A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ /БОНХС-ын 2014 оны А-117 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979
1          ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ
 
Хүн амын эрүүл, аж төрөх нөхцөл нь хүрээлэн буй орчинтой шууд холбоотой бөгөөд сүүлийн жилүүдэд төв, суурин газрын суурьшил нягтарч, уул уурхай, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, химийн бодисын хэрэглээ асар их нэмэгдэж байгаагаас байгаль орчны бохирдол, доройтол ихэсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа зүрх судас, амьсгалын замын өвчлөл, хавдар, халдварт болон архаг өвчин зэрэг нь хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, төрөл бүрийн эрсдэлтэй шууд холбоотой байдаг. Иймээс хүрээлэн буй орчны өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, түүнээс үүдэж бий болох сөрөг нөлөөллөөс сэргийлэх асуудалд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулах болов.
Дээрх асуудлыг шийдвэрлэхэд орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ (ОЭМНҮ)-г нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн хөгжил, дэвшилтэй холбоотойгоор аж үйлдвэржилтээс үүдэн гарах сөрөг нөлөөлөл, эрсдэл нь хүний эрүүл мэнд, болон байгаль орчинд олон таагүй нөлөөлөл учруулна. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй хам байдлаар хийх нь илүү үр дүн сайтай байх нөхцөлтэй.
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үед хэрэгжиж буй эсвэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, хөтөлбөр, төслөөс хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй нөлөөллийг тогтоодог. Энэхүү үнэлгээ нь төсөл хэрэгжих үед төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийт хүн ам эсвэл, хүн амын тодорхой бүлэглэлийн эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх зорилготой. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний цаг хугацаа их чухал байдаг. Түүнийг төсөл төлөвлөж, боловсруулах явцад буюу төслийн зорилго, агуулга тодорхой ба хүн амд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, үр ашгийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохуйц үе шатанд хийх нь чухал юм.
1.1        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго
 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго нь хөгжил, дэвшлийн үе шат, бодлого, хууль тогтоомжийн өөрчлөлт, одоогийн нөхцөл байдлын хүрээнд хүн амын болон хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг тогтоох, тэрчлэн хүн амын эрүүл мэнд, аж амьдралд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөллөөс сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм.
1.2        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний шалгуур
 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ нь санал болгож буй төсөл, хөтөлбөр эсвэл бодлого нь хэрэгжүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл эсэхийг тогтооход ашиглагддаг.  Тиймээс нөлөөллийг үнэлэхэд үнэлгээний үндсэн шалгуур байх шаардлагатай. Шалгуурыг үндэсний стандарт, норм норматив, дүрэм, журмаар зохицуулна. Нөлөөллийг үнэлэх гол шалгуурыг дараахь хүснэгтэд үзүүлэв:
Хүснэгт 19. Төслийн нөлөөлөл, эрсдлийг үнэлэх шалгуур үзүүлэлт
Нөлөөллийн байдал
Тодорхойлолт
Хэмжээ, давтамж
Ш        Болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээ, түвшин, үргэлжлэх хугацаа;
Ш        Нөлөөллийн эрчим,  цар хүрээ;
Ш        Нөлөөлөл нь богино хугацаанд өөрчлөгдөх эсэх;
Ш        Өөрчлөлтийг даван туулах чадавхи;
Ш        Хүлээж авах боломжгүй өөрчлөлтөд хүрэх эсэх.
Газар зүйн хязгаарлалт болон нөлөөлөл илрэх цэг
Ш        Боломжит нөлөөллийн хүрээг хязгаарлах боломж (орон нутгийн, бүсийн, үндэсний, олон улсын);
Ш        Газарзүйн байршил (нөлөөлөлд өртөх орчин, эсвэл нөлөөллийн эх үүсвэрээс хэр зайд байрлах).
Үргэлжлэх хугацаа, давтамж
Ш        Нөлөөллийн цаг хугацааны үргэлжлэл (богино, дунд, урт хугацааны г.м);
Ш        Хэсэг хугацааны дараах нөлөөллийн хэлбэр (түр зуурын эсвэл давтамжтай);
Ш        Хэрэв давтамжтай бол, хэр олон удаа.
Хуримтлагдах нөлөөлөл
Ш        Тухайн төслөөс үүсэх нөлөөлөл нь урд хэрэгжсэн эсвэл цаашид хэрэгжих бусад төсөл, үйл ажиллагааны нөлөөлөл дээр нэмэгдэх тохиолдол.
Эрсдэл
Ш        Эрсдэл үүсэх магадлал;
Ш        Хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт учруулах эрсдэл (бага, дунд, их);
Ш        Эрсдлийн цар хүрээ, тархалт.
Нөлөөлөлд өртөх хүн ам
Ш        Нөлөөлөлд өртөх хүн ам, түүний нийт хүн амд эзлэх хувь;
Ш        Нөлөөллийн тархалт өргөжсөнөөр хүн амын янз бүрийн бүлэг, ялангуяа эмзэг бүлгийн хамрах хувь;
Ш        Төслийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүн амыг хамгаалах арга хэмжээ.
Мэдрэг чанар
Ш        Тухайн орон нутгийн хүн амд нөлөөлөх нөлөөллийн хэмжээ;
Ш        Энэ нь өмнө анхаарал татаж байсан эсэх;
Ш        Нөлөөллийг зохицуулахад оролцох зохион байгуулалттай бүлэг байгаа эсэх.
Эргэлт буцалтгүй байдал
Ш        Нөлөөллийн эргэж буцалтгүй байдал, түүнийг бууруулах боломж;
Ш        Нөлөөллийг хэр богино эсвэл, хэр урт удаан хугацааны дараа бууруулах боломжтой эсэх.
Нийгэм-эдийн засгийн ач холбогдол
Ш        Орон нутгийн нийгэм-эдийн засагт үзүүлж болох эерэг, сөрөг нөлөөлөл, түүний хэмжээ;
Ш        Ажлын байр нэмэгдэх эсэх;
Ш        Орон нутгийн төсөвт орох орлого.
Эдийн засгийн тооцоо
Ш        Нөлөөллийг бууруулахад шаардагдах хөрөнгө зардлын хэмжээ;
Ш        Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр.
Бүтэц, зохион байгуулалтын чадавхи
Ш        Нөлөөллийг үнэлэх байгууллагуудын чадавхи;
Ш        Хууль эрхзүйн зохицуулалт, үйлчилгээний одоогийн бүтэц;
Ш        Чадавхийг сайжруулах арга хэмжээ;
Ш        Орон нутгийн засаг захиргаа нөлөөллийг шийдвэрлэх боломжтой эсэх, эсвэл өөр түвшинд шийдэх шаардлагатай эсэх.
 
 
1.3        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх арга
 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ гэдэг нь бодлого, хөтөлбөр, төслөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх,  нөлөөллийг багасгах, арилгах цогц үйл явцыг тодохойлох арга ажиллагааг хэлнэ. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээнд дараахь зүйлсийг хамруулна. Үүнд:
·        өнгөрсөн нөхцөл байдлыг үнэлэх;
·        өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх;
·        ирээдүйн нөхцөл байдлыг үнэлэх. 
 
            Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээс өмнө суурь мэдээллийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Эрүүл мэндийн суурь мэдээлэл нь хүн ам, ялангуяа мэдрэг бүлгийн хүмүүст гарч буй өөрчлөлтийг тодорхой хугацааны дараа хянах үндэслэл болдог. 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг нийгмийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, соёлын орчин, амьд ба амьгүй байгаль, хүрээлэх орчны харилцан уялдаа холбооны хүрээнд авч үзэх шаардлагатай байдаг.
 

 

Нийгмийн эрүүл мэнд
Нийгэм, эдийн засаг, соёлын орчин
Амьд ба амьгүй байгаль, хүрээлэн буй орчин
 

 

 
 
 
 
 
 
 
 

1.3.1       Нийгмийн эрүүл мэнд
 
Тухайн төслөөс тодорхой иргэн, хүн амын эрүүл мэнд, амьдралын нөхцөлд шууд болон дам байдлаар үзүүлэх нөлөөлөл, түүний шалгуур үзүүлэлтүүд багтана. Үүнд:
Ш        Хүн амын тоо;
Ш        Нас, соёл, боловсрол;
Ш        Нийгэм-эдийн засгийн байдал;
Ш        Ажил эрхлэлт, ажлын дадлага туршлага;
Ш        Эрүүл мэндийн байдал (биеийн болон сэтгэл зүйн);
Ш        Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ;
Ш        Өвчлөлийн байдал, түүний өсөлт, бууралт;
Ш        Амьжиргааны түвшингийн үзүүлэлтүүд;
Ш        Төслийн үйл ажиллагаанд өртөх болон өртсөн хүмүүсийн талаархи мэдээлэл;
Ш        Ёс заншил, амьдралын хэв маяг, нөхцөл;
Ш        Соёл, нийгмийн харьцаан дахь өөрчлөлт;
Ш        Цочрол (стресс)-ын түвшингийн өөрчлөлт;
Ш        Эм, хорт бодисын хэрэглээний түвшин г.м.
 
1.3.2       Нийгэм-эдийн засаг, соёлын орчин
 
Хувь хүн болон хүн амын бүлэглэлийн өдөр тутмын амьдралд тухайн төслөөс үзүүлэх нөлөөлөл, мөн байгалийн нөөцийн менежмент, орон нутаг, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл зэргийг хамруулан үзнэ. Үүнээс гадна жендерийн харьцаа, зан үйл, угсаатны бүлэглэл (этник бүлэглэл), шашин, түүх соёлын дурсгал зэрэг нь бас үүнд багтана.
Ш        Хот байгуулалт;
Ш        Зам тээвэр;
Ш        Нийтийн аж ахуйн үйлчилгээ;
Ш        Цэвэр ус хангамж;
Ш        Бохир ус хадгалах, зайлуулах менежмент;
Ш        Хог хаягдлын менежмент;
Ш        Барилгажилт;
Ш        Хот тохижилт, чимэглэл;
Ш        Шашин;
Ш        Түүх соёл;
Ш        Бүс нутгийн онцлог;
Ш        Байгалийн нөөц баялгийн ашиглалт;
Ш       Соёл, нийгмийн харьцаан дахь өөрчлөлтүүд;
Ш       Төслийн талаар тухайн газар нутагт ажиллаж, амьдарч буй хүмүүс, эсвэл урд амьдарч байсан хүмүүсийн уламжлалт мэдлэг г.м.

1.3.3       Амьд ба амьгүй байгаль буюу  хүрээлэн буй орчин
 
Амьд байгальд хуурай газрын болон далайн биологийн нөөц, бүтээмж тухайлбал, ургамал, амьтны аймаг, бичил биетэн, тэдгээрийн идээшил нутаг зэрэг багтана. Харин амьгүй байгальд байгалийн ландшафт, бүтэц, тогтоц, хурдас, хөрс, агаар, ус багтана.
Ш        Биологийн төрөл зүйл;
Ш        Ландшафт;
Ш        Хурдас чулуулаг;
Ш        Агаар;
Ш        Ус;
Ш        Хөрс;
Ш        Амьд организм, бичил биетэн;
Ш        Байгалийн нөөц баялаг;
Ш        Амьтны аймаг;
Ш        Ургамлын аймаг г.м.
 
Амьд ба амьгүй байгалийн харилцан уялдаа холбоо, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг янз бүрийн түвшний үйлчлэлийн экологийн мониторинг, эх газар (биосферийн дархан газар) дээрх экологийн мониторинг, далайн экологийн мониторинг зэрэг системчилсэн хяналт шинжилгээний үндсэн дээр нарийвчилан тодорхойлно.
 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хүрээнд хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг бодитойгоор үнэлэх судалгаа, шинжилгээний ажлыг хэд хэдэн үе шаттай явуулна. Үүнд:
I үе шатанд хүний эрүүл мэндэд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлсийн үйлчлэлийг авч үзэх бөгөөд хүрээлэн буй орчноос хүн амын эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөлөл, эрсдэлд үзүүлэх хариу үйлдэл, тэрчлэн сөрөг нөлөөлөл болон эрсдлээс үүсэх хохирлын хэлбэр, хэмжээ, хамрах хүрээг нарийвчлан тодорхойлох;
II үе шатанд хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийн хүлцэх хэмжээг тодорхойлох;
 
III үе шатанд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг тооцон хүний эрүүл мэндэд учруулах эрсдлийг хязгаарлах, бууруулах, арилгах арга замыг төлөвлөх бөгөөд энэ үед шатанд эрсдлийг бууруулах арга хэмжээний стратеги болон шийдвэрийн янз бүрийн хувилбаруудад харьцуулалт хийсний үндсэн дээр хамгийн зохистой хувилбарыг сонгон авна.
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийснээр хүн амын эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл буюу эрсдэл, түүний эх үүсвэрийг тогтоож, эдийн засгийн бодит хохирлыг тооцож гаргахаас гадна мөнгөөр хэмжих аргагүй гоо зүй, сэтгэл зүйн хохирлыг ч мөн нэгэн адил тодорхойлох боломжтой.      
 

 

 

Урьдчилсан үнэлгээ хийх
Төслийн баримт
бичиг
Төслийн
тодорхойлолт
 
ОЭМНҮ-ий чиглэлийг
тогтоох
Холбогдох судалгаа, шинжилгээ хийх
Эрүүл мэндэд үзүүлэх шууд нөлөөллийг тогтоох
Эрүүл мэндэд үзүүлэх шууд бус нөлөөллийг тогтоох
Сөрөг нөлөөлөл болон эрсдлийг бууруулах, арилгах зөвлөмж боловсруулах, дүгнэлт гаргах
 
Нөлөөллийн эрчим, цар хүрээг тогтоох
 
Аюулыг үнэлэх
 
 
Эрсдлийг үнэлэх
Эрсдлийг бууруулах менежментийн
төлөвлөгөө боловсруулах
Төслийг хэрэгжүүлэх эсэх талаар
шийдвэр гаргах
Хяналт
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний
тайлан  боловсруулах
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 13. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний бүдүүвч
 
 
 

 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үед хүний хүчин зүйл (антропоген хүчин зүйлийн үйлчлэл)-ийн үйлчлэл нь биосфер болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нөлөөлөл, эрсдлийг тодорхойлоход дараахь нийтлэг асуудлуудыг харгалзан үзнэ:
 
Биосферт үзүүлэх нөлөөлөл
Хүний эрүүл мэнд, амьдралын нөхцөлд үзүүлэх нөлөөлөл
Антропоген хүчин зүйлийн үйлчлэл
Биосферийн үндсэн элементийн шинж чанарын өөрчлөлт
Геофизикийн болон геохимийн үр дагаврын өөрчлөлт
Экологи, биологийн үр дагавар, экосистемийн алдрал
Хүний популяци, эрүүл мэнд, сайн  сайхан байдал
Нийгмийн үр дагавар
Хими, физикийн идэвхтэй бодисын ялгаралт
Агаар мандлын шинж чанар, хийн найрлагын өөрчлөлт (бохирдол, цахилгаан дамжуулалт, цацрагийн шилжилт чанар)
Агаар мандал, далайн том хэмжээст орчил, урсгалын өөрчлөлт бий болох
Газрын болон усны экосистемийн өөрчлөлт бий болох, тэдгээрийн тогтворшил алдагдах
Ажлын чадвар буурах
Хүнс, тэжээлийн үйлдвэрлэл буурах, өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдол үүсэх
Удаан задардаг органик бохирдуулагч (POPs)-ийн ялгаралт
Хуурай газрын усны найрлага, шинж чанар өөрчлөгдөх (бохирдол үүсэх, эрдэсжилт нэмэгдэх)
Цаг агаар, уур амьсгал өөрчлөгдөх
Далайн экосистем өөрчлөгдөх (бүтцийн энгийнсэл үүсэх)
Гоо зүйн хувьд хохирол учрах, сэтгэл санаагаар унах, тав тух алдагдах, үр удамд сөргөөр нөлөөлөх, хорт хавдар үүсгэх, сэтгэцэд нөлөөлөх
Хагас задралын үе удаантай бодисын тархалт нэмэгдэх, удаан хугацааны бохирдлын эх үүсвэр бий болох, энерги хэрэглээний бүтэц өөрчлөгдөх
Биосферийн шууд халалт
Дэлхийн далайн усны шинж чанар, найрлага өөрчлөгдөх (бохирдол үүсэх, хүчилтөрөгчийн горим алдагдах г.м)
Биологийн бус нөхөн сэргээгдэх нөөцийн хуваарилалт өөрчлөгдөх (усны болон уур амьсгалын өөрчлөлт г.м)
Генетикийн буюу удамшлын өөрчлөлт бий болох
Стрессээс шалтгаа-лах өвчлөл үүсэх
Эдийн засгийн өөрчлөлт (бууралт) болох
Хуурай газар болон ургамлан бүрхэвч өөрчлөгдөх, физик (механик) үйлчлэл, хөрсний элэгдэл, эвдрэл, хотжилт, түймэр г.м)
Биогеофизик орчны биотын төлөв байдал өөрчлөгдөх
Цэнэгт мандал, озоны үе давхаргын өөрчлөлт (хэт ягаан туяаны урсгал, цацраг идэвхт долгионы гажилт)
Одоогийн байгаа зүйл алга болох, биологийн төрөл зүйл устах цоо шинэ зүйл бий болох
Генетикийн өөрчлөлт үүсэх
Янз бүрийн масштабын нийгмийн үр дагавар, амьдралын нөхцөл хохирох, нийгмийн хөгжил алдагдах 
Биологийн үйлчлэл (агроценоз, биологийн төрөл зүйлийг зөөж нутагшуулах г.м )
Чулуут мандлын өөрчлөлт (механик эвдрэл, хог хаягдлын хуримтлал г.м) үүсэх
Агаарын тунгалагшил өөрчлөгдөх, нарны цацрагийн эрчим өөрчлөгдөх
Биобүтээгдэхүүнт чанар буурах, популяцийн нөхөн үржих коэффициент, тоо толгой буурах, ойгүйжилт, цөлжилт бий болох (биологийн талаас)
Амьдрах орчин өөрчлөгдөх, нас богиносох
Нийгэмд сөрөг үр дагавар авчрах, үйлдвэрлэл буурах, эдийн засаг уналтад орох
Байгалийн нөөцийг хомсдуулах, устгах (нөхөн сэргээгдэх ба үл нөхөн сэргээгдэх)
Цэвдэгт мандлын өөрчлөлт үүсэх
Газрын гадаргын элэгдэл, газрын гадаргын альбедо (ойц) өөрчлөгдөх
Хөрсний ядуурал үүсч, үржил шим  буурах
Хүн амын өсөлтийн хурд буурах
Нийгэмд сөрөг үр дагавар авчрах, үйлдвэрлэл буурах, эдийн засаг уналтад орох
Бодисын эмх замбараагүй антропоген урсгал
Хуурай газар, хөрсний шинж чанар өөрчлөгдөх (бүхэл бүтэн байдал, хүчиллэг чанар, цацрагийн шинж чанар өөрчлөгдөх)
Геохимийн байгалийн эргэлт, янз бүрийн бодисын байгаль дахь эргэлт өөрчлөгдөх
Нөхөн сэргээгдэх нөөцийн ахин төлжих биосферийн чадвар өөрчлөгдөх, нөхөн сэргээгдэх нөөцийн хомсдол болох
Хүн амын тоо янз бүрийн түвшинд буурах
Нийгэмд сөрөг үр дагавар авчрах, үйлдвэрлэл буурах, эдийн засаг уналтад орох
Уур амьсгалын, биосферийн гэх мэт бүхэл бүтэн систем геофизикийн хувьд өөрчлөгдөх
Янз бүрийн бодисын байгаль дахь эргэлт өөрчлөгдөх
Биосферийн хувьслын шинж чанар өөрчлөгдөх
Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх, өвчлөл үүсгэх
Нийгэмд сөрөг үр дагавар авчрах, үйлдвэрлэл буурах, эдийн засаг уналтад орох
 

1.4        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх үе шат
 
Ш       I үе шат.         Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
Ш       II үе шат.         Төслийн тодорхойлолт
Ш       III үе шат.        Эрүүл мэндэд учруулах аюулыг тодорхойлох
Ш       IY үе шат.       Эрүүл мэндэд учруулах эрсдлийг үнэлэх
Ш       Y үе шат.        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний ажлын удирдамж, чиглэл
Ш       ҮI үе шат.       Зөвлөмж, дүгнэлт
Ш       YII үе шат.      Эрүүл мэндийн эрсдлийн менежмент
Ш       YIII үе шат.      Хяналт
 
I үе шат. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
 
Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхийн өмнө түүний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоход дараах зүйлсийг харгалзана. Үүнд:
·        Төсөл хэрэгжих орчны нөхцөл байдал;
·        Шинээр хэрэгжих төслийн хэмжээ, төрөл, цар хүрээ, шинж чанар;
·        Тухайн төслийн өнгөрсөн, одоо, ирээдүйн ач холбогдол, төсөл хэрэгжүүлснээс үүдэн гарах нөлөөлөл;
·        Төслийн талаар мэдээлэл авах боломж;
·        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх эсэхийг шийдвэрлэх.
 
II үе шат. Төслийн тодорхойлолт
 
Төслийн тодорхойлолтод дараахь зүйлүүд багтана:
·        Төслийн нэр, байршил;
·        Төслийн хүчин чадал;
·        Техник тоног төхөөрөмж;
·        Төслийн түүхий эд, туслах материал;
·        Химийн бодисын хэрэглээ;
·        Дэд бүтэц (ус хангамж, цахилгаан хангамж, дулаан хангамж, зам, харилцаа холбоо, тээвэр, үйлдвэрлэл үйлчилгээ г.м);
·        Барилга байгууламж (албан ажлын байр, ажиллагсдын байр, үйлдвэрийн барилга г.м);
·        Цэвэр ус хэрэглээ, эх үүсвэр;
·        Бохир ус хадгалалт, зайлуулалт;
·        Хатуу хог хаягдал хадгалалт, зайлуулалт.
 

III үе шат. Эрүүл мэндэд учруулах аюулыг тодорхойлох
            
            Хүн амын эрүүл мэндэд учруулах аюулыг тодорхойлоход дараахь зүйлсийг хамруулан тодорхойлно. Үүнд:
·        Амьсгалын замаар дамжих нөлөөлөл;
·        Арьс салстаар дамжих нөлөөлөл;
·        Амаар (хоол боловсруулах эрхтнээр) дамжих нөлөөлөл;
·        Нөхөн үржихүйд үзүүлэх нөлөөлөл;
·        Хавдар үүсгэх нөлөөлөл;
·        Халдвар үүсгэх нөлөөлөл;
·        Стресстэй холбоотой нөлөөлөл;
·        Бичил амь судлалын нян, вирусээс үүсэх нөлөөлөл;
·        Химийн аюултай болон хортой бодисын нөлөөлөл;
·        Хүнд металлуудын нөлөөлөл;
·        Хорт органик бодисуудын нөлөөлөл;
·        Аюултай хог хаягдлаас үүсэх нөлөөлөл;
·        Шаталт, тэсрэлт, дэлбэрэлтээс үүсэх нөлөөлөл;
·        Хуримтлагдах нөлөөлөл г.м.
 
IY үе шат.  Эрүүл мэндэд учруулах эрсдлийг үнэлэх
            Эрсдлийн хэлбэр:   
·        Хурц хордолт;
·        Цочроох үйлчилгээ;
·        Түлэгдэх;
·        Эмзэг мэдрэмтгий болох;
·        Үр удамд нөлөөлөх;
·        Хорт хавдар үүсгэх;
·        Нөхөн үржихүйд ноцтой нөлөөлөх;
·        Химийн хортой, аюултай бодис, цацраг идэвхт бодисын  
·        Хорт органик бодисоос үүсэх эрсдэл;
·        Аюултай хог хаягдлаас үүсэх эрсдэл г.м.
 
Эрсдлийн шинж чанар:
·        Нөлөөлөлд өртсөн болон өртөж болзошгүй хүн ам (тухайн орчны иргэд, эмзэг бүлгийн хүмүүс,  олон нийт, ажиллагсад г.м)-ыг тодорхойлох;
·        Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагууд ба хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээнд үзүүлэх эрсдэл;  
·        Эрсдлийн үргэлжлэх хугацаа (богино, дунд, урт);
·        Эрсдлийн эрчим.
           
            Эрсдлийн үнэлгээний хамрах хүрээ:
·        Тун-хариу үйлдлийн үнэлгээ
·        Аюулыг тодорхойлох
·         Эрсдлийг үнэлэх
·        Өртөлтийн үнэлгээ
 

 

Тун-Хариу үйлдэл:
·      Хавдар эсвэл системийн хордлого;
·      Харилцан үйлчлэлийн хүч;
·      Давтамж;
·      Тэдгээрийн хамаарал.
 
Аюулыг тодорхойлох:
·      Аюулын тархалт
·      Хордлого
·      In Vitro шинжилгээ
 
 
Эрсдлийн шинж чанарыг
тодорхойлох
 
Өртөлтийн үнэлгээ:
·      Өртөлтийн цар хүрээ;
·      Эрчим;
·      Давтамж;
·      Үргэлжлэх хугацаа.
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 14. Эрсдлийн үнэлгээний бүтэц
 
 

 

Орчинд үүсэх болзошгүй аюулыг тодорхойлох
Аюулын түвшинг тогтоох
Нөлөөллийн давтамжийг тодорхойлох
Эрүүл мэндийн эрсдлийг тооцох
Эрсдлийн шалгууртай харьцуулах
Эрсдлийн шалгуур
Эрсдлийг бууруулах болон арилгах бодлого, үйл ажиллагаа явуулах
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 15. Хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг үнэлэх бүдүүвч
 

 

Эрсдлийн шинжилгээ
Хүний болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ
 
Эрсдлийн үнэлгээ
Нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилт
Эрсдлийг бууруулах, арилгах
 
Аюулгүй байдлыг хангах практик үйл ажиллагаа
Аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт
Эрсдлийн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ
Эрсдэлд өртөх цар хүрээг тодорхойлох
Бууруулах болон арилгах арга хэмжээ авах
Байнгын хяналт тавих
Бууруулах боломжтой эрсдэл
 
Нийгэм-эдийн аюулгүй байдлын зорилт
Эрсдлийн үнэлгээ
Бууруулах боломжгүй эрсдэл
 
Урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 16. Эрсдлийн шинжилгээ, удирдлага зохион байгуулалтын бүдүүвч
 
            Хүний экологийн аюулгүй байдлын зэргийг эрүүл мэндийн функц "Н"-ээр илэрхийлж болно. Энэ нь вектор хэлбэрээр дараахь томъёогоор илэрхийлэгдэнэ.
 
 
 
            - өвчлөл, үхлийн насны коэффициент
            Т дундаж наслалт
            Т(t) – t настай амьдралын үргэлжлэлийн хүлээгдэж буй утга
            Fm(t) – t насаар төрөлтийн коэффициент (хүйс m-ээр ялгагдах)
nj(k) – генетикийн гаралтай k үе дэх өвчлөлийн давтагдал, (j - өвчний категори) ба бусад эрүүл мэндийн үзүүлэлт
 
            Орчны чанар хүний эрүүл мэндэд нөлөөлөх бүх хүчин зүйлээр дамжин энэ функцэд нөлөөлнө. Орчны чанар ямар нэг критик түвшинд хүртэл муудахыг тодорхой орчны чанарын нормативаар тогтоосон хязгаар утга (агаарт k1, усанд k2, хүнс тэжээлд k3 үзүүлэлт)-аар илэрхийлэх тул
    гэж болно.
            kp – орчны бохирдлын хүлцэх нормативаас хэд дахин давсныг харуулна.
аi – байгаль, уур амьсгал, нийгэм-эдийн засгийн онцлогоос хамааран тухайн бодис бүрийн жингийн коэффициент, аi –ийн максималь утга 1.0-ээс багагүй байна.
            kp ба kiг бохирдлын агууламжийн коэффициентууд.
 
            Практикаас үзвэл цаг агаарын тохиромжгүй нөхцөлд ослын улмаас агаарт онцгой аюултай бодис ялгарахыг эс тооцвол орчны бохирдлын сөрөг үр дагавар гол нь ундны ус, хүнс тэжээлд илэрнэ.
 
            Орчны бохирдол ба хүний өвчлөлийн хамаарлыг дараахь томъёогоор илэрхийлж болно.
 
Энд,    χ, f – логарифм-нормаль архалтын параметр
            Ψ0 – Лапласын функц
 
            ОХУ (хуучин нэрээр)-ын олон хотуудын байгаль орчны мониторинг, эмнэлгийн статистикийн өгөгдлийг боловсруулсны үндсэн дээр хүн амын өвчлөлд орчны бохирдлын нөлөөллийг дараахь эмпирик тэгшитгэлээр илэрхийлэх боломжтой.
 
            Р/Pф – нийт өвчлөл ба экопатологи нөхцөлгүй үеийн дэвсгэр өвчлөлийн харьцаа
Рm – орчны нөхцөл хамгийн их муудсан үед (орчны бохирдлоос 100%-ийн өвчлөл гарах) гарах нөхцөлийн максималь өвчлөл
k – орчны ерөнхий бохирдол (kp)
            a, bлогик функцийн параметр
 

Y үе шат. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний ажлын удирдамж, чиглэл
 
            Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний удирдамж нь төслийн нөхцөл байдал, ач холбогдол, болзошгүй нөлөөллийг тодорхойлох, нарийвчлан үнэлэхэд чиглэгдэнэ.
 
            Удирдамжид дараах 4 чиглэлийг эн тэргүүнд авч үзнэ:
·        Эрүүл мэндийн ач холбогдол бүхий хүчин зүйлийг тодорхойлох;
·        Орчны ач холбогдол бүхий хүчин зүйлийг тодорхойлох;
·        Тодорхойлсон зүйлүүдийг тэргүүлэх байдлаар нь дараалуулан жагсааж үнэлэх.
 
ҮI үе шат. Зөвлөмж, дүгнэлт
            Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийсний үндсэн дээр тухайн төслөөс хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, тэрчлэн нэгэнт үүсч бий болсон сөрөг нөлөөлөл, эрсдлийг бууруулах, арилгах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж, тайланд тусгана. Мөн орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үр дүнг үндэслэн тухайн төслийг хэрэгжүүлэх, эсэх талаар дүгнэлт гаргана.
YII үе шат. Эрүүл мэндийн эрсдлийн менежмент
            Орчны эрүүл мэндийн эрсдлийн менежментэд дараахь зүйлсийг анхааран авч үзнэ. Үүнд:
·        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хүрээнд эрсдлийг бууруулах менежментийн төлөвлөгөө боловсруулах;
·        Бодит болон боломжит хязгаар, хэмжээг тогтоох (орон зай, цаг хугацаа, хууль эрх зүйн г.м); 
·        Эрүүл мэндэд учруулах эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх;
·        Эрүүл мэндэд учруулах эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгахад зарцуулах хөрөнгийн баталгаа;
·        Үнэлгээ хийх, удирдах, хянах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулах байгууллагуудын чадавхи.
                       
YIII үе шат. Хяналт
·        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хүрээнд боловсруулсан эрсдлийг бууруулах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
·         Шаардлагатай үзүүлэлтүүдээр тодорхой хяналт-шинжилгээг тогтмол  хийх.

2          ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ   2.1        Тодорхойлолт, зарчим, үе шат
 
Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн нөлөөллийг тооцож үзэхэд тухайн нутаг дэвсгэр дэх байгаль орчны хүчин зүйлст маш бага нөлөөлөл үзүүлэхээр байж болно. Гэвч уг төслийн үйл ажиллагаа болон тухайн орон нутагт хэрэгжиж буй бусад төслийн үйл ажиллагаанаас хам нөлөөлөл үүсч,  байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд сөрөг үр дагавар ихтэй богино болон урт хугацааны нөлөөллийг үүсгэх нөхцөлтэй. Ингэж экосистемд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллийн нийлбэр ба харилцан үйлчлэлээс хуримтлагдах нөлөөлөл үүсдэг. Хуримтлагдах нөлөөллийн хэд хэдэн тодорхойлолт байдаг бөгөөд тэдгээрийн заримыг дор үзүүлэв.         
 
Ямар хүн, эсвэл ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран тухайн нутаг дэвсгэрт хэрэгжсэн, хэрэгжиж буй, мөн ирээдүйд хэрэгжих төслийн нөлөөлөл дээр тухайн төслийн нөлөөллийг нэмэхэд тэдгээрийн нийлбэр үр дагавраас үүсэх байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг "хуримтлагдах нөлөөлөл" гэнэ (Council on Environmental Quality)[1].
 
Хуримтлагдах нөлөөллийн үүсэх, хадгалагдах нөхцөл:
1.      Хуримтлагдах нөлөөлөл нь тухайн нутаг дэвсгэр дэх өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааны явцад үүссэн нөлөөллийн нийлбэрээс бий болно.
2.      Хэн үйл ажиллагаа явуулснаас үл хамааран тухайн газрын нөөц, экосистем, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан шууд ба шууд бус нөлөөлөл нь хуримтлагдах нөлөөлөлд хамаарна.
3.      Хуримтлагдах нөлөөлөл нь улс төрийн болон засаг захиргааны хил заагт хамааралгүй.
4.      Ижил төрлийн нөлөөллүүдийн хуримтлалаас болон ялгаатай нөлөөллүүдийн өөр хоорондын харилцан үйлчлэлээс үүсч болно.
5.      Хуримтлагдах нөлөөлөл нь төсөл хэрэгжсэн хугацаанаас илүү олон жилийн туршид хадгалагдаж болно.
6.      Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлохын тулд нөлөөлөлд өртсөн байгалийн нөөц баялаг, экосистем болон хүний эрүүл мэндэд учирсан нөлөөллийг бүрэн үнэлэх хэрэгтэй.
7.      Нөлөөллийг нь бүрэн үнэлэх боломжгүй буюу нуугдмал нөлөөлөл байж болзошгүй төслийн хувьд байгаль орчинд учруулах нөлөөллийн жагсаалтыг гаргахдаа чухал ач холбогдолтой хэсгүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
 
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг түүний цар хүрээг тогтоох, нөлөөлөлд өртөх байгаль орчныг дүрслэн тодорхойлох, байгаль орчны нөлөөллийн үр дагаврыг тодорхойлох зэрэг үе шаттайгаар явуулна.
2.1.1       Нөлөөллийн цар хүрээг тогтоох
 
Нөлөөллийн цар хүрээг тогтоосноор хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний чухал асуудлыг тодорхойлох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах хил заагийг тогтоох болон нөлөөллийг тодорхойлоход хамаарал бүхий өнгөрсөн, oдоо, ирээдүйн үйл ажиллагаанаас үүсэх нөлөөллийн хэмжээ, үр дагаврыг үнэлэхэд чухал юм.
·        Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөлтэй холбоотойгоор үүдэн бий болох  хуримтлагдах нөлөөллийн ямар гол гол асуудлууд байна вэ? Тухайн бүс нутагт байгаа бусад төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар гол хуримтлагдах нөлөөлөл үүсэхээр байна вэ? гэдгийг судлан тогтоох;
·        Орон зайн болон цаг хугацааны хувьд хуримтлагдах нөлөөллийн хил хязгаарыг яаж тогтоох вэ? Яагаад түүнийг тохиромжтой, бодитой гэж үзэж байгааг нарийвчлан тодруулах;
·        Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бодлого, төлөвлөлтийг харгалзан үзэх.
 
Нөлөөллийн цар хүрээг тогтоох үндсэн зарчим нь:
 
·        Өнгөрсөн, одоо ба ирээдүйн үйл ажиллагааны нөлөөллийг бүрэн хамруулах;
·        Төр засаг, олон нийтийн болон хувийн хэвшлийн бүхий л үйл ажиллагааг хамруулах;
·        Нөлөөлөлд өртсөн байгалийн нөөц баялаг, экосистем болон нийгмийн орчинд төвлөрөн гол чухал нөлөөллүүдэд анхаарлаа хандуулах;
·        Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаатай холбоотой чухал хуримтлагдах нөлөөллийн асуудлыг тогтоон үнэлгээний зорилгыг тодорхойлох;
·        Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлоход зориулж, газарзүйн хамрах хил заагийг тогтоох;
·        Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлох цаг хугацааны хүрээг тогтоох зэрэг болно.
 
Газарзүйн хил заагийг тодорхойлох. Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаанаас тухайн нутаг дэвсгэрийн хуримтлагдах нөлөөллийг нэмэгдүүүлж болзошгүй үзүүлэлтүүдийг тогтоохдоо газарзүйн хил заагийг өргөн хүрээгээр авч үзэх хэрэгтэй. Эдгээр өргөссөн хил заагуудыг эрэмбэ дараалсан байдал дахь өөрчлөлт гэж үзэж болно. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байршилтай холбоотой тогтоосон хил заагийн хүрээнд явуулдаг бол хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг нийгмийн орчин, байгалийн төрх байдал, усны хагалбар, агаарын урсгал зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзан явуулдаг. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд тохирох газарзүйн хил заагийг тодорхойлох чухал ойлголт бол төслийн нөлөөллийн бүс юм.

Цаг хугацааны хүрээг тогтоох. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд ирээдүйн хэр удаан хугацааг хамруулахыг авч үзэхдээ шинжээч нь төсөлд зориулсан үнэлгээний цаг хугацааны хүрээг эн түрүүнд харгалзан үзэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэгжүүлэхэээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагааны нөлөөлөл нь  5 жил байхаар төлөвлөгдсөн бол энэ цаг хугацааны хүрээ нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хамгийн тохиромжтой үе байж болох юм.
 
Өнгөрсөн, одоо ба ирээдүйн боломжит үйл ажиллагааг тодорхойлох. Өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааг тогтоох нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд тохиромжтой газарзүйн болон цаг хугацааны хил заагийг тодорхойлоход маш чухал юм.
 
2.1.2       Нөлөөлөлд өртөх байгаль орчныг дүрслэн тодорхойлох
 
Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны хуримтлагдах нөлөөллийн үр дагаврыг тодорхойлохын тулд асуудалд хамруулан үзэж байгаа олон талт үйл ажиллагаа, байгалийн нөөц баялаг, экосистем болон хүний эрүүл мэндийн хоорондын "шалтгаан-үр дагавар"-ын холбоог дүрслэн үзүүлэх хэрэгтэй. 
 
Хуримтлагдах нөлөөлөлд өртсөн байгаль орчныг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:
·        Нөлөөллийн цар хүрээг тогтоох үед тодорхойлсон байгалийн нөөц баялаг, экосистем ба хүний эрүүл мэндийг байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн бий болсон нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэх болон хямралыг гэтлэн давах чадварынх нь үүднээс тодорхойлох;
·        Байгалийн нөөц баялаг, экосистем ба хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хямралыг тодорхойлж, нөлөөллийн босго түвшин, харилцан үйлчлэлийг тогтоох;
·        Байгалийн нөөц баялаг, экосистемийн таатай нөхцөл, хүний эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхүйц суурь нөхцөл байдлыг бий болгох арга замыг тодорхойлох.
 
Нөлөөллийг тодорхойлоход шаардлагатай мэдээллүүд. Хуримтлагдах нөлөөллийг бүрэн тодорхойлохын тулд дараахь мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд:
·        Гол чухал гэж үзэх байгалийн, соёлын, нийгмийн болон эдийн засгийн нөөц ба системийн байр байдлын тухай мэдээлэл;
·        Гол чухал гэж үзэх байгаль орчны ба нийгмийн нөлөөлөл болон хямралын хүчин зүйлсийг тодорхойлох мэдээлэл;
·        Хамааралтай хууль эрхийн актууд, стандарт ба хөгжлийн төлөвлөгөөний тодорхойлолт;
·        Байгаль орчны ба нийгэм-эдийн засгийн чиг хандлагын мэдээлэл г.м
 
Хямралын хүчин зүйлсийн дүрслэл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь хүний үйл ажиллагаа ба түүний үр дүнд бий болсон байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн хоорондын харилцан холбоог тодорхойлдог. Тиймээс байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд учирсан нөлөөллийг тодорхойлохоос гадна дараагийн шатанд байгалийн нөөц баялаг, экосистем ба хүний эрүүл мэнд, нийгмийн орчинтой холбоотой хямралын хүчин зүйлсийн тухай мэдээллийг бэлтгэх явдал юм. Хуримтлагдах нөлөөлөлд нэмэр болж буй хямралын хүчин зүйлсийг тогтоохын тулд хоёр төрлийн мэдээллийг бэлтгэх хэрэгтэй.
 
Нэгд, байгаль орчны шинжээч нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн гол үйл ажиллагааны төрөл, хуваарилалт ба эрчмийг тогтоох нь чухал байдаг. Нийгэм, эдийн засгийн "жолоодогч өөрчлөлтүүд"-ийн талаархи мэдээллүүд нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хуримтлагдах нөлөөллийг тогтооход чухал ач холбогдолтой.
 
Хоёрт, байгаль орчны шинжээч нь байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчинд нөлөөлөх гол үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй. Байгаль орчны хямралын үзүүлэлтүүд нь нөлөөллийг ил гарахад чиглэсэн эсвэл нөлөөлөл рүү чиглэсэн байж болно. Хямралыг тодорхойлох зорилго бол авч үзэж буй нөөц, экосистем, нийгмийн орчин, нэмэлт хямралууд хуримтлагдах нөлөөллийг үүсгэх нөхцөлд хүрч байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох явдал юм.
 
Чиг хандлага. Хуримтлагдах нөлөөлөл нь янз бүрийн цаг хугацааны үед хуримтлагдсан нөлөөллүүдийн дүнд бий болдог. Тиймээс, нөлөөллийн түүхийн тухай ойлгох нь санал болгож буй үйл ажиллагааны шууд, шууд бус ба хуримтлагдах нөлөөллийг үнэлэхэд чухал байдаг. Чиг хандлагын мэдээлэл нь гурван замаар ашиглагдаж болно. Үүнд:
1.      Нөлөөлөлд өртсөн байгаль орчныг нарийн тогтоохын тулд цаг хугацааны өөрчлөлтийг хамруулан суурь судалгааг хийх;
2.      Доройтлын үйл явцтай харьцуулан нөлөөллийн ач холбогдлыг үнэлэх (нөөц нь доройтлын босгот хэр ойр байгааг тооцох);
3.      Өнгөрсөн үйл ажиллагааны дүнд бий болсон шалтгаан, үр дагаврын загварыг ашиглан төслийн үйл ажиллагааны нөлөөллийг таамаглах.
 
Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл олж авах. Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл олж авах нь үнэлгээ хийхэд хамгийн том сорилт болдог. Үнэн зөв, бодит мэдээлэл цуглуулах нь үнэтэйгээс гадна цаг хугацаа их шаардана. Байгаль орчны шинжээчид ямар мэдээлэл тухайн зорилгод ач холбогдолтой болон ямар нь олдоц сайтай болохыг тогтоох хэрэгтэй.
 
2.1.3       Нөлөөллийн үр дагаврыг тодорхойлох
 
·        Нэмэгдэл, эсрэг үйлдэлтэй болон үйлчлэлийг эрчимжүүлдэг нөлөөллүүдийг онцлон үзэх;
·        Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацаанаас давж харах;
·        Байгалийн нөөц баялаг, экосистем болон нийгмийн орчны тогтвортой байдлыг онцлон үзэх;
·        Олон нийтийн оролцоог хангах боломжийг судлах.
 
Байгаль орчны шинжээч нь экосистемийн төлөв байдал, байгалийн нөөц баялагт учруулах нөлөөлөл болон төслийн үйл ажиллагааг тодруулахаас гадна хуримтлагдах нөлөөллийн байгаль орчны үр дагаврыг тодорхойлохын тулд дараахь үе шатны ажлуудыг гүйцэтгэх хэрэгтэй. Үүнд:
·        Хүний үйл ажиллагаа ба байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчны хоорондын шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийг тогтоох;
·        Хуримтлагдах нөлөөллийн хэмжээ, үр дагавар, ач холбогдлыг үнэлэх;
·        Хуримтлагдах нөлөөллийн сөрөг үр дагавраас зайлсхийх, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төслийн хувилбарыг өөрчлөх юмуу нэмэх;
·        Сонгосон хувилбарын хуримтлагдах нөлөөллийг бүрэн тодорхойлох, түүнийг бууруулах, арилгах арга замыг тодорхойлох;
·        Орлуулах хувилбар байгаа эсэхийг тогтоох.
 
Байгалийн нөөц баялаг, экосистем ба нийгмийн орчинд шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийг тодорхойлж дүрслэх. Ямар ч үнэлгээг гүйцэтгэхэд байгаль орчны шинжээч нь хямрал болон байгалийн нөөцийн хоорондох шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийн тухай мэдээлэл цуглуулах хэрэгтэй болдог. Төслийг хэрэгжүүлснээс байгалийн нөөц баялагт учруулах сөрөг үр дагаврыг тодорхойлохын тулд байгаль орчны шинжээч нь хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл болон бусад үйл ажиллагаанаас байгаль орчинд хуримтлагдах нөлөөлөл үүсэх нөхцөл, түүнээс үүдэн бий болох эерэг, сөрөг өөрчлөлтийг тогтоох шаардлагатай.
 
Байгаль орчны шинжээчийн гол зорилго бол өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааны явцад үүсэх хуримтлагдах нөлөөллийг тодорхойлохоос гадна хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагааны байгаль орчны үр дагаврын хэмжээ, ач холбогдлыг тогтоох явдал юм. Үүнийг хийхийн тулд байгаль орчны шинжээч нь чухал гэж үзэж байгаа байгалийн нөөц баялаг, төслийн үйл ажиллагаа болон тэдгээрийн шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийн онолын загварыг тодорхойлох ёстой. Энэ онолын загварын чухал элемент бол ямар сөрөг болон эерэг өөрчлөлт нь байгалийн нөөц баялгийг хөгжилд, эсвэл доройтолд хүргэж байна вэ гэхээс илүүтэйгээр байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчинд тохирох суурь судалгаа юмуу нөлөөллийн босго нөхцөлийг тодорхойлох явдал юм. 
 
Хуримтлагдах нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, арилгах арга зам. Хэрэв хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаанаас нэлээд хэмжээний хуримтлагдах нөлөөлөл үүсэх нь тогтоогдвол төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон хувилбаруудыг өөрчлөх юмуу нэмэх байдлаар нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг авна. Хуримтлагдах нөлөөлөл хэдийгээр бага байсан ч төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагааныхаа явцад байгалийн нөөц баялгийг хамгаалах, нэмэгдүүлэх, нөхөн сэргээх  боломжийг орхигдуулж болохгүй.
 
Хуримтлагдах нөлөөллөөс үүсэх шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийг бодитой тогтоосноор сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах эсвэл байгалийн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, нөхөн сэргээх стратеги төлөвлөлт сайжирна. Авч үзэж буй байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчин тус бүрт сөрөг нөлөөллийг зохион байгуулалттайгаар бууруулах стратегийг хөгжүүлэх гол түлхүүр нь шалтгаан-үр дагаврын ямар хэлбэр нь хамгийн их сөрөг нөлөөлөл үүсгэж байгааг тодорхойлох явдал юм. Энэ утгаар авч үзвэл сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар баримтлах төвлөрсөн стратеги нь хуримтлагдах нөлөөллийг бууруулахад хамгийн ашигтай хэлбэр болдог.
 
Мониторинг ба удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээгээр нөлөөллийн  тодорхой бус хэлбэрийг авч үзэх. Хуримтлагдах нөлөөллийн талаархи цогц асуудлууд нь төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын хувьд нэлээд хэмжээний тодорхойгүй байдлыг агуулж байдаг. Эрсдлийн үнэлгээний үр дүн нь шийдвэр гаргагч нарт тодорхойгүй байдлыг илрүүлэхэд нь ашигтай арга замыг зааж өгдөг. Мөн орчин үеийн ГМС ашигласан шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл болон сайжруулсан аналитик аргууд нь энэ тодорхой бус байдлыг бууруулахад тусалдаг байна. Хяналт шинжилгээ нь нөлөөллийн талаархи таамаглалыг нарийвчлан үнэлэх, тэрчилэн сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал арга хэрэгсэл болдог.
 
Мониторинг нь сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тодорхойлоход чухал үүрэгтэй байдаг бол зөв төлөвлөсөн удирдлага, зохион байгуулалт нь түүнийг хэрэгжүүлэх уян хатан хөтөлбөрөөр хангадаг. Удирдлага, зохион байгуулалтын хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх гол арга зам нь сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх, шаардлагатай үед уг түүнийг  өөрчилж болохуйц уян хатан байх явдал юм.
1.      Ямар үйл ажиллагаа тухайн төслийн нөлөөлөлтэй харилцан үйлчлэхүйц нөлөөлөл үзүүлэх вэ? Эдгээр нөлөөллүүдийг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд хэрхэн анхаарч үзэх вэ?
2.      "Боломжтойгоор урьдчилан харж болох ирээдүйн төслүүд"–ийн нөлөөллийг яаж тогтоосон бэ?
3.      Үндэслэл, таамаглал бүхий ирээдүйн төслийн үйл ажиллагааг тодорхойлоход хамааралтай өнгөрсөн, одоо, ирээдүйн нөлөөллүүдийг хангалттай тодорхойлж чадсан уу?
4.      Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлох ажлын хүрээнд хүн амын өсөлт, амралт сувилал, үйлдвэрлэлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг яаж  авч үзсэн бэ?
5.      Ямар хүчин зүйлүүд хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах хуримтлагдах нөлөөллийн өсөлтийн хурдад нөлөөлөх вэ?
6.      Удирдлагын зүгээс төлөвлөсөн ямар ажлууд төслийн хуримтлагдах нөлөөллийн ирээдүйн чиг хандлагыг шийдвэрлэх ач холбогдолтой вэ? г.м
 
Нөлөөллийг тогтооход анхаарах асуудлууд:
1.      Тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдалд төслийн зүгээс ямар чиглэлээр хуримтлагдах нөлөөлөл үүсгэх вэ?
2.      Тогтоогдсон хуримтлагдах нөлөөлөлд экосистемийн үнэ цэнэтэй бүрэлдэхүүний зүгээс ямар хариу үйлчлэл үзүүлэх чиг хандлага байна вэ? Сонгосон үзүүлэлтэд төслөөс ямар хуримтлагдах нөлөөлөл үүсгэх вэ?
3.      Төслөөс тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд болон экосистемийн үнэ цэнэтэй зүйлст учруулах нөлөөллийн хоорондын харилцан холбоо ямар байна вэ?
4.      Тодорхой бус байдал буюу аз туршилтыг яаж шийдэрлэж байна вэ? Ирээдүйн үйл явдлын магадлал болон хэмжээг таамаглахад зайлшгүй байх тодорхой бус байдлын үнэлгээг яаж шийдвэрлэсэн бэ?
5.      Үлдэгдэл нөлөөллийн хэмжээ, хязгаар, үргэлжлэх хугацаа болон ач холбогдол нь ямар байна вэ? Оршиж буй босго болон экологийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийн харилцан уялдаа холбоо ямар байна вэ?
6.      Засгийн газрын болон төсөл хэрэгжүүлэгчийн хувьд удирдлага, зохион байгуулалтын ямар онцгой зорилго, зорилтууд байгаа вэ? Төслийн хурамтлагдах нөлөөллийг шийдвэрлэхэд ямар зорилго, зорилтуудыг санал болгож байна вэ?
 
Удирдан зохицуулах үйл ажиллагаанд анхаарах асуудлууд:
1.      Хуримтлагдах нөлөөллийг тогтоосны үндсэн дээр тодорхой бус байдлыг багасгахад ямар хяналт судалгаа хэрэгтэй вэ? Хяналт судалгааны явцад гарсан үр дүнг урт хугацааны төслийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ?
2.      Төслийн хэрэгжих хугацааны туршид ямар бичиг баримт бүрдүүлэх, хөтлөх шаардлагатай вэ? Мэдээллийн ямар механизмуудыг ашиглах вэ? г.м
  2.2        Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргууд
 
            Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажлын үр дүн нь үнэлгээний арга аргачлал, ажиглалт, хэмжилтийн техник хэрэгслийг үнэлгээнд хэрхэн ашигласнаас хамаардаг. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд санал асуулгын, магадлан жагсаах, матрицын, сүлжээ-схемийн, давхцуулан зураглах, загварчлалын болон газарзүйн мэдээллийн системийн аргуудыг хэрэглэдэг. Үүнд:
1.      Санал асуулгын аргыг хэрэглэхэд асуулгын хуудас бөглүүлэх, ярилцлага зохион байгуулах, жагсаалт гаргах зэргээр хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд шаардлагатай өргөн хүрээний мэдээллийг цуглуулдаг. Энэ арга нь үнэлгээний ажилд олон нийтийн оролцоог хангах сайн талтай.
2.      Магадлан жагсаах аргыг ашиглаж, аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад үүсэх хуримтлагдах нөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчимшил зэргийг тодорхойлдог. Энэ арга нь экспертүүдийн гаргасан үнэлэлт, дүгнэлтүүдийг магадлалын онолд тулгуурлан боловсруулах замаар хуримтлагдах нөлөөллийг тогтоодог.
3.      Матрицын арга нь тухайн төслийн нөлөөллийг өөр бусад төслийн үйл ажиллагааны үед үүссэн нөлөөлөлтэй хамтатган үзэж, хуримтлагдах нөлөөллийг тодорхойлдог. Уг арга нь төрөл бүрийн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд учруулах хуримтлагдах нөлөөллийн харилцан уялдаа холбоог харуулдаг ба нөлөөллийг графикийн аргаар илэрхийлэхэд тохиромжтой.
 
4.      Сүлжээ-схемийн арга нь хуримтлагдах нөлөөллийн шууд ба шууд бус хэлбэрийг тодорхойлоход бусад аргуудаас давуу талтай. Сүлжээний салаа мөчрийг тодорхойлох замаар хоёрдогч болон гуравдагч нөлөөллийг тодорхойлж болдог. Сүлжээ ба системт диаграмм нь байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчинд хуримтлагдсан олон тооны туслах нөлөөллүүдийг тогтоох боломжтой.
 
5.      Загварчлах арга нь хуримтлагдах нөлөөлөл үүсгэж байгаа шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийн тоон үзүүлэлтийг тогтоодог.
 
6.      Чиг хандлагын анализ нь төсөл хэрэгжүүлэх цаг хугацааны туршид байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчны байдлыг үнэлж, төслийн үйл ажиллагааны явцад үүсэх хуримтлагдах нөлөөллийг тогтоодог.
 
7.      Давхцуулан зураглах арга ба ГМС нь тухайн газар орны мэдээллийг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд хамруулан тусгаж, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хил заагийг тогтооход туслах бөгөөд нөлөөлөл хамгийн их байх газрыг тодорхойлдог.
 
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь олон улсаас гаргасан янз бүрийн арга аргачлалд тулгуурлан удаан хугацааны турш хөгжиж байгаа боловч, тэр бүр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бүрэлдэхүүн хэсэг болж ордоггүй байна.

3          ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА, БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИ ҮНЭЛГЭЭ
 
Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, эдийн засагт учруулах нөлөөлөл, түүний үр дагаврыг судлан тогтоох нь үндсэн агуулгаараа тогтвортой хөгжлийн тухай үзэл баримтлал, түүнийг загварчлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, тогтолцоо, хөшүүрэг механизмтай холбоотой учир энэ талаархи ойлголт, ухагдахууныг шинжлэх ухаан, технологи, нийгмийн сэтгэлгээний хөгжилтэй уялдуулан тайлбарлав.
 
3.1        Тогтвортой хөгжлийн хандлага
 
3.1.1       Тогтвортой хөгжил ба байгаль орчны судалгаа, үнэлгээний тогтолцоо
 
Экосистемийн тэтгэх даацын хүрээнд хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхийг тогтвортой хөгжил буюу тэнцвэрт хөгжил хэмээн нэрлэх бөгөөд угтаа хүнийг тал бүрээр хөгжүүлэн дэвжээх, тогтвортой хөхүүлэн тэтгэж хөгжүүлж байна гэсэн утга санаа юм. Тогтвортой хөгжил нь хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн болохоор түүний гол материаллаг нөхцөл болох байгалийн нөөц баялаг, байгаль орчин нь эдийн засгийн үр ашиг, өсөлт, дэвшилттэй салшгүй холбоотой цогцолбор ухагдахуун болно.
 
Тогтвортой хөгжил нь эдийн засаг, худалдаа, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн талаархи экологи-эдийн засгийн баримжаатай хөгжлийн зорилгод нийцсэн, үр ашигтай төрийн бодлого, шийдвэр гаргахад чиглэсэн динамик өөрчлөлтийн явц бөгөөд тэр нь хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй гэх мэт аль ч улс гүрний улс төр, эдийн засаг, нийгэм-экологийн нийтлэг зорилго юм. Энэ нь хүний үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн явцтай чадамгай зохицуулан нийцүүлж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хохироолгүйгээр, өнөөгийн хэрэглээгээ хангахад байгаль орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах асуудлыг тодорхойлдог. Хүмүүс байгалийн хууль, зүй тогтлыг танин мэдэж, түүний хоорондын харилцан уялдаа холбоо, зохицлыг судлан тогтоосны үндсэн дээр хувийн болон нийтийн ашиг сонирхлоо түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлбэл эрүүл, аюулгүй оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний гол хөшүүрэг механизм нь байгаль орчны судалгаа, үнэлгээний тогтолцоо юм.
 
Байгаль орчны стратеги үнэлгээг нийгмийн тулгамдсан гол асуудлуудад олон нийтийн оролцоог бүхий л талаар хангасан, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагч нарт бодитой үндэслэл бүрдүүлж өгдөг шалгарсан арга зүй гэж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөг бөгөөд төрийн бодлогыг төлөвлөх, боловсруулах болон тогтвортой хөгжлийг хангахад гол тулгуур хэрэгсэл болдгоороо чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд байгаль орчны стратеги үнэлгээг өөр өөрийн өвөрмөц онцлогт тохируулан хөгжүүлж, түүнийг тогтвортой хөгжилд хүрэх арга замыг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг гэж зүй ёсоор үзэх боллоо.

 
Зураг 17. Тогтвортой хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд
 
 
 
Зураг 18. Тогтвортой хөгжлийн арга хэрэгсэл
 

 
Зураг 19. Үндэсний тогтвортой хөгжлийн стратеги
 
 
 
Зураг 20. Тогтвортой хөгжлийн стратеги, БОСҮ-нийүе шат

 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ ЗАМ
 
 
 
Зураг 21. Тогтвортой хөгжилд хүрэх арга зам
 
 
 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ ЕСӨН АЛХАМ
 
 
1.   Системийг ерөнхийд нь авч үзэх
 
2.   Тогтвортой хөгжлийн талаар ерөнхийд нь авч үзэх
 
3.   Зорилгоо тодорхойлоход "хөгжил" ба "өсөлт" гэдэг ойлголтыг хооронд нь ялгавартайгаар авч үзэх
 
4.   Хөгжил болон түүний чиг хандлагын шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо энэ чиглэлээр хангалттай мэдээлэл авсан байх
 
5.   Өвөрмөц системийн динамкийг харгалзан үзэх (системийн хувьд задлан шинжилгээ буюу анализ хийх)
6.   Өөрчлөлтийн талаархи олон улсын туршлагыг судалж, харьцуулалт хийх (шинэ санал санаачилгыг өрнүүлэх)
 
7.   Системийг яаж өөрчлөх талаар авч үзэх (стратеги боловсруулах)
 
8.   Өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх (үйл ажиллагаагаа төлөвшүүлэх)
 
9.   Тогтмол хяналт тавих дасан зохицох (стратеги үнэлгээ хийх)
 
 
Тасралтгүй үргэлжлэн хөгжих тогтвортой хөгжлийн цагирган схем
 

 

АНХААРАХ АСУУДАЛ
ТӨЛӨВЛӨЛТ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
 

 

 
 
 
 
 
 

 
 

ШАЛГУУР  ҮЗҮҮЛЭЛТ      СИСТЕМ      САНАЛ САНААЧИЛГА      СТРАТЕГИ
 

 

Шалгуур үзүүлэлт
Тогтвортой байдал ба түүний хэрэгжилтийг хэмжих, үнэлэх
 
Системүүд
Бусад системтэй холбогдох холбоос, өөрчлөлт, зорилгодоо хүрэх арга зам
 
Шинэ санал, санаачлага
Санал, санаачилга боловсруулах, аажмаар өөрчлөх
 
Стратеги
Дэвшилтэт байдлаар хэрэгжүүлэх ба дагаж мөрдөхөөр батлах
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ХУРДАСГАГЧ АРГА ХЭРЭГСЛҮҮД
 
 
Зураг 22. Тогтвортой хөгжлийг хурдасгагч арга хэрэгслүүд

ЛУУЖИН
 
Ш      Тогтвортой байдлын талаар илүү сайн ойлгоцтой болгох
Ш      Тогтвортой байдлыг алсын хараатайгаар төлөвлөх
Ш      Тогтвортой үйл ажиллагаанд оролцогч талуудыг хамруулан суралцуулах
Ш      Тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, менежмент хийх
Ш      Тогтвортой байдлын индексыг боловсруулах
Ш      Аж ахуйн нэгжийн тогтвортой төлөв байдлыг үнэлэх
 
 
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ЧИГЛҮҮЛЭХ, ҮНЭЛЭХ, ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ

 

N = Байгаль орчин
Хүрээлэн буй орчин байгалийн нөөц баялаг, экосистем, уур амьсгал
 
Е = Эдийн засаг
Ажил хөдөлмөр, хөрөнгө оруулалт, барилгажуулалт, санал санаачилга, ажил хэрэг
 
 

 

 
 
 
 
 

 

W = Сайн сайхан байдал
Хүний эрүүл мэнд, гэр бүл, боловсрол, амьдралын чанар
 
S = Нийгэм
Төр засаг, соёл заншил, байгууллагууд, хамтын санал санаачилга
 
 

 

 
 
 
 
 

ПИРАМИД
 
Дараахь хүчин зүйлсийг цогц байдлаар үнэлэх:
Ш      Тогтвортой байдлын талаар сургалт семинар зохион байгуулах
Ш      Төлөвлөлтийн үйл ажиллагааг хамтын хүчээр зохион байгуулах
Ш      Тогтвортой байдлын төсөл санаачилга, үйл ажиллагааг төлөвлөх
Ш      Тогтвортой байдлын санал, санаачилга үйл ажиллагааг төлөвлөх
Ш      Тогтвортой хөгжлийн урт хугацааны сургалтыг зохион байгуулах, төлөвлөх
Ш      Ажлын хэсэг багийг бүрдүүлэх
Ш      Хичээлийн хуваарь хэлбэрээр пирамид босгох үйл ажиллагааг шат дараалан хэрэгжүүлэх
 
·        Алхам алхмаар урагшлах
·        Түвшин түвшинд ойлголт өгөх
·        Бүх өнцгөөс харж нягталсан асуудлыг ЗD хэмжигдэхүүнээр хэмжсэн үйл ажиллагаа
 

Үйл ажиллагаа                                                                              Гарах үр дүн/ бүтээгдэхүүн

 

·       Луужингийн шалгуур үзүүлэлтүүд болон хөндлөн луужингийн шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын холбоосыг авч үзэх
·       Суурь системийн зураглал диаграм, системийг гүнзгийрүүлэн үзэх
·       Эргэн холбогдох харилцааны шинж тэмдгүүд (тэнцвэржүүлэх, баталгаажуулах)-ийг харгалзан үзэх
·       Системийн өөрчлөлт гарах цэгийг тодорхойлох
Пирамидын түвшин 1: Шалгуур үзүүлэлт
Луужингийн зүг чигийн шалгуур үзүүлэлтийг хянан үзэх, мөн эрэмбэлэх, мэдээлэх
Пирамидын түвшин 0: Суурь бэлтгэл хангах
Оролцогч талуудын менежмент (анализ/зөвлөлдөх уулзалт); хувь хүний хувьд нөхөрлөл, байгууллагад үзүүлэх ач холбогдлыг тодорхойлох, тогтвортой байдлыг эдгээр ач холбогдолтой холбон авч үзэх, урт хугацаанд хэрэгжих бодлого, төсөл, хөтөлбөрийн чиг хандлагыг луужингийн 4 зүгтэй холбон үзэх
Пирамидын түвшин 2: Систем
Системийн анализ (суурь системийн хэлбэлзлийг тодруулах, эргэх харилцаа болон өөрчлөлт хийх эхлэлийн цэгийг тодорхойлох)
·       Тэргүүлэх хэсгийг тодорхойлох/Луужингийн 4 чигт тохирох хандлагуудыг тогтоох
·       Тогтвортой байдлын болон төлөвлөлтийн үеийн шалгуур үзүүлэлтүү-дийг авч үзэх, дараа нь төлөвлөлтөд, эсвэл мэдээлэх процесст оруулах
·       Системийн шинжилгээг ашиглан төлөөллийн шалгуур үзүүлэлтийг
хянах  (суурь системийн зураглал диаграм боловсруулах), шалгуур үзүүлэлтийг үнэлэх критерийг гаргах, техникийн шинжээчээс туслалцаа авах, шалгуур үзүүлэлтийг хэмжих, нэгжид оруулах, эрэмбэлэх
·       Сонголттой (хаана байгаагаас хамааран өөр өөр байж болно) мэдээлэл хийх, тайлагнах
·       Талуудын оролцоо, гарах үр дүн, үйл ажиллагааны явцад эзэмшлийн асуудлыг зохицуулах, мөн бүх процесст оролцогсдыг зөв сонгох
·        Чухал ач холбогдол бүхий санал бодол, материаллаг хөрөнгө мөнгө, эерэг болон сөрөг зүйлсийг бүгдийг хамруулан үзэж, харьцуулалт хийх, зэрэглэх
·       Урт хугацаанд хэрэгжих бодлого, төсөл, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой байдлыг түүний чиг хандлагатай уялдуулан үзэж, тэдгээрийн давхцлыг тодорхойлох.

Үйл ажиллагаа                                                                                                       Гарах үр дүн/ бүтээгдэхүүн

 

 

Пирамидын түвшин 3: Шинэ санаачилга
Шинэ санаачилга гэдгийг тодоор харуулах;
Бүтээлч дасгал сургууль, шинэ санаачилга, эрэл хайгуул оюуны дайралт хийх, шүүн тунгааж, түүнийгээ илтгэх.
·       Зорьсондоо хүрэх арга замыг тогтоосноор онцгой шинж чанар өөрчлөгдөх
·       Тогтвортой хөгжлийн урт хугацааны зорилтод хүрэхэд шаардлагатай үзэл бодол, санал санаачилгуудын жагсаалт гаргах (бодлого, төсөл, хөтөлбөрүүд)
·       БОСҮ, стратегийн урьдчилсан үнэлгээ болон бусад үнэлгээнд суурилсан санал боловсруулах
·       Урагш дэвшин хөгжихөд хамгийн шилдэг саналуудыг сонгох
·       Урагшлуулах шилдэг саналуудыг шалгаруулах, шилэх

 

 
 

 

 
·         Соёлын өөрчлөлтийн үүргийг зураглаж гаргах
·         Өөр, өөр үүргийн хоорондох хүчний харьцааг шинжих
·         AMOEBA стратегийг боловрсуулах
AMOEBO
(бүтэц, зохион байгуулалт/соёлын өөрчлөлт

 

 

 

 
·       Шинэ санал санаачилгатай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөх талуудыг болон онилсон зорилгод хүрэхэд үнэ цэнтэй чухал зүйлсийг  тодорхойлох, эзлэх хувийг тооцоолон ойлгох
·       Гильманы томъёоллоор шинэ санал, санаачилгыг нэвтрүүлэх стратеги тооцоолол боловсруулах (N-O>CC)
   

 

 

Пирамидын түвшин 4: Стратеги
Сонгон авсан шинэ санал, санаачилгатай холбоотойгоор гарах асуудлын ач холбогдол, үнэ цэнийг тодорхойлох
 
Гильманы томъёоллоор шинэ санал, санаачилгыг нэвтрүүлэх стратеги боловсруулах

 

 
 

 

·       Шалгарсан 4 санал санаачилга тус бүр нь үлдэх гуравтайгаа нийцэж, зохицсон байдал
·       Боломжийг харгалзан санал, санаачилгуудыг салаалсан байдлаар боловсруулах
·       Луужингийн 4 чиглэлд харгалзах 4 салбар нь пирамидын оройд хүрч нийлэх тохирлыг  

 

 

 
Пирамидын түвшин 5: Санал, санаачилга болон тохиролцооны нэгдмэл байдал

 

 


3.1.2       Олон талт түншлэл, хамтын ажиллагаа

 
Аливаа үйлийг бүтээхэд хувь хүний боломж нөхцөл харьцангуй хязгаарлагдмал байдаг тул бусадтай хамтрах хэрэгцээ, шаардлага гардаг бөгөөд түүнийг шийдвэрлэхэд оролцогч талуудын хоорондын харилцаа холбоо чухал үүрэгтэй. Төр засгийн бодлого, орон нутгийн удирдлага, судалгаа, шинжилгээний мэргэжлийн байгууллагын үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа ба иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн хяналт, санал зөвлөмж гээд олон талын оролцоотойгоор хийгддэг байгаль орчны судалгаа, үнэлгээний ажил нь бүхэлдээ түншлэл хамтын ажиллагааны нэгэн бодит жишээ юм.  Талууд энэ асуудалд өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ханддаг хэдий ч эрүүл, аюулгүй оршин тогтнох нэгэн зорилгод нэгдэж, түүнд зах зээлийн механизм үйлчилж байдаг тул энэ нь цаашид харилцан уялдаа холбоотойгоор тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
 
"Өнгөрсөн зууны төгсгөл, энэ зууны эхний шинжлэх ухаан, технологийн хөгжил, даяарчлалын улмаас улам бүр "хавтгай" болж буй дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр олон хүн өөр хоорондоо э-шуудан, сүлжээ, теле-хурал, янз бүрийн динамик программ хангамжуудыг ашиглан хэний ч төсөөлж байгаагүй тэгш эрхтэйгээр хамтран ажиллаж, бас өрсөлдөх болсон байна"[2].  Ийм нөхцөл байдал нь шинэ ойлголт, онол, хандлага, харилцаа, арга технологийг бий болгох, нэвтрүүлэхийг шаардана.  Энэ нь байгаль орчны асуудалд бүхнээс илүү хамааралтай. Эдгээр хүчин зүйлсийг байгаль орчны судалгаа, үнэлгээний аргазүйн шинэчлэлийн хэрэгцээ, баримтлах чиглэл болгон авч үзэж, энэ талаар нэгдмэл ойлголт өгөх үүднээс хамтын цэвэр хөгжлийн хандлага, томъёоллыг дараахь хэсэгт тайлбарлав.

  3.1.3       Хамтын цэвэр хөгжлийн хандлага, томъёолол

 
Технологийн дэвшлийн ерөнхий томъёолол: Байгаль орчны судалгаа, үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох зорилтыг бүхэлд нь технологийн дэвшлийн асуудал гэж үзэн ерөнхий загвар хэрэглэж болно (Зураг 9).  Эл загварт технологийн дэвшлийг хөгжил, инженерчлэл ба тогтцын нэгдмэл байдлаар илэрхийлдэг[3]. Хөгжил нь чухамдаа нийгэм, хувь хүний танин мэдэхүй, оюун сэтгэлгээний хөгжил, тогтоц нь оновчтой шийдэл бөгөөд инженерчлэл нь энэ шийдлийг хэрэгжүүлэх бодит бүтээн байгуулалтын ажил үйлс юм. 
 
 
Зураг  23. Технологийн дэвшлийн ерөнхий загвар
 

Хамтын цэвэр хөгжлийн цогц шинэ хандлага: Энэ хандлагад хоорондоо харилцан уялдаа холбоо, шүтэлцээтэй дараахь 9 зүйлийг цогцоор нь авч үздэг. Үүнд:
·        Агуулга
·        Оролцогч талууд
·        Шийдэл
·        Загвар
·        Процесс
·        Менежмент
·        Мэдээллийн систем
·        Механизм
·        Тогтоц, бүтэц
 
Хамтын цэвэр хөгжлийн цогц шинэ хандлага нь тогтвортой хөгжлийн үндсэн агуулга ба хамтын ажил үйлст суурилж, оновчтой шийдлийг бодлого болгоно. Эл бодлогыг нээлттэй, тасралтгүй дэвших загвар, эдийн засгийн хөшүүрэг, санхүүгийн механизм бүхий бүтэц зохион байгуулалт, эдгээрийг уялдуулж хөтлөх эрдэм ухаан, түүнд дэмжлэг болох мэдээллийн системийг ашиглан хэрэгжүүлнэ. Энэ хандлагыг Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгаа, туршилт, үнэлгээ болон бохирдлыг бууруулах стратеги болох "Мастер төлөвлөгөө" боловсруулах, гэр хорооллын бичил дэд бүтэц ба ариун цэврийн байгууламж бүтээн байгуулах, байгаль орчны суурь судалгаа хийх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажил зэрэгт хэрэглэж ирсэн ба одоо БОСҮ-ний аргачлалыг боловсруулахад хэрэглэхийг санал болгож байгаа юм. 
 
Дээрх цогц хандлагууд нь дараахь ухагдахуун дээр суурилна. Үүнд:
 
Давталтаар дэвшин хөгжих ерөнхий загвар.  Энэ загвараар хөгжлийн талаархи хүмүүсийн хүсэл, төсөөлөл нь төлөвлөх, шинжлэх, загварчлах, турших, нэвтрүүлэх, шалгах, үнэлэх ажлын үе шатыг дамжин хэрэгжиж, дараагийн түвшинд дэвших замаар хөгжлийн процесс тасралтгүй үргэлжлэх юм.  Үүнд өмнөх цагиргийн гаралт нь дараагийн цагиргийн оролт болох нээлттэй угсраа цагиргаар дүрсэлсэн (Зураг 14). 
Зураг 24. Хамтын цэвэр хөгжлийн цогц шинэ хандлага,
түүний бүрдэл хэсгүүд

Дээрх ерөнхий загвараар хөгжлийн явц нь 5 үндсэн давталтаар хийгдэнэ.  Хамтын ухаан, туршлагаа мэдлэгийн санд оруулан хуримтлуулж, эхний суурь загварыг гарган улам боловсронгуй болгон туршилтын жишиг, сайжруулсан загваруудыг гаргаснаар тухайн үеийн тодорхой нөхцөл байдлын хувьд тогтвортой гэж үзэж болох загварыг бий болгоно. Нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ тогтвортой загварыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарахад үүнийг дараагийн процесс эхлэх суурь загвар болгох замаар хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилнэ.
 
            Ажил: Аливаа ажил тодорхой орон цагт, тодорхой дэс дараалал бүхий үйлсээр хэрэгждэг. Ерөнхий утгаар нь авч үзвэл аливаа үйл нь ямар нэг юм (түүхий эд - орц)–ыг хувирган үр дүн (бүтээгдэхүүн - гарц) бий болгодог. Бид энд орц, гарц гэдэг нэр томъёо хэрэглэн ажлыг дүрсэлж болно.  Ажлын орц нь хөдөлмөр, түүхий эд, эрчим хүч, тоног төхөөрөмж, мэдээлэл байдаг бол харин гарц нь бодит болон хийсвэр бүтээгдэхүүн юм. 
 

Ажлын шинжлэл:  Ямар нэг өөрчлөлт, шинэчлэлт хийж, ахиц дэвшилд хүрэх гэж байгаа бол түүний төлөөх ажил үйлс, тэдгээрийн орц, гарц, тухайн ажил үйлийг гүйцэтгэгч болон тэдгээрийн хамаарал, харилцан үйлчлэлийг сайтар ойлгож, хэмжүүр, шалгуур, үнэ цэнийг мэдэх шаардлагатай.
 

Зураг 25. Давталтаар дэвшин хөгжих ерөнхий загвар
 
Зураг 26. "Ажил"-ын ерөнхий загвар
 
Ажлын шинжлэлийг дараахь үе шаттайгаар явуулдаг. Үүнд:
 
·     Ажлын хамрах хүрээ, хил хязгаар, орц, гарцыг тодорхойлох;
·     Ажлыг хэрэгжүүлэх үйл хэрхэн явагдах, дэс дараалал нь ямар байх, ажлын үе шат болон бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондоо хэрхэн уялдахыг дүрс зургаар тодорхой харуулах;
·     Ажлын үе шат бүрт дотоод чадавхи, нөөц болон хөндлөнгийн сонирхол, оролцоог үнэлэх, тооцоолох;
·     Хамгийн бага чадавхитай буюу ажлыг сааруулах хүчин зүйл болох сөрөг нөлөөллийг тодорхойлох;
·     Ажлыг сайжруулах, шийдвэр гаргахад тус болохуйц судалгаа, шинжилгээ хийх г.м
 
Ажлын явцыг загварчлах: Олон талын оролцоо бүхий аливаа ажлыг эхлүүлж өрнүүлэхийн өмнө энэ талаархи төсөөллийг тодорхой болгож, загварчлах шаардлагатай.  Өөр өөр зорилгоор хийх ажлын загварууд хоорондоо ялгаатай ч загвар гэдэг утгаараа бүгд л бодит юмс, үзэгдэл, нөхцөл, үйл ажиллагааг хамгийн сайнаар илэрхийлэх ёстой тул цогц хандлага, нийтлэг аргазүйг хэрэглэх боломжтой. Тухайлбал, бид БОСҮ-ний ажлыг хөгжлийн ерөнхий томъёололтой холбон үзэж, түүнд хамтын цэвэр хөгжлийн цогц шинэ хандлагыг нэвтрүүлж, нэгдмэл процессын ойлголт (Agile Unified Process) ба загварчлалын хэл (UML-Unified Model Language) хэрэглэхийг санал болгож байна.
 
Нэгдмэл процесс[4] гэдэг нь энгийн нэг процесс биш бөгөөд тодорхой байгууллага, төслийн хэрэгцээнд тохируулан өөрчилж, өргөтгөж болдог процессын нийтлэг тодорхойлолт юм. Нэгдмэл процессын загварчлалд давталтаар дэвших аргачлал (interative and incremental), ажлын тодорхойлолт (Use Case), олон хэмжээст тогтцыг ашигладаг.
 
Загварчлалын хэл[5] гэдэг нь системийг хийсвэрээр загварчилж, дүрслэлээр илэрхийлдэг. Үүнийг технологийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг бөгөөд бизнес процессын загварчлал, системийн инженерчлэл, байгууллагын бүтцийн загвар зэрэгт хэрэглэж ирсэн уламжлалтай. Бид үүнийг стратегийн төлөвлөлт, бичил орчны хөгжлийн загвар, гарын авлага боловсруулахад хэрэглэж туршсан. Одоо БОСҮ-ний аргачлал, зааварт хэрэглэхийг санал болгож байгаа юм.
 
Аргачлал, заавар гэдэг нь тодорхой зорилгыг биелүүлэхэд чиглэсэн, ажил үйлчилгээг хэрхэн явуулахыг зааж өгдөг албан ёсны баталгаажуулсан баримт бичиг юм.  Тодорхой дэс дараалал бүхий олон үйлдлээр хэрэгждэг аливаа ажил үйлчилгээг хэн нэгнээс хамааралгүйгээр явуулах боломжтой байхын тулд аргачлал, зааврыг бэлтгэдэг.  Эдгээр нь  баталгаажсан ба ажил үйлчилгээг эрхлэх хүмүүст нээлттэй, ойлгомжтой байх шаардлагатай. Агуулгын хувьд тухайн ажилд баримтлах бодлого, ажил үйлчилгээ явуулах дүрэм журам, үүнд хэрэглэгддэг гол юмс, хэрэгслийн тайлбар, байршил, оролцогч, харилцагч талуудын  мэдээлэл зэргийг багтаана.

3.2        Байгаль орчны стратеги үнэлгээний тодорхойлолт, үндсэн ухагдахууны тайлбар

 
Strategic Environmental Assessment (SEA) буюу "Байгаль орчны стратеги үнэлгээ" хэмээх нэр томъёо нь анх Европын Холбооны Зөвлөлд хандан гаргасан тайлангийн төсөлд хэрэглэгдсэн байдаг (Вуд энд Дайеддаур, 1983). Өнөө үед энэхүү нэр томъёог нөлөөллийн үнэлгээний салбарынхан нэлээд өргөн хэрэглэх болсон хэдий ч түүнд бас өөр өөр нэр томъёоллыг ашигласаар байна. Олон улс орнуудад, ялангуяа бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулалтад ашигладаг БОСҮ-ний систем бүхий улс орнуудын хувьд, мөн түүнчлэн Европын Холбооны БОСҮ-ний удирдамжийн (зарим нэг тодорхой төлөвлөгөө, хөтөлбөрийн зүгээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаархи ЕХ-ны 2001/42/ЕС тоот удирдамж) хувьд БОСҮ-г албан ёсны нэр томъёо хэмээн үздэггүй байна.
 
БОСҮ хэмээх ухагдахууны анхдагч ойлголт нь БОНБҮ-ний зарчим болон үйл явц дээр бат бөх суурилсан. БОСҮ-ний хөгжлийн явцад түүний талаархи тайлбарын цар хүрээ өргөсч, одоо бараг өөрийнх нь үндэс суурь болсон БОНБҮ-ний үндсэн ойлголтынхоос хол даваад байна. "БОСҮ-ний практик дахь өөр хоорондоо ихээхэн зөрөөтэй байдал  (хандлага ба хэрэгсэл) нь түүнийг товч тодорхой үнэлгээний хэрэгсэл байдлаар ойлгогдох шаардлагатайгаа зөрчилдөж буйг харуулж байна" хэмээн судлаач Бина тэмдэглэжээ.
 
БОСҮ хэмээх нэр томъёоны улам бүр өсөн нэмэгдэж буй өөр хоорондоо зөрөөтэй байдал нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн шийдвэр гаргах үйл явцын төрөл ба агуулгын цар хүрээг тодорхойлж буй юм. Төслийн өмнөх болон төсөл хэрэгжих үеийн бүхий л төрлийн шийдвэр гаргах түвшинд ерөнхий хамаарлынхаа хувьд чухам юу нь стратеги болох талаар хэлэцүүлэг маргаан үргэлжилсээр байна.
 
БОСҮ гэдэг нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр болон дээд түвшний санал санаачилгуудын нийгэм, эдийн засгийн хамрах хүрээ, тэдгээрийн байгаль орчинд учруулах нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлох үйл явц юм. Тиймээс олон тооны хувилбар нээлттэй байх нөхцөлд аливаа нэг шийдвэр гаргахаасаа өмнө БОСҮ-ний хандлагыг баримтлах шаардлагатай. Энэхүү хандлага нь аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх үед үүсэх нөлөөлөлд голлож ач холбогдол өгөхөөсөө илүүтэйгээр тэдгээрийг томъёолж боловсруулахад тус дөхөм үзүүлэх ёстой. БОСҮ-ний хандлага нь харьцангуй шинэ, түргэн хурдацтай хөгжиж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар түүний хамрах цар хүрээ, шинж чанарын талаар дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгдсэн нэг ойлголт, өөрөөр хэлбэл нарийн тодорхой томъёолсон тодорхойлолт өнөө хүртэл байхгүй байна.
 
Эрдэмтэд судлаачид энэхүү шинэ "орон зай"-д нэвтрэн орж ирэхийн хэрээр БОСҮ-ний тухайд өөр өөрийн гэсэн янз бүрийн тодорхойлолтуудыг санал болгосоор иржээ. Тэдгээрийн дотроос тодорхой нэг хэсэг нь төслийн агуулга, цар хүрээнээс хамаарч, БОСҮ хэмээх ухагдахууныг тайлбарлах үйл явц хэрхэн хөгжиж буйг харуулж байгаа юм. Өмнөх үеийн тодорхойлолтууд нь БОСҮ-г БОНБҮ-нээс гаргаж авсан гаргалга байдлаар үзэж, түүний үйл явцыг төслөөс стратеги түвшин рүү чиглэсэн байдлаар харж, өмнө нь санал болгож буй бодлого, төлөвлөгөө хөтөлбөрүүдийн байгаль орчны нөлөөлөлд гол анхаарлаа төвлөрүүлэх байдлаар ханддаг байсан. Тэгвэл сүүлийн үеийн тодорхойлолтууд, мөн түүнчлэн орчин үеийн олон улсын хандлага  нь илүү өргөн цар хүрээтэй, илүү нарийн төвөгтэй бөгөөд өөр хоорондоо зөрөөтэй хэтийн төлвийг сонгох болжээ.
 
Орчин үеийн судлаачид БОСҮ-нд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг хамруулж үзэх болоод байна. Түүнчлэн тэд БОСҮ-г дан ганц нөлөөллийн үнэлгээний хэрэгсэл байдлаар бус, бас бодлого ба хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг томъёолох үед байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг нэгтгэн авч үзэхэд тус дөхөм үзүүлэхүйц оношилгооны хэрэгсэл байдлаар хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл БОСҮ нь тогтвортой хөгжлийн гол хэрэгсэл байдлаар ойлгогдох болоод байна. Эндээс үзвэл БОСҮ гэдэг нь эцсийн эцэст бодит байдал дээр байгаль орчин, нийгэм, эдийн засагт хандах хандлага, тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих олон талт арга хэрэгсэл болохыг харуулж байгаа юм.
 
БОСҮ–ний талаар судлаачид янз бүрийн тодорхойлолт томъёолол гаргасан байдгийг дээр дурдсан. Зарим мэдээ материалуудад үүнийг "бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэхэд байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийн үнэлгээ" гэж хялбаршуулан тодорхойлсон нь бий.  Бид үүнийг өргөжүүлэн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудтай уялдуулан дараахь байдлаар томъёолон тодорхойлов. Үүнд:
 
Байгаль орчны стратеги үнэлгээ /цаашид БОСҮ" гэх/ гэдэг нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр болон дээд түвшний санал санаачилгуудын нийгэм, эдийн засгийн хамрах хүрээ, тэдгээрийн байгаль орчинд учруулах нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлох, түүнчлэн шийдвэр гаргагч нарт тухайн бодлогын асуудлаар бүрэн хэмжээний мэдээлэл өгч, шийдвэр гаргах үндэслэлийг бүрдүүлэх, зөвлөмж боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.
БОСҮ-ний талаархи ойлголтод орсон зарим нэр томъёог тодотгон тайлбарлавал:
·        Бодлого: Энэ нь улс орны хөгжлийн тулгуур асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон баримт бичиг юм. Тухайлбал, цөмийн цахилгаан станц байгуулах, мянганы зам барьж байгуулах, экологийн талаар төрөөс баримтлах бодлого эсвэл атрын гуравдугаар аяныг зохион явуулах г.м
·         Төлөвлөгөө: Энэ нь бодлогыг хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хугацаа, хариуцах эзэн, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тодорхойлон тусгасан баримт бичиг юм. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, атрын гуравдугаар аяны хүрээнд хийгдэх ажлын нэр төрлийг зааж, түүнийг хэн, хэзээ, хаана, ямар үе шаттайгаар, ямар өртөг зардлаар хэрэгжүүлэх г.м
·        Хөтөлбөр: Энэ нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацаанд, тодорхой нутаг дэвсгэрт, системтэйгээр хэрэгжүүлэх үйл явцыг заасан баримт бичиг юм.
·        Бодлогын санал санаачилга: Шийдвэр гаргах түвшинд бодлогын санал санаачилгыг хэлэлцэж, баталгаажуулсны дараа бодлого гарах ба БОСҮ нь шийдвэр гаргахад туслах зорилгоор бодлогыг хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдэх тул санал санаачилгын судалгаа, үнэлгээ гэж үзэж болно.
·        Үндэсний хэмжээний төслийн санал: Их хэмжээний нутаг дэвсгэр хамрах, олон хүнийг хамруулан ажиллуулах, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах, ДНБ-нд эзлэх хувь болон байгаль орчин, хүмүүсийн амьжиргаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар ихтэй гэх зэрэг шалгуураар тодорхойлогдох санал санаачилга юм.
·        Судалгаа, үнэлгээний ажил: Бодлогын хэрэгжилтийг хангах ажил нь нээлттэй оролцооны зарчмаар явагдах, түүнд хэрэглэх аргачлал, аргазүй нь тодорхой, ойлгоход хялбар, өртөг зардал хямд, цаг хугацааны хувьд тохиромжтой, судалгаа, үнэлгээний аргачлал, аргазүй нь мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх ёстой. Судалгаа, үнэлгээг ерөнхий ба нарийвчилсан гэсэн 2 түвшинд явуулах бөгөөд тоон болон чанарын үзүүлэлтээр илэрхийлнэ.  
 
Эцэст нь авч үзвэл БОСҮ гэдэг нь бодит байдал дээр байгаль орчинд хандах, тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих олон талт арга хэрэгсэл болохыг харуулж байна.
 

3.2.1        БОСҮ-ний хамрах хүрээ

·         Салбарт онцгойлон чиглэгдсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр /БТХ/
·         Газар ашиглалтын төлөвлөгөө
·         Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр
·         Байгалийн нөөцийн менежментийн стратеги
·         Хууль эрх зүйн болон зохицуулалтын дүрэм журам
·         Хөрөнгө оруулалт, зээлийн үйл ажиллагаа
·         Олон улсын тусламж, дэмжлэг
 

3.2.2       БОСҮ-ний гол хэлбэрүүд

·         Бодлогын БОСҮ нь дээд түвшний санал санаачилгад хамаарна.
·         Салбарын төлөвлөгөө ба хөтөлбөрийн БОСҮ нь аль нэг тодорхой салбарын санал санаачилгад хамаарна.
·         Бүс нутгийн төлөвлөгөө ба хөтөлбөрийн БОСҮ нь тодорхой нэг бүс нутгийн газар ашиглалтын санал санаачилгад хамаарна.
 

3.2.3       БОСҮ-ний үйл явц

БОСҮ-ний үйл ажиллагаа нь дараахь үе шатуудыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн агуулсан байж болно. Үүнд:
 
1.      Үнэлгээний шаардлагыг тодорхойлох үе шат – энэ үе шатанд БОСҮ хийх шаардлага байгаа эсэхийг, хэрэв байгаа бол ямар түвшинд хийх шаардлагатайг тодорхойлно.
2.      Үнэлгээний цар хүрээг тодорхойлох үе шат – энэ үе шатанд үнэлгээний гол асуудлуудыг тодорхойлж, зорилго ба зорилтыг тодруулна.
3.      Боломжит хувилбаруудыг тодорхойлж, харьцуулах үе шат - энэ үе шатанд тухайн төсөл буюу түүний тодорхой хэсгийг сөрөг нөлөөлөл багатай өөр хувилбараар орлуулах буюу солих арга хэмжээ хамрагдах ба ямар нэг төслийг хэрэгжүүлэхгүй байх нөхцөл мөн үүнд хамаарна.
4.      Олон нийтийг мэдээллээр хангаж, тэднийг үнэлгээний үйл ажиллагаанд татан оролцуулах–аливаа төслийг хэрэгжүүлэх явцад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэдэд төслийн талаар тодорхой мэдээлэл өгч, тэдний санал бодлыг харгалзан үзэх

  3.2.4       БОСҮ-ний ажлын үе шат

Аливаа бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн үйл ажиллагаа нь дараахь нийтлэг үе шаттайгаар хэрэгждэг. Үүнд:
·         Төлөвлөх;
·         Шийдлийн хувилбаруудыг тогтоох;
·         Оновчтой хэлбэрийг сонгох;
·         Шийдвэр гаргах;
·         Баталгаажуулах;
·         Барьж байгуулах;
·         Ажиллуулах /ашиглах/;
·         Хаах.
 

3.2.5       БОСҮ-ний ерөнхий зарчим, алхмууд

(A) Ерөнхий зарчим:
·         Зорилгодоо тохирсон, бодлогын түвшинд эсвэл төлөвлөгөө, хөтөлбөрийн түвшинд хэрэглэхэд тохиромжтой байдлаар зохицуулагдсан байх;
·         Зорилт, заалтын дагуу хэрэглэгдэх замаар нэгдмэл байдалтай байх, зорилтуудыг үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх боломжтой байх;
·         Шийдвэр гаргах түвшинд зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэх, гол буюу ач холбогдол бүхий асуудлуудыг хамарсан байх;
·         Тогтвортой хөгжлийн зарчмыг удирдлага болгох (байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг харгалзсан байх);
·         Эдийн засаг, нийгмийн асуудлууд, төлөвлөлтийн болон үнэлгээний бусад арга хэрэгсэл, үйл явцуудтай нэгдэх;
·         Ил тод, нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах;
·         Бодит байдалд тохирсон, хэрэгжүүлэхэд хялбар, асуудал шийдвэрлэх баримжаатай, өртгийн хувьд хэмнэлттэй байх;
·         Хэтийн төлөв, бүтээлч байдлыг нэвтрүүлсэн байх /тэдгээр нь үр ашигтай байхаас бус ямар нэг байдлаар ачаалал нэмэгдүүлэх ёсгүй/;
·         Стратегийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, салбарын ахлах мэргэжилтэн болон ард, иргэдийг оролцуулан, эрх тэгш хамтран ажиллах;
·         Төслийн сонгомол хувилбарыг судалж, харьцуулалт хийх боломжтой байх;
·         Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хуримтлах байдлыг тогтоох чиглэлийг голлон анхаарах;
·         Шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололт, дэвшилтэт арга зүйг ашиглах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх ба олон улсын туршлага дээр тулгуурлахыг чухалчлан үзэх;
·         Монгол Улсын болон олон улсын хууль эрхзүйн баримт бичгийг дээдлэх, тэдгээрт тулгуурлан хоорондын уялдаа холбоог сайжруулах;
·         Байгаль орчны хүчин зүйлүүдийн ерөнхий төлөв, даацыг хадгалах;
·         Төслийг тогтвортой хөгжүүлэхэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах асуудлыг тодорхойлох;
·         Хүний эрүүл мэнд, байгаль орчныг аливаа эрсдлээс хамгаалах;
·         Байнгын суралцах үйл явцтай байх (БОСҮ хийж эхлэхээс л туршлага хуримтлуулах зорилго тавих). 
(Б) БОСҮ-ний алхмууд:
·         Тухайн асуудлыг хариуцсан агентлагууд нь байгаль орчны үлэмж хэмжээний үр дагавар бүхий бүх төрлийн шийдвэрийн үндэслэл болох үнэлгээг зохистой хийдэг байх;
·         Шийдвэр гаргах түвшинд ашиглах боломжтой байхын тулд үнэлгээний үр дүн нь цаг хугацааны хувьд эрт тодорхой болсон байх;
·         Тухайн санал санаачилга амжилтад хүрэх эсэх, зорилтуудыг байгаль орчинд халгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тогтоохын тулд өөр бусад хувилбар хандлагуудаар дамжуулан бүх төрлийн мэдээллээр хангах; 
·         Нийгэм, эдийн засгийн талаар хангалттай мэдээлэлтэй байх;
·         Мэдээллийн чанарыг үр өгөөжтэй байлгаж, хяналтын механизмаар дамжуулан хамгаалах;
·         Хууль ёсны бүх дэмжигч, оролцогчид, ивээн тэтгэгчдийн үзэл баримтлалын талаархи хангалттай мэдээллийг шийдвэр гаргахад үр нөлөөтэйгөөр байдлаар ашиглах боломжтой байх;
·         Оролцогч талуудын ашиг сонирхлыг эрхэмлэх;
·         Нөлөөлөлд өртөгсдийн хувьд БОСҮ-ий үр дүн нь ил тод, тодорхой, ойлгомжтой, хүртээмжтэй байх;
·         Тухайн шийдвэрийг өөрчлөн засварлах шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд шийдвэрийн хэрэгжилтийн бодит нөлөөллийн талаархи хангалттай мэдээллийг байнга  цуглуулж байх;
·         Бүх оролцогч талуудыг хамарсан, тэдгээрийн сонирхлыг хөндсөн байдлаар асуудалд хандах.

3.2.6       БОСҮ-ний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүд

 
БОСҮ-г чанартай сайн хийх нь төлөвлөгчид, шийдвэр гаргагчид болон тухайн шийдвэрийн нөлөөлөлд өртөгч олон нийтэд бодлого, шийдвэрийн тогтвортой байдлын талаар мэдээлж, хамгийн зөв хувилбарыг эрэлхийлэхэд нь тус дөхөм үзүүлж, ардчилсан зарчмаар шийдвэр гаргах үйл явцыг баталгаажуулдаг. Энэ нь бодлого, шийдвэрийн үнэн зөвд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг сайжруулж, өртөг зардлын болон цаг хугацааны хувьд үр ашигтай, байгаль орчны үнэлгээ хийх боломжийг төсөл боловсруулалтын түвшинд хангаж өгдөг. Энэхүү зорилгын үүднээс авч үзвэл БОСҮ нь дараахь чанаруудыг агуулсан байх ёстой. Үүнд:
            Нэгдмэл байдал
·        Тогтвортой хөгжлийг хангахтай холбоотой бүх төрлийн бодлого, шийдвэрийг тодорхойлоход БОСҮ-ий үр дүн хамгийн тохиромжтой байх;
·        Биофизикийн болон нийгэм, эдийн засгийн асуудлуудын хоорондын уялдаа холбоог тусгасан байх;
·        Холбогдох секторууд болон бүс нутгийн бодлогод БОСҮ хийх болон шийдвэр гаргах үйл ажиллагаа нэгдмэл байх;
·        Үйл ажиллагааг шатлан хамаарсан байх; 
·        Хөгжлийн илүү тогтвортой сонголт болон хувилбарууд тодорхойлоход тус дөхөм үзүүлэхүйц байх.
Гол асуудалд төвлөрөх
·        Хөгжлийн бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргахад хангалттай хэмжээний найдвартай бөгөөд ашигтай мэдээллээр хангасан байх;
·        Тогтвортой хөгжлийн гол асуудлуудад төвлөрсөн байх;
·        Шийдвэр гаргах үйл явцын шинж чанарт нийцсэн байх;
·        Өртөг зардлын болон цаг хугацааны хувьд үр ашигтай байх.
            Хариуцлага тооцох боломж
·        Бодлого, шийдвэрийг хариуцсан дээд байгууллага/агентлагийн хариуцлага өндөр байх;
·        Мэргэжлийн түвшинд, чанд хатуу шаардлага тавьж, үнэнч шударга, тэнцвэртэй байдлаар хэрэгжүүлэх боломжтой байх;
·        Бие даасан буюу гуравдагч этгээдийн хяналт шалгалтад нээлттэй байх;
·        Шийдвэр гаргах явцад тогтвортой байдалтай холбоотой асуудлуудыг хэрхэн хэлэлцэж тусгасан талаар тайлбарлаж баримтжуулсан байх.
Олон нийтийн оролцоо
·        Шийдвэр гаргах түвшинд сонирхогч талууд, нөлөөлөлд өртөгч олон нийт болон засаг захиргааны байгууллагуудад шийдвэр гаргалтын үйл явцын талаар мэдээлж, тэднийг татан оролцуулах;
·        Шийдвэр гаргалт ба баримтжуулалтад дээрх талуудын оролцоо, тулгамдсан асуудлуудын талаар тодорхой тусгаж өгөх;
·        Мэдээлэл тодорхой бөгөөд хялбар ойлгохуйц байх шаардлагыг хангахын зэрэгцээ бүх төрлийн мэдээллийг шаардлагатай үедээ авах боломж нөхцөлийг хангасан байх;
·        Мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглах (өдөр тутмын сонин, хэвлэл, телевиз, радио, интернэт, Website г.м)
·        Санал асуулга авах, хурал зөвлөгөөн хийх, сургалт семинар зохион байгуулах зэргээр олон нийтийн оролцоог хангах.
Давтамжит шинж чанар
·        Шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж, ирээдүйн төлөвлөлтөд тус дөхөм үзүүлэх боломжтой байх үүднээс үнэлгээний үр дүнг цаг хугацааны хувьд аль болох эрт авах боломжийг хангах;
·        Тухайн шийдвэрийг өөрчлөн засварлах шаардлагатай эсэхийг шүүн хэлэлцэх, ирээдүйд гаргах шийдвэрийн үндэс суурийг тавьж өгөхийн тулд бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн бодит нөлөөллийн талаар хангалттай мэдээллийг цуглуулах.
 

3.2.7       БОСҮ-д хамрагдах үзүүлэлтүүд

·        Үнэлгээнд хамрагдах гол шаардлагуудыг тодорхойлох;
·        Боломжит хувилбаруудыг тогтоох;
·        Оновчтой хувилбарыг сонгох;
·        Байгаль орчны суурь нөхцөл байдлыг тодорхойлох;
·        Байгаль орчинд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тогтоох;
·        Сөрөг нөлөөллийн хуримтлах шинж чанарыг тогтоох;
·        Хүн ам, байгаль орчинд учруулах эрсдлийг тодорхойлох, үнэлэх;
·        Бодлогын ашигтай болон сул талыг тодорхойлох;
·        Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тодорхойлох;
·        Мониторингийн чиглэл, хуваарийг тогтоох;
·        Хэрэгжилтийг хянах боломжийг бүрдүүлэх.

  3.2.8       Нөлөөллийн хүчин зүйлс

·        Нөлөөллийн хэлбэр, хамрах хүрээ, эрчим, давтамж, хугацаа;
·        Нөлөөллийн хуримтлах байдал;
·        Нөлөөллийн тархалт;
·        Нөлөөллийн физик, химийн шинж чанар;
·        Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд  нөлөөлөх хэлбэр;
·        Хүн амын хөгжилд үзүүлэх эерэг нөлөөлөл;
·        Эрүүл, аюулгүй орчинд амьдрахад үзүүлэх нөлөөлөл;
·        Ундны болон үйлдвэрлэлийн ус хэрэглээний хүрэлцээ хангамж;
·        Дэд бүтцийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл. Үүнд:
-агаарын болон газрын дээрх, дорхи зам, байгууламж;
-цэвэр, бохир усны шугам хоолой;
-дулааны болон эрчим хүчний хангамж, хүртээмж;
-бохир ус цэвэрлэх, зайлуулах систем;
·        Хатуу, шингэн хаягдлыг цуглуулах, зайлуулах, устгах, боловсруулах систем;
·        Байгалийн дурсгалт газар, түүх, соёлын өв, археологи, палеонтологийн олдвор;
·        Байгалийн нөөц ашиглалт г.м

Ашигласан ном, хэвлэл

 
1.      Glasson et al., Environmental Impact Assessment, 2005
2.      Р.Мижиддорж, Ш.Баясгалан, Ц.Наранчулуун, Б.Алтанцэцэг "Орчны үнэлгээний арга зүйн асуудал". УБ. 2002. х148-172.
3.      Ц.Банзрагч, Д.Доржсүрэн "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинжээч нарт зориулсан гарын авлага". УБ. 2006.
4.      Я.Гомбосүрэн "Экологийн түгээмэл толь". УБ. 2002.
5.      Barre Dalal-Clayton and Barry Sadler, Strategic Environmental Assessment: A.Sourcebook and Reference Guide to International Experience. London.Sterling, VA.
6.      "Guidelines on CIA" (ADB, 2007): ADB, 2007a: Operational manuals and Guidelines on Environmental Assessment, CIA etc., available at the www.adb.org web site (as of September, 2007).
7.      IAIA, International Association for Impact Assessment, 2002: Strategic Environmental Assessment – Performance Criteria. Available at www.iaia.org as of September, 2007).
8.      Council on Environmental Quality. 1997. Considering cumulative effects under the National Environmental Policy Act.
9.      Cumulative Effects Assessment in Environmental Impact Assessment Reports Required under the Alberta Environmental Protection and Enhancement Act /CEA file/
10.  Canadian Environmental Assessment Agency (1994): Guide – Reference Guide: Addressing Cumulative Environmental Effects.
11.  Canadian Environmental Assessment Agency (1998): Cumulative Effects Assessment Practitioners Guide (this is a supplement to the 1994 guidance listed above)
12.  Байгаль орчны хамгааллын бодлогууд. Дэлхийн банкны үйл ажиллагааны гарын авлага, 2003 он
13.  Дэлхийн банк дахь Нидерландын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр "Steppe Forward" хөтөлбөрийн зохион байгуулсан "Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөх, шинжээчдийн мэргэжил дээшлүүлэх" сургалтын материал, УБ, 2006
14.  Dee, N., Baker, J., et al, (1972), An Environmental Evaluation System for Water Resource Planning, in Water Resource Research, Vol. 9, pp. 523-535
15.  Environmental Impact Assessment. Guidelines for Industrial Development, ESCAP – Environment and Development Series, 1999
16.  Environmental Impact Assessment – Guidelines for Planner and Decision Makers, UN Publication ST/ESCAP/351, ESCAP, 1985
17.  Environmental Management for Developing Countries Volume 3: Environmental Assessment and Management, Asian Institute of Technology, 1983.
18.  Environmental Assessment Statement: A Test Model Presentation, United Nations Environment Programme: Regional Office for Asia the Pacific and United Nations Asia and Pacific Development Institute, 1980
19.  Environmental Considerations in the Pulp and Paper Industry, World Bank, 1980
20.  Environmental Evaluation for Water Resources in Thailand, Water Resource Development Vol. 1 No. 3, pp. 185-195, Lohani, B.N. and Kan, S.A.., 1983.
21.  Fisher, D., and Davis, G.S., (1973), An Approach to Assessing Environmental Impacts, in Journal of Environmental Management, Vol. 1, pp. 207-227
22.  Leopold, L.B., Clarke, F.E., et al. (1971), A Procedure for Evaluating Evironmental Impacts, in United States Geological Survey Circular No. 645, Govt, Printing Office, Washington D.C.
23.  Lohani, B.N., and Thanh, N.C., (1980), Impacts of Rural Development and Their Assessment in Southeastern Asia, in Environmental Conservation, Vol. 7, No. 3 , Winter
24.  Lohani, B.N. and Kan, S.A., 1983, Environmental Evaluation for Water Resources in Thailand, Water Resource Development Vol. 1 No. 3, pp. 185-195
25.  Manual of Environmental Guidelines for Development Project, for Asian development Bank. Ludwig, H.F.
26.  Welch, H.W. and Lewis, G.D., 1979. An Approach to Assessment, Journal of Environmental Management Vol.2.
27.  Л.Нацагдорж "Байгаль орчны мониторинг". УБ. 2004.
28.  R.Kerry Turner, David Pearce and Ian Bateman "Environmental economics". 1993
29.  Б.Баяртунгалаг. "Байгаль орчны үнэлгээнд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх нь". УБ. 2009.
 
 

[1] Эх сурвалж: Council on Environmental Quality. 1997. Considering cumulative effects under the National Environmental Policy Act.
[2]     Томас Фрийдман, Дэлхий бөөрөнхий биш, 21-р зууны даяарчлагдсан дэлхий, Улаанбаатар, 2007
[5]     Эх үүсвэр: http://www.uml.org/, http://en.wikipedia.org/wiki/Unified_Modeling_Language