- Нүүр
- Сайдын тушаал
- Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам
Эрүүл мэндийн сайдын 2011 оны
9 сарын 05-ны өдрийн 280 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох,
нөхөн олгох, хүчингүй болгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, энэхүү журам, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (ЗГХА-ЭМГ)-ын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж нь зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.3. Энэхүү журам нь хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр ажиллаж байгаа болон анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгсөж, дээрхи чиглэлээр ажиллах гэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамаарна.
1.4. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт(цаашид "зөвшөөрлийн шалгалт" гэх)-ын дүн, багц цагийн биелэлтийг үндэслэн 2 ба 5 жилийн хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосныг баталгаажуулах баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна.
1.5. Эрүүл мэндийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон мэргэжлээрээ ажиллаж буй Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар багц цагийн биелэлтийг харгалзахгүйгээр олгож болно.
1.6. Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1–д заасан зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллана.
Хоёр. Нэр томьёо
Энэхүү журамд бичигдсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) гэж хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр ажиллахыг баталгаажуулсан баримтыг;
2.2. Зөвшөөрлийн шалгалт гэж эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зорилгоор тухайн мэргэжлээр ажиллахад шаардлагатай мэдлэгийн түвшинг баталгаажуулах үйл явцыг;
2.3. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт гэж анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөнөөс хойш мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий л хугацаанд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр хийж буй сургалтыг;
2.4. "Багц цаг" гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг;
2.5. "Багц цагийн баталгаажуулалт" гэж эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэнийг нотлох, баримтжуулах үйл явцыг;
2.6. "Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл" гэж эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, тухайн мэргэжлийн чиглэлийн бодлогыг боловсруулахад болон бусад шаардлагатай асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргахад холбогдох мэргэжлийн чиглэлээр зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус бүтцийг.
Гурав. ЗГХА-ЭМГ-ын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг
1.1 Зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулах;
1.2 Зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох саналыг боловсруулан, ЗГХА-ЭМГ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах;
1.3 Багц цагийн бүрдэлт, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагуудыг мэдээллээр хангах;
1.4 Зөвшөөрлийн мэдээний санг бүрдүүлэн ажиллуулж, эмнэлгийн мэргэжилтний (дотоод, гадаад) зөвшөөрлийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх;
1.5 Зөвшөөрөл олгосон, нөхөн олгосон, хүчингүй болгосон тохиолдолд цахим мэдээний санд тухай бүр тусгах;
1.6 Зөвшөөрлийн шалгалтын сорилын санг бүрдүүлэн, баяжилтыг тогтмол хийж, нууцлалыг ханган ажиллах;
1.7 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар судалгаа хийж, судалгааны үр дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан үүсгэх.
Дөрөв. Зөвшөөрлийн шалгалт
4.7 Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж нь жил бүрийн төгсөлтийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор төгсөгчдийн нэрсийг баталгаажуулсан жагсаалтыг ЗГХА–ЭМГ-т албан тоотоор ирүүлнэ.
4.8 Зөвшөөрлийн шалгалтанд орох хүсэлтийг (http://www.license.doh.gov.mn) болон http://www.doh.gov.mn цахим хаягаар эсвэл цаасан хэлбэрээр гаргана.
4.9 Зөвшөөрлийн шалгалтыг цахим эсвэл цаасан хэлбэрээр авна.
4.10 Зөвшөөрлийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авсан мэргэжилтэнд зөвшөөрөл авах эрх үүснэ.
4.11 Зөвшөөрлийн шалгалтыг нийслэлд цахим хэлбэрээр 7 хоног бүр, цаасан хэлбэрээр сар тутамд, орон нутагт хагас жилд нэг удаа ЗГХА-ЭМГ-аас томилсон шалгалтын комисс авна.
4.12 ЗГХА-ЭМГ нь нийслэлд зохион байгуулсан зөвшөөрлийн шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 3 хоногт, орон нутагт зохион байгуулсан зөвшөөрлийн шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тус тус нэгтгэж, тухайн хугацаанд багтаан (http://www.license.doh.gov.mn) болон http://www.doh.gov.mn цахим хуудсуудад байршуулна.
4.13 Зөвшөөрлийн шалгалтанд тэнцэж зөвшөөрөл авах эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн дараах материалуудыг ажлын албанд бүрдүүлж өгнө. Үүнд:
4.13.1 Зөвшөөрөл хүссэн өргөдөл (Энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу);
4.13.2 Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
4.13.3 4x6 хэмжээтэй зураг 2 хувь;
4.13.4 Шалгалт болон гэрчилгээний хураамж төлсөн баримт;
4.13.5 Өмнөх зөвшөөрлийн хуулбар (зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаад дахин авч буй тохиолдолд).
4.14 Зөвшөөрлийн шалгалттай холбоотой гомдлыг шалгалтын дүнг цахим хуудсанд байршуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгалтын комисст гаргаж болно. Шалгалтын комисс гомдлыг судалж, хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
4.15 Гомдол гаргагч зөвшөөрлийн шалгалтын комиссын шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд ЗГХА-ЭМГ-т хүсэлтээ тавьж шийдвэрлүүлж болно.
Тав. Зөвшөөрөл олгох, нөхөн олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох
5.1 ЗГХА-ЭМГ-ын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж нь зөвшөөрлийн шалгалтанд тэнцсэн болон багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн жагсаалтыг ЗГХА-ЭМГ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.
5.2 Зөвшөөрөл олгох тухай энэхүү журмын 5.1-д заасан дүгнэлт, эмнэлгийн мэргэжилтний нэрс бүхий шийдвэрийн төслийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, баталгаажуулна.
5.3 Зөвшөөрлийн гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулан, зөвшөөрлийн шалгалт авсан өдрөөс хойш 20 хоногт багтаан олгоно.
5.4 Энэхүү журмын 5.2-т заасан шийдвэрийн төсөл, 5.3-т заасан зөвшөөрлийн гэрчилгээг баталгаажуулахтай холбоотой асуудлыг ЗГХА-ЭМГ бүрэн хариуцах ба Эрүүл мэндийн яамны холбогдох газраар хянуулах шаардлагагүй.
5.5 Зөвшөөрлийн гэрчилгээг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгох ба тухайн эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн ЗГХА-ЭМГ-т хүсэлтээ гаргана:
5.5.1 Зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн, гэмтээсэн нөхцөл, шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;
5.5.2 Зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;
5.5.3 Зөвшөөрлийн гэрчилгээг хэвлүүлэх бодит зардлын төлбөрийг ЗГХА-ЭМГ-ын дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт.
5.6 ЗГХА-ЭМГ нь энэхүү журмын 5.5-д заасан материалыг хянаж, зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох үндэслэлтэй (зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй, өмнөх оны багц цаг биелсэн) гэж үзвэл зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох ба энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтанд орох шаардлагагүй.
5.7 Зөвшөөрлийг дараах тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгон, нийтэд мэдээлнэ:
5.7.1 Эрүүл мэндийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу;
5.7.2 Эрүүгийн хуулийн 101.1, 102.1, 104.2, 105.1, 106.1-д заасны дагуу;
5.7.3 Багц цаг биелүүлээгүй бөгөөд дараа оны эхний хагас жилд багтаан зөвшөөрлийн шалгалтанд ороогүй буюу тэнцээгүй;
5.7.4 Нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй.
Зургаа. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт, бүртгэл
6.1 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг багц цагаар тодорхойлно. Уг сургалтын 1 багц цаг нь лекцийн 12, дадлагын 24 цагтай тус тус дүйцнэ.
6.2 Зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг, хүний бага эмч, эх баригч, сувилагч, эм найруулагч жил тутам 3 багц цагийн багтаамж бүхий сургалтанд хамрагдана.
6.3 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт бүртгэх (эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан загвараар) дэвтэр (цаашид "багц цагийн дэвтэр" гэх)-ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгийн мэргэжилтэн бүр хөтөлнө.
6.4 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлтийг өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч; сум, тосгоны эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгийн эрхлэгч; Эрүүл мэндийн тухайн хуулийн 15.1.5-15.1.10-д заасан байгууллага болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хянан үзэж, багц цагийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, байгууллагын тамга дарж, багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг (эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан маягтын дагуу) харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар (цаашид "аймаг, нийслэлийн ЭМГ" гэх)-т жил бүрийн 11 сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.
6.5 Аймаг, нийслэлийн ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү журмын 6.4-т заасан жагсаалтыг нэгтгэн, ЗГХА-ЭМГ-т жил бүрийн 12 сарын 10-ны дотор албан тоотоор ирүүлнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.10, 15.1.11-д заасан байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг ЗГХА-ЭМГ-т жил бүрийн 11 сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.
6.6 ЗГХА-ЭМГ нь ирүүлсэн тайланг хянаж, энэхүү журмын 6.2-т заасан багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг тухайн оны эцэст хүчингүйд тооцон, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
6.7 Энэхүү журмын 6.6-д заасан зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг ЗГХА-ЭМГ бүрэн хариуцах ба Эрүүл мэндийн яамны холбогдох газраар хянуулах шаардлагагүй.
6.8 Энэхүү журмын 6.6-д эмнэлгийн мэргэжилтний нэрсийг 7.3-т заасан цахим хуудсанд байршуулан, зөвшөөрлийн шалгалтанд орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах аймаг, нийслэлийн ЭМГ-т жил бүрийн 12 сарын 25-ны дотор хүргүүлнэ.
6.8 Багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн дараа оны эхний хагас жилд багтаан зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу эхний хагас жилд багтан шалгалтанд ороогүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт дахин өгч тэнцэх хүртэлх хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
6.9 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл нь зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэйд тооцогдоно.
6.10 Багц цагаа тасралтгүй биелүүлж ажилласан, 5 жилийн хугацаатайгаар зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн хугацаа дуусахад, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуулинд заасан хугацаагаар зөвшөөрлийг олгоно.
6.11 Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлал:
№
|
Сургалтын хэлбэр
|
Тооцох багц цаг
|
Баталгаажуулах баримт
|
||
А. Албан сургалт
|
|||||
1.
|
Резиденсийн сургалтанд суралцсан жил тутамд
|
6
|
Дүнгийн дэвтэр, төгссөн жилд мэргэжлийн үнэмлэхний хуулбар
|
||
2.
|
Мэргэжил олгох сургалт
|
дээд
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
|
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн
|
3
|
||||
3.
|
Мэргэжил дээшлүүлэх сургалт
|
дээд
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
|
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн
|
3
|
||||
4.
|
Магистрын сургалтанд суралцсан жил тутамд
|
6
|
Дүнгийн дэвтэр, төгссөн жилд мэргэжлийн үнэмлэхний хуулбар
|
||
5.
|
Докторын сургалтанд суралцсан жил тутамд
|
6
|
|||
Б. Албан бус сургалт
|
|||||
1.
|
Семинарт оролцох
1.1 Олон улсын хэмжээнд
1.2 Улсын хэмжээнд
1.3 Орон нутгийн хэмжээнд
|
1
0,5
0,25
|
Албан шийдвэр, хөтөлбөр, урилга
|
||
2.
|
Мэргэжлийн төрөлжсөн зөвлөлгөөн, хуралд илтгэл тавих
2.1 Олон улсын хэмжээнд
2.2 Улсын хэмжээнд
2.3 Орон нутгийн хэмжээнд
|
1
0,5
0,25
|
Илтгэлийн хураангуй
|
||
3.
|
Эмгэг судлалын конференцид оролцох
|
0,1
|
Ирцийн бүртгэл
|
||
4.
|
Зайны сургалтанд суралцах
|
Зөвшөөрөгдсөн багц цаг
|
Хөтөлбөр, сэдэв, сертификат
|
||
5.
|
Ажлын байран дээрхи болон сэдэвчилсэн сургалт
|
Зөвшөөрөгдсөн багц цаг
|
Батлагдсан сургалтын сэдэв, гэрчилгээний хуулбар
|
||
6.
|
Мэргэжлийн зэрэг хамгаалах
|
дээд
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
|
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн
|
3
|
||||
В. Судалгаа шинжилгээний ажил, бүтээл
|
|||||
1.
|
Илтгэл тавих
1.1 Байгууллагын хэмжээнд
1.2 Их дээд сургуулийн хэмжээнд
1.3 Улс, олон улсын хэмжээнд
|
1
2
3
|
Хурлын илтгэлийн хураангуйн нэр бүхий хуудасны хуулбар
|
||
2.
|
Оношлогоо, эмчилгээний стандарт боловсруулахад оролцох
|
Стандарт тутамд 3
|
Батлагдсан стандартын хуулбар
|
||
3.
|
Судалгааны ажил удирдах
|
6
|
Судалгааны ажлын тайлан
|
||
4.
|
Судалгааны багт орж ажиллах
|
3
|
Судалгааны ажлын тайлан
|
||
5.
|
Төсөл, хөтөлбөр боловсруулах, ажлын хэсэгт орж ажиллах
|
1хх тутамд 0,5
|
Батлагдсан төсөл, хөтөлбөрийн баримт бичиг
|
||
6.
|
Мэргэжлийн зөвлөмж хэвлүүлэх
|
Зөвлөмж тутамд - 1
|
Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь
|
||
7.
|
Гарын авлага, аргачлал боловсруулж, хэвлүүлэх
|
Нэг бүр - 2
|
Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь
|
||
8.
|
Мэргэжлийн ном туурвих
|
1 х.х тутам - 1
8 х.х дээш - 6
|
Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар
|
||
9.
|
Мэргэжлийн ном туурвихад оролцох, шүүмж, дүгнэлт гаргах, хянах
|
1 х.х тутам – 0,5
8 х.х дээш - 3
|
Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар
|
||
10.
|
Мэргэжлийн ном орчуулах
|
1 х.х тутам - 0,25
8 х.х дээш - 3
|
Орчуулсан хүний нэр бүхий номын нүүрний хуулбар
|
||
11.
|
Мэргэжлийн ном орчуулахад
хамтрах
|
1 х.х тутам - 0,1
8 х.х дээш – 1,5
|
Орчуулсан хүний нэр бүхий номын нүүрний хуулбар
|
||
12.
|
Шинэ бүтээл, тэргүүн туршлага гаргаж, баталгаажсан байх
|
6
|
Патентын хуулбар
|
||
13.
|
Мэргэжлийн сургалтанд хичээл заах
|
6ц лекц тутмад-1,
12 ц дадлага тутамд -1
|
Сургалтын батлагдсан хөтөлбөр
|
||
6.12 Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд биелүүлсэн багц цаг нь энэхүү журмын 6.2-т зааснаас илүү гарсан тохиолдолд зөвхөн дараагийн жилд шилжүүлэн тооцож болно.
6.13 Эмнэлгийн мэргэжилтэн нь гадаадад төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцсан тохиолдолд багц цагийг дотоодын сургалттай адилтган үзэж гэрчилгээ, үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тооцно.
6.14 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын зохион байгуулсан сургалтаар олгогдсон багц цагийг хүчинтэйд тооцно.
6.15 Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний багц цаг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд хамруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ.
6.16 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан журмаар зохицуулна.
Долоо. Зөвшөөрлийн мэдээний сан
7.1 ЗГХА–ЭМГ-ын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж нь эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн мэдээний сан ажиллуулж, цахим болон цаасан архивыг үүсгэнэ.
7.2 Зөвшөөрлийн мэдээний сангийн баяжилтыг сар бүрийн 5-ны дотор хийнэ.
7.3 Зөвшөөрлийн мэдээний санд үндэслэн улирал тутамд болон жилийн эцэст тайлан гарган, http://www.license.doh.gov.mn) болон http://www.doh.gov.mn) гэсэн цахим хуудсуудад байршуулна.
ооОоо
Текст томруулах
A
A
A