламж (тоннель)-ийн триангуляц нь хүснэгт 1-ээр тогтоогдсон шаардлагыг хангах ёстой.
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 1.
 Нүхэн байгууламж (тоннель)-ийн нийт урт   ,км.
Триангуляцийн зэрэглэл
 Триангуляцийн  талын урт, км
Талуудын урт, км
Триангуляцийн зөрүүд  шилжүүлснээр   тооцоолон  хэмжигдсэн өнцгийн  дундаж  квадрат алдаа
 Триангуляцийн зөвшөөрөгдөх зөрүү.
Үндэслэл болгон авсан   уртын хэмжилтийн харьцангуй алдаа.
Гаралтын талын дундаж харьцангуй  алдаа.
Ромбо хэлбэрийн сүлжээний зөвшөөрөгдөх өсөлт.
Сүлжээний хамгийн сул талын х нь уртын тодорхойлолтын харьцангуй алдаа.
Сүлжээний  сул талынх нь дирекцийн өнцгийн хэмжилтийн дундаж алдаа.
Дундаж  алдаа
8-аас
дээш
I-Т
4-10
± 0,7"
± 3"
1:800000
1:400000
2.5
1:200000
± 1.5"
5-8
II-Т
2-7
± 1"
± 4"
1:500000
1:300000
2.5
1:150000
± 2"
2-5
III-Т
1,5-5
± 1.5"
± 6"
1:400000
1:200000
3
1:120000
± 3"
1-2
IV-Т
1-3
± 2"
± 8"
1:300000
1:150000
3
1:70000
± 4"
 
Тайлбар.Хүснэгт дэхь L-уртыг нүхэн байгууламж (тоннель)-ийг түүний захын 2 цэгээс эхлэн байгуулахаар тооцоолно. Завсарын шугам буюу амсарт уурхайнууд байгаа тохиолдолд Lэкв хэмжигдэхүүнийг  Lэкв=     томъёогоор тодорхойлох хэрэгтэй бөгөөд  L- нүхэн байгууламж (тоннель)-ийн нийт урт,  -нүхэн байгууламж (тоннель)-ийн ажлын нүүрэн талын нээлтийн зэргэлдээх цэгүүд хоорондын зай.
Хоёр ба түүнээс дээш нүхэн байгууламж (тоннель)-ийн цогцолборыг барьж байгуулахдаа нүхэн байгууламж (тоннель)-ийн гурвалжлалын (триангуляция) зэрэглэлийг хамгийн их үргэлжлэх урттай нүхэн байгууламж (тоннель)-ийнх нь уртад үндэслэн тодорхойлбол зохино.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн триангуляцийг байгуулахдаа бүхий л шугаман ба өнцгийн хэмжилтүүдийг нэг сараас доошгүй хугацааны завсарлагатайгаар 2 удаа гүйцэтгэх ёстой.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн триангуляцийн цэгүүдийг өөр хоорондоо 3 км-ээс дээшгүй зайтайгаар гол шугамын дагуу, түүнээс 2км-ээс холгүй зайд байрлуулбал зохино.
4.3.           Геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийн бүрэлдэхүүнд нүхэн байгууламж (тоннель)-ийн триангуляцийн оронд нүхэн байгууламж (тоннель)-ийн полигонометр тавигдсан тохиолдолд түүний нарийвчлал нь хүснэгт 2-оор тогтоогдсон шаардлагуудад тохирч байх ёстой.
 
Хүснэгт 2.
Нүхэн байгууламж (тоннель) –ийн урт, км.
 
 
 
 
 
Нүхэн байгууламж "тоннель"-ийн полигонометрийн  зэрэглэл
Талын урт, км.
Эргэлтийн хэмжигд- сэн өнцгийн дундаж
квадрат алдаа.
Талуудын хэмжилтийн дундаж харьцангуй алдаа
Явалтын зөвшөөрөгдөх харьцангуй алдаа.
Станц дээрхи үнэлгээ-
гээр
Дүрсийн зөрүүгээр болон олон удаагийн хэмжил-тийн үнэлгээ-гээр
Муруй шугамын нүхэн  байгуу-ламж (тоннель) -ийн хувьд
Шулуун шугамын нүхэн байгуу-ламж  (тоннель) -ийн хувьд
Муруй шугамын нүхэн байгуу-ламж (тоннель)- ийн хувьд
Шулуун шугамын нүхэн байгууламж (тоннель) -ийн хувьд
Хөндлөн шилжи-лтээр
Тууш шилжи-лтээр
8-аас
дээш
I-Т
3-10
+0,4"
+0.7"
1:300000
1:150000
1:200000
1:200000
1:10000
5-8
II-Т
2-7
± 0.7"
-1"
1:200000
1:100000
1:150000
1:150000
1:70000
2-5
III-Т
1,5-5
+ 1"
+1.5"
1:150000
1:70000
1:120000
1:120000
1:60000
1-2
IV-Т
1-3
± 1.5"
± 2"
1:100000
1:50000
1:70000
1:70000
1:40000
 
4.4.             Нүхэн байгууламж (тоннель)-ийн триангуляцийн цэгүүд болон нүхэн байгууламж (тоннель)-ийн полигонометрийн хооронд орших хаалттай полигонуудын системийн буюу ганцаарчилсан явалтуудын системийн хэлбэртэй үндсэн полигонометр геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийн бүрэлдэхүүнд багтан орж, нүхэн байгууламж "тоннель"-ийн гол шугамын дагуух гадаргуу дээр  тавигдах ёстой.
  1 км-ээс багагүй урттай нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулахад бие даасан геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлээр  үндсэн полигонометрийг ашиглаж болно.
Үндсэн полигонометр нь:
-талуудын уртыг 100-300 метр хүртэл авсан байх;
-явалтын эргэн тойрон дахь харьцангуй зөрүү 0.5 км-ээс дээш урттай нүхэн байгууламж (тоннель)-д 1:35000-аас, 0.5 км-ээс бага урттай нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд 1:200000-аас хэтрэхгүй байх;
-хэмжигдсэн өнцгийн дундаж квадрат алдааны хэмжигдэхүүн ±3"-ээс хэтрэхгүй байх;                                      
-шугамын хэмжилтийн үеийн тохиолдлын нөлөөний илтгэлцүүр µ 0.0003-аас, байнгын нөлөөний илтгэлцүүр λ 0.00001-ээс ихгүй байвал зохих шаардлагыг хангаж байх ёстой.
Шугам болон өнцгүүдийн хэмжилтийг 1 хоногоос багагүй хугацааны завсарлагатайгаар 2 удаа явуулбал зохино.
4.5.           Ил задгай бартаатай газар орон дээр үндсэн полигонометрийн оронд нүхэн байгууламж (тоннель)-ийн триангуляцийн цэгүүдэд тулгуурласан гурвалжнуудын сүлжээ буюу хэлхээ хэлбэрийн нягтлах сүлжээг байгуулбал зохино. Түүнчлэн координатуудыг гол шугам, хаалга, хажуугийн амсарт уурхайгаар дамжуулахын тулд нягтлах сүлжээний ганцаарчилсан цэгүүдийг байршуулна.
Нягтлах сүлжээний талуудын урт 300-600 м хүртэл авагдах ёстойгоос гадна гурвалжнууд дахь өнцгийн зөрүүгийн хэмжээ ±10"-ээс хэтрэхгүй байвал зохино.
4.6.           Геодезийн тэмдэглэгээний үндсүүдийн бүрэлдэхүүнд багтдаг тусгай тэмдэгтүүдийн системийг I – II ангиллыг тэгшитгэх замаар үүсгэвэл зохих бөгөөд ингэхдээ тэмдгүүд нь II ангиллын тэгшилгээгээр тодорхойлогдсон тусгай тэмдэгтүүд хоорондын зай 2 км-ээс ихгүй байх ёстой.
Тусгай тэмдэгтүүдийн дараа дараагийн нягтруулалтыг дээд ангиллын тусгай тэмдэгтүүдэд тулгуурласан III, IV ангиллуудыг тэгшитгэх замаар гол шугам, хаалга буюу амсарт уурхай нэг бүрийг гурваас доошгүй тусгай тэмдэгтээр хангах тооцоотойгоор хийх нь зүйтэй.
III ангиллын явалт дахь хамгийн их зөрүүгийн хязгаар ±10мм · -ээс,IV ангиллын явалтынх ±20мм · -ээс илүүгүй байх ёстой (үүнд L-явалтын урт км-ээр).
16-аас дээш тооны станц бүхий IV ангиллын явалтуудын 1 км тутам дахь зөрүү ±5мм · байж болно.(үүнд n-явалт дахь станцын тоо).
4.7.           Далд ажиллагааны чиглүүлгийг анхдагч өгөгдлүүдээр хангах ,мөн түүнчлэн гадаргуу дахь барилгын талбай дээрх  тэмдэглэгээний ажлыг явуулахын тулд геодезийн тэмдэглэгээний үндсийн бүрэлдэхүүнд нийт урт нь 300 метрээс хэтрэхгүй бөгөөд 30-70 метр хүртэлх урт бүхий талуудтай битүү полигонууд буюу явалтуудын системийн хэлбэр бүхий ойртолтын полигонометр тавигдана. Ойртолтын полигонометр нь үндсэн буюу нүхэн байгууламж (тоннель)-ийн полигонметрийн цэг болон талууд дээр тулгуурлах ёстой.
Ойртолтын полигонометрийн өнцгийг хэмжих үед өөр өөр аргаар тодорхойлсон тэдгээрийн уртуудын ялгаа ± 15 "-ээс ихгүй байж болно. Хоёр удаагийн хэмжилтийн дүнгээр тодорхойлсон ойртолтын полигонометрийн талуудын уртын хэмжилтийн харьцангуй алдаа 1:20000-аас ихгүй байх ёстой бөгөөд харин үнэмлэхүй хэмжигдэхүүнээрээ ±3 мм-ээс хэтрэхгүй байвал зохино.
4.8.           Геодезийн байрлуулалтын ажлын үндэслэл тэмдэгтүүд нь тэдгээрийн хадгалагдаж үлдэх, ойролцоохь гол шугам, хаалга, амсарт уурхайгаас ил харагдах, мөн түүнчлэн полигонметрийн явалтуудын  тохиромжтой бөгөөд найдвартай байдлаар нийлэх боломжийг тус тус хангахуйцаар  тавигдах ёстой.
4.9.           Нүхэн байгууламж (тоннель), метрог барьж байгуулахын тулд захиалагч геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийг бий болгож, барилгын ажил эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө уг ажилтай холбоотой дараах техникийн баримт бичиг болон барилгын талбайд харъяалагдах энэхүү үндсэн цэг тэмдэгтүүдийг гүйцэтгэгчид  хүлээлгэн өгөх ёстой.   Үүнд:
- бүх тэмдэг ба тусгай тэмдэгтүүдийн тэмдэглэгээ, координатуудын жагсаалт ,байгууламж (гол шугам, хаалга, амсарт уурхайнууд)-ын  гадаргуу дээр гарах үндсэн цэгүүд, мөн түүнчлэн газар дээрх геодезийн тэмдэглэгээнүүдийн жагсаалт;
- энэхүү үндэслэлийн цэгүүдийн байршлын бүдүүвч, газар дээрх тэдгээрийн холболтууд, шаардлагатай тохиолдолд эдгээр цэгүүдийн байршлын хаяг болон тайлбар тодорхойлолт;
- геодезийн тэмдэглэгээний газар дээрх үндсийг бий болгоход чиглэгдсэн геодезийн үйл ажиллагааны хугацаа, дараалал, хэрэглэсэн аргачлал ба гарган авсан нарийвчлалын үнэлгээ  бүхий ашигласан багажуудийг  заан тодорхойлсон техникийн тайлан.
4.10.       Газар доорх ажиллагааны чиглүүлэг ба геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийн цэгүүдээс газар доорх маркшейдерийн геодезийн байрлуулалтын ажлын үндэслэлийн тэмдэгүүдэд координатад болон дирекцийн өнцгийг дамжуулах ажиллагааг :
а .гироскопийн чиглүүлгийн аргаар;
б.  эгцлүүрээр нэг босоо уурхайгаар;
в. гол хаалга, хэвтээ ба налуу малталтаар дирекцийн өнцгийг шууд дамжуулах замаар;
г. хоёр босоо уурхай буюу цооногоор  эгцлүүрээр дамжуулах аргуудыг ашиглан явуулбал зохино.
Чиглүүлгийн эдгээр аргуудийг орон нутгийн нөхцлөөс хамааруулан хослуулан хэрэглэж болно.
Энэхүү зүйлийн дэд хэсгүүдэд заагдсан чиглүүлэг 3-аас доошгүй удаа явагдах бөгөөд эхнийх нь мөргөцөг гол шугам( гол хаалга)-наас 50 - 60 метрийн зайд оршиж байхад;  хоёр дахь нь үндсэн шугамын дагуух нэвтрэлт 100-150 метр хүрэхэд; гурав дахь нь үндсэн шугамаархи бөглүү мөргөцгийн нэвтрэлтийн урт 500 метрт хүрэх үед тус тус явагдана.
Гироскопийн чиглүүлгийг нэвтрэлтийн 300 метрээс багагүй давтамжтайгаар явуулбал зохино.   
Чиглүүлгийн үед  гаргаж авсан дирекцийн өнцгийн утгуудийн зөрүү 20"-ээс ихгүй  байх ёстой.
Тэмдгүүдийг гадаргуу дээрхи янз бүрийн анхдагч тусгай тэмдэгтүүдээс гурваас доошгүй удаа дамжуулах нь зүйтэй. Өөр өөр дамжуулалтаас хүлээн авсан газар доорхи тусгай тэмдэгтүүдийн тэмдэглэгээн дэх ялгаа 7мм-ээс ихгүй байна.
4.11.       Газар доорх маркшейдерийн үндэс нь :
 
- 20-  60 метр хүртэлх урттай талууд бүхий ажлын полигонометрийн;
- 40-120 метр хүртэлх урттай талууд бүхий үндсэн полигонометрийн хэлбэрээр үүсгэгдэх ёстой.
Газар доорх ажлын болон үндсэн полигонометрийн байгуулалтын бүдүүвч нь гол төлөв бүх өнцөг ба талууд нь тэдгээрийн дотор хэмжигддэг зэрэгцээ орших гурвалжингуудын хэлхээ хэлбэртэй байвал зохих бөгөөд ажлын  полигонометрийн хоёр дахь цэг бүхэн нь үндсэн полигонометрийн явалтад багтана.
Ажлын полигонометрийн тэмдгүүдийг нүхэн байгууламж (тоннель)-ийн хоёр талаар байгуулах бөгөөд тэгэхдээ муруй шугамын хэсгүүдэд үндсэн полигонометрийн тэмдгүүдийг муруйн гадна талаар байрлуулбал зохино.
Метроны нүхэн байгууламж (тоннель) дахь шулуун шугамын хэсгүүд дээрх үндсэн полигонометрийн тэмдгүүдийг контактын рельсийн эсрэг талд байрлуулах нь зүйтэй.
Байнгын төмөр зам тавигдах тойргийн буюу зууван дотоод хэлбэр бүхий нүхэн байгууламж (тоннель)-уудад газар доорх полигонометрийн тэмдэгүүдийг рельсийн толгойн  түвшинд байрлуулна. Дээрхийн ижил боловч тэгш өнцөгт дотоод хэлбэр бүхий нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд замын бетоны буюу рельсийн суурины дээд түвшинд тавина.
Газар доорх полигонометрийн цэг, тэмдэгүүд нь газар доорхи тэгшилгээний сүлжээний тусгай тэмдэгтийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой.
4.12.       Газар доорхи полигонометрийн талуудын уртын хэмжилт дэх алдааны үнэмлэхүй хэмжигдэхүүнүүд хоёр удаагийн хэмжилтийн ялгавараар :
25 метр хүртэлх урттай шугамын хувьд  - 2мм;
25-50 метр хүртэлх урттай шугамын хувьд – 3мм;
50-80 метр хүртэлх урттай шугамын хувьд - 4мм- ээс тус тус хэтрэхгүй байх ёстой.
80 метрээс дээш урт бүхий шугамд шууд ба эсрэг чиглэл дэхь хэмжилтүүдийн  утга хоорондын харьцангуй ялгавар 1:20000 -аас хэтрэх ёсгүй.
4.13.       Газрын доорхи полигонометрийн явалтын өнцгүүдийг оптик теодолитуудаар хэмжвэл зохих бөгөөд тэгэхдээ ажлын полигонометрт 2-3 тойргийн, үндсэн полигонометрт 4-6 тойргийн хэмжилт хийгднэ.
Нэг станц дээр тэгтэй тэнцүүлсэн өөр өөр хэмжилтийн чиглэлийн хэлбэлзэл ажлын полигонометрт 15  –ээс, үндсэн полигонометрт 10"-ээс хэтрэхээргүй байх ёстой.
Үндсэн полигонометрийн гурвалжингууд дахь өнцгийн зөрүү 8" -ээс , харин ажлын полигонометрийн гурвалжнуудынх  12" –ээс хэтрэхгүй байвал зохино.
Газар доорхи үндсэн полигонометрийн тэмдгүүдийн байж болох өөрчлөлтийн нөлөөг илрүүлж арилгахын тулд өнцгийн хэмжилтүүдийг үе үе давтан явуулбал  зохино.
Газар доорхи полигонометрийн эцсийн ажиглалт, зохицуулалтыг малтлага дууссаны дараагаар  хийнэ.
4.14.       Газар доорхи полигонометрийн тэмдгүүдийн тэмдэглэгээг геометрийн нивелирийн аргаар тодорхойлох нь зүйтэй. Нивелирийн полигонууд дахь зөвшөөрөгдөх хэмжээний зөрүүг fhдоп=±2мм томъёгоор бодож олно.
Үүнд: n- полигон дахь станцуудын тоо .
Нивелерийг барилга байгуулалтын ажлын хугацаанд 3-аас доошгүй удаа давтан гүйцэтгэвэл зохино.
Газар доорхи үндсэн полигонометрийн тэмдгүүдийн тэмдэглэгээний эцсийн зохицуулалт нивелирийг угтах чиглэл дэхь малтлага дууссаны дараагаар гүйцэтгэнэ.
4.15.       Газар доорхи маркшейдерийн үндсийн цэг, тэмдгүүдийг далд малтлагын шинж төлөв, нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны хэлбэрээс хамааран батжуулах бөгөөд энэ үед:
- дотор нь зэс, хүрэл эсвэл латуниар 2-3 мм-ийн голчтой нүх өрөмдсөн буюу цоолсон бөмбөгөр оройтой төмөрлөг саваагаар хийх бөгөөд савааг байгууламжийн суурийн хэсэг дэх цул бетонд суулгах буюу нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо ( обделк)-ноос ил гаргасан арматурт гагнаж, элс цементийн зуурмагаар түрхлэг хийж өгөх,
- багахан талбай дээр өрөмдөгдсөн хөшүүн хавирганы хажуу тал дээр нь буюу нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны ширмэн хавтан дээр хуурайдагдсан цэгүүдийн хэлбэрээр бэхлэх бөгөөд тэгэхдээ цэгүүдийг дээр заасан аргуудаар бэхлэж цутгана.
Тэмдгүүдийг замын дэр модны төгсгөлийн цаад талд байнгын рельс тавигдах нүхэн байгууламж (тоннель)-ийн суурийн хэсгийн цул бетонд бэхлэнэ.
Барилга байгуулалтын ажлын явц дахь тэмдэглэгээний ажил (нэвтрэлт, доторлогоо /обделк/, зам тавилт зэрэг) нь зураг төсөл боловсруулах норм (БНбД), холбогдох стандартаар болон энэхүү бүлгээр зөвшөөрөгдөж тогтоогдсон хэм хэмжээг баримталснаар барилга байгууламжийн ба түүний зарим нэг хэсэг хийцийн элементүүдийн хэвтээ хавтгай дахь болон өндрийн байршлыг тодорхойлогч тэнхлэг, тэмдгүүдийн газар доорхи маркшейдерийн үндсийн болон геодезийн тэмдэглэгээний байрлуулалтын ажлын үндэслэлийн тэмдгүүдээс бодит байрлалд шилжүүлэх ажиллагааг хангахуйц нарийвчлалтайгаар явагдах ёстой.
 
4.16.       Геодези-маркшейдерийн тэмдэглэгээний ажил явагдахаас өмнө геодезийн тэмдэглэгээний өгөгдлүүдийг бэлтгэсэн байх бөгөөд тэмдэглэгээний өгөгдлүүдийг бэлтгэхэд ашиглах зураг төсөл (зураг, бүдүүвч, хүснэгт зэрэг), ажил явуулах баримт бичгийг олгох нь тогтоогдсон журмын дагуу бүрдсэн байх ёстой.
Бүхий л тэмдэглэгээг төрөл бүрийн аргаар хоёроос доошгүй удаа гүйцэтгэвэл зохино.
Нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулах ажлын явцад уулын нэвтрэлтийн үндсэн ажлын хэмжээний сар тутмын хяналтын хэмжилт (уулын ажлын нэвтрэлтийн болон нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны угсрагдсан цагирагуудын урт, залгаасуудын чигжилт зэрэг) явуулж байх ёстой.
 
4.17.       Газар доорхи байгууламжийн барилга байгуулалтын ажлын явцад газрын гадаргуугийн өөрчлөлт, шилжилт, гулсалт, суултын ажиглалт явагдаж байх ёстой бөгөөд:
-гадаргуугийн болзошгүй өөрчлөлтийн бүсэд орших газар дээрхи хуучин объект байгууламжийн;
-газар дээрхи болон түүний доор (далд) баригдаж байгаа объект байгууламжийн;
-газар доорхи барилгын ажлын бүсэд оршин ашиглагдаж байгаа газрын доорхи хуучин байгууламжийн (ашиглалт явуулж байгаа байгууллагатай зөвшилцсөнөөр) шилжилт, гулсалт, суултын ажиглалтыг явуулж байвал зохино.
4.18.       Газар доор баригдсан бүх (тэдгээрийн дотор устгагдсан) байгууламж буюу хийгдсэн бүхий л малталтууд гүйцэтгэлийн зурагт тусгагдсан байх ёстой.
Гүйцэтгэлийн эдгээр график, баримт бичгийг бүрдүүлэх анхдагч материал нь ажлын зураг, гүйцэтгэлийн зураглал болон барилга байгуулалтын нийт хугацаанд хийгдэж системчлэгдсэн геодезийн маркшейдерийн хяналтын хэмжилтүүдийн өгөгдлүүд юм.
4.19.       Гүйцэтгэлийн зураг нь баригдсан объектуудын талаархи дараахь мэдээллийг агуулсан байх ёстой.  Үүнд:
а/ баригдсан байгууламжийн орон зай дахь бодит байршлын болон тэдгээрийн харилцан уялдааны тодорхойлолт (координатаар болон үнэмлэхүй тэмдэгтүүдээр);
б/ байгууламжийн болон тэдгээрийн үндсэн элементүүдийн бодит геометр хэмжээнүүд ба төслийнхөөс ялгарах  тэдгээрийн хазайлтууд;
в/ байгууламжийн доторлогоо (обделк)-г хийсэн материалуудын график, тодорхойлолт ба энэхүү бүлгийн 3.12. дахь зүйлийн шаардлагын дагуухь хөрсний геологийн бодит бүтэц;
г/ газар доорхи үндсэн полигонометрийн гүйцэтгэлийн бүдүүвч ба түүний байнгын гол шугам болон хаалганы район дахь геодезийн тэмдэглэгээний үндсийн газар доорхи цэгүүдтэй нийлэх бүдүүвч, мөн түүнчлэн координатуудын дирекцийн өнцгүүд газар доорхи үндсэн полигонометрийн тэмдгүүдийн жагсаалтууд  зэрэг орно.
«а»,«б» дэд зүйлүүдэд дурьдагдаж байгаа баригдсан объектын талаархи графикийн мэдээллийг гүйцэтгэлийн дэвсгэр болон хажуугийн дүрс зураг, тууш ба хөндлөн зүсэлт дүрсүүд дээр буулгахаас гадна нэгдсэн    хүснэгтүүд   ба бодит хэмжээс, тэмдэгтүүдийн жагсаалтаар бүлэглэнэ.
Гүйцэтгэлийн зургийг удаан хугацаанд хадгалж, ашиглахаар тооцож хийнэ.
5.                  Нүхэн байгууламж (тоннель)-ийн гол шугамыг барьж байгуулах
 
5.1.           Энэхүү хэсгийн шаардлагыг 50м хүртэл гүнтэй нүхэн байгууламж (тоннель)-ийн гол шугамыг барьж байгуулах үед мөрдөх ёстой.
50м-ээс дээш гүнтэй гол шугамыг барьж байгуулах ажиллагаа нь БНбД-ийн газар доорхи уулын ажлын бүлгээр тогтоогдсон ажиллагааны болон уг ажлыг хүлээн авах дүрмийн дагуу явагдвал зохино.
5.2.           Гол шугам байгуулалтын ажлыг малтлагын дараахи үндсэн аргуудаар гүйцэтгэвэл зохих бөгөөд тэдгээр нь мөргөцгийн хэсгийн бэхэлгээг дэс дараалан босгох энгийн арга ба доторлогоо (обделк)-г дээрээс нь нэмэгдүүлэн буулгах бэхэлгээний арга юм.
Инженер-геологийн нөхцлөөс болон гол шугамын гүнээс хамааруулан түүний зарим хэсгийн нэвтрэлтийн үед энгийн аргыг буулгах бэхэлгээний аргатай хослуулан хэрэглэж болох юм.
5.3.           Энгийн аргыг тогтвортой хөрсөнд (өөрөөр хэлбэл малтлагын дараагаар бэхэлгээ хийхгүйгээр хөрсний хуулалт хийж болох) гол шугам барьж байгуулахад хэрэглэж болох бөгөөд наанги шавар, элс хайрга, сайр чулуун болон усны шүүрэлтийн түвшнээс дээш орших элсэн давхаргад, мөн түүнчлэн профессор М.М.Протодъяконовын хуваариар бат бэх чанарын 1,5 ба түүнээс дээш илтгэлцүүр (цаашид бат бэх чанарын илтгэлцүүр гэнэ) бүхий тогтвортой хадан хөрсөнд мөргөцөг дэхь усны ундрага 50м3/цаг хүртэлх үед хэрэглэх нь зүйтэй.
 
5.4.             Буулгах бэхэлгээний аргыг (метод опускной крепи) ус нэвчсэн элс, элсэнцэр, шавранцар, химэрлэг зөөлөн, шаварлаг, бамбалзуур бөгөөд томоохон бүрдэл хэсэггүй ижил төсөөтэй тогтворгүй (өөрөөр хэлбэл дээд ба ханан хэсгийн малталтыг бэхэлгээ хийхгүйгээр гүйцэтгэх боломжгүй) хөрсөнд  гол шугам байгуулахад хэрэглэвэл зохино.
 
5.5.             Буулгах бэхэлгээг зөвхөн ус бүхий хөрсөн доор ус үл нэвтрэх давхаргатай бөгөөд хөрсний болзошгүй өөрчлөлтийн бүсэд байнгын барилга байгууламж байхгүй тохиолдолд л хэрэглэж болно. 
 
5.6.           5.4. дэхь зүйлд заасан ус нэвчсэн тогтворгүй хөрс, мөн түүнчлэн мөргөцөг дэхь усны ундрага 50м3/цаг-аас бага байх үед хадан хөрсөнд  гол шугам гаргах нэвтрэлтэд хиймэл хөлдөөлт, химийн бэхжүүлэлт, хөрсний чигжрүүлэлт (цементлэгээ, битумжүүлэлт, шаварлагжуулалт), усны түвшинг бууруулах, өтгөрүүлэлтийн  цамцанд   бэхэлгээ буулгах зэрэг тусгай аргуудыг хэрэглэх нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                                       Гол шугамын нэвтрэлтийн тусгай аргын сонголтыг хүснэгт 3-т заасан өгөгдлүүдийг тооцон, техник -эдийн засгийн үзүүлэлтүүдийг жишсэний үндсэн дээр хийвэл зохино.
Гол шугамын нэвтрэлтийг тусгай аргаар хийх үед хөрсний усанд үйлдвэрийн газрын төсөл боловсруулалтын ариун цэврийн нормоор тогтоосон зөвшөөрөгдөх концентрацаас хэтрэхэд буюу ойролцоо орших ус хуримтлуурын ашиглалтын нөхцлийг бууруулахад хүргэх хэмжээний хорт бодис нэвтрэх нөхцлийг арилгасан байх ёстой.
5.7.           Гол шугам байгуулах ажиллагааг буулгах бэхэлгээний болон тусгай аргуудаар явуулахдаа энэ бүлгээр тогтоосон үйл ажиллагааны болон түүнийг хүлээн авах дүрмүүд, мөн түүнчлэн БНбД-ийн III хэсгийн суурийн ажил гүйцэтгэх талаархи бүлгийг баримтлан гүйцэтгэвэл зохино.
Хүснэгт 3
¹
Тусгай аргын нэр
                    Хаана хэрэглэх
1.
Хөрсний хиймэл
хөлдөөлт
Ус нэвчсэн  хадан бус  тогтворгүй хөрсөнд.   Усны урсацын  хэмжээ нь  50м3/цагаас дээш байж болох усархаг хадан хөрсөнд.
2.
Хөрсний усны түвшинг зохиомлоор бууруулах
(гүний шахуурга ашигласан цооногийн аргаар)
0,5м/хоногоос доошгүй  шүүрэлтийн илтгэлцүүр бүхий ус нэвчсэн тогтворгүй хөрсөнд малтлагын тухайн хэсгийг хатаах зорилгоор.
Малтлагын тухайн хэсэгт ус оролтыг бууруулах ба усны түрцийг багасгахын тулд 2ати-ээс дээш гидростатик түрэлттэй нөхцөл дэхь ан цав бүхий тогтвортой усархаг хадан хөрсөнд.
3.
Хөрсний чигжрүүлэлт (цементлэгээ,битумжүүлэлт,
шаварлагжуулалт)
Шүүрэлтийн  илтгэлцүүр нь 0,01м/хоногоос доошгүй, ан цав бүхий задгай цавархаг хадан, мөн түүнчлэн 20м/хоногоос доошгүй шүүрэлтийн илтгэлцүүртэй элс, хайрга ба элсэрхэг хөрсөнд.
4.
Өтгөрүүлэлтийн цамцанд бэхэлгээ буулгах
Хөрсний бэхжүүлэлт,усны түвшний бууруулалт буюу хөлдөөлт зэрэг бусад аргууд үр дүнгээ өгөхгүй байгаа буюу мөргөцөг дэхь усны ундарга  нь 50м3/цагаас дээш байж болох томоохон бүрдэл хэсэг байхгүй  бөгөөд ус нэвчсэн хадан бус тогтворгүй хөрсөнд.
5.
Хөрсний химийн бэхжүүлэлт(силикатжуулах,
давирхайдах).
Шүүрэлтийн  илтгэлцүүр нь 2-оос 50м/хоног бүхий ус нэвчсэн элсэрхэг хөрсөнд буюу шүүрэлтийн 0,2-оос 2м/хоног хүртэл илтгэлцүүртэй, суулттай хөрсөнд.
 
5.8.           Сонгон авсан нэвтрэлтийн аргаас хамааран амсрын захалгаа, нэвтрэлтийн төхөөрөмжийн угсралтад зориулсан хэсгийг барьж байгуулах (дүүжин тавиур, доторлогоо (обделк), угсралтын болон хөрс   ачилтын   төхөөрөмж), энэхүү төхөөрөмжийн болон буулгах бэхэлгээний угсралтын ажлуудыг гол шугам барьж байгуулах ажил эхлэхээс өмнө хийж гүйцэтгэвэл зохино.
Гол шугамын дээд хэсэг ба захалгаа барьж байгуулах ажлыг нээлттэй нүхэнд гүйцэтгэх нь зүйтэй. Уг нүхийг грейферийн болон хийн шахуургын багажийн тусламжтайгаар засвал зохино. Угсармал буюу цул төмөр бетон доторлогоо (обделк)-г захалгааны нийт өндрийн хэмжээнд хийхийн тулд хөдөлгөөнт өргүүргийн төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй.
Угсармал доторлогоо (обделк) хийх үеийн уурхай дээрх алхыг (цохилтын төхөөрөмжийг) хийхдээ тюбингийн цагирагуудыг ашиглан хийвэл зохих бөгөөд харин цул доторлогоо (обделк)-ны үед түүнийг эмжээр бүхий цувимал металлаар хийж болно.
5.9.           Гол шугамын нэвтрэлтийг энгийн аргаар хийхдээ нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтэд зориулагдсан уурхайн дээрх тоног төхөөрөмжийн цогцолборыг (өргөлтийн машин, юүлэх тавцан зэрэг) ашиглах нь зүйтэй.
 
5.10.       Гол шугамын мөргөцөг дэхь хөрсийг хөрсний бат бэхийн илтгэлцүүр 1,5 хүртэл байх үед хийн шахуургын багажийн (хийн шахуургын алх буюу цохилтот алхны) тусламжтайгаар, харин бат бэхийн илтгэлцүүр нь 1,5-аас дээш бол өрөмдлөг -тэсэлгээний аргаар малтвал зохих бөгөөд хөрс шороог грейферийн ачигчаар зайлуулах нь зүйтэй.
5.11.       Гол шугамын угсармал доторлогоог (обделк) хийх үеийн оролтын гүн доторлогооны цагирагийн өргөний хэмжээнээс 10-15 см-ээс хэтрэхгүй байх ёстой.
5.12.       Цул доторлогоо (обделк) бүхий  гол шугамын нэвтрэлтийн үеийн түр бэхэлгээг  хад чулуугүй тогтвортой бус хөрсөнд өөр хоорондоо 1м-ээс ихгүй зайтай тавигдсан гадна талдаа банзан холбоос бүхий металл цагирагаар, элэгдмэл чулуун хөрсөнд металл тор бүхий анкер холбоосоор, харин бага зэргийн элэгдэлтэй чулуурхаг хөрсөнд анкерын буюу бетон шүршилтийн аргаар хийвэл зохино.
5.13.       Гол шугамын түр бэхэлгээний модон элементүүдийг доторлогоо (обделк) босголтын хэрээр зайлуулбал зохино. Модон бэхэлгээг доторлогоо (обделк)-ны ард үлдээх тохиолдол уг ажиллагааны анхны төсөлд үндэслэгдсэн байх ёстой.
5.14.       Өрөмдлөг-тэсэлгээний болон гол шугамын доторлогоо (обделк)-ны ажлыг явуулахдаа энэхүү бүлгийн заалтаас гадна БНбД –ийн газар доорх уулын ажлын  бүлгээр тогтоосон дүрмийг мөн нэгэн адил баримтлавал зохино.
5.15.       Хөрсний өөрчлөлт үүсч болзолшгүй бүсэд газар дээрх барилга байгууламж байхгүй тохиолдолд цул бетонон доторлогоо (обделк) бүхий гол шугам барьж байгуулах үеийн нэвтрэлтийг түр бэхэлгээ хэрэглэн тооцоот урт бүхий хэсгүүдээр гүйцэтгэж болно.
Хэсгүүдийн уртыг нэвтрэлтийн арга болон геологийн нөхцлүүдийг харгалзан уг ажлыг явуулах төслөөр тогтооно.
5.16.       Хөрсийн усны түвшинг зохиомлоор  бууруулах, хөлдөөх болон хөрс чигжрүүлэлтийн ажиллагаа тухайн гол шугамын нэвтрэлтийн нийт ажиллагааны нэгдсэн графикаар явагдах ёстой.
5.17.       Хөлдөөлтийн системийн зогсоолтыг хөрсний хөлдөөгдсөн хэсэг дэхь нэвтрэлт доторлогоо  (обделк)-г хийсний дараа, харин усны түвшинг бууруулах системийн хийг уг бууралтын хэсэг дээр шингэний тусгаарлалт хийгдсэний дараа явуулна.
5.18.       Усны түвшинг бууруулах, цооногоос усыг татах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Усны түвшин бууруулах төхөөрөмжийн ажиллагаатай холбоотойгоор    гол шугам байгуулалтын ажиллагаанд завсарлагаа гаргаж болохгүй.
5.19.       Буулгах бэхэлгээтэй (өтгөрүүлэлтийн  цамцгүйгээр)-гээр болон усархаг хөрсөнд энгийн аргаар гол шугам барьж байгуулах үеийн ус зайлуулалтыг өмнөх цооног (зумпф-ээс)-оос явуулах нь зүйтэй.
5.20.       Буулгах бэхэлгээний дээш доош буюу хажуу тийших байрлалын  хяналтыг бэхэлгээг хийх бүрд, гэхдээ түүний доошлолтын метр тутмаас багагүй давтамжтайгаар явуулах ёстой. 
5.21.       Тогтворгүй хөрсийг нэвтэрсний дараа буулгах бэхэлгээний хутга уснаас дооших хатуу орчинд эргэн тойрондоо  1м -ээс доошгүй гүнд хүрсэн  байх ёстой.
5.22.       Буулгах бэхэлгээ бүхий   гол шугамын хэсгийн нэвтрэлт дууссаны дараа усанд нэвчсэн хөрсний доор орших тогтвортой хөрстэй нийлж байгаа тэр хэсэгт хоосон орон зай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Хоосон орон зай илэрсэн тохиолдолд цемент элсэн зуурмаг шахах замаар тэдгээрийг дүүргэх ёстой. Усархаг элсэнд (бамбалзуурт) доторлогоо (обделк)-ны араархи  зуурмаг шахалт хийгддэггүй.
Доор орших тогтвортой хөрсний хэсэг дээрх гол шугамын дараагийн нэвтрэлтийн үед эхний таван цагирагийг угсарсаны дараахь цемент-элсэн зуурмагийн чигжрүүлэлтийг цагираг тус бүрийн ард хийж өгвөл зохих бөгөөд мөргөцгийн ашиглалтыг нэгээс илүүгүй тюбинг тавихад хангалттай хэмжээний гүнд хийх нь зүйтэй. Энэхүү бүсээс дооших доторлогоо (обделк)-ны араар шахалт явуулах журмыг тухайн ажлын төслөөр  тогтооно.
5.23.       Өтгөрүүлэх зуурмагаар дүүргэгдсэн бэхжүүлэлтийн орон зайн чигжрүүлэлтийг шаварлаг  зуурмагийг  цемент-бетоныхоор солих  буюу эсвэл тухайн төслөөр тогтоогддог доторлогоо (обделк)-ны араархи  шингэнийг тусгаарлах зорилгоор шаварлаг зуурмагийг үлдээх замаар хийж болно.
5.24.       Доторлогоо (обделк)-ны угсралтад нягтруулах материал ашиглахын зэрэгцээгээр түүний араар цемент-элсэн зуурмаг шахвал зохино. Өтгөрүүлэлтийн цамцанд бэхэлгээ хийх аргаар гол шугамын нэвтрэлт хийх үеийн доторлогоо (обделк)-ны цагирагийг нэмэх ажиллагааг шаварлаг зуурмагийн түвшингээс дээгүүр явуулах нь зүйтэй.
5.25.       Хиймлээр хөлдөөгдсөн хөрсөнд баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк )-ны араархи зуурмаг шахалтыг энэхүү бүлгийн 7.32 дахь зүйлийн шаардлагын дагуу явуулбал зохино.
5.26.       Гол шугам байгуулалтын энгийн аргын үед залгаасны хөөлтийг доторлогоо (обделк)-ны цагирагийг угсармагц, харин буулгах бэхэлгээний арга хэрэглэсэн үед гол шугамын нэвтрэлт дууссаны дараа хийх ёстой.
5.27.       Гол шугамын арматурлалтыг /сараалжийн өргөлтийн чиглүүлэгч шугам, дамжуулах хоолой, кабель, шат зэрэг/ түүний нэвтрэлтийн явцад хийх нь зүйтэй.
Буулгах бэхэлгээ бүхий нэвтрэлтийн хэсэг дэхь гол шугамын байгуулалт, мөн түүнчлэн уурхай дээрх тюбингэн алхны (цохилтын төхөөрөмжийн) угсралтыг зөвхөн буулгах бэхэлгээний аргаар баригдаж байгаа гол шугамын хэсгийн нэвтрэлт дууссаны дараа гүйцэтгэх нь зүйтэй.
5.28.       Энгийн аргаар баригдаж байгаа гол шугамын  мөргөцгийг агааржуулахын тулд гол шугамыг бэхжүүлэх үед тавигдсан агааржуулалтын хоолойнуудыг ашиглана.
5.29.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн барилга угсралтад ашиглахад зориулагдаагүй гол шугамуудыг нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт дууссаны дараа байгуулж болно. Энэ үед гол шугамын мөргөцгөөс гарах ус ба хөрсийг урьдчилан өрөмдөгдсөн нүх буюу гарцаар дамжуулан газар доорх хоосон орон зайд гаргаж болно.
5.30.       Гэсэхдээ тогтвортой байдлаа алддаг хадан бус мөнх цэвдэг, ихээхэн ан цавтай буюу бутархай хад чулуун хөрсөн дэхь гол шугамын нэвтрэлтийг хөрсийнх нь хөлдүү төлөв байдлыг хадгалан явуулбал зохино. Цэвдгийг хадгалах нь техник эдийн засгийн хувьд ашиггүй бол гол шугамын нэвтрэлтийг энэхүү бүлгийн 5.6 дахь зүйлийн шаардлагыг харгалзан үзэж нэвтрэлтийн тусгай аргуудыг хэрэглэн явуулах нь зүйтэй
 
                       6.  Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт
Төмөр зам, авто замын болон гидротехникийн
нүхэн байгууламж (тоннель)-ууд
4.            
5.            
6.            
6.1.           Төмөр зам, авто замын болон гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-уудыг тэдгээрийн урт, барьж байгуулах хугацаа, инженер-геологийн нөхцөл болон тухайн газар орных нь гадаргуугийн хэлбэрээс хамааран нэг буюу хоёр гол хаалгатайгаар, мөн түүнчлэн завсарын мөргөцөгтэйгээр барьж байгуулах нь зүйтэй.  
 
Нийт мөргөцөгийн тоо, түүнчлэн завсрын мөргөцгүүдийг нээх дөхцийн малтлагуудын зохист байрлал ба хэлбэр нь зураг төслөөр тогтоогдох ёстой.
 
6.2.           Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг хөндлөн огтлолынх нь хэлбэр хэмжээ, мөн түүнчлэн инженер-геологийнх нь нөхцлөөс хамааруулан тууш мөргөцгийн, дэвсэг (догол)-ийн болон бамбайн (халхлалт) аргуудаар гүйцэтгэх нь зүйтэй.
Тулгуурт хүнхэр свод (опертый свод), тулгуурын цөм (опорное ядро) болон хэсэгчилсэн байдлаар бүрэн хэмжээгээр нь нээх (раскрытие на полный профиль по частям) аргуудаар явагдах нэвтрэлтүүдийг богино хэмжээний нүхэн байгууламж (тоннель)-ууд (300м хүртэл урттай) буюу нүхэн байгууламж (тоннель) дахь хязгаарлагдмал хэсгүүдийг байгуулахад хэрэглэж болно.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн арга ба механикжилтын хэрэгслийн сонголт нь тухайн хувилбаруудын техник эдийн засгийн харьцуулалтын дүнд үндэслэгдэж төслөөр тодорхойлогдно.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн мөргөцгийг ашиглах журмыг тухайн ажиллагааг явуулах зураг төслөөр тогтоох ёстой.
1.            
2.            
3.            
4.            
5.            
6.            
6.3.           Инженер-геологийн хайгуулын ажил нь хүндрэлтэй уулын орчинд нүхэн байгууламж (тоннель) байгуулахдаа тэргүүн эгнээний уурхайн нэвтрэлтийг хийж, шаардлагатай бол хайгуулын өрөмдлөг явуулбал зохино. Амсарт уурхайн байрлал ба түүний огтлолын хэмжээ нь түүнийг барьж байгуулах явцад болон цаашид ашиглах зориулалтаас хамааран (малтлагын хэсгүүдийг хатаах, агааржуулалтыг нь сайжруулах, хөрснийх нь усыг зайлуулах, хөрс шороог тээвэрлэн гаргах зэрэг) төслөөр тодорхойлогдоно.
6.4.           Тууш мөргөцгийн аргыг 4-өөс доошгүй бат бэхийн илтгэлцүүртэй хадан хөрсөн дахь 10 м хүртэлх өндөртэй цул доторлогоо (обделк)-той нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтэд хэрэглэвэл зохих бөгөөд ингэхдээ 12 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй цул хадан (элэгдэлгүй) хөрсөн дэхь нэвтрэлтэд түр бэхэлгээ хийгдэхгүй. Харин ан цавтай хадан (элэгдмэл, хүчтэй элэгдсэн) хөрсөн дэхь нэвтрэлтийн үед түр бэхэлгээг заавал хэрэглэнэ.
6.5.           Дэвсэг (буюу догол)-ын аргыг  4-өөс доошгүй бат бэхийн илтгэлцүүртэй хадан хөрсөнд баригдаж байгаа 10 м-ээс дээш өндөртэй  нүхэн байгууламж (тоннель)-ийн, 2-оос 4 хүртэл бат бэхийн илтгэлцүүртэй хадан хөрсөн дэхь 10 м-ээс доош өндөртэй нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтэд хэрэглэвэл зохино. Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг доод дэвсэг (догол)–ээр гүйцэтгэх нь зохистой.
6.6.           Дэвсэгийн арга хэрэглэх үеийн нүхэн байгууламж (тоннель)-ийн огтлолын дээд хэсгийн ашиглалт нь энэхүү бүлгийн 6.4 дэхь зүйлийн дагуу тууш мөргөцгийн аргаар явагдах ёстой.
6.7.           Мөн аргыг хэрэглэх үед нүхэн байгууламж (тоннель)-ийн огтлолын (доод дэвсэгийн) доод хэсгийнх нь ашиглалт энэхүү бүлгийн 6.12, 6.13 ба 6.14 дэхь дэд зүйлийн шаардлагын дагуу явагдвал зохино.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн огтлолын доод хэсэг нь түүний өндөр 10 м –ээс дээш байх тохиолдолд шаталсан мөргөцгийн аргаар буюу 12 ба түүнээс дээш  бат бэхийн илтгэлцүүр бүхий хадан хөрсөн дэхь түүний өндөр 10 м –ээс, харин 4-өөс 12 хүртэлх бат бэхийн илтгэлцүүртэй хадан хөрсөнд  5м-ээс хэтрэхгүй өндөртэй тохиолдолд давхар давхраараа ашиглагдах ёстой.
12 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй өгөршилгүй хадан хөрсөнд хийгдэж байгаа нүхэн байгууламж (тоннель) дахь доод дэвсэгийн ашиглалтыг хажуугийн штросс (нүхэн гарц)-ыг үлдээлгүйгээр явуулахыг зөвшөөрөх бөгөөд  тэгэхдээ  нүхэн байгууламж (тоннель)-ийн бетондсон хэсгийн тогтворт байдал, шаардлагатай бол хөрсний болзошгүй элэгдлээс хамгаалах нөхцлийг  хангасан байх ёстой.
6.8.           Бамбай  (халхлалт)-н  аргыг тогтворжилтгүй хадан бус, мөн түүнчлэн уулын  даралтын  илрэлтэй 4 хүртэлх бат бэхийн илтгэлцүүр бүхий, элэгдэлттэй буюу хүчтэй элэгдэлттэй хадан хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтэд хэрэглэвэл зохино.
6.9.           Тулгуурт хүнхэр свод (опертый свод)-ны  арга нь  хатуу наанги шавар, цементжиж хатуурсан  томоохон хэмжээний шавранцар, хатуурсан алтан химэрлэг зэрэг хадан бус  хөрс ба бусад хөрсөн дэхь  нүхэн байгууламж (тоннель)  буюу 300 м  хүртэл урттай тэдгээрийн хэсгүүд, мөн түүнчлэн 1-ээс 4 хүртэлх бат бэхийн илтгэлцүүртэй бөгөөд  хүнхэрт үйлчилж байгаа нийт ачааллыг тооцсоноор доторлогоо (обделк)-ны  доод хэсгийн тулах даралтыг хүлээн авах чадвартай  хадан хөрсөнд хэрэглэгдэж болно.
Тулгуурт хүнхэр сводны аргыг мөн хүнхэр сводны тулах (доод) хэсгээс доош бат бэхийн нэг ба түүнээс дээш илтгэлцүүртэй бөгөөд усанд автагдаагүй бат бэх хөрстэй үед, харин хүнхэрийнхээ хэсэгт хөрсний бат бэх чанар султай бөгөөд  нүхэн байгууламж (тоннель)-ийн  огтлолоорхи  хөрсний тогтоц ижил бус үед  хэрэглэх нь зүйтэй.
6.10.       Усанд автагдаагүй хөрсөнд нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулахад тулгуурт хүнхэр свод (опертый свод)-ны аргыг гол төлөв нэг амсарт уурхайн бүдүүвчээр хэрэглэх ёстой. Усан судал бүхий хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийг хоёр амсарт уурхайн бүдүүвчээр барьж байгуулах нь зүйтэй.
Доод ба дээд амсарт уурхайнууд нь өөр хоорондоо хөрсөн дэхь уруудалт  (фурнель)-уудаар, мөн түүнчлэн налуу буулт (бремсберг)-уудаар холбогдох ёстой. Хөрсөн дэхь уруудалтууд ба налуу буултууд хоорондын зай хэрэглэгдэж байгаа ачилт, тээвэрлэлтийн хэрэгслээс хамааран төслөөр тогтоогдох бөгөөд хөрсөн дэхь уруудалтууд  хоорондын зай 12 м –ээс, налуу буултууд хоорондынх 30 м –ээс ихгүй байх ёстой.
6.11.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг тулгуурт хүнхэр свод (опертый свод)-ны аргаар явуулахдаа калоттыг нээх ажиллагааг хэсэгчилсэн байдлаар (цагирагаар) гүйцэтгэвэл зохих бөгөөд түүний уртыг инженер-геологийнхоо нөхцлөөс хамааран 6.5 м –ээс хэтрэхгүйгээр тогтооно.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн уртын дагуух калоттын нээлтийг инженер-геологийнх нь нөхцлөөс хамааруулан 1-3 цагирагийн завсартайгаар явуулбал зохино.
Бетондсон хүнхэр свод бүхий зэргэлдээх цагирагууд дахь калоттуудын нээлтийг бетоных нь төслийн бат бэхийн чанар 60 хувьдаа хүрсэн үед хийж болно.
6.12.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн  нэвтрэлтийг тулгуурт хүнхэр  свод (опертый свод)-ны аргаар явуулах үеийн дундын штросс (нүхэн гарц)-ыг  зөвхөн хүнхэр сводны бетон  тооцоот  бүрэн ачааллаа хүлээн авах  төслийнхөө бөх бат чанарт хүрсний  дараа буюу  4 ба түүнээс дээш бат бэхийн   илтгэлцүүртэй хадан хөрсөнд  хийгдэж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн   доторлогоо (обделк)-ны бат бэхийн чанар  75 хувьдаа  хүрсний дараа ашиглавал зохино.
Дундын штросс (нүхэн гарц)-ыг ашиглахдаа хүнхэр сводны доод хэсэгт тавцан үлдээвэл зохино. Тавцангийн өргөнийг хүнхэр сводны тулах хэсгийн доод хөрсөн дээрхи даралтаас хамааруулан төслөөр тогтооно.
6.13.       Тулгуурт хүнхэр свод (опертый свод)-ны аргаар нэвтрэлт явуулах үеийн хажуугийн штросс (нүхэн гарц)-ыг шатрын журмаар буюу эсвэл нүхэн байгууламж (тоннель)-ийн хоёр талаас нэгэн зэрэг ашиглавал зохих бөгөөд тэгэхдээ ханын хэсгүүдийн болон хүнхэр сводны цагирагуудын ажлын босоо залгаасууд давхцахгүй байх ёстой. Хажуугийн штросс (нүхэн гарц)-ыг ашиглах журам ба ашиглалтын тэр хэсгийн уртын хэмжээ нь хөрсний тогтвортой байдлаас хамааруулан ажил явуулах төслөөр тогтоогдоно.
Хадан бус тогтворгүй хөрсөнд, мөн түүнчлэн 4 ба түүнээс доош бат бэхийн илтгэлцүүртэй ан цавархаг хөрсөнд хажуугийн штросс (нүхэн гарц)-ыг ашиглахдаа малтлагын гадаргууг түр бэхэлгээгээр бэхэлбэл зохино.
6.14.       Сөрөг хүнхэр свод байгуулахын тулд хөрсийг ашиглахдаа нүхэн байгууламж (тоннель)-ийн хананы тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээ (хөндлөвч тавих, ашиглагдаж байгаа хэсгүүдийн уртыг хязгаарлах зэрэг) авах ёстой.
6.15.       Тулгуур цөм (опорное ядро)-ийн аргыг доторлогоо (обделк) –ны хүнхэр сводны даралтыг тэсвэрлэх чадваргүй шаварлаг, шавранцар, элсэнцэр, алтан химэрлэг, элсэрхэг хурдас чулуулаг болон томоохон хэлтэрхийнүүдээс тогтсон усархаг бус хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ууд болон тэдгээрийн 300 хүртэлх метрийн урттай хэсгүүдийг барьж  байгуулахад хэрэглэх нь зүйтэй.
6.16.        40м2–аас дээш огтлол бүхий  нүхэн байгууламж (тоннель)-ийг  тулгуур  цөм (опорное ядро)-ийн аргаар барьж байгуулах үед тээврийн доод нүхэн байгууламж (тоннель)-ийн тэнхлэгийн дагуу урьдчилсан нэвтрэлт хийхийг зөвшөөрнө.
6.17.       Тулгуур цөм (опорное ядро)-ийн аргаар нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт хийхдээ хана босгох хажуугийн амсарт уурхайнуудыг нүхэн байгууламж (тоннель) барьж байгаа хэсгийн нийт уртын хэмжээгээр ашиглавал зохино.
Хэд хэдэн давхартай хана босгохдоо зөвхөн доор байгаа хананы бетоны ажлыг дуусгаж, түүний бетоны төслийн бат бэхийн чанар 25 хувьдаа хүрсний дараагаар ээлжит дээд давхрынх нь нэвтрэлтийг хийхийг зөвшөөрнө. Ханыг бетондсоны дараагаар хана ба доод уурхайн бэхэлгээ хоорондын хөндийг нягтруулсан шороогоор дүүргэсэн байх ёстой.
6.18.       Тулгуур цөм (опорное ядро)-ийн аргаар нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт явуулах үед ашиглагдаж байгаа калоттын цагирагийн урт 4м-ээс хэтрэх ёсгүй. Калоттын нээлтийг нүхэн байгууламж (тоннель)-ийн уртын дагуу 2-оос доошгүй, харин тогтворгүй хөрсөнд бол 3-аас доошгүй цагирагийн завсарлагатайгаар хийвэл зохино.
6.19.       Гол нуруу болон тайрдсан тулгуур бүхий бэхэлгээтэйгээр хэсэгчилсэн байдлаар бүрэн хэмжээгээр нь нээх (раскрытие на полный профиль по частьям) аргыг нүхэн байгууламж (тоннель)-ийг цааш үргэлжлүүлэн барих зориулалтаар бамбай (хаалт) буюу тюбинг тавигчийг угсрах тасалгааны доторлогоо (обделк)-ны анхны цагирагуудыг угсрах, мөн түүнчлэн тулгуурт хүнхэр свод (опертый свод)-ны аргыг хэрэглэх боломжгүй хажуугийн даралттай шавранцар, шаварлаг ба элсэнцэр зэрэг усархаг бус хөрсөнд баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн багавтар хэсэг болон бусад тасалгаануудыг барьж байгуулахад хэрэглэвэл зохино.
Хөрсний ашиглалтыг доторлогоо (обделк)-ны цагирагийн уртаас хэтрэхгүй хэмжээгээр хэсэгчлэн явуулах нь зүйтэй.
6.20.       Гидротехникийн налуу нүхэн байгууламж (тоннель)-ийг энэхүү бүлгийн 6.4. ба 6.5. дахь зүйлүүдийн шаардлагад нийцүүлэн тууш мөргөцгийн буюу дэвсэг (уступ-догол)-ийн аргуудаар барьж байгуулах нь зүйтэй.
Тогтвортой хадан хөрсөн дээр болон налуу нүхэн байгууламж (тоннель)-тай нийлж байгаа доод малталт бүхий нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулахдаа ус болон хөрс шороог гаргах зориулалттай нүүрэн талын амсарт уурхайн нэвтрэлт явуулах буюу налуу цооног өрөмдөхийг зөвшөөрнө.
Нүхэн байгууламж (тоннель)-д нэвтрэх усны хэмжээ 50м3/цагаас илүү үед ус нэвчсэн хадан бус хөрсөн дэхь налуу нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг хөрс бэхжүүлэлтийн тусгай аргуудыг ашиглан явуулах нь зүйтэй.
Нүхэн байгууламж (тоннель)-д нэвтрэх усны хэмжээ 60м3/цаг-аас дээш бөгөөд  4 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүр бүхий ан цавархаг хадан хөрсөн дэхь налуу  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг хөрс бэхжүүлэлтийн тусгай аргуудыг хэрэглэн явуулах нь зүйтэй. Нүүрэн талын ус зайлуулах амсарт уурхайн нэвтрэлтийн үед тусгай арга хэрэглэхгүй байж болно.
6.21.       Мөргөцөг дэхь хөрсний ашиглалтыг түүний инженер-геологийн нөхцөл, нэвтрэлтийн арга болон хөндлөн огтлолынх нь хэмжээнээс хамааран:
дугуй хөндлөн огтлолтой нүхэн байгууламж (тоннель)-ийн бамбайт (хаалтат) нэвтрэлтэд ердийн хаалтуудыг нүхэн байгууламж (тоннель)-ийн ашиглалтын түр бэхэлгээ маягаар  ашиглах, шанага бүхий чулуулаг тээвэрлэлтийн гинжит буюу дугуйт машинаар хөрс шороог нь зайлуулан хөрснийх нь бат бэх чанараас хамааруулан өрөмдлөг-тэсэлгээний аргаар ба доргиурт алх, хийн даралтат хүрзээр;
чулуулаг бус хөрсөн дэхь 6м хүртэлх голчтой дугуй хөндлөн огтлол бүхий  нүхэн байгууламж (тоннель)-ийн бамбайт (хаалтат) нэвтрэлтэд нэвтрэлтийн ажлын цогц механикжилтыг хангахуйц механикжсан хаалтуудыг ашигласан механикжилтын аргаар;
тууш мөргөцийн аргаар нэвтрэлт хийхдээ өрмийн машинуудаар хангагдсан өрөмдлөгийн сууриудыг ашиглаж, чулуулаг тээвэрлэлтийн машинаар хөрс шороог зайлуулах буюу өрөмдлөгийн өөрөө явагч төхөөрөмжийг ашиглан экскаватораар буюу чулуулаг тээвэрлэлтийн машинаар хөрс шороог зайлуулах өрөмдлөг-тэсэлгээний аргаар;
дэвсэг (догол- уступ)-ийн аргаар нэвтрэлт хийх үед дээд дэвсгийг уулын нэвтрэлтийн комбайнууд буюу өөрөө явагч өрөмдлөгийн төхөөрөмжийг ашигласан өрөмдлөг-тэсэлгээний, харин доод дэвсэгийг өөрөө явагч өрөмдлөгийн төхөөрөмж ашиглан хөрс шороог экскаватораар буюу чулуулаг тээвэрлэлтийн машинаар зайлуулах аргыг ашигласан өрөмдлөг- тэсэлгээний аргаар;
Нүхэн байгууламж (тоннель)-ийг хэсэгчилсэн байдлаар (тулгуурт хүнхэр сводны болон тулгуур цөмийн аргуудаар) нэвтрэх үед калотт ба хажуугийн штросс (нүхэн гарц)-т доргиурт алхаар буюу хийн даралтат хүрзээр; цөмд нь хонгилын экскаватораар буюу чулуулаг ачилтын бага оврын машинаар хөрс шороог зайлуулах, өрөмдлөг-тэсэлгээний аргаар тус тус явуулбал зохино.
Механикжилтын хэрэгслийн сонголтыг барилга байгуулалтын ажлыг хамгийн бага хөдөлмөр зарцуулалттайгаар богино хугацаанд явуулах урсгал үйл ажиллагааг хангах нөхцлийг харгалзан хийх нь зүйтэй.
6.22.       Өрөмдлөг тэсэлгээний аргаар явагдах мөргөцөг дэхь газар шорооны ажил нь БНбД-ийн газрын байгууламжийн талаархи бүлэг болон уулын далд ажлын талаархи БНбД-ийн бүлгээр тогтоогдсон ажил гүйцэтгэх, хүлээн авах дүрмүүд, мөн түүнчлэн энэхүү хэсгийн шаардлагуудын дагуу явагдах ёстой.
6.23.       Өрөмдлөг тэсэлгээний ажлын үед ажлын мөчлөгийн хэмжигдэхүүнээр урьдчилан тогтоогдсон нэвтрэлтийн явц ба тэсрэх бодисын зохистой зарцуулалтын үед тухайн малталтын дүр зураг төсөлд заагдсантай дээд зэргээр ойртох нөхцөл хангагдсан байх ёстой.
6.24.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн малталт дахь өрөмдлөг-тэсэлгээний аргаар явагдах газар шорооны ажлыг гол төлөв тодорхой хүрээнд хийх тэсэлгээний аргаар явуулбал зохино.
Доторлогоо (обделк)-гүйгээр үлдээх буюу эсвэл бетоны зуурмагаар цацлага хийсэн доторлогоо (обделк)-той нүхэн байгууламж (тоннель)-ийн төслийн дүр зургийг гарган авахын тулд тодорхой хүрээнд хийх тэсэлгээний аргыг зайлшгүй хэрэглэх нь зүйтэй.
6.25.       Хийн даралтат багажийг ажиллуулахын тулд нүхэн байгууламж (тоннель) дахь шахагдмал агаарын даралт 6кгс/см2-аас багагүй байх ёстой.
Түүнээс доош (боловч 5кгс/см2-аас багагүй) даралт нь хасах температуртай буюу агаарын чийглэг өндөртэй үед л зөвшөөрөгднө.
6.26.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үе дэхь өрөмдлөгийн ажлууд нь зөөврийн тавцан, өрөмдлөгийн агрегатууд болон мөргөцөгийн захалгаа хийх тоноглол, зангуу, нүүр бэхэлгээний элементүүдийг тавих, өргөх, мөн түүнчлэн тэсэлгээний  цооног цэнэглэх зориулалтын тоноглолуудаар хангагдсан өрөмдлөгийн өөрөө явагч төхөөрөмжүүдээр хийгдэх ёстой.
Нэвтрэлтийн мөчлөгүүдийн ажиллагаа зэргэлдээхь хэсгүүд дээр нэгэн зэрэг явагдах үед өрөмдлөгийн тоног төхөөрөмжүүд нь ачилт тээвэрлэлтийн хэрэгслүүдэд саад учруулах ёсгүй.
Огтлол багатай малтлагын нэвтрэлтийн үе дэхь тэсэлгээний цооногуудын өрөмдлөгийг хийн даралтат хэрэгслийн дэмжлэгтэй өрөмдлөгийн алхыг хэрэглэн гүйцэтгэвэл зохино.
6.27.       Газар доорхи ажиллагааны үед тодорхой хүрээнд хийх тэсэлгээний аргыг хэрэглэхгүйгээр өрөмдлөг-тэсэлгээний аргыг ашиглах тохиолдолд нүхэн байгууламж (тоннель)-ийн төслийн хөндлөн огтлолын хэлбэршлийн өө сэв 4 дүгээр хүснэгтэд зааснаас хэтрэх  ёсгүй.                                                                                                                                                                                                                      
Хүснэгт 4
Ажлын төрөл
бат бэхийн илтгэлцүүр  бүхий хөрсөн дэхь өө сэвийн хэмжээ /мм-ээр/
 
1-4 хүртэл
4-12 хүртэл
12-20 хүртэл
Нүхэн байгууламж (тоннель)-ууд
  Амсарт уурхай ба гол шугам
 
100
75
 
150
75
 
200
100
 
6.28.       Хадан бус хөрсөн дэхь зураг төслийн дүр зургийн хэмжээнээс хэтрэх өө сэвийн илүүдэл механик аргаар малталт хийх үед 50мм-ээс хэтрэх ёсгүй.
 Эсрэг хүнхэр сводгүй нүхэн байгууламж (тоннель)-ийн хормойд болон хадан бус хөрсөн дэх хотгорыг эсрэг хүнхэр свод маягаар засах үед хадан бус хөрсөнд өө сэв байх ёсгүй.
Хөрсний бүхий л өө сэв ба нуралтыг тэдгээрийн хэмжээнээс хамаарахгүйгээр маркшейдерийн баримт бичигт тэмдэглэх нь зүйтэй.
6.29.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн хөндлөн огтлолын зураг төслөөс хэтэрсэн хөрсний өө сэвээр үүссэн хоосон орон зайг дүүргэх аргыг ажил гүйцэтгэх төслөөр тогтоох ёстой.
 
6.30.       Тууш мөргөцгийн буюу ан цавархаг бат бэх буюу дундаж бат бэхийн чанар бүхий хадан хөрсөнд дэвсэг (догол)-ийн аргаар нэвтрэлт хийх үеийн түр бэхэлгээг анкерлалт ба бетон зуурмаг цацлагын аргаар буюу эсвэл төслөөр тогтоогддог тэдгээрийн хосолмол аргаар гүйцэтгэвэл зохино.
Нум хэлбэрийн бэхэлгээг зайлшгүй тохиолдолд техник-эдийн засгийн зохих үндэслэлтэйгээр хэрэглэж болох бөгөөд эдгээр тохиолдолд түүнийг 6.36 дахь зүйлийн шаардлагын дагуу хийвэл зохино.
6.31.       Бетон цацлагыг уулын даралт үзүүлдэггүй ан цав бүхий хадан хөрсөнд нэвтрэлт хийх үед түр бэхэлгээ маягаар хэрэглэх нь зүйтэй.
6.32.       Уулын даралтын илрэлтэй ан цавтай хадан болон элэгдмэл хөрсөнд нэвтрэлт хийхэд металл тортой бетон цацлагыг анкер бэхэлгээтэй хослуулан хэрэглэвэл зохино.
Бетоны цацлагыг хэрэглэхдээ энэ бүлгийн заавраас гадна цул төмөр бетон болон бетон хийцийн талаархи БНбД-ээр тогтогдсон ажил гүйцэтгэх ба хүлээн авах дүрмүүдийг мөрдлөг болгох нь зүйтэй.
Бетонон цацлагын үе давхаргын тоо нь түүний төслөөр тогтоогдсон зузаан ба инженер- геологийн нөхцлөөс хамааран төслөөр тогтоогдоно.
6.33.       4 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй ан цав бүхий хадан хөрсөнд байнгын доторлогоо (обделка) хийгдэх хүртэл зангуут бэхэлгээг түр бэхэлгээ байдлаар хэрэглэх ёстой бөгөөд түүнд төмөрбетон, полимербетон буюу металл анкерууд хэрэглэгдэж болно.
Илүү сул хөрсөн дэхь анкерт бэхэлгээний хэрэглээг бодит байдал дээр хийгдсэн судалгаанд үндэслэнэ.
Төмөрбетон анкер бүхий анкерт бэхэлгээг мөнхийн цэвдэг хөрсөнд хийхэд авцалдалтыг түргэтгэх тусгай нэмэлт оруулсан зуурмагуудыг хэрэглэх буюу эсвэл зуурмагийн хатууралтыг хангахад чиглэгдсэн цахилгаан бүлээсгэлт хэрэглэвэл зохино.
6.34.       Анкерын хийц, тэдгээрийн тоо ширхэг ба урыг хөрсний төлөв байдал  бат бэх чанараас хамааруулан төслөөр тогтооно.
Анкерт бэхэлгээний паспорт нь анкерын төрөл ба тэдгээрийн урт, тухайн малтлагын дагуухь байрлал, тэдгээрийн өөр хоорондын зай зэрэг үндсэн өгөгдөхүүнийг агуулсан байх ёстой.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн явцад туршилтын зангуунуудыг үйлдвэрлэлийн тодорхой нөхцөлд хийх замаар паспортын өгөгдлүүдийг шалгаж, шаардлагатай бол зохих засвар оруулах ёстой.
6.35.       Анкерт бэхэлгээний бодит байршил нь зураг төсөлд тусгагдсан хэмжээнээс хазайж болох хазайлтын зөвшөөрөгдөх (хүлцэх) хэмжээ доор зааснаас хэтрэх ёсгүй. Үүнд:
          -зангуу хоорондын зай - ±10%;
          -тэсэлгээний өрөмдлөгийн голч - 5мм;
          -тэсэлгээний өрөмдлөгийн налуугийн өнцөг - 10°-аас
тус тус хэтрэхгүй байвал зохино.
6.36.       Нуман болон зангуут нуман бэхэлгээг бат бэхийн 8 хүртэлх илтгэлцүүртэй ан цав бүхий хадан хөрсөнд буюу мөн түүнчлэн тектоникийн (газрын царцдасын бүтцийн) өөрчлөлт бүхий бүсүүдэд хэрэглэж болно.
Нум хоорондын зайг тооцоолж авбал зохих боловч 1.5 м-ээс хэтрэхгүй байх ёстой. Нумуудыг өөр хооронд нь болон дээвэр буюу хөрсөнд нэгэн зэрэг татуургадаж, малтлагын хажуу гадаргууг банзаар бэхэлж өгвөл зохино.
6.37.       Бат бэхийн 2 ба түүнээс дээш илтгэлцүүртэй тогтвортой хадан хөрсөн дэхь нумнууд хоорондын малтлагын гадаргуугийн банзан татуургын оронд бетон цацлагаар бэхлэхийг зөвшөөрнө.
6.38.       Мөргөцөг ба доторлогоо (обделк) хоорондын тасалдалтын хэмжээ, мөн түүнчлэн мөргөцгөөс хоцрох түр бэхэлгээний хоцролтын хүлцэх хэмжээг барилгын байгууллагын төслөөр тогтоож, ажил гүйцэтгэх төслөөр тодотгоно.
6.39.       Төслөөр тооцоологдоогүй инженер-геологийн бодит нөхцлүүдийн өөрчлөлтөөр үүсэн бий болсон бэхэлгээний хэлбэрийн өөрчлөлтийг захиалагчтай зөвшилцөх ёстой.
6.40.       Хадан бус хөрсөн дэх амсарт уурхайн бэхэлгээг хаалганых нь бүтэн хүрээ буюу битүү нуман бэхэлгээнүүдийг ашиглан хийвэл зохино.
1.5 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй хадан хөрсөн дэхь амсарт уурхайн түр бэхэлгээний хэлбэрийг хөрсний төлөв байдал, давхрааны шинж чанар ба инженер-геологийн бусад нөхцлөөс хамааруулан ажил гүйцэтгэх төслөөр тогтооно.
6.41.       Доторлогоо (обделк)-нд бетонон хольц хийгдэхийн хэрээр нүхэн байгууламж (тоннель)-ийн түр бэхэлгээний бүх модон элементүүд зайлуулагдах ёстой.
Модон бэхэлгээний элементүүдийг доторлогоо (обделк)-ны ард үлдээхийг зөвхөн тэдгээрийн хавчуулагдаж автах боломжгүй болох буюу хөрс шороо мөргөцөгт унан хөглөрч болзошгүй тохиолдолд зөвшөөрнө.
Гидротехникийн түрэлтийн нүхэн байгууламж (тоннель) дахь модон татуургуудыг гаргаж авах бололцоогүй тохиолдолд  нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны хийцийг хүчитгэх асуудлыг урьдчилан авч үзвэл зохино. Гидротехникийн түрэлтийн нүхэн байгууламж (тоннель)-ийн байнгын доторлогоог (обделкийг) босгохын өмнө илүүдэл чигжээсийг зайлуулах нь зүйтэй.
6.42.       Дээд талын амсарт уурхайн болон калоттын нэвтрэлтийн үеийн түр бэхэлгээний суултын нөөц нь инженер-геологийн нөхцлөөс хамааруулан ажил гүйцэтгэх төслөөр тодорхойлогдоно. Түр хугацаагаар тавигдсан бэхэлгээ нь нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны дараагийн хэсгийг босгох нөхцлийг уг хийцийн төслийн овор хэмжээний хүрээнд хангах ёстой.
6.43.       Мөнх цэвдэг бүхий хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг хийхдээ тухайн малтлага дахь температурын горимын болон орчин тойрны хөрсний тогтвортой байдлын өдөр тутмын хяналтыг тавьж байвал зохино.
6.44.       Бөх бат цул болон эерэг температурын үед ч тогтвортой байдал нь буурдаггүй ан цав багатай мөнхийн цэвдэг хадан хөрсөн дахь нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн ажиллагааг хөрсний хөлдүү шинж төлвийг нь хадгалахгүйгээр энэхүү бүлгийн 6.4, 6.5, 6.6, 6.7 ба 6.9 дэхь зүйлүүдэд заасан уулын ажлын аргаар явуулах нь зүйтэй.
Ихээхэн ан цавтай буюу эвдэрч бутарсан хадан хөрсөнд болон гэсэхдээ тогтвортой байдлаа алддаг хадан бус хөрсөнд хөрсний цул хэсгийн мөнхийн цэвдэг төлөв байдлыг зүй ёсоор хадгалж, харин нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн ажиллагааг бамбай (хаалт)-н буюу уулын ажлын аргаар (дээр заагдсан) гүйцэтгэвэл зохино. Хөрсний цул хэсгийн мөнхийн цэвдэг төлөв байдлыг хадгалах нь техник-эдийн засгийн хувьд ашиггүй тохиолдолд тийм хөрсөн дэхь  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг бамбай (буюу хаалтын)-н аргаар гүйцэтгэх нь зүйтэй.
6.45.       Мөнхийн цэвдэг хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт түүний хэв маяг нь төслөөр тодорхойлогдох түр бэхэлгээтэйгээр явагдах ёстой. Гэсэх үедээ тогтворт байдал нь буурдаггүй хөрсөнд түр бэхэлгээ хэрэглэхгүйгээр нэвтрэлт хийхийг онцгой нөхцөл хэлбэрээр зөвшөөрнө.
6.46.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн хажуугийн өрөө тасалгаа, хөндийг гаргаж тохижуулах үеийн хөрсний ашиглалтыг нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-г босгосны дараагаар шууд хийх нь зүйтэй. Эдгээр ажиллагаа дээд зэргээр механикжсан байх ёстой бөгөөд уг ажиллагаа нь нүхэн байгууламж (тоннель) байгуулалтын ажилд саад болох ёсгүй.
6.47.       Усархаг хөрсөнд баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн хэсэг дэхь доторлогоо (обделк)-ны арын усны шүүрүүлэлтийн хэсгийг тэдгээр хэсгүүд дээрхи  нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-г  босгосны дараагаар хийвэл зохино.
Метроны нүхэн байгууламж (тоннель)-ууд
Ажлын далд арга
6.48.       Метроны станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-ийг агааржуулалтын болон ажлын гол шугамуудаар дамжуулан барьж байгуулбал зохино. Түүнчлэн налуу нүхэн байгууламж (тоннель)-д (хөдөлгөөнт урсгал шат- эскалатор)-ыг нэмэлт байдлаар ашиглаж болно.
6.49.       Гүн биш тавилтын метроны нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг угсармал болон цул шахмал бетонон доторлогоо (обделк)-тойгоор хийхдээ механикжсан буюу жирийн зүсэгч талбайтай хаалтуудыг хэрэглэсэн бамбай (хаалт)-н болон угсармал доторлогоо (обделк)-ны цөмлөн дарах аргаар гүйцэтгэх нь зүйтэй.
Гүнд хийгдэх метроны нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг угсармал доторлогоо (обделк)-тойгоор хийхдээ механикжсан буюу жирийн бамбай (хаалт)-нуудыг ашигласан бамбай (хаалт)-н аргаар буюу хаалт хэрэглэхгүйгээр тууш мөргөцгийн аргыг хэрэглэн гүйцэтгэх нь зүйтэй. Цул бетонон буюу төмөр бетонон доторлогоо (обделк) бүхий гүн хийгдэх метроны  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг энэхүү бүлгийн 6.4- 6.19 дэхь зүйлүүдийн шаардлагын дагуу явуулбал зохино.
Метроны нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн аргуудыг энэхүү бүлгийн шаардлагуудын дагуу болон инженер-геологийн нөхцөл,  нүхэн байгууламж (тоннель)-ийн хөндлөн огтлолын хэлбэр хэмжээ, хийгдэх гүн, мөн түүнчлэн гадаргуу дээрхи барилга байгууламжийн шинж төлвөөс хамааруулан төслөөр тогтооно.
6.50.       Метроны нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк) бүхий өрөө тасалгаанд зориулсан бага хэмжээний хэсгүүдийн нэвтрэлтийг хэсэгчилсэн байдлаар бүрэн хэмжээгээр нь нээх (раскрытие на полный профиль по частъям) аргаар гүйцэтгэвэл зохино.
6.51.       Хадан бус тогтворгүй буюу мөн түүнчлэн уулын даралтын илрэл бүхий бүрхүүлийн болон мөргөцгийн духан хэсгийн түр бэхэлгээ шаардах ихээхэн ан цавтай (элэгдмэл ба нуранги) хөрсөн дэхь метроны нүхэн байгууламж (тоннель)-уудын нэвтрэлтийг бамбай (хаалт)-н аргаар явуулах нь зүйтэй.
            Метроны станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт гол төлөв станц хоорондын хэсгүүдийн уртаас багагүй зайд механикжсан хаалтуудтайгаар тууш мөргөцгөөр явагдах ёстой.
            Тогтвортой бус хөрсөн дэхь мөргөцгийн бүрхүүлийн болон духны хэсгийн бэхэлгээ шаардах нэвтрэлтийн тохиолдолд жирийн хаалтууд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ мөргөцгийн духанд түгээмэл ашиглагддаг бэхэлгээ хэрэглэвэл зохих ба хаалтын хөлнүүд нь хөрсөнд шигтгэгдсэн байх ёстой.
6.52.       Усанд автагдаагүй буюу хуурай элсэрхэг хөрсөн дахь станц хоорондын гүн биш тавилтын нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үед мөргөцгийн духны түр бэхэлгээ шаардахааргүй зүсэгч талбарууд бүхий хаалт хэрэглэх нь зүйтэй. Зүсэгч талбаруудын тоо нь тэдгээрийн дээрхи хөрсний ташуугийн тогтвортой байдлыг хангах ёстой.
6.53.       Малтлагын ашиглалтыг нийт огтлолоор нь хийж болох 1.5 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй тогтвортой хадан хөрсөнд болон мөргөцгийн дээврийн ба духны түгээмэл ашиглагддаг бэхэлгээ хэрэглэн аюулгүй ажиллах боломжийг хангахуйц дээврийн тогтвортой хөрсний нөхцөл дэхь  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтэд мөргөцгийн дэргэдэх доторлогоо (обделк)-ны угсармал бамбай (хаалт)-г хэрэглэхгүйгээр тууш мөргөцгийн аргыг хэрэглэх нь зүйтэй.
6.54.       Метроны  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг төслөөр өгөгдсөн хурдтайгаар явуулахын өмнө угсралтын тасалгааг барьж байгуулах, бамбай (хаалт) болон блок тавигчийг угсрах, технологийн хаягдалд зориулсан  нүхэн байгууламж (тоннель)-ийн хэсгийг байгуулж бэлтгэх (нэвтрэлтийн цогцолборыг хаалтын буюу блок тавигчийн цаад талд угсрах, түүнийг нэвтрэлтийн 10м-ийн урт бүхий хэсэг дээр турших) ажиллагаануудыг гүйцэтгэвэл зохино.
6.55.       Станц хоорондын, мөн түүнчлэн станцын замуудын параллель  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг тогтворжилт муутай хөрсөнд аль нэгийг нь урьтаж, харин тогтвортой хөрсөнд нэгэн зэрэг гүйцэтгэх нь зүйтэй.
6.56.       Метроны  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт нь гол төлөв  нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны нэг цагирагийн өргөнтэй тэнцүү урт бүхий оролттой битүү мөргөцгөөр явагдах ёстой.
            6 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй тогтвортой жигд хадан хөрсөнд оролтын уртыг хоёр цагираг хүртэл нэмэгдүүлж болно.
            Инженер-геологийн онцгой түвэгтэй (бамбалзууртай, ус нэвчсэн тогтворгүй хөрс) нөхцөл дэхь бамбай (хаалт)-н аргаар явагдах нэвтрэлтийн үеийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахуйц /доторлогоо (обделк)-ны хэв алдалт, мөргөцөг дэхь хөрсний цөмрөлт, нуралтыг гаргуулахгүй байх зэрэг/ хэмжээгээр бамбай (хаалт)-г урагш ахиулах хэмжээг бууруулахыг зөвшөөрнө.
6.57.       Жирийн бамбай (хаалт)-нуудыг ашиглан метроны нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулах болон хадан бус хөрсөн дэхь нэвтрэлтийн ажиллагааг механикжсан багажуудын тусламжтайгаар бамбай (хаалт) хэрэглэхгүйгээр, харин хадан хөрснийхийг рельсийн дагуу гүйх чулуулаг тээвэрлэлтийн машинаар хөрс шороог нь зайлуулах өрөмдлөг- тэсэлгээний аргаар гүйцэтгэх нь зүйтэй.
6.58.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн төслийн байрлалаас аль аль тийш хазайх нэвтрэлтийн бамбай (хаалт)-н хазайлт энэхүү бүлгээр тогтоогдсон хүлцэх хэмжээг тооцон үзсэн төслийнхөд нийцэх хэмжээний нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-г босгох бололцоо олгохуйц хэмжээнд байх ёстой.
6.59.       Төмөр замын ба авто замын доорхи хуурай элс, элсэрхэг ба шавранцар хөрсөн дэхь метроны станцууд хоорондын нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн болон мөн түүнчлэн инженерийн бусад байгууламжийн доорхи гадаргуугийн болзошгүй гажилтыг бууруулах зорилгоор доторлогоо (обделк)-г дарж дагтаршуулах аргыг хэрэглэх нь зүйтэй.
6.60.       Доторлогоо (обделк)-г дарж дагтаршуулах аргаар явагдах  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт нь нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны цагирагийн өмнө угсрагдсан өргүүрийн төхөөрөмжөөр хөрсөнд шигдэн нэвт дарагдах хаалтын тусгай бэхэлгээний тусламжтайгаар явагдах ёстой.
            Уг төхөөрөмжийг нүхэн байгууламж (тоннель)-ийн эхэн дээрхи задгай нүхэнд угсарвал зохино.
6.61.       Доторлогоо (обделк)-г хөрсөнд шигтгэн нэвт дарах домкратуудын нийлбэр хүчдэлтийн хэмжээ нь нэвт дарагдах хэсгийн үргэлжлэлт,  нүхэн байгууламж (тоннель)-ийн байрших гүн, тэнхлэгийн чиглэл дэхь доторлогоо (обделк)-ны даацын чадвар болон хөрсний физик-механикийн шинж чанараас хамааруулан төслөөр тогтоогдох ёстой.
6.62.       Усанд нэвчсэн тогтворгүй хөрсөн дэхь тусгай арга хэрэглэн (хөлдөөх, усных нь түвшинг бууруулах, шахалтат агаарын гэх мэт) явагдах  нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт нь түүний хэсэг тус бүр дээр хийгдэх ажиллагааны төслийн дагуу явагдвал зохино.
6.63.       Шахагдсан агаарын доор явагдах метроны нүхэн байгууламж (тоннель)-уудын нэвтрэлтийг усных нь түвшинг бууруулах арга үр дүн өгөхөөргүй (0,5м/хоногоос бага) шүүрэлтийн илтгэлцүүртэй усанд ханасан хадан бус хөрсөнд ба бамбалзуурт хэрэглэхийг зөвшөөрдөг. Шахагдсан агаарын доорхи нэвтрэлтийг хөрсний усны 3.9м-ати -гээс илүүгүй гидростатик түрэлтийн үед хэрэглэж болно. Нэвтрэлтийг амралтын өдөргүйгээр хоногийн туршид тасралтгүй явуулбал зохино.
            Нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг шахагдсан хийн доор явуулах үед Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлөөр батлагдсан шахалтат агаарын доор явагдах ажлын аюулгүй ажиллагааны (тусгаарлах ажлын) дүрмийг дагаж мөрдөх нь зүйтэй.
6.64.       Малтлагын усны түвшин дээрхи ажлын бүс дэхь шахагдмал агаарын даралт гидростатик даралттай тэнцүү байх ёстой бөгөөд харин нүхэн байгууламж (тоннель)-ийн мөргөцгийн ховилд орж ирэх усны урсгал байхгүй нөхцөл дэхь даралт нь малтлагын улнаас диаметрийн 1/3- ийн түвшинд хамаарах гидростатик даралтын хэмжээ хүртэл буурч болох юм.
            Гидростатик даралтын хэмжээг бууруулахын тулд хөрсний усны түвшинг албадмал байдлаар багасгах замаар ажлын тасалгаа (камер)-н дахь шахагдсан агаарын даралтыг бууруулах нь зүйтэй.
6.65.       8.5 м ба түүнээс дээш диаметр бүхий станцын нүхэн байгууламж (тоннель)-уудын нэвтрэлтийг хийхдээ усанд нэвчсэн хадан бус тогтворгүй хөрсөнд буюу түүнчлэн уулын даралт үзүүлж байгаа хадан хөрсөнд жирийн бамбай (хаалт)-нуудыг хэрэглэвэл зохино.
6.66.       Хонгилын-нислэгийн аргаар явагдах станц, тасалгаа (камер)-нуудын нэвтрэлтийг тууш мөргөцгийн аргыг хэрэглэж болохооргүй бөгөөд нуралт, хууралт гарч болзошгүй хөрсөнд хэрэглэхийг зөвшөөрнө.
6.67.       Станцын хязгаар доторхи нэвтрэлтийн хонгилын-нислэг аргыг түүнтэй зах нийлж байгаа станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-уудтай нэгэн адил хэрэглэвэл зохих бөгөөд тэгэхдээ хонгилын-нислэгийн  мөргөцөг нь үндсэн  нүхэн байгууламж (тоннель)-ийнхаа мөргөцгөөс 20-иос доошгүй метрээр түрүүлэх ёстой.
            Станцын хязгаар доторхи станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-уудын механикжсан бамбай (хаалт)-гаар явуулах нэвтрэлтийг энэ хэсгийг  цаашид  хонгилын-нислэгийн чанартайгаар ашиглах үед зөвшөөрнө.
6.68.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн нислэгийн огтлолыг станцын нүхэн байгууламж (тоннель)-ийн төслийн хэмжээнд хүртэл өргөтгөх ажиллагааг хийгдэж байгаа байнгын доторлогоо (обделк)-ны цагирагийн өргөнтэй тэнцүү оролтуудаар гүйцэтгэж, цаашид нүхэн байгууламж (тоннель)-ийн нислэгийн угсармал доторлогоо (обделк)-г задлах нь зүйтэй.
6.69.       Пилон маягийн станцыг барьж байгуулах үеийн нүхнүүдийг гаргах технологи болон нээх дарааллыг (нэгэн зэрэг хоёр талаас нь буюу шатрын зарчмаар) инженер- геологийн нөхцлүүдээс хамааруулан тогтооно.
6.70.       Ажиллагаа явагдаж байгаа үед нээгдэх нүх бүхий доторлогоо (обделк)-ны зэргэлдээх цагирагууд дээр түр чангалгааны хийц татуургууд тавигдвал зохино.
6.71.       Хадан бус тогтвортой хөрсөн дэхь колонный (баганат) болон пилонный (баганат бус) маягийн станцуудын нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт, мөн түүнчлэн 2 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүр бүхий хадан хөрсөнд хийх ашиглалтыг бамбай (хаалт) хэрэглэхгүйгээр бүрэн хэмжээгээр нь нээх аргаар явуулах нь зүйтэй. Замын (хажуугийн) нүхэн байгууламж (тоннель)-ийг эхний, дунд нүхэн байгууламж (тоннель)-ийг дараагийн ээлжинд барьж байгуулбал зохино. Колонный (баганат) маягийн станцуудын дунд нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үеийн багана хоорондын замын нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны тюбингүүдийг гарган авах ажиллагаа хоёр нүхэн байгууламж (тоннель)-д хосоор явагдах түүний нэвтрэлтийн дараагаар шууд хийгдэх ёстой.
6.72.       Угсармал доторлогоо (обделк)-г хөрсөнд шахах хэлбэрээр явагдах нэг хүнхэр сводтой станцын нэвтрэлт эхлэхээс өмнө хүнхэр сводны тулгуурыг хийвэл зохих бөгөөд станцын нэвтрэлтийг доод дэвсэг (догол)-ийн аргаар явуулах нь зүйтэй.
            Калотт-ын ашиглалт нь доторлогоо (обделк)-ны нэг цагирагийн өргөний хэмжээтэй оролтоор явагдвал зохино. Түүнийг чулуулагт нэн даруй шахах замаар доторлогоо (обделк)-ны угсралтыг хийх ёстой.
            Калотт дахь хөрсийг ашиглах журам ба түр бэхэлгээний хэлбэр нь инженер-геологийн нөхцлөөс хамааруулан ажиллагаа явуулах төслөөр тогтоогдох ёстой.
6.73.       Нэг хүнхэр сводтой станцын доод хэсгийн ба цөм дэхь хөрсний ашиглалт нь хүнхэрийг барьж байгуулах ажиллагааны явцаас хамааран дэс дараатайгаар явагдвал зохино.
            Калоттын мөргөцгөөс хоцрох цөм дэхь хөрсний ашиглалтын болон доод хэсгийн хийц доорхи хөрсний ашиглалтын хоцролтын хэмжигдэхүүнийг инженер-геологийн нөхцөл, ашиглалтын арга ба хэрэглэгдэж байгаа механикжилтын хэрэгслээс хамааруулан ажиллагаа явуулах төслөөр тогтоох ёстой.
6.74.       Доторлогоо (обделк)-г чулуулагт шахах байдлаар байгуулж байгаа нэг хүнхэр сводтой станцын эсрэг хүнхэр сводтой нийцүүлж, хөрсийг калоттод болон доод хэсэгт ашиглахдаа нүхэн байгууламж (тоннель)-ийн төслийн дүр зурагт малталтыг дээд зэргээр ойртуулах нөхцлийг хангавал зохино.
6.75.       Станц дээрхи багануудын угсралтын болон холбогдох нүхнүүдийг гаргах ажиллагаа дууссаны дараа нүхэн байгууламж (тоннель)-ийн гидротусгаарлалт, дотоод хийцүүд (тавцан хаалт, шат гэх мэт)-ийн угсралт, тусгай ба ариун цэврийн техникийн тоног төхөөрөмжийн угсралт, уран барилгын засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэвэл зохих бөгөөд, тэгэхдээ дээр заасан ажиллагаануудыг цаг хугацааны хувьд давхцуулах асуудлыг авч үзэх ёстой.
6.76.       Хөдөлгөөнт урсдаг шат (эскалатор)-ны налуу нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт энэхүү бүлгийн 6.53. дахь зүйлийн шаардлагын дагуу тууш мөргөцгийн аргаар явагдвал зохино. Нэвтрэлт эхлэхээс өмнө нүхэн байгууламж (тоннель)-ийн түр зуурын оройвч хэсгийг босгож тавцан, тюбинг тавигч, нэвтрэлтийн тоног төхөөрөмж болон механизмуудыг угсрах нь зүйтэй.
6.77.       Станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-ууд дээрхи станцуудын болон  нүхэн байгууламж (тоннель)-ийн дэргэдэх бүх  байгууламжийн нэвтрэлтийн дараалал ба захын тулгуурт хана тавих ажиллагааг дээд зэргээр механикжуулж, угсармал хийцийн элементүүдийг хэрэглэх тооцоотойгоор төслийн дагуу тогтоож өгөх ёстой.
Ажиллагааны ил арга
6.78.       Ажиллагааны ил аргын үе дэхь станц хоорондын  нүхэн байгууламж (тоннель), станцууд машины байр үүдний танхимууд ба бусад тасалгаануудыг барьж байгуулах ажиллагааг ташуу хана бүхий нүхэнд болон газарт зоох (шон, шпунтэн гадас) буюу зөөврийн бэхэлгээ (бамбай (хаалт))-гээр бэхлэгдэх эгц босоо ханатай нүхэнд, мөн түүнчлэн "хөрсөн дэхь хана" аргаар шуудуу ба худагт (хэсэгчилсэн байдлаар) явуулах нь зүйтэй.
6.79.       Нүхэн дэхь хөрсний ашиглалтын үед газар шорооны ажил явуулах журам, нүхний доод хэсгийн өргөн, ташуугийн эгцрэлт, дэвсэгийн өндөр ба тавцангийн өргөний хэмжээг БНбД-ийн газрын төхөөрөмжийн талаархи бүлгээр тогтоогдсон ажиллагаа явуулах, түүнийг хүлээн авах дүрмийн дагуу ажиллагааны төслөөр тогтоох ёстой.
6.80.       Инженер-геологийн нөхцлийн буюу гадаргуу дээр байгаа барилга байгууламжийн хувьд байгалийн ташуу бүхий нүхэнд ажиллах боломжгүй үед нүхний эгц босоо ханануудыг гаргаж өгнө. Нүхний ёроолын тэмдэгтээс тооцох тулгуур шон буюу шпунтэн гадасны суултын гүн тулгуур шон хоорондын зай, мөн түүнчлэн бэхэлгээний хийц (татуурга хийх, бүс, чиг тавих, нүхний анкерт бэхэлгээ) нь төслөөр, харин ажиллагааны дараалал нь үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төслөөр тогтоогдоно. Ойролцоо орших барилга байгууламжид гажилт өөрчлөлт гаргуулахгүйн тулд нүхний хананд мөс хөрсөн хашилт хэрэглэж болно. Бэхэлгээний хэв хашмалын сонголтыг металлыг дээд зэргээр хэмнэх тооцоотойгоор хийх нь зүйтэй.
6.81.       Нүхний босоо ханын бэхэлгээнд чиг бүхий бэхэлгээний оронд анкерт бэхэлгээ хэрэглэхийг зөвшөөрнө.
6.82.       Усны түвшинг бууруулах буюу албадмал аргаар бэхжүүлэх аргыг хэрэглэх нь бамбалзуур бүхий усархаг хөрсөнд үр дүнгээ өгөхгүй тохиолдолд, мөн түүнчлэн далан (призм)–гийн орчим дахь гадаргуу дээр хөрсний нуралттай буюу ашиглалтад байгаа барилга байшин, зам тээврийн гол шугам, газар доорхи байгууламж түүнтэй шууд зах нийлэн оршиж байгаа үед шпунтэн шон бэхэлгээг хэрэглэх нь зүйтэй.
Шпунтэн шонг устай орчинд суулгах гүнийг тооцооны үндсэн дээр тодорхойлно.
6.83.       Металл тулгуур шон буюу шпунтэн бэхэлгээг нүхийг дарсны дараа гаргаж авбал зохино. Тулгуур шон буюу шпунтэн бэхэлгээг авснаар ойролцоо орших барилга байгууламжид гажилт, өөрчлөлт үүсч болзошгүй тохиолдолд түүнийг хэвээр үлдээж болно.
6.84.       Нүх болон шуудууны хөрсийг ухах үед аль болох ёроолын хөрсийг бүрэн гүйцэд гаргахыг мөрдлөг болгон ажиллах шаардлагатай. Гүйцэд гаргаагүй буюу цэвэрлэгдээгүй хөрсний үлдэгдэл нь шороон байгууламжтай холбоотой БНбД-ийн шаардлагыг хангах ёстой.
Тусгаарлалтын доорхи суурийг хийхийн өмнө хөрс зайлуулалтыг механикжсан аргаар гүйцэтгэх хэрэгтэй.
6.85.       Тулгуур шонт бэхэлгээтэй үед нүхэн дэхь хөрсийг экскаватораар авах ажиллагааг дараачийн татуургыг тавихын өмнө гараар авбал зохих хөрсний давхргыг шонгийн орчимд үлдээх замаар явуулбал зохино.
6.86.       Хөрсний усны түвшнээс дооших усанд ханасан хөрсөн дэхь нүхний ашиглалтын үед илээр ус соруулах буюу усны түвшинг зориудаар доошлуулах ажиллагааг хэрэглэвэл зохих бөгөөд энэ тохиолдолд усны түвшний бууралтын нөлөөний бүсэд орших барилга байгууламжийн хадгалагдаж үлдэх нөхцөл ба ташуугийн тогтвортой байдал хангагдах ёстой.
6.87.       Хөдөлгөөнт бэхэлгээ (бамбай)-ний тусламжтайгаар нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулахдаа уг ажиллагааг эхлэхээс өмнө хөдөлгөөнт бэхэлгээг угсрах нүхийг нээж өгөх, бэхэлгээ угсрах гол шугамын зарим хэсэг дээрхи түүний дээд талыг хүртлэх хөрсний огтлолтыг (шаардлагатай үед) хийж өгөх ажиллагаануудыг гүйцэтгэсэн байх ёстой.
6.88.       Нүхний бэхэлгээ ба нүхэн байгууламж (тоннель)-ийн хийц хоорондын хөндий, мөн түүнчлэн нүхний ташуу бүхий доод хэсгийг элсэрхэг хөрсөөр дүүргэх ёстой. Элсээр дүүргэх ажиллагааны төгсгөлийг бульдозер ба индүүдэгчийн явж өнгөрөх хэвтээ чиглэлийн талбай үүсгэхэд шаардагдах өндөртэйгээр хийнэ. Нүхний үлдсэн хэсгийг тэдгээрийн төслийнх нь хэмжээнд хүртэл нягтруулж, нүхэн байгууламж (тоннель)-ийн хоёр талаас өндөртэй нь ижил давхраагаар тухайн орчны хөрсөөр нэгэн зэрэг дүүргэж өгвөл зохино.
Дээрхи нүхний сайжруулсан хучилт бүхий замуудтай огтлолцох хэсгүүд дээр автозамын төсөл боловсруулалтын талаархи Монгол Улсын Тээврийн хэрэг эрхлэх төрийн захиргааны төв байгууллагын заалтад нийцсэн хөрсний нягтралын илтгэлцүүр нь зам харилцааны сүлжээтэй огтлолцох газруудад 0.98, харин бусад хэсгүүдэд 0.95- аас доошгүй байвал зохино.
6.89.       Нүхэн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн  хийцийг дарах ажиллагааг ханын болон дээврийн гидротусгаарлалтын хамгаалалтын давхаргыг тавьсны дараагаар хийвэл зохино.
6.90.       Хөрсийг тэгшилж нягтруулж байгаа машины хөдөлгөөнийг нүхэн байгууламж (тоннель)-ийн ханануудаас 0.5 м-ээс багагүй зайд ажиллахыг зөвшөөрнө. Зай багатай газруудад элсэрхэг хөрсийг нягтруулах ажиллагааг тэдгээрийг усаар ханатал нь чийглэх замаар хийхийг зөвшөөрнө.
6.91.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн дээвэр дээрхи хөрсний нягтруулалтыг индүүдэгч (булны)-ийн тусламжтайгаар гүйцэтгэвэл зохино. Нягтруулагдаж байгаа хөрсний эхний давхаргын зузаан 0.5м-ээс багагүй байх ёстой.
6.92.       Барилга байшингийн доор буюу эсвэл тэдгээртэй зах нийлсэн газарт нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулахад энэхүү бүлгийн 9.6 дахь зүйлийн шаардлагыг биелүүлбэл зохино.
6.93.       "Хөрсөн дэхь хана"-ын аргаар нүхэн байгууламж (тоннель) байгуулахдаа БНбД-ийн буурь, суурийн талаархи бүлгээр тогтоогдсон ажиллагаа явуулах, түүнийг хүлээн авах дүрмийн дагуу ажиллавал зохино.
 
7.      Нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо
 (обделк)-г барьж байгуулах
 
7.1.           Нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал төмөрбетон, мөн түүнчлэн цутгамал бетон ба төмөрбетон доторлогоо (обделк)-ийг хийхдээ энэхүү бүлгийн дүрмүүдээс гадна холбогдох БНбД-ээр тогтоогдсон угсармал ба цутгамал бетон, төмөрбетон хийцүүдийн талаархи дүрмүүдийг дагаж мөрдвөл зохино.
7.2.           Нүхэн байгууламж (тоннель)-ийн цагираган доторлогоо (обделк)-г угсрахдаа түүний элементүүдийг суурийн блокийн тал бүрээс ээлжлэн тавих нь зүйтэй.
Нүхэн байгууламж (тоннель)-ийг цөм даралтын аргаар барьж байгуулахдаа цагирагуудын угсралтыг нээлттэй нүхэнд доторлогоо (обделк)-ны угсрагдсан хэсгүүдийг цаад талд гүйцэтгэвэл зохино. Тэгэхдээ цагирагийн угсралтыг гол төлөв гадаргуу дээр урьдчилан эвлүүлсэн тусгаар элементүүдээс тогтох томруулсан блокоор хийх нь зүйтэй.
7.3.           Далд аргаар баригдаж байгаа метроны нүхэн байгууламж (тоннель) дахь угсармал доторлогоо (обделк)-ны  хийц дэхь доторлогоо (обделк) болон замын суурийн гар ажиллагаагаар гүйцэтгэх ажлын хэмжээг бууруулах зорилгоор хавтгай суурь (ул-лоток) тавих асуудлыг урьдчилан авч үзвэл зохино.
7.4.           Угсармал доторлогоо (обделк)-ны тюбинг буюу блокуудаас тогтох угсралтыг механик угсрагчдын тусламжтайгаар хийх нь зүйтэй.
7.5.           Хөрсний усны түвшин нь малталтын улнаас доогуур байгаа шаварлаг хөрсөнд механикжсан бамбай (хаалт)-нуудын тусламжтайгаар баригдаж байгаа  нүхэн байгууламж (тоннель)-ийн  угсармал доторлогоо (обделк)-г хөрсөнд наалдуулан босговол зохино. Хуурай элсэрхэг хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үед доторлогоо (обделк)-г хөрсөнд нь шахаж байрлуулах байдлаар хийж болно.
Механикжсан бамбай (хаалт)-гүйгээр нэвтрэлт хийх үед угсармал доторлогоо (обделк)-г хөрсөнд шахаж байрлуулан босгох ажиллагааг зөвхөн нүхэн байгууламж (тоннель)-ийн малтлагыг хичээнгүйлэн засч тэгшилсэн нөхцөлд л зөвшөөрнө.
Шахан байрлуулах арга болон шахах хүчдэлийн хэмжээг инженер-геологийн нөхцлөөс хамааруулан төслөөр тогтооно.
7.6.           Багана хоорондын шаантган холбоосууд бүхий баганат станцын угсармал доторлогоо (обделк)-г хийхдээ замын нүхэн байгууламж (тоннель) дахь баганын угсралтыг цагирагуудынхтай нэгэн зэрэг хийх ёстой. Гол нуруун холбоостой хийц бүхий доторлогоо (обделк) хийх үеийн гол нуруу ба багануудын угсралтын ажлыг цагираган доторлогоо (обделк)-ны хэсгийг угсарсаны дараагаар хийх нь зүйтэй. Станцын замын нүхэн байгууламж (тоннель)-ийн хэсгийн уртыг гол нурууны хэмжээнээс хамааруулан тодорхойлно.
7.7.           Далд аргаар баригдаж байгаа нэг хүнхэр сводтой станцын угсармал доторлогоо (обделк)-ны угсралтыг хөндлөвчийн төхөөрөмжүүд нь хүнхэр сводны оройд байгаа нөхцөлд гол төлөв хөрсөнд наалдуулах аргаар хийх нь зүйтэй бөгөөд тэгэхдээ доторлогоог шахаж тавьсны дараа түүний араар элс цементийн зуурмагийг шууд шахаж өгөх ёстой.
Шингэний даралтат хавтгай домкратуудыг шахан тавилтад хэрэглэх тохиолдолд тэдгээрийн хөндий рүү цементэн зуурмаг шахах ажиллагааг хоёр үе шаттайгаар явуулбал зохино.Эхний шатанд блок угсрагчийг ахиулахад доторлогоо (обделк)-ны уулзварууд урьдчилсан байдлаар шахагдах бөгөөд хоёр дахь шатанд зуурмагийг доторлогоо (обделк)-ны араар шахсаны дараагаар түүний шахалт явагдана. Доторлогоо (обделк)-г хөрсөнд нэг шатлалтайгаар шахах ажиллагааг малталтын дотор талыг механикжсан аргаар зассан үед хэрэглэхийг зөвшөөрнө. Үе шат бүхний шахалтын хүчдэлийн хэмжээг төслөөр тогтооно.
7.8.           Нэг хүнхэр сводтой станцын хүнхэрийн тулгуурыг босгох ажиллагаа нь хүнхэрийн доторлогоо (обделк)-ны угсралтаас станцын уртын хагасаас багагүй түрүүлж хийгдэхээр байх ёстой.
7.9.           Нүхэн байгууламж (тоннель)-ийн хөдөлгөөнт механикжсан буюу зөөврийн хашилтууд бусад механизм төхөөрөмжүүдийн цогцолборыг (хийн даралтат бетон цацагч, бетоны шахуургууд, хашилтуудыг механикаар зөөвөрлөн угсрагчууд, өргүүрүүд зэрэг ) ашиглан  нүхэн байгууламж (тоннель)-ийн  цул бетонон доторлогоо (обделк)-г тусгаар хэсгүүдээр (цагирагуудаар) барьж байгуулах нь зүйтэй. Бетон цутгалтын хэсгийн уртыг инженер-геологийн нөхцлийг харгалзан хэрэглэгдэж байгаа хөрс ашиглалтын болон доторлогоо хийх арга, мөн түүнчлэн мөргөцгийн явцын хурдаас хамааруулан тогтооно.
Нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны хашилтуудыг хийхдээ хөндий камеруудыг гаргах газруудад хий зай үлдээх ёстой.
7.10.       Хэрэглээний хашилтын элементүүдийн овор хэмжээг тогтоохдоо тэдгээрийг малталтаар тээвэрлэх нөхцлийг тооцож үзвэл зохино.
7.11.       Анкер, бетон цацлага, буюу нуман бэхэлгээгээр (доторлогооны хийцэд орж байгаа) бэхлэгдсэн, мөн түүнчлэн уулын даралт үзүүлдэггүй хөрсөнд баригдаж байгаа  нүхэн байгууламж (тоннель) дахь доторлогоо (обделк)-г бетондох үед хөдөлгөөнт механикжсан хэсэгчилсэн металл хашилтуудыг хэрэглэх нь зүйтэй.
7.12.       Угсрагдаж байгаа хэвнүүд ба тэдгээрийн бэхэлгээнүүд нь тооцоот ачааллыг даах чадвартай байх ёстой.
7.13.        Хашилтын гулдангийн ба мурийн хэвнүүд тэмдэглэгээний нүүрэн талын ба өндрийн тэнхлэгүүдэд харьцангуйгаар ±10мм-ийн нарийвчлалтайгаар хийгдвэл зохино. Гулдангийн хэвнүүдийн өргөлтийн хэмжээ нь ажиллагаа явуулах төслөөр тодорхойлогдох ёстой.
7.14.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны элементүүдийн хийцийн бетон цутгалтыг гүйцэтгэхдээ ажлын зүйдлүүд хийхийг шаардахгүйгээр бетоны хольцын суултыг нөхцөлдүүлэгч завсарлагаанаас бусад ямар нэг завсарлагагүйгээр бетон хольцын цутгалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэвэл зохино. Хүнхэр сводны бетон цутгалтыг зайлшгүй завсарлах тохиолдолд зүйдлийн хавтгайд радиусын дагуу чиглэсэн, харин хананы бетон цутгалт завсарлах үед хэвтээгээр чиглэсэн чиглэлийг өгөх нь зүйтэй.
Ажлын зүйдлүүдийн гадаргууг дараагийн бетон цутгалтаас нь өмнө цементийн өрөмнөөс нь цэвэрлэж угаах хэрэгтэй. Дараагийн хэсгийг бетон цутгахын өмнө доторлогоо (обделк)-ны цагирагууд (хэсгүүд) хоорондын ажлын босоо зүйдлүүдийн гадаргуугийн шороо тоосыг даралттай усаар цэвэрлэсэн байх ёстой.
7.15.       Хэсэгчилсэн байдлаар уулын аргаар баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн цул доторлогоо (обделк)-ны бетон цутгалт нь дараахь шаардлагуудын дагуу явагдах ёстой. Үүнд:
-        хүнхэр свод дахь бетон цутгалт нь өсгийнөөс түгжээс хүртэл хоёр талаас нэгэн зэрэг явагдах ёстой бөгөөд тэгэхдээ түгжээс нь хүнхэр сводны оройн (заадсын) дагуу хийгдэх ёстой.
-        хананы  бетон цутгалт хэвтээ давхаргуудаар явагдвал зохино.
-        бэлэн хүнхэр сводны доор хана цутгахдаа түүний бетон цутгалтыг дуусгахаас өмнө тэдгээрийн хүнхэр сводны өсгийтэй нийлэх хэсэгт сайтар нягтруулсан бетон хольцоор дүүргэгдвэл зохих 400мм хүртэл хэмжээний хий зайг  цементний зуурмагийг цаашид дотор нь шахах зориулалттай хоолойнуудыг тавихад зориулан үлдээвэл зохино.
Цул доторлогоо (обделк)-г бүрэн огтлолынх нь хэмжээгээр босгох үеийн бетон цутгалт нь малтлагын улнаас хүнхэрийн түгжээс хүртэл бетон өгөгчийн 2м тутмын зөөлттэйгээр явагдах ёстой. Түгжээсийг хүнхэрийн оройн (заадсын) дагуу шууд хашлагын хоёр хэсгийн хэмжээгээр бетоноор хийвэл зохино.
7.16.       Цул доторлогоо (обделк)-ны гадаргуу хашилтыг нь авсны дараа ямар нэг нэмэлт ажиллагаагүйгээр төслийн шаардлагад нийцэж байх ёстой.
7.17.       Хадан бус тогтворгүй хөрсөн дахь шахагдмал цул доторлогоо (обделк)-г хийхдээ түүний бүрхээс доор уг доторлогоо (обделк)-ны хэлбэржүүлэлтийн хашилтыг ашиглавал зохих бөгөөд тэгэхдээ бүрхүүлийн төгсгөлийн хэсэг нь доторлогоо (обделк)-г 3 см-ээс багагүй урттайгаар хааж өгөх ёстой. 1.5 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй тогтвортой хадан хөрсөн дэхь доторлогоо (обделк)-ны хэлбэржүүлэлт бамбай (хаалт)-н бүрхүүлийн гадна талд явагдаж болно.
7.18.       Шахагдмал цул доторлогооны бетон хольцыг хашилтын хоёр талаар жигд тавьж өгвөл зохих ба харин түүний хэлбэржилтийг хоёр үе шаттайгаар хийх нь зүйтэй:
эхний шат- шахах төхөөрөмжийн 3-5 кгс/см2 хэмжээний жигд даралтаар 3-6 минутын туршид;
хоёр дахь шат- шахах төхөөрөмжийн төслийн хэмжээний жигд даралтаар явагдах бөгөөд түүний хугацааг инженер-геологийн нөхцлөөс хамааруулан тогтооно.
7.19.       Шахагдмал цул доторлогоо (обделк)-ны гадаргуугийн хашилтыг нь авсны дараа 3 цагаас ихгүй хугацааны дараа усалж өгөх хэрэгтэй бөгөөд цаашид уг чийгшүүлэлтийг 3 хоногийн хугацаанд 6 цагийн зайтайгаар хийх нь зүйтэй.
7.20.       Шахагдмал цул доторлогоо (обделк)-ны бетоны хольцыг нүхэн байгууламж (тоннель)-ийн дэргэдэх барилгын талбай дээр бэлтгэх нь зүйтэй.
7.21.       Шахагдмал цул бетонон доторлогоо (обделк) хийх бетоны хольцын найрлагыг сонгоход цутгалтын явц дахь түүний хөдөлгөөнт чанар болон стандартын конусын 5-11см доторхи суултын хэлбэржилтийг хангах ёстой.
7.22.       Мөнхийн цэвдэг болон хиймлээр хөлдөөгдсөн хөрсний нөхцөлд цул бетон ба төмөрбетон доторлогоо (обделк)-г хийхдээ температур нь мөнхийн цэвдэг хөрсний болон малтлага дахь агаарын температураас хамааруулан ажиллагааны хашилтуудыг хийхийн өмнө төслөөр тогтоогдох бетоны бүлээтгэсэн хольцыг хэрэглэвэл зохино.
            Мөнхийн цэвдэгтэй хөрсөнд инженер-геологийн нөхцлийг мөн нэгэн адил харгалзан үзэх хэрэгтэй.
            Хөрсийг нь богино хугацаанд халаах замаар малтлагын гадаргуу дахь цанталтыг арматур ба хашилтуудыг нь хийхээс өмнө арилгах ёстой.
            Бетоны болон хөрсний цул дахь температурт тусгайлан тоноглосон цооногийн тусламжтайгаар лабораторын хяналт хийвэл зохино.
7.23.       Гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны өө сэвэнд тавигдах төслийн шаардлагуудыг хангах ажиллагааг ажил гүйцэтгэх төслөөр урт нь тодорхойлогддог хэсэг дээрхи нүхэн байгууламж (тоннель)-ийн нийт хөндлөн огтлолоорхи доторлогоо (обделк)-г хийсний дараа явуулбал зохино. Ингэхдээ бүх ажиллагааг механикжсан аргаар явуулах нь зүйтэй.
7.24.       Металл өнгөлгөө бүхий ус дамжуулах налуу хоолойн доторлогооны бетон цутгалтыг өнгөлгөөний хашилтын чанартайгаар ашиглаж цутгамал бетон хэрэглэн явуулбал зохино. Бетон цутгалтыг, түүнчлэн өнгөлгөөний арын орон зайг хайргаар дүүргэж, дараа нь цемент-элсний зуурмаг шахаж өгөх замаар тусгаарласан аргаар хийж болно.
7.25.       Доторлогоо (обделк)-ны даацын бетон ба төмөрбетон хийцүүдийн хашилтыг бетоных нь бат бэхийн чанар төслийн хэмжээнд хүрсний дараа, харин бөх бат тогтвортой хөрсөнд төслийнхөө бат бэхийн чанарын 75%-д хүрсэн тохиолдолд авах ёстой. Хашилтыг дээрхи хугацаанаас өмнө авах ажиллагааг төслийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зохих үндэслэлтэйгээр гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Багсармал цул доторлогоо (обделк)-ны хашилтыг авах ажиллагааг ажил гүйцэтгэх төслөөр тодорхойлно.
7.26.       Доторлогоо (обделк)-ны орчин дахь 0.5 м хүртэлх гүн бүхий хоосон орон зайг түүний араар хийгдэх цемент-элсэн зуурмагийн шахалтаар дүүргэх ёстой. 0,5м-ээс дээш гүн орон зайг бетон хольцоор дүүргэх ёстой. Энэхүү хоосон орон зайг дараа нь цемент-элсний хольцоор шахаж өгөх замаар дүүргэлт хийхийг зөвшөөрнө.
7.27.       Зуурмагийг шахахын өмнө доторлогоо (обделк) болон хашилтын бүрхүүл хоорондын буюу хөрс хоорондын зай завсрууд нягтруулагч материалаар дүүргэгдсэн, эсвэл зуурмаг нэвтрүүлэхгүй тусгай тоноглолоор хаагдсан байх ёстой.
Доторлогоо (обделк)-ны элемент хоорондын зүйдлүүд мөн нэгэн адил сайтар чигжигдсэн байвал зохино.
Ажиллагааны явцад зуурмагийн найрлага, авцалдалтыг түргэтгэх нэмэлт хийх болон тэдгээрийг бэлтгэх жорыг хоногт нэгээс доошгүй удаа лабораториор шалгах ёстой.
7.28.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк)-ны араархи цемент-элсэн зуурмагийн анхдагч шахалт нь технологийн дараахь дэс дарааллаар тавигдсан сүүлчийн цагираг нэг бүрийн араар хийгдэх ёстой. Үүнд:
-        бамбай (хаалт)-т нэвтрэлтийн үед цагирагийн доод хэсэг дэхь шахалт хэвтээ диаметрийг хүртэлх цагирагийн блокуудыг тавьсны дараагаар, харин огтлолын дээд хэсэгт бол өмнөх цагираг дээр явагдна;
-        бамбай (хаалт)-гүйгээр нүхэн байгууламж (тоннель) байгуулахад-- цагирагийн доод хэсэг дэхь шахалт хэвтээ диаметрийг хүртэлх цагирагийн блокуудыг тавьсны дараагаар, харин дээд хэсэгт нь нийт цагирагийн угсарсны дараагаар явагдна.
            1.5 ба түүнээс дээш бат бэхийн илтгэлцүүртэй, тогтвортой нягт хөрсөн дэхь шахалтыг угсрагдаж байгаа сүүлчийн цагирагийн хэвтээ диаметрийн түвшин хүртэл, харин цагирагийн нийт өндөрт гурваас илүүгүй цагирагийн хоцролттойгоор явуулахыг зөвшөөрнө.
Станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийг механикжсан хаалтуудын тусламжтайгаар хийх үед хөрсөнд шахаж байрлуулан хийж байгаа доторлогоо (обделк)-ны араар зуурмагийн шахалт хийгдэх ёсгүй.
7.29.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн цул доторлогоо (обделк)-ны араархи зуурмагийн шахалт. 20-30 м хүртэл урттай хэсгүүд дээр бетоных нь төслийн бат бэх чанар хангагдсан үед явагдах ёстой.
7.30.       Хий орон зайг бүрэн дүүргэх хүртэл зуурмагийн шахалт тасралтгүй бөгөөд доороос дээш цагираг хэлбэрээр явагдвал зохино.
Угсармал доторлогоо (обделк)-ны араархи шахалтын төгсгөлийг хамгийн дээр орших туршилтын нүхнүүд дэхь зуурмагийн үзэгдэлтээр, харин цул доторлогоо (обделк)-ны  араархыг 4 ати-гээс хэтрэхгүй даралттай үеийн 10-15 минутын турш дахь зуурмаг шингээлтийн зогсолтоор тодорхойлох нь зүйтэй.
7.31.       Зуурмагийн шахалтад шахуургууд, зуурмаг, хуурай хольц бүхий вагон, контейнерүүдийг өргөхөд зориулагдсан төхөөрөмжүүдээр тоноглогдсон хөдөлгөөнт тэргэнцэрүүдийг хэрэглэх ёстой.
7.32.       Зохиомлоор хөлдөөгдсөн хөрсөнд баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны араархи зуурмагийн шахалт доторлогоо (обделк)-г хийсэн даруйд явагдаж, хөрсийг гэсэхээс өмнө бүрэн дууссан байвал зохино. Шахагчаас гарч байгаа зуурмагийн температур 20°С-аас доошгүй байх ёстой. Зуурмагийн найрлага, хэмжээ болон нэмэлтийн хэлбэрийг төслөөр тогтооно.
7.33.       Угсармал доторлогоо (обделк)-н дахь болтон холбоос, нүх, таглаануудын ус тусгаарлалтыг угсармал бетон ба төмөрбетон хийцийг хэрэглэх тухай БНбД-ийн бүлгээр тогтоогдсон ажиллагааг явуулах, уг ажлыг хүлээн авах дүрмүүдийн болон, мөн түүнчлэн дээвэр, ус тусгаарлалт, уур тусгаарлалтын ба дулаан тусгаалалтын  талаархи БНбД-ийн бүлгээр тогтоогдсон дүрмийн дагуу явуулбал  зохино.
Холбоосын ус тусгаарлалтанд хийжүүлсэн зуурмагийг хэрэглэхдээ тэдгээрийн дүүргэлтийг хэв загвар нь зуурмаг дахь бүрдэл хэсгүүдээс хамааруулан тодорхойлогдох шүршилтийн тусгай гар бууны тусламжтайгаар хийх ёстой. Зуурмагийн бэхжилтийн явцад түүнийг чийгшүүлж байвал зохино.
7.34.       Энэхүү бүлгийн 7.27 дахь зүйлийн шаардлагын дагуу хяналтын (буюу давтан) шахалтыг явуулах нь зүйтэй бөгөөд түүнийг угсармал доторлогоо (обделк)-той үед зүйдлүүдийг нь битүүлэхээс өмнө 10 кгс/см2-аас илүүгүй даралттай зуурмагийн шахуургаар хийвэл зохино.        
Угсармал төмөрбетон доторлогоо (обделк)-ны араархи зуурмагийн шахалтын хяналтын даралтын хэмжээг төслөөр тогтооно.
7.35.       Гидротехникийн нүхэн байгууламж (тоннель) дахь хөрсийг  бэхжүүлэх цементлэгээг,  нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны араархи зуурмаг шахалт дууссаны дараагаар хийх ёстой. Хөрсөн дэхь зуурмагийн шахалт нүхэн байгууламж (тоннель)-ийн огтлолын дагуу доороос дээш явагдвал зохино.
Цооногийн гүн, ажлын даралтын хэмжээ ба зуурмагийн найрлага зэрэг бэхжүүлэх цементлэгээний үзүүлэлтүүд төслөөр тогтоогдоно.
7.36.       Бэхжүүлэх цементлэгээ нь хөрсний хэв гажилтын физик-механикийн болон шүүлтийн өгөгдсөн шинж чанарыг хангах ёстой.
Бэхжүүлэх цементлэгээний чанарын хяналтын үед дараахь зүйлүүдийг шалгавал зохино. Үүнд:
-хяналтын цооногуудад ус шахах замаар хөрсний ус шингээх чадварыг шалгах бөгөөд хэрэв хяналтын цооног тус бүр нь хамгийн өндөр даралттай нөхцөлд 10 л-ээс илүүгүй ус шингээж байгаа бол бэхжүүлэх цементлэгээг хангалттайд тооцно;
-цементлэгдсэн хөрсний хэв гажилтад орох чанарыг дуу авианы болон газар хөдлөлийн аргаар, мөн түүнчлэн дээж өрөмдлөгийн ба хөрсний цементлэгээ явагдахаас өмнө болон тэдгээрийг дуусах үед шахалт хэмжигчийг цооногт тавих замаар хөрсний заагдсан шинж чанар төслийн шаардлагад нийцэх эсэхийг шалгана.
7.37.       Далд аргаар баригдаж байгаа  нүхэн байгууламж (тоннель)-ийн цул бетон ба төмөрбетон доторлогоо (обделк)-ны дотор талын наалтат ус тусгаарлалтыг хийх ажил нь товойж гарсан хэсгүүдийг цэвэрлэж арилгах; өө сэвийг тэгшлэх; дусаалыг зогсоох ба тусгаарлагч гадаргууг хатаах; тусгаарлагч давхарга наах; тусгаарлагч давхаргыг хамгаалалтын цементтэй татуургаар бүрхэх; хамгаалалтын төмөрбетон бүрхүүлийн бетон цутгалтад зориулсан арматур, хаалт хашилт, гулдангийн хэв, тавцангуудыг тавих,  төмөрбетон бүрхүүлийг бетоноор хийх гэсэн технологийн дарааллаар явагдна.
Доторлогоо (обделк)-ны дотор талын наамал ус тусгаарлалт болон металл тусгаарлалтыг хийхдээ дээвэр, ус тусгаарлалт, уур тусгаарлалтын болон дулаан тусгаарлалтын талаархи БНбД-ийн бүлгээр тогтоогдсон ажиллагааны ба уг ажлыг хүлээн авах дүрмийн заалтыг мөн нэгэн адил мөрдвөл зохино.
7.38.       Ил аргаар баригдаж байгаа станц хоорондын нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк)-г гол төлөв үйлдвэрийн нөхцөлд хийгдсэн ус тусгаарлалтын бүрхүүл бүхий  нүхэн байгууламж (тоннель)-ийн цогц хэсгүүдээр босгох нь зүйтэй. Энэ тохиолдолд суурь нүхний ашиглалтыг зөөврийн бэхэлгээ ашиглах замаар явуулвал зохино. Доторлогоо (обделк)-ны угсралтыг кранууд болон угсралтын тусгай багажуудын тусламжтайгаар гүйцэтгэх нь зүйтэй.
Эгц босоо хана бүхий нүхэн дэхь хэсгүүдийн угсралтын дараагаар хийцүүд ба хөрс хоорондын, мөн түүнчлэн тухайн хэсгүүдийн зэргэлдээхь хана хоорондын хоосон орон зайг цемент-элсний зуурмагаар дүүргэвэл зохино.
7.39.       Станцыг ил аргаар барих үеийн тавцан, замын хана зэрэг барилгын дотор талын хийцүүдийн угсралтын ажил дээврийн хавтангууд тавигдахаас өмнө үндсэн хийцүүдийн угсралттай нэгэн зэрэг хийгдэх ёстой.
7.40.       Ил аргаар баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн наалтат гидротусгаарлагчийг хийхдээ хийн халаалтын дэнлүүний тусламжтайгаар гидростеклозолын бүрхүүлийн давхаргыг хайлуулах замаар доторлогоо (обделк)-ны өнгөлөгдсөн гадаргуу дээр наахын зэрэгцээгээр наамалаар хийж байгаа ус тусгаарлалтын давхаргыг өнхрөгч буланцараар индүүдэж өгнө. Ус үл нэвтрэх шаваас хэрэглэн доторлогоо (обделк)-ны ус тусгаарлалтыг хийхдээ тэдгээрийг механик аргаар шүрших замаар тусгаарлагч гадаргуу дээр тавьж өгөх бөгөөд шаваас хийх дарааллыг ажиллагааны төслөөр тогтоох ёстой.
 
8.      Барилга байгуулалтын ажлын явц дахь
тээвэр, ус зайлуулалт, цахилгаан хангамж,гэрэлтүүлэг ба агааржуулалт.
Тээвэр
7.            
8.            
8.1.           Уурхайн гол шугам, хэвтээ ба налуу нүхэн байгууламж (тоннель)-ийг барих үеийн газар шорооны болон материал тээвэрлэлтийн ажил хэт ачаалалгүйгээр явагдах ёстой. Хэсгүүдэд ачилт буулгалт хийх ажиллагаа болон гол шугам орчмын тэргэнцэрүүдийн хөдөлгөөн механикжсан байх ёстой.
8.2.           Гол шугамын нэвтрэлтийн үед өдрийн цагаар хөрс шороог гадаргуу дээр гаргах ажиллагаа түүний орчимд 10 м хүртлэх уртад хөнөгт өргүүрийн тусламжтайгаар түүний нийт гүний хэмжээгээр явагдах ёстой. Хөрс (шороо)-ийг гаргахад зориулагдсан уурхайн байнгын өргүүр нь нүхэн байгууламж (тоннель)-ийн дараачийн нэвтрэлтийн үед ашиглагдвал зохино.
Налуу нүхэн байгууламж (тоннель)-аар хөрс (шороо) өгөлт скип-ээр, харин тэргүүн эгнээний амсарт уурхайтай үед хөрс гаргалтыг хөрс тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон хайрцгаар гүйцэтгэвэл зохино.
Төрөл бүрийн түвшин дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үед хөрс, материалын эгц босоо чиглэлийн тээвэрлэлтийг тэдгээрийн хувьд цахилгаан редукторын татуурга хэрэглэхийг зөвшөөрдөг ачааны туслах өргүүрүүдийн тусламжтайгаар хийх нь зүйтэй.
8.3.           Нүхэн байгууламж (тоннель)-ийг далд аргаар барьж байгуулахдаа рельсийн болон түүнгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгслийг ашиглавал зохино. Тээврийн хэвтээ болон налуу нүхэн байгууламж (тоннель)-ийг далд аргаар барьж байгуулахад ихэвчлэн рельс (нарийн төмөр замын)-ийн тээврийг ашиглах нь тохиромжтой.
Хэвтээ чиглэлийн нүхэн байгууламж (тоннель) дахь хөрс (шороо) тээвэрлэлт 1.5 м3-ээс доошгүй багтаамжтай тэргэнцэрээр явагдах ёстой. Доторлогоо (обделк)-ны араар шахагдах цементийн хуурай хольцыг нүхэн байгууламж (тоннель)-д чингэлгээр хүргэвэл зохино. Угсармал доторлогоо (обделк)-ны элементүүдийг тусгай тавцангуудаар тээвэрлэнэ. Уртсалт ихтэй материалууд тусгай вагонуудаар хүргэгдэх ёстой.
Бетон хольцыг  нүхэн байгууламж (тоннель)-д хүргэх ажиллагаа (бетон шахагчууд, хийн шахуургууд болон шахалт хийх газруудад хүргэх)  нүхэн байгууламж (тоннель) байгуулалтад рельсийн тээвэр ашиглах үед тэргэнцрүүдийн тусламжтайгаар, рельсийн бус тээвэр хэрэглэгдэх нөхцөлд автобетон зуурагчид ба автобетон тээвэрлэгчээр явагдна. Зайлшгүй тохиолдолд бетоны хольцыг өөрөө буулгагч автомашинаар хүргэж болно.
8.4.           10о/о- аас дээш хэвгийтэй төмөр зам дээр хөдлөх бүрэлдэхүүний өөрөө өнхрөх боломжийг хязгаарлах тоноглол тавигдвал зохино.
8.5.           Тогтмол гүйдлийн зай хураагуурын болон тэжээлийн шугамт цахилгаан тэргүүдийг хөдлөх бүрэлдэхүүний шилжих хөдөлгөөний зүтгүүрийн үндсэн хэрэгсэл маягаар ашиглавал зохино. Хөдлөх бүрэлдэхүүнийг 100 хүртлэх метрийн зайд шилжилт хийлгэхийн тулд эргүүлгэн татуурга, түлхэгч зэргийг хэрэглэхийг зөвшөөрнө.
8.6.             Хэвтээ малтлагад 200-300 м-ийн нэг чиглэлийн буюу зөрлөг бүхий хоёр чиглэлт нарийн төмөр зам тавих нь зүйтэй.
500 м-ээс дээш урттай малтлагуудад 200-300 м зайтай зөрлөг бүхий нэг зам, мөргөцгийн бүс болон гол шугам орчмын хаалганы дэргэд хоёр зам тавихыг зөвшөөрнө.
8.7.           Төмөр замын муруйн эргэлтийн радиусын хэмжээ хөдөлгөөний хурд 1.5 м/с байхад хөдлөх бүрэлдэхүүний хамгийн хөдөлгөөнгүй баазын уртыг 7 дахин авснаас багагүй,  1.5м/с-ээс дээш хурдтай бөгөөд эргэлтийн өнцөг нь 90°С-аас дээш үед хөдөлгөөнгүй  баазын уртыг 10 дахин авснаас багагүй байх ёстой.
8.8.           8-10 м-ийн радиустай муруйн хэсгүүд дээрхи замын өргөсөлтийн хэмжээ 600 мм-ийн хөдөлгөөнгүй баазтай үед 10 мм, мөн 800-810 мм-ийнхэд 15 мм, ба 1100 мм-ийнхэд 20-25 мм байх ёстой.
Замын гадна талын рельсийн өндөржилтийн хэмжээ 8 м-ийн радиустай муруй хэсэг дээр хөдөлгөөний хурд 1.5 м/с байхад 20 мм,  2 м/с байх үед 35 мм, харин муруйн радиус  нь 10 м байгаа хэсэг дээрхи хөдөлгөөний хурд 1.5 м/с байхад 15 мм, 2 м/с байх үед 25 мм байх ёстой.
8.9.           Цахилгаан тэрэгний зүтгүүртэй үед рельс байгуулахдаа гол төлөв Р-24 рельсийг ашиглах нь зүйтэй. Рельсийн төрлийн сонголтыг ашиглагдаж байгаа уулын нэвтрэлтийн төхөөрөмжүүдээс хамааруулан ажил гүйцэтгэх төслөөр тодорхойлно.
8.10.       Нүхэн байгууламж (тоннель) дахь рельсийн замыг урьдчилан бэлтгэгдсэн суурин дээр угсрагдсан хэсгүүдээр хийх нь зүйтэй бөгөөд нарийн замын рельсүүд нь уулзваруудтайгаар тавигдах ёстой.
8.11.       Дотоод шаталтын хөдөлгүүртэй рельсийн бус тээврийг уурхайн аргаар баригдаж байгаа болон гүн бус суулттай метроны нүхэн байгууламж (тоннель)- д хэрэглэж болно.
8.12.       Авто тээврийн хөдөлгөөн явагдаж байгаа газар доорхи малталтын ул нь хайрган буюу мөргөцөг ашиглалтын үед гарган авсан норж нэвтэрдэггүй ижил төрлийн бусад хөрс шороогоор нягтрагдах ёстой.
Гидротехникийн нүхэн байгууламж (тоннель) - д болон дөхцийн ба тээврийн гидрозангилгааны түр малталтуудад авто тээврийн хөдөлгөөнд зориулсан суурийн бетон цутгалт хийх нь зүйтэй.
Ус зайлуулалт
8.13.       Дээш гарах нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт хийх үеийн малталтын ус зайлуулалтыг өөрийнх нь урсгалаар явуулах нь зүйтэй. Ташуу нэвтрэлт хийх үед малталтаас усыг нь зайлуулах ажиллагааг мөргөцөгт байрлуулсан тусгай татуургууд ба ус зайлуулалтын завсрын төхөөрөмжүүдийн тусламжтайгаар гүйцэтгэвэл зохино.
Ус зайлуулалтын нээлттэй төхөөрөмжийн хэвгий 3%-аас багагүй байх ёстой.
Өвлийн нөхцөлд буюу мөнхийн цэвдэгтэй үед ус зайлуулалтын түр сувгууд хөлдөлтөөс хамгаалагдсан байвал зохино.
Баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн хөрсний усны ундаргын хэмжээ техникийн усны хэрэгцээг хангахаар байвал түүнийг энэ зорилгод ашиглах нь зүйтэй.
8.14.       Ус зайлуулалтын үндсэн төхөөрөмж гол шугамын ойролцоо байрласан байх ёстой.
Ус зайлуулалтын үндсэн төхөөрөмжийн бүрэлдэхүүн дэхь татуургын (шахуурга-насосын) тоог нэг нь ажиллаж, хоёр дахь нь нөөцөд, гуравдахь нь завсарт байх тооцоотойгоор гурваас доошгүй байхаар бодож бэлтгэх нь зүйтэй.
Хэд хэдэн шахуургыг (насос) зэрэг ажиллуулах шаардлагатай үед нөөцөд ба засварт байх шахуургуудын нийт тоо ажиллаж байгаа шахуургуудынхтайгаа тэнцүү байх ёстой.
Ажиллаж байгаа шахуургуудын бүтээмж хоногийн усны хүлээгдэж байгаа хамгийн их ундрагаас 20%-иар илүү байвал зохино.
8.15.       Нэг шахуурга ажиллаж байх үед ус зайлуулалтын үндсэн төхөөрөмжийн хоолойн шахалтын суурийн тоо 2, харин хоёр буюу түүнээс дээш тооны ажиллаж байгаа шахуургатай үед 3 байх ёстой.
Шахуургын сууриуд нь шахуурга (насос) тус бүр нь аль ч суурин дээр ажиллаж болохуйцаар угсрагдсан байх ёстой бөгөөд тэгэхдээ дотроо устай шахалтын хоолойн суурийн хувийн жингийн ачаалал, мөн түүнчлэн динамик ачааллууд ч шахуургад дамжигдах ёсгүй.
Хоолойн шахалтын сууриудад хаалт, эсрэг хавхлагууд тавигдсан байх ёстой.
8.16.       Ус зайлуулалтын үндсэн төхөөрөмжийн шахуургын хэрэгсэл нь тус бүрдээ хяналт хэмжилтийн хэрэгслээр тоноглогдсон байвал зохино.
8.17.       Ус зайлуулалтын үндсэн төхөөрөмжийн шахуургын тасалгаа (камер)-ны шал, зөөврийн замын түвшнээс 0.5 м-ээр дээш байх ёстой.
8.18.       Ус зайлуулалтын үндсэн төхөөрөмжийн шахуургын тасалгаа (камер)-ны ус хуримтлуурын багтаамж 300 м3/цаг хүртэл ундаргатай үед 150 м3-ээс доошгүй байвал зохих бөгөөд харин усных нь ундаргын хэмжээ 300 м3/цагаас дээш бол багтаамжийг  төслөөр тогтооно.
8.19.       Мөргөцөг дэхь усных нь ундарга 5 м3/цагаас дээших гол шугамын нэвтрэлтийн үеийн ус зайлуулалтыг шахуургаар гүйцэтгэх ёстой. 5 м3/цаг хүртлэх ундрагатай үед гол шугамын ус зайлуулалтыг түүний нэвтрэлтэд ашиглагдаж байсан хөнөгт өргүүрийн тусламжтайгаар хийх нь зүйтэй.
8.20.       Ус зайлуулалтын завсрын төхөөрөмжийн шахуургын хэрэгслүүдийг нүхэн байгууламж (тоннель)-д буюу тусгайлан зассан тасалгаа (камер)- нуудад байрлуулбал зохино.Тасалгаа (камер)-г ашиглалтын хэрэгцээнд зориулсан малталтуудаар зохион байгуулна. Ус хүлээн авагчийн хийц ба багтаамжийг ажиллагаа явуулах төслөөр тогтоовол зохино.
8.21.       Ус зайлуулалтын завсрын төхөөрөмжийн шахуургын хэрэгслийн бүрэлдэхүүнд нийт хоёроос доошгүй тооны ажлын болон нөөцийн шахуурга байх ёстой. Шахуургын нийт хэрэгслийн ажиллагаа автомат горим дээр явагдвал зохино.
Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг
1.        
2.        
3.        
3.1.        
3.2.        
3.3.        
3.4.        
3.5.        
3.6.        
3.7.        
3.8.        
3.9.        
3.10.        
3.11.        
3.12.        
3.13.        
3.14.        
3.15.        
3.16.        
3.17.        
3.18.        
3.19.        
3.20.        
3.21.        
3.22.       Цахилгаан техникийн тоноглолын угсралтын болон цахилгаан хангамжийн шугамын барилгын ажилд холбогдох норматив баримт бичгийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, хүлээн авах дүрмийг мөрдөнө.
3.23.       Ил задгай орон зайд орших барилгын талбай, ажлын байруудын гэрэлтүүлгийг барилгын талбайн цахилгаан гэрэлтүүлгийн төсөл боловсруулах тухай Монгол улсын барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан дүрмийн дагуу хийвэл зохино. Ахуйн болон үйлдвэрлэлийн чанартай түр зуурын хэрэгцээний барилга байшингийн гэрэлтүүлгийг Монгол улсын барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан норматив баримт бичгийг мөрдөнө.
Газар доорхи малтлагын гэрэлтүүлгийг энэхүү бүлгийн 3.3 дахь зүйлд заасан аюүлгүй ажиллагааны дүрмийн заалтын дагуу хийх ёстой.
3.24.       Барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгыг хийхдээ Монгол улсын барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгын болон тэглэлтийн сүлжээ байгуулах зааврын шаардлагыг дагаж мөрдвөл зохино.
 
3.25.       Түр зуурын ашиглалтын барилга байгууламжийн аянгын хамгаалалтыг  II зэрэглэлийн барилга байгууламжид тавигдах шаардлагын дагуу байвал зохих хүлэмжийн хийн хөлдөөх төхөөрөмжөөс бусад III зэрэглэлийн барилга байгууламжийн хувьд тогтоогдсон барилга байгууламжийн аянга зайлуулалтын төсөл боловсруулах, түүнийг барьж байгуулах талаар Монгол улсын барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан норматив баримт бичгийг мөрдөнө.
Агааржуулалт
3.26.       Далд малтлагын хиймэл агааржуулалтыг нүхэн байгууламж (тоннель)-ийн болон барилга угсралтын бүхий л үе шатанд, мөн түүнчлэн нэвтрэлтийн ажлын явц дахь түр завсарлагааны үед ч хэрэглэвэл зохино. Хиймэл агааржуулалтын төслийг боловсруулахад байгалийн зүтгүүр хүчийг ашиглах боломжийг анхаарч үзэх хэрэгтэй.
            Агааржуулалтын систем нь агаарын урсгалын чиг өөрчлөлтийн горимыг хангаж байвал зохино.
            Агааржуулалтын чиг өөрчлөлтийн горим дээр малтлагаар нэвтрэн өнгөрөх агаарын эзлэхүүн хэвийн горимд түүгээр нэвтрэн өнгөрч байгаа агаарын эзлэхүүний 60 хувиас доошгүй байх ёстой.
            Нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулах бүхий л үе шатны агааржуулалтын бүдүүвчийг төслөөр тодорхойлно. Хайгуул шинжилгээний явцад тогтоогдоогүй хорт хийнүүд малтлагад орж ирэх тохиолдолд хийгдэх агааржуулалтын бүдүүвчийн өөрчлөлтийг төслийн байгууллагаас гүйцэтгэнэ.
3.27.        Газар доорхи (далд) малтлагын агаар дахь хорт болон хөнөөлт хий, тоосны агуулга (хүн байгаа буюу байж болох газруудад) энэхүү бүлгийн 3.3. дахь зүйлд заасан ажлын бүс дэхь аюүлгүй ажиллагааны зохих норм дүрмээр тогтоогдсон зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэх ёсгүй.
3.28.       Барилгын ажил нь дуусч, тоног төхөөрөмжийнх нь угсралтын ажиллагаанд шилжсэн тасалгаа (камер) дахь угсралтын ажлын явц  дахь болон тоног төхөөрөмжийг ашиглалтанд өгөх хүртэлх  нийт хугацааны чийг-дулааны горим нүхэн байгууламж (тоннель)-ийн ашиглалтын хугацаанд төслөөр тогтоогдсон шаардлагад нийцэж байвал зохино.
3.29.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн барилга угсралтын ажлын явц дахь метроны газар доорхи байгууламжийн агааржуулалтыг гол төлөв байнгын ашиглалтанд зориулагдсан агааржуулалтын төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэх нь зүйтэй.
3.30.       Агааржуулалтын цогцолбор, агаар дамжуулах хоолой болон агааржуулалтын түр хугацааны системийн бусад элементүүдийг барилга байгуулалтын нийт хугацаанд ашиглах тооцоотойгоор авбал зохино.
3.31.       Өвлийн улиралд малтлагын гол орцыг нүхэн байгууламж (тоннель)-д хүйтэн агаар нэвтэрч, мөргөцгийн температурыг бууруулахад саад хийх төхөөрөмж (дулаан агаарын хөшиг, усан хаалт /шлюз/, хаалга зэрэг)-өөр тоноглосон байх ёстой. Эдгээр төхөөрөмжийн төрөл, хийцийг төслөөр тогтооно.
3.32.       Мөнхийн цэвдэг хөрсөн дэхь нүхэн байгууламж (тоннель)-ийн малтлагын агааржуулалт нь хөрсний мөнхийн цэвдэг төлөв байдлыг хадгалах буюу нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үед тэдгээрийн гэсэлтийн талаар хэрэглэж байгаа зарчмаас хамааруулан, мөн түүнчлэн цанталт үүсэхээс зайлсхийх тооцоотойгоор барилгын байгууллагын төслөөр тогтоогдсон  темпратурын горимоор явагдах ёстой.
3.33.       Бохирдсон агаарыг гадаргууд шууд буюу эсвэл төв агааржуулалтын гарах урсгалд оруулан зайлуулбал зохино.
3.34.       Агааржуулалтын системээс атмосферт хаягдах агаарыг тооцоолоход  Монгол Улсын барилгын хэрэг эрхлэх Төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан үйлдвэрийн газрын төсөл боловсруулалтын эрүүл ахуйн нормоор тогтоогдсон хот суурин газрын атмосферийн агаар дахь хорт бодисын концентрацын хүлцэх дээд хэмжээг мөрдөгдөх ёстой.
3.35.       Гадаргуу дээрхи агааржуулалтын гол төхөөрөмж уурхайн агаар өгөгч гол шугамнаас 15 м-ээс доошгүй зайд байрлавал зохино.
Хэрэв агааржуулалтын сэнсний шуугианы түвшин Монгол Улсын барилгын хэрэг эрхлэх Төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан үйлдвэрийн газрын төсөл боловсруулалтын эрүүл ахуйн нормоор тогтоогдсон хэмжээнээс хэтэрч байгаа бол шуугиан намсгагчаар тоноглогдох ёстой.
9.      Хамгаалалтын арга хэмжээнүүд
7.                 
8.                 
9.                 
9.1.                Нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулах ажлын явц дахь нэвтрэлтийн болон усных нь түвшинг бууруулах, хөлдөөх, тулгуур шон, шпунтэн саадуудыг суулгах, өрөмдлөгийн цооног гаргах зэрэг ажлын нөлөөгөөр үүсч болзошгүй гадаргуугийн өөрчлөлтийн бүсэд оршиж байгаа барилга байгууламжийн хадгалагдаж үлдэх нөхцлийг хангах талаар төслөөр тодорхойлогдсон арга хэмжээнүүдийг авах ёстой.
9.2.                Задлан хураах буюу зайлуулахгүйгээр үлдээх газар дээрхи ба түүний доорхи байгууламж, инженерийн сүлжээ, бусад хэрэгслийн хадгалагдаж үлдэх боломжийг хангахад чиглэгдсэн ажлууд нь ажиллагаа явуулах төслийн бүрэлдэхүүнд хамаарч бэлтгэл ба үндсэн ажлын ерөнхий графикт тусгагдвал зохино.
9.3.                Нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулах ажил эхлэхээс өмнө гадаргуугийн болзошгүй өөрчлөлтийн бүсэд орших барилга байгууламжид төслийн байгууллагын ба захиалагчийн төлөөлөл, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах, тухайн ажлын явцад эдгээр барилга байгууламжийн төлөв байдлын байнгын ажиглалт явуулах сонирхол бүхий байгууллагуудын оролцоотой ерөнхий гүйцэтгэгчийн төлөөллийн судалгаа явагдаж, дүнгээр нь акт бичигдэх ёстой.
9.4.                Газар дээр болон түүний доор зайлуулагдахгүйгээр үлдэх барилга байгууламж, сүлжээнүүдэд ойртон очих мөргөцгүүдийн болон геологи, гидрогеологийн түвэгтэй нөхцөл дэхь, мөн түүнчлэн дээрхи барилга байгууламжийн доогуур нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлт хийх тохиолдолд зөвхөн геологийнх нь бодит нөхцлийг тодотгосны дараагаар нүхэн байгууламж (тоннель) байгуулалтын ажиллагааг явуулбал зохино. Шаардлагатай тохиолдолд түүний уртаас 5 м-ээс багагүй хэмжээнд түрүүлэх мөргөцгийн хайгуулын өрөмдлөг хийх хэрэгтэй. Шаардлагатай бол эдгээр байгууламж, сүлжээнүүдийн осолтой суултыг арилгах магадлагдсан арга хэмжээг зохих өгөгдлүүдийн дагуу авбал зохино.
9.5.                Метро барьж байгуулахад ашиглагдаж байсан газар доорхи бүх л туслах малтлагуудыг сайтар дарж битүүлэх нь зүйтэй. Авто ба төмөр замын нүхэн байгууламж (тоннель)-ийг барьж байгуулахад ашиглагдсан туслах малтлагын бүхий л нүхийг дарах буюу үлдээх шийдвэрийг төслийн дагуу авч үзнэ.
9.6.                Барилга байгууламжийн суулт нэмэгдэх, ашиглагдаж байгаа метроны шугам, газар доорхи барилга байгууламжид буюу  нүхэн байгууламж (тоннель)-ийн ажлын нөлөөний бүсэд орших газар доорхи сүлжээнд осолтой өөрчлөлт гарсан тохиолдолд нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн ажлыг зогсооно. Барилгын байгууллагууд барилга байгууламжийн хэвийн ашиглалтыг хангах бэхэлгээний арга хэмжээг нэн даруй авах ёстой.        
Шаардлагатай тохиолдолд нэвтэрч өнгөрсөн малтлагууд нэмэлт байдлаар бэхлэгдвэл зохино.
Барилга байгууламжийн гажилт өөрчлөлтийн талаар маркшейдерийн өдөр тутмын хяналт тавигдсан байх ёстой.
Тайлбар. Нүхэн байгууламж (тоннель)-ийн ажлын сэргээлтийг зөвхөн захиалагчийн болон төслийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэж болно.
9.7.                Нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулах үед барилгын зохион байгуулалтын болон газар дээрхи инженерийн байгууламж буюу тэдгээрийн ойролцоо  хөрсний гажилт өөрчлөлтийн нөлөөг арилгахын тулд:
а) ажлын далд аргын үед :
-                                    нүхэн байгууламж (тоннель)-ийг гол төлөв түүний дээрхи гадаргуугийн суултыг бууруулах буюу арилгахуйц доторлогоо (обделк)  хэрэглэж (цул-шахагдсан ба хөрсөнд наагдсан, цөм даралтын аргаар баригдсан) байгуулах;
-                                    доторлогоо (обделк) болон мөргөцөгтэй зах нийлэн зэргэлдээ орших хөрс хоорондын барилга байгууламжийн завсрыг мөргөцөг талын эхний цагирагийн араар тасралтгүй зуурмаг шахах замаар арилгах;
-                                    бамбай (хаалт)-г түүний бүрхүүлтэй нийлэх хэсэгт доторлогоо (обделк)-ны цагирагийн гажилт өөрчлөлтийг бууруулах тоноглолоор төхөөрөмжлөх;
-                                    хийцийг батжуулах, суурь нэмж оруулах, хөрсний хиймэл тогтворжуулалт хийх замаар тохиолдож болох гадаргуугийн суултын үед тэдгээрийн хадгалагдан үлдэх чанарыг хангах зорилгоор барилга байгууламжийн хийцийг урьдчилан бэхжүүлэх.
б) ажлын ил аргын үед :
-                                    ажлын бүсэд орших барилга байшинг зайлуулах;
-                                    суурь нүхнээс цааших болзошгүй өө сэв ба хөрсний сийрэгжилтийг арилгах, суурь нүхний металл шпунтэн ба цул төмөр бетон бэхэлгээ хэрэглэх буюу <<хөрсөн дахь хана>> -ын аргаар доторлогооны хийцийг босгох. Шаардлагатай бол зарим тохиолдолд ажлын нээлттэй аргын бүсэд байрлах барилга байгууламжийг хадгалж үлдээх, траншейны аргыг хэрэглэн нүхэн байгууламж (тоннель)-ийг траншей буюу худгуудад хэсэгчлэн барьж байгуулах.
9.8.                Төсөл нь боловсруулагдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийг огтлон гарч байгаа буюу суултын бүсээр дайран өнгөрч байгаа газар доорхи шугам сүлжээг нүхэн байгууламж (тоннель)-ийн гаднахь худагт орох ган гэрэнд агуулах нь зүйтэй. Шугам сүлжээг хадгалж үлдээх боломжгүй бол тэдгээрийг болзошгүй суултын бүсээс гадагш зөөвөрлөн байрлуулж болно. Огтлолцож байгаа шугам сүлжээний хадгалагдаж үлдэх боломжийг хангах тухай шийдвэрийг төслийн дагуу авч үзэх ёстой.
10.                              Зам ба авалцааны зам төмрийн тавилт.
10.1.           Метроны шугамын дээгүүрхи замын дээд байгууламж ба шороон далангийн, мөн төмөр замын  нүхэн байгууламж (тоннель) дахь замын дээд барилга байгууламжийг барьж байгуулах, уг ажлыг хүлээн авах ажиллагааг БНбД-ийн төмөр замын талаархи бүлгээр тогтоогдсон ажиллагаа явуулах, тэдгээрийг хүлээн авах дүрмүүд, мөн түүнчлэн заагдсан ажлын онцлогийг тусгасан энэхүү бүлгийн шаардлагуудын дагуу явуулбал зохино.
10.2.           Метроны дээрхи хэсгүүдийг барьж байгуулах үед далан ба тэнцвэржүүлэлтийн хайрган суурийг тавихын өмнө газар доогуурхи бүхий л сүлжээ байгууламж хийгдсэн байх ёстой.
10.3.           Нүхэн байгууламж (тоннель)-ийг далд аргаар барьж байгуулахдаа зам тавих ажиллагааг ус тусгаарлалтын болон заслын ажил дуусч, бетон буюу замын доорхи суурийн блокуудыг тавьсны дараагаар хийвэл зохино.
10.4.           Нүхэн байгууламж (тоннель)-д зам тавихаас өмнө замын тусгай тэмдэгтүүд  (реперүүд) тавигдах ёстой бөгөөд шулуун хэсгүүд дээр 20 м-ийн зайтай, муруй буюу шулуун хэсгүүдээс муруйд шилжих хэсгүүд дээр метронд 5 м-ийн, төмөр замын нүхэн байгууламж (тоннель)-уудад 10 м-ийн зайтай тавигдна. Замын шулуун хэсгүүд дээрхи тусгай тэмдэгт (репер)-үүд галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн замын баруун гар талд, харин муруй хэсгүүд дээр бол замын шугамын гадна талд тавигдах ёстой.
10.5.           Замын уртын тэмдэгтийн дугаар, шугамын уулзваруудын байрлалын тэмдэглэгээ, шилжилтийн болон тойргийн муруйнуудын эхлэл болон төгсгөл, тусгаарлагч уулзваруудын байрлал, суман шилжүүлгийн жаазан рельсийн эхлэл, суман шилжүүлгийн төвийн болон шилжилтийн математик төвийн эхлэлүүд  нүхэн байгууламж (тоннель)-ийн ханан дээр тосон будгаар тус тус тавигдсан байх ёстой.
10.6.           Зам тавих ажиллагаа нь рельсийн багцууд, дэр мод, замын угсралт бэхэлгээний эд ангиудыг тавигдах газарт нь хүргэж, замаа тавих; тэлэгч домократуудын тусламжтайгаар замыг өргөн тэгшитгэж бэхлэх; замын угсралтын суваг, гулзайлтын эсрэг хөндийнүүдийн хаалт хашилтыг хийх; замын бетон хийх, угсралтын хэрэгслийг татаж авах; замын заслыг хийж дуусгах гэсэн дарааллаар явагдах ёстой.
10.7.           Рельсүүд нь нүхэн байгууламж (тоннель) тийш тээвэрлэгдэхийн өмнө рельс гагналтын станц дээр цахилгаан контактын аргаар хэсгийн-блокийн уртын хэмжээтэй багцаар гагнагдсан байх ёстой. Рельс гагналтын станц баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн төв хаалганы дэргэд буюу метроны депо-д байрлавал зохино. Рельсийн багцыг төв хаалгаар дамжуулан нүхэн байгууламж (тоннель)-д оруулах нь зүйтэй.
Хэрэв рельсийг нүхэн байгууламж (тоннель)-д төв хаалгаар буюу депогоор дамжуулан өгөх боломжгүй бол замын угсралтад гол шугамаар дамжин тавигдах газартаа хүргэгдэх 12,5м-ийн урттай рельсүүдийг ашиглахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд рельсүүдийг багцад гагнах ажиллагааг тавигдах газар дээр нь рельс гагнуурын явуулын машины тусламжтайгаар хийвэл зохино.
10.8.           Бүх рельсийн чанарыг тэдгээрийг тавигдах газарт нь хүргэхийн өмнө рельсийн чанар шалгагч багажийн тусламжтайгаар шалгах ёстой.
10.9.           Метроны  нүхэн байгууламж (тоннель)-уудыг далд аргаар барьж байгуулахад рельсүүд болон дэр модыг нүхэн байгууламж (тоннель)-ийн нэвтрэлтийн үед тавигдсан түр зуурын нарийн төмөр замаар хөдлөх тусгай тэргэнцэрүүдээр тавигдах газарт нь хүргэвэл зохино. Төмөр замын болон метроны  нүхэн байгууламж (тоннель)-ийг ил аргаар барьж байгуулах үеийн рельс болон дэр модыг тавигдаж буй өргөн төмөр замынхаа тавигдсан хэсгүүдийн өргөлт, тэгшилгээ, заслын дараагаар мото тэрэгний (мотовоз) тусламжтайгаар тээвэрлэвэл зохино.
10.10.       Уулзваргүй зам тавих үеийн рельсүүдийн гагнаас Зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай шаардлагуудын дагуу хийгдэх ёстой.
10.11.       Цутгагдсан бетон замаар явах хүмүүсийн болон 0,5 т хүртэл жинтэй тэргэнцэрийн хөдөлгөөн зөвхөн бетоны нь бэхжилт төслийнхөө 30%-д хүрсэн, харин жин өндөртэй тэргэнцэрийнх төслийнхөө бэхжилтийн 70%-д хүрсэн тохиолдолд л зөвшөөрөгднө.
10.12.       Замын бетоныг тавихын өмнө түүний доод суурийг цэвэрлэж, угаасан байх ёстой. 
            Бетон цутгалтыг 25 м-ээс доошгүй урттайгаар хэсэгчилж, чичиргээ үүсгэгчээр сайтар чигжрүүлэн хийвэл зохих бөгөөд дэр модны доогуур нүх, хий орон зай үлдэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
10.13.       Тэлэгч домократууд, ус таталтын сувгийн болон гулзайлтын эсрэг хөндийнүүдийн хаалт хашилтыг зөвхөн бетоны нь бэхжилт төслийнхөө 50-иас доошгүй хувьд хүрсний дараа авч болно.
10.14.       Дэр модны доорхи болон тэдгээрийн хажуугийн бетонд нүх, хий орон зай илэрсэн тохиолдолд тэдгээрийг цэвэрлэж, элс-цементийн зуурмаг шахах замаар дүүргэвэл зохино.
10.15.       Бетон хольц хийх болон заслын ажлыг хийхдээ рельсийг бохирдолтоос хамгаалах нь зүйтэй.
10.16.       Авалцааны зам төмрийн угсралт, түүнийг тавих ажиллагаа нь замын засал, суман шилжүүлэг ба уруудалтын угсралтын ажил дууссаны дараагаар эхлэх ёстой.
10.17.       Авалцааны зам төмрийн байршлын босоо чиглэлийн тохируулгыг замын тулгуур ба дэр мод хоорондын модон ивээсийг ашиглах замаар хийх нь зүйтэй.
10.18.       Авалцааны зам төмөр, хамгаалалтын хайрцаг, бэхэлгээний тулгуур, эд ангиудын тоос, бохирдолт, зэвийг угсралтын ажил дууссаны дараа цэвэрлэж, тулгуурууд ба тусгаарлагчдын тогтоогчдыг асфальтан давхрагаар бүрхэж өгөх нь зүйтэй.
11.                                          Тээврийн нүхэн байгууламж (тоннель)-ийн болон метрон дахь
тоног төхөөрөмжийн угсралт
11.1.       Нүхэн байгууламж (тоннель) болон метрон дахь төслөөр тогтоогдсон байнгын тоног төхөөрөмж, автоматик, телемеханик холбоо, зарлан мэдээллийн чанга яригчийн, тэжээлийн шугамуудын, доторхи ба гадна сүлжээний хэрэгслүүд, ариун цэврийн техник хэрэгслийн угсралтын ажил нь БНбД-ийн тухайн ажиллагааны талаархи бүлгүүдийн ба энэ хэсгийн шаардлагуудын дагуу явагдах ёстой.
11.2.       Зарим байгууламж, метроны нүхэн байгууламж (тоннель)-ийн хэсгүүдийн угсралтын ажил бэлэн болсон эсэхийг захиалагч, ерөнхий гүйцэтгэгчид болон угсралтын байгууллагын төлөөлөл бүхий комисс тогтоох бөгөөд барилга байгуулалтын объектын угсралтын ажлын бэлэн байдлыг тогтоох актаар баталгаажна.
11.3.       Цахилгаан техникийн төхөөрөмж, тэжээлийн төвлөрсөн систем (СЦБ), холбоо, зарлан мэдээлэл, чанга яригчийн, цахилгаан цагны болон ариун цэврийн техник төхөөрөмжийн угсралтын ажлыг барилга байгуулалтынх нь ажил дууссан, ямар нэг дусалт шүүрэлтгүй, 80 хувиас илүүгүй агаарын  чийгшилттэй нөхцөлд хийвэл зохино.
11.4.       Төмөр замын нүхэн байгууламж (тоннель)-д тоног төхөөрөмж байршуулахдаа MNS 5833-2007-ын барилга байгууламжийн ойртолтын овор хэмжээ болон БНбД-ийн метроны тухай бүлгийн төсөл боловсруулалтын нормоор тогтоогдсон тоног төхөөрөмжийн ойртолтын овор хэмжээг баримталбал зохино. Тэжээлийн төвлөрсөн систем (СЦБ) –ийн дросселийн их биенээс бусад цахилгаан тоног төхөөрөмж ба металл хийцүүд, мөн түүнчлэн кабелийн бүрээс хамгаалалтууд төслийн дагуу газардуулга хийгдсэн байх ёстой.
11.5.       Релений шкафан дахь тоног хэрэгслийн угсралт, засвар тохируулгын хугацаанд халаалтын буюу гүйдэл дамжуулах хэсгүүдийн зэврэлтээс сэргийлэх гэрэлтүүлгийг залгавал зохино.
11.6.       Угсралтын ажил нь тэдгээрийг ажлын зурагт бүрэн нийцүүлэн гүйцэтгэж, цахилгаан хангамжийн бүх тоног төхөөрөмж, тэжээлийн төвлөрсөн систем (СЦБ), холбоо зарлан мэдээллийн чанга яригч, цахилгаан цагны бие даасан туршилтыг тус тус хүчдэл доор явуулж, эскалатор (хөдөлгөөнт урсдаг шат)-ын механикийн болон цахилгаан дамжуургын хэсгүүдийг шалган, тэдгээрийг 48 цагийн туршилтад бэлтгэсний дараа дууссанд тооцогдоно.
            Угсралтын ажил дууссаны дараа засвар, тохируулгын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэлийн бичиг баримтыг тодотгосон байх ёстой.
11.7.       Эскалатор (хөдөлгөөнт урсдаг шат) тавих байранд угсралтын ажил эхлэхээс өмнө барилгын болон заслын ажлууд (шалны ба машины байран дахь суурийн өнгөлгөөнөөс бусад), кабелийн сувгуудын шат, сууринууд ба таталтын камерийн болон машины байрны хаалтыг хийх, халхавчуудыг тавьж заслыг нь дуусгах, эскалаторуудын хашлагатай нийлж байгаа хана, таазны болон машины байран дахь хана багануудын өнгөлгөө, эскалаторын ба албан хэрэгцээний бусад байруудын ажлыг хийж гүйцэтгэсэн байвал зохино. Эскалаторуудын эд ангиудыг зөөвөрлөхийн тулд үүдний өрөөний хана, хаалтанд түр зуурын нүх үлдээхийн зэрэгцээгээр эд ангиудыг буулгахад зориулсан зай, талбай бэлтгэсэн байх ёстой.
12.                              Чанарын хяналт ба ажлыг хүлээн авах
12.1             Нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулах ажлын үйлдвэрлэлийн чанарын хяналтын зохион байгуулалт нь холбогдох БНбД-ийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай бүлгийн шаардлагын дагуу явагдах ёстой.
12.2             Дотор талын төмөрбетон хийцийн ба метроны газар дээрхи зарим нэг байгууламжийн хийц (үүдний өрөө, агааржуулалтын мухлаг зэрэг)-үүдийн, мөн түүнчлэн гол хаалганы тулгуур ханануудын засал зэрэг завсарын хүлээн авалтын болон ажил гүйцэтгэлийн үе шатуудын далд ажлыг хүлээн авахдаа гүйцэтгэсэн ажлын чанарыг үнэлбэл зохино.
12.3             Ажлын чанарын талаархи үйлдвэрлэлийн хяналтын дүн ажил гүйцэтгэлийн бүртгэлд (Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн 6 дугаар хавсралтад тусгагдсан "Доторлогооны араархи цемент-элсний зуурмагийн бүртгэл", "Уулын ажлын бүртгэл", "Доторлогооны араархи цементийн шахалтын хяналтын бүртгэл", "Хэв цохилтын ажлын бүртгэл", "Наамал ус тусгаарлалтын ажлын бүртгэл", "Бетон, төмөр бетоны ажлын бүртгэл" маягтуудын дагуу) тэмдэглэгдэх ёстой. Гүйцэтгэсэн ажлын чанарын үнэлгээний үзүүлэлтүүдийг тэдгээрийг хүлээн авах тухай холбогдох актуудад тусгана.
12.4             Газар доорхи болон түүний дээрхи барилга байгууламжийн орон зайн байршил, мөн түүнчлэн тэдгээрийн геометрийн хэмжээсүүд барилга байгуулалтын ажлын явцад маркшейдерийн албаар байнга хянагдаж байх ёстой.
12.5             Нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны цагирагуудын угсралт зөв хийгдэж байгаа эсэхийг цагираг тус бүрийн хэвтээ ба босоо чиглэлийн диаметрүүд болон эдгээр хоёр диаметрийн түвшин тийш 450-ын өнцгөөр тогтмол хэмжих замаар байнга хянаж байвал зохино. Нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк)-ны бодит хэмжигдэхүүн төслийнхөө байрлалаас хазайх хазайлтын хүлцэх хэмжээ доор зааснаас хэтрэхгүй (мм-ээр) байх ёстой.
A.                                 Төмөрбетон ба  металл доторлогоо (обделк)-той дугуй хэлбэрт  нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд :
Цагирагуудын диаметрийн хэмжээний хазайлт (эллипс чанар):
тюбингийн буюу блок байрших бүсэд   …..              ±25
тюбингийн буюу блок байрших бүсийн гадна   ….. ±50
тюбингийн буюу блок байрших бүсээс гадагш  нүхэн байгууламж (тоннель)-ийн тэнхлэгээс хазайх цагирагийн төвийн шилжилт өмнөөс нь болон хажуугаас нь харахад:
станц хоорондын  нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд…..±50
станцын нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд….. ±40
Огтлогдсон цагирагуудын хавтгайн нүхэн байгууламж (тоннель)-ийн тэнхлэгийн чигт шилжих шилжилт:
станц хоорондын  нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд…..  ±25
станцын нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд…..    ±15
Б.   Угсармал төмөрбетон доторлогоо (обделк)-той тэгш өнцөгт хэлбэрийн нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд:
Суурийн блокуудын дээд гадаргуудын тэмдэгтүүдийн хазайлт:
станц хоорондын  нүхэн байгууламж (тоннель)-ийн хувьд…..   +10; -20
бусад байгууламжийн хувьд  ……..        ±20
тавцангийн хэсгүүдийн бүрхүүлийн зэргэлдээх элементүүдийн дэвсэгүүд (доголууд)  ……….     ±10
хөндлөн чиглэл дэхь бүрхүүлийн доод түвшин дэхь гол нуруу нэг бүрийн бодит хэмжээний хазайлт  …..    +50; -20
рельсийн толгойноос 1 м-ийн түвшин дээрхи ханын блокуудын хазайлтыг өмнөөс нь харахад …..      ±25
багануудын хажуугийн гадаргуугийн болон ханын блокуудын дотор талын гадаргуугийн баганын ба ханын блокуудын өндөр H байхад эгц босоо чиглэлээс хазайх хазайлт………      0,002 H, гэвч 25В-ээс илүүгүй.
      В. Тавцангийн буюу гүүрэнцэрийн захаас станцын тавцан буюу албан хэрэгцээний гүүрэнцэрийн элементүүдийг угсрах үеийн замын тэнхлэг хүртэлх зайн хэмжигдэхүүний бууралт байж болохгүй
Дээрхи зайн өсөлт 20 мм-ээс хэтрэхгүй байж болно.
Тайлбар. Баганат (колонный) болон нэг хүнхэр сводтой станцуудын доторлогоо (обделк)-ны хийцийг угсрах үеийн төслийн байрлалаас хазайх хазайлтын зөвшөөрөгдөх (хүлцэх) хэмжээг хийцийн төрөл ба хэмжээнээс хамааруулан ажил гүйцэтгэх төслөөр тогтооно.
12.6             Тээврийн нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны дотор талын бодит хэмжээс төслийнхөө байрлалаас хазайж болох хазайлт нь байгууламжийн ойролцоо овор хэмжээг зөрчих ёсгүй.
12.7             Далд ажиллагааны магадлагааны актыг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах   дүрмийн 6 дугаар хавсралтад заасан "Малтлагыг дарах далд ажлын магадлагааны акт", "Доторлогоо (обделк)-ны араар зуурмаг шахах далд ажлын магадлагааны акт", "Арматурчлалтын далд ажлын магадлагааны акт", "Наамал ус тусгаарлалт хийх далд ажлын магадлагааны акт", "Гагнамал метал ус тусгаарлалтын далд ажлын магадлагааны акт", "Блок (тюбинг)-уудыг халхавчаар хаахын өмнө гадаргууг нь бэлтгэх далд ажлын магадлагааны акт", "Шахалтын нүхэн байгууламж, уурхайн ба турбины ус зайлуулалтын болон усан цахилгаан станцын газар доорхи барилгын орчим дахь бэхжүүлэх цементлэгээний далд ажлын магадлагааны акт" маягтуудын дагуу бүрдүүлж, дараахь ажлуудыг гүйцэтгэсний дараагаар хүлээн авах ажиллагааг явуулбал зохино. Үүнд :
-                                    доторлогоо (обделк)-ны араархи зуурмаг (анхны болон хяналтын) шахалтын;
-                                    цул төмөрбетон доторлогоо (обделк)-ны арматур байрлуулалтын;
-                                    угсармал ба цул доторлогоо  (обделк)-ны устусгаарлалтын;
-                                    ширээст (гагнааст)  металл устусгаарлалтын;
-                                    тюбингүүдийг бүрхээсээр хаахын өмнөх тэдгээрийн гадаргуугийн бэлтгэлийн;
-                                    доторлогоо (обделк)-ны араархи хөрс бэхжүүлэх цементлэгээний;
-                                    түр малталтуудыг булж битүүлэх ажлууд багтана.
Тайлбар. Далд ажлын магадлагааны акт бичих, уг ажлыг хүлээн авах ажиллагаанд зураг төслийн байгууллагуудын зохиогчийн хяналтыг гүйцэтгэж байгаа төлөөлөгчид оролцох бөгөөд тэдгээр нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах   дүрмийн 6 дугаар хавсралтад заасан "Малтлагыг дарах далд ажлын магадлагааны акт", "Доторлогоо (обделк)-ны араар зуурмаг шахах далд ажлын магадлагааны акт", "Арматурчлалтын далд ажлын магадлагааны акт", "Наамал ус тусгаарлалт хийх далд ажлын магадлагааны акт", "Гагнамал метал ус тусгаарлалтын далд ажлын магадлагааны акт", "Блок (тюбинг)-уудыг халхавчаар хаахын өмнө гадаргууг нь бэлтгэх далд ажлын магадлагааны акт", "Шахалтын нүхэн байгууламж, уурхайн ба турбины ус зайлуулалтын болон усан цахилгаан станцын газар доорхи барилгын орчим дахь бэхжүүлэх цементлэгээний далд ажлын магадлагааны акт" –ын ажлыг хүлээн авах заагдсан комиссын бүрэлдэхүүнд багтана.
10.            
11.            
12.            
12.1.            
12.2.            
12.3.            
12.4.            
12.5.            
12.6.            
12.7.            
12.8.           Угтвар мөргөцөг бүхий нүхэн байгууламж (тоннель) барьж байгуулах үеийн тэнхлэгүүдийн зөрүү ±100 мм-ээс хэтрэхээргүй байж болно.
12.9.           Гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийн дотор талын гадаргуугийн өө сэв төслөөр тогтоогдсноос нэмэгдэх тийш ухралтад орж болохгүй.
12.10.       Метро, нүхэн байгууламж (тоннель)-ийн хийцийг босгох талаар гүйцэтгэсэн ажлын үе шатыг хүлээлгэн өгөх (хүлээн авах) үед эдгээр ажлууд нь төслийн ба энэхүү бүлгийн шаардлага, стандартад хэрхэн нийцэж байгааг зохих ёсоор шалган, уг ажлын үзлэгийг бодит байдлаар явуулбал зохино.
            Гүйцэтгэгч нь эдгээр ажлыг хүлээлгэн өгөхдөө дараах баримт бичгүүдийг захиалагчид гаргаж өгөх (танилцуулах) ёстой. Үүнд :
-                        гүйцэтгэсэн ажлууд нь эдгээр зураг болон түүнд оруулсан өөрчлөлтүүд бодит байдалд  хэр зэрэг тохирч байгаа, барилга байгуулалтын ажил буюу гүйцэтгэлийн зургийг хариуцан гүйцэтгэсэн этгээдийн талаархи бичлэг бүхий ажлын зургууд (4.21-р зүйлийг үз);
-                        хэрэглэгдсэн материал хийц, эд ангиудын чанарыг гэрчлэх баримт бичгүүд;
-                        далд ажиллагааны магадлагааны актууд;
-                        ажил гүйцэтгэлийн ба зохиогчийн хяналтын бүртгэлүүд;
-                        гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны туршилтын актууд багтана.
12.11.       Хүлээн авах завсрын акт бичиж,  нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк)-г хүлээн авах үед тавигдсан цагирагуудын дотор талын хэмжээсүүд ажлын зурагтай хэрхэн нийцэж байгаа, цагирагуудын урдаас болон хөндлөнгөөс харсан байрлал (энэхүү бүлгийн 12.5 дахь зүйлийн дагуу), тэдгээрийн тоо, зүйдлүүдийн холбоос, цагираг хоорондын завсрын өргөн, мөн түүүнчлэн болтон холбоостой эсэх, зэврэлтээс хамгаалах хамгаалалтыг хэрхэн хийсэн, доторлогоо (обделк)-ны араархи хий орон зайг зуурмагаар дүүргэсэн тухай асуудлууд тогтоогдох ёстой. Түүнээс гадна дусаал, шүүрэлт, ан цав, блокууд хоорондын догол, хагаралт буюу гажилттай блок байгаа эсэхийг тогтоовол зохино.
12.12.       Нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк)-г хүлээн авах завсрын хүлээн авалтын үед дараахь баримт бичгүүдийг танилцуулсан байх ёстой. Үүнд: доторлогоо (обделк)-ны цагаригийн болон ажлын ил аргын үе дэх  нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал хийцийн тавилтын гүйцэтгэлийн зургууд, угсармал хийцүүдийн паспорт, маркшейдерийн хэмжилтийн өгөгдлүүд, тавигдсан цагирагуудын геометрийн ба төслийн нөхцлөөс хазайсан хазайлтуудын тухай мэдээллүүд болон доторлогоо (обделк)-ны араархи зуурмаг шахалтын,  хэв цохилтын ажлын, наалтат  ус тусгаарлалт хийсэн тухай бүртгэлүүд, хөрсний усны химийн найрлагын лабораторийн шинжилгээний протоколууд багтана.
12.13.       Хаалттай (далд) аргаар баригдаж байгаа нүхэн байгууламж (тоннель)-ийн угсармал доторлогоо (обделк)-ны ус тусгаарлалтын талаар гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үед дараахь шалгалтууд хийгдэх ёстой. Үүнд:
-        доторлогоо (обделк)-ны гадаргуугийн цэвэрлэгээний,  цохигдсон хэвний зүйдлүүд, болтны болон бусад нүхний дүүргэлтийн чанар, доторлогоо (обделк)-ны жижиг гэмтэл согогийн засварын;
-        дусаал, шүүрэлтийн ба чийгний толбоны.
Ус тусгаарлалтын чанарыг шалгахдаа зуурмаг шахалтын ба зүйдлүүдийн хэв цохилтын бүртгэлийг танилцуулбал зохино.
12.14.  Нүхэн байгууламж (тоннель) дахь наалтат ус тусгаарлалтын талаар гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ажиллагааг БНбД-ийн тааз, ус тусгаарлалт, уур тусгаарлалт ба дулаан тусгаарлалт хийх тухай бүлгийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэвэл зохино. Энэ үед наалтат ус тусгаарлалтын ажлын бүртгэлийг хөтөлнө.
12.15.  Хүлээн авах завсарын акттай нүхэн байгууламж (тоннель)-ийн цул бетон, төмөрбетон доторлогоо (обделк)-г хүлээн авах үед гүйцэтгэгчээс захиалагчид дараахь баримт бичгийг гаргаж өгөх ёстой. Үүнд :
-        маркшейдерийн хэмжилтүүдийн дүнгээр тогтоогдсон өгөгдлүүд бүхий гүйцэтгэсэн цул бетон буюу төмөрбетон доторлогоо (обделк)-ны гүйцэтгэлийн зураг;
-        хэрэглэгдсэн материалын чанарыг нотлох сертификат паспортууд;
-        бетон буюу төмөрбетоны ажлын гүйцэтгэлийн бүртгэлүүд
-        доторлогоо (обделк)-ны өмнөх зуурмаг шахалтын бүртгэлүүд
-        далд ажлын актууд;
-        хөрсний усны химийн найрлагын лабораторын шинжилгээний протоколууд;
-        гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны туршилтын актууд багтана.
 
12.16.  Усан цахилгаан станцын оролтын шахалтат гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-г хүлээн авах үед усны дотоод даралтын туршилт хийгдэх ёстой. Усан цахилгаан станцын оролтын гидротехникийн шахалтгүй  нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-г хүлээн авахдаа  нүхэн байгууламж (тоннель)-ийнх нь тооцоот түвшинг  хүртэл усаар дүүргэх замаар турших ёстой. Дээр заасан туршилтуудын аль алинд доторлогоо (обделк)-гоор шүүрэх усны хүлцэх ба даралтын хэмжээнүүдийг төслөөр тогтооно. Суултын шинж төлөв бүхий хөрсөнд баригдаж байгаа гидротехникийн нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-гоор ус шүүрэх үзэгдэл байж болохгүй.
12.17.  Үйлчилгээний үйл ажиллагааны жагсаалтад орж байгаа ажлыг тооцоолохын тулд жижүүрийн үйлчилгээний ажилчдын болон механизмуудын ажлын тооцооны бүртгэл хөтөлбөл зохино. Бүртгэлийн загварыг захиалагчтай зөвшилцсөнөөр барилгын байгууллагаас тогтооно.
12.18.  Нүхэн байгууламж (тоннель)-ийн агааржуулалт, халаалт, ус таталт усан хангамжийн болон ариутгах татуургын системийг байгуулах чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ажиллагаа нь БНбД-ийн барилга байгууламжийн ариун цэврийн техник тоног төхөөрөмжийг тавих тухай бүлэг, гадна сүлжээний ба усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж байгуулалтын талаархи бүлгийн, мөн БНбД-ийн технологийн төхөөрөмжийн  угсралтын талаархи бүлэг, энэхүү хэсгийн нэмэлт шаардлагуудын дагуу явагдах ёстой.
12.19.  Аккумуляторын тасалгааны агааржуулалтын соролтын системийн агаар дамжуулах хоолойнууд ажлынхаас 2 дахин илүү даралтаар туршигдах ёстой. Нэг цагийн хугацаанд туршихад даралтын бууралт 10%-иас илүүгүй байхыг зөвшөөрнө.
12.20.  Ахуйн, ундны болон гал түймэр эсэргүүцэх албаны усан хангамжийн сүлжээ, мөн түүнчлэн ширмэн арматуртай ган хоолойгоор хийгдсэн ус таталтын болон ариутгах татуургын сувгийн шахалтын шугам сүлжээг 1,25 Pаж даралтаар, гэхдээ Pаж+5кг /см2-аас доошгүй даралтаар турших ёстой. Туршилтын хугацаа 10 минутаас доошгүй байвал зохих бөгөөд энэ хугацаанд даралт нь 0,5 кг/см2-аас илүүтэйгээр буурах ёсгүй.
12.21.  Нүхэн байгууламж (тоннель) дахь агааржуулалтын төхөөрөмжүүдийг угсралтын байгууллагаас тэдгээрийн асаалтын өмнөх туршилт тохируулгын ажиллагаа явуулсны дараа, мөн түүнчлэн сэнснүүдийг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах замаар шалгасны дараагаар ашиглалтад хүлээн авахаар зөвшөөрч болно. Шахуургын төхөөрөмжүүд болон агаарын үндсэн сэлгээний тоноглолуудыг тэдгээрийг 24 цагийн туршид гэмтэл согоггүйгээр тасралтгүй ажиллуулах замаар шалгасны дараагаар ашиглалтанд авахаар зөвшөөрч болно.
12.22.  Төмөр замын нүхэн байгууламж (тоннель) болон метронд замын дээд байгууламжийг барьж байгуулах талаар гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ажиллагааг БНбД-ийн төмөр замын ба авто замын  нүхэн байгууламж (тоннель)-ууд дахь замын хучилтын талаархи бүлгийн  болон БНбД-ийн авто замын тухай бүлгийн дүрмүүдийн дагуу гүйцэтгэвэл зохино. Рельсийн шугамын төслийнхөө байршлаас урагш болон хөндлөн тийш хазайх хазайлт 5 м-ийн урттай хэсэг дээр ±2 мм-ээс илүүгүй байх ёстой. Замын дээд байгууламжийн найдвартай байдал нь төслөөр тодорхойлогдсон хязгаарыг нь хүртэл нэмэгдүүлэх замаар хүлээн авах улсын комиссоос тогтоосон хөдөлгөөний хурд бүхий хөдлөх бүрэлдэхүүний (туршилтын галт тэрэгний) нэвтрэлтээр шалгагдах ёстой.
12.23.  Төслийнхөөс хазайж болох авалцааны шугамын бодит байршлын хазайлт дараахь хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой бөгөөд үүнд:
-        өндрийн хувьд замын рельсүүдийн толгойн түвшнээс            ±6 мм;
-        замын тэнхлэгтэй харьцангуйгаар урагш шилжих шилжилт   ±8 мм байна.
12.24.  Тээврийн нүхэн байгууламж (тоннель)-ууд дахь тоног төхөөрөмж, хийцүүдийн ба байгууламжийн ойролцоо овор хэмжээг дагаж мөрдөх ажиллагааны шалгалт овор хэмжээний (загварын) тэргэнцэрийн тусламжтайгаар явагдах ёстой.
12.25.  Метронуудад замын болон контактын шугам байгуулах талаар гүйцэтгэсэн ажлыг хүлээх авах үед тогтоогдсон журмын дагуу батлагдсан барилгын ажил нь дууссан метроны шугамыг ашиглалтанд хүлээн авах дүрмийн шаардлагын дагуу барилгын байгууллагаас холбогдох баримт бичгийг танилцуулах ёстой.
12.26.  Цахилгаан техникийн тоноглол, тэжээлийн төвлөрсөн систем СЦБ –ийн төхөөрөмжүүд, холбоо, контактын сүлжээ, зарлан мэдээллийн чанга яригчийн төхөөрөмжүүд болон цахилгаан цагнуудыг ашиглалтад хүлээн авах үед тэдгээрийн төслийн ба  БНбД-ийн цахилгаан төхөөрөмж, цахилгаан тээврийн тэжээлийн сүлжээний талаархи бүлгүүдийн шаардлага, мөн түүнчлэн тогтоогдсон журмаар батлагдсан төмөр замын техникийн ашиглалтын дүрмүүдэд нийцэх эсэхийг шалгавал зохино.
12.27.  Метроны тэжээлийн төвлөрсөн системийн төхөөрөмж тавих талаар хийгдсэн дараахь ажлуудыг хүлээн авна. Үүнд :
-        станц хооронд ба станцууд дээр хурдны автомат тохируулга ба авто хаалт тавих;
-        рельсийн салгагдсан хэлхээ, гэрлэн дохио болон сумнууд бүхий загвар дээр шалгагдсан станцууд дээрхи  цахилгаан төвлөрөл.
12.28.  Тэжээлийн төвлөрсөн систем (СЦБ)-ийн болон цахилгаан хангамжийн зэрэг тоноглолуудын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа хөдөлгөөний хамгийн их ачаалалтай графикийн (төслийн дагуу) үед 2-оос доошгүй хоногийн хугацаанд цахилгаан галт тэрэг нэвтрүүлэх замаар шалгагдах ёстой.
12.29.  Эскалаторын (хөдөлгөөнт урсдаг шатны) дамжуургын шалгалт нь эргэлтийн аль аль чиглэлд 2 цагийн туршид тасралтгүй ажиллах сул явалтаар (замын тууз тавигдахаас өмнө) хийгдвэл зохино.         
            Чичиргээ, дуу шуугиан, масло шүүрэлт, холхивчуудын болон хөдөлгүүрийн ороомгийн халалт  байгаа эсэхийг шалгана.
            Шалгалтыг захиалагч, үйлдвэрлэгчийн болон барилга угсралтын байгууллагын төлөөллийн оролцоотойгоор явуулна.
12.30.  Эскалаторуудын угсралт дууссаны дараа тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг шалгахын тулд тасралтгүй 48 цагийн туршилтыг тус бүр дээр нь (24 цагт нь өгсөх болон 24 цагийн турш уруудах) ачаалалгүйгээр явуулах шаардлагатай бөгөөд туршилтын дүнгээр акт бичнэ.
12.31.  Баригдаж дууссан нүхэн байгууламж (тоннель), метрог ашиглалтанд хүлээн авах ажиллагаа БНбД-ийн баригдаж дууссан үйлдвэр, барилга байгууламжийг ашиглалтанд авах тухай бүлгийн болон мөн БНбД-ийн авто зам байгуулах тухай бүлгийн шаардлагуудын дагуу, мөн түүнчлэн Монгол Улсын барилгын хэрэг эрхлэх төрийн захиргааны төв байгууллагын болон Монгол Улсын тээврийн хэрэг эрхлэх төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон журмуудаар батлагдсан баригдаж дууссан үйлдвэр, объект цехүүдийг ашиглалтанд авах тухай дүрмийн дагуу явагдах ёстой.
12.32.  Төмөр замын болон авто замын нүхэн байгууламж (тоннель)-ийг байнгын ашиглалтанд орохоос нь өмнө замын дараагийн хэсгүүдийг барьж байгуулахад зориулагдсан ачаа бүхий ажлын галт тэрэгнүүдийг тэдгээрээр нэвтрүүлэн ашиглахыг зөвшөөрдөг. Энэ үед нүхэн байгууламж (тоннель)-ийн доторлогоо (обделк)-ны болон замын төхөөрөмжүүдийн техникийн байдал  ачааллын ба хурдны тогтоогдсон хязгаарлалттайгаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээгээр   нүхэн байгууламж (тоннель) дахь барилгын ажлыг дуусгах боломжоор  хангагдсан байвал зохино.
Галт тэрэгний ажлын хөдөлгөөний зохион байгуулалт БНбД-ийн төмөр замын талаархи бүлгээр тогтоогдсон дүрмийн дагуу хийгдэх ёстой.
Хавсралт А
(Албан)
Норматив ишлэлүүд
Энэхүү баримт бичигт доор заасан БНбД, стандартыг ишлэл болгон ашигласан болно. Yүнд:
Тоннели железнодорожные и гидротехнические, метрополитен СНиП III-44-77
 
"1520 мм царигтай төмөр замд барилга байгууламжийн ойртох хязгаар болон хөдлөх бүрэлдэхүүний овор хэмжээ" MNS 5833-2007
-----оОо-----