A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 05 сарын 18 -ны өдрийн
222 дугаар  тушаалын хоёрдугаар  хавсралт
 
 
Археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам
 
                            Нэг. Нийтлэг үндэслэл.
 
    1.1.  Шинжлэх  ухаан, технологийн  асуудал хариуцсан  төрийн  захиргааны төв байгууллагын  дэргэд  археологи,  палеонтологийн  Мэргэжлийн  зөвлөл ажиллана.
1.2.  Мэргэжлийн  зөвлөл нь  археологи,  палеонтологийн  хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүнд зохицуулалт хийх, хяналт  тавих, дүгнэлт гаргах үйл ажиллагааг эрхэлнэ.
 1.3.  Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 
 
                        Хоёр. Мэргэжлийн зөвлөлийн эрх, үүрэг
 
   2.1.  Мэргэжлийн зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй:
                   2.1.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зохицуулалт хийх;
                    2.1.2. Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль" болон  "Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам"-ыг  үйл ажиллагаандаа мөрдлөг болгох;
                   2.1.3. Эрдэм шинжилгээний байгууллагын хүсэлтийг хүлээн авснаас хойш  нэг сарын дотор археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх хөтөлбөрт дүгнэлт гаргах,  
                  2.1.4. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны  тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;
      2.1.5. Археологи, палеонтологийн хайгуул,  малтлага,  судалгааны    талаарх нэгдсэн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх.
          
         2.2. Мэргэжлийн зөвлөл нь дор дурдсан эрхтэй:
 
                   2.2.1. Монгол Улсын нутагт явагдаж буй Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажлын технологи, явц, гүйцэтгэл, тайлан бичилт, малтлага хийсэн дурсгалын нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих, дүгнэлт гаргах;
                   2.2.2. Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр археологи, палеонтологийн  малтлага, судалгаа хийж байгаа  үйлдлийн талаар Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгуулагад яаралтай мэдэгдэж, зохицуулалт хийх арга хэмжээ авах.
 
                                Гурав. Мэргэжлийн зөвлөлийн хурлын дэг
3.1. Мэргэжлийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь зөвлөлийн гишүүдийн хурал байна. Мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, хуралдааны материалыг нарийн бичгийн дарга 3 хоногийн өмнө гишүүдэд зарлана.
 
 
 
3.2. Мэргэжлийн зөвлөлийн хурлыг Зөвлөлийн дарга удирдана.
3.3. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
 
                                    ----------------------оОо-----------------------