A

A

A

Бүлэг: 1979
                       Гадаад харилцааны сайдын 2010 оны А/42 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
Баримт бичиг баталгаажуулж, иАпостиль" гэрчилгээ олгох журам
 
Нэг Нийтлэг үндэслэл
1.1.   "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"1 (цаашид "Конвенц" гэх)-ийн гишүүн улсуудад хэрэглэгдэх, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2.    Конвенц үйлчлэх албан ёсны баримт бичиг (цаашид "Баримт бичиг" гэх)-т дараахь  нэр  бүхий байгууллагын   үйлдсэн, олгосон  болон  нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн баримт бичиг хамаарна:
 
1.2.1.    Монгол   Улсын   Их   Хурал,   түүнд   ажлаа   шууд   хариуцан тайлагнадаг болон түүнээс байгуулдаг, удирдлага нь сонгогддог буюу томилогддог байгууллага;
1.2.2.    Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг;
1.2.3.    Нутгийн захиргааны байгууллага;
1.2.4.    Шүүх, прокурорын байгууллага;
1.2.5.    Бүх шатны боловсролын байгууллага.
 
 
1.3.      Баримт бичиг баталгаажуулах гэж баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, дарсан тамга, тэмдэг нь үнэн зөв болохыг нотлон гэрчлэх үйлдлийг хэлнэ. Баримт бичгийн
баталгаажуулалтад тухайн баримт бичгийн бичвэрийн агуулгыг хамруулж ойлгохгүй.
 
1.4.     Гадаад харилцааны яамны Консулын газар (цаашид "Консулын газар" гэх) баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоно.
 
 
1.5.     Консулын газар нь баримт бичиг баталгаажуулахдаа Конвенц, Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн хууль, энэхүү журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
 
1.6.  Энэхүү журмын 1.2-т заасан байгууллага өөрийн үйлддэг, олгодог баримт бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан хаагчийн овог нэр, албан тушаалын талаарх мэдээлэл,  гарын үсгийн хэв, дардаг тамга, тэмдгийн дардасны
загварыг Консулын газарт гаргаж өгөх үүрэгтэй. Гарын үсэг зурах эрх бүхий албан хаагч өөрчлөгдсөн, дардаг тамга, тэмдгийн дардас шинэчлэгдсэн тохиолдолд ажлын 7 (долоо) өдрийн дотор шинээр томилогдсон гарын үсэг зурах   эрх бүхий  албан  хаагчийн овог  нэр, албан  тушаалын  талаарх мэдээлэл, гарын   үсгийн   хэв,  шинэчлэгдсэн   тамга,  тэмдгийн  дардасны загварыг  Консулын   газарт   хүргүүлнэ.  Нотариатч,  нотариатчийн  үүрэг гүйцэтгэгчийн хувьд эдгээр үүргийг Нотариатчдын танхим хүлээнэ.
 
 
1.7.    Консулын газар нь энэхүү журмын 1.6-д заасны дагуу ирүүлсэн гарын үсэг зурах эрх бүхий албан хаагч, нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл, тэдгээрийн гарын үсгийн хэв, тамга, тэмдгийн дардсыг бүртгэн авч, Мэдээллийн сан бүрдүүлнэ. Консулын газар нь Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангана.
 
Хоёр. Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох ажиллагаа
2.1.        Баримт    бичиг    баталгаажуулах    хүсэлтийг    дараахь    этгээд    (цаашид "Үйлчлүүлэгч" гэх) гаргана:
2.1.1.    Тухайн баримт бичгийн эзэмшигч, түүний хууль ёсны төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч;
2.1.2.    Үйлчлүүлэгч нь хуулийн этгээд бол түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд;
2.1.3.    Тухайн баримт бичигт гарын үсэг зурсан этгээд.
 
2.2.      Үйлчлүүлэгч нь баримт бичиг баталгаажуулах хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
2.2.1.    Үнэн  зөв,  бүрэн  гүйцэд бөглөсөн  "Баримт  бичиг баталгаажуулах өргөдлийн маягт-1" (хүсэлт гаргагч нь хувь хүн бол), эсхүл "Баримт бичиг баталгаажуулах өргөдлийн маягт-2" (хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол);
2.2.2.    Баталгаажуулах баримт бичгийн эх хувь, хуулбар;
2.2.3.    Баримт бичиг баталгаажуулах үйлчилгээний хураамж төлсөн баримт;
2.2.4.    Баталгаажуулах баримт бичиг нь дээд боловсролын диплом бол тухайн дипломыг олгосон боловсролын байгууллагаас уг диплом нь тухайн үйлчлүүлэгчийнх мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт; суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэх бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг үнэмлэх, гэрчилгээ  нь тухайн  үйлчлүүлэгчийнх  мөн  болохыг тодорхойлсон тодорхойлолт.
 
 
2.3.  Үйлчлүүлэгч   нь   тухайн   баримт  бичгийг   баталгаажуулах   эрхтэй   гэдгээнотолно. Консулын газар нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо  үйлчлүүлэгч нь хувь хүн бол иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх болон эдгээртэй адилтгах бусад баримт бичиг, хуулийн этгээд бол тухайн байгууллагын албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг тус тус үндэслэнэ.
 
2.4.   Баталгаажуулах баримт бичиг нь Конвенц үйлчлэх, энэхүү журмын 1.2-д заасан байгууллагын үйлдсэн, олгосон болон нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн баримт бичиг байх бөгөөд гаргацтай, засваргүй, гарын үсэг, тамга, тэмдэг нь тод харагдахуйц байх шаардлагатай.
 
 
2.5.   Үйлчлүүлэгч нь баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ авах баримт бичиг тус бүрээр баримт бичиг баталгаажуулах хүсэлт гаргаж, үйлчилгээний хураамж төлнө.
 
2.6.    Баримт   бичгийн   хуулбар,   эсхүл   орчуулгыг   баталгаажуулж,   "Апостиль" гэрчилгээ авах тохиолдолд тухайн баримт бичгийн хуулбар, эсхүл орчуулгыг нотариатчаар урьдчилан гэрчлүүлсэн байх шаардлагатай бөгөөд баримт
бичгийн эх хувийг заавал авчирна.   Энэ тохиолдолд зөвхөн тухайн баримт бичгийн хуулбар, эсхүл орчуулгыг гэрчилсэн нотариатын үйлдлийг нь баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоно. Баталгаажуулах баримт бичгийг үйлдсэн, олгосон байгууллага нь тухайн баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг нотолсон тохиолдолд нотариатчаар урьдчилан гэрчлүүлсэн байх шаардлагагүй.
 
2.7.    Үйлчлүүлэгч баримт бичгийг баталгаажуулах хүсэлтийг Консулын газарт биечлэн ирж, эсхүл шуудангаар илгээх замаар гаргаж болно. Шуудангаар илгээсэн тохиолдолд Үйлчлүүлэгч  нь өргөдлийн  маягтад хариуг хэрхэн
хүлээн авах талаар тодорхой тусгана. Хэрэв хаируг шуудангаар хүлээн авах бол хүлээн авах хаягийн талаарх мэдээллийг өргөдөлд тусгаж,  буцаан хүргүүлэхэд  шаардлагатай   шуудангийн  үйлчилгээний  хураамжийг бүрэн
төлсөн баримт (купон)-ыг хавсаргана.
 
2.8.   Консулын газар нь баримт бичиг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 (гурав) өдрийн дотор баримт бичигт зурсан гарын үсэг, дарсан тамга, тэмдэг болон гарын үсэг зурсан этгээд нь тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрх мэдэлтэй эсэхийг Мэдээллийн санд буй гарын үсгийн хэв, тамга, тэмдгийн дардас болон тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан хаагчийн талаарх холбогдох мэдээлэлтэй тулгаж, зохих   шаардлага   хангаж   байгаа   тохиолдолд   тухайн   баримт   бичгийг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоно.
 
 
2.9.   Баталгаажуулах баримт бичигт зурсан гарын үсгийн хэв, дарсан тамга, тэмдгийн дардасны загвар, тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан хаагчийн талаарх мэдээлэл Мэдээллийн санд байхгүй, баримт бичиг нь завсартай, түүний бичвэр, гарын үсэг, тамга тэмдэг нь гаргацгүй болон Үйлчлүүлэгч   нь   энэхүү   журмын   2.2-т   заасан   баримт   баримт   бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд Консулын газар нь тухайн баримт бичгийг үйлдсэн, олгосон байгууллага, этгээд болон хүсэлт гаргасан Үйлчлүүлэгчээс нэмэлт мэдээлэл, тайлбар, лавлагаа гаргуулж авах эрхтэй. Холбогдох байгууллага, этгээд нь Консулын газраас шаардсан нэмэлт мэдээлэл, тайлбар, лавлагааг ажлын 5 (тав) өдрийн дотор гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд баримт бичиг баталгаажуулах хугацааг ажлын 5 (тав) өдрөөр сунгаж тооцно. Үйлчлүүлэгчийн хувьд тодорхой хугацааны шаардлага тавигдахгүй.
 
2.10.  Консулын газар нь энэхүү журмын 2.9-д заасан нэмэлт ажиллагааг авч хэрэгжүүлсэний дараагаар баталгаажуулах баримт бичигт зурсан гарын үсэг, дарсан тамга, тэмдэг, гарын үсэг зурсан этгээд нь тухайн баримт' бичигт гарын үсэг зурах эрхтэй эсэхийг нотлон гэрчлэх боломжгүй тохиолдолд тухайн баримт бичгийг баталгаажуулахаас татгалзаж, татгалзсан үндэслэлээ Үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдэнэ. Татгалзсан үндэслэлд заасан зөрчлийг арилгах асуудлыг Үйлчлүүлэгч хариуцна.
 
 
2.11.   "Апостиль" гэрчилгээ нь зөвхөн Конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг баталгаажуулсны үндсэн дээр олгогдох тул тухайн баримт бичгийг аль улсад хэрэглэх талаар Үйлчлүүлэгч үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
 
2.12.    "Апостиль" гэрчилгээний гарчиг нь франц хэл дээр үйлдэгдсэн байх бөгөөд бусад өгөгдлүүдийг нь англи, монгол хэлээр тус тус  бичнэ. "Апостиль" гэрчилгээнд Консулын газрын захирал, түүний эзгүйд дэд захирал гарын үсэг зурж, "Апостиль" гэрчилгээг баталгаажуулах баталгааны тэмдгийг дарна.
 
 
2.13.   "Апостиль" гэрчилгээг баримт бичигт түүнийг гэмтээхгүй байдлаар хавсаргах бөгөөд баримт бичиг олон хуудастай байвал эхний нүүрэнд нь хавсаргана.
 
 
2.14.  "Апостиль" гэрчилгээний дугаарыг олгосон дарааллыг баримтлан, хуанлийн жилийн эхнээс дараалсан дугаар өгч бүртгэнэ. Жишээлбэл: 2010/01 гэх мэт.
 
2.15. Консулын газар нь баримт бичиг баталгаажуулсны үндсэн дээр олгосон "Апостиль" гэрчилгээг бүртгэх Нэгдсэн бүртгэлийг дараахь загварын дагуу хөтөлнө.
1
2
3
4
5
6
Гэрчилгээний дугаар
Баримт бичгийн нэр, хуудасны тоо
Эх хувь, хуулбар хувь эсэх
Олгосон орноо
Гарын үсэг зурсан албан хаагчийн овог, нэр,  албан тушаал
Тамга тэмдэг дарсан байгууллагын нэр
2.16.      Консулын газар нь олгосон "Апостиль" гэрчилгээний хуулбар, баримт бичиг баталгаажуулах өргөдөл, баталгаажуулсан баримт бичгийн хуулбар (баримт бичиг  нь  олон   хуудастай  тохиолдолд  эхний   болон   гарын  үсэг,   тамга тэмдэгтэй хуудасны хуулбар)-ыг олгосон гэрчилгээний дугаарын дарааллийн дагуу  эмхлэн   цэгцэлж,   дараа   оны 1 дүгээр  улиралд  багтаан   Гадаад харилцааны төв архивт шилжүүлнэ. Гадаад харилцааны төв архив нь эдгээр баримтыг 10 жилийн хугацаагаар хадгална.
 
2.17.   Консулын газар нь аливаа сонирхогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шалгуулахыг хүссэн "Апостиль" гэрчилгээг тухайн гэрчилгээний өгөгдлүүдийг  Нэгдсэн бүртгэлд   бүртгэгдсэн   тухайн  гэрчилгээний өгөгдлүүдтэй тулгах замаар нотлон гэрчилж өгөх үүрэгтэй.
 2.18.   Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 173дугаар зүйлд заасны дагуу 10000 төгрөгийн хураамж хураана.
 
 
Баримт бичгийг баталгаажуулах өргөдлийн маягт-1 (Хувь хүн)
 
Овог, нэр
 
Иргэний харъяалал
 
Иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, эсхүл түүнтэй адилтгах бусад баримт бичгийн дугаар
 
Холбоо барих хаяг, утас
 
Баталгаажуулах баримт бичгийн нэр, хуудасны тоо
 
Баримт бичгийг үйлдсэн, олгосон байгууллагын болон гэрчилсэн нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн нэр, үйлдсэн, олгосон, гэрчилсэн огноо, бүртгэлийн дугаар (хэрэв дугаартай бол)
 
Баримт бичиг хэрэглэгдэх улс
 
Хариуг хэрхэн авах
биечлэн
шуудангаар
Буцаах шуудангийн болон цахим шуудангийн хаяг
 
 
Хүлээн авсан огноо, цаг:
Үйлчлүүлэгчийн гарын үсэг:                                      /гарын үсгийн тайлал/
Хүлээн авсан албан хаагчийн гарын үсэг:             /албан тушаал, гарын үсгийн тайлал/
                                                                                               
 
 
Баримт бичгийг баталгаажуулах өргөдлийн маягт-2 (Хуулийн этгээд)
 
Хуулийн этгээдийн нэр
 
Үүсгэн байгуулагдсан улс
 
Хуулийн этгээдийн регистрийн дугаар
 
Баталгаажуулах баримт бичгийн нэр, хуудасны тоо
 
Баримт бичгийг үйлдсэн, олгосон байгууллагын болон гэрчилсэн нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн нэр, үйлдсэн, олгосон, гэрчилсэн огноо, бүртгэлийн дугаар (хэрэв дугаартай бол)
 
Баримт бичиг хэрэглэгдэх улс
 
Баримт бичиг баталгаажуулах асуудлаар Консулын газартай харилцах албан хаагчийн овог, нэр, албан тушаал
 
Хариуг хэрхэн авах
биечлэн
шуудангаар
Буцаах шуудангийн болон цахим шуудангийн хаяг
 
 
 
Хүлээн авсан огноо, цаг:
Үйлчлүүлэгчийн гарын үсэг:                                       /албан тушаал, гарын үсгийн тайлал/
Хүлээн авсан албан хаагчийн гарын үсэг:             /албан тушаал, гарын үсгийн тайлал/