A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧИЛСАН ЗААВРЫН АГУУЛГА, БҮТЭЦ /БОНХС-ын 2014 оны А-117 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2014 оны А-117 дугаар тушаалаар хүчингүй/

Байгаль орчны сайдын 2010 оны А-2  дугаар
тушаалын  хавсралт
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧИЛСАН ЗААВРЫН АГУУЛГА, БҮТЭЦ   ОРШИЛ
 
Уур амьсгал хурдацтай дулаарч, байгалийн нөөц хомсдож, гамшигт үзэгдлийн тоо олширч, орчны бохирдол нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах хэмжээнд хүрсэн энэ цаг үед аливаа улс орон өөр өөрийн өвөрмөц нөхцөлд тохирсон хөгжлийн үзэл баримтлал, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийг олон улсын нийтлэг жишгийн дагуу төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай орны хувьд даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, XXI зууны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 1990-ээд оны дунд үеэс байгаль орчны талаархи хууль тогтоомжуудыг боловсруулан мөрдүүлж, байгаль орчны удирдлага, төлөвлөлтийн гол арга хэрэгслийн нэг болох Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үүсгэн бий болгож, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд уг ажил хөгжлийн тодорхой түвшинд хүрч, цаашид уг ажлын агуулга, цар хүрээг өргөтгөж, аргачлал, арга зүйг нь сайжруулан улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байна.
 
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи жилүүдэд байгалийн нөөц баялгийг эмх замбараагүй ашигласнаар байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөц баялгийн хомсдол үүсч, бохирдлыг бууруулах, байгаль орчныг сэргээхэд асар их хэмжээний хөрөнгө, хүч шаардлагатай болж байна. Иймээс төсөл хэрэгжүүлэгчид нь шинээр барилга байгууламж барих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлах, байгалийн нөөц баялаг бохирдох, хомсдохоос сэргийлэх, төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх, экологи-эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг болзошгүй алдагдал, хохирлоос сэргийлэх, тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьчилан тогтоож, түүнийг бууруулах болон арилгах арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар эх хэл дээр боловсруулан гаргасан ном, аргачлал, гарын авлага дутагдалтай, нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн ажилдаа баримтлах нэгдсэн арга зүй байхгүй зэргийг харгалзан "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага боловсруулах чиглэлээр зарласан тендерт ялж, уг аргачилсан зааврыг боловсруулав.
 
Энэхүү аргачилсан зааврыг боловсруулахад "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал, "Байгаль-Экологи" ХХК-ий захирал, доктор Б.Ихбаяр, байгаль орчны "Эко-Ази" дээд сургуулийн багш, "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, "Эко-Сфера" ХХК-ий захирал, профессор Д.Содном, "Экологи, тогтвортой хөгжил төв"-ийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Р.Мижиддорж, "ЖЭМР" ХХК-ий захирал, доктор Р.Оюун, Дэлхийн Байгаль хамгаалах сангийн ажилтан, доктор Л.Долгормаа, "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, "САТУ" ХХК-ий захирал, доктор Г.Туваансүрэн, "Экомон" ХХК-ий захирал Х.Хайрат, Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан, "ЖЭМР" ХХК-ий ажилтан Б.Мэндбаяр нар оролцон ажиллаж, Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга, доктор, Ц.Банзрагч, Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга, доктор Д.Доржсүрэн нар зөвлөхөөр ажиллав.
  БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧИЛСАН ЗААВРЫН АГУУЛГА, БҮТЭЦ
 
1.1        Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үндсэн зорилт, төрөл
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэгийг шийдвэр гаргахад ашиглах зорилготой бөгөөд аливаа төслийг хэрэгжүүлэхэд байгаль, нийгмийн язгуур эрх ашгийг тооцож, элдэв сөрөг нөлөөлөл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөшүүрэг, механизм юм.  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг ерөнхий ойлголтын хүрээнд стратеги үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, бүс нутгийн болон салбарын үнэлгээ, нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, эрсдлийн үнэлгээ гэх мэт тухайн үнэлгээний зорилт, баримт бичгийн төрөл, боловсруулалтын түвшнээс хамаарсан олон төрлийн үнэлгээг авч үздэг бөгөөд тэдгээрийн түвшин, уялдаа холбоог Зураг 1-д үзүүлэв. 
 
Байгаль орчны үнэлгээний агуулгыг илэрхийлсэн гурвалжин (үүнийг цаашид "үнэлгээний гурвалжин" гэх)-д үзүүлснээр олон улсын жишгээр макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд стратеги үнэлгээ хийж, ногоон хөтөлбөр, байгаль хамгаалах стратегийг хэрэгжүүлэх, тодорхой салбар, үйлдвэрлэл хөгжүүлэхэд хуримтлагдах болон бүс нутгийн нөлөөллийг тодорхойлох бөгөөд харин газар зохион байгуулалт, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалах асуудлыг оновчтой шийдвэрлэх, тодорхой төсөл хэрэгжүүлэх тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, түүнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ.
 
Эдийн засгийн зорилт нь хамрах хүрээгээрээ үндэсний, салбарын, тодорхой төслийн түвшний гэж ялгагдах тул тэдгээр түвшин тус бүрт тохирсон үнэлгээний аргачлалтай байх шаардлагатай.
 
       Зураг 1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ерөнхий бүтэц   
Байгаль орчны стратеги болон нөлөөлөх байдлын үнэлгээний тогтолцооны бүдүүвчийг Зураг 2-т үзүүлэв.
Эрчим хүчний салбар, төслийн жишээн дээр
 
Үндэслэл
Хувилбар
Урьдчилан сэргийлэх
 
Технологийн
Байршлын
 
Бодлого
Макро ЭЗ-ийн бодлого 
Салбарын хөгжлийн стратеги
Бүс нутгийн хөгжлийн стратеги
Мега төсөл
 
Байгаль орчны бодолого
 
Хөтөлбөр
Байгаль орчныг хамгаалах стратеги
Эрчим хүчний хангамжийн хөтөлбөр
 
 
 
Төлөвлөгөө
Голын ай савын цогц удирдлага
 
Усны барилга
 байгууламжийн төлөвлөгөө
 
 
Төсөл
Байгаль орчны стандартууд
 
 
Төсөл хэрэгжих газрын нөлөөллийн үнэлгээ
 
 
Зураг 2. Байгаль орчны стратеги болон нөлөөллийн үнэлгээний тогтолцоо
  1.2        Байгаль орчны үнэлгээний аргачилсан зааврын агуулга, бүтэц
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан зааврыг боловсруулахдаа "дороос дээш" гэсэн зарчим баримталж, "үнэлгээний гурвалжин" дахь үзүүлэлтүүдийн суурь хэсгээс буюу төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний арга аргачлалыг эн тэргүүнд авч үзэв. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд нөлөөллийг үнэлэх аргуудыг 2 дахь хэсэгт, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх аргачлалын талаар 3, 4 дэх хэсэгт, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаар 5 дахь хэсэгт, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаар 6 дахь хэсэгт, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, БОСҮ-ий талаар 7 дахь хэсэгт тус тус оруулав.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн суурь нөхцөлийн судалгаа, үнэлгээнд тулгуурлан хийнэ. Иймээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэсэгт байгаль орчны суурь судалгааны хамрах хүрээг тодорхойлон тусгалаа.
 
Мөн "үнэлгээний гурвалжин"-гийн дээд хэсэгт тусгасан стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаар тусгайлан боловсруулсан аргачлал, эрх зүйн орчин байхгүй, зөвхөн эхлэлийн түвшинд байгаа тул түүнд зайлшгүй тусгавал зохих хөгжлийн талаархи шинэлэг ойлголт, аргазүйн зарчмуудыг тайлбарлаж, энэхүү аргачлалын 6 дахь хэсэгт тоймлон тусгалаа. Хээрийн судалгааны үед хийх бичиглэлийн ерөнхий загварыг хавсралт 1-д, шинжээч нар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд шүүмжийн дүгнэлт гаргахад зайлшгүй авч үзэх шаардлагатай үзүүлэлтүүдийн ерөнхий загварыг хавсралт 2-т тус тус үзүүлэв. 

            Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд дараахь нийтлэг асуудлуудыг заавал хамруулан тусгана. Үүнд:
 
1.2.1. Төслийн тодорхойлолт:
-төслийн нэр;
-төслийн зорилго;
-түүхий эд, туслах материал;
-эцсийн болон завсрын бүтээгдэхүүн;
-төслийн хүчин чадал;
-төслийн техник технологи, тоног төхөөрөмж г.м
 
1.2.2. Төслийн байршил:
                        -аймаг, хот, сум, дүүрэг, хороо;
                        -газар зүйн мужлал;
                        -газар зүйн солбицол;
                        -төсөл хэрэгжих талбайн хэмжээ;
-төсөл хэрэгжих орчинд оршиж байгаа бусад объектуудын байршил, зай хэмжээ;
-орчны тойм зураг г.м
 
1.2.3. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны суурь нөхцөл байдал:
-газар эдэлбэр;
-тусгай хамгаалалттай газар нутаг;
-цаг уур, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд;
-гадаргын усны нөөц, чанар, горим, усны бохирдол;
-геоморфологи, ландшафт;
-геологийн нөхцөл;
-гидрогеологийн нөхцөл, газар доорхи усны нөөц, чанар, горим, усны бохирдол;
                        -цэвдгийн нөхцөл;
                        -инженер-геологийн нөхцөл;
                        -газар хөдлөл;
            -хөрсний бүтэц, элэгдэл, эвдрэл, бохирдол;
-ойн нөөц баялаг;
-ургамлын төрөл зүйл, нөөц;
-ан амьтдын байршилт, тархалт;
-бэлчээр, тэжээлийн талбай, нөөц;
-агаарын бохирдол;
                        -тухайн орчинд хэрэгжиж буй бусад төслүүдийн үйл ажиллагаа г.м
 
1.2.4. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл:
-ашигт малтмалын нөөцийн хомсдол;
-дагалт баялгийн нөөцийн хомсдол;
-эрдэс, түүхий эдийн нөөцийн хомсдол;
-усны нөөц, горим, чанарын өөрчлөлт, бохирдолт;     
-ойн нөөцийн хомсдол;
-хөрсний эвдрэл, бохирдол үүсэх;
-ан амьтны нөөц хомсдох, байршил, тархалт нь өөрчлөгдөх;
-агаарын чанар өөрчлөгдөх, бохирдол үүсэх;
-ургамалан нөмрөг устах, ургамлын төрөл зүйл хомсдох г.м
1.2.5. Дэд бүтэц:
-дулаан, эрчим хүчний хангамж;
-ус хангамж;
-бохир ус зайлуулах, цэвэрлэх;
-хаягдлын далан;
-зам тээвэр;
-шуудан, харилцаа холбоо;
                        -үйлдвэрлэлийн барилга байгууламж;
                        -үйлчилгээний хэсэг /хоолны газар, халуун ус, угаалгын газар/ г.м
 
1.2.6. Нийгэм-эдийн засгийн асуудал;
-ажиллах хүчний тоо;
-ажиллах хүчний эх үүсвэр;
-ажиллагсдын хөдөлмөр хамгаалал;
-ажиллагсдын байр, орон сууц, нийгмийн асуудал;
-хүн амын эрүүл мэнд;
-нийгмийн эрүүл ахуй;
-халдварт өвчин тархах;
-мэргэжлээс шалтгаалах өвчлөл;
-хүнс тэжээлийн хангамж;
-орон нутгийн орлого нэмэгдэх;
-хүн амын орлого нэмэгдэх;
-ажлын байр нэмэгдэх;
-ядуурлыг бууруулах;
-хүн амын шилжилт хөдөлгөөн үүсэх г.м
 
1.2.7. Түүх соёлын дурсгалт зүйл:
                        -түүх, соёлын дурсгалт зүйл устах, үрэгдэх       
 
1.2.8. Археологи, палеонтологийн олдвор:
                        -археологи, палеонтологийн олдвор устах, үрэгдэх
 
1.2.9. Хог хаягдлын менежемент:
                        -хатуу хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, зайлуулах;
                        -шингэн хаягдлыг хадгалах, цэвэрлэх, зайлуулах;
                        -хаягдлыг эргүүлэн ашиглах боломж;
                        -тусгай ангилалын хог хаягдлын менежмент;
-химийн бодисыг импортлох, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх, саармагжуулах,  хоргүйжүүлэх, устгах, аюулгүй ажиллагааг хангах;
-цацраг идэвхт бодисын тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт,  аюулгүй ажиллагаа;
-шатах, тослох материалын тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, галын  
 аюулаас  хамгаалах арга хэмжээ;
-тэсрэх бодисын тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, аюулгүй  ажиллагаа г.м
 
1.2.10. Эвдэрсэн газрыг засч тохижуулах, нөхөн сэргээх:  
-төслийн үйл ажиллагаанд өртөж эвдэрсэн газрыг засч тэгшлэх, тохижуулах, хөрсжүүлэх, ургамалжуулах, мод зүлэг тарих г.м орно.
  2          БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД НӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭЛЭХ АРГУУД
 
2.1        Ерөнхий зүйл
 
Аливаа төслийг хэрэгжүүлэхэд тухайн төслийн байршил, төлөвлөлт, цар хүрээ, техник технологи, байгалийн нөөцийн ашиглалт, хэрэглэх түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эерэг, сөрөг олон төрлийн нөлөөлөл үүсдэг. Төсөл хэрэгжүүлэх явцад үүсэх нөлөөллийг дараахь байдлаар ангилан үзнэ.  Үүнд:
·        Нөлөөллийн хувьд эерэг, сөрөг, шууд, шууд бус, хуримтлагдсан;
·        Нөлөөлийн эрчмээр нь бага, дунд, их;
·        Байршлын хувьд төлөвлөлт зөв, зохистой бус г.м;
·        Цаг хугацааны хувьд урт болон богино хугацааны, завсрын, үргэлжилсэн г.м
·        Үнэлгээний хувьд нэг талт, олон талт;
·        Нийгэм, эдийн засгийн хувьд эерэг, сөрөг;
·        Цар хүрээгээр нь тухайн нутаг дэвсгэрийн, орон нутгийн, бүсийн г.м 
 
2.1.1        Аргачлалыг сонгоход тавигдах шаардлага
 
Байгаль орчинд учруулах нөлөөллийг үнэлэх арга аргачлалыг сонгоход дараахь шаардлага тавигддаг. Үүнд: 
·        Ойлгоход энгийн хялбар, зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдийг агуулсан, системчлэгдсэн байх;
·        Судалгаа, үнэлгээний ажлын явцад байнга өөрчлөлт, сайжруулалт хийх боломжтой уян хатан байх;
·        Өргөн хүрээтэй мэдээлэл, судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулах боломжтой байх;
·        Нөлөөллийг тоон үзүүлэлтээр тодорхойлох боломжтой, нарийвчлал сайтай байх;
·        Мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх боломжтой байх;
·        Мэдээлэл, судалгааны үр дүнг нэгдмэл болгох, түүнээс дутуу үзүүлэлтүүдийг нөхөн тодорхойлох боломжтой байх;
·        Урьдчилан таамаглах, болзошгүй нөлөөллийг урьдчилан тодорхойлох боломжтой байх;
·        Нөлөөллийн өвөрмөц шинж чанар, онцлогийг тодорхойлох боломжтой байх;
·        Нөлөөллүүдийг цаг хугацаа, байршил, хэмжээгээр нь нарийвчлалтайгаар графикт оруулж дүрслэх боломжтой байх;
·        Аргачлал нь олон хувилбарыг харьцуулалт хийж, сонголт хийх боломжтой байх;
·        Цуглуулсан судалгаа, мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж, тодорхой чиг хандлагад оруулах боломжтой байх.
 

Аливаа төслөөс байгаль орчинд учруулах нөлөөллийг үнэлж дүгнэх арга аргачлалууд нь өөр өөрийн давуу болон дутагдалтай талуудыг агуулдаг ба тэдгээрийг тухайн нөхцөлд тохируулан сонгож хэрэглэх нь чухал. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэх нь тохиромжтой.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлал нь тогтмол, хэсэгчилсэн аргачлалаас байгаль орчны хөдөлгөөнт хувьслыг тусган мөрдөх хэмжээнд хүртэл хөгжиж байна. Үнэлгээний чиглэл нь болзошгүй нөлөөллүүдийг жагсаан бичдэг байсан жирийн аргачлалаас нөлөөллийг нэгдүгээрт авч үзэх, чухалчлах, ялган салгах, эргэх уялдаа холбоо зэргийг тодотгох чиглэлд хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, аргачлалын хандлага нь бүх нийтийн удирдлагын хэтийн төлөвтэй болж байна. Төслийн нөлөөллийг тодорхойлох маш олон арга байдаг. Тэдгээрээс түгээмэл хэрэглэгдэж байгаа аргуудыг үнэлж нэгтгэсэн байдлыг дараахь хүснэгтэд үзүүлэв.
 
Хүснэгт 1. БОНБҮ-ний аргачлалыг харьцуулж үнэлсэн байдал[1]
¹
Шалгуур үзүүлэлтүүд
Магадлах жагсаалт
Схем
Сүлжээ
Матриц
Орчны индекс
Зардал, ашгийн шинжилгээ
Загварчлал
1
Ойлгомжтой тодорхой
S
N
L
S
S
S
L
2
Мэдээлэл өгөх чадвар
L
L
S
L
S
L
L
3
Уян хатан чанар
L
S
L
L
S
S
L
4
Зорилго, бодит байдал
N
S
S
L
L
L
S
5
Нэгдмэл чанар
N
S
N
N
S
S
N
6
Дахин давтагдах байдал
S
L
S
S
S
S
S
7
Олон талт үйлдэл хийх
N
S
S
S
S
S
L
8
Тодорхойгүй байдал
N
N
N
N
N
N
S
9
Орон зайн хэмжээс
N
L
N
N
S
N
S
10
Цаг хугацааны хэмжээс
S
N
N
N
S
S
L
11
Мэдээлэл шаардагдах байдал
L
N
S
S
S
N
N
12
Нэгтгэх чадвар
L
S
S
L
S
L
L
13
Харьцуулах
S
L
L
L
L
L
L
14
Цаг хугацаа шаардах
L
N
S
S
S
S
N
15
Ажиллах хүчин шаардагдах
L
S
S
S
S
S
N
16
Эдийн засгийн үр ашиг
L
L
L
L
L
L
N
 
L - Бүрэн биелэгдсэн эсвэл мэдээлэл бага шаарддаг.
S - Хэсэгчлэн биелсэн эсвэл их биш мэдээлэл шаарддаг.
N - Муу биелэгдсэн эсвэл их мэдээлэл шаарддаг.

2.2        Түгээмэл хэрэглэгддэг аргууд
 
Хөгжиж буй орнуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэрэглэж байгаа нийтлэг аргуудыг дор дурдав.
·        Зориулалтын арга (Ad Hoc)
·        Удирдамж, гарын авлагын арга (Guidelines)                         
·        Магадлан жагсаах арга (Checklistes)
·        Матрицын арга (Matrices)                       
·        Сүлжээ-схемийн арга (Netwoks)
·        Давхцуулан зураглах арга (Overlays mapping)
·        Байгаль орчны индекс (Environmental Index using factor analysis)
·        Зардал/үр ашгийг үнэлэх арга (Cost/benefit analysis)
·        Загварчлалын арга (Simulation modelling workshops)
 
2.2.1       Зориулалтын арга
 
Зориулалтын арга нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцож буй туршлага бүхий экспертүүдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан хамтарсан дүгнэлт гаргах, харилцан санал солилцоход үндэслэн хийгддэг бөгөөд албан бус процессод тулгуурладаг. Өөрөөр хэлбэл экспертүүдийн гаргасан дүгнэлтүүдээс хэд хэдэн хувилбарыг боломжтой үзүүлэлт, параметрээр нь харьцуулан үзэж, санал дүгнэлт гаргах замаар уг арга хэрэгждэг. Энэ аргыг ашиглах үед хийгдэх нийтлэг судалгаа нь:
·        Төслийн эх мэдээлэл дээр тулгуурлан нөлөөллийн боломжит эх үүсвэрүүдийг тодорхойлох;
·        Байгаль орчны суурь үнэлгээнй үр дүнд тулгуурлан тухайн төслөөс сөрөг нөлөөлөл үзүүлэх гол объект /хүн ам, барилга байгууламж, газар, хөрс, ус, ой мод, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалт зүйлс, археологи палеонтологийн олдвор, тусгай хамгаалалттай газар нутаг г.м/-ыг тодорхойлох;
·        Нөлөөллийн эх үүсвэр, хэмжээ, эрчим, цар хүрээг тогтоох.
 
            Үндсэн аргазүй нь нөлөөллийн байж болох эх үүсвэрүүдийг аль болох бүрэн хамруулан тодорхойлох, нөлөөлөлд өртөж болзошгүй объектууд, түүний орчинг бүрэн хамруулах зорилт тавьдаг. Энэ аргын дутагдалтай тал нь:
·        Бүх талын нөлөөллийг бүрэн хамруулж тогтоох талаар учир дутагдалтай;
·        Тусгайлан тогтсон сонгомол арга зүй байдаггүй, тухайн төслийн нөхцөл байдлаас шалтгаалан сонголт хийдэг;
·        Нөлөөллийг иж бүрнээр нарийвчлан тодорхойлж чаддаггүй;
·        Энэ арга дээр үндэслэн эцсийн шийвэр гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл уг аргаар бүх нөлөөллийг бүрэн тодорхойлж чаддаггүйгээс зөвхөн энэ аргаар хийсэн үнэлгээний үр дүнд тулгуурлан эцсийн шийдвэр гаргах боломжгүй;
·        Энэ аргыг судалгааны бусад төрлүүд болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бусад аргуудтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг. 

2.2.2       Удирдамж, гарын авлагын арга
 
Удирдамж гарын авлагын арга нь урьдчилан боловсруулсан удирдамж, гарын авлагыг ашиглан тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах нөлөөллийг тогтоох арга юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний удирдамж, гарын авлагын аргыг гол төлөв олон улсын байгууллагуудаас боловсруулан гаргадаг бөгөөд улс орнууд өөр өөрийн өвөрмөц нөхцөлд байдалд нийцүүлэн нарийвчлан боловсруулж ашигладаг.
 
Удирдамж, гарын авлагын аргыг ижил төрлийн төслүүд, эсвэл тодорхой салбарууд (хөдөө аж ахуй, усны аж ахуй, газар тариалан, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, хөгжлийн төслүүд, нийтийн аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ гэх мэт)-аар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд тохируулан боловсруулдаг.
Удирдамж, гарын авлагын арга дараахь мэдээллийг хамардаг. Үүнд:
·        Тухайн төслийн төрөл, үндсэн зохион байгуулалт, шийдэл, үйл ажиллагааны хэлбэр, техник технологи;
·        Тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах болон арилгах арга хэмжээ;
·        Төслийн хэмжээ, хүчин чадлаас шалтгаалан хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээ, цар хүрээ, эрчим;
·        Мониторингийн хяналт явуулах, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг зохион байгуулахад хэрэглэгдэх тогтсон арга хэлбэр;
·        Төслийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтооход мөрдөгдөх стандарт, норм нормативууд г.м
 
Удирдамж, гарын авлагын арга нь дотроо хэд хэдэн төрлийн аргуудыг хамтатган багтаасан өргөн хүрээтэй, нийлмэл шинжтэй байдаг. Удирдамж, гарын авлагыг ашиглахдаа хамгийн ноцтой байж болзошгүй нөлөөллийг бүх талаас нь тодорхойлохыг чухалчлан үзэх шаардлагатай.
            Энэ аргын дутагдалтай тал нь:
·        Төслийн төрөл тус бүрээр хамруулсан удирдамжаар хангах боломж хязгаарлагдмал, ерөнхий удирдамж гардаг тул тухайн төслийн онцлог байдал, бүх талыг бүрэн хамарч чаддаггүй.
·        Үйлдвэрлэлийн төслийн хувьд авч үзэхэд удирдамжийн мэдээлэл нь хөгжлийн явцад хуучирдаг, ер нь техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор удирдамжийн арга нь 2-3 жилд хуучрах хандлагатай болдог. Иймээс ойр ойрхон шинэчлэн боловсруулж байх шаардлагатай.
 
2.2.3       Магадлан жагсаах арга
 
Магадлан жагсаах буюу хяналтын хуудасны арга нь байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн төрлийг жагсаан тэдгээрийг төсөлтэй холбоотойгоор харьцуулан тодорхойлсон хүснэгт бүрдүүлэх арга юм. Хүснэгтийн аргын хэд хэдэн ялгаатай хэлбэр /энгийн, хуваарь бүхий, хуваарь болон утга бүхий г.м/-үүд байдаг. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах үйл ажиллагаанаас тухайн орон нутгийн байгаль орчны төлөв байдал, нийгэм, эдийн засаг болон хүн амын амьдрах орчинд хэрхэн нөлөөлөх, тэдгээр нөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчимшил зэргийг тогтооход магадлан жагсаах буюу хяналтын хуудасны аргыг өргөн хэрэглэдэг.
 
Энэ арга нь экспертүүдийн гаргасан үнэлэлт, дүгнэлтүүдийг магадлалын онолд тулгуурлан боловсруулах замаар хэрэгждэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний магадлан жагсаах аргыг хэд хэдэн янзаар хэрэглэж болох бөгөөд доорхи 2 хувилбарыг нэлээд өргөн ашигладаг.
а. Байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх нөлөөлөл нь экосистемийн өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны төлөв байдлын чанарын өөрчлөлт, байгалийн өнгө төрх болон түүх соёлын дурсгалт зүйлс, археологи палеонтологийн олдвор, эдийн засаг, нийгмийн асуудлууд болон нөлөөллийн бусад хэсгүүдийг хамруулсан шууд, шууд бус, богино болон урт хугацааны, тэрчилэн эрчимшлийн хувьд хүчтэй, дунд болон бага зэрэг гэхчилэн ангилсан магадлах жагсаалтыг гаргаж болно.
б. Тухайн төслийн байршил, шийдэл, төлөвлөлттэй холбоотой нөлөөлөл, мөн барилга байгууламж барьж байгуулах, үйлдвэрлэл явуулахтай холбоотой байгаль орчны асуудал болон төслийн нөлөөллийг ерөнхийд нь хянан үзэх шалгуур үзүүлэлтүүд буюу бодлогын түвшинд авч үзэх асуудлаар магадлах жагсаалт гаргах зэрэг болно. Энэ аргын дутагдалтай тал нь  төслийн бүх нөлөөллийг бүрэн хамарч, иж бүрэн гаргаж чаддаггүй. Иймээс бусад аргуудтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнд хүрнэ. Магадлан жагсаах арга нь мэдээллийг төрөлжүүлж ангилахад хялбар, өгөгдөл цуглуулахад хялбар, үнэлгээний эхний шатны ажлыг гүйцэтгэхэд тохиромжтой, төлөвлөсөн нийт нөлөөллийг урьдчилан харах боломжтой, орон нутгийн нөхцөлд зохицох тэрчилэн нөлөөллийн шалтгааны харилцааг үнэлэхэд дутмаг зэрэг онцлогтой.
 
2.2.4       Матрицын арга
 
Матрицийн арга нь тухайн төслийн үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулах эерэг, сөрөг нөлөөллийг харилцан уялдаа холбоотойгоор авч үзэж, нөлөөллийг бүрэн тодорхойлох өргөн боломжтой арга юм. Төслийн үйл ажиллагаатай шууд хамааралтай асуудлууд болон байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоотой асуудлыг матрицийн босоо, хэвтээ шугамын дагуу ангилан байрлуулж харилцан үйлчлэлийг нь матрицын хүснэгт дээр тэмдэглэнэ. Матрицыг бүрдүүлэхэд төслийн үйл ажиллагааны жагсаалт болон байгалийн нөхцөл байдлын хүснэгт, картыг ашигладаг. Энэ арга нь нэлээд нарийн үйл ажиллагаа шаарддаг. Ялангуяа нөлөөллийн хэмжээг тогтоохдоо субъектив арга хэрэглэдэг.
Төсөлтэй холбоотой нөлөөллийг тодорхойлоход төслийг хэрэгжүүлэх явцад тухайлбал, барилга байгууламжийг барьж байгуулах үеийн болон тогтмол үйл ажиллагаа явуулах үеийн гэж ялгавартайгаар авч үзэх нь бодит байдалд илүү нийцдэг. Нөлөөллийн зарим хэсгийг чухалчлан авч үзэх тохиолдолд зохих нөлөөллийн хувьд улам нарийвчилсан матриц зохиож үзэх шаардлага гардаг. Аливаа үйлдвэрлэлийн технологийн чухам аль үе шатанд байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд илүү их сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөлтэй болохыг тодорхойлох нь энэ аргын гол зорилго болно. Энэ зорилгоор байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд болон үйлдвэрлэлийн технологийн үе шатууд дахь нөлөөллийн эрчмийг үнэлсэн экспертүүдийн үнэлгээгээр матриц байгуулах аргыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд өргөн ашигладаг.  
 Матрицийн арга нь энгийн харилцан үйлчлэлийн матриц, тоон үнэлгээ бүхий матриц гэх мэт хэд хэдэн янз байна.
 
            Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний компаниуд Леопольдын матрицыг нэлээд өргөн ашиглаж байна. Тоон утгыг тавихдаа урьд өмнөх практик үйл ажиллагаанд үндэслэнэ. Энэ нь зарим талаараа субъектив хандлагыг агуулдаг. Мөр болон баганын нийлбэр тоон үзүүлэлт нь цаашид төслийн аль үйл ажиллагаа эсвэл орчны аль хэлбэрт илүү анхаарал тавихыг тогтооход ашиглагдана. Нийлбэр тоон үзүүлэлтийг зарим тохиолдолд "эзлэх жин" гэж нэрлэдэг. Байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд (агаар, ус, ургамал, амьтан г.м) нь үйлдвэрлэлийн технологийн чухам ямар үе шатанд сөрөг нөлөөлөл ихтэй байгааг тогтооход уг матрицын аргыг хэрэглэх нь зохимжой байдаг.
           
            Экспертийн үнэлгээг ихэнхдээ 1-10 балл гэж үзнэ. Нөлөөлөл хамгийн бага бол 1, хамгийн их бол 10-аар авна. Энэ арга нь төслийн нөлөөллийг илүүтэй сайн гаргаж чаддагаараа бусад аргуудаас давуутай. 
 
Матрицийн арга нь янз бүрийн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны чухал салбар, бүтцэд учруулах нөлөөллүүдийн харилцан уялдааг харуулдаг ба олон нийтэд нөлөөллийг графикийн аргаар харуулж ойлгоход нь тусалдаг. Уг арга нь нөлөөллийг илрүүлэхдээ сайн бөгөөд магадлах жагсаалтыг бодвол эн тэргүүний үйлчлэл, хамаарлыг төлөөлөн гаргаж чаддаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэд хэдэн төрлийн матриц хэрэглэдгээс хамгийн энгийн нь харилцан үйлчлэлийн матриц юм. Төслийн үйл ажиллагааны явцад байгаль орчинд учруулах нөлөөллийг тоон үзүүлэлтээр илэрхийлэхэд матрицын аргыг хэрэглэдэг. Леопольдын матрицыг хэрэглэх жишээг хавсралтад харуулав. Матрицын аргын өөр нэг хувилбарыг Фишер, Девис нар гаргасан бөгөөд энэ нь дараахь 3 хэсгээс бүрдэнэ:
а) Нөлөөллийн чанар:
+ эерэг нөлөөтэй;
- сөрөг нөлөөтэй;
б) Нөлөөллийн зэрэг (1-5 оноо):
1- бага нөлөөлөлтэй;
5- их нөлөөлөлтэй;
в) Нөлөөллийн үргэлжлэх хугацаа:
Б - богино хугацааны;
У - урт хугацааны.
 
Гурван хэмжээст матриц нь хэрэглэхэд нэлээд төвөгтэй тул тэр болгон хэрэглэдэггүй. Харин байгаль орчны мэргэжилтнүүд мэдээ судалгаа дутагдалтай үедээ байгаль орчны нөлөөллийн харилцан үйлчлэлийг илрүүлэхэд системчлэх арга болгон хэрэглэдэг байна.
 
 
 
Зураг 3. Нөлөөллийн үнэлгээний гурван хэмжээст матриц[2]
   
2.2.5       Сүлжээ-схемийн арга 
 
Сүлжээ-схемийн арга нь шууд бус нөлөөллийг тодорхойлох талаараа бусад аргуудаас давуутай. Сүлжээний салаа мөчрийг тодорхойлох замаар хоёрдогч болон гуравдагч нөлөөллийг тодруулж болдог. Төслийн үйл ажиллагаатай уялдуулан шууд нөлөөллийг тодорхойлох бөгөөд энэ зорилгод шалгах хуудас болон матрицийн аргыг хослуулан ашиглаж болно. Шууд нөлөөллөө хөтлөгч сүлжээгээр дамжуулан шууд бус нөлөөллийг тодорхойлно. Энэ аргыг тооцоолон бодох хэрэгсэл дээр амжилттай хэрэгжүүлж болдог. Сүлжээг үнэхээр сайн хийсэн тохиолдолд хоёрдогч нөлөөллийн хоорондын холбоо болон эргэх холбоог тодорхойлж болдог.
 
Сүлжээг бий болгоход нөлөөллийн цар хүрээ болон зэрэглэлээр нь (I, II, III г.м) нөлөөллийг ялгах, тэдгээр нь өөр хоорондоо хэрхэн үйлчлэхийг тодруулах, байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх эсэхийг тогтоох зэрэг ажил хийгдэнэ. Сүлжээ нь олон хувилбарыг харуулсан тохиолдолд хэмжээний хувьд өргөн хүрээтэй болж, том төлөвлөгөө, бүс нутгийг хамарсан бол зөвхөн судлаачид хэрэглэх боломжтой, харин олон нийтэд ойлгомжтой бус байдаг. Сүлжээ-схемийн аргаар нөлөөллийг үнэлэх бүдүүвчийг Зураг 4-т үзүүлэв.
 
 
Зураг 4. Төслийн нөлөөллийг сүлжээний аргаар үнэлэх бүдүүвч[3]
 
Аргын давуу тал нь:
·        Уг аргаар шууд бус нөлөөллийг тодорхойлох боломжтой. Зарим тохиолдолд шууд бус нөлөөлөл илүү их хортой нөлөөлөл үзүүлдэг тул энэ аргыг хэрэглэх нь илүү зохимжтой байдаг.
·        Шийдвэр гаргагч болон олон нийтэд ойлгоход хялбар, ил тод байдаг.
·        Том цогцолбор төслийн хувьд ашиглахад тохиромжтой.
·        Үндсэн ажлын цар хэмжээг ашиглан харилцан үйлчлэл, нөлөөллийг шинжлэн тогтооход ач холбогдолтой. 
Дутагдалтай тал нь:
·        Цаг хугацаа ихээр шаарддаг.
·        Өргөн цар хүрээтэй нөлөөллийг илрүүлдэг боловч, тэдгээрийн дотроос хамгийн чухлыг нь ялган тодорхойлоход хүндрэлтэй байдаг.
·        Нөлөөллийг тогтооход тохиромжтой боловч, нийгэм-эдийн засгийн асуудлыг бүрэн хамарч чаддагүй.
·        Сүлжээ нь гол төлөв байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцдог учир тухайн төслийн үр ашиг, зардал зэргийг тооцох боломжгүй.
 
Сүлжээ-схемийн арга нь шууд ба шууд бус нөлөөллийг илрүүлж, эн тэргүүний үйлчлэл ба нөлөөллүүдийн харилцан үйлчлэлийг тодорхойлж, улмаар төслийн төлөвлөлтийн шатанд нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтооход тусалдаг.
 
2.2.6       Давхцуулан зураглах арга
 
Энэ аргаар газарзүйн мэдээллийн систем (ГМС) ба зургийн тоон боловсруулалтын технологит суурилсан, төрөл бүрийн сэдэвчилсэн зургийг газарзүйн байршлаар нь давхцуулж (Зураг 6) олон шалгуурт шинжлэлийн аргыг хэрэглэн үнэлгээ хийнэ. 
 
Зураг 5. Газрын зургийг давхцуулан өөрчлөлтийг тодорхойлох арга
 
Давхцуулан зураглах арга нь төслийн олон талын үйл ажиллагаатай холбогдон тухайн орчинд гарах өөрчлөлтийг зураг дээр тусган харуулж, түүнийг төсөл хэрэгжихээс өмнөх үеийн зурагтай давхцуулан тавьж үзэх замаар гарч буй өөрчлөлтийг судлан дүгнэлт гаргах арга юм. Энэ аргыг техникийн болон мэдээллийн боломжтой тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд ашигладаг. Байгаль орчны өөрчлөлтийг харуулахад дараахь зургууд хамаарна. Үүнд:
·        Газар ашиглалтын өөрчлөлт;
·        Газрын элэгдэл, эвдрэл;
·        Цөлжилт;
·        Ан амьтны байршилт, тархалт, шилжилт;
·        Агаар мандлын өөрчлөлт;
·        Дуу чимээний өөрчлөлт, чиглэл;
·        Гадаргын усны нөөц, горимын өөрчлөлт;
·        Голын голдирлын өөрчлөлт гэх мэт
Зургуудыг давхцуулан үзэж, ямар нөлөөлөл чухал болохыг тодорхойлно. Хүн амын суурьшлын бүстэй хүчтэй дуу чимээний тархалтын чиглэл таарч байвал энэ нь цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай нөлөөлөл гэж тооцох жишээтэй. Тухайн орчны зургуудыг бэлтгэхдээ дараахь зүйлсийг юуны өмнө анхааран үзэж, бүрэн хамруулах нь чухал байдаг. Үүнд:
·        Хөдөө аж ахуйн эдэлбэр газар;
·        Ой, биологийн төрөл зүйлийн чухал нөлөө бүхий орчин;
·        Эмзэг мэдрэмтгий орчин /шувуу цуглардаг цөөрөм г.м/;
·        Түүх, соёл, археологи, палеонтологийн хувьд ач холбогдол бүхий орчин;
·        Хүн ам төвлөрөн оршин суудаг газар нутаг;
·        Дэд бүтэц (ус хангамж, эрчим хүчний хангамж, барилга байгууламж, зам, харилцаа холбоо, шугам сүлжээ г.м);
·        Байгалийн үзэсгэлэнт газар;
·        Тусгай хамгаалалттай газар нутаг гэх мэт
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд төслийн үйл ажиллагаанд хамааралтай бүх төрлийн зургуудыг давхцуулан харж, цогц байдлаар дүгнэлт гаргавал бодит үр дүнд хүрнэ. Сүүлийн жилүүдэд энэ аргыг улам өргөн хэрэглэдэг болж байна.  Бүс нутгийн судалгаа, үнэлгээ, байршил болон чиглэл сонгохтой холбоотой тохиолдолд энэ арга тохиромжтой. Мөн газрын үржил шим, хэрэглээ, замын хувилбаруудыг сонгох, бусад үзүүлэлт, агаарын чанар зэргийг харьцуулан үзэхэд тохиромжтой. 
 
Бүх төрлийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр илэрхийлэх, зураглах боломжгүй тул энэ аргыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бусад аргуудтай хослуулан хэрэглэдэг. Ялангуяа загварчлалын аргыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх боломж олгодог. Мөн хиймэл дагуулын олон сувгийн мэдээлэл болон зайнаас тандан судлалын арга, технологийг хам хэрэглэснээр зөвхөн нөлөөллийн үнэлгээгээр хязгаарлагдахгүй, эмзэг байдал, эрсдэл, экологи-эдийн засгийн үнэлгээ болон хяналт шинжилгээний ажилд өргөн ашиглах боломж бий. Үнэлгээнд газарзүйн мэдээллийн системийг ашиглахад дараахь сайн, муу талтай:
·        Байгаль орчинд нөлөөлөх байдлыг шийдвэр гаргагч ба олон нийтэд үзүүлж ойлгуулах сайн талтай.
·        Нөлөөллийн байрлал, орон зайн  хэмжигдэхүүнийг тод харуулж чадна.
·        Энэ аргыг хэрэглэх технологи нь өртөг өндөртэй, мэргэжилтнээс тодорхой ур чадвар шаарддаг тул хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд зураглалын нээлттэй эхийн программ хангамж ихэд хөгжин, хиймэл дагуулын ялгах чадвар сайтай мэдээллийг интернэтээс үнэгүй авах боломжтой болж байгаа бөгөөд энэ чиглэлийн мэдээллийн систем зохион бүтээх үндэсний мэргэжилтнүүд бий болж байгаа зэрэг нь цаашид хэрэглээг улам нэмэгдүүлэх боломж олгож байна. 
·        Үнэлгээний мэргэжилтнүүдийг зураглал, загварчлалын арга технологит сургах шаардлагатай.
 
2.2.7       Бателлийн систем
 
Энэ нь АНУ-ын Усжуулалтын товчооны Бателлийн лабораторит боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд ашиглагддаг систем юм. Энэ системийг усны нөөцийг ашиглах төсөлд зориулж анх боловсруулсан боловч, цаашдаа тээврийн болон бусад салбарт хэрэглэж ирсэн. Уг системийг ашиглахдаа нөлөөллийг байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тодорхойлж, байгаль орчны үзүүлэлт бүрийг ач холбогдлоор нь жагсаадаг. Харин зарим тохиолдолд шинжээчид нөлөөллийн зэрэглэл, ач холбогдлыг үнэлэхэд санал зөрдөг тул үзүүлэлтүүдийг жагсаахад хүндрэл учрах явдал гардаг.
 
Бателлийн системийн арга нь бусад нэлээд хэдэн аргын үндэс суурь болдог. Бателлийн системээр хийсэн үнэлгээний жишээг хавсралтад харуулав. Энэ жишээн дээр байгаль орчны нөлөөллийн нэгж үзүүлэлт нь "төсөл хэрэгжүүлэхгүй байх", "төсөл хэрэгжих" гэсэн эсрэг хоёр тохиолдолд ямар утгатай болохыг харуулсан. Уг үзүүлэлт хасах утгатай гарсан нь байгаль орчны чанарт сөрөг нөлөөлөл давамгайлж буйг харуулж байна. 
Бателлийн системийг ашиглан үнэлгээг дараахь үе шаттай хийнэ:
·        Байгаль орчны чанар ба үзүүлэлт хоорондын харилцан хамаарлыг харуулсан мэдээллийг цуглуулна.
·        Үзүүлэлтийн түвшинг хэвтээ тэнхлэгт тэмдэглэж, хамгийн бага үнэлгээг "0" гэж авна.
·        Байгаль орчны чанарын түвшинг босоо тэнхлэгт 0-1-ийн хооронд тэнцүү зайнуудад хуваах ба зай тус бүрт үзүүлэлтийн хэмжээг аль болох бодитоор үнэлэн тэмдэглэж муруй шугамаар холбоно.
·        Дээрх 3 хэсэгт дурдсан ажлыг экспертүүдээр гүйцэтгүүлж, дундаж утгаар нь бүлэг шугамыг зурна. Шугамууд давхцах буюу ойролцоо байвал экспертүүдийн ажлын үр дүн бодитой байна гэж үзэх бөгөөд хэрэв үзүүлэлтүүдийг ганцаарчлан хийсэн бол төлөөлөх хөндлөн огтлолын шугамыг хэрэглэх хэрэгтэй.
·        Хэрэв экспертүүдийн зураг өөр хоорондоо их зөрөөтэй бол дахин нягтлах ажлыг давтан гүйцэтгэнэ.
·        Шаардлагатай тохиолдолд дээрх үе шат бүрийг хөндлөнгийн экспертүүдийн багаар дахин хийлгэж, үр дүнг шалгаж болно.
 

 
 
Зураг 6. Байгаль орчны үнэлгээний Бателлийн систем[4]
 
 
 

 

Зураг 7. Бателлийн үнэлгээний функцийн муруй[5]
 

   
2.2.8       Зардал, ашгийг тооцох арга

 

Энэ нь төслийн зардал, ашгийг мөнгөөр илэрхийлдэг хамгийн түгээмэл тархсан арга бөгөөд ойлгоход хялбар, шийдвэр гаргахад гол нөлөө үзүүлдэг. Зардал, ашгийн тооцоог байгаль орчны чанарын үнэлгээнд хэрэглэдэггүй, харин байгалийн баялгийг тогтвортой ашиглахтай холбогдсон үнэлгээнд хэрэглэдэг. Зардал, ашгийг тооцох арга нь бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд хэрэглэхэд илүү тохиромжтой.

 
Зах зээлийн эдийн засгийн системд байгалийн нөөц баялгийг оновчтой ашиглаж, үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллах нөхцөлийг хангахуйц, хүрээлэн буй орчныг хамгаалсан эдийн засгийн удирдлагын шинэ арга системийг бий болгох, экологийн зардлыг бүртгэн, бүтээгдэхүүний өртөгт шингээж тооцох зайлшгүй шаардлага тулгарч байна. Үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувьд экологийн зардлыг бүртгэн тооцож, түүнийг үйлдвэрлэлийн зардалд шингээснээр үйлдвэрлэлийн эцсийн үр дүн буурч харагдах хэдий ч үнэн хэрэгтээ бүтээгдэхүүний бодит өртөгт тооцогдож, үр дүн хамгийн үнэн зөвөөр тодорхойлогдох учиртай.
 
Аливаа үйлдвэрлэлийн хувьд ашигтай ажиллах, үйлдвэрлэлийн хамгийн бага хэмжээг тодорхойлоход зардал-үйлдвэрлэлийн хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээг хийдэг. Зардал, үр ашгийг тооцох шинжилгээний мөн чанар нь үйлдвэрлэлийн хэмжээ ямар түвшинд байхад нийт орлого ба нийт зардал тэнцэж, ашиг ч үгүй, алдагдал ч үгүй ажиллахыг тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ашиг тэгтэй тэнцүү байх үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлно.
 
Эдийн засгийн онолоор үйлдвэрлэлийг алдагдалгүй ажиллуулах хамгийн бага хэмжээ нь дараахь томьёогоор тодорхойлогддог.
 
 
 

 

Энд,     FC – үйлдвэрлэлийн нийт тогтмол зардал
P  -  нэгж бүтээгхүүнийг борлуулах үнэ
            VC- нэгж бүтээгдэхүүний хувьсах зардал  
            Q0- ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажиллах үйлдвэрлэлийн хэмжээ

 

 


;
 
 
 
 
Нийт зардал (ТС) нь хувьсах (VС) болон тогтмол (FС) зардлын нийлбэр болдог бөгөөд тогтмол зардал нь үйлдвэрлэлийн хэмжээнээс хамааралгүйгээр гарч байдаг. Харин хувьсах зардал нь бүтээгдхүүн үйлдвэрлэлийн хэмжээг даган өөрчлөгдөж байдаг. Иймд төслийн хүрээнд ашигтай ажиллах бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлохдоо байгаль орчныг хамгаалах зардлаас гадна хүрээлэн буй орчинд учруулах хохирлыг барагдуулсны дараа үлдэх ашгаар тооцох нь өнөөдрийн шаардлагад нийцэх учиртай. Үүнийг дараахь байдлаар томьёолж болох юм.
TC = FC+VC*Q+EC
 
Энд, ЕС- байгаль орчны хохирлын үнэлгээ, (хохирлын дүн)
TR = P*Q              TR=TC нөхцөлийг хангах үйлдвэрлэлийн хэмжээ (Q0)-г олно.
P*Q = FC+VC*Q+EC;           
байх учиртай.
 

 

TCЕС-тэй= FC+VC*Q+EC
TR= P*Q               
төгг

 

 

 
 

   

 

VC
FC
EC
TCЕС-гүй= FC+VC*Q

 

 

 
 
 
 
 
 

                                                         Q0              Q
                                                                                                                   
 
Зураг 8. Ашигтай ажиллах үйлдвэрлэлийн минимум хэмжээ
                                                                                            
Үйлдвэрлэлийн нийт зардалд байгаль орчинд учруулах хохирлын мөнгөн хэмжээг тооцсоноор орлого, зардал тэнцэх, үйлдвэрлэлийн хэмжээ уламжлалт аргаар тооцсон үзүүлэлтээс нэмэгдэх болно.
 
Үйлдвэрлэлийн төсөл боловсруулах үед төслийн өнөөгийн үнэ цэнэ тэгтэй тэнцэх утгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ (хугарлын цэг)-г тодорхойлох боломж бий. Энэ тохиолдолд өнөөгийн цэвэр үнэ цэнэ (NPV)-ээс байгаль орчинд учруулах хохирлын мөнгөөр илэрхийлэгдсэн хэмжээг хасна.
 
Бүтээгдэхүүний үнэ болон нэгжийн хувьсах зардлын зөрүү нь нэгж бүтээгдэхүүнээс олох ахиуц ашгийг илэрхийлнэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийн их боломжит хэмжээ ба алдагдалгүй үйлдвэрлэлийн хэмжээний зөрүү нь үйлдвэрийн газрын санхүүгийн найдвартай байдлын боломжит нөөц болдог. Санхүүгийн найдвартай байдлын нөөцийн түвшин нь алдагдалгүй ажиллах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс 7%-иас багагүй байж хангагддаг гэж үздэг.
 

2.2.9       Математик загварчлал

                                   
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үед шинжээчид нөлөөллийг тодорхойлоход олон төрлийн загварчлалын аргыг хэрэглэж байна. Загварчлалын үр дүнд олон хувилбарын нөлөөллийг тодорхой тогтоож, төслийн төлөвлөлтийг сайжруулдаг.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд математик загварчлалын аргыг өргөн ашигладаг ба загварчлалын аргууд нь тухайн процессын зүй тогтол дээр тулгуурласан байдаг бөгөөд түүний орон зай, хугацааны хувьсал, эрчмийг тодорхойлоход чухал хэрэглүүр болдог. Загварчлалыг ашиглан богино хугацааны дотор нөлөөллийг урьдчилан таамаглаж, нөлөөллийг бууруулах болон арилгах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг тогтооход ихээхэн ач холбогдолтой. Ялангуяа бохирдуулагч бодис байгаль орчинд тархах нөхцөлийг тооцон гаргахад загварчлалыг хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй.
 
Энэ аргаар гол нөлөөлөл ба тэдний хоорондын хамаарлыг тооцдог. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэрэглэгдэж буй математик загварчлалын арга дараахь онцлогтой.  Үүнд:
·     Математикийн функц шиг шалтгааны нөлөөллийн харилцан холбоог гаргах Жишээлбэл: янз бүрийн орчин дахь бохирдлын агууламж, тархалтыг тодорхойлоход загварчлалыг ашиглах боломжтой.
·     Загварчлал нь таамаглалд тулгуурлах бөгөөд бодит байдлыг хялбаршуулсан байдаг.
·     Загварчлалын үр дүн нь таамаглал, тооцооллын арга, захын нөхцөл, өгөгдөл, мэдээллийн бүрдэл, түүний чанар, технологи, программ хангамжаас ихээхэн шалтгаалдаг.
 
Тодорхой нэг математик загварчлалын арга нь ихэнхдээ экологийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн зөвхөн нэг (жишээ нь: агаарын бохирдол г.м)-д хамаардаг ч тухай, тухайн шинжийг илэрхийлэхэд зориулагдсан өөр өөр хувилбартай байдаг. Жишээ нь: агаарын бохирдлын математик загварчлал гэхэд цэгэн үүсгүүрийн, шугаман үүсгүүрийн, олон үүсгүүрийн буюу талбайн, нам үүсгүүрийн гэх зэрэг олон хувилбартай. Мөн хуурай, нойтон үүсгүүрийн гэж ч ялгаж болдог. Иймд математик загварчлалын аргыг их төлөв байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үед гол нөлөөллийг тодорхойлоход ашиглах нь тохиромжтой байдаг.
 
Математик загварчлалын аргыг сонгохдоо аль болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон газар туршигдсан байдлыг нь харгалзан үзэх шаардлага гардаг. Загварт  оруулах эх мэдээ, параметрийн утгуудыг зөв өгөх нь үр дүнг бодитой болгох үндэс болно. Ихэнх тохиолдолд эх үүсвэрээс гарч буй бохирдуулах бодисын эрчимшил тодорхой бус байх нь уг загварыг хэрэглэх боломжгүй байдалд хүргэдэг. Жишээ нь: уурын зуухны яндангаас нэг секундэд гарч буй угаарын хийн (CO) хэмжээ мэдэгдэхгүй байвал уг бодисын тархалтыг тооцоолох боломжгүй болно. Иймэрхүү байдал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон тохиолддог тул математик загварчлалын арга хэрэглэх нь хязгаарлагдмал байдаг.  
 
Уул уурхайн ажлын үед хүнд даацын автомашины хөдөлгөөнөөр замын хөрс нунтгарч, их хэмжээний тоос ойр орчиндоо тархах нөхцөлтэй юм. Ялангуяа хөрсний хуурайшилт ихтэй, салхирхаг хаврын улиаралд тоос ихээр босч, ойр хавийн агаар, хөрсийг бохирдуулах, улмаар хүн ам, мал сүрэгт сөргөөр нөлөөлөх болно. Ийм төрлийн эх үүсвэрүүдээс гарах тоосны уналтын тархалтыг ISCLT (Industrial Source Complex,USA) загвараар тооцох үед салхины давтагдлын олон жилийн мэдээ, тухайн нутаг дээрх агаарын температурын инверсийн давхаргын өндрийн мэдээнээс гадна тоосны ширхгийн диаметр, нягт (г/см3)-ыг мэдэх шаардлага гарна. Мөн уг эх үүсвэрээс гарах тоосны эрчимшил (мг/м2сек) тодорхой байх ёстой
 
Тоосны уналтын эгэл хэсгүүдийн хэмжээ нь салхины хурд, хөрсний байдал, агаар мандлын тогтворшил, орчны нөлөөлөл зэргээс хамаарна. Загвар нь талбайн болон шугаман үүсвэрээс гарах тоосны уналтыг Гаусын тэгшитгэлд үндэслэн тооцоолдог бөгөөд агаарын чанарт нөлөөлөх потенциал нөлөөллийн үнэлгээг хийх боломжийг олгодог. Тоосны уналтын хөдөлгөөн (Fd)-г концентрацийн хэмжээ (cd)–тэй адил тооцох бөгөөд тодорхой өндөр (zd) дэх тоосны уналтын хурд (vd)-ыг тооцоолдог.
 
            Тоосны уналтын хурд (vd)-ыг тооцоолохдоо Броуны хөдөлгөөн, инерцийн нөлөө, гравитацийн уналтыг ашигладаг. Үүнд:
 
 
Энд:    vd =  тоосны уналтын хурд (см/с);
            vg =  гравитацийн уналтын хурд (см/с);
            ra =  аэродинамик эсэргүүцэл (с/см);
            rd = уналтын үе дэх доод давхрагын эсэргүүцэл (с/см).
 
            Хэрэв тоосны уналтын хурд ихтэй бол дэлхийн татах хүчний хурд (vd ® vg) руу дөхөж очих бөгөөд уналт бага үед аэродинамик эсэргүүцлийн хүч (ra) болон уналтын үеийн доод давхаргын эсэргүүцэл (rd) давамгайлж нөлөөлнө. Түүнчлэн тоосны диаметр (микрон), нягт (г/см3), масс (г)-ыг ашигладаг бөгөөд гадаргын барзгаршил (см), фрикц хурд (м/с), Монин-Обуховын урт (м) зэрэг шаардагдана.
           
            Агаар мандлын доод давхаргын эсэргүүцлийг дараахь байдлаар авсан (Byun and Dennis, 1995):
 
Тогтвортой үед  (L > 0):
1
Тогтворгүй үед (L < 0):
                                    2      
 
Энд:    u* = гадарга орчмын фрикцийн хурд (см/с);
            k = карманы тогтмол (0.4);
            z = газраас дээшхи өндөр (м);
            L = Монин-Обуховын урт (м);
            zd = тоос унах өндөр (м);
            zo = гадаргын барзгаршил (м).
 
Хөдөөгийн нөхцөлд  L = 1.0 м гэж авч болно.

Агаарын доод давхаргын эсэргүүцлийн хүчийг:
                                                3                                                           
Энд:    Sc = Шмидтийн тоо (Sc = u/DB) (хэмжээсгүй);
            u = агаарын хурд (_ 0.15 см2/с);
            DB = Броуны диффуз (см2/с);       
            St = Стоксын тоо [St = (vg/g)(u*2 /u)] (хэмжээсгүй);
            g = Дэлхийн татах хүчний хурдатгал (981 см/с2),
           
Гравитацын уналтын хурд- vg (см/с):
                                                4                                               
Энд:    r = тоосны нягт (г/см3);
            rAIR = агаарын нягт ( 1.2 x 10-3 г/см3);
            dp = эгэл хэсгийн диаметер (mm);
            m = агаарын абсолют хурд ( 1.81 x 10-4 г/см/с);
            c2 = агаарын шилжүүлэх тогтмол хэмжээс (1 x 10-8 см2/mм2);
 
SCF = гулсалтын хамаарлын фактор:
 
                                               
5                                   
x2, a1, a2, a3 дараахь тоонуудад харгалзах тогтол  6.5 x 10-6, 1.257, 0.4, and 0.55 x 10-4.
Броуны диффузийг ( см/с) дараахь харьцаагаар илэрхийлсэн:
                                                6                                    
 
Энд:    Ta – агаарын температур (°K).
 
Дээрх загварыг ашиглан Таван Толгойн лицензийн талбайн нүүрсний ил уурхайн хэсэгт нийт 100 эх үүсвэрээс гарах тоосны уналтыг 3.3х1.3 км2 талбайг хамарсан, хоорондоо 250 м зайтай 630 цэг (receptor) дээр хаврын улирлаар тооцоолсон жишээг дараахь зурагт үзүүлэв.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 9. Таван Толгойн нүүрсний ил уурхайгаас хаврын улиралд

зөөгдөх тоосны уналтын хэмжээ (г/м2)

 
Ил уурхайн газарзүйн байршлыг UTM координатын системээр (метр) авав.  Зургаас үзвэл ил уурхай гэж авсан хэсэгт тоосны уналт хаврын улиралд 100-200 г/м3 , эх үүсвэрээс зүүн урагш зонхилох салхины чиглэлийн дагуу ойролцоогоор 500 м зайд 80 г/м3 , 1000 м зайд 20 г/м3, 2000 м зайд 10 г/м3, цааш 3000 м болон түүнээс цааш зайд ч тоосны уналт ажиглагдахаар байна. Ийнхүү Таван Толгойн нүүрсний уурхайн орчим томоохон каръерууд нээгдэж ажиллах үед хаврын улиралд их хэмжээний тоос гарч ойр хавийн нутагт тархан хөрс, ургамлыг доройтуулах гол хүчин зүйлийн нэг болж болох юм дүгнэлт хийж болохоор байна.
 
Энэ мэтчилэн цахилгаан станцаас гарах азотын ислүүд (NOх),  хүхэрлэг хий (SO2),  угаарын хий (CO) зэрэг бохирдуулагч бодисын агууламжийн тархалтыг тооцоолж болно. Мөн тухайн нутаг дээрх инженер-хайгуулын цооногийн материалыг ашиглан хөрсний янз бүрийн үе давхаргын бүтэц, зузааныг тогтоосон мэдээнд тулгуурлан химийн хорт бодис хөрсний гүнд нэвчин тархах орон зай, цаг хугацааны динамик, газрын доорхи усны чанарт үзүүлэх нөлөөллийг математик загварчлалын аргыг ашиглан тооцоолох боломжтой байдаг. Математик загварчлалын аргуудыг агаар, хөрс, усанд бохирдуулах бодис тархах, шингэх, дамжуулах хоолой, резервуар зэргээс хорт бодис алдагдах, ослын үнэлгээ хийхэд илүү зохимжтой бөгөөд зохистой шийдлийг олохын тулд янз бүрийн хувилбараар тооцоо хийх боломж олгодог байна.
 
Цаашид Монгол орны нөхцөлд загварчлалын аргыг хэрэглэх, энэ чиглэлийн судалгааны ажлыг өргөжүүлэх нь байгаль орчныг хамгаалах болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд чухал ач холбогдолтой.

2.2.10  Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем

 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийг ашигласнаар эко системийн бүрэлдэхүүн хэсгүүдэд үнэлгээ өгөх, ялгах чадвар өндөртэй дагуулаас авсан мэдээллээр нөхөн сэргээлтийн зураглал үйлдэх,  байгаль орчны төлөв байдал, түүний өөрчлөлтийг нарийвчлан тогтооход чухал ач холбогдолтой.
 
Газарзүйн мэдээллийн системийг ашигласнаар нь тухайн мэдээллийг зурган хэлбэрээр үзүүлэх, зургуудыг давхцуулан харж, дүн шинжилгээ хийхэд туслахаас гадна шинээр нэмэлтүүдийг хийж, илүү их мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ. Тухайлбал, зураглах аргазүй ашиглан уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлт, хот төлөвлөлт, бэлчээр, газар тариалан, усны ай сав, ойн төлөв байдал, цаг уур-уур амьсгалын өөрчлөлт, газрын гадаргын өөрчлөлтийг тоон мэдээ болон зурган хэлбэрээр гаргах, газар ашиглалтыг тогтмол хянах бололцоотой болох юм. 
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд байр зүйн зураг, тандан судалгааны LANDSAT, ASTER, SPOT, QUICK BIRD мэдээ, ARCGIS, ENVI, ARCVIEW, ERDAS IMAGINE программ хангамжуудыг ашигласнаар төсөл хэрэгжих газрын байрлалыг зурган мэдээллээр мэдэж авах, тухайн газар нутгийн байгаль орчны болон газрын гадаргын өөрчлөлтийг бодитоор тогтоох, ингэснээр шийдвэр гаргагчдад шуурхай арга хэмжээ авахад хялбар байх болно.
 
ArcGIS программ
 
Газарзүйн мэдээллийн системийг хэрэглэхэд ArcGIS-ийн үндсэн 3 хэрэглээ болох ArcCatalog, ArcMap, ArcToolbox-ийг ашигладаг.
 
 
ArcCatalog нь мэдээллийн санг зохион байгуулах, тайлан гаргах болон мэдээллийн тухай мэдээ гаргахад шаардагдах орон зайн мэдээллүүдийг зохион байгуулах хэрэглээ юм. Энэ нь хайлт хийх, дэлгэцэнд харуулах, баримтжуулах, газарзүйн өгөгдлүүдийг зохион байгуулах болон засварлагдсан орон зайн мэдээллийн санг байгуулж, мэдээллийг хадгална.
 
 
 
 
 
 
ArcMap нь зураглах, засварлах болон зурагт тулгуурласан дүн шинжилгээ хийхэд ашиглагдана. Энэ нь газрын зураг байгуулах, газарзүйн өгөдлүүдийг харах, засварлах, лавлагаа авах, дүн шинжилгээ хийх болон түүнтэй харилцан ажиллах боломжтой. ArcMap-ээр дүрс файлууд (shapefiles), багц давхаргууд (coverages), хүснэгтүүд, компьютор-туслалцаат зураглал (CAD), дүрс, зураг, торлол, тэгш бус гурвалжны сүлжээ (TINs) зэрэг маш олон төрлийн формат бүхий газрын зураг боловсруулах болон өгөгдлүүдийг нэгтгэж болно. Ихэнх газрын зураг нь аливаа газрын тухай мэдээллийн хэд хэдэн төрлийг нэгэн зэрэг харуулдаг.
 
ArcToolbox нь өгөгдлүүдийг хөрвүүлэх болон орон зайн боловсруулалт хийхэд ашиглагдана. Энэ нь газарзүйн боловсруулалт хийхэд ашиглагдах газарзүйн мэдээллийн олон төрлийн хэрэгслүүдийг агуулсан энгийн хэрэглээ юм. Энгийн газарзүйн боловсруулалт нь бэлэн, дүрсэд тулгуурласан хэрэгслүүдээр дамжин хэрэгждэг. Илүү хүнд хэлбэрийн үйлдлүүд нь туслах командууд (wizard)-аар гүйцэтгэгдэнэ.
 
Эдгээр 3 программыг хамт хэрэглэснээр зураглал, өгөгдлийн менежмент, газарзүйн дүн шинжилгээ, өгөгдлийн засвар, орон зайн боловсруулалт зэрэг газарзүйн мэдээллийн системийн энгийнээс эхлээд дээд түвшний аливаа даалгаврыг гүйцэтгэж болно.
Газарзүйн өгөдлийн загварууд
 
ArcGIS нь газарзүйн өгөгдлүүдийг маш олон янзын форматаар хадгалж, зохион байгуулдаг. ArcGIS өгөгдлийн вектор, растер болон TIN гэсэн 3 загварыг ашигладаг.
Вектор загварууд. Газарзүйн үзэгдлүүдийг илэрхийлэх нэг арга бол тэдгээрийг цэг, шугам болон талбар (полигон)-аар дүрслэх явдал юм. Дэлхийг дүрслэн харуулах энэ төрлийн аргыг ерөнхийдөө вектор өгөгдлийн загвар гэж нэрлэдэг. Вектор өгөгдлийн загваруудыг байшин барилга, шугам хоолой, газар нутгийн хил зэрэг тус тусдаа байгаа биетүүдийг дүрслэх болон хадгалахад тохиромжтой.
  
 
ArcGIS нь багц давхаргууд, дүрс файлууд болон гео-мэдээллийн сан гэсэн биетийн вектор загваруудыг ашигладаг ба вектор өгөгдлүүдийг байр зүйн биетүүдийн ангилал болон цуглуулга байдлаар хадгалдаг.
 
Растер загварууд. Растер загварт дэлхийг үүрний тогтмол тор болон хуваагдах гадаргуу байдлаар дүрсэлнэ. Растер загварууд нь тухайн үргэлжилсэн нутгаархи өгөгдлүүдийг хадгалах ба дүн шинжилгээ хийхэд ашиглахад тохиромжтой. Үүр бүр нь ямар нэгэн анги буюу категорийн гишүүн болон хэмжилтийг төлөөлөх тоон утгыг агуулсан байдаг. Растер өгөгдлүүд нь зурган болон торон мэдээг агуулдаг.
 
  
 
Зурган мэдээ нь газарзүйн мэдээллийн системийн өгөгдлүүдийг гаргахад ашиглагддаг агаарын фото зураг, хиймэл дагуулын зураг буюу сканнердаж оруулсан газрын зураг зэрэг болно.
 
Торнууд нь дүн шинжилгээ болон загварчлалд ашиглахаар гаргаж авсан өгөгдлүүд байдаг. Тэдгээр нь хөрсөн дэх химийн бодисын агууламжийг тэмдэглэсэн ердийн цэгээс үүсч болох, эсвэл газрын бүрхэвчийн тор шиг ангиллын үр дүнд үүсч болно. Торнууд нь мөн вектор өгөгдлүүдийн хувиргалтаар үүсч болох бөгөөд гадаргуугийн өндөршлийн утга адил үргэлжилсэн тоон утгуудыг хадгална.
TIN загварууд. Энэ нь гадаргууг хадгалах болон дүн шинжилгээ хийх үр ашигтай арга юм. Ижил бус гадаргуугийн ялгаа зарим газраа маш их, зарим газраа бага байдаг нь өгөгдсөн өгөгдлүүдийн хүрээнд гурвалжилсан гадаргуугаар загварчлах нь растер загвараас нарийвчлал сайтай болохыг харуулна. Учир нь гадаргуу нь эрс их ялгаатай газарт маш олон цэгүүд, харин бага ялгаатай газарт цөөхөн цэгүүд гарч ирнэ. ArcGIS нь гурвалжны гадаргууг TIN багц мэдээллийн хэлбэрээр хадгалдаг. ArcMap дээр растерууд шиг TIN багц мэдээллийг газрын зурган дээр нэмж болох ба ArcCatalog-аар тэдгээрийг зохион байгуулж болно.
Газар ашиглалтын зураглалыг зайнаас тандан судлал болон газарзүйн мэдээллийн систем ашиглан боловсруулах арга зүйн схемийг дор үзүүлэв.
 
 
 
 

Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан хяналттай ангиллын хамгийн бага зайн аргаар Орхон аймгийн газар ашиглалтын төрлүүдийг ангилсан зургийг дор үзүүлэв.
 
  
Зураг 10. Хиймэл дагуулын мэдээнээс газар ашиглалтыг төрлөөр нь ангилсан байдал
Зураг 11. Газарзүйн мэдээллийн системийн вектор мэдээнээс газар ашиглалтыг
 төрлөөр нь ангилсан байдал
 
  
 
Дээрх зургаас харахад гео-мэдээллийн систем ялангуяа зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг ашиглан газар ашиглалтын зураглалыг сүүлийн үеийн байдлаар мөн бодит хэлбэрээр нь гаргахад илүү тохиромжтой байна.
 
Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, үнэлгээний мэргэжилтэн, ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой болно.

 

[1]     Эх сурвалж: Environmental Impact Assesment: Guidelines for Planners and Decision Makers, UN Publication ST/ESCAP/351, ESCAP, 1985
[2]   Эх сурвалж: An Approach to Assessment, Journal of Environmental Management Vol.2, Welch, H.W. and Lewis, G.D., 1979.
[3]      Эх сурвалж: Environmental Management for Developing Countries Volume 3: Environmental Assessment and Management, Asian Institute of Technology, 1983.
[4]     Эх сурвалж: Environmental Considerations in the Pulp and Paper Industry, World Bank, 1980
[5]     Эх сурвалж: Environmental Evaluation for Water Resources in Thailand, Water Resource Development Vol. 1 No. 3, pp. 185-195, Lohani, B.N. and Kan, S.A.., 1983.